Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all 2285 articles
Browse latest View live

ГУНИГТ ТҮҮХ: ЭЭЖ ЭЭ, ТАНЫГАА ХИЧНЭЭН УДААН ХАЙВ?

$
0
0

36031

1994 оны 2 дугаар сард Германы умард хэсгийн Кобленз нэрт хот цас мөсөнд дарагдаад байлаа. Тэр хотын өнчин хүүхдийн асрамжийн газар Рейн мөрний хөвөөнөө орших бөгөөд сүрлэг том хашаа хороо нь улин исгэрэх цасан шуурган дунд ер бусын ихэмсэг амгалан үзэгдэнэ. Тэр нэгэн өглөө асрамжийн газрын тавин настай гэлэнмаа Тереза албан хэрэг амжуулахаар дааман хаалганаа хүрэлцэн очих агшинд нялх хүүхдийн бүгтхэн уйлах дууг сонсчээ. Гэлэнмаа дуу гарсан зүгт явж очтол дааман хаалганы хажуугийн төгөл дунд алтан шаргал үстэй нялх хүүхэд байсныг олж авав. Тереза гэлэнмаа түүнийг асрамжийн газартаа үлдээн Дөрби гэсэн нэр хайрласан аж.
Өдөр хоногууд өдөт сум шиг хурдан өнгөрсөөр нэг л мэдэхэд Дөрби долоон жилийг ардаа орхиод сайхан сэтгэлтэй атлаа гуниглангуй төрхтэй хүү болон өсчээ. Цаг агаар нартай сайхан үед гэлэнмаа нар асрамжийн газрын хүүхдүүдийг дагуулсаар ой дундуур өнгөрөн голын хөвөөний зүлгэн дээр зугаалдаг байлаа. Ойн захын суурингийн иргэд өөрсдийн хүүхэддээ хандан тэднийг заагаад: “Энэ хүүхдүүд бол эцэг эхдээ хаягдсан юм. Хэрвээ чи үгэнд орохгүй бол чамайг ч гэсэн асрамжийн газарт өгч орхино шүү!” хэмээн хэлэх үгс чих дэлсэнэ.
Тэдний ийм үг хэлэх тоолонд Дөрбигийн сэтгэл туйлын ихээр шаналан бачуурч арга буюу гэлэнмаа нарын хэн нэгэн дээр очоод: «Багш аа! Манай аав ээж хоёр яагаад намайг орхисон юм бэ? Тэд нар арай надад хайргүй байсан хэрэг биш биз дээ?» хэмээн асуух дуунд нь балчир настай жаахан хүүхдэд баймгүй ухаарал эргэцүүлэл нуугдан байгаа нь илт байх ажээ. Гэлэнмаа яах учраа олохгүй: “Чи яагаад ингэж асуудаг билээ?” гэхэд Дөрби хариуд нь:
“Бүх хүмүүс биднийг эцэг эхдээ хаягдсан хүүхдүүд гэх юм байна шүү дээ!” гэдэг байв. Гэлэнмаа түүнийг тайвшруулах санаатай: “Хэдийгээр би чиний ээжтэй уулзаж байгаагүй боловч тэр чамд маш их хайртай байсан нь тодорхой. Энэ хорвоо дээр үр хүүхдээ хайрладаггүй эх хүн гэж хаанаас байх билээ дээ? Тэр жил ээж чинь ёстой арга мухардсаны улмаас чамайг орхин одсон байж таарна.” гэхийг дуулаад Дөрби хэдийгээр юм хэлэхгүй боловч хавьгүй хэрсүүжсэн янзтай асрамжийн газрын цонхон дээр явж хүрээд тэртээ алсад буй Рейн мөрнийг ажиглан харахад мяралзах түмэн долгис нь Дөрбигийн ээжээ хүсэмжлэн санагалзах сэтгэлийг тээсээр авч одох шиг санагдана.
2003 оны эхчүүдийн баярын халгисан уур амьсгал Дөрби хүүгийн ээжийгээ үгүйлэх сэтгэлийг байж ядтал өдөөжээ. Тухайн өдөр телевизүүд эхчүүдийн баярын тусгай нэвтрүүлгийг тасралтгүй гаргахад газар бүрийн хүүхдүүд эмэгтэйчүүдийн баярын өдөр хайрт ээждээ хичнээн хайртайгаа илэрхийлж байгаа үйл явдлууд дараалан хөвөрсөөр байв. Зургаан настай хүүгээ нурууны хөлсөө чийхруулан зүлэг ногоо тэгшлэж байхыг харсан нэгэн ээж хажуу дэргэд нь нулимс гялтгануулан зогсоно. Дөрби арга ядсан байдалтай гэлэнмаа дээр гүйн очоод: “Би ч гэсэн тэр жаалхүү шиг эцэг эхдээ тусламаар байна. Тэд нар хаана байгааг та хэлээд өгөөч дээ?” хэмээн гуйжээ.
Энэ хэдэн жилийн турш Дөрбигийн эцэг эхийн тухай сураг чимээ тавиад ямар ч үр дүн байхгүй байгаа болохоор гэлэнмаа түүнд юугаа хэлэх билээ дээ. Дөрби шаналсан сэтгэлдээ шатсаар гадагш гүйн гарахад гудамжаар хөлхөх тэр олон эмэгтэйн чухам хэн өөрийнх нь ээж болохыг тэр өөрөө ч яахин мэдэх вэ? Нааш цааш хөлхөлдөх олны хөл дунд жаахан Дөрби тэсгэлгүй уйлан зогссон юм.
Хэдэн сарын дараа есөн нас хүрсэн Дөрби асрамжийн газраас ойролцоох нэгэн бага сургууль руу шилжиж тэндээ ном үзэхээр болжээ. Нэгэн удаагийн хичээл дээр багш нь сурагчдад тун сонирхолтой үлгэр ярьж өгсөн байна. «Эрт дээр үед нэг хаан байжээ. Тэр шатарт маш их хорхойсоод түүнийг анх нээсэн хүнийг шагнахаар шийдэж л дээ. Гэтэл шатрыг нээсэн эрхмийн тавьсан хүсэлт хааны хөх инээдийг хүргэхээр эд байлаа. Өөрөөр хэлбэл мөнөөх эрдэмт хүмүүн хаан эзнээсээ шатрын хөлгийн эхний нүдэн дээр нэг ширхэг буудайн үр тавихыг хүсчээ. Дараачийн нүдэн дээр хоёр мөхлөг буудай тавина. Гуравдугаар нүдэн дээр дөрвөн мөхлөгийг тавина гэх мэт явсаар шатрын хөлөгний нүдийг дүүргэх учиртай байж л дээ. Хаан ч яахав тэр эрдэмтэнд хэдэн шуудай буудай өгөөд явуулна биз гэсэн шүү юм бодож байтал эцэс сүүлдээ тухайн үед дэлхий дахинаа тариалж байсан нийт буудайн мөхлөгийн тооноос арав дахин их буудай хэрэгтэй болсон юм гэдэг.»
Энэ үлгэрийг сонсож суух зуур Дөрбигийн нүд өөрийн эрхгүй гялалзаад ирэв. Хэрвээ тэр хэн нэгэн хүнд тусласны хариуд тухайн хүнээс өөр арван хүнд тус болохыг хүсээд байвал хайраа уламжлан дамжуулах энэхүү өвөрмөц арга нь цаашаа салаалан түгсээр хэзээ нэгэн өдөр түүний төрсөн ээж хайр энэрлийг нь хүртэх боломжтой болох бус уу? Ийм бодол тархинд нь гялсхийн орж ирэх агшинд Дөрби тэгтлээ их догдлон баяссан хэрэг байж таарна. Түүнээс хойш бяцхан Дөрби гагц сэтгэлээр бусдын тусыг хичээн явах болсон бөгөөд хэн нэгэн хүн түүнд талархал илэрхийлэх тоолонд жаалхүү хариуд нь: «Та хэрвээ өөр арван хүнд тус болох бөгөөс надад илэрхийлж буй хамгийн том талархал тэр байх болно шүү!» гэдэг болжээ. Дөрбигийн туслалцааг хүртсэн хүмүүс сайхан сэтгэлт жаалхүүд дотроо туйлын ихээр талархахын сацуу түүний сэдсэн хайр энэрлийг уламжлах өвөрмөц аргыг дуулаад нэн илүүтэй гайхширан хоцордог байв. Тэд нар ам тангаргаа биелүүлж байгаа мэт арван хүнд туслаад тэр болгоноос дахин арван хүнд туслаарай хэмээн аминчлан гуйдаг болцгоожээ. Ингэснээр хайр энэрлийн харах нүдэнд үл үзэгдэх салаалсан сүлжээ тус хотын иргэдийн дунд зугуухан газар аван тэлж эхлэвэй.

36030

АРВАН БУЯНТ ҮЙЛИЙН ИД ШИД

Дөрби хүү хэзээ нэгэн цагт телевизийн алдарт хөтлөгч Руйкэд тусласнаар Герман даяар зартай хүн болон хувирах юм гэж яахин санах билээ.
Руйк бол Германы төв телевизийн ток шоу нэвтрүүлгийн алдартай хөтлөгч бөгөөд тавь гаруй наслахдаа ухаалаг намба төрх хийгээд хоржоонтой хошин үг яриагаараа үзэгч олны хайр бахдлыг татаж чаджээ. Түүний нэвтрүүлгүүд нийгмийн нэр хүндтэй эрхмүүдийн өө сэвийг хайр найргүй илчлэж, өнгөн дээрээ айхтар мундаг төрхөө харуулахыг хичээдэг хэр нь үнэн чанартаа ёс суртахууны хувьд ялзарч доройтсон тэдний нэр хүндийг шавар шороотой хутгаад хаях нь олонтоо. Амьдран буй нийгмийнхээ хар бараан талыг дэндүү их мэддэг болохоор ч тэр юм уу, эсвэл телевизүүдийн хатуу ширүүн өрсөлдөөнөөс ч болсон уу бүү мэд. 2003 онд Руйк мэдрэлийн гүн ядаргаанд ороод цаашид ажиллах тэнхэлгүй болжээ. Тухайн оны арван сард Руйк телевизээсээ нэг жилийн хугацаатай чөлөө авсан нь бие сэтгэлээ амраан сувилж эрүүл саруул болохыг хүссэн хэрэг байлаа. Удалгүй тэр аялан явсаар Дөрбигийн амьдардаг хотод хүрэлцэн ирэхэд Рейн мөрний эргийн үзэмж түүний сэтгэлийг ихэд татжээ. Шар бүрийн үеэр мань хүн ганцаараа мөрний эргээр зугаалан явтал гэнэт зүрхний өвчин нь хөдлөөд халааснаасаа эмээ гаргаж завдалгүй ухаан алдаад хөсөр унасан аж. Азаар эрэг дээр загасчлан суусан Дөрби хүү түүнийг цаг алдалгүй олж хараад түргэн тусламж дуудан сэхээн амьдруулах тасагт хүргэжээ.
Эмчилгээний үр дүнд ухаан орж сэргэсэн Руйк өөрийг нь аварсан Дөрби нэрт жаахан хөвгүүний гараас чанга атгах зуур: “Хүү минь! Би чамд хэрхин яаж талархахаа мэдэхгүй байна. Хэрвээ чамд мөнгө хэрэгтэй байгаа бол би хүссэн хэмжээгээр чинь өгч чадна шүү!” хэмээн түмэнтээ уяран өгүүлэхэд Дөрби хариуд нь толгой сэгсрээд: “Хэрвээ та тус дэм хэрэгтэй өөр арван хүнд тэр мөнгөөрөө туслаж чадах бөгөөс надад хамгийн том талархал илэрхийллээ гэсэн үг.” гэж хэлжээ. Руйк учрыг нь олж ядсан янзтай: “Тэгэхээр чамд түүнээс өөр юу ч хэрэггүй юм гэж үү дээ?” хэмээн асуухад Дөрби мушилзан инээвхийлээд толгой сэгсэрсэн байна.
Руйк тэр этгээд сонин жаалыг ихэд сонирхон түүнд харилцах хаягаа үлдээгээд машинаараа сургуульд нь хүргэж өгсөн юм. Руйкийг салан холдох агшинд: «Та өөрийн чадах чинээгээрээ арван буянт сайн үйлийг бусдын төлөө үйлдээрэй!» хэмээн хэвлүүхэн захисан гэдэг. Руйк нүдэндээ галтай тэр жаалхүүг цоо ширтэн харах зуур сэтгэл нь огшоод ирсэн тул өөрийн мэдэлгүй толгой дохин зөвшөөрчээ.
Ингэснээр тэрхэн агшинд Руйк алдагдаад байсан итгэл найдвараа эргүүлэн авсан нь угтаа бол Дөрби түүнд амьдралын утга учрыг мэдрүүлсэн хэрэг байлаа. Тэр хэргийн дараа Руйк амласан ёсоороо арван буянт сайн үйлд шамдаж бусдын тусыг хичээх болжээ. Руйк хэн нэгэн хүнд туслахдаа сэтгэл нь баяр хөөрөөр халгидаг болсон бөгөөд ялангуяа бус хүмүүн түүнд «Баярлалаа!» хэмээн хэлэх бүрт өөрийнх нь амь амьдрал хичнээн утга учиртай болохыг мэдэрдэг байв. Мань хүн угтаа бол хагас жил илүү хугацаа үлдээд байсан амралтаа дуусгаад ажилдаа буцан орохоор шийдсэн юм. Хамт ажилладаг найз нөхөд нь Руйкийг улам ч уужуу тайвуухан агаад бусдад тусламхай нэгэн болон хувирсныг ажигласан байна.
Үнэндээ бол арван буянт сайн үйлсийн ид шид л Руйкийг хувиргаж тэр хэрээр сэтгэл санааны дарамт нь арилсан хэрэг юм л даа. 2003 оны 12 сарын 01-нд Руйкийн хөтлөдөг ток шоу нэвтрүүлэг дахин үзэгч олонтойгоо нүүр учран золгов. Хийморь сүлд нь сэргэн бадарсан Руйк телевизийн студийн голд зогсчихоод Герман улсын хэдэн арван сая үзэгчдэд хандан өөрт тохиолдсон явдлыг ярьж эхлэсэн бөлгөө. «Урьд нь би дандаа л бусдын болж бүтэхгүй түүхийг голчлон ярьдаг байсан. Өнөөдөр харин би та бүхэнд өөрт тохиолдсон явдлыг ярьж өгөхөөр шийдлээ. . . . . .» хэмээн яриагаа эхлээд хагас цагийн турш арван буянт сайн үйлсийн тухай өгүүлж дуусахдаа: «Магадгүй зарим хүнд энэ явдал үлгэр домог мэт хол хөндий санагдаж болох л доо. Гэвч бусдад хайр энэрлээ харамгүй түгээх болгонд уушиг зүрхээр дүүрэн халуун цус огшоод ирэх шиг санагддаг юм шүү. Тийм болохоор та ч гэсэн өөр бусад арван хүнд туслаад үзээрэй! Тэгэх бөгөөс миний дээр өгүүлсэн гайхалтай сэтгэгдлийг та ч гэсэн мэдрэх нь гарцаагүй!» хэмээн нулимс мэлмэрүүлэн хоолой цахиртан өгүүлжээ.
Телевизийн долгионоор дамжин Руйкийн нэвтрүүлэг Германы хэдэн арван мянган айл өрхийн гэрт түгэн тархав. Түүнд тохиолдсон явдал олон хүний сэтгэлийн утсыг хөндсөнөөр тэд тэр даруй телевизийн төв рүү залган өөрсдөө ч гэсэн арван буянт сайн үйлсийн аянд нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэдэг. Тэр тусмаа илүү олон үзэгч Дөрби нэрт сайхан сэтгэлт хөвгүүнтэй зурагтын нэвтрүүлгээр дамжуулан танилцах хүслээ илэрхийлсээр байлаа.
Ингэснээр 2004 оны 1 сард Дөрби телевизийн студид уригдан иржээ. Тэнд байсан нэг үзэгч түүнээс: «Чамд анх яаж ийм бодол төрсөн хэрэг вэ?» хэмээн гайхширан асуухад Дөрбигийн нүүр улайнгаа эргэлзсэн янзтай доод уруулаа хазлан дуугүй суусан юм. Гэвч удалгүй тэр өөрийнхөө бодол хаанаас үүдэл сэдэлтэй болохыг ярьж эхлэжээ. Балчир жаахан хүүхэд атлаа бараа зүсийг нь ч үзээгүй эхдээ тийм их хайртай байна гэж олон үзэгч урьдаас таамаглаагүй нь лавтай. Гэтэл чамгүй олон том хүмүүс нэр ашгийн хойноос хөөцөлдсөөр өөрийнхөө эхийг ч хүртэл мартчих тохиолдол бишгүй л нэг байдаг шүү дээ. Дөрбигийн яриа хүмүүсийн дотоод сэтгэлийн гүнд агуулагдан байдаг хүнлэг чанарын эмзэг цэгийг хөндөж байсан болохоор ток шоу нэвтрүүлгийн үзэгч болох олон арван хүний нүд сувдан нулимсандаа гялтганан байлаа.
Нэвтрүүлгийн эцэст Руйк Дөрбигийн турьхан биеийг тас тэврэх зуур: “Ээж чинь чамд маш их хайртай байж таарна. Тийм болохоор чи ээжийгээ хэзээ мөдгүй олох нь тодорхой.” хэмээн зоригжуулжээ.

МЯНГА ТҮМЭН ЭХИЙН ХАЙР

Нийт Герман орон даяар «Арван буянт сайн үйлсийн аян» давалгаалан өрнөж урьд өмнө хөндий хөшүүн төрхтэй хүмүүсийн харц хийгээд зан авирт ч тэр хэрээр нааштай өөрчлөлт гарч эхлэв. Өөрийнх нь тусласан тэр эмэгтэй Дөрбигийн ээж байгаасай хэмээн хүсэмжлэх хүмүүсийн тоо ч улам олширчээ.
Дөрбигийн зураг хөрөг хаа сайгүй үзэгдэх болж, хүн болгон түүнийг андахгүй сайн мэдэх болсон юм. Түүний зэрэгцээ телевизүүд Дөрбигийн ээжийг хайх ажлаа уралдан эхлүүлсэн боловч нааштай үр дүн төдийлөн гарахгүй л байв.
2004 оны 2 сард сайхан сэтгэлтэй жаалхүүд бүр ч илүү тааламжгүй хэрэг тохиолдов. Дөрбигийн суралцдаг сургуулийн сурагчдын олонх нь ядуусын хорооллын хүүхдүүд бөгөөд зарим нь бүр бага балчраасаа буруу гарын хүмүүсийн нөлөөнд автсан байдаг ажээ. Дөрбиг нэрд гарсаны дараа тэдний сургуулийн зартай танхай хөвгүүд түүнийг лав их мөнгөтэй болсон байж таарна гэж бодоод сэмээрхэн онилох болов. 2004 оны 2 сарын 16-ны орой сургууль руугаа буцаж явсан Дөрби хэдэн танхай балмад хөвгүүдэд бүслүүлжээ. Тэд нар Дөрбигийн биеийг нэгжээд ямар ч мөнгө олсонгүй хорсохдоо түүнийг хутгаар сүлбэж орхисон юм.
Дөрбигийн элэг нь хурц хутганы ирэнд сүлбэгдэж цусандаа хутгалдан ойчоод ухаан алдахад хоёр цагийн дараа л эргүүлийн цагдаа нар түүнийг олж эмнэлэгт хүргэсэн байна. Эмнэлэгт очсон хойноо ухаан нь бүрэг бараг байсан атал Дөрбигийн амнаас «Ээж ээ! Ээж ээ!» хэмээх ганцхан үгийг давтаж хэлэх нь л бүгтхэн сонсогдсоор байлаа.
Телевизүүд 24 цагийн турш Дөрби хүүгийн биеийн байдлын талаар шуурхай мэдээ дамжуулах агшинд түүний амь насны төлөө санаа зовнисон хүмүүс дор бүртээ түүнийг эсэн мэнд эдгэрээсэй билээ хэмээн залбирцгааж байв. Германы хэдэн арван их дээд сургуулийн оюутнууд Александрын талбайд хуран цуглараад гар гараасаа атгалцан зүрхэн хэлбэр үүсгэчихээд бүгдээрээ: «Ээж ээ! Ээж ээ!» хэмээн Дөрбигийн сэтгэлийн хөг эгшигт түрлэг нэмэхэд замаар өнгөрч явсан хүмүүс нулимс гялтгануулсаар мөнөөх «Зүрхэн хэлбэрт» нэгдэхийн хэрээр хүрээгээ тэлж улам бүр томорсоор л байв.
Хамгийн сэтгэл догдлуулсан нэг үйл явдал юу хэмээвээс Дөрби мэсийн шарх олсоны дараах хоёр цагийн хугацаанд хэдэн зуун эмэгтэй телевизийн төвүүд рүү утсаар ярьж Дөрбигийн ээж болох хүсэлтээ илэрхийлж эхлэсэн юм. Мюнхен хотын нэгэн их сургуулийн профессор Линда нэрт бүсгүй: “Хэрвээ надад Дөрби шиг сайн хүүгийн ээж болох хувь тохиовоос би маш их баяр жаргалтай байхсан.” гэж хоолой зангируулан өгүүлсэн бол гучин таван настай Талина нэрт бүсгүй бүр хэдэн ч удаа утас залгах зуур: “Би өөрөө багаасаа ээжгүй өнчин өссөн хүн л дээ. Багадаа ээжтэй байсан болоосой гэж маш их хүсдэг байлаа. Тийм болохоор би Дөрбигийн сэтгэлийг маш сайн ойлгож байна.” гэсэн юм. Кобленз хотоос Жүди хэмээх бүсгүй утсаар ярихдаа өөрөө ч гэсэн хэдэн жилийн өмнө хүүхдээ алдсан тухайгаа ярьжээ. Өнөө хэр хүүхдийнхээ хойноос эрэл сурал болсоор байгаа тэр бүсгүй их л сэтгэл догдлосон янзтайгаар: “Хэрвээ миний алдсан тэр хүү өнөө хэр Дөрбитэй адилхан намайг үгүйлэн санасаар байдаг бол би хувьдаа маш их аз жаргалтай байхсан. Би Дөрбигийн ээж болохыг маш их хүсэж байна. Тийм боломж олдвол би түүнийг жинхэнэ эхийн хайраар дутаахгүй байхсан.” хэмээжээ. Нэг үгээр хэлбэл хэдэн арван мянган харилцуур утас телевизийн төвүүдтэй холбогдож төдий тооны сайхан сэтгэлт эхчүүд нэг л зүйлийг хүсэмжилж байсан нь «Намайг Дөрбигийн ээж болгооч дээ!» хэмээх горь хүслэн байлаа.
Гэвч Дөрбид ганц л ээж хэрэгтэй болохоор телевизүүдийн өмнө тэднээс нэгийг нь сонгох амаргүй даваа тулгарав. Цаг хугацаа давчуу байсан тул цөмөөрөө шуурхай хэлэлцсэний эцэст Дөрбигийн ээж болох боломжийг Жүди бүсгүйд олгохоор шийдэцгээжээ. Яагаад гэвэл тэр Дөрбитэй нэг нутаг усных болохоор үг аялгуунаас авахуулаад сэтгэлд нь ойр дөхүү зүйлс олон байж таарна.
2004 оны 02 сарын 17-ны өглөөгүүр удтал ухаангүй байсан Дөрби нүдээ зугуухан нээлээ. Тэвэр дүүрэн сараана цэцэг тэвэрсэн Жүди бүсгүй Дөрбигийн орны хажууд зогсчихоод булбарай зөөлөн гарыг нь атгах зуур: “Дөрби! Хүү минь! Би чиний ээж байна.” хэмээн зөөлөн хэлжээ. Дөрби хүү гэмт харанхуйн дунд гэгээн нарыг олж үзсэн мэт нүд нь баяраар гийгээд “Та үнэхээр миний ээж мөн гэж үү дээ?” гэхэд Жүди болон тэнд зогсож байсан хүмүүс бүгд л инээвхийлэн толгой дохицгоов. Дөрбигийн нүднээс хоёр салаа сувдан нулимс доош бөмбөрөн унаад: «Ээж ээ! Би таныгаа хичнээн удаан хайв аа? Та намайг хэзээ ч дахин битгий орхиорой!» хэмээн арай ядан өгүүлжээ.
Жүди толгой дохин хоолой зангируулаад: «Санаа амар бай даа! Ээж нь дахин чамайгаа орхихгүй!» гэв. Дөрбигийн цонхигор цагаан царайд инээмсэглэл тодрон зөндөө их юм ярьмаар байсан боловч тэр болгоныг илэрхийлэн гаргах тамир тэнхээ нь нэгэнт шавхагдаж гүйцсэн байлаа. Тэр бол Дөрбигийн хүний орчлонд өнгөрөөсөн хамгийн сүүлчийн өдөр байжээ. Дөрби хүү Жүдигийн гараас тас атган ахиухан хараад авъя гэсэн янзтай нүдээ ч аньж зүрхлэхгүй байхыг хараад тэнд байсан эмнэлгийн ажилтнуудын нүд байнга л чийгтэй байцгаасан гэдэг.
2004 оны 2 сарын 18-ны үүрийн хоёр цагт Дөрби хүү нүдээ зугуухан аниад орчлонгоос халин одсон боловч түүний ээжийнхээ гараас тас зуурсан гар харин алдуураагүй бөлгөө.


Бодлого: 90% нь энэ асуултанд унадаг. Харин та?

$
0
0

18
Хариу нь хэд гарах вэ? Коммент үлдээнэ үү.

mindgame

Ц.Алдармаа шинэ кинондоо зориулж үсээ ”золиослов”

$
0
0

26

Жүжигчин Ц.Алдармаа “Хувьсал”-ын шинэ кинонд зориулж, өөрийн стиль имижээ эрс өөрчилжээ. Түүний энэхүү өөрчлөлтөд урт үс нь хамгийн түрүүнд өртөж, жүжигчин бүсгүй богино боб засалтаар дэгжирхэх болсон аж. Түүгээр ч зогсохгүй Ц.Алдармаа биедээ шивээс хүртэл зуруулаад авсныг бодоход энэ удаа тэрбээр ихэд танхай эмэгтэйн дүрд хувирсан бололтой.

Эх сурвалж http://www.info.mn

Ц.Алдармаа шинэ кинондоо зориулж үсээ ”золиослов”

Модель Б.Ялгуун УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын нууц хүүтэй учир ургуулсан уу

$
0
0

33

Шинэ залуу загвар өмсөгчид дундаа өндрөөр үнэлэгддэг модель Б.Ялгуун Италийн “IMG Models Milan” агентлагтай гэрээ байгуулан тус улсад ажиллаж амьдардаг билээ. Б.Ялгууны шинэхэн найз залуугаар гадаад залуу тодроод байсан юм.

Тэгвэл модель бүсгүй маань найз залуугаасаа салсан бололтой. Саяхны нэгэн амьд хөгжмийн наадмын үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын нууц хүү гэгддэг Н.Мөнгөншагайтай тэврэлдэн ихэд дотно явсан гэнэ. Н.Мөнгөншагай нь АНУ-д суралцдаг бөгөөд амралтаараа эх орондоо ирсэн нь энэ ажээ.

Модель Цэкү нүцгэлжээ

ЕР БУСЫН СОНИН ДАВХЦАЛ БҮХИЙ ГЭРЭЛ ЗУРГУУД

$
0
0

41

Торгон агшныг алдалгүй дарах нь гэрэл зурагчны авьяас, мэдрэмж гэлтэй. Гэрэл зураг дарна гэдэг тийм амар ажил биш гэдгийг сонирхогчид сайн мэдэж байгаа болов уу. Гэрэл сүүдэр, өнцөг, мэдрэмж гээд л… Нэг талаараа буугаар бай буудаж буйтай ижил гэхэд болно. Харин энэ удаа та бүхэндээ цагийг нь олж дарсан эгзэгтэй бас сонирхолтой агшнуудыг хүргэж байна.

“SUPER GIRL” –ИЙН ТУХАЙ КИНО ГАРНА

$
0
0

3

“Warner Bros” студи болон “DC Entertainment” компани “Superman”-ний үеэлийн дүр болох “Super girl”-н тухай өгүүлэх кинон дээр ажиллаж эхэлжээ. Энэ тухай “Deadline” цахим хуудас мэдээлэв.

Одоогоор киног бүтээх үйл явц кино зохиолыг боловсруулах шатандаа явж байгаа бөгөөд зохиолыг найруулагч Орен Узил бичиж байгаа аж. Шинэ киноны үзэгдэлд “Superman” гарах эсэх нь тодорхойгүй байна.

“Supergirl” баатрын дүр анх 1958 оны 8 дугаар сард “Superman”-н зурган өгүүллэгэд гарч байжээ. Тус дүр нь үеэл баатрын адил супер хүч чадвартай юм. Харин 1984 онд “Supergirl”-н тухай анхны кино гарч байсан аж. Америкийн жүжигчин Хелен Слейтер энэ киноны гол дүрийг бүтээсэн байна. Харин 2015 онд гарсан “Supergirl”-н цувралд Америкийн жүжигчин Мелисса Бенойст тоглосон юм.
Э.Аянзаяа

ХОСУУДЫН ҮНЭНЧ ЭСЭХИЙГ ШАЛГАХ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЧЭЭ

$
0
0

4

Хятадууд хуурамч найз залуу, түрээсийн найз бүсгүй зэрэг элдэв хачин үйлчилгээг интернэтээр дамжуулан эрхлэх болсон юм. Тэгвэл бүр сүүлдээ хүмүүсийн хоорондох эрхэм харилцааг ашиглан мөнгө олж эхэлжээ. “Global Times” сонинд мэдээлж буйгаар Хятадад 20-1314 юанийн төлбөр аван хосуудын үнэнч эсэхийг шалгаж өгдөг онлайн үйлчилгээ нэвтрээд буй ажээ. Энэ үйлчилгээг авсан хүмүүс хамтрагчийнхаа ажил, мэргэжил, гар утас, хобби, сошиал хаяг зэрэг бүхий л хувийн мэдээллийг өгөх бөгөөд үүгээр дамжуулан “WeChat”, “QQ” сүлжээгээр холбоо үүсгэх арга заль зохиодог байна.

21 настай оюутан Ченг Менгуан нь ийм үйлчилгээ эрхлэгчдийн нэг  юм. Тэрээр найз залуугаа сорих хүсэлтэй охидод тусалж, хуурамч хаягаар эрчүүдийг өдөөн хатгасан элдэв зураг илгээж, уран үгээр урхидах гэж оролддог байна. Зарим нь үүнд итгэн хууртагдаж, өөр бүсгүйтэй дотно харилцаа үүсгэхийг завдсанаар хамтрагчийнхаа итгэлийг алддаг бол сорилтыг давах нь ч бий.

Ченг Менгуан “Хуурамч эрчүүд уулзах саналыг хүлээн авч, бүр найз бүсгүйтэй гэдгээ үгүйсгэх нь ч бий. Итгэл алдвал чатаар харилцсан бүх түүхээ үйлчлүүлэгчид үзүүлж, ямар хүн бэ гэдгийг нь харуулдаг юм. Дараа нь хосууд салцгаадаг. Би хуурамч хүмүүсийг эртхэн илрүүлж, салгаж байгаа болохоор муу зүйл хийж байна гэж ерөөсөө боддоггүй” хэмээн ярьжээ. Сонирхолтой нь, энэ үйлчилгээг ихэвчлэн залуу, охид бүсгүйчүүд сонгодог бөгөөд эмэгтэй хүнийг сорихоор бол арай их хөлс төлдөг байна.

Эх сурвалж: www.odditycentral.com

Ardchilal.mn


ЭРЧҮҮДЭД СҮЙН БӨГЖ ӨГЧ, ГЭРЛЭХ САНАЛ ТАВЬДАГ БРАЗИЛ ТОСГОН

$
0
0

5

Бразилын зүүн өмнөд хэсэгт орших “Noiva Do Cordeiro” хэмээх алс бөглүү суурингийн оршин суугчид бүгд эмэгтэйчүүд байдаг. Энэ газрыг 1891 онд гэр бүлээс гадуур завхайрсан хэргээр цөлөгдсөн Мариа Сенхоринха гэдэг хүн үндэслэжээ. Мариа өөрийн адил ялгаварлан гадуурхагдаж, доромжлуулсан эмэгтэйчүүдийн хамт нийгмээс тусгаарлагдан амьдрахаар шийдсэн нь яваандаа тосгон болон өргөжсөн байна. Тэд үеийн үед эрчүүдийн дарангуйллаас хол, эрх тааваараа амьдрахаар шийдсэн гэнэ.

Энд амьдарч байсан цөөн хэдэн эрчүүд ойролцоох хотуудад ажиллахаар яваад өгсөн тул залуу эмэгтэйчүүдэд гэр бүл зохиох хүн олддоггүй.  Тиймээс ч эхийн эрхт ёс ноёлсон энэ газар эрчүүддээ сүйн бөгж авч өгч, гэрлэх санал тавьдаг байна.

“Noiva Do Cordeiro” тосгонд одоо 20-35 насны 600 гаруй эмэгтэй хүн амьдарч буй юм. Тэд тосгоныхоо тайван амьдралд дасчихсан болохоор хот газар очих дургүй. Эндхийн оршин суугч 23 настай Нелма Фернандес “Бидний хувьд хүнтэй гэрлэнэ гэдэг тун хэцүү асуудал. Нөхөр олохын төлөө хот явахаас өөр аргагүй” хэмээн ярьжээ. Тэгэхээр энэ бол гоонь эрчүүдэд хамгийн тохиромжтой газар юм.

Б.Мөнхтуяа

Хуриман дээрээ өмссөн хамгийн этгээд хуримын даашинзнууд

Мэдэхгүй зүйлээ бурах нь

$
0
0

22

Солонгост очиж ажил хийгээд хэдэн төгрөг цуглуулъя. Цөм хийнэ. Шууд л байр, машин авна. Бас бизнесээ ч эхлүүлнэ. Ийм хөөсөрсөн яриаг их сонслоо. Нээрээ л тэгдэг юм байлгүй дээ хэн мэдлээ. Арван жил, их сургуульд байхад ангийн хэн нэгний аав, ээж нь солонгост ажилладаг байсан. Манай аав ээж тэнд ажилладаг байсан ч болоосой гэж хүстэл тэд дэгжин хувцаслаж, халаасны мөнгөөр дүүрэн, сургуулийн цайны газар аялдан дагалдагч нартайгаа орж бүгдийг нь дайлна. Тэнд нь аз таарвал би явна. Байсхийгээд л утсаа алга болгоно. Долоо хоногийн дотор бүр илүү гоё шинэ утас каргогоор ирнэ. Үнэндээ тэр алга болсон утас нь ломбардад бийг ангиараа л мэднэ. Яах вэ дээ нийлж шоудсан. Нийллэгт явсан. Үнэн хаялгатай. Аль болох найзлахыг хичээнэ. Бялдуучилна. Аав, ээж нь яаж солонгос явсныг сонирхохдоо болж өгвөл өөрийнхөө аав ээжийг явуулах санаатай юм уу хаашаа юм. Сургалтын төлбөр нь асуудалгүй хийгддэг болоод ч тэр үү хичээлдээ хайнга хандах талтай. Тэр туранхай цагаан охин ингэж л дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэдэг. Тэр бандгар цагаан банди бас л өдөр бүр үнэтэй пүүз сольж өмсөж, тамхи зууж явна. Миний бодлоор их ганцаардлаа баярхаж, илүүчилж, далдалдаг байх. Эцэг эх нь хайраар дутаасандаа өршөөл эрэн, сар бүр карго явуулж, дансанд нь мөнгө хийхдээ өөрсдөө дэргэд нь байх орон зайг мөнгөөр бөглөж болдог гэж эндүүрсээр. Нөгөө хэд нь энд мөнгөний үнэ цэнэ ч мэдэхгүй, эцэг эхийн хайр халамж ч амсахгүй өсөн торнисоор. Интернетээр дүрсээ харан ярилцахдаа нэг л бишүүрхэх янзтай. Элгэнд нь тэврүүлж байснаа санахгүй юм чинь. Харин би гэртээ хариад эрхлэнгүй ээж, аав гэж дуудна. Тэд яасан гэж эвийлэн хариулна. Орой өөд өөдөөсөө харж ярилцана. Өглөө духан дээр үнсээд хичээлд явуулахдаа нугалсан 2000 төгрөг гарт атгуулна. Хожим зарим найз охидын минь нөхрүүд солонгос явлаа. Эхнэр нь энд хүүхдээ ганцаар өсгөж нөхрийнхөө явуулсан мөнгөөр болгоод л байна. Хол байна гэдэг сэтгэл холдохыг хэлдэг үнэн юм билээ. Нэг найз минь мөнгө байлаа гээд нөхөр байхгүй байх долоон дор юм гэж үргэлж уйлагнана. Интернетээр харилцахдаа ямар их санаж буйгаа үгээр илэрхийлж чадахгүй бачуурахдаа хундага дарс ууна. Хүүхэд нь аавынхаа зургийг жижигхэн хуруугаараа заахдаа “аав” гэж бишүүрхэн хэлж хэлд орно. Хамаатан нь солонгост байдаг хүмүүсийг бас ямар байдгийг гадарлана. Өө болохгүй бол мөнгө гуйчих, карго ирсэн гэсэн бүгдээрээ очъё, хоолны юм илүүчилнэ биз, тэднийд очоод хоол идчихье. Энэ ёстой цөм баяжих бизнес санаа, цаадхыгаа ятга. Одоо лав овоо хэд цуглараа биз. За байз хэдэн жил боллоо. Таван жил шүү дээ. Ятга, сэнхрүүл, мөнгийг нь хэд дахин өсгөх юм чинь зөвшөөрөлгүй яадаг юм.
Том болоод солонгос л явна даа. Очиж цөм баяжъя байз гэж бодсон үе бий шүү. За тэгээд ФБ ээр солонгост байдаг олон найзтай боллоо. Дандаа аялж, зугаалж, дэлгүүр хэсэж, янз бүрийн хоол идсэн зургуудаа тавина. Хүн л юм хойно бяцхан атаархана. Очих юмсан. Дандаа л ийм гоё зураг тавина. Энэ солонгос гэдэг чинь диваажингийн орон, мөнгө бол газраар нийлтэл ургадаг ба хүмүүс түүж гэрлүүгээ явуулдаг юм байна. Ойлгомжтой тэгж л таарна. Би очиж мөнгө түүх юмсан гэж гэнэн би их боддог байлаа. Аргагүй шүү дээ. Аль наймдугаар ангиас хойш ангид ээж аав нь солонгост байдаг хүүхдүүд баярхлаа дээд зэргээр харуулаад эхэлсэн юм чинь.
Тэгээд би өөрөө солонгос явлаа. Арван хоног л болсон байх. Эхэндээ ч шил толин барилга харж алмайрч, кинон дээр гардаг хоол идлээ. Нөгөө алдарт Монгол таун руу очиж дэргэд нь буудал хөлслөв. Есөн давхар нарийхан барилга дүүрэн худалдааны лангуу байх ба 3 давхарт нь монгол хоолны газар байна. Сайхан цагаан арьстай боловч ядрангуй төрх нь нүдэнд нь илчлэгдсэн монголчууд холхино. Орой нь монгол хоолны газар хоол идэж танилтайгаа хуучилж суув. Үнэндээ бол тэнд байдаг бүх найз нартаа гомдсон. Ганц найз нь ирж байхад хүрээд ирэхгүй өөдгүй гэдэг нь. Бүгд л өөдөөс өнөөдөр ажилтай, арай гэж ажилд орсон тул нэг цаг л тасалдвал ажлаас халчихна. Дараагийн ажиллах хүмүүс нь хүлээж байгаа. Өнөөдөр амарч байна. Гэхдээ маш их ядарсан тул найз нь унтлаа. Тэгээд ч чиний байгаа газар хол гээд бүгд гоншгонодог байна шүү. Явахаас өмнө “За чи тэнд мянган найзтай байж болно. Очоод ёстой уулзаад гоё моё гэж бодож байвал худлаа шүү. Хэн нь ч ирэхгүй дээ. Чи нэг удаа тэнд очоод буцна. Бусад нь удаан хугацаанд ажиллаж амьдарна. Чамайг эрхлүүлэх гээд олдсон ажлаа үгүй хийх, өдрийн орлогоо байхгүй болгох зориг юу л бол. Чи яахав үг хаяж байгаад ажлыг нь таслуулж өөр дээрээ ирүүлнэ. Дараа нь чи яваад өгнө. Харин найз чинь ажилгүй болж дахин хэдэн хоног ажил хайж улаа эргэтэл гүйж, хүн царайчилж, бүр дордвол долоон доор ажил арай гэж олно. Тэгэхээр чи битгий ир гэж шалаад байгаарай” гэж хүн сануулсан толгойд орж ирлээ.
Ойролцоо ширээнд сууж байсан ах нар “Хөөе чи нөгөө зохиолч уу” гэж байна. Тийм гэсэн чинь ярих юм байна гэлээ. Бид хамт суулаа. Хижээл насны хөхөвтөр царайтай, зовхи нь бүлцийсэн ч брэнд өмссөн тэр ах нэлээд согтсон тул дал мөрөөр пад пад цохисноо “Ахынхаа амьдралыг сонсох уу” гэлээ.
“Ах нь хүүхдүүдтэйгээ уулзаагүй 13 жил болж байнаа. Анх аяллын визээр ирээд харласан. Эхэндээ идэвхтэй ажиллаж мөнгөө явуулж урамтай байв. Гэтэл нэг өдөр найз маань монголоос залгаад “Эхнэр чинь хүнтэй суусан” гэж байна. Очъё гэхээр чадахгүй. Өчнөөн жил цуглуулсан мөнгөөр тансаглаад үрсэн сурагтай. Хүүхдүүд эмээ өвөө дээрээ очсон. Гэр хороололд. Тэгээд эхнээс нь дахиад л мөнгө цуглуулж оронтой болгоно гэж зүтгэв. Ямар ямар ажил хийснээ хэлээд яахав. Чи бөөлжинө биз. Шөнөдөө хоёрхон цаг унтаж нүдний хор гаргаж олдсон бүх ажлаа ээлжээр хийнэ. Тэгээд олсон мөнгөө Монгол таун дээр ирж гэр лүүгээ явуулна даа. Тэгээд л энд орж сайхан монгол хоолоо хөлсөө гартал идэж аваад л халаасандаа сохор зоосгүй ажил руугаа явна. Заримдаа бачуурч уйлна. Үхмээр санагдана. Хүүхдүүд ийм ч юм тийм ч юм гэж нэхнэ. Хайраар дутаасан нүгэлтэн би ядаж эдээр дутаахгүй юм шүү гэж зүтгэнэ. Миний хүү тэнд 500 долларын пүүз өмсөж харин би энд 10 мянган воны сандаал өмсөнө. Тэгснээ гэр хорооллын дээрэмчин нарт нөгөө 500 долларын пүүзээ дээрэмдүүлсэн гэнэ. Өөрөө л бэртэж гэмтээгүй бол яамай даа гэж бодовч тэр 500 долларыг нь олох гэж энд бүтэн сар нуруугаа тасартал, гараа сарвайтал ажилласнаа бодохоор гол зураад л явчихна. Тэгж байтал хамаатны тэр энэ өвдсөн гэнэ. Тийм ийм юм авах гэсэн мөнгө дутсан гэнэ. Тэрийг л бүтээчихвэл амьдрал нь цэцэглэх юм гэнэ гээд л гуйлга монголоос тасрахгүй ээ. Үгүй ээ би энэнтэй хэзээдээ хамаатан болсон юм бол гэж хүртэл гайхна. Үгүй гэвэл хоёр хүүхдэд минь халгаатай хандах юм болов уу. Эцэг эхгүй хүүхдүүдэд минь аавд долигонох хамаатнууд нь ядаж элгэмсэг хандаг дээ гэж горьдохдоо нэхсэн мөнгийг нь явуулдаг. Охин өсвөр насных болсон. Ийм ч юм авна, тийм ч юм авна гээд зургийг нь явуулна. Тэрийг нь хайж их ажлын хажуугаар улаа эргэтэл дэлгүүрээр гүйнэ. Уг нь ясаа амрааж амрах өдөр, цаг минь шүү дээ. Нэг удаа бүр үнэндээ алхаж ч дийлэхгүй ядрахдаа дэлгүүрийн сандал дээр унтсан байсан. Харласан болохоор сэрэмжтэй байх хэрэгтэй тул ядарч ядаж байхад сонор сэрэмжтэй байх гэсэн нэг асуудал байнаа. Үйлдвэрт ажилд орвол уг нь цалин өндөр, амралтын цагтай байдаг юм. Гэтэл харласан гэдэг нэрэн доор визтэй монгол залуус дээрэлхэнэ. Юм л бол цагдаа дуудна, хөөлгөнө гэж айлгана. Долоо хоногтоо нэг удаа хоолонд оруулж долигононо. Хүнсийг нь авч өгнө. Уг нь байр байтугай авах мөнгө хийсэн. Энд би идэж, өмсөж шалих биш. Даанч тэр их мөнгө монголд очоод үнэтэй хувцас, хоол хүнс, тансаглал болж дууссан. Одоо ямар нүүрээрээ очих юм. Орон гэр ч байхгүй. Ажиллах газар ч байхгүй. Ядаж эр хүн байна даа. Найз нөхөд дундаа юу гэж хэлэгдэх бол гэхээс яс хавтайж байна. Хүүхдүүдийг минь өмсөж зүүснээр нь дүгнээд намайг овоо явж байгаа гэж л боддог юм билээ. Тэр бодлоороо л байг гэж хүсэх юм. Хэзээ харих уу гэж үү? Монголын минь хөх тэнгэр намайг дуудвал солонгос цагдаа явуулж хүчээр барьж аваад нутаг буцаана байх. Үгүй бол эндээ л үхдэг байх даа. Тэнхээ барагдаагүй байхад хэдэн төгрөг олоод “Аав нь юу хүссэнийг нь явуулъя” гэж бардам хэлээд л байж байя. Сардаа ганц эндээ ирж монгол хоолоо идэж, каргонд хамаг мөнгөө шавхаж монгол руу явуулна. Тэгээд буцаад гэлдрэхэд нулимс хоолойд тээглэдэг шүү.” гэсээр нулимсаа арчиж суух тэр ахыг би одоо яасан бол гэж боддог. Эсвэл Монголын хөх тэнгэр хүүгээ дуудаасай гэж залбирах уу. Бүх зүйл миний төсөөлснөөс тэс өөр байсанд миний нулимс ч бас хоолойд тээглэсэн дээ. Тэмдэглэл үүгээр дуусахгүй ээ.
Зохиолч А.Пүрэвмаа.

Дэлхийн алдартнуудын залуу үе

$
0
0

Колумбын уран бүтээлч Fulaleo оддыг залуу үетэй нь харьцуулан зурсан байна.

Michael Jackson

28

Paul McCartney

Steve Jobs

Mick Jagger

Al Pacino

Robert de Niro

Bill Gates

 

Dr. Martin Luther King Jr & Malcolm X

Аавуудынхаа 2018 оны шилдэг зургуудийг хүргэж байна

$
0
0

25

 

\

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Лана Дел Рей мяраалсан уу, ээж болох уу?

$
0
0

63

Дуучин Лана Дел Рей олны хараанд байнга өртөөд байдаггүй билээ. 33 настай дуучин бүсгүй найзуудтайгаа Италид амарч яваа аж. Тэднийг завиар зугаалах үед гэрэл зурагчид хэд хэдэн кадр дарж амжжээ. Зураг дээр Ланагийн мяраалсан бие тод гарчээ. Фэнүүд нь дуучин бүсгүйг биеийн жиндээ анхаарах хэрэгтэй болжээ гэж зөвлөсөн бол цахимаар цацагдсан Ланагийн бас нэгэн зураг нь түүнийг жирэмсэн юм болов уу гэж эргэлзэхээр харагдуулсан байна.

Цайвар даашинзтай Ланаг удахгүй ээж болох гэж байна хэмээн таамаглах хүмүүс байгаа бол зарим нь шүтдэг дуучнаа жин нэмж байгаад сэтгэл зовниж буйгаа илэрхийлжээ.

Располнела или скоро мама? Животик Ланы Дель Рей вызвал вопросы

О.Саша

WWW.ZINDAA.MN

Майкл Жексоны охин амиа алдах шахжээ

$
0
0

64

Попын хаан Майкл Жексоны охин 20 настай Пэрис Жексон хүнд мэс засалд оржээ. Бүсгүйн биеэс гольфийн бөмбөгийн хэмжээтэй үрэвслийг авч хаясан байна. Тэрбээр цаг алдалгүй эмнэлэгт хандаагүй бол нас барж болох байжээ. Үрэвсэл цусанд тархсан бол Пэрис Жексоны амь нас хутганы ирэн дээр ирэх байсан талаар эмч нар ярьсан байна. Бүсгүй хагалгааны үеэр наркозоос татгалзжээ. Уг мэс ажилбар нь түүний амьдралдаа мэдэрч байсан хамгийн хүчтэй өвдөлт байсан талаар Пэрис ярьсан байна.

Жексоны охин хүнд мэс ажилбарт орсон ч дараа өдөр нь “The Soundflowers” хамтлагаараа хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцжээ. Энэхүү хамтлагийг Пэрис Жексон найз залуу Гэбриэл Гленнтэйгээ хамтран байгуулсан билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN


Хар даашинз /өгүүллэг/

$
0
0

Гадаа бороо асгаран  орно, борооны дуслыг элгэндээ чанга тэвэрсэн атигархан шар навчис цардмал зам дээр зөөлөн газардана. Яагаад ч юм бэ усан бороо асгасан ийм л өдөр гэрээсээ гармааргүй цонхоо том нээгээд билэг оюуныхаа доторх тэр ертөнцийн өнгийг бийр будагаар зотон даавуун дээр  зураад зураад л баймаар.

 83

Гэвч орой хэзээ ч очиж байгаагүй тийм том үдэшлэгт очино, гоё уран бүтээлчдийг хажуунаас нь харна, түүний зураг өнөө орой хамгийн том дуудлага худалдаанд орж байгаа гэсэн бодол гэгэлзүүлээд зураг зурахад ухаан төвлөрүүлэх шинжгүй. Охиныхоо аавыг харна, харсан ч хараагүй юм шиг ихэмсгэхэн алхсаар танхимын гол надад зориулж тусгайлан бэлдсэн ширээнд сууна.

Сувдан чимэглэлтэй тас хар даашинз өглөө өмсөхөд  миний биед гайхалтай сайхан зохиж байсан, зургаан жилийн өмнө намайг “бүдүүн хүүхэн харахаар дотор муухай оргиод байдаг ю”м гээд дөнгөж төрсөн охинтой нь хамт орхиод одсон болохоор л түүний өмнө нэг удаа ч гэсэн гуалиг сайхнаараа л гунхалзан алхаж, алхааг минь яаж дагуулан харахыг мэдэрч  дотроо инээд алдах гэсэн юм.

Ингэж бодон цонхоор ширтэн суух зуур хаалганы хонх дуугарлаа. Өмнөх долоо хоногт урлан дээр тааралдаж нэрийн хуудсаа өгсөн баян хадагтай мөн байлаа.

Шүхэрийхээ усыг хаа сайгүй цацан “яасан зэвүүн усан бороо вэ” гэж халаглах ёолох зэрэгцуүүлсээр орж ирсэн эмэгтэй шууд л бүсгүйн зураад дөнгөж дууссан будаг нь хатаагүй шинэхэн зураг луу гүйн очиж тэрхэн зуур зогтусан хэсэг ширтлээ. Тэгснээ “би уг нь ийм зураг болно гэж бодоогүй ш дээ, ойлгож байна уу, өнөө орой энэ зургийг дуудлага худалдаагаар би авна гээд аль хэдийнээ хүмүүстэй нь тохирчихсон байдаг, энэ зүгээр л нэг мод бас нар л байна ш дээ..”  гэж дуугаа өндөрсгөн зогсоо зайгүй ярьснаасаа болоод үе үе цээжээ түхэлзүүлэн амьсгалж байлаа.

Зургийн доод өнцөгт “Он цагийн хэвлийд дэлхий эргэдэг” гэж бичжээ. Хадагтай өнөөх бичгийг хичээнгүйлэн хэд хэд уншаад”үгүй тэгээд хаана нь он цагийн хэвлий байгаа юм, адаглаад дэлхий нь хаана байгаад байна аа таминь” гэж чарлав

Навчис унаж дуусахад цог шиг бүдэгхэн улалзах цонхигор улаан нар модны мөчирт сүүлчийн ганц навч болон үлджээ. Уг нь тэр модны мөчир бүхэнд навчис ургахдаа оддын нулимс л арчихыг хүссэн юмсанж, даана ч аравдугаар сарын халааснаас гээгдэж шав шаргалхан гуниг болоод цардмал зам дээр хөглөрөнө. Навч унах нь жам, намар болох нь жам,  хүн төрөх нь жам, төрсөн болохоор үхэх нь жам. Ийм жамыг зураглах он цаг хэмээх тэр үл үзэгдэгчийн хэвлийд дэлхий эргэж өнгө хэдэнтээ сольсоор.

Ээжийгээ зочиндоо цай аягалан намуухан дуугаар зурсан зургаа тайлбарлан ярих  сиймхийг ашиглан  охин сэмээрхэн гүйсээр дээд давхарын өрөөнд орлоо. Орон дээр энгэрийнх нь сувд гялтаганан харагдах тас хар даашинзыг шууд л толины өмнө чирсээр очиж оролдсоор байгаад өмслөө. Жижигхэн захтай хар хилэн даашин охинд мэдээж  хэтэрхий гэмээр томдож харагдана.

Тэрхэн зуур даашинзны хормойноос шууж атгасаар  ээжийнхээ шургуулганаас хайч авч өнөөх уртадсан хормойг яг хөлөө гаргахаар болтол тайрч орхив. Ингээд таарсан ч цээжээрээ бол хэлхийгээд л байлаа. Гэвч охинд тэр даашинзыг өмсөөд яг л үлгэрт гардаг гүнж шиг санагдсан тул гараа ихэмсэгээр дээш өргөж “би бол хатан хаан Сиси” гэв. Тэгснээ инээд алдаж,  хөмсгөө атируулж, хацраа төмбийлгөж нэг үзэв.

Түүнийг ийнхүү тольтой тоглон зогсох зуур ээж нь “миний охин сүүгээ уу” гэж дуудлаа. охин өчигдөрхөн үзсэн киноныхоо хатан хаан болсноор өөрийгөө төсөөлж толгойгоо ялимгүй өргөн шатаар аажуухан бууж очлоо.

Зочилж ирсэн хадагтай түсхийтэл инээд алдаж, “юун хөөрхөн охин бэ, даана ч хайран даашинз, ээж чинь энийг надаас бүхэл бүтэн гурван зургийн өр тавин байж авсан юм шүү, уг нь ч гуравхан зургийн үнэтэй эд биш л дээ, би яахав урлагийг дэмждэг болохоор ганц гоёлын даашинзтай болог гэж чиний ээжийг өрөвдсөн  юм шүү” гэснээ цонхоор харж

“За за би ч чамайг хүлээхгүй үдэшлэгтээ явсан нь дээр бололтой, замаараа үсчин орно”  гэж аягатай цайгаа яаран яаран уув. Бүсгүй охиноо шатан дээрээс өргөж буулгаад  “миний охин яг гүнж шиг харагдаж байна, Гэхдээ миний охион хэзээ ч өөртөө томдсон юманд битгий дурлаж байгаарай, ээжид нь таарах том даашинзыг миний охин хичнээн тайрлаа ч чиний минь бяцхан биенд томдсоор л байна шүү дээ” гээд үнслээ.

Энэ нь авьяастай, чадалтай хүний бүтээсэн чансаатай бүтээлийг өөрийнхөөө бяцхан тархи, ямххан мэдрэмжинд тааруулж ойлгоод бүү зэрэмдэглэ” гэсэн үг болохыг өнөөх хээнцэр хадагтай мэдээгүйгээр барахгүй “эхийнхээ ганц гоёлын даашинзыг сүйтгэдэг ийм хүмүүжилгүй хүүхдийг сайн хашраавал таарна” гэсээр гарч одсон юм.

 

Орон орны өглөөний цай

$
0
0

3

Хятад - Шарсан талх, зутан шөл, цагаан будааны жигнэсэн гурил

Гайана - Ногоо, загастай шаржигнасан талх

Иран - Нимгэн бин, “Ку-Ку” сабзи нэртэй омлет

Франц - Кофе, шинэхэн хачиртай талх

Япон - Уламжлалт өглөөний цай болох цагаан будаа, мисо шөл, Нори далайн замаг

Польш - Зайдастай шарсан өндөг

Египет - Мадамас буюу энэ хоолонд нимбэг, самар, шош, сармис ордог байна.

Итали - Жимсний чанамалтай талх

Төв Энэтхэг - Доса буюу цагаан будааны гурилаар хийсэн бин

Колумб - Чангуа буюу бяслаг, сонгинотой сүүн шөл

Турк - Турк өглөөний цай болох бяслаг, олив, жимс, жимсний чанамал, омлет

Бразил - Pão de queijo буюу бяслагтай талх

Нигер - Буурцагтай шарсан бин, эрдэнэшишийн цардуул, өтгөрүүлсэн сүүтэй шөл

Испани - Шинэхэн улаан лоолийн нухаш, сармистай шарсан талх

Венесуэл - Төрөл бүрийн шанз /бяслаг, тахианы мах, гахайн утсан мах/-тай эрдэнэшишийн бин

Камбож - Цагаан будааны гурил, мах ногоотой шөл

Ливан - Махан таташ, бяслаг, гоньдтой бин

Индонези - Хиам, тахианы мах, сам хорхойтой будаа

Пакистан - Нихари буюу тархитай, жигнэсэн үхрийн болон хонины мах

Марокко - Гаатай цай, кофе, чидун жимс, зөгийн бал бин

Их Британи - Уламжлалт орц: Гахайн утсан мах, өндөг, зайдас, улаан лооль, шош, мөөг, шарсан талх, хар цэлцэгнүүр

Орос - Блинчик, оладьи

Бэлтгэсэн: Д.Золзаяа, www.mongolcom.mn

Алдартай аймшгийн кинонуудын бодит түүхүүд

$
0
0

Хүн бүрийн нуруугаар хүйт даалгаж, хэнд ч байлаа гэсэн эрхгүй айдас мэдрүүлэх уран бүтээлийг сайн чанарын аймшгийн кино гэнэ. Тэрхүү киног үзсэний дараа “энэ чинь ердөө л кино, бодит биш” хэмээн бид өөрсдийгөө тайвшруулдаг. Тэгвэл бодит амьдралаас сэдэвлэсэн аймшгийн кинонууд нь хүмүүсийг илүүтэй айлгаж, үнэхээр л амьдрал дээр болж өрнөсөн тул дурсамжинд хадгалагдан үлдэж, мартагддаггүй. Бид өнөөдөр та бүхэндээ алдартай аймшгийн кинонуудын ард нуугдсан бодит түүхүүдийг өгүүлэхээр бэлтгэлээ.

4

 

1.The Serpent and the Rainbow (1988)

 

Зохиол: Харвардын их сургуулийн эрдэмтэн эр Гайти улс руу хүний мэдрэлийн систем болон сэтгэцийг дарангуйлдаг бодисыг олж авчрахаар явдаг. Түүний аялал адал явдал, аймшгаар дүүрэн байх бөгөөд зомбитой таарч, үйл явдал цааш өрнөдөг.

Бодит явдал: Уг кино нь Дэвис Уэйдийн өөрийнхөө туулж өнгөрүүлсэн түүхээ бичсэн, номноос сэдэвлэн бүтээгджээ. Тус номонд тэрээр 20-р зуунд Гайти улсад очин, хүмүүсийг “зомби”  болгож хувиргадаг эртний аргын талаар бичсэн байдаг.

 

The Serpent and the Rainbow (1988)
https://youtu.be/LNRnOcW5yqs
2.The Mothman Prophecies (2002)

 

Зохиол: Эхнэр, нөхөр хоёр шинэ байр худалдаж авахаар шийднэ. Гэтэл тэд нэгэн байр очиж үзчихээд буцах замдаа машинтайгаа осолд орох бөгөөд ослын дараа эхнэр нь үл мэдэх амьтан харсан хэмээн ярьж эхэлдэг.

Бодит явдал: Уг киног “The Mothman Prophecies” номын үйл явдал дээр тулгуурлан хийсэн бөгөөд тус номонд 1966-1967 оны үед харагдсан “Mothman” гэх үл мэдэх биетийн талаарх баримтуудыг дурдсан байдаг. Түүнчлэн уг үл мэдэх биеттэй холбоотой нийт 46 үхэл бүртгэгдсэн ажээ.

 

3.Monster (2003)

 

Зохиол: Гол дүрийн эмэгтэй нь дуудлагаар биеэ үнэлэгч юм. Нэгэн удаа түүнийг үйлчлүүлэгч эр нь хүчиндэж, зоддог. Үүнд нь дургүйцсэн бүсгүй түүнийг буудан хөнөөх ба үүнээс хойш тэрээр үхэх ёстой гэж үзсэн үйлчлүүлэгчдээ бүгдийг нь алж эхэлдэг юм.

Бодит явдал: Бүсгүйн гарт амиа алдсан нийт 6 хүн байсан бөгөөд түүний хэргүүд илэрч, бүсгүйг 2002 онд цаазалжээ.

 

Monster (2003)

4.An American Haunting (2005)

 

Зохиол: Киноны гол дүрийн гэр бүлийнхэн аз жаргалтай амьдарч байсан ч хэн нэгнээр хараалгуулах ба улмаар учир битүүлэг сүнс түүний гэр бүлийн гишүүдийнх нь нэгнийх нь амийг авахыг оролддог.

Бодит явдал: Энэхүү гэр бүлийг учир битүүлэг сүнс үргэлж дагадаг тухай өгүүлэх бүхэл бүтэн 35 ном байдаг гэнэ. Түүнчлэн уг сүнснээс болж амиа алдсан Жон Бэллийн үхлийн шалтгааныг буг чөтгөрөөс болсон хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг бөгөөд энэ нь АНУ түүхэнд буг чөтгөрөөс болж нас барсан хамгийн анхны бөгөөд одоогоор цор ганц бүртгэгдсэн тохиолдол ажээ.

 

An American Haunting (2005)

5.The Amityville Horror (2005)

 

Зохиол: Шинэхэн гэрлэсэн хосууд худалдаж авсан байшиндаа 3 хүүхдийнхээ хамтаар нүүж ирснээр киноны үйл явдал эхэлдэг. Тус байшингийн өмнөх эзэн нь учир битүүлэг шалтгаанаар нас барсан тул байрыг эзэмшигчид байраа маш хямдхан үнээр хосуудад зардаг ба тухайн үедээ мөнгө багатай байсан учир хосууд ч тэр дор нь худалдан авчээ. Гэтэл хосуудын нүүж ирснээс хойш учир битүүлэг зүйлс маш олноор тохиолдон киноны үйл явдал цааш үргэлжилнэ.

Бодит явдал: 1974 оны 11-р сарын 13-нд айлын бага хүү нь эцэг эх, 2 ах, 2 эгчээ хөнөөсөн хэрэг АНУ-д гарч байжээ. Үүнийхээ хариуд тэрээр 150 жил шорон хоригдох ял авсан гэнэ.

 

The Amityville Horror (2005)

6.An American Crime (2007)

 

Зохиол: Сильвиа, Женни нарын эцэг эх тухайн үед мөнгөгүй байсан учраас хоёр охиноо өдөр өнжүүлэх газарт 7 хоногийн төлбөр төлж орхиод ажил олж хийхээр явдаг. Гэсэн ч эцэг эх нь мөнгө олж чадалгүй явсаар өдөр өнжүүлэхийн мөнгийг нь 2 долоо хоног төлдөггүй. Үүнд нь дургүйцсэн өдөр өнжүүлэхийн ажилчид болон хүүхдүүд нийлэн 2 охиныг хэрхэн тамлаж амийг нь хөнөөж байгаа тухай уг кино өгүүлдэг.

Бодит явдал: Энэхүү аймшигт хэрэг нь АНУ-ын Индиана мужид болсон хамгийн дуулиант хэргүүдийн нэг юм. Охидуудын цогцсыг 1965 оны 10-р сарын 26-нд буюу хэрэг болсноос хэдхэн хоногийн дараа олж байжээ. Тухайн үед охидуудын бие дээр хэдэн зуун шарх сорви байсан ба цагдаа нарын мөрдлөгөөр тус өдөр өнжүүлэхийн захирал болон бусад хүүхдүүд нь тэдний аминд хүрсэн болох нь тогтоогдож бүгд 2-20 жилийн ял авсан байна.

 

7.Primeval (2007)

 

Зохиол: Нууранд байдаг аварга том матрыг алахаар хүмүүс маш олон удаа оролдох ба ихэнх тохиолдолд нь бүтэлгүйтэж, бусад тохиолдолд нь өөрсдөө алуулдаг.

Бодит явдал: Уг киног Африкийн нэгэн нууранд амьдардаг 9 метрийн урттай, 1 тн жинтэй матраас санаа аван хийсэн бөгөөд уг матрыг хамгийн багадаа л 300 хүний аминд хүрсэн гэж үздэг. Нутгийн иргэд, цэргийнхэнтэй хамтран түүнийг алахыг оролдсон ч уг аймшигт матар үхээгүй бөгөөд хамгийн сүүлийн удаа 2015 онд бодитоор харагдсан гэнэ.

 

Primeval (2007)
https://youtu.be/ROyPaVUALMk

8.Changeling (2008)

 

Зохиол: Кристин бүсгүй Уолтер гэх нэртэй хүүгээ алддаг боловч аз тааран хэсэг хугацааны дараа цагдаа нарын тусламжтайгаар хүүгээ олдог ч тэрээр цагдаа нарын авчирсан хүүхдийг өөрийн хүүгээ биш гэж үзэн, хэрхэн баримт нотолгоо цуглуулж буй талаар уг кинонд гардаг.

Бодит явдал: Энэхүү хэрэг 1920 оны үед тохиолджээ. Хэдийгээр олон сарын туршид алга байсан хүү нь олдсон ч ээж нь түүнийг өөрийнхөө жинхэнэ хүү биш гэдгийг батласаао байжээ. Цагдаагийнхан уг хэргийг ахин шалгаж үзсэн ч хүүгийн цогцсыг  олоогүй ба хүүгийн ээжийг сэтгэцийн өвчтэй хэмээн эмнэлэгт хэвтүүлсэн байдаг

 

9.Shadow People (The Door) (2013)

 

Зохиол: Радиогийн шууд нэвтрүүлгийн үеэр айсан байдалтай залуу холбогдож шөнө дунд хүмүүсийг алахаар ирдэг сүүдрийн тухай ярьснаар киноны үйл явдал цааш үргэлжилдэг.

Бодит явдал: Энэхүү сүүдэртэй холбоотой үзэгдлийг эрдэмтэд харааны гажиг хэмээн авч үздэг. Тухайн үед уг сүүдэр оршидог хэмээн үздэг бүсгүйг туршилтад оруулж байжээ. Бүсгүйн хэлснээр бол түүний ард нэгэн сүүдэр байдаг бөгөөд тэр зүйл хийсэн бүх үйлдлийг нь дагаж хийдэг гэнэ.

 

Shadow People (The Door) (2013)

10.The Conjuring (2013)

 

Зохиол: Өнөр өтгөн гэр бүл шинэхэн байшиндаа нүүж орох бөгөөд тун удалгуй тэд тус байшинд хий үзэгдэл, хаалга өөрөө нээгдэх гэх зэрэг учир битүүлэг зүйлс болоод байгааг анзаардаг. Ийнхүү тус гэр бүлийнхэн уг хэргийн учрыг тайлахыг хичээж эхэлнэ.

Бодит явдал: Тус хэрэг 1970 онд болсон бөгөөд нэгэн охин бага байхад нь ээжийнхээ бэлэглэсэн хүүхэлдэйг их сургуулийнхаа дотуур байр луу авч явсан гэнэ. Удалгүй хүүхэлдэйгээ амьтай гэдгийг ойлгож, бусдаас тусламж гуйсан байна. Уг хэргийг алдартай мөрдөгчид хариуцан авсан ба эцэст нь тус хүүхэлдэйн дотор Аннабел гэх нэртэй чөтгөр байгаа хэмээн дүгнэж байжээ.

 

11.Deliver Us From Evil (2014)

 

Зохиол: Нью Йорк хотын цагдаа Ральф Сарчид учир битүүлэг хэргүүд маш олон тохиолдох ба үүнийгээ шийдүүлэхийн тулд нэгэн ламаас тусламж аван хамтдаа тус хэргүүдийг мөрдөж эхэлдэг.

Бодит явдал: Уг кино нь Түрүүч Ральф Сарчидын мөрдөж байсан хэргүүд дээр үндэслэсэн хийгдсэн байдаг. Мөн Ральф өөрт тохиолдсон түүхүүдээ багтаан “Beware the Night” гэсэн ном зохион, олон хүмүүсийг анхаарлыг татсан юм.

 

12.Robert (2015)

 

Зохиол: Хосууд нас дээр гарч юмыг мартах ба ядрах нь ихэссэн учраас гэрийн үйлчлэгчээ халахаар шийддэг. Уг шийдвэрт нь уурласан гэрийн үйлчлэгч хосуудын хүүд Роберт гэх нэртэй нэгэн хүүхэлдэйг бэлэглэх ба үйлчлэгчийг явснаас хойш уг хүүхэлдэйтэй холбоотой учир битүүлэг зүйл ихээр тохиолдож эхэлдэг.

Бодит явдал: Энэхүү хүүхэлдэйнээс сэдэвлэж маш олон кино бүтээгдсэн байдаг. Уг хүүхэлдэйг гэрийн үйлчлэгчээсээ бэлгэнд авч байсан гэр бүлийн гишүүд: “Тэр хүүхэлдэй нүдээ анивчиж бас нэг өрөөнөөс нөгөө рүү маш хурдтай шилжиж чаддаг” байсан хэмээн дурдсан байна.

 

13.The Nightmare (2015)

 

Зохиол: Уг баримтат киног сүнс даруулж байсан 8 хүний бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн. Тус кино нь ярилцлаган дээр суурилж хийгдсэн байна.

Бодит явдал: Тэдгээр хүмүүс нь хүн хажуудаа болж байгаа үйл явдлыг харж, сонсож байсан ч, биеэ удирдах боломжгүй болсон бөгөөд ба эрдэмтэнд энэхүү үзэгдлийг тархины үйл ажиллагааны доголдолтой холбож тайлбарласан аж.

 

 

ХАМГИЙН ОЛОН ДАГАГЧТАЙ ИНСТАГРАМ ХАЯГУУД

$
0
0

Та нар инстаграмтай юу? Одоо үед хүн болгон л инстаграмтай болж, уг аппликэйшн улам л өргөжсөөр байна. Тийм бол 2018 оны наймдугаар сарын байдлаар ямар аккоунтууд хамгийн олон дагагчтай байгааг сонирхоцгооё.

12

  1. Инстаграмын өөрийн хуудас.

Тэдний өөрсдийн хуудас нь нийт 245 сая гаруй дагагчтай байна.

  1. Селена Гомес

АНУ-ын дуучин, жүжигчин Селена Гомес 140 сая гаруй дагагчтай.

  1. Криштиану Роналду

Түүний инстаграм хаяг 139 сая дагагчтай.

  1. Ариана Гранде

АНУ-ын жүжигчин, дуучин тэрбээр инстаграм хаяг дээрээ 125 сая гаруй дагагчтай.

  1. Бейонсе

Америкийн дуучин, ая зохиогч, продюсер, жүжигчин Бейонсег 117 сая хүн дагадаг байна.

  1. Ким Кардашьян

Америкийн реалити шоуны од, фотомодель Кимийг 115 сая гаруй хүн дагадаг.

  1. Кайли Женнер

Америкийн реалити шоуны од бөгөөд “Kylie cosmetics” брэндийн үүсгэн байгуулагч Кайлиг 113 сая хүн дагадаг.

  1.  Дуэйн Жонсон

Сүүлийн үед олон кинонд дүр бүтээж, завгүй яваа түүний инстаграм хаягийг 112 сая гаруй хүн дагаж байна.

  1. Тэйлор Свифт

АНУ-ын дуучин, дуу зохиогч, жүжигчин Свифтийн хаягийг 111 сая хүн дагадаг.

  1. Жастин Бибер

Тэр бол Канадаас төрөн гарсан алдартай дуучин юм. Түүний Инстаграм хаяг 102 сая дагагчтай.

  1. Неймар

Бразилын хөлбөмбөгчин бөгөөд Барселона болон Бразилын шигшээд тоглодог. Түүний инстаграм хаягийг 101 сая хүн дагадаг.

  1. Лионель Месси

Аргентинаас гаралтай, 2009, 2010, 2011, 2012 оны ДХБХ-ны оны шилдэг хөлбөмбөгчин цолыг хүртэж байсан тэрбээр өдгөө Испанийн Барселона баг болон Аргентины шигшээ багт довтлогчийн байрлалд тоглодог. Түүний инстаграм хаяг 97 сая дагагчтай.

  1. Кэндалл Женнер

Тэрбээр KUWTK реалити шоуны од төдийгүй загвар өмсөгч юм. Түүний инстаграм хаяг 93 сая дагагчтай.

  1. “National Geographic” сэтгүүл

Байгаль орчин болоод бусад мэдээллийг хүргэдэг хамгийн алдартай сэтгүүл болоод суваг болох “National Geographic”-ийн хаяг нийт 90 сая гаруй дагагчтай.

  1. Ники Минаж

Америкийн реппер, дуучин, дуу зохиогч Ники Минаж инстаграм дээрээ 90 сая гаруй дагагчтай.

Ким Кардашъяны гэр бүлийн түүх

$
0
0

13

kardashian family зурган илэрцүүд

Кардашьяны гэр бүлийнхэн папараццийн болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр үргэлж шуугиан тарьж, тэдний тухай цахим хуудас болон сонин, сэтгүүл дээр байнга бичдэг билээ. 2000 оны эхэн үед кардашьяны гэр бүлийнхнийг таних хүмүүс цөөхөн байсан ч одоо тэд бүгд л алдартай болжээ. Яаж энэ их алдар нэрд хүрснийг та бүхэндээ хүргэж байна.

Ким Кардашъяны гэр бүлийн түүх

11. Кортнитай стилистүүд ажиллахын өмнө
Кардашьяны гэр бүлээс нүүрэндээ гоо сайхны хагалгаа хийгээгүй цорын ганц хүн бол Кортни юм. Өмнө нь тэрээр сайхан хувцаслаж чаддаггүй байсан бөгөөд түүнтэй стилистүүд ажилласнаас хойш халуухан хувцаслаж чаддаг болжээ.

10. Бяцхан Кайли болон Кендалл
Эдгээр охид одоо 21, 23 настай хэдий ч эгч Ким Кардашьянаасаа дутахааргүй алдартай болсон билээ. Кайли багаасаа гоо сайхны маш олон хагалгаанд орж, ирээдүйн Ким гэх нэрийг зүүх болсон байна.

9. Кимийн өнгөрсөн болон одоо үеийн зураг.
Алдарт хүрэхийнхээ өмнө Ким үзэсгэлэнтэй хэвээр байсан байна. Харин одоо Кардашьяныг будаггүй, том өгзөг, гоо сайхны хагалгаагүй төсөөлөхийн аргагүй болжээ.

8. Крис Женнер

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Крис бараг л өөрчлөгдсөнгүй бололтой. Эдгээр гэрэл зургууд хоорондоо 10 жилийн зөрүүтэй юм байна. 

7. Клан Кардашян/Женнер -1993 он
Энэхүү гэр бүлийн зургийг 1993 онд даржээ. Баруун талд Ким байна. Та таниж байна уу? Мөн бяцхан Кортни болон Хлоя нар зураг дээр харагдаж байна.

6. Ким кардашьяны өөрчлөлт
Түүний уруул, нүд, хамар, хацар, эрүү, хөмсөг, дух гэх мэт бараг л бүхэлдээ өөрчлөгджээ. Хэрвээ та хангалттай хэмжээний орлоготой бол хүссэнээрээ өөрчлөгдөж болно гэдгийг Ким батлаж чадсан байна.

5. Хлоя
Хлоя үсээ индүүдэж, утгагүй даашинзнуудыг өмсдөг байсан бол одоо халуухан шаргал үст бүсгүй болжээ.

4. Кардашьяны гэр бүл гэж үү?
Энэ зургийг 8 жилийн өмнө Кимийн төрсөн өдрөөр даржээ.

3. Кимын хачирхалтай гоёлууд
Канье Уэстийн стилист Кимтэй ажиллахаас өмнө тэрээр хачирхалтай, этгээд, гаж гэмээр гоёлуудыг ихээр сонгодог байжээ.

2. Кимийн дунд сургуулийн төгсөлт
Энэ зургийг Кимийн гэр бүлийн бичлэгүүд, зурагт болон цахим хуудсанд нийтлэгдэхээс өмнө дарсан байна.

1. Кардашьян олны танил болоогүй байх үедээ

2000 оны үед Кардашьян оддын стилист болохыг оролдож байжээ.

“Keeping up with Kardashians” шоу нь анх 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр америкийн “E!” сувгаар цацагдаж эхлэсэн бөгөөд нэг анги нь 22 минутын хугацаатайгаар нийт 143 ангийг 10 улирлын турш гаргажээ. Гэр бүлийн амьдралаа тв шоугаар дэлгэсэн нь Кардашьяны гэр бүлийнхнийг дэлхийн хэмжээний од болоход нь нөлөөлсөн билээ.

Viewing all 2285 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>