Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all 2285 articles
Browse latest View live

Хүн ухаантай болох тусам ганцаараа байх дуртай болдог

$
0
0

pexels-photo-670720

The British Journal of Psychology сэтгүүлээс явуулсан нэгэн сонирхолтой судалгааны дүнг та бүхэнд танилцуулж байна. Тус судалгааны зорилго нь хүний оюун ухааны чадвар нь хүмүүстэй харилцах, харилцаанд хэрхэн нөлөөлдөг тухай судлах байсан юм. Нэг ёсондоо хүний найз нөхөд, гэр бүлийнхэн нь хүмүүст хэрхэн нөлөөлдөг тухай судалжээ.

Судалгааны өмнө хотод амьдардаг иргэд хөдөө, орон нутагт амьдардаг иргэдээс илүү аз жаргалтай байдаг хэмээн үзэж байжээ. Учир нь хотод хүмүүс хоорондоо илүү их харилцана. Тэд гэр бүл, найз нөхөдтэйгээ уулзахын тулд их зам явах шаардлагагүй. Ойр дотнын хүмүүстэйгээ их цаг зарцуулах учир илүү аз жаргалтай байна гэж тооцжээ.

Судалгаанд 18-28 насны нийт 15 мянган хүн хамрагдсан байна. Судалгааны дүнд эрдэмтдийн таамаглал нотлогдож, хүн хэдий чинээ бусадтай харилцана, төдий чинээ аз жаргалтай байдаг нь тодорхой болсон байна. Гэтэл судалгааны явцад бас нэгэн сонирхолтой дүн гарчээ. Өндөр оюун ухааны чадвартай буюу ухаантай хүмүүс ганцаараа байхдаа илүү аз жаргалтай байдаг гэсэн дүн гарчээ. Ийм хүмүүс найз нөхөд болон ойр дотнынхонтойгоо уулзаж байхдаа уйдаж, сэтгэл нь шаналж эхэлдэг байна.

Кэрол Грэм хэмээх өөр нэгэн судлаач үүнийг дараах байдлаар тайлбарлалаа:

Өндөр оюун ухааны чадвартай хүмүүс өөрийн цагаа илүү үр дүнтэй зарцуулахыг хүсдэг. Тэд урт хугацаанд ашиг авчрах том хэмжээний асуудал, бэрхшээлийг шийдэх үедээ л аз жаргалыг мэдэрдэг байна. Тийм учраас өдөр тутмын энгийн харилцаанаас илүү тулгамдаж буй асуудлыг шийдэхийг хүсдэг болох нь тогтоогджээ. Ийм хүмүүсийн хувьд найз нөхөдтэйгээ уулзах нь уйтгартай санагддаг байна. Тэд бол хэцүү даалгавар гүйцэтгэх дуртай, үүнийгээ сайн гүйцэтгэж чаддаг ч, хүмүүстэй харилцахдаа маруухан хүмүүс юм. Тэд бусдад өөрийгөө ойлгуулж чаддаггүй учир, танилын хүрээгээ тэлэхийг хүсдэггүй байна.


Неймар Монгол сумочийг “шүтдэг”

$
0
0

neymar-psg

Бразилын алдарт хөлбөмбөгчин Неймар Монголын сумоч Ёкозүна Харумафүжи Бямбадоржийн үнэнч хөгжөөн дэмжигч гэнэ.

Неймар (бүтэн нэр – Неймар да Силва Сантос Жуниор, 1992.02.05-нд мэндэлсэн, Можи-дас-Крузис, Сан-Паулу муж, Бразил) – Бразилын хөлбөмбөгчин, “Барселона” клуб болон Бразилын үндэсний шигшээ багийн довтлогч, 2016 оны Олимпийн аварга.

Неймар дэлхий даяар хэдэх арван мянга биш, бүр хэдэн саяаар хэмжигдэх олон шүтэн бишрэгчтэй. Тэгвэл нэртэй хөлбөмбөгчинд ч өөрийн гэсэн “шүтээн” бий гэнэ. Тэр нь МОНГОЛ ХҮН. Тодруулбал, Японы сумо бөхийн дэвжээг эзэгнэж буй энэ цагийн шилдэг сумочдын нэг Ёкозүна Харумафүжи Бямбадорж гэнэ.

Монголд эрэгтэй хүүхэд бүр зодог шуудагтай мэндэлдэг гэж хэлэхэд хилсдэхгүй. Барилдаж өсөөгүй нэг ч эр хүнтэй Монголд таарахгүй л болов уу. Бразилд бөмбөгний хойноос гүйж үзээгүй эр хүн үгүй шиг, Монголд ч барилдаж үзээгүй эр хүн үгүй.

Харумафүжи Бямбадорж нь сумо бөхийн дээд цол буюу Ёкозүна гэх цол хүртсэн гадны 5 дахь, Монголын 3 дахь бөх. Тэрээр 8 башёд түрүүлжээ. Даваанямын Бямбадорж 1984 оны 4-р сарын 15-нд Говь-Алтай аймагт мэндэлжээ.

Харүмафүжи нээлттэй, зочломтгой нэгэн. Сумо бөхийн 70 дахь Екозүна тэрээр бильярд тоглох дуртай, чөлөөт цагаараа ном уншиж, зураг зурах дуртай гэнэ.

https://youtu.be/6MXq-oPqFn4

Неймар, Ёкозүна Харумафүжи нар “Neymar Jr. X Gaga Milano” загварын цувралын хэвлэлийн хуралд оролцож буй нь. 2017 оны 5-р сарын 30, Токио, Япон.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ШОРОНГИЙН МИССИЙН ТЭМЦЭЭН ХЭРХЭН БОЛДОГ ВЭ?

Нас барсан ээжийнхээ хөхийг хөхөж буй хүүгийн зураг дэлхийг уйлуулж байна

$
0
0

Бурман муслим хүүхэд нас барсан ээжийнхээ мөөмийг хөхөж байна. Өдөр болгон дэлхий даяар Бурман, Ирак, Палестин, Афгинастан, Пакестин, Бахрайн улсын иргэд үхэж байна. Том гүрнүүдийн асар том бодлогын хүрээнд ядуу буурай орнуудын газар нутаг эд баялгийн төлөө тэд үүнийг хийдэг. Тэд янз бүрийн аргаар өөрсдийн зорилгыг бүтээдэг. Ганцхан жишээ дурьдхад: 2003 оноос хойш Иракт дайны улмаас 500.000 гаруй хүүхэд алуулсан, жилд 50.000, 1 өдөрт 1037, 1цагт 1 хүүхэд алуулж байна. Юуны төлөө гэж зөвхөн нефть тос түүний түүхий эд, бусад баялгаас болж, түүний эзэн суух гэсэн атгаг санаанаас болж хэдэн сая хүн амь насаараа хохирч байна. Гэвч хэн анхаардаг гэж.

Төрсөн сараар нь эрчүүдийн зан аашийг тодорхойлж болно

$
0
0

ily-5-600x401

НЭГДҮГЭЭР САРД ТӨРСӨН ЭРЧҮҮД

Тэд бол маш их тэсвэр хатуужилтай хүмүүс. Түүнийг анзаарахгүй өнгөрнө гэж байхгүй. Найдвартай бөгөөд хүний итгэл дааж чаддаг. Үргэлж чин сэтгэлээсээ найрсаг зөвлөгөө өгдөг. Тэвчээргүй. Хувь заяанд итгэдэггүй бөгөөд амьдралд зөвхөн өөрөөс нь бүх зүйл шалтгаална гэж боддог хүмүүс. Худлаа ярьж чаддаггүй, илэн далангүй зантай.

Нэгдүгээр сард төрсөн эрчүүдийг хүмүүс нэг бол их хайрладаг, нэг бол их үзэн яддаг, дундаж хандана гэж байдаггүй. Хүнийг сайн таньж чаддаггүй учраас үүнээсээ болж заримдаа хүмүүст итгэл алдрах үе тохиолдоно. Маш гайхалтай аналитик ухаантай хүмүүс. Хүн бүр түүнтэй хэл амаа олж чаддаггүй. Түүнтэй харьцахдаа тэвчээртэй байх хэрэгтэй ба их зан гаргаж болохгүй. Тэр бол маш тайван, тогтуун хүн. Түүнд ямар ч хэцүү ажил даалгасан байард нь гарчихаж чаддаг. Өөрийн олсон орлогоороо амьдралаа залгуулах чадвартай, өр зээл тавьдаггүй. Дуу шуу ихтэй, уурлаж цухалдсан хүмүүст дургүй.

Түүнийг сонгосон замаас нь хазайлгана гэж санасны ч хэрэггүй. Бага зэрэг өөрийгөө бодсон зантай. Хайртай дотны хүмүүстэйгээ амархан муудалцах хандлагатай. Ажил бизнесийн харилцаандаа бодлоготой ханддаг ч гэрийнхэнтэйгээ багахан юман дээрээс болж түр тар хийчихдэг талтай. Өөрт нь ашигтай биш л бол ажил дээрээ хэт их зүтгэл гаргадаггүй. Завтай үедээ ирээдүйгээ төлөвлөх, оюун ухаан хөгжүүлэх зүйлсээр оролдох дуртай хүмүүс.

ХОЁРДУГААР САРД ТӨРСӨН ЭРЧҮҮД

Тэд бол маш хүчтэй зан чанартай хүмүүс. Маш хурдан бодож, аливаа асуудлыг тэр дор нь шийдвэрлэх дуртай. Ажил, амьдрал дээрх асуудлууд түүний санааг байнга зовооно. Сэтгэн бодох чадвар сайтай, элэгсэг дотно зантай, мэдрэмжтэй. Урлагийн мэдрэмж багатай бөгөөд философи, тооны ухаанд авьяасгүй.

Шулуун, шударга зантай ба ажил дээрээ хүний зөвлөгөөг сонсох дургүй. Даруухан хувцасладаг. Түүнд мөнгө хэрэг болбол амархан олчихож чадна. Түүний авьяас чадвар30 наснаас хойш бүрэн нээгдэнэ. Нийгмийн идэвхтэй, санваартан эсвэл сурган хүмүүжүүлэгч болбол зохино.

Хайр сэтгэлийн хувьд хууран мэхлэлтийг тэвчдэггүй, гэр бүл гэдэг бол түүний хувьд ариун нандин зүйл. Хайртай хүндээ үнэнч, шударга ханддаг ба сэтгэлээ илчлэхэд хүрвэл зориг муутай, даруу зантай болчихдог.

ГУРАВДУГААР САРД ТӨРСӨН ЭРЧҮҮД

Тэд бол соёлтой боловсон, олны дэргэд уурлаж, муухай зан гаргадаггүй хүмүүс. Өөрийгөө байнга хөгжүүлэхийг хичээдэг ба ухаантай, сэтгэн бодох чадвар сайтай. Буулт хийх дургүй, адал явдалд бүр дургүй. Өөрийнх нь талаарх бусдын бодол түүнд чухал. Шүүмжлэлд таатай ханддаггүй ба хилсээр буруутгагдсан тохиолдолд хүндээр хүлээж авдаг.

Амьдралд маш урам зоригтой ханддаг бөгөөд асуудлын шийдлийг хурдан олж, хурдан арга хэмжээ авдаг. Амжилтад хүрэх тун их хүсэлтэй хүмүүс. Сэтгэл нь таагүй байгаа үед хэн нэгэнд уураа гаргачихаад дараа нь түүндээ шаналан, өөрийгөө буруутган суудаг. Үргэлж түүний зөв байдаг. Сахилга баттай бөгөөд бусдаас ч гэсэн сахилга баттай байхыг шаарддаг.

Бусдад өөрийгөө илэрхийлэхийг их хүсдэг ба үүний тулд толгойгоо ажиллуулж, янз бүрийн зүйлс сэддэг. Лидер болохыг эрмэлздэггүй ч яаралтай, чухал үед түүнээс сайн удирдагч үгүй. Онц ноцтой нөхцөлд зоримог, шийдэмгий бөгөөд зөв шийдэл олохдоо сайн. Ийм үед цаг алдахаас болгоомжлон бусдын зөвлөгөөг сонсдоггүй. Өрсөлдөгч нь түүний хурдыг гүйцдэггүй учраас тэр үргэлж амжилтад хүрдэг.

ДӨРӨВДҮГЭЭР САРД ТӨРСӨН ЭРЧҮҮД

Энэ сард төрсөн эрэгтэй хүмүүс дуу цөөтэй ч ажлаа сайн хийдэг. Тэр багадаа хөвгүүдийн бүлгэмийнхээ ахлагч нь байгаагүй ч бүгд түүний үгийг сонсож, зөвлөгөө авдаг байсан.

Идэр насандаа хийж байгаа бүх зүйлдээ маш их хичээл зүтгэлтэй ханддаг, нарийн чимхлүүр ажилд дуртай. Аливаа ажлыг төгс гүйцэтгэхийг зорьдог. Ямар ч ажилд орсон бай тэр ажлаа хамгийн сайн мэддэг, чаддаг нь: үйлдвэрт – орлуулж боломгүй мастер, сурган хүмүүжүүлэх салбарт – хамгийн сайн багш, спортод- тэвчээртэй дасгалжуулагч, бизнест – итгэлт түнш.

Тайван, хичээнгүй, сайхан сэтгэлтэй, нямбай учир хадам ээжийн хайртай хүргэн. Эхнэртээ ялихгүй зүйлд буулт хийж чаддаг, гэхдээ чухал асуудалд өөрийнхөө шийдвэрийг өөрчилдөггүй тул ятгаад ч нэмэргүйг гэрийнхэн нь сайн мэднэ.

Цэвэр, цэмцгэр эмэгтэйчүүдэд дуртай. Түүний дэргэд тос үсэрчихсэн хормогчтой явж хэрхэвч болохгүй. Тэр тухайн үед юм хэлэхгүй ч таагүй санагдаж байна гэдгээ заавал ойлгуулна. Эхнэр нь хүмүүстэй маргалдах үед эхнэрийнх нь буруу байсан ч үргэлж эхнэрийнхээ талд зогсоно.Харгүй хүмүүс учир эхнэрүүд нь араар тавьж байгааг анзаарахгүй байх тохиолдол байдаг.

ТАВДУГААР САРД ТӨРСӨН ЭРЧҮҮД

Урт удаан тайлбар тавих эсвэл сонсохыг тэвчдэггүй хүмүүс. Түүний зан аашийн онцлог болхурдтай байдал, хурдан ойлгож, бодож, хариу үйлдэл хийдэг. Тэр бусдад маш сайхан ханддаг, гэр бүлийнхэндээ халамжтай. Ажил төрөлдөө ихэвчлэн амжилт гаргадаг. Гэхдээ нэг бүтэлгүйтвэл, дараалаад олон удаагийн бүтэлгүйтэл түүнийг хүлээж байдаг. Тэвчээргүй зантай учраас бүх зүйлийг өөрийнхөөрөө хийх, бусдыг удирдах дуртай. Өөртөө итгэлтэй, гэхдээ бүх зүйлийг тооцoолсон байдаг тул барахгүй зүйлээрээ оролддоггүй. Нэг талаараа тэр алиа, хөгжилтэй зантай ч нөгөө талаараа эрээ цээргүй, цухалдуу талдаа.

Түүний амьдрал утгагүй, уйтгартай байна гэж байхгүй. Тэр маш нээлттэй,бусдаас хараат бус хүн. Аналитик сэтгэлгээтэй. Зөрүүд, өөрийн бодсоноороо болдог. Итгэлт анд түүнд найдаж болно. Найздаа үргэлж туслахыг хичээдэг. Маш их ажилладаг ба дарга нь түүнийг тоохгүй байхыг үздэггүй. Хамтран ажиллагчдынхаа дунд нэр хүндтэй, бүгдтэй нь хэл амаа ололцож чаддаг. Нийгмийн идэвх муутай, хэл ам нь хурц.

ЗУРГААДУГААР САРД ТӨРСӨН ЭРЧҮҮД

Тэд бусдын санаа бодлыг огт тоодоггүй хүмүүс. Өөрийгөө бусдаас илүү гэдгээ мэдэрдэг ба хүмүүст нөлөөлж чаддаг. Юу хүсэж байгаагаа мэддэг, яаж хүссэн зүйлээ авахаа ч бас сайн мэднэ. Дипломат зан ааштай тул хэцүү нөхцөл байдлаас өөрийгөө төвөггүй аваад гарчихна. Хүнийг ойлгож чаддаг ховор мэдрэмжтэй учир хүмүүс түүнд нууцаа дэлгэдэг. Тэвчээрээ алдана гэж бараг байхгүй.

Их уншина, тиймдээ ч тал бүрийн мэдлэг сайтай. Хамт олон дундаа нэр хүндтэй. Гүйлгээ ухаантай, цовоо, сэргэлэн. Хэнтэй харьцаж байгаагаасаа хамааран дуу цөөтэй. Аливаа асуудалд саруул ухаанаар хандаж чаддаг. Ойр хавийн бүх хүнд туслахыг хүсдэг.

Эрх чөлөөтэй байх түүнд тааламжтай, хэн нэгний анхаарал халамжинд байх дургүй. Түүнтэй ярилцахад маш сонирхолтой, тэр ухаантай, бусдыг татах хүчтэй. Ажилдаа эрч хүчтэй, хурдтай. Эмчид үзүүлэх тун дургүй. Ихэнх цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг учир өвдөх цаг түүнд байхгүй мэт санагддаг.

ДОЛООДУГААР САРД ТӨРСӨН ЭРЧҮҮД

Энэ сард төрсөн хүн тайван, тэвчээртэй байдаг. Бүх зүйлсийг анхааралтай ажиглаж, нарийн юмыг анзаарна. Ялангуяа эргэн тойрны хүмүүсийн сэтгэл санааны байдлыг ажиглаж мэддэг. Бага зэрэг зөрүүд. Тэвчээртэй учир амьдралдаа тодорхой хэмжээний амжилтад хүрч чаддаг хүмүүс.

Найз нөхөд, хамтран ажиллагсад нь худал үг хэлэх төдийд мэдчихдэг. Гэхдээ тэр гэнэн, итгэмтгий зантайгаасаа болж таагүй нөхцөл байдалд орох нь элбэг. Зарим талаараа тэр их өгөөмөр, ядарсан хүнд өмсөж байсан цамцаа тайлж өгөхөд бэлэн. Хорвоо ертөнцийг ном, кинон дээр гардаг шигээр хүлээж авдаг.

Найзуудаараа өөрийгөө хүрээлж өөртөө итгэлтэй болдог. Нийгмийн ажилд идэвхтэй оролцдог бөгөөд өөрөө зарим нийгмийн ажлыг санаачилсан байдаг. Тэр өөрийн боломж, бололцоогоо хэт дээгүүр үнэлэх гээд байдаг талтай ч хүмүүсийн сонирхлыг татахдаа сайн тул хамт олноо манлайлдаг.

НАЙМДУГААР САРД ТӨРСӨН ЭРЧҮҮД

Тэд зоригтой, тууштай хүмүүс ч хааяа шалихгүй зүйлээс болж их цухалддаг. Ганган хээнцэр хувцаслах дуртай. Сайн нөхөр, аав байж чаддаг. Хүүхдүүдэд хайртай бөгөөд хүүхдүүддээ анхаарал халамж их тавьдаг.

Наймдугаар сард төрсөн эрэгтэй тавьсан зорилгодоо хүрэхдээ тууштай хүн. Хүмүүстэй хэл амаа ололцохдоо муу. Өөрөө өөрийгөө хамгаалаад, аваад явчихаж чаддаг.

Зан аашийн хувьд тогтвортой, нийтэч, шударга, сайхан сэтгэлтэй хүмүүс. Шинэ зүйл туршиж янз бүрийн эмоци мэдрэх дуртай. Аливаа асуудалд саруул ухаанаар ханддаг ба хариуцлага үүрэх чадвартай. Асар их авьяастай, гарын ур дүй сайтай хүмүүс байдаг.

Хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэх дуртай тул сүүлийн үеийн загвараар, ганган, мэдрэмжтэй хувцасладаг. Сайхан хослол өмсөж өөртөө итгэлтэй алхах дуртай. Саарал өнгө түүнд таалагддаггүй. Маш сайн удирдагч байж чадна, тушаал, даалгавар өгөхдөө гаргууд. Хүний хэлсэн үг бүрийг анхааралтай сонсдог бөгөөд дүгнэлт хийх гэж яардаггүй тул алдаа бараг гаргадаггүй. Өөрийн дор ажилладаг хүмүүстээ шаардлага их тавьдаг. Өөрийн зөн совиндоо итгэдэг. Юм бүхний түрүүнд байх дуртай хүн юм.

ЕСДҮГЭЭР САРД ТӨРСӨН ЭРЧҮҮД

Энэ сард төрсөн эрчүүд маш ухаантай ба найз нөхөд, ойр дотны хүмүүс дундаа давамгайлж, удирдах дуртай. Дипломатын карьер хөөхөд тохиромжтой. Хүнд хэцүү үед хатуу байж чаддаг. Идеалист үзэлтэн.

Сайн зохион байгуулагч, удирдагч, гэхдээ зусар, бялдуучлал түүнд хор болдог. Өөрийн ажилтнуудын хүндлэлийг хүлээж чаддаг. Аливаа ажлыг хийхдээ хэтэрхий их идэвх, зүтгэл гаргаж хийдэг. Логик сэтгэлгээ сайтай. Мөнгө, эд баялгийг хэний ч тусламжгүйгээр өөрөө олчихдог.

Нэгэн хэвийн амьдралд өнгө нэмэхийг байдгаараа хичээдэг. Хэвшмэл, уйтгартай юманд дургүй. Чөлөөт цагаараа телевизор үзэх дуртай ч найз нөхөд, ажлынхныгаа гайхшруулж, мэдлэгээ гайхуулахын тулд номын сангийн хуучин ном, сонин, сэтгүүл ухаж сонин содон зүйл хайх их дуртай.

Гэр бүлдээ, хүүхдүүддээ маш их хайртай. Хүүхдүүдээ өөрөө хүмүүжүүлж, цаг их гаргадаг.

АРАВДУГААР САРД ТӨРСӨН ЭРЧҮҮД

Аравдугаар сард төрсөн эрчүүд ухаантай, аливаа юманд үл итгэгч байдлаар ханддаг, скептик хүмүүс. Зөн совин, логик нь сайн хөгжсөн. Заримдаа буулт хийж, нөхцөл байдалтай эвлэрэхийг хүсдэггүй тул үүнээсээ болж асуудалд орчихоод байдаг. Буулт хийдэг байсан бол илүү их амжилт гаргах байсан. Хэн нэгнээс хараат байж чаддаггүй, хорио цээр, хаалтыг үзэн яддаг. Бусад хүмүүсийн биеэ даасан чанарыг нь үнэлдэг. Зочломтгой зантай, найз нөхөддөө үнэнч хүмүүс. Консерватив үзэлтэн.

Хааяа бусдад хариу нэхээгүй тусламж үзүүлдэг ч үргэлж өөрийн ашгийг бодож, хувийн асуудалдаа хамаг анхаарлаа хандуулна. Аливаа асуудалд ажил хэрэгч, ухаалгаар ханддаг. Их ярихын оронд хийхийг илүүд үздэг. Ямар ч нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар эргүүлж чадна. Шинэ зүйлд болгоомжтой ханддаг.

Утсаар удаан ярих дургүй. Эхнэр, найз охиндоо үнэнч, араар тавилтыг шүүмжилж, тэвчдэггүй. Маш хариуцлагатай хүн.

АРВАН НЭГДҮГЭЭР САРД ТӨРСӨН ЭРЧҮҮД

Энэ сард төрсөн эрэгтэй цаг сайн барьдаг, хариуцлагатай, бодлоготой хүн. Ес зүйтэй байхыг эрмэлздэг. Нас насны, төрөл бүрийн үзэл бодол, итгэл үнэмшилтэй хүмүүстэй хэл амаа амархан олж чаддаг. Гэхдээ маргаан үүсэхэд өөрийнхөөрөө зүтгэж, заавал ялахыг хүсдэг. Хэн нэгэн түүнд албаар бууж өгвөл тэвчдэггүй бөгөөд өөрийнхөө зөв гэдэгт 100% итгэдэг тул бууж өгөхөд дургүй.

Азтай хүмүүс бөгөөд карьерийн тухай боддог ч үгүй, бүх зүйл өөрөө маш азтай тохиолоор бүтчихдэг. Тэр хааяа ганцаараа байхыг хүсдэг. Энэ үед тэр дуугаа хурааж, дотор хүнтэйгээ ярилцдаг. Хэсэг хугацааны дараа тэр буцаад л нийтэч, алиа хошин зантай болчихдог. Хүмүүст сайхан ханддаг. Дарамт шахалтыг тэвчдэггүй тул зөрүүд зан гаргаж эсэргүүцнэ.

Хайр дурлалд адал явдалд дургүй, тогтвортой, удаан харилцааг эрхэмлэдэг. Гэр бүлийн амгалан тайван байдал түүнд маш чухал. Ихэвчлэн эрэгтэй хүүхдүүдтэй болдог ба тэдэнтэйгээ найз шиг нь байдаг. Хүүхдүүдтэй ажиллах дуртай учир багш, дасгалжуулагч болбол тохиромжтой. Гэр амьтай, гадуур явах дургүй.

АРВАН ХОЁРДУГААР САРД ТӨРСӨН ЭРЧҮҮД

Энэ сард төрсөн эрчүүд ажилдаа идэвх, зүтгэлтэй, шаргуу хүмүүс. Хувийн амьдралдаа шинэлэг зүйл турших, өөрчлөлт хийх дуртай. Хамгийн хүнд, хэцүү ажлыг ч хойшлуулдаггүй. Бусад нь олон хоног хийх ажлыг тэр хэдэн өдрийн дотор хийчихдэг. Гараа хумхиж, зүгээр суух дургүй.

Сонирхолтой санагдсан ажлыг урам зоригтойгоор эхэлж, чанартай хийж дуусгана. Хамт олондоо нэр хүнд сайтай.

Нэгэн хэвийн, хэвшмэл зүйлсэд дургүй ба ялангуяа нэгэн хэвийн ажлыг удаан хийж чаддаггүй, дундаас нь хаячихдаг. Нийгэмд байр сууриа олохыг эрмэлздэг хүмүүс бөгөөд итгэл, үнэмшилдээ үнэнч ба сонгосон мэргэжлээ бараг сольдоггүй. Хэрэв тэр ямар нэгэн хоббитой бол түүгээрээ насан туршдаа оролдоно. Маш сониучхан, анхаарал халамжтай хүмүүс байдаг. Бүх зүйлсийг урьдчилан таамагладаг. Санхүүгийн хувьд хэнээс ч хараат бус байхыг зорьдог ба мөнгө хангалттай олж, хангалуун амьдралыг босгоно. Сайн нөхөр ба гэр бүлээ юугаар ч дутаахгүй байхыг хичээдэг, эхнэр нь зөвхөн хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд анхаарахыг хүсдэг. Чөлөөт цагаа гэр бүл, хүүхдүүддээ зориулдаг.

ЗҮРХЭЭ ГАМНА…

$
0
0

35798

Зүс нийлсэн ховоог сайхан хайраар тэтгэдэг
Зүрхээ та гамна, уураар битгий тамлаж бай
Нуусан зовлонг чинь нимгэлж жаргалын нуур луу дусдаг
Нулимсан дусалын чинь ундарга юм
Зүрхээ та гамнаж бай
Амраг ханиа олоход чинь эрхшээж өгсөн судар юм
Анх үртэй болоход чинь эвийлж дуудсан тарни юм
Алаг эрээн орчлонд амьд яваагийн чинь нотолгоо юм
Агаар залгин алхахад амьсгал тэтгэсэн хөдөлгүүр юм
Зүрхээ та гамна, уураар битгий тамлаж бай
Мөнх бусыг үзэхэд мөнх үлдэх хайр чинь юм
Мөн ч их санадаг амрагийн чинь ганц өмч юм
Ирээдүй хойчоо өсгөх их хайрын чинь голомт юм
Ийм хүн байсныг чинь бурханд нотлох нотолгоо юм
Зүрхээ та гамна, уураар битгий тамлаж бай
Эцсийн мөч ирэхэд таны тархийг амьдруулах гэж
Эмнэлгийн орон дээр тарчлах эмчийн дайтай эмч юм
Эмгэнэлт нийгмийн өмнөөс ядарсан нэгнийг өрөвдөх
Эрхэм сайдаас илүү энэрэнгүй төрхтэй эрхтэн юм
Зүрхээ та гамна, уураар битгий тамлаж бай
Сониуч харцаар дамжсан муу муухай үзэгдлийг
Сохор заяат орчлонд үүрч зүтгэдэг ажилчин юм
Соотон чихээр урссан ховийн олон үгсийг
Солгой нүүртэй тавиланд тээж явдаг үйлтэн юм
Зүрхээ та гамна, уураар битгий тамлаж бай
Хамаг бие хөрөөд сүнсэнд хөтлөгдөн одоход
Хамгийн сүүлд үхдэг хачин үнэнч эрхтэн юм
Хагацал дундуур бүдчиж гэрэл өөдөө сарвайхад
Хайрын нарыг мандуулдаг улаан өнгөтэй тэнгэр юм
Зүрхээ та гамна, уураар битгий тамлаж бай.

/ Ч.Чагнаадорж /

Дэлхийг тольдох хамгийн үзэсгэлэнтэй “НҮД“ /Фото/

$
0
0
a2e9f39555e4d2f5c71c13f83df56376
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34

Дэлхий ертөнцийг тааварлашгүй гэдгийг нотлох 15 баримт

$
0
0

f71b826b5ad33f05b37b58fe7ddf6414

Бидний амьдарч буй хорвоо ертөнц оньсого таавраар дундаршгүй. Ийнхүү амьдарч байгаа орчныхоо болоод өөрсдийнхөө талаар байнга шинийг сурч мэдэж байх нь чухал юм. Тухайлбал та батга эерэг зүйл гэдгийг мэдэх үү? Ягаан цас ордог талаар сонссон уу? Тайлагдашгүй эдгээр нууцын зах зухаас нь уншигчдадаа сонирхуулахаар бэлтгэлээ. Мэдлэгт тань дусал нэмэр болно гэж найдаж байна.

1Батга хөгшрөлтийг удаашруулдаг
Английн эрдэмтэд батгашилттай хүмүүсийн эс хамгаалах механизм нь хөгшрөлттэй идэвхтэй тэмцдэг болохыг нотолжээ. Өсвөр насандаа батгашилттай нүүртэй байсан хүмүүс насанд хүрээд бусдаас илүү залуу харагддаг гэнэ шүү.

2Аялгатай уйлах
Хүүхдүүд уйлахдаа ээжийнхээ хоолойн өнгөтэй төстэй авиа гаргадаг. Хүүхэд хэвлийд байхдаа ээжийнхээ дуу хоолойг сонсож чаддаг юм. Эрдэмтэд Франц, Герман гэр бүлд төрсөн 60 хүүхдэд тулгуурлан судалгаа хийсэн байна.

3Элсэн цаг шиг галбиртай бол ухаантайн шинж
16.000 эмэгтэйг хамруулсан томоохон судалгааны эцэст элсэн цаг шиг биеийн галбиртай бүсгүйчүүд илүү оюуны өндөр чадамжтай болох нь тогтоогджээ. Шалтгаан нь ийм галбиртай эмэгтэй хүн тархийг хөгжүүлж, хөгшрөлтийг удаашруулдаг омега 3 тэжээл ихтэй байдаг юм байна.

4Сахалтай эрчүүд халзрах магадлал өндөр
Илүү шигүү мөн урт сахалтай эрчүүд тэр хэрээрээ халзрах магадлал нь өндөр гэж судалгаагаар тогтоогджээ. Учир нь хуйханд ургах үсний илчлэг дулаан нь сахал руу очдог байна.

5Жоом хаздаг
Жоом хоолоо олсон жирийн үедээ хүнийг хаздаггүй. Гэхдээ огт хаздаггүй гэж ойлгож болохгүй. Тэд өлссөн үедээ хүнийг хаздаг төдийгүй хазуулсан үед тухайн орчмын арьс хавддаг юм.

6Муур өөрийн зүг чиг ологчтой
Дэлхийн соронзон оронд муурын тархины эсүүд маш цочромтгой реакц үзүүлдэг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Тиймд муур луужин адил зүг чигээ олох чадвартай байдаг.

7Эхийн сүүний найрлага өөрчлөгддөг
Хүүхэд нь өвдсөн тохиолдолд эхийн сүүний чанар өөрчлөгддөг. Судлаачид үүнийг хүүхэд өвдөхөд шүлс нь ээжийн биед дохио өгдөг гэж тайлбарласан байна. Үр дүнд нь хүүхдийн биеийн эсэргүүцэлд нөлөөлөх сүү ялгардаг аж.

8″Холестерин агуулаагүй” гэсэн бичигтэй шошго зөвхөн сурталчилгаа юм
Ургамлын тосон дээр холестерингүй гэсэн шошго тавьсан нь зүгээр л бүтээгдэхүүнээ борлуулах гэсэн сурталчилгаа юм. Холестерин нь зөвхөн амьтдын биед байдаг.

9Эрчүүд ч бас сард нэг удаа хямардаг
Эмэгтэйчүүд сарын тэмдэг ирэх үед өвдөлт мэдэрдэг бол эрчүүд ч бас сардаа нэг удаа бие нь эвгүйрхэж таагүй байдалд ордог гэнэ. Энэ нь гэхдээ эмэгтэйчүүдийнс сарын тэмдэгтэй огт хамаагүй. Эмэгтэйчүүд сарын тэмдэг ирснээр цус нь сэлбэгддэг бол эрчүүд цус нь шинэчлэгдэхгүй удсанаас болоод ийм таагүй мэдрэмж авдаг байна.

10Хэт их хошигнох нь эмгэг байх магадлалтай
Тархины гэмтлээс болж хүн хэт их хошигнодог. Үүнийг мэдрэлийн өвчинд тооцдог тал бий. Ийм тохиолдолд хошин мэдрэмж нь эмгэгийн шинж тэмдэг юм.

Хүн амын ердөө 22 хувь нь чихээ хөдөлгөж чаддаг
Хэрвээ та чихээ хөдөлгөж чаддаг бол их ховор хүн байна. Зарим хүмүүс хөмсөг, хоёр чихээ хамтад нь хөдөлгөдөг. Гэхдээ зөвхөн дэлхий дээрх хүн амын 22 хувь нь л чихээ хөдөлгөх чадвартай.

Хайртай хүмүүсийн зүрх нэгэн хэмд цохилдог
Эмэгтэй хүний зүрхний хэм, амьсгалын хэм хоёр дурласан үедээ хостойгоо ижилхэн түвшинд очдог. Бие биетэйгээ нягт холбоотой хүмүүс бие биедээ уусах замаар бие мах бодь нь ч ижил хэмнэлтэй болдог аж.

Их гомдоллодог хүн илүү удаан амьдардаг
Амьдралдаа сэтгэл ханамжгүй, байнга гомдолдог хүмүүс бусдаас илүү урт насалдаг гэж судалгаагаар тогтоогджээ. Тэд гомдоллож, гонгинож стрессээ тайлдаг байна.

Ямар шөлөнд чанаж байгаагаас шалтгаалан ягаан байцаа өнгөө өөрчилдөг
Хоол хийх явцад ягаан байцааны өнгө өөрчлөгддөг шалтгаан нь буцалж байгаа усны чанараас болдог юм. Жишээ нь, хүчилтэй усанд өнгө нь хэвээрээ байна, харин зүгээр энгийн усанд чернилэн ягаан болж, шүлтлэг усанд маргад өнгөтэй болдог аж.


Японд амьдардаг амьд-робот хүүхэлдэй

$
0
0

Дэлхийн өнцөг булан бүрд амьд барби болох сонирхол, дур хүсэлдээ автаж гоо сайхны мэс засалд орж өөрийгөө өөрчилсөн хүн олон бий. Тэдний зарим нь үнэхээр л хүүхэлдэй шиг харин зарим нь муухай бүтэлгүйтсэн байдаг. Харин энэ удаа бид танд Япон улсад амьдардаг жинхэнэ хүүхэлдэйг танилцуулж байна. Тэрээр бусад барбинуудаас эрс ялгардаг юм.

Японд амьдардаг амьд-робот хүүхэлдэй

 

1

 

Лулу Хашимото (Lulu Hashimoto) гэх эмэгтэй цахим ертөнцийг өөрийн амьд хүүхэлдэй мэт төрхөөрөө шуугиулж байна. Түүнийг харвал яг л робот шиг гэхдээ амьд хүн юм шүү.

 

2

3

 

Лулу зориулалтын хувцас өмсөж, нүүрээ будаж, үсээ янзалснаар яг амьд робот шиг харагддаг. Мөн тэрээр ярихдаа хүртэл маш аяархан дуугаар ярьдаг юм. Мэдээж жинхэнэ хүүхэлдэй ярьдаггүй шүү дээ.

 

4

5

 

Лулугийн өмсгөлийг загвар зохион бүтээгч Хитоми Комаки (Hitomi Komaki) бүтээжээ. Уран бүтээлч хүний гараар энэхүү хүүхэлдэй төрхийг бий болгосон гэнэ. Лулугийн нүүр царайг будгаар зураагүй харин Хитомигийн бүтээсэн маск юм. Хитоми ийнхүү хүүхэлдэйн хувцас зохиосон бөгөөд түүний хийсэн бүтээлийг өмсөж, загвар өмсдөг хүн зөвхөн Лулу юм.

 

6

 

Гэхдээ Лулу ганцаараа Хитомигийн бүтээлийг өмсөж байгаагүй ч энэхүү дүр төрхийг алдартай болгосон царын ганц хүн ажээ.

 

7

8

 

Лулу хүүхэлдэйн хувцас өмсөх дуртайгаас гадна их өвөрмөц ааш зан, сонирхолтой нэгэн юм. Тэрээр балет бүжиглэж, ном уншиж, аниме унших дуртай гэнэ.

 

9

 

Лулугийн хамгийн сонирхолтой нэг зүй нь тэрээр өөрийнхөө өндрийг өөрчилж чаддаг гэнэ. Гэхдээ өсгийтэй гутал өмсдөггүй харин толгойн өмсгөлөө өндөр болгож чаддаг юм. Ийнхүү Японы хувцасны брэндүүд түүнд хувцсаа өмсүүлж, зураг авалт хийх дуртай болжээ.

 

10

11

 

Лулу Японд маш их алдартай болсон тул гудамжаар явахад түүн рүү хачин жигтэй хардаггүй гэнэ.

 

12

13

Алдартай кинонуудын ард өрнөсөн сонирхолтой үйл явдлууд

$
0
0

Кино биднийг алс холын ертөнцөд хүргэж, бодит амьдралаас түр ч болов амсхийх боломж олгодог. Гэхдээ дэлгэцэн дээр байгаа хүмүүс бодит гэдгийг мартаж болохгүй. Тиймээс киног бүтээх явцад хөгжилтэй, итгэмээргүй ямар нэгэн зүйлс байнга тохиолдож байдаг. Тиймээс та бидний хамгийн сайн мэдэх кинонуудыг бүтээх явцад тохиолдсон гайхалтай зүйлсийн талаар танд сонирхуулъя.

2e193dc2affe58877f9a7918089acdab

1.”Бөгжний эзэн” (Lord of the Rings)

Зураг авалтын дийлэнх хэсгийг ууланд авах шаардлагатай байсан учраас кино багийхныг байнга нисдэг тэргээр зөөдөг байжээ. Гэвч Боромирийн дүрд тоглож байсан жүжигчин Шон Бийн (Sean Bean) нисэхээс айдаг учраас өдөр болгон ганцаараа зураг авах уул руу авирдаг байжээ.

Sean Bean lord od ring зурган илэрцүүд

2.”Харанхуйн баатар” (The Dark Knight)

Жүжигчин Хэт Лэджер (Heath Ledger) Алиалагчийн дүрдээ гүн орохын тулд  зургаан долоо хоногийг зочид буудлын өрөөнд ганцаараа өнгөрөөжээ. Энэ үеэр тэр өөрийгөө бүрэн дайчилж дүрээ хэрхэн алхаж гишгэх, бүр яаж амьсгалахаа хүртэл бэлдсэн гэнэ.

Heath Ledger The Dark Knight зурган илэрцүүд

3.”Нарниагийн домог” (Chronicles of Narnia)

Жүжигчин Жеоржи Хенли (Georgie Henley) ноён Туменустай дэнлүүний дэргэд таарахдаа жинхэнээсээ цочиж, айсан гэнэ. Туменусын дүрд тоглосн Жеймс МакАвой (James McAvoy) өөрийн нүүр будалтыг түүнд огт харуулаагүй байсан бөгөөд охины айж цочсон үйлдэл жинхэнээсээ байсан учраас эхний оролдлогоор тухайн зураг авалт амжилттай болжээ.

Chronicles of Narnia зурган илэрцүүд

4.”Оддын аялал” (Star Trek)

Киноны сансрын хөлгийн хөдөлгүүрийн дуу нь үнэндээ Оросын ариун цэврийн өрөөний суултуурын  ус татаж буй чимээ гэнэ.

"Оддын аялал" (Star Trek)

5.”Терминатор” (Terminator)

 

Арнольд Шварценеггер (Arnold Schwarzenegger) “Терминатор” кино зураг авалтын үеэр үдийн цайгаа уухаар шийдээд нэгэн жижиг цайны газарт оржээ. Харин захиалгаа өгсөн хойноо л нүүрэн дээ наасан робот нүдээ салгаагүйгээ анзаарсан гэдэг.

 

"Терминатор" (Terminator)

6.”Юрийн галавын цэцэрлэг” (Jurassic park)

 

Энэ кинон дээр гардаг Велоцираптор  (Velociraptor) үлэг гүрвэлийн гаргадаг авиа нь бэлгийн харилцаанд орж байгаа яст мэлхийнээс гардаг дуу аж.

 

"Юрийн галавын цэцэрлэг" (Jurassic park)

7.”Жон Вик” (John Wick)

 

Өдгөө 53 нас хүрч байгаа жүжигчин Киану Рийвс (Keanu Reeves) “Жон Вик” киноны гол дүрд тоглохдоо амь өрссөн тулааны хэсгүүдийн 95 хувийг орлон тоглогчгүйгээр өөрөө хийж гүйцэтгэжээ. Тэрээр дүрдээ бэлдэхийн тулд зургаан сурын турш өдөр бүр каратэ, кик бокс, жиү жүцүгээр хичээллэсэн бөгөөд галт зэвсгийн мэргэжилтэн болсон байна.

 

"Жон Вик" (John Wick)

8.”Хөөрхөн хүүхэн” (Pretty Woman)

 

Ричард Гийр (Richard Gere) Жулиа Робертс (Julia Roberts)-д зүүлт өгч байхдаа гэнэт савных нь тагийг хаадаг хэсгийг урьдаас төлөвлөөгүй байжээ. Харин Жулиагийн инээмсэглэл найруулагчид таалагдсан учраас хасалгүй хэвээр үлдээжээ.

 

"Хөөрхөн хүүхэн" (Pretty Woman)

9.”Интерстеллар” (Interstellar)

 

Найруулагч Кристофер Нолан (Christopher Nolan) 2013 онд өөр бүтээл дээр продюсерээр ажиллаж байхдаа эрдэнэ шишийн талбайг компютерээр бүтээхийн оронд жинхэнээсээ ургуулах нь илүү хямд тусахыг анзаарчээ. Тэрээр зөвхөн энэ киноны ганцхан хэсэгт зориулж бүхэл бүтэн эрдэнэ шишийн талбай бий болгоод зогсохгүй дараа нь эрдэнэшишээ зарж ашиг хүртэл олжээ.

 

"Интерстеллар" (Interstellar)

10.”Шиндлерийн бүртгэл” (Schindlers List)

 

Олны хэсэгт гарах 20 мянга гаруй хүнд өмсүүлэх 1940-өөд оны хувцас олдоогүй учраас киноны багийнхан кино зураг авч байсан Польш улсад “XX зууны эхэн үеийн хувцас олон тоогоор авна” гэсэн зар гаргажээ. 1990-ээд онд Польшид эдийн засгийн хямралтай байсан учраас хэдэн мянган иргэн өвөө эмээгийнхээ хувцсыг зарахаар дараалал үүсгэж байсан гэнэ.

 

"Шиндлерийн бүртгэл" (Schindlers List)

11.Амилсан чөтгөр (Revenant)

 

Дүрдээ орохын тул Леонардо Ди Каприо үхрийн түүхий элэг жинхэнээсээ иджээ. Мөн тэрээр цариур буугаар буудах, модоор гал ноцоох зэргийг сурч мөн индиан овгийн хоёр ч хэлийг гадарлах болсон байна.

 

Амилсан чөтгөр (Revenant)

12.”Элизабет: Алтан үе” (Elizabeth: Golden Age)

 

Элизабет Гэгээн Паулын сүмд ирж буй хэсгийн зургийг авах гэтэл тус сүмийг сэргээн засварлах ажил дуусаагүй байжээ. Тиймээс найруулагч Шехар Капур (Shekhar Kapur) уран арга сийлж сүмийг засварлаж байсан жинхэнэ ажилчдад орчин үеийн бус, дээр үеийн хувцас хунар, барилгын хэрэгсэл өгч киноны арын хэсэгт сүмийг засварлаж буй ажилчид болгон гаргажээ.

 

"Элизабет: Алтан үе" (Elizabeth: Golden Age)

13.”Матрикс” (Matrix)

Тулаантай киноны найруулагч Ву Пин (Woo-Ping)эхэндээ ”Матрикс” дээр ажиллахыг хүсээгүй гэнэ. Киноны үндсэн найруулагч нар болох ах дүү Вачовски (Wachowski)-гаас тэр их хэмжээний хөлс нэхжээ. Ву өөрийнх нь саналыг хүлээж авахаас татгалзана гэж бодож байсан ч ах дүү Вачовски нэхсэн хөлсийг нь төлөхөөр болсон байна. Дараа нь Ву зураг авалт эхлэхээс дөрвөн сарын өмнө жүжигчдийг бэлдэхээс гадна тулааны хэсгийг гадны ямар ч оролцоогүйгээр ганцаараа найруулахыг шаардсаныг мөн л зөвшөөрсөн юм.

 

"Матрикс" (Matrix)

14.”Жанго” (Django Unchained)

Леонардо Ди Каприо (Leonardo Di Caprio) хоолны ширээг дэлсдэг хэсэг дээр түүний алган дээр нь шилний жижиг хэлтэрхий зоогджээ. Гэсэн ч тэрээр үүнийг үл тоомсорлон зураг авалтыг үргэлжлүүлсэн бөгөөд кинон дээр түүний гараас гарч байгаа цус жинхэнэ юм байна.

 

"Жанго" (Django Unchained)

15.”Форест Гамп” (Forest Gump)

Кинонд тоглох гэрээнд гарын үсэг зурахдаа Том Хэнкс (Tom Hanks) нэг ч долларын хөлс урьдчилж аваагүй бөгөөд киноны олох орлогоос ердийнхөөс илүү хувь авахаар тохиролцжээ. Энэ нь ч зөв шийдвэр болж Том Хэнкс Форест Гампын дүрээрээ 40 сая долларын орлого олсон аж.

 

"Форест Гамп" (Forest Gump)

16.”Титаник” (Titanic)

Леонардо Ди Каприогийн өмнө нүцгэлэх хэрэгтэй гэж мэдсэний дараа Кейт Уинслет (Kate Winslet) зураг авалтанд хэн хэнийгээ сэтгэл зүйн бэлтгэлтэй байлгахын тулд Ди Каприотой уулзангуутаа нүцгэлсэн гэнэ.

 

"Титаник" (Titanic)

17.”Далласын худалдан авагчдын клуб” (Dallad Buyers Club)

Тус киноны төсөв тун бага байсан учраас уран бүтээлчид жүжигчдийн нүүр будалтанд 250 ам.доллар зарцуулжээ. Харин нүүр будалтын баг энэ мөнгийг хүргээд зогсохгүй шилдэг нүүр будалт, үсний засалтаар “Оскар”-ын шагнал хүртсэн юм.

 

"Далласын худалдан авагчдын клуб" (Dallad Buyers Club)

18.”Глактикийн хамгаалагчид” (Guardians of the Galaxy)

Киноны гол дүр Крис Пратт (Chris Pratt) Стар Лордын хувцсаа буцааж өгөлгүй өөртөө үлдээжээ. Тэрээр төрөлх хотынхоо өвчтэй хүүхдүүдийг Стар Лордын дүрээрээ эргэж байхын тулд ингэсэн юм байна.

 

"Глактикийн хамгаалагчид" (Guardians of the Galaxy)

19.”Армагеддон” (Armageddon)

НАСА-гийн удидлага сургалтын үеэр энэ киног үзүүлдэг. Шинэ сансрын нисгэгчид харин сансарт байх үедээ хийж болохгүй 168 алдааг олох ёстой байдаг.

 

"Армагеддон" (Armageddon)

20.Загалмайлсан эцэг (The Godfather)

Киноны эхний хэсэг дээр Мэрлон Брандо (Marlon Brando) муур гартаа барих тухай зохиол дээр байгаагүй аж. Харин гудамжинд таарсан тэнэмэл муур Брандод их таалагдсан учраас тэрээр муураа бариад шууд зураг авалтанд оржээ.

 

Загалмайлсан эцэг (The Godfather)

Монгол эмэгтэйчүүд Солонгост юу хийдэг вэ?

$
0
0

2017 онд 108 мянга орчим Монгол БНСУ-г зорьжээ. Албан томилолт, аялал, сургууль гээд олон шалтгаанаар Монголчууд тус улсыг зорьж буй. Гэхдээ шалтгаан дунд дурдахгүй өнгөрч болохгүй зүйл нь “гурван сарынхан”. Манай редакцид уншигчаас захидал ирсэн юм. Бид захидлыг засварлан, эзнээс нь зөвшөөрөл авсны үндсэн дээр нийтэлж байгааг хүлээн авна уу.

-Уншигчийн захидал-

Гэр бүл, найз нөхөд, танил гээд хэн нэгэн тань Солонгос руу гурван сарын хугацаатай ажил хийхээр явж байсан уу. Монголын өрх бүрд дор хаяж нэг хүн тус улсыг зорьж, магадгүй тэнд ажиллаж байсан гэж хэлэхэд буруудахгүй байх. Монголчууд тэнд ямар ажил хийдэг юм бол, түүнийхээ төлөө хэдэн төгрөг авдаг юм бол гэж та бодож байв уу. Тэгвэл энэ асуултад тань бага боловч хариулт өгөхөөр өөрийн хийж үзсэн ажлуудын талаар сонирхуулж байна.

АЖИЛД ОРОХ ШААРДЛАГА БА ХЭРХЭН АЖИЛТАЙ БОЛДОГ ВЭ

Эмэгтэй та туранхай, залуу, Солонгос хэл зах зухаас нь гадарладаг бол энд ажилд ороход асуудалгүй. Харин тарган, 40-өөс дээш настай, бас хэлний мэдлэг маруухан бол ажилд орно гэдэг бас л хүнд даваа болж хувирна. Мэдээж эдгээр шаардлагыг шууд хэлэхгүй ч, очсон газар бүртээ дээрх гурван шинж тэмдэг давуу тал юм гэдгийг мэдрэх болно.

Юуны өмнө ажилд орох “явцтай” танилцуулъя. Ажилд орохын тулд “Самушил” буюу ажил олгодог газарт очно. Өглөө 05.30 цагаас эхлэн энд хүмүүс дугаарлана. Яг л нөгөө IP man кинон дээр гардаг шиг үйл явц энд өрнөнө.

Өглөө эрт очвол үйлдвэрийн ажил олдох бөгөөд хүмүүс 05.30-аас эхлээд л энд ажилд гартлаа хүлээнэ. Хэн өглөө эрт очиж, “хөөрхөн” царайгаа харуулна тэр ажилд гарна.

1. Самушил буюу ажил олгогч оффисын дотор иймэрхүү | 3 фото
  

Энд Монгол, вьетнам, узбек, пакистан, энэтхэг, харууд хүртэл бий. Узбекуудын хувьд бусдыгаа бодвол хэл устай тул ажил олгогчтой найзархаж, нутгийн зүйлсээр “хахууль”-дана. Монголчуудыг ажилд сайн гэж магтах боловч хариуцлагын тал дээр сулхан гэдгийг хэлдэг юм билээ. Харин вьетнамчуудад тун сайн. Тэд ажилд сайн биш боловч таслахгүй, цалингаа авсан ч уухгүй, хариуцлагатай байдаг гэнэ. Харуудын хувьд ажилд гарах нь бараг л өдрийн од. Заримдаа орой хүртэл хүлээж суугаад буцах нь бий. Миний байсан хотод гурван самушил байдаг байв. Монголчууд Халзан, Салга, Усны гэж нэрлэнэ. Өглөө эртлэн босоод энэ гурван газрын хооронд гүйж гарна даа.

“АЛУУРЫН ШИГДАН”

Юуны өмнө шигдан гэж юу болох талаар тайлбарлах нь зүйтэй болов уу. Шигдан гэдэг нь хоолны газар гэсэн үг. Энд юу хийх вэ гэхээр аяга таваг угаана. Гэхдээ угаагч гэхээсээ илүү зайлагч гэхэд илүү тохирох мэт санагдсан. Харин “алуурын” гэсэн тодотгол байвал шигдан дундаа хамгийн ачаалалтай нь гэсэн үг.

Солонгост очоод хамгийн анх хийсэн ажил маань энэ байв. 09.00 цагаас цуглаад Starex машинд сууж, 1.30 цагийн зайтай Ханам гэх хотод очлоо. Тэнд байрлах нэгэн том их дэлгүүрт байрлах хоолны газруудын аяга тавгийг угаадаг газар бий. Тэнд амралтын өдөр 10 гаран харин ажлын өдөр 3-4 монгол мөн тооны Солонгосчууд ажиллана. Их дэлгүүр нийт 13 хоолны газартай. Бүгдийнх нь аягануудыг нийлүүлж угаана. Би энэ газрыг авто угаалгын аяга угаалга гэж нэрлэв. Учир нь ажлын байранд орохоос өмнө усны гутал өмсөөд, мах нядлаачийн өмсдөг хулдаасан урт хормогчийг хойно урдаасаа өмсөнө. Дээр нь барилгын гэж нэрлэдэг даавуун бээлий, хулдаасан бээлий өмсөөд баруун гартаа дахин нэг даавуун бээлий өмсөж бэлтгэлийг бүрэн хангана. Ажил 12.00 цагаас эхлэх бөгөөд ажлын өмнө ажилчдын хоолны газар хооллоно. Өдрийн арван цаг ажиллах бөгөөд дунд нь 30 минут амарч, мөн 30 минут оройн хоолонд ордог. Гэхдээ амралтын 30 минутыг ачаалал багатай үед буюу дөнгөж ажил эхэлмэгц өгөх нь элбэг.

Ажлын талбарыг дүрсэлвэл ойролцоогоор 40 орчим метр квадрат талбайтай, 7 ширхэг угаалтууртай нэг том хатаагч машинтай.

Сан буюу аяга таваг хийдэг том тавцан бий. Нэгэнд нь 20 поднос багтах бөгөөд дүүрэн аяга тавагтай. Нэг эрэгтэй түүнийг нь заалнаас зөөж оруулж ирэх бөгөөд ачаалал багатай үед нэг нэгээр орж ирнэ. Харин ачаалал ихтэй үед 3-аараа ар араасаа цувна. Угаалтуурны хажууд хоёр эмэгтэй хүн зогсоно. Нэг нь сантай ирсэн аяга тавгийг авч хоол болон цаас, хаягдлаар нь ялгаж угаалтуурт хийнэ. Харин нөгөөх нь усаар амтлагчнаас нь салгаад дөрвөн сагсанд ялгана. Нэгт нь цагаан өнгийн аяганууд, төмөр аяга, хар аяга, амтлагчны аяга гэсэн сагснууд руу хийнэ. Сагс аягаар дүүрээд ирмэгц хатаагч уруу явуулна. Үндсэн аяга угаалган дээр ачаалал ихэсвэл 3, бага бол 2 хүн ажиллана. Бас нэг угаалтуурт шаазан болон төмөр хэрэгслүүдийг угаах бол төмөр болон хуванцар савх, сэрээ, халбагыг тус тусад нь 2 хүн угаана. Харин бас нэг хүн нь хатаагч уруу аягануудыг эмхэлж хийх бол хатаагчны эсрэг талд 3 эрэгтэй зогсож бүх аяга тавгийг ижил ижлээр нь ялгах ажлыг хийнэ.

За ингээд л ялгаж, угааж, хатааж гарна. Завсар зайгүй л аяга таваг ирээстэй. Хурдан угаахгүй бол угаалтуур дүүрч, солонгос авгай нар орилох тул гарын хурдыг дээд цэгт нь тулгаж л ажиллана. Солонгосчууд амралтын өдөр ихэвчлэн гэрийнхэнтэйгээ гадуур хоол иднэ. Баярын өдөр буюу монголчуудын нэрлэж заншсанаар улаантай өдөр бас л ачаалал ихэснэ. Миний эхний ажилласан өдөр амралтын өдөр байсан бөгөөд 30 секунд тонгойх зав өгөлгүй ажилласан. Бараг л агаар дээр аяга тавгийг зайлж, ангилж байсан гэхэд буруудахгүй. Гэртээ гурван хүний хоолны аяга угааж байснаас энэ хэмжээний аяга угааж байгаагүй миний хувьд хүнд даваа байлаа. Харин элэг нэгтнүүд маань ажирсан шинжгүй хийж байв. 21.00 цагаас хойш цэвэрлэгээ хийж эхэлнэ. Хаа сайгүй цацарсан амтлагч, сагснууд гээд цэвэрлэх зүйл тун их. Нэг захаас нь хөөж, ажлын байраа булан тохойгүй цэвэрлэсээр 22.00 цаг болоход нэг өдрийн ажил дуусна. Ингээд буцаад 1.5 цаг явж гэртээ харив. Эхний өдрийн ажил дууссаны дараа хөл цэврүүтэж, гарын хамаг хумс хугарч, уярсан байв. Аа тийм, ийм ажил хийгээд авдаг цалин нь 70 мянган вон буюу 150 орчим мянган төгрөг.

ЦАЛИНТАЙ ТУРААХ ҮЙЛЧИЛГЭЭ БУЮУ БУУДЛЫН ЦЭВЭРЛЭГЭЭ

Дараагийн хийсэн ажил бол буудлын цэвэрлэгээ. Солонгост Монгол эмэгтэйчүүдийн түгээмэл хийдэг ажил бол энэ. 17 давхар зочид буудалд цэвэрлэгээний ажилд 15 орчим (цагийн ажилтан нэмэгдээд дундаж тоо) Монгол, 1 тайланд эмэгтэй ажиллана. Ажил 09.00 цагаас эхлэх ч 08.30 гэхэд бүгд цугласан байх ёстой. Ингээд дарга нь хүмүүст хуваарилсан өрөө бүхий цаасыг тарааж өгснөөр ажил эхэлнэ.

Тухайн өдөр хэдэн өрөө авахыг ёстой тэр өдрийн тэнгэр мэднэ. Хоёулаа (нэг нь цагийн ажилтан) 18-23 өрөө эсвэл ганцаараа 10-13 өрөө авч болно. Хүүхдийн ортой өрөө буюу хоёр давхар хүүхдийн ор, нэг дундаж ортой өрөөг хоёр хүн 18, нэг жижиг, нэг дундаж ортой өрөө бол 20 гэх мэтчилэн өрөөг хуваарилна. Гэхдээ холимог ч байх нь бий. Ингээд нэрсийг нь дуудаж өрөөний дугаартай цаас, мастер түлхүүрийг өгснөөр ажил эхэлнэ дээ.

Энд зүгээр л уралдсаар байтал таарна. Цагаан хэрэглэл, элдэв нэмэлт хэрэгсэл байдаг өрөөнөөс цэвэрлэх өрөөндөө хэрэглэх зүйлсийг авахаас эхлээд л гүйж гарна. Том тэргэнд нийт хэрэгцээт зүйлсээ ачаад ажилчдын лифтийг хүлээнэ гэдэг үүлгүй тэнгэрээс бороо орохыг хүлээхтэй адил. Энэ улс амьдралд маань анхны гэх тодотголтой олон зүйлийг үзүүлсэн. Үүний нэг нь лифт хүлээх. Хэзээ ч өмнө нь 30 минут лифт хүлээж байсангүй.  Бөөн юм чирчихсэн яваа учир хүлээхээс өөр аргагүй. За тэгээд цэвэрлэгээний ажил эхэлбэл цалинтай тураах үйлчилгээ авч байгаатай л ялгаагүй. 11.30 цагаас цайндаа орно. Тэр хүртэл багадаа 6 өрөө гаргахгүй бол орой тарах худлаа болно. Хамаг хөлс, баастайгаа хутгалдатлаа хурдална. Цэвэрлэх өрөөнийхөө ор хөнжлийн даавууг сольж, угаалгын өрөөг усгүй болтол нь угааж, хатаана, тоос арчиж, тоос соруулах бол үндсэн ажил нь.

Иймэрхүү дүр төрхтэй л ажлыг хийнэ дээ. Хамаг бэлтгэлээ базааж аваад энэ тэргээ түрээд л цэвэрлээд явчихна. Өрөө ихэвчлэн “дэлбэрсэн” байна. Цэвэрхэн байвал “буудлын бурхан тэнгэр”-тээ баярлана шүү дээ

За тэгээд буудалд орсон хүн хэзээ байтлаа гэртээ байгаа юм шиг цэвэр байдаг байлаа даа. Заваартуулж болох бүх зүйлсийг л заваартуулна шүү дээ. Буудлын ор татах гэдэг бас л хүнд ажил. Миний дуулснаар уг нь бол эрэгтэй хүмүүс орыг нь татдаг гэсэн боловч энд тийм биш байлаа. Хүнд матрасыг татаж орны даавуу солино гэдэг эр бяр шаардсан ажил байв. Өдөрт 20 орны матрас солиход гар хүнийх болно шүү дээ.

Эхний өдөр ааштай байрын нэг эмэгтэйг дагалдаж гарах болов. Цагийн ажилтантай гарахгүй хэмээн намайг ихэд дургүйцсэн ч яах аргагүй хамт ажилдаа гарлаа. Эхэндээ эгчийн дүү тэг ингэ гэж байсан өнөөх бүсгүйтэй тун удалгүй найз болоод амжив. Маргааш нь дахин ажиллах талаар ч даргатайгаа ярилцаж, намайг бүр ажилд зуучлаад амжив. Цагийн ажилтнууд өдөр өнгөрөөсөн байртай байдаг тул тэрбээр цагийн ажилтантай гарах дургүй байдаг гэнэ. Энд байдаг Монгол эмэгтэйчүүд их тусархаг байсныг онцлох хэрэгтэй. Дарга нь 18.00 гэхэд өрөөгөө цэвэрлэж дуусахгүй бол “яв”, бусад нь дуусаагүй нэгэндээ туслах хэрэггүй гэж байнга сануулах ч Монголчууд ажлаа дууссан ч бусаддаа тусалж байгаа нь тун сайхан санагдаж байв.

Буудлын ажил шигданыг бодвол эрт тардаг тул амар хэдий ч бас л амсхийх зав өгөхгүй. Үндсэн ажилчид ажилдаа гаршиж, тун шаламгай хийх ч анх удаа ийм ажил хийж байгаа миний хувьд ёстой л хамаг байдгаа шавхаж байж авсан өрөөгөө дуусгав. Өрөөнүүд бохир байгаа талаар хамт ажиллаж байсан охиндоо хэлтэл “Гэр бүлээрээ амралтын шугамаар ирдэг манай буудал цэвэрхэндээ тооцогдоно. Чи цагийн буудалд ажиллавал ёстой үзээгүйгээ үзнэ шүү дээ” гэсэн юм.

Үндсэн ажилтнаар ажиллаж буй бүсгүйчүүдийн дийлэнх нь гурван сараар ирсэн ажилчид. Тэд буудлын гурван давхарт жижиг өрөөнд наймуулаа амьдарна. Интернэтгүй, ороод л шууд унтах энэ өрөөнд тэд сарын 50 мянган вон төлдөг гэнэ. Долоо хоногт хоёр удаа амрах бөгөөд сарын 1.5 саяын цалин авна. Тэд ихэвчлэн тэр хоёр өдөртөө цагийн ажилтны оронд гардаг юм билээ. Үндсэн ажилтнаар орсон тэд сарын дараа цалингаа ажиллах эрхтэй хүний дансаар авдаг нь хүндрэлтэй байдаг талаар ярьж байв. Аа тийм, буудлын цагийн ажил 77 мянган вон буюу 170 орчим мянган төгрөг.

“ОРИЛОО”-ИЙН БААН ЯГААН

Үйлдвэрийн дотогш утас авч орох боломжгүй тул байгаа зураг нь л энэАжлын хувцас. Утас болон өөр зүйлс үйлдвэрийн хэсэгт авч ордоггүй тул үүнээс өөр зураг авч чадсангүй. Ягааны ажил байна хийх үү гэвэл та битгий буруугаар ойлгоорой. Шөнийн ажлыг ягаан гэдэг юм билээ. Харин миний ажилласан газар бол Монголчуудын дунд “Орилоо” хэмээн танигдсан “нөхөр”-ийн талхны үйлдвэрт байв. Ягааны ажил өдрийн ажлаасаа илүү цалин өндөртэй. Орилоо гэх 40 эргэм насны солонгос эр бол ааш муутайгаараа нэрд гарсан нэгэн. Талхны үйлдвэрт ажилд ороход туранхай бас залуу байх ёстой.

17.30 цагт автобусны буудлаас асиа маркийн автобусаар үйлдвэрт гарах бүсгүйчүүдийг авна. Авахдаа болоогүй ээ бас цаанаас ирсэн нэрийн дагуу, царай зүсийг нь харж байж суулгана. Орилоо даргынхаа “тушаал”-аар өнөөдөр хэн хэн ажилд гарахыг 20 орчим насны хятад залуу хэлнэ. Ингээд 30 минут орчим яваад уулын дунд автобус унаа явахааргүй газар бууна. Ингээд бүгд ажлын хувцас өмсөж, ариутгал хийсний дараа ажлын байранд орно. Шинээр ирсэн хүмүүсийг Орилоо андахгүй. Шууд л амны хаалтаа доошлуул гэнэ. Хэрэв түүнд таалагдахгүй бол шууд л “Ка” буюу яв гээд хөөнө. Шөнө, автобус унаагүй газар тул аль болох хөөрхөн царай гаргахыг хичээх хэрэгтэй.

Энд листэн дээр жигнэмэг өрөх, зуурмаг бэлдэх, халуун зуухнаас капкэйк, талх гаргах гээд маш олон ажил хийнэ. Уг нь доор зуурмаг хутгахаас бусад ажил нь тийм ч хийж ядаад байх хүнд биш. Гол нь нөгөө гайхал Орилоо энд тэндээс орилж гарч ирэх, байсхийгээд жагсаах нь тун чиг төвөгтэй. Шөнийн ээлжинд ажиллахад дор хаяж гурван удаа жагсаана. One, two, three stop гэхэд бүгд дэргэд нь гүйж хоёр гараа зөрүүлэн хүндэтгэлтэй зогсохгүй бол цохих гэнэ. За хэзээ команд өгөх бол гээд байнгын бэлэн байдалд бараг л жагсаалын цэрэг. Ингэж цуглуулсныхаа дараа таашаал авах ээлжит загналтаа эхэлнэ дээ. Нэг авууштай нь энд буриад, хятад, монгол гээд интернэйшнл ажилтнуудтай тул Орилоогийн ярьж байгааг түвэггүй ойлгоно.

-Нанин нүгүсэюу (Би хэн бэ)
-Сажаанним гэж хэлээд бөхийнө, дарга гэсэн үг.
-Вээ come here? Тун? Кором балли, балли (Та нар яах гэж энд ирсэн. Мөнгө биз дээ. Тэгвэл хурдан ажилла)
-Нээ (Маш чанга дуугаар за, ойлголоо гэж хэлээд бөхийх ёстой. Эс бөгөөс хажуудаа дуудаж авчраад дахиад л цохихыг санаархана)

Ийм маягийн жагсаалыг гурвантаа хийнэ. Үйлдвэрийн барилга төөрдөг байшин шиг. Нэг талаас нь ороод нөгөө талаас нь гараад ирэх тул хаанаас Орилоо гарч ирэхийг тааж мэдэхгүй. Гэнэт гарч ирээд чихэн дээр орилно. Хөөрхий хэдэн эмэгтэйг шөнийн турш хэд ч цочоодог юм бүү мэд. Удаан энд ажиллавал сэтгэцийн өвчтэй болох шинжтэй. Энд ихэвчлэн оюутнууд ажиллана. Өдөр нь хичээлтэй тул шөнийн үйлдвэрт ажиллаж байж амьжиргаа болон төлбөрөө олдог болохоор тэр гэнэ. Ажил 03.30 цагт дуусвал өдрийн цалин 77 мянга, харин 05.30-д дуусвал 99 мянган вон буюу 220 орчим мянган төгрөг. Энд туйлын тайван хүн л биш бол ийм дарамт шахалтан дор удаан ажиллахад бэрх.

БАЯРЛАЛАА ПОДНОСХОН МИНЬ 

Солонгост байх хугацаандаа хоёр төрлийн үйлдвэрт ажиллаж үзсэн. Нэг нь савлагааны үйлдвэр. Самушилын үүдэнд сууж байтал 20 орчим насны хоёр залуу Монгол хүн байна уу гэсээр орж ирлээ. Гадаадад хүмүүс элэг нэгтнээ чадлаа гэх нь элбэг ч энд байх хугацаандаа дан тусархуу, Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүстэй таарч байлаа. Ингээд хоёр залууг дагаж, савлагааны үйлдвэрт ажиллахаар болов. 6 эрэгтэй, 9 эмэгтэй нийт 15 Монгол нэг дор ажилласан.

Том хайрцагнуудыг задалж, дотор нь байгаа зүйлс дээр наалт наах, эсвэл дахин савлах ажил хийдэг

Гурван эмэгтэй, хоёр эрэгтэйгээрээ нэг баг болж, хайрцагтай подносны наалтыг сольсон. Нэг нь том боодолтойгоос задлах бол нөгөөх нь уутыг нь шувталж, хоёр нь хоёр төрлийн наалтыг дээрээс нь нааж, бас нэг нь эргүүлэн зургаагаар нь хайрцаглана.

Монголчуудын нэг давуу тал нь бөөндөө бол ажлыг “умалзуулдаг” юм билээ. Гэхдээ тасралтгүй удаан хийх тал дээр тийм ч сайн биш. Бидний ажил 18.00 цагт дуусах байсан ч 15.00 гэхэд хийх ёстой ажлаа бүгдийг нь дуусгав. Ажил хийлгэж буй газрын Солонгосчууд бүр гайхаж, нэмж савлах ажил өгсөн ч 16.00 хүртэл биднийг “торгоов”.

Ингээд хийх ажил дууссан тул үйлдвэрийн хашааг цэвэрлэхээр боллоо. Цэвэрлэгээний ажил мөн л цаг үргэлжилж 17.00 гэхэд мөн л ажилгүй боллоо. Ажилчдын унаа иртэл цаг орчим хүлээж, солонгосчууд инээн толгой сэгсэрсээр үлдсэн юм. Харамсалтай нь маргааш нь бидний өдрийн ажил ихэссэн байв. Үйлдвэрийн ажил тийм ч хүнд биш. Бас дээр нь хоёр цаг тутамд 5 минут амардаг. Гэхдээ үнэлгээ нь бага. Энд ажиллахад өдрийн эмэгтэй 60 мянга, эрэгтэй нь 80 мянган вон. Энд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү цалин авна. Бидэнтэй адилхан ажил хийсэн ч хүнд ажил хийсэн ч ялгаагүй багадаа 20 мянган воноор илүү цалин авна.

Зогсоо ажиллах нь бага зэрэг төвөгтэй ч эндэхийн ажил хүнд биш. Удаан хугацаанд нэг зүйлээ хийх нь гарт ордог сайн талтай ч дэндүү уйдмаар. Хааяа нөгөө хэдэн подносоо хараад уур хүрнэ. Гэхдээ л ажилтай байлгасан подносхондоо баярлалаа гэж хэлье ээ.

ИНТЕРНЭЙШНЛ ГЭРЭЛТҮҮЛЭГЧИД

Дараагийн ажилласан үйлдвэр бол гэрлийн үйлдвэр. Мөн л энэ үйлдвэр уруу ажилчдын автобусаар явна. 40 орчим минут яваад гаднаасаа бол навсархай, чийдэнгийн хог гадуураа овоолсон үйлдвэрт очих бөгөөд энэ үйлдвэр яг олон улсын компани шиг. Ямар сайндаа би энэ газрыг Интернэйшнл гэрэлтүүлэгчид гэж нэрлэсэн юм.

Энд үндсэн ажилтнууд нь ихэвчлэн тайланд, пакистан хүмүүс харин цагийн ажилтнаар ирж буй нь хятад, монгол, узбек гээд олон хүн ирнэ. Гэвч үйлдвэр хариуцсан дарга нь Монголчуудыг тэр дундаа монгол оюутнуудыг ажиллуулах сонирхолтой. Хэдэн муусайн оюутнууд амралтаараа жоохон мөнгө хийгээд аваг гэж хүртэл хэлдэг гэсэн шүү. Харин ажилд зуучилдаг самушилын хүүхэн хятад тул хятад хүмүүсийг ихэвчлэн нааш нь “илгээнэ”.

Энд гэрэл шалгаж, савлаж, багцлах, гэрэл будганд оруулж, шалгаж, савлах, гэрлийн нарийн утас хийх зэрэг ажлыг хийнэ. Гэрэл будганд оруулдаг хэсэг их халуун, байн байн гараа чанга хавсрахгүй бол давхар бээлийтэй ч гар халуу оргиод тун хэцүү. Тасралтгүй эргэдэг машин учраас хоцорч болохгүй.

1 | 3 фото
  

Харин гэрлийн нарийн утас хийдэг ажил бага зэрэг хэцүү санагдсан. Нэг сайхан нь суух л болохоос нарийн төвөгтэй. Метр орчим диаметртэй доороо мотортой төмөр 5, 5 см зайтай нүхтэй. Энэ хэсэгт хоёр хүн сууна. Нэг нь нэг гараараа нарийн зэс төмрийг нүхэнд хийж, нөгөө гараараа авч саванд ялгаж хийнэ. Яг л нэг гараараа гэдсээ илээд нөгөөгөөр нь толгойгоо цохидог шиг зүйл хийнэ. Харин нөгөөх нь өнгөгүй хуванцрыг зүүнээс нарийхан зэс утас руу углана. Төмөр эргэхтэй зэрэгцээд 4 ширхэг хошуунаас галаар үлээж байдаг. Тийшээ орохоос нь өмнө зэс утсаа сугалж, углах ёстой. Хоосон явуулж болохгүй. Сүүлдээ шууны булчин бул болж байна лээ. Углалаа, сугаллаа, углалаа, сугаллаа гээд л өөртэйгөө ярьж өгнө дөө. Гэрлийн үйлдвэрт 08.30-18.30 хүртэл ажиллахад 57 мянган воны цалин авна.

ТӨГСГӨЛ

Энд ажиллаж байхдаа ганц мэдсэн зүйл бол амархан ажил гэж байхгүй. Ажил нь хэцүү биш байлаа ч өдрийн 10 цаг зогсоогоороо ажиллана гэдэг хүнд. Дээр дурдсан ажлууд бол сонирхолдоо хөтлөгдсөн надад олдсон ажлууд. Үүнээс ч хүнд ажлууд бий. Бас амархан ч бий.

Ийм хумстай явсан хүн эхний ажлын дараа л ийм болж өөрчлөгдөв

Мэдээж энд ядартлаа ажиллах ч түүндээ таарсан цалингаа өдөртөө, долоо хоногтоо авдаг тул маргааш нь дахиад л яадаг юм бэ ажилд гарна аа гэчихсэн л яваа хүмүүс их. Бидний цалингийн үнэлэмж бага гэхдээ оюуны хөдөлмөрөөс бусдаар бол бид цалиндаа таарсан л ажил хийдэг юм байна даа гэж бодогдсон. Ажлын найман цагийг тэгс ингэс гээд өнгөрөөнө. Бараг л амрангаа ажиллаад байгаа юм уу даа.

Хүний нутагт хар ажил хийж байна гэх эсвэл Солонгосчуудыг үзэн ядах хүмүүс мэр сэр бий. Гэхдээ л олон хүний амьдралыг залгуулж буй улс бол Солонгос гэдгийг хэлэх нь зүйтэй. 1990 оноос хойш хичнээн хүн амь амжиргаагаа, сайхан амьдрах баталгаагаа энд хийсэн бол дээр нь энд ажиллаж байсан залуус эх орондоо шинэ санаа, шинэ бизнесийг эхлүүлсэн гээд бодохоор муулах зүйл үгүй юм шиг санагдана.

Монголчуудын цуваа Солонгос руу хөвөрсөөр. Гурван сард жилийнхээ цалинг олж байна гэх дам яриагаар хөлтэй болгон энэ улс руу зорьж байна. Гэвч тэнд очоод юу хийх талаараа хэн нэгэн асуухгүй, тэнд ямар ажил хийсэн талаараа хэн нь ч ярихгүй байна. Тиймээс л бөөн мөнгө “ургуулаад” баяжих хүсэлдээ хөтлөгдсөн Монголчуудын цуваа тасрахгүй байна уу даа гэж бодон сууна. Мэдээж сайн ажиллаад ирсэн хүмүүс бий. Гэвч ажлыг нь дийлэхгүй, Монголчуудын нэр хүндийг унагаад ирж байгаа нь ч байгаа тул дээрх мэдээллийг бичлээ.

Анхаарал тавьсанд баярлалаа.

GOGO.MN

ДОХ эмэгтэй хүнээс эмэгтэй хүнд халдсан анхны тохиолдол бүртгэгдлээ

$
0
0

24179347

АНУ-ын ХДХВ-ийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болон хяналт тавих төвөөс эмэгтэй хүнээс эмэгтэй хүнд ДОХ-ын халдвар дамжсан анхны тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ.

Техаст амьдардаг 46 настай ижил хүйстэн буюу лесби эмэгтэйгээс энэ өвчин илэрсэн ба тархалтын тандалт, судалгаа хийгдэх үеэр сексийн хамтрагч болох эмэгтэй хүнээс энэ халдварыг авсан болох нь тогтоогджээ. Лесби эмэгтэйчүүдийн дунд аюулд ДОХ өвчин халдварлах боломж маш ховор гэж үздэг юм.

Тэд Хьюстонд амьдардаг бөгөөд 40 орчим насныхан ажээ. Эмэгтэйчүүдийн нэг нь ДОХ-ын халдвартай нь илэрч, эмчилгээ хийлгэж байсан ч 2010 оны сүүлээр зогсоосон байжээ.

Харин хоёр дахь эмэгтэй нь халдвар авах хүртэлх зургаан сарын турш өөр хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй юм байна. Анх эмнэлэгт ханиадны шинж тэмдэгтэй ирсэн түүнээс ДОХ-ын шинжилгээ авахад эхэндээ “эсрэг” гарсан ч хэсэг хугацааны дараа сорил “эерэг” болсон гэнэ.

Бидэнтэй хамт нэг дэлхий дээр амьдарч буй харь гаригийн гэмээр гаж хүмүүс

Царайлаг байна гэдэг аз жаргалтай байхын үндэс байж чадах уу?!

ГОО ҮЗЭСГЭЛЭНГИЙН ҮНЭ ЦЭНЭ өгүүллэг

$
0
0

5-global-trends-that-will-change-beauty-in-2018-simpler-habits-and-J-beauty-vogue-india-866x487

“Юм бүхэнд үнэ цэнэ буй. Хүн бүхэнд хувь тавилан гэж буй” гэсэн өгүүлбэрээр төгсдөг зохиол хэзээ ч билээ уншсан санагдана. Хэн гэдэг зохиолчийн, ямар нэртэй зохиол байсныг лав мартжээ. Гэхдээ төгсгөлийнх нь энэ хоёр өгүүлбэр сэтгэлд үүрд үлдсэн нь гайхалтай. Үе үе сэтгэл үймрэхэд дээрх хоёр өгүүлбэрийг би өөртөө хэлдэг юм. Үнэндээ амьдралын бүх гүн ухаан энэ хоёрхон өгүүлбэрт багтсан байдаг санагдана. Гоо сайхны үнэтэй бараа худалдаж аваад эсвэл хэн нэгнээр авахуулаад дэлгүүрээс гарч яваа охид бүсгүйчүүлтэй бишгүй л тааралддаг. Хөл нь газар хүрэхгүй баярлах нь ч бий, юм үзэж нүд тайлсан тэр зэргийн юманд хөөрч догдлохооргүй болсон нь ч бий. Чухам тийм сэтгэл догдолдог үеэ өнгөрөөсөн нэгэн бүсгүй хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгөөрөө нүүр цэвэрлэгч, тансаг үнэртэн, хөмсөг сормууны будаг, хөл гарын тос авчихаад дэлгүүрээс гарлаа. Гоо сайхны дэлгүүрийн үүдний толинд өөрийгөө зэрвэс хараад миний энэ уруул дээрх том хар мэнгэ намайг даанч гутаах юм даа? Энэ мэнгийг авахуулж нэг санаа амрахсан гэж боджээ. Энэ бүсгүйг хүний хорвоод төрсөн тэр нэг өдөр бурхан номонд итгэлтэй, бишрэл шүтлэг ихтэй эмээ нь нутгийн номтой лам дээр очиж заяа төөргийг нь үзүүлжээ. Шашин ном дэлгэр цагт хийдэд сууж байгаад бэрх цагийн эхэнд шар шувталж хар болсон ч уншлага номоо огт таслаагүй тэр хүн ёстой л шарсан мах андахгүй шар зурхайч байжээ. Охины төрсөн өдрийн төөрөг нь хэмжээлшгүй их буянтай, хаан язгууртны тогоо барих хувьтай, арвин буян нь насан багад бус насан залууд ирэх учиртай хэмээн айлджээ. Учиргүй баярласан эмээ нь дэгдэх нь холгүй явсаар гэртээ ирүүтээ сонин болгож мэргэн ламын үгийг учирлан хэлсэн боловч шашингүйн үзэлд бүрэн автсан коммунист аав ээж нь ер тоож үзсэнгүй. Тэр өдрөөс хойш эмээ нь аврал буяныг нь үзэх юм шиг ганц зээ охиноо гараасаа салгалгүй өсгөжээ. Иш, миний муу бор охин царай муутай юм шүү дээ? Том болоод засрахгүй бол хаан язгууртан яаж тоох вэ дээ? Дээд хүрээний тэр ламыг ч хүмүүс дэгс хэлдэггүй гэдэгсэн дээ? хэмээн үе үе охиныхоо ирээдүйд зовнин элдвийг боддог байжээ. Эмээгээ бурхан болсны дараа охин ээж аав дээрээ ирж амьдарчээ. Нас барахынхаа өмнөхөн хөгшин эх нь охиныхоо ирээдүйн хувь тавилангийн тухай, залуу насанд нь ирэх их амны хишиг, буян заяаны тухай бүгдийг ярьжээ. Сүсэг бишрэл ихтэй эмээгийн дэргэд өссөн охин тэр бүхэнд нь итгээд хэдийгээр нэг эцэг эхийн боловч өөрөөс нь хөндий болсон нас бие тэрсхэн гурван эрэгтэй дүүгийнхээ элдвээр аашлахыг тоодоггүй байлаа. Тэвчих хэрэгтэй залуу нас юухан байхав. Хэдхэн жилийн дараа ирнэ. Тэр үед та нарыг би хэзээ ч уучлахгүй гэж дотроо шивнэнэ. Хэн ч түүнийг сургуулийн царайлаг хөөрхөн охидын тоонд оруулдаггүй байв. Харин ч “Мэнгэт хар” зэргзэр хочлон шоолох нь их. Даруухан бор царайтай, намхан хамартай, нимгэн уруултай, уруул дээрээ учиргүй том хар мэнгэтэй, сурлагаар ч сайнгүй түүнтэй хэн ч үерхсэнгүй. Ахлах ангид байхдаа хамт хөтлөлцөн яваа охид хөвгүүдийг хараад сэмхэн дотроо атаархдаг. Хааяахан царай зүс муутайдаа өөртөө гомдон орондоо уйлах боловч эмээгийнх нь хэлсэн сайхан үгс сэтгэлийг нь тайтгаруулах бөлгөө. Дунд сургуулиа төгсөөд их сургуулийн нягтлан бодогчийн ангид аавынхаа танилаар хөөцөлдүүлэн байж оржээ. Оюутан байхдаа мөн л хэнтэй ч үерхсэнгүй. Хэн ч түүнтэй үерхсэнгүй. Ганцаардмал бүсгүй гэр, сургууль, номын сан гурвын дунд дөрвөн жил алхжээ. Харин хичээлдээ их шамддаг байв. Сайн нягтлан хаана ч хоолтой гэж ээж аав нь олонтоо зөвлөсөн тул одон оронч болох багын мөрөөдлөө орхижээ. Үнэхээр сургууль төгсөөд ажил мундсангүй. Мөнгө ч чамгүй олж өөрийнхөө царай зүсийг их тордох болжээ. Нүүр цайруулах, сэвх арилгах үйлчилгээтэй гоо сайхны бараанд хамаг мөнгөө үрнэ. Гэтэл уруул дээрх том хар мэнгэнээс нь сүүлийн үед үс ургах болсон нь түүний уурыг бүр ч ихээр хүргэжээ. Дэлгүүрээс гараад шууд эмнэлэг зүглэлээ. Гоо сайхны мэс засал хийлгэх хүсэлтэй байгаагаа нүдэнд дулаахан залуухан эмчид их л ичингүйрэн байж хэлжээ. Залуу эмч инээмсэглэснээ төлбөрөө төлчихвөл маргааш ч хийхэд бэлэн гэв. Хадгаламжинд байсан хэдэн төгрөгөө аваад эмнэлгийн дансанд шилжүүлчихэв. Саяхан танилцсан циркийн жүжигчин залуудаа ч хэлсэнгүй. Тэр залуу, бүсгүйн анхны хайр бөгөөд хааяа нэг ажил руу нь утасдаж шөнө болохоор болзож хамаг мөнгөөр нь бааранд найрлачихаад хэд хоног сураг алдардаг нэгэн. Гэвч түүний эмэгтэй хүнийх гэмээр шингэн цагаан царай, давхраатай том хар нүдийг нь харахгүй байж чадахааргүй болтлоо дурлажээ. Дээрээс нь байнга очиж ажил төрөл, амьдралынхаа бүтэмжийг асуудаг зурхайч лам нь яах аргагүй заяаны чинь хань юм аа гэж хэлснээс хойш сэтгэлийнх нь уяа бүр алдарчээ. Түүндээ таалагдахын тулд ямар ч үнээр хамаагүй гоо үзэсгэлэнтэй болохоор зориг шулуудав. Энэ том хар мэнгэнээс салсан өдөр миний амьдралын хамгийн аз жаргалтай өдөр байх болно хэмээн мэс засал хийлгэх өдрийн өглөө боджээ. Өндөр шулуухан хамартай, шингэн цагаан царайтай, давхраатай том алаг нүдтэй, өтгөн урт сормуустай, төмбөгөр хөөрхөн уруултай түүнийг хэн ч харсан дуу алдахаар сайхан болжээ. Уруул дээрх том хар мэнгэнээс нь сорви ч үлдсэнгүй. Бие галбираа засуулж, нүдэндээ өнгөт линз хийж том зузаан шилнээс салав. Шинэ жилээр аав ээж нь гайхан сайхан хөөрхөн болсныг нь магтаад мэс засал хийлгэсэн мөнгөний дүнг сонсоод толгой сэгсрэв. Циркчин залуу сард нэг удаа утастдаг байснаа долоо хоногт хоёр удаа утастах болж бүр өөрийнхөө мөнгөөр гурван ч удаа үдийн хоол идүүлжээ. Бүсгүй өөртөө сэтгэл хангалуун байлаа. Эмээгийнх нь хэлсэн буян хишигтэй залуу нас одоо ирлээ хэмээн бодох болжээ. Хувь тавилангийн тэнгэр буян хишгийн хүрд эргүүлж суугаад өглөгийн элчийг дуудууллаа. – Элч минь өнөөдөр нэг бүсгүй 26 нас хүрч байна. Оноосон хувь тавилан ёсоор түүнд өнөөдөр буян хишгийг нь өгөх ёстой. Сайн ханьтай нь чи учруулаад амьдралынх нь зам мөрийг засчихаад хүрээд ир. Тэгээд аяндаа бүх юм бидний зохицуулснаар болох болно. Тэр бүсгүйг таних тэмдэг уруул дээрх том хар мэнгэ, мөн их нигүүлсэнгүй харцтай жижигхэн бор нүд, өөр чинь юу билээ. Аан, тийм уруул дээрх мэнгэн дээр нь үс ургасан байх ёстой. Өглөгийн элч зорьсон газартаа нүд ирмэх зуур иржээ. Гэтэл онцгой тэмдэг бүхий бүсгүй байдаггүй. Бишгүй хайсан боловч олдсонгүй. Уг нь залуучуудын хөдөлгөөн үүссэний ойн хурал дээр тэр хоёрыг зэрэгцүүлж суулгаад ойртон танилцуулахаар хувь тавиланг зохицуулжээ. Арга барагдсан өглөгийн элч, хувь тавилангийн тэнгэрийн их хилэгнэлээс айж, нүдэнд дулаахан нэг бүсгүй сонголоо. Тэгэхээс өөр арга байсангүй. Учир нь энэ улсын ирээдүйн ерөнхийлөгч заяаны ханьтайгаа учрахад хэдхэн мөч дутуу байлаа. Харин энэ үед гоо үзэсгэлэнтэй болсон бүсгүй циркчин залуутайгаа хурал болж буй ордны хажуугаар сугадалцан өнгөрчээ. Бүсгүйн мэнгэ байсан газар чимчигнэх шиг болов. Арай өнөө гайтай хар мэнгэ дахиад ургачихгүй байгаа гэж бүсгүй дотроо айсхийн бодсоор өнгөрөв. Бүх юм ингээд төгсөв. Зүс сайхан болсон ч бүсгүйд эмээгийнх нь хэлсэн хувь тавилан нь ирсэнгүй. Нэг муу худалч зурхайч хөгшин ээжийг минь хуураа байлгүй гэж боджээ. Буян хишиг нь ч ундарсангүй. Циркчин залуутайгаа гэрлэсэн боловч удалгүй салжээ. Өөрөөсөө олон эгч баян авгайтай нөхцөөд нөхөр нь алга болов. Үеийнхээ бүсгүйчүүлээс дэндүү эрт өтөллөө. Байн байн нүүр нь загатнах болж, арьсных нь өнгө нь үхээд, үе мөчөөр нь тэсэхийн аргагүй хатгуулах болжээ. Ямар их үнээр гоо сайхан болсноо тэр ойлгосонгүй. Өнөөх зохиол “Юм бүхэнд үнэ цэнэ буй. Хүн бүхэнд хувь тавилан буй” гэж төгсдөг билээ.

МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч П.Батхуяг:

“БӨМБӨРЦГИЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН”-Т ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТООНД МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД БАГТЖЭЭ

$
0
0

5a16661bea83e8.93772403

“Atlas of beauty” буюу “Бөмбөрцгийн гоо үзэсгэлэн” фото төслийн хүрээнд Румыны иргэн, гэрэл зурагчин Михаэла Норок улс орнуудын эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнг дэлхий нийтэд таниулахаар  эмэгтэйчүүдийн хөрөг  зургийг даржээ. АНУ, Англи, ОХУ, Хятад зэрэг орнуудыг бодвол тив, дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тэр бүр дурдагдаад байдаггүй, олон улсын энтертайнмент ертөнцөөс орхигдсон орнуудын эмэгтэйчүүдийг таниулах энэхүү ажилд Монгол Улс багтжээ.

Энэ бол Михаэла Норокын дарсан зургуудын цөөн хэсэг нь хэрвээ өөр гэрэл зургуудыг нь харахыг хүсвэл түүний instagram хаягаар нэвтэрч үзэх боломжтой.

21-р зууны Хятадын “аймшигт”дүр зургууд

$
0
0

Students majoring in dance stretch as they participate in a training session at an arts school in Hefei, Anhui province, China

БНХАУ нь хамгийн их хүн амтай, эдийн засгаараа дэлхийд хоёрт ордог, өсөн дэвжиж, хувьсан өөрчлөгдөж буй хүчирхэг гүрэн билээ. 21-р зууны Хятадын эдгээр дүр зургаас та Бээжингийн аймшигт утаанаас эхлээд олон сонирхолтой зүйлсийг олж харах болно.

1. Бээжингийн агаарын бохирдол

 

 

 

2. Шинжаан, Уйгур. Малчид адуугаа тууж байна. 

 

 

 

3.  Зураач эмэгтэйн зурсан 3D зураг. 

 

 

 

4. Цэргийн сургалтын баазад ардын чөлөөлөх армын цэргүүд.

 

 

 

5. Хонг-Конг. Орон сууцны барилга.

 

 

 

6. Агаарын бохирдлоос сэргийлж маск зүүсэн Хятад эмэгтэй.

 

 

 

8. Зарагдхаа хүлээгээд сагсан дотор сууж буй гөлөг

 

 

 

9. Шанхай дахь цамхаг бороо орж байх үеэрх манантсан байдал.

 

 

 

10. Жэжян мужийн Ханчжоуд  галт тэрэгний буудлын хүлээлгийн хэсэг. 

 

 

 

11. Цагдаа болон иргэдийн терроризмын эсрэг коллеж дээрх сургалт.

 

 

 

12. 3 настай хүүхэд агаарын бохирдлоос сэргийлж эмчилгээ хийлгэж байгаа нь.

 

 

 

13. Хятадын баруун өмнөд Сычуань муж. Буддын шашны дээд сургууль байдаг. Эдгээр нь гэлэнмаа болон лам нарын орон сууц. 

 

 

 

14. Коби Брайантын лааны тосон баримал.

 

 

 

15. Хүүхэлдэйн үйлдвэр дэх толгойгүй пластик биеүүд. 

 

 

 

16. Хамгаалагч залуу хүнийг усанд сэлэхийг хориглож байна. 

 

 

 

17. Шаньдун муж. Хүүхдүүд тоглож байгаа нь. 

 

 

 

18. Энэ зургийг Гуанжоу дахь Кантоны цамхаг дээр авчээ. 

 

 

 

19. Ханан дээр сийлсэн дүрс. 

 

 

 

20. 7556 метрийн өндөр Congga уулын бэлээр явж буй жуулчин.

 

 

 

21. Хонг Конгийн усан парк. 

 

 

 

22. Хятадын Шаньдун мужийн Жинанийн  замын гэрэлтүүлэг. 

 

 

 

23. Лам нар занданшуулсан ламын зургийг авч байгаа нь. 

 

 

 

24. Балетийн сургуулийн охид сунгалтын дасгал хийж байгаа нь.  

 

 

 

25. Бээжин Дитан парк. Сар шинийн баярын тохижилт.

 

 

 

26. Бээжингийн аюулт агаарын бохирдлоос сэргийлж маск зүүсэн Хятад эмэгтэй.

 

 

 

27. -6 хэмд хүйтнийг тэсвэрлэх тэмцээнд оролцож буй хүн. 

 

 

 

28. Нга Цин Вай тосгоны дүр зураг.

 

 

 

29. Айл гэрийн буг чөтгөрийг хөөх уламжлалт арга хэрэглэж байгаа нь. 

 

 

 

30. Албан ёсоор сургуульд бүртгүүлж орж чадаагүй цагаачын хүүхэд.

 

 

 

31. Улаан талбайд хүмүүс мандаж буй тугны зургийг авч байгаа нь. 

 

 

Дэлхийн хамгийн царай муутай загвар өмсөгч

$
0
0

Канадын загвар өмсөгч Caitin Stickels ховор хромсомын эмгэгтэй бөгөөд энэ нь ихэвчлэн нүүрний гаж нөлөөгөөр илэрдэг байна.

Тэрээр 29 настай хэдий ч гоо сайхнаасаа болоод загварын ертөнцөөс арчигдах дөхсөн аж. Түүнд ”V” сэтгүүлд зураг авхуулах санал ирсэн нь загварын карьераа эхлүүлэх өндөр боломж олджээ.

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЭЭЖҮҮД АЖЛЫН БҮТЭН ЦАГИЙГ 2.5 ДАХИН НЭМСЭНТЭЙ ИЖИЛ АЧААЛАЛТАЙ АМЬДАРДАГ

$
0
0

5

Ихэнх хүмүүс гэртээ хүүхдээ харж буй эмэгтэйчүүдийг  амарч байна гэж ойлгодог нь эндүүрэл аж. Ээжүүд өдөрт бүтэн ажлын цагийг 2.5 дахин нэмсэнтэй ижил хэмжээний хугацаагаар ажилладаг байна. Америкт хийсэн шинэ судалгааны дүнд дурдсанаар дундаж ээж долоо хоногт 98 цаг ажилладаг нь тогтоогджээ. Хүн долоо хоногт 39 цаг ажилладаг бол ээжүүд түүнээс бараг гурав дахин илүү хөдөлмөрлөдөг байх нь.

Судалгаанд хамрагдсан 2000 ээж 5-12 насны хүүхэдтэй. Тэд ажлын өдөр өглөө 6.23 цагт сэрж оройн 20.31 цаг хүртэл өдрийг завгүй өнгөрүүлдэг гэдгээ дурджээ. Чөлөөт цаг нь хүртэл яг л ажлын цаг шиг завгүй, сандарсан, яарсан байдалтай өнгөрдгийг ч судлаачид олж мэджээ.  Ихэнх ээжүүд “Өдөртөө надад өөртөө зориулах цаг ердөө л 1 цаг 7 минут байдаг” гэж тэмдэглэсэн байв. Ингэхдээ тэд өөрсдийн цаг хугацааны ихэнхийг угаалгын өрөөнд ганцаараа өнгөрөөдөг гэж дурдсан байлаа…

busy mom зурган илэрцүүд

Судалгаанд оролцсон ээжүүдийн 40 хувь нь амьдрал нь хэзээ ч дуусахгүй цуврал шиг л завгүй өнгөрдөг гэж үзсэн бол 70 хувь нь хүүхдүүддээ эрүүл хоол хүнсний хэрэглээ бий болгох нь их дарамттай байдаг талаар ярьсан байна. Иймд та гэртээ хүүхдийг тань өсгөн хүмүүжүүлж, гэр орныг тань үргэлж цэвэр цэмцгэр байлган орой ажлаасаа ядраад ирхэд халуун хоол цайтай угтдаг эхнэртээ хүндэтгэж байгаарай.

Моделиудын “фотошоп”-гүй зургийг анх удаа дэлгэжээ

$
0
0

Хүн бүр төгс биш шүү дээ. Харин сэтгүүлийн нүүрийг чимэх моделиуд төгс байх ёстой аж. Тэдэнд тусалдаг гол хэрэгсэл бол мэдээж “фотошоп”. Тэгвэл хүүхнүүдийн атаархлыг төрүүлдэг загварын ертөнцийн охид бүсгүйчүүд ч төгс биш гэдгийг “Boohoo” брэндийнхэн “засваргүй” сурталчилгааны хуудсаараа харуулсан байна. Язарсан гуя, өгзөг нь тэднийг илүү үзэсгэлэнтэй, бодит харагдуулж байна хэмээн тэд үзжээ.

16

 

 

Мөн “Boohoo” брэндийнхэн загвар өмсөгчдийн зургийг ”фотошоп”-оор засварласнаа ч давхар оруулсан байна.

 

Viewing all 2285 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>