Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all 2285 articles
Browse latest View live

ХОЙД ЭХ /ӨГҮҮЛЛЭГ/

$
0
0

Гэрэлмаа онгоцны цонхоор харлаа. Бараан хар үүлсийг зүсэн урагш тэмүүлэх онгоц бүүдгэр тэнгэрийн уудамд ганцаараа дүүлж байхыг тэр харав. Онгоц ялимгүй савлаж, доош дээш болох бүрийд түүний цээжинд нэг л том чулуу зүүлттэй байх шиг санагдана. Түүний амьдрал яг л энэ онгоц шиг нэг уруудаж, нэг өгсөж, нэг савлаж өнгөрч. Тэр тоолонд хөөрхий аав нь онгоцонд сууж байгаа зорчигч шиг нэг сандарч, нүдээ аниж, түүний төлөө шаналж, битүүхэндээ айж байсан даа гэж бодоод санаа алдав.Гэрэлмааг жаахан байхад ээж нь нас барж. Үнэндээ тэр ээжийгээ ямархуу хүн байсныг одоо ч сайн санадаггүй.

9a4ab52b438d82e2802ba993b91da1df783f67f3

Гэхдээ л ээжийгээ алдсан тэр хар өдрөөс хойш хөөрхий охинхэзээ ч эргэж ирэхгүй тэр хүнийгсанахын зовлонгоор бүхий л насаараа яллагдсан гэдгээ л мэдэж байлаа.Гэрэлмааг зургаан настай байхад аав нь хамт ажилладаг бүсгүйтэйгээ ханилж, Цээмаа хэмээх богинохон шар үстэй туранхай эмэгтэй гэртирж билээ. Анх ирсэн өдрөө л аавыг нь харахаар инээмсэглэдэг хэрнээ Гэрэлмааг тааламжгүй нүдээр харж байгааг тэр зөнгөөрөө мэдэрч байлаа. Аав нь эзгүй үед Цээмаа ээж хачин муухай ааштай. “Хн. Эхийнхээ толгойг залгисан хүүхэд. Яахаараа ийм том болчихсон юм байж идэхээс өөрийг мэддэггүй юм” гэж байнга үглэнэ. Гэрэлмаагийн залхуу завааныг дуудаж хараана. Үнэхээр л хар дарсан зүүд шиг өдрүүд үргэлжилдэг байлаа. Харин аавыг нь байхад юу ч хэлэхгүй. Балчир охин олон хоногоор хөдөө яваад ирсэн аавыгаа бараадан хормойноос нь зүүгдэн, амьхандаа лнөмөр нөөлөг бараадана. Гэвч аав нь “Том болчихоод, байнга битгий зүүгдээд бай. Дураар нь байлгаад байх тусам охин хүүхэд даврах юм. Цаашаа бай” хэмээн хөөнө. Түүнийг эзгүйд ямар их санасныг, бас ямар их загнуулсныг, Цээмаа түүнийг ямар их гомдоосныг аав нь мэдэхгүй загнаж зандрахыг хараад Гэрэлмаа учиргүй гомдож уйлдаг байлаа. Гэвч дахиад л загнуулна. “Уйлан дуугарсан муу ёрын хүүхэд. Эмэгтэй хүүхэд худлаа уйлахаар үйлс бүтдэггүй юм. Чи наадахаа цохиод аваач. Би л лав хүний хүүхэд зодож чадахгүй ” хэмээн Цээмаа ээж үглэж,аав нь нэг бус удаа охиныг зодож байлаа. Үнэндээ Гэрэлмаа “Аавыг байхгүй хойгуур чи намайг зодоо биз дээ” гэж хашгирмаар байсан ч чаддахгүй уйлаад л өнгөрнө.

Түүнийг сургуульд орсны дараахан Цээмаа ээж амаржиж, Гэрэлмаа охин дүүтэй болсон. Шөнө дүүгээ уйлахад айлын том охин босох ёстой. Хоол ундаа айлын том нь хийх ёстой. Гэр орноо ч айлын том хүүхэд л цэвэрлэж, угааж арчих ёстой гэсэн хатуу шаардлага, байнга үглэж, янших хойд эхээсээ охин салахыг туйлын их хүсэж байв. Цээмаа ээж “Охин хүүхэд байж, их идэж болохгүй” гэж үглэнэ. Харин аав нь юу ч дуугарахгүй. Өлсөж, ядарсан охин бас хаяад явсан ээждээ, хайхарч хардаггүй аавдаа гомдон охин шөнө дэрээ нортол уйлдаг байлаа.

Наймдугаар ангид орсон тэр жил Гэрэлмаа гэрээсээ оргов. Үеийнхээ хэдэн хүүхдүүдтэй нийлж,өдөр шөнөгүй дэмий тэнэнэ. Боломжийн амьдралтай нэг хүүтэй үерхэж, үй зайгүй дотносож, гэртээ ч орохоо байв. Хичээл сургуулиа бүр хаячихсан байлаа. Нэг өдөр орцны үүдэнд хүүхдүүдтэй тамхи татаад зогсож байтал аав нь хаанаас юм гараад ирлээ. Эцгийн нүд уур хилэнгээр дүүрэн байгааг харсан охин айж байсан ч айгаагүй дүр үзүүлэн “Би гэртээ харихгүй. Танай авгайд чинь дахиад дээрэлхүүлж чадахгүй” хэмээн хашгирчихав. Аав нь юу ч дуугарсангүй. Түүнийг ганцхан угз татаадшууд л машинд суулгачихаж билээ. Чимээгүй давхисаар л … Зодож, загнана л биз. Ёстой тэр авгайгийнх нь үнэн дүр төрхийг илчлээд өгнө дөө гэж бодож байсан охин аавыгаа дуугаа хураан чимээгүй болох тусам айж сандарч байлаа.

Аав нь хар цагаан дуугүй давхисаар… Хотоос гарч оршуулгын газарлуу дөхөж ирээд машинаа зогсоов. Гэрэлмаа учрыг нь ч олсонгүй. Аав руугаа зориг муутайхан харвал саяхан л уурлаж, дүнсийж байсан эцгийн царай ч, дуу ч зөөлөрчихөж.

-Миний охин буугаад ир гэх нь тэр. Гэрэлмаа ч аавыгаа үг дуугүй дагалаа. Тэд явсаар нэгэн оршуулгын дэргэд ирэв. Аав нь чимээгүйхэн өвдөглөж сууснаа, Гэрлээг ч бас суу хэмээн хуруугаараа зангав. Энэ ээжийн чинь газар. Ээж чинь чамайг төрүүлэх гэж аарцагны ясаа гэмтээчихсэн юм. Гурван жил хэвтэрт байж байгаад талийгаач болсон. Чиний төлөө биеэ эрэмдэг болгож, чиний төлөө шаналж байсаар байгаад нас барсан юм шүү дээ. Чи ээждээ ямар том охин болсноо, бас санаа зовох хэрэггүй гэдгийг хэлж сэтгэлийг нь амраа гэснээ шуухитнан уйлж эхлэв. Үнэндээ Гэрэлмаад хэлэх үг олдсонгүй. Хий дэмий л “Ааваа, ээжээ” хэмээн уйлж байлаа. Аав нь уйлж, уйлж тайвширсан бололтой.“Чи минь охиноо хар даа. Хачин том болсон. Яг чамтай адилхан хөөрхөн охин болсон. Удахгүй сургуулиа төгсөнө. Онц сурч байгаа. Охин маань гадаадад сураад мундаг эмч болно” хэмээн үглэж эхлэхэд Гэрэлмаа бүр ч чангааар уйлав. Гэртээ бараг сар хариагүйгээ, бас хичээлдээ яваагүйгээ, гурван ч хичээл дээр муу гарчихсан, багш нь сургуулиас хөөнө” гэж загнаж байсныг санан санан уйлж байлаа.

Тэр өдрөөс хойш охин гэрээсээ гарсангүй. Хатуу муухай ааштай Цээмаагийн хий гэсэн бүхнийг хийж, өдөр шөнөгүй бөгтөлзөж,хоол унд муутай өлсөж цангаж байсан ч хичээлээ давтан үүр цайтал нойргүй хонодог байлаа.Гэрэлмаа “Заавал их сургуульд орно. Заавал эмч болно. Тэгээд энэ гэрээс аавыгаа аваад бүрмөсөн явна. Хэзээ ч энэ ааштай авгайн царайг дахиж харахгүй дээ” хэмээн шүд зуун боддог байлаа. Тэр үнэхээр санасандаа хүрч. Гадаадад сургууль төгсөж, цол авч, янз бүрийн шагнал урамшуулал ч их хүртсэн. Тэр гэрт дахиж очоогүй. Харин тэр аавыгаа л авч чадаагүй юм. Хөөрхий аавыгаа хажуудаа авах гэж олон удаа ятгасан ч ирсэнгүй. “Аав нь нас өндөр болсон хүн.Орон гэр, хань ижлээ байхад охиндоо дараа болоод яахав” хэмээн зөрүүдлээд өдий хүрсэн байлаа.

Онгоцгазардах дөхөж байлаа. Тэр аавруугаа улам бүр яарч байв. Харин олон жил уулзаагүй Цээмаа авгайн царайг яаж харах вэ? хэмээн баахан бодов. Өдөр шөнөгүй шал зүлгүүлдэг байсныг, бас хоолтой хоолгүй явдаг байснаа, тэр айлын бүхий л хар бор ажлыг ганцаараа нугалж, байнга загнуулж өссөнөө санах тусам түүнтэй уулзмааргүй санагддаг байлаа.

Мөрөнгийн жижигхэн нисэх онгоцны буудал… Ногоон дэвсэг, нарийхан цагаан зам яг л нүүрэн дээр нь тулаад ирэх шиг болоход тэр сая л онгоцны цонхноос харцаа салгав.

Аав нь охиноо ирсэнд догдолж байгаа нь илт. Гэрэлмааг тэвэрч үнсчихээд нүүрээ шударч, амьхандаа л нулимсаа нууж харагдав. Аавынхаа энгэрт зүүгдсэн бүсгүй ачаагаа авахаар эргэхдээ л Цээмааг ирснийг анзаарав. Дуу нь тас тас хийдэг өндөр туранхай шар бүсгүй хөгширч, нүүрэнд нь үрчлээ суун,нуруу нь бөгтийснийг хараад гэнэтхэн Гэрэлмаа өрөвдөв. “Хүүе. Ээж ирчихсэн байсан юм уу?” хэмээн өөрийн мэдэлгүй уулга алдан Цээмааг тэвэрч авав. Бүсгүйн цээжинд хурчихаад байсан гомдол цаг хугацааны эрхээрнимгэрч, сэмэрч элэгдэж байсныг тэр анзаараагүй явж.

Онгоцны буудлаас гэрлүүгээ хөдлөж байхдаа Гэрэлмаа “Хөөрхий дөө. Нээрээ Цээмаа ээжийг байгаагүй бол би ажил хийж сураагүй, өл дааж чадахгүй, хүнээс үг сонсож тэвчдэггүй арчаагүй амьтан л байх байсан даа” хэмээн бодож инээмсэглэлээ. Түүний цээжинд аавыгаа, ээжийгээ гэх хайр оргилон буцалж байгааг тэр сая л анзаарав.

Б.Нүүдэл


Итгэмээргүй, гэхдээ үнэн

$
0
0

163406-03062015-1433302952-1831005438-1

Түүний залийг медаль гардуулсны дараа л мэдэж, амжилтыг нь хүчингүй болгожээ

Спортын ертөнцөд хүн итгэхийн аргагүй сонин, содон түүх цөөнгүй тохиолддог. Эдгээрээс заримыг нь сонирхуулъя.

  • Дөнгөж 1900 онд л боксыг спортын төрөл болохыг хүлээн зөвшөөрчээ. Энэ үеийг хүртэл боксыг хэтэрхий харгис гэж үздэг байв.
  • Хоккейн шайб эхэндээ дөрвөлжин хэлбэртэй байжээ. Орчин үед хоккейн шайбыг тусгай резинээр хийдэг болсон бөгөөд 200 гр жинтэй. Тоглолтын өмнө шайбыг нахилзуулахгүйн тулд хөлдөөдөг байна.
  • “Adidas” компанийг үүсгэн байгуулагч Дасслерийн гэр бүлийн хамгийн анхны бүтээгдэхүүн нь гэрийн шаахай байв.
  • Бадминтон цохиуртай спортоос хамгийн хурдтай нь. Сайн тамирчдын цохисон бөмбөг 270 км/цаг хурдтай нисдэг.
  • Испанийн хоёрдугаар дивизионы “Сан Исидро”, “Олимпик Карранте” багуудын тоглолт хөлбөмбөгчдийн маргааны улмаас цөөнгүй минут завсарлахад хүрэв. Шүүгч байдлыг намжаах гэж оролдсон ч үр дүнд хүрсэнгүй. Тиймээс талбайн бүх 22 тоглогчид улаан хуудас өгөн хөөж байсан гэдэг.
  • Гольфийн стандарт бөмбөг 336 нүхтэй байдаг.
  • Ватиканы хөлбөмбөгийн лигт “Шуудан”, “Банк”, “Номын сан”, “Улсын музей” нэртэй багууд тоглодог.
  • Олон улсын волейболын холбооны дүрмэнд тоглолт болох заалны температур +25 градусаас ихгүй, +16 градусаас багагүй байх ёстой гэж заасан байдаг.
  • Хүмүүс МЭӨ 3200 жилийн тэртээ боулинг тоглож байжээ. Эртний Египетийн булш, бунхан дээрээс олдсон зураг үүнийг нотолдог.
  • Харин бильярдыг XX зууны дунд үед тоглодог байв. Бильярдын ширээ ногоон өнгөтэй байдаг нь ВВС сувагтай холбоотой гэнэ. ВВС анх ДАШТ-ийг шууд дамжуулахдаа ширээний өнгө ногоон байвал телевиз үзэгчдэд тохиромжтой байх болно гэж үзэн ийм шаардлага тавьсан юм. Үүнээс хойш бильярдыг ногоон өнгөтэй ширээн дээр тоглох болжээ.
  • 1912 оны Стокгольмийн олимпд Японы марафонч Сицо Канагури хурд сорьж байв. Тэрбээр эхний 30 км- ыг туулсны дараа замын хажуугийн айлд орж, ус өгөхийг хүсчээ. Гэрийн эзэн түүнийг зочны өрөөнд тухлахыг хүсч, ус авчрахаар явав. Гэтэл эргээд иртэл марафонч эр дуг нойрондоо дугжирч байх нь тэр. Үүнээс болж Канагури замаа дуусгаж чадалгүй олимпыг орхисон түүхтэй. Гэхдээ 1967 онд тэрбээр 76 настайтай эхлүүлсэн ажлаа дуусгахаар шийдэж, Стокгольмийн замд үлдсэн 12 км-ээ туулж дуусгажээ. Ингэснээр япон эр марафоны зайг хамгийн удаан туулсан тамирчин болж түүхэнд бичигдсэн юм. 42 км зайг туулсан түүний хугацаа 54 жил, найман сар, зургаан өдөр, найман цаг, 32 минут, 20.3 секунд.
  • Хөлбөмбөгчид нэг тоглолтын турш ойролцоогоор 11 км зайд гүйдэг. Мэргэжлийн тамирчид карьерийнхаа турш 300 мянган км гүйдэг гэсэн судалгаа гарчээ.
  • “Формула 1” бол үхэл, амьдралын зааг тун ойрхон байдаг эрсдэлтэй уралдаан. Тиймээс нисэгчид муу ёрын гэгдэх “13” дугаарыг авахыг хүсдэггүй. ДАШТ явагдсан 60 жилийн түүхэнд ердөө тавхан тамирчин ийм дугаартай уралдаж байжээ.
  • 1904 онд Америкийн Сент Луис хотноо зуны олимпийн III наадам болов. Марафоны тэмцээнд нутгийн тамирчин Фред Лорц хурд сорьж байлаа. Тэрбээр эхний 14 км-ийг үнэнчээр туулаад дараа нь машинд суужээ. Улмаар барианаас гурван км-ийн өмнө машинаасаа бууж, цааш гүйсээр түрүүлэв. Түүний залийг медаль гардуулсны дараа мэдэж, амжилтыг нь хүчингүй болгожээ.
  • Британийн арлуудыг “Будант Альбион” хэмээн нэрлэх нь бий. Эндхийн их манан будан хөлбөмбөгийн тоглолтод ч нөлөөлж байв. Шотландын лигийн нэгэн тоглолтын үеэр их манан татжээ. Гэхдээ ойр орчмын зүйлс харагдаж байсан тул шүүгч тоглолтыг зогсоосонгүй. Удалгүй манан улам өтгөрч, байдал хэцүүдэв. Ингээд шүүгч тоглолтыг зогсоож, нөөц тамирчдын сандал руу хартал тэнд хэн ч байсангүй. Харин талбай дээрх тоглогчдыг тоолоход 30 хөлбөмбөгч байжээ. “Би ямар ч байсан гурван гоол хийсэн. Гэхдээ хэний хаалганд гэдгээ мэдэхгүй байна” хэмээн нэг хөлбөмбөгч тоглолтын дараа өгүүлсэн удаатай.
  • 1970-аад онд Аргентиний доод лигийн “Барика” багт Роберто Васкес хэмээх хөлбөмбөгч тоглодог байв. Хамгаалалтын байрлалд хүчин зүтгэдэг тэрбээр нэг улиралд өөрийн хаалганд долоон гоол оруулж, дасгалжуулагчаа уурлуулжээ. Аргаа барсан дасгалжуулагч нэгэн мэргэн санаа бодож олов. Гоол оруулах дуртай хамгаалагчийг довтлогчийн байрлалд тавьчихвал эсрэг багийн хаалгыг мялаагаад байж магадгүй гэж найдсан хэрэг. Гэтэл Васкес довтлогчоор талбайд гарсан эхний тоглолтдоо л өөрийн хаалганд дахин гоол оруулж, засаршгүй нэгэн болохоо харуулжээ.

Экс хархүүгээ мартаж чадсаны 20 шинж

$
0
0

Таны бодлоор хайрыг мартаж болдог болов уу? Сэтгэл зүрхэнд үлдээсэн гүн дурсамжийг нь бодохоор хэзээ ч түүний талаар мартахгүй мэт санагддаг ч үнэндээ цаг хугацаанд анагааж чадахгүй шарх маш цөөхөн байдаг. Нэг л өглөө сэрэхэд та түүний дуудлагыг хүлээхээ больж, өөр эрийн талаар догдлон бодож эхэлснээ анзаарах болно. Салалтын дараа танд дараах 20 шинж тэмдгээс байвал экс найз залуу/нөхрөө мартаж чадсаны дохио юм.

85333642-lonely-girl-on-the-field-the-girl-is-back-with-her-back-

1.Түүний зурхайг уншилгүй сар гаруй хугацаа өнгөрсөн бол.
2. Өөр залуустай уулзах бүртээ экстэйгээ харьцуулахаа больсон бол.
3. Түүний ээжийн төрсөн өдөр түрүү долоо хоногт байсныг өнөө өглөө л санасан бол.
4. Таны найз компьютерийг тань ухаж байгаад түүний зургийг олмогцоо устгахыг хэлэхэд та огтхон ч эргэлзүйгээр “Delete” товчлуурыг дарж чадаж байвал.
5. Түүнтэй гудамжинд таарах вий дээ гэсэн бодол, горьдлого төрөхөө болиод 3 долоо хоногоос урт хугацаа өнгөрсөн байвал.
6. Үдэшлэг дээр шинэ залуутай танилцаад, түүнийг “Чи найз залуутай юу?” гэж асуухад нь “Байсан л даа, гэхдээ салчихсан” гэхийн оронд “Үгүй” гэж шуудхан хариулж чадаж байвал.
7. Мессеж, дуудлага ирэх болгонд түүнийг байгаасай гэж хүсэхээ больсон бол.
8. Хувцасны шүүгээндээ байгаа цэцэгтэй даашинзыг харах болгондоо “Энэ даашинзыг өмсөөд би түүнтэй тэр өдөр болзож байж билээ” гэж бодохоо больсон бол.
9. Төрсөн өдрөөр тань тэр залгаж, мэнд хүргэхгүй байсан ч та огт тоохгүй байвал.
11. Түүнийг шинэ найз охинтой болсныг дуулаад урам чинь хугарахгүй байвал.
12. Шөнө унтахдаа түүний талаар бодохын оронд маргааш найзуудтайгаа юу хийх тухайгаа бодож байвал.
13. Та түүнийг үзэн ядахаа больж, найзууд тань “Сэтгэл санаа чинь хир байна?” гэж асуухад нь “Болдгоороо болоод л өнгөрсөн зүйл” хэмээн торохгүй хариулж чадаж байвал.
14. “Facebook”-ээс түүний зургийг ямар нэг сэтгэлийн хөдлөл (хоолой зангирах, санаа алдах гэх мэт)-гүйгээр харж чадаж байвал.
15. Согтохоороо түүн лүү залгаж гомдоллох сэтгэл төрөхгүй байвал.
16. Түүний үнэртэй усыг түрхсэн эр хажуугаар чинь зөрөхөд сэтгэл санаа гэгэлзэхгүй байвал.
17. Түүний бэлэглэж байсан зүүлтийг зарах, эсвэл хайлуулаад өөртөө бөгж хийлгэх санаа төрсөн бол.
18. Гэрийнхээ хувцастай гарч яваад түүнтэй тааралдаад, огтхон ч ичиж санаа зоволгүйгээр мэндэлж чадаж байвал.
19. Үргэлж гунигтай хайрын дуу сонсохоо болиод оронд нь Бейонсын “Single Ladies”-ыг тавиад хөгжилтэйгөөр дагаж дуулж чадаж байвал.
20. Ээжтэйгээ түүний талаар яриад хамтдаа инээлдэж байвал.

Эдгээр шинж тмэдгүүд танд байвал баяр хүргэе! Та хуучин найз залуугийнхаа тухай бодлоос бүрэн ангижирч чаджээ.

Чиний мэдэхгүй 20 “Викториягийн нууц”

$
0
0

Дэлхийн хамгийн олон үзэгчтэй загварын арга хэмжээ “Victoria’s Secret” загварын шоу. 1995 оноос хойш жил бүр 12-р сар буюу шинэ жилийн өмнөхөн болж биднийг давхар догдлуулсаар ирсэн билээ. Энэ жил ч мөн энэ уламжлалаараа 12 сарын 5 –нд Парис хотод болох гэж байна. 20-оос ч илүү жилийн түүхтэй энэ арга хэмжээний эргэн тойронд хэчнээн сонирхолтой түүхүүд нуугдаж байгаа бол?

gty-secret-1-er-1161130_4x3_992

1. Эрчүүд дотуур хувцасны дэлгүүрээр тайван хэсдэг болсон
Тус брэндийг үүсгэн байгуулагч Рой Рэймонд эхнэртээ бэлэг авахаар их дэлгүүр орсон бөгөөд дотуур хувцасны тасагт ороход тийм ч авахаар хүсэл төрөхөөргүй, “царай муутай” хувцсууд байснаас гадна худалдагч нь түүний үйл хөдлөл бүрийг ажиглаж, урилгагүй зочин мэт хандаж байсан нь түүнд тун тухгүй санагдсан гэдэг. Үүнийг ажигласан тэрээр эхнэртэйгээ хамт 80,000 долларын зээл аван анхны дэлгүүрээ нээжээ. Энэ бол 70-аад оны сүүлээр юм.

2.Виктория бол зүгээр л нэр
“Victoria’s secret” алдартай болохын хэрээр хүмүүс Виктория гэж хэн болох, түүний нууц нь юу юм бол гэж дор бүрнээ гайхах болж. Гэвч яг үнэндээ энэ бол зүгээр л нэр юм. Рой Рэймондын эхнэрийг ч Виктория гэдэггүй бөгөөд Викториягийн эрин үеийг төлөөлүүлэн энэхүү нэрийг өгсөн байна. Нууц гэдэг үгний хувьд дотуур хувцасны цаана нууц бий хэмээн тайлбарлажээ. Харин үүнийг мэдэхгүй хэрэглэгчид нь Викторияг бодит хүн гэж бодон түүнд захидал бэлэг хүртэл явуулж байсан байна.

3. Бүх талаасаа бүсгүйчүүдийг гоё харагдуулна
“Victoria’s secret” брэндийн дэлгүүрүүд тусгайлан засаж чимэглэж хийсэн гэрэлтүүлэгтэй байдаг бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийг ямар ч хэлбэр, галбиртай байсан өөрийгөө үзэсгэлэнтэйгээр харах, мэдрэхэд нь зориулагдсан байдаг. Мөн удаан хэмнэл, хүнд цохилт бүхий ая байнга эгшиглэж байдаг болохоор орох бүрт тачаангуй мэдрэмж төрдөг байна.

4. Загварын шоу Плаза зочид буудалд мэндэлсэн
“Victoria’s Secret” –ийн түүхэн дэх хамгийн даруухан загваруудтай, анхны шоу нь 1995 онд Нью Йорк хотын Плаза зочид болж байсан түүхтэй. 1996, 1997, 1998 оны шоунууд ч мөн тэнд болсон. Хэдий дэлхий дахинаа алдартай болоогүй байсан ч тухайн үеийн топ моделиуд болох Лэйтития Каста, Наоми Кэмпбэл, Хелена Кристэнсэн нар оролцдог томоохон шоу байсан юм.

5. Дэлхийн хамгийн үнэтэй дотуур хувцасны шоу
“Victoria’s Secret” анхны загварын шоу 120,000 долларын зардлаар зохион байгуулагдаж байсан бол 2013 оны шоу 12 сая доллараар бүтсэн байна. Хамгийн сайхан биетэй загвар өмсөгчид, хэдэн сая долларын “Fantasy Bra”, алдартай дуучид гээд мөнгө зарах зүйлс мундахгүй бололтой.

6. 1998 он
Анхны далавчийг 1998 оны шоун дээр зүүж эхэлсэн бөгөөд Таяра Бэнкс тэдний нэг байжээ.

7. Хамгийн анхны “Fantasy Bra” 
Шоуны гол шигтгээнүүдийн нэг болох хэдэн арван мянган доллароор хэмжигдэх үнэтэй “Fantasy Bra” –г анх 1996 оны шоугаар танилцуулж байжээ. “The Million Dollar Miracle Bra” нь 1 сая долларын үнэтэй байсан бөгөөд телевизээр гарч байгаагүй 6 “Fantasy Bra” – нуудын бөгөөд хамгийн хямд нь юм.

8.Харин хамгийн үнэтэйг нь Жизель Бундхен өмсөж байсан
2000 оны шоугаар Жизель Бундхений өмсөж байсан “Red Hot Fantasy Bra” 15 сая долларын үнэтэй бөгөөд хамгийн өндөр үнэтэй дотуур хувцсаар Гиннесийн номонд бичигдсэн байдаг. Харамсалтай нь энэ дотуур хувцас мөн л телевизээр танилцуулагдаж байгаагүй.

9.Хайди Клум, Адриана Лима хоёр
Тэр хоёр яасан юм бэ, гэж үү? Хамгийн олон удаа буюу нийт 3 шоунд “Fantasy Bra” өмсөж байсан сахиусан тэнгэрүүд юм. Жил бүр хэдэн мянган долларын үнэт чулуу, метал оролцуулан “Fantasy Bra” урладаг ч нэгийг нь ч хүн худалдан авч байгаагүй юм. Мөн тухайн жилийн “Fantasy Bra” –г өмсөнө гэдэг нь сахиусан тэнгэрүүдийн хувьд шоуны гол хүн болж байгааг илтгэдэг нэр төрийн хэрэг юм.

10. Далавч зүүхийн төлөө
Сахиусан тэнгэрүүдийг бид далавчтайгаар бид төсөөлж, зурж, бичдэг. Тиймээс ч “Victoria’s Secret” –ийн сахиусан тэнгэрүүд л гол далавчуудыг зүүж тайзан дээр гардаг. Тэгэхээр далавч гэдэг бол нэг төрлийн нэр хүнд, чансааг илэрхийлдэг зүйл юм. Тус загварын шоуны түүхэн дэх хамгийн том далавчыг 2003 оны “Victoria’s Secret” загварын шоуны үеэр Хайди Клум өмсөж байсан.

11.Мартагдашгүй далавч ч мөн Хайдигийнх
“Victoria’s Secret” загварын шоуны түүхэн дэх мартагдашгүй гайхалтай үзүүлбэрүүд Хайди Клум, Seal хоёрынх байсаар ирсэн. 2007 оны шоуг хаасан далавч яах аргагүй тэдгээрийн нэг.

victoria secret 2007 heidi klum , Seal зурган илэрцүүд

12. Харин хүнд нь Алесандрагийнх
Хамгийн хүнд буюу 18кг гаруй жинтэй далавчийг 2011 оны шоугаар сахиусан тэнгэр Алесандара Амбросио зүүж байв. 23 каратын алтаар хийж, 105,000 гаруй Сваровски болор болон бусад үнэт чулуугаар чимэглэж бүтээсэн байна.

13. Тэр бас жирэмсэн байсан
Алесандра Амбросио 2011 оны “Victoria’s Secret” загварын шоуны үеэр 2 сартай жирэмсэн байсан бөгөөд үүнийгээ өөрөө шоу эхлэхээс 1 сарын өмнө л мэдсэн байна. Хэнд ч хэлэлгүй нууцалж байгаад шоу эхлэхээс 7 хоногийн өмнө дасгалжуулагчдаа хэлж хоолны дэглэм баримтлан, эрчимтэй дасгал хийж жирэмслэлтээс болж нэмсэн жингээ хасаж чадсан байна. Энэ хооронд тэр өөрт нь зориулсан хувцаснууддаа таарах эсэхтээ эргэлзэн маш их санаа зовж байсан хэмээн дараа нь ярьсан байдаг. Мэдээж тэрээр хүүхдээ эрүүлээр тээж төрүүлсэн бөгөөд энэ түүний 2 дахь хүүхэд байсан юм. “Victoria’s Secret” – ийн сахиусан тэнгэрүүд өдөр бүр дасгал сургуулилт хийж, галбираа хэвээр нь, биеэ эрүүлээр хадгалахаар байнга хичээж байдаг болохоор төрөлтийнхөө дараа хэрхэн эрүүл жиндээ хүрч, биеэ формонд нь аваачсан нь бүх бүсгүйчүүдийн хувьд эрэлттэй сэдэв байдаг билээ.

14. Шоу болохоос хэдхэн сарын өмнө төрсөн нь ч байна
Миранда Кэр 2011 оны “Victoria’s Secret” – ийн шоугаар 2,5 сая долларын “Fantasy Bra” өмссөн бөгөөд тус жилд хүү Флинийгээ төрүүлсэн билээ. Төрөлтийнхөө дараа зөвхөн шоунд зориулж эрчимтэй хоол, дасгалын дэглэмтэйгээр ажилласан. Харин энэ жил Кэндис, Бихати хоёр шинэ хүнээ өлгийдөж авсныг та нар маань мэдэж байгаа байх. Тэд шоундаа орох болов уу?

15.Технологи, хувцас загварын хослол
3-D принтийг ашиглаж хийсэн анхны хувцсыг 2013 оны “Victoria’s Secret” загварын шоуны үеэр сахиусан тэнгэр Линдси Элингсон өмссөн байна. Энэ хувцсыг хийхэд 5 сарын хугацаа шаардагдсан.

16. Виктория Бэкхэм дуулсан үдэш
“Victoria’s Secret” загварын шоуны түүхэн дэх хамгийн сэтгэл хөдөлгөсөн үзүүлбэр бол 2007 онд Spice Girls хамтлагийн эргэн нэгдэлт байсан. Ялангуяа Виктория Бэкхэм дуулж эхлэх тэр мөчийг юутай ч харьцуулашгүй байсан болов уу.

victoria secret 2007 spice girls зурган илэрцүүд

17.Оддын одтой болсон нь
2007 он “Victoria’s Secret” загварын шоуны хувьд тун онцгой жил байсан. Тэр жил сахиусан тэнгэрүүд Холливүүдэд өөрсдийн одтой болсон байгаа.

18. Анхны Орос сахиусан тэнгэр
Тус шоуны түүхэн дэх сахиусан тэнгэрүүд ихэвчлэн Америк, Бразил гаралтай байдаг. Өнгөрсөн жилийн “Victoria’s Secret” загварын шоугаар цоо шинэ 10 сахиусан тэнгэрийг танилцуулсан билээ. Түүний нэг нь Екатерина Григорьева байсан ба тэрээр анхны Орос гаралтай сахиусан тэнгэр юм.

19. Парист анх удаа 
Энэ жилийн шоу 12 сарын 5 –нд Парис хотод болно гэдгийг өмнө хэлсэн. Тэгвэл энэ нь Парист болж байгаа анхны шоу гэдэгт чи итгэх үү? 2014 онд ч мөн Лондонд анх удаа болсон. Америк брэнд гэдгээ тунхаглангаа шоунууд дандаа АНУ-н томоохон хотуудаар болдог байсан бол энэ жил анх удаа хайр дурлал, хувцас загварын хот Парист зочлох нь ээ.

20. Энэ удаагийн “шигтгээ” Жасмин
Хэдхэн хоногийн өмнө энэ жилийн шоунд Бэлла Хадид оролцох нь тодорхой болсноос гадна “Fantasy Bra” – г Жасмин Түүкс өмсөхөөр болсон. Энэ жилийн шоуны “Fantasy Bra” 3 сая долларын үнэтэй маргад болон алмаз эрднийн чимэглэлтэй бүтээл байгаа ажээ.

victoria secret jasmine зурган илэрцүүд

Ингээд дараа жилийн гайхалтай шоуг тэсэн ядан хүлээе.

 

Чамд гадаадын аль их сургууль тохиромжтой вэ? (сонжоо)

$
0
0
Гадаадад боловсрол эзэмшихийг хүсдэг хүн болгон анхаарлаа хандуулаарай. Бид чиний соёлын сонирхол, амьдралын хэв маягт яг тохирох сургуулийг олж өгье.
Secondary-Schools-Banner_full_full
Жич: Хариулт нь дэндүү өнгөц бөгөөд ул суурьгүй санагдаж магадгүй юм. Гэхдээ л бид сургуулиа сонгохдоо мэддэг хэл, очоод таньдаг хүний элбэг байдал зэргээс бусад зүйлсийг төдийлөн харгалзаж үздэггүй. Харин энэ сонжоо яг чамд тохирох, чиний огт бодож үзээгүй сонголтыг харуулах болно.
1.

2.

3.

4.

5.

6.

7.

8. Хэрвээ ихэнх хариулт чинь 1 бол: Гэгээн Эндрюсийн их сургууль (Шотланд)
Шотландын өндөр толгод чамайг дуудаж байна. Виллиам Валлэйсийн нутгийн өтгөн ногоон талыг таашаадаг, түүхийн арвин эх булгийг сонирхох хүсэлтэй бүсгүйд энэхүү эртний сургууль тун оновчтой сонголт болно.

9. Хэрвээ ихэнх хариулт чинь 2 бол: Гранадагийн их сургууль (Испани) 
Энэхүү Испанийн алдарт сургууль чиний сонирхолд яг нийцнэ. Өглөө нь хичээлдээ явчихаад өдрийн завсарлагаар siesta (дуг нойр)-оо аваад л амьдраад байж дээ. Бухын тулаан, сангри (улаан дарсны ундаа), тапа (шарсан зууш) гурав чиний өдөр тутмын амьдралын хэв маяг болох болно. Испани оронд тавтай морил!

10. Хэрвээ ихэнх хариулт чинь 3 бол: Сиднейн их сургууль (Австрали) 
Адал явдалтай амьдарч, шинэ туршлага хуримтлуулах дуртай чамд Австралийн ууган сургууль тохирно! Эцэс төгсгөлгүй хөгжилтэй явдлуудад бэлэн байгаарай.

11. Хэрвээ ихэнх хариулт чинь 4 бол: Оксфордын их сургууль (Англи) 
Английн ид шидээр дүүрэн хөдөө нутаг чамайг Оксфордын гайхамшигт танхимуудад суралцаач хэмээн урьж байна. Уран зохиол, уламжлал соёлд сонирхолтой чамд сэхээтний хэлтэй энэ ертөнц таалагдах нь гарцаагүй.

12. Хэрвээ ихэнх хариулт чинь 5 бол: Токиогийн их сургууль (Япон) 
Түүх агуулсан эгэл гудамжууд, орчин үеийн технологийн хослол болсон Японы хамгийн нэр хүндтэй сургууль чиний хувьд төгс сонголт мөн. Сүши идэж, караокед дуулах оюутан насдаа бэлэн үү?

13. Хэрвээ ихэнх хариулт чинь 6 бол: Копенгагений их сургууль (Дани) 
Олон хүн холхидог, чимээ шуугиантай хотоос илүү чамд нам гүм, тухлаг, өөртэйгөө өнгөрүүлэх цаг ихтэй хот тохирно. Хичээлээс хичээл дамжих гудам чинь итгэмээргүй үзэсгэлэнтэй байх болно.

14. Хэрвээ ихэнх хариулт чинь 7 бол: École Normale Supérieure (Франц) 
Чиний урлагийн төлөө цохилох яруу уянгат зүрх чинь Парисын анхаарлыг татжээ. Энэхүү элит сургууль чамд дээд зэргийн боловсролыг олгохоос гадна, чөлөөт цагаараа дэлхийн цор ганц музейгээр аялан мэдрэмжээ тэжээх боломжийг олгох болно.

15. Хэрвээ ихэнх хариулт чинь 8 бол: Сөүлийн их сургууль (Солонгос) 
Чи цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг хүсдэг бөгөөд шинэ зүйлийг туршихаасаа огт айдаггүй нэгэн. Сөүлийн их сургууль чамд оюуны болон соёлын цар хүрээгээ тэлэхэд туслах зөв сонголт байх болов уу.

16. Хэрвээ ихэнх хариулт чинь 9 бол: Йоханнесбургийн их сургууль (Өмнөд Африк) 
Адал явдалд адгах ирмүүн хүсэл чинь хил хязгааргүй. Чиний олон төрлийн юманд татагдах сониуч занд чинь энэ сургууль тохирно. Сурахынхаа хажуугаар регби тоглож сураарай.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн – Солонгон охин

Намсрай норов, Drake хоёрын уран бүтээл

Зөвхөн Монголд л харж болох хөгжилтэй зурагнууд

Хоёр ”Ламборгини”-ийн эзэн тодорлоо

$
0
0

lambo

Энэ сарын эхээр гааль дээр хоёр “Lamborghini” буусан талаар сошиал дээр шуурч олны анхаарлыг татаад авсан. Холливүүд болон дэлхийн оддын  гангараа болсон тус машиныг эзэмшигч чухам хэн болох талаар олон нийт ихэд сонирхож байсан бөгөөд “Алтайн хүдэр”-ийн босс Ч.Базараа болон түүний хамтрагч, “Алтайн хүдэр”-ийн Гүйцэтгэх захирал нарынх хэмээн таамаглаад байсан. Харин улаан, шар хоёр “Lamborghini”-ийн жинхэнэ эзэд тодорчээ. Эх сурвалжийн дурдаж буйгаар “МАК”-ийн Дэд Захирал Н.Цэлмүүн болон түүний нөхөр Сү.Батболдын хүү Б.Баттүшиг нарын хурдан хүлэг ийн Монголд заларсан ажээ. Шар өнгөтэй ”Lamborghini Aventador”-ийн үнэ $420000-оос эхэлдэг бол улаан өнгөтэй ”Lamborghini Huracan” $320000-оос эхэлдэг байна.


Гэрлэх санал тавихаар зүрхэн хэлбэрт зул асаагаад зочид буудал ШАТААЖЭЭ

$
0
0

0-7

The Shanghaiist –д мэдээлснээр Хятадын Жезян мужийн Хучжоу хотын Жан гэдэг залуу танилцсаны нэг жилийн ойгоо тэмдэглэхээр Шанхайд ирж зочид буудалд буугаад найз бүсгүйгээ урьжээ. Залуу энэ ойгоор бүсгүйдээ гэрлэх санал тавихаар төлөвлөсөн байжээ. Ингээд долоон давхарын өрөөндөө зул зүрхэн хэлбэртэй байрлуулан асаагаад найз бүсгүйгээ угтахаар доошоо буусан байна. Зочид буудлын үүдэнд хүлээн зогсож байтал гэнэт долоон давхраас хар утаа суунаглаж гарчээ.

Тодруулан харахад өрөөнөөс гал утаа гарч асаж байсан байна. Гал командынхан хурдан ирж өрөөнд гарсан галыг унтрааж дээд давхарт хашигдсан хүмүүсийг аврах шатаар буулгажээ.

Романтик залуугийн өрөө бүхэлдээ шатжээ. Галын дүгнэлтээр зүрхэн хэлбэрт зулын гал хивсэнд авалцаж гал гарчээ. Зочид буудалд нийтдээ 250 мянган юаны хохирол учирч түүнийг Жан төлөх шийдвэр гарсан тул гэрлэхээ түр хойшлуулжээ.

Хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжиннямын хөгжилтэй тайлбаруудаас…

$
0
0

6f4c8e_75_x800

-Лам хуврагыг би шүтэхгүй ээ

Лампард Роналдогоо шүтнэ

-За энэ цэнгэлдэхийг нисдэг таваг гэж гадаадад байдаг юмыг дууриалгаж хийсэн юм байна. Манайд ямар тэр таваг нь байх биш.

-”Реал Мадрид тоглолтынхоо өмнө Сантиаго Бэрнабэу цэнгэлдэхдээ Шакирагийн дууг тавьдаг байсым байна. Тэгсэн нөгөө Шакира нь Пикэтэй орооцолдоод Барсэлоны бэр болсон чинь Реал Мадридынхан уурлаад дууг нь тавихаа больсон юм байна. Тэгээд оронд нь Жавхлан мавхлангийн дуу тавьж байгаа юм бишүү”

-Болдог бол Роналдогийнхаа үсийг нь хусаад хуучны Роналдо болгоод тавьчимаар байх юм даа.

-…Энэ Шева чинь намайг зөндөө гомдоосон. Шевад ерөөсөө дургүй. Гэхдээ танихгүй бурханаас таньдаг чөтгөр дээр гэж өөр юмнуудтай тоглохоор Шеваг дэмжихгүй байхын аргагүй ээ…

-Энэ САФ ингээл тоглолтын турш утсаар туслахтайгаа ярьчих юм. Яасан ч дуусдаггүй нэгж юм. Гэхдээ эднүүд баахан л нэгжтэй байдаг байлгүй дээ. Ямар мань мэт байгаа биш

-Гитлер байсан бол одоо энэ Германы хэдэн тоглогч хожигдвол амьд үлдэхгүй дээ, немцүүд бол тэгэж л тоглодог байсан

-Чоно турж үхсэн газар луу бөмбөг хаялаа

-За наад асуултанд хариулъя. ЗА ЁСТОЙ ЧӨТГӨР БҮҮ МЭДЭЭ…

-Манай Терри нийтийн эзэмшлийн цөөрөм рүү уургаа шиддэг тэгсэн Брижийн загас орсон.

-Энэ хүүхнүүдтэй орооцолддог ажлыг бол Терри, Рүүни гээл англичууд тэргүүлдэг, өөрөөр хэлбэл Европын аварагууд нь бол Англичууд, тэгээл араас нь Францууд ордог. Рибери гэх мэт олон нөхдүүд байгаа.

- Энэ Балотоли хэнээс ч айхгүй ээ.. ЖМ нэг дарах гээд чадаагүй. Арга байж уу багад нь мэс засал хийгээд айх ичих булчирхайг нь аваад хаяцан.

-МЭССИ гэсэн таван үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдгоо.

-За энэ Гетцэ гэдэг залуу бол дортмундын мотор юм байгаан, харин энэ хүн бол багийн гол удирдагч машинаар бол кроп нэр нь хүртэл клоп…

-За Рональдо бөмбөгийг авлаа, хуурлаа, утас дуугарлаа эхнэр байна авахгүй ээ, Рональдо ГООЛ…

-Энэ Дрогбаг харахаар хүн биш хулан тахийн азарга л санаанд ороод байдаг юм…

-Бөмбөг штангнаас пирээтгний 1000 хуваасны нэгтэй тэнцэх зайтай зөрлөө…

-Энэ тоглолт хэзээ ч битгий дуусаасай, ингээд л мөнхөд тоглоод байж байх юмсан, Манчестер хожоосой, Челси ч бас хожоосой

-Үүр цайтал пеналт цохиосой

-За манай Кака сугараад гараад ирлээ….цохилоо…эээ Кака минь чи юу хийчив дээ, яаж байгаан бэ чи……

-Би ээжийгээ шүтдэггүй, аавыгаа шүтдэггүй….Би Лэмпардыгаа шүтдэг, би Роналдугаа шүтдэг

-Хүн болж төрсний, амьд яваагийн утга учир чинь хөлбөмбөг үзэх юм шүү дээ….

-За Анри минь гараад ирлээ. 2 хамгаалагч бол ёстой яршиг л байна даа…

-Тээр хараад байгаарай хөлөн дээрээ ерөөсөө зогсож чаддаггүй уяа нь орсон морь шиг л байдаг даа манай Анри…

-За Алонсо шааалаааа… аан уучлаарай эрхэм хүндэт узэгчидээ…

-За энэ Жэррард чинь хаашаа билээ очиж тоглох гэж байгаад хайнга царайлаад гэртээ паспортоо мартаад Английн онгоцийг 30н минут саатуулж байсан том толгойтой нөхөрдөө

-Маню Барса 2-ын тоглолт дээр
За энэ 2 баг айдасийн даваа уруудаад зуузай холбон давхиж байгаа 2 баг байгаамдаа

-Сүрэг адуун дундаас сүргийн манлай нь би л гэсэн шиг сугараад л гараад ирж байгаагаа тэр Торрэсийг хараачээ

-Ээ Анри миндээ энэ олон жил энийг л өшиглөх гэж тоголсон юм шиг яаж байгаан болоо

-За манай Бэкхэм энэ зунаас Америкын ЛА Галакси гэдэг багт 5 жилийн хугацаанд 250 сая доллараар тоглохоор болсон. Мэдээж цаана нь эзэд нь хэдэн сая тэрбум доллар унагаах нь ойлгомжтой Сүүлийн үед Бэкхэмийг гэмтэл бэртэл байнга дагах болсон учраас багийн түшмэдүүд түүнийг нүдний цөцгий мэт хамгаалах хэрэг гарч байгаа за ер нь Намын даалгавар болж байгаа гэж хэлэхэд буруудах юм байхгүй байхаа эрхэм хүндэт үзэгчидээ.

-Сүүлийн 3 сар хөл бөмбөг тайлбарлаагүй энэ алсын зураглалаас эдгээр хөл бөмбөгчид маань танигдахаа байчихжээ уучлаарай эрхам хүндэт үзэгчидээ.

-За зүүн жигүүрээр Жо Коул гараад ирсэн, за тэр та бүхэн солгой хөлийг нь хараад байгаарай зүгээр гар шиг л хөдөлдөг хөл бөмбөгчин дөө

-За манай Бэкхэм торгуулийн цохилт цохино, за май энийг мөргөөд оруул гэж байгаа юм шиг л дамжуулалт хаядаг, сүүлийн үед Америкт очцон багийн андууддаа мөргөөд оруулахгүй бол зүгээр толгойд нь ойлгоо л билляардын шаариг буланд цохиж байгаа юм шиг гоал оруулж байгаа гэж сонссон, тэр нь ч ер нь үнэн юм шиг байгаамаа.

-”Роналдино бол хөзрөөр ярьвал тамга гэсэн үг… Энэ Лионель Месси ч гэсэн бас нэг тамга. За тэр цаана нь Деко хөзрийн ноён явж байна эрхэм хүндэт үзэгчид ээ…

-Рональдо бид 2 чинь Зүүнбаянд алба хаасан хуучны найзууд…

-Тайлбарыг хийсэн 105 дунд сургуулийн Орос хэлний багш Балжинням…

-За киногоор ярьвал найруулагч нь Рональдино байгаам.. Гол дүрийн жүжигчид нь Роналдо , Робэрто Карлос.

-Анх Стивэн Жэрардыгаа Стэвэн Гэрард гэдэг нэрээр нь оросын тайлбараас сонсжийлаа

-Миний төрсөн өдрөөр Жэрард Лампард 2 шүтээн маань Португалийн эсрэг пэналт алдаж гомдоож уйлуулж байлаа..

-Лионэль Андрэс Мэсси гэдэг залуу чинь дасгалжуулагч Фараанk Райкаардын эрх бацаан байлаа шүү дээ. Нэг тоглолтон дээр бэртчихээд нус нулимсандаа хутгалдаад гарч билээ. Одоо бол тийм бишээ, талбайд гараад л гоол хийнэ цаадах чинь

-Пүүзнээс нь газрын үнэр, подвоолкноос нь тэнгэрийн үнэр үнэртсэн агуу хөлбөмбөгчин гэж энэ дээ

-Энэ жил Манише тун азгүй байгаа. Найз бүсгүй нь салаад багын найзтай нь сууцан. Ээж нь тэмцээний өмнөхөн гараа хугалчихсан. Ер нь л азгүй байгаа. За тэр хар даа. Ус уух гээд усны сав авсан чинь ус нь дуусчихсан байна.

-Мянга есөн зуун ерэн найман оны дэлхийн аваргад аваргын төлөө тоглох гэж байсан Барзилын шигшээ багийн довтлогч Орнальдо найз охинтойгоо муудалцсан тул бие нь муудаж улмаар халуурч байтал хажуу өрөөний Орбэрто Карлос гүйж орж ирэн:-Зүгээрэ Орнальдо,бид ялна…

-Хөлбөмбөгийн бурхан тэнгэрийг Бурханч лам Пүрэвбатаар бүтээлгэнээ.

-2008 оны Олимпын нээлтийн үеэр: Гал мал нь асхаар тэгээд баярлалаа баяртайгаа шаахуу?

-Эрээн асрын өмнө зодоглож
Эртэй бяртай бөхчүүдтэй хүч үзэж яваагүй ч
Үе тэнгийн найз нартайгаа шороон талбайд
Өвдөг тохой шалбалж явсан бид хөлбөмбөгийн фанатуудаа. Тиймээ үзэгчид ээ, фанат бидний хүсэн хүлээсэн ….

-Сэлэнгийн хөвөөнд эмээтэйгээ өссөн
Сэлэхийг нь биш орилохыг нь сурсан
Балжинням тайлбарлалаа үзэгчид ээ…

70 настай эмгэн ач охиндоо БАЙР бэлэглэхийн тулд банк дээрэмдэх ажиллагааг зохион байгуулжээ

$
0
0

0-4(187)

“Питер решает”-д мэдээлснээр Оросын Ленинград мужийн Кириши хотод одоогоор нэрийг нь нууцалж байгаа 70 настай эмгэн ач охиныхоо хуримд байр бэлэглэхийн тулд банк дээрэмдэх хуурамч ажиллагааг зохион байгуулаад газар дээрээ баригджээ. Эмгэний ач охин нь гэрлэхэд тэрээр Санкт-Петербург хотод байр бэлэглэхээр шийджээ. Гэтэл хадгаламжинд нь ердөө 500 мянган рубль байсан нь ахиад төдий хэмжээний мөнгө дутжээ. Дутсан мөнгийгг олохын тулд хотынхоо банкийг дээрэмдэх тун ухаалаг санаа сэдсэн гэнэ. Үүний тулд банкинд теллерээр ажилладаг ганц бие эмэгтэйг 21 настай хүүгийн хамт ятгаж дөнгөжээ. Баг өмссөн хүү нь дээрэмчний дүрээр халдахад ээж нь шууд л 530 мянган рубль өгч явуулахаар төлөвлөсөн агаад оролцогчид томхон шагнал авахаар тохирчээ. Хуурамч дээрэмдэлт төлөвлөгөөний дагуу яг болсон ч залуу гэнэ алдаж банкнаас гаран гүйж явахдаа багаа тайлсанд жижигхэн хотын иргэд дор нь таньж баригдсан байна. Мөнгийг тэр дор нь банкинд буцаан өгч агуу төлөвлөгөө зохион байгуулагч эмгэн болон гүйцэтгэгч ээж хүү хоёрыг баривчилжээ.

Долдугаар сарын ордуудын зурхай

$
0
0

Hello-July-16

Хонь

Хонинуудын хайр дурлалыг ивээх гаргиуд бүгд идэвхтэй хөдөлгөөнд оршиж буй учир тэдэнд энэ сард уйтгарлах боломж олдохгүй л болов уу. Сарын эхний арав хоногт хайрттайгаа, уулзаж байгаа хүнтэйгээ буруу ойлголцох, маргалдах асуудал гарч магадгүй. Хостой, гэрлэсэн эсэх нь хамаагүйгээр хонинууд санаатай, санаандгүй бусдад сээтэн хаяж, илүү анхаарал тавьснаар дэргэдэх хүнээ гомдоох бололтой. Тиймээс харилцаандаа томоохон асуудал авчрахгүйн тулд энэ сард биеэ барьж, үйлдлээ цэгнээрэй. Ангараг гаргийн нөлөөгөөр найз нөхөд, нийгмийн амьдралдаа Хонинууд идэвхтэй байх бөгөөд мөн л хайр дурлал, нөхөрлөл хоёрыг андуурахуйц үйлдэл гаргахаас болгоомжлоорой хэмээн од эрхэс зөвлөж байна. Сарын дундаас эхлэн хайр дурлалын Сугар гараг Хонинуудад хүчтэй нөлөөлж эхлэх агаад хүсээгүй хүн чинь ч чамд татагдаж, адал явдалтай өдөр хоногуудыг өнгөрүүлэх бололтой. Ажлын газрын романс үүсэх магадлал өндөр. Харин гэрлэсэн Хонинууд хайртынхаа мэдрэмж, сэтгэлд анхаарал хандуулж, өөрийгөө түүний оронд тавьж, ойлгохыг хичээгээрэй. Харин сарын сүүлээр Хонинуудын хувьд харилцаагаа бат бөх, удаан настай байлгахыг хичээх бөгөөд илүү анхаарал хандуулна. Мөнгө, санхүүтэй холбоотой олон зүйл энэ сард болж өрнөх бөгөөд Хонинууд зугаа цэнгэл, үрэлгэн зандаа анхаарахгүй бол түр хугацааны санхүүгийн асуудалд орж мэднэ. Энэ сард уйтгарлаж, ганцаардах тохиолдлууд гарах бөгөөд үүнтэй холбоотойгоор ухамсаргүйгээр мөнгө үрэх магадлалтай. Тиймээс хэчнээн уйтгартай, гармаар байсан ч хийх ёстой ажлаа хийж, өөрийгөө хязгаарлаарай хэмээн од эрхэс зөвлөж байна. Мөн орлогоо нэмэгдүүлэх тал дээр анхаарвал зохилтой. Бархасбадь гаргийн нөлөөгөөр сарын дундаас санхүүгийн байдал сайжирч нэмэгдэнэ. Зарим орлогын эх үүсвэр нээгдэж, хөрөнгө оруулалтын ашиг нэмэгдэх бололтой. Гэхдээ зарж үрэх тал дээр маш болгоомжтой бодолтой байх хэрэгтэйг од эрхэс сануулсаар байгааг мартаж болохгүй. Санчир болон Далайн ван гаргиудын буцах хөдөлгөөний улмаас ажлын талбарт хатуу дэг журам, шаардлага өндөр байх бололтой. Үүгээс бусдаар ахлах албан тушаалтнуудтайгаа хэл амаа ололцох, харилцагчидтай харилцах тал дээр Хонинууд сайн байна. Сарын сүүлээр Буд гараг буцах хөдөлгөөнд орсноор ажлын байрны уур амьсгал хүйтэрч эхэлнэ. Энэ үед Хонинууд өөрсдийн нөхөрсөг, манлайлагч, хөгжилтэй чанарыг харуулж, идэвхтэй байгаарай. Сарын дунд хүртэл Хонинууд сэтгэл санааны хувьд савалгаатай, дээш доош үсчсэн өдрүүд байх бололтой. Энэ үед өөрийгөө сайтар сонсож, удирдаж сурахад анхаарвал тустай. Энэ сард нойргүй хонох шөнүүдээ багасгаж, ядарч сульдахгүй байх тал дээр анхаарч, эрүүл амьдралын хэв маягтай болоорой. Эцэст нь тэвчээртэй байж, үерхэл, хайр сэтгэлийн тал дээр өөрийгөө голж, гутрах хэрэггүй шүү. Мөн хэт их цагийг зугаа цэнгэлд зарцуулахаас татгалзаарай хэмээн од эрхэс зөвлөж байна.

Үхэр

Үхрийн ордныхны хувьд эгзэгтэй үе ирж байна. Өөрөөр хэлбэл хувийн амьдрал, зорилгоо нэг тийш шийдэж, уулзаж байгаа хүнээ дэргэдээ байлгасаар байх эсэхээ шийдэх үе юм. Сарын эхний арав хоногт Үхрүүд нөхөр/эхнэр, хайрт, уулзаж байгаа хүнтэйгээ зөрчил, маргаантай байх бөгөөд хамтын болон хувийн амьдрал, секс гээд олон талбарт зөрчилдөх бололтой. Хамтдаа байхаар шийдсэн ч бухимдал, сэтгэл зовнилоор дүүрэн байж магадгүй. Тиймээс шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Мөн хэнд юу хэлж байгаагаа сайтар бодож, болгоомжтой байхгүй бол хайртай хүнээ гомдоож мэднэ шүү. Сарын дундаас эхлэн нөхцөл байдал дээрдэж, тодорхой болж эхэлнэ. Үхрийнхний хайр дурлалын амьдралыг зохицуулагч Сугар гараг зөв байрлалд шилжсэнтэй энэ холбоотой юм. Үхрүүдийн зарим нь буруу харилцаагаа тасалж, зарим нь шинэ харилцаа эхлүүлнэ. 2018 оны 7 сарын турш мөнгө санхүү Үхрүүдийн хувьд эмзэг сэдэв байх бололтой. Материаллаг хэрэгцээгээ хангахын тулд Үхрүүд хувийн болон хувьсгалын зарим зүйлсээ золиослох хэрэг гарч магадгүй. Мөнгө, санхүүгийн хэрэгцээнээс шалтгаалан сарын дундаас эхлэн дэргэдээ байгаа хүмүүсийг дарамталж магадгүй. Харин од эрхэс Үхрүүдийг зөвхөн өөрийн нөөц бололцоо, авьяас чадвартаа анхаарч, бусдын юманд нүд унагахгүй байхыг зөвлөж байна. Мөнгөнөөс болж дотнын хүмүүстэйгээ харилцах харилцаагаа сэвтүүлж болохгүй шүү. Сарын сүүлээр Бархасбадь гарагийн нөлөөгөөр зээл эсвэл бараа таваараар мөнгө босгоно. Мөн хөрөнгө оруулалт олох ч магадлалтай. Сарын сүүлээр Буд гараг буцах хөдөлгөөнд орох ба энэ үед гэр орон, гэр бүлдээ гаргах зардалдаа анхааралтай байгаарай. Хэрвээ чи үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бизнес, зарлага сэдсэн бол түүнийгээ хойшлуулахад гэмгүй. Ангараг гарагийн буцах хөдөлгөөний улмаас ажил, бүтээмж удааширч, илүү их хичээл зүтгэл шаардана. Харин Сугар гарагийн нөлөөгөөр сарын дундуур Үхрүүд өөрийн авьяас чадвар, нөөц бололцоогоороо бахархах үйл явдал тохионо. Сарын сүүлээр ажил мэргэжлийн холбогдолтой томоохон шийдвэрийг Үхрүүд гаргах болно. Сарын эхэн хагаст бие болоод сэтгэл санаа эрч хүч, урам зоригтой байх бөгөөд тэр ч бүү хэл одоогийн болон хууч өвчнөө эдгээх зөв аргаа олох бололтой. 7 сарын турш чиний хамгийн дайсан бол чиний айдас, уур бухимдал байх бөгөөд энэ нь шийдвэр гаргалтыг чинь удаашруулж, харанхуйлах болно. Тиймээс өөдрөг байх хэрэгтэй шүү. Учир нь тун удахгүй нөхцөл байдал дээрдэж, сайжирна. Эцэст нь хайр сэтгэлийн асуудалд шийдвэр гаргах гэж хэт яарах хэрэггүй. Сарын сүүлээр хувийн амьдралаа эрүүл саруул ухаанаар эргэцүүлэх болно.

Ихэр

Энэ сарын эхний арав хоногт Ихрүүд хайр сэтгэлийн амьдралаасаа шалтгаалж ердийнхөөсөө илүү зөрчил, маргаантай байх бололтой. Хайртай хүн чинь чамайг дэмжиж, дэргэд чинь байх гэлээ ч чамд хэн ч юу ч таалагдахгүй болов уу. Сарын дунд хэсгээс уур амьсгал сайжирч, гэгээлэг болж эхэлнэ. Гэрлэсэн, хостой, салсан байсан ч Сугар болон Санчир гаргиудын нөлөөгөөр хүсэл тачаал, сексийн тоглоомонд татагдаж, өөрийгөө нээлттэй байлгана. Хэн нэгэнд сэтгэлээ нээх, болзоонд урих гэх мэт алхам хийхэд ээлтэй хэдий ч хэр их зардал гаргаж байгаадаа анхааралтай байгаарай. Учир нь ашиг хонжоо харсан хүнд татагдсан байж магадгүй шүү. Гэрлэсэн Ихрүүд хайртдаа илүү их анхаарал хандуулж, гэр бүлдээ цаг зав зарцуулж, хамтын төсөвтөө анхаарал хандуулаарай. Ихрүүдийн мөнгө санхүү Нарны нөлөөгөөр энэ сарын сүүл хүртэл маш сайн байх нь. Гэхдээ бүхий л зам дардан байхгүй гэдгийг санаарай. Ихрүүдийн хувьд энэ сард санхүү мөнгийг хамгийн чухалд тавина. Хуучны, өмнөх санхүү, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлуудад санаа тавихад ээлтэй. Мөн өөрийн хувь хүний нөөц бололцоо, авьяас чадвартаа үнэлэлт дүгнэлт өгч, түүнийгээ бусдад таниулахад анхаарах бололтой. Ихрүүдийн амжилт, карьерийг ивээгч Ангараг гараг буцах хөдөлгөөнд орчихсон хэдий ч Бархасбадь гарагийн нөлөөгөөр хийж буй ажлын явц бүтээмж хурдасна. Уур бухимдал, стресс бага байх бөгөөд нөхцөл байдлыг илүү прагматик, өөдрөг өнцгөөс харж ажиллана. Сарын сүүлийн 4 хоногт ажлынхаа хамтрагчтай зөрчилдөж магадгүй учраас хэтэрхий өөрийнхөөрөө зүтгэж, зөрүүд байх хэрэггүйг зөвлөж байна. Аялал, жуулчлалын үеэр болгоомжтой байхыг сануулж байна. Үгүй бол санаандгүй осол, гэмтэлд өртөх магадлал өндөр байна. Мөн эрүүл мэндийн асуудал гарвал хойшлуулалгүй эмнэлэгт очоорой. Эцэст нь сарын турш хариуцлагатай, бодит сэтгэлгээтэй байвал илүү ихийг олж авна хэмээн сануулж байна.

Мэлхий

Сарын сүүлийг хүртэл Санчир болон Дэлхийн ван гарагийн буцах хөдөлгөөний нөлөөгөөр хайр сэтгэлийн амьдрал чинь төдийлөн гэрэл гэгээтэй байхгүй бололтой. Хосууд хоорондоо зөрчилдөж, ойлголцоход хүндрэлтэй байна. Харин сайн мэдээ гэвэл Бархасбадь гарагийн нөлөөгөөр ганц бие Мэлхийнүүдэд таатай цаг хугацааг бэлэглэх нь ээ. Ялангуяа тогтвортой харилцаа тогтоохыг хүсэж байгаа Мэлхийнүүдэд сайхан боломжууд гарч ирнэ. Гэр бүл, хосын харилцаандаа шинэчлэлт өөрчлөлт хийхээр хичээж буй Мэлхийнүүдэд ч ээлтэй. Гэр орон, өдөр тутмын амьдралын асуудлууд Мэлхийнүүдэд хэцүү санагдахгүй бөгөөд хурууныхаа үзүүрээр бүгдийг шийдээд явах бололтой. Харин гэр бүлээ цуцлах гэж байгаа Мэлхийнүүд хэт хүлцэнгүй байх хэрэггүйг од эрхэс сануулж байна. Нөхцөл байдлыг бодитоор харж, өөрт хэрэгтэй шийдвэрүүдийг гаргуулах хэрэгтэй. Харин Ангараг гарагийн буцах хөдөлгөөний улмаас Мэлхийнүүдийн хүсэл тачаал хүчтэй оргилж, сонирхолтой, хачин зүйлс туршиж үзэхийг хүсэх бололтой. Бархасбадь гарагийн нөлөөгөөр энэ сард Мэлхийнүүдийн ажил хэрэг бүтэмжтэй байна. Өөрийн хобби, сонирхлоо бизнес болговол амжилттай. Санчир гарагийн буцах хөдөлгөөний нөлөөгөөр хамтын ажиллагаа, түншийн харилцаа сайн байх бололтой. Хэдий өөрийнхөө авьяас, нөөц бололцоог үнэлэх хэрэгтэй ч зөвхөн өөрийн чадалд найдаж болохгүй гэдгийг сайтар ухаарах цаг хугацаа болж өнгөрнө. Хамтран ажиллагч, хамтрагчдын дундах багахан зөрчил, маргаан нэг тийш болж, бие биенээ ойлгож, хамтын ажиллагаа амжилттай үргэлжилнэ. Ажил хайж байгаа Мэлхийнүүд азтай байж, яг хүсэж байсан нь биш байж болох ч дажгүй ажлын байранд томилогдоно. Мөнгө санхүү зөрчил, маргааны эх үүсвэр болох нь амархан байх учраас дэргэдэх хүмүүстэйгээ санхүүгийн үл ойлголцол гаргахгүй байхыг сануулж байна. Сарын сүүлээр хайртай дотнын хүнээсээ санхүүгийн туслалцаа авна. Ойр тойрныхон чинь чамайг мөнгөний тал дээр амин хувиа хичээсэн, авахаа л мэддэг гэх мэтээр муу үг дуулгаж магадгүй. Үүнийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлэлгүй өөрийнхөө байгаа байдалд бодитоор үнэлгээ өгч, шийдвэр гаргах хэрэгтэй шүү. Их хэмжээний зарлага, хөрөнгө оруулалтыг аль болох хойшлуулбал сайн. Энэ сарын турш Мэлхийнүүд ядрангуй, эрч хүч султай, мөнгөний асуудлаас болоод сэтгэлийн хямралтай байж магадгүй. Гэр бүл, хүүхдүүдтэйгээ илүү их цагийг өнгөрүүлж, аялалд явбал сэтгэл санаа чинь дээрдэж, эрч хүчээр сэлбэгдэнэ. Биеийн эрүүл мэндийн бүтэн үзлэгт орвол ээлтэй. Эцэст нь хийж чадах эсэхдээ эргэлзэж байгаа бол бусдад бүү амлалт өгөөрэй. Мөн өөрийгөө санхүүгийн асуудалд оруулах шийдвэр, ер нь санхүүтэй холбоотой томоохон шийдвэрийг энэ сард гаргах хэрэггүй гэдгийг од эрхэс сануулж байна.

Арслан

Ангараг гарагийн буцах хөдөлгөөний улмаас Арслангуудын хосын харилцаа зөрчил, маргаантай байх бололтой. Харилцаагаа хэвийн байлгахын тулд Арслангууд аль болох уян хатан байх хэрэгтэй. Гэр бүл, хосын харилцааны чинь хамгийн том дайсан бол чиний эго байж магадгүй. Тиймээс хамтын шийдвэрт хүрч, асуудлаа хамтдаа шийдвэрлэхэд анхаарлаа хандуулаарай. Энэ хугацаанд хостой, гэр бүлтэй Арслангууд харилцаандаа тустай санаачлага гаргаж, анхаарлаа хандуулах хэрэгтэй шүү. Харин ганц биечүүд тогтвортой харилцаа тогтоох, гэрлэх гэх мэт шийдвэр гаргахад таагүй. Хуучин харилцаагаа сэргээх, хилийн чанадад байгаа хэн нэгэнтэй харилцаагаа сэргээх магадлал өндөр байна. Хэрвээ чи энэхүү харилцааг хүсэж байгаа бол бүх зүйл чамд ашигтайгаар шийдэгдэнэ гэдгийг хэлье. Бархасбадь гарагийн нөлөөгөөр сарын сүүлээс эхлэн Арслангууд хүч чадлаа эргэн атгаж, өөрийн болгоно. Гэвч хайрт чинь чамайг хүндлэхгүй, дэмжихгүй байгаа мэт мэдрэмж төрж магадгүй шүү. Мөнгөтэй холбоотой асуудлууд энэ сард Арслангуудын хувьд №1 –т тавигдана. Ажлын талбар дээр Арслангууд ердийнхөөсөө түрэмгий, уур бухимдалтай байж магадгүй. Тиймээс сэтгэл хөдлөлөө дарж, өөрийгөө сайтар удирдахыг од эрхэс сануулж байна. Үгүй бол ашигтай хамтын ажиллагаагаа уур бухимдлаасаа болж үгүй хийж мэднэ. Сарын дундаас эхлэн Сугар гарагийн нөлөөгөөр санхүүгийн байдал чинь ээдрээтэй, төвөгтэй болж эхэлнэ. Ажил бүтэх гэж байгаад саад гарч ирэх гэх мэт асуудлууд чамайг бухимдуулах бололтой. Харин энэ сард ажил мэргэжил, хамтын ажиллагаатай холбоотой гарах өөрчлөлтүүдэд нээлттэй байгаарай. Учир нь чамайг сайн зүйлд хөтөлж, үр дүнгүй хамтын ажиллагаа, сэтгэл ханамжгүй ажил гэх мэт зүйлсээс салгана. Үүнтэй холбоотой Арслангууд өөрийн гэсэн бизнесийг эхлүүлж, илүү чөлөөтэй ажиллах боломж бололцоо хайх бололтой. Энэ сард хэт үрэлгэн байж болохгүй мөн түргэн уураа дарж, бусдад хүлээцтэй хандахдаа анхаараарай. Санчир гарагийн буцах хөдөлгөөний улмаас Арслангууд бие, сэтгэлээрээ ядарч, сульдан уур бухимдалтай байх бололтой. Ялангуяа ажилдаа сэтгэл ханамжгүй байх байдал давамгайлна. Үүнээс гадна өмнө нь зориглохоос айж эмээж ирсэн зүйлтэйгээ нүүр тулна. Эцэст нь хайр сэтгэл болон ажлын харилцаандаа тэвчээртэй, хүлээцтэй байх уриаг сарын турш хэрэгжүүлээрэй. Бусдыг захиран, тушаах хүслээсээ чи юуг ч олж долоохгүй шүү.

Охин

Сарын эхний арав хоногт гэр бүл, хостой Охиныхон бодлогогүй үг, үйлдлээсээ болж хайртай хүнээ гомдоох бололтой. Гэвч үүнийг буцаах боломжгүй болсныг чи сүүлд нь ойлгоно. Үүнийг засаж залруулах ганц арга нь өөрийн хандлагаа өөрчлөх юм. Санчир болон Дэлхийн ван гарагийн нөлөөгөөр хайр сэтгэлийн харилцаандаа илүү хариуцлагатай, бодолтой байх хэрэгтэй болно. Хэн нэгний зүрх сэтгэлийг эзэмдэхээр хичээж байгаа бол тийм ч амар хялбар байхгүй бололтой. Харин ганц биечүүд алсын зайны эсвэл өөр хэл соёлтой хүнтэй хайр сэтгэлийн романс үүсгэх магадлалтай. Гэр бүлтэй, ганц бие аль нь ч бай Охины ордныхон хуучин харилцаанууддаа дүгнэлт хийж, одоодоо шинэчлэл, санаачлага гаргах нь ирээдүйд нэг алдаагаа ахин давтахгүй байхад чинь тусална гэдгийг санаарай. Ангараг гарагийн буцах хөдөлгөөний улмаас Охины ордныхон өөрөөсөө гаргаж буй хичээл зүтгэлтэйгээ тэнцэх хэмжээний үр дүн авч чадахгүй байгаа мэт санагдана. Өөрөөр хэлбэл дутуу үнэлэгдээд байгаа мэт санагдах бололтой. Аливаа зүйлээс хүлээх үр дүнгээ багасгаж, өөрийгөө удирдаж сурахад энэ нь тусална. Бархасбадь гарагийн нөлөөгөөр ойр дотнын хүнээсээ тусламж авч, ашигтай түншийн харилцаа эхлүүлснээр өөрийн авьяас чадварт илүү итгэлтэй болох бололтой. Ажлын хамтрагч, дээд доод албан тушаалтнуудтайгаа харилцахдаа тайван, хүлээцтэй байгаарай. Сарын дундаас эхлэн Сугар гарагийн нөлөөгөөр санхүүгийн байдал чинь чиний хичээл зүтгэлээс шалтгаалах бөгөөд орлого нэмэгдэж эхлэх нь тодорхой байна. Охины ордныхон өөрийгөө удирдаж авч явахдаа гаргууд ч энэ сард бусдаас бага ч гэсэн шалтгаалж сурах хэрэгтэй бололтой. Мөн ажилтай холбоотой зорилго чиглэлээ өөрчилж, ашиггүй төслөө зогсооно. Ангараг гарагийн буцах хөдөлгөөний улмаас Охиныхон эрүүл мэнддээ сайтар анхаарах хэрэгтэй бололтой. Стрес, сэтгэл зүйн асуудлууд хоол боловсруулах системд муугаар нөлөөлж магадгүй учраас идэж уухдаа анхааралтай байгаарай. Амин дэм, бадууд авч хэрэглэвэл сайн. Мөн гэнэтийн осолд орох магадлал өндөр учраас болгоомжлоорой. Эцэст нь түргэн уур, бухимдлаас өөрийгөө ангижруулж, тайван хүлээцтэй байгаарай. Материаллаг зүйлстэй холбоотой аливаа зүйлийг хэлэхээсээ өмнө ахин нэг бодож үзээрэй хэмээн од эрхэс сануулж байна.

Жинлүүр

Ангараг гараг буцах хөдөлгөөнд орсноор энэ сард Жинлүүрийн ордныхны хайр дурлалын харилцаа одоо цагийн төлөв байдалд шилжих нь. Чи харилцагчдаа хатуу үг хэлснээр байдлыг илүү хүндрүүлж магадгүй учир ямар нэг маргаан үүсэхэд сэтгэл хөдлөлөө барьж, үг үйлдлээ хянахыг сануулж байна. Хамтрагчаа үл тоон хэт их мөнгөний талаар ярих, эсвэл хэт их өөр зүйлийн талаар ярьж өөр зүйлд анхаарлаа хандуулах нь чамаас залхахад хүргэж болзошгүй. Энэ сард чиний эрч хүч нэлээн барагдаж магадгүй учраас сайн сайхан зүйлсийг эрж хайх, зугаатай сэтгэлд таатай зүйлсийг хийх, өөрсдөдөө амралт өгөхийг эрмэлзэх хэрэгтэй. Сарын 10-ны үеэр нэлээдгүй гарз хохирол, хүчтэй маргаан гарч магадгүй учир дотно ярилцахыг эрмэлзэж, итгэлцлийг бий болгохыг хичээснээр үүсэх асуудлаас өөрийгөө бас хамтрагчаа хамгаалж чадна. Бүх зүйлд уучлал хамгийн чухал гэдгийг санаарай. Харин ганц бие Жинлүүрийнхний хувьд энэ сар ээлгүй байх нь ээ. Албан ёсны харилцаа эхлүүлэх, сүй тавих, гэрлэхэд тийм ч таатай сар биш болохыг од эрхэс сануулж байна. Харин ганц биечүүл сарын сүүл буюу 27-ны үеэр өөрийн онцгой харилцаа, романтик үйл явдлыг эхлүүлж магадгүй. Ажил хэргийн тал дээр энэ сард нэлээдгүй амжилттай байх ба мэргэжлийн нэр хүнд өсөж, урт хугацааны төслүүд дээр ажиллаж эхлэх нь. Нөлөө бүхий баг хамт олон, томоохон компанит ажилд гар бие оролцох боломж гарах хэдий ч анхаарал болгоомжтой, хянуур байхыг сануулж байна. Бага зэргийн зөрчил маргаан үүссэн ч тэвчээртэй, хүлээцтэй хандаж, эхэлсэн зүйлээ дуусгаж ард нь гарах хэрэгтэй. Харин ажилдаа улайрч гэр бүл, ойр дотнынхондоо хэт анхаарал хандуулахгүй байх нь тийм ч хүсэмгүй үр дүнг авчирч магадгүй учраас хайртай, дотнын хүмүүстээ анхаарал хандуулах хэрэгтэй. Сарын 13-аас карьерт чинь шийдвэрлэх, чухал мөч ирж магадгүй. Энэ нь сайн муу аль ч байж болзошгүй. Цалин урамшуулал шагнал авах, тэр бүү хэл дээд албан тушаалын хүнтэйгээ нэг сайн зөрөлдөх гээд хурцадмал, шийдвэрлэх юу ч тохиож болзошгүй. Аль нь ч байсан чамайг томоохон зорилгоо шинээр харах, өөрчлөх цаг иржээ гэдгийг сануулсан том үйл явдал байж магадгүй. Мөнгө санхүү сайн байх хэдий ч гэр бүл, аав ээжээсээ хамааралгүйгээр санхүүгийн хувьд бие даасан байх хэрэгтэй. Энэ сард эрүүл мэндийн хувьд сайн байх нь. Шаардлагатай гэвэл эрүүл мэндийнхээ төлөө их зарлага гаргасан ч чи алзахгүй. Сарын 10-аас хууч, архаг өвчин сэдэрч магадгүй. Сэтгэлээ амар тайван байлгаж, оюун санаагаа таагүй зүйлсээс чөлөөлөхийг хичээгээрэй. Мөн хайр дурлал, ажил карьер, хувийн амьдралтай холбоотой чухал шийдвэрүүд дээр найз нөхдийнхөө үгийг биш өөрийнхөө л шийдвэрийг дагах хэрэгтэйг сануулж байна.

Хилэнц

Энэ сар хувьд романтик, мөрөөдсөн шиг нь сар байх хэдий ч хосын тань хувьд энэ бүхнийг давж өнгөрүүлэх хэцүүхэн байж болзошгүй. Сарын эхний арав хоногт бүх зүйлс хэвийн өмнөх шигээ л байх болов уу. Эцэг эх чинь хувийн амьдралд хэт оролцож, эсвэл хайртад чинь сэтгэл дундуур байж магадгүй. Зарим нэг өмч, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үл ойлголцол, асуудал гарч болзошгүй. Энэ бүх зүйлд хос чинь хэр уужим, хэр уян хатан хандаж байгааг ажиглах хэрэгтэй. Сарын 10-наас Хилэнцийнхний бүлгийн хамтын ажиллагаа болон найз нөхдийн харилцаа, ирээдүйн төлөвлөгөө зэрэгт сайнаар нөлөөлж эхэлнэ. Мөн хайр дурлал, гэр бүл, үр хүүхэдтэй холбоотой асуудлууд сайнаар шийдэгдэх ба, энэ үед өөрийгөө нээж, бусадтайгаа илүү дотно байж, хайртдаа чухал сонголт хийх эрх чөлөө өгч, өөрсдийн ирээдүйгээ маш чухал хийгээд бодитойгоор төлөвлөдөг гэдгээ харуулаарай. Энэ нь хоорондын харилцаагаа авч үлдэхэд чухал нэмэртэй байх болно. Хайртыгаа өөрийн чинь хараа хяналтаас холдож, гадуур гарч байхыг зөвшөөрөх нь түүнийг баярлуулна. Өмнө нь хайр дурлалынхаа асуудалд яаруу сандруу, болчимгүй хандаж байсан бол энэ бүхэн цэгцэрч, бусдад ил болж, нэр хүндийг чинь ч өсгөх болно. Сарын 26наас хосуудын хоёр биедээ итгэх итгэлцэл алдагдах төлөвтэй байна. Энэ нь зарим хосуудад салалтыг ч авчирч болзошгүй од эрхэс сануулж байна. 7 сарын турш ажил мэргэжлийн хувьд маш сайн байх төлөвтэй байна. Тушаал дэвших магадгүй ч зарим тохиолдолд дээд удирдлагуудтайгаа болон бизнесийн хамтрагчидтайгаа учраа ололцоход хэцүүхэн байх нь. Энэ үеэр ажил мэргэжлийн шинэ салбар олж жижиг сажиг зүйлстэй зууралдалгүй, урт хугацааны ажил эхлүүлэхэд таатай. Гэвч өөрийн сурсан мэргэжлээс нэг их холдохгүй байвал зохистой. Чиний хичээл зүтгэл ямар чухал зүйл болохыг өөрөө эхлээд ойлгох нь чухал. Учир нь зарим тохиолдолд хичээл зүтгэл санасан шиг үр дүн авчрахгүй байх боломжтой. Сарын 10-аас ажлын амжилт нэмэгдэх бөгөөд сүүлийн 20 хоног ашиг орлого сайн байна. Тиймээс өөрийгөө удирдаж ажил мэргэжлийн хувьд болгоомжтой бас уян хатан байхыг хичээгээрэй. Нарны нөлөөгөөр аливааг хэтрүүлж дүгнэх хандлагатай байна. Үүнээс болж тушаал дэвих боломжуудаа алдаж магадгүй тул урт хугацааны стратегиа дагаж аливаад хөнгөн хандахыг хичээгээрэй. Гэр бүл болон ажил төрөлтэй холбоотой асуудлаас болж стресс нэмэгдэх нь. Хоол боловсруулалт муудаж, ходоодны хүчил нэмэгдэх магадлалтай тул хөнгөн дэглэм барих нь зүйтэй. Хууч өвчин сэдэрч, бие тавгүйтэж болзошгүйг сануулж байна.

Нум

Хайр дурлалын хувьд аливаа зүйлс амархан байхгүй нь. Сарын эхний хагаст хайр дурлал түгшүүртэй байж магадгүй, тиймээс энэ нь хайрттайгаа хамтдаа төлөвлөж, нэг чигт харж амьдрахад улам хэцүү болж ирнэ. Ганц бие Нумынхны хувьд өөрийн зүрх сэтгэлийг ялан дийлэх гэсэн хэцүү мөч тохиох нь. Хичээл зүтгэл чинь талаар болсон байсан ч босч ирээд дахин хүчирхэгээр тэмцэх хэрэгтэй. Хэрэв ямар нэг албан биш харилцаатай бол сэтгэлээ илчлэхэд тохиромжтой цаг байх болно. Мөн өөрийгөө хайр дурлал, үнэнч байдал, харилцан итгэлцэл зэрэгт ямар үзэл бодолтой явдаг, ямар сэтгэл хөдлөлөөр ханддагаа бодож эргэцүүлэх цаг. Магадгүй хэт төвөгтэй харилцаагаа орхих цаг нь ирсэн ч байж мэднэ. Мөнгө санхүүгийн хувьд энэ сар мөнгөтэй холбоотой асуудлаа цэгцлэхэд нэн тохиромжтой. Мөн өөрийн мөнгө олох арга барил, эх үүсвэр, материаллаг хэрэгцээгээ хэрхэн хангадаг зэргээ нухацтай бодох хэрэгтэй. Сарын хоёр дахь хагасын эхний өдрүүдэд юмс сайнаар өөрчлөгдөх бөгөөд ажил мэргэжлийн хувьд шинэ боломжууд нээгдэж, удирдлагууддаа сайхан сэтгэгдэл төрүүлж, урамшуулал ч авч магадгүй. Тиймээс ажилдаа идэвхтэй байх хамгийн тохиромжтой цаг байх нь. Гэхдээ ажил мэргэжилтэй холбоотой асуудлууд болон гарын үсэг зурахдаа анхаарал болгоомжтой, хянуур байхыг од эрхэс сануулж байна. Ажил хэргийн хамтрагч, хамтран ажиллагсадтайгаа болгоомжтой, бодолтой харьцах нь зүйтэй. Сарын 10-аас амрах, бясалгах болон сэтгэл зүйн дасгал хийхэд нэн тохиромжтой.

Матар

Матрынхны хувьд сайн мэдээ дагуулсан сар байх нь. Сарын 10-аас найз нөхдийн харилцаа болон нийгмийн дундах харилцаа сайжирна. Хайрттайгаа гадуур гарч, зугаалж, хамтдаа амрах хэрэгтэй. Гэрлэсэн Матрынхны хувьд нөгөө хүнээ аялалд урьж, театрын үзэсгэлэнд оч. Хэрэв шинэ хүн хайж байгаа бол өндөр боловсролтой болон хуулийн талын хүмүүст татагдах хандлагатай. 7 сарын 13-аас гэрлэлтээ батжуулж, эсвэл харилцаагаа албан ёсны болгоход таатай байх нь. Тогтвортой бус харилцаа болон, хайраас илүүгээр мөнгийг илүүд үздэг харилцааны хувьд байдал хурцдаж, салж сарниж ч магадгүй. Гэвч ингэсэн нь дээр байх болно. Сарын 23-аас Нарны нөлөөгөөр ямар нэг хардалт, өмчирхөлгүйгээр зөвхөн бие физиологийн харилцааг хүсч эхлэх болно. Энэ сард мөнгөтэй холбоотой асуудлууд тогтворгүй болж, гэр бүл болон гэртээ ямар нэг төлөвлөгдөөгүй зардлууд гаргаж магадгүй. Тиймээс үл хөдлөхтэй холбоотой арилжаа наймааг хойшлуулсан нь дээр. Мөн хэрэв гэр бүлийнхнээсээ мөнгө авахаар зэхэж байсан бол тэдэнд ч чамд хэлээгүй асуудлууд байж магадгүй тул санхүүгээ бие даасан байлгаж, өөрийн орлоготой болсон нь дээр. Буд гаригийн нөлөөгөөр сарын 10-аас гадаадад мэргэжил дээшлүүлэхээ сурч магадгүй нь. Учир нь Буд гаригийн нөлөө дотоод харилцаанаас илүү гаднын хүмүүстэй харилцах харилцааг илүү дэмжих нь. Карьертай холбоотой эртний төслүүд дуусч, шинэ төсөл гарч ирнэ. Гэхдээ шинэ төсөл гэдэг нь мөнгөтэй холбоотой шинэ асуудлууд гарч ирнэ гэсэн үг учраас төсөөлснөөс удаанаар хэрэгжиж ч магадгүй. Өөрийн ажиллаж байгаа салбараа нэг анзаараарай, энэ нь гадаадтай хэр их уялдаатай байна, чиний сурах гэж байгаа мэргэжил энэ зах зээлд хэр их хэрэгтэйг тооцоолж үзсэн нь дээр. 7 сарын 26-аас мөнгөтэй холбоотой асуудалд дээр болгоомжтой хандах хэрэгтэй. Хэрэв та ямар нэг байгууллагын санхүүг барьж байгаа, хэн нэгний мөнгийг хариуцаж эсвэл банкинд ажиллаж байгаа бол энэ нь зээл өгч, авахад тохиромжгүй үе байх болно. Энэ сарын 27 хамтрагчтайгаа харилцах харилцаагаа болон мөнгөтэй харилцдаг арга барилдаа дахин нэг дүгнэлт хийх цаг байх нь ээ. Биеийн эрүүл мэнд сарын 10-аас дээрдэнэ. Найзууд чинь чамайг хямралаас гарахад дэмжлэг үзүүлнэ, эмчийн зөвлөгөө болж магадгүй учраас зөвлөгөөг нь дагаарай. Сарын сүүлд зүрх болон цусны эргэлттэй холбоотой өвчин сэдэрч магадгүй. Ямар нэг зүйл эвгүйрхэх л юм бол шууд эмчид хандахыг од эрхэс сануулж байна.

Хумх

Хайр дурлалын тал дээр маш таатай мөч ирж байна. Зарим Хумхуудын хувьд эрс шинэчлэлт хийж хуучин байсан хэрэггүй асуудлуудыг нурааж хаях хэрэгтэй. Гэхдээ нөгөө хүн чинь чиний хувийн орон зайг ойлгодоггүй эсвэл үл ойлголцол үргэлж үүсдэг бол ийм алхам хийх нь хүндрэлтэй байж болзошгүй. Үл ойлголцлын хамгийн гол сэдвүүд нь амьдрах байр, гэр бүлийн амьдрал, үл хөдлөх хөрөнгийн зээл зэрэг байж болох ч үр хүүхдийн тухай асуудал ч хүндхэн байж магадгүй. Сарын 10-аас дээр дурдагдсан асуудлуудыг хайрттайгаа хамт шийдэхийг эрмэлзээрэй. Хамгийн гол нь энэ бүгдийг хамтдаа даван туулах нь чухал бөгөөд хайртдаа үзэл бодлоо илэрхийлэх боломж өгөх хэрэгтэй. Хэн нэгнийг хайж байгаа ганц бие Хумхуудын хувьд өөрийнхөө галзууртлаа хайрлаж дурлаагүй хүнтэйгээ хэт түргэн харилцаанд орж, гэрлэлтэд яарах хандлагатай байгаа учраас сэтгэл зүрхээ сонсож, тайван бас хянамгай байхыг сануулж байна. Сонирхолтой хүмүүстэй уулзаж, нийгэмд идэвхтэй бай. Сарын 23-аас хайр дурлалын амьдрал гэрэлтэж эхлэх бөгөөд хайрт чинь аливаад ул суурьтай хандаж эхлэх нь. 7 сарын 10-аас ажил мэргэжилд сайн зүйлс тохионо. Тиймээс ажлаа сайн хийснээр тэр хэмжээгээр цалинжина. Зарим найз нөхөд, ажлын хамтрагчидтайгаа харилцаагаа тасалж магадгүй ба бусад бүлэг холбоо, нөхөрлөлүүдтэйгээ болгоомжтой харилцсан нь дээр. Мэргэжлийн тал дээр ямар нэг үл ойлголцол бий болж болзошгүй. 13-аас ажлын эрч хүч нэмэгдэж, ажлын цагаа богиносгож үр дүнтэй ажиллах болно. Гэхдээ нөгөө талаас хамтран ажиллагсадтайгаа болгоомжтой харьцаж, чи өөрөө удирдах үүрэгтэй биш ч удирдаж явуулдаг хүмүүстэйгээ харилцаагаа хянахад гэмгүй. Аливааг өөр өөр өнцгөөс харснаар хүмүүстэй ойлголцоход туслах болно. Сарын 13-аас эрүүл мэнд сайжирна, Ингэснээр ажлын цагаа багасгаж, эрүүл мэнддээ илүү их цаг гаргахад таатай байна. Бясалгал хийж, өөрийн оюун санаагаа цэгцлэхэд цаг гаргаарай.

Загас

7 сарын эхний хагаст хайрттайгаа хамт ажилладаг Загаснуудын хувьд стресстэй өнгөрч магадгүй. Романтик хирнээ албаны ийм харилцаа нь та хоёрт эрх тэгш бус байдлыг авчирч болох ч та хоёрын аль нэг нь буулт хийснээр юмс хэвийн байдалд орно. Үл ойлголцлын гол сэдэв мөнгөтэй холбоотой байх нь. Хэн хэн нь эрх тэгш байхыг эрхэмлэ. Хамтран ажиллагчдаа сэтгэлтэй бол энэ сард болгоомжтой байх хэрэгтэй. Романтик байдлаасаа болж байдлыг хүндрүүлж болзошгүй. Сарын 13 -аас Нарны нөлөөгөөр хайр дурлалын харилцаандаа ямар хариуцлага хүлээж байгаагаа эргэцүүлэх боломж гарна. Ингэснээр харилцаагаа авч үлдэж чадна. Учир нь бодож эргэцүүлснээр чи юуг хэтрүүлж хийдэг болон юуг дутуу орхигдуулах гээд байдгаа олж харна.Сугар гаргийн нөлөөгөөр сарын эцэс хүртэл харилцаа эерэг байх нь. Тиймээс гэрлэсэн Загаснуудын сэтгэлийн таашаал, дур хүсэл нэмэгдэх хандлагатай байна. Ажил мэргэжлийн хувьд өөрчлөхөд бэлэн гэж бодсон зүйлсээ өөрчлөхөд хамгийн тохиромжтой үе. Хамтрагчидтайгаа харилцах харилцаа ердийнхөөрөө байна. Зарим Загаснууд ашиглуулсан мэт, сэтгэл дундуур мэдрэмж төрж магадгүй. Хэрэв өөрийн дотоод сэтгэлээ барьж, уур бухимдлаа дарж чадвал асуудлууд дээрдэх бөгөөд олон зүйлийг эерэгээр өөрчилж чадна. Сарын 10-аас гадаадад мэргэжил дээшлүүлж магадгүй. Үүнээс үүдэн ямар нэг гадаадын хувь хүн, албан байгууллагатай хамтран ажиллах боломж гарч ирэх нь. Нөгөө талаас өөрийнхөө өөр улстай бизнесийн харилцаа тогтоох сонирхлоо биелүүлэх боломж байж болох юм. Энэ сард Загаснууд шалгалтад хамрагдаж, ажлын ур чадвараа нэмэгдүүлж, одоо ажиллаж байгаа байгууллагадаа илүү сайн ажлын байр онилж магадгүй. Сарын 23-аас удирдлагууд чинь чамайг сорьж эхлэх нь. Илүү үр дүнтэй, бүтээмжтэй ажиллах арга барил олж удирдлагуудтайгаа илүү сайн харилцаатай болох хэрэгтэй. Энэ сарын турш мөнгөн орлого нэмэгдэж одоо хийж байгаа ажлаасаа сайн цалинжих бололтой. Загаснууд сэтгэл санааны хувьд энэ сард сэтгэл гутрал, ажлын ачааллаас болж бусдыг хэт шүүмжлэх, өөрийгөө илүү гэдгийг харуулахын тулд тэднийг дарах зэрэг зан чанарууд чамаас гарч болзошгүй. Тиймээс хүлээцтэй, ухаалаг байж өөрийгөө хөгжүүлэхэд л санаа тавь. Хэт толгой эргэм асуудлуудыг орхих нь чамд л хэрэгтэй. Идэх дэглэмдээ илүү их анхаарал тавьж, дасгал хөдөлгөөн хий. Эмчийн зөвшөөрөлгүй өвчин намдаагч бүү хэрэглэ.

ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ЗОЛИОСУУД

$
0
0

Шүтээнтэй адилхан болохыг, цаашилбал олонд алдартай болохыг эрмэлзэж, энэ хүмүүс хэдэн зуун мянган доллараа гоо сайхны мэс засалд үржээ. Мэдээж үүнийхээ үр дүнд нүүр царай, бие хаагаараа танигдахын аргагүй болтол өөрчлөгдсөн байна. Зарим тохиолдолд гоо сайхны мэс засал руу тэмүүлэх нь дэндэж, ухаангүй алхам хийхэд хүргэжээ.

Анимэгийн амьд хүүхэлдэй Анастасия Шпагина

4c5dac7f2bfe3e006ac7f8fc055ec819 Гоо сайхны мэс заслын золиосууд

Японы хүүхэлдэйн киноны баатартай адилхан болохыг хүссэн 23 настай Анастасия Шпагина нүд, нүүрээ засуулах мэс засалд орсон ч хамрын мэс засал нь амжилтгүй болжээ.

Супермэнийг дуурайгч Херберт Чавез

894cdd8f2dd8e2c7e726aa5533368679 Гоо сайхны мэс заслын золиосууд

Филиппиний уугуул Херберт Чавез багаасаа л Супермэний улаан фанат байжээ. Дуртай баатартайгаа адилхан болохын хүссэн тэрбээр 18 жилийн турш гоо сайхны мэс заслаар нүүрээ сэглүүлж, эрүүн дээрх хонхорхойг нь хүртэл дуурайжээ. Харин адилхан болсон эсэхийг та л хараад мэдэх байх.

Эльф Луис Падрон

67e29c97dcbdf1d8a2d68b05d00ab643 Гоо сайхны мэс заслын золиосууд

Аргентины иргэн 25 настай Луис Падрон хүүхэд байхаасаа л эльфүүдийн ертөнцийг сонирхдог байжээ. Харин өдгөө тэр сар бүр 5000 орчим долларыг нүүр царайгаа цагаан харагдуулах тариа, бэлдмэлд зарцуулж байна. Өөх соруулах мэс засал, хамар, эрүү, шанааны мэс засал, биеийн бүх үсийг хуулах зэрэгт тэр 30 гаруй мянган доллар үржээ. Гэхдээ энэ залуу үүгээр зогсохыг хүссэнгүй. Одоо чихээ болон дөрвөн мөчөө уртасгах мэс засалд орохоор төлөвлөж байна.

Ким Кардашьян фэн Женнифер Памплон

4a7f6b926c0cbf16ababd9d0b3cfa5bb Гоо сайхны мэс заслын золиосууд

Версачегийн модель асан тэрбээр Ким Кардашьянтай адилхан болохын тулд 100 мянга орчим доллар зарцуулжээ. Дөрвөн хавиргаа авахуулж, олон тооны мэс засалд орсны дүнд өгзөг, хөхөө томруулсан байна.

Майкл Жексоныг дуурайгч Микка Жей

c5130d088a18a95de08cea4b6aa777fd Гоо сайхны мэс заслын золиосууд

Англи бүсгүй Микка Жей 1992 оноос эхлэн попын хааны дүрд хувилж эхэлсэн байна. Гэвч нүүрээ адилхан болгож буддаг нь хангалтгүй санагдаж, хамрын хэлбэр засах, эрүүний мэс засалд орж, олон тооны тарилга хийлгэсний дүнд танигдахын аргагүй болтлоо өөрчлөгджээ. Гэвч Майкл Жексоны улаан фэн бүсгүй зогсохыг хүссэнгүй. Нэг удаа тэр шүтээнтэйгээ нэгэн тоглолтоор тааралдаж, хамтдаа зураг хүртэл авахуулжээ.

Харь гараг Винни Ох

6c21c250462f9df038a0a25df47f3912 Гоо сайхны мэс заслын золиосууд

Винни Ох 22 насандаа гоо сайхны 100 гаруй мэс засал, янз бүрийн үйлчилгээ хийлгэжээ. Тухайлбал шанаа, хөмсгөндөө суулгасан суулгацыг сэргээх мэс засалд 50 мянга орчим доллар үрсэн байна. Түүний гол зорилго бол ямар ч хүйсийн биш махбод болон хувирах юм. Харин ойрын төлөвлөгөө нь хөхний толгой, хүйс, бэлэг эрхтэн зэргээ авахуулах аж.

Шаазан хүүхэлдэй болсон япон бүсгүй Ванилла Чаму

05e6b10add6a55a27b003cb62f6a662c Гоо сайхны мэс заслын золиосууд

Асар том нүд, цасан цагаан царай, нарийхан бэлхүүс, том хөх япон охидын хувьд гоо сайхны туйл юм. Үүнийг шүтдэгийг гол илрэл нь Ванилла Чаму. Тэрбээр хэдхэн жилийн дотор 30 гаруй хүнд мэс засал хийлгэж, 150 орчим мянган доллар зарцуулаад амжжээ.

Кристина Бутел шог зурагтайгаа адилхан болохыг хүсдэг

3a43be0af92018edc4b002a58e562c20 Гоо сайхны мэс заслын золиосууд

Кристина 1999 онд амарч байхдаа гудамжны нэгэн зураачаар өөрийнхөө шог зургийг зуруулжээ. Тэр цагаас хойш өөрийнхөө хошин төрхтэй адилхан болохын адын хүсэлд автсан байна. Ингээд хөхөө томруулах, ботокс тариа хийлгэх зэрэг бүхий л өөрчлөлтдөө нийт 150 орчим мянган доллар үржээ.

Жессика Рэббитийг дуурайгч Пикси Фокс

23fc93143e3d8265197aac2f5c0ce130 Гоо сайхны мэс заслын золиосууд

Рожер туулайн тухай хүүхэлдэйн киноны баатар Жессика Рэббитэд дурласан Пикси Фокс бие хаагаараа адилхан болохын тулд олон жилд зүтгэжээ. Энэ хугацаанд хөх, өгзгөө томруулж, хамраа засуулж, хэдэн хавиргаа авахуулж, нэлээд хэдэнд үйлчилгээ хийлгэний дүнд 150 орчим мянган доллараа үрэн таран хийжээ.

Комиксын фанат Хенри Дэймон

 af2b60f07cf4b412ab69dde578efb01b Гоо сайхны мэс заслын золиосууд

Хамгийн хайртай комиксынхоо баатар Улаан гавлын ястай адилхан болохын тулд Венесуэлийн иргэн Хенри Дэймон хүнд хэлбэрийн цуврал мэс засалд оржээ. Тухайлбал, хамраа тайруулж, нүүрнийхээ арьсанд шивээс хийлгэж, духандаа арьсан доогуур суулгац суулгуулсан байна. Мөн хар өнгийн контакт линз зүүснээр дуртай баатартайгаа төстэй болжээ.Ижил мэс засал хийлгэдэг ихрүүд

5eadb0f3dfaf55c352bdf77ce64f7612 Гоо сайхны мэс заслын золиосууд

Ихрүүдийг онцгой холбоотой байдаг гэж ярьцгаадаг. Жо, Керри Бертон хэмээх энэ хоёр ихрийн холбоо хүмүүсийг гайхшируулдаг байна. Хоёр эмэгтэй хоёулаа яг адилхан мэс засал хийлгэсэн. Хамраа засуулах, хөхөө томруулах, зовхио татуулах гээд бүх мэс засалд хамтдаа оржээ.

Египетийн хатан Нилин Намита

85a1932ed0e742de27fd1b0ccf1827e3 Гоо сайхны мэс заслын золиосууд

Египетийн Нефертити хатныг шүтэн биширдэг Нилин Намита түүхэн энэ хүнийг өөр дээрээ дахин амилуулахаар шийджээ. Түүнтэй адилхан болохыг эрмэлзсэн бүсгүй хамар, нүдний хэлбэрээ засуулах 8 хагалгаа, нүүрээ өргөх 9 мэс засалд орж, эрүүндээ хэд хэдэн суулгац хийлгэсэн байна. Ингэхдээ тэр сургуулийнхаа сургалтын төлбөрийг хийгээгүй гэж хасагдаж, боловсролоороо дэнчин тавьжээ.

Барби болох хүсэлтэй Анжелика “Френчи” Морган

d4a77c1df7e4236848567bf4447b2f38 Гоо сайхны мэс заслын золиосууд

Парисын жүжигчин, модель, бүжигчин, олон теле шоунд оролцож байсан Анжелика “Френчи” Морган гоё сайхан бие хаа, зүс царайгаа эрүүл амьдрал, спортоор хичээллэсний үр дүн гэдэг. Гэвч эх сурвалжийн мэдээлж буйгаар Анжелика хэд хэдэн мэс засалд орж байсан аж. Тухайлбал, уруул, хөхний мэс засал, өгзөг томруулах мэс ажилбарт орсон нь илт харагддаг.

Бритни Спирсийн фэн Брайан Рэй

6987c7c79d13be2ce296cbdf949b383c Гоо сайхны мэс заслын золиосууд

Брайан Рэй шүтээнтэйгээ адилхан болохын тулд 80 мянган доллар зарцуулжээ. Олон тооны тарилга, хамраа засуулах мэс засал, гоо сайхны үйлчилгээний үр дүн ч гарч, өсвөр насны хүүгийн мөрөөдөл биелсэн байна.

Амьд Кен Родриго Альвес

8384549f5e6fb714161251a430c54e40 Гоо сайхны мэс заслын золиосууд

Бразилийн уугуул, Лондонд Родриго Альвес хүнээс амьд хүүхэлдэй болохын тулд хагас сая доллар үржээ. Үүгээрээ тэр зогсохыг хүссэнгүй. Тэрбээр гоо сайхны 33 мэс засал хийлгэж, гоо сайхны хэдэн зуун үйлчилгээнд оржээ. Тэрбээр шинэ өөрчлөлтөөрөө олны гайхшируулсаар байна.

 

Ц.Баттуяа: АТАА /богино өгүүллэг/

$
0
0

32270

Эртний хийцтэй хоёр сүүдрэвч, саяхан суулгасан болохоор хараахан өндөр болж амжаагүй бут сөөг, нов ногоон зүлэг… Зүггүй хүн төрөлхтөнг нялх ногоон дээр гишгэчихээс сэргийлж, зүлэгний дундуур зориуд татсан нарийхан засмал зам. Хотын нэгэн жижигхэн цэцэрлэгт хүрээлэн. Энд өндөр мод, багсайтал ургасан цэцэгс байхгүй нь даанч тоогүй.
Бяцхан охин цэцэрлэгийн засмал замаар ээжийгээ даган алхаж явлаа. Тэгснээ гэнэт хар хурдаараа гүйсээр сүүдрэвчний хажууд очоод, өвдгөө нугалан суув. Тэнд ургасан ганцхан ягаан цэцэг охины сэтгэлийг өөрийн эрхгүй татжээ. Охин цэцгийг ажиглаж удаан суулаа. Бүр дөрвөн зүг, найман зовхист нь гарч харав.Бас жижигхэн ягаан дэлбээ, нарийхан иш, өхөөрдмөөр жижигхэн навчийг нь нэг бүрчлэн сайн ажиглалаа. Сүүлдээ эд эс бүрийг нь ялгаж үзэх гэсэн мэт дэлбээг нь нэг нэгээр, навчийг нь, ишийг нь бяцхан хуруугаараа илж үзлээ. Ээж нь охиноо удаан ажиглаж зогссоноо залхав бололтой, “Явъя” гэлээ. Охин цэцгийг ажигласаар л… Ээж нь охиноо хөтөлж цааш зүглэхэд охин эргэн эргэн харсаар цэцэгнээс нэлээд холдов. Тэгснээ “Ээж ээ, гар тавьж бай. Би одоохон” гээд өнөөх цэцгийн зүг гүйж одлоо. Охин цэцэгний дэргэд ирж зогсоод, ахиад л шохоорхож сонжсон харцаар ширтлээ.
“Цэцүкэ, явъя аа. Чи наанаа юу хийгээд байгаа юм бэ” гэж ээж нь тээр тэндээс уцаарлангуй хашгирах нь тэр. Охин ээж рүүгээ гүйх гэснээ, гэнэт эргэж хараад цэцгийг тас татаад газар хаячихав. Салхинд дуу аялах мэт ганхаж байсан бяцхан ягаан цэцэг газарт уналаа. Бяцхан охин газар хэвтэх цэцгийг хэсэг ширтэв. Ээжийнхээ дараагийн хашгирах дуутай зэрэгцэн охин цэцгийг гишгэж орхилоо. Өнөөх үзэсгэлэнт ягаан цэцгийн дэлбээ хүйтэн чулуун зам дээр хэвтэнэ. Цэцэг дахиад хэзээ ч босож чадахгүй болжээ. Охин хорсолтой жуумалзаад, ээж рүүгээ гүйн одов.
Гэвч бяцхан цэцэгний тасарсан дэлбээ охины өмссөн нил ягаан даашинзаас өнгөлөг, үзэсгэлэнтэй хэвээр.
2009-06-20 “Таримал цэцгийн сүм” номоос

ХҮН ҮХЛИЙН ДАРАА ЮУ МЭДЭРДЭГ ВЭ?

$
0
0

smrt

Хүн үхлийн дараа юу болдог бол хэмээн олон зууны турш бодож, шаналсаар ирсэн. Олон зууны туршид эрдэмтэд энэхүү оньсогыг таах гэж оролдож, этгээд сонин таамаглалууд дэвшүүлэх болсон билээ. Тэгвэл өнөө үед эрдэмтэд үхлийн дараа хүн юу мэдэрдэг болохыг тайлжээ.

Үхэл бол амьдралын салшгүй нэг хэсэг. Хэрвээ үхэл гэгч зүйл байгаагүй бол амьдрал ч гэж байхгүй биз ээ. Үхлийн тухай асуудал олон салбарын эрдэмтдийн сонирхлыг татсаар ирсэн. Биологи, теологи, физик, химийн салбарынхан хүн үхсэний дараа ухамсарт юу болдог талаар тайлбарлахыг хичээдэг.

Эмч нар зүрх зогсож, цусны эргэлт саарснаар хүний бие агшин зуур ажиллахаа болих үеийг үхэл гэж үздэг. Тархины эсүүд мөхөж эхэлдэг ч үүнд клиник үхлээс хойш хоёр цагийн хугацаа шаардагддаг. Тэгвэл энэ хоёр цагийн хугацаанд юу болдог вэ?

Нью-Йоркийн их сргуулийн дэргэдэх “Langone” анагаахын сургуулийн эрдэмтдийн баталж буйгаар хүн өөрийгөө өнгөрснийг ойлгож, орчин тойронд юу болж байгааг бүрэн мэдэрдэг гэнэ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар үхсэний дараа хүмүүсийн бодож байгаагаас арай өөр зүйл болдог байна. Клиник үхлээс хойших хэсэг хугацаанд тархи ажиллаж байдаг болохоор орчин тойронд юу болж байгааг тухайн хүн мэдэрсээр байдаг. Профессор Парниа түүнчлэн тэмдэглэхдээ үхсэн хүн өөрийнхөө биеийг хяналтгүй болсныг мэдэрч, түүндээ хоригдсоноо анзаарч байдаг гэнэ. Жишээ болгож, клиник үхлийн дараа гайхалтайгаар амьд гарсан хүмүүсийн жишээг авч үзсэн байна. Тэд бүр өөрсдийг нь үхсэний дараа эмч нарын ярьсан яриаг хүртэл давтан хэлж байв.

9a4a6ff802e1421d2d6b6a5e7a26802c Хүн үхлийн дараа юу мэдэрдэг вэ?


НАЙЗ ЗАЛУУДАА ГОЛОГДСОН АВСТРАЛИ БҮСГҮЙН ӨШӨӨ АВАЛТ

$
0
0

Heilyy

Хэт таргалалтаасаа болж найз залуудаа гологдсон Австрали бүсгүй 65 кг жин хаяж, гайхалтай өөрчлөлтийг хийжээ. 25 настай Хэйли Уэстоби нь оюутан болоод 114 кг жинтэй болсон байна. Түргэн хоол, хийжүүлсэн ундаа, амттанд “нугасгүй” байсан нь гол шалтгаан болсон аж. Энэ бүхний эцэст нэг л өдөр экс найз залуу нь Хэйлиг “тарган”, “бүдүүн”-ээр нь дуудаж гоочлох болсон байна. Ингээд хайртай залуудаа гомдсон бүсгүй амьдралынхаа хэв маягийг өөрчлөхөөр шийдэж спортоор хичээллэн, зөв хооллож эхэлжээ.

Хэйли таван кг жин хаяхаар төлөвлөсөн ч зорилгынхоо ачаар гайхалтай үр дүнд хүрсэн нь энэ юм. Ингэхдээ эрүүл амьдралын хэв маягийг маш их судалжээ. Тэрээр одоо 54 кг жинтэй бөгөөд төгс галбираа хадгалж үлдэхийн тулд өглөө бүр 05.30 цагт босдог гэнэ. Хэйли согтууруулах ундаа огтхон ч хэрэглэхээ больжээ.

86dd4264450b745986f3fd1ea193a779.i600x600x519 Найз залуудаа гологдсон Австрали бүсгүйн өшөө авалт

73189945afe402367b6541 Найз залуудаа гологдсон Австрали бүсгүйн өшөө авалт

vuXx2Mj5zSU-1PcRoF__original__ Найз залуудаа гологдсон Австрали бүсгүйн өшөө авалт

b35ad2fee174510683c3844f92f69fb0 Найз залуудаа гологдсон Австрали бүсгүйн өшөө авалт

Дэлхийн хамгийн хачирхалтай ихрүүд

$
0
0

mq2eoc3ovfv1giqvfpg525bla

Дэлхий ертөнц бол гайхамшиг, ер бусын содон зүйлсээр дүүрэн байдаг. Үүний нэг бол ихэр хүүхдүүд билээ. Бидний мэдэх ихэр хүүхдүүдээс эхлээд хэний ч санаанд оромгүй өвөрмөц, содон зарим талаараа өрөвдмөөр хувь тавилантай ихрүүд дэлхий ертөнцийн өнцөг булан бүрт төрдөг ажээ. Гэхдээ энэ бол тун ховор бөгөөд генетикийн түвшинд хувирсан ихрүүд гэдгийг эрдэмтэд тайлбарлаж байна.

Судалгаанаас үзэхэд хар арьстнууд ихэр хүүхэд төрүүлэх магадлал хамгийн өндөр байдаг бол азиудын хувьд энэ магадлал харьцангуй бага байдаг гэнэ. Түүнчлэн ихэр хүүхэд төрүүлэх магадлал ээжүүдийн наснаас шууд хамааралтай аж.

Ингээд та бүхэнд дэлхий дээрх хамгийн хачирхалтай ихрүүдийг танилцуулж байна.

 

  1. Сиамын ихрүүд

Энэ нь нэг өндгөн эсний ихрүүд боловч ургын хөгжлийн явцад бие биеэсээ бүрэн салж амжихгүй байсаар биеийн аль нэг хэсгээрээ нийлж төрсөн ихрүүд юм. Иймээс ихрүүдийн хувьд дундаа нэг эд эрхтэн, гар хөлтэй байх нь элбэг тохиолддог. Үүнийг шинжлэх ухаанд сиамын ихрүүд нэрлэдэг билээ. Түүнчлэн сиамын ихрүүд хоёр өөр хүйстэй төрөх боломжгүй бөгөөд 50 мянгад нэг удаа л сиамын ихэр төрдөг гэсэн судалгаа байдаг.

Дэлхийн хамгийн алдартай сиамын ихрүүдийн нэг бол Чанг болон Энг Бункер нар юм. Хамгийн анх 1811 онд Сиам улсад /одоогийн Тайланд/ биеэрээ нийлсэн ихрүүд болох ах дүү Бункер төрж байснаас улбаалан “сиамын ихэр” гэх нэр томьёог хэрэглэх болжээ. Тухайн үед Сиамын эзэн хаан хөвгүүдийг алахыг тушаасан боловч эх нь хүүхдүүдээ өгөхөөс татгалзсан учир тэд амьд үлдсэн байна. Хожим Энг, Чанг хоёр Америк явж үзүүлбэр үзүүлэх болсон гэнэ. Тэд эгч дүү хоёртой гэрлэж 21 хүүхэдтэй болжээ. 1874 онд буюу тэд 63 настай байхад нэг нь нас барж улмаар нөгөө нь гурван цагийн дараа мөн л хорвоог орхисон байна.

 

  1. Хагас өндгөн эсний ихрүүд

Шинжлэх ухаанд ийм төрлийн ихрүүд маш цөөхөн бүртгэгдсэн байдаг аж. Генийн хувьд эхээсээ адил төрлийн ген өвлөн авдаг бол эцгээсээ өөр өөр төрлийн генийг авч төрөхийг ийнхүү хагас өндгөн эсний ихрүүд хэмээн нэрийддэг байна. ДНК-ийн хувьд тэд бүрэн 100 хувь тохирохгүй боловч хоорондоо маш төстэй байдаг. Хамгийн анх 2007 онд ийм тохиолдол бүртгэгдэж байжээ.

  1. Монозиготик буюу нэг өндгөн эсний ихрүүд

Нэг өндгөн эсэд үр тогтолт явагдсаны дараа хоёр хэсэгт хуваагдсаны улмаас үүссэн ихрийг нэг өндөгний буюу монозиготик ихэр гэдэг. Нэг өндгөн эсийн ихрүүдийн удамшлын мэдээлэл бараг адил байдаг тул гадаад төрх болоод зан аашийн хувьд маш адилхан байдаг гэнэ. Түүнчлэн хүйсийн хувьд ижил байдаг ба 1000 төрөлт тутамд гурван нэг өндгөн эсний ихэр төрдөг гэсэн судалгаа гарчээ.

  1. Дизиготик буюу хоёр өндгөн эсний ирүүд

Нэг зэрэг хоёр өндгөн эс боловсорч улмаар зэрэг үр тогтвол хоёр өндгөний ихэр буюу дизиготик гэж нэрлэдэг. Хоёр өндгөний ихрүүд тус тусдаа эр эм бэлгийн эсээс үүсч хөгждөг тул удамшлын мэдээлэл нь өөр өөр байдаг. Иймд энэ төрлийн ихрүүд өөр хоорондоо, гадаад төрх, хүйсийн хувьд ялгаатай байдаг. Түүнчлэн хоёр өндгөн эсний ихрүүд тус тусдаа ихэстэй байдаг байна. Ихэс нь тусдаа байх нь ихэр ургийн өсөлт хөгжилт зэрэгт таатай нөхцөл үзүүлэхийн зэрэгцээ нэг нь амьдрах чадваргүй болсон ч нөгөөх нь хэвийн өсөж хөгжих чадвартай байдаг билээ.

  1. Толин тусгалын ихрүүд

Боловсорч гүйцсэн өндгөн эсүүд нэлээд хожуу буюу үр хөврөлийн 9-12 дахь долоо хоногт хуваагдвал ийм төрлийн ихрүүд төрдөг гэнэ. Толин тусгалын ихрүүд генетикийн хувьд ижил боловч зарим эд эрхтний хувьд ихээхэн өвөрмөц онцлогтой байдаг ажээ. Тухайлбал, нэг нь зүүн гараараа бичдэг байхад нөгөө нь баруун гараараа бичих жишээтэй. Түүнчлэн шүдний бүтэц болон зан чанарын хувьд баруун эсвэл зүүн тархины үйл ажиллагаа давамгайлсан эсэхээс хамаараад өөр өөр байдаг. Толин тусгалын ихрүүдийн өндгөн эсний хуваагдал бага зэрэг оройтоход л сиамын ихэр болон төрөх магадлал өндөр байдаг ажээ.

  1. Паразит ихрүүд

Паразит ихрүүд нь бие махбодийн хувьд бүрэн гүйцээгүй ихэр нь хөгжлийн хувьд энгийн ихрийн бие эрхтэнд агуулагдах явдлыг паразит ихрүүд гэж нэрлэдэг байна. Генийн хувьд алдаатай ихэр нь бие даан амьдрах чадваргүй буюу зүрх судасны системийн хувьд  нөгөө ихрээсээ хамааралтай байдаг аж. Ихэвчлэн буурай хөгжилтэй орнуудад энэ төрөлт тохиолддог бөгөөд аюулгүй гэж үзвэл мэс заслын аргаар салгах боломжтой байдаг.

Нэгэн жишээ дурьдахад, Энэтхэгийн иргэн Санжу Багат гэгч өөрийн ихэр дүүгээ гэдсэндээ тээж байсан гэнэ. Түүний гэдэс жирэмсэн хүнийх шиг гэнэт томорч, амьсгалахад хүндрэлтэй болсон байна. Эмч нарын түүнийг хорт хавдартай болсон хэмээн үзэж хагалгаанд орохыг зөвлөсөн аж. Гэтэл түүний хэвлийгээс ихрийнх нь биеийн хэсэг гарч ирсэн ба томрох хүртлээ нөгөөгийнхөө цусаар тэжээгдэн паразит шиг амьдарч байжээ.

 

  1. Суперфитэйшн ихрүүд

Эхийн савд ураг бүрэлдсэний дараа дахин шинэ ураг бүрэлдэхийг суперфитэйшн ихрүүд хэмээн нэрлэдэг. Энэ нь сарын тэмдгийн хоёр мөчлөгтэй эмэгтэйчүүдэд тохиолддог бөгөөд нэг өндгөн эсний ихрээс ялгаатай нь нэгэн зэрэг биш өөр өөр хугацаанд ураг бүрэлдэх явдал гэнэ. Судалгаанаас үзэхэд амьтдын ураг ийм тохиолдол түгээмэл байдаг боловч хүнд тохиолдох нь маш цөөхөн ажээ. Суперфитэйшн ихрүүдэд тулгардаг бэрхшээл нь хугацаанаасаа өмнө төрөх эсвэл уушигны төрөлхийн эмгэгтэй төрөх магадлал өндөр байдаг.

  1. Өөр өөр эцэгтэй ихрүүд

Эх болох эмэгтэй хоёр өөр эртэй ойр ойрхон бэлгийн харьцаанд орсноор өөр өөр эцэг бүхий ихрүүд төрөх боломжтой аж. Өөрөөр хэлбэл үр тогтож жирэмсэн болсны дараа дахин жирэмслэхийг хэлдэг байна. Энэ тохиолдол нь үнэндээ ихэр биш бөгөөд шинжлэх ухаанд үүнийг “Heteropaternal Superfecundation” хэмээн нэрийддэг юм. Ихэвчлэн нохой, муурнуудад ийм төрлийн төрөлт ажиглагддаг гэнэ.

  1. Өөр өөр өдөр төрсөн ихрүүд

Ихэнх нь ихрүүд нэг өдөр төрсөн байдаг. Гэвч ургийн хөгжил дутуу явагдсан ихрийн өрөөснийг хэдэн өдрөөр, долоо хоногоор заримдаа хэдэн сараар хойшлуулах явдал цөөнгүй тохиолддог. Түүнчлэн өдөр болон он солигдох мөчид төрсөн ихрүүд мөн адил өөр өөр өдөр төрсөн ихрүүдийн тоог нэгээр нэмэх билээ.

  1. Өөр өөр арьстай ихрүүд

Хоёр өөр арьстай гэр бүлийн хүмүүсээс өөр өөр арьстай ихрүүд төрдөг бөгөөд энэ нь сая ердөө ганцхан удаа тохиолддог ажээ. Ихрүүд аав ээж хоёрыгоо тус тусдаа дуурайж төрдөг ба нэг нь цагаан арьс шаргал үстэй, нөгөө нь хар арьс, хар үстэй төрж байсан тохиолдол гарчээ.

Б.Нямзул

 

Хэзээ ч битгий бууж өг.

Энэ бүсгүй гоо сайхны мэс заслын дараа ямар болсон бэ?

$
0
0

10

Танд инээдтэй санагдсан бол найзуудтайгаа хуваалцаж инээд бэлэглээрэй. Өнөөдрийг ОЛЗ ОМОГТОЙ сайхан өнгөрүүлээрэй

БАНГЛАДЕШИЙН ЭМСИЙН ХҮРЭЭЛЭН ДОТОР ЮУ БОЛДОГ ВЭ? 14 ЗУРАГ

$
0
0

1503209090_04

Дэлхийн хамгийн анхны мэргэжил биеэ үнэлэгч байсан гэж ярьдаг. Орчин үед ихэнх улсад биеэ үнэлэлтийг хуулиар хориглосон. Гэсэн ч Муслим шашинтай хэрнээ хуулиараа биеэ үнэлэлтийг зөвшөөрдөг цөөн хэдэн улсын нэг бол Бангладеш юм.

Тэгвэл Бангладешийн хамгийн алдартай эмсийн хүрээлэн дотор юу болдгийг хамтдаа сонирхъё.

Тус эмсийн хүрээлэнд ажилладаг эмэгтэйн төрүүлсэн хоёр ихэр хүү. Эцэг нь тодорхойгүй.

 

Асма охин нэг үйлчлүүлэгчтэй хамт. Тэр өөрөө энэ эмсийн хүрээлэнд мэндэлсэн.

Кандапара эмсийн хүрээлэн нь 200 жилийн өмнө үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд улсдаа хоёрт бичигдэх том эмсийн хүрээлэн юм.

Асма жилийн өмнө сургуулиасаа гарсан. Шалтгаан нь сургуулийн хүүхдүүд түүнийг биеэ үнэлэгчийн хүүхэд гэж гадуурхсан аж. Тэр одоо 14 настай бөгөөд саяхнаас тус эмсийн хүрээлэнд ажиллаж эхэлсэн.

19 настай Прияа энд ажиллаад 6 жил болж байгаа ажээ.

26 настай Дипа одоо хоёр сартай жирэмсэн ч ажлаа хийсээр байгаа.

Хаши.

Тарган эмэгтэйд эрчүүд дуртай байдаг тул тэд мөнгө их олохын тулд малд зориулсан таргалуулах бэлдмэл хэрэглэдэг.

Хаши ажилдаа гарахаас өмнө тамхи татаж буй нь.

Үйлчлүүлэгчээ ятгаж байгаа нь.

Лаки 3 сартай хүүгээ тэвэрж буй нь.

Маяа хөмсгөө засаж байна.

Нүүрээ будаж буй нь.

Viewing all 2285 articles
Browse latest View live