Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all 2285 articles
Browse latest View live

Т.Аминагын “БАГЫН ЗУРАГ” олныг гайхшируулж байна…

$
0
0

37-4

Дуучин Т.Амина Улаанбаатар төмөр замын чуулгын даргаар томилогдсон. Тус чуулганы даргаар өмнө нь дуучин, хөтлөгч Ш.Баянмөнх ажиллаж байсан бол ийн залуу дуучин бүсгүйд халаагаа өгсөн билээ. Т.Амина Улсын филармонийн гоцлол дуучин бөгөөд нэгдүгээр ангиасаа дуулж эхэлсэн гэдэг. Өдгөө урлагтай амьдралаа холбоод 20 жил болжээ. Тэрээр хүүхэд байхдаа 21 аймгийн 240 гаруй сумаар явж, бие даасан тоглолтоо хийсэн удаатай. Мөн өнгөрсөн онд “Асан дурлая“ анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийсэн билээ. Тэгвэл түүний багын зураг дэлгэгдэж олныг алмайруулаад байна. Гэхдээ одоогийн төрхөөсөө нээх өөрчлөгдөөгүй нэгэн юм… Баян залууг заяаны ханиараа сонгосон гэгддэг. Түүнийхээ ачаар ч сайхан амьдралыг туулж яваа нэгэн билээ…


Жүжигчин Гэрэлцэцэг үе мултарсан залуухан “АМРАГ”

$
0
0

34

Одоогоос яг хоёр жилийн өмнө сэтгүүлч Д.Төрмөнхийн хүү Энхтүвшин Сингапурт болсон 36 орон оролцсон Азийн мистер тэмцээнд 2-р байрт шалгарч байсан. Мөн Asian best model , Best photogenic модел гэсэн гурван шагнал хүртэжээ, Сингапурын “Керри” хэмээх дэлхийд 7 салбартай том агентлагт ажиллах гэрээ хийсэн. Харин өнгөрсөн жилийн өдийд “Маск” хамтлагийн жүжигчин А.Гэрэлцэцэгтэй хайр сэтгэлийн холбоотой болсноо хоёулаа олонд зарлаж байв. Загварлаг залуу, царайлаг жүжигчин бүсгүй хоёрын хайр сэтгэл бүтэмжтэй байгаа. Төрмөнхийн хүү Энхтүвшин 1993 онд төрсөн бол найз бүсгүй А.Гэрэлцэцэг нь 80-адд оны эхээр төрсөн найз залуугаасаа 12 насаар эгч гэж яригдаж эхэллээ. А.Гэрэлээ насаар эгчмэд ч найз залуутайгаа үе тэнгийн харагддаг, насны зөрөө огт байхгүй юм шиг харагддаг. Хошин урлагийн жүжигчдээс хамгийн хөөрхөн бүсгүй Гэрлээ нас бол тоо гэдгийг харуулж, 20 гаруйхан настай залууг “унатал тустал” дурлуулсан нь нэг талаар бахархал юм даа.

“Хуанжу Гэг” Киноны Жүжигчдийн 20 Жилийн Дараах Амьдрал

$
0
0

c0dbbb60dca31c2a9e06972ef680654d

Нэгэн цагт үзэгчдийг шуугиулж байсан “Хуанжу гэг” киноны жүжигчид одоо хэрхэн өөрчлөгдсөн бол?

  • 1Zhang Tielin (Qianlong эзэн хааны дүрийг бүтээсэн ) 1957 оны 6-р сарын 15-нд төрсөн. Жүжигчин кино найруулагч. Тэрээр 2007 оноос хойш Жихан их сургуулийн Урлагийн сургуулийн эрхлэгчээр ажиллах болсон
  • 22017 оны 7-р сарын 31-нд болсон Ruby Lin-ий хуримын vеэр
  • 3Fan Bingbing (Жин Суо-гийн дүрд тоглосон) 1981 оны 9-р сарын 16-нд төрсөн. Тэрээр одоо 36 настай. Жүжигчин, дуучин, телевизорын продюсер. Хуанжу гэг кинонд тоглосноор Фан Бингбинг Зүүн Азид алдаршсан. Улмаар түүний карерь 2003 оноос хойш тасралтгүй өссөөр байгаа бөгөөд тэрээр Франц, Солонгос, Холливүд гэх мэт олон улсын кинонд тоглон улам алдаршаад байгаа. Тэрээр хамгийн өндөр өртөгтэй жүжигчдийн тоонд зүй ёсоор бичигддэг ба загварын билэг тэмдэг гэгддэг загварлаг жүжигчин билээ. Фан Бингбинг 2017 онд Time сэтгүүлээс шалгаруулсан Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний тоонд албан ёсоор багтсан. Тэрээр 2015 онд жүжигчин Ли Чэнтэй(Сүүлчийн хатан хаан кино) болзож эхэлсэн ба хосууд 2017 оны 9-р сард сүй тавьсан юм.
  • 4Zhou Jie (Фу Эрхан-ы дүрийг бүтээсэн) 1970 оны 8-р сарын 5-нд төрсөн. Тэрээр одоо 47 настай. Тэрээр бусадтайгаа харьцуулахад харьцангуй нам гүм амьдарч байгаа.
  • 5Alec Su (Рун ханхүүгийн-гийн дүрд тоглосон) 1973 оны 9-р сарын 11-нд төрсөн. Жүжигчин, дуучин, продюсер. Тэрээр 1980-аад оны сүүлчээр алдаршаад байсан Little Tigers хамтлагийн гишүүн байсан юм. Тус хамтлаг нь түүнээс гадна Ники Ву(Ирээдүйгээс ирсэн эмэгтэй киноны гол дүрийн эрэгтэй), Жулиан Чэн нараас бүрдэж байсан ба 1995 онд тарсан билээ. Үүний дараачаар Alec Su жүжигчний карерь хөөсөн ба Хуанжу гэг, Цагийг эзэлсэн ихэр хоёр баатар, Шиврээ бороонд сэмэрсэн сэтгэл зэрэг кинонд тоглон алдаршсан юм. Тэрээр одоо кинонд тоглохоос гадна продюсерээр ажилладаг.
  • 6Ruby Lin (Шиа Зивэй-гийн дүрд тоглосон) 1976 оны 1-р сарын 27-нд төрсөн. Тэрээр одоо 42 настай. Жүжигчин, дуучин, продюсер. Тэрээр анх зар сурталчилгаанд тоглон дэбютээ хийж байсан ба Хуанжу гэг киноны Зивэйгийн дүрд тоглосноор алдаршиж, карерь нь тасралтгүй өссөөр байгаа. Тэрээр одоо жүжигчнээс гадна продюсерийн ажлыг давхар хийдэг ба чамгүй сайн продюсер юм. Рүби Лин 2016 оны 7-р сарын 31-нд жүжигчин Wallace Huo-той хуримаа хийсэн. Хосуудын хурим Балид болсон ба маш олон алдартнууд хүрэлцэн ирсэн. Тэд одоо 1 хүүхэдтэй.
  • 7Zhang Tielin (Qianlong эзэн хааны дүрийг бүтээсэн ) 1957 оны 6-р сарын 15-нд төрсөн. Жүжигчин кино найруулагч. Тэрээр 2007 оноос хойш Жихан их сургуулийн Урлагийн сургуулийн эрхлэгчээр ажиллах болсон
  • 8Zhao Wei (Шиао Янзи-гийн дүрд тоглосон) 1976 оны 3-р сарын 12-нд төрсөн. Тэрээр одоо 41 настай. Жүжигчин, дуучин, продюсер, найруулагч. Тэрээр Бээжингийн Кино урлагийн академид суралцаж байхдаа Хуанжу гэг кинонд тоглон тун санамсаргүй байдлаар маш алдартай болсон. Улмаар “Үндэсний айдол” хэмээгдэх болсон юм. Тэрээр жүжиглэхээс гадна чамгүй сайн найруулагч бөгөөд маш олон алдартай уран бүтээлийг найруулсан мөн гадаадын нэртэй кино наадмуудын шүүгчийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байсан. Жао Вэй нь дарсанд дурлагч бөгөөд өөрийн гэсэн дарсны компанитай. Жао Вэй 2008 онд нэгэн бизнесмэнтэй гэрлэсэн ба хосууд нэг охинтой.

Танилц Яг Түүн Шиг Шоуны Супер Түрүүлэгч Дуучин Наки-Ийн Найз Охин

Дэлхийн хамгийн залуу ээжүүд

$
0
0

Эцэг эхдээ эрхэлж, тоглож гүйх насан дээрээ бэлгийн дарамтад өртөж, хар нялхаараа хүүхдийн эх болсон бяцхан ээжүүдийн тухай мэдээллийг өгүүлэхээр бэлтгэлээ. Хөөрхийлөлтэй хувь заяаг нуруундаа үүрч, хүн бүрийн тэсч гарахгүй тавилан амталсан тэднийг өрөвдөхгүй байхын аргагүй. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн залуу ээжүүдийг танилцуулъя.

1b8b34d49a01449bd99eb346df1092e0

10.Анъя (ОХУ) – 8 нас 7 сартайдаа ээж болсон

 

Түүний талаар тодорхой мэдээлэл байхгүй боловч ердөө 7 настай байхад нь хөршийн 13 настай хүү охиныг хүчиндэж, бяцхан биенд нь дийлдэхгүй их ачаа үүрүүлсэн юм. Өөрийгөө жирэмсэн гэдгээ мэдэлгүй явсаар нэгэнт олон сар болсон тул үр хөндүүлэх ажилбар хийх ямар ч боломжгүй болсон байв. Ингээд хүүхдээ төрүүлж, ээж гэх нэрийг зүүхээс өөр аргагүй болсон охин бусдын нүднээс нуугдсаар 2000 оны 4-р сард өөдсийн чинээ бяцхан охиноо өлгийдөж авсан юм. Нялх ээж хүүхдээ төрүүлснээс хойш буюу 9 наснаас нь эхэлж сарын тэмдэг ирэх болсон байна.

 

Анъя (ОХУ) - 8 нас 7 сартайдаа ээж болсон

9.Хильда Трухильо (Перу) – 8 нас 7 сартайдаа ээж болсон

 

Перугийн нэгэн ядуу гэр бүл ганц өрөөтэй жижигхэн байшинд амьдардаг байсан аж. Охины ээж нь түүнийг 23 настай үеэл ахынх нь хамт үлдээж, гэрээсээ гарч явмагц нь залуу бяцхан охиныг хүчиндсэн боловч охин хэнд ч хэлэлгүй нуусан байна. Харин таван сарын дараагаас охины гэдэс нь томорч эхлэхийг ээж нь анзаарч, эмчид үзүүлэхэд түүнийг жирэмсэн болсныг хэлжээ. Охины ээж бүх учрыг мэдэж, харгис бэлгийн донтонг баривчлуулсан аж. Удалгүй 3 сарын дараа охин амаржиж, эрүүл саруул охинтой болсон юм. Энэхүү үйл явдал нь 1957 онд болсон бөгөөд тухайн үедээ шуугиан тарьж байжээ.

 

Хильда Трухильо (Перу) - 8 нас 7 сартайдаа ээж болсон

8.Нэр нь тодорхой бус (Колумб) – 8 нас 5 сартайдаа ээж болсон

 

2004 нэгэн охин ээжийнхээ зараалаар эмийн сан орж эм авах гэтэл 32 настай худалдагч эр түүнийг хүчиндсэн байна. Охин үүнийг ээждээ хэлж, шүүх цагдаагаар явсан боловч амжилт олсонгүй. Тэд ч ялалт байгуулж чадахгүйгээ мэдэж, бууж өгөөд байтал охины гэдэс томорч, жирэмсний хордлого өгөх болжээ. Яаралтай эмнэлэгт аваачиж үзүүлэхэд түүнийг хэдийн 5 сартай жирэмсэн байна хэмээсэнд ээж, охин хоёр дахин шүүхэд гомдол гаргасан юм. Харамсалтай нь ядуу ээж болон ердөө 8 насандаа жирэмсэн болсон охин хоёрыг хэн ч тоогоогүй байна. 2004 оны 10-р сарын 11-нд охин хүүхдээ төрүүлсэн бөгөөд ээж нь өрөвдөлтэй охиноо болон шударга бус шүүхийн байгууллага, балчир насны хүүхэд хүчиндсэн эрийн талаар бүгдийг нь нууж хаалгүй хэвлэлийнхэнд мэдэгдсэн билээ.

 

Нэр нь тодорхой бус (Колумб) - 8 нас 5 сартайдаа ээж болсон

7.Мум-Зи (Нигер) – 8 нас 4 сартайдаа ээж болсон

 

1800-аад оны үед Нигер улсад эрчүүд олон эхнэр авдаг байсан бөгөөд овгийн толгойлогч нар нь бяцхан охидыг өөрийн эхнэр болгодог байжээ. Мум-Зи нэгэн овгийн ахлагчийн эхнэр байсан бөгөөд 7 настайдаа жирэмсэн болж 8 насандаа буюу 1884 оны 12-р сард охиноо өлгийдөж авсан юм. Тэрээр охиноо бусад эхнэрүүдийн хамт өсгөсөн бөгөөд хамгийн хачирхалтай нь түүний охин мөн л ээжийнхээ адил 8 нас 9 сартайдаа хүүхэд төрүүлж, ээжийгээ 17 настайд нь эмээ болгосон аж.

 

Мум-Зи (Нигер) - 8 нас 4 сартайдаа ээж болсон

6.Грисельдина Акуна (Колумб) – 8 нас, 2 сартайдаа ээж болсон

 

1936 оны 9-р сарын 13-нд бяцхан хүүгээ төрүүлсэн тэрхүү ээж ердөө 8 нас, 2 сартай байсан юм. Тухайн үедээ энэ нь Колумб улсаар нэг тархаж, хүн бүрийн гайхшралыг төрүүлж байсан гэдэг. Үүгээр ч үл барам нялх ээжийн сарын тэмдэг түүнийг гуравхан настай байхад нь анх ирсэн байна.

 

Грисельдина Акуна (Колумб) - 8 нас, 2 сартайдаа ээж болсон

5.Нэр нь тодорхой бус (Энэтхэг) – 8 настайдаа ээж болсон

 

Бэлэвсэн ээж, ядуу зүдүү амьдралтай охин дөнгөж 7 насандаа хөгшин эртэй хамт амьдрах болж тэр бүү хэл анхныхаа үрийг гэдсэндээ тээсэн юм. Охины ээж түүнийг баян хөгшин эрд богтолж өгөөд амьжиргаа залгах мөнгө аваад явсан гэдэг. 8 нас хүрмэгцээ охин төрөхийн орон дээр гарсан боловч хүүхэд нь бойжилт муутай, хэт жижигхэн байсан тул хүчил төрөгчийн дутагдалд орж нас барсан аж.

 

Нэр нь тодорхой бус (Энэтхэг) - 8 настайдаа ээж болсон

4.Сульма Гуадалупе Моралес (Мексик) – 8 настайдаа ээж болсон

 

7 настай байхдаа үеэл ахдаа хүчиндүүлсэн бяцхан охин Сульма эцэг эхдээ хэлэхээс санаа зовж нуужээ. Гэвч удалгүй охины биед хачин шинж тэмдэг илэрч, гэдэс нь томорч эхэлсэн байна. Түүний эцэг эх охиноо эмчид үзүүлэхэд хэдийн 6 сартай жирэмсэн болсон байсан гэдэг. 1993 оны 1-р сарын 12-нд Сульма эрүүл саруул  хүү төрүүлж, эцэг эхийнхээ хамт өсгөн, бусдын адил амар жимэр амьдарсан билээ.

 

Сульма Гуадалупе Моралес (Мексик) - 8 настайдаа ээж болсон

3.Нэр нь тодорхой бус (Энэтхэг) – 6 нас 7 сартайдаа ээж болсон

 

1932 оны 6-р сарын 7-нд Энэтхэг улсын Дели хотод нэгэн охин дуугаа хадаан мэндэлсэн юм. Түүний ээж бол дөнгөж 6 настай, хөх нь ч ургаж эхлээгүй, сарын тэмдэг нь ч ирж байгаагүй бяцхан охин аж. Мөн 6 настай ээж өөрийн үрээ 9 сарын турш хөхөөрөө хооллосон байна.

 

Нэр нь тодорхой бус (Энэтхэг) - 6 нас 7 сартайдаа ээж болсон

2.Лиза (ЗХУ) – 6 настайдаа ээж болсон

 

1930-аад оны үед тоглож гүйн, эцэг эхдээ эрхэлж байх насандаа өрөвдөлтэй жаахан охин 69 настай хойд өвөөдөө хүчиндүүлж, хэзээ ч мартахааргүй хар толбыг зүрх сэтгэлдээ сийлүүлсэн юм. Бусад охидын адил тэр ч мөн эцэг эхээсээ нууж явсаар өөрийгөө жирэмсэн болсон гэдгээ хожим мэдсэн байдаг. Охин 6 насны төрсөн өдрөөсөө хэдхэн хоногийн дараа 3 кг жинтэй, 52 см урттай анхны үрээ төрүүлсэн боловч түүний хүү удаан амьдралгүй нас барсан юм.

 

Лиза (ЗХУ) - 6 настайдаа ээж болсон

1.Лина Медина (Перу) – 5 нас 7 сартайдаа ээж болсон

 

Ердөө 8 сартай байхаасаа сарын тэмдэг нь ирж, 4 настайгаас хөх нь ургаж эхэлсэн охиныг 5 настайд нь жирэмсэн гэдгийг нь илрүүлсэн байна. Ихэд цочирдсон эцэг эх нь түүнээс хэн охиныг жирэмсэн болгосныг асуухад тэрээр юу ч дуугараагүй гэдэг. Охин ч төрж, эрүүл саруул хөөрхөн хүүтэй болжээ. Харин хүү өөрийн төрсөн ээжийгээ “эгч” хэмээн бодсоор өссөн юм. Гэвч хүү 10 нас хүрээдбүх үнэнийг мэдсэн боловч хүлээн зөвшөөрөлгүй тэр чигээрээ эгч хэмээн бодож амьдрахаар шийдсэн байна. Хөөрхий охины тухай сонссон нэгэн кино компани түүний амьдралаар баримтат кино хийхийг хүсч олон мянган доллар амласан ч тэд эсэргүүцсэн аж. Охин том болж сургуульд сурч, бусдын л адил ажиллаж, хөдөлмөрлөн нийгэмд хөлөө олж чадсан байдаг.

 

Лина Медина (Перу) - 5 нас 7 сартайдаа ээж болсон

Абортоор хөнөөгдсөн хүүхдийн сүнс эхийгээ дагадаг

$
0
0

Нэгэн танилтайгаа сая таарахад их л санаа нь зовчихсон байдалтай их хачин зүйл надад хэллээ. Гурав дахь хүүхдээ тээгээд удаагүй байхдаа нөхөртэйгөө хамт гэр орныхоо заслыг хийлгэхээр нэгэн бөөд очжээ. Гэтэл өнөөх бөө нь “Ингэж л тээх байсан юм бол наад хүүхдээ гурвын гурван удаа хүйг нь унжуулаад уйлуулаад буцаах ямар хэрэг байсан юм бэ” гэж загнасан гэдэг. Мань хүн үнэхээр л энэ хүүхдээ тээхээс өмнө гурван ч удаа үр хөндүүлсэн бөгөөд бөөд очихдоо бие давхар гэдгээ ч хэлээгүй байж. Айж балмагдаж, сандарсан хүн л гарч ирж. Бөөгийн хэлсэн үг сэтгэлээс нь гарахгүй байгаа гэнэ лээ. Дахиад л тэр айхтар юманд орж, хүүхэд уйлуулж буцаахгүй юм шүү гэж яриад явна лээ.
Энэ бүхнийг бодохоор зөн билэгтэй, далд увидастай хүмүүст эмэгтэй хүн бүр өөр өөрийн өнгөөр ялгаран харагддаг мэт. Олон хүүхэд хүйгээ унжуулаад өөрийг нь буцаасан ээжийнхээ араас дагаж явдаг гэхээр өөрийн эрхгүй голоор хүйтэн оргиж, сэтгэл өмрөх шиг болох юм.

1
Энэ бол зүгээр нэг шашин номын эсвэл далд увидастай хүмүүсийн талаарх яриа биш. Харин сүнслэг оюун санааны эрин гэгдэх бид хүн бүр сүнстэй, хэвлийд тань дөнгөж бүрэлдэж буй хүүхэд ч сүнстэй гэдгийг дахин дахин бодмоор санагдсан.

Мэдээж, амьдралд хэн ч ам гарч чаддаггүй. Уулзахгүй гэсэн хүнтэйгээ уулзаж, давахгүй гэсэн даваагаа давдаг хатуу орчлонд өөрийгөө ч бас бусдыг ч хайрлах сэтгэлээ алдахгүй л явах юмсан.
Орчин үед гэр бүл төлөвлөлтийн олон арга нэвтэрсэн. Эмэгтэйчүүд бид хэвлийдээ бүрэлдсэн нялх үрсийг гомдоохгүйн тулд, бас өөрийнхөө биеийг гэмтээхгүйн тулд жирэмслэлтээс хамгаалах хэрэгслүүдийг цаг тухайд нь тавиулах нь зөв юм гэдгийг дахин дахин ухаарах мэт.
Бүсгүйчүүд минь, нялх үрсээ хайрлаж яваарай. Хэвлийдээ торниж буй нялх үрсийг, дөнгөж бүрэлдсэн хүүхдээ ч хүний тоонд багтааж, хайрлаж хамгаалж яваарай

Тэвчээр бүхнийг ялан дийлнэ

СОЛОНГОСТ АЙЛ НҮҮЛГЭДЭГ МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ НИЙТЛЭЛ

$
0
0

nullgelt

Солонгост айл нүүлгэдэг, Солонгосчуудтай зүс төстэй ч бяр чадлын хувьд яахын аргагүй ялгарч байгаа Монголчуудын тухай нэгэн сэтгүүлч нийтэлсэн байна.

Өнгөрсөн оны есдүгээр сарын 18-ны орой 21 цагт нүүр номонд “Айл нүүлгэх цагийн ажилтан хайж байна” гэсэн гарчигтай зар тавигджээ. 19-өөс 20-ны хооронд 2 өдөр хийнэ, ажлын туршлагатай байх хэрэгтэй гээд утасны дугаар бичсэн байлаа. Хэдхэн цагийн дараа Муран метроны буудал хавицаа айл нүүлгэх ажил хайж байна гэсэн зар мөн тавигдлаа. Эдгээр заруудаас ажил хайгч ч тэр олгогч ч тэр бүгд монголоор бичигдсэн нь сонирхол татаж байв.

Энэ зарууд “Монгол исачид(айл нүүлгэгчид)”  гэх нүүр номны групп байлаа. Нийт 1487 гишүүдэй энэ групп (Солонгосын цагаачлалын ерөнхий газрын хийсэн судалгаагаар) Солонгост байгаа Монгол эрэгтэйчүүдийн 14200 хүний ердөө 10%-г л эзэлж байгаа юм. Сүүлийн үед айл нүүлгэх ажилд Монголчууд их ажиллаж байгаа тухай судалгаа хийх явцад хэдэн таамаглал гарч ирлээ. Магадгүй нүүдэлчин Монголчуудын мах цусны юм байж ч болно гэсэн бодол ч төрж байв.

Камбож, Бангладеш юм уу бусад гадаадуудыг бодвол Солонгосчуудтай хамгийн төстэй үндэстэн учраас үйлчлүүлэгчид гадаад хүн шиг харагддаггүй гэсэн гол шалтгаан байлаа. Ялангуяа ажил нүүлгэх газрын захирал Пак гуай “Монголчууд хүнсэндээ байнга мах хэрэглэдэг болоод ч тэр үү бие нь хэдий том  биш ч бөхийн спортоор хичээлэлдэг тамирчин шиг хүчтэй. Ажлаа эвдрэл маш бага хурдтай хийдэг. ” гэж магтаж байлаа.

Цалин хөлс өндөр боловч ихэнхи ажилчид нь бичиг баримтгүй хууль бус ажилчид байдаг. Гэхдээ Солонгосын Хөдөлмөрийн биржээс “Гадаад ажилчдын ажлын байрны хувьд хязгаартай болохоор шаардлагатай үед шалгалт явагддаг. Тэр үеэр бичиг баримтгүй хүн байх тохиолдолд ажил олгогчийг торгож, ажилтанг монгол руу буцаах тохиолдол гардаг”гэж мэдэгдсэн.


Загварын ертөнцийн талаар өгүүлэх 9 ШИЛДЭГ КИНО

$
0
0

IMG_1893-112432-2136211442

Загвар гэх хил хязгааргүй гайхамшигт ертөнцийг чи ойлгодог, хайрлан хүндэлдэг бол эдгээр 9 киног заавал үзээрэй. Олон янзын туршлага, өнгө аяс, цаг хугацааг өгүүлэх тус бүтээлүүдээс чи маш олон мэдээлэл, мэдлэг, мэдрэмжийн баяжуулан олж авах болно.

1. Шанелийн өмнөх Коко: Coco Before Chanel 2009

Энн Фонтены найруулсан уг бүтээл нь загварт дуртай хүн бүрийн заавал үзэх ёстой бүтээлүүдийн нэг юм. Энэхүү кино нь дизайнер Коко Шанелийн амьдралын үйл явц болон хайр дурлал, амжилтын тухайн өгүүлэх бөгөөд түүний сэтгэлийн өнгө аяс болон ертөнцийг харах үзлийг хөнгөн аясаар элчилж чадсан гайхалтай бүтээл юм. Коко нь зөвхөн хувцас бүтээгээгүй, харин хэв маяг бүтээж чадсан хүчирхэг эмэгтэй юм.

2. Диор болон Би: Dior and I (2014)

Найруулагч Фредерик Ченгийн найруулсан уг бүтээл нь дизайнер Раф Симонсын талаар өгүүлэх бөгөөд Диор загварын ордонд ажиллаж байх хугацаандаа түүний 8 долоо хоногийн дотор бэлдсэн Кутюра цуглуулгын талаар өгүүлэх юм. Мэдээж загварын ордон гэх том зүйлийн ард ямар баг, хамт олон байдаг талаар сонирхолтойгоор өгүүлсэн бүтээл юм.

3. Есдүгээр сарын асуудал: The September Issue (2009)

Найруулагч Ж.Р.Катлерийн найруулсан тус бүтээл нь загварын ертөнцийн сэтгүүл зүйн салбартай холбогдох үнэн зөв байдлыг өгүүлэх бөгөөд загварын салбарт ихээхэн нөлөөтэй VOGUE сэтгүүл хэрхэн бүтдэг талаар тэр тусмаа хамгийн чухал, хариуцлагатай дугаар болох есдүгээр сарын сэтгүүлийн редакцийг хэрхэн бэлтгэдэг талаар өгүүлэх баримтат бүтээл юм.

4. Валентино: Сүүлчийн эзэн хаан: Valentino: The Last Emperor (2008)

Найруулагч Мэтт Тирнайерийн найруулсан уг бүтээл нь бүтээлч дизайнер Валентино Гараванигийн 2007 онд танилцуулсан сүүлчийн цуглуулгынх нь талаар өгүүлэх юм. Тэрхүү цуглуулга хэрхэн бүтсэн талаар, мөн тус цуглуулгын санаа, сэдлийг хаанаас хэрхэн олж авсан талаар өгүүлдэг. Хагас зуун жилийн турш түүний загварын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлээд баршгүй билээ.

5. Ив Сен Лоран: Yves Saint Laurent (2014)

Жалиль Леспертийн найруулсан уг бүтээл дизайнер Сен Лораны амьдралын үйл явц болох хэрхэн амжилтанд хүрсэн, мөн хайр дурлалын ээдрээтэй асуудлыг илэн далангүй өгүүлсэн уран сайхны бүтээл юм. Тэрбээр өнгөрөгч зууны бүсгүйчүүдийг байлдан дагуулсан дизайнер бөгөөд маш богино хугацаанд хэмжээшгүй их амжилтанд хүрч чадсан чадварлаг мэдрэмжтэй нэгэн юм.

6. Маккуйн бид хоёр: Mcqueen and I (2011)

Найруулагч Луйс Осмондын найруулсан тус бүтээл нь этгээд загварын хаан Александ Маккуйны талаар гарах бөгөөд түүний амьдралын талаар илэн далангүй өгүүлэх юм. Хувийн карьераа эхлүүлж байхдаа өгсөн түүний ярилцлага, загварын цуглуулга, найз нөхөд, хайр дурлал гэд олон зүйлийн талаар өгүүлсэн чанартай баримтат бүтээл гэхэд хилсдэхгүй.

7. Айрис: Iris (2011)

Альберт Мэйслесийн найруулсан уг бүтээл нь загварын шүүмжлэгч, бизнесмен, редактор, интерьер засалч Айрис Апфелийн талаар өгүүлэх ба өдгөө 96 нас хүрч яваа загварлаг эмэгтэйн амьдралын үйл явц, түүний бүтээлч сэтгэлгээ, зан чанар мөн амьдралыг хэрхэн өнгөлөг, үзэсгэлэнтэйгээр харах нууцыг дэлгэсэн бүтээл юм.

8. Жереми Скоттс – Хүмүүний дизайнер: Jeremy Scott- People’s Designer (2015)

Влад Юдиний найруулсан уг бүтээл нь MOSCHINO брэндийн үүсгэн байгуулагч, бүтээлч дизайнер Жереми Скоттын талаар гардаг бөгөөд уг бүтээлд тус брэндийн ажлын үйл явц, ажиллагаа болон түүний өвөрмөц сонин содон ертөнцийн талаар өгүүлдэг. Сүүлийн жилүүдэд Moschino брэнд нь дэлхийн загварын ертөнцийн томоохох өөрчлөлтүүдийг мэдрүүлж чадаж байгаа билээ.

9. Диана Вриланд – Нүдээрээ аялал хийх хэрэгтэй: Diana Vreeland- The Eye Has To Travel (2011)

Загвар, тэр тусмаа загварын сэтгүүл зүйн салбарт ихээхэн хувь нэмэр оруулдаг Диана Вриландийн талаар өгүүлэх тус бүтээл нь Лиза Иммордино Вриланд болон Фредерик Ченг нарын хамтран найруулсан анхны уран бүтээл юм. Уг киног үзсэнээр та түүний 26 жил HARPER BAZAAR сэтгүүлд ажиллаж байхдаа оруулсан хувь нэмэр болон ховор ярилцлага найз нөхөдийнх талаар мэдэж авах юм.

56 жил хамт амьдрахдаа эхнэртээ 55 мянган даашинз худалдаж авч өгчээ

$
0
0

 

0(108)
Энэ эр ирээдүйн эхнэртэйгээ танилцсан өдрийнхөө орой шөнөжин бүжиглэсэн гэнэ. Анхны болзоо нь романтикаар дүүрэн өнгөрч маргааш нь л анхны даашинзаа бэлэглэж байжээ.
Эхнэр нь болсон хойноо улам ч бүр гоёх болсон гэнэ. Тэрээр эхнэртээ нэг даашинзыг хэзээ ч хоёрдахь удаагаа өмсүүлэхгүй гэж амлажээ. Ийнхүү 56 жил хамт амьдрахдаа нийтдээ 55 мянган ширхэг даашинз худалдаж авчө өгчээ.
Энэ нь жилд дунджаар 900-1000 даашинз худалдан авч өгч байсан гэсэн  үг юм. Загвар сонголтын өндөр мэдрэмжтэй эр тул өөрийх нь царай, бие хаад таарсан даашинзнуудыг маш онож сонгодог гэдгийг эхнэр нь баталжээ.
Түүний даашинзнууд нь 1960 оноос хойшхи хувцас загварын түүхийн бүрэн илэрхийлэл болдог гэнэ. Тухайн цаг үеийнхээ хамгийн загварлаг даашинзнуудыг мөн хамгийн түрүүнд өмсдөг байжээ.
Эхнэрийх нь даашинз, гоёлын палатьегийн тоо жилд мянган ширхэгээр нэмэгддэг тул нөхөр нь гараашаа өргөтгөн том талбайг зориулалтын дагуу засаж тохижуулан даашинз хадгалдаг  асар том талбай болгон өөрчилжээ.
Гайхалтай нь энэ газраа нууцалж байсан агаад төрсөн охин нь хүртэл мэддэггүй байсан гэнэ.  Охин нь насанд хүрсэн хойноо л аав нь гараашийнхаа тусгай өрөөний хаалгыг цоожлолгүй орхисныг санамсаргүй онгойлгож үзээд мэл гайхжээ.
Нэгэнт нууц нь илэрсэн тул нөхөр нь 4000м2 бүхий тусгай ангарыг эдлэндээ бариулж эхнэрийнхээ даашинзнуудыг хадгалах болсон байна.

Монгол орны гайхамшгууд

$
0
0

053e350c14bafb13a630fba11780b145

Монголчууд бид дотооддоо болон гадаадад их аялдаг болжээ. Бусдын сайхныг шагшин магтахаас өмнө эх орноороо аялах хэрэгтэй гэсэн эх оронч үзэл ч залуусын тархинд бодогддог болсон нь сошиал ертөнцөд үлдээсэн тэдний сэтгэгдлээс илэрхий харагдана. Гэвч бидэнд хаашаа явах, яаж явах, зам харгуй хэр бартаатай байх, явах замдаа юу юу үзэж болох, юуг анхаарах талаар тоймтой харах гарын авлага байдаггүй. Харин энэ хэрэгцээ, шаардлагыг Голомт банкны хамт олон соргогоор харж МОНГОЛ ОРНЫ АЯЛЛЫН ГАЗРЫН ЗУРАГ-ийг хоёр дахь жилдээ эрхлэн гаргаад байна.

Энэ зураг нь нарийн төвөгтэй газрын зургийг бодоход энгийн, ойлгомжтой, Монгол орны байгалийн сайхан бүрдсэн газрууд, түүх, дурсгалын цогцолбор, Монгол хүний заавал үзэх газрууд болон аялахад анхаарах бүхий л хэрэгцээт мэдээллийг багтаасан Монголын анхны хялбаршуулсан газрын зураг юм.

Ингээд бидний сайн мэддэг ч гэлээ гадна, дотны найз нөхөд, үзээгүй нэгэндээ харуулж түүхийн сурвалж болсон гайхамшгуудаас хүргэж байна.

ЧИНГИС ХААНЫ МОРЬТ ХӨШӨӨ (Төв аймаг)

Чингис хааны морьт хөшөөг “Гиннесийн ном”-д бүртгэж “Дэлхийн хамгийн том морьт хөшөө” гэсэн гэрчилгээ олгожээ. 40 метр өндөртэй энэ хөшөө нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт бий. 2008 онд хөшөөг барих үеэс уг газарт Цонжинболдог хэмээх эртний аястай нэрийг шинээр зохиож өгсөн юм. “Цонж” (онцгой өндөр, содон), “болдог” (толгой, довцог) гэсэн үгс нь “содон өндөрлөг” гэсэн утгатай. Хөшөөний байршлыг эртний Хэрэйд, Монгол аймгийн заагт сонгожээ. Чингис хаан өөрийн төрөлх нутаг Хамаг монголынхоо зүгт харж буйгаар хөшөөг бүтээсэн. Чингис хаан энэ нутагт Тайчуудыг эцэслэн дарж, Хэрэйдийг мөхөөх тулаанд ялсан гэж үздэг. Мөн Чингис хааны тахилгын дуудлагад гардаг “Туул мөрний Гурван улхун” энд бий. Тулгат гацаа, Чингис уулын домог ч энэ нутагтай холбоотой. Хөшөөний суурь болох дугуй барилгын 36 багана нь Чингис хааны Алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлдэг.

ЭРДЭНЭЗУУ ХИЙД (Өвөрхангай аймаг)

Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвд орших Эрдэнэзуу хийд нь Монголын хамгийн ууган Бурханы шашны төв юм. Дэлхийн өвийн дурсгалд тооцогддог тус хийд нь Өндөр гэгээн Занабазарын түүхтэй ч холбогддог. Өндөр гэгээний намтар хэмээх гар бичмэлд “1580 онд Абатай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт гутгаар Далай ламтай уулзахад, Хархорум хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөснөөр, 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг босгосон нь одоогийн Эрдэнэзуу хийдийн гол сүм юм” хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Хийдийг Хархорум хотын туурийн чулуу, тоосго ашиглаж барьжээ. Мөн Эрдэнэзуугийн гол сүмүүдийг Өгэдэй хааны ордны туурин дээр барьсныг хожим тогтоосон юм. 1930-аад онд Монголын олон зуун сүм хийд устгагдаж, арван мянга гаруй ламыг хэлмэгдүүлсэн гашуун хувь тавилан энэ хийдийг тойроогүй. Гурван жижиг сүм, суварган хэрэм бүхий хана үлдсэнийг 1947 онд музей болгожээ.

БУРХАН ХАЛДУН, ЧИНГИСИЙН ДУРСГАЛТ ГАЗРУУД (Хэнтий)

“Монголын нууц товчоон”-д өгүүлснээр Чингис хаан Бурхан халдун уулыг үүрд тахиж, шүтэж явахыг эрхэмлэн захижээ. Тиймээс Бурхан халдун уул бол Монголчуудын дээд шүтээн мөн. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд орших эртний шүтлэгт энэ уул нь далайн түвшнээс дээш 2362 метрт өргөгдсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1995 оноос тахилгыг сэргээж, дөрвөн жил тутамд тахих болжээ.

Дэлүүн болдог: Чингис хааны төрсөн газар Дэлүүн болдог нь өнөөгийн Хэнтийн аймгийн Дадал сум гэдгийг эрдэмтэд тогтоожээ.

Хар зүрхний Хөх нуур: 1189 онд Тэмүжинд Чингис хаан цол олгож, Хамаг Монголын эзнээр өргөмжилсөн дурсгалт газар бол Хар зүрхний Хөх нуур юм. Энэ үйл явдал болсон газар нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дахь Хөх нуур, Зүрх уул мөн гэж эрдэмтэд тогтоосон. Зүрх уулын бэлд цэнгэг уст холбоо хоёр нуур бий. Хар зүрхний Хөх нуур нь уулсаар хүрээлэгдсэн олон зүйл амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газар юм.

ХӨВСГӨЛ НУУР (Хөвсгөл)

Хөвсгөл нуур бол  “Монголын гоо үзэсгэлэн” юм. Төв Азийн хамгийн цэнгэг нуурт тооцогддог. Дэлхийн нийт цэнгэг усны 2 хувийг эзэлдэг тус нуур нь Монгол орныг зуун жилээр хангахуйц асар их нөөцтэй. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах ба ганцхан Эгийн гол гадагш урсгал авч Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Нуурын хамгийн том арал “Модон хүйс”-ийн баруун хойд хэсэгт усны гүн нь 262 метрт хүрдэг. “Модон хүй” арал нь нуураас цухуйж буй асар өндөр эгц цавчим уулын орой юм. Монголчууд Хөвсгөл нуурыг “Далай ээж” минь хэмээн биширдэг. Харин гадаадын жуулчид “Монголын Швейцарь” гэж нэрлэжээ. Хөвсгөл нуур нь 136 км урт, 36 км өргөнтэй. Нуурын мандал нь өвөл, хаврын таван capын турш мөсөөр хучигддаг бол зун цагт Хатгал, Ханх боомтын хооронд усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нуур нь Хадан Хүй, Далайн хүй, Модон хүй, Бага хүй гэсэн дөрвөн аралтай. Гадаад, дотоодын аялагчдын урсгал Хөвсгөл тийш тасрахгүй хөвөрсөөр байна.

Таны аялал дурсамж дүүрэн байг!

 

Дэлхийн алдартнуудтай адилхан Монгол одод

ДУУЧИН АНУ ХЭРХЭН БАЯЖСАН ТУХАЙ НУУЦАА ЗАДЛАЖ ОЛНЫГ ШУУГИУЛЛАА. ИТГЭМЭЭРГҮЙ ЮМАА

Доналд Трампын охин архидан согтуурчээ

$
0
0

ca4baece8ff12aca153ecd3bd3c8054d_fitted_740x0

НУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нь таван хүүхдийн аав билээ. Өдгөө 72 настай түүний охин 24 настай Тиффани Трамп багагүй шуугиан тарьдаг нэгэн. Тэрбээр энэ удаад Лондонд шөнийн клубт зугаацаж яваад гэрэл зурагчдын дуранд өртжээ. Түүнийг бие хамгаалагч нь түшиж яваагаас харахад АНУ-ын Ерөнхийлөгчийн охин хөл дээрээ арай ядан тогтож байсан бололтой.

Тиффани моделиор ажиллаж, аливаа үдэшлэг, арга хэмжээг алгасдаггүй нэгэн гэхэд болно. Доналд Трамп ч түүнд анхаарал бага хандуулдаг гэгддэг.

Дочь Дональда Трампа выпила лишнего в ночном клубе

Хамгийн сайхан дүрэмт хувцастай онгоцны үйлчлэгчид

$
0
0

543f

Улс орныхоо нүүр царай болдог чухал хүмүүсийн нэг бол олон улсын нисэх тээврийн үйлчлэгч нар юм. Тийм ч учраас олон хэл сурсан, бие хаа , царай зүсийг нь хүртэл сайтар харж ажилд авдаг нь нууц биш юм. Энэ удаад хамгийн сайхан дүрэмт хувцастай агаарын тээврийн компанийг танилцуулж байна. Ихэвчлэн улс орныхоо онцлог шинжийг харуулсан, өнгөлөг , загварлаг, сонгодог дизайнтай байдаг аж.   
1. Франц 
96b6
Францын нисэх онгоцны үйлчлэгчийн дүрэмт хувцас олон жилийн турш тэнгэр дэхь хамгийн загварлаг, дэгжинд тооцогддог. Дизайнер  Christian Lacroix энэхүү дүрэмт хувцасны загварыг гаргасан байна
.
45e3
07e0
2. Хайнань 
626c56b65673
Хятандын шинж маягийг оруулж, орчин үетэй хослуулсан энэхүү дүрэмт хувцасыг Laurence Xu зохион бүтээсэн юм. Тэд Парисын загварын 7 хоногт загвараа танилцуулсан бөгөөд энэ цагийн хамгийн загварлаг дүрэмт хувцас гэгдэж байна. 
3. Etihad Airways
10b9226710b9
0d8c
Qantas Airways

Bc3634db
C86a
Энэхүү дүрэмт хувцасыг Австралийн хамгийн алдартай загвар бүтээгчдийн нэг болох Martin Grant зохион бүтээсэн юм. Алдарт загвар өмсөгч Miranda Kerr нүүр царайгаар ажиллаж байжээ.
4.Сингапур 
862c
35ce
F6e3
1968 оноос хойш Сингапурын онгоцны үйлчлэгчдийн хувцасны загвар хэвээр байгаа бөгөөд энэ нь тэнгэр дэхь хамгийн урт хугацаанд хэв загвараа алдаагүй дүрэмт хувцасд тооцогддог.
5. Солонгос

8949Deba0f3b
БНСУ-ын агаарын дүрэмт хувцасны загварыг Италийн  загвар зохион бүтээгч Gianfranco Ferré урласан байна. Эмэгтэй үйлчлэгчид үсний хавчаар зүүдэг бөгөөд энэ нь Солонгосын үндэсний хатгуурыг илэрхийлсэн аж. 
6.Хятад 

3eb3
1e82
B128
Оскарын шагналд нэр дэвшиж байсан William Chang энэхүү загвар зохион бүтээсэн юм. Тэрээр Хятадын уламжлал болон орчин үеийн барууны хэв загварыг шингээн урласан гэдэг. 
7. Эмират 
B154
Df31
Fa71
1997 оноос хойш дүрэмт хувцасны загвар нь өөрчлөгдөөгүй байсаар 2008 онд бага зэрэг шинэчлэгдсэн байна. Загварыг нь Их Британы Simon Jersey гаргажээ. 
8. АНУ
0c47
A51e1834
АНУ – ын нисэх онгоцны үйлчлэгчдийн дүрэмт хувцас саяхан шинэчлэгдсэн бөгөөд энэ нь ойрын 30 жил дотор хийсэн анхны өөрчлөлт юм. 
9.Малта 

Ae39
06c2
Fb08
Малта бол дэлхийн дээрх хамгийн жижиг нисэх тээврийн компани юм. Гэхдээ хамгийн загварлаг дүрэмт хувцастай орны нэгээр нэрлэгддэг. Тэдний өнгөлөг ороолт, дэгжин малгай байгалийн үзэсгэлэнт арлуудыг нь илэрхийлж байдаг ажээ.
10. Хон Конг 
C979
28b74275
Тэд урт хугацааны турш урт даашинз маягийн дүрэмт хувцас өмсдөг байсан бол одоо хослол өмсөх болжээ. 

11. Энэтхэг


5d55

Db26
1106
Энэтхэгийн агаарын тээврийнхэн хар эсвэл шар өнгөөр жигдэрсэн байдаг. Эмэгтэйчүүд нь үндэсний хэв шинжээ харуулсан шар өнгийн хувцас мөн урт ханцуйтаа хар өнгийн дүрэмт хувцас өмсдөг юм байна. 
12. Тайланд 
0c78
7cc1
36ec
Чернелийн ягаан өнгө бүхий Тайландыг тодотгох дүрэмт хувцас нь торгомсог материалтай, хүмүүсд таатай мэдрэмж төрүүлэх дулаан, өнгөлөг байдаг. Эмэгтэйчүүд нь энгэртээ ягаан цэцэг хатгасан байдаг ажээ. 
13. Fiji /Фижи/

4d2b
Bdd2
07f3
Фижи нисэх тээврийн ажилтны дүрэмт хувцасны загварыг Alexandra Poenaru-Philp гаргасан байна. 
14. Калифорни
1db5

23a890c6

Дэлхийд хамгийн танил болсон энэхүү загварыг Olino зохион бүтээсэн байна. Нисэх багийханд зориулсан тусгай үсчин байдаг бөгөөд тэд үргэлж цэмцгэр , дэгжин харагддаг.
15. Итали
Fff3
8756
1893
Загварыг Милане гаргаж Эттор Билотта урлажээ. 1950-1960 оны дэгжин хувцаслалтаас санаа авсан гэдэг. 
17. Зүүн Хятад 
543f
51ca
6654
Christain Lacroix – ын зохион бүтээсэн зүүн Хятадын дүрэмт хувцас нь “энгийн , үзэсгэлэнтэй, эрхэмсэг” харагдуулах зорилготой. Шанхай хотын загварын чиг хандлагад тохируулан гоёмсог хийжээ. 
17. La Compagnie 

717eF4f4
163b
Францын загвартай төстэй бөгөөд бусад агаарын тээврийн компанитай адил хослол өмсдөг. Онцлоод байх зүйлгүй хирнээ тун сонгодог, дэгжин харагддаг аж. Эмэгтэй үйлчлэгчид нь юпка шиг харагддаг өмд өмсдөг аж./Шорт гэж хэлж болмоор/ 
18. Австрали 

4579
D24f
Dbbb

Загварлаг дүрэм хувцастай болохын тулд загвар зохион бүтээгчдийн дунд уралдаан зарласан байна. Энэхүү тэмцээнд Juli Grba түрүүлсэн байдаг.
19. Вьетнам

Сул талаа давуу болгож чадсан эмэгтэйчүүд

$
0
0
Өөрийн итгэл найдвар, хүч хөдөлмөрийнхөө ачаар нэр алдрын оргилд хүрсэн эмэгтэйчүүдээс танилцуулж байна. Өөрийгөө муухай гэж гололгүй, чадахгүй гэж шантралгүй, бүтэхгүй гэж бодохгүйгээр урагш тэмүүлсэн сэтгэл эцсээ хүрэхэд биелэлээ олдог. Эдгээр эмэгтэйчүүдийг бүсгүй танд урам зориг, илүү ихийг хийж бүтээх итгэлийг өгнө гэдэгт итгэлтэй байна. Та чадна.
Шантель Браун-Янг
2fdad5ed48bc490big
Өдгөө 20 настай Канадын загвар өмсөгч, дуучин залуухан бүсгүй олон жил өөрийн арьсны өвчиндөө шаналж байгаа бөгөөд түүнийг багад нь сургуулийнх нь хүүхдүүд шоолж гадуурхах үед тэрээр амиа хорлох тухай хүртэл бодож байснаа ярьдаг. Түүний энэ арьсны өвчин попын хаан Майкл Жексонд тохиолдож байсан гэх албан ёсны мэдээлэл байдаг аж. Тэрээр зориглон “Америкийн дараагийн топ модель” /American next top model/ тэмцээний энэ улирлын дугаарт оролцсон нь түүний карьерын эхлэл гэж хэлж болно. Энэ тэмцээн түүнд маш олон боломж, үүд хаалгыг нээж өгч байгаа аж. Мөн алдарт реппер Eminem –тэй хамтран дуулсан дууны клипээрээ алдаршиж чадсан юм.
Эрика Ирвин
Амазон Ева буюу Эрика Ирвин нэрээрээ олонд танигдсан энэ бүсгүй бол манай гарагийн хамгийн өндөр эмэгтэйчүүдийн нэг, бас дэлхийн хамгийн өндөр модель. Тэрбээр 2 метр 3 см өндөртэй. Ева 1979 онд америкийн Калифорни мужид төрсөн, 14 настай байхдаа л насанд хүрсэн хүмүүсээс хэдийнэ өндөр болчихсон байж. 2011 онд түүнийг хамгийн өндөр мэргэжлийн загвар өмсөгч хэмээн дээд амжилтын Гиннесийн номд бүртгэж авсан байна.
Виктория Модеста
Виктория Модеста Москалова хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд нэг хөлгүй юм. Виктория 1988 онд Латвид мэндэлжээ. Төрөхдөө эмч нарын хариуцлагагүй байдлаас болж хөлний гэмтэлтэй болсон ч бага насандаа эмнэлгээр маш их явсан байна. Гэхдээ тэр багаасаа л дуу хөгжим дуртай хүүхэд байсан. 1999 онд гэр бүлийнхэнтэйгээ хамт Лондон хотод нүүж ирсэн бөгөөд одоо фото моделийн ажил хийдэг болжээ.
Маша Тельна
Украйны загвар өмсөгч Мария ер бусын том нүдтэй. Дэндүү том гэж хэн нэгэн нь хэлж магадгүй ч, загварынхан түүний нүдийг хүссэн янзаараа будаж, гайхалтай чадвараа харуулах боломжийг алддаггүй
1985 оны 2 сарын 5 нд төрсөн бөгөөд өдгөө 31 настай тэрээр Дауны синдромтой анхны эмэгтэй жүжигчин юм. Тэрээр “Америкийн аймшигт түүх” телевезийн цуврал кинонд тоглож олны танил болсон юм.
Дафна Селф
Тэрээр 85 настай бөгөөд гоо сайхны мэс заслыг эсэргүүцдэг нэгэн. Хэдийгээр нас өндөр гарч гоо сайхан нь гундсан ч өөрийгөө гололгүй сэтгүүлийн нүүрэнд гарч, сурталчилгаанд  зургаа авхуулсаар байна.
Моффи
2013 онд “storm model” агентлагаас төрөн гарсан онцгой загвар өмсөгч бол Моффи байсан юм. Түүний нүд нь солир хэдий энэ нь түүнийг олны танил болгож, сенсааци дэгдээжээ. Түүнийг Кейт Мосс хэмээх нэрээр нь илүү олон хүн таньдаг.
Диандра Форрест
Африк гаралтай энэ эмэгтэй цайвар шаргал арьстай төрснөөрөө ихээхэн гадуурхагддаг байжээ. Хүүхэд байхдаа үе тэнгийнхэндээ дандаа шоолуулдаг байсан байна. Гэвч тэр шантраагүй. Одоо дэлхийн хамгийн том загварын байгууллагуудтай гэрээтэй ажиллаж, “MAC”, “ Jean Paul Gaultier” зэрэг брэндийн нүүр царай болж байна. Дэлхийн хамгийн алдартай загвар өмсөгчдийн нэг юм.
Дениз Бидо
“Эмэгтэй хүн байх нь буруу зүйл биш” -хэмээн Пуэрторикогийн алдарт модел бүсгүй маань хэлжээ.  Сүүлийн хэдэн жилийн дотор 27 настай модел болох Дениз “Forever 21″, Macy’s болон Nordstrom-ын зураг авалтанд оролцсон бөгөөд Америкийн “Curvy Girls” реалити шоуны од болсон аж. Бидо 55-аас дээш жинтэй бүсгүйчүүдийн жингийн төлөөлөл болж моделийн ертөнцөд амжилтанд хүрч чадсандаа өөрөөрөө бахархдаг гэнэ. Түүний ойрын төлөвлөгөө нь кинонд дүр бүтээх юм байна. Тэрээр Маймигаас Холливуд руу жүжигчин болохын тулд нүүж ирсэн аж.
Тэрээр том ам, том шүд, унжсан зовхи, том хамартай ч гадаад төрх нь Marc Jacobs, Chanel, Versace, Prada зэрэг загварын томчуудтай гэрээ байгуулж ажиллах боломж олгожээ. Түүгээр ч зогсохгүй нүцгэн биеийн гоо сайхныг алдаршуулах Pirelli хуанлийн моделиэр ажилласан. Сонирхолтой нь Лиллигийн ээж нь жинхэнэ гоо үзэсгэлэнгийн дээд болсон загвар өмсөгч байсан аж.
Фрея Беха Эриксен
Данийн алдарт модель Фреяа загварын ертөнцөөс илүүтэй хөгжмийн урлагт илүү шимтдэг. Фреяа рок од болохыг мөрөөддөг байсан агаад рок хөгжим сонсож, клубүүдээр явдаг нэгэн юм. Эриксен анх 16 настайдаа шивээс хийлгэжээ. Тэрээр одоо 24 настай бөгөөд биедээ 12 шивээстэй.
Г.Сувд

Хорт зуршлаас болж амиа алдсан алдартнуудын гунигт түүх

$
0
0

Эдгээр бүсгүйчүүдийн хувь тавилан ижил. Тэд авьяаслаг, өөрийн гэсэн сонирхолтой түүх, зан араншинтай боловч тэдний сул тал нь согтууруулах ундаа, хар тамхи байсан юм. Ингээд алдрын оргилд хүрсэн үедээ хорт зуршлаасаа болж уруудсан бүсгүйчүүдтэй танилцацгаая. Тэднээс та бүхэн сургамж аваарай.

1.Дуучин Эдит Пиаф (1915−1963)

 

Францад төрсөн Эдит (Édith Piaf)-ийг жаахан байхад нь ээж нь орхиж явсан бол, аав нь Дэлхийн I дайнд тулалдахаар дайчлагдсан юм. Ийнхүү эмээтэйгээ хамт амьдрах болсон байна. Харин эмээ нь охинд төдийлөн анхаарал хандуулдаггүй байжээ. Заримдаа тэрээр Эдитийн угжинд сүүний оронд дарсыг усаар найруулж хийгээд түүнийг унтуулдаг байсан гэнэ. Эмээ нь Эдитэд анхаарал хандуулдаггүй байсан учир охиныг сохор болохыг ч анзаараагүй байна. Дайнаас ирсэн аав нь охиноо хараагүй болохыг мэдээд түүнийг өөр дээрээ авсан байна. Харин аавын талын эмээ нь охинд илүү сайн халамж тавьж байсан гэнэ. Түүний ачаар Эдит хараа орж, сургуульд явах болжээ. Хожим нь аав нь охиныхоо хамтаар Парисын гудамжинд үзүүлбэр үзүүлэх болсон аж. Ингээд 15 настайдаа Эдит кафе, бааруудаар (кабаред) дуулж эхэлсэн байна. Хожим 17 насандаа охинтой болсон ч охин нь менингит өвчнөөр нас баржээ.

20 насандаа “Жернис” бааранд үзүүлбэр үзүүлж байсан тэрээр алдартай болж. Дараа нь өөрийн овгоо Пиаф хэмээн өөрчилж, радиогийн нэвтрүүлэгт хүртэл оролцсон байна. Гэвч “Жернис”-ийн захирлыг хэн нэгэн буудан хороосон учир тэрээр дахин тус газарт үзүүлбэр үзүүлэх боломжгүй болжээ.

Дараа нь Эдит зохиолч Раймон Ассо (Raymon Asso)- той танилцаж, дуучны гараагаа эхлүүлж, дэлхий даяар алдартай болсон гэнэ. Пиаф өөрийн алдар хүндийг сайн зүйлд зориулсан юм. Дэлхийн II дайны үеэр тэрээр Германд Франц олзлогсдын өмнө дуу дуулж, гарын үсэг өгөх нэрийдлээр тэдэнд зугтахад хэрэгцээтэй зүйлсийг өгдөг байжээ. Тэрээр Германы офицеруудтай зургаа авахуулж, харин дараа нь үүнийгээ хуурамч бичиг баримт үйлдэхэд ашигладаг байсан гэнэ. Мэдээж, хуурамч бичиг баримтыг олзлогсдын сайн сайхны төлөө хийж байсан юм.

4199

Дайны дараа Эдит Пиафын шүтэн бишрэгчдийн нэг нь ирээдүйн Английн Хатан хаан Элизабет байсан бол дуучны сонирхол нь согтууруулах ундаа, хар тамхи байсан аж. Мэдээж согтууруулах ундааг тэрээр эмээгийнхээ ачаар хар нялхаасаа хэрэглэсэн учир үүнд гайхах зүйл үгүй. Харин хайртай залуу болох Марселя Серданагаа алдсаныхаа дараа Эдит хар тамхинд оржээ. 1933 онд хайртай залуу нь автын ослоор нас барж, бүсгүй сэтгэл санааны гүн хямралд орсон байна.

Пиаф 40 насандаа элэгний хатуурал өвчтэй болжээ. Хэсэг хугацаанд эмнэлэгт эмчлүүлж гарсан бүсгүй 47 насандаа  27 настай үсчин залуу Сарапод дурласан гэнэ. Гэвч жил хүрэхгүй хугацааны дараа Эдит нас баржээ.

piaf

2.Дуучин Билли Холидей (1915−1959)

 

Эдит Пиаф Парис болон Европыг эзэгнэж байх үед ертөнцийн өөр нэг өнцөгт Билли Холидей (Billie Holiday) хэмээх үзэсгэлэнт бүсгүй бас л дуу хоолойгоороо дэлхийг уярааж байжээ. Билли маш залуухан гэр бүлд төрсөн бөгөөд түүнийг төрөхөд эцэг нь 16 настай байсан бөгөөд ор сураггүй алга болсон гэнэ. Биллиг нэг хэсэг хамаатнууд нь өсгөж, удалгүй католик сүмийн асрамжийн газарт өгсөн байна. Түүнийг 11 настай байхад нь ээж нь Нью-Йорк руу авч явна хэмээн өөр дээрээ авчээ. Ийнхүү Нью-Йоркт ирээд ээж нь эмсийн хүрээлэнд ажиллах болсон гэнэ. Ээж нь биеэ үнэлж, харин бяцхан Билли төрөл бүрийн зараалд явдаг байсан юм. Ингээд 15 насандаа Билли ч мөн биеэ үнэлэх болжээ. Хэсэг хугацааны дараа ээж охин хоёрыг баривчилсан бөгөөд шоронгоос суллагдмагцаа Билли өнгөрсөн амьдрал руугаа эргэн очихыг хүссэнгүй. Тэрээр Гарлемын шөнийн клубуудэд дуу дуулж мөнгө олох аргыг сонгосон аж. Ийнхүү Билли продюссеруудын хараанд өртжээ. 18 насандаа Билли хоёр дуутай болж. Түүний жааз урсгалын тоглолтууд илүү их өргөн цар хүрээг хамрах болсон юм. Биллиг Эдиттэй ихээхэн харьцуулдаг байсан бөгөөд тэрээр түүний адилаар согтууруулах ундаа, хар тамхийг ихээр хэрэглэдэг байжээ.

Billie Holiday

Билли 25 насандаа хоногт хоногт 1000 долларын цалинтай ажиллаж байсан ч олсон орлогынхоо ихэнх хувийг хар тамхинд зарцуулдаг нь түүнийг шүүхийн танхимд ороход хүргэсэн байна. Хар тамхи хэрэглэсэн хэргээр нэг жил хорьсон бөгөөд 1948 онд суллагдсаныхаа дараа Билли “Карнеги-Холл” нэртэй тоглолт хийжээ.

Ийнхүү хорих ял эдэлсэн ч бүсгүй ухаарсангүй, тэрээр үргэлжлүүлэн хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэсээр л байсан юм. 1959 онд бүсгүй элэгний хатууралтай гэдгээ мэдээд уухаа больсон ч аль хэдийнэ оройтсон байлаа. Билли 48 насандаа нас баржээ.

489_1498358609

3.Дуучин Эми Уайнхаус (1983−2011)

 

Дуучин Эми (Amy Winehouse) өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө урлагийн ертөнцөд маш эрчимтэйгээр нэр хүндтэй болж байсан ч үүнийхээ адилаар маш хурдан уруудаж байсан юм. Тэрээр согтууруулах ундаа, хар тамхийг их хэмжээгээр хэрэглэдэг байсан учир зарим товлосон тоглолт болон зураг авалтаа түр хугацаагаар завсарлаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байжээ.

2007 оны наймдугаар сард Эми эрүүл мэндийн шалтгаанаар бүх тоглолтоо хойшлуулсан байна. Өөрийн нөхөр болох Блейк Филдер-Сивилломын хамтаар тэрээр эмнэлэгт хэвтсэн боловч тав хоногийн дараа зугтсан аж. Эмигийн гэр бүлийнхэн охиныхоо донтолтын шалтгааныг нөхөртэй нь холбож байв. 2008 онд Эмигийн нөхөр хүн зодсон хэргээр 27 сарын турш  хоригдох ял сонссон байна. Блейкийг хоригдож байх үед тэд гэрлэлтээ цуцлахаар болсон ч нөхрөөсөө салсан Эми согтууруулах ундаа, хар тамхиа хэрэглэхээ зогсоосонгүй.

81cea180a26acd77c9010837fdc1fade

2011 оны зургадугаар сард Эми дахин тоглолтоо хойшлуулсан байна. Белградад болсон тоглолтын дараа продюсерууд нь дараагийн тоглолтыг хойшлуулахаас өөр аргагүй болсон гэнэ. Эми хөл дээрээ тогтож чадахгүй, үгээ хольж, заримдаа бүр мартаж байжээ. Тоглолт цаг гаруй үргэлжилсэн ч тэрээр огтхон ч дуулаагүй аж. Харин үзэгчид түүнийг ийнхүү сүүлийн удаа харсан байна.

2011 оны долдугаар сарын 23-ны өдөр Эмигийн цогцсыг Лондон дахь гэрээс нь олжээ. Нас баралтын шалтгаан нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй зүрхний шигдээс байсан аж. Бүсгүйн цусан дахь согтууруулах ундааны хэмжээ хэвийн хэмжээнээс тав дахин их байсан гэдэг.

amywinehouse-hero-79697081

4.Дуучин Уитни Хьюстон (1963-2012)

 

“Бие хамгаалагч” кино төдийгүй олон сайхан уран бүтээлээрээ дэлхий дахинаа алдаршсан Америкийн нэрт дуучин Уитни Хьюстоныг 2012 оны хоёрдугаар сард зочид буудлын угаалгын өрөөнд ухаангүй байхад нь олсон. Үхлийн шалтгаан нь мөн л хар тамхи. “I will always love you” дуугаараа үзэгчдийг бишрүүлсэн түүний охин ч удалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Нэрт дуучны хувь заяа ийнхүү эмгэнэлтэйгээр төгссөнд түүний нөхөр Бобби Брауныг буруутай хэмээн нэг бус удаа хэвлэлээр бичиж байв. Бобби Браунтай танилцаж Уитни Хьюстон хар тамхинд орсон гэдэг. Үүний улмаас сүүлдээ хоолой нь эрс муудсан. Мансууруулах бодис хэрэглэдэг гэдгээ ч өөрөө хэлж байсан.

Уитни Хьюстон зурган илэрцүүд

Сүүлдээ шинэ уран бүтээл туурвих чадваргүй болж эмчилгээ хийлгэсэн боловч тус болоогүй. У.Хьюстон, Б.Браун хоёр хар тамхи авч явж байгаад Хавайн нисэх онгоцны буудалд саатуулагдсан нь тухайн үедээ шуугиан тарьсан. 2000 оноос хойш буюу гэрлэснээсээ хойш У.Хьюстоны уран бүтээл зогсонги байдалд оржээ. Хар тамхинд орсон түүнтэй Америкийн шилдэг менежерүүд хамтран ажиллахыг хүсээгүй. Тэрээр хэд хэдэн удаа дахин тайзан дээрээ эргэн ирж шинэ уран бүтээл туурвих гэсэн боловч чадаагүй. Хар тамхи хэрэглэдэг тул түүнтэй дуу бичлэгийн студиуд хүртэл хамтран ажиллаагүй гэдэг. Мансуурагч бол найдваргүй, гэрээ байгуулсан ч хэзээ яахыг хэн ч мэдэхгүй.

5.Загвар өмсөгч, жүжигчин Анна Николь Смит (1967- 2007)

 

Анна (Anna Nicole Smith) Америкийн Техас мужид төрж өссөн юм. Анх 15 насандаа гэрээсээ зугтаж, цайны газар зөөгч хийж байжээ. Түүний сайхан дүр төрх олны анхаарлыг татаж, удалгүй шөнийн цэнгээний газар үзүүлбэр үзүүлэх болжээ. Аннаг хүмүүс 1992, 1993 онд “Playboy” сэтгүүлийн нүүрийг чимсэн хамгийн сайхан бүсгүй, мөн “Guess” брэндийн нүүр царай болж байсан гэдгээр нь мэднэ. Түүнчлэн тэрээр долоон кинонд дүр бүтээж байжээ. Анна 26 насандаа тайчигчаар ажиллаж байгаад 89 настай тэрбумтантай танилцаж, хожим гэрлэжээ. Гэхдээ 1993 онд буюу жилийн дараа тэр нөхрөөсөө салсан юм. Харин дараа нь Техасын газрын тосны магнаттай гэрлэсэн боловч нөхөр нь хоёр жилийн дараа нас барсан байна. Нөхрийнхөө хөрөнгийг өвлөж авахаар шүүхэд заргалдсан ч талаар болжээ.

Anna Nicole Smith зурган илэрцүүд

Ийнхүү Анна өрөнд орж, хоосорсноосоо болоод архи, мансууруулах бодисонд оржээ. Нэгэн удаа тэрээр маш их хэмжээгээр өвчин намдаах эм ууснаас болоод комд орсон гэнэ. Мөн энэ үеэр түүний хөхөн дэх силикон нь задарсан тул Анна эргээд л өвчин намдаагч эмнээс хараат болсон юм.

Хэсэг хугацааны дараа Анна маш сайн залуутай танилцаж архи, мансууруулах бодисноос холдсон гэнэ. Маш удаан үерхсэний эцэст Анна жирэмсэн болсон байна. Ийнхүү 2006 онд охин Даниелиннийг  төрүүлжээ.

Гэхдээ жилийн дараа буюу 2007 онд ханиад хүрч, түүний бие их муудсан байна. Түүнийг эмнэлэгт хүргэх гэтэл тэр дургүйцжээ. Оронд нь антибиотик их хэмжээгээр хэрэглэж эхэлсэн байна. Ийнхүү нэгэн орой есөн өөр төрлийн эм, антибиотик ууж нас баржээ. Учир нь тэрээр ханиад хүрснээс гадна нойргүйдэж байсан гэнэ.

Холбоотой Зураг

“The Walking Dead”цувралын Рик Граймс буюу Эндрью Линкольн албан ёсоор цувралыг орхилоо.

$
0
0

Lincoln (left) shared the news with fans at Comic-Con. (Photo by Jesse Grant/Getty Images for AMC)

Эндрью Линкольн эцэст нь “The Walking Dead” цувралийг орхижээ. Тэрээр 2010 оноос хойш тус цувралд тасралтгүй тоглосон билээ. Эх сурвалжийн хэлснээр Эндрю нь: “Энэ бол Rick Grimes-н дүрд тоглох сүүлийн жил байсан. Би шоундаа хайртай, энэ бол миний бүх зүйл байсан. Мөн би шоуныхаа бүх уран бүтээлч, үзэгчдээ ч гэсэн хайртай. Энэ нь миний ажил мэргэжлийн хамгийн гайхамшигтай, гайхамшигтай туршлага юм” хэмээжээ. Жүжигчин залуу гэр бүлтэйгээ хамт завсарлага авахаар төлөвлөж байгаа гэнэ. Үүний зэрэгцээ, Магги Грийнегийн дүрийг тоглодог Лаурен Кохан нь есөн улирлын дараа шоуг орхино хэмээн мэдээллэв.

6ef2712e0ae756194a96051c86a91050

”Буян эргэж ирдэг”

$
0
0

0_500x500

20-р зууны эхээр Шотландын нэгэн фермер намагтай газрын дэргэдүүр өнгөрөн, гэр рүүгээ харьж явжээ. Гэнэт тэрээр тусламж гуйн хашгирах дуу сонсов. Фермер эр дуу гарсан зүг рүү гүйн очиход нэгэн жаал хүү намагт шигдсэн байж. Хүү намгаас гарахаар зүтгэн хөдлөхөд намаг түүнийг улам сорж, хүү айсандаа чангаар орилж байлаа. Фермер эр тэр дор нь бүдүүн мөчир хөрөөдөн унагаад живж буй хүү рүү болгоомжтой дөхөн ойртууллаа. Ингээд хүү аврагдав! Тэрээр айсандаа чичирсэн хэвээр, нулимс нь урссаар байлаа.
- Манайх руу очъё, чи хувцсаа хатааж, тайвширч ав хэмээн фермер өгүүлэхэд,
- Үгүй, үгүй. Аав маань намайг хүлээж байгаа, сэтгэл нь их зовж байгаа байх гэж хүү татгалзан, толгой сэгсэрлээ. Ингээд хүү аврагчаа талархсан харцаар мялаагаад гүйн одов.
Маргааш өглөө гэр рүү нь нэгэн баян хөсөг тэрэг ирж явахыг фермер харлаа. Сүйх тэрэгнээс нэгэн баян жентлмен эр бууж ирснээ:
- Өчигдөр миний хүүгийн амийг аварсан хүн та мөн үү? хэмээн асуулаа.
- Тийм ээ, би гэж фермер хариулав.
- Би танд хэдийг өгвөл болох вэ?
- Намайг гомдоох хэрэггүй, ноёнтон минь. Та надад юу ч төлөх шаардлагагүй. Би жирийн л хэн нэгний хийх ёстой үйлийг хийсэн.
- Үгүй ээ, миний хүү надад маш үнэт эрдэнэ учраас үүнийг би зүгээр орхиж чадахгүй. Та хүссэн тоогоо л надад хэлчих хэмээн баян эр шавдуулав.
- Би тантай энэ сэдвээр дахин ярьмааргүй байна. Баяртай хэмээн фермер хэлээд гэртээ орохоор эргэтэл түүний хүү гэрээс үсрэн гарч ирэв.
- Энэ таны хүү юу?- хэмээн баян эр асуулаа.
- Тийм ээ – гэж фермер эр бахдалтайгаар хариулаад хүүгийнхээ толгойг илэв.
- Тэгвэл ингэе. Би хүүг тань Лондон руу авч яваад, төлбөрийг нь төлөөд сайн боловсрол эзэмшүүлье. Хэрэв хүү тань аав шигээ ийм сайхан сэтгэлтэй бол хожим нь та ч, би ч энэ шийдвэртээ харамсахгүй гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Үүнээс хойш хэдэн жил өнгөрчээ. Фермерийн хүү дунд сургууль, дараа нь Анагаахын Их сургууль төгсөв. Удалгүй бидний сайн мэдэх “пенициллин” тариаг нээн, дэлхий дахинаа нэр нь алдаршлаа. Түүнийг Александр Флемминг гэдэг байв.
Удалгүй нөгөө баян жентлмений хүү хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа тусан Лондонгийн нэгэн тансаг эмнэлэгт үхлүүт хүргэгджээ. Энэ удаа түүний амийг юу аварсан гэж бодож байна? Нөгөө Александр Флеммингийн нээсэн “пенициллин” шүү дээ.
Флеммингийг боловсролтой болгож тусалсан баян жентлмен эрийг Рандольф Черчилль гэдэг байсан бөгөөд харин намгаас аврагдсан түүний хүү бол Уинстон Черчилль байжээ. Хожим нь, Уинстон Черчилль Английн ерөнхий сайд болсныхоо дараа “Чиний үйлдсэн буян нэгэн цагт чамд эргэж ирдэг…” хэмээх алдарт үгээ хэлжээ.
Эх сурвалж http://www.info.mn

“Интро 2018 электроник олон улсын хѳгжмийн фестиваль” болно

$
0
0

XtEIJSjaOoUMUntitledHHGFHFHSS_b_500x500

“Интро 2018 электроник олон улсын хѳгжмийн фестиваль” ирэх  наймдугаар сарын 4-нд  “Монгол Шилтгээн” амралтын газар болох гэж байна. “Мажести Лэйбл” ХХК, ХБНГУ-ын “Гёте соёлын институт”, БНХАУ – ын “Бээжингийн Май Ай Соёлын харилцаа холбоо”– той хамтран электроник хѳгжимд сонирхолтой залуусдаа зориулан анхны олон улсын электроник хѳгжмийн наадмыг эх орондоо зохион байгуулахаар болсон нь энэ юм.
Интро Олон улсын хөгжмийн наадам нь 2009 онд анх Бээжин хотноо зохион байгуулагдаж байсан бөгөөд тус наадмын цуваа Шанхай, Шиедао, Шиамен, Амстердам зэрэг хотуудад найман жил тасралтгүй болжээ.
Хөгжмийн фестивальд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс “Электрон хөгжим” хэмээх нэгэн дээвэр доор цуглаж, хуурамч зангаа таягдан хаяж, уйтгар гунигаа мартаж, бүжиглэн цэнгэдэг. INTRO хүн бүрт электрон хөгжмийн дамжуулж буй хайр болон энх тайвныг мэдрүүлэхийн зэрэгцээ электрон хөгжим залуу үеийнхний амьдралд өөрийн нөлөөгөө үзүүлсээр байна.
Энэ жил Улаанбаатар хотод “Болзъё” уриан дор Монгол Шилтгээн амралтын газар Интро олон улсын электроник хѳгжмийн фестивальд Герман, Хятад, Монгол, Япон, Солонгос, Вьетнам, Литв зэрэг улсуудын  20 гаруй уран бүтээлчид оролцож мѳн гадаадын жуулчдыг урин оролцуулж байгаагаараа онцлог аж.

Эх сурвалж http://www.info.mn

Viewing all 2285 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>