Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all 2285 articles
Browse latest View live

ХУЛГАЙН АНЧИД АРСЛАНД ИДҮҮЛЖЭЭ

$
0
0

hqdefault (1)

Өмнөд Африкийн нутаг дэвсгэрт байдаг хирсний дархан цаазат газарт доод тал нь гурван хулгайн анчин арслангуудын зоог болсныг саяхан илрүүлжээ. Сибуя Гэйм Резерв дархан цаазат газрын ажилтан өнгөрсөн Мягмар гарагт хэсэг хүний тасарсан мөчнүүд, толгой зэргийг олсон байна.

Хэд хэдэн гутал, сүх, төмөр утас таслагч, дуу намсгагчтай буу зэрэг эд зүйлс хэвтэж байсан нь эдгээр хүмүүс хирсний ангуучид байсныг баталжээ. Тэр хавийн 70 гаруй км.кв талбайд нисдэг тэргээр хайгуул хийхэд өөр зүйл олдоогүй байна. Галт зэвсгүүдийг урьд өмнө нь хулгайн анд ашиглагдаж байсан эсэхийг цагдаа нар шалгаж эхэлжээ.

Уг мэдээлэл тарсны дараа байгаль орчны төлөө тэмцэгчид арслангуудад талархсан сэтгэгдлээ илэрхийлцгээсэн байна. Тухайлбал АНУ-ын жүжигчин Жэймс Вүүдс “Байгаль эх үргэлж ялдаг…” гэж твиттер хуудсандаа бичсэн бол Британий TV од Пирс Морган “Хөөрхий арслангуудын гэдэс битгий өвдөөсэй” гэж бичжээ.

Сибуя Гэйм Резерв нь заан, хирс, буффало, арслан, ирвэс зэрэг зэрлэг амьтдын өлгий нутаг юм. 2016 онд хулгайн анчид эндээс гурван хирс агнаж, эврийг нь тасдаж авсан байжээ. Хирсний эврийг Азийн зарим оронд уламжлалт эмийн түүхий эд болгодог ба Вьетнамд нэг килограм эвэр $100,000 хүртэл үнэ хүрдэг байна. Өнгөрсөн оны туршид 1,000 гаруй хирс Өмнөд Африкт хууль бусаар агнагдсан юм. Гэтэл 2007 онд ердөө 13 хирс хэлмэгдэж байжээ.

Тус улсад дэлхий дээр амьд байгаа 29,000 орчим тоо толгойтой хирсний 80 хувь нь байдаг тул хулгайн анчдыг соронзон мэт татдаг юм. Одоо Африкт 20,000 орчим цагаан хирс мөхлийн ирмэгт байгаа бол 5,000 орчим хар хирс устах онц аюултай түвшинд хүрээд байгаа. Баруун Африкийн хар хирсний дэд төрөл зүйл нь 2011 онд устаж алга болсон гэж үздэг юм.

Эх сурвалж: BBC


Азгүй өдөр нь таарсан хүмүүс /19 фото/

Японд машин засварчин охид яагаад хөхөвч зүүдэггүй вэ?

Танд инээмсэглэл бэлэглэх хайр хүрэм зургууд

$
0
0

Нарлаг энэ сайхан өдрийг инээмсэглэл бэлэглэх сайхан зургуудаар эхлүүлээрэй.

Улаан хивсний ёслол дээр одуудын итгэмээргүй задгай хувцаслалтууд /20 фото/

Tүргэн хоолны газрын зөөгчөөс дэлхийн шилдэг модел болж, махлаг биетэй ч сул талаа давуу тал болгож чадсан бүсгүйн итгэмээргүй түүх /20 фото/

Хүүхэлдэй цуглуулагч

$
0
0
 

Манай хойд хөршийн Новгород (Novgorod)-ийн иргэн Анатолий Москвин хэмээх эр бодит хүүхэд шиг хэмжээтэй том хүүхэлдэй цуглуулдаг нэгэн байжээ. Гэтэл түүний хүүхэлдэйнүүдийн дотроос 26 охины занданшуулсан цогцос гарч ирсэн. Тэрээр зоос, марк биш харин охидын цогцос цуглуулдаг нь чухам ямар зорилготой байсан нь тодорхойгүй. 2000 оноос эхлэн энэ гажиг эр охидын цогцсыг Новгород болон Москвагийн бусад оршуулгын газраас ухаж гаргадаг байсан гэжээ.

Шүүх түүнийг сэтгэцийн өвчтэй хэмээн үзсэн учир хорих ял оноогоогүй бөгөөд сэтгэцийн эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.

БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ХҮН Л ОЙЛГОХ ХӨГЖИЛТЭЙ ЗУРГУУД

$
0
0

01

Хоёр хүүхдийн эх Жульдиз Бекова хэмээх бүсгүй өдөр тутмын амьдралаасаа сэдэвлэсэн зургуудыг цувралаар бүтээж эхэлсэн нь маш олон хүнд хүрчээ.

Түүний эдгээр усан будгийн бүтээлүүд бага насны хүүхэдтэй ээжүүдийн аз жаргалтай хийгээд, зарим талаар бэрхшээлтэй мөчүүдийг хөгжилтэй байдлаар тусгасан нь хайр татам дүр төрхийг бүрдүүлсэн байна. Киргизстаны нийслэл Бишкек хотод амьдардаг энэхүү уран бүтээлч бүсгүй өдөр тутмын үйл явдлуудаас сэдэвлэсэн эдгээр зургуудаа зөвхөн бага насны ээжүүд л ойлгоно хэмээн тодорхойлжээ.

Эх сурвалж boredpanda.com


Инстаграмчдын үнэн төрх

$
0
0
ТАГРАМ ДЭЭР ЗУРАГ ОРУУЛАХ АМАРХАН ЮМ ШИГ БОЛОВЧ АСАР ИХ МЭДРЭМЖ, ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНИЙ ХӨДӨЛМӨР ШААРДДАГ. МЭРГЭЖЛИЙН ГЭРЭЛ ЗУРАГЧИД ШИГ ӨНГӨ ГЭРЭЛ НЬ ТӨГС ЗОХИЦСОН СУПЕР ЗУРАГ АВАХ БОЛОМЖГҮЙ Ч ӨНЦГИЙГ НЬ ЗӨВ ОЛСОН, МЭДРЭМЖТЭЙ ЗУРАГ ДАРАХЫН ТУЛД МЭДЭЭЖ ХҮЧИН ЗҮТГЭЛ ШААРДЛАГАТАЙ. ХАРИН ЯГ Л МЭРГЭЖЛИЙН ЮМ ШИГ ЗУРАГ АВДАГ ХҮМҮҮС ЯМАР ИХ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ГАРГАЖ, УРАН АРГА СИЙЛДГИЙГ ТА МЭДЭХ ҮҮ?
Инстаграмчдын үнэн төрх

ФИФА 2018 гунигтай царайлаг бүсгүйчүүд…

Ж.Сарантуяа: ЭРИЙН ТЭНГЭР

$
0
0

32431

Ээж будаатай цайнд үйсэн хэдэн хавиргаа аавын өмнө тавингаа:
-Жанжаагийн авгай ирж. Энэ хэдэн үнээний дэлэнг хэд хоног шувтраад өгвөл болж дээ гэхэд аав хамар дотроо “хн” гэж цаанаа л нэг ёозгүй дуугараад цайгаа оочиллоо.

Миний мэдэхийн л манайтай айл саахалт явж ирсэн Жанжаагийнх саалийн хэдэн үнээтэй хонь ямаа нийлсэн 20-иод богтой морь таньдаг байтугай таньдаггүй хүн амаа ангайж хармаар хэдэн сайхан адуутай айл. Гэртээ илүү ч юмгүй дутуу ч юмгүй цомхон тавилгатай харин идэж уух нь нэг их харагдахгүй хааяа ороход цэвэр цэмцгэр хэдий ч яагаад ч юм тэднийхээс хурдан гармаар санагддагсан. Тийм хэрнээ Жанжааг манайд ороод ирэхэд аав ороод ирсний дайтай гэр дүүрээд удаахан суугаасай гэж бодогдохыг яана. Би ууж байсан цайгаа орхиж Жанжаагийнд орохоор ухасхийлээ. Тэдний РҮҮ бууцны тоос манарган гүйх зуураа хацар хамар дээрээ наалдсан будааг гарынхаа араар шудран арчиж бас ч гэж айлд орох гэж яваа хүн гэсэндээ дээлийнхээ хормой хотыг янзлын бүсээ засаж явлаа. Намайг онгорхой хаалгаар зүрх муутайхан шагайхад Жанжаа зуухныхаа өмнө сөхрөөд суучихсан зэрвэс харсан хүнд халамцуухан байна уу даа гэж бодогдохоор мэнчийж улайсан амьтан хоол цай зэрэгцүүлж суулаа. Намайг хараад:

-Өө чи юу за суу. Ах нь бүр гэснээ эхнэр рүүгээ инээвхийлэн хараад -Манай Очир зөндөө том болсон байгаа биз? хэмээв. Авгай нь хоймрынхоо орон дээр сая төрсөн хүн шиг дээл хөнжлөөр тумлайдан суучихсан тагш дүүрэн хоолны шөлийг шожигнотол сорж хамар дээрээ бурзайсан хөлсийг арчих ч сөхөөгүй харагдана. Тэрээр намайг нүд сүүмийлгэн харснаа:

-За манай Очир. Яасан том болоов гээд хоолоо тавьж авдар дээрх ууттай чихэрнээс атгаж өгөнгөө: -Том эр болжээ. Удахгүй авгай дагуулаад ирэх нь дээ гэлээ. Би ичихдээ атгаж өгсөн чихрийг нь хам хум өвөртөө чихээд эргэж гарахдаа босгонд нь бүдрээдхэв. Жанжаа араас: -Хөөе чи эргэж ороод энэ аргалаас галд хийгээдэх гэсээр хоцорлоо. Жанжаагийн эхнэр энэ эгч яагаад гэртээ байдаггүй, нэг ирэхээрзэ баахан идэж ууж унтаж хэвтэж байгаад хаашаа ч юм яваад өгдөг, ирэх тоолонд нь Жанжаа хөл нь газар хүрэхгүй болж хүүхэд шиг асарч бөөцийлдөг нь ямар учиртайг бүү мэд. Оройн саамны дараа Жанжаа бид хоёр ус авахаар гол руу явлаа. Жанжаа: -Эр хүн хувинтай ус бариад явж байх нэг л нонж харагддаг юм. Би чамд тэрэг хийж өгнө гэснээр мөрөн дээрээ тавиад түрдэг тэрэг урлаж хоёр хадаас махийлган хувинтай ус өлгөөд

-За ингээд намбатай явахгүй бол цалгиж дуусна шүү гэж билээ. Харин өөрөө болохоор дөчийн бетон бүсээр оосорлож үүрнэ. Бид хоёр том улс шиг элдвийг ярьж дүнгэр дангар хийсэн шиг аргал усанд хамтдаа явдаг байлаа. Жанжаа харин энэ удаад жигтэй хөнгөн шингэн болчихсон дэп дап хийж, -За хоёул нэг их холдоод яахав. Энүүхнээс гэсээр үүрч явсан бидоноо буулган хормойгоо шуув. Урьдынх шигээ ширгэн дээр завилж гаанс тамхи гарган намайг “За хө чи хэд үсэргээдэх” хэмээн усан дээр чулуу үсэргэхийг маань харж гурав, дөрөв, тав хэмээн тоолж тухалсан ч үгүй. Бидоноороо пал пүл хийтэл хутган дээрээс нь шанагаар нэмж яах ийхийн зуургүй дүүргэж орхив. Би баахан лазагнаж – Жанжаа гуай хоёулаа жаахан сууя л даа. Сайхан байна шүү дээ гэхэд -Оройн хар чийгэнд дэмий гээд юу юугүй бидоноо оосорлов. Би дотроо “авгай руугаа яарч байна даа” гэж бодсон боловч юм хэлсэнгүй. Тэрээр усаа сэвхийтэл өргөж үүрээд миний аяыг дагаагүйдээ гэмшсэн мэт

-За хөө! Замдаа хэд амраад орчихов гэж зөвшлөө. Бид хоёр хэсэг дуугүй явлаа. Гэтэл Жанжаа ам нээж

-Нурмаа эгч чинь одоо бүр ирсэн байхаа. Дахиж явахгүй байх гэлээ.

-Нурмаа ажаа хаашаа яваад байдаг юм бэ гэвэл жаал дуугүй явснаа

-Хаашаа ч хамаагүй явчихна даа гээд энэ үгнээсээ айсан мэт одоо ч явахгүй л дээ гэж нэмэв. Бид хоёр газрын дунд хэрд амрав. Манайхны зүгээс зэлэн дээр унгасгасан аргалын утаа үнэртэж, үхэр тугал мөөрөх сонсогдоно. Жанжаа гуай гэрийнхээ барааг хараад санаа нь амрав уу гэлтэй мод толгойгоо гарган бидоноо сандайлж над руу хараад

-Би чамаас юм асуух уу? гэлээ. Би “Тэгээч дээ юу юм бэ? гэж шавдуулахад гаансаа пүд пүд хийлгэн хэд үлээснээ “За болъё болъё” гэдэг байгаа

-Өе таныг юм аа асуухгүй бол би явахгүй гэж хошуу унжуулав.

-Чи тэгвэл ингэж асуулаа гэж хэнд ч битгий хэлээрэй гэж ам өчиг аваад хэлэх үү байх уу гэсэн янзтай хэсэг харснаа

-Я юу, Ү юу гэлээ. Би гайхан

-Юу гэнээ гэхэд

-Я юу, Ү юу гэж байна аа. “Аль нэгийг нь хурдан хэлчих, Аль нэг үсгийг нь” гэж намайг шавдуулав. Би амандаа орсноор нь “Я” гэчихэв. Гэтэл Жанжаагийн царай нэг л таагүй болж гаанс тамхиа түрийлэнгээ ухасхийн босч -За явъя гэх нь тэр. Би түүний алхааг гүйцэж ядан, муу тэргээ энхэл донхол дундуур туучуулан түрсээр бараадав.

-Жанжаа! Я юу, Ү юу гэж байгаа юм бэ гэж шалгаахад

-Дараа хэлнээ. Харин чи ээж ааваасаа битгий ингэж асуугаарай.

Тэд мэдэх ч үгүй мэдэв үү, нойтон хамуу минь’тэж гүвтнэв.

Өглөө нойрон дунд аав ээж хоёрын ярих нь бүдэг бадаг сонсогдоно.

Ээж цайгаа самрангаа,

-Яагаав өчигдөр эднийд адууны эрлээр буусан хүн. Эхнэр тогтоодоггүй юм гэж Цээлийн голоор л нэг ярьдаг байсан даа. Чи үзвэл танина гэв.

-Яахав дээ. Нурмаа нэг явна гэхээрээ ямар дийлдэх биш. Морийг нь эмээллээд л зогсож харагдсан. Би ухасхийн бослоо. Хувцасаа хам хум өмсөж аваад гүйн гарвал өглөөн наран сөрөг хоёр морьтон аажуухан алхуулсаар холдож Жанжаа маань гэрийнхээ үүдэнд сүүний дээж өргөн зогсож байлаа.

“Нэрэндээ таарсан нурмайсан муу хүүхэн, явбал явж л байг. Том болоод би авгай л авахгүй юм шүү. Сайхан хүүхэн байсан ч суухгүй харж л байгаарай” Толгой хүндэрч хамрын самсаа шархиран өөрийн эрхгүй нүдийг минь нулимс бүрхэв. Нулимсанд дунд Жанжаа жаахан гэртэйгзэ дайвалзан “Я гэдэг чинь явна гэсэн үг. Харин Ү гэдэг нь үлдэнэ гэсэн үг. Тэгээд л чамаар таалгасан юм. Чи Я гэж таасан байхаа. Ер нь энэ мэрэг таавар чинь худлаа л байдаг золиг байна. Эгч нь ер явах шинжгүй шүү хэмээн том цагаан шүдээ ил гарган инээж байсан нь бодогдов. Би “Ү” гэж хэлчихсэн бол явахгүй ч байсан юм бил үү. Ямар юмаабодож”Я”гэсэн юмболоо…?Хэдэнхоногийн дараа Нурмаа хүүхэн мориндоо чиргүүлдэж үрэгдэж гэнэ гэсэн сураг дуулдаж билээ.

Жанжаа гуай жаал жуул юм хийсэн богцоо ганзагалан мордохдоо “Хөөрхий минь ийм тавилантай байж дээ. Ах нь Нурмаа эгч рүү нь очоод ирье дээ” гээд амьд сэрүүн хүнтэй уулзах гэж байгаа юм шиг яриад мордон одож билээ…

Чиг хандлага: 90-ээд оны үсний боолт

$
0
0

Зузаан материалаар бүрхэгдсэн резинэн боолт загварлаг харагдах боллоо

Бид 1990-ээд оноос эргэн ирсэн чиг хандлагуудын талаар өмнө нь нэг биш удаа дурдаж байсан ч энэхүү жижиг трендэд онцгой анхаарал хандуулахыг хүслээ. Гадуураа зузаан материалтай резинэн боолтыг та санаж байна уу? Хичээлдээ явахдаа үсээ дээш боон өнгө, өнгийн боолтоор гангардаг байсан шүү дээ. Тэгвэл одоо энэ үсний аксесуар нь загварын блогер ба алдартнуудын дуртай чимэглэлүүдийн нэг болоод байна. Бейонсе, Белла Хадид, Кендалл Женнер, Селена Гомез гээд олон загварлаг бүсгүйчүүд Balenciaga болон Slip брэндүүдийн боолтыг сонгон төрөл бүрээр үсээ загварчилж байгаа. Та ч бас бага насны дурсамжаа сэргээгээд үзээрэй.

Чиг хандлага: 90-ээд оны үсний боолт (фото 1)

Чиг хандлага: 90-ээд оны үсний боолт (фото 2)

 

Playtime 2018-н хамгийн анхаарал татсан төрхүүдийг хамтдаа харцгаая

$
0
0

DSC_2157

Орчин үеийн хамгийн шилдэг хөгжмийн наадам болох Playtime 2018 эхэллээ. Бюро 24/7 уламжлал ёсоор Playtime амьд хөгжмийн наадмаас шууд сурвалжилга хийж, хамгийн өвөрмөц, загварлаг street style дүр төрхүүдийг уншигчиддаа танилцуулахаар бэлтгэлээ

Амьд хөгжим, инээд хөөр, загварлаг, соёлтой залуусаар дүүрэн Playtime амьд хөгжмийн наадам эхэлж байна. Жилээс жилд улам сайжирч буй Playtime наадамд оролцсоноор уран бүтээлчдийн тоглолтыг үзэхээс гадна “speed dating”, задгай кино театр, чимээгүй үдэшлэг зэрэг олон сонирхолтой арга хэмжээнд хамрагдах боломжтой билээ. Наадмын нээлтийг The Tourist хамтлаг нээсэн бол тэдний араас Something’s Brewing, Break the Cycle хамтлагууд уран бүтээлээ толилуулаад байна.

Түүнчлэн хөгжмийн наадмын хамгийн их анхаарлыг татдаг зүйл бол зочдын хувцаслалт билээ. Энэ жилийн наадамд хүрэлцэн ирсэн зочид фестивалийн уламжлалт трендүүдийг баримталж, богино топ, цэцэгтэй хээ, цацагтай деталь гэх зэрэг богемын хэв маягаар төрх бүрдүүллээ. Ингээд Playtime наадмын эхний өдөр дээрх хамгийн загварлаг, сонирхолтой дүр төрхүүдтэй танилцацгаая.

Playtime 2018: Street style. Нэгдүгээр хэсэг (фото 1)

Playtime 2018: Street style. Нэгдүгээр хэсэг (фото 2)

Playtime 2018: Street style. Нэгдүгээр хэсэг (фото 3)

Playtime 2018: Street style. Нэгдүгээр хэсэг (фото 4)

Playtime 2018: Street style. Нэгдүгээр хэсэг (фото 5)

 

Playtime 2018: Street style. Нэгдүгээр хэсэг (фото 6)

Playtime 2018: Street style. Нэгдүгээр хэсэг (фото 7)

Playtime 2018: Street style. Нэгдүгээр хэсэг (фото 8)

Playtime 2018: Street style. Нэгдүгээр хэсэг (фото 9)

Playtime 2018: Street style. Нэгдүгээр хэсэг (фото 10)

Playtime 2018: Street style. Нэгдүгээр хэсэг (фото 11)

Playtime 2018: Street style. Нэгдүгээр хэсэг (фото 12)

Playtime 2018: Street style. Нэгдүгээр хэсэг (фото 13)

Playtime 2018: Street style. Нэгдүгээр хэсэг (фото 14)

Playtime 2018: Street style. Нэгдүгээр хэсэг (фото 15)

Playtime 2018: Street style. Нэгдүгээр хэсэг (фото 16)

Playtime 2018: Street style. Нэгдүгээр хэсэг (фото 17)

Playtime 2018: Street style. Нэгдүгээр хэсэг (фото 18)

Playtime 2018: Street style. Нэгдүгээр хэсэг (фото 19)

Playtime 2018: Street style. Нэгдүгээр хэсэг (фото 20)

Playtime 2018: Street style. Нэгдүгээр хэсэг (фото 21)

Playtime 2018: Street style. Нэгдүгээр хэсэг (фото 22)

Playtime 2018: Street style. Нэгдүгээр хэсэг (фото 23)

Playtime 2018: Street style. Нэгдүгээр хэсэг (фото 24)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 1)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 2)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 3)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 4)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 5)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 6)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 7)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 8)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 9)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 10)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 11)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 12)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 13)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 14)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 15)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 16)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 17)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 18)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 19)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 20)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 21)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 22)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 23)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 24)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 25)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 26)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 27)Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 28)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 29)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 30)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 31)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 32)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 33)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 34)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 35)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 36)

Playtime 2018: Street style. Хоёрдугаар хэсэг (фото 37)

buro247.mn

Хамгийн залуу тэрбумтнаар Кайли Женнер тодорчээ

$
0
0

Охид залуусыг үнэнхүү байлдан дагуулж чадсан, өдгөө дөнгөж 21 настай Кайли Женнер (Kylie Jenner)-ийг “Forbes” сэтгүүл онцолжээ. Гэхдээ Кайлиг хамгийн залуу тэрбумтнаар тодруулсан энэ үйл явдал олон хүний уур бухимдлыг төрүүлээд байна. Асуудал чухам юунд байгааг та дараах мэдээллээс олж мэдээрэй.

71b097f54c932c7a8606fe6cf5520559

Женнер- Кардашиан (Jenner- Kardashian)- ы гэр бүлээс түүхэн дэх хамгийн залуу тэрбумтан төрөх гэж байна. Тус гэр бүлийн хамгийн бага дүү Кайли өөрийн гоо сайхны брэндээ эхлүүлээд хэдэн жил болж байгаа. Тэгвэл энэ хооронд Кайли инстаграм дээр нийт 110 сая дагагчтай мөн 900 сая ам.долларын хөрөнгөтэй болж чаджээ.

kylie jenner most younger million зурган илэрцүүд

Харин “Forbes” сэтгүүл түүнийг удахгүй нэг тэрбум ам.долларын хөрөнгөтэй болж түүхэн дэх хамгийн залуу тэрбумтан болно гэж үзжээ. Өмнө нь энэ тодотголыг “Facebook” компанийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг (Mark Zuckerberg) эзэмшиж байсан юм.

kylie jenner forbes зурган илэрцүүд

Кайли анх нэг уруулын будгийг 29 ам.доллараар зарж байсан бол одоо зөвхөн уруулын будгаас гадна нүдний будаг, багс зэргийг үйлдвэрлэх болсон. Өөрийн “Kylie Cosmetics” гоо сайхны брэндээсээ тэрээр гурван жилийн дотор 800 сая ам.долларын ашигтай ажиллажээ.

kylie jenner cosmetic зурган илэрцүүд

Мөн зар сурталчилгаа, бусад брэндтэй хамтран ажилласнаар энэ хөрөнгө нь 100 сая ам.доллараар нэмэгджээ. Харин түүний эгч, олон нийтийн сүлжээний од Ким Кардашиан (Kim Kardashian) 350 сая ам.долларын хөрөнгөтэй гэнэ.

kylie jenner billionaires зурган илэрцүүд

Гэхдээ “Forbes” сэтгүүл Кайлийг өөрийн хүч хөдөлмөрөөр тэрбумтан болсон хөдөлмөрч эмэгтэйн тоонд багтаажээ. Кайлигийн компанид ердөө 12 хүн ажилладаг гэнэ. Тийм хэрнээ тэрбумтан болж чадсаныг нь олон хүн сайшаалтай хүлээж авдаг юм.kylie jenner billionaires зурган илэрцүүд

Түүнийг “Forbes” ийнхүү нэрлэсэн нь олон хүний дургүйг хүргэжээ. Учир нь аль хэдийнээ Америкийн баян, чинээлэг гэр бүлийн нэгд төрсөн түүний хувь заяа анхнаасаа гэгээлэг байсан. Бүх боломж түүний өмнө нээлттэй байсан. Тиймээс байгаа хөрөнгөө бага зэрэг ахиулахад түүнд тэгэж их хөдөлмөрлөх шаардлага байгаагүй гэж олон хүн үзэж байна.

kylie jenner cosmetic зурган илэрцүүд

Хэрвээ Кайлийг өөрийн хөдөлмөрөөрөө тэрбумтан болсон баячуудын тоонд оруулбал ядуу хоосон байдлаас өөрийнхөө вант улсыг бүтээсэн бусад эмэгтэйн хувьд шударга бус явдал болох нь гэж бодох нэгэн цөөнгүй.

kylie jenner  зурган илэрцүүд

Тэнгэрт бүжих танго буюу Мөнхийн хайр

$
0
0

37120085_2095425934053425_5708640740502929408_n

АНУ-ын Illinois мужийн Chicago хотын хосууд Isaak , Teresa Vatkin нар хамтдаа 69 жил амьдарсаны эцэст гар гараасаа хөтлөлцөн энх амгалангийн оронд мөнхөд нойрсжээ. Ийн хүмүүний орчлонг хамтдаа элээн дуусгахдаа Исаак Ваткин 91 нас, түүний эхнэр Тереза Ваткин 89 настай байлаа…
…Тэд Аргентин улсад амьдарч байхдаа нэгэн танго бүжгийн үдэшлэг дээр бие биендээ анхны харцаар дурлан улмаар 1947 оны 8 сард гэрлэжээ. Тереза нөхөртөө Альберто хэмээн шинэ нэр өгч, учир нь тухай үед Аргентинд еврейчүүдийн эсрэг үзэл газар аваад байсан тул ийнхүү нэрийдэх болжээ. Аргентинд 21 жил амьдарсны эцэст тэд цагаачлалын эрх аван 1968 онд АНУ улсын Чикаго хотод ирж суурьшсан байна. Исаак бага гарын ачааны машин худалдан авч хотын еврейчүүдийн кафе, ресторант бараа бүтээгдэхүүн зөөвөрлөдөг ажилтай болсон бол эхнэр Тереза нь гоо сайхны салонд ажиллах болжээ.

…Өглөө бүр Тереза нөхрийнхөө цайг бэлтгэн өгч ажилд нь үнсэн үдэж өгнө. Үдэш бүр ажлаас ирэх Исаак энхэртээ амттан бэлэглэн үнсэнэ…. “Тэд бие биендээ зориулагдан илгээгдсэн элч, танихгүй хүмүүст ч тэдний хооронд ямар нэгэн ариун нандин холбоо байгаа нь мэдрэгддэг байсан” хэмээн том хүү Лео дурсжээ.. Исаак Тереза хоёр амьдралын энэхүү урт хугацааг хамтдаа туулахдаа 3 хүүхэд өсгөн бойжлуулж улмаар үндэс угсаа нь олон арван ач, зээ, жич, гуч нэмэгдэн өнөр өтгөн айл болжээ. “Тэдэнд боломж байсан ч хэзээ ч үнэтэй чамин унаа, байшин хүсэж байсангүй. Сэтгэл зүрхээ хийж буй ажил амьдралдаа бүрэн зориулж хайр сэтгэлээрээ гэрэлтэж аз жаргалтай амьдрахыг хүсэж тэр хүслээр ч амьдарсан” хэмээн Лео нэмэн өгүүлж…

…Амьдралынхаа сүүлийн 10 жил Тереза Альцгеймер өвчнөөр өвдөж Исаак эхнэрээ асарч сувилах үйл хэрэгт өөрийгөө бүрэн зориулсан байна. Тэрбээр 80 хол гарсан ч энхэрээ асарч сувилахийн хажуугаар компьютер эзэмшиж интернэтээр өвчний оношлогоо эмчилгээний дэвшилтэт арга, эм бэлдмэлийн талаархь мэдээ мэдээллийг цаг алдалгүй хайн олж эхнэртээ болон ийм өвчинд нэрвэгдсэн олон олон хүмүүст хүргэн өгч тусалж байлаа. “Миний ээж аавын маань ертөнц нь байсан” гэж дунд хүү Дэниел ярилцлагандаа өгүүлжээ. 2017 оны 4 сарын 22-ны өдөр хосууд “ханиад, уушгины хатгаа” гэсэн ижил оноштой эмнэлэгт хүргэгдсэн байна. Исаак-н хүсэлтээр эмч эхнэрийнх дэргэд орыг нь байрлуулж өгч, тэрбээр энхэр Тереза-н гараас чанга атган хэвтсээр л… Ингээд шөнийн 00 цагт Тереза нас барсан бол 40 минутын дараа Исаак ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

“Аав маань нүдээ нээгээд ээжийн атгасан гар суларч тавигдсаныг хараад зүгээр л өөрөө амьсгалаа хураачих шиг болсон” хэмээн охин нь хэлсэн байна. “Тэдний хайр үгээр илэрхийлэхийн аргагүй аугаа бас бишрэм, тэд зүгээр л нэг нь нөгөөгүйгээрээ амьдрах боломжгүйгээ мэдэж байсан нь гайхамшигтай…. Гэрлэлт бол үүрдийнх байх ёстой гэдгийг хүмүүс ойлгоосой” гэж оршуулах ёслолын албаны ажилтан нулимс дуслуулан ярьжээ.“Аав ээж маань анх танго бүжиг бүжиж танилцсан гэдэг. Олон жил хамтдаа энэ бүжгийг бүжиглэсэн… Одоо ч бидний дээр тэнгэрт танго бүжиглэж байгаа…” хэмээн хүү Лео нь сэтгэгдэлээ хуваалцсан байна…

“Хайрлуулах сайхан, Хайрлах илүү сайхан” хэмээн нэгэн их зохиолч уулга алдсан байдаг….

Баатар Батхуяг


Агуу Чойном: Дурладаггүй эр Нүцгэлдэггүй эм…

$
0
0

36869950_531193087297148_538542307113172992_n

Дурладаггүй эр
Нүцгэлдэггүй эм
Үхдэггүй хүн
Өмхийрдөггүй мах гэж байдаг бол
Би шүлэглэж бичихээ больё
Алддаггүй амьдрал
Асгардаггүй нулимс
Өвддөггүй бие
Өчиггүй үнэн гэж байдаг бол
Би үг тэрлэхээ больё
Дуусдаггүй жаргал
Дундардаггүй итгэл
Ундардаггүй үг
Угширдаггүй удам гэж байдаг бол
Би юу ч бодохоо больё
Өлгийгүй амь
Өвдөхгүй зовлого
Өглөггүй буян
Өрцгүй хүн гэж байдаг бол
Би юу ч дуугарахгүй больё
Нулимсгүй нүд
Нүгэлгүй хорвоо
Нууцгүй үнэн
Нудраганы амт гэж үгүй бол
Би чалчихаа больё
Хайраас төрдөггүй
Хагацаж гунигладаггүй
Худал оршдоггүй
Хувьсаж өөрчлөгддөгүй л юм бол
Би юу ч бичихээ больё
Үнэн гэж юу байдаг юм бэ?
Гар дээр минь тавиач
Үзчихээд буцаагаад өгье! Агуу Чойном

Интернетээр танилцсан хүндээ алуулсан аймшигт түүхүүд

$
0
0

Харамсалтай нь интернетээр танилцсаны улмаас гэмт хэргийн золиос болох, тэр бүү хэл амиа алдах явдал ч гарах болж. Интернетээр найз, хань болох хүнээ олж танилцаад үүнийхээ төлөө амиа алдсан аймшигт 12 жишээ энэ байна.

12. Гурван хүүхдийн ээж

Америкийн Сиэтл хотын иргэн гурван хүүхдийн ээж 40 настай Ингрид Лайн 2016 оны дөрөвдүгээр сард сураггүй алга болж. Тэрээр нэг сарын өмнөөс Жон Чарлтон гэдэг эрэгтэйтэй онлайнаар танилцаад уулздаг болжээ. Гэтэл Чарлтоны гэрийн ойролцоох хогийн савнаас эмэгтэй хүний цогцос, гэрийн нь ваннаас  цусны мөр олдож. Чарлтон эмэгтэйг бейсболын цохиураар цохиж алаад хаясан нь тэр. ОДоо Чарлтоныг америкийн зургаан мужид эрэн сурвалжилж байна.

11. Ханиа оллоо  гэтэл…..

Дөрвөн хүүхдийн ээж 39 настай Шэрон Уинтерс өөрийн хайраа олох гэж хичээж. 2014 онд тэрээр хайртайгаа интернетээр танилцаж Кевин Хоук гэгчтэй уулзах болсон байна. Улмаар Британийн Ливерпульд Кевин Хоук руу нүүж ирсэн байна.
Харамсалтай нь Хоук түүнийг байнга мөрдөж, заримдаа зоддог байсан гэж Шэроны ах ярьжээ.
Нэг удаа Шэрон түүнийг бүхэл өдөржингөө архи дарс уугаад байна гэж зэмлэснийх нь төлөө бүсгүйг  90 орчим хутгалж амийг нь бүрэлгэжээ.

10.Анхны уулзалт аймшигтай үхлээр төгсчээ

2010 оны дөрөвдүгээр сард Тори Пеннингтоны хөвгүүд ээжийгээ  Техас дахь гэртээ түрүүлгээ хараад үхсэн байхыг  олжээ. 32 настай эмэгтэйтэй интернетээр танилцсан Дастин Кендрик гэгч нь боож алсан нь мөрдөн шалгалтаар илэрсэн байна.  Тэр нэг баасан гарагт Тори эчнээ танилцсан хүнээ гэртээ урьсан ч анхны уулзалт нь ийм эмгэнэлтэй төгсөнө гэж яахин мэдэх билээ.

9. Крейгслистээр хайсан хайр

Крейгслистээр хайж олсон нэг уулзалт аллагаар төгссөн нь энэ. 20 настай африк гаралтай эмэгтэй өөрийнхөө анкетийг энд байршуулж хайртаа эрж байна гэжээ. 57 настай эрэгтэй бас хайртаа эрж байна гэж түүнд хандсан байна. Харин гэмт хэрэгтэн Бриа Блэкмон бүсгүй түүнийг алаад ул мөрөө баллахын тулд байшинг нь шатаасан байна.

8. Фейсбүүкээс зугтаасан гэмт хэрэгтэн

Жорж Эпллтон гэгч интернетээр танилцсан Клейр Вуд бүсгүйг 2009 онд алаад британийн Манчестер дэх гэрт нь цогцосыг нь шатаагаад зугтааж.
Цагдаагийнхны “араатан” гэдэг энэ гэмт хэрэгтэн интернетэд өөр нэрээр орж танилцах зар өгдөг байж. Ийм ч болохоор цагдаагийнхан эмэгтэйчүүдэд хандаж “Фейсбүүкээс зугтаадаг гэмт хэрэгтэн” гэсэн анхааруулга гаргаж байсан гэнэ. Харамсалтай нь Клейр бүсгүй үүнийг анзааралгүй золиос болсон нь энэ. Эпллтоныг 2009 оны хоёрдугар сард хаягдсан байшинд дүүжлүүлсэн байхыг нь олжээ.

7. Хүүхдийг нь гэртээ нуугдаж байхад ээжийг нь алжээ

Дөрвөн настай хүүтэй, ганц бие  Шэрон Сирменс гэдэг австрали эмэгтэй  интернетээр Жейсон Жон Динсли гэгчтэй танилцаж. Бүсгүй түүнийг олон удаа шийтгүүлж байсан, ялангуяа хүчингийн хэргээр 6,5 жилээр хоригдсоныг нь мэдээгүй байна. Суллагдаад найман сар болсон тэр Сирменстэй учирсан нь тэр. 2013 оны дөрөвдүгээр сард Жейсон шөнө дундуур бүсгүйг бейсболын цохиураар балбаж амийг нь егүүтгэхэд айсан хүү нуугдаж амьд гарчээ.

6. Шинэ амьдрал эрсэн бэлэвсэн бүсгүй

Австралийн 60 орчим настай Жетт Жейкобс интернетээр Ороуо Омоко гэдэг нигер эртэй танилцсан нь өөрөөс нь 40 насаар залуу байж. Жейкобс хатагтай Омокод байнга мөнгө явуулж харж үзэж байгаад 2013 оны сүүлчээр шинэ амьдрал зохиохоор Өмнөд Африк явахаар шийджээ. Хэдэн долоо хоногийн дараа түүнийг амь алдсан байхыг нь олсон байна. Бүх мөнгө, үнэт эдлэлийг нь Омоко аваад Нигер лүү зугтсан байж:

5. Интернетэд худал бичдэг

Нью-Йоркийн 46 настай Монтгомери   өөрийгөө далайчин, Иракаас эргэж ирээд байгаа ганц бие гэж интернетээр баруун Виржинигийн 40 настай эмэгтэйд бичдэг байж. Эмэгтэй интернетэд өөрийнхөө зургийг охиныхоо зурагтай тавьсан байжээ. Гэтэл Монтгомерийн эхнэр үүнийг мэдээд хамаг үнэнийг нөхрийнхөө найз бүсгүйд бичиж орхиж. Тэгэхээр баруун Виржинигийн бүсгүй Монтгомерийн хамт ажилладаг Брайан Баррет гэгчтэй уулздаг болсон байна. Эцсийн эцэст үүнийг мэдсэн Монтгомер найзыгаа буудаж амийг нь хөнөөжээ.

4. Анхны  уулзалтаар  эмэгтэйг амьдаар нь оршуулсан нь

Францын 25 настай бүсгүй Мина Эль Хурай интернетээр марокко гаралтай сайхан залуутай танилцаж. Эчнээгээр хэдэн сар  харилцсаныхаа дараа тэрээр найзтайгаа уулзахаар Марокко руу нисч очсон байна. Таван одтой буудалд байр аваад хайртай залуугаа тэсч ядан хүлээж  байсан  ч харамсалтай нь анхны уулзалт эмгэнэлтэй төгсч эмэгтэй чихрийн шижингийн улмаас ухаан алдаж комд оржээ. Нэр нь үл мэдэгдэх залуу түүнийг үхчихлээ гэж бодоодп амьдаар нь булчихаж…

3.Кинон дээр эмгэнэлтэй уулзалт

Лавар Уотсон гэдэг залуу  2011 онд Эшли Левелль гэгч бүсгүйтэй интернетээр танилцаад хамтдаа кино үзэхээр явжээ. Кино тараад тэд Левеллийн машинд суух үед бүсгүйн хамсаатан Стив Рупнерин залуугийн араас буудаж амийг нь хөнөөгөөд зээлийн картыг нь авч шатахуун авсан байна. Левелль өөрийгөө буруугүй гэж зүтгэсэн ч хоёулаа хорих ял сонссон байна.

2. Эмгэнэлтэй төгссөн түүх

Никки Макфэттер гэгч бүсгүй Умард Каролинагаас интернетээр танилцсан Теодор Мэннингтэй уулзаж хайраа илчлэхээр Өмнөд Каролинад иржээ. Меннингийн хэлснээр бол бүсгүй гар буу олоод түүн рүү чиглүүлж заналхийлэхэд нь тэрээр бууг нь булааж авахаар оролдож байхад буу дуугарч МакФэттэр газар дээрээ үхсэн гэнэ. Сандралд орсон Мэннинг хуучин найз бүсгүй Кендре Гудменийгээ дуудаж цогцосыг машинд нь хийгээд шатаасан байна. Мэдээлэлд дурдсанаар бол цогцосыг шатаж байхад тэд секс хийж байжээ.

1.    Интернет гэдэг хуурамч зүйл

Энэ түүх аллагаар төгсөөгүй ч зэрлэг хүчирхийлэл, эмэгтэйг балмадаар зодсоноор төгссөн. 26 настай Питер Рамзи бол британийн танилцах зарын идэвхтэй хэрэглэгч болохоор нэг бүсгүйтэй интернетээр танилцсаны дараа уулзахаар болзсон байна. Улмаар таксигаар явж бүсгүйн гэрт очоод үнсэлцэж байснаа Рамзи хүүхнийг зэрлэгээр хүчирхийлээд үүндээ ч сэтгэл ханасангүй хняалтаа алдаж балмадаар зодсон байна. Рамиз бүсгүйг үхсэн гэж бодож. Маргааш нь утасдаж хүүхнээс уучлал гуйсан ч энэ нь хууль ёсны шийтгэл хүлээхээс хэлтрүүлж чадсангүй.

Хүүхдэд эцгээс удамших өндөр магадлалтай, хүчтэй генүүд …

$
0
0

Генийн удамшил нь, тааварлаж, таахын аргагүй, ихээхэн сонирхол татсан зүйл байсаар ирсэн билээ. Олон зуун ажиглалт, судалгааны үндсэн дээр гаргасан нэгэн судалгаагаар, эцэг эхийн ген үр хүүддэд нь ижил хэмжээгээр нөлөөлөх ч, эцгээсээ арай давуу авдаг болохыг тогтоожээ. Эцгээсээ давуу авдаг, эцгээс удамших өндөр магадлалтай, хүчтэй генүүдийг харуулвал:

gen2 Хүүхдэд эцгээс удамших өндөр магадлалтай, хүчтэй генүүд…
-Нүдний өнгө, ихэвчилэн эцгийгээ дуурайдаг
-Нүүрний төрх. Эцгийнхээ нүүр царайнаас хамгийн их дуурайх магадлалтай зүйлс нь, хэрэв эцэг нь урт эрүүтэй бол, мөн хөмсөгний хэлбэр, хамрын хэлбэр, дэлдэн чих яалт ч үгүй хүүхдэд удамшин илрэх магадлалтай хүчтэй генд багтна
-Хацрын хонхорхой, эцгээс удамшин илрэх хүчтэй генүүдийн нэг

-Шүдний гажуу ургалт эцгээс дамжих өндөр магадлалтай
-Үсний өтгөн шингэн, эрт бууралталт, буржгар үс эцгээс ихэвчилэн дамжина
-Оюун ухааны түвшиний хувьд, хэдийгээр хүний амьдралын турш, оюуны хөгжил явагдаж байх хэдий ч, хүүхэд нь эцгийнхээ оюуны түвшнээс дээш давж гарах амаргүй байдаг гэнэ. Эрдэмтэд, оюуны чадавхийг генээс хамгийн их хамааралтай, ялангуяа эцгийнх нь оюуны түвшинээс голчлон хамаардаг болохыг тогтоожээ

gen1 Хүүхдэд эцгээс удамших өндөр магадлалтай, хүчтэй генүүд…

-Хурууны хээг давтагдашгүй гэж үздэг ч, зарим хурууны хээнүүд эцэг хүү хоёрынх адилхан байх тохиолдлууд ажиглагджээ
-Уруулын хэлбэр. Эцгийнх нь уруул анзаарагдахуйц хэлбэртэй бол хүүхдэд хүчтэй нөлөөлж дамжина
-Хүүхдийн өндөр эсвэл нам нуруутай байхад, эх эцгийн генүүд хоёулаа нөлөөлнө. Гэхдээ эцгээс илүү дамжих магадлалтай. Эцэг нь өндөр, эгц нуруутай бол хүүхэд нь мөн гоолиг сайхан байдаг. Судалгааны үед, хүүхдийн ирээдүйн өндөрийг тодорхойлох томъёо гаргасан нь ихэвчилэн таарч байсан байна. Эцэг эх хоёрын өндөрийн хэмжээг хооронд нь нэмж, хоёрт хуваагаад хүү бол 5 см нэмж, охин бол 5 см хасч тооцдог гэнэ

gen3 Хүүхдэд эцгээс удамших өндөр магадлалтай, хүчтэй генүүд…
-Биеийн жин, ялангуяа охидод эцгийн генээр удамших нь олонтаа ажиглагджээ
-Хөгжилтэй зан, хошин шогийн мэдрэмж, хурц ухаан ихэвчилэн эцгээс удамшдаг
-Унтах үеийн хэвтэх байрлал болон эртэч байх, эсвэл оройдоо сэргэг байх зэрэг нойрсолтын төрлүүд эцгээс удамшдаг
-Адал явдалд дуртай байх зан, мөн эрсдэлээс айхгүй байх зэрэг чанарууд эцгээс удамшин илэрч байдаг гэнэ

Дэлхийн Хамгийн Хөөрхөн Охин

$
0
0

3aea6541157fca862d132902b915bbf3-768x553

Кристина Пименова гэх найман настай энэ охиныг дэлхийн хамгийн хөөрхөн охин гэж нэрлээд байгаа. Саяхан “Vogue Bambini” сэтгүү­лийн нүүрэнд зургаа ава­хуулсан түүний Facebook  хуудас хоёр сая like-тай, Instagram хуудас нь 416 мянган дагагчтай юм. Охины царай­лаг төрх, насандаа баймгүй дэгжин хувцаслалт нь олны хайрыг татдаг учраас түүнийг дэлхийн хамгийн хөөрхөн охин гэж нэрлээд байгаа юм.
2005 онд Москвад төрсөн Кристина гурван настайгаасаа Armani, Benetton, Fendi, Roberto Cavalli зэрэг брэндийн хүүхдийн коллекцийн сурталчилгаанд тоглож эхэлжээ. Түүний хээнцэр төрхийг өхөөрдөх нь дийлэнх байхад охиноо багаас нь буруу хүмүүжүүлж, ил задгай хувцас өмсгөлөө гэсэн шүүмжлэл эцэг эхэд нь байнга ирдэг гэнэ.  Охиныхоо үнэнч фэн болох ээж нь олны шүүмжлэлийг үр харгалзан Кристинагийн олон нийтийн сүлжээн дэх зургуудыг байнга шинэчилдэг бөгөөд охин нь бусад хүүхдийн адил зөв хүмүүжиж байгаа хэмээн ярилцлага өгчээ. Харин түүнээс илүүтэй охиныг нь чиглэсэн олон нийтийн хандлагад эрүүл бус зүйл ажиглагддаг гэдгийг Кристинагийн ээж ярьжээ. 10 нас ч хүрээгүй жаахан охины зурагны дор “урт сайхан хөлтэй юм”, “хонгор минь”  гэх мэт зохисгүй сэтгэгдэл олноор нь бичсэн байдаг төдийгүй гэрлэх санал хүртэл тавьж байсан гэнэ.

Image result for Кристина Пименова

Жүжигчин Б.Цэцэг УИХ-Н Эмэгтэй Гишүүдэд Дунд Хуруу Илгээв

$
0
0

51-2-777x437

Өчигдөрхөн цахим орчинд нийтлэгдсэн даруйдаа олны сэтгэлийг сэртхийлгэж цочролд оруулсан нэгэн хэрэг ил болов. Тавхан настай бяцхан охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн тухай уг мэдээ нийгмийг тэр чигт нь донсолгож үүнийг дагаад Монголын буруу тогтолцоотой хууль дүрэм, нийгмийг шүүмжлэгсэд шил шилээ даран гарч ирж өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсээр байна.

Үүнд Монголын олны танил эрхэмүүд ч өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж байгаа бөгөөд жүжигчин Б.Цэцэг өөрийн цахим хуудаснаа УИХ-н гишүүдийг хатуухан шүүмжлээд авав. Тэрээр :
“Манайд хөөгдөх хүчингийн хэрэгтэн ч олон байгаа шүү. Төрийн ордноос үгүй би бандаашаа өмсөөд гарсан гээд мэлзээд өөрийг өө бариад өгчихдөг эргүү хүн ч байна хаха гутмаар юмаа нээрээ…Хохирогчийг нь болохоор чи алцагнаад л тэгээ биз дээ гээд л хүний хүүхэдрүү нулимж орхино… уншиж байгаа масс нь хүртэл юмтай болчихсон хэцүү хэцүү” хэмээсэн бөгөөд УИХ-н эмэгтэй гишүүдэд хандан дунд хуруу илгээжээ.

Viewing all 2285 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>