Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all 2285 articles
Browse latest View live

iPhone утасны сайн, муу талууд

$
0
0

Өнөөгийн техник технологийн хөгжлийг бишрэхгүй байхын аргагүй болжээ. Арваадхан жилийн өмнө камертай гар утас трэнд болж бүгд л хошуурцгааж байсан бол өдгөө бид дэлхийн хэмжээний цөөн тооны компаниудын ачаар нэн шинэ технологийг өдөр тутамдаа хэрэглэж байна. Технологийн зах зээлийг ноёрхож буй цөөн компаниудын нэг Аpple компаний нэрийн хуудас болсон iPhone утасны тухай сайн, муу сонирхолтой фактуудыг дэлгэе.

iPhone утасны сайн, муу талууд iPhone утасны сайн, муу талууд

1 Засварт их хэмжээний мөнгө зарцуулдаг

Ухаалаг утас болон бусад төхөөрөмжүүдийг удаан хугацааны туршид хэрэглэгдэхүйц байхаар үйлдвэрлэдэг ч Apple-ийн утаснууд нэг л эвдэрвэл нэлээдгүй их мөнгөөр засвар авдаг. Утас засдаг хүмүүс тэдний утсыг засахад хамгийн хэцүү байдаг хэмээн гомдоллодог учраас тэд өндөр үнэ хэлдэг ажээ.

iPhone утасны сайн, муу талууд Засварт их хэмжээний мөнгө зарцуулдаг

2 iCloud нь тийм ч найдвартай биш ээ

Iphone хэрэглэгчид хувийн зураг, бичлэг болон элдэв бичиг баримтаа iCloud дотроо хадгалдаг. Гэтэл бодит байдал дээр энэ нь тийм ч найдвартай програм биш байдаг ажээ. Өнгөрсөн хэдхэн жилийн хугацаанд л гэхэд дэлхийн хэмжээний олон од өөрийнхөө хувийн зургуудыг алдсан нь үүний нотолгоо юм.

iPhone утасны сайн, муу талууд iCloud нь тийм ч найдвартай биш ээ

3 Амар хялбар төхөөрөмжүүдийг илүүд үздэг

Apple-ийн утасны нэг давуу тал бол тун энгийн хялбар төхөөрөмжүүдийг өөртөө суулгасан явдал юм. Андройд утас шиг байнга шинэчлэн сайжруулж байх шаардлагагүй. iPhone барьдаг ихэнх хүмүүс амар хялбар, энгийн хэрэглээг илүүд үздэг нь ажиглагддаг. Тийм учраас хүүхдүүд ч, настан буурлууд ч учрыг нь олоод хэрэглэчихэж чадна.

iPhone утасны сайн, муу талууд Амар хялбар төхөөрөмжүүдийг илүүд үздэг

4 Merriam-Webster-ийн толь хэрэглэгчдийг нь шогложээ

Дэлхийн хэмжээний толь бичиг болох Merriam-Webster iPhone-ий хэрэглэгчдийг хөөрхөн гэгч нь шоглоод амжжээ. Тэд sheeple хэмээх үгийн утгыг тайлбарлахдаа Apple-ийн хэрэглэгчдийг онцлон дурдсан бөгөөд энэ үг нь дуулгавартай, номхон, бусдын үгэнд амархан ордог гэсэн утгыг илэрхийлдэг юм байна.

iPhone утасны сайн, муу талууд Merriam-Webster-ийн толь хэрэглэгчдийг нь шогложээ

5 Тэд нэмэлт power bank-ийг хэрэглэхээс өөр аргагүй

Бид утас худалдан авахдаа олон талаас нь бодолцон үздэг бөгөөд хамгийн гол шалгуур нь утас зайгаа удаан хугацааны туршид барих байдаг шүү дээ. Тэгвэл iPhone утасны зай нь хэрэглэгчдийнх нь санаанд бүрэн дүүрэн нийцдэггүй байна. Тэд ямар ч тохиолдолд power bank-тай явахаас өөр аргагүйд хүрдэг.

iPhone утасны сайн, муу талууд Тэд нэмэлт power bank-ийг хэрэглэхээс өөр аргагүй

6 Тэд сүүлийн үеийн тоглоомнуудын ард байдаг

Сүүлийн үеийн видео тоглоомнуудын хөгжил дээд цэгтээ хүрсэн бөгөөд хүмүүс өөрсдийнхөө таалалд нийцүүлэн компьютер дээр эс бөгөөс утсан дээрээ тоглож цагийг зугаатай өнгөрүүлэх болжээ. Mac-ийн гол зорилго бол видео тоглоом хөгжүүлэх явдал биш гэдгийг бид сайн мэднэ.

iPhone утасны сайн, муу талууд Тэд сүүлийн үеийн тоглоомнуудын ард байдаг

7 Тэд төхөөрөмжүүдээ сайтар хамгаалдаг

PlayStation 4 VS. Xbox One; Boston VS. New York; Apple Pie VS. Apple Cobbler… зэрэг нь сүүлийн үед гол ярианы сэдэв болоод байгаа билээ. Эдгээрийн дотроос iOS болон Android системтэй утасны тулаан улам гаарч байгааг бид нүдээрээ харж байна. Хүн бүр өөрийнхөө үнэлэмжээрээ дүгнэх ба зарим нь iOS-ыг илүү гэж байхад нөгөө нэг хэсэг нь Android-оо хамаагүй дээр хэмээн зүтгэсээр л…

iPhone утасны сайн, муу талууд Тэд төхөөрөмжүүдээ сайтар хамгаалдаг

8 Siri-гийн виртуаль туслагч

Тэд 2011 онд iPhone 4s-ийг зохион бүтээхдээ Siri-гийн виртуаль туслагчийг анх удаагаа танилцуулсан билээ. Тэгвэл одоо тэд Siri-ээс өөр туслагчийг ашигладаг болсон. Тухайн үед Siri-гийн дуу хоолой таних төхөөрөмж нь муу байсан учраас хэрэглэгчийн хэлсэн коммандыг биелүүлэх  тал дээр учир дутагдалтай байсан гэдэгтэй та санал нийлэх буй за.

iPhone утасны сайн, муу талууд Siri-гийн виртуаль туслагч

9 Тун загварлаг

Тус компани үнэхээр сайнтай, муутай компани ажээ. Apple-ийн бүтээгдэхүүнүүд гадаад үзэмж, загварлаг байдлаараа бусад өрсөлдөгч компаниудаасаа илт ялгардаг нь үнэн билээ. Бий болсон цагаасаа хойш минималист чиг хандлага, загварлаг байдлыг уриагаа болгосон тус компаний дийлэнх хэрэглэгчид нь өсвөр насныхан болон залуучууд байдаг гэсэн тооцоо бий.

iPhone утасны сайн, муу талууд Тун загварлаг

10 Шинэ онцлог талуудаа сайн танилцуулж чаддаггүй

Бусад утасны компаниуд ямар нэгэн ер бусын, онцгой зүйлийг бүтээгдэхүүндээ хийж өгөх болгондоо хэрэглэгчдэд мэдээлэл өгч, сурталчилдаг бол тус компанийхан энэ тал дээр төдийлөн эвээ олдоггүй гэж хэлэхэд буруудахгүй ээ.

iPhone утасны сайн, муу талууд Шинэ онцлог талуудаа сайн танилцуулж чаддаггүй

11 Донглоо битгий мартаарай

Apple компани хачин жигтэй, хэрэгтэй хэрэггүй олон холбогч үйлдвэрлэн зах зээлд гаргадагаараа алдартай. Донгл буюу энэхүү холбогч цахилгаан утас нь л гэхэд нийт 23 төрлөөр үйлдвэрлэгддэг бөгөөд эдгээрийг цөмийг нь авахын тулд танд 800 доллар хэрэг болох болно.

iPhone утасны сайн, муу талууд Донглоо битгий мартаарай

12 Төхөөрөмжүүдээ бэлэг тэмдгээ болгон ашигладаг

Ухаалаг утасны зах зээл дээр тус компани яавч эхний байранд бичигдэхгүй. Харин түүний мөнхийн өрсөлдөгч болсон Samsung компани техникийн үзүүлэлт болон бусад талаараа хавь илүү. Apple-ийн утас илүү үнэтэй, хэврэг, үзүүлэлт муутай ч хүмүүс яагаад авч хэрэглэсээр л байдаг юм болоо? Яагаад гэвэл тэд төхөөрөмжүүдээ тун ухаалаг байдлаар өөрийнхөө бэлэг тэмдэг болгож чадсанд учир нь оршино.

iPhone утасны сайн, муу талууд Төхөөрөмжүүдээ бэлэг тэмдгээ болгон ашигладаг

13 Тэд асуудлуудаа шийдвэрлэх хэрэгтэй

Сайны хажуугаар саар гэгчээр Apple-ийнханд шийдвэрлэх асуудал цөөнгүй бий. Тус компаний утсыг хэрэглэдэг нэг хүн бариу жинсэн өмднийхөө халаасанд утсаа хийсэн биш утас нь эвдэрч ажиллахгүй болжээ. Үүгээр ч зогсохгүй iPhone 8 Plus утасны баттерей хөөж томордог гэхчлэн олон асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байгаа.

iPhone утасны сайн, муу талууд Тэд асуудлуудаа шийдвэрлэх хэрэгтэй

14 Эхний өдөр нь авах гэж хонон өнжин дугаарлаж байсан

Анх iPhone утсыг худалдаанд гарч байхад хүмүүс яаж байсныг та санаж байна уу? Тус компаний үнэнч хэрэглэгчид яаж ч ядарч, нойргүй хоносон хамаагүй худалдаанд гарсан тэр өдөр нь л заавал ч үгүй өөрийн болгоно гэсэн бодолтойгоор дэлгүүрийн гадаа оочерлож зогсоцгоож байсан цаг саяхан. Зарим нь бүр майхан сав, хоол ундаа хүртэл бэлдээд аваад ирчихсэн байсан гээд бод доо.

iPhone утасны сайн, муу талууд Эхний өдөр нь авах гэж хонон өнжин дугаарлаж байсан

15 Тэд ихийг төлдөг

Тус компаний бүтээлүүд их үнэтэй байдаг. Жирийн нэг утас нь зах зээл дээр 500 долларын үнэтэй байхад илүү тансаг зэрэглэлийнх нь 900 доллар байх жишээтэй. Ийм өндөр үнэтэй утсыг хүн бүр авч дийлэхгүй л болов уу? Хамгийн хачин зүйл нь гэвэл хүмүүс утасных нь үнийг их байна гэж шүүмжилсээр байхад л жил ирэх тусам утасныхаа үнийг нэмсээр байгаа явдал юм. Хамгийн сүүлд гаргасан iPhone X утасны үнэ 1000 доллар байсан нь өнөөг хүртэл зах зээл дээр байгаа хамгийн өндөр үнэтэй утасны тоонд орж байна.

Эх сурвалж: CAAK.MN

Энэ сард таныг юу хүлээж байна вэ?

$
0
0

35944

Хэрвээ хийж бүтээхгүй л бол мөрөөдлөө биелүүлэх хэцүү гэдгийг та мэддэг. Тиймээс та найз нөхөд, хайртай хүнтэйгээ хөгжилдөхөөс зайлсхийдэг билээ. Гэхдээ ажлаасаа бага ч болтугай завсарлага авахгүй бол та ганцаар үлдэнэ гэдгийг санаарай.

2Үхрийн ордныхон хайртай, дотны хүмүүстээ анхаарал хандуулаарай
Таны амьдралд юу хамгийн чухал гэдгийг та одоо л мэддэг болжээ. Амсхийх завгүй зунжин ажилласан таны хувьд энэ сард ажил хөнгөрөх нь ээ. Энэ мөчийг өөртөө ашигтайгаар эргүүлээрэй. Хийхийг хүссэн зүйл болон хувь хүний хөгжилд анхаарлаа хандуулах цаг нь ирсэн байна.

Хайртай дотны хүмүүстээ цаг заваа харамгүй гаргахгүй бол цаг хугацаа таныг хүлээхгүй. Нэг л өдөр дотны хүн чинь орхиод явахыг үгүйсгэхгүй.

3Ихрүүд буулт хийх цаг болжээ
Өнгөрсөн таван сарын хугацаанд таны хайр дурлал хавцлын ирмэг дээр байгаа мэт олон асуудлаар дүүрэн байжээ. Хий махбодийн ордод тооцогддог учир та аливаа зүйлийг хөнгөн хийсвэр хүлээж авах магадлалтай байдаг. Хайртай хүнийхээ дотоод сэтгэлийг ойлгохыг эрмэлзэж, хичээл зүтгэл гарга. Хэрвээ та асуудлаа шийдэж чадахгүй хэвээр байгаа бол түрүүлж уучлалт гуй. Буруугаа хүлээн буулт хийх гэхчилэн бүхнийг өөрөөсөө эхлэх ёстой гэдгийг санаарай.

4Мэлхийн ордныхон шинэ хайр дурлалтай учирна
Сүүлийн үед нэг л хүмүүстэй ойлголцоход нэг л биш байгаад байна уу. Хүнд итгэх итгэлээ алдаж, сэтгэлээр унах тохиолдол танд нэг биш удаа гарчээ. Гэсэн хэдий ч та энэ сард “хуяг”-наасаа гарч ирнэ үү. Нуугдаж, өөрийгөө бусдаас тусгаарлавал та хэзээ ч асуудлаа шийдэж чадахгүй. Наймдугаар сарыг дуустал таны амьдралд онцгой өөрчлөлт гарахгүй бөгөөд анхаарал, болгоомжоо алдалгүй сэрэмжтэй байгаарай.

Гэхдээ энэ сард танд тохиолдох хамгийн одтой явдал бол та шинэ хайр дурлалтай учрах нь. Сэтгэл зүйн тогтворгүй байдалд авталгүй шинэ танилтайгаа харилцаагаа тайван тогтуун үргэлжлүүлээрэй.

5Арслангийн ордныхон өөртөө асуулт тавь
Өнгөрсөн сард та олон зүйлийг хийж бүтээсэн гэж найдаж байна. Энэ сард та өөрийгөө маш бүтээлчээр мэдэрч уншиж, бичих сэдэл төрнө. Тиймээс та өөртөө “Энэ зүйлийг хийвэл надад ашигтай юу? Би юу хийвэл энэ зүйл улам сайн болох вэ?” гэж асуулт тавиарай. Наймдугаар сарын дундаас та өөрийгөө илүү эрх чөлөөтэйгөөр мэдэрч, шинэ хүнтэй танилцаж, цагийг сайхан өнгөрөөхийг хүснэ. Гэхдээ та хөгжилдөж, цэнгэж байхдаа анхааралгүй байж болохгүй. Харин сарын сүүлчээр ажил хийх эрч хүч ундрах учир энэ боломжийг ашиглан ажилдаа амжилт гаргаарай.

6Охины ордныхон амжилт бүтээлээр дүүрэн байх нь
Та үе үе өөрийгөө аливаа зүйлийг хийхэд хангалтгүй, сул дорой мэт мэдэрдэг. Учир нь таны хийсэн бүх зүйл нэг л болохгүй, нуран унаж байгаа юм шиг санагддаг. Тэгвэл энэ сард таны гараа хүргэсэн бүх зүйл алт болж хувирна гэдэгт итгээрэй. Мөн энэ сард та амжилт бүтээлээр дүүрэн байх тул танаас тусламж хүсэх хүн цөөнгүй гарч ирэх болов уу. Гэхдээ бага зэрэг хувиа хичээсэн зан танд илүүдэхгүй гэдгийг санаарай. Харин хайр дурлалын тань амьдралд онцын өөрчлөлт гарахгүй хэдий ч бага зэрэг ам мурийх магадлалтай учир үүнээс сэргийлж биеэ барихыг зөвлөе.

7Жинлүүрийнхэн бусадтай найрсаг бай
Жинлүүрийн ордныхон олны дундаас ямагт ялгарч чаддаг. Энэ сарын 2-ны өдөр таны хамгийн азтай өдөр байх болно. Мөн наймдугаар сард танд хийж бүтээх зүйл уул овоо мэт байх нь. Хэрвээ таны хайр дурлалын харилцаанд асуудал гарсан бол аль болох эрүүл ухаанаар хандахыг хичээгээрэй. Тэгсэн цагт эргэн хуучин хэвэндээ орно.

Эргэн тойрны хүмүүс тань ямагт найрсаг хандаж байвал та ч мөн адил элэгсэг хариу бариарай. Та нөхөрлөлийн үнэ цэнийг мэдэрнэ. Хожим танд тэр хүмүүс эерэг энерги, эрч хүч бэлэглэж, тусламж хэрэгтэй үед таны дэргэд байна гэдэгт итгэлтэй байж болно.

8Хилэнцийнхнийг азын тэнгэр ивээнэ
Хилэнцийн ордныхныг энэ сард аз ивээж үргэлж ид шидийг мэдрэх болно. Та энэ цаг хугацааг ашиглаад өөрийн санаж зорьж явдаг ажлаа амжуулаад аваарай. Наймдугаар сар таны илаарших, эрч хүчээ сэлбэх үе юм. Хэрвээ та хүнд дурлаж, шинэ хайртай учирсан бол яаравчлах хэрэггүй. Бүх зүйлийг аясаар нь явуулахыг зөвлөе. Энэ сард таныг азын тэнгэр ивээх болохоор хамгийн бүтэхгүй гэж бодож явсан зүйл тань ч биелнэ гэдэгт итгэлтэй байж болно. Гэхдээ та аливаа зүйлд хайнга хандаж болохгүй гэдгийг санаарай.

9Нумын ордныхон хайртай хүндээ ихээхэн мөнгө зарцуулна
Энэ жил таны ажил үйлс нэг л болохгүй байгаа байх. Зурхайн ордуудаас хамгийн чадварлагт тооцогддог нумын ордныхон ямар ч хүнд хэцүү нөхцөлөөс өөрийгөө аваад гарч чадна. Тиймээс ямагт өөртөө итгэлтэй байгаарай. Сарын сүүлээр та улам илүү эрч хүчтэй байх тул өөдрөг байхыг хүсье. Та хайр дурлалын асуудалд ихээхэн мөнгө зарцуулах төлөвтэй байна. Санхүүгийн асуудалд орохгүйн тулд зарим хүнээс холбоогоо таслаарай.

10Матрынханд их хэмжээний орлого орж ирнэ
Матрын ордныхон хэтэрхий бүрэг хүмүүс юм. Гэхдээ энэ сард та бүрэг ичимхий зангаа орхиод бусдад сэтгэлээ нээ. Өөрийн уяхан зангаа бусдад гаргаарай. Зөвхөн сэтгэлээ нээснээр олон асуудлаа шийдэх болно. Бусад хүнд таныг хайрлах боломж олго. Сэтгэлээ нээхэд эхэн үедээ танд хэцүү байх боловч дасахыг оролдоорой. Хүмүүс тантай шударга бус харьцаж байгаа мэт санагдах болно. Гэхдээ бүх буруугаа бусдад тохохоос зайлсхий.

Өнгөрсөн сард та маш эрч хүчтэй ажилласан бол энэ сард та хийсэн зүйлийнхээ үр шимийг хүртэнэ. Энэ сард танд их хэмжээний орлого орж ирнэ гэдэгт итгээрэй.

11Загасны ордныхон бусдын тусламжийг авахаасаа бүү нэрэлх
Загасны ордныхон ямагт хичээнгүй, шаргуу ажилладаг. Хэнээр юу хийхээ хэлүүлдэггүй танд заримдаа бусдаас туслалцаа хүсэх үе бишгүй гардаг байж таарна. Энэ сард танд тусламж хэрэгтэй бол санаа зоволгүй бусдаас асуухаасаа бүү эргэлзээрэй.

Сарын сүүлээр таны удаан хүлээсэн урамшууллын мөнгө орж ирнэ. Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэн таны өөртөө итгэх итгэл, ажлын эрч хүч нэмэгдэнэ. Мөн шинэ хүнтэй танилцаж, болзоонд явах магадлал өндөр байгаа тул эртнээс өөрийгөө бэлдээрэй.

12Хумхын ордныхонд их хэмжээний мөнгө орж ирнэ
Наймдугаар сард та хайр дурлалдаа хамгийн их анхаарал хандуулаарай. Таны хайр халамж, анхаарлыг хүсэх хүн цөөнгүй байна шүү. Энэ жил таныг хайрын тэнгэр ивээж байгаа. Хэрвээ өнгөрсөн сард хайртай хүн чинь санаачилгыг гартаа авч байсан бол харин одоо та юу хүсэж байгаагаа түүнд илэрхийлээрэй. Сарын сүүлээр таны хүсэн хүлээж байсан орлогын үүд хаалга нээгдэнэ. Орж ирсэн мөнгийг удаан хугацааны туршид авахыг хүссэн зүйлдээ зарцуулаарай.

ДЭЛХИЙ ДАХИНЫГ ШУУГИУЛЖ БУЙ НАЙМАН САРТАЙ БЯЦХАН ОХИНЫ ГАЙХАЛТАЙ САЙХАН НҮД

$
0
0

2

8-хан сартай охины гайхамшигтай сайхан нүд дэлхий дахиныг шуугиулж байна. Том цэнхэр нүд, хар өнгийн урт сормуус нь үнэхээр гайхалтай гэнэ. Австралийн реппер Портафу болон түүний найз бүсгүй Шэйни Эверс нарын бяцхан охин Египетын зургийг Кимийн гэр бүлийнхэн өөрсдийн цахим хаягт байршуулсан нь олны анхаарлыг татах болсон байна.

Охины сайхан нүдийг харсан Ким Кардашъяны эгч дүүс өөрсдийн гаргаж буй хүүхдийн брэндийн нүүр царайгаар Египет охиныг тодруулж буйгаа захидлаар бичжээ. Бяцхан Египет охины ээж аав ч сайхан нүдтэй аж. Аав ээжийн нүд хөмсгийг дуурайж төрсөн охин ирээдүйд гоо сайхан, загварын гайхалтай нүүр царай болно хэмээн энэ салбарынхан таамаглаж байна.

Япон бүсгүйн гайхалтай бүтээлүүдээс…

$
0
0

Японы 3D артист Wakuneco ноос ашиглан амьтдыг бодит мэт дүрслэн харуулж чадсанаараа олны гайхшралыг татаж чаджээ. 

Бид амьдралынхаа бүх хугацааг юунд зарцуулдаг вэ?

$
0
0

Та амьдралынхаа 26 жилийг унтаж, 11 жилийг зурагтын өмнө сууж өнгөрүүлдэг гэдгээ мэдэх үү? Тэгвэл амьдралынхаа хэдий хэр хугацаанд, ямар зүйлс хийж өнгөрүүлдэг болохоо сонирхоцгооё. Энэ мэдээлэл таныг гайхшруулах болно.

8

Энэхүү баримтууд нь дундаж наслалтын хэмжээг 75 жил гэж тооцож гаргажээ.

Эмэгтэйчүүд: 136 өдрийг гэрээсээ гарахдаа бэлэн болоход зарцуулдаг.

“Skinbliss” байгууллагын гаргасан судалгаанаас харахад эмэгтэйчүүд амьдралынхаа 136 өдрийг усанд орох, хувцаслах, нүүрээ будах зэрэг зүйлст зарцуулдаг юм байна.

Харин эрчүүд ердөө 46 өдрийг зарцуулдаг.

Эрчүүд 11 сарыг, эмэгтэй хүнийг ажиглахад зарцуулдаг.

Kodak фирмийн судалгаанаас харахад, эрчүүд өдөрт 43 минутын турш эмэгтэйчүүдийг ажиглахад зарцуулдаг бөгөөд энэ нь амьдралынхаа туршид 11 сар эмэгтэйчүүдийг харна гэсэн үг юм.

3 жилийг угаалганд зарцуулна.

Newstrategist-ын судалгаанаас харахад хүмүүс амьдралынхаа 3 жилийг хувцас угаахад зарцуулдаг.

115 өдрийг инээхэд зарцуулна.

Ocean Village-ын судалгаанаас харахад хүн өдөрт 6 минутыг инээж өнгөрөөдөг гэжээ. Харин 50-аад оны үед хүмүүс өдөрт 18 минут инээдэг байсан байна.

Эмэгтэйчүүд нийт 90 минутыг дур тавилтанд зарцуулдаг.

Тэдний нэг удаагийн дур тавилт 1.7 секунд байдаг учир энэ нь 90 минут болж байгаа аж.

Эрчүүд: 9 цагийг дур тавилтанд зарцуулдаг.

Германы эмч нарын судалгаанаас харахад эрчүүдийн дур тавилт дунджаар 12.4 секунд үргэлжилдэг. Үүний үр дүнд амьдралынхаа туршид 9 цаг 18 секундыг дур тавихад зарцуулдаг байна.

Нийтийн тээврийн хэрэгсэл хүлээх зуураа, та амьдралынхаа 27 өдрийг алддаг байна.

7 жилийг орондоо хэвтэж өнгөрүүлнэ.

Канадын судлаачдын дүгнэлтээр хүн бүхэл амьдралынхаа туршид, унтахынхаа өмнө орондоо хэвтэж 7 жилийг өнгөрүүлдэг байна.

Ажил дээрээ утсаар ярихад 4 жил.

Лондонгийн Их Сургуулийн судалгаанаас харахад хүмүүс ажил дээрээ нийт 4 жилийн хугацаанд утсаар ярьдаг байна.

Хорин долоон хоногийг болзоонд.

TripAdvisor-ын судалгаанаас харахад Британийн хосууд амьдралынхаа 27 өдрийг болзоонд зориулж өнгөрүүлдэг гэжээ.

Үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж 5 сарыг өнгөрүүлнэ.

Hilary Blinds-ын судалгаагаар хүн өдөрт 8 минутыг үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж өнгөрүүлдэг байна.

26 жилийг унтахад зарцуулна.

Organisation for Economic Co-operation and Development-ын судалгаагаар хүн амьдралынхаа 26 жилийг унтаж өнгөрүүлдэг байна.

Түгжрэлд 38 цагийг өнгөрөөнө.

Texas A&M-ын судалгаагаар америкийн иргэн дунджаар амьдралынхаа 38 цагийг түгжрэлд өнгөрүүлдэг байна. Харин томоохон хотуудад энэ үзүүлэлт 60 цаг хүртэл нэмэгдэнэ.

11 жилийг зурагт үзэхэд зарцуулна.

Чөлөөт цагийнхаа бараг тал хувьд нь хүмүүс зурагт үздэг байна.

10 жилийг ажилд зарцуулна.

АНУ-ын судалгаанаас харахад 20-65 орчим насны иргэд долоо хоног бүр 40 цаг ажилладаг бөгөөд энэ нь амьдралынхаа туршид 10 жил 3 сарыг ажил хийхэд зарцуулдаг гэсэн үг юм.

Сахал хусахад 4 сар.

Reader’s Digest-ын судалгаагаар эрчүүд амьдралынхаа туршид 3000 цаг буюу 4 сарыг сахлаа хусахад зарцуулдаг гэж гарчээ.

Дэлгэцийн өмнө нэг жилийг өнгөөрөнө.

2013 онд төрсөн хүүхэд 7 нас хүрэхээсээ өмнө дэлгэцийн урд нэг жилийг өнгөрүүлнэ гэсэн үг.

Өдөр бүр 100 мессеж

Pew Research Centre-ийн судалгаанаас харахад өсвөр насны гурван хүүхэд тутмын нэг нь өдөрт 100 мессеж илгээдэг болох нь батлагджээ.

4.4 жилийг хоол идэхэд зарцуулна.

Хүмүүс амьдралдаа 38003 цаг буюу 4,4 жилийг хоол идэхэд зарцуулдаг байна.

5 жилийг интернэтэд суухад.

Амьдралынхаа 5 жилийг интернэтэд сууж өнгөрүүлнэ.

Эмэгтэйчүүд: хувцас сонголтонд нэг жилийг зарцуулна.

Matalan фирмийн судалгаанаас харахад эмэгтэйчүүд хувцасныхаа сонголтон дээр нэг жилийг зарцуулдаг байна.

Уулзалтанд 2 жилийг зарцуулна.

Хүн бүр дунджаар 2 жилийг ажлын уулзалтанд зарцуулдаг байна.

Эмэгтэйчүүд үсээ янзлахад 1,5 жилийг зарцуулдаг.

14 000 цагийг эмэгтэйчүүд үсээ угаах, самнах, засах зэрэгт зарцуулдаг юм байна.

6.3 цаг компьютер тоглоом тоглодог.

2013 онд хийсэн судалгаанаас харахад америкийн иргэн долоо хоногт дунджаар 6,3 цагийг компьютер тоглоом тоглоход зарцуулдаг гэжээ.

Арван долоон жилийг турахад.

Kevin Dorren-ы судалгаагаар эмэгтэйчүүд дунджаар амьдралынхаа 17 жилийг төрөл бүрийн хоолны дэглэм барьж өнгөрүүлдэг гэсэн байна.

Хоногт 150 удаа утсаа шалгадаг.

Nokia-ийн судалгаанаас харахад хүмүүс 6,5 минут тутам утсаа шалгадаг гэжээ.

“93%”-ийг битүү орчинд өнгөрүүлдэг.

Environmental Protection Agency-ийн судалгаанаас харахад хүн амьдралынхаа 93%-ийг машинд эсвэл гэртээ өнгөрүүлдэг гэсэн байна.

8.5 жилийг дэлгүүр хэсэхэд зарцуулна.

OnePoll.com-ын судалгаагаар эмэгтэйчүүд амьдралынхаа 8,5 жилийг шоппинг хийхэд зарцуулдаг гэсэн байна.

Өдөр бүр 11 цагийг хиймэл ертөнцөд өнгөрүүлдэг.

Амеркийн иргэн өдөрт дунджаар 11 цагийг компьютер, таб, утас, зурагт ашиглаж хиймэл ертөнцөд өнгөрүүлдэг юм байна.

source: caak.mn

Үйлийн үр бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

$
0
0

Үйлийн үр гэж юу вэ? Карма гэдэг нь өөрөө “үйлдэл” гэсэн утгатай санскрит үг аж. Энэ нь Ньютоны “Аливаа биед тодорхой хүчээр үйлчлэхэд, нөгөө бие ижил хүчээр эсрэг чиглэлд үйлчлэх” хуультай ижилхэн утгатай гэж ойлгож болно.

9

Бид бодох, ярих, үйлдэл хийх болгондоо түүнд үйлчлэх хүч, эргэх холбоог бий болгож байдаг. Гэвч тэрхүү хүч ихэвчлэн сөрөг, бараан мэдээллийг өөртөө тээж байдаг нь харамсалтай. Үүнийг өөрчлөх боломжгүй учраас бид аль болох зөв амьдарч, бусдад сайн санаж явах хэрэгтэй юм шиг…

1. Үйлийн үрэнд дуусах хугацаа гэж үгүй

Хүний хийсэн сайн муу үйлийн үрэнд эхлэх хугацаа гэж байхаас дуусах хугацаа гэж үгүй. Тиймээс та ямарваа үйлийг хийсэн бол энэ насандаа биш юмаа гэхэд ирэх нас, үр хүүхэддээ заавал хариуг нь хүртээнэ гэсэн үг. Зарим хүмүүс үүнийг ухаж ойлголгүй, өнөө маргаашийн ашиг, хонжооны төлөө бусдыг хорлох нь элбэг байдаг.

2. Үүнээс мултрах арга үгүй

Хүн үйлийн үрээс зугтах боломжгүй, зөвхөн өөрийн үйлийн үрийг л эдлэх жамтай. Үүнд үл итгэж, үл тоосноор түүнээс ангижрах боломжгүйн жишээг өөрийн биеэр туулж мэдэрдэг нь байгалийн хууль гэлтэй. Үйлийн үрээс айж суухын оронд, илүү зөв амьдарч, бусдын төлөө илүү их зүйл хийхийн төлөө хичээх хэрэгтэй.

3. Юу тарина түүнийгээ хураана

Энэ бол үйлийн үрийн төлөөс хэрхэн ирдэгийг ухааруулах мөртүүд билээ. Иймд зөв явж, үр хүүхдэдээ айх айдасгүй, амттай сайхан амьдралыг бэлэглэхийн тулд, үг үйлдэл бүртээ хичээн хандах нь чухал… Учир нь хувь тавилан гэдэг өөрөө хамгийн сайн “нягтлан бодогч” юм. Тэр хэнд юу өгснөө, хэн хэнээс юу авсныг, хэн хэнийг хэрхсэнийг хэзээ ч мартдаггүй. Тэр заавал хариуг нь өгдөг, бас төлбөрийг нь төлүүлдэг юм.

4. Үүнд шашин огт хамаагүй

Түүнийг амсаж, туулахын тулд үйлийн үрд итгэдэг байх шаардлагагүй. Бид хөлөө цохилоо гэхэд өвдөлтийг мэдрэхийн тулд шалтгаан ба үр дагаварт итгэх хэрэггүй. Хор бол амттайхан ундаа гэж бодсон ч түүнийг уувал бид үхнэ. Үүнтэй адил, бид тодорхой маягаар харьцсан ч гэсэн, шалтгаан ба үр дагаварт итгэсэн, итгээгүйгээс үл хамааран уг үйлдлийн үр дүн гарч л таарна.

5. Танд биш ч, үр хүүхдэд заавал ирдэг

Хүн нэг л амьдарна. Гэвч өөрт олдсон энэ хугацаагаа илүү гэгээлэг, сайхан байлгах нь бидний үр хүүхдэдээ өгч байгаа хамгийн чухал бэлэг гэлтэй… Хичнээн алдаагvй, баян цатгалан сайхан амьдарлаа ч vйлийн үр гээчид ороогдон, өвчин зовлон тусч явах нь мэдээж сайхан зүйл биш шүү дээ.

6. Үйлийн үр бидний яагаад зөв амьдрах хэрэгтэйг үргэлж сануулдаг

Хүн эхээс төрөхдөө маш цэвэр ариун төрдөг ба өсөх торнихын хирээр үйлийн үр гээчийг хурааж хуримтлуулсаар байдаг. Тэгвэл үйлийн үрийг өөрчилж чадах гол агуулга нь урьд тохиолдсон муу зүйлийг мартаж, баяр хөөр, аз жаргал, сайн сайхан бодлоор оюун ухаанаа цэнэглэж сайхан амьдарна гэсэн үг. Хүн аз жаргалаа өөрөө мэдэрч сурсанаар аз жаргалтай болно. Ингэхлээр аз жаргалтай байх эсэх нь өөрөөс чинь шалтгаалах болж байна. Хэрэв та аз жаргалыг хаа нэгтэйгээс хайж л эхэлвэл зовлон нэмэгдэнэ гэсэн vг.

7. Үргэлж муу зүйл байдаггүй

Мэдээж үйлийн үр гэхээрээ бүгд муу зүйлс гэсэн үг биш. Таны бусдад тусалсан сайхан сэтгэл, үйлдлийн хариу үр хүүхдэд тань ирж, тэднийг сайн сайхан явахад тусалж байдаг. Үйлийн үр гэдэг нь тухайн хүний хийсэн сайн, муу зүйлс эргээд өөртөө, үр хүүхдэд нь ирэхийн нэр учраас үргэлж сайн сайхан зүйлсийг бодож, үйлдэж байгаарай. Тэр нь эргээд танд асар их аж жаргал, тайвшралыг өгөх болно.

8. Хийсэн сайн үйл хэдэн мянга дахин үржигдэх болно

Хэрвээ та ядарсан хүнд өглөг хайрлаж, өлсөж ундаассан нэгэнд буян болсон бол, тухайн хүний баярласан сэтгэл, сайхан энерги нь эргээд танд хэдэн мянга дахин үржигдэж, замыг тань засан, мөрийг тань тэгшитгэх болно. Тиймээс энэ насандаа аль болох буян үйлдэж, өглөг хүртээж яваарай. Үр шим нь үр хойчдоо ч гэсэн ирдэг байна.

9. Зөв амьдрахад хэзээ ч оройтохгүй

Үйлийн үрэнд дуусах хугацаа гэж үгүй тухай бид дээр дурдсан. Тиймээс та нэгэнт оройтсон хэмээн бодолгүй, нэг хормын өмнөөс ч болтугай зөв сэтгэж, бусдад гай зовлон тарихгүй, энгийн мөрөөр амьдрах хэрэгтэй. Хэн бүхэнд сайн санаж, тус хүргэвэл түүний үр шим нь эргээд ирэх болно шvv дээ.

10. Хайр бол бүхний хариулт

Ер нь хэн бүхнийг энэрэн хайрлах, өрөвдөх сэтгэлээ гээхгүй, ямагт санаж явбал, хожим нь түүний үр шим, тус заавал хүрэх болно. Хэн нэгнийг өрөвдөж хайрласан сэтгэл хэзээ ч хар буруу байдаггүй. Тиймээс эргэлзээтэй, адармаатай бүхний хариулт бол зөвхөн хайр юм.

Дэлхийн хамгийн хөөрхөн охин гэгдэж буй Нигери охин

$
0
0
Цахим ертөнцийн од болоод байгаа энэхүү бяцхан охиныг Jare гэдэг. 5 настай Нигерээс гаралтай охин юм. Анх гэрэл зурагчин Мофе зургийг нь дарж олон нийтэд хүргэсэнээр шуугиан тариад байна. Олон хүмүүс түүнийг бодит уу үгүй юу гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд гэрэл зурагчин Мофе инстаграм хуудсандаа “Тэр бол хүн. Яг л сахиусан тэнгэр шиг бяцхан охин ” хэмээн бичжээ.
Түүний зураг тавигдсанаас хойш хүүхдийн хувцасны загвар өмсөгч, модель болох саналууд олон ирж байгаа бөгөөд охины эцэг эх энэ асуудалд маш хянамгай хандаж байгаа юм. Jare нь 7 настай Jomi, 10 настай Joba хэмээх 2 эгчтэй.
Jare зурган илэрцүүд
Холбоотой Зураг
Jare зурган илэрцүүд
Jare
Jare эгч  Jomi болон Joba нарынхаа хамт
Холбоотой Зураг
Г. Сарнай

Морь унаж, Монголоор аялсан франц зурагчны тэмдэглэл

$
0
0

14

 

дал явдалд дурлагч, гадаад ертөнцийг гайхамшигт дурандаа буулгагч Францын гэрэл зураг сонирхогч Пейен Гротти (Pehuen Grotti).

 

Тэрээр хүн төрөлхтөн болоод байгаль дэлхийн харилцан уялдаа холбоог хальсандаа буулгах сонирхолтой нэгэн аж. Адал явдалд дурлагч Пейен Гротти өнгөрсөн оны есдүгээр сард Монголын тал нутагт аялахаар ирсэн билээ. Мөрөн хотоос морь хөлсөлж авснаар Хөвсгөл далайн дагуух түүний аялал эхэлсэн юм.

1Цагаан нуур сумын уулсыг дамнан явсаар, Мөрөн хотноо эргэн ирж, элсэн говиор явган алхаж сүүлийн долоо хоногоо үджээ.

 

Би Монголыг сонгосон. Учир нь Монголын газар нутаг төгсгөлгүй мэт уужим байсан юм.

 

Францын гэрэл зураг сонирхогч Пейен Гротти

2

 

Тэрээр “Монголын ард түмний надад өгсөн бүхэнд талархаж байна. Аялал маань надад асар их зүйлийг сургажээ’’ хэлсэн юм.

 

3

 

Пьень Гроттид юм бүхэн л шинэ санагдаж, “нийгэм” гэх ойлголтын тухай дахин ойлгоход хүргэжээ. Улс орон бүр нийгмээ тодорхойлсон өөр өөрийн гэсэн ойлголтуудтай. Юуг хийвэл зөв эсвэл буруу вэ, хүмүүс хоорондоо харилцаагаа хэрхэн авч явдаг, харьцдаг, амьдралд юу нь чухал, амьдралдаа ажигласанчлан ямар хүмүүс илүү чухал вэ гэх мэтчилэн зүйлсийн тухайн эргэцүүлэн боджээ. Улс бүрийн соёл бүхэн нь өвөрмөц, бусдаас ялгагдах онцлогтой гэдэг нь Монголчуудын соёлоос илт харагдаж байгаа талаар тэрээр цахим хуудаснаа нийтэлсэн байна.

Тэрээр өмнө нь Монголын тухай сонсож байгаагүй бөгөөд энэхүү аялал нь соёл иргэншил, хүмүүсийн амьдрал болоод газар нутгийн талаарх жинхэнэ туршлага болон үлдсэн ажээ.

 

4Морь бол Монголчуудын соёлын аугаа бахдам эрдэнэ

 

“Би морь унаж аялсанаар монголчуудтай уулзах, тэдний нүүдэллэх соёлын талаар ярилцахад илүү амар болгож байсан юм.

 

5

 

Түүний хувьд монгол морины зан аашийг олоход хэцүүхэн байжээ. Анх удаа морин дээр мордоход аль хэдийнэ асар их адал явдал угтсан аж. Тэрээр эмээл дээр нь хэрхэн мордохыг сурав. Түүний морь заримдаа явахгүй зогсчихно. Иймд “морь ч бас хүн шиг янз бүрийн зан авиртай юм байна гэж бодогдсон” гэж тэрээр аяллынхаа тэмдэглэлд бичин үлдээжээ.

Пьень Гроттид тохиолдсон цор ганц асуудал нь хэлний бэрхшээл байв. Энэхүү нөхцөл байдал түүнийг зарим үед  шоолж инээхэд хүргэсэн байна.

 

6

 

Гэсэн хэдий ч аяллын гол зорилго нь аялах л байжээ. Тэрээр хайж байсан зүйлээ олсон гэдэгтээ бат итгэлтэй байна. Учир нь өмнө нь юуг ч хайж, сонирхож үзээгүй аж.

Одоо тэрээр ганцхан  зүйлд итгэх болж. ”Хамгийн сайхан үйл явдлуудыг хүлээсэн ч, хүлээгээгүй ч амьдрал өөрөө аль хэдийнэ бүгдийг бэлдчихсэн байдаг юм” гэж тэрээр аяллынхаа тухай тэмдэглэлийг уншигчдадаа зориулан бичжээ.

Түүний хувьд энэхүү аялал, адал явдлын туршид хамгийн сайн ойлгосон төгс хичээл нь Монгол нутагт хийсэн аялал нь байлаа. “Монголчууд надад энэ тухай сургасанд би тун таатай байна. Аялал маань ч энэ бүхнийг харамгүй заалаа” гэж Пьень Гротти хэлсэн байна.

Тэрээр аяллынхаа өмнө хоёр долоо хоног Монголоор аялна гэж төлөвлөжээ. Түүнчлэн хамаатан садан, найз нөхөддөө Монголд зочлох тухайгаа хэлэхэд тэд их тайвнаар хүлээж авсан байна.

 

7Монголын ард түмэн намайг алмайруулсаар л байсан. Уулзсаны дараах хамгийн анхны мэдрэмж бол ‘’Монголчууд их хачин улс юм’’ гэж бодогдуулав.

 

Эхлээд тэд чам руу их хачин харцаар харна. Гэлээ ч тэдэнтэй ярилцаж, ам нээхэд монголчууд дэлхий дээрх хамгийн гайхалтай сайхан хүмүүс гэдгийг ойлгоно. Монголд байх хугацаандаа би хамгийн нөхөрсөг хүмүүстэй уулзсан. Ялангуяа Цагаан нуур сумынхан.

Чин болон түүний гэргий Булган урван хүүхэдтэй цөөхөн хэдэн өдрийг хамтдаа хонож өнгөрүүлжээ. “Тэд маш найрсаг, бүх л зүйл дээр надад тусалсан. Би энэ тайлагдашгүй сайхан мэдрэмжийг гэртээ л мэдэрч байсан юм. Би одоо тэднийгээ Монгол дахь миний гэр бүл гэж санадаг. Тэдэндээ дэндүү их хайртай болохоор ирэх өвөл эргэн та нар дээрээ зочлоно гэдэгтээ итгэлтэй байна” гэж тэмдэглэлдээ дурсан үлдээжээ.

 

8Монгол дахь “гэр бүлийн гишүүн” Булган
9Гэрийн эзэн Чингийн хүү

 

Юуг ч бүү хүлээ, цаг нь болохоор бүх зүйлс өөрөө тань дээр айлчлана…

 

Францын гэрэл зураг сонирхогч Пьень Гротти

10

Францад эмэгтэй хүнтэй зохисгүй харьцвал өндөр торгуультай

$
0
0

22

Францын парламент эмэгтэй хүнтэй зохисгүй харьцсан хүмүүсийг торгох шийдвэрийг дэмжжээ. Энэ талаар Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын тэгш эрхийн асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга Марлен Шьяппа “Europe 1” телевизэд ярьсан байна. Тэрбээр “Өмнө нь гудамжны дарамт шахалт ямар ч шийтгэлгүй өнгөрдөг байсан. Энэ цагаас хойш бүх зүйл өөрчлөгдөж байна” гэжээ.

Гудамжинд эмэгтэй хүнтэй зүй бусаар харьцвал, тэр дундаа хэл амаар доромжилвол өндөр торгууль ноогдуулах юм байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн жил эмэгтэйчүүдийг дарамтлах явдалтай тэмцэх шаардлагатай байгааг мэдэгдэж байсан билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Эрчүүд ч бас хов ярих дуртай

$
0
0

35960

Судлаачдын үзэж буйгаар, хүмүүсийн хооронд болж буй нийт ярианы 60-70 хувь нь жирийн цуурхал буюу элдвийн хов жив, дэмий чалчаа үг яриа байдаг байна. Бид хүүхнүүдийг л хов ярих дуртай гэж үзэж төвөгшөөдөг. Гэтэл эрчүүд бас хүүхнүүдийн нэгэн адил элдэв долоон юм ярьж, хэрэгтэй хэрэггүй юм хамаа намаагүй чалчих дуртай байдаг гэнэ.

Бүсгүйчүүдийн дэмий чалчиж өнгөрүүлдэгтэй яг адил хугацааг эрчүүд ч бас дэмий чалчиж өнгөрүүлдэг болох нь нэгэнт нотлогджээ. Хүмүүсийн нийт ярьсан ярианы 94 хувь нь сайн сайхныг хүссэн, тааламжтэй уур амьсгалтай байдаг бол дөрвөн хувь нь таагүй үг яриа байдаг гэнэ.

Барууны эрдэмтдийн судалснаар бүх төрлийн сонин хэвлэлүүд элдэв хов жив, хоосон цуурхал, худал мэдээн дээр оршин тогтнож байдаг нь тогтоогджээ. Бүр нарийн тооцоолж үзэх юм бол нийтлэлийн 80 хувь нь хоосон цуурхал, дуулиан шуугиан байдаг ажээ.

Сэлфи зураг их авах нь сэтгэл гутралын өвчин гэнэ

$
0
0

23

АНУ-ын Сэтгэл зүйчдийн холбооноос селфи зураг их авах нь сэтгэл гутралтай холбоотой гэсэн дүгнэлт хийсэн аж. Чикаго хотноо байдаг дээрх холбооны судлаачид энэ нь өвчин гэж тодорхойлсон төдийгүй “selfies” гэсэн нэр өгсөн байна.

Өөрийнхөө зургийг олон янзаар байнга авч, олон нийтийн сүлжээнд тавих нь өөрийгөө хүндлэх аргыг хайж байгаа сэтгэл зүйн гутрал гэнэ. Түүнчлэн “selfies” өвчин нь гурван үе шаттай гэж тодорхойлсон бөгөөд өвчин хүндэрсэн үед өдөрт наад зах нь зургаан удаа зургаа авдаг аж.

Америкд амьдрахаас татгалзах 10 шалтгаан

$
0
0

Бидний гүүр давж нүүдэг урсгал одоо хил давж нүүдэг хандлагаар хурдтай солигджээ. Харин шинэ газар очиход биднийг хамгийн түрүүнд угтаж авдаг зүйлсийн нэг бол хэлний асуудал. Хэлний бэрхшээлийг бид амархан даваад гарчихна гэж боддог хэрнээ тус асуудалтай нүүр тулахад яалтачгүй сөхөрдөг. Мөн ажлын байрыг тухайн орны хэлээр ярьдаггүй л бол олоход хүндрэлтэй байдаг нь нууц биш юм. Сүүлийн жилүүдэд Монголчуудын Америк руу нүүх явдал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь тэдгээр хүмүүс очоод мэдэрч болох асуудлуудаа төдийлөн сайн ойлгоогүйг зарим талаараа илтгэнэ. Энэ удаад та бүхэндээ Америкт амьдрахгүй байх 10 шалтгааныг хүргэж байна.

34

Бусдаас өөрийгөө ялгаатай гэдгийг мэдэх

Америк хүмүүс цагаач иргэдийг харсан даруйдаа, энэ одоо англи хэл мэддэг юм болов уу? энд яах гэж ирсэн юм бол? гэхчлэн харцаараа тэднийг басамжилж, ялгаатай харьцдаг. Цагаачдын англи хэлний мэдлэг, санхүүгийн байдал, мэргэжил, хууль ёсны дагуу амьдрах нөхцөл нь бүрдээгүй бол тэд өөрсдийгөө бусдаас доогуур үнэлж, цаашлаад сэтгэл зүйн дарамтанд ордог аж.

Доошоо хурдан уруудах нийгэм

АНУ нь таны хоёр үеэрээ хадгалсан мөнгийг хоёрхон долоо хоногийн дотор дуусгаж чадахуйц эдийн засагтай улс. Их хэмжээний мөнгө эсвэл бэлэн ажлын байр танд байхгүй бол тус улс нь таниас зөвхөн уйгагүй хөдөлмөрийг л шаардах болно. Ажлын хажуугаар англи хэлийг сурах ойлголт нь хэлний мэдлэг тааруу хүмүүст бараг л боломжгүй зүйл билээ. Англи хэлээр ярьж чаддаг хүн хүртэл тэнд ажлын байр олох гэж нэлээдгүй асуудалтай тулгардаг байхад цагаачид бүх зүйлийг давхар амжуулах нь бараг л боломжгүй зүйл юм.

Стрессийн түвшин

Бид ямарваа нэгэн асуудалтай тулгарвал, стресстэж, бухимдаж эхэлдэг. Харин харь оронд цагаачилж байгаа хүмүүсийн мэдэрдэг стресс нь жирийн нэгэн ажилчид болон сурагчдын мэдэрдэгтэй адил биш.

Амьдрах байр олохоос эхлээд нийгмийн даатгал хөтлөх, ажлын байраа олох, шинэ орчиндоо дасан зохицох гээд тоо томшгүй асуудал тэднийг тойрон хүрээлдэг. Энэ бүхэн цааш үргэлжилсээр, тухайн хүн тоолж баршгүй олон асуудал дундаа төөрч, эцэстээ сэтгэл гутралд орох нь бий.

Аз жаргалын түвшин

Хойд Америк хэдий бусад орнуудаас хөрөнгө чинээгээрээ илүү ч гэсэн энэ нь мэдээж аз жаргалын үзүүлэлт нь болж чадахгүй. Тус улс нь стрессийн түвшингээрээ дэлхийд дээгүүр ордог бол, аз жаргалын түвшингээрээ доогуурт жагсдаг болохыг дурдах нь зүйтэй. Бидний нэрлэж заншсанаар “Эрх Чөлөөний Орон” гэгддэг тус хотод аз жаргалтай амьдрах нь бүү хэл, амьд үлдэх эсэх нь эргэлзээтэй байдаг.

Нийгэмд уусах байдал

Хэлний бэрхшээлээс болж хувь хүн бусдаас өөрийгөө доогуур үнэлэх нь маш түгээмэл. Хэчнээн бусадтай ярих хүсэл нь их байвч, хэлний бэрхшээлээс болж, өөрийнхөө тухай буруу ойлголт төрүүлэх нь бий. Цаашлаад энэхүү асуудал нь тухайн хүнийг ганцаардал руу хөтөлж, мөн адил сэтгэл зүйн дарамтанд оруулна.

Хууль ёсны цагаачлал

Бид мэдээж юу ч болоогүй юм шиг тус улсад очоод, амьдрах эрхээ шууд авахгүй нь лавтай. Олон зуун мянган хүмүүс хууль ёсоор амьдрах хүсэлтээ гаргасан ч тэр дундаас шалгарч үлдэх нь цөөхөн. Бидний ойр дотны хүмүүс АНУ-н иргэн биш л бол, та хууль цагаачлалын журамд захирагдаж, тус улсад амьдрах эрхээ авахаар өргөдөл гарган, зөвхөн хариуг хүлээж, нэлээдгүй хугацааг зарцуулж мэднэ. Алтан цагийг тань хумслах тус хүсэлт нь сөрөг хариуг авчирах аваас, та эх нутаг руугаа буцахаас өөр сонголтгүйд хүрнэ.

Дахин сурах

Та шинэ улсад шинэ ажлын гараагаа эхлүүлье гэж шийдсэн бол мэдээж тус улсын стандартанд тохирох түвшний мэдлэгтэй байх шаардлагатай. Тэгэхийн тулд сургалтанд сууж бүгдийг эхнээс нь үзэх хэрэг гардаг. Энэ талаар олон зуун мянган хүмүүс тунгаан бодоод эцэст нь үзэхээр шийддэг ч төлбөр дээр гацдаг нь нууц биш. Мэс засалч, график дизайнер, хуульч эсвэл бүр аяга угаагч хүртэл өөрийн гэсэн ажлын тусгай журамтай байдаг учраас шинээр орж буй тэр тусмаа цагаачдад үнэгүй сургалт явуулах нь юу л бол.

Мэдээллийн сан

Ажлын зар харахаас эхлээд хотын гудамж бүртэй танилцахын тулд утсаараа бид интернет ордог. Мэдээж тэнд байхгүй зүйл гэж үгүй. Гэсэн хэдий ч та хэлний мэдлэг тааруугаас болж, буруу мэдээлэл авч, олон асуудалтай тулгарахыг үгүйсгэхгүй. Мөн өвдсөн тохиолдолд аль эмнэлэгт хандах вэ гээд л, тэр олон зуун барилга дундаас өөрт тохирсон үйлчилгээгээ олно гэдэг асар төвөгтэй байх аж. Бүх зүйл хэвийн болчихно гэж амар сэтгэх хүмүүсийн эерэг бодол АНУ-д ирээд нурах хандлагатай байдаг.

Аюулгүй байдал

АНУ-д нийт 325 сая гаруй хүн аж төрдөг ч, тэд бүгд өөрийн гэсэн онцлогтой. Хүндлэл болон тэвчээр дээр тогтдог тус улсын зарчим нь хааяа хүмүүсийн муу муухай үйлдлээс болж булингартдаг. Арьсны өнгө, шүтдэг шашин, бэлгийн чиг хандлага гээд тэд нарт өөрсдийгөө тодорхойлох зүйлс олон ч тэр болгоноос гарч буй сөрөг үр дагаврыг тэд тогтоон барьж чаддаггүй. Өөрийн ажлаа тайван хийж байх явцад гэнэт буутай хүн орж ирэн таныг айлган сүрдүүлэх, хулгайлах эсвэл бүр ноцтойгоор гэмтээх зэрэг үйлдлүүдийг хийхгүй гэсэн баталгааг харамсалтай нь хэн ч өгч чадахгүй.

Гэрээ санах

Эх орон гэдэг зүйл таны гэрчилгээн дээр зөвхөн үлддэг тодорхойлолт мэдээж биш. Энэ зэрэгт аваачихад тань тусалсан хамгийн чухал орчин бол яахын аргагүй таны төрөлх орон билээ. Гэвч хүмүүсийн нийтлэг алдаа нь энэ талаар огтхон ч боддоггүйд оршдог. Тийм ч учраас тэд харийн орон руу явсны дараа энэ асуудал өөрсдөд нь илүү хурцаар мэдрэгддэг байх. Харин та бусдын алдааг бүү давтаарай.

source: caak.mn

Зүрх /Сургамжит өгүүллэг/

$
0
0

Нэгэн нарлаг өдөр залуухан сайхан эр хотын төв талбай дээр зогсоод хавь ойрд байхгүй хамгийн сайхан зүрхтэй хэмээн бардамнаж байлаа. Түүнийг тойрон зогссон хүмүүс түүний зүрхийг үнэн голоосоо гайхан биширнэ. Үнэхээр ч зүрхэнд нь ямар ч нугалаа, шарх зураас байхгүй гайхалтай төгс зүрх байв. Тиймдээ ч цугласан олон бүгд л хэзээ нэгтээ харж байсан зүрхнүүдээс хамгийн сайхан нь хархүүгийнх гэж дуу нэгтэй шагшилдана. Залуу ч үүгээрээ ихэд бахдан, аз жаргалд умбан гэрэлтэж байлаа.

Гэтэл гэнэт цугласан олны дундаас нэгэн өвгөн гарч ирээд:
-Чиний зүрх сайхан ч минийхийг үл гүйцнэ гэв.
Ийн хэлэхэд хүмүүс бүгд өвгөний зүрх рүү харав. Үрчийж хорчийсон, шарх сорви болсон, зүрхний зарим хэсэгт огт таарахгүй өөр зүрхний хэсгээс наасан байх аж. Түүгээр ч үл барам зүрхнийх нь зарим хэсэг нь бүр огт байхгүй байв. Өөрийнх нь зүрх хавьгүй сайхан гэж тэр яаж хэлж чадав аа? Хүмүүс гайхан алмайрав.

heart-700141_960_720

Залуу хархүү өвгөний зүрх рүү хараад доогтой инээмсэглэн “Хөгшөөн, та тоглосон байлгүй. Өөрийнхийгөө минийхтэй харьцуулаад хар л даа. Минийх төгс. Харин таных нулимс шархаар дүүрсэн байна шүү дээ” гэх нь тэр.

“Тиймээ, чиний зүрх төгс харагдаж байна, гэхдээ би хэзээ ч чамтай зүрхээ солихгүй байхсан. Хар л даа, зүрхэнд минь үлдсэн шарх сорви бүр миний хайраа өгсөн хүний үлдээсэн ул мөр. Би тэр хүнд зүрхнийхээ хэсгийг өгч, харин тэр оронд нь надад өөрийн зүрхнийхээ хэсгийг өгч байсан юм. Тэр зүрхний хэсэг миний зүрхэн дэх хоосон орон зайг нөхөж байлаа. Гэхдээ өөр өөр зүрхний хэсгүүд нэг нэгэндээ яв цав тохирдоггүйн учир зүрхний минь хэсгүүд урагдсан байгаа юм. Гэхдээ энэ нь бидний хайрыг санагдуулдаг тул би ихээхэн нандигнадаг. Хэн нэгэнд зүрхнийхээ хэсгийг өгсөн ч тэр хүн өөрийнхөөсөө хуваалцахгүй байх үе байсан. Тиймээс л зүрхэнд минь хоосон нүхнүүд байгаа юм. Хэн нэгэнд хайраа өгөхөд чамайг буцаагаад хайрлана гэсэн баталгаа хаа ч үгүй. Хэдийгээр энэ нүхнүүд намайг шархлуулдаг ч миний хэзээ нэгэнтээ өгч байсан хайрыг санагдуулдаг, нэгэн сайхан өдөр зүрхний минь энэ л хэсгүүд эргээд ирнэ гэдэгт би итгэдэг юм. Үгүй юм аа гэхэд би дурсан санах зүйлтэй хүн. Эдгээр дурсамж надад хүнд хэцүү санагддаггүй ээ, жаахан ч гэсэн сайн талтай, түүнгүйгээр амьдрал бүрэн дүүрэн байхгүй байсан шүү дээ. Одоо жинхэнэ гоо үзэсгэлэн гэж юу болохыг ойлгож байна уу?”

Саяхан л ам амандаа хархүүгийн зүрхийг магтан шаагилдаж байсан хүмүүс ялаа ниссэн ч сонсогдохоор нам гүм болов. Залуу хүү ч гайхаж бахадсандаа дуугаа хураан зогсоно. Нүднээс нь нулимс урсах аж. Залуу өвгөнд ойртон очиж, зүрхээ гаргаж ирээд хэсгийг нь тасдав. Чичирсэн гараар зүрхнийхээ хэсгийг өвгөнд өглөө. Зүрхний хэсгийг бэлгэнд авсан өвгөн хариу болгон урагдаж шаналсан зүрхнийхээ хэсгийг аван хүүгийн зүрхэнд тавилаа. Энэ хэсэг мэдээж төгс таарсангүй, зарим хэсгээрээ илүү гарч, нөгөө хэсгээрээ урагдсан харагдана. Залуу зүрх рүүгээ харав. Одоо зүрх нь тийм ч төгс харагдсангүй, гэхдээ үнэн хэрэгтээ урьд өмнөхөөс ч үзэсгэлэнтэй болсон байв.

“iPhone”, “Android” хоёрын аль нь илүү вэ?

$
0
0

XXI зууныг ухаалаг гар утасгүйгээр төсөөлөх аргагүй ээ. Дэлхий даяар хүмүүс товчлууртай утсаа мэдрэгчтэй ухаалаг гар утсаар сольж байна. Харин хэрэглэгчид маш олон сонголт дундаас хамгийн түрүүнд “iPhone” болон “Samsung-Android” утсыг ихэвчлэн сонгодог нь нууц биш билээ. Тэгвэл бид энэ удаа танд уг хоёр гар утасны нэг нь нөгөөгөөсөө ялгарах давуу тал, онцлогийн талаар мэдээлэл бэлтгэлээ.

“iPhone”, “Android” хоёрын аль нь илүү вэ?

 

1“iPhone” нууцлал сайтай

 

“iPhone” бусад гар утаснаас нууцлалын тал дээр хамаагүй илүү юм. “Android” үйлчлүүлэгчдэдээ төрөл бүрийн  аппликейшнийг утсандаа татах боломж олгодог. Гэхдээ энэ нь маш аюултай бөгөөд утаснаасаа мэдээлэл алдагдах боломжийг бүрдүүлдэг болох нь нотлогдсон.

Харин “Apple” компани хэргэлэгчдэдээ төрөл бүрийн контент татахыг хязгаарладаг байна. Үүний оронд зөвхөн өөрийн гаргасан програмуудыг татах сонголт өгдөг болохоор хэрэглэгчид утаснаасаа мэдээлэл алдах эрсдэлд харьцангуй бага өртдөг юм.

 

“iPhone” нууцлал сайтай

2“Android” үргэлж хямд

 

“Samsung”-ийн бүтээгдэхүүний үнэ нь өрсөлдөгчөөсөө харьцангуй хямд хэрнээ чанар, үйлдлийн систем сайтай байдаг. Тухайлбал, “Samsung Galaxy S9” анх 800 ам.доллар, “iPhone X” 1000 ам.долларын үнэтэй тус тус худалдаанд гарсан. Гэсэн хэдий ч хоёр утас хоёулаа 12 мегапиксел камертай, мөн бичлэгийг 4k хэмжээст авч чаддаг гэдгээрээ ижилхэн аж.

 

“Android” үргэлж хямд

3“iPhone” хамгийн сүүлийн үеийн програмтай байдаг

 

“Samsung”-ийн гар утас барьдаг хэрэглэгчид “Google Play Store”-оос үнэгүй контент татах нь элбэг. Энд байдаг ихэнх програм үнэгүй байдаг. Харин “Apple” хэрэглэгчдэдээ өөрийн гэсэн “дэлгүүр”-ээсээ програмын худалдан авалт хийхийг зөвшөөрдөг ажээ. Иймд програм зохиогчид “Apple”-ийн дэлгүүрээр дамжуулж бүтээгдэхүүнээ борлуулах сонирхолтой байдаг. Тиймээс “iPhone”-ы хэрэглэгчдийн утсанд үргэлж хамгийн сүүлийн үеийн чанартай, үнэтэй програм байхыг та харах болно.

 

“iPhone” хамгийн сүүлийн үеийн програмтай байдаг

4“Android”-ын утас илүү багтаамж сайтай

 

Хэдий “iPhone” 64 гегабайтын санах ойтой ч хэрэглэгч гар утасныхаа багтаамжид баригдаж, хүссэн зүйлээ татаж чаддаггүй. Утсандаа илүү их зүйл багтаахын тулд та утсаа солих юм уу, дараагийн загварыг л авах хэрэгтэй болно. Харин ихэнх “Android” утсанд та ямар ч том хэмжээтэй санах ойн карт хийж болдог. Ингэснээр “Samsung” танд утсаараа олон зүйлийг хийх хязгааргүй эрх чөлөө олгодог.

 

“Android”-ын утас илүү багтаамж сайтай

5“iPhone” хэрэглэгчдээ дээдэлдэг

 

Хэрвээ таны утсанд ямар нэгэн асуудал, эвдрэл гэмтэл, мэдэхгүй зүйл тохиолдох юм бол та “Apple” компанийн нэрийн дэлгүүр эсвэл хэрэглэгчидтэй харьцах төвд очиход тэд танд чанарын өндөр түвшинд үйлчилгээ үзүүлнэ. Ажилтнууд нь бүтээгдэхүүнийхээ талаар сайн мэдлэгтэй учир утсыг тань засаж чадна. Харин үйлдвэрийн гэмтэлтэй утас байвал ямар ч асуудалгүй шинэ утсаар сольж өгөх үйлчилгээ хүртэл бий.

 

“iPhone” хэрэглэгчдээ дээдэлдэг

6“Android” “Google” компанитай сайн харилцаатай

 

“Google” компаниас гаргасан бүх программ “Android” утсан дээр асуудалгүй ажилладаг. Учир нь тус хоёр компани түншлэлийн харилцаатай юм. Харин “Apple” хэрэглэгчдэдээ зориулж “Google”-ийнхтэй төстэй, ижил үйлдэлтэй програм зохиосон ч төдийлөн амжилт олоогүй юм.

 

“Android” “Google” компанитай сайн харилцаатай

7“iPhone” өө сэвгүй загвартай

 

“Android” үйлдлийн системээрээ илүү хэдий ч загвар, гаднах байдлаараа “iPhone” утсыг гүйцдэггүй. Хээнцэр хэрнээ энгийн загвар нь цаанаа л хүний анхаарлыг татаж худалдан авах хүсэл төрүүлдэг. Мөн хэрэглэгчдэдээ санал болгодог таван төрлийн өнгө нь ч сэтгэл татдаг ажээ.

 

“iPhone” өө сэвгүй загвартай

8“Android” утас түгжих олон сонголттой

 

Бид гар утсандаа бусдад дэлгэхийг хүсээгүй олон нууцаа хадгалдаг. Жишээ нь зураг, илгээмж, хэрэгтэй бичиг баримт гэх мэт. Энэ бүхнийг тань хүн харах вий гэж айдаг бол сэргийлэх ганц арга бол түгжих. “Android” утсыг түгжих олон сонголт бий. Нууц үг, хоолой таниулах, царай таниулах, тоон түгжээ, зурган түгжээ зэргээр та өөрийн мэдээллээ бусдаас хамгаалж чадна.

 

“Android” утас түгжих олон сонголттой

9“iPhone” утсаар тоглоом тоглоход тохиромжтой

 

“Playstation”, “Xbox” зэрэг компаниуд тоглоомын зах зээлийг эзэгнэдэг билээ. Гэхдээ хүн бүр гэртээ эсвэл тоглоомын төвд хүссэн үедээ дуртай тоглоомоо тоглох боломжгүй байдаг. Заримдаа гар утсаараа тоглохыг хүсдэг л биз дээ? Тэгвэл “iPhone” утас гацдаггүй учир тоглоход илүү тохиромжтой аж. Мөн сүүлийн үед чадварлаг тоглоом зохион бүтээгчид бүтээгдэхүүнээ “Apple store”-оор дамжуулан зарж эхэлсэн байна. Үе үе утасны янз бүрийн тоглоом моодонд орж хүмүүс тоглож байгааг анзаардаг л биз дээ? Тэгвэл тэдний ихэнх нь “iPhone” гар утас барьсныг анзаарсан л байх.

 

“iPhone” утсаар тоглоом тоглоход тохиромжтой

10“Android” утасны батарей

 

Утасны батарей нурж, цэнэгээ барихгүй үе үе унтрах тохиолдол элбэг гардаг. Хэрвээ “iPhone” утас цэнгээ барихаа боливол та энэ асуудлыг шийдэхийн тулд зөвхөн шинэ утас авах шаардлагатай. Харин “Samsung”-ийн утасны батарейг салгаж болдог учир хуучныг шинээр сольж дээрх асуудлаас ангижирч болно.

 

“Android” утасны батарей

11“iPhone”-ы бүх утас ижил төстэй

 

Өнгөрсөн олон жилийн турш “Apple” компани маш олон утас шинээр гаргасан. Мэдээж үйлдлийн систем, хурд, чанар, өнгө үзэмж нь өөрчлөгддөг ч тэд бүгд хоорондоо ижил төстэй болохоор та шинийг авсан ч бага зэрэг сайжруулсан хуучин утастайгаа байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Учир нь хуучин гар утаснаасаа бүх хэрэгтэй мэдээллээ шинэ рүүгээ хуулахад ямар ч асуудалгүй байдаг.

Дассан зүйлээсээ холдох маш хэцүү шүү дээ. Олон жил барьсан гар утсаа илүү чанартай болгосон мэт мэдрэмжийг “Apple”-ийн утаснууд төрүүлж чаддаг ажээ.

 

“iPhone”-ы бүх утас ижил төстэй

12“Android” танд өргөн сонголт санал болгодог

 

Олон янзын хэлбэр, загвар, өнгийн төрөл бүрийн утсыг өнгөрөгч жилүүдэд “Samsung” үйлдвэрлэсэн. Хэрэглэгчдэдээ хайрцагнаас гарч сэтгэх, сонгох боломжийг өгч байдгаараа тэдний утас давуу талтай юм. Ингэснээр та хямд үнээр загварлаг хэрнээ сүүлийн үеийн шинэчлэгдсэн үйлдлийн системтэй утас авч чадна.

 

“Android” танд өргөн сонголт санал болгодог

13“iPhone” утсаар бичлэг хийхэд хялбар

 

Шинээр гарсан “iPhone 8, 8+, Х” утаснууд зураг авч, бичлэг хийхдээ “Samsung S9, Galaxy Note 8” утаснуудаас хурдан. Учир нь сүүлийн үеийн “iPhone”-ууд өөртөө орчин үеийн технологийг ашиглан хийсэн “Apple A11” бионик ялтас агуулсан байдаг. Ингэснээр хэрэглэгчид чанарын өндөр түвшинд дуу дүрсний гайхалтай ид шидийг мэдэрч бичлэг хийж чадна.

 

“iPhone” утсаар бичлэг хийхэд хялбар

14“Android” утсыг та өөрийн хүссэнээрээ өөрчилж болно

 

Хэрвээ танд гар утасны дотоод үзэмж таалагдахгүй бол хялбар аргаар тохируулан янзалж болдог. Өөртөө таалагдсан, тохирсон үзэмжийг бий болгосноор та илүү сэтгэл хангалуун байх боломжийг “Samsung” олгожээ. Хэрвээ та “iPhone” утастай бол цаанаас өгөгдсөн өнгө үзэмжид баригдаж, үйлдлийн систем сайжиртал хүлээх шаардлагатай болдог.

 

“Android” утсыг та өөрийн хүссэнээрээ өөрчилж болно

15“Apple”- ийн бүтээгдэхүүн хоорондын холбоо

 

“Apple” компани зөөврийн компьютер, таблет, утас, хөгжим зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Харин эдгээр нь бүгд хоорондоо холбогддог билээ. “Apple” эдгээрийг хооронд нь холбохын тулд “iCloud” хэмээх цахим орон зайн санамжийг бүтээсэн юм. Тиймээс та утас, компьютер хоёроо яг л нэг зүйл мэт ашиглах боломжтой.

 

“Apple”- ийн бүтээгдэхүүн хоорондын холбоо

Камерын дүрсэд буугаагүй бол итгэхийн аргагүй байгалийн хачин үзэгдлүүд

$
0
0

Солонгын өнгөтэй чулуу

2

Далайн давалгаа шиг хийцтэй хад чулуу

3

Ялаа хүртэл торонд гацдаг л юм байна

4

Этгээд амьтан шиг хэлбэртэй чулуу.

5

Урвуугаа харсан асуултын тэмдэг шиг хэлбэртэй моднууд

6

Боломжгүй зүйл гэж байдаггүйг харуулсан цэцэг.

7

Тал нь эр, тал нь эмэгчин эрвээхэй. Энэ үзэгдлийг эрдэмтэд одоог хүртэл тайлбарлаж чадаагүй.

8

Хөлдсөн хүрхрээ

9

Аварга болорын агуй

10

Үүл газарт буух ховор агшин

11

Яг л шөнийн тэнгэр мэт харагддаг далайн эрэг

12

Хөлдсөн нууран дор агаарын бөмбөлгүүд үй олноороо байгаа нь

13

Хоёр нуур зэрэгцэн оршдог боловч ус нь хэзээ ч холилддоггүй

14

Өвөрмөц төмөр зам

15

Аварга зүрхэн нуур

16

Галт уулын халуун лав. Хажуунаасаа харахад яг л уурласан төрхтэй гавлын яс мэт харагдана.

17

Өвөрмөц солонгын өнгөтэй мод


Хөгширсөн хойноо хийгээгүйдээ харамсах 10 зүйл

$
0
0
36008
Хөгширсөн хойноо хийгээгүйдээ харамсах 10 зүйл1. Боломж гарсан дээр нь хүссэн газруудаараа аялж байгаагүйдээ

2. Хайргүй хүний хажууд хэт удсандаа, эсвэл эртхэн салж чадаагүйдээ

3. Бусад хүмүүс өөрийн тань талаар юу гэж боддогт хэт анхаарч, маш их ач холбогдол өгч түүнд шаналдаг байсандаа

4. “Би чамд хайртай” гэж хэлэхээсээ айдаг байсандаа

5. Хэт их ажиллаж амьдралын сайхан мөчүүдийг ажлаар солин өнгөрүүлж байсандаа

6. Хүүхдүүдээ бага байхад нь хамт их тоглоогүйдээ

7. Аав ээжийгээ амьд сэрүүн дээр нь сэтгэл санаагаар ойр дотно байж, ний нуугүй ярилцаж, их сонсож, их харилцаж, сайн ойлголцож байгаагүйдээ

8. Эрсдэлтэй алхмыг зоригтой хийж, хүссэн ажлаа эхлүүлж хийж байгаагүйдээ

9. Дургүй хүмүүстэй, үзэн яддаг ажлаасаа эртхэн гарч байгаагүйдээ

10. Өөрийнхөө ХӨӨРХӨН, ГОЁ САЙХНЫГ мэдэрч талархаж, үнэлж байгаагүйдээ!!!

ХҮССЭНЭЭРЭЭ АМЬДАР, ХҮССЭНЭЭ ХИЙ, ААВ ЭЭЖИЙГЭЭ ХАЛАМЖИЛ, МӨРӨӨДЛИЙН АЖЛАА ХИЙ, ГЭР БҮЛДЭЭ ИХ ЦАГ ЗАРЦУУЛ! БАС ХАЙРЛА

АМЬДРАЛ ГАНЦХАН!

“БИ ЧАМД НАЙМАН УДАА ДУРЛАСАН”

$
0
0

35

1.

.. Дагтаршиж халтайсан хуучин будгийн хавтан шиг цоохор давалгаат амьдралын дунд хөвж, живж яваад миний зүрхээрээ мөргөөд уначихсан.. тэр л харцыг ахиад жаахан ширтэх сэн гэж цаг хугацааны эргэлтгүй урсгалыг цоорхой халаасаараа шүүрүүлэн шүүрүүлэн саатахдаа..

Чамдаа би анхны удаагаа дурласан.

2.

Хоромхон туяараад сарних төдийдөө бүхэл өдрийг минь гийгүүлээд өнгөрөх үүлэн чөлөөний нар шиг инээдийг чинь би ажиж, хоолойнд чинь уярч, үнэрийг чинь сүнсээрээ илбэн жаргаж..

Бүх ертөнцийг умартан чиний оршихуйд уусахдаа..

Чамдаа би хоёр дахь удаагаа дурласан.

3.

Цогшиж, бадрахын ерөөл талбин голомтын галыг бадрааж, ээжийнх нь хөтөлж хөлд оруулсан турьхан гарыг тосч атгахдаа..

Ганцхан үндэстэй цэцгийн мандал шиг нар даган надтай цуг ургаж,
Хайраас нахиалсан нялх үрийг минь сүүдрээс харамнан тэврэхийг чинь харахдаа..

Чамдаа би гурав дахь удаагаа дурласан.

4.

Ертөнц ороож яваа давилуун сэтгэлийн минь даруухан аргамжаа чамайг харах гэж, бас тэврэх гэж..
Зузаарсаар, зузаарсаар өмнө чинь унадаг ‘Хүний баг’-аа авч хаях гэж..

‘Хүлээж байя’ гэсэн өөриймсөг үгсэд чинь
Догдлоод, догдолсондоо тогтож ядаад
Гэрэлтэй цонх, дулаахан гэртээ байдгаараа яарчихсан цүнхээ шүүрч явахдаа..

Чамдаа би дөрөв дэх удаагаа дурласан.

5.

Эвдэрч,
бас эмтэрч..
Амьдралд нугарч уначихаад босохгүй гэж зөрөхөд минь..
Газардахгүй юм шиг дэвж,
Зогсохгүй юм шиг хурдалж..
Залуу халуун насны минь омог нь багтахгүй үерлэхэд..

Үрийг минь тэвэрсэн энгэрийн сүү нь асгарч надад нэвчээд
Бодол дундуур минь тайтгарлын зам татуулж чимээгүйхэн урсаж мэдрэгдэхэд нь..

Чамдаа би тав дахь удаагаа дурласан.

6.

..Цагийн зүү чимээгээ алдан нугдайтлаа хэдэн мянга эргэлдэж, надад ирсэн бүхний яваад өгсөн зүгийн араас би санаашран ширтэж сууна.

Яг тэр л үед, нэгэн жаранг цуг үдэхэд хором ч бөхөөгүй хайрын чинь галыг манаж,
“Тэднийг явахад би хоосорсон шиг,
намайг явчихаар надаар дутаж үлдэх энэ жаахан эмэгтэйг би яана даа..” гэж чамайгаа өрөвдөнгүй зовьнохдоо..

Чамдаа би зургаа дахь удаагаа дурласан.

7.

Үнэн зүрхний их харгуйд ганьхарлын мөр татуулан алхалсан их аялалдаа алжаан түр үдлэх зуур.. би чамайгаа хөтөлж, чамаараа хөтлүүлж, хамтдаа бүдэрч, гүйж явсан он жилүүдийн дурсамжийн ширэн богцоо задалж, ширхэг ширхэгээр нь имэрч, бас уясаж суухдаа..

Чамдаа би долоо дахь удаагаа дурласан.

8.

Намтар үлдэж, нэр минь хуудастай нь хамт хуучирч хоцрох хорвоогийн жамыг даган би нарыг тойрохоор явахдаа,
хөөрхөн нүднийх нь нулимс сул тасарч энгэрт минь унахыг үзээд..

..Тэртээх нэгэн нар нялхарсан цэлмэг өдөр олж хараад, харсан чигтээ ширтээд үлдчихсэн тэр л гэнэн дөлгөөн харцыг ахин нэг эргэн дурсаж..

Чамдаа би сүүлчийн удаагаа дурласан..

***

.. Бурхан надад уртхан насыг заяаж,
Чамтайгаа би илүү эртхэн учирсан бол
Атга зүрхийг догдлолоор өрдөж
Мянга мянган удаа дурлах сан гэвч..

Эргээд санахад би чамдаа наймхан удаа дурлаж амжиж.

Дөрөв, дөрөвөөр
Наймхан удаа..

Бөртөн
2017 он.

Талийгаач эхнэрийнхээ жаазтай ЗУРГИЙГ тэврэн өглөө бүр тэнгисийн эрэгт ирдэг 70-тай өвгөн …

$
0
0

37

Италийн тэнгисийн эргийн Гаэтэ хотын пиццаны газрын эзэн 54 настай Жоржио Моффегийн цахим хуудсандаа оруулсан пост олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Өглөө бүр наран мандахтай зэрэгцэн тэнгисийн эрэгт сууж байдаг өвгөн түүний анхаарлыг татжээ. Өвгөний хажууд байнга нэгэн жаазтай зураг байж байдаг. Ингээд Жоржио өвгөнийг пиццаны газартаа урьжээ.

Танилцаж ярилцахад 70 настай өвгөнийг Жузеппе Жордаано гэдэг аж. Хажуудаа тавьдаг жаазтай зураг нь бурхан болсон эхнэр Идагийх нь гэнэ.

Хайрт эхнэр нь хорт хавдраар долоон жилийн өмнө өөд болжээ. Харин өвгөний суудаг эрэг дээр тэд анх танилцаж олонтоо болзож байсан гэнэ. Ийм ч учраас нэг насных хайрттай нь учруулсан энэ л газарт өглөө бүр ирж эхнэрийнхээ жаазтай зургийг хажуудаа тавин сууж хагацалтай эвлэрч чадахгүй яваа зүрх сэтгэлээ тайвшруулж тайтгаруулдаг болохыг пиццаны газрын эзэн цахим хуудсандаа бичжээ.
-Энэ бол жинхэнэ хайрын түүх. Одоо ийм хүмүүс ахиад гарахгүй биз. Би өвгөний шаналал зовлонг бүрэн ойлгож мэдэрч байна. Надад ч гэсэн хагацал тохиож хүү болон хоёр бага дүүгээ алдсан-
Өвгөний хэлсэнээр тэрээр 17-той, эхнэр нь 16 настай байхдаа 1966 онд гэрлэжээ. Эхнэрийх нь эцэг эх тэдний харилцааг хүлээн зөвшөөрөөгүй ч Ида зөрсөөр байж залуутай болзон бүр жирэмсэлсэн. Тэд гэрлэн гурван хүүхэдтэй болж аз жаргалтай 50 жилийг хамт өнгөрөөжээ.

Эхнэр нь хэдийгээр тэнгэрт одсон ч өвгөний хайр бөхөөгүй.нь пиццаны газрын эзнийг гайхшруулжээ.
-Хүн бүхэн хагацалтай нүүр тулдаг ч зовж шаналж байгаагаа ил гаргахаас эмээдэг. Харин энэ өвгөн эр зориг гаргаж шаналалаа нуусангүй-

49 настай Жулиа Робертс дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр тодорчээ

$
0
0

 

 

АНУ-ын алдарт жүжигчин Жулиа Робертс (Julia Roberts) тэртээ 26 жилийн өмнө дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр тодорч байжээ. Өнөө жил 49 нас хүрч буй жүжигчин энэ алдрыг дахин хүртсэн байна. 

5

Хөөрхөн хүүхэн” (Pretty Woman) киногоороо олонд танигдсан жүжигчин маань гоо сайхны мэс засалд ороогүй, төрөлхийн гоо үзэсгэлэнтэй бүсгүй билээ. Энэхүү эрхэм хүндтэй алдрыг нүүр царайдаа огт мэс хүргээгүй од болох  Жулиа авсныг зөв шийдвэр хэмээн сайшаах хүн олон байгаа юм.

 

 

https://youtu.be/p0MdP8KeAII

Царай муутай аавын царайлаг охид

$
0
0

Олны танил алдартай гэр бүлд мэндэлсэн л бол хүүхэд нь гоо үзэсгэлэнтэй, төгс бие галбиртай байдаг гэж зарим хүн боддог. Гэхдээ энэ ойлголт өрөөсгөл хэдий ч дараах алдартнуудын охид үүнийг батлаад байх шиг. Царай муутай аавын царайлаг охидтой таныг танилцуулъя.

 7

 

1.Стивен ба Лив Тайлер

 

Үнэнийг хэлэхэд жүжигчин Лив Тайлер (Liv Tyler) болон түүний эцэг, домогт “Aerosmith” хамтлагийн ахлагч Стивен Тайлер (Steven Tyler) нарт төстэй зүйл байхгүй гэхэд болно.

 

Стивен ба Лив Тайлер

2.Шон ба Дилан Пенн

 

Шон Пенн (Sean Penn) хэдийгээр царай зүсээр гавихгүй ч жүжиглэх чадвараараа Холливудын од болж чадсан. Аз болоход түүний охин Дилан Пенн (Dylan Penn) аавынхаа жүжиглэх авьяасыг, ээжийнхээ гоо үзэсгэлэнг өвлөж авчээ.

 

Шон ба Дилан Пенн

3.Мик ба Жоржиа Жаггер

 

Рок н роллын домог Мик Жаггер (Mick Jagger)-ийн охин Жоржиа Жаггер (Georgia Jagger) загварын ертөнцөд өөрийн орон зайг бий болгож яваа бөгөөд эцгээсээ өвлөж авсан өвөрмөц төрхөөрөө бусдаас ялгардаг.

 

Мик ба Жоржиа Жаггер

4.Рован ба Лили Аткинсон

 

Та бидний сайн мэдэх “Мистер Бин” буюу Рован Аткинсон (Rowаn Atkinson)-ы охин өөртэй нь адилхан царайтай гэх хошигнол хаа сайгүй байдаг. Харин түүний охин Лили Аткинсон (Lily Atkinson)-ы бодит төрхийг харсан хүмүүс үнэхээр төрсөн охин нь мөн эсэхэд эргэлздэг байх.

 

Рован ба Лили Аткинсон

5.Ноел ба Анайс Галагар

 

Британийн алдарт “Oasis” хамтлагийн ахлагч Ноел Галагер (Noel Gallagher)-ийн охин Анайс Галагар (Anais Gallagher) дөнгөж 18 нас хүрч байгаа ч загварын ертөнцийн дараагийн одоор нэрлэгдээд буй юм.

 

Ноел ба Анайс Галагар

6.Жон Войт ба Анжелина Жоли

 

Жүжигчин Жон Войт (John Voight) Анжелина Жоли (Angelina Jolie) нарыг аав охин гэдгийг тийм ч олон хүн мэддэггүй. Мэдсэн зарим нь үгүйсгэдэг байх. Сонирхуулахад, Анжелина Жоли аавтайгаа сүүлийн 10 жилийн турш огт харилцаагүй байгаа гэсэн шүү.

 

Жон Войт ба Анжелина Жоли

7.Дональд ба Иванка Трамп

 

Хэдийгээр Дональд Трамп (Donald Trump) залуудаа хэнд ч гологдохооргүй төрхтэй байсан ч анхны эхнэрээс нь гарсан охин Иванка Трамп (Ivanka Trump) нь ямар ч супермоделиос дутахгүй үзэсгэлэнтэй эмэгтэй юм.

 

Дональд ба Иванка Трамп

8.Рон ба Блэйк Перлман

 

Жүжигчин Рон Перлман (Ron Perlman) гадаад бус, дотоод үзэмжээрээ нэрд гарсан нэгэн. Харин түүний охин жүжигчин Блэйк Перлман (Blake Perlman) гадаад төрхөөрөө нэрд гарч байгаа гэхэд болно.

 

Рон ба Блэйк Перлман

9.Михаил ба Лиза Боярский

 

Оросын алдарт жүжигчин Михаил Боярскийг ”Тэр царайлаг биш, гэхдээ бусдыг татах өвөрмөц авьяастай” гэж хүмүүс тодорхойлдог. Түүний охин жүжигчин Лиза харин хүмүүсийг авьяас, гоо үзэсгэлэн хоёроороо татах чадвартай.

 

Михаил ба Лиза Боярский

10.Николай ба Ира Валуев

 

Хэдийгээр алдарт боксчин Николай Валуевийн охин Ирагийн нас бага байгаа ч аавыгаа огт дуурайгаагүй гэдэг нь илт байна. Тэр нь ч дээр биз ээ.

 

Николай ба Ира Валуев
Viewing all 2285 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>