Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all 2285 articles
Browse latest View live

Алдартнуудын алдартай араар тавилтууд

$
0
0

743568273_1509960805

Aмьдрал урьдчилан тааварлашгүй. Өнөөдөр итгэж байсан хүн хормын дотор хэд хувирч, ямар авир гаргахыг таашгүй. Дэлхийн урлаг соёлын одод, улстөр нийгмийн салбарын алдартнуудын хувийн амьдрал байнга олны өмнө дэлгээтэй байдаг. Тэдний хувийн амьдралын дардан бус замын талаар хэвлэлийнхний дуранд өртсөн зарим зүйлийг сонирхуулъя.

1. 1998 онд эргэн очъё. АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон дадлагажигч бүсгүйтэй нэр холбогдсон нь жинхэнэ шуугиан тарьсан юм. Цагаан ордонд дадлагад гарсан оюутан Моника Левински төрийн тэргүүнтэй дотно харилцаа тогтоосноо олонд ний нуугүй дэлгэж орхисон нь Билл Клинтоны нүүрийг хэсэгтээ ”шарсан” хэрэг болов. Моника Клинтонтой хэрхэн амрагийн харьцаатай өгүүлээд зогсохгүй түүнтэй хаана, хэдэн удаа, хэрхэн бэлгийн ажил үйлдсэнээ нэгд нэгэнгүй тоочсон нь их гүрний нэгдүгээр хүн төдийгүй түүний гэр бүл, Цагаан ордныхныг түргэн авахуулахад хүргэжээ. Нэр алдартай хүнтэй дотно холбоотойгоо олонд дэлгэсэн Моника хэлсэн ярьснаа найз бүсгүйтэйгээ ярьсан утасны бичлэг, Клинтоны дур хүслийн илэрхийлэлд өртсөн алдарт хөх даашинзаар баталгаажуулсан байна.

Төрийн тэргүүнтэй амрагийн холбоотой нь хэвлэлүүдийн шуугианаар батлагдаж, тэр байтугай Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх асуудлаар санал хураалт явуулсан ч Клинтон азаар суудалдаа үлдэж чадсан юм. Улсынхаа төрийн тэргүүнд сээтэгнэж учир ургуулж чадсан Моника 1998-1999 онд дэлхийн хамгийн алдартай эмэгтэй болсон. Түүний намтар хэдэн мянган хувиар хэвлэгдэж, дэлхийн өнцөг булан бүрд Моникагийн тухай мэдэхгүй хүнгүй болж, нэг хэсэг телевизийн хөтлөгч хүртэл хийж үзжээ. Тэрбээр энэхүү нэр алдрынхаа ачаар цүнх үйлдвэрлэдэг томгүй фирм байгуулсан ч 2004 онд хаагджээ. Түүний олон нийтэд өөрийгөө таниулах алхам амжилттай хэрэгжсэн учраас олсон мөнгө нь өнөөг хүртэл Моникаг гар хумхин нам жим ядах юмгүй амьдрахад хүргэсэн байж болох. Ерөнхийлөгчийн нууц амраг байсныхаа төлөө алдаршсан Моникагийн нөгөө талд сэтгэл зүрх, ёс суртахууны хамгийн том зовлонг амссан хүн бол яах аргагүй тэргүүн хатагтай Хиллари Клинтон. Тэрбээр уг шуугианд ямар нэг хариу бариагүй ч уужуу тайван, ухаалаг байдлаар асуудалд хандаж нөхрийнхөө дэргэд үлдсэн юм. Тиймдээ ч Моникагийн дуулианы талаар ганц ч үг ганхийгээгүй байна. Олны өмнө бардам, омог төгөлдөр байж чадсан хэдий ч дотоод сэтгэл зүрхэндээ нөхрөө уучилж чадсан эсэхийг мэдэхгүй юм. Хамтын амьдралд нь хар толбо болсон энэхүү таагүй түүх тэдний гэр бүлийг сарниулах шахсаныг Хиллари хүлээн зөвшөөрсөн ч эдүгээ хамтдаа амьдарч байгаа нь бүхнийг өршөөсөн гэсэн үг.

2.Анжелина Жолитой учир ургуулсан Брэд Питийн тухай бичээгүй сонин, яриагүй зурагт гэж үгүй. Тэдний тухай дуулианыг эмхэтгэвэл хэдэн боть ном ч болж магадгүй. Брэд Жоли хоёрын адал явдал Брэдийг Женнифер Энистоноос салсны дараа бүр ч хүчтэй өрнөжээ. 2008 оны намар тэдний дотно харьцаа “Ноён, хатагтай Смит” киноны зураг авалтын үеэр улам дүрэлзсэн бөгөөд дурлалдаа шатах дөхсөн Брэд Энистоны гэрээс хамаг аваад Жолигийнх рүү нүүж ирсэн гэдэг. Тэдний үйлдэлд эгдүүцсэн Женнифер Энистон “Жоли өөдгүй эм” хэмээн “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлж байлаа. Тухайн үед олон хүн Энистоныг өрсөлдөгч бүсгүйдээ нөхрөө алдчихсан эмэгтэйн дүр эсгэж байна гэж таамаглаж байв. Гэсэн хэдий ч тэрхэн агшинд Энистон мөн л мэхлэгдсэн эхнэрийн эмгэнэлт зовлонг сэтгэл зүрхэндээ тээж, бүхнийг мартахыг хичээж байсан юм.

3. Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, “2009 оны эцэг” хүндэт өргөмжлөлт Жон Терри багийнхаа тоглогч Уйэн Брижийн найз бүсгүйтэй амрагийн холбоо тогтоосон нь хэвлэлийнхэнд нэг л өдөр “олзлогдох” нь тэр. Жон хэдэн сарын турш журмын нөхрийнхөө хуучин эхнэр загвар өмсөгч Ванесса Перронсельтэй учирч байгааг багийнхны ихэнх нь таамагласан учраас тэдний амрагийн явдал хэвлэлийнхний гарт ороход төдийлөн гайхшраагүй гэнэ. Дурлалын паян түүнийг эхнэр хүүхэд, ахлагчийн нэр алдраа алдаж, түүнчлэн зар сурталчилгааны хэд хэдэн томоохон гэрээг царцаахад хүргэснээр хөлбөмбөгчин шүүхэд хандан хэвлэлд асуудлыг тайлбарлахыг хориглох хүсэлт тавьжээ.

Тэрбээр Ванессагийн амийг хамхихын тулд багагүй мөнгө санал болгосон байна. Хоёр сая фунт ч зорилгоо биелүүлжээ. Сэтгүүлчид түүний таагүй сэдвийг хөндөхөө больж, Валенсса ч мөрөө хөөжээ. Эцэст нь эхнэр Тони ч хамтын амьдралынхаа сайхан он жилүүдийг эргэцүүлж хоёр хүүхдээ аван нөхөр дээрээ эргэн ирсэн аж. Эхнэрээ хуурсныхаа төлөө багагүй жавтий хүртсэн Терри энэ хэрэг явдлын дараа гэгээн хайрын өдрийг тохиолдуулан эхнэртэйгээ Дубайд романтик аялал хийсэн гэдэг. Энэ аялалд алдарт хөлбөмбөгчин хагас сая фунт зарлагадаж, хувийн хөлөг онгоц, наран шарлагын газар хүртэл хөлслөн гэмээ цайруулсан байна. Түүнчлэн аяллын турш “Уучлаарай, Тони нөхөртөө ч, нөхрийнхөө мөнгөнд ч хайртай. Гоо бүсгүй Тони дэлхийн хамгийн уужим сэтгэлтэй энэрэнгүй эмэгтэй” гэсэн үг дагалдаж явжээ.

4. Дурлалын шуурганд нэрвэгдсэн бас нэгэн британи залуу байна. Тэр нь Дэвид Бэкхэм. Авъяаслаг хөлбөмбөгчин, сая сая эмэгтэйчүүдийн шүтээн болсон түүнийг нүдэнд дулаахан харц, бяцхан хүүхдийн шиг гэнэн инээмсэглэл нь чимдэг. Төгс төгөлдөр гэж хэлж болох алдарт хөлбөмбөгчинг эхнэр Виктория нь халамжтай, анхааралтай, сэтгэл татам нөхөр, төгс эцэг хэмээн амаа олохгүй магтдаг. Гэтэл… Төгс төгөлдөр залуу маань итгэл алдсан нь цэлмэг тэнгэрээс буусан аянга адил гэнэтийнх байв. Түүнийг хуучин нарийн бичгийн дарга, орчуулагч Ребекки Лустай янаг амрагийн холбоотой байсан төдийгүй тэдний нууцлаг явдал Испанид өрнөдөг байж. Энэ дуулианд нэрмээс болох гэсэн шиг үүний дараа хэд хэдэн бүсгүй Бэкхэмтэй үүлэн борооны ажил үйлддэг байснаа хэвлэлээр хүлээн зөвшөөрсөн мэдэгдлүүд цуврах болж.

Түүнтэй нэр холбогдсон бүсгүйчүүд бүгд Испанид Бэкхэмтэй учиртай болсноо зарласан ч тэрбээр бүхнийг үгүйсгэж, түүний амьдралд хууль ёсны эхнэр Викториягаас өөр эмэгтэй хүн байгаагүй гэж мэдэгджээ. Виктория ч нөхрөө өмгөөлж ийм зүйл болоогүй хэмээн олны өмнө мэдэгдсээр байв. Тэрбээр Мадрид руу яаралтай нисч очин тэд үргэлж хамтдаа гэдгээ олон нийтэд харуулахыг оролдож эхэлжээ. Харин бүх асуултад хатагтай Бэкхэм “ямар ч тайлбар байхгүй” хэмээн хүйтэндүү хариулж байв. Ингээд хэдэн сарын дараа ямар ч тайлбаргүйгээр бүх зүйлийн учиг тайлагдав. Бэкхэмийн гэр бүл гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэхэд тун ойртсон байсан нь тэр аж.

5. Британийн жүжигчин Жуд Лоу “Хөөрхөн Альфа: эрчүүд юу хүсдэг вэ” киноны зураг авалтын үеэр мэргэжил нэгт Сиенна Миллертэй учрахаас өмнө гурван хүүхдийн ээж бизнесмэн Сэди Фростто хэл ам, хэрүүл уруулгүй нам жим амьдарч байв. Зураг авалтын үеэр өрнөсөн тэдний амрагийн явдал цагаандаа гарч гэр бүлээсээ салахад хүргэжээ. Гэсэн хэдий ч тэрбээр гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй байсан учир хэвлэл мэдээллийнхэн Лоу, Миллер хоёрын явдалд тийм ч ач холбогдол өгөөгүй байна. Гэтэл эхнэрээсээ тусдаа амьдарч асан, жүжигчин бүсгүйтэй мөн далдуур уулзах болсон Лоу хэсэг зуур хүүхдүүдийнхээ асрагчтай зугаалах болсон мэдээлэл сонинуудын тэргүүн нүүрэнд хэвлэгджээ. Асрагч бүсгүй Дейзи Райт Лоу сүйт бүсгүйгээ хэрхэн хуурсныг хэвлэл мэдээллийнхэнд дэлгэхдээ их хэмжээний шан харамж авсан аж. Түүний энэ гэнэн үйлдэл Лоуг эхнэр ч үгүй, сүйт бүсгүй ч үгүй үлдээжээ.

“Суугаа ч үгүй байж асрагч бүсгүйгээр сольж зүрхэлж байгаа ийм хүн надад яах гэж хэрэгтэй гэж” хэмээн бухимдсан Миллер түүнтэй харилцаагаа тасалжээ. Таван жилийн дараа Сиеннагийн сэтгэлийн шарх ч аньсан бололтой. Өнгөрсөн оны сүүлээр Лоутай дахин уулзах болсон гэнэ. Өөрийнхөө шийдвэрт харамсалгүйгээр Миллер Лоуд хоёр дахь боломж олгох эсэхийг гагцхүү цаг хугацаа л харуулах биз ээ.

6. 2008 оны есдүгээр сард Америкийн хэвлэл мэдээллүүд шуугиант мэдээллийг дуу дуугаа авалцан мэдээллээ. Гэр бүлийн хувьд тогтвортой гэгддэг, долоон хүүхдийн эцэг нэрт найруулагч Мил Гибсоны толгойг хэн эргүүлчих ээ гэдэг асуулт толгойтой болгонд эргэлдэж байж. Тэрхүү нууцлаг бүсгүй нь Оксана хэмээх орос бүсгүй болж таарав. Тэд “Харанхуйн хязгаарт” киноны зураг авалтын үеэд бие биедээ татагдаж, Гибсоны асар тогтвортой гэгдсэн гэр бүлийн “завь”-ийг хөмрүүлж орхиж. Жүжигчний хэвлэлийн төлөөлөгч уг мэдээг худал хуурмаг, ээлжит сенсааци хэмээн хэчнээн итгүүлэхийг оролдсон ч булавч бултайдгийн үлгэрээр дорхноо хэвлэлүүдээр хамт яваа нь гэрэл зургаар баталгаажин гарах болжээ. Удалгүй Оксана Гибсоны хүүхдийг ч төрүүлэв.

Тэрбээр нэгэн шоуны үеэр өөртэйгээ холбоотой шуугианыг үнэн болохыг баталсан ч хоёр дахиа гэрлэх бодолгүй байгаагаа мэдэгдсэн юм. Робин Гибсонтой 28 жил амьдарсан бөгөөд долоон хүүхэд төрүүлж өсгөжээ. Тиймээс гэрлэлт цуцлах асуудлаар мэргэшсэн өмгөөөлөгч хөлслөн нөхрийнхөө эд хөрөнгийн талыг эзэмших зарга үүсгэхээ мэдэгдсэн. Хэрвээ тэд албан ёсоор салбал түүхэн дэх хамгийн үнэтэй гэрлэлт цуцлалт болж магадгүй юм. Калифорни мужийн хууль ёсоор ноён Гибсон 900 сая ам.доллараар үнэлэгдсэн хөрөнгөнийхөө талыг эхнэртэй өгөх аж. Гэсэн хэдий ч тэдний хамтын амьдрал үүгээр цэг тавихгүй байж мэдэх. Учир нь саяхнаас Гибсоныг орос амрагаасаа салсан гэх сураг дуулдана.

7. Английн шигшээ багийн хөлбөмбөгчин Эшли Коул “Girls Aloud” хамтлагийн дуучин Шерил Твиддитэй 2006 оны долдугаар сард гэрлэсэн оддын хамгийн алдартай хосод тооцогдож байв. Тэдний гэр бүлийн үүлгүй цэлмэг амьдралд 2008 оны эхээр бараан үүл хуралдаж эхэлжээ. Юу гэвэл Эшли 22 настай Эйми Вэлтон нэгэн шөнийг өнгөрүүлсэн нь хэвлэлийнхний гярхай хараанд бас л өртчихөж. Нөхөр нь өөрийгөө хянах чадваргүй болтлоо хөлчүүрхсэн байсан нь Эймитэй хоног төөрүүлэх шалтгаан болсныг мэдэгдэж дахин хэзээ ч бусадтай нэр холбогдохгүй хэмээн эхнэртээ тангарагласан боловч Шерил ээжийнх рүүгээ төрхөмдөө буцаж хоёр долоо хоногийг өнгөрөөжээ.

Итгэл алдсан нөхөр нь түүнд уучлахыг хүссэн уртаас урт захидал бичиж цэцгийн баглаа илгээж байсан гэнэ. Нөхрийнх нь ятгалга, өршөөл хүссэн захидал үр дүнгээ өгсөн бололтой удалгүй Шерил гэртээ эргэн ирж, нөхрийгөө уруу татсан Эймид хаяглан “Сониныхны түүнд төлсөн мөнгөөр тэр амьдралдаа анхны бөгөөд эцсийн удаа загварын цүнх худалдан авахаас өөр гийгүүлээв гэж дээ” тохуурхангуй аястай ярилцлага өгч байж сэтгэлээ амраасан гэнэ. 2010 оны эхээр тэдний замд дахин гай тотгор тохиожээ. Нэгэн охин интернэтэд Эшлигийн нүцгэн зургийг тавьсан бол өөр нэгэн бүсгүй Эшлитэй зочид буудалд сэтгэл догдлуулсан шөнийг өнгөрөөснөө өгүүлсэн нь мөн л хосуудыг хоёр тийш болгоход хүргээд байна. Бухимдаж цочирдсон Шерил 2007 оны арваннэгдүгээр сард нөхрийнхөө хүзүүн дээр дурсгал болгон шивүүлсэн “Хатагтай К” хэмээх шивээсийг арилгуулахаар гоо сайханчид хандсан болон нөхрийнхөө үйлдлийг тэсвэрлэхгүй байгаагаа төлөөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн юм. Эшли мөн л буруугаа хүлээж түүнийг уучлахыг гуйсан ч Шерил энэ удаад нөхрийнхөө аясаар байхгүй нь бололтой. Сураг сонсвол саяхан тэрбээр гэр бүл цуцлуулах талаархи нарийн ширийн асуудлыг хэлэлцэх болзолтойгоор Эшлитэй уулзсан гэнэ.

8. Алдарт гольфч Тайгер Вудс загвар өмсөгч эхнэр Элин Нордегрентэй таван жил хамтдаа амьдарч хоёр хүүхэд өсгөн хүмүүжүүлжээ. Тэднийг харсан хүн бүхэн төгс төгөлдөр гэр бүл хэмээн ам сайтай байдаг байж. Гэвч энэ дэлхий төгс зүйл гэж үнэндээ алга юм уу даа, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Вудс байнга гадуур зугаацдаг байсан нь ил болжээ. Эхэндээ түүний янаг амрагийн явдлыг сэтгүүлчид ухаж төнхсөн ч удалгүй Вудсын амрагууд гэх бүсгүйчүүд шил дараалан нээлттэй ярилцлага өгч, хоёрдугаар сард тэрбээр нүглээ наминчлахаас аргагүйд хүрчээ. Вудс эхнэр, хүүхдүүдээсээ уучлал хүсч, сексийн хамааралтай байдлын эмчилгээнд явахаар нөхөн сэргээх клиникт очсон нь мөн л папараццчдын дуранд өртсөн аж. Гэр бүлээ араар тавьсан нь зах зээлд бараа бүтээгдэхүүний борлуулалтад нөлөөлнө хээмэн хэд хэдэн компани түүнтэй байгуулсан сурталчилгааны гэрээгээ цуцалсан нь Вудсэд хүнд цохилт болсон юм.

Нөхрийнхөө мэхлэлтэд эмзэглэж сэтгэлээр унасан Элин хэнд ч ямар ч тайлбар хийгээгүй бөгөөд салахаар шийдэн, тэсвэр тэвчээрээ гурван зуун сая ам.доллараар үнэлжээ. Гэсэн хэдий ч хожим тэд тохиролцож чадсан байна. Юутай ч хосууд хууль ёсны харилцаагаа хэвээр үлдээжээ. Нордегрений төлөөлөгчийн хэлснээр, тэр зөвхөн хүүхдүүдийнхээ төлөө нөхрийн бусармаг явдлыг тэвчсэн гэжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Вудс “ёс суртахууны нөхөн төлбөр” болгож эхнэртээ хэмжээлшгүй их мөнгө өгсөн сурагтай. Үүнээс гадна гольфч эхнэр, хүүхэдтэйгээ илүү их цагийг өнгөрөөхийн тулд спортоосоо түр зуур хөндийрөх болсноо ярьжээ.

9.”Оскар”-ын шагнал гардуулах ёслолын ажиллагааны индэр дээр эхнэр Сандра Баллокийн гарыг хүндэтгэлтэйгээр барьж зогссон түүний нөхөр нөгөө гартаа 11 сарын турш нууцаар учирсан Мишель Макжигийн гарыг барих хүсэлдээ хөтлөгдөн зогсож байсан биз. Хэрвээ Мишель Жессигийн дэргэд байх нь түүнд хэчнээн сайхан байсан тухай сэтгүүлчид ам алдаагүйсэн бол тэдний сэм явалт нууцлаг хэвээр үлдэх байсан. Сандраг “Оскар” авсны дараа энэ шуугиан дэгдсэн болохоор Макжи өрсөлдөгчийнхөө амжилтад нөлөөлөхийг оролдоогүй бололтой. Гэхдээ тэрбээр нөхөртэй нь учирсныгаа давслан ярьж Сандрагийн сэтгэл зүрхийг шархлуулахыг ихэд хүссэн нь илт. “Би түүнийг миний ванильный сармагчинхан минь” гэж дуудаж тэр намайг “балчирхан минь” гэж өхөөрддөг байсан.

Тэр миний дэргэд байх туйлын дуртай,  би түүнийг бие сэтгэлийн хувьд Сандрагаас илүү татдаг гэж боддог, надад түүний шивээс нь таалагддаг. Жесси надтай хамт байх нь хавьгүй илүү таалагддаг гэсэн ил тод ярилцлага нь энэ алдартай хосуудын хамтын амьдралд цэг хатгав. Нөхөр нь араар нь тавьдаг байсныг мэдсэн Сандра Баллок Жесси Жеймсийн гэрээс явж, Лондонд болох “Үл үзэгдэх тал”-ын зураг авалтын аяллаа цуцлахад хүрчээ. Жүжигчин бүсгүй гэр бүлээ цуцлах эсвэл үнэнч бус нөхрийнхөө уучлал эрэлтэд тайтгараад буцаад нийлэх эсэхийг цаг хугацаа л харуулах биз ээ.

Эх сурвалж: www.ZINDAA.mn


Бүсгүй таны стиль имиджийн зурхай

$
0
0

b248b847579eefb3fde4192ac7573fb6

Та өөрийнхөө ордод тохируулан стиль имиджээ тодорхойлоорой. Од эрхэс танд ямар өнгө зохиохоос авахуулаад, биеийнхээ аль хэсэгт анхаарлаа хандуулах ёстойг хүртэл хэлж өгөх болно.

Хонь

Зохих өнгө: Улаан

Зохицох материал: Даавуу

Онцлох хэсэг: Үс, нүүр, толгой

Таны гол имидж: үсний хавчаар, чамин боолт, даруулга, ээмэг, доогуур товчтой цамц,

Танд зохих хэв маяг: Классик загвараар хувцаслаад түүнийгээ жижигхэн боловч чамин элементээр чимэглэх

Таны ордонд төрсөн стильтэй одод: Сара Жессика Паркер, Мэнди Моор, Кейт Хадсон, Ферги, Мэрай Кери, Диана Росс, Селин Дион

Зөвлөгөө: Танд бүхэлдээ гэнэн цайлган, цагаахан хирнээ, час хийсэн ганцхан оруулгатай хувцаслалт хамгийн сайхан зохино. Жишээлбэл классик хар өнгийн хослол, монетон зүүлт зүүчихээд гал улаан өнгийн цүнхээр гангарч яагаад болохгүй гэж? Эсвэл цайвар ягаан цамц, бошинз, ballerina flat /баллерина флэт/ өмсчихөөд дээгүүр нь савхин жижиг хүрэм өмсөх нь бас л таны дотоод зан чанарыг илэрхийлнэ. Хонины ордныхны үс гэдэг бол өөрөө титэмний үүрэг гүйцэтгэх ёстой гэдгийг бүү март. Гялалзаж, гялтганадаг юм бүхэн таньд зориулагддаг болохыг үргэлж санаарай.

Үхэр

Зохих өнгө: Ногоон

Зохицох материал: Ноос

Онцлох хэсэг: Хүзүү хоолой

Таны гол имидж: Хүзүүний зүүлт, тансаг үнэртэн, биеийн анхилам үнэрт тос, хүзүүний алчуур

Танд зохих хэв маяг: Тод өнгө, элдэв хээ угалз, мөн жижиг чимэглэлүүд

Таны ордонд төрсөн стильтэй одод: Ума Турман, Пенелопа Крус, Жессика Алба, Кармен Электра, Шер, Дон. Версаче, Одри Хэпбюрн

Зөвлөгөө: Танд стилийн хоёр сонголт бий. Нэг бол хар, цагаан өнгийн хослолыг баримталж, энгийн бөгөөд хамгийн элегант харагдах стиль. Яг л Одри шиг. Түүний хувцаснууд ихэвчлэн цулгай зөөлөн өнгөнүүдээс бүрддэг байсан. Гэвч тэр хүзүүндээ хайнгадуухан ороосон алчуураараа хүртэл хувцаслалтаа тодотгож чаддаг байлаа. Эсвэл эрс шийдэмгий, хурц тод өнгөнүүд таныг илтгэж болох юм. Этгээд, “street” буюу гудамжны чөлөөт хэв маяг танд таалагддаг бол савхин өмд, гэдэс гарсан цамц, уранхай жийнс, үдээстэй гутал танд зориулагдсан гэж хэлмээр байна.

Ихэр

Зохих өнгө: Улбар, шар, ягаан

Зохицох материал: Хамба хилэн

Онцлох хэсэг: Гар, бугуй

Таны гол имидж: Бугуйвч, цаг, том бөгж

Танд зохих хэв маяг: Эрс тэс

Таны ордонд төрсөн стильтэй одод: Анжелина Жоли, Николь Кидмэн, Кортени Кокс, Натали Портмэн

Зөвлөгөө: Ихэрийн ордны бүсгүйчүүдийг хувийн моод дэлгэрүүлэгчид гэж хэлж болно. Таны хувцаслалтыг даган дуурайхад нэг бодлын амархан хирнээ, нэг бодлын хэцүү. Та загварын чиг хандлагыг нэг их ойшоодоггүй хирнээ өөртөө гайхалтай зохицсон хувцаснуудыг олж өмсөж чаддаг. Хамгийн хачирхалтай нь хоорондоо хэзээ ч зохиоцохооргүй элементүүдийг та зохицуулж өмсөж чаддагт байгаа юм. Тиймээс энэ чадвараа сайн ашиглаж эрс тэсийн дүрэмийг сайн мөрдөөрэй. Тэгвэл та үргэлж бусдаас ялгарах болно.

Мэлхий

Зохих өнгө: Сувдан цагаан, мөнгөлөг

Зохицох материал: Торго

Онцлох хэсэг: Энгэр цээж, гэдэс хэвлий

Таны гол имидж: хүзүүний зүүлт, “babydoll” цамцнууд, бүс, богино хүрэм, мөнгөн болон сувдан гоёл чимэглэл

Танд зохих хэв маяг: Спортлог боловч нөгөө талаар романтик стиль

Таны ордонд төрсөн стильтэй одод: Памела Андерсон, Лил Ким, Жессика Симсон, Линдсей Лохан

Зөвлөгөө: Таны зан араншин үргэлж хувьсаж өөрчлөгдөж байдаг учир өглөөд өмсөөд гарсан хувцсаа өдөр голох тохиолдол бий. Та төрөлхийн чадвараа ашиглан загварын тайзан дээр үзэгддэг чамин хирнээ өдөр тутам өмсөж болох хувцсыг олж чадна. Хамгийн гол нь биед эвтэйхэн байдал танд чухал байдаг. Та бол чихэрлэг, бас шорвог эмэгтэй. Хааяа торон цамц, бариу бошинзоор гангарах нь танд гайхалтай зохино.

Арслан

Зохих өнгө: Алтлаг

Зохицох материал: Хуурамч үслэг эдлэл

Онцлох хэсэг: Зүрхэн хэсэг, нурууны дээд хэсэг

Таны гол имидж: ороолт, тренч цув, малгай, алтлаг гоёл чимэглэл, үслэг хүрэм

Танд зохих хэв маяг: Тансаг шик

Таны ордонд төрсөн стильтэй одод: Кейт Бэкинсэйл, Мадонна, Хэлл Берри, Шарлиз Терон

Зөвлөгөө: Та өөрийгөө олз хайхаар гэтэж яваа эрслэн гэж төсөөлөх хэрэгтэй. Та өөрийнхөө эрэмгий, хүчтэй зан төрхийг зөөлөн, ууссан өнгөөөр бага зэрэг далдалж нуугаарай. Та үргэлж тод өнгөөр хувцаславал хүмүүс таниас сүрдэх болно. Гэвч өөрийнхөө төрөлх шинж чанарыг өчүүхэн ч болов ил гаргаж, хурц өнгөний шийдлийг ашиглаж байх хэрэгтэй. Нэг давуу тал нь танд ямар ч дүрэмт хувцсан сайхан харагддаг. Мөн өдөр бүр улаан хивсэн дээр алхах гэж байгаагаас өөрцгүй чамин хувцаславал таны харизм тодорно.

Охин

Зохих өнгө: Бор, боронзон, өтгөн шар /creamy/

Зохицох материал: Ноолуур

Онцлох хэсэг: Хэвлий, гар

Таны гол имидж: Бүс, хүйсний ээмэг, чамин бөгж, нарны шил

Танд зохих хэв маяг: Винтаж

Таны ордонд төрсөн стильтэй одод: Бейонс, Шэния Твейн, Пинк, Камерон Диаз, Николь Ричи

Зөвлөгөө: Та энгийн, цэвэрхэн, ухаалаг харагдуулдаг юм бүхэнд дуртай. Ноолууран цамц, газар шороо болон байгалийн зөөлөн дулаан өнгө, эгэл классик даашинз таны сонголт. Энэ төрлийн хувцаснууд бусад ордныхонд хэтэрхий жирийн харагдаж болох ч танд хамгийн тансаг харагдана. Учир нь эд зан араншинд тань зохицдог юм. Байгалийнхаа гоо сайхнаар өөрийгөө гоёх танд таалагддаг. Гэвч хааяа ч болов тодорч байхгүй бол хэнд ч анзаарагдахгүй өнгөрчихөж магадгүй.

Жинлүүр

Зохих өнгө: Цэнхэр, ягаан

Зохицох материал: Сатин

Онцлох хэсэг: Нурууны доод хэсэг

Таны гол имидж: Доогуур ухлаадастай цамц, үнэт гоёл чимэглэл, нуруу ил гарсан даашинз, тансаг дотуур хувцас

Танд зохих хэв маяг: Чөлөөт ба элегант хэв маягийн үнэт нийцэл

Таны ордонд төрсөн стильтэй одод: Хилари Дафф, Гвинет Пелтроу, Кетрин Зета Жонс, Гвен Стефани, Аврил Лавин

Зөвлөгөө: Та дэлгүүр хэсэх ажлыг урлагийн түвшинд хийдэг. Элегант бөгөөд гялалзсан, нүд гялбам төрхийг та бүрдүүлж чадна. Алмаз, couture-ийн даашинзууд, гоо сайхны бүтээгдэхүүн, дээд зиндааны хэрэглэлүүд таны дотны найз. Гэхдээ та нэг талаар зөвхөн өөрийн гэсэн хэв маягийг бүрдүүлэх дуртай. Жишээ нь өөр хэний ч туршиж үзээгүй үс засалт, өөр хэний ч зориглож хийж чадахгүй загварын өөрчлөлтүүд Жинлүүрийхэнд л сонирхолтой байдаг.

Хилэнц

Зохих өнгө: Хар

Зохицох материал: Савхи, арьс

Онцлох хэсэг: Гуя, хөл

Таны гол имидж: өргөгчтэй хөхөвч, хар шилэн трико, шивээс, савхин хүрэм, хар нүдний шил

Танд зохих хэв маяг: Бариу савхин хувцаст хатагтай

Таны ордонд төрсөн стильтэй одод: Жулия Робертс, Деми Мур, Энн Хэттуэй, Келли Озборн

Зөвлөгөө: Секси харагдуулдаг энгийн хувцаснууд танд таалагддаг. Жишээ нь нурууны хотгорыг тодотгодог бариу цамц, хөхийг том харагдуулдаг онгорхой энгэртэй майк гэх мэт. Та нүдээ олонд нэг их битгий харуулаарай. Таны нүд нууцлагдмал байх хэрэгтэй. Учир нь та гаднаа ялдам харагддаг байлаа ч харцыг тань сайн ажиглавал таны дотор оршдог “муу охин” илрэх гээд байдаг.

Нум

Зохих өнгө: Нил ягаан, гүн хөх

Зохицох материал: Ликра /lycra/

Онцлох хэсэг: Ташаа гуя

Таны гол имидж: Өөрт зохисон жийнс, трико, богино юбка, өвдөг давсан урттай гутал, үүргэвч, пүүз

Танд зохих хэв маяг: Хэзээд ч хаашаа ч явахад тохиромжтой хувцаслалт

Таны ордонд төрсөн стильтэй одод: Нелли Фуртадо, Ким Бессинжер, Тайра Бэнкс, Майли Сайрис, Бритни Спийрс, Кристина Агулера

Зөвлөгөө: Адал явдалд дуртай Нумуудын стилийг хоёр ангилдаг. Эхнийх нь спортлог, хоёр дахь нь өдөөгч. Та өмсөөд гарахад хялбар углааш, пүүз, кет тэргүүтэнд дуртай. Мөн хаана ч юунд өмсөж болохоор хувцаснуудад дуртай. Ер нь амар хялбар байдлыг эрхэмлэгчид. Мөн тэд олон төрлийн хувцсыг хольж өмсөх дуртай. Өдөөгчийн төрөлд багтах Брийтни Спийрс секси харагдаж чаддаг хэдий ч хааяа дэндүүлээд болхидуу харагдах гээд байдаг талтай. Заримдаа Нумууд үүн шиг байдалд ордог.

Матар

Зохих өнгө: Хар, ойн модны ногоон

Зохицох материал: Шоотой материал

Онцлох хэсэг: Өвдөг, арьс, шүд

Таны гол имидж: Уулын гутал, уруулны бальзам, савхин бээлий, эртний эдлэл

Таны ордонд төрсөн стильтэй одод: Кейт Мосс, Дидо, Аманда Пийт

Зөвлөгөө: Хүний нүдэнд өртөөд байхааргүй хувцсыг тэд ихэвчлэн сонгодог. Хичээл зүтгэл шаардаад байхааргүй стильд дуртай. Тиймээс ч та үсээ хойноо нэг боогоод, нүүрээ будаагүй байсан ч үзэсгэлэнтэй, дур булаам харагдаж чаддаг. Энэ нь ч таны стиль. Та цулгай өнгөтэй хоолойтой цамцанд дуртай. Цэвэрхэн, шинэхэн, тохь тухтай, нүдэнд дулаахан л бол ямар ч хувцсыг та голохгүй.

Хумх

Зохих өнгө: Хөх ягаан

Зохицох материал: Жийнс

Таны гол имидж: богино бошинз, этгээд гоёл чимэглэл, үдээстэй гутал, саравчтай малгай, бугуй хамгаалагч

Онцлох хэсэг: Бугуй, шилбэ

Таны ордонд төрсөн стильтэй одод: Женнифер Энистон, Опра Винфри, Шакира, Парис Хилтон

Зөвлөгөө: Хумх бол эв найрамдал, нөхөрлөлийн бэлэг тэмдэг. Та маш нийтэч, “олонтой” бүсгүй. Трапецан жийнсэн дээр өндөр өсгийт өмсөөд, цулгай цамц, нэг боосон үстэй гадагшаа гарах нь бусад хүмүүсийн хувьд уйтгартай. Харин таны хувьд тийм биш. Та их түгээмэл хувцасладаг нэгэн. Гэхдээ өөрийн гэсэн төрхийг бүрдүүлэх чимхлүүр гялбааг стильдээ хачирлаж өгөхөө мартуузай.

Загас

Зохих өнгө: Далайн ногоон, хөх ягаан

Зохицох материал: Резинен

Таны гол имидж: хумсны будаг, шивээс, савхин болоод торон эдлэл, бүжгийн шаахай

Онцлох хэсэг: Хөл

Танд зохих хэв маяг: Загварлаг бөгөөд урлагийн салбарын хүнийх шиг хувцаслалт

Таны ордонд төрсөн стильтэй одод: Синди Кроуфорд, Жессика Бийл, Эва Лонгориа, Дрю Берримор

Зөвлөгөө: Загасны ордныхон бол сахиусан тэнгэрүүд. Тэд дулаахан, зөөлөн өнгөөр хувцаславал зохилтой. Чамбай бөгөөд зураач эсвэл жүжигчин шиг стиль танд тохирно. Зохион байгуулалт сайтай, нэг ч илүү, дутуу зүйлгүй ухаалаг төрхийг та бүрдүүлдэг. Таны хумс, үс хоёр хэзээ ч эмх замбараагүй байдаггүй. Хааяа ч болов хэв маягаа эвдэж, тод өнгө, содон шийдлийг сонгож байгаарай.

ИНТЕРНЭТЭД ШУУГИАН ТАРЬСАН ЗУРГУУДЫН БОДИТ ҮНЭН

$
0
0

f6ad67994cf5c1f0a7bb8944143e5ba4

Сүүлийн үед хүмүүс цахим ертөнцөд харсан зүйлдээ итгэж хэт туйлшрах болсон. Гэхдээ харсан, сонссон болгондоо итгээд байвал эцэс сүүлд нь үнэн, худлыг ч ялгахаа болино шүү дээ. Тэгвэл бид танд интернэтэд шуугиан тарьж байсан худал сенсаацуудыг жинхэнэ бодит баримттай нь хамтад нь дэлгэж байна.

1Ираны шейх Кажарын гүнж гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг байсан

XX зууны эхэн үед амьдарч байсан Ираны шейх Кажар (Qajar)-ын гүнж Анис аль Доляхын талаар та дуулсан л байх. Түүнийг “100 жилийн өмнө гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг байсан төдийгүй 13 залуу түүнээс болж амиа хорлосон” гэх баримт твиттерээр тархаж, хүмүүсийг худал үнэн хэмээн талцуулж байсан. Гэхдээ дээрх баримт яг ч үнэн биш.

Тийм гүнж үнэхээр байсан гэж үү? Тийм, бас үгүй. Үнэн хэрэгтээ зураг дээрх эмэгтэйг Тадж аль-Дола (Taj al-Dawlah) гэдэг байсан. Мөн тэрээр Каджар овгийн гүнж биш, харин тус овгоос гаралтай Насер ад-Дин Шахагийн эхнэр байсан юм. Түүний зургийг хараад хүмүүс эмэгтэй хүний дүрд тоглож байгаа эрэгтэй хүн байх гэж таамагладаг.

Харин доорх зургийн зүүн талд байгаа хүн бол Тадж аль-Долагийн охин Исмат аль-Дола юм. Ээж охин хоёр тийм ч сайхан төрхтэй байгаагүй бололтой. Тиймээс 13 хүн түүнээс болж амиа хорлосон гэдэг нь худлаа мэдээлэл болж таарах нь.

Харин зургийн баруун гар талд байгаа эмэгтэй бол Исмат аль-Долагийн авга эгч юм. Түүний нэрийг Тадж аль-Салтане гэдэг. Тэрээр Ираны алдарт зураач, зохиолч гэдгээрээ түүхэнд нэрээ мөнхөлсөн аж. Тэгэхээр бид гурван өөр хүнийг нэг хүн гэж бодож явж дээ.

2Никола Тесла усанд сэлэлтийн хичээл заадаг байсан

Алдарт зохион бүтээгч Никола Тесла (Nikola Tesla)-г 1900 онд Нью- Йорк хотод усанд хэрхэн сэлэх талаар хичээл заадаг байсан гэх баримтыг мөн л жиргээчид гаргаж ирсэн. Гэхдээ зураг дээрх залуу Никола Тесла биш юм. Доорх зургийг 1898 онд авсан бөгөөд тухайн үед Тесла 42 настай байсан юм. Харин зураг дээрх залуу яавч 42 настай биш. Теслад үнэндээ ийм ажил хийх хэрэг байсан гэж үү?

3Өнгөт арьстныг клуб рүү оруулдаггүй байсан учраас энэ хувцсыг өмссөн

Алдарт “Оддын дайн” цуврал киноны эсрэг талын дүр болох Дарт Вейдер (Darth Vader)-т өнгөт арьстай жүжигчин Жеймс Эрл Жонс (James Earl Jones) дуу оруулсан юм. Доорх зургийг 1979 онд Лондон хотод авсан гэдэг. Харин тухайн үед Лондонд өнгөт арьстай хүн шөнийн клуб орж болдоггүй байсан тул Жеймс Эрл өөрийн дуу оруулсан дүрийнхээ хувцсыг өмсөж Лондон хотын гудамжаар алхсан гэж нэг нөхөр мэдэмхийрч бичжээ.

Гэхдээ Жеймс хэзээ ч Дарт Вейдерийн хувцсыг өмсөж байгаагүй гэнэ. Мөн зураг дээрх хувцас жинхэнэ нь ч биш ажээ. Зүгээр л киноны дүрийн хувцсыг өмссөн нэгэн залуу байсан юм.

4Аварга том шар зөгий

Зургийн доор “Энэ зөгийд хатгуулбал яг л хадаасанд зоолгуулж байгаа мэт мэдрэмж төрнө. Японд энэ зөгийн хатгуулж жилд 40 хүн нас бардаг” гэж бичсэн байна. Гэхдээ дэлхий дээрх хамгийн том зөгий ч зураг дээрх шиг том хэмжээтэй биш аж. Мөн зураг дээрх зөгий ч бодит бус юм. Зөгийниы 3D моделийг Японы Мушибучи (Mushibuchi) зохион бүтээгч хийсэн нь энэ аж.

Харин хамгийн том шар зөгий дараах зураг дээр харагдаж байна.

5Хог идсэнээс болж үхсэн халим

Амнаас нь асар их хог цувсан, үхсэн халимны энэ зургийг та өмнө нь харж байсан уу. Энэ нь бодит биш бөгөөд Филиппин дэх “Greenpeace”-ийн гишүүд хүмүүсийн анхаарлыг татаж, далайд, байгальд хог хаяхыг зогсоох зорилгоор ийм баримал хийжээ. Гэхдээ бодит байдал дээр далайн олон амьтан хог хаягдлын улмаас зовж тарчлан үхэж буй билээ.

6Эртний сансрын нисгэгч

XVI зуунд Испани улсын Саламанка хотод баригдсан “New Cathedral” сүмийн хээ угалз дунд яагаад орчин үеийн сансрын нисгэгч дүрслэгдсэн юм бол? Энэ асуулт сошиалд ихээхэн маргаан дауулсан. Тэгвэл асуудал их энгийн. Учир нь 1992 онд уран бүтээлч Жеронимо Гарсия (Jeronimo Garcia) сүмийг сэргээн засварлах явцдаа зарим нэг хөшөөг шинэчилсэн байна. Жеронимо сансрын нисгэгчийг XX зууны бэлгэ тэмдэг болгон бүтээсэн гэнэ.

7Чонын сүрэг

Цахим ертөнцийн их мэдэгч нөхөд зураг дээрх чонын сүргийг ийнхүү тайлбарлажээ. “Сүргийг тэргүүлж яваа гурван чоно хөгшин эсвэл өвчтэй байдаг, харин дараах тав нь хамгийн хүчтэй, хамгийн сүүлд яваа нь сүргийн ахлагч” гэжээ. Уг зургийг авсан эр ч мөн чонын сүрэг ийм байдлаар ан хийдэг гэж хэлсэн юм.

Гэхдээ бодит байдал дээр чонон сүргийг хамгийн хүчтэй гурван чоно нь ахалж явдаг гэнэ.

Москва хотын дээгүүрх “мөхлийн” дүр зураг

Ямар ч фотошоп ашиглаагүй гэх энэ алдартай зураг олон хүний гайхширлыг төрүүлсэн байх. Үнэн хэрэгтээ тэнгэр үзэсгэлэнтэй харагдаж байсан нь үнэн. Тиймээс ч гэрэл зурагчин Марьеке Мандемакер (Marieke Mandemaker) энэ дүр зургийг дурандаа буулгаж чадсан юм. Харин дараа нь Москва хотын Крымийн гүүрний зургийг доор нь фотошопоор нэмж өгчээ.

Хятад байцааг хуурамчаар хийдэг

XXI зуунд бүх зүйлийг хуурамчаар хийж болно гэх бодлоо орхих хэрэгтэй. Гэхдээ үл мэдэх шингэнээр хийсэн байцаа жинхэнэ байцаанаас дутах юмгүй адил харагдаж болно. Харин энэ хуурамч ногоог дэлгүүрт зардаг гэж үү? Огтхон ч үгүй.

Хятад, Япон, Солонгост ийм төрлийн хиймэл ногоог хоол хийхээс бусад зүйлд ашигладаг юм байна.

16Өнчирсөн Ирак охины зураг

Энэ зургийг хараад зарим хүн нулимс тэсэлгүй дуслуулдаг. Мэдээж дайны хүнд хэцүү цаг үед жирийн иргэд, хүүхдүүд хэрхэн зовж шаналж байгааг төсөөлөх аргагүй. Зураг дээр охин асфальтан зам дээр ээжийгээ зураад энгэрт нь хэвтэж байна. Ээжийгээ дайнд алдаад санаж бэтгэрч байгаа мэт. Гэхдээ санаа зовох хэрэггүй ээ. Охин элэг бүтэн ээж, аавтайгаа хамт амьдардаг. Энэ зургийг түүний үеэл авчээ. Мөн энэ охин Иракт биш Иранд амьдардаг юм.

Эмэгтэй хүний тухай хамгийн сонирхолтой баримтууд

$
0
0

Эмэгтэй, эрэгтэй хүний ааш зан, бие махбодь болон аливааг ухаж ойлгох чадвар нь хүртэл өөр байдаг. Тэгвэл эмэгтэй хүний талаарх хамгийн сонирхолтой баримтуудыг хүргэе.

5385605-beautiful-women-pictures

-Японд эмэгтэйчүүд залуу насаа удаан хадгалахын тулд хөхний даруулгатайгаа унтдаг.

-Ихэнх улсад эмэгтэй хүн эрчүүдээс урт насалдаг.

-Эмэгтэй хүний хэрэглэдэг зүйлсийг тоолоход 437 төрлийн зүйл байгааг судлаачид тогтоожээ.

-Эмэгтэйчүүд хоёр тархиа зэрэг ажиллуулж чаддаг бол эрэгтэй хүнд ийм чадвар байхгүй.

-Эрүүл эмэгтэйгээс байгалийн зөөлөн үнэр үнэртдэг.

-Эмэгтэй хүнээс гараа үзүүлээч гэж хүсвэл бүгд алгаа доош нь харуулж гараа сунгадаг.

-Эмэгтэйчүүдийн ердөө есөн хувь нь өөрийгөө сайхан гэж боддог аж. Харин эрэгтэй хүн энэ тал дээр эсрэгээрээ. Эрчүүд ямар ч үед өөртөө маш итгэлтэй байж чаддаг бол эмэгтэй хүн бүх зүйлээ төгс байлгахыг хүсдэг. Тийм үедээ л өөртөө итгэлтэй байдаг аж.

-Эмэгтэй хүн эрчүүдээс хоёр дахин илүүгээр нүдээ цавчдаг.

-Эмэгтэйчүүд гар барьж мэндлэхдээ ихэнхдээ сайн атгадаггүй.

-Эмэгтэй хүн татаж байгаа тамхиа амандаа зууж, шүдээрээ хаздаггүй, зөвхөн гартаа л барьдгаараа эрчүүдээс ялгаатай.

-Уйлж байгаа эмэгтэйг тэврэх нь хамгийн сайн эм болно.

-Халуун элсэн дээр эмэгтэй хүн өлмий дээрээ явдаг бол эрчүүд өсгийгөөрөө явна.

-Эмэгтэйчүүдийн 75 хувь нь амьдралдаа заавал нэг болон түүнээс олон удаа мөөгөнцрийн халдвар авдаг байна.

Бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан Холливудын одод

$
0
0

dca49c6bdb8a4379807a756f91cb350a_fitted_740x0_(1)

Мадонна


Дуучин Мадонна Нью-Йорк хотод амьдардаг байсан бөгөөд байшингийнхаа үүдэнд хутгатай этгээдэд хүчиндүүлсэн гэдэг. Тэрбээр тухайн үед 19 настай байсан аж. Мадонна цагдаагийн газар руу очихыг хүссэн боловч нотлох баримт болох эрүүл мэндийн үзлэг хийлгэх журам түүнд маш ихээр гутамшигтай санагдаж байв. Ингээд юу болсныг чимээгүйхэн дотроо оршуулахыг хүссэн гэж нэгэн ярилцлагадаа ярьж байжээ. Мадонна 2015 онд анх энэ тухайгаа Харпер худалдааны төвийн залуу үеийнхэнд зориулсан үйл ажиллагаан дээр олон нийтэд зарласан юм.

Тери Хэтчер


Найман настайдаа Тери өөрийн авга ахдаа хүчиндүүлж байжээ. Бяцхан Тери бүгдийг буруутгаж энэ талаараа хүмүүст хэлэхгүй байхаар шийдэж байсан аж. Энэ талаар 2002 онд анх олон нийтэд хэлсэн байдаг байна. Өнөөдөр Тери Хэтчер бэлгийн хүчирхийлэлд өртсөн өсвөр насныхан болон хүүхдүүд гүн туслалцаа үзүүлж, сайн үйлсийн төлөө уриалан ажилладаг байна.

Шайа Лабаф


2014 оны хоёрдугаар сарын 14-ны өдөр хохирогч болж байжээ. Түүнийг фенүүдийнх нь нэг нь зодсон байдаг байна. Зохион байгуулагчдын хэлж байгаагаар юу болсныг мэдсэн даруйдаа зогсоох гэж хичээсэн боловч Шайг зодсон охиныг барьж авч чадаагүй байна.

Мэрилин Монро


Монро бэлгийн хүчирхийллийн талаар олон нийтэд ярихаар шийдсэн анхны од ажээ. 1953 онд тэрбээр есөн настай байхдаа Grace McKee-ийн гэр бүлд үрчлэгдсэн юм. Үүнээс хойш удалгүй энэхүү гэр бүлийг насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчирхийлдэг хэмээн мэдэгдсэн байна.

Опра Уинфри


АНУ-ын хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг Опра Уинфригийн хүүхэд нас харанхуй байсан гэдэг. 9 настайгаас эхлэн Опраг хүчирхийлж байсан бөгөөд түүний үеэл, авга ах, гэр бүлийн хүмүүсийнхээ хүчирхийлэлд өртсөн байдаг байна. 13 настайдаа тэрбээр жирэмсэн болж ээж нь түүнийг өөр хот руу буюу аав руу нь илгээж байжээ. Түүний хүүхэд төрснөөс хойш удалгүй нас барсан бөгөөд Опрагийн аав түүний амьдралд хоёр дахь боломж олгосон хэмээн Опра ярьсан юм. Опра-гийн түүх бэлгийн хүчирхийлэлд өртсөн бүх хүмүүст маш их нөлөө үзүүлсэн аж.

Тим Рот


2009 онд жүжигчин “Цэргийн бүс” кинонд тоглохдоо анх гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа хэлж байсан юм. Хүүхэд байхдаа Тим харьцангуй эрт бэлгийн харьцаанд орсон байдаг. Түүний эцэг эх нь энэ талаар огт мэдэхгүй тийм асуудал байхгүй гэдэгт итгэдэг байна.

Тори Амос


Авьяаслаг дуучин, төгөлдөр хуурч тэрбээр карьерынхаа эхэн үед хүчирхийллийн хохирогч болжээ. Тодруулбал буугаар заналхийлж залуу эр жүжигчнийг хүчирхийлсэн байна. Удаан хугацааны турш буюу зургаан жилийн турш энэ талаар ярихыг хүсээгүй ч ярьсан юм. Болсон явдлыг ярьсан даруйдаа  дэлхий даяар хүчирхийлэгчийн хохирогч болсон хүүхэд залуусд тусалж ирсэн ажээ.

Леди Гага


Леди Гага залуухан байхдаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэдэг. 2014 онд дөнгөж 19 настайдаа дөчин настай хөгжмийн продюсер хүчирхийлсэн тухай ярьжээ. Удаан хугацааны туршид дуучин нь юу болсныг хүлээн зөвшөөрч, өөрийгөө бүх зүйлд буруутгаж амьдарч иржээ. 10 жилийн дараа Lady Gaga “Till It Happens To You” дууг бичсэн бөгөөд энэ нь оюутны байран дахь хүчирхийллийн тухай баримтат киноны албан ёсны дуу болсон юм. Энэхүү дуу нь Оскарын шагнал хүртэж байсан дуу ажээ.

Б.Амир

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Шар айраг сүүнээс ч илүү ашиг тустай болохыг эрдэмтэд нотолжээ

$
0
0

8adea37ba71b02d80572e9134759e0a1

Эрдэмтэд шар айрагны анагаах увидасыг шинжлэх ухаанаар нотолсон байна. Пиво их уухаар гvзээ сууна хэмээн хvмvvс татгалзах нь цөөнгvй. Гэхдээ пивонд сул талаас гадна давуу тал өчнөөн байдаг гэнэ. Хачирхалтай баримт дэлгэхэд 18-р зуун, 19-р зууны эхээр зарим оронд ихэнх эмийг пивоор даруулж уухыг зөвлөдөг байжээ.


- Мюнхений институт шар айргийг судлан үзсэний үндсэнд нэг литр шүүгээгvй пиво нь дүүцэхүйц хэмжээний сүүнээс 10 дахин илүү амин дэмтэй болохыг баталсан байна.

- Германд шүүгээгүй, дрожж дээр нь хөвсөн шар айргийг “Hefe Weizen” (улаан буудайн дрожж) гэж нэрлэдэг. Ийм пиво уусан хvний нүдэн дээр хэзээ ч өвдөг гардаггүй бөгөөд арьс нь сэргэдэг байна. Учир нь ийм пивонд В бүлгийн витаминууд ихээр агуулагддаг гэнэ.

- Пивог байнга хэрэглэвэл хорт хавдраар өвчлөх эрсдэл 2-3 дахин буурдаг болохыг Японы судлаачид тогтоожээ.

- Өлөн элгэн дээрээ нэг аяга пиво уух нь ходоодны илүүдэл шүүсийг арилгадаг. Иймээс пиво нь ходоодны үрэвслийн үед хамгийн ашигтай.

- Пиво нь бие махбодоос хөнгөн цагааны давсыг ялгаруулж гаргадаг. Үүнээс өөр ямар ч шингэн ийм чадвар байдаггүй болохыг судалгаагаар баталжээ.

- Пивотой усанд орвол хөлс ялгаралтын хэмжээ хэвийн болно. Хэрвээ таны хөлс маш ихээр гарч байвал бvлээн усанд нэг шил пиво хийгээд хэсэг хэвтээд үзээрэй.

- Пивотой маск, тос нь үрчлээг тэнийлгэхэд тустай. Та өндөгний шарыг бага зэргийн пивотой хольж, нүүрэндээ түрхээд үзээрэй. Үр дүн нь тэр даруй мэдэгдэнэ.

- Шинэхэн пивоны хөөс үрчлээг арилгадаг. Пивоны маск тослог арьсанд маш єндєр үр дүнтэй. Энэ нь арьсны уян хатан байдлыг нэмэгдvvлж, цусны эргэлтийг сайжруулан, тос ялгаралтыг багасгаж, арьсны нүх сүвийг багасгадаг байна.

- Ханиадыг пивоор эмчилж болно. Нэг халбага зөгийн балыг нэг аяга халуун пивонд хийгээд уувал ханиад тэр дороо намдана.

- Үсний хэлбэрээ удаан хадгалахын тулд пиво тvрхэж болно. Хэрвээ пивог vсэндээ тvрхээд хэсэг хугацаанд байлгавал vс гялалзаж, уян хатан болж. унах нь багасдаг.

- Чехүүд бөөрний өвчнөөр өвчлөх нь харьцангуй бага байдаг гэнэ. Учир нь тэдний уудаг пиво бөөрний чулууг устгадаг байна.

- Пиво бие махбод дахь бодисын солилцоог идэвхжүүлж, эсийг залуужуулдаг. Туршлагаас үзэхэд пивог тодорхой хэмжээгээр тогтмол хэрэглэдэг хүмүүс огт хэрэглэдэггvй хүмүүсээс харьцангуй хожуу өтөлдөг гэнэ.

- Өдөрт ойролцоогоор нэг аяга пиво хэрэглэх нь зүрх судасны өвчний эрсдлийг бууруулж, бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлж, биеийн эсэргvvцлийг сайжруулдаг болохыг Чех, Германы эрдэмтэд тогтоожээ.

- Пиво нь кока-кола, чихэртэй алимны шүүс, жимсний ундааг бодвол харьцангуй бага калоритой.

Гэхдээ Монголчуудад пивоноос 10 дахин ашигтай айраг байдаг. Айраг нь биеийн эсэргүүцлийг сайжруулж эрч хүч тамир тэнхээ нэмэгдүүлдэг. Тиймээс айрагаа л ууцгаая !

 

С.Төгөлдөр

С.Пүрэв: Бүсгүй ухаан

$
0
0

37724629_2137573186527255_3431087521226817536_n

Мөндөртийн зүүгээр хэдэн бөрлөн үүл усанд цувсан сарлаг лугаа бөртөлзөв. Тэр бараанаар багачуул аргал түлшээ бүтээн жирийж, гурав хоног эхлээр явсан Баржав амнаасаа исгэл үнэртүүлэн “Ээж чинь хаачив?” гэж хүүгээсээ асуухдаа орныхоо өмнө хаясан гаанс тамхиндаа гараа явууллаа. “Мэдэхгүй ээ!” гэж жаал хүү хэллээ.
Хотондоо хоёрхон гэрээр тул ээж хаа л холдоо аж, адарч байгаа нь тэр.

Баржав тамхиа нэрж нээлттэй үүдээр тэртээ доод хөндийд зодуулсан гөлөг шиг хэвтэх өнчин ганц толгойг харжээ “Энэ бид хоёрын байж байгаа. Уг нь сайн хүний удам, сайхан уулын тасархай юмсан” гэж санав. Тэнгэр нижигнэн бороо асгарахын түрүүчээр аянга цахилгаан тэр өнчин толгойг хайр найргүй шавхуурдан нанчдаг. Тэгвэл Баржавыг хааяа ингэж хорхойсч яваад ирэхэд Доржмаа эм л амьтан болсон хойно яаж дуугүй өнгөрөхөв. Тэр өнчин ганц толгой, Баржав хоёр ийм цагт адилдаа адил. Харин тэр өнчин толгой Баржав шиг морь унаж, мод тохоод тэнэхгүй юм даа. Баржавыг ийн бодож байтал үүдээр нэг их цэлсхийсэн хөх шуурга орж ирсэн нь Доржмаа. “Одоо ч эхэлнэ дээ, хөөрхий!” гэж санасан Баржав гаанс тамхиа газар хаяад, дээлээ толгой дээгүүрээ нөмрөн буруу харж өнхрөхийг харсан жаал хүү цатгалан зурам шиг час часхийлгэх эгдүүтэй.

Өөрийгөө “Энэ улаан гол согтуудаа хүүхдийн дэргэд бас юу гэж солиороо бол” гэхээс Баржавын яс хавталзана. Тэгж байтал Доржмаа дуудлаа. “За, босч л болохгүй шүү, толгойгоо ч бүү цухуйлга, энэ хүүхэн хулхиар чинь сүнгэнүүлэх гэж байна!” хэмээн хөнжлөө улам битүүлэв.
-Баржаав, өндий! гэж Доржмааг ихээ тайван дуудваас тэр “Нялуурч байгаад өвчихөөр шийдлээ, орой болтол бүү босохтүн!” гэж санатал тэр хөнжлийг нь сөхөв. Нүдний булангаар сэмхэн харвал Доржмаа аяга халуун нэрмэл сэнгэнүүлээд “Үүнийг балгачих маягтай гэдэг нь, юу болчоов?” гэж ширэв татах ялдамд сайхан аашлахыг хараад тэр зөнөсөн бурхи шиг гэнэ алдан өндийв. Баржав аягатайг гуд гуд залгилаад амаа арчихдаа,
-Би урьд шөнө их дөвчигнөв үү, хө? гэж зальжнаар үг тандав.
-Гайгүй ээ, дээдсээрээ л бардлаа! Чиний ихэс дээдсийн удамс гэж гайхуулдаг үнэн байна. Чамайг уусандаа солиорч хэрэгт унана гэж айж явсан, тэгтэл яах аргагүй үнэн байна гэж Доржмаа их л итгэлтэй хэлэв.
Энэ нь цаанаа нарийн учиртай санж. Тэгээд ч манайхан удам судраа насаараа дээдэлж төрхөмсдөг хойно. Ухаантай бүсгүй хүн уулыг утсаар ч хөтөлнө гэдэг энэ. Түүний магтаал үгийг сонссон Баржав хөнжил дотроо бүр цогнойгоод ирлээ. “Энэ өгөрийн байж байгаа! Сэцэн билэгт эцгийн удам гэж гайхуулах ч яамай, үнэн худлыг мэдэхгүй хэвтэж хөөрөх. Гэхдээ манайхныг бурхан дээдсийн гал голомтыг сахисан л гэлцэг юм даа, өнөөдөр хэн манийг тооно. Гучин хэдэн онд би ингэж согтуу бурсан бол аль хэдийн Шар хадны өвөрт халуун сум залгисан байж таарна” хэмээн санаж чичрүүс алдав.

Тэрхэн зуур нүдний нь өмнө орон гэр, удам судрыг нь гийгүүлсэн амьд бурхан, ботгон бор нүдэндээ ичингүйрэл нуусан бүсгүй тэр л жилийнхээ төрхөөр инээвхийлэх нь дотор уужилна. Тэр бол Баржавт нэгэн насаар худал хуумгай аашлаагүй үнэнч шүтээн, гучин жилийн өмнө хошуу дэвсэн гуйж гувшиж авсан энхрий хүн Доржмаа бүлгээ. Баржав “Хүний охин үрийг жаргаана гэж аваад ингэж явах. Тэгээд бас дээдсийн удам санаатай!” гэхээс өөрийгөө “Ихсийн сүлдийг гудайлгаж, ус голынхоо тоонотын тоог гүйцээж, босготын босгыг элээсэн нойтон толгой!” гэж лут ихээр зэмлэв. Тэр багадаа “Сэцэн билэгт дээдсийн алдрыг сэвтээж, ясыг өндөлзүүлэх тархи!” гэж аавдаа аашлуулдаг асан нь түүнийг дээрээ даруулга, дээлэндээ товчтой өсгөжээ.
-Хэн тэгж айлдав, хө? хэмээн Баржав завьжаа хонхолзуулж, тамхиа сорсоор лавлав. Доржмаа ширхэг ч цагаангүй гил хар үсээ арагш илэн:
-Аймгийн ургийн бичгийнхэн буугаад мордлоо. Хүн ирэхэд гэртээ ч байхгүй хачин юм. “Худлаа хэлж хүнийг ялд унагах гэлээ” гэсэн чинь намайг баахан айлгаж сандаргалаа. “Өвсийг үндсээр нь ухавч ургах, хүнийг удмаар нь устгавч ураг үл тасрах. Хамаг монголын хааны голомтыг манасан удамс байж нууж хаалаа” гэж сүнс зайлуулах шахлаа гэж Доржмаа цаанаа зальжнаар инээмсэглэв.
Урьд орой нь түүний эзгүйд тэднийд урагийн бичгийнхэн юу байхав, худаг усны хэдэн хүн цайлаад мордсон нь үнэн. Гэхдээ энэ нь хэрүүл хийж сууснаас хавьгүй дээр. Баржавын өмнө мөнөөх гэнэн аймхай, туулай зүрхээ аюулхайн чинадаа нуусан ичингэр бүсгүй номхруулах үг айлтган өмнө нь сууна.
“Энэ минь тийм л сайхан амьтан, өнөө ч хэвээрээ байна. Тэгэхэд Доржмаа нялхаараа байжээ. Энгэрээ задгайлахгүй. Нүцгэн биеэ чамд харуулахгүй хэмээн зулын дөл шиг далдичиж суусан сан…” гэж Баржав эхнэрээ дотроо аргадав. Чингэхдээ өөртөө “Сэцэн билэгт хааны удам судар юм бол уужуу ухаантай бай, Баржав чи! Одоо нударгатай явахгүй бол энэ ихэр гурван голдоо эцэг дээдсийн сүнсийг төөрүүлж, алдрыг хөсөр гээнэ. Улаан залаатай монгол хүн байж алгын чинээ дэлхийгээс айж юу хийнэ” гэж өөртөө тушаав. Тэр нэг л өөр, хийморьтой болжээ.
-Доржмаа, чи миний нойтон үгээр могдорлож яана! гэж битүүхэн итгэж ядав.
-Худал хэлэх дүүрч, ихсийнхээ сүлдийг барьж хэн зүрхэлнэ. Ихсийнхээ сүнсээр тогловол улс гэр мянган жилдээ ч удам судраараа доройтдог юм гэсэн.
Энэ үгийг сонсоод Баржавын дотор бүр ч цэлсийгээд явчихав.
-Маргаашнаас хэдэн унагаа чагталдаг юм уу даа… гэсээр тэр урамтайяа гулав шалав босов.
-Ухаантай амьдрах цаг чинь ирж байгаа даг, Баржав гуай! гэхдээ Доржмаа галдаа аргал нэмэв.
Харин Баржав “Манайхан надаас эхлээд удам судраа хэдэн жарнаар хав дарлаа. Цаг наашилж одоо ам ангайх болж, яамай” гэхээс нэг л сонин. Чингэхдээ Доржмааг харж “Манай Доржмаа Хамаг монголын их хааны үр удамсын туургатад туяарах хувьтай хүүхэн” гэж эхнэрээрээ бардав. Харин Баржавын энэ мэт долдой магтаал түүнд бараг гай болно.

Маргааш нь бар цагт Баржав гүүгээ барихаар хавийн харчуулыг залж Зуун модотын задгай ногоон дэнжийг тоосруулж өнжив. Доржмаа дотроо “Манай Баржав адууны тоосонд өссөн амьтан. Энэ маань үнэхээр ч Хамаг монголын Сэцэн билигт хааны удам судар ч юм сан уу, арай л өөр хүн. Үгүй ч байлаа яалаа. Гэхдээ өнөөгийн бид өндөр дээдсийнхээ өвөрт төрсөн нь л үнэн. Тэгээд ч манай Баржав бурхдын нэр барьж халамцах хүн биш. Энэ голынхныг Сэцэн хааныхан гэлццэг үнэн аваас энэ хэдэн хүүхэд ч эзэн заяатай…” Доржмааг ийн босон суун байтал Баржав гаднаас орж ирэн хазаар ногтоо ханын толгойд өлгөхдөө “Хэдэн унага маань бурхасын удмын сүрэг гэсэндээ гал шиг цоролзож байна. Энэ буянтай адуу маний хэдэн үеийг дамжиж, хэний сүргийн сор болон өнөө бидэнд ирсэн юм, хөөрхий!” гэсээр эхнэрээ нэг их бардам харав.

Доржмаа “Догшин арсланг ч оосорлож болдог орчлон! Манай Баржав яахав, гэнэн хөөргөн, цайлган хүн. Хөөрөхгүй бол энэ минь өөрөө ч хүн биш болно. Үйлс нь ч бүтэхгүй. Өндөр дээдсийнхээ удмыг хүн шиг тээж яваа манайхан цаанаа л эрэмгий зоргоор улс. Энэ минь дээлийн энгэрээ задгайлж, дэлтийнхээ нуруунд сандайлаад дүнжгэр ногоон уулсын дундаа бууж мордож, ууж амсаж яваад зэлээ эвхэнэ, хорвоо тийм хойно. Харин өдий хүртэл удам судраасаа айж нууцалсан нь гунигт тавилан. Баржав өнөөдөр өрөөл бусдын адил эцэг дээдсээрээ худлаа гайхуулж нүгэл хийгээгүй, хэрэв тэгэх аваас насны үйлс хазайна. Энэ маань мөрөөрөө амьтан” гэхээс Доржмаа нөхрөө улам ч ихээр бахдав.
Бүсгүй хүний ухаан гэдэг!
ЗОХИОЛЧ САНЖИЙН ПҮРЭВ

ОЛНЫ ТАНИЛ ХҮМҮҮСТЭЙ ИХЭР МЭТ АДИЛХАН ХҮМҮҮС /15 фото/


Хүн байхын утга учир

$
0
0

17

Дэлхийн өнцөг булан бүрд амьдран аж төрж буй хүмүүсийн хөрөг зургийг хальснаа буулгана гэдэг фото зурагчдын хувьд ихээхэн мэдрэмж шаардсан урлаг юм. Хөрөг зураг дээрх хүмүүсийн нүднээс ихээхэн хэлхээ холбоог мэдэрч болохоор…

3 настай Рана охин 29 настай ээж Сомайе Мэриг үнсэж буй нь. Тэдний нүүр рүү хүчил цацсанаас хойш бусад хүмүүс тэднийг үнсэх нь бүү хэл, харахаас ч нүд нь халтирдаг болсон байна. 

Сири залуу байшингийн нуранги дороос дүүгээ аварчээ

Гэр бүлийнхнээ исламын хэт даврагчдаас хамгаалахаар автомат үүрсэн езид охин

Тайландын аз жаргалтай хос

Үхсэн харх тэвэрсэн индиан жаал

Сибирийн ойд 11 хоног төөрөөд амьд үлдсэн охин

Энэ 2 эмээ 72 жилийн хамтын амьдралын эцэст гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэх боломжтой болжээ

Бүргэдтэй, 13 настай анч монгол охин

Сан-Паулугийн хүү 

Хар арьст хүү албинос хүүг тэврэн нойрсчээ

Гэрийнхээ ойролцоох нуранги намаг дотор гурав хоног усан дотор байж байгаад амь алдсан колумб охин. Аврагчид түүнийг яагаад ч аварч чадаагүй гэдэг.

Нигерийн хангамжийн төвд ирсэн өлсгөлөн бүсгүй хүүхдийн хамт.

Сибирийн анч гэр бүлийнхэн

Оросын Ямал хойг дээр амьдардаг иргэд

Сигар татаж буй куба эмээ

Израилын армийн 18 настай цэрэг бүсгүй урт удаан аяны дараа

Дэлхий дээр дөрөвхөн үлдсэн Цагаан хирсний нэг Кени улсад байдаг бөгөөд буутай харуулууд 24 цагийн турш сахиж хамгаалдаг.

Золиос болсон үхрийн нулимс…

Папуа-Шинэ Гвинейн эмэгтэйчүүд Синг-Синг үндэсний бүжгийн их наадмын үеэр

Езид цөөнх үндэстний хүү Сири-Иракийн хил дээр амарч байгаа нь.

Д.Мигаа

Хятад улсын тухай хамгийн жигшмээр 21 баримт

$
0
0

491498008_1492657383

Бидний ихэнх нь өөрийн улс орноос өөр улс орны тухай маш бага мэддэг. Тэгвэл энэ удаа та бүхэндээ БНХАУ-ын хамгийн жигшмээр баримтуудыг дэлгэе. Шинжээчид Хятадыг дэлхийд нөлөөгөө тогтоож, эдийн засгийн хувьд хурдацтай өсөн нэмэгдэж байгаа “Унтаж буй Луунууд” хэмээн нэрийддэг байна. Гэхдээ бидэнд хятадын талаар мэдэхгүй зүйлс маш олон гэдгийг энэхүү баримтандаа дурдъя.

1. Хятад цэргийн хатуу дэглэмтэй улс. Тэд цэргүүдээ зөв цэх зогсоохын тулд жижиг хэмжээний зүү ашигладаг бөгөөд түүнийгээ дүрэмт хувцасных нь заханд хийдэг аж.

2. Жагсаалын цэргүүдийн эгнээ гарын байрлал яг нэг шугамд байх ёстой. Мөн алхаж байх үед яг нэг хэмжээнд гараа хаялах ёстой учир гараа хаялах өндрийг зааж өгсөн байдаг байна. Алдсан нэгэн хүнд шийтгэл хүртэх нь байдаг байна.

3. БНХАУ-ын 100 сая орчим иргэд өдөрт 1 доллараар амьдарлаа залгуулдаг байна.

4.  Кетчупийг дуурайлгаж хийсэн “Ke-tsiap” нэртэй загасны соус БНХАУ-д байдаг.

5. Хятадын ард түмэн макдоналдсаас хоол худалдаж авч чаддаггүй байна. Үүний оронд машин худалдаж авсан нь дээр гэдэг. Тиймээс зөвхөн өөрсдийн зоогийн газруудаар үйлчлүүлдэг байна.

6. Хятад 54 сая гаруй Христэд итгэгч гэр оронгүй хүмүүс байдаг байна.

7. Хятад улс бусад орнуудтай харьцуулахад дөрөв дахин их хоригдолтой ажээ.

8. АНХААР! Хятадад өндгийг хүүхдийн шээсэнд буцалгаж болгодог.

9. Дэлхийн хамгийн том сошл мэдээллийн сайт GOOGLE, БНХАУ-ын иргэдэд үнэгүй дуу татаж авах боломж олгодог байна.

10.  Хятадын цагдаа нар нохойны оронд галууг мөрдөх ажиллагаанд ашигладаг

11. Хятад улсад жилд бараг нэг сая үр хөндөлт хийлгэдэг гэсэн бүртгэл байдаг байна. Мөн хэдэн арван мянган охид нялх хүүхдээ хог дээр хаядаг. Учир нь Хятад улс нэг хүүхдийн бодлоготой билээ.

12. Хятадын “Яао Дун” хэмээх агуйн байшинд 30 сая гаруй хүмүүс амьдардаг байна. Энэ нь Австралийн хүн амаас илүү ажээ.

13. Хятад улс агаарын бохирдолоороо Дэлхийд гуравт бичигддэг бөгөөд Номхон далайн бүс нутаг хүрдэг голыг маш ихээр бохирдуулагч хийн ялгаруулдаг байна.

14. Хятадын зарим хоол хүнсний компаниуд дотоодын бохир ус, ямааны шээсээр дүфү гэх бүтээгдэхүүнийг хийж байгаа нь тогтоогдсон байна.

15. Хятадын эмэгтэйчүүд онгон биеэ 700 ам.доллар хүртэл зарах боломжтой байдаг гэнэ.

16. Өдөрт 21 ширхэг тамхи татсантай тэнцэхээр хэмжээний  Бээжингийн агаар бохирдолтой байдаг.

17. 1973 онд Хятад улс хүн амын хэт өсөлтөө арилгахын тулд АНУ-д 10 сая  Хятад эмэгтэй аваачих санал тавьж байжээ.

18. Хятад улсын нутаг дэвсгэрт “Playstation”-оор тоглох хууль бус байдаг байна.

19. БНХАУ-д жил бүр 4 сая муур хэрэглэдэг байна.

20. 99 км-ийн урттай ба үргэлжлэх хугацаа 12 хоног явах хэмжээний урт машин зам Шанхай хот бүтээж дээд амжилтыг тогтоосон байдаг байна.

21. Утсаар оролдож яваа хүмүүсд зориулсан тусгай зам байдаг байна. Энэ нь зөвхөн утсаа ширтэж яваа хүмүүст зориулсан бөгөөд тэдний аюулгүй байдлын үүднээс ийм зам гаргажээ.

Х.ЭНАЯА

Эх сурвалж: www.ALDAR.mn

Нүцгэн биеэрээ гайхуулах дуртай залуухан одууд /16 Фото/

$
0
0

37697120_485576828579501_1588848925530390528_n

Өхөөрдөм хөөрхөн,  энгийн жаахан охиноос эрээ цээргүй, үзэсгэлэнтэй халуухан бүсгүйчүүд болсон 15 бүсгүйг та бүхэндээ танилцуулах гэж байна. Тэд урлагийн ертөнцөд хэдийн эргэлт буцалтгүй орсон бөгөөд хийсэн зүйлтэй, хэлэх гавъяатай уран бүтээлчид юм. Тэдний гоо үзэсгэсэн, дур булаам төрх, ур чадваргүйгээр урлаг нэг л хоосон хөндий, амтгүй санагдах байсан бизээ…

Нүцгэн биеэрээ гайхуулах дуртай залуухан одууд

 

15Белла Торн (Bella Thorne)

 

Өдгөө 18 настай залуу жүжигчин Белла Торн, “Дисней” сувгийн хэд хэдэн телевизийн шоу, олон төрлийн кинонуудад тоглоод амжсан билээ. Түүний Инстаграм хуудас, цахим сайтуудын хандалтууд нь олны анхаарлыг эрхгүй татна. Үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй маань цахим хуудастаа ихэвчлэн биеийнхээ галбирыг харуулсан жижигхэн бикини, тэрчлэн хагас нүцгэн хувцасласан зургуудаа түгээдэг. Тэрээр өөрийн дур булаам төрхөөрөө алдарт “W Magazine” сэтгүүлийн нүүр зургийг чимсэн байдаг.

 

Белла Торн (Bella Thorne)

14Шайлене Вудли (Shailene Woodley)

 

2014 онд гарсан “The Fault In Our Stars”, “Divergent” зэрэг уран бүтээлүүдээрээ танигдсан залуу жүжигчин Шайлене Вудли, чадварлаг бөгөөд онцгой төрхтэй бүсгүй юм. Түүний дүрүүд ихэнхдээ эршүүд, энгийн нэгэн баатарлаг байдаг ч, бодит амьдрал дээрээ таны санаж байгаагаас ч илүү дур булаам, эмэгтэйлэг бүсгүй аж. Тэрээр хэд хэдэн алдартай сэтгүүлүүдийн нүүр, улаан хивсний ёслолын үеэр үнэхээр л нүд баясгам үзэсгэлэнтэй харагдаж байсан нь нууц биш.

 

Шайлене Вудли (Shailene Woodley)

13Деми Ловато (Demi Lovato)

 

“Диснейн” сувгаас амжилтынхаа гарааг эхэлсэн дуучин, жүжигчин Деми Ловато, өдгөө хамгийн үзэсгэлэнтэй, хүчирхэг хоолойтой дуучдын нэг билээ. Тэрээр өөрийн клипүүд дээр үргэлж хагас нүцгэн, биеийн галбир гаргасан хувцас өмсөж, халуухан дүр төрхийг бүрдүүлдэг. Түүнчлэн хэд хэдэн алдартай загварын сэтгүүлүүд, брэндүүдтэй хамтран ажилладаг байна.

 

Деми Ловато (Demi Lovato)

12Ариэль Винтер (Ariel Winter)

 

Насандаа баймгүй халуухан, дур булаам жүжигчин бүсгүй Ариэль өдгөө дөнгөж 18 настай билээ. Тэрээр 2015 онд хөх томруулах хагалгаанд орж байсан бөгөөд өөрийн бие галбир, царай төрх, дур булаам байдалдаа ихээхэн анхаарал хандуулдаг гэхэд болно. Түүний хувийн Инстаграм хуудсаас олон гайхалтай, дур булаам зургуудийг үзэх боломжтой.

 

Ариэль Винтер (Ariel Winter)

11“The Pretty Little Liars”

 

Америкийн “ABC” телевизийн уран бүтээл, “The Pretty Little Liars” цуврал кино нь өдгөө олон хүмүүсийн үзэх дуртай, шилдэг бүтээл болсон билээ. Уг киноны үзэсгэлэнтэй залуу жүжигчид өөрсдийн гоо үзэсгэлэн, дур булаам бие галбираараа олны нүдийг хужирлах шиг болсон. Энэхүү кинонд, Шей Митчелл (Shay Mitchell), Эшли Бенсон (Ashley Benson), Люси Хейл (Lucy Hale), Торион Беллисарио (Torian Bellisario) зэрэг авьяаслаг, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд тоглосон байдаг.

 

“The Pretty Little Liars”

10Хлоя Грэйс Морец (Chloe Grace Moretz)

 

“If I stay”, “Kick Ass”, “5th Wave”, “Neighbors 2″ гэх мэт олон киногоороо өөрийн авьяас чадвар, гоо үзэсгэлэнг батлаад амжсан, өсөж яваа залуу жүжигчин Хлоя Грэйс Морец өдгөө 19 настай билээ. Тэрээр хэзээд хэрхэн үзэсгэлэнтэй харагдахаа сайн мэддэг. Түүнчлэн Америк төдийгүй Ази даяар хэдэн мянган шүтэн бишрэгчидтэй билээ.

 

Хлоя Грэйс Морец (Chloe Grace Moretz)

9Кайли Женнер (Kylie Jenner)

 

Ким Кардашьяаны хамгийн бага дүү, өдгөө 18 настай Кайли Женнерийг мэдэхгүй, сонсоогүй хүн гэж ховор. Учир нь түүний талаар цахим ертөнцөөр нэг шуурч, хэлтэй бүхэн түүний талаар ярьж байна. Түүний ийнхүү олны анхаарлыг татах болсон нэг шалтгаан нь, хагас нүцгэн хувцаслалт, нүүр будалт, шуугиантай үйлдлүүд нь билээ. Тиймдээ ч өдгөө эгч нараасаа нэр хүндтэй болсон.

 

Кайли Женнер (Kylie Jenner)

8Женнифер Лауренс (Jennifer Lawrence)

 

Өдгөө 25 настай үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй, Женнифер Лауренс маш олон алдартай бүтээлүүдээрээ өөрийн чадвар, гоо үзэсгэлэнг үнэлүүлээд амжсан. Тэрээр мөн л үргэлж олны нүднээ байж, үе үе нүцгэн зургаараа олны нүдийг орой дээр нь гаргах шиг болдог. Мөн олон алдартай загварын сэтгүүлүүдэд хагас нүцгэн зургаа авахуулж байсан юм.

 

Женнифер Лауренс (Jennifer Lawrence)

7Тайлор Свифт (Taylor Swift)

 

Өдгөө 26 настай чадварлаг уран бүтээлч, үзэсгэлэнтэй дуучин бүсгүй маань гоолиг сайхан бие галбир, хүүхдэрхүү өхөөрдөм царай, шаргал үсээрээ дахин давтагдашгүй дүр төрхийг бүтээсэн. Тэрээр анх каунтри жанрын дуугаар олонд танигдсан ч, поп урсгал руу эргэлт буцалтгүйгээр орсон. Өөрөө дуугаа бичиж, дуулдаг гээд бодохоор үнэхээр л авьяаслаг уран бүтээлч байгаа биз?

 

Тайлор Свифт (Taylor Swift)

6Ариана Гранд (Ariana Grande)

 

Богино банзал, боолттой урт үс, өвдөг давсан түрийтэй гутал туранхай гоолиг бие галбирийг нэрийн хуудсаа болгосон үзэсгэлэнтэй дуучин бүсгүй өдгөө нэр алдраа түгээсэн, залуу уран бүтээлч болжээ. Тэрээр хэд хэдэн хүүхдийн цуврал киногоор олонд анх танигдсан бөгөөд харин сүүлд өөрийн чадварлаг хоолой, үзэсгэлэнтэй төрхөөрөө олонд танигдсан юм.

 

Ариана Гранд (Ariana Grande)

5Эмма Ватсон (Emma Waston)

 

Алдарт “Харри Поттер” цуврал киноны Хармони Гренжер авхайн дүрээр танигдсан залуу жүжигчин Эмма Уотсон, хэдийн хүүхдэрхүү өхөөрдөм төрхөө гээж, харин дур булаам, үзэсгэлэнтэй бүсгүйн дүрээр эргэн ирсэн билээ. Тэрээр өдгөө маш олон алдартай загварын сэтгүүлүүд, брэндүүдтэй хамтран ажиллаж байгаа юм.

 

Эмма Ватсон (Emma Waston)

4Селена Гомез (Selena Gomez)

 

“Дисней” сувгаас амжилтын гараагаа эхэлсэн өхөөрдөм төрхтэй залуу жүжигчин, дуучин Селена Гомезыг бид бүхэн дуучин Жастин Биберийн хуучин найз охин гэдгээр нь мэдэх билээ. Тэрээр удахгүй нээлтээ хийх “Neighbors 2” кинонд тоглосон юм. Селена бүр жаахан байхаасаа л дур булаам байсан бөгөөд, өдгөө харин халуухан дүр төрхөөрөө залуусын зүрх сэтгэлийг эзэмдэж байна.

 

Селена Гомез (Selena Gomez)

3Софи Тернер (Sophie Turner)

 

“Game Of Thrones” цувралын Санса Старкийн дүрийг чадамгай бүтээсэн жүжигчин, Софи Тернер өдгөө 20 настай. Өхөөрдөм хөөрхөн охины төрхөөс үзэсгэлэнтэй халуухан бүсгүйн төрх рүү шилжсэн түүнийг шүтэн бишрэх хүмүүсийн тоо мундахгүй. Түүний Инстаграм хуудсанд ихэвчлэн хагас нүцгэн, тачаангуй зургууд байдаг юм билээ.

 

Софи Тернер (Sophie Turner)

2Сара Хайленд (Sarah Hyland)

 

“Modern Family” киноны Хейли Дунфи (Haley Dunphy)-ийн дүрээр олонд танигдсан Сара Хайленд, үнэхээр дур булаам үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй юм. Түүний Инстаграм хуудас, цахим сайтуудын хандалтууд нь олны анхаарлыг эрхгүй татдаг. Тэрээр цахим хуудастаа ихэвчлэн биеийн галбирыг харуулсан бикини, тэрчлэн хагас нүцгэн хувцасласан зургуудаа түгээдэг юм.

 

Сара Хайленд (Sarah Hyland)

1Майли Сайрус (Miley Cyrus)

 

“Диснейн” Ханна Монтанагийн дүрээр олонд танигдсан тэрээр энгийн даруухан бүсгүйгээс этгээд содон, халуухан бүсгүйн имижийг чадварлаг бүтээж яваа юм. Түүнийг яагаад ийнхүү задгай хувцаслаж, эрээ цээргүй аашилж байгаад нь шүтэн бишрэгчид нь үнэхээр л гайхаж байгаа харагддаг. Одоо ч энэ бүхэн хэдийн ард хоцорч, түүний байдалд хүмүүс хэдийн дасаж дээ.

 

Майли Сайрус (Miley Cyrus)

 

63
таалагдаж байна

151
таалагдахгүй байна

ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН АЙМШИГТАЙ ХАРААЛУУД

$
0
0

Хууран мэхлэгч, хулгайч нарыг хууль шийтгэж чадахгүй бол яах вэ? Харин энэ асуудлыг эрт үед амьдарч байсан хүмүүс хараалын тусламжтайгаар шийддэг байжээ. Иймээс бид та бүхэндээ түүхэн дэх хамгийн аймшигтай хараалуудыг танилцуулж байна.

jj

10. Ромын хараагдсан хавтан
Эртний Ромд бусдыг хараахад тун амархан байсан бөгөөд ердөө хатуу гадаргатай мод эсвэл чулуун хавтан хэрэг болох юм байна. Хараалыг хийхдээ хавтан дээр үзэн ядаж буй хүний талаар бичиж цус нь нүдээрээ гараасай зэрэг зүйлсийг бичсэний дараа газарт булах хэрэгтэй ажээ. Гэхдээ зөв газартаа булах ёстой бөгөөд бурхад тухайн хавтанг олох газар булах ёстой гэнэ.

9. Яс чиглүүлэх
Энэ нь Эртний Австраличуудын хараах арга барил бөгөөд үзүүртэй ясны нэг талд үс сүлжиж унжуулна. Дараа нь хараах гэж буй хүн рүү чиглүүлээд барьж зогсдог юм байна.

8. Чөтгөрийн нүд
Хүн тань руу маш муухайгаар удаан ширтээд байвал нэг төрлийн хараалд тооцож болох ажээ. Энэ нь эрт үед яригддаг байсан хэдий ч одоо үед итгэдэг хүмүүс ч байдаг байна. Тус хараал хүний эрүүл мэндээр нь ч хохироож болдог гэнэ. Чөтгөрийн нүд нь ихэвчлэн нялх хүүхдүүдэд нөлөөлдөг хэмээн үздэг ажээ.

7. Уши Но Коку Майри
Энэ нь хараалын хэллэг бөгөөд “Оксын цагаар танайд Шринэ очно” гэсэн үг юм. Оксын цаг нь шөнийн 1 цагаас шөнийн 3 цаг хүртэлхийг хэлдэг юм байна. Дараа нь хараал хүртээх хүн дэрсэн хүүхэлдэй хийж дээр нь хараах гэж буй хүний цус эсвэл бусад хэсгийг тавина. Үүний дараа гэрийнх нь ойролцоо хүүхэлдэйгээ тавьснаар хараал биелдэг ажээ.

6. Нидстэнг
Энэ нь эртний Викингүүдийн хараал бөгөөд 3 метр орчим модон дээр морины гавалын ясыг суулгаж өгөх юм. Хараагдах ёстой хүний гэр лүү гавалын ясыг чиглүүлэн газарт зоосноор үхлийн бурхан Хела ирж, өс хонзонг нь авч өгөх бөгөөд сүнсийг нь шийтгэдэг гэнэ.

5. Хараалтай ном
Эрт үед гар аргаар бичигдсэн ном хүнд хараал болж чаддаг байжээ. Энэ нь Европд их дэлгэрсэн бөгөөд бурханыг дууддаг зан үйл юм байна. Харин доорх ном нь Барселонагийн нэгэн хийдээс олдсон ба түүн дээр “Энэ ном түүний дэргэд очтол олон гарыг дамжин яваг, түүнийг өршөөл гуйлган сөхөртөл нь зовоогооч, түүний анд нөхөд зовон тарчлиг, эцэс сүүлд нь түүнийг тамд үүрд үлдээгээч” хэмээн бичсэн байжээ.

4. Католик хараал
Та хаа нэгтээ газар явж байгаад хэтэрхий хэрцгий, айдас төрүүлэм бичиг олж уншвал хараал гэж ойлгож болно. Жишээ нь “Тэр гэртээ хараагдаг, гадаа байсан ч хараагдаг эсвэл сууж байхдаа хараагдаг, цус яс нь хүртэл хараагдаж ямар ч дуу хоолой гарахааргүй болог” гэх энэ үгсийг Ромын Католик сүмээс олж болох ажээ.

3. Графитти
Орчин үед ханан дээр элдэв янзын үгсийг олон өнгөөр бичих болсон. Гэхдээ дээхэн үед энийг хараал маягаар ашигладаг байжээ. Өс хонзон санасан хүнийхээ нэрийг сүмийн ханан дээр сийлснээр хараал бий болдог гэж итгэдэг бөгөөд хэд хэдэн нэрнүүд олдож байсан байна.

2. Нкиси Нконди
Конгод “Нкиси” гэх сийлбэр байдаг бөгөөд тэр нь хүч чадлыг сэлбэж хүнийг тэнхрүүлдэг ажээ. Энэ бүхэн тийм ч муухай сонсогдохгүй байх гэхдээ түүнд ах байдаг бөгөөд “Нкиси Нконди” гэх шүтээн нь өс хонзонг авч, буруу зүйл хийсэн хүмүүсийн сүнсийг авч оддог хэмээн үздэг байна.

1. Египтийн хараал
”Тутанхамун хааны амгалан тайван байдлыг хөндсөн хэн ч байтугай үхэл түүнийг авч одно” гэж ярих нь айдас төрүүлэм бөгөөд египтийн бунхан бүрийн үүдэнд иймэрхүү бичиг хүлээж байдаг байна. Ийнхүү нутгийн иргэд архелогичидийг бунхан ухсаны дараа хараалд өртөнө хэмээн итгэдэг ажээ.

НАС БАРСАН БҮСГҮЙГЭЭС ХҮҮХЭД ТӨРЖЭЭ

$
0
0

001-2

Амьдралд гайхалтай гэмээр зүйлс олон тохиолддог. Харин Канадын Торонто хотод гарсан нэгэн хачирхалтай явдал үнэхээр олныг гайхашруулсан байна.

Эмгэнэлтэй ч гэмээр энэ түүх ингэж эхэлжээ. Жирэмслэлтийн долоо дахь сард байсан нэгэн бүсгүй эмнэлэг рүү явж байх замдаа жолоодлогоо алдсаны улмаас аймшигт зам тээврийн осолд орж, тархи, цээжиндээ олон тооны хүнд гэмтэл авсны улмаас нас барсан аж.

Эмч нар эх болон түүний хэвлий доторх хүүхэд нас барсан болохыг тогтоожээ. Харин маргааш нь оршуулах ёслол болж байх үед гайхалтай зүйл болох нь тэр!

Шарилыг буулган оршуулж байх үед гэнэт хүүхэд уйлах сонсогдсон байна. Тэр дуу өөр хаанаас ч бус, харин талийгаачийн авсан дотроос сонсогдож байжээ.

Энэхүү үйл явдлыг харсан хүмүүс хичнээн ихээр гайхсаныг үгээр дүрслэхийн аргагүй! Золгүй бүсгүй нас бараад 24 цаг болсон, үүний 17 цагт нь шарил хадгалах байрны хөргөгч дотор цогцос байрлаж байсан гээд бод доо!

Тэрхүү хүүхэд хүчилтөрөгчгүйгээр хэрхэн амьд үлдэж чадсан нь оньсого болон үлджээ. Энэхүү үзэгдлийг бүсгүйн үхлийг оношилсон эмч ч тайлбарлаж чадсангүй. “Би эмчээр ажиллаад 22 жил болж байна… Үүнийг гайхамшиг гэхгүй, өөр юу гэж тайлбарлахаа би мэдэхгүй байна” хэмээн тэрээр өгүүлсэн байна.

Хачирхалтай нөхцөлд хорвоод мэндэлсэн охины биеийн байдал сул дорой байсан бөгөөд сэхээн амьдруулах инкубаторт нэлээн хугацааг өнгөрүүлсэн аж.

ЗУРАГЧИН ДМИТРИЯ ЧАПАЛЫГИЙН АВСАН ДЭНДҮҮ ХАЛУУХАН ГЭРЭЛ ЗУРГУУД /+30 ФОТО/

$
0
0

Зурагчин Дмитрия Чапалы гэрэл зургууддаа гэрлийн сюрреализмыг ашигладаг. Зураач, яруу найрагч, хөгжимчин гэхчлэн бүхий л уран бүтээлчийн хувьд уран бүтээлийн онгод хийморийн шавхагдашгүй бөгөөд мөнхийн сэдэл, эх үүсвэр нь бүсгүй хүний гоо бие галбир байсаар ирсэн, одоо ч байгаа, цаашид ч байсаар байх биз. Сайхан бүсгүйн гоо үзэсгэлэнг магтан дуулсан олон сая бүтээл туурвилууд байдгаас уран гоолиг, гайхамшигтай галбир бүхий бүсгүйчүүдийн фото зургуудыг орууллаа.

information_items_829-600x400

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сархад хүртэж тасарсан одууд

$
0
0

Хүн л юм хойно ууж идэж, наргиж цэнгэхийг хүсэлгүй яахав ээ. Гэвч олны танил хүмүүс гэрэл зурагчдаас аль болох хол нуугдахгүй л бол ганц л буруу гишгэсэн алхам нь дэлхий нийтээр хэдхэн хормын дотор тарах аюултай. Гэвч тэд нойтон хамуу шиг папарациудаас хэзээ ч салж чадахгүй бололтой.

419e9a9bb36dd0e3730742a905be426a

1.Жүжигчин Кирстен Данст (Kirsten Dunst)

drunk Kirsten Dunst зурган илэрцүүд

2.Жүжигчин Мел Гибсон (Mel Gibson)

 drunk Mel Gibson зурган илэрцүүд

3.Жүжигчин, нэвтрүүлэгч Кристина Риччи (Christina Ricii)

drunk Christina Ricii зурган илэрцүүд

4.Жүжигчин Линдсей Лохан (Lindsay Lohan)

drunk Lindsay Lohan зурган илэрцүүдdrunk Lindsay Lohan зурган илэрцүүд

5.Жүжигчин Тара Рейд (Tara Reid)

drunk Tara Reid зурган илэрцүүдdrunk Tara Reid зурган илэрцүүд

6.Жүжигчин, дуучин, бүжигчин Паула Абдул (Paula Abdul)

drunk Paula Abdul зурган илэрцүүд

7.Жүжигчин Ник Нолте (Nick Nolte)

Холбоотой Зураг

8.Жүжигчин, модель Миша Бартон (Mischa Barton)

drunk Mischa Barton зурган илэрцүүдdrunk Mischa Barton зурган илэрцүүд

9.Модель Памела Андерсон (Pamela Anderson)

drunk Pamela Anderson зурган илэрцүүдdrunk Pamela Anderson зурган илэрцүүд

10. Жүжигчин, найруулагч Дэвид Хасселхофф (David Hasselhoff)

drunk David Hasselhoff зурган илэрцүүд

11.Загвар зохион бүтээгч Викториа Бекхам (Victoria Beckham)

Загвар зохион бүтээгч Викториа Бекхам (Victoria Beckham)

12.Загвар өмсөгч Жижи Хадид (Gigi Hadid) болон дуучин Заян Малик (Zayn Malik) нар

Загвар өмсөгч Жижи Хадид (Gigi Hadid) болон дуучин Заян Малик (Zayn Malik) нар

13.Загвар өмсөгч Кендалл Женнер (Kendall Jenner) дүү Кайли Женнер (Kylie Jenner)

Загвар өмсөгч Кендалл Женнер (Kendall Jenner) дүү Кайли Женнер (Kylie Jenner)

14.Жүжигчин Анжелина Жоли (Angelina Jolie), Брэд Питт (Brad Pitt) нар

Жүжигчин Анжелина Жоли (Angelina Jolie), Брэд Питт (Brad Pitt) нар

15.Дуучин Адель (Adele)

Дуучин Адель (Adele)

16.Дуучин Аврил Лавин (Avril Lavigne)

Дуучин Аврил Лавин (Avril Lavigne)

17.Дуучин Майли Сайрус (Miley Cyrus)

Дуучин Майли Сайрус (Miley Cyrus)

18.Жүжигчин Брэд Питт (Brad Pitt)

Жүжигчин Брэд Питт (Brad Pitt)

19.Жүжигчин Жюд Лoу (Jude Law)

Жүжигчин Жюд Лoу (Jude Law)

20.Жүжигчин Жонни Депп (Johnny Depp)

Жүжигчин Жонни Депп (Johnny Depp)

21.Дуучин Рианна (Rihanna)

Дуучин Рианна (Rihanna)

22.Жүжигчин Роберт Паттинсон (Robert Pattinson)

Жүжигчин Роберт Паттинсон (Robert Pattinson)

23.Дуучин Жастин Тимберлейк (Justin Timberlake)

Дуучин Жастин Тимберлейк (Justin Timberlake)

24.Дуучин Кристина Агулера (Christina Aquilera)

Дуучин Кристина Агулера (Christina Aquilera)

25.Английн жүжигчин, модель Хелен Фланаган (Helen Flanagan)

Английн жүжигчин, модель Хелен Фланаган (Helen Flanagan)

26.Тв од, зохиолч, модель асан Брэнди Гланвиль (Brandi Glanville)

Тв од, зохиолч, модель асан Брэнди Гланвиль (Brandi Glanville)

27.Жүжигчин Мишель Родригес (Michelle Rodriguez)

Жүжигчин Мишель Родригес (Michelle Rodriguez)

Хүний биед “ургасан”аймшигтай зүйлс

$
0
0

Таны бие эрхтэнүүд дээр аймшигт зүйл ургадаг гэж бодохоор л жихүүдэс хүрмээр санагдаж байгаа биз. Хэдийгээр хүний биед үү, ургацаг ургах нь энгийн үзэгдэл болсон ч зарим тохиолдолд анагаахын шинжлэх ухаан ч тодорхойлох боломжгүй зүйлс хүртэл ургаж төлждөг гэнэ. Ингээд хүний биед ургаж байсан магадлалтай аймшигт зүйлстэй танилцацгаая.

Хүний биед "ургасан" аймшигтай зүйлс

 

1Гаж донтон болгож хувиргасан гайтай хавдар

 

АНУ-ын Виржиния мужийн оршин суугч, нэгэн багшийн тархинд хавдар ургасан бөгөөд энэ нь түүний хувийн амьдралыг бүхэлд нь өөрчилсөн байна. Эхлээд багшийн зөвхөн толгой өвдөж байсан бол хэсэг хугацааны дараа хавдар нь томорч, үүний нөлөөгөөр ч юм уу, хором бүр сексийн талаар бодох болсон гэнэ. Тэрээр насанд хүрэгчдэд зориулсан сэтгүүл цуглуулсан ч байдал дээрдсэнгүй, бүхэл шөнийн турш порно кино үзэж, эсвэл өөрийгөө эмэгтэйчүүдийг хүчирхийлж буй мэтээр төсөөлөх болсон гэнэ.

Сүүлдээ багш залуу өөрийн дагавар охиныг оролдож эхэлсэн учир түүнийг цагдаа нар баривчилснаар толгойд нь томорч буй хавдрын талаар мэдсэн аж. Ингээд эмч нар түүний тархин дахь хавдрыг мэс заслын аргаар авсны дараа залуугийн амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн байна. Хагалгааны өмнө тэнд байсан бүх сувилагч, эмч нарыг оролдож, биед нь хүрч байсан бол хавдрыг авсны дараа тэс өөр болжээ.

Жилийн дараа тэрээр дахин порно сонирхож эхэлсэн гэнэ. Эмчийн үзлэгт ортол хавдар дахин ургасан нь тодорхой болсон бөгөөд хавдрыг авсны дараа түүний бохир бодол дахин алга болжээ.

 

Гаж донтон болгож хувиргасан гайтай хавдар

2Хавдартай бүсгүйд тархи нь зөвлөгөө өгчээ

 

1984 онд А.Б нэртэй нэгэн эмэгтэйг гэртээ сууж байхад нь түүний толгойд “Та битгий айгаарай. Таньтай ярьж байгаа нь гайхширлыг тань төрүүлнэ гэдгийг би мэдэж байна. Гэхдээ энэ бол тантай холбогдох хамгийн энгийн арга. Би найзынхаа хамтаар Грейт-Ормонд-стритийн хүүхдийн эмнэлэгт ажилладаг. Бид танд туслахыг хүсэж байна” хэмээсэн хэн нэгний яриа сонсогдсон байна.

A.Б өөрийгөө галзуурч байна хэмээн бодож, эмчид үзүүлэтэл түүнд “Сэтгэл зүйн цагаан солио” гэсэн онош тавьж, тайвшруулах үйлчилгээтэй эм бичиж өгчээ. Гэвч эмийг уусан ч бүсгүйн биеийн байдал дээрдсэнгүй.

Түүнд сонсогдох болсон яриа илүү ойлгомжтой болж, “Компьютер оношилгоо хийхээс нааш түүний толгойд буй хавдрыг илрүүлж чадахгүй” хэмээн хэлж, хамгийн ойр байрлах тархины эмнэлгийг хүртэл түүнд зааж өгсөн байна.

Эмч нар компьютер оношилгоо хийхийг хүсэхгүй байсан ч бүсгүй шаардсаны ачаар хийсэн байна. Тэгтэл бүсгүйн тархинд үнэхээр хавдар байгааг илрүүлжээ.

Эмч нарын хэлж байгаагаар хавдар дөнгөж ургаж эхэлж байсан бөгөөд тархинд бага зэрэг даралт үзүүлж байсан учир бүсгүйд ийнхүү мэдээлэл өгсөн байж болох юм гэжээ. Ингээд хагалгаа хийж, хавдрыг авсны дараа “Бид танд тусалсандаа баяртай байна. Баяртай” хэмээн хамгийн сүүлийн удаа хэн нэгний ярихыг сонссон аж.

 

Хавдартай бүсгүйд тархи нь зөвлөгөө өгчээ

3Нүдэндээ үстэй хүн

 

19 настай Ираны иргэн нүдэн дээрх ургацагаа авахуулахын тулд эмчид ханджээ. Энэхүү ургацаг төрсөн цагаас нь эхлэн нүдэнд нь байсан ч улам л том болсоор байсан аж.

Оношилгоо хийж үзэхэд хэдэн сормуус нүдний алим руу шигдэж ургаснаар асуудал үүссэн гэнэ. Ургацаг болон үснээс болж залуу юу ч харахгүй байсан бөгөөд нүдээ анивчих үед үс түүний зовхины дотор хэсгийг ирвэгнүүлж байжээ.

Хамгийн аймшигтай нь нүдэн дотор үс ургаж, өвдөлт мэдрэгдэх болсон явдал юм. Гэхдээ энэ нь анхны тохиолдол биш бөгөөд “Лимбный дермоид” хэмээх өвчин гэнэ. Энэхүү өвчин нь биеийн арьсыг аль нэг хэсэгт шилжүүлэн суулгахад үүсдэг аж. Харин энэ залууд тохиолдсон явдал бол уг өвчний нэг илрэл байжээ.

 

Нүдэндээ үстэй хүн

4Шүдтэй хавдар

 

Португалд Ромын эзэнт гүрний үеийн малтлага явуулж байсан археологичид 1600 жилийн өмнө нас барсан нэгэн бүсгүйн шарилаас тун хачирхалтай зүйл олсон байна.

Бүсгүйн таазан дотор хавдар үүссэн байсан бөгөөд нас барах үед нь түүний бие дотор дөрвөн  шүд ургасан байжээ. Археологичид бүсгүйн нас барсан шалтгааныг тодорхой хэлж чадахгүй байгаа ч ургаж буй шүд түүний дотор эрхтэнийг гэмтээснээр аминд нь хүрсэн байх магадлалтай гэж үзсэн аж.

Хэдийгээр энэ бол аймшигтай үхэл хэдий ч ийм баримт анхны бөгөөд сүүлийн тохиолдол биш байжээ. Энэ бол “тератома” нэртэй өндгөвчний хавдар юм байна. Хэдэн жилийн өмнө хамгийн том “тератома” хавдрыг 74 настай бүсгүйн таазнаас авчээ. Аймшигт хавдар 46 см хүртэл урттай байсан бөгөөд түүний дээр шүд ургасан байсан гэнэ.

 

Шүдтэй хавдар

5Хавдраас болж элдэв дүрс харах болжээ

 

Уран зургийн сургуулийн оюутан Шон Торнтонд тун хачирхалтай зүйл тохиолдох болжээ. Түүний бүх бие эрч хүчээр дүүрч, тэрээр яг л галзуурсан мэт болж байсан гэнэ. Ийм байдалтай хэсэг явсны эцэст тэрээр орон дээрээ тэрийн унаж, төрөл бүрийн сонирхолтой өнгө, хэлбэр дүрс харах болжээ.

Өмнө нь тэр хар тамхи хэрэглэдэг байсан ч дээрх үзэгдэл хар тамхи хэрэглээгүй байх үед нь тохиолдож, мансууруулах бодисоос ч хүчтэй нөлөөлсөн гэнэ.

Тэрээр яг л гурван нүдтэй мэт болж, гурав дахь нүдээрээ бидний амьдарч буй дэлхий ертөнцөөс ангид зүйлийг олж харж байжээ.

Хожим нь эмч нар энэхүү хачирхалтай үзэгдэл түүний толгойд үүссэн хавдраас үүсэлтэй болохыг ойлгосон байна. Залуу эр өөрийн нүдэнд харагдсан бүх зүйлийг уран зураг хэлбэрээр буулгаж авчээ.

 

Хавдраас болж элдэв дүрс харах болжээ

6Эзнээ нас барсны дараа ч идэвхтэй байсан хавдар

 

1951 онд Виржиния мужийн нэгэн сууринд амьдардаг Генриетта Лакс умайн хүзүүний хавдартай хэмээн оношлогдсон байна. Түүний биед их хэмжээний хавдар байсан ч хамгийн хачирхалтай нь уг хавдрын идэвхжилийг зогсоох боломжгүй байжээ.
Эмч нар бүсгүйн хавдрыг хэзээ ч үхэхгүй, саармагжихгүй эсээс бүрдсэн болохыг тодорхойлсон байна. Үүнээс гадна хавдрын эсийн тоо 24 цагийн дотор хоёр дахин нэмэгдэж байсан гэнэ.

Бүсгүйд энэ талаар огт хэлээгүй бөгөөд харин ч түүнийг туршилтын туулай болгож ашиглаж, Генриетта Лакс жилийн дотор нас баржээ.

Нас барсан ч түүний хавдрын эс саармагжаагүй төдийгүй одоо хүртэл ургаж байгаа гэнэ. Олон жилийн турш энэхүү хавдрыг судлаач нар туршилтын зориулалтаар ашиглаж, анагаахын шинжлэх ухааны нээлтүүд хийх болсон юм.

Харин Генриетта өөрийнх нь үхэл дэлхий дахинд хэрхэн тусалсан талаар огтхон ч мэдээгүй. Тэрээр өөрийнх нь биед аймшигт хавдар ургаж байгааг мэдсэн боловч эмч нар түүн дээр туршилт хийсэн гэдгийг огт мэдээгүй аж.

 

Эзнээ нас барсны дараа ч идэвхтэй байсан хавдар

7Толгой дээрээ эвэртэй эмээ

 

87 настай эмээ Лян Сюйжэний толгойн орой дээр нэг мэнгэ байсан бөгөөд тэрээр анх загатнаж эхлэхэд нь л эмчид үзүүлжээ. Эмч нар энгийн нэгэн мэнгэ хэмээн түүнийг тайвшруулж, загатналтын эсрэг эм өгсөн гэнэ. Гэтэл мэнгэ ургасаар хуруун чинээ урттай болж, хатуу, хурц үзүүртэй болсон байжээ.

Хэсэг хугацааны дараа мэнгэ тасарч, түүний оронд эвэр ургаж эхэлсэн байна. Хагас жилийн дотор 13 см-ийн урттай эвэр ургажээ.

Энэ бол “Арьсны эвэр” бөгөөд эрүүл мэндэд хор нөлөөгүй хумстай адил найрлагатай байсан гэнэ. Уг эвэр маш мэдрэмтгий байжээ. Түүний гавал ясанд ямар нэгэн зүйл шигдэж байгаа мэт мэдрэмж төрж байсан учир Лян огтхон ч унтаж чадахаа больсон аж. Заримдаа эвэрнээс цус гардаг байжээ.

Эмч нар хавдрыг авах санал тавьсан ч гэр бүлийнхэн нь түүнийг хагалгааг давж чадна гэдэгт итгэлгүй байсан учир татгалзсөн бөгөөд эмээ одоог хүртэл хавдартайгаа явж байгаа гэсэн шүү.

 

Толгой дээрээ эвэртэй эмээ

8Нүүрэн дээрээ таван кг ургацагтай залуу

 

Хосе Местрег “нүүргүй хүн” гэж нэрлэдэг байна. Түүнийг 14 настай байхад нь нүүрэн дээр нь том ургацаг мэт зүйл гарсан гэнэ. Эмч нар бага дээр нь авах хэрэгтэй гэж зөвлөсөн боловч Местре Иеговы шүтлэгтэй байсан тул татгалзсан аж.

Дараа нь түүний нүүрэн дээр нил ягаан өнгийн ургацагнууд гарах болжээ. Ургацагны нэг нь залуугийн баруун нүд, нөгөөх нь залуугийн зүүн нүдний алиман дээр ургасан учир харах боломжгүй болжээ. Мөн аман дотор нь хүртэл ургацаг гарсан нь амьсгалахад хүндрэлтэй болгожээ. Месте юм идэж чадахаа больсон гэнэ.

Хавдар таван кг болтлоо томорч ургасан байна. Мэс засалчдын хэлж байгаагаар Местрегийн нүүр битүү ургацаг болж, хүн төрхөө алдсан аж. Азаар сувилагч бүсгүй түүнийг хагалгаа хийлгэхийг ятгаж чадсан байна. “Чи бага багаар амиа алдаж байна. Тиймээс азаа үзэх хэрэгтэй шүү дээ” гэж тэр зөвлөжээ.

Местре Чикаго руу нисэж, хагалгаанд оржээ. Дөрвөн удаа хагалгаа хийлгэсний ачаар хавдрыг авч, залуу амьд гарч чадсан байна.

 

Нүүрэн дээрээ таван кг ургацагтай залуу

9Хавдар алуурчин болгожээ

 

Техасын их сургуулийн оюутан Чарльз Уитмений толгой маш их өвддөг байжээ. Тэрээр угийн даруухан хөвгүүн байсан боловч нэг өдөр бүх хүүхдийн өмнө ангийнхаа хүүхдийг сандлаас нь чирч гадагшаа гаргасан нь оюутнуудыг маш их түгшээсэн аж. Харин арай ч түүнийг хороочихоогүй юм.

Үүнээс хэд хоногийн дараа 1966 оны долдугаар сарын 31-ний өдөр түүний толгой маш хүчтэй өвдөж, үүний хамт хэн нэгний амийг хороох хүсэл Чарльзд төржээ. Тэрээр өөрийн хийх гэж буй хэргийнхээ талаар захидал бичиж, хэрхэн яаж хийх талаараа нарийн тайлбарласан аж.

“Урт удаан хугацаанд бодсоны эцэст, би өнөөдөр орой эхнэр Кэтигийнхээ амийг хороохоор шийдлээ.  Би түүнд маш их хайртай. Тэр маш сайн эхнэр байсан. Хэзээ ч ямар ч тохиолдолд би түүнд найдаж чадахаар байсан. Гэхдээ би яагаад түүнийг амийг хороохоор шийдсэнээ тайлбарлаж чадахгүй байна” гэж бичжээ.

Ингээд захидлаа бичиж дууссаныхаа дараа тэрээр эхлээд ээжийгээ боож, дараа  нь түүнийг мэсээр хороосон байна. Харин дараа нь гэртээ ирж эхнэрийнхээ амийг хөнөөж, эцэст нь сургууль дээрээ очиж 14 хүний амийг хороосон аж.

Хамгийн сүүлийн захидалдаа Уитмен “Надтай юу тохиолдож байгааг би ойлгохгүй байна. Сүүлийн үед би маш олон утгагүй хэргүүдийн хохирогч болж байна” хэмээн бичиж, эмч нарыг тархинд нь оношилгоо хийхийг хүссэн байна.

Эмч нар хүсэлтийг нь хүлээн авч түүнд хагалгаа хийхэд тархинд нь том хэмжээний хавдар байсан гэнэ. Хавдар толгойны хүчтэй өвдөлт, хүн амины хэрэг хийх хүслийг төрүүлэх шалтгаан болсон гэж  эмч нар үзжээ.

 

Хавдар  алуурчин болгожээ

10Өөрийн гэсэн тархитай хавдар

 

2003 онд 25 настай япон бүсгүй өндгөвчний хавдартай хэмээх онош сонссон бөгөөд тератома хавдрын нэг төрөл байсан учир шүд ургах магадлалтай байжээ. Гэхдээ энэ нь бусад төрлийн хавдраас тэс өөр байсан гэнэ. Хавдар нярай хүүхдийн хэлбэртэй байжээ. Тэр ч байтугай чих, шүд, яс, судас, бүдүүн гэдэстэй байсан бөгөөд энэ нь урагтай адил харагдаж байсан гэнэ. Харин толгой дээр нь нүд мэт ганц цэг байжээ.

Үүнээс гадна хавдар тархитай байсан бөгөөд хэмжээ нь ердөө шош шиг харагдаж байсан гэнэ. Гэхдээ хавдарт бүхий л эрхтэн байсан нь хачирхалтай.

Хүний биеэс олсон хамгийн хачирхалтай, бас хүний  хэлбэртэй хавдар энэ байжээ. Гэхдээ энэ нь анхны тохиолдол биш гэнэ. Тархитай хавдар буруу мэдээллийг дамжуулж эхэлдэг байна. Гадаад орчноос үүссэн илүү тархи тухайн хүний бүх хувийн зан араншинг ч өөрчлөх магадлалтай аж.

 

Өөрийн гэсэн тархитай хавдар

1113 кг өтгөнөөр дүүрсэн бүдүүн гэдэс

 

Хятадын иргэн Жоу Хай (Zhou Hai)- гийн гэдэс нь хөөж, маш их өвдөж, амьсгалж ч чадахгүй байсан тул эмчид очиж үзүүлсэн гэнэ. Тэгтэл рентген зургийг нь хараад эмч нар бүдүүн гэдэс нь бөглөрч хөөсөн төдийгүй хэзээ мөдгүй хагарах магадлалтай гэж оношилжээ. Ийнхүү хагалгаа хийн түүнээс 76 см урт, 13 кг жинтэй бөглөрсөн бүдүүн гэдсийг нь тайрч авчээ.

 

13 кг өтгөнөөр дүүрсэн бүдүүн гэдэс

МОНГОЛЫН ДУНДАЖ ДАВХАРГЫНХАН ЖУУЛЧНЫ НҮДЭЭР

$
0
0

1531984986_32586

Оросын нэгэн жуулчны нүдээр Монголын дундаж давхаргын айл ямар харагддагийг орчуулан хүргэе.

 

Мөнгө, бизнес, амьдрал ахуй нь тун боломжийн яваа хүмүүсийг хэрхэн тодорхойлох вэ? Мэдээж үл хөдлөх хөрөнгөөр нь тодорхойлж болно. Хэрвээ та сайхан байшинд амьдарч байгаа бол таны бүх зүйл хэвийн гэсэн үг. Харин монголчуудын хувьд ямар бол? Тэд нүүдэлчид, гэр хэмээх сууцанд амьдардаг хүмүүс шүү дээ.

Гэхдээ гэр хэмээх сууцанд нь ч ялгаа байдаг аж. Харахад ижилхэн мэт боловч баян, ядуу хүмүүсийн гэр хоорондоо маш их ялгаатай. Юугаараа гээч?

Монгол гэрийн хэмжээг квадрат метрээр биш, ханаар нь тодорхойлдог аж. Хананы тоо олон байх тусам гэр илүү баян гэсэн үг. Ядуу гэр 4 ханатай бол баячууд нь бүхэл бүтэн 7 ханатай.

Дуучин АДЕЛЬ АДКИНС

$
0
0

adele-t

Их Британийн дуучин, дуу зохиогч Адель Лори Блю Адкинс 1988 оны тавдугаар сарын 5-нд төржээ. Түүний цомгууд дэлхий даяар олон сая хувь борлогдож эзэндээ ихээхэн амжилт авчирсны дотор Грэммийн 15 шагнал, нэг удаагийн Оскарын шагнал багтана. Аделийн хамгийн анхны цомгууд болох “19” болон “21” нь худалдаанд гарсан даруйд олон шүүмжлэгч, судлаачид түүнийг одоо цагийн хамгийн чадварлаг дуучдын тоонд багтах тухай бичиж нийтлэж байснаар зогсохгүй, урьд хожид поп хөгжмийн түүхнээ эгшиглээгүй өвөрмөц дуу хоолой нь дэлхий дахиныг байлдан дагуулсан билээ. Тэрбээр 2012 онд ээж болсон бөгөөд, 3 жилийн дараа урлагийн амьдралд эргэн ирж “Hello” баллад дуугаа гаргасан нь урьд Өмнөд Солонгосын дуучин PSY-ийн “Gangnam Style” дууны тогтоосон Youtube суваг дээрх хандалтыг эвдсэнээр түүний амжилт зогсох болоогүй, цаашид үргэлжилсээр байхын баталгаа болсон. Хамгийн сүүлд гаргасан “25” цомог тухайн жилийнхээ Грэмми наадмаас нэг дор 5 номинацын эзэн болсон нь мөн л ховорхон тохиодог амжилт.

Адель балчир наснаасаа хөгжимд дурлаж өсчээ. Лаурин Хилл, Дэстинис Чайлд зэрэг дуучид хамтлагуудыг бяцхан охин байхдаа шүтэн биширч, тэднээс үлгэр дууриал аван, ирээдүйд дуучин болох мөрөөдлийнхөө эхлэлийг тавьсан. Харин тэрбээр 15 нас хүрсэн жилээ хуучин хөгжмийн пянз худалдаалдаг дэлгүүрээс домог болсон эмэгтэй жаз дуучид болох Этта Жеймс, Элла Фицжеральд нарын дуунуудыг хамгийн анх олж сонсч байсан агаад тэр цагаас хойш жаз хөгжмийг илүү сонирхон дурлах болж, өөрөө хөгжим зохиож эхлэсэн ажээ.

The Telegraph сэтгүүлд өгсөн 2008 оны ярилцлагадаа тэр, “Манай гэр бүлд хөгжмийн хүн байгаагүй” гэж дурьдаад, “Хит дуунуудыг би үргэлж сонсдог байсан учраас сүүлдээ хуучны дуунд татагдах болсон. 15 настайдаа Элла, Этта нарын дууг анх сонсоход аялгуу нь хуучных боловч яг л дахин сэргэлт шиг санагдаж байлаа. Хэчнээн хугацаа өнгөрсөн ч домог хэвээр үлддэг хүмүүс байх юм даа. Тэр цагаас хойш 40-өөд оны дууг сонсч урам зориг авах болсон юм” хэмээн өгүүлж байжээ.

Нэгэнтээ алдарт дуучин Эми Уайнхаусыг авьяасгүйд тооцож байсан BRIT School for Performing Arts & Technology сургуульд Аделийг ээж нь оруулжээ. Хуучны сургалтын арга барилтай тэр газар түүний авьяасыг хэн ч үнэлдэггүй байв. Нэг удаа Адель өөрийнхөө зохиосон 3 дууг дуулж бичүүлснээ MySpace интернет сүлжээнд байршуулсан бөгөөд энэ нь түүний их амжилтын эхлэл болсон билээ. XL Records компани мөнхүү 3 дууг олж сонсоод тэр даруй Адельтай холбогдож, улмаар түүнийг сургуулиа төгссөнөөс дөрвөн сарын дараа буюу 2006 оны арван нэгдүгээр сард дуу бичлэгийн гэрээ байгуулсан байна.

Цомгууд

“19” (2008)

Аделийн анхны цомгийн нэр “19”. Тэрбээр уг цомгийн дуу бичлэгийн ажлыг 19 настайдаа буюу 2008 онд эхлүүлсэн учир тийнхүү нэрлэсэн. Тус цомогт багтсан “Hometown Glory”, “Chasing Pavements” хоёр дуу нь тэр даруй хит болж, дэлхий дахин түүний тухай ам уралдан ярилцах болжээ. Saturday Night Live Show-д Адель 2008 оны аравдугаар сард уригдан, тоглох эрх авснаар “19” цомгийнхоо дуунуудыг амьдаараа дуулан анхны бяцхан тоглолтоо хийв. Түүний тоглолт цацагдаж байх үед “19” цомог iTunes жагсаалтын 40-д явж байсан бол, 24 цагийн дараа гэхэд огцом их хандалт авч нэгдүгээр байранд жагсчээ.

“21” (2011)

Түүний хамгийн их алдар хүнд авчирсан энэ цомгийн нэр мөн л дуу бичлэгийн ажлаа эхлэх үед 21 настай байснаас нь үүдэлтэй. Худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 352 мянган хувь борлогдсон. “Rolling in the deep”, “Someone like you” дуунууд нь төсөөлөмгүй их амжилт олсон бөгөөд тэрбээр нэг долоо хоногт зэрэг шилдэг 5 дуу болон шилдэг 5 цомгийн жагсаалтад багтсан нь Битлз хамтлаг, реппер 50 цент нарын тогтоосон амжилтын араас бичигдэхэд хүргэсэн. Нийт 11 долоо хоногийн туршид шилдэг цомгийн жагсаалтыг нэгдүгээр байраар тэргүүлсэн нь дуучин Мадоннагийн “Immaculate Collection” цомгийн тогтоосон амжилтыг эвдсэн түүхтэй. Өнөөдрийг хүртэл 21 цомог нийт 30 сая хувь зарагджээ.

 

“25” (2015)

2015 оны арван нэгдүгээр сард дуучин Адель “25” цомгоо гаргасан нь ээж болсноор багагүй хугацаанд хөгжмийн ертөнцөөс холдсоных нь дараах эргэн ирэлт болсон. Тус цомог нийт 110 оронд iTunes жагсаалтын нэгдүгээр байранд жагссанаар олон улсын шилдэг борлуулалттай цомог болов. АНУ-д нэг долоо хоногийн дотор 3,38 сая хувь зарагдсанаар мөн л олон амжилтыг эвдсэн билээ. Харин Их Британи улсын хувьд 10 өдрийн дотор сая хувь борлогдсон цор ганц цомог болжээ.

Амжилт

Дуучин Адель өнөөдрийг хүртэл нийт 293 номинацид нэр дэвшиж байснаас 136 шагналын эзэн болсон. 18 удаа Грэммийн шагналд нэр дэвшсэн ба, Жэймс Бонд киноны дуу “Skyfall”-ын хөгжмийг зохион өөрөө дуулсан нь Оскарын шагнал хүртсэн. Мөн гурван удаа Гиннесийн номонд бичигдэж байжээ. Түүний хамгийн нөлөө бүхий амжилтуудаас дурьдъя.

2009 оны Грэммийн наадамд тэрбээр “Шилдэг шинэ уран бүтээлч” шагналыг хүртсэн. BBC агентлаг түүнийг “2008 оны дуу хоолой” хэмээн өргөмжилсөн. Тухайн жилдээ BRIT Awards-аас “шүүмжлэгчдийн шагнал”-ын эзэн болсон.

2012 онд Адель нэг дор 6 Грэммийн шагнал хүртсэний дотор “Оны шилдэг цомог” багтана. “Энэ цомог ердийн л хүмүүсийн хооронд байдаг хог новш шиг бүтэлгүй хайр дурлалын сэдвийг хөндсөн” хэмээн тайзнаа үг хэлж байв.

2013 онд тэрбээр “Set fire to the rain” дуугаараа “Шилдэг ганцаарчилсан поп дуу” номинацын эзэн болсон нь түүний долоо дахь Грэммийн шагнал. Тухайн жилдээ мөн “Skyfall” дуугаараа Алтан бөмбөрцөг болон Оскарын кино наадмын шагналыг тус тус хүртсэн.

2016 онд “25” цомгоороо Грэммийн олон номинацид дуучин Бейонсегийн “Lemonade” цомогтой хүчтэй өрсөлдөж, таван удаад нь ялалт байгуулсан. Түүний дотор оны шилдэг цомог, оны шилдэг дуу зэрэг хамгийн том шагналууд ч багтана.

Дуучин Адель 2011 онд дэлхийн хамгийн алдартай тайзуудын нэг “Royal Albert Hall”-д анхны бие даасан тоглолтоо хийжээ. Тоглолтынхоо үеэр тэр тайзан дээр үзэгчдийн өмнө чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж, хараалын үг, хошин үг харамгүй дэлгэж байлаа. Ерөөс олны өмнө чөлөөт байдлаа эрхэмлэдэг тэрбээр үргэлж өөрийнхөөрөө, хэнээс ч хараат бишээр үзэл санаагаа илэрхийлдэг. Хамгийн сүүлд 2016 оны Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр тэрбээр өөрийнхөө авсан шагналыг дуучин Бейонсе хүртэх учиртай хэмээгээд түүнийг бага байхаасаа шүтэн биширч хүндлэж ирснээ илэрхийлж, “Та миний ээж байсан бол хэчнээн сайхан бэ?” хэмээсэн нь багагүй шуугиан дэгдээсэн юм.

Уншигч та бүхэнд түүний хэлсэн хамгийн нөлөө бүхий 5 ишлэлийг сонирхуулъя.

  1. “Чи цор ганц давтагдашгүй, тийм байтал яагаад өөр хэн нэгнийг дуурайх хэрэгтэй гэж? Яагаад чи хэн нэгний адилаар үсээ засуулж, хэн нэгний адил үзэл бодолтой байх ёстой юм бэ?”
  2. “Би нүдэнд зориулж хөгжим зохиодоггүй. Би чихэнд зориулж л хөгжимд зүтгэдэг”
  3. “Би феминист хүн. Бүх хүмүүс арьс, хүйсээр огтхон ч ялгаварлан гадуурхагдах учиргүй”
  4. “Надад гоо сайхны мэс засал хийлгэх шаардлага байхгүй. Би ийм чигээрээ үхэн үхтлээ амьдарна. Үүнтэйгээ эвлэрч сур. Хэрвээ нэг л удаа чи эвлэрчихвэл цаашид бүх зүйл хамаагүй тайван болно”
  5. “Өнгөрснөө далдалж нуухаа больчихвол амьдрал илүү хялбар”

ҮРИЙН БУРХАН УРВАДАГГҮЙ

$
0
0

belen

-Цас хялмайлсан зэврүүн орой Саран бүсгүй ажлаа тараад гэрийн зүг бодлогшрон алхана. Автобусны буудлаас гэр хүрэх замд хүүхдээ тэвэрсэн нэгэн ээж зөрөхөд Саран санаа алдаж,сэтгэл нь шимшрэнэ.Хорьхон насандаа Баатартайгаа ханьлан,зовлон жаргалаа хамтдаа элээсээр хэдийн 10 жил өнгөрчээ.

Сүүлийн гурван жилийн уйтайг яана,хадмын учир үл ойлгох хялалзах харц,нөхрийн нэхэл хатуу яхир үг,хэзээ хойно бэр болцгоож ирсэн нөхрийн дүү нарын эхнэрүүдийн гайхуулсан бардал,уйтгар гунигт шигтгэсэн он жилүүд.Саран бүсгүй хүн болохоор эх хүний жаргалыг эдлэх гэвч хүсэл хяслаар үерлэнэ.Гучин нас хаяанд ирсэн ч хөтлөөд явах үр үгүй. Мэддэг чаддаг эмч домч бүгдээр эцсийг нь хүртэл босгодсон ч нэмэр aлгa…

-Саран гэртээ ортол Баатар хугас шил архи өмнөө тавьсан харагдана.Өө чи ирчихсэн юм уу хэмээн их л тоомжиргүй асуув. “Хоол идсэн үү.Найз нь гялс цуйван сэгсрэх үү” гэж Саранг асуухад, Баатар “Хэрэггүй би хоол идчихсэн. Авхай та өөрийгөө борлуул” хэмээгээд өрөөнийхөө хаалгыг тас хаалаа….

Саран усанд орчихоод орондоо ганцаар жиндэж элдвийг бодно. Баатарт хүүхэд өргөж авъя гэж хэлбэл юу гэх бол,хадмууд яах бол хэмээн бодролоо шимшрүүлж хэвтэхэд нулимс нь тавлан үерлэлээ.Нилээн орондоо уйлчихав.Уйтай шөнийн уртыг яана,урсах нулимсын гашууныг хэлэх үү.

-Маргааш нь амрaлтын өдөр.Саран эрт бослоо.Банштай цай хийхээр гал тогоондоо оров.Гараар татсан хонины махтай банш,борцтой цай буцлав. Баатар aa цайгаa уу…

-Миний хайр сайхан цай уу гээд аягалж өгөнгөө “Хоёулаа ер нь хөөрхөн охин өргөөд авчихвал яасийн” гээд зүрх гаргаад тас хийтэл буулгачихав.Баатар гэнэт гайхсан харцаар ширтсэнээ.”Хүний хүүхэд хүрэн бөөртэй гээ биз дээ” хэмээн огцом ширүүн хэлснээ цайгаа ч ууж дуусгалгүй босоод нөгөө өрөө рүү орчихлoо.Сарангийн дотор харанхуйлаад нэг л мэдэхэд цонхны өмнө зогсчихсон цантсан цонхон дээрээ ҮР МИНЬ хэмээн бичихэд гар нь чичирч нулимс асгарав.Хаалга дуугарах чимээгээр Баатарыг гарч явсаныг мэдлээ….

-Шинэ долоо хоног эхэлж,харин Баатар сүүлийн 3 хоног сураггүй.”Битгий хойноос хөхүүл хүүхэдтэй эхнэр шиг дуудаад байгаарай” гэсэн ганц мессеж бичсэн caнж. Хөхүүл хүүхэдтэй эхнэр шиг гэдэг нь хүүхэд төрүүлж чаддаггүй сувай эм байж гэсэнтэй огт ялгагдахгүй аймшгийн доромжлолын үг мэт Саранд санагдаж,өнөөдөр ирэх болов уу гэсэн битүүхэн горьдолтоор үүдний хонх,утасны дуугаа чагнасаар хэд хонолоо.

-Саранд амьдрал утгагүй мэт.Өнөөдрөөс амралтаа авсаныг ч хэлэх үү.Юу хийх,байж суухаа олж ядна.Гэнэт ээж дээрээ oчмоор… Эхлээд Архангайд байгаа ээждээ очиж хэд хонъё хэмээж ойр зуурын зүйл бэлдэж байxaд гэнэт Cэтгэл нь “Одоо сал даа.

Үр хүүхэдгүй чи хэзээ ч Баатарт аз жаргал өгч чадахгүй,Хайртай л бол тавь.Өөр нэгэн ээжийн охинтой ханилж,үрийн жаргал эдлэхэд бүү садаа бол” хэмээв. Саран сэтгэлээ сонсож,эл зааврыг дагахаар шийдээд бүх хувцсаа эмхэллээ.Ядахад яасан их уйлна вэ. Баатaрт зурвас бичиж үлдээх гэсэн боловч,ямар ч тайлбар тавих эрхгүйгээ саналаа…

-Сайн уу ээж ээ.. Долгор эмээ үүд рүү хартал охин нь зогсож харагдана.Эхийн сэтгэл совингоороо гэгчээр охиныхоо ачаа тээшийг хараад л бүгдийг мэдэрчээ.Охиноо үнсэж хоймроо залж,сайхaн цай,хар шөл пурхийлгэв.

Ээжийнхээ хоол цайг идэж суусан Сарангийн хацар улаан бутарcан ч хаанаас эхэлж юу гэж хэлэхээ мэдэхгүй ээжийнхээ л нүдийг харав.Долгор эмээ охиныхоо хажууд очиж суугаад эвий миний охин гээд энгэртээ охиныхоо толгойг наатал Саран эхэр татаад уйлчихав.

Долгор эмгэн.”Охин минь уйл,уйл. Сайн уйл. Ээждээ юу ч бүү ярь. Миний охин маш сайн охин. Ээж нь ганцхан зүйлийг хэлж чадна.Үрийн Бурхан гэж бий.Тэр ачлалт бурхан ийм сайн бүсгүй хүнээс урвадаггүй юм. Урвахгүй ээ, урвах ч учир үгүй” хэмээн хэлэхэд Долгор эмгэний уруул өмөлзөж,үг нь тасалдаж,гашуун нулимсны дусал нь охины духанд шингэж,урссаар…

-ҮНЭХЭЭР ҮРИЙН БУРХАН ТА СОНСОЖ БУЙ БОЛ ЭХ ОХИН ХОЁРЫН ЭЛ ЧИН ХҮСЭЛТИЙГ БОЛГООГООЧ..

-Хэдийн 3 сар өнгөрчээ.Баатар Саранг явснаас хойш ажилшуу юмаа гүйцэтгэсэн болж,завсар чөлөөгөөр бор дарсыг хүртсээр…Саранг ээж рүүгээ явсныг мэдсэн боловч эхэн үедээ болмоор ч мэт санагдаад л…Нэгэн үдэш Баатар орц руугаа орж яваад хөрш хүүхэн Туяатай таарав.

Туяа “Чи чинь одоо яачихваа,сахал үс,хувцас хунар.Бөбөөчин болчихсон юм биш үү” хэмээгээд дургүй хүрмээр тас,тас инээлээ. Баатар айлгүй хүүхний аманд багтсандаа зэвүү нь хүрч гэртээ ортол хоосон гэр хахирдaн угтав.Толинд харлаа. Өнгө зүс үнэхээр гундам харагдана. Эл шөнө Баатар ихийг эргэцүүлжээ.

Арван жил бага хугацаа бус, дассан сэтгэл хэцүү,Саран тэгээд сайн бүсгүй, ерөөсөө тэр хүүхэд энэ тэрийг мартаад Сарангийн санал болгосоноор хүүхэд өргөөд авчихвал болохгүй гэх газаргүй гэхчилэн бодолд дарагдсаар үүр цайлаа.

Цурам хийгээгүй Баатарт Архангай гэсэн нэр аманд нь үглэгдэнэ… .

-Баатарыг ирнэ гэж бодоогүй Саран,Долгор эмээ хоёр битүүхэндээ л хөөрцөглөнө.Баатар ч Сарангаа аваад буцна хэмээж,Долгор эмээ ч дотроо ашгүйдээ хэмээн бурхандаа залбиран баярлана.”Саран минь хүүхэд шуухад яах вэ.Сэтгэл,хайр буйд болоод явчихна.Найз нь чинийхээ хэлсэн хүүхэд өргөж авах хүсэлтийг дэмжинэ.Хоёулаа харьчихаад асрамжийн газар очъё,хөөрхөн охин өргөөд авъя.

Найз нь чамдаа хайртай” хэмээн Сарангийнхаа бүлээн уруул дээр үнсэхэд Саран Баярлалаа хэмээн хэлэх гэсэн ч уруул нь чичрэн өмөлзөж харц дүүрэн нулимстай нүдээр Баатарыгаа ширтэж,энгэрт нь тэврүүллээ…. Сарангийн сэтгэл итгэл хоёр нь маргалданa.Тэгээд сайхан амьдрах болов уу сэтгэл хэлэхэд, болноо,болохгүй зүйл нэгээхэн ч үгүй хэмээн итгэл хариулна….

-Асрамжийн газрын захирлын товлосон хугацаат өдөр болов.Баатар Саран хоёр захирлын хүлээх өрөөний суудалд байж ядан хонгоо зовооно.Хүүхдийн инээж хөхрөх дуун цангинаcaap..Хаалга онгойход хөөрхөн нэгэн охин ороод ирэв. Шууд Сарангийн өмнө ирснээ “Та миний ээж юм уу” гээд тас буутал асуучихав.

Захирал авгайн толгой дохисноор нь тэр бяцхан амьтны тэрхэн гурван үг сэтгэл рүү нь шууд шивчихсэнийг хэлэх үү.”ТИЙМ,ЧИНИЙ ЭЭЖ” гэж хэлэхэд Сарангийн хоолой чичирлээ. Хөөрхөн бяцхан охинтой хөөрөлдөн буй аз жаргалтай гурвын бяцхан хором ийнхүү түр завсарласан ч хэдийн орой болжээ.Саран Баатар хоёр хэзээ ч ийм баяр цэнгэлтэй өдөр тохиож буйсан,эс буйснаа бараг мартсан аж.

Захиралтай нь ярьж,өдөр хоногоо тохироод хөөрхөн охины гараас нь Саран холдож ядаж байв.Гэнэт Саран дотор нь эвгүйрхээд ухаан алдчихав.Асрамжийн газрынхан сандралдаад эмнэлэг энэ тэр болоод.Захирал авгай,Баатар хоёр түргэний машинд Саранг аваад орлоо.Үзлэг хийсэн эмч “Амь насанд нь халгүй” гэснийг сонсоод Баатар тайвширч захирал авгайд “Сэтгэл нь их догдолжээ” хэмээн ханийгаа өмөөрсхийлээ…

-Жижүүр эмч Саранг үзсэнээ гарч ирэн”Эхнэр чинь дөрвөн сартай жирэмсэн,өдий хүртэл мэдээгүй юм уу,эцэг нь мөн бол орж хүүхдийнхээ зүрхний цохилтыг сонс” хэмээн захирангуй тушаав.Баатар “Юу юу гэнээ та дахиад хэл дээ” гэснээ гулжиганаад ойччихов.

“Өө энэ аав чинь сураг сонсоод ухаан алдчихлаа ш дээ” хэмээн жижүүр эмч тусламж дуудаж буй сонсогдоно. Харин захирал авгай “Юу вэ.Сайхан хүмүүс шиг байсан,зэрэг зэрэг унаж туссан дэбийл хоёрт хүүхдээ өгөх гээд байгаа юм биш үү” хэмээнэ.Харамсалтай нь түүний үгийг хэн ч эс сонсоx…

-Цаг улирал ээлжилсээр. Аз жаргалтай нэгэн гэр бүл өмнөөс айсуй.Ээж нь oхиноо хөтөлнө, аав нь хүүгээ тэвэрнэ.Охин бээлийгээ унагаад ээж нь тонгойтол аав нь “Үрийн минь жаахан зүрхийг тайван цохилуулаарай хайрт минь,хахиж хавчаад байв аа” хэмээх нь сайхан бүр сайхаaн…

-Тийм ээ бүсгүй хүнээс үрийн Бурхан урвадаггүй юм аа…

С.Амина

Дэлхийн улс орны сонирхолтой 10 баримт

$
0
0
1. Америкийн шоронд нийт хүн амын 5% буюу 2,2 сая хүн шоронгийн болон гэрийн нөхцөлд ял эдлэн суудаг бол хоёрдугаарт Орос 1,5 сая хүн хоригдох ялтай байдаг гэнэ. Гэтэл тэрбум гаран хүнтэй Хятадад 870 мянган хүн хүнд, хөнгөн ялтай хоригдож байдаг аж. Дэлхийн нийт хүн амын 25% ямар нэгэн хүнд хөнгөн ялаар шийтгүүлж эрхээ хасуулсан байдаг гэнэ 37739172_2105928346336517_6253536841845178368_n

2. Франц цагийн бүсэд хамгийн их хуваагдсан орон гэнэ. Нийт 12 цаг. Америк 11 цаг. Орос 9 цагийн бүсд хуваагдсан аж.

3. Гуам улс дэлхийд байгалийн элс байдаггүй орон юм гэнэ. Нефтийг шүртэй хольж цардмал зам тавьдаг аж. Нефть болон шүрийн олдоц хамгийн их орны нэг ажээ.

4. Канадад дэлхийн бүх нууруудын 60% нь байдаг. Канадын нийт нутаг дэвсгэрт  3 сая нуур байгаа нь эх газрын 9% тай тэнцэх аж.

5. Афганистан опиум тариалалтаар дэлхийд нэгдүгээрт орж байна. Хар тамхины борлуулалтын 95% ыг эзэлдэг.

6. Сибирт дэлхийн бүх модны 25% ургадаг гэнэ. Дэлхийн хүн амын амьсгалах хүчилтөрөгч нүүрс төрөгчийн давхар ислийг үйлдвэрлэх гол обьект нь Сибирийн гүн тайга байдаг гэнэ.

7. Канадын хүн амын 50% нь дээд боловсролтой. Израиль — 45% Япон — 44%. Энд тусгай дунд боловсрол ороогүй гэнэ.

8. Орос орон танк үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч гэнэ. Орост 21 000 танк, Америкт 16 000 танк үйлдвэрлэгдсэн аж.

9. Нигер. Дэлхийн хамгийн залуу хүн амтай орон. Хүн амын тал хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг. Газар нутгийн 80% элсэн цөл учир хүнд хүчир хөдөлмөрийг хүүхдүүд нугалдаг гэнэ.

10. Папуа-Новая Гвинея. Энэ орон англи хэлээр зөвхөн 2% нь ярьдаг бол. Папуа Шинэ Гвиней, дэлхийн хэлний 12 % эзэлж, 820 гаруй төрлөөр ашиглаж байна.

 

Сайхан Уул
Viewing all 2285 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>