Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all 2285 articles
Browse latest View live

ФОТО: “Цэргийн сургууль” киноны жүжигчид хэрхэн өөрчлөгдөв

$
0
0

10 (1)

Суворовчдын цэргийн сургуулийн сонсогчдын амьдралыг харуулсан “Цэргийн сургууль” Оросын олон ангит киног үзээгүй, мэдэхгүй хүн ховор биз ээ. Уг кино нь 2006 онд  үзэгчдийн хүртээл болсон даруйдаа залуу үеийнхнийг байлдан дагуулж байсан уран бүтээл юм. Тэгвэл киноны гол дүрийн баатрууд 10 гаран жилийн дараа хэрхэн өөрчлөгдснийг харцгаая.

Максим Макаров-Александр Головин, 29 настай

Александр Головин нь жүжигчний мэргэжлээрээ ажиллаж байгаа бөгөөд хэд хэдэн киноны гол дүрүүдэд тоглосон.


Илья Синицын — Борис Корчевников, 36 настай

Оросын жүжигчин, сэтгүүлч, телевизийн хөтлөгч. Тэрбээр телевизийн сэтгүүлчээр илүү амжилтад хүрсэн. Одоо “Россия-1” телевизэд шууд эфирийн ток шоуны хөтлөгч хийж байна.


Степан Перепечко — Павел Бессонов, 27 настай

Павел Бессонов “Эралаш” хүүхдийн олон ангит кинонд тоглосноор жүжигчний гараагаа эхэлсэн. Тэрээр жүжигчин болон кино найруулагчаар ажиллаж байна.


Алексей Сырников – Кирилл Емельянов, 27 настай

Кирилл Емельянов “Цэргийн сургууль” олон ангит кинонд тоглосныхоо дараа орчин үеийн дуурийн сургуулийн жүжигчин болсон.Театрт тоглохын хажуугаар кинонд тоглодог.


Кирилл Соболев — Артем Терехов, 32 настай

Цэргийн сургууль олон ангит кинонд тоглосныхоо дараа хэд хэдэн кинонд дүр бүтээсэн боловч хожим жүжигчний ажлаа орхисон.


Илья Сухомлин — Аристарх Венес, 29 настай

Үргэлж сэтгүүлчдийн анхаарлын төвд байдаг тэрээр жүжигчний мэргэжлээрээ ажиллаж байгаа. Өдгөө хэд хэдэн олон ангит кинонд дүр бүтээгээд байна.


Александр Трофимов- Артур Сопельник,  27 настай

Цэргийн сургууль киноны дараа олон кинонд гол болон туслах дүрийг бүтээсэн. Тэрээр жүжигчний мэргэжлээрээ ажиллаж байна.


Андрей Леваков – Иван Добронравов, 29 настай

Түүний жүжигчний карьер нь нилээд амжилттай яваа бөгөөд аав ах хоёр нь мөн жүжигчин мэргэжилтэй.


ДИСНЕЙН ШИДЭТ ҮЛГЭРҮҮДИЙН АЙМШИГТ ТҮҮХ

$
0
0

a64410f6a099962973952a0582132ad6

Сүүлийн 80 гаруй жилийн турш Уолт Дисней компани үе үеийн хүүхэд багачуудын хайртай дүрүүдийг бүтээж, дэлгэцнээ амилуулан, аз жаргалтай шидэт үлгэрийн ертөнцийг бий болгосоор ирсэн билээ. Үзэсгэлэнт гүнж, мөрөөдлийн сайхан ханхүү, аз жаргалтай төгсгөлтэй эдгээр хүүхэлдэйн кинонууд бүгд ямар нэг зохиол, үлгэрээс санаа авсан байдаг. Гэвч эдгээр үлгэр, зохиолууд үнэн хэрэг дээрээ хүчин, каннибализм, тамлалт, үхэл гээд аймшигтай зүйлсээр дүүрэн байдгийг та мэдэх үү?

Диснейн кино зохиолчид эдгээрийг өөрчлөн олон нийт хүлээн авч, шимтэн үзэхэд тохирохуйц болгосон байдаг. Сэдэвлэсэн үлгэр домгуудаасаа тэс өөр болсон хүүхэлдэйн кинонуудаас нэрлэвэл Мулан (1998), Алладин (1992), Tangled (2010), Frozen (2013), Бэмби (1942), тэр бүү хэл Араатны хаан арслан (1994) гээд бараг бүгдийг нь жагсаах болно. Та энэ жагсаалтанд буй сэтгэлд хоногшсон10 хүүхэлдэйн киног бодит түүхээр нь бичсэн бол ямар аймшигтай болох байсныг хараад гайхах байх.


10

Пиноккио

 

Зохиолд: Пиноккио хөөрхий хүрэлзгэнийг алдаг; Шидэт дагина нь үнэн хэрэг дээрээ ярьдаг үхдэл; Пиноккио үхдэг.

Жепетто мужааны тайрдсаар хийсэн модон хүүхэлдэй Пиноккио хэт дүрсгүйгээсээ болж үхдэг байна. Өөрийг нь хийсэн Жепеттог үргэлж шоглодог сахилгагүй хүүхэлдэй гэрээсээ зугтана. Жепетто түүний араас хөөх боловч цагдаа нарт баривчлагддаг. Үүний дараа Пиноккио хөгшин мужааны гэрт эргэн ирээд 100 настай хөгшин хүрэлзгэнэтэй уулздаг. Хүрэлзгэнэ түүнийг сахилгагүйтээд байвал илжиг болон хувирна шүү гэж сануулахад уурласан Пиноккио хүрэлзгэнэ рүү алх шидэн, няцалж алдаг байна.

Үлгэр цааш Пиноккио галд шатах дөхсөнөөр үргэлжилдэг. Дараа нь өөрийг нь хорлох гэсэн хорон санаат муурын саврыг тас хазан зугтах агаад эцэст нь цэнхэр үстэй үзэсгэлэнт дагинатай уулздаг байна. Дагина өөрийгөө үхсэн хүн бөгөөд цогцсыг нь хүмүүс олж авахыг нь хүлээж байгаа гэдгээ түүнд хэлдэг. Савраа тас хазуулсан муур өшөөгөө авах гэж найз үнэгнийхээ хамт Пиноккиог мөшгөн барьж аваад, дүүжлэн алдаг. Үлгэр анх ингэж төгсөж байжээ.

Гэвч зохиолын төгсгөл редакторт таалагдаагүй тул төгсгөлийг нь өөрчилсөн байна. Пиноккиог алуулахын өмнө өнөөх үзэсгэлэнт дагина гарч ирэн амийг нь аварсанаар хоёул хамт амьдардаг. Гэвч Пиноккио дахин сахилгагүйтэж эхэлсэнээр илжиг болон хувирдаг аж. Илжиг болсон модон хүүхэлдэйг циркт зарна. Харин тэнд нэгэн хөгжимчин түүнийг алж, арьсаар нь бөмбөр хийхийг хүснэ. Ингээд хөгжимчин хөөрхий илжигний хүзүүнээс бул чулуу уян, далай руу шиддэг. Пиноккио живэхэд загас махыг нь идэж дуусгах ба зөвхөн модон араг яс нь үлдэх аж. Эндээсээ сэлэн зугтаж байгаад аварга загасны хоол болдно. Аварга загасны гэдсэн дотор харин Жепетто өвгөн амьд загасаар хооллон амьдарч байдаг. Ийнхүү эргэн учирсан хоёр аварга загасны гэдэснээс зугтан гэртээ ирдэг аж. Энэ бүх адал явдлаас ухаарч томоожсон Пиноккио Жепетто эцгээ асарч, сайн хүү болдог. Үүнийхээ ачаар Пиноккио амьд хүү болон хувирдаг байна.


09

Үнсгэлжин

 

Зохиолд: Үнсгэлжин хойд эхээ алж, Хойд эгч нар нь сохордог.

Үнэндээ Үнсгэлжингийн түүх дэлхий даяар олон мянган хувилбартай ардын аман зохиол юм.

Тэдний нэг хувилбар болох Ах дүү Гриммийн үлгэрт бичсэнээр эзэн хааны үдэшлэгээс зугтах гэсэн Үнсгэлжинг үлдээхийн тулд ханхүү шалан дээр давирхай асгадаг. Гэвч энэ арга нь бүтэлгүйтэж, үзэсгэлэнт бүсгүйн өрөөсөн болор шаахай л наалдан үлддэг байна. (“Үнсгэлжингийн болор шаахай төгс таардаг байсан юм бол яагаад хөлөөс нь мултарсан юм бэ?” гэдэг асуултын хариу энэ билээ.) Үнсгэлжингийн хойд эгч нар үнэндээ үзэсгэлэнтэй боловч зүрх сэтгэл нь хар бараан, хорон муу санаатай байв. Тэд хоёулаа ханхүүг хууран гэрлэх гэж оролддог. Ханхүү шаахайн эзнийг хаант улсаасаа хайж байгааг дуулсан хоёр бүсгүйн нэг нь хөлийнхөө эрхий хурууг, нөгөө нь өсгийгөө огтлон хаяж, болор шаахайд хөлөө багтаах гэж оролддог. Гэвч Үнсгэлжингийн үнэнч найзууд болох шувууд тэдний заль мэхийг мэдэн, цус нэвчсэн оймсыг нь ханхүүд зааж өгдөг билээ. Үнсгэлжинг зовоосон, ханхүүг хуурах гэж оролдсон зэрэг бүх нүглийнх нь төлөө хоёр эгчийнх нь нүдийг шувуу тоншин сохолдог. Ах дүү Гриммийн жинхэнэ үлгэрээр (1812 онд бичсэн) нь хийсэн бол ийм л зүйл болох байж.

Гэхдээ Диснейн “Үнсгэлжин” киног Гриммийн хувилбарыг үндэслэн хийгээгүй байна. Харин тэднээс хавьгүй өмнө буюу 1697 онд Шарль Перрогийн бичсэн хувилбар дээр тулгуурлан хийжээ. Энэ хувилбар хамаагүй зөөлөн ба Диснейн кинотой бараг л төстэй.

Ямартай ч дээр дурдсан хоёр хувилбарт хоёуланд нь байдаг нэг зүйл нь 1634 онд Жамбаттиста Базилийн “The Cat Cinderalla” үлгэрийн элемент юм. Энэ хувилбарт Үнсгэлжин хойд эхийнхээ харгис хэрцгий байдлын талаар сайн санаат Хүмүүжүүлэгч эмэгтэйдээ хэлдэг. Асуудлыг шийдэхийн тулд Үнсгэлжин хойт эхийнхээ хоолой дээр том модон авдарны таг унаган хүзүүг нь хугалж хороох хэрэгтэй гэж ятгадаг байна. Үүний хариуд Үнсгэлжин Хүмүүжүүлэгч эмэгтэйгээ аавтайгаа гэрлэхийг ятгах ёстой байлаа. Үнсгэлжин ч бүхнийг ёсоор болгон хойд эхээ хөнөөсний дараа Хүмүүжүүлэгч эмэгтэйн жинхэнэ төрх илэрнэ. Тэр өөрийнхөө нууж байсан үзэсгэлэн төгөлдөр долоон охиноо гарган ирэхэд эцэг нь өөрийн охин болох Үнсгэлжингээ тоохоо больдог байна. Ингээд бүгд хөөрхий охиныг ад үзэн, эцэст нь зарц болгодог (Зезолла гэдэг жинхэнэ нэрийг нь Муур Үнсгэлжин болгон хочилдог). Үүнээс хойших үйл явдал нь харин бидний мэдэх Диснейн кинотой ижилхэн өрнөдөг аж. Ямартай ч Үнсгэлжин тийм ч гэм зэмгүй, хөөрхөн охин байгаагүй гэдгийг мэдэх ямар байна?


08

Нойрсож буй гоо бүсгүй

 

Зохиолд: Гоо бүсгүй цамхагт бус ялзарч буй зуу зуун үхдэлийн дунд унтаж байдаг.

Ах дүү Гриммийн “Briar Rose” үлгэрт нэгэн шидэт эмэгтэй бяцхан охиныг 15 насныхаа төрсөн өдрөөр хуруугаа ээрүүлийн зүүнд хатган, амиа алдана хэмээн хараадаг. Өөр нэг шидтэн харин энэ хараалын хүчийг сулруулж, гүнж 100 жилийн турш унтах болно гэж шившдэг. Ингээд 15 дахь төрсөн өдрийнхөө үеэр гүнж хуруугаа зүүнд хатган, унтдаг байна. Энэ шившлэгийн хүч хаант улс даяар тархан, ханан дээр суух ялаа хүртэл гүн нойрондоо умбадаг аж. Он цагийн эрхэнд ордон даяар өргөст бут ургана. Харин нойрсож буй гоо бүсгүйг харахын төлөө алс холын газраас зуу зуун залуу эр ордныг зорих боловч өргөст бут хэт шигүү ургасан байх тул бүгд тэндээ гацаж, удаанаар тарчлан зовж үхдэг аж.

Ийнхүү 100 жилийн дараа нэгэн ханхүү ордны хажуугаар өнгөрч байхад нэгэнт хараал тайлагдсан тул өргөст бут цэцэгс болон хувирч, ханхүүд зам гарган өгдөг аж. Ханхүү үүгээр нь орж, гоо бүсгүйг олж харан уруул дээр нь үнсэхэд гүнж сэрдэг байна. Ах дүү Гримм өөрсдийн үлгэрээ өмнөх үлгэрийн нэгэн адил Жанбаттиста Базилийн үлгэрээс сэдэвлэсэн байдаг аж. Энэ хувилбарын хувьд бүх зүйлс хамаагүй аймшигтайгаар эргэдэг. Гүнжийг олсон ханхүү түүнийг сэрээхгүй агаад харин нойрсож буй бүсгүйг хүчиндээд, “ажлаа хийснийхээ дараа” нь зүгээр л яваад өгдөг. Гэснээс, ханхүү эхнэртэй байсан гэдгийг дурдах хэрэгтэй байх. Түүнээс жирэмсэн болсон гоо бүсгүй хоёр ихэр хүүхэд төрүүлдэг. Хүүхдүүдийнх нь нэг нь нойрсож буй эхийнхээ хурууг хөхөж байгаад хумсных нь доор байсан шидэт өргөсийг сорон авснаар Аурора гүнж 100 жилийн нойрноосоо сэрдэг байна. Аурора хүүхдүүдээ аван хааны ордонд очиход хаан болсон ханхүүгийн эхнэр буюу хатан уурлан тэднийг хороохыг завдана. Харин хаан өөрийн хатнаа амьдаар нь шатааж алаад Ауроратай гэрлэдэг билээ. Ийнхүү нойрсож буй гоо бүсгүй өөрийг нь хүчирхийлсэн хүнтэй гэрлэн аз жаргалтай амьдарснаар үлгэр төгсдөг. Энэ лав хүүхдэд зориулсан түүх биш.


07

Бяцхан лусын дагина

 

Зохиолд: Бяцхан лусын дагина дурлалт залуугаа хөнөөдөг

Ханс Христиан Андерсений зохиолоос сэдэвлэсэн Диснейн “Бяцхан лусын дагина” буюу Ариелийн түүх үнэндээ аймшигтай, мөн гунигтай аж. Лусын гүнж Ариель далайн шуурганаар сөнөсөн завинаас царайлаг ханхүүг аварч, түүндээ дурладаг. Гэвч үүнийг нь ханхүү мэдэхгүй. Сэтгэлээр унасан лусын дагина эмээгээсээ лусын хүмүүс 300 жил наслаад далайн хөөс болон алга болдог бол хуурай газрын хүмүүс хамаагүй богино наслах ч сүнс нь мөнхийн диваажингийн оронд очдог тухай сонсоод ийм хувь тавиланг горьдон далайн шулам дээр очдог. Шулам түүний хэлийг огтлон авч, сайхан хоолойных нь оронд түүнийг хөлтэй болгодог билээ. Энэ хоёр хөлийнхөө ачаар хэнээс ч илүү бүжиглэж чаддаг болно. Гэвч энэ хөл дээр явах нь хутганы ирэн дээр явахтай адил өвдөх аж. Шулмын шившлэгийн нэг нөхцөл нь ханхүү түүнд хайртай болж, гэрлэхгүй бол лусын дагина дараах өдөр нь үхэх ёстой байлаа.

Далайн амьдралаа ардаа орхисон лусын гүнжийг ханхүү олдог. Гоо үзэсгэлэнд нь татагдсан ханхүүд бүсгүйн бүжиглэх нь илүү таалагддаг байлаа. Лусын гүнж ч түүнд зориулан аймшигт өвдөлтийг тэсвэрлэн бүжиглэж өгдөг юм. Харамсалтай нь ханхүү түүнтэй гэрлэхийг зөвшөөрдөггүй. Ханхүү түүнд хайргүй гэдгээ хэлээд усан онгоцон дээр өөр бүсгүйтэй гэрлэдэг байна. Энэ явдлаас болж сэтгэл нь шархалсан лусын дагина үхлээ хүлээн усан онгоцон дээр зогсож байх үед түүний эгч дүүс уснаас гарч ирдэг. Дүүгээ аврахын тулд тэд ч мөн адил далайн шулам дээр очиж, урт сайхан үсээ өгсөн байдаг. Үүний хариуд ханхүүг алаад цусыг нь хөл дээрээ дуслуулбал лусын дагина эргэн загасан сүүлтэй болж, далайдаа эргэн ирэх боломжтой болох тохироо хийсэн байлаа. Гэвч шинэ эхнэрийнхээ хамт унтаж буй ханхүүг алах зүрх Ариельд байсангүй. Тэр мандах нарны анхны гэрэл тусах үед далайн хөөс болон замхран алга болдог юм.

Дээрх түүх бол Ханс Христиан Андерсений хувилбар билээ. Энэ түүхийг хүмүүс харьцангуй сайн мэднэ. Гэхдээ Андерсен хүртэл энэ түүхийг Фридрих де ла Мотт-Фукегийн “Undine” үлгэрээс санаа авсан байдгийг тэр бүр мэдэх хүн цөөн аж. Энэ үлгэрт Ундин гэдэг усны сүнс нэгэн хөлөг баатартай гэрлэснээр хүн болдог тухай гардаг. Гэвч түүний бусад сүнс ах дүүс нь маш дүрсгүй агаад гэрлэлтийг нь үргэлж бэрхшээлтэй болгодог байна. Ундин өөрийнхөө эцэг нэгт дүү Бертилдагаа ордондоо урин хамт амьдарч эхлэхэд нөхөр нь Бертилдад сэтгэл алдарч орхино. Хоёул нийлэн Ундиныг ад үзэж, маш муухай харьцдаг болоход Ундины авга ах болох усны хүчирхэг бурхан хилэгнэдэг байна. Ундин харин нөхрөө болон дүүгээ авга ахаасаа хамгаалахаар шийдэн цайзаас унаж, амиа хорлон, буцаад сүнс болон хувирдаг. Харин нөхөр нь эхнэрээ үхсэн учир Бертилдатай хуримаа хийнэ. Өмнө нь сахиустай гэрлэж байсан хүн ингэх нь хориотой гэдгийг яахан мэдэх билээ. Сүнсний хуулийн дагуу Ундин нөхрөө хөнөөх ёстой болдог. Ундинд хөнөөгдсөн нөхрийн булшнаас жижигхэн горхи урсан, далайтай нэгдсэнээр Ундин өөрийн нөхөртэйгээ дараах төрөлдөө мөнхөд хамт байх болдог аж.


06

Цасан гоо ба долоон одой (1937)

 

Зохиолд: Цасан гоо гүнж тамлуулдаг; шулам бүр ч илүү тамлуулдаг

Ах дүү Гриммийн “Цасан цагаан” үлгэрт хорон санаат Хатан анчин хөлсөлж, Цасан гоо охиныг хөнөөн уушги, элгийг нь баталгаа болгон авчрахыг даалгадаг билээ. Анчин харин оронд нь гахайн уушги, элгийг авчирч өгдөг. Түүнд итгэсэн Хатан эдгээрийг нь шуналтай гэгч нь идэж орхидог аж.

Үнэндээ Хатан үүнээс гадна гурван ч удаа хөөрхий охиныг алахыг завддаг юм. Эхний удаа Цасан гоо охины бэлхүүсэвчийг нь хэт чангалан ухаан алдуулж унагадаг. Хоёр дахь удаадаа хортой самаар үсийг нь самнан нойрсуулдаг. Одой нар гүнжийг олж, үснээс нь самыг салган авснаар охин эргэн амь ордог. Эцэст нь хортой алим өгч алдаг билээ. Одойчууд түүнийг шилэн авсанд хийсэн байсныг дэргэдүүр нь өнгөрч байсан ханхүү хараад, цогцсыг нь гэр рүүгээ авч явахаар шийдэн авсыг хөдөлгөхөд Цасан гоогийн амнаас хазсан алим унан дахин амь ордог юм. Ийнхүү тэд гэрлэх агаад хуримынхаа өдөр Хатанд гал дээр улайсгасан төмөр шаахай өмсгөн бүжиглүүлдэг. Хөл нь түлэгдсэн Хатан бүжиглэсээр байгаад эцэст нь амиа алддаг байна.

Гриммийн ах дүүс энэ зохиолоо мөн л Жамбаттиста Базилийн 1634 онд бичсэн “Залуу боол” үлгэрээс сэдэвлэсэн байна. Базилийн үлгэрт шидэт дагина бяцхан охинд 7 нас хүрээд үхэх хараал хийдэг. Долоон нас хүрэх үед ээж нь охиныхоо үсийг самнаж байтал сам тархинд нь шигдэн охин амиа алдана. Охиныг долоон давхар болор авсанд оршуулж, ордон дотроо байлгадаг. Үрээ алдсан ээж уй гашуудлаасаа болж үхэх ба нас барахынхаа өмнө охиныхоо нойрсож буй өрөөний түлхүүрийг дүүдээ өгөөд хэзээ ч бүү нээгээрэй гэж захин үлдээдэг. Гэвч дүүгийнх нь эхнэр түлхүүрийг аван, авсыг онгойлгоход үхсэн охин өссөөр үзэсгэлэнт бүсгүй болсон байгааг хардаг байна.

Нөхрөө энэ бүсгүйтэй унтахыг хүсдэг болохоор энд нуусан байна гэж хардсан эхнэр авснаас хөөрхий охиныг татан гаргахад үсэнд нь зоогдсон сам унаж, бүсгүй сэрдэг байна. Гэвч хартай эхнэр түүнийг цусандаа хутгалдтал ороолгон зодож, үсийг нь хайчилна. Үүний дараа хөөрхий охиныг боолоо болгон, өдөр бүр зодон тамлаж, үүнээс болж шүд амнаас нь үргэлж цус урсах охин түүхий мах иддэг мэт харагддаг болдог аж. Залуу бүсгүй өөрийгөө хөнөөхөөр шийдэн хутга ирлэх зуураа өөрийнхөө түүхийг хүүхэлдэйдээ ярьж өгч байгааг авга ах нь санаандгүй сонсоно. Ийнхүү эхнэрийнхээ хийсэн зүйлийг мэдсэн авга ах нь эхнэрээ хөөн зайлуулж, охиныг эмчлээд, баян хүнтэй гэрлүүлснээр үлгэр төгсдөг байна.

“Цасан гоо”-г энэ түүхээр хийсэн бол хүмүүс хэрхэн хүлээж авах байсан бол?


Glamour cashmere

05

Геркулес

 

Зохиолд: Геркулес өөрийгөө шатааж алдаг

Домогт өгүүлснээр аянга, тэнгэрийн Зевс бурхан Амфитрион гэгч хүний дүрд хувилан дэлхий дээр ирж, Амфитрионы тачаангуй эхнэр Алкменыг хүчинддэг. Алкмен түүнээс хөл хүнд болно. Жинхэнэ Амфитрион мөн шөнөдөө эхнэртэйгээ энгэр зөрүүлж, мөн л хүүхэдтэй болно. (Сонирхолтой нь хоёр өөр хүнээс хоёр өөр хүүхэдтэй болох боломжтой аж!) Ихрүүдийн нэг нь Хераклес (Зевсийн хүү, бидний нэрлэж заншсанаар Геркулес) юм. Энэ нэр нь “Хера бурхны алдар” гэсэн утгатай.

Хераклес өсөж том болоод агуу дайчин болж, Мегара гэдэг үзэсгэлэнт гүнжтэй гэрлэнэ. Тэдний дундаас хоёр сайхан хүүхэд төрөх ч Хера бурхан Хераклесыг увдисдан өөрөөр нь хүүхдүүдийг нь хөнөөлгөдөг. Зарим домогт Мегараг ч алуулсан гэдэг. Өөр домогт өгүүлснээр Хераклес эхнэрээ өөрийнхөө үеэл Йолауст өгсөн гэх. Йолаус харин Хераклесын амраг байсан гэж бичигдсэн байдаг аж. (Хераклес бол сексийн бэлгэ тэмдэг ба эрэгтэй, эмэгтэй олон хүнтэй унтдаг шалиг нэгэн байжээ.)

Үүнээс хойш Хераклесын дөрөв дэх эхнэр Дейанейраг центавр Нессус хүчирхийлэх гэж оролдох үед Хераклес түүнийг Гидрагийн цусаар хордуулсан сумаар харван хөнөөнө. Үхэж буй Нессус Дейанейрад хандан асгарсан цус, үрийн шингэнийг нь ашиглан хайрын бэлдмэл хийгээрэй гэж захидаг байна. Нөхрийнхөө үнэнч байдалд эргэлзэж эхэлсэн Дейанейра хайрын бэлдмэлийг Хераклесын цамцан дээр асган өмсүүлжээ. Гэвч цусанд нь байсан Гидрагийн хор Хераклесыг түлэх ба цамцаа тайлахад Хераклесын мах нь түлэгдэн алга болж, яс нь гарсан байдаг. Үүнээс айсан Дейанейра өөрийгөө дүүжлэн ална. Өвчнөө тэсвэрлэхээ больсон Хераклес оршуулгын гал бэлдүүлээд өөрөө дотор нь орон шатаж үхдэг байна. Махан бие нь үхсэн ч Хераклесын бурхан бие нь гарч ирэн, Олимп уулнаа үхэшгүй мөнхийн бурхан болон үлддэг. Тэндээ Хера бурхантай эвлэрэн, амар тайвандаа жаргажээ.


04

Гавар, гөлөг хоёр

 

Зохиолд: Үнэг, анч нохой хоёр үхдэг

Юуны өмнө 1967 онд Дэниель П.Манниксын бичсэн романд бидний хайртай Тод гаврын найз Коппер залуу биш хөгшин нохой, харин Чийф (Chief) нь залуу, сурмаг нохой хэмээн дүрслэгдсэн байдгийг хэлэх нь зүйтэй байх. Мөн үнэг, нохой хоёрын дунд үзэн ядалт л байсан уу гэхээс ямар ч нөхөрлөл байгаагүй гэдгийг хэлбэл та яах вэ?

Анчны гэрт байх анч нохдын хамгийн шилдэг нь болох Копперын байр суурь Чийф хэмээх залуу, хурдан нохой ирснээр төвөгтэй болж эхэлдэг. Коппер ч сүргийн шинэ гишүүнийг үзэн ядах ба нэг удаа баавгайн ангийн үеэр Чийф эзнээ улангассан баавгайгаас хамгаалахад бүр илүү үзэн яддаг болно. Баавгай дайрах үед сүүлээ хавчин айж зогссон Копперыг үл хайхран Чийфийг магтах нь тэсэхүйеэ бэрх байв. Нэг өдөр Чийф гинжээ таслан Тод үнэгний араас мөшгөнө. Тод зугтсаар төмөр зам гатлахад Чийф галт тэргэнд мөргүүлэн үхдэг байна. Үүнд уурласан анчин Тодыг заавал хөнөөнө хэмээн андгайлж, Копперыг сургадаг. Ингэхдээ Копперыг Тодоос өөр ямар ч үнэг рүү дайрахааргүй болгодог аж.

Тод өөрөөсөө хөгшин эмэгчин үнэгтэй нийлж, хэд хэдэн гавар төрүүлдэг. Тэдний үүрийг Коппер эзэнтэйгээ олоод, хорт хийгээр гавруудыг нь хөнөөж, эмэгчин үнэгийг хавханд оруулан алдаг байна.

Тод өөр нэг эмэгчин үнэгтэй уулзан, дахин гаврууд төрүүлэх ч тэднийг анчин мөн л олон устгана. Нэг өвөл үнэгнүүдийн дунд галзуу өвчин дэгдсэнээр галзуурсан үнэгнүүд хүүхдүүд рүү дайрч эхэлдэг байна. Анчин үнэгнүүдийг алахаар хордуулсан хоол тавихад нэг хүүхэд үүнийг нь идэн үхдэг.

Хөөрхий Тод заналт анчнаас олон удаа зугтаж чаддаг ч нэг удаа Коппер түүнийг зогсолтгүй элдэн хөөснөөс болж үнэг бахардан үхдэг байна. Коппер өөрөө ч бахардаж үхэх дөхсөн байсан ч эзэн нь түүнийг асарч, амийг нь авардаг. Нэр хүндээ эргэн олсон Коппер хэсэг хугацаанд сайхан амьдрах боловч эзэн нь дахин архи ууж эхэлснээр асрамжийн газарт очих хэрэгтэй болно. Анчин эр явахынхаа өмнө буугаа аваад Копперыг буудан алдаг. Төгсөв.


03

Цогчин дуганы бөгтөр

 

Зохиолд: Квазимодо тамлуулдаг, Эсмеральда ч тамлуулдаг, эцэст нь бүгд үхдэг.

Нотре Дамын цогчин дуган буюу бидний нэрлэж заншсанаар Дарь эхийн сүмийн хамба лам Фролло кино эхлэх үед хөөрхий цыган эхээс хүүхдийг (Квазимодо) нь булаан авч, чөтгөр хэмээн зарлаж, худаг руу шидэж алахыг завддаг билээ. Гэвч Виктор Хюгогийн романд үнэндээ Фролло ламтан хөөрхий хүүг амьдаар нь шатаан алах гэж байсан дөрвөн эмэгтэйгээс авардаг юм. Ламтан хүүг Квазимодо гэж нэрлэн, авч өсгөдөг байна. Энэ явдлаас олон жилийн дараа Фролло 15 настай Эсмеральда гэх цыган охинд татагдан, галзуу шуналдаа хөтлөгдөж Квазимодогоор охиныг хулгайлуулахыг оролддог.

Гэвч Квазимодо үйлдэл дээрээ баригдан, Фибус гэдэг царайлаг цэрэгт баривчлагдана. Эсмеральда тэр даруй Фибуст дурладаг. Харин Квазимодог олон хүний нүдэн дээр тамлан, гутамшгийн тавцан дээр хаядаг байна. Царайлаг цэрэг Фибус хэдийгээр сүй тавьсан хэдий ч тун шалиг эр тул Эсмеральдатай нууцаар болзоо тогтоодог байна. Үүнийг мэдсэн Фролло хамба Фибуст мөнгө төлж, тэдний янаг амрагийн явдлыг нууцаар харахаар тохиролцоно. Болзооны үеэр хүсэл тачаалдаа автсан Эсмеральда Фибуст охин биеэ өгдөг. Гэвч сүүдэрт тэднийг харан зогссон Фролло хардсандаа Фибусын нуруунд хутга зоон алаад зугтдаг байна. Эсмеральда хүн амины хэрэгт холбогдон, эрүү шүүлтэнд орон тамлуулсаар, хийгээгүй хэргийнхээ бурууг хүлээж, дүүжлүүлэх яланд унадаг.

Квазимодо хөөрхий бүсгүйг гяндангаас аварч, Нотре дамын Цогчин дугандаа авчирдаг. Энд хамба лам Эсмеральдаг хүчирхийлэх гэж оролдох ба үүнд нь Квазимодо саад болдог билээ. Эсмеральдаг өөрийг нь хайрлах юм бол амийг нь хэлтрүүлнэ гэсэн Фроллогийн заналхийлэлд татгалзахад Фролло лам цыган охиныг цэргүүдэд барьж өгдөг аж. Цаазын тавцан дээр дүүжлүүлж байхдаа амь тэмцэн сарваганах бүсгүйг хараад Фролло галзуу мэт инээж байхад нь Квазимодо түүнийг сүмийн дээрээс түлхэн унагадаг.

Цаазын ялтнуудын цогцос булсан газар руу Квазимодо мөлхөн орж, Эсмеральдагийн цогцосыг тэвэрсэн чигтээ  үхдэг байна. Олон жилийн дараа энэ газраас үгээгүй үзлийн бөгтөр араг яс, өө сэвгүй залуу бүсгүйн ясыг мөнхөд тэвэрсэн байдалтайгаар олддог билээ.


02

Покахонтас

 

Зохиолд: Покахонтасыг хулгайлж, хүчирхийлээд хороодог.

Зоригт индиан бүсгүй Покахонтасын түүх үнэндээ Виржиниягийн колоничлолын үеэр англичуудын үйлдсэн бусармаг хэргийг гуйвуулан цайруулсан худал түүх юм. Үзэсгэлэнт бүсгүйн талаар Дисней студийн хийсэн хоёр кинонд Покахонтас Америк тивийн уугуул индианчууд болон Англи орны дунд дипломат харилцаа үүсгэсэн гавьяатай нэгэн гэж дүрслэгдсэн байдаг. Бодит түүхэндээ ахмад Смит Поухатан омогтой холбоо тогтоох үед Покахонтас ердөө 10 настай охин байсан аж. Смитийг индианчууд олзолсон нь үнэн ч Смитэд гэм хор учруулаагүй, харин ч эелдэг сайхан хандаж байсан гэдэг. Үүнээс хойш олон жилийн дараа Покахонтасын нэр Англи даяар алдартай болж эхлэхэд индианчуудад цаазлуулах гэж байх үед нь энэ охин амийг нь аварсан гэсэн түүхийг Смит өөрөө зохиосон аж.

Покахонтасыг 17 нас хүрэх үед англичууд түүнийг олзлон, барьцааны хүн болгожээ. Түүний нөхөр Кокумыг алж, хөөрхий охиныг удаа дараа хүчирхийлж, эцэст нь жирэмслүүлсэн байдаг. Тэд үтэр түргэн Покахонтасыг хүчээр Христэд элсүүлэн, Ребекка нэртэй болгон баптизм хүртээж, Жон Рольфе гэгч Английн тамхины худалдаачинтай гэрлүүлэн, гэдсэнд нь буй хүүхдийг нь хууль ёсных мэт харагдуулахаар далдалсан байлаа. 1615 онд Рольфе Англи руу явахдаа Покахонтасыг дагуулан явсан ба бариу бэлхүүсэвч зүүлгэн “Виржиниягийн номхорсон зэрлэг” хэмээн олон нийтэд харуулдаг байсан гэдэг.

Англид хоёр жил амьдраад Рольфе Виржиния руу буцах үед Покахонтас оройн хоолны дараа маш ихээр бөөлжиж эхэлсэн аж. Тэр Темза мөрнөөс ч гараагүй байхдаа маш ихэд зовж, тарчлан үхсэн билээ. Түүний үхлийн шалтгааны талаар олон таамаг байдгийн дунд сүрьеэ, уушигны хатгалгаа, салхин цэцэг өвчин гэдэг түүх зонхилдог байна. Харин “Покахонтасын үнэн түүх” болон “Түүний нөгөө тал” зэрэг номонд бичсэнээр Покахонтас Англид байх хугацаандаа эзэн хаант улс уугуул иргэдийг хөнөөн газар нутгийг нь булаан авах гэж байгаа гэсэн төлөвлөгөөг нь мэдсэн тул нутагтаа очоод индианчуудад энэ талаар мэдэгдэх эрсдэлээс сэргийлэн хордуулж алсан аж. Индиан бүсгүй таалал төгсөхдөө ердөө 22 настай байсан гэдэг.


01

Үзэсгэлэнт охин, араатан хоёр (1991)

 

Зохиолд: Гастон гэж байхгүй; Аав нь зохион бүтээгч биш.

Ухаалаг, үзэсгэлэнтэй Белле охин Диснейн хамгийн алдартай гүнжийн нэг. Франц гаралтай зохиолч Жанна Мари Лепренс де Бомоны 1740 онд туурвисан “Үзэсгэлэнт охин, араатан хоёр” зохиол дээр мангасын дүрд орсон ханхүүгийн түүх арай өөр байхаас гадна амилсан цаг, лаа, данх гардаггүй.

Үлгэрт бичсэнээр нэгэн худалдаачин алс хол явдаг. Гурван хүү, гурван охинтой тэрээр хүүхдүүдээсээ ямар бэлэг авмаар байгааг асуухад хөвгүүд нь зэр зэвсэг, аргамаг хүлэг, харин хоёр том охин нь үнэт эдлэл, сайхан даашинз гуйна. Харин бага охин нь ердөө ганцхан сарнай авахыг хүсдэг юм. Тэр нутагт сарнай байдаггүй тул охин үүнийг гуйсан хэрэг. Гэртээ харих замдаа худалдаачин нэгэн үзэсгэлэнт цэцэрлэгт орох агаад тэндээсээ нэгэн сарнай цэцэг таслан авдаг. Гэвч уг цэцэрлэгийн эзэн нь Мангас байх ба хулгай хийхээр завдсан худалдаачныг амь насныхаа оронд нэг охиноо авчирч өгөхийг тушаадаг байна. Энэ талаар хүүхдүүддээ хэлэхэд үзэсгэлэнт охин саналаараа явахаар шийддэг юм.

Үзэсгэлэнт охинд дурласан мангас түүнийг алж чаддаггүй. Мангас гурван сарын турш өдөр бүр охиныг өөртэй нь гэрлээч гэж гуйх боловч бүсгүй түүний дотоод сэтгэлийг нь мэдэхгүй тул саналыг хүлээж авахгүй байлаа. Эцэст нь мангас охиныг заавал буцаж ирэх нөхцөлтэйгээр гэртээ харихыг зөвшөөрдөг. Гэртээ очиход атаархуу эгч нар нь түүнийг ятгасаар буцах ёстой өдрөөс нь олон хоногоор саатуулж орхидог байна. Үүний дараа охин мангасын ордон руу эргэн очих үед мангас үхлийн ирмэг дээр хэвтэж байдаг. Гэхдээ энэ нь хорон санаат Гастоны хийсэн ажил биш. Үнэндээ энэ үлгэрт Гастон гэдэг дүр огт байхгүй билээ.

Хайртай бүсгүйгээ явснаас болж санаж бэтгэрсэн мангас хугацаа хэтэрсэн хоногуудад огт хоол идээгүй байх ба үүнээсээ болж үхэх гэж байдаг юм. Мангасын дотор зүрх сэтгэл буйг нь олж харсан Белле түүнтэй гэрлэхийг зөвшөөрч, аз жаргалтай амьдрах болсноор үлгэр төгсөнө. (Өөр хувилбарт өлсөж үхэх гэж байсан мангас уурандаа хөөрхий охиныг идчихдэг гэх нь ч бий.)

 

САНАМСАРГҮЙ ТОХИОЛДЛООР ОД БОЛСОН АЛДАРТНУУД

$
0
0
8bf3e6524084867e99658e451fcc1a0a

Зарим хүн од болох гэж мөрөөдөж, бүхий л амьдралынхаа турш хөдөлмөрлөсөн ч чаддаггүй бол зарим хүн зүгээр л зөв газраа зөв цагт байснаар дэлхийн хэмжээний од болсон байдаг. “Сохор азаар” итгэмээргүй амжилтанд хүрсэн дараах алдартнуудтай танилцаарай.

15

Channing Tatum

 

Холливудын сайхан залуу Чаннинг Татум 18 нас хүрээд шоубизнесийн салбарт хүчээ сорихоор Майамиг зорьжээ. Тэндээ очоод тайчигч болов. Нэг өдөр түүнийг гудамжинд зүгээр л алхаж байхад нэгэн загварын агентлаг олжээ. Тус агентлагтай гэрээ байгуулсан тэрбээр Gap, American Eagle Outfitters, болон Abercrombie & Fitch зэрэг брэндүүдийн нүүр царай болсон аж. Гэхдээ алдарт дуучин Рики Мартины супер хит “She bangs” дууны клипэнд бүжиглэснийхээ ачаар Холливудын жинхэнэ од болох гараа нь тавигдсан байдаг юм. Бодит амьдрал дээр тайчигч байсан Татумын нэр хүнд өдрөөс өдөрт өссөөр Холливудын хамгийн үнэ цэнэтэй жүжигчдийн нэг болж, “The Magic Mike” гэх киноны гол дүрийн тайчигч залуугийн дүрээрээ дэлхийн сая сая бүсгүйчүүдийн зүрхийг эзэмдсэн авьяаслаг жүжигчин болсон билээ.


14

Pamela Anderson

 

1990-ээд оны секс бэлгэ тэмдэг Памела Андерсон бол Канадад төрж өссөн нэгэн. Тэрбээр коллежоо төгсөөд фитнессийн зааварлагч багш болох мөрөөдлөө хөөн Ванкуверт нүүн иржээ. Памела нэг удаа BC Place Stadium-д хөлбөмбөгийн тэмцээн үзэхээр шийдэв. Ингэхдээ Labatt шар айрагны сурталчилгаатай футболка өмссөн байжээ. Гэтэл тоглолтын дундуур түүнийг цэнгэлдэх хүрээлэнгийн зураглаач олж хараад аварга том дэлгэцэн дээр харуулах нь тэр. Цэнгэлдэх хүрээлэн дүүрэн үзэгчдэд 21 настай сайхан бүсгүй асар их таалагдаж, алга ташиж, шуугисан байна. Үүнийг мэдсэн Labatt компани Памелаг нүүр царайгаа болгосон юм. Төд удалгүй алдарт Playboy сэтгүүлийн эзэн Хью Хеффнерээс санал тавьж, 1989 оны 10 дугаар сарын дугаарын нүүрэнд тавигдсанаар дэлхийн хэмжээний од болсон билээ.


13

Rosario Dawson

 

Од болох хувь тавилантай хүн гэвэл Розарио Даусоныг л хэлэх байх. Ердөө 15 настай байсан Розариог байшингийнхаа үүдэнд сууж байхад нь ойр хавьд нь зураг авалт хийж байсан дэлгэцийн зураглаач Хармони Корине, зурагчин Ларри Кларк нар олсон аж. Түүнд Kids киноны Рүдигийн дүрд шалгуулах санал тавьсан ба өмнө нь жүжиглэх туршлагагүй байсан охин төвөггүйхэн тэнцсэн байдаг. Энэ цагаас хойш тэрбээр Men in Black, Sin City, Seven Pounds зэрэг Холливудын шилдэг кинонуудад тоглон маш амжилттай жүжигчин болсон юм.


12

Charlize Theron

 

Нью Йорк хотод загвар өмсөгч байсан Шарлиз Терон ердөө 18 настай байхдаа нэг цүнх, багахан хэмжээний мөнгөтэй Холливудыг зорьсон юм. Загвар өмсөгч байхдаа олсон багахан цалингаасаа үлдсэн сүүлийнхээ чекийг банкинд солиулах гэж байгаад өөр мужийн чекийг солихоос татгалзсан банкны ажилтантай маргав. Маргааныг харж зогссон Жон Кросби ирж, Теронд туслажээ. Жон Кросби авьяастан олж илрүүлдэг агент байсан бөгөөд Шарлиз Теронд хамтран ажиллах санал тавьсан байдаг. Ингээд хэдхэн сарын дотор түүнийг жүжигчний сургалтуудад хамруулж, тун удалгүй анхныхаа кино болох “Children of the Corn III” киноны дүрийг бүтээсэн юм.


11

Kate Moss

 

Англиас гаралтай Катерин Анн Моссгүйгээр загварын ертөнцийг төсөөлөхөд хэцүү. 1990-ээд оны дундуур “супермоделиудын эрин үе” дуусахтай зэрэгцэн Кэйт Мосс “героин бүсгүйчүүдийн эрин”-г эхлүүлсэн супер од, загварын ертөнцийн бэлгэ тэмдэг болсон юм.

Тэрбээр анх 1988 онд ердөө 14 настай байхдаа Нью Йорк хотын JFK Онгоцны буудал дээр байхдаа Storm Model Management агентлагийг үүсгэн байгуулагч Сара Дукасын нүдэнд өртсөн аж. Тухайн үед Моссын аав нь билет шалгагчтай муудалцаж байсан аж. Харин онгоц хөөрч, аюулгүйн бүсний гэрэл унтарсан даруй Сара Дукас яаран тэдэн дээр очсон байдаг. Ийнхүү загварын ертөнцөд нэгэн од тод гэрэлтсэн билээ.


Glamour cashmere

10

Harrison Ford

 

Муухан кинонуудад жижигхэн дүр бүтээгээд амжилт олоогүй Харрисон Фордын карьер урагшгүй байсан тул кино урлагаас түр завсарлахаар шийджээ. Ингээд тэрбээр мужаан болохоор шийдсэн байдаг. Нэг өдөр түүнийг ажлаа хийж байхад нь хаалга засах ажлын санал ирсэн аж. Фордоор хаалгаа засуулахаар дуудсан газар нь бүх цаг үеийн хамгийн шилдэг уран зөгнөлт кино болох “Оддын дайн” киноны дүрүүдийг сонгон шалгаруулалтыг хийж таарсан аж. Найруулагч Жорж Лукас кинондоо олонд танигдаагүй жүжигчдийг тоглуулахаар шийдсэн байсан нь ч аз болж, хаалга засахаар ирсэн мужааныг харсан даруйдаа шалгаруулалтанд оролцохыг урьсан байна. Ингээд Харрисон Форд Хан Сологийн дүрийг гарамгай бүтээснээр од болох гараагаа тавьж, бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг болсон билээ.


09

Jennifer Lawrence

 

Нью Йорк хотод ээжтэйгээ ирээд байсан 14 настай Женнифер Лоренсыг загварын агентлагын төлөөлөгч олж хараад, нэгэн сурталчилгаанд тоглох шалгаруулалт болох гэж байгаа тухай хэлжээ. Шалгаруулалтанд оролцсон Женнифер тэнд байсан бүх охидоос хол илүү байсан тухай сонссон ээж нь үүнд огт итгээгүй гэдэг. Гэхдээ л Женниферийн супер од болох хаалга хэдийнээ нээгдчихсэн байлаа. Тэр цагаас хойш түүний тоглосон кинонууд дэлхий даяар 5.5 тэрбум ам.долларын орлого олж, 2015 болон 2016 онд хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчнээр шалгарсан. Тэр бүү хэл Time сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалт, Forbes сэтгүүлийн 100 шилдэг алдартны жагсаалтад орсон хамгийн алдартай жүжигчдийн нэг болсон юм.


08

Johnny Depp

 

Жонни Депп рок од болох мөрөөдөлтэй нэгэн байлаа. Тэрбээр 20 настай байхдаа хамтлагтаа гитар тоглодог байжээ. Тухайн үед Жоннигийн эхнэр байсан мэйк-ап артист Лори Аллисон өөрийнхөө хуучин найз залуутайгаа танилцуулсан байдаг. Тэр найз залуу нь алдарт жүжигчин Николас Кэйж байв. Ингээд Кэйж түүнийг агенттай танилцуулснаар Жонни Депп жүжигчний гараагаа эхлүүлсэн юм. Цөөн тооны жижиг дүр бүтээсэн тэрбээр 1984 онд “Nightmare on Elm Street” кинонд тоглосноор Холливудад нэрээ дуурсгасан жүжигчин болсон билээ.


07

Danny Trejo

 

Мексик гаралтай Дэнни Трежо багаасаа л хэрэг төвөгт орооцолдсон нэгэн байжээ. Хүйтэн царайтай болохоор үргэлж асуудалд унадаг байсан гэж Трежо өөрөө хэлдэг. Бүтэн 11 жилийн турш шоронд орж, гарч амьдарсан тэрбээр Сан Квентиний шоронд байхдаа боксоор хичээллэж, удалгүй шоронгийнхоо хөнгөн жингийн аварга болсон байдаг.

Ийм амьдралаас залхсан Трежо хар тамхинаас салах 12 алхамт хөтөлбөрт хамрагдав. Хар тамхийг нэг мөр ардаа хаясан Трежо өөрөө ч залууст хар тамхины эсрэг зөвлөгөө өгдөг болсон юм. Нэг өдөр түүний эмчилж байсан өсвөр насны залуу утасдан, тусламж авахаар “Runaway Train” (1985) киноны зураг авалтын талбайд дууджээ. Киног хийж байсан Эдвард Банкер өөрөө ч гэмт хэрэгт холбогдож байсан бөгөөд Трежотой хамт ял эдэлж байсан нэгэн байв. Трежог тэр даруй таньсан Банкер найзынхаа боксын чадварыг нь сайн мэддэг тул киноны гол дүр Эрик Робертсын тулааны хэсэгт зориулан бэлдэх боксын дасгалжуулагчийн ажилд өдрийн 320 ам.долларын гэрээ байгуулсан байдаг. Энэ цагаас хойш Трежо Холливудын маш олон киноны эсрэг дүрд тоглосон супер од болсон юм.


06

Ashton Kutcher

 

Айовагийн их сургуульд суралцаж байх хугацаандаа Аштон Кутчер мужаан, фермер зэрэг олон ажил хийдэг байжээ. Нэг орой түүнийг уушийн газар сууж байхад нь авьяастан олж илрүүлэгч агент ирж, моделийн тэмцээнд орох санал тавьсан байна. Аштон зөвшөөрч, тэр тэмцээнд ялалт байгуулав. Удалгүй Calvin Klein, Versace зэрэг дэлхийн брэндүүдийн нүүр царай болсон алдартай загвар өмсөгч болсон юм. Харин жүжигчний гараагаа “That ‘70s Show” киногоор эхэлж, удалгүй дэлхийд танигдсан жүжигчин болсон билээ.

Загвар өмсөгч, жүжигчний ажлаас гадна Кутчер маш чадварлаг бизнесмэн бөгөөд “A-Grade Investments” хөрөнгө оруулалтын компанийн эзэн юм.


05

Mel Gibson

 

Сидней хотын Үндэсний Драма урлагийн институтын тайзны бүтээлүүдэд тоглоод байсан Мел Гибсоноос нэг өдөр найз нь киноны дүр сонгон шалгаруулалтад хүргэж өгөхийг хүссэн байна. Өөрөө шалгуулах бодолгүй байсан Гибсон зөвшөөрчээ. Сонгон шалгаруулалтын өмнөх өдөр Гибсон бааранд зодоон хийж, хөх няц болсон царайтай хүн маргааш нь найзыгаа хүргэж өгөв. Гэтэл киноны найруулагч түүнийг анзаарч, дараагийн сонгон шалгаруулалтад ирэхийг хүсчээ. Энэ шалгаруулалт нь “Mad Max” киноны гол дүрийнх байсан ба Мелийн хөхөрсөн нүүр царай найруулагчийн яг хайж байсан зүйл нь болж таарсан байна.


04

Marilyn Monroe

 

Дэлхийн хоёрдугаар дайны үед Мэрилин Монро сумны үйлдвэрт ажилладаг байжээ. 1944 оны нэг өдөр АНУ-ын Армийн Агаарын хүчний Хөдөлгөөнт кино зургийн ангийн гэрэл зурагчин Дэвид Коновер түүний ажиллаж байсан үйлдвэрт ирэв. Зурагчны даалгавар тун энгийн – Эмэгтэй ажилчдын сэтгэл зүйг дээшлүүлэхүйц зураг авах. Коновер үйлдвэрээр зураг авч байгаад Монро дээр ирээд хэд хэдэн зураг авсныхаа дараа түүнийг модель болох хэрэгтэй юм байна гэж хэлжээ. Ийнхүү Монро ажлаасаа гарч, Коноверт ажиллах болов. Удалгүй “Blue Book” агентлагтай гэрээ хийж, үсээ шараар будуулсан ба 1946 он гэхэд аль хэдийнээ 33 сэтгүүлийн нүүрэн дээр гарсан байлаа. Залуу бүсгүй “20th Century Fox” продакшнтай гэрээ байгуулж, Холливудын бэлгэ тэмдэг болсон юм.


03

Djimon Hounsou

 

Джимон Хоунсоу 13 настай байхдаа ахтайгаа Франц улсад Бенин улсаас дүрвэн ирсэн нэгэн. Гудамжинд амь зогоож байсан хүү ходоодондоо хоолтой байх гэж зовдог байв. Гэтэл нэг өдөр түүнийг нэгэн гэрэл зурагчин олж хараад, алдарт загвар зохион бүтээгч Тиерри Маглертай танилцуулсан байна. Дүрвэгч хүүгийн амжилтын гараа ийнхүү эхэлсэн байдаг. Тэрбээр загвар өмсөгчөөр ажиллаж байгаад жүжигчин болохоор 1990 онд АНУ-д иржээ. Тэр жилдээ “Without You I’m Nothing” кинонд тоглож, шаггүй амжилт олсон ба 1997 онд Стивен Спильбергийн “Amistad” кинонд дүр бүтээснээр дэлхийн од болсон юм.


02

Jennifer Lopez

 

Женнифер багаасаа бүжиглэх дуртай байсан ба энэ нь ээжид нь таалагддагүй байж. Ээжтэйгээ муудалцан гэрээсээ явсан Женнифер Лопез орон гэргүйчүүдийн эгнээнд орсон байна. Гэхдээ нэгэнт бүжигчин болохоор сэтгэл шулуудсан залуу бүсгүй бүжгийн студид хүртэл хоног төөрүүлж байв. Нэг өдөр тэрбээр “In Living Color” гэх телевизийн хошин нэвтрүүлэгт бүжигчний ажилд орсноор бүх зүйл нь өөрчлөгдсөн юм. Авьяаслаг, үзэсгэлэнтэй Женнифер зөвхөн бүжигчин биш, дуучин, жүжигчин болох нь удаах он жилүүдэд батлагдсаар шоу ертөнцийн хамгийн алдартай оддын нэг болсон билээ.


01

Oprah Winfrey

 

Агуу Опрагийн амжилтын гараа орон нутгийн гоо бүсгүйн тэмцээнээс эхэлсэн байна. Тухайн үед 17 настай байсан Опрад радиогоос зохион байгуулж байсан гоо бүсгүйн тэмцээнд оролцох санал иржээ. “Мисс Галаас урьдчилан сэргийлэх” гэсэн нэртэй уг тэмцээнд дан улаан үст бүсгүйчүүдийн дунд цорын ганц хар арьст оролцогч нь Опра байлаа. Ялахгүй нь тодорхой гэж бодсон Опра шинэ даашинзтай болсон нь хангалттай гэж бодсон гэдэг. Тэмцээний үеэр түүнээс 1 сая ам.доллартай бол юу хийх вэ? гэж асуухад “Би бүх мөнгөө үрнэ. Юунд үрэх ээ мэдэхгүй байна. Гэхдээ л би бүгдийг нь үрнэ” гэж хариулж, цочирдуулав. Мөрөөдлийн ажлынх нь талаар асуухад тэр бусад оролцогчоос тэс ондоо буюу сэтгүүлч болмоор байгаа тухайгаа хэлж, мөн л шүүгчдийг алмайруулсан юм.

Ингээд тэмцээний дараа оролцогчдод гардуулж байсан бугуйн болон ханын цагаа авахаар радиогийн байранд очсон Опра өөрөө алмайрчээ. Учир нь тус радио Опрад ажил санал болгосон юм.

Ариунбат гэдэг залуу гайхамшгийг бүтээжээ

$
0
0

Ариунбат гэдэг залуу гайхамшгийг бүтээжээ. Удахгүй тэсрэлт болно.
6 жилийн турш хөгжүүлэлт хийж туршилт амжилттай болсон ба прототип удахгүй шинэ бүтээл болно гэнэ. 15000м/кв талбайг халаах чадвартай ба УБ-ын хэмжээнд 400 ийм төхөөрөмж байхад дулааны асуудал шийдэгдэх нь ээ.
Бүх төрлийн хог, нүүрс, лагийг 850 цельст шатааж газ болон дизель түлш, бас үнсээр нь явган хүний замын хавтан гаргадаг хагас автоматжсан тоног төхөөрөмж хийжээ. Бас хямд байшин гээд олон инновац хийсэн байна. УБ удахгүй хоггүй, хөрсний бохиролдолгүй, утаагүй болно. Ийм сайхан мэдээг цааш нь #шэйр хийгээрэй залуусаа.

36630767_243408732919861_8202833308485156864_n

36563809_243408839586517_3012302414293237760_n

КРИШТИАНУ РОНАЛДУГИЙН ГАЙХАЛТАЙ ТҮҮХ ОЛНЫГ АЛМАЙРУУЛАВ

$
0
0

gaihaltai

Хөлбөмбөг сонирхогчдын шүтээн болсон нэгэн бол Криштиану Роналду. Түүний талаар гайхалтай олон баримт бий. Хүмүүнлэгийн үйлсэд үргэлж оролцож бяцхан хүүхдүүдэд тусламжийн гараа сунгах дуртай тэрбээр бусдын тусыг мартдаггүй нэгэн ажээ.

Өөрийг нь энэхүү өндөрлөгт хүрэхэд гүүр болж өгсөн найзынхаа талаар ийнхүү бичжээ: “Тийм ээ, би агуу хөлбөмбөгчин мөн. Гэхдээ энэ бол миний найз Албертогийн ач тус юм” гэсэн байна.

Хүмүүс гайхшран хараад: -Ноён Фантроу гэж хэн бэ? гэхэд Роналду: “Бид идэрчүүдийн багт хамтдаа тоглож байсан, Лисбоны дасгалжуулагчид шинэ тамирчин элсүүлэхээр ирсэн юм, тэд хамгийн их гоол оруулсан довтлогчийг спортын академид элсүүлнэ гэв. Тэр өдөр бид 3-0-оор хожсон. Би эхний гоолыг оруулж, дараа нь Альберто 2 дахь гоолыг оруулсан. Дараа нь 3 дахь гоол хүн бүрийг алмайруулсан.

Альберто жигүүрээс эхэлж, хамгаалагчтай нүүр тулж, хаалгачыг хуураад хоосон хаалга руу бөмбөг өшиглөх л үлдсэн байв. Тэр хооронд би түүний зүгт гүйж байв. Альберто бөмбөгөө хоосон хаалга руу өшиглөж гоол хийхийн оронд бөмбөгийг над руу дамжуулж би гоол хийв. Ингэж би Лисбоны Спортын Академид орсон юм. Тоглолтын дараа би түүнээс, “Яагаад ингэсэн юм бэ?” гэхэд тэр “Чамайг надаас илүү сайн гэдгийг би мэднэ” гэж хариулсан юм.

Сэтгүүлчид энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсч Алберто Фантрауг олж уулзаад, Ronaldo-ийн хэлсэн үнэн эсэхийг асуухад тэр “тийм” гэж хариулжээ. Түүний хөлбөмбөгийн карьер энэ тэмцээний дараа дуусч, тэр цагаас хойш тэр ажилгүй хэвээр байна. Сэтгүүлчид түүний тансаг байшин, Мерседес машиныг хараад Альбертогоос ажилгүй хүн яаж ийм байшин, машинтай байж, тансаг сайхан амьдарч байгааг асуухад, “энэ бол Роналдугийн бэлэг” гэж хариулжээ.

how-cristiano-ronaldo-became-the-most-successful-footballer-and-highest-paid-sports-star-on-earth Криштиану Роналдугийн гайхалтай түүх олныг алмайруулав

355853 Криштиану Роналдугийн гайхалтай түүх олныг алмайруулав

inx960x640 Криштиану Роналдугийн гайхалтай түүх олныг алмайруулав

Alberto-Del-Rio-supports-Portugal-in-Euro-2016-for-Cristiano-Ronaldo Криштиану Роналдугийн гайхалтай түүх олныг алмайруулав

How-To-Be-as-successful-as-Cristiano-Ronaldo-e1453462300736 Криштиану Роналдугийн гайхалтай түүх олныг алмайруулав

maxresdefault Криштиану Роналдугийн гайхалтай түүх олныг алмайруулав

Is-Cristiano-Ronaldos-Success-Due-To-Hard-Work-Or-Talent Криштиану Роналдугийн гайхалтай түүх олныг алмайруулав

ТЭМПО: ХАЙРТАЙ БАЙСАН ХҮНЭЭ ХАМГААЛНА

$
0
0

32169400_578766749172638_3668334466616524800_n

‘Mixx’ хамтлагаас урлагийн карьерээ эхлүүлж уран бүтээлдээ үнэнч үлдсэн хоёр  л хүн бий. Тэдний нэг болох Тэмпо буюу Б.Болдбаатартай сүүлийн үеийн уран бүтээл болон  хувийн амьдралынх  нь талаар  ярилцлаа

Tempo Real-н зураг.

-Темпо, энэ зун амрах ч завгүй байгаа бололтой?

-Наадмын  дараа дөрөв дахь уран бүтээлээ гаргах гээд завгүй л явж байна.  Ихэнх цагийг  студи дээрээ өнгөрөөж байна даа. Шинэ уран бүтээл маань нийгэмд эерэг хандлагийг түгээх,  хөнгөхөн латин америк хэмнэлтэй дуу байгаа.

-Хамгийн сүүлд дуулсан “Ex calling’ дуу чинь залууст нэлээд хүрсэн байх. Экс амрагтаа зориулсан гэл үү?

-Ер нь бол хүмүүсийн  хандалт ихэнх нь эерэг байгаа. Би ч өөрөө дуугаа гаргасны дараа өндөр хандалт авна гэж бодоогүй. Сэтгэл зүрхний угаас  мэдэрсэн зүйлс хүмүүст их хурдан хүрдэг юм болов уу гэж бодож байна. Уран бүтээл маань хүмүүст таалагдаж байгаад их баяртай байгаа шүү. Миний хувьд Шүүдрээг тайван орхихыг хүсч байсан ч гаргасан уран бүтээл маань олон хүнд ташаа ойлголт төрүүлсэн байна лээ.

-Жүжигчин П.Шүүдэрцэцэгээс салаад удаагүй байхдаа эксийнхээ тухай дуулахаар хүмүүст мартаагүй юм байна гэж ойлгогдсон байх?

-Хэн нэгэн хүнд шууд утгаар зориулж хийсэн дуу биш. Бүх хүний амьдралд тохиолддог явдал. Салаад удаагүй байхдаа санаад хуучин амраг руугаа залгадаг тэр мэдрэмжийг гаргахыг хичээсэн. Хүн болгонд өмнөх хэн нэгэн байдаг, түүнийгээ сайн муугаар дурсдаг. “Ex calling” дуу бүх хүний эксд зориулж бичсэн дуу гэж хэлж болно.

-Дууны үгийг өөрөө зохиодог уу?

-Тийм.

-Ямар үед шүлэг бичмээр санагддаг вэ?

-Сэтгэл шаналсан ганцаараа баймаар санагдах үе бий. Ганцаараа баймаар байгаа хэрнээ, хэн нэгэнд тэврүүлмээр ч юм шиг. Хэтэрхий их шаналал, гунигтай үедээ юм уу даа.  Эсвэл эсрэгээрээ хэтэрхий их аз жаргалтай байх үед үг  зохиох “онгод” орж ирдэг гэж хэлж болно. Иймэрхүү үед өөрт төрсөн сэтгэгдлээ үг болгон буулгадаг. Сэтгэлийн угаас мэдэрсэн зүйлсийг үгээр илэрхийлэх амаргүй. Харин шаналсан, ганцаардсан үед  өөрийн эрхгүй л шүлэгийн үг ороод ирдэг юм.

-Ихэвчлэн бүтэлгүй хайрын тухай та дуулдаг. Яагаад?

-Дэлхий дахинаа алдартай бидний сонсох дуртай дуунуудын ихэнх нь  бүтэлгүй хайр, хагацал, шаналалаас төрдөг. Тэр ч утгаараа хүмүүст  илүү хүрдэг. Яагаад гэхээр хайр бол мөнхийн сэдэв шүү дээ.

-’Ex calling’ дууныхаа үгийг хэзээ бисэн бэ?

-Дууныхаа үгийг  өвөл зохиосон. Давхар өөр ажил хийж явсаар өнгөрсөн тавдугаар сард хоолойн бичлэгт орж дуугаа клипжүүлсэн.

-Дуу дуулж, клип хийлгүүллээ гэхэд санхүүжилтээ хаанаас олдог вэ.  Ер нь нэг дуу бүтэхэд хэд орчим зардал гардаг вэ?

-Спонсоргүй л бол хэцүү. Өөрөөсөө гаргана гэвэл бэл бэлчинтэй, эсвэл тогтмол цалинтай хүн л боломжтой байх.

Клип хийлгэхэд хамгийн хямдаар бодоход гурван сая төгрөг. Гайгүй газраар  клип хийлгэвэл 5-6 сая төгрөг. Бүр том газруудаар  клипээ хийлгэвэл арван сая төгрөг шаардлагатай.

Хөгжмийн найруулга хийхэд хамгийн багадаа сая төгрөгөөр хийлгэнэ. Ая хийлгэнэ дээрээс нь  хоолойн бичлэгэндээ орно. Тэгэхээр нэг дуу бүтэх  зах зээл дээрх дундаж үнэ нэг сая 500 мянган төгрөгөөс хоёр сая төгрөгийн хооронд байгаа. Клип нь орохгүй зөвхөн ганц дууг хийхэд шүү дээ. Дуулах гэж байгаа хүмүүс  ийм хэмжээний мөнгөтэй байж дуу хийнэ гэсэн үг л дээ.Тэгээд клипээ хийлгэхээр  доод тал нь 4-5 сая төгрөг болж байгаа юм. Өөрөөсөө энэ бүх зардлыг гаргана гэдэг залуу уран бүтээлчдийн хувьд хамгийн хэцүү зүйлсийн нэг. Ийм асуудлаас болоод л залуу уран бүтээлчид уран бүтээлээ ар араас нь хурдан гаргаж чадахгүй зогсонги байдалд ордог. Уран бүтээл хийх сэтгэл байгаад байдаг даан ч санхүү асуудалтай учраас цаг алддаг. Надад ч гэсэн иймэрхүү асуудлууд тулгараад л явж байна. “Ex calling”дуугаа цалингаа цуглуулж байгаад л  хийсэн дээ.

-Та  25 дугаар суваг телевизийн “Making the band”шоунаас урлагийн гараагаа эхэлсэн. Хамтлаг  сүүлийн хэдэж жил шинэ уран бүтээл гаргаагүй. Mixx хамтлаг мөсөн тарсан гэсэн үг үү?

-Би 2013 онд  “Making the band”  шоунд 18 настайдаа орж байсан.  Шоунаас хойш зургаан жил өнгөрсөн байна. Mixx хамтлагийн тухайд  уран бүтээл хийхгүй байгаа. Хамтлагийн ихэнх гишүүд маань гадаадад  байгаа. Уран бүтээлээ хийгээд үлдсэн нь Амраа  /Ам-С/ бид хоёр л байна даа. Бусад нь хувийн амьдралдаа анхаарч байгаа.

БОДДОГ, МӨРӨӨДДӨГ ЗҮЙЛС ТЭНГЭРИЙН ОДНООС ИХ

-Уран бүтээлийн яриагаа түр завсарлаад таны хүүхэд насны талаар ярилцах уу? Та багадаа ямар хүүхэд байв?

-Багадаа их ганцаардмал  томоотой хүүхэд байсан. Ээж маань бага байхад гадаад явж, аав гэдэг хүний хайр, халамжийг мэдрээгүй өссөн.  Ер нь эмээ минь л намайг өдий зэрэгт өсгөсөн ачтай хүн дээ. Хааяа аав ээжтэйгээ явж байгаа хүүхдүүдийг хараад их л атаархдаг байж билээ. Аавыгаа санаж, өөрөө өөртэйгөө ярьж байгаад л уйлчихдаг хүүхэд байсан. Тэгээд ч тэр үү хүмүүнлэгийн үйлстэн болох юмсан гэж боддог. Байгаагаа бусадтай хуваалцах сайхан шүү дээ. Боддог, мөрөөддөг зүйлс тэнгэрийн одноос их, сансрын галактикаас уудам байна.

-Ганцаардмал хүүг өөртөө итгэлтэй болгоход урлаг нөлөөлсөн юм болов уу?

-Дуу хөгжим бол ганцаардлаас аврах ертөнц гэж хэлж  болно. Миний амьдралыг тэжээдэг зүйлсийн нэг. Зөвхөн дуу  хөгжим гэлтгүй  кино урлаг, уран зураг, урлагийн бүх л төрлүүд  хүнийг эзэмдэж, уярааж баярлуулж байдаг болохоор урлагтай нөхөрлөсөн нэгэн ганцаарддаггүй байх. Хааяа хүнд ганцаардах гуниглах үе байна. Тийм үедээ хөгжим сонсдог.

-Та мэргэжлээрээ ажилладаг уу?

-Би кино урлагийн дээд сургуулийг зураглаач мэргэжлээр төгссөн.Гэхдээ фото зураг авах сонирхолтой. Мэргэжлээрээ ерөөсөө ажилаагүй. Камерын ард гэхээсээ илүү камерын урд гарах сонирхолтой гэх үү дээ.

-Мэргэжлээрээ ажилладаггүй гэлээ. Тэгвэл яаж мөнгө олдог юм бэ?

-Хүмүүс уран бүтээл хийгээд  их мөнгөтэй болдог гэж боддог юм шиг байгаа. Гэхдээ Монголын нөхцөлд уран бүтээлээс  хэзээ ч мөнгө олохгүй. Би  25 дугаар суваг  телевизийн “Тархины фитнес” цэнгээнт нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байгаа. Давхар ганц нэг газрын маркетинг дээр хамтарч  ажилладаг. Тэр болгоноосоо л их бага хэмжээгээр  мөнгө олдог. Хоёр идэхгүй хоосон хонохгүй л явж байна даа.

-“Тархины фитнес” нэвтрүүлгийг хөтөлж байхыг тань үзсэн. Өөрийгөө  өөр өнцгөөс үзэгчдэд нээж харуулж байгаа юм шиг санагдсан. Таны мэргэжлээс тэс өөр мэргэжил шүү дээ  ямар санагдаж байна?

-Би тавдугаар сарын сүүлээр “тархины фитнес” цэнгээнт нэвтрүүлгийг хөтөлж эхэлсэн. Ер нь  хөтлөгч хийх хэцүү юм билээ.Энэ нэвтрүүлэг оролцогчдоос авхаалж самбаа, гүйлгээ ухаан шаарддаг. Хөтлөгч нь ч гэсэн сэргэлэн байж оролцогчдын чиглүүлж өгөх ёстой учраас тархи жинхэнэ фитнесээр хичээллэж байгаа юм.

Гэхдээ нэвтрүүлгийг сонирхолтой байлгах, оролцогчдоо өөрөөр нь олуулах зорилгоор нэг их мэдэмхийрээд байж бас болохгүй. Хааяа нөгөө хэдтэйгээ нийлээд сонин царайлаад зогсож байх үе ч байна. Мэдээж анх удаа л иймэрхүү нэвтрүүлэг хөтөлж байгаа учраас дасан зохицох гэж хэсэг юм болсон. Хүн болгоны  сэтгэн бодох чадвар  өндөр байгаад байдаггүй юм байна. Би өөрийгөө сэтгэн бодох чадвар их гайгүй гэж бодож ороод нэг ч асуултад хариулж чадахгүй байсан удаа хүртэл бий./инээв/ Наймдугаар сар хүртэл түр завсарласан байгаа. Есдүгээр сард шинэ тайз засал  чимэглэлтэй шинээр хийж эхлэх байх.

-Нэг хэсэг таны нөмгөн дээл өмссөн зураг шүүмжлэлд өртөж, цахим хуудаснаа багагүй шуугиан тарьсан. Ихэнх хүмүүс үндэсний хувцасны хэв маягыг өөрчлөн шинэчилж болох ч монгол эр хүн дээл хувцсаа нөмгөн өмсдөггүй хэмээн бухимдаж байсан. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Тухайн үед ‘Tsomo molo’ брэндийн дээлийг өмсөөд зураг авалтад орсон. Зураг авалтын хувьд зориудаар энгэрээ задгай тавьж зургаа авхуулсан юм. Маркетинг л байсан л даа. Тэр дээлийг бүслээд өмсвөл  хэн ч харахгүй бусад дээлээс ялгарахгүй. Монгол ёс уламжлалаа дагавал мэдээж дээлийг нөмгөн өмсөнө гэдэг буруу. Загвар гэдэг хэв маягт баригдах ёсгүй. Доторх үс ноосыг нь харуулахын тулд энгэрээ задгайлсан гэж хэлж болно. Дээлээ бүслээд ном ёсоор нь өмсөж болно. Манайхан буруугаар ойлгоод дээлний хэв маягийг өөрчиллөө, эвдлээ, ингэж өмсөж болохгүй гэж их хүндээр хүлээж авсан. Мэдээж монгол хувцсаа ёс журмаар нь өмсөх ёстойг би мэднэ. Дээлээ буруу өмссөнөөс болж хэдэн өдөр зөндөө л юм боллоо. Ахмад хүмүүс муухай хараад санаа зовж л байлаа.

-Шар хэвлэлээр явж байгаа  өөрийнхөө мэдээллийн талаар уншдаг уу?

-Уншдаггүй. Тоохоо больсон. Анхандаа их шаналдаг,  уур хүрээд муулсан сэтгэгдэл байвал бараг сөрж коммент бичиж бараг хэрэлдэх шахдаг байлаа. Одоо  бол  гэгээрлийн зургадугаар төвшинд очсон шүү дээ /инээв/ Ямар ч хүн харааж зүхсэн тоохоо больсон. Гэхдээ урлагийн хүн өөрийгөө амьд байгааг мэдрэхийн тулд  сайн муу аль, алийг нь сонсож явах хэрэгтэй байх гэж боддог.

-Та чөлөө цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?

-Онцын ажилгүй бол студи юм уу гэртээ л байдаг. Гадуур дотуур яваад байдаггүй.

-Хааяа найз нөхөдтэйгөө шоуддаг л  байлгүй?

-Би бүжиглэх дуртай. Бүжиглэх гэж сардаа ганц  клуб ордог. Хамгийн гол нь чанга хөгжим сонсонгоо бүжиглэх их кайфтай санагддаг. Түүнээс биш өөр зорилгоор ордоггүй. Ер нь бол би зугаа цэнгэлд маруухан. 2-3 сардаа ганц сайн гарч аваад л ‘нүхэндээ’ орчихдог.

БИД ХАРИЛЦААНЫ  ХУВЬД ТААРЧ ТОХИРОХГҮЙ БОЛООД Л САЛСАН

-Охидоос танилцъя гэсэн санал хэр их ирдэг вэ?

-Ирнэ, ирнэ. Гэхдээ би  чатаар харьцахаас илүү амьд харилцааг эрхэмлэдэг. Үнэхээр таалагдсан бол уулзаж болзож үзэх  л хэрэгтэй. Түүнээс биш утасны цаанаас үлгэрийн зүйлс  бичилцэх хэрэггүй.

- Найз бүсгүйтэй болсон уу?

-Болоогүй ээ.

-Тэгвэл өөрт тань ямар охин таалагддаг вэ?

-Ер нь  гэр бүлийн хүмүүжил сайтай эмэгтэй таалагддаг. Өөрийнхөөрөө, өөрийн гэсэн ертөнцтэй  сул дорой биш хүчтэй  эмэгтэй хүмүүс таалагддаг. Эрэгтэй хүний араас гүйдэг биш эрэгтэй хүнийг араасаа гүйлгэдэг эмэгтэй хүмүүс таалагддаг. Эмэгтэй хүн эрэгтэй хүний араас гүйнэ гэдэг утгагүй хэрэг. Харин замбараагүй охид  таалагддаггүй. Сүүлийн үед  өөрийн гэсэн толгойгүй салхи хаашаа хамхуул тийшээ гэдэг шиг л иймэрхүү төрлийн охид их болсон юм шиг  л санагддаг.

-П.Шүүдэрцэцэг та хоёрын салсан шалтгаан юу байсан юм бэ?

-Бид гурван жил үерхсэн. Нэгэн цагт хайртай байсан хүнээ ямар ч цаг үед өмгөөлж хамгаална.  Хүмүүс бидний  салсныг янз бүрээр л ярьдаг. Хэн хэнд нь  л буруу байсан. Надад илүү буруу байсан байх.  Бид харилцааны  хувьд таарч тохирохгүй болоод л салсан. Одоо бодоод байхад миний ухаан дутсан зүйл зөндөө байсан юм шиг санагддаг. Уужраад суухад миний буруу мэт бодогддог.

-Таны анхны хайр байсан гэж сонссон юм байна?

-Тийн. Миний анхны үерхэл байсан.Охидтой уулзаж байсан. Гэхдээ албан ёсны үерхэл гэдэг чинь өөр шүү дээ.

-Хуучин хайраа мартаж чадахгүй  болохоор хайр дурлалын шинэ харилцаа үүсгэхгүй байгаа юм уу?

-Үгүй ээ.Шинэ харилцаанд би яарахгүй байгаа. Би өөрөө амьдрал зохиох болоогүй байна. Гэр бүл төлөвлөлт чухалучраас энэ асуудалд хөнгөн хандмааргүй байна. Би одоо 25 настай. 30 нас хүртлээ дуртай зүйлээ хийнэ гэж бодож байгаа.  Би өөрийнхөө дуртай, хүссэн зүйлсээ л хийж амьдрах дуртай. Хүнийхээр биш өөрийнхөөрөө амьдрах дуртай.

-Цаашдаа юу хийхээр төлөвлөж байна вэ?  Ойрын төлөвлөгөөнөөсөө сонирхуулаач?

-Цаашдаа уран бүтээлээ цаг алдалгүй хиймээр байна. Би өөрийн гэсэн цомгоо гаргаад, тоглолтоо хийх мөрөөдөлтэй. Одоохондоо цомог, тоглолт хийнэ гэдэг асар их авьяас чадвар хичээл, зүтгэл ,хөрөнгө, мөнгө шаардсан ажил учраас ам бардам хэлэхэд  эмээж байна.Тэр мөрөөдлийнхөө төлөө ойрын хэдэн жил дээ зүтгэнэ.

 

С.Төгсийн экс нөхрийг дуучин Rain-тэй адилтгав

$
0
0

36560223_2245149358858592_704463808654999552_n

Загвар өмсөгч С.Төгсийн экс нөхөр болох Н.Эрдэнэцогт “Man Of The World 2018″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй ажээ. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сайхан залуусаас эрхгүй ялгарч буй тэрээр олны хараанд ихэд өртөөд байгаа гэнэ. Түүнийг Өмнөд Солонгосын дуучин Rain-тэй тун ч адилхан хэмээн тэмцээн зохион байгуулагч болон оролцогчид ярилцах болсон аж.  Солонгос хэлээр чамгүй сайн ярьчихдаг тэрээр “Хаа ч очсон энэ нэг ах хүүгийн нэг заавал дагах юм” хэмээсэн байх нь энэхүү яриа үнэний ортой болохыг баталж байх шиг. Ямартай ч тэрээр тус тэмцээнд түрүүлэх магадлалтай оролцогчдын тоонд зүй ёсоор бичигдэж эхэлсэн байна.

 

Image may contain: 4 people, text

 

Image may contain: 1 person, standing, pool and outdoor

 

Image may contain: 5 people, people smiling, people standing

 

Image may contain: 10 people

 

Image may contain: 5 people, people sitting, indoor and food

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Та порно оддыг ямар хүнтэй суух бол гэж бодож байсан уу?

$
0
0

Порно  киноны жүжигчин байна гэдэг тийм ч хялбар зүйл биш гэдэгтэй хүн бүр санал нэгдэх биз ээ. Бүр цаашлаад порно одын нөхөр байна гэдэг тэдний хувьд ямар санагддаг бол? Гэхдээ хамгийн зоригтой эрчүүд л энэ төрлийн ажил мэргэжилтэй бүсгүйчүүдтэй гэрлэж амьдралаа холбодог болов уу? Ингээд дэлхийн алдартай 10 порно оддын хайрт эхнэр, нөхрүүдтэй хамтдаа танилцацгаая.

ac3a506b0edccee97a64da067a780df2

1Дэнни Ди болон София Найт

 

Эдгээр хосууд Brazzers болон Digital Playground-д зориулан бичлэг хийдэг байна. Дэнни Ди (Danny Dee) порно жүжигчин бол, түүний эхнэр нь насанд хүрэгчдийн киноны найруулагч юм. Дэнни дэлхийн хамгийн алдартай порно одуудын нэг бөгөөд түүний тоглосон кино долоо хоногт хэд хэдэн удаа гардаг. Киноны зураг авалтын үеэр түүний гэргий камерын эсрэг талд түүнийг хүлээж зогсдог ба сэтгэл хөдлөлөө дээд зэргээр хянаж чаддаг гэнэ шүү. Учир нь түүний нөхөр зураг авалт дууссаны дараа кинонд тоглосон бүсгүйтэйгээ үлдэх биш харин хайрт гэргийгээ дагуулан гэртээ харьдаг байна. Харин тэдний өдөр тутмын амьдрал бусдаас огтхон ч ялгардаггүй гэнэ. Өдөр нь тэд ажлаа хийж, орой нь гэр орноо цэвэрлэж, оройн хоол бэлдэж, унтаж амардаг ажээ. ”Хүмүүс порно одод зөвхөн сексээр амьсгалдаг гэж ойлгодог” хэмээн София  (Sophia Knight) нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурдсан ба үүнээс гадна тэрээр “Бид дэлхийн хамгийн уйтгартай хосууд” гэж нэмж хэлсэн байдаг.

 

Дэнни Ди болон София Найт

2Скай Райтер болон түүний нөхөр Билл

 

Тэд нэгэн хувийн кино компанид танилцсан ба эхлээд Скай (Sky Reiter) найруулагчийн туслах байсан бөгөөд дараа нь порно жүжигчин болжээ. Хосуудын сексийн амьдрал тодорхой хуваарьтай байдаг гэнэ шүү. Ажлынхаа өмнө секс хийх хориотой байдаг бөгөөд ажлаа хийснийхээ дараа тэрээр их ядардаг учир өдөр бүр секс хийх боломжгүй байдаг гэжээ. Үүнээс гадна гэр бүл, хамаатнууд, эцэг эхдээ энэ талаар хэлж болохгүй. Харин Биллийн найзууд болон ажлын хамтрагч нар нь энэ талаар мэддэг бөгөөд түүнд бүр атаархдаг гээд бод доо. Өмнө нь Билл эхнэрийнхээ зургийг ажлынхаа ширээн дээр тавьдаг байтал ажилчдынхан нэг нь түүний эхнэрийг порно жүжигчин болохыг таньсан байна. Сонирхолтой нь Билл эхнэрийнхээ тоглосон бүх киног үздэг бөгөөд өөрийн сэтгэгдлийг ч хуваалцдаг байна. Ийнхүү порно кинонд тоглох нь Биллд төдийлөн таатай байдаггүй ч эхнэр нь зөвхөн Биллтэй байх үедээ л дур тавьдаг нь Биллийг тайвшруулдаг гэнэ.

 

Скай Райтер болон түүний нөхөр Билл

3Микайла Мендес болон түүний нөхөр Расти

 

Хосууд бүсгүйг өмгөөлөгчийн ажил хийж байх үед танилцсан байна. Микайлагийн (Mikayla Mendez) хувьд ганцхан зүйл л саад болдог нь тэд нэг хүүтэй бөгөөд хүүд нь ээжийнхэн ажлын талаар хэлэх боломжгүй байх явдал юм. Хосууд өдөр бүр секс хийдэг бөгөөд зураг авалтанд бэлгэвч ашигладаг тул тэд бэлгийн замын  халдварт өвчинд огтхон ч санаа зовдоггүй байна.

 

Микайла Мендес болон түүний нөхөр Расти

4Аника Олбрайт болон Мик Блю

 

Тэд хоёулаа порно одууд бөгөөд бэлгийн амьдрал нь хангалттай сайхан байдаг гэнэ. Хосуудын хэлж байгаагаар өөрийн ажлаа тэд сексийн талд дээр хөгжих боломж хэмээн үздэг бөгөөд ажил, хувийн амьдралаа огтхон ч хольдоггүй байна.

 

Аника Олбрайт болон Мик Блю

5Сюзи Кью Жеймс болон Жесси Жеймс

 

Сюзи (Suzy Kew) порно жүжигчнээс гадна WhoreCast -ын хөтлөгч юм. Хосууд найзуудаараа дамжуулан танилцаж байсан бөгөөд гоонь эрийн баяр дээр тэд шууд бэлгийн харьцаанд орсон байна. Сьюзи порно жүжигчин хийхээс гадна порно жүжигчдийн эрхийг хамгаалахаар идэвхтэй ажилладаг ажээ.

 

Сюзи Кью Жеймс болон Жесси Жеймс

6Кирстен Прайс болон Кейран Ли

 

Кейран Ли-гийн хувьд (Keiran Lee) эротик модель бол Кирстен (Kirsten Price) порно жүжигчнээр зогсохгүй халамжит ээж юм. Хосууд AVN Awards -ын үеэр танилцсан түүхтэй. Хэсэг хугацааны дараа Кейран автын осолд орж хүндээр бэртсэн байна. Кирстен түүнийг эмнэлэгт байхад үргэлж эргэдэг байсан бөгөөд энэ үеэр Кейран цорын ганц эмэгтэйгээ олсон гэдэгт итгэх болжээ.

 

Кирстен Прайс болон Кейран Ли

7Ориана Смол болон Дэйв Наз

 

Ориана (Oriana Small) өмнө нь порно жүжигчин байсан бөгөөд одоо ном бичиж байгаа аж. Харин түүний нөхөр нь гэрэл зурагчингаар ажилладаг байна. Хосууд ажлын талбар дээр танилцсан бөгөөд Дэйв (Dave Naz) түүний зургийг дарж байхдаа анхны харцаар дурласан гэдэг. Хэсэг хугацааны дараа тэд болзож, дараа нь гэрлэсэн байна. Ориана одоог хүртэл порно үзэх дуртай ажээ.

 

Ориана Смол болон  Дэйв Наз

8Чармейн Стар болон түүний нөхөр Кеннет Остин

 

Кеннет Остин (Kenneth Austen) маркетингийн менежер ба эхнэр Чармейнийгаа (Charmaine Star) Холливудын хамгийн сайхан бүсгүй гэж үздэг байна. Кеннетэд түүний эхнэрийн ажил огтхон ч таалагддаггүй боловч, тэрээр цорын ганц эмэгтэйгээ олсон тулдаа л ажлыг нь тэвчдэг гэнэ шүү.

 

Чармейн Стар болон түүний нөхөр Кеннет Остин

9Азия Каррера болон Дон Леммон

 

Жессика Беннетт (Jessica Bennett) нь Азия Каррера (Asia Carrera) нэрээр порно ертөнцөд од болсон ба салбарынхан дундаасаа хамгийн өндөр буюу IQ — 150-тай ажээ. Хэдэн жил ажиллаад порно жүжигчин байхаа больсон тэрээр алдартай хоолны мэргэжилтэнтэй танилцаж, нэрээ өөрчилж, хоёр хүүхдийн ээж болсон. Харамсалтай нь бүсгүйн нөхөр 2006 онд зуурдаар нас барсан байна. Одоо тэрээр чөлөөт цагаараа физик болон вэб дизайны талаар судалж байгаа бөгөөд зохиол бичиж, төгөлдөр хуур дарах хоббитой гэнэ шүү.

 

Азия Каррера болон Дон Леммон

10Жессика Дрейк болон Брэд Армстронг

 

Тэд хоёулаа порно жүжигчид бөгөөд Брэд (Brad Armstrong) насанд хүрэгчдийн киноны найруулагчийн ажлыг мөн хийдэг ажээ. Хоёр дахь удаагаа тэд гэрлэж байгаа ч энэ гэрлэлтэндээ тун сэтгэл хангалуун байгаа бололтой. Сонирхолтой нь Жессика (Jessica Drake) Доналд Трампын хэвлэлийн хуралд оролцож, 10 жилийн өмнө Трамп түүнийг оролдож байсан хэмээн хэлжээ. Жүжигчний хэлж байгаагаар Трамп бүсгүйд нэг шөнийн 10 мянган доллар амласан ч тэрээр татгалзсан гэнэ.

 

 Ð–ессика Дрейк болон Брэд Армстронг

 


Хийлч Дээгий: Би үеийнхээ Монгол залуутай суусан бол хиртэй оймс хурааж, хэнрүү залгасныг нь шалгаж бөөцийлөх шаардлага гарна шүү дээ. Би happi амьдрахыг хүсдэг!!!

$
0
0

156-580x437-580x405

Хийлийн уран яруу эгшгээр бидний сэтгэлийг хөглөж, зүрхийг дулаацуулдаг бүсгүйтэй Америкаас ирээд удаагүй байхад нь уулзаж ярилцлаа. Хийлч Дээгий алс холын нутагт бэрлэж, Америкт үрийн зулай үнэрлээд, ээж болоод ирж. АНУ-ын Вашингтон хотод амьдарч, сурч байгаад ирсэн тэрээр энэ учраас хэсэг хугацаанд буюу “Дээгий концерт-2008” тоглолтоо хийснээсээ хойш сонсогчдоосоо хөндийрч, сураг алдарсан аж. Донжтой, өөрийн гэсэн эрхэмсэг өнгө аясыг Монголын урлагт, сонгодог урлагийн ертөнцөд тамгалж чадсан залуухан хийлч бүсгүй амьдрал, хайрын тухай ийн ярьж байна.

-Таны хийлийн аялгуу холдсон. Харь орноос л сураг сонсч байлаа. Шинэ хүнтэй, ханьтай болсон таниар сонин их байгаа байх?
-Баярлалаа. “МНӨ” сонины бүх уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Уран бүтээлч Дээгий миний бие хэсэг хугацаанд Америк улсад амьдарч, сурч байгаад бас уран бүтээлээ туурвиж байгаад ирлээ. 2008 оны “Degi concert” 4-р сарын 10-нд Дуурийн театрт болсон. Тэр тоглолтоо хийчихээд дараахан нь Америк улсыг зорьсон. Тэнд байсных гурав, дөрвөн фестивальд оролцлоо. Тэр дундаас Чингис хааны тахилгын ёслолын үйл ажиллагаа Нью-Жерси мужид болсон. Энэ үйл ажиллагаанд би 4 жилийн өмнө оролцож байсан. Түүнээс Америкт сурч байхдаа гадна энэ жил Охойяа мужийн Мидлтаун хотод Монгол улсыг сурталчилсан фестивальд, мөн оrlоо.соm гэдэг дэлхий даяар тархан сууж байгаа Монголчуудыг нэгтэсэн том сайтын 3 жилийн ой болж, миний амьдарч байсан Вашингтон ЭС хотод тэмдэглэн өнгөрүүлсэн. Энд бас ая дуугаа өргөлөө. Ер нь хүн эх орондоо байхдаа Монголын тухай дэлхий юу гэж байгааг сонирхдоггүй юм уу даа. Харин эх орноосоо хол явахдаа Монголын тухай сонирхдог, уншдаг болчихдог юм байна. Уран бүтээлч хүнд зүгээр суух цаг зав байдаггүй хойно тэнд байх хугацаандаа судалгааны ажил бас хийж байлаа.

-Уран бүтээлийн хувьд олз омог дүүрэн байж. Шинэхэн ээж, гэргийн, сонин гэвэл?
-Баярлалаа. Би уран бүтээл туурвиад, хийлч Дээгий гэгдээд 10-аад жил өнгөрч. Уран бүтээлийн хажуугаар хүн гэр бүлийн амьдралыг орхигдуулж болохгүй, балансыг бариад явж байх ёстой гэж боддог. Яагаад гэвэл гэрээс гараад ч хүн, гэртээ ирээд ч Дээгий шүү дээ. Энэ бүхнийг бодож явсан. Амьдрал надад маш сайн хань, сайхан үр заяалаа. Дээгий хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байна.

-Тэр эрхэмтэй бид танилцаж болох уу?
-Хэрэггүй байх аа. Хувийн амьдралынхаа талаар нэг их яримааргүй байна. Уучлаарай.

-Ядаж ээж болсон тухайгаа ярих байлгүй дээ? Хийлийн эгшгээр өөрийгөө, бусдыг хөглөдөг уран бүтээлч эмэгтэйд ямар сэтгэгдэл, мэдрэмж төрсөн нь сонин байна.
-Ямар ч байсан юуны түрүүнд эмэгтэй хүн бүрт ээж болоорой гэж хэлмээр байна. Энэ бол хүн болгоны туулаад гарах ёстой, амтлаад үзэх ёстой жаргал юм байна гэж мэдэрсэн. Сайхан үрийг энгэртээ тэврэх үнэхээр сайхан юм билээ. Миний хувьд төлөвлөсөн гэхэд хаашаа юм, төлөвлөөгүй гэхэд ч хаашаа юм, ямар ч байсан ээж болоход бэлэн болчихсон үедээ хүүхэдтэй болсон болохоор аз жаргалтай байна. Уран бүтээлч хүний хувьд хэлэхэд хүн их зөөлөрчихдөг юм байна. Би өөрөө зөөлөн эмэгтэй хүн, гэхдээ хүүхэд гэдэг амьтан эмэгтэй хүнийг илүү зөөллөдөг юм байна. Ний нуугүй хэлэхэд урьд өмнө нь амьдралд өөрийгөө л бодож явж. Тэр нь ч бас сайхан байж. Яагаад гэвэл би өөрийгөө бодохгүй бол өөр хэн намайг бодохов. Гэтэл ээж болохоор үрээ боддог юм байна. Энэ нь эргээд намайг сайн хүн болгож байгаа юм л даа. Сайн хүн байсан бол бүр сайн хүн болгож байгаа гэсэн үг. Том үүрэг хариуцлагыг хүлээж байна, зүрх сэтгэл цаг, заваа өөр бас нэг хүнд зарцуулж байна гэдэг бүр сайн хүн болж байгаа гэсэн үг,

-Харийн хүнтэй гэрлэсэнд сонгодог урлагаар хичээллэдэг мэдрэмж тань бас Америкт сурч, амьдарч байсан тань нөлөөлсөн юм болов уу гэж би таамаглаж байна?
-Би боддог юм, болох ёстой юм болсон гэж. Юм хэт их туйлшрахаараа онцгүй байдаг. Хэт их болгоомжлохоороо бас хэцүү байдалд ордог гэж би боддог юм. Товчхондоо болох ёстой юм болдгоороо болсон. Юмыг би зөнгөөр нь байлгах дуртай. Тэгвэл ирэх ёстой юм ирдэг. Уран бүтээлч хүний өнцгөөс харвал хүн дандаа нэг хэвийн байгаад байвал баригдмал, шинэ юмгүй болчихдог. Амьдрал ч гэсэн өөрөө цаанаасаа хүнийг өөрчилж байдаг. Үүнийг дагаад сайн сайхан үр дүнг бий болгохыг хүсэж, хүлээж байна. Үүнийг дагаад уран бүтээл маань ч баялаг, урьд өмнө нь мэдэрч байгаагүй шинэ соргог мэдрэмжээр баялаг болох байх аа. Аливаа хүн амьдралтайгаа уялдуулж уран бүтээлээ туурвих нь хамгийн үнэн байдаг гэдэг. Жишээлбэл, би ээж болоогүй байхдаа ээжийн тухай дуу тоглож байсан. Гэхдээ ээж болсон хойноо энэ дууг арай өөр мэдрэмжээр тоглоно доо. Үүнтэй ижил бие сэтгэлээрээ мэдэрсэн зүйлээ уран бүтээлдээ тусгах их сайхан байх болов уу.

-Та энэ амьдралаа төлөвлөсөн үү эсвэл хувь төөргийнх байсан уу?
-Бурхан чамд 50 хувийг өгдөг, үлдсэн 50 хувийг чи өөрөө олж авдаг юм шүү гэдэг. Би сайн хувь заяа надад ирсэн байгаасай гэж үргэлж залбирдаг. Би өөрөө мэдэхгүй, ухаарахгүйгээр хажуугаараа өнгөрүүлчих вий дээ гэж бас айдаг. Бурхны 50 хувь хангалттай юм шиг байгаа юм. Өөрийн 50 хувийг гүйцэлдүүлж, тэр одыг шүүрч авахын тулд явж байна. Аль алийг нь нийлүүлэх гэж л явна даа.

-Таныг хувийн амьдралаа ярихыг хүсэхгүй байгааг би ойлгож байна. Гэхдээ таныг элчин сайд асан нэгний гэргий болсон гэх яриа байгаа
-Таныг энэ асуултыг тавьж байх хооронд би бодлоо л доо. Циркэд яагаад илбийн үзүүлбэр гэж байдаг юм бэ? Сонирхолтой учраас л тэр үзүүлбэр байгаа. Гэтэл илбийн үзүүлбэрээ тайзан дээр гарч ирээд ингэж илбэддэг юм аа гээд хэлчихвэл сонин байхаа больчихно. Би өөрийнхөө амьдралыг илбэтэй зүйрлэж байгаа юм биш л дээ. Гэхдээ л хүмүүс тэгж ярьдаг, ингэж ярьдаг гэхээр надад сонирхолтой байдаг. Яагаад гэвэл би өөрийгөө сонирхолтой байгаа юм байна гэж мэдэрдэг. Хүмүүс хангалттай мэдээлэлгүй учраас буруу ташаа ойлголт их байна гэдгийг би их эерэгээр хүлээж авдаг. Тэгэхээр энэ асуултын хариулт гэвэл хэн гуай ч бай, би ямар ч байсан хүнтэй суусан, Хүнтэй суусан шүү / инээв/. Дахин дахин хэлэхэд уран бүтээлчийн хувьд би ил байхыг хүсдэг. Хувийн амьдралын тухайд оньсого хэвээрээ байг л дээ. Эсвэл сонирхолтой таавар хэвээрээ байг. Ямарваа нэг зүйлийг би өөрийнхөө эрх мэдлийн хэмжээнд нууцлахыг хүснэ. Хэрвээ миний эрх мэдлээс даваад ил гарах юм бол би түүнийг цагдаж, хорьж дийлэхгүй.

-Бүх хүн энэ сонголтын өмнө эргэлздэг гэдэг. Таньд тийм эргэлзээ байсан уу? Ялангуяа яс үндэс, шашин шүтлэг өөр гээд эргэлзэх шалтгаан таны хувьд мундахгүй байсан байх?
-Тэр тухайд ерөөсөө эргэлзээгүй, Эмэгтэй хүн хамгийн гол нь өөрийнхөө эрх чөлөөг боогдуулахаас, хүнтэй суугаад хүүхэд гаргаад уран бүтээлээ, дуртай зүйлээ хийж чадахаа больчих болов уу гэж боддог байх. Тэр тухайд эргэлзээ байсан. Өөрийг нь дэмждэг хүнтэй л хүн суух ёстой юм шиг ээ. Ялангуяа уран бүтээлч хүн улаан фентэйгээ суух хэрэгтэй. Тэр хүнээ олсон болохоор дажгүй ээ. Миний уран бүтээлд надаас илүү санаа зовдог хүн. Эмэгтэй хүн тийм хүнтэйгээ л суух ёстой гэж боддог. Тэгэхгүй манайхны нийтлэг ч гэмээр чи миний эхнэр болсон бол ийм цагт гэртээ ирсэн байх ёстой гэх мэтээр байж боломгүй шаардлага тавьдаг эр хүнтэй суух юм бол зарим эмэгтэйчүүдийн тухайд байж болох юм, ямар ч байсан карьер хөөдөг эмэгтэйн хувьд зөв сонголт биш. Анхны шинж тэмдгүүдээр ийм байдал ажиглагдаж байвал ямар ч байсан позитив шинжүүд биш байх гэж бодож байна.

-Америкт амьдарч сурч байсан, нэлээн хожуу гэр бүлийн амьдрал зохиосон, чамгүй олон жил ганц бие амьдралаар амьдарсан, биеэ даасан бүсгүйн хувьд монгол залуутай гэр бүл болно залуутай гэр бүл болно гэдэг хэцүү байсан байх?
-Ер нь бүх юм надаас шалтгаалах ёстой гэж би боддог. Хүн өөрийнхөө амьдралыг өөрөө л бий болгох ёстой. Би хэн нэгэн хүнтэй суулаа гээд өөрчлөгдөх ямар шаардлагатай юм. Эмэгтэй хүн жаахан дархан цаазтай байх ёстой. Тэр дархан цаазыг дандаа өөртөө бий болгож, барьж явах ёстой. Ер нь тэгээд эцсийн эцэст миний амьдрал бол миний л амьдрал шүү дээ. Хүнтэй суугаад, хүүхэд гаргаа л биз. Тэглээ гээд би тэр хүний хамраар амьсгалж эхлэхгүй ш дээ. Өөрийнхөө л хамраар амьсгална. Бүсгүйчүүддээ гэж хэлэхэд өөрийгөө хайрласан сонголт хийгээрэй гэж хэлмээр байна. Гэхдээ энэ ярилцлагыг нөхөр маань олж уншихгүй байгаасэй гэж хүсэж байна /инээв/. Хүн өөрийгөө хайрлаж байж бусдыг хайрладаг, бусдаар хайрлуулдаг. Өөрийгөө хайрлахгүй бол хэн ч чамайг хайрлахгүй. Энэ бол хатуу үнэн.

-Эмэгтэй хүний нас ахих тусам, цаг хугацаа явах хэрээр аливаад, тэр тусмаа нөхөртөө тавих шалгуур өндөрсдөг гэдэг. Та санал нийлэх үү?
-Тийм шүү. Үнэн. Хүүхэд гэхэд л балчир байхдаа бага проблемтой, томрох тусмаа проблем нь томордог. Үүнтэй адил эмэгтэй хүний амьдрал залуу байхдаа асуудал багатай, одоо бага багаар нэмэгдэж байна. Энэ бүхнийг маш сайн ойлгосон байх хэрэгтэй юм болов уу. Тэр дундаас өөрийгөө олж авах нь чухал. Хүн янз бүрийн хүнтэй уулзаж учирдаг. Янз бүрийн учралыг үздэг. Тэр болгонд тэр ч болсонгүй, энэ ч ингэсэнгүй гэж тунидаг. Гэтэл тэр болгон хүнд асар их юм өгч байдаг. Түүнээс суралцаж байдаг. Тэр дундаас өөрийгөө олж авсны дараа том шийдвэр гаргадаг. Тэр нь магадгүй гэр бүлтэй болох.

-Ер нь гэр бүлтэй болсноор эрх чөлөөт амьдралын талаарх таны бодол хэр өөрчлөгдсөн бэ?
-Энэ бол хүүхэдтэй холбоотой тавигдах асуудал. байх. Юу гэмээр юм бэ дээ, хүүхэдгүй байсан бол гараад л явна. Хүүхэдтэй болохоор бас хэцүү юм байнаа. Юу нь хэцүү гэвэл хүүхэд өөрөө маш их анхаарал, халамж шаардаж байдаг. Ачаалал хоёр дахин нэмэгддэг гэдэг.

-Таныхаар эмэгтэй хүн энэ амьдралд ямар ачаа үүрч, үүрэг хариуцлага үүрэх ёстой юм бол?
-Ер нь бол их л ачаа үүрдэг юм байна. Эмэгтэй хүний торгон ухаанаар юмыг шийддэг гэдэг. Энэ бол их үнэн үг гэж би бодож байгаа шүү. Олон юмны учрыг олох гэж оролддог. Хүнтэй суулаа гэхэд амьдрал огт өөр болж байна. Улам их торгон ухаан хэрэгтэй болж байна. Тэрний хажуугаар уран бүтээлээ туурвина. Уран бүтээлч гэдэг өвөрмөц мэргэжил. Нэг утгаараа хүнийг их сайхан байлгадаг. Нөгөө талаар хэцүү. Тэгэхээр тэр бүх ачааг үүрэх сэтгэлзүйн бэлтгэлтэй байх ёстой. Бас туслахуудтай байх ёстой. Тэр туслахуудыг өөрөө бий болгоно. Гэр бүл, найз нөхөд маань юм л даа. Үүрэх л хэрэгтэй. Төрж үзсэн эмэгтэй хүн мэдрэх байх. Төрж байх үедээ голоосоо эмэгтэй хүн ямар их юм үзнэ вэ гэж үнэн голоосоо хэлсэн. Гэхдээ жаргалтай. Саяхан би Ц.Хулан эгчийн ярилцлагыг уншлаа. Галын дөл гэдэг өөрөө улаан өнгөтэй, гайхалтай эд. Гэхдээ хажууд нь хар утаа заавал гарч байдаг гэж ярьж байсан. Үнэн шүү. Амьдрал яг л тийм байдаг. Тэр бүхнийг үүрэх, тээх чадалтай байх ёстой. Хоёулаа тээх тухай л яриад байгаа биз дээ, тийм ээ.

-Монголд урлагийг үнэлэх үнэлэмж доогуур учраас урлагаар амьдарна гэдэг хэцүү гэдэг. Таны хувьд авьяас, хөдөлмөрөө хэр үнэлүүлж чадаж байна?
-Хангалттай хэмжээнд үнэлүүлж чаддаг гэж боддог. Ер нь би чамлахыг хүсдэггүй. Тэртэй тэргүй би уран бүтээлээсээ маш их аз жаргалыг мэдэрдэг. Уран бүтээлч хүнд сэтгэл, авьяас, ухаан гэж гурван чухал юм байдаг. Үүнийг ухаанаар зохицуулж болно шүү дээ.

-Хэрвээ Дээгий хийлч болоогүй бол өдийд юу хийгээд явж байх байсан бол?
-Айдаг юм. Би тийм хүн байж байна гэж бардам хэлж чадахгүй. Хүний амьдрал хаашаа ч эргэж болно. Магадгүй сайн байсан бол тэр л биз. Магадгүй муу байсан бол ямар ч байх байсан юм. Хийл гэдэг агуу хөгжим. Энэ амьдрал залбирч явдаг амьдрал маань болохоор үүгээрээ тогтоно. Гэхдээ дандаа хоёрдугаар хувилбарыг бодож байх ёстой. Өөрийг чинь тэгж бодож асуусан байх гэж бодож байна.

-Хөл хүндтэй эмэгтэйчүүд сонгодог аялгуу сонсож хэвлийд байгаа үрээ хүмүүжүүлдэг. Таны хувьд хийлийн эгшгээр хүүгээ ёстой “бөмбөгдөж” өгсөн байх даа?
-Тэр үнэн шүү. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдэг. Ээж нь хүүдээ ямар витамин өгч байна түүгээр тэжээгдэж өснө шүү дээ. Бие махбодийн хувьд бол өөр, сэтгэл мэдрэхүйн хувьд ямар дуу авиа, хөгжим сонсож байна, түүнээ дагана. “Дээгий концерт”-оо хийж байхад би таван сартай жирэмсэн байсан юм. Намайг ер зовоогоогүй, харин ч их гоё тоглолт болсон. Зөөлөрдөг юм байна лээ гэж дээр хэлсэн дээ. Апор сайтай болдог юм билээ. Өөрөөр хэлбэл биеийн хүч, дотоод сэтгэлийн хүч нэмэгдсэн тоглолт болсон. Хийлийн өнгө гэж чухал юм байдаг. Тэр өнгө маань их дулаан, өргөн болсон гэж би өөрөө мэдэрч байгаа.

-Хайр гэж юу юм бол?
-Хайр гэж амьдралд нэг л байдаг зүйл гэж би боддог. Бусад нь бүрэлдүүлдэг жижиг жижиг хэсгүүд байх. Хүн нэг их олон хайртай учраад, хөгширтлөө дурлаад явдаг гэвэл худлаа шүү. Шохоорхол бол өөр хэрэг. Эмэгтэй хүн дурлаж байх хэрэгтэй, дандаа өөрийгөө шинэчилж байх хэрэгтэй гэдэг дээ. Тэр бол бас өөр хэрэг. Хувь хүний асуудал. Ямар өнцгөөс нь харж байгаагаас их зүйл шалтгаална.

-Та тэгвэл тэр ганцхан хайртайгаа учирч чадсан уу?
-Мэдэхгүй…гучин нас гэдэг…мэдэхгүй, хэлж мэдэхгүй байна. Тэр хайртайгаа учирчихсан гэвэл тэрнээс илүү юм байгаа ч юм шиг бас санагдаад байгаа ш дээ. Учраагүй гэхээр хайраа бас буруушааж болохгүй.

-Эмэгтэй хүний хувьд төгс нас 30-аас эхэлдэг гэх. Танд тийм мэдрэмж төрж байна уу?
-Тийм шүү. Хүн залуу байхдаа залуу л байдаг. Тодорхой нэг үе ирэхэд хүн өөрөө задардаг. Тэр задралыг би өөрөө мэдэрч байна. Үүнийг дагаад уран бүтээлийн ухаарал ч ирж байна. Хүн нийгмийн амьтан болохоор ухаарлыг нийгмээсээ, өнгөрсөн амьдрал, туршлагаасаа олж авдаг. Амьдрал сайхан байна. Бас цаашид, 30-40 насанд миний амьдралд юу тохиолдох бол гэж сэтгэл догдлуулсан өдрүүдийг би үдэж байна.

-Шинэ жилийн уур амьсгал хэдийнэ орчихсон байгаа. Та урилга, захиалганд хэр дарагдаж байна?
-Эх нутагтаа ирээд удаагүй байна. Би ажлаа хийхээр ирсэн. Ажлаа гэдгийг хашилтанд оруулж бичиж болно. Яагаад гэвэл шинэ жил гэдэг бол урлагийнхны хувьд маш их завгүй, халуун дулаан үе байдаг. Завгүй байна гэдэг их сайхан зүйл шүү дээ.
Ялангуяа миний мэтийн бие даасан уран бүтээлчдийн хувьд ганц цалин авдаг үе нь юм. Бусад үед бидэнд цалин гэж байдаггүй. Энэ үеэр би цалингаа авах гэж ирсээн / инээв/. Уран бүтээлийг яах гэж туурвидаг юм, хүмүүст сонсгох гэж, тэдэнд таашаал өгч, баярлуулах гэж хийдэг. Шинэ жилээр тоглоно.

-Сонгодог урлаг өөрийн гэсэн дэг жаягтай. Та тэр дунд зоригтойгоор гадаад имижээ өөрчилж чаддаг. Дээгийгийн хувьд шинэ жилийнхээ гоёлоо зэхэж амжсан уу?
-Энэ жилийн гоёлоо Америкаас авчирсан. Би бодсон л доо, энд ирээд оёдолчинтойгоо уулзаад хувцсаа оёулах гэсээр байтал зав гарахгүй байх гэж бодоод аваад ирсэн. Энэ жил ерөнхийдөө цаанаа нүнжигтэй, ихэмсэг хэрнээ энгийн стилээр хувцаслана гэж бодож байгаа. Ээж болно гэдэг сайхан юм. Өөрийн мэдэлгүй өөрчлөгддөг юм байна. Хэн ч харсан хүний хайр татсан сайхан ээж болсон байгаасай гэж бодож байна.

24 жилийн өмнөх эмгэнэлт явдал давтагдахаас айцгааж байна…

$
0
0

 

 

 

 

ДАШТ-д бөмбөг алдсан Колумбын тоглогчдын амь насанд заналхийлж эхэлжээ

f414a0_colombians_x974

2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-д Английн багт торгуулийн цохилтоор хожигдож нутаг буцахаар болсон Колумбын шигшээ багийн зарим тоглогчдын амь нас эрсдэлд ороод байна.

Тэд Мягмар гарагт шөвгийн 16-гийн тоглолтоос хасагдсан юм. Торгуулийн цохилтыг гүйцэтгэхдээ Английн хаалганд бөмбөг хийж чадаагүй Матеус Урибе, Карлос Бакка нарын амь насанд заналхийлсэн мессэжүүд олноор ирж эхэлсэн байна.

Тэднийг Колумбид буцаж ирэхгүй байх, эсвэл алахыг уриалсан, амласан утга санаатай бичлэгүүд сошиал ертөнцөд тарж эхэлжээ.

Одоогоос яг 24 жилийн өмнө буюу 1994 оны долдугаар сарын 2-нд Колумбын шигшээ багийн тоглогч Андрес Эскобар өөрийн хаалганд гоол хийж, багаа хожигдуулсныхаа дараа нийслэл Богота хотын гудамжинд зургаан удаа буудуулж алагдсан юм.

Үүнээс 10 өдрийн өмнө ДАШТ-д АНУ-ын багтай тоглох үеэр тэр өөрийн хаалганд гоол хийсний улмаас Колумбын баг хасагдаж байжээ.

Андресийн ах Сачи Эскобар дүүд нь тохиолдсон шиг эмгэнэлт явдал бусад тоглогчдод тохиолдож магадгүйг анхааруулсан байна.

Тэр Колумбын хэвлэлд ярихдаа “Ийм зүйлийг биеэрээ үзсэн хүний хувьд би дахин хэн нэг нь битгий хохироосой гэж хүсэж байна” гээд тоглогчдыг болгоомжтой байхыг сануулжээ.

“Сошиал сүлжээнд хүмүүс тоглогчдыг сүрдүүлж, тэднийг болон гэр бүлийнхнийг нь айдаст автуулж байгааг хараад Андресын үхлээс хэн ч юу ч ойлгоогүй, энэ улсад өөрчлөлт гараагүй, муу хүмүүст хууль үйлчлэхгүй болох нь харагдаж байна” гэж тэр ярьсан байна.

 

Эх сурвалж: Business Insider

Жастин Биберийн романтик болзоо

$
0
0

hbz-justin-beiber-hailey-baldwin-index-splash-1530550639

Жастин Бибер модель Хайли Болдвин нар Хэмптоны ойролцоо далайн эрэгт болзож, өдрийг өнгөрүүлсэн гэнэ. Модель бүсгүй энэ үеэр бикини өмсөж, гуалиг биеэ гайхуулсан бол Жастины үс, сахал түүнийг овортой харагдуулж байна хэмээн хэвлэлүүд бичжээ. Дуучин залуу экс найз бүсгүй Селена Гомезтой эргэн нийлсэн ч удалгүй хоёр тийш болсон. Тэгвэл Селенагаас салсныхаа дараа тэрбээр Хайлитай болзож байгаа бөгөөд тэд хайрандаа шатаж яваа бололтой.

Жастин Биберийн романтик болзоо justin bieber hailey baldwin зурган илэрцүүд

Жастин Биберийн романтик болзоо justin bieber hailey baldwin зурган илэрцүүд

Эх сурвалж: info.mn

Ким Кардашьян Диснэйлэндыг түрээслэж авав

$
0
0

E6850F82-55EC-4137-974D-5D9133D691D7-768x772

Хоёр дахь хүүхдээ тэсгэл алдан хүлээж байгаа Холливудын хос өөрийн Норт охины төрсөн өдрийг тэмдэглэхэд багагүй мөнгө зарлагадахаар шийдсэн билээ. Тэд хүүхдийнхээ төрсөн өдрийн баярыг амар тайван тэмдэглэж, папарацци нараас хамгаалагдахын тулд нэг сая доллар зарцуулсан юм.

Ким Кардашьян, Канье Уэст нар охиныхоо хоёр насны ойг тэмдэглэхийн тулд Диснэйлэндыг түрээслэж авсан байна. Энэ сарын 15-ны өдөр тус амралт, зугаалгын хүрээлэн рүү жаахан охины төрсөн өдөрт уригдсан хүмүүсийг л нэвтрүүлэх аж.

kim kardashian disneyland зурган илэрцүүд

Kim Kardashian West and son Saint

Солонгос охидын хамтлагийн нууц задарлаа

$
0
0

7b36143c29a735e38a071ef33ce15aa3

Солонгосын алдарт охидын хамтлагийн гишүүд бүгд л өхөөрдөм төрх, гоолиг сайхан бие, ганган дэгжин байдлаараа гайхагдсаар байдаг. Тэдний төгс байдал олны анхаарлыг татаж, яаж ингэж гоё байдаг талаар хүн бүхэн мэдэхийг хүсдэг нь гарцаагүй. Харин бидний хүслийг сонсов уу гэлтэй нэгэн үе охидын хамтлагийн гишүүн байсан бүсгүй тэдний нууцыг задалсан байна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Солонгос охидын хамтлагийн нууц задарлаа

Өмнөд Солонгосын алдарт “SNSD” буюу “Girls’ Generation” охидын хамтлагийн тухай сонсож байгаагүй хүн ховор биз ээ. Тус хамтлаг нь “SM” энтертайнментийн нэр дор уран бүтээлээ туурвидаг бөгөөд нийтдээ 8 гишүүнээс бүрдэнэ. Хамтлагийн гишүүн бүр гоо сайхан төрхтэй дээр нь гоолиг сайхан биетэй байдаг.

Харин нэгэн үе “SNSD” хамтлагийн гишүүн гэгдэж явсан Стелла Ким (Stella Kim) гэх бүсгүй Солонгос охидын хамтлагийн хар бараан түүхийг сөхөж, үнэнг дэлгэсэн байна. Тэрээр өдгөө 26 настай төдийгүй 4 настай байхдаа Америк улсыг зорьж, тэндээ амьдрах болжээ. Харин ахлах сургуульд орсон цагаасаа “K pop” урсгалыг сонсох болж, үүндээ уусан шингэсэн аж.

Тэрээр зуны амралтаа тааруулан Өмнөд Солонгос улсыг зорин онгоцоор нисэж явахдаа “SM” энтертайнментийн гүйцэтгэх захиралтай тааралдаж, халуун дотно яриаг өрнүүлсэн төдийгүй Кимийг  хамтлагтаа орохыг урьжээ. Охин итгэхийн аргагүй санал тавьсанд баярлаж, шалгаруулалтанд орж тэнцсэн байна. Түүнийг хамтлагт дуулж, бэлтгэлдээ орохыг зөвшөөрсөн боловч, охины эцэг эх эсэргүүцэж, Кимийг Америк руу буцаан авч явжээ.

Харин Ким хичээлдээ явахын хажуугаар аав ээжтэйгээ ярилцаж, зуны амралтаараа Солонгосд очиж, бэлтгэлээ хийж байхаар болсон юм. Тэрээр зундаа Солонгост ирж өдрийн 13 цаг бэлтгэл хийж, дуу бүжиг сурч байв. Удалгүй тэрээр коллежээ төгсөж, Солонгост бүр мөсөн ирж, жинхэнэ утгаараа дуучин болохоор шийдсэн байдаг.

Гэвч бүх зүйлс түүний санасан шиг амар хялбар байсангүй. Төрөлхийн гайхалтай авьяастай байлаа гээд, энгийн хүнээс хэд дахин илүү тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат байхгүй бол амжилтанд хүрэх боломжгүй байв. Хэрэв дуучин болохыг хүсвэл царайлаг төрх, сайхан бие галбиртай, ерөнхийдөө гадаад үзэмжийн хувьд төгс байх шаардлагатай гэж үздэг байна.

Тэрээр дасгал хөдөлгөөн, бүжгийг олон цагаар хийж, хөлс хүчээ дуслуулж ядаргаанд орох шахжээ. Харин түүнийг сургагч багш нар нь хэт тарган байна гэж үзэн турахыг шаардсан аж. Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн охин хоолноос гарч, турахаар шийдсэн бөгөөд түүнийг харсан хүмүүс “Өө энэ чинь царай муутай, бүдүүн юм байна ш дээ” гэхчлэн шоолж, хэцүү байдалд оруулж байжээ.

Бүсгүй сүүлдээ бараг хоолноос гарч, 170 см өндөртэй атлаа ердөө 40 кг жинтэй болсон байв. Тэрээр ямар ч эрч хүчгүй, сул дорой болж хувирч байсан төдийгүй хоол тэжээлийн дутагдалд орж, хэд хэдэн удаа ухаан алдаж байсан юм. Харин хамтлагийн охид нь түүнийг гадуурхаж, харилцаа тааруухан байсан тул Кимд амьдрах хүсэл ч төрөхөө байсан гэдэг.

Ямартай ч хүнд хэцүү бэрх бүхнийг даван туулж, одоо л нэг дуучин боллоо гэтэл хариуцсан продакшн байгууллага нь түүний үйл хөдлөл бүрийг зааж, хүсээгүй зүйлсийг нь хийлгэж, хэлэх үгсийг нь хүртэл зааварлаж байсан юм.

Ким “Тэдний гоо сайхан төрх, ялдам инээмсэглэлийн ард айдас, зовлон, түгшүүр нуугдаж байдаг. Тэнд яг л дайны талбар шиг… Нэгнээ ялан дийлэх, давж гарах гэсэн хүсэл нь давамгайлж, нэгнээ хорлох явдал их гардаг. Үнэхээр аймшигтай ертөнц юм шүү. ” хэмээжээ.

Удалгүй тэрээр яагаад чухам ингэж зовж зүдэрч байж дуучин, алдар нэртэй болох ёстойг гайхаж, өөрөөсөө асуух болжээ. Энэ бүхнийг давж гарлаа гээд түүнд ямар ашигтай гэж? энэ мэтчилэн элдэв бодлууд Кимд төрж, эцэст нь урлагаас хөндийрөхөөр шийдсэн байна.

Энэ нь түүний гаргасан хамгийн зөв шийдвэр байсан тухай Ким дурддаг бөгөөд хэрэв өдгөө тус хамтлагт байсан бол амьдралын аз жаргал, амтыг мэдрэлгүй, яг л утсан хүүхэлдэй шиг байх байсан биз гэж боддог гэнэ.

Харин Ким шиг зоригтой шийдвэр гаргаж чадалгүй зовлон зүдгүүрийг туулж яваа зарим дуучин, жүжигчид хэт дарамттай байсаар залхаж, өөрийгөө хэн гэдгээ ч ойлгохоо байж, амиа хорлох тохиолдлууд ихээр гардаг байна. Цаг ямагт гадаад төрхөндөө анхаарч, хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл бүрээ хянаж, бусдын үгээр амьдралаа шийдвэрлэнэ гэдэг дэндүү утгагүй мэт санагдана. Үүнээс гадна шүтэн бишрэгчид нь тэднийг хором ч тайван суулгадаггүй бөгөөд хувийн амьдрал, карьерт нь хэт их нөлөө үзүүлдэг аж.

Өөрийн шийдвэртээ үнэнч байж чадсан Ким урлагаас хөндийрч суралцахаар шийдвэрлэсэн байна. Сургууль номын мөр хөөж, өөрийн оюун бодол тархиа цэнэглэх нь түүний хамгийн дуртай зүйлсийн нэг билээ.

Харин тэрээр одоогоор өөрийн блогийг ажиллуулж, олон нийтэд үзэл бодлоо танилцуулдаг байна. Мөн “Clinique” компанид олон улсын маркетинг хариуцаж ажилладаг юм.

БАРГИЛ ХООЛОЙТОЙ БАРИЛГАЧИН ЗАЛУУ ИЙМ БОЛЖЭЭ

ВЛОГ ХӨТӨЛДӨГ 10 МОНГОЛ ХОС

$
0
0

Сүүлийн үед олны танил гэлтгүй энгийн хүмүүс хүртэл сонирхлоороо хөгжилтэй, сонин содон влог хөтлөх болсон. Тэгвэл энэ удаа бид хайр сэтгэлээ холбосон, залууст эерэг, зөв хандлагыг өөрсдийн бичлэгээр дамжуулан хүргэж байгаа залуу хосуудыг онцолж байна. Мэдээж хайр дурлал бол мөнхийн сэдэв юм. Ингээд Монголынхоо үлгэр жишээ болсон гайхалтай хосуудтай танилцацгаая.

1. Positive Mongolians T+D=Love

Швед улсад ажиллаж амьдарч буй Түвшинбаяр, Дөлгөөн нарыг залуус андахгүй биз. Тэдний хайрын түүх хийгээд гэрэл цацруулсан, хөгжилтэй влогийг нь Youtube-ээс үзэх боломжтой. Мөн тэд амжилттай яваа залуустай ярилцаж, мэдлэг туршлагыг нь хуваалцдаг “Онлайн зөвлөмж” хийдэг бөгөөд одоогоор 60 бичлэг хүргээд байгаа юм. Бас бусад аз жаргалтай хостой онлайнаар холбогдож, “Хосын жор” хэмээх цуврал бичлэг хийдэг ба одоогоор 10 хостой ярилцсан юм. Залууст үргэлж эерэг эрч хүч өгдөг энэхүү хос удахгүй хуримаа хийх аж.

Youtube channel: https://www.youtube.com/channel/UCXr6n3L8EDVQR-_EUJc-2Nw

2. The Mongolian family

АНУ-д амьдардаг Тэмүүжин, Маралаа хоёрын бичлэг залууст маш урам зориг болдог билээ. Тэдний хөгжилтэй, өдөр тутмын амьдралынх нь сонин сайхантай танилцаад хэдийнэ хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд 160 орчим бичлэгийг влогдоо байршуулсан байна. Маралаа нүүр будагч бөгөөд өөрийн гэсэн тусдаа влогтой.  Хосууд маань Нара гэх бяцхан охинтой, тун удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа аж. Саяхан болж өнгөрсөн Эх үрсийн баяраар тэд удахгүй төрөх хүүхдийнхээ хүйсийг зарласан. Энэ мэт гэнэтийн бэлэг дүүрэн, хөгжилтэй бичлэгүүдийг та влогоос нь үзэх боломжтой.

Youtube channel: https://www.youtube.com/user/teku2723

3. Tsenguun & Tugs

Загвар өмсөгч С.Төгс, “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогч Ч.Цэнгүүн нарын үерхэл өнгөрөгч онд нэлээд шуугиан дагуулсан. Тэд харилцаагаа олонд ил болгосныхоо дараа влог хөтөлж эхэлсэн ба одоогоор есөн бичлэг тавиад буй. Олны танил гайхалтай хосуудын нэг бол яах аргагүй тэд юм.

Youtube channel: https://www.youtube.com/channel/UCuiJzxM6fYS-bcl4lGIqeFA

4. TwoCellos Ochko&Enxnaran

Тайваньд суралцаж байхдаа влогоо эхлүүлсэн залуу хос саяхан “Positive Mongolians”-ийн “Хосын жор” цувралд орсон. Тэд үерхээд хоёр жил болж байгаа бөгөөд цахим орчинд маш идэвхтэй байдаг. Тэд хамтдаа “Unitel” группийн рекламд тоглосон нь интернэтэд их хандалт авсан юм. Влогоо завсарласан тэд үзүүштэй влогоо удахгүй үргэлжлүүлнэ биз ээ.

Youtube channel: https://www.youtube.com/channel/UC6nIXVqBFsJTcsjHbdAxpNA/videos

5. Jason & Jayel

“116 Dance Studio”-гийн бүжигчид болох Номин, Билгээ нарын влог танд гарцаагүй таалагдана. Тэд мөн адил “Positive Mongolians”-ийн “Хосын жор” цувралд орсон. Одоогоор ”Яг түүн шиг” шоунд ажиллаж байгаа бөгөөд өдөр тутмын, сонирхолтой бичлэгүүд оруулж байгаа нь олон хүнд хүрч буй. Сонирхуулахад, тэд залууст зориулан цамц хийж эхэлжээ.

Youtube channel: https://www.youtube.com/results?search_query=jason+jayel+vlog

6. DamisUna

Монголд гэлтгүй дэлхийд эмэгтэй DJ нар тун цөөхөн байдаг. Тэгвэл монгол DJ Una болон түүний найз залуу Dami нарын сонирхолтой влогийг танилцуулж байна. Тун ч загварлаг тэд  аялах дуртай, очсон газар бүртээ дурсгалтай бичлэг хийдэг.

Youtube channel: https://www.youtube.com/results?search_query=damisuna+vlog+1+

7. Mongolian In The City

Чех улсад ажиллаж, амьдардаг Баяраа, Аги болон тэдний дөрвөн настай охин Мишээл гурвын влог үнэхээр хайр татам, хөгжилтэй. Та тэдний влогоос зөв хандлага, гэгээлэг, эерэг бүхнийг мэдрэх болно.

Youtube channel: https://www.youtube.com/results?search_query=mongolian+in+the+city

7. The Mongolian Couple

Хэрэв та аялах дуртай бол Хаагий, Золзаяа хоёрын влогоор зочлоорой. Бяцхан хүү Тэмүгэг нь дурдахгүй өнгөрч болохгүй. БНСУ-д амьдардаг залуу гэр бүл маань аяллын төлөвлөгөө, элдэв адал явдлаа дуранд буулган хүргэдэг. Тэд хүүхэдтэйгээ аялахад юуг анхаарах хэрэгтэй талаар зөвлөгөө влог удахгүй хийх аж. Мөн гадаадад суралцахыг хүссэн залуучууддаа зориулж зөвлөгөө, мэдээлэл хүргэх зорилготой байгаа гэнэ.

Youtube channel: https://www.youtube.com/channel/UC6ndmvgEPf0cToVk1NbvgGA

8. Misha&Liona

Олны танил үлгэр жишээ гайхалтай хос болох дуучин Э.Мишээл, жүжигчин О.Цэнгэл нар өөрсдийн гэсэн влог хөтлөөд багагүй хугацаа өнгөрсөн. Залуу хосын наргиантай, эрч хүчээр дүүрэн бичлэгийг влогоос нь үзээрэй.

Youtube channel: https://www.youtube.com/channel/UCaQsBTRAFyF1r06yVD3PHWw

9. GalZul

Америкийн баруун эргийн томоохон хот Сан-Францискогоос влогоо цацдаг Галаа, Хонгорзул хоёр саяхан анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Бяцхан хүүгийнхээ мэндэлсэн, нандин мөчийг ч влог үзэгчидтэйгээ хуваалцсан.

Youtube channel: https://www.youtube.com/results?search_query=galzul+vlog+1

10. Azaa and Margaa

Бидний танилцуулах дараагийн хос бол Өмнөд Солонгос улсад амьдардаг Аззаяа,

Маргаа хоёр юм. Тэд хүү Гүнбилигтэйгээ өнгөрүүлж буй хөгжилтэй, дурсамжтай мөчүүдээ бичин влогдоо оруулдаг. Тэд одоогоор 12 бичлэг хуваалцаад буй.

Youtube channel: https://www.youtube.com/channel/UCkVBgfFY8HaaZqIGlF8HERw

Бэлтгэсэн: Х.Хулан

 

 


Хамгийн үнэтэй 10 зочид буудлын өрөө

$
0
0

Та зочид буудалд ихэнхдээ хэдэн доллар зарцуулдаг вэ? 100 юу эсвэл 80 ам.доллар уу. Хэрвээ зочид буудалд ганцхан өдөр хоносны төлбөрт та 50 мянгаас 80 мянган ам.доллар зарцуулна гэвэл ямар сонсогдож байна даа? Тухайн улсад тэрбумтнууд саятнууд хэр олон айлчилж ирдгээс шалтгаалж зочид буудлын зэрэглэл ч өндөрсдөг байна. Мэдээж зэрэглэл өндөр өрөөнд аварга том цонх, бассейн, бас гоо сайхны массажны өрөө гээд л…ийм өрөөнд ихэвчлэн 4-12 хүн орох зориулалттай бүх зүйлийг бэлтгэсэн байдаг аж. Хэрвээ 80 мянган ам.долларын өрөөнд орсон бол танд иллэг хийх гоо сайханч бас жолооч ч санал болгох юм.

10. Хонконг-Ерөнхийлөгчийн люкс зэрэглэлийн өрөө-13700 ам.доллар

Энэ бол Азийн зочид буудлын хамгийн сайхан өрөө нь. Өөрийн гэсэн кинотеатр, 2000 ам.метр талбай, бассейн, гал тогооны өрөө, унтлагын өрөө, дасгалын заал, студитай. Хэрвээ танд хувийн жолооч хэрэгтэй болбол Rolls Royce, Mercedes эсвэл Bentley сонгож болно.

9. Султаны люкс, Стамбул – 15 300 доллар

Султаны люкс өрөө. Стамбулийн хэдийгээр хамгийн гайхамшигтай өрөө нь биш ч түүхэн ач холбогдолтой юм. 1500-гаад оны үед Османы эзэн хааны захиалгаар боссон гэдэг.  Харин ордонг нь 1800-гаад онд шинэчлэн барьжээ. Харин өнөөдөр энэ өрөөнд буусан зочинд зөвхөн бассейнаас бусад бүх зүйлийг зочид буудлынхан санал болгодог.  Хувийн онгоц бүүр усан дээр аялах хөлөг онгоц ч хүсвэл таны мэдэлд. Өрөө рүү орж ирэнгүүт хааны ордныг санагдуулам хийц, олон өрөө, хуучны уран зураг барилгын хийц бас тавилгууд таныг угтана.

 8. Хааны люкс, Дубай – 23 000 доллар

Дубай бол өндөр зэрэглэлийн бас чамгүй үнэтэй бүхнийг танд санал болгодог гэдгийг мэдээж сонсч дуулсан л байх. Энэ удаагийн жагсаалтад Burj Al Arab зочид буудлыг хааны люкс өрөө багтжээ. Энэ өрөөнд танд зориулж багадаа 10 гаруй төрлийн дэр санал болгодог. За тэгээд ор, хөшиг, душ гээд бүх юм зөвхөн ганцхан танд зориулагдсан нэг л ширхэг үйлдвэрлэгдсэн эд байдаг юм шүү. Энэ бол Дубайдаа хамгийн гайхамшигтай өрөө нь. Түүнээс гадна Burj Al Arab зочид буудал усан доорх гайхамшигтай ресторанаа танд санал болгоно. Тус рестораны зарим хоол хэдэн арван мянган ам.доллараар үнэлэгддэг юм шүү.

7. Royal Towers- Багамын арал – 25 000 доллар

Royal Towers  бол Багамын арал дээр оршдог зочид буудал. Гэхдээ энэ бол дэлхийн хамгийн үнэтэй зочид буудлын нэг. Шөнийн зугаалганд дуртай зочдод гэж хэлэхэд энд жинхэнэ зугаа цэнгэлийн төв байдаг юм шүү. Та энэ зочид буудалд буувал өөрийгөө яг л хаан болсон мэт төсөөлөх болно. Зочид буудлын тагтан дээрээс та өөр хаанаас ч харж чадахгүй тийм гайхамшигтай уран зураг мэт байгалийг харах болно.

6. Ерөнхийлөгчийн люкс, Токио – 25 000 доллар

Хэрвээ та Токиогийн хамгийн өндөр цэгт гарахыг хүсч байвал Ritz Carlton зочид буудалд тавтай морилно уу. Токиогийн хамгийн өндөр энэ цэгт Ерөнхийлөгчийн люкс өрөө буюу зочид буудлын хамгийн өндөр үнэтэй өрөө нь бий.  Энэ өрөөнд 16 хүн буух боломжтой.

5. Ерөнхийлөгчийн люкс, Сардини – 33 000 доллар

Сардинийн Costa Smeralda зочид буудлын Ерөнхийлөгчийн люкс  өрөө нь танд хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамж үлдээх болно.  Гурван ч унтлагын өрөөтэй энэ өрөөнөөс та хаанаас нь гайхамшигт байгаль тэнгис далайг харах боломжтой юм. Зөвхөн энэ өрөөнд зориулсан бассейн, дасгалын өрөө бас дарсны агуулахтай.

4. Hugh Hefner Sky Villa- Лас-Вегас – 35 000 доллар

Лас-Вегасын Palms’ Fantasy Tower  зочид буудлын тансаг зэрэглэлийн өрөөг Хью Хефнерийн асар хэмээн нэрлэдэг. Гэхдээ энэ өрөө дээд зэрэглэлийн зочид буудлын өрөөнөөс хамаагүй үнэтэй. Хоол, үйлчлэгийн төлбөр ороогүйгээр зөвхөн өрөөний үнэ нь 35 мянган ам.доллар.

3. Хатан хааны асар- Афин – 45 000 доллар

Газрын дунда тэнгисийн хамгийн үзэсгэлэнт газар бол Афины  Grand Resort Lagonissi зочид буудал. Хязгаар нь үл харагдах тэнгисийг харж нүд баясгахаас гадна дээвэр дээрх бассейндаа тухлан, ил зуухны өмнө сууж, хэзээ ч харж байгаагүй угаалгын өрөөнд тухалж, унтлагын өрөөгөө та өөрөө сонгож унтаад л… Таны гар дор хүссэн зүйл чинь байгаад л… Хааны зиндаа биш гэж үү. Тус зочид буудлынхан энэ өрөөгөө хатан хааных хэмээн нэрлэдэг нь ийм л учиртай.

2. Ерөнхийлөгчийн люкс, Канн – 52 000 доллар

Ганцхан шөнө зочид буудлын төлбөрт 50 мянган ам.доллар зарцуулна гэдэг хэрийн нэгний санаанд багтах нь юу л бол. Гэхдээ тийм баячууд бий.  Канны “Grand Hyatt Martinez Hotel”-ийн  Ерөнхийлөгчийн люкс өрөөг 1920 оноос эхлэн санал болгож эхэлсэн байна. Энэ өрөөний тагтан дээр бяцхан цэцэрлэгт хүрээлэн бий.  Мөн зочны өрөө, кинотеатр гээд л хүссэн бүхэн чинь бий дээ.

1.      Женевийн Хатан хааны пентхаус – 83 000 доллар

Женевийн President Wilson  зочид буудлын энэ пентхаус хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон хамгаалалтын өндөр системтэй.  Хаалга, цонх нь гадны нөлөөнөөс бүрэн хамгаалагдсан,  12 унтлагын өрөөтэй хувийн лифттэй. Номын сан, дасгалын өрөө, тоглоомын өрөөнүүд  гээд л. Энэ пентхаус нь дэлхийн алдартай улстөрчид хийгээд тэрбумтны амрахад хамгийн тохиромжтой газраар тодроод байгаа аж. Эх сурвалж: www.assa.mn

Бүрхэг тэнгэр (Өгүүллэг)

$
0
0
cloudy-day-greg-debeck
“Бүрхэг өдөр байх чинь. Яг л тэр үе шиг…” гэж бодсоор цонх руу харж гартаа барьсан кофегоо шимэх төдий амтлаад гараа буулгахад аяга барьсан гар нь үл ялиг чичирхийлвэл кофены гадарга дээр үүссэн алтлаг хүрэн өнгийн хөөс шиг нимгэн өрөм нь цааш нааш хэлбэлзэнэ.
Хатнаа ийнхүү гашуун оргисон хүчтэй хар кофе уусаар даруй таван жил өнгөрчээ. Утас жингэнэв. Голдоо ганц товчлууртай ардаа хазсан алимны дүрстэй энэ утаснаас хэрвээ Хатнаа хүсвэл хэдийг л бол хэдийг аваад тавьчих хангалттай мөнгө бий. Дуудлагаа аваад сонсвол туслахынх нь нөгөө л танил илт намжирдсан хоолой
“-Сайн байна уу? Захирал аа. Өглөөний мэнд. Та сайхан амарсан уу? Өглөөгөөр уулзалт байхгүй ээ, захирал аа. Харин өдөр 12 цагийн үед гадаадын хөрөнгө оруулагч байгууллагуудтай уулзаж шинэ гэрээнд гарын үсэг зурах юм байна. Тэр хүртэл та юу хийх вэ? Би очоод авах уу?” гэхчилэн асууна.
Би ч үүгээр  яах вэ дээ. Тустай жолоочтой хүн шүү дээ гэж бодсоор “Хэрэггүй” хэмээн шүднийхээ завсраар сийгүүлэн хэлээд утсаа тасалчихав. Одоо лав туслах нь “-Надаас нас залуу байж гэнэт амжилтанд хүрчихээд их томорч байх шив дээ. Нохой долоо хээ цэс” гэж харааж байгаа. Дахиад л утас дуугарав. Хяламхийн харвал нэгэн бүсгүйн давхраатай алаг нүдээрээ цоо ширтэж ягаахан уруулын өнгөө дарж улаанаар тодруулан будсан уруулных нь цаанаас сувдан цагаан шүд нь гялалзан харагдах зураг гарч ирэн дээр нь “Миний хайр” хэмээн дотночлон бичсэн нэр үзэгдэнэ. Хатнаа дуудлагаа авсангүй.
Утсанд нь нэлээн хэдэн зурвас ирснийг ажвал “Өглөөний мэнд. Сайхан амарсан уу?, Яагаад утсаа авахгүй байгаа юм бэ? Зүгээр үү, Утсаа ав л даа, Уурлачихсан юм уу” гэх мэт санаа тавьж халамжилж царайчлан гуйсан ажгуу. Би яагаад ийм хүйтэн хөндий болчихоо вэ? Урд минь бөхөлзөх бүх хүн гутал үнсэх шахам долигонож уурлуулах вий хэмээн эмээж дальдчих юм. Би тийм харгис хэрцгий болчихсон гэж үү? Хүний сайхан үрийг хайрлана гэж амалчихаад би яагаад ингэтэл нь гуйлгаад байгаа юм бол? Урнаа юу ч буруу хийгээгүй шүү дээ. Би түүнд ингэхэд хайртай билүү? Эцгийнх нь хөрөнгөнд хайртай билүү?
Энэ бүхэн хэзээнээс эхэлсэн билээ? Тийм ээ, энэ бүхэн тэр хар дарсан зүүд шиг бүрхэг өдөр л эхэлсэн. Тэр өдөр зүрх сэтгэлд минь өс хонзон, ядуурал, үзэн ядалт, баян болох их хүслийн үр сууж бүрхэг тэнгэрээс урсах борооны дуслаар услагдсан. Тэр өдөр ээжийн минь, энэ орчлонг гэрэлтүүлсэн ганц “нар”-ын минь төрсөн өдөр байсан. Ээж минь дөнгөж 33 насны босгыг алхаж байсан юм. Хажуугаар зөрөх залуусын харцыг булааж сэтгэл зүрхийг нь гижигдэж урт хар гэзгээ задгайлан намируулж цэцгэн хээтэй дэрвэгэр даашинзаа дэрвэлзүүлэн , инээмсэглэлээр нүүрээ будаж явсан цэл залуухан тэр бүсгүйг 20 насанд нь үрийн зулай үнэрлүүлж ээж хэмээх эрхэм алдрын эзэн болгож мэндэлсэн аминаасаа хайртай ганц үр нь би.
“Ажил төрөлгүй хүүхдээрээ шахуу байж дээрээс нь бас яаж хүний эх болж дахиж нэг амь авч явах гээв?” хэмээн ээж аавыгаа загнахад хүүхдээ төрүүлнэ хэмээн зөрүүдлэн байж өөрийн гэсэн эд хогшлоо аваад хоёр чемодан дүүргэн шөнө дөлөөр гэрээсээ оргон зайлахаар тэнэг алхам хийхэд нь хүргэсэн хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур нь ч би. Эвий миний залуухан ээж тэгэхэд гар дээрээ өргөж газар гишгүүлэхгүй гэж тангарагласан хайртай залуу нь гэнэтхэн л гадаад руу зугтах шахам хэл чимээгүй яваад өгнө гэж санаагүй биз.
Эмнэлэгийн хуучин муу модон орон дээр яраглан зовж хоноод үүрийн гэгээтэй уралдан орчлонд шинэ хүн мэндэллээ гэдгээ зарлах гэсэн шиг эмнэлгийн хана таазыг доргитол бархиран уйлж төрүүлсэн бяцхан үрээ тэврээд ижий минь лав “Хоёулаа яаж амьдарна даа” хэмээн нүдэндээ нулимстай бодсон биз. Гэрт орж эм, гадаа гарч эр болсоор машин угааж, сав суулга цэвэрлэж, зөөгч хийж сайн муу ажлыг голж шилэлгүй бүгдийг нь хийсээр ээж минь намайг өлсгөж цангаалгүй 13 нас хүргэсэн. 33 насны төрсөн өдрөө тэмдэглэх гээд дөрвөн ханаар хүрээлэгдсэн түрээсийн жижиг өрөөндөө ширээ засан өөрийнхөө хамгийн дуртай шоколадны кремтэй бялуугаа тавиад хүүхэд шиг гэнэн хонгороор инээмсэглэж байсан ээж минь тэгэхэд анх намайг хэлд орон шулганахад, хөлд орон бээцэгнэн алхахад харагдсан тэр залуухан бүсгүй дүрээрээ харагдаж билээ. 13 жил өнгөрсөн ч ижий минь үзэсгэлэнтэй хэвээрээ.
Үргэлж намируулдаг байсан хар гэзгээ дээш нь шууж, жимсний үнэртэй өнгөлөгчөөр бүдэгхэн буддаг байсан уруул нь омголтож, нүднийх нь доогуур багахан хар хүрээ татсаныг эс тооцвол ээж минь хэний ч харааг булаам гоо үзэсгэлэн төгөлдөр хэвээрээ ажээ. Бялуугаа зүсээд хоёр тавган дээрээ тавиад инээмсэглэн суухад нь хаалга хүчтэй балбан  орж ирсэн хар хувцастай нэлээн ихэмсэг байрын ах нар ээжийг минь харааж загнан мөнгөө өгөхийг шаардав.
Зэрвэс зэрвэс над руу санаа зовсон харцаар харан байж ээж минь нөгөө хүмүүсийг аваад гараад явчихав. Лаа нь хайлан урсаж байгаа бялуу бид хоёр ээжийг хүлээсээр, идэх хүсэл байвч төрсөн өдрийн эзэн нь эхэлж амсах ёстой гэж бодсоор хүлээсэн. Гэрээсээ гарч ээжийгээ хайхаар эвдэрхий шүхрээ барин гарлаа. Хөл хөдөлгөөн ихтэй байдаг урд талын зам дээр хүмүүс  бөөгнөрөөд зогсчихож. Яаран яарсаар гүйж очтол цэцэг шиг үзэсгэлэнтэй ижий минь цус гүйхээ больж хүйтэн оргисон гараа хөсөр хаян, омголтож хуурайшсан уруулыг нь хацар даган урссан нулимс нь чийглэж, байнга шуудаг гил хар гэзэг нь задгайран усны долгион шиг урсжээ. Амьдралаар минь тоглосон тэр бүрхэг өдрийн бүрхэг тэнгэр рүү харан байдаг тэнхээгээрээ орилсон ч нус нулимстайгаа холилдон ижийгээ тэврэн уйлан чирэн замаас гаргахад ч хүмүүс бүгд л завгүй царайлан хаашаа ч юм яаран утсаар ярин явж байсансан. Тэр үеэс л дэндүү сайхан ижийгээ алдсан тэр үеэс л би сэтгэл хөдлөлгүй болсон. Амжилтанд хүрч баян болохоос өөр сонголтгүй болсон. Хэрвээ тэгвэл дэндүү харамсалтайгаар амиа алдсан ижийн минь сэтгэл тайтгарах байх гэж бодсон.
Одоо би жаргалтай байна гэж үү? Бодолд дарагдан хүрэл шиг болсон царайтай сууж байтал хаалганы код хийгдэн дуугарч гаднаас Урнаа ороод ирлээ. Хацар дээр минь үнсээд ширээн дээр авчирсан бялуугаа задлан тавьтал шоколадтай бялуу байв. Бялуугаа зүсэн өмнө минь тавиад инээмсэглэн байж “-Чи лав баярласандаа болоод үхэх шахна даа хэхэ. Одоо миний хэлэхийг сайн сонсоорой. Өнөөдрөөс би биш чи надад шоколадны кремтэй бялуу авч өгч байна. Яагаад гээч? Яагаад гэвэл би одоо хоёулаа болсон. Их идэх хэрэгтэй” гэж хацраа ягааруулан ичингүйрч нүднийх нь хүүхэн хараа томрон нүд нь гялалзаж хэллээ.
Хөөрхий ижий минь намайг олоод ингэж л баярласан байхдаа гэж бодсоор Урнааг тэврэн духыг нь үнсээд бялуунаасаа амталлаа. Ээж минь, таны тэр өдөр идэх гээд идэж чадаагүй хамгаас дуртай тэр бялууг би өнөөдрөөс үргэлж таныг санагдуулдаг гэнэн бэрд чинь бас хэвлийд нь амилаад буй жаахан ачид чинь идүүлж байх болно оо. Тэр өдөр ч гэсэн тэнгэр бүрхэг байсан. Нүднээс минь нулимс урсаж байсан. Гэхдээ өнөөдрийнх бол баярын нулимс…
Зохиогч: Б.Намуун

“Хувьсал” Урнаа нүүрээ цутгуулжээ

$
0
0

Саяхан тарсан эгч, дүүсээсээ ялгаагүй дотно болсон Ганчимэг, Ганцэцэг нараа хамтлагаасаа алдсан “Хувьсал” пропакшны жүжигчин Урнаа сүүлийн үед хөдөө орон нутгаар шинэ уран бүтээлийнхээ зураг авалтанд явж байгаа. Олны танил сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг “Хувьсал” продакшны жүжигчин У.Уранчимэг өдгөө 46 настай ч гоо үзэсгэлэнгээрээ гайхуулсаар яваа нэгэн.

“Хувьсал” продакшнаар овоглож, дэлгэцийн урлагт хүч түрж буй тэрбээр олны таашаалд нийцсэн хэд хэдэн бүтээлийг найруулж, залуу үеэ ч бэлдсээр байгаа. Тэгвэл саяхан тэр өөрийнхөө нүүрний хэвийг цутгуулж олонд “Би” хэмээн сонирхуулжээ. 46 насны нүүрний хэвээ  ийн цутгуулж гаргасан нь цаанаа ямар нэг зорилготой биз ээ.

Монгол охины зураг шилдгээр шалгарчээ

$
0
0

National Geographic сэтгүүлийн шилдэг аяллын фото зургийн тэмцээний “Хүмүүс” төрлийн тэргүүн байранд Швейцар гаралтай зурагчин Алессандра Мениконзигийн “Цайны соёл” нэртэй бүргэдийн анчин охины зураг шалгарчээ. Эх сурвалж: www.assa.mn

“Монголын сайхан бүсгүй”-н ялагч 999 сорьцтой мөнгөн титэм хүртэнэ

$
0
0

53bcc95bbd6d7df7b944adcaf13b37fa_1200

Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулах уралдаан зохион байгуулж эхэлсний 30 жилийн ой ирэх онд болох гэж байна. Тэгвэл энэхүү түүхт ойг угтан “Хатан эрдэнэ” холбооноос “Монголын сайхан бүсгүй” 15 дахь удаагийн гоо сайхны тэргүүн наадмыг  “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор зохион байгуулахаар болжээ.

Хамгийн сүүлд зохион байгуулагдсанаас хойш 11 жилийн дараа өнөө жил буюу энэ сарын30-нд “Зайсан Хилл” цогцолборт ялагчаа тодруулах гэж байна.

15 дахь удаагийн наадам нь өмнөх уралдаан болон бусад миссийн наадмаас нэг зүйлээрээ өөр. Энэ бол “Монголын сайхан бүсгүй-2018” наадмаас эхлэн “Усны хувцастай гараа”-г бүрэн халах шийдвэр гаргасан явдал юм. Эмэгтэй хүний эрхэмсэг нандин гоо байдлыг хадгалж, гадаад өнгө үзэмж, хэлбэр байдалд бус бүсгүйчүүдийн мэдлэг боловсрол, дотоод мөн чанар, хүмүүнлэг, цогц сайхан байдлыг тодотгон ирсэн уламжлалт уралдааны нэр хүндэд дээрх өөрчлөлтийг нийцнэ гэж зохион байгуулагчид үзжээ.

Наадам 150 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд алтан эрдэнийн өргөмжлөлт ялагч өргөмжлөл, 20 сая төгрөгөөс гадна молор чулуун шигтгээ бүхий 999 сорьцтой цалин цагаан мөнгөн титмийн эзэн болох юм байна.

“Монголын сайхан бүсгүй” уралдааны титмийг төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн хүү төрийн шагналт, зураач Үржнээ гуай урлажээ.

Viewing all 2285 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>