Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all 2285 articles
Browse latest View live

АРВАН ХОЁР ЖИЛИЙН ЭР, ЭМИЙН ТААРАМЖ

$
0
0

c661e837bf16ed3dde102b7eacf0f30e

1.Хулган жилтэн

Хулгана жилтэй эр эм сайн зохицож бие биенээ ихэд хайрлана.

Үхэр жилтэнтэй гэр бүлийн холбоо нь бат бэх байна. Эхнэр нь нөхөрөө хайрлах боловч үнэнч шударга зан, бодит хандлагаараа нөхрөө жаргаана.

Бар жилтэнтэй явуургүй. Бар жилт эхнэр нь ихийг мөрөөдөж байхад хулгана жил урагш ахихгүй саад болно.

Туулай жилтэнтэй амьдарч болох боловч туулай хулганаа дарамтлахаас буцахгүй. Иймээс холхон байсан нь дээр.

Луу жилтэнтэй байж болох харьцаа. Магтаал сайшаалд дуртай луу жилтний аргыг дурламтгай хулгананаас өөр хэн ч олж чадахгүй.

Могой жилтэнтэй жаргана. Харин могой жилтэний тогтворгүйтэх зан хулганыг эвгүй байдалд оруулна.

Морь жилтэнд хүчтэй татагдавч хамтын амьдарал нь бүтэхгүй. Гэрлэвэл салж сарних тул холхон байсан нь дээр.

Хонь жилтэнтэй амьдарч болно. Гэхдээ энэ хоёрын гээнд, гоонд ч бий. Нөхрийн түрүүвч зузаан бол хонь жилт эхнэрийн сэтгэл хангалуун байна. Эхнэрийнхээ зан төрхөд нөхөр хэзээ ч сэтгэл хангалуун байхгүй.

Бич жилтэнүүдтэй жаргалтай хос байна. Бич жилтний сэтгэл татам ялдам аашинд автсан хулгана жилтнүүд түүний ямар ч авирыг уучлахад бэлэн.

Тахиа жилтэнтэй гэрлэх нь болохгүй юу байхав. Тахианууд аманцар ч гэсэн олон сайн талтай тул хулганатнууд тэвчиж чадна.

Нохой жилтэнтэй гэрлэхэд сонирхолтой байх болно. Хулганатнууд гэрийн бараа харахгүй нь олонтой боловч нохойтныхоо эв зүйг олоод байвал бүх юм хэвийн байна.

Гахай жилтэнтэй аз жаргалтай байж чадна. Тэд бие биенээ сайн ойлгоно.

2.Үхэр жилтэн

Хулгана жилтэнтэй маш сайн зохицно. Насан туршдаа ах дүү найз нөхөддөө хүндлэглэн , туслалцаа дэмжлэгийг хүлээнэ.

Үхэр жилтнүүдийн гэр бүлийн холбоо бат бэх байна. Материалист , хуучинсаг үзэлт үхэр жилтнүүд эцэг эхийг түшиглэн ахмадын үг сургаалийг сонсож сайхан амьдарна.

Бар жилтэнтэй хамт амьдрах аргагүй. Үхэр жилтэн нь бар жилтнгээ байнга дарамталж гарцгүй байдалд оруулана.

Туулай жилтэнтэй тийм тохиромжтой хос биш гэхдээ туулайтны тэвчээр ёсорхог зан, ялимгүй дэгтэй хандлага нь хэрэг болно.

Луу жилтэнтэй зөрчилдөнө. Луу жилтнүүд гялалзах, гял цал байх дуртай. Үхэр жилтнүүд гялгар цалгар юманд итгэдэггүй.

Могой жилтнүүд нууц амрагийн явдлаа нууж чадвал сайхан амьдарч болно. Тэд ингэхийг ч хичээх нь мэдээж. Харин нэг илэрвэл…

Морь жилтэнтэй хэцүүхэндээ. Бие биенээ ойлгохгүй. Биеэ даасан, сэргэлэн цовоо морь жилтнүүд үхэр жилтнээс хулгаж шаналах болно.

Хонь жилтэнтэй жаргаж чадахгүй. Үе үе хөнгөмсөг зан гаргахаас буцахгүй хоньтны ааш аягийг үхэр жилтэн дагаж чадахгүй.

Бичтэнийг үхэр үл тоомсорлоно. Бичтэн ихээхэн тэвчээр гаргасан ч гэсэн сэтгэл сэвтэй л байна.

Тахиа жилтэнтэй маш сайн ойлголцно. Тахиатан үхэртний хажууд чөлөөтэй байж чадах тул жаргалтай гэр бүл байна.

Нохой жилтэнтэй бэрхшээлтэй.

Гахай жилтэнд үхэр хэт хатуурхахгүй бол гахайтан бүгдийг тэвчинэ. Үргэлж дарамтлах гэвэл хариуг нь барих зориг гахайтанд бий.

3.Бар жилтэн

Хулгана жилтэнд бар жилтэн чөлөөтэй байх боломж олговол алтан хуримаа хийх хүртэл хамт амьдрахад саад болох юмгүй.

Үхэр жилтэнтэй хамтран амьдрах боломжгүй. Бар жилтэн үхэр жилтэнд дарагдах, тэр бүү хэл амиа алдах аюултай. Болгоомжилбол зохино.

Бар жилтэнтэй харилцан тохиролцлоо гээд ч юу ч болж магадгүй. Хамтрах гээд нэг их зүтгэсний хэрэггүй.

Туулай жилтэнтэй хөндийдүү л байна даа. Тэд бие биенээ ойлгох боловч туулай нь бараа дээрэлхэж элэг доог хийж болзошгүй.

Луу жилтэнтэй амьдрах хэцүү. Хоёр их хүчтэн нэг дор байх аргагүй. Харин луутаны тунгаан бодох, болгоомжлох чанар тус болж магадгүй.

Могой жилтнээс зайлсхий. Яагаад ч санаа нийлж чадахгүй. Цэцэн ухаан ойворгон зориг 2 зохицох нь ховор.

Морь жилтэнтэй тохирно. Морьтонгууд бартныг сэтгэл хангалуун байлгаж өөрсдөө эрх дураараа байж чадна. Бартангууд завгүй…

Хонь жилтэнтэй сайнгүй. Бартан уур омог нь бадарсан үедээ хоньтондоо гай учруулахыг байг гэх газаргүй.

Бич жилтэнтэй хэцүүхэн ч төлөв даруу байж, адал явдал хөөхөө боливол хамтран амьдрах боломжтой. Бичтэн үргэлж хайрлагдна.

Тахиа жилтэнтэй амьдарвал бар жилтэн нь элдвээр дарамтлах тун амаргүй. Харин тахиатан нь бартныхаа төлөө юу ч туулахад бэлэн байвал амжилт олно.

Нохой жилтэнтэй сайн тохирно. Тэдний үзэл бодол нэг тул бие биенээ ойлгож хамтран зүтгэнэ. Ингэж тэмцэх явдлаа хайр дурлалаа мартчих тохиолдол бий.

Гахай жилтэн бар жилтнийг маш сайн тэдний үзэл бодол нэг тул бие биенээ ойлгож хамтар зүтгэнэ. Ингэж тэмцэх явцдаа хайр дурлалаа мартчих тал бий. Гахай жилтэн бар жилтнийг маш сайн ойлгохын хамтад хүндлэн дээдэлдэг. Гэхдээ хэт хүлцэнгүй байхаас зайлсхийхгүй бол бартан даварч түүнийг залхааж мэднэ шүү.

4.Туулай жилтэн

Хулгана жилтнийг байнга зовоож насыг элээнэ. Яагаад гэвэл туулай жилтэн хулганатныг яаж чадахаа сайн мэднэ. Тиймээс энэ 2 жилтэн тохирохгүй.

Үхэр жилтэнтэй байж болох л холбоо. Гэхдээ үхэр жилтний захирангуй занг туулайтан үл тоомсорлон тохуурхана. Өөрөөр хэлбэл үхэр жилтэн нэр хүндээ алдана гэсэн үг.

Бар жилтэнтэй хамтран амьдрахад хэцүү. Гэхдээ туулайтан тун овсгоотой тул бартны арга эвийг олж чадах нь магад.

Туулай жилтэнтэй аргагүйд хүрвэл амьдарч болох л юм. Луутан туулайтнаас амархан уйдах хандлагатай.

Морь жилтэнтэй жаргана. Энэ 2 бие биенээ маш сайн ойлгож хамтран зүтгэнэ.

Морь жилтэнтэй байж болох холбоо. Туулайтан тэвчээр гаргах хэрэгтэй болно.

Хонь жилтэнтэй амьдарвал сайн. Хонь жилтний мөрөөдөмтгий занд туулайтан дуртай. Энэ 2 жилтэн чадамгай шилж сонгох чадвараараа санаа нийлдэг.

Бич жилтэнтэй хамт байхдаа нэн хөгжитэй байна.

Тахиа жилтнийг туулайтан төдийлөн таашаахгүй. Тахиатан ч бас мөчөөгөө өгөхгүй. Ер нь таарамж муутай.

Нохой жилтэнтэй маш сайн зохицно. Нохой жилтний үнэнч зүтгэсэн үйлс бүхэн туулайтанд тэвчишгүй мэт санагдна.

Гахай жилтэнтэй маш сайн зохицно. Гэхдээ гахайтан хормойн явдлаас зайлсхийхгүй бол байдал хүндрэх осол буй.

5.Луу жилтэн

Хулгана жилтэнтэй маш сайн зохицож бие биедээ дэм болон амьдарч чадна. Ялангуяа хулганатны гүйлгээ ухаан луутанд их хэрэг болж хайрыг нь татна.

Үхэр жилтэнтэй огт тохиромжгүй. Эрх мэдлээ булаацалдан тэмцэлдэнэ. Бас луутанд уйтгартай байх болно.

Бар жилтэнтэй зөрчилтэй ч тохирч болно. Луутан бартны арга эвийг олж үгэндээ оруулж чадна.

Туулай жилтэнтэй маш сайн тохирно. Туулайтны цэвэр цэмцгэр байдал, чадмаг дадмаг харьцаа зэрэг нь нэр хүндэд дуртай луутаны сэтгэлийг баясгаж, хайрыг татна.

Луу жилтэнтэй хэрхэвч тохирохгүй. Тэд бүр өчүүхэн юман дээр ч гэсэн маргалдаж мэтгэлцэж, хэл амаа олохгүй хэрүүл шуугиан болно.

Могой жилтэнтэй жаргах боломжтой. Дур булаам гоо үзэсгэлэнт ханиараа луутан бахархаж, үүнийх нь төлөө түүний үнэнч бус байдлыг ч уучилна.

Морь жилтэнтэй жаргаж эхэндээ сайн л байна. Удаандаа бие биенээсээ уйдна.

Хонь жилтэнтэй жаргаж болох л юм. Гэхдээ хоньтон луутанд туслаж ч бас услаж ч чадна гэдгийг луутан ухаарч тэвчээр гаргах хэрэгтэй.

Бич жилтэнтэй маш сайн зохицно. Хэт итгэмтгий луу жилтэнд бичтэнд хэрэгцээтэй зөвлөгөө өгч туслах ба хариуд ньлуутан түүнийг бүхнээс хамгаална.

Тахиа жилтэнтэй байж болох л харьцаа. Тахиатан санасандаа хүрэхийн тулд луутаны нэр хүнд, нөлөөг ашиглана. Тиймдээ ч дуулгавартай байна.

Гахай жилтэнтэй зохино. Луу жилтэнд хэрэгтэй магтаал сайшаал, урам зоригийг гахайтан өгч чадна.

6.Могой жилтэн

Хулгана жилтэнтэй гэрлэвэл аз сорьсон хэрэг болно. Эцсийн эцэст сохроор дасамтгай хулганатан л хохирч таарна.

Үхэр жилтэнтэй сайн зохицно. Могойтон бүх эрх мэдлээ үхэртэнд өгч өөрөө дуулгавартай захирагдна.

Бар жилтэн могойтон хоёрт адил төстэй тал үгүй.

Туулай жилтэнтэй жинхэнэ үлгэр жишээ гэр бүл болно. Туулайтан түүнийг яаж халамжилахаа мэднэ.

Луу жилтэй хэцүү. Бардам зантай луутан өөрийгөө хайрлаж хүндэтгэхийг шаардна. Баригдаж дарагдаж байхыг хүсэхгүй. Могойтон нь түүнийг өөрийн санаснаар байлгахыг хичээнэ.

Могой жилтэн могойтонтойгоо зохицно. Гэхдээ бие биенээ үгүйсгэх, хэл ам хэрүүл шуугиан алийг тэр гэх вэ?

Морь жилтэн хайртай байхдаа үнэнч, хайргүй болохоор хаяад алга болохоор хаяад алга болно. Итгэл алдаж сэтгэл хоёрдсон могойтон ганцаар хоцорно.

Хонь жилтэнг могойтонг баян бол татагдна. Гэхдээ ямар их хэлам хэрүүл маргаан туулна гээч.

Бич жилтэнтэй ханилахад аль аль нь хэрсүү ухаан гаргаж байж л аврагдах байхдаа. Ер нь гэрлэхгүй байхыг бодсон нь дээр.

Тахиа жилтэнтэй боломжтой. Тэд бие биенээ ойлгож, энэ тэрийг эцэс төгсгөлгүй ярьж зөвлөлднө.

Нохой жилтэн могоотонд дэндүү татагдах учир тэр болгоныг анзаарахгүй. Могоытон дураараа амьдарч болно. Тэд аз жаргалтай, эв найртай байна.

Гахай жилтэнтэй тохирохгүй. Эцсийн дүнд гахайтан нь хохирно.

7.Морь жилтэн

Хулгана жилтэнтэй тохирохгүй. Хамтын амьдрал нь хэрүүл уруул зодооноор төгсөх магадлалтай.

Үхэр жилтэн эзэрхэг, өмчирхүү, морь хувиа хичээмтгий, чөлөөт байдлаа эрхэмлэдэг тул таарахгүй.

Бар жилтэнтэй гэрлэж болохгүй нь юу байх вэ? Бартан нь хамгаалан тэмцэх аугаа их үйлстэй байсан цагт морь жилтэн өөрийнхөөрөө амар тайван амьдарна.

Туулайтантай маш сайн зохицно. Туулайтан гэр орныхоо тохилог дулаан уур амьсгалд найз нөхдөөрөө хүрээлүүлэн морьтны халамжинд амьдарна. Үүнээс илүү юм түүнд хэрэггүй.

Луу жилтэнтэй үл тохирно. Морь жилтэн нь хар амиа л бодно. Гэтэл луутанд хайр халамж, амжилт хэрэгтэй байдаг. ..

Могой жилтэнтэй жаргах боломжтой. Могойтнууд ухаалаг баймал харамсах юм гарахгүй.

Морь жилтэнтэйгээ зохицно. 2 оргилуун сэтгэлтэн өөрсдийн хар амиа бодсон үзлийн хүчинд амьдарна.

Хонь жилтэнтэй жаргана. Уйтгар гунигаа хуваалцаж, хоньтноо хайрлаж, ажил амьдралаа залгуулна. Хоньтон ч амар тайван байна.

Бич жилтэнтэй гэрлэх хэрэггүй биздээ. Тэд бие биенээ хэзээ ч ойлголцохгүй хайрлахгүй. Хүчтэй татагдлаа ч түр зуурын хэрэг.

Тахиа жилтэнтэй аргагүйн эрхэнд болох л юм. Гэхдээ тийм ч сайхан байхгүй. Эцэст нь тахиатан л хохирч таарна.

Нохой жилтэнтэй болно. Яагаад болохгүй гэж? Өөрийнхөө эрхэм дээд зорилгод автсан нохойтон морьтныг чөлөөтэй байлгана. Тэгээд ч нохойтон хардах сэрдэхийг мэдэхгүй.

Гахай жилтний итгэлийг морьтон буруу ашиглаж гахайтнаа зовооно.

8.Хонь жилтэн

Хулгана жилтэнтэй огт тохирохгүй. Гэрлэх гэж оролдох хэрэггүй. Таны сониуч зан сайн юманд хүрэхгүй.

Үхэр жилтэн зохилдохгүй. Эцсийн эцэст үхэр жилтэн нь хоньтноо гэрээсээ хөөн гаргаж төгсөх вии.

Бар жилтэн осолтой. Бартангууд хоньтныг тасар татаад л хаяна гэсэн үг… гэрлэх хэрэггүй.

Туулай жилтэн хоньтонд дурласан дурлаагүй бүх талаар туслах тул санасан бүхэн нь бүтэмжтэй байна.

Луу жилтэнтэй бүтэхгүй. Луутангууд бишрүүлэх гайхуулах дуртай. Хоньтонгууд бишрэх гайхах гэдгийг мэдэхгүй учраас огт ойлголцохгүй.

Могой жилтэнтэй амаргүй. Шавардчихаж болзошгүй. Тэгвэл могойн цэцэн ухаан ч туслахгүй.

Морь жилтэн мөнгөтэй бол сайхан амьдарна. Мөнгөгүй бол гэрлэх гэж бодсоны хэрэггүй.

Хонь жилтэнтэйгээ гэрлэвэл зовно. Хоёулаа үрэлгэн дураараа учир амьдралд нь дутагдах зүйл гарахад муудалцаж эхэлнэ.

Бич жилтэн хоньтойгоо тогтоосон холбоогоо бат бэх гэдэгт огт итгэхгүй тул холбоо нь түр зуурын шинжтэй байна.

Тахиа жилтэнтэй тохирохгүй. Тэд бүтэшгүй юм бодож өөрийгөө хуурлаа ч гэсэн жаргахгүй. Ухаалгаар зайлсхийх нь зөв.

Нохой жилтэнтэй хамт амьдарвал уйтгарлаж, амьдрал нь утга учираа алдна. Нохойтон дэндүү гутранги үзэлтэн тул гэрлэх хэрэггүй.

Гахай жилтэнтэй сайн зохицно. Хамгийн гол нь хонь жилтэн аливаад хэмжээ хязгээртай байвал зохино. Тэгэхгүй бол гахай жилтэн ухарч няцахгүй шүү.

9.Бич жилтэн

Хулгана жилтэнтэй хамгийн сайн зохицно. Хулганатан бичтэнийг хайрлаж жаргааж чадна.

Үхэр жилтэн бичтэнийг хайрлана. Хариан гэр бүлийн ямар нэгэн асуудал гарвал бичтэн эвтэйхэн зайлсхийж чадна.

Бар жилтэнтэй сэтгэл тайван байхгүй. Бичтэн бартны толгойг эргүүлж чадна.

Туулай жилтэнтэй их дотносог гэр бүл болно. Гэхдээ бичтэн нь дэндүү олон хүүхэд цувуулахгүй байхыг бодох хэрэгтэй.

Луу жилтэнтэй байж болох л холбоо. Бичний алиа хошин, дур булаам чанарыг луутан бишрэх боловч түүнийгээ ил харуулдаггүй.

Могой жилтэн хүсвэл болох л холбоо. Бүх юм бичтэн бурхан хоёроос шалтгаална.

Морь жилтэн дурлалд чин сэтгэлээсээ хандахыг шаарддаг учир бичтэний овжин зальжин хандахыг тэвчихгүй.

Хонь жилтэн бичтэн нь мөнгөтэй бол амархан зохицно. Хоньтон түүнийг алмайруулж чадна. Мөнгөгүй бол асуудал төвөгтэй болно.

Бич жилтэнтэйгээ санаа нийлж амжилт олно. Хоёр бич жилтэн хэнээс ч илүү амьдарч чадна.

Тахиа жилтнийг бичтэн насан туршдаа тохуурхах боловч цаадах нь огт тоохгүй. Энэ нь амьдралд нь их хэрэг болно.

Нохой жилтэн бичтэнээс холуурхан явсан нь дээр. Нохойтон зовлон эдэлнэ. Нохойтон бодит байдлыг хэт дэвэргэгчид шүү дээ.

Гахай жилтэнтэй байж болох холбоо. Бичтэн гахайтны толгойг эргүүлж чадах боловч гахайтныг хүндэлдэгийн улмаар тийм авир гаргахгүй.

10.Тахиа жилтэн

Хулгана жилтэнтэй сэтгэл нийлбэл ядуу амьдралыг туулж чадна.

Үхэр жилтэнд дээрэлхүү зантай тахиатан захиран тушаах гэж оролдохгүй, тэвчээр гаргаж чадвал сайхан амьдарна.

Бар жилтэн тахиатаны хөөрүү занг тэвчихгүй хамтын амьдралаа нураана.

Туулай жилтэнтэй хэрхэвч болохгүй. Туулай жилтэн тахиатаны өчүүхэн төдий атугай сэхүүн занг тэвчихгүй.

Могой жилтэнтэй болохгүй нь юу байхав. Тэд бие биендээ тун аятайхан дэм болно. Тэгэхдээ луутаны нэр хүндийн дор тахиатан амьдарна.

Морь жилтэнтэй бүтэхгүй. Тахиатан нь морьтноос зайлна. Морьтны хувьд хайр дурлал чухал байдаг.

Хонь жилтэнтэй тохирохгүй. Хоньтон хайр дурлалдаа умбах, цэвэр агаар амьсгалж байх дуртай, харин ажил бол түүний сонирхох юм бишээ. Ажиллаж байгаа тахиатаныг хараад тэр залхах болно.

Бич жилтэнтэй үл тохирно. Тахиатан түүнд мэхлэгдэж азгүйтэнэ. Тахиа жилтэнтэйгээ амьдрах аргагүй. Хоёр тахиатан үргэлж зөрчилдөж, хэн нь ч буулт хийхгүй явсаар бэрхшээлийн өмнө сөхөрнө.

Нохой жилтэн тахиатаныг үргэлж үл тоомсорлоно. Тахиатаны хөөрүү занг тэвчихгүй тул амьдрал нь бүтэл муутай.

Гахай жилтнийг дэндүү түргэн зантай тахиатан залхааж орхино. Тэд бие биедээ тохирох хос биш.

11.Нохой жилтэн

Хулгана жилтэнтэй болохгүй нь юу байхав. Хулганатан хайр дурлалдаа илүү ёсоруу бодитой уур амьсгал оруулна.

Үхэр жилтэнтэй хэцүү боловч хүсвэл зохицуулж болно. Гэхдээ үхэртэн орон гэртээ л хаан байхыг бодвол таарна.

Бар жилтэнтэй сайн нийцнэ. Тэдний амьдрал бусдынхаас арайл өвөрмөц байх болно.

Туулай жилтэнтэй сайн зохицно. Туулайтан сайн зөвлөгч болж гэр орондоо амгалан тайван байдал бүрдүүлнэ.

Луу жилтэнтэй тохирохгүй. Нохойтон бол юмыг сохроор биширдэг хүмүүс биш.

Могой жилтэнтэй байж болох л холбоо. Гэхдээ болгох гэж улайрах хэрэггүй. Могойтон нь хэт өндөр шаардлага тавихгүй байвал зохино.

Морь жилтэнтэй зохицно. Нохойтон ажил үйлсдээ чармайж, аль аль нь сэтгэл хангалуун байна.

Хонь жилтэнтэй зохицохгүй. Тэд байнга зөрчилдөж, хэн нь түрүүлж мэдрэлийн ядаргаанд орох вэ? гэдэгтээ тулна.

Бич жилтэнтэй хамтран амьдрахын тулд олон асуудалд буулт хийх эсвэл тусдаа амьдрах хэрэг гарна. Аль аль нь ялимгүй эрээ цээргүй, бие биенээ хуурах гэдгийг мэдэхгүй.

Тахиа жилтэн нохойтоны эвийг олох гэж ядарна. Нохойтон түүнийг үнэлэх болов уу.

Нохой жилтэнтэй хэл амаа ололцох боловч дэндүү өгөөмөр тэд санхүүгийн хүндрэлд орно.

Гахай жилтэнтэй сайн зохицно. Гахайтны хөгжөөнтэй зан төрх нохойтоны сэтгэлийг сэргээнэ. Тэд хоюулаа сайхан сэтгэлтэйгээс гадна гахайтан ихэвчлэн баян байдгийг бид мэднэ шүү дээ.

12.Гахай жилтэн

Хулгана жилтэнтэй сайн зохицно. Хулганатан ч хэт түрэмгий авир гаргахгүй.

Үхэр жилтэнтэй хамт амьдарч болох ч гахайтан гэртээ олоогүй жаргалаа гадуур олох гэж оролдно… түүнээс хэрүүл маргаанд орооцолдно.

Бар жилтэнтэй боломжтой холбоо бартан гахайтны итгэлийг алдахгүй байхыг хичээвэл зохино.

Туулайтанд гахайтанд үнэнч байхгүй. Түүнд мэдэгдэлгүйгээр гахайтан хийдгээ хийх л болно.

Луу жилтэнтэй зохицно. Харин гахай жилтэн дэндүү тахимдуу хандаж луутаныг давраан өөрөө хохирох осолтой.

Могой жилтэнтэй бүтэхгүй. Могойтон гахайтныг хаашаа нь хөдөлгөхгүй, тэр ч бүү хэл чөлөөтэй хошин шог ярих ч боломж олгохгүй барина.

Морь жилтэнтэй болох л юм. Харин морьтны хар амиа бодсон чанар гахайтныг зовооно.

Хонь жилтэнтэй нийцнэ. Гахайтан мөнгөжүү байдаг тул хоньтой жаргах нь тэр. Хоньтныг номхруулахад хэдий хугацаа шаардах бол.

Бич жилтэнтэй болох холбоо. Бичтэн гахайтныг хүндэлж үздэг.

Тахиа жилтэнтэй зохицож болно. Тахиатан бол тэвчээртэй, хүлцэнгүй учраас гахайтны эвийг олж чадна.

Нохой жилтэнтэй сайн нийцнэ. Харилцан бие биенээ ойлгож хүндэлсэн хайр дурлал байх болно.

Гахай жилтэнтэй сайн зохицно. Хоёр гахайтан бие биедээ буулт хийж, сэтгэл санаа нийлж сайхан амьдарна.


Facebook хэрэглэгчдийн заавал мэдэх шаардлагатай 7 тохиргоо

$
0
0
World Economic Forum, WEF, in Davos, Switzerland - 20 Jan 2017
Facebook-ийн тохиргоог сайтар хийгээгүйгээс таны талаарх бүх мэдээлэл бусдад харагдах эсвэл хакеруудын довтолгоонд өртөх зэрэг хүндрэлүүд гардаг. Дараах тохиргоонуудыг хийж сурснаар та өөрийнхөө Facebook дэх хуудсыг өөрийн хүссэнээр тохируулж, мөн хувийн нууцаа хамгаалах боломжтой.
1.     Найзуудынхаа хаягийн жагсаалтыг ашигла (Friends list)
Хэрэв танд олон найз байгаа бол тэднийг хооронд нь ангилах боломжтой. Жишээ нь, их сургууль, ажил, гэр бүл, найзууд гэх мэтээр ангилж болно. Ингэснээр та дараа нь хайлт хийхэд амар байх болно.
2.    Өөрийн мэдээллээ бусдаас нуух
Та өөрийн хувийн мэдээллээ хэнд үзүүлэх, юуг үзүүлэхээ шийдэх боломжтой. Ингэхийн тулд Privacy Settings – Profile Information цэсээр ороод About me-ын хойно байрлах тохиргоо руу ороорой. Хэрвээ зөвхөн найзууддаа үзүүлэх бол Only Friends, эсвэл хэсэгхэн бүлэг хүмүүст үзүүлэхгүй гэвэл Customize-г сонгох хэрэгтэй. Ингээд гарч ирэх нүүрний доорх нүдэнд нь тухайн хүний и-мейл эсвэл нэрийг бичээрэй.
3.    Өөрийгөө хайлтын системээс устга
Мэдээж хэн нэгэн таны нэрийг хайлтын системээс хайгаад олчихдог, хэн хүссэн нь таны Facebook хаягийг мэдэх нь утгагүй. Тиймээс өөрийгөө хайлтын системд харуулахгүйн тулд та Privacy Settings – Search гэж ороод Everyone тохиргоог Only friends болгоорой. Ингэснээр зөвхөн найзууд тань таныг хайсан тохиолдолд Facebook тань гарч ирэх болно.
4.    Өөрийгөө Google-ээс устга
Privacy Settings – Search гэж орохоор Public Search Results гэсний хойно Allow нүдийг чагталсан байгааг та олж харна. Энэ нь бусад хайлтын системээр таныг хайвал таны мэдээ, мэдээлэл гарч ирнэ гэсэн үг. Тиймээс өөрийгөө хамгаалах үүднээс тэр нүдний чагтыг арилгах хэрэгтэй.
5.    Зураг, видеогоо нууцлах
Та өөрийн зурагнаас гадна бусад найзуудынхаа зурагнуудыг хүртэл нууцлах боломжтой. Найзуудын тань тавьсан ёс бус зурагнууд таныг эвгүй байдалд оруулж болох шүү дээ. Үүний тулд мөн Privacy Settings руу ороод Profile Information-г дар. Ингээд та хүссэн тохиргоогоо хийж болох юм.
Photos and Videos of Me, Posts by Me, Posts by Friends зэрэг тохиргоонуудыг тохируулснаар өөрийн болоод өрөөлийн оруулсан зурагнуудыг зохицуулах боломжтой болно.
6.    Фото цомгоо хамгаал
Фото цомгоо бүх хүмүүст харуулахыг хүсэхгүй бол Photo Albums руу орж тохируулга хийгээрэй.
7.    Ёс бус хүмүүсээс өөрийгөө хамгаал
Хэрвээ хэн нэг хүн таны зурагнууд дээр элдэв янзын сэтгэгдэл /коммент/ бичиж, ёс бус авир гаргах аваас тэрхүү хүмүүсийг таны Facebook  рүү орох эрхийг нь хаах буюу ямар ч тохиолдолд тэр хүн таны Facebook-т дахин элдэв янзын юм бичиж чадахгүй болгож болно.
Ингэхийн тулд Privacy Settings рүү ороод Block List-ыг дар. Ингээд та гарч ирэх нүүрэнд тухайн хүний и-мейл хаяг, нэрийг нь бичихэд л болно.

Хэдний өдөр төрснөөрөө ямар хүн болохоо мэдээрэй! /сонжоо/

$
0
0
10
Энэхүү нийтлэлээр бид та бүхэндээ тухайн хүнийг төрсөн өдрөөр нь шинжих аргыг толилуулж байна. Таны төрсөн өдөр нь зүгээр ч нэг тоо биш бөгөөд энэ нь таны зан ааш, ирээдүйн ерөнхий төлөв байдлыг илтгэх чухал мэдээлэл болж өгдөг байна. Та уг сонжоогоор өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ шинжээд үзээрэй.

Сар бүрийн 1-нээс 5-ны хооронд төрсөн бол:

  1. 1-ны өдөр төрсөн хүмүүс биеэ даасан байдаг ч бусдын нөлөөнд амархан автагддаг. Тэд бүхний тэргүүн эгнээнд алхахыг хүсдэг хэдий ч тэвчээргүй зан нь түүнд үргэлж саад учруулдаг.
  1. Маш мэдрэмжтэй бөгөөд итгэл даах хүмүүс юм. Ялангуяа романтик харилцааны тал дээр хамтрагчаа сонсож,  анхаарал халамж сайн тавьдаг. Тэд ямар ч ажлыг хийхдээ гарамгай бөгөөд тодорхой нэгэн салбарт гайхалтай амжилт гаргадаг байна.
  1. Тэд бол эцэс төгсгөлгүй хайрын амтанд умбаж амьдардаг, сайхан сэтгэлтэй, өөдрөг хүмүүс юм. Гэвч аливаа зүйлд сэтгэл хөдлөлөөр хандах нь их бөгөөд амархан сэтгэлээр унадаг.
  1. Маш тайван, тогтуун төрлийн хүмүүс бөгөөд аливаа асуудлын шийдлийг амархан олдог. Тэд ажил, амьдралынхаа асуудлыг маш сайн зохицуулдаг бөгөөд бусад хүмүүсийн итгэлийг ихээр хүлээдэг байна. Мөн бусдыг өөртөө итгүүлэх, үзэл бодлоо илэрхийлэхдээ тун гаргууд юм.
  1. Тэд бол эцэс төгсгөлгүй адал явдал хайгчид юм. Учир нь тэд зүгээр л аялж, зугаалан, шинэ хүмүүстэй танилцах дуртай. Мөн маш сониуч, бөгөөд гоц ухаантай байх магадлал өндөр байдаг байна. Тэдний цорын ганц сул тал бол тэвчээргүй, туйлбаргүй зан юм.

Сар бүрийн 6-наас 10-ны хооронд төрсөн бол

  1. Маш тусч бөгөөд гайхалтай найз байж чаддаг. Тэд биеэ маш сайхан авч явдаг. Сул тал нь маш атаархуу бөгөөд энэ зан нь тэднийг сүйрэлд ч хүргэж болно.
  1. Маш азтай, ухаалаг хүмүүс. Тэд шинжлэх ухаанд авьяастай, шинэ зүйлийг зохион бүтээхдээ гаргууд байна. Сул тал нь амархан бухимддаг, ганцаардмал бөгөөд нууцлаг ажээ.
  1. Сайн удирдагчид бөгөөд бизнес, улс төрийн салбарт амжилтай ажилладаг. Тэд маш зөрүүд бөгөөд удирдлаганд нь ажилладаг хүмүүс нь түүнээс эмээдэг байна.
  1. Тэд бол сэтгэл хөдлөл ихтэй, уярамтгай хүмүүс юм. Маш романтик бөгөөд зохиол, бичвэр бичихдээ гаргууд сайн байдаг. Хүмүүстэй харилцаа тогтоохдоо сайн бөгөөд гомдсоныхоо дараа амархан тайтгардаг.
  1. Маш зөрүүд хүмүүс юм. Гэвч тэдний зүрх сэтгэл нь ариун нандин бөгөөд, хүнийг маш сайн хайрлаж чаддаг. Элдэв далд явуулга, хов живнээс амархан мултарч чаддаг.

Сар бүрийн 11-наас 15-ны хооронд төрсөн бол:

  1. Тэд маш ухаалаг хүмүүс байдаг аж. Мөнгө болон материаллаг зүйлсийг хэзээд хоёрдугаарт тавьж чаддаг. Мөн хүнтэй ярихдаа үгээ маш сайн цэгнэдэг.
  1. Сарын 12-ны өдөр төрсөн хүмүүс бол олон сайн зан чанартай, дуусашгүй эрч хүчтэй бөгөөд аливаа зүйлийн арга эв, тэнцвэрийг хялбархан олж чаддаг. Тэд бол дэлхийг ч өөрчилж чадах гайхалтай хүмүүс юм.
  1. Тун учир битүүлэг хүмүүс… Тэдний амьдрал хэзээ ч тогтвортой, нэгэн хэвийн байдаггүй. Бүх зүйлийг хурдан шийдэж, амьдралдаа үе үе эргэлт гаргадаг. Хамгийн том сул тал нь тэвчээр, хатуужилгүй байдал нь юм.
  1. Тэд зүгээр л амьдралаас эрх чөлөөг мэдрэх дуртай. Хэрвээ та тэднийг ямар нэгэн зүйлд хүчилэх юм бол тэднийг үүрд алдлаа гэсэн үг. Хайр дурлалын оргилуун хүсэлтэй боловч амархан хувирч өөрчлөгдөн, тогтвортой харилцааг эрхэмлэдэггүй.
  1. Төсөөлөн бодох чадвар маш сайн бөгөөд бүтээлч төрлийн хүмүүс юм. Олон төрлийн авъяастай, ямар ч салбарт амжилттай ажиллаж чаддаг. Гэвч тэд эрч хүч, урам зоригоо нэг л алдвал аюултай. Маш мэдрэмтгий бөгөөд шүүмжлэлийг тийм ч сайн хүлээж авдаггүй.

Сар бүрийн 16-наас 20-ны хооронд төрсөн бол:

  1. Тун хариуцлагатай хүмүүс учраас та тэдэнд 300% итгэж болно. Нууцыг маш сайн хадгалдаг. Тэднийг хүүхэд насан дээр нь сул чөлөөтэй байлгаж, өөрийгөө олж нээхэд нь туслах хэрэгтэй. Хайр дурлалын хувьд тэд таны итгэлтэй хамтрагч байх болно.
  1. Маш тэсвэр хатуужилтай, аливааг даваад гарах чадвар сайтай. Зан хандлагыг нь авч үзвэл өгөөмөр, аливаад ухаалгаар хандаж чаддаг. Бэрхшээлд хэзээ ч бууж өгдөггүй.
  1. Шударга ёсыг тогтоохын төлөө тэмцэгчид юм. Сул талаа хялбархан нууж чаддаг. Зан хандлагыг нь сайн шинжээд үзвэл ёсорхуу, сайхан ааштай байх бөгөөд хүмүүсийг өөртөө татаж чаддаг.
  1. Хайр дурлалын асуудал болон ажил мэргэжилдээ маш тогтвортой, аливаа зүйлд дасан зохицох чадвар сайн. Харин сул тал нь, маш их мөнгөтэй болохыг амжилт хэмээн үздэг.
  1. Тус өдөр төрсөн хүмүүс ганцаардлыг тэвчиж чаддаггүй. Тэд ихэвчлэн багш, эмч, менежер, тамирчин гэх мэт олон хүмүүстэй харьцдаг ажил эрхэлдэг байна.

Сар бүрийн 21-наас 25-ны хооронд төрсөн бол:

  1. Амьдралд маш хайртай хүмүүс. Өөрийгөө болон бусдыг хайрлах нь тэдний амьдралын гол зорилго юм. Мөнгөний ач холбогдлыг нэг их мэддэггүй бөгөөд ганц ч зоосгүй болох үе тэдэнд бишгүй тохиолддог.
  1. Тэд маш сайн багш, зөвлөгч юм. Өргөн мэдлэгтэй, заримдаа бүх асуултын хариултыг мэддэг мэт сэтгэгдэл төрүүлдэг. Сул тал нь өөрийгөө үнэлдэггүй учраас тэднийг маш их магтаж байх хэрэгтэй. Сайн дурын ажилд байнга оролцдог.
  1. Тэд бол адал явдал хайгчид. Хоол хүнстэй холбоотой ажил эрхлэх нь элбэг. Гэхдээ тэд зөвхөн идэх дуртай бус рестораны бизнест тун одтой байдаг.
  1. Зөн совинтой, аливаа зүйлийг урьдчилан харах чадвар нь сайн хөгжсөн хүмүүс. Хэрвээ тэд ямар нэг зүйлийг буруу гэж бодсон л бол тэр нь юу ч байсан зөв байх магадлал маш өндөр байдаг. Үргэлж зөв, хариуцлагатай шийдвэр гаргаж чаддаг.

Сар бүрийн 26-наас 31-ны хооронд төрсөн бол:

  1. Маш сайн найзууд, бас хамтрагчид байж чаддаг. Тэд эрч хүчээр дүүрэн, удирдан зохион байгуулах чадвар сайтай хүмүүс юм. Хүмүүсийг өдөөж, идэвхжүүлж чаддаг.
  1. Бусдад сайхан үгээр урам зориг хайрлаж чаддаг, оюунлаг хүмүүс билээ. Тэд маш сайн сонсогч байж, үнэ цэнэтэй зөвлөгөөг өгч чаддаг. Бусад хүмүүсийн сэтгэл санааг ойлгож, мэдрэхдээ гарамгай, ямар нэг зүйлийг сайтар бодож, төлөвлөсний эцэст хийдэг.
  1. Маш хариуцлагатай хүмүүс байдаг. Дүрэм, журмыг ягштал мөрддөг, удирдах чадвар сайтай. Хууль, хүчний байгууллагад ажиллах нь элбэг. Тэдний хамгийн хачирхалтай сул тал нь өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрдөггүй байдал юм.
  1. Хэлэлцээ хийх, зөвшилцөлд хүрэх чадвар сайтай боловч хайр дурлалын хувьд тогтвортой харилцааг бий болгож чаддаггүй.
  1. Биеэ даасан, хүчирхэг үзэл бодолтой хүмүүс юм. Бусдыг ойлгож, хүндэтгэж чаддаг байна. Ямар ч тохиолдолд өөрийгөө аз жаргалтай байлгадаг. Мөн тэд шургуу ажиллахынхаа хэрээр хэрхэн сайн амрахыг мэддэг хүмүүс билээ. Тэдний тойрон хүрээлэлд хэзээд олон хүмүүс байдаг.
  1. Бусдын үзэл санаанд хэзээ ч сохроор автдаггүй. Ажлыг үргэлж гүйцэд хийдэг, шударга зан чанартай. Эрчүүдийн хувьд үнэнч байдлыг эрхэмлэдэг. Хэрвээ та тэдний итгэлийг нэг л алдсан бол тэднийг үүрд алдсантай ижил юм.

Инстаграм, фейсбүүк дээрх ЗУРГАА ГОЁ БОЛГОХ 5 АПП

$
0
0

Хүн бүр фотошоп дээр ажиллаж чадахгүй ч гэлээ гоё зурагтай, тэр дундаа сэлфигээ илүү сайжруулах хүсэлтэй байдаг. Надад ч бас инстаграм хаягаа идэвхтэй байлгах, өөрийнхөө зургуудын хэв маягийг олох хэрэгцээ шаардлага үргэлж байдаг учраас хэдэн мянган аппликэйшн татсан туршигч болсон. Харамсалтай  нь тэр хөдөлмөрийн маань ихэнх нь хогны сав руу шидэгдсэн дээ. Гэхдээ оролдлого сайт юу гэдэг билээ?

Хичээл зүтгэлийнхээ үр дүнд олж авсан найзуудыгаа та нартаа танилцуулж байна. Та нарт зөвлөх хамгийн гол зөвлөгөө минь бол ЗҮГЭЭР Л ТУРШААД ҮЗ. Туршиж үзэхдээ нэг бүрчлэн, хэрэгсэл бүрээр нь зочлох ёстой шүү.

1. VSCO cam – Зургийг амьтай болгодог  “ДОГЬ” апп

Инстаграм дээр хэрэглэдэг ихэнх чагт буюу hashtag #VSCO хэмээх үггүйгээр төсөөлөгдөхийн аргагүй юм. Учир нь тэдгээр нөхдүүд энэ аппыг ашигладаг бусад нөхдүүдтэйгээ чимээгүй өрсөлдөж, уралдаж байгаа нь тэр. Хэн нь илүү сайн ашигласан, хэн нь илүү  мэдрэмжтэй зураг дарж чадсаныг өнөөх лайкаар нь мэдчихэж болдог учраас.  Дан ганц зургаа амилуулаад зогсохгүй, интернет хэрэглэгчдийн дарсан, засварласан догь зурагнуудыг чи эндээс л олж чадна. Би өмнө тийм содон, өвөрмөц, өнгө, дүрсний төгс хослолтой зурагнуудыг өөр газар харж байгаагүй юм шүү.

Татах:
Android – https://play.google.com/store/apps/details?id=com.vsco.cam
iOS - https://itunes.apple.com/mn/app/vsco/id588013838?mt=8


2. Picsart – Зургаа урлагийн бүтээл болгож,  урлагийн бүтээлээ од болго

Зургийг чинь хамгийн гайхалтай, хэзээ ч давтагдашгүй болгох утсан дээрх фотошоп. Бусад аппликейшнуудын төрөлжүүлж хөгжүүлсэн байдаг хэрэгслүүд энд бүгд бий. Энэ л миний фотошоп гэсний шалтгаан шүү дээ.  Instasize-ийн squire fit, Prizma-ийн art filter, эффект, blur, text, интернет хэрэглэгчдийн бүтээсэн стикерүүд, хоёр гурваас эхлээд хорь гучин зургийг нэгтгэх боломж гээд чиний төсөөлөөч үгүй олон хэрэгслүүд энд бий.  Хамгийн гоё зургуудаараа challenge (дуудлага) тэмцээнд оролцож шагнал ч авч болно гэхээр гоё байгаа биз.

Татах:
Android - https://play.google.com/store/apps/details?id=com.picsart.studio.light
iOS - https://itunes.apple.com/mn/app/picsart-photo-studio-picture-editor-collage-maker/id587366035?mt=8


3. Snapseed – Сонгодог зураг авах нууц бол камер биш би

Гооглахын маань бас нэгэн бүтээл. 26 төрлийн хэрэгсэл, эффектээс та таашаасныгаа эдэлж болох нь ээ. Зургийнхаа хар бараан санагдаад байгаа газрыг “сойздчихно”, JPG , RAW аль ч өргөтгөлөөр зургаа хадгалчихна, 38 төрлийн фонтоор үг биччихнэ, 50, 60-д оны хэв маяг оруулсан vintage-уудтай, тэгээд янз янзын юм их бий. Бас нэгэн санаа хэлэхэд цагаан дэвсгэртэй ихэнх зургийн өнгө үүний ачаар амжилт олдог юм шүү дээ. Өрөөний гэрэл, дэвсгэр дээрх эд зүйлсийн нөлөөгөөр сүүдэртсэн зургуудыг сойздчиход д студид авсан юм шиг өнгө нь сэргэчихдэг юм. Хэрвээ чамд цагаан дэвсгэр байхгүй бол бичгийн цаас, ватум цаас ашиглаж болно шүү.

Татах:
Android - https://play.google.com/store/apps/details?id=com.niksoftware.snapseed
iOS - https://itunes.apple.com/mn/app/snapseed/id439438619?mt=8


4. We heart it – Насан туршийн АНДАА ол

Утсаа  өөрийнхөө биш, дэлгэцэн дээрээ тавьж болох гоё зургуудаар дүүргэсэн над шиг хүмүүс хоёр гар, хөлөө зэрэг өргөцгөөе! Энэ апп-г анх удаа олоод миний зүрх яг л “crush”-аа харчихсан юм шиг булгилж, хэмнэлээ алдаж байсан юм даа. Ид шид нь юу вэ? гэвэл амьдралыг чинь хүүрнэх хэдэн зуун мянган зурган эшлэл, хувцас загварын шинэ трендүүд, дуучид, аялж болох хотуудын зураг, хайртай хөөрхөн амьтдынхаа хэдэн мянган зурагтай цомгийг дагахаас гадна  ганц дараад л татаад авчихна. Хүсвэл чи өөрийнхөө сонирхлоор цомог үүсгээд олон мянган зүрх авч ч болох юм (лайк нь зүрх)

Татах:
Android - https://play.google.com/store/apps/details?id=com.weheartit
iOS - https://itunes.apple.com/mn/app/we-heart-it-fashion-wallpapers-quotes-tattoos/id539124565?mt=8


5. Google street view – Дурсамжтайгаа ҮҮРД үлд

Утсандаа дэлхийг багтааж болдог болсон.  Очиж үзэхийг хүсдэг газрынхаа орчинг 3600 харж болдог өнөөх гайхал чинь энэ шүү дээ, юун 4D цаашаа. Өнгөрсөн зун очсон газруудынхаа зургийг дараад хадгалчихсан байснаа  саяхан үзсэн чинь буцаад яг тэнд очсон юм шиг мэдрэмж төрүүлж байна лээ. Юм хөгжинө өө гэж…

Татах:
Android - https://play.google.com/store/apps/details?id=com.google.android.street
iOS - https://itunes.apple.com/mn/app/google-street-view/id904418768?mt=8

YOLO.mn

Уруулын будгаар нь эмэгтэй хүний зан чанарыг тодорхойлж болно

$
0
0

Итгэхэд бэрх ч гэлээ та уруулын будгаа хэрхэн түрхэж байгаагаар таны зан чанарыг тодорхойлж болно. Таныг ямар зан чанартайг тодорхойлох ажилдаа орцгоох уу?

1. Уруулын будгийн үзүүр дугуйрсан байна уу? Энэ уруулын будгийн эзэгтэй өөрийнхөө тавьсан зорилгын төлөө эцсээ хүртэл зүтгэнэ, өөрийгөө хамгаалах чадвартай. Бүх зүйлийг урьдчилан төлөвлөнө. Ажилч хичээнгүй, хөдөлмөрч, нямбай байсныхаа шагналд амжилтад хүрч чадна. Ганц дутагдал нь тоглоом шоглоом ойлгодоггүй. Тайван, шулуун зантай, элдэв эвгүй харилцаанаас зайгаа барих нэгэн. Ийм эмэгтэйчүүд романтик, нөхөрсөг, өглөгч байдаг гэж сэтгэл судлаачид үздэг байна.
2. Таны уруулын будаг шинэ мэт хэлбэрээ алдахгүй үзүүртэй хэвээрээ л будагдаад байвал та өөртөө итгэлтэй, бага зэрэг хуучинсаг үзлийг баримталдаг нэгэн. Өөрийнхөө юу хүсэж байгааг сайн мэднэ. Жижиг сажиг зүйлээр хөөцөлдөж явах нь түүний зан чанарт огтоос тохирохгүй. Амьдралын үнэ цэнийг мэдэрдэг, бага зэрэг дотогшоо хүн. Ихийг анзаарч, дүгнэж явах боловч энэ болгоноо бусдад тэр болгон дэлгээд байдаггүй.
3. Харандаа шиг үзүүрлэсэн мэт уруулын будагтай бол амиа хичээсэн, өөрийгөө үзэн ядах хандлагатай бүсгүй байдаг. Их зантай, бусдын үзэл бодлыг хүндэтгэн үздэггүй хүн байх нь олонтой. Бусад хүмүүстэй хэл амаа авалцаж тэр болгон чаддаггүй ч өөрийгөө төгс эхнэр гэж үнэлдэг. Энэ нь бодит амьдрал дээр үнэхээр тийм байдаг бөгөөд ийм уруулын будагтай эхнэрүүд аж ахуйч, ажилсаг, нямбай байдаг байна. Тэд зөрүүд зан гаргах нь элбэг хэдий ч эвийг нь олбол түшигтэй эмэгтэйчүүд ажээ.
4. Хэрвээ таны уруулын будаг тодорхойгүй дүрстэй будагдаж байвал таны сэтгэл санаа тогтворгүй, та өчүүхэн зүйлд хүртэл сэтгэл түгшиж явдаг эмэгтэй. Та энэ байдлаа бусдаас нууж явдаг бөгөөд бусдад итгэж чаддаггүй. Та гоё чамин зүйлд дуртай, шөнийн цагаар зугаалж романтик мэдрэмжийг мэдрэх дуртай нэгэн.
5. Таны уруулын будаг нэг талаасаа л түрхэгддэг үү? Та маш баялаг сэтгэхүйтэй. Та ажил хэрэгч, хариуцлагатай, өөрийнхөө үзэл бодлыг гаргууд илэрхийлж чаддаг. Шийдвэр гаргах хариуцлагыг үүрдэг ч тэр нь байнга амжилттай болохгүй, бусдын дутагдлыг төвийг сахисан байдлаар хүлээн авна. Ийм бүсгүйчүүд дотнын найз бүсгүйчүүдийнхээ алдааг хүлээн зөвшөөрч, уучилж чаддаг. Эмэгтэйчүүдээс илүү эрчүүдийн орчинд байх дуртай. Яагаад гэвэл тэд анхаарлын төвд байхыг хүсдэг эмэгтэйчүүд юм. Туршилт хийхийг маш их хүсдэг ажээ.
6. Харандааны үзүүр шиг ийм уруулын будагтай бүсгүйчүүд маш ховор. Ийм бүсгүйчүүд аливаад амархан баярлаж амархан сэтгэлээр унадаг, сэтгэл санаа нь маш тогтворгүй байдаг. Хөгжилтэй, найз, хамт олныхоо анхаарлын төвд байж чаддаг бүсгүй. Дотно найзын хувьд найдваргүй, танаас хэзээ ч урваж мэдэх бүсгүй ийм уруулын будагтай байна.
7. Та хавтгай уруулын будгийн эзэн бол танд баяр хүргэе, та бол маш тайван бөгөөд бодит хүн. Шулуун шударга, хүмүүстэй нөхөрсөг харилцаа үүсгэж чадна, нийтэч. Жижиг сажиг зүйлийг тоох ч үгүй. Харин шулуун шударга зангийнхаа гайгаар хүнийг санамсаргүйгээр гомдоож мэдэх бүсгүй бол та. Найдвартай, хурдан шаламгай хөдөлгөөнтэй, зорилготой бүсгүйчүүд байдаг ажээ.
8. Конус хэлбэртэй бол та тайван, хөгжилтэй зан чанартай, өөрийнхөө хувь заяанд сэтгэл хангалуун явдаг нэгэн. Бусдыг маш сайн ойлгохыг хичээнэ. Нэг гэм нь бусдын амжилтад атаархах гээд байдаг. Бие даан амьдралаа босгохыг хичээх бөгөөд тулгарсан бэрхшээлийг туулах хүч чадалтай. Анхаарлын төвд байхыг тэсвэрлэхгүй нэгэн. Бид элбэг тохиолдох уруулын будгийн дүрсийг танилцууллаа. Та өөрийнхөө болон ойр байгаа бүсгүйчүүдийн уруулын будгаар зан чанарыг нь маш амархан тодорхойлж чадах нь.
xopom.com

Хүрэхэд хэцүү оргил бий

$
0
0

19961648_1624324017642892_6215509527517395732_n_500x500

Хүрэхэд хэцүү оргил бий
Зүтгэсээр дуусах зам буй
Хүлээхэд хэцүү амлалт бий
Хууртсаар дуусах итгэл бий

Ойлгоход хэцүү ааш бий
Ойлгож чадвал хайрлах нь бий
Олоход хэцүү нууц бий
Олсон хойноо уйлах нь бий

Хадгалахад хэцүү ариун бий
Хадгалсаар үхэх үнэнч бий
Хайрлахад хэцүү үе бий
Хатамжилсаар үлдэх сонголт бий

Уухад цээртэй сархад бий
Уусан хойноо хордох нь бий
Нөхцөхөд цөвтэй амраг бий
Нөхцсөн хойноо гэмших нь бий

Уучилж боломгүй урвалт бий
Уучилсан хойноо харамсах нь бий
Тэвчихэд хэцүү мунхаг бий
Тэвчсээр хохирох амьдрал бий

Нөхөрлөхөд хэцүү сонирхол бий
Нөхөрлөсөн хойноо харамсах нь бий
Босоход ч хэцүү цаг бий
Боссон хойноо алхах нь бий

Мартахад хэцүү гэм бий
Давтсаар яваад эцэслэх нь бий
Буцахад хэцүү зам бий
Буруудсаар яваад төгсөх нь бий

Засахад хэцүү алдаа бий
Зассан хойноо болдогийг ойлгох
Сурахад хэцүү ном бий
Сурсан хойноо чаддаггаа мэдэх

Б.МӨНХ-ОРГИЛ
2017.07.14-нд

Дэлхийн хамгийн анхны ШИВЭЭСЧИН эмэгтэй

$
0
0

20228411_676362672570008_6960566756297109355_n

Эмэгтэйчүүд нь урт түнтийсэн хормойтой даашинз өмсөж эрхэмсэг язгууртан мэт алхах Викториан эрин үед амьдарч байсан Мауд Вагнер гэх эмэгтэйг ямар цаг үед амьдарч байсан нь түүний хүсэл сонирхолыг зогсоож чадаагүй юм.

Викториан эрин үед амьдарч байсан эмэгтэйчүүдийнх ихэнхдээ даруу төлөв зантай, үргэлж л газар шүргэсэн даашинз өмссөн байдаг ба шивээсний тухайд тэд энэ нь эрэгтэй хүний л зүйл гэсэн бодолтой байдаг байжээ.
Тэрээр биеэрээ дүүрэн шивээстгэй гэдгээрээ бус мэргэжлийн шивээсчин биш сонирхогч байсан нь илүү сонирхолтой түүхийг өгүүлнэ. Мауд агаарын гимнастикчин байсан бөгөөд цирктэй хамт аялан тоглож явахдаа өөрийн нөхөр шивээсчин Гас Вагнертай анх танилцжээ.

Түүний нөхөр Гас Вагнер
Тэдний романтик болзоо шивээсний хичээл байсан гэдэг.

Мауд Вагнерийн биен дээрх шивээснүүд өөр өөрийн гэсэн түүхтэй давтагдашгүй утгатай. Үндсэрхэг үзэлтэй шивээснээс эхлээд сармагчин, могой, арслан мөн эрвээхий гээд маш олон амьтадын бэлэг тэмдэг бүхий шивээстэй. Шивээсэнд дурласан энэ үед цирк үзэгчдийн сонирхолыг татаж эхэлсэн бөгөөд олноо “шивээстэй эмэгтэй” гэдгээрээ алдаршиж эхэлжээ.

Хэдэн жилийн дараа тэд гэрлэж бяцхан охинтой болсон. Сонирхолтой нь тэдний охин мөн л шивээсчин болсон бөгөөд ердөө 9 насандаа “tattoo artist” гэдэг нэрийг авчээ. Мауд болон Гас нар гэрлэсэнийхээ дараа циркыг орхиж vaudeville-д амьдарцгаан өөрсдийн шивээсийг хийдэг болжээ.
Энд тэндэхийн баяр наадам, улс орны үзэсгэлэн яармаг болоход хоёр хос алгасахгүй үзэн сонирхож алхан явахад хүмүүсийн анхаарал зөвхөн тэр хоёр дээр тусдаг байсан гэдэг.
Шивээсний түүхэнд, Гас бол хамгийн сайн шивээс хийдгээрээ олонд алдартай болсон уран бүтээлч харин Мауд Вагнер Америкын анхны шивээсчин артист гэдгээрээ нэрээ мөнхөлсөн байдаг.Тэд шивээсны урлагыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд маш том хувь нэмэр оруулсан төдийгүй шинэ шивээсчдыг дадлагажуулан олныг төрүүлсэн билээ.

Мауд Стивенс Вагнер 1961 оны 1 сарын 30-нд 84 насандаа таалал төгссөн. Тэр бол шивээс зөвхөн эрчүүдэд зориулагдаагүй гэдгийг дэлхий дахинд харуулж өөрийн гэсэн мөрөө үлдээсэн цор ганц түүхийн гэрч гэнэ шvv.

prnews.mn

Таны согтуудаа хийж байсан хамгийн хөгтэй үйлдэл юу вэ?

$
0
0

title-30-duvodu-proc-by-kazda-chtela-byt-chvilku-chlap

Наргиж яваад юу хийж байгаагаа мэдэхгүй болтлоо согтчих тохиолдол бишгүйдээ л бий. Тэгээд маргааш нь найз нөхдөөсөө өөрийн паянгаа сонсоод алмайрах үе ч олон. Тэгвэл манай ээлжит санал асуулгад оролцсон уншигчдын согтуудаа хийсэн хөгтэй үйлдлүүд таныг бүр алмайруулах вий.

- Огт танихгүй залууд хайртай, хар нялхаасаа харж явсан чи намайг анзаараагүй гэж хэлээд дагуулж явах шахсан. Азаар сайн найзуудынхаа ачаар тохиолдлын сексээс аврагдсан даа. /24 настай А, эм/

- Ажлын шинэ жилийн дараа юу ч болсоныг мэдэлгүй өглөө сэрсэн. Хэнд ч тоогддогүй царай муутай ажлынхаа газрын эмэгтэйтэй нэг оронд байсан. Удалгүй тэр хувцаслаад намайг үнсээд “баярласан шүү” гэж хэлээд гарахад нь “би юу хийчих вэ” л гэж бодогдсон.

- Би муурны бүтэн лааз хоолыг тушёнк гэж бодоод өлссөндөө идэж байсан. Өглөө нь амнаас эвгүй үнэр үнэртээд, сүүлд мэдэх нь ээ найзууд надаар тоглосон юм билээ. /24 настай Ө, эм/

- Ууртай муурыг нялх хүүхэд шиг өлгийдөх гэж байгаад гар, дух хоёроо маажуулж байсан. /25 настай Ц, эм/

- Зугаалгаар яваад өглөө нь майхнаасаа 2 километрийн зайтай ганцаархнаа сэрж байсан./27 настай Э, эр/

- Би шөнийн клубын ширээн дээр хагас нүцгэн гарч байгаад ээжийн тухай шүлэг уншиж, дуу дуулж олон хүнийг уйлуулсан байна лээ. /30 настай С, эм/

- Түлхүүрээ хаалгандаа зоочихоод, тэрийгээ мартчихаад гэрийнхээ цонхыг хагалж орж байсан. /20 настай А, эм/

- Найзынхаа 25 насны төрсөн өдрийг тэмдэглэж байлаа. Клубээс гарч яваад найзуудыгаа хүүе гэхийн завдалгүй гудамжны шон дээр оччихсон стриптиз маягийн юм бүжиглээд зогсож байсан гэсэн. Богинохон юбкатай байсан юм байж бүр дээшээ нь авирах гэж оролдоод, чадахгүй цементэн дээр өгзгөөрөө пид хийтэл уначихсан. Тэгснээ сийх ч үгүй инээсээр л байсан гэнэ лээ./27 настай Г, эм/

- Машиныхаа зорчигчийн хаалгаар орж суучихаад, “Миний жолооны бариулыг хэн нэгэн хулгайлчихаж” гэж орилж байсан. /24 настай Э, эм/

- 9 дүгээр сарын сүүлээр гэнэт Туул голд сэлмээр санагдаад хувцсаа тайлж эхэлж байсан. Гэхдээ найз залуу маань намайг зогсоосон л доо. /25 настай Б/

- Би яагаад ч юм гэрийнхээ ширээг сүхээр цавччихсан байсан. Хайран ширээ гэж одоо ч харамсдаг л юм. /21 настай Х, эр/

- Түрүү жил би нэг тэмцээнд түрүүлээд, шагналаа угаахдаа тасарчихсан байсан. Нөхөр маань намайг машинд суулгаад “Наанаа түр унтаж бай” гэж хэлснийг нь би тод санадаг. Надад тэгэхэд яагаад ч юм гэртээ, орон дээрээ хэвтэж байгаа юм шиг санагдаад байсан. Гэтэл 00-ын өрөө ормоор санагдаад болдоггүй. Тэгээд гэрийнхээ 00-д орж байна гэж бодоод машиныхаа хаалгаар буугаад гудамжинд хүмүүсийн нүдэн дээр бие засчихсан байсан. Таньдаг хүн харчихаагүй байгаасай л гэж залбирдаг даа. /25 настай Ө, эм/

Харин уншигч таны согтуудаа хийж байсан хамгийн хөгтэй үйлдэл юу вэ?


Болзооны зурхай

$
0
0

Do-Girls-Like-Shy-Guys-Who-Dont-Make-A-Bold-Move

Та хайртдаа хэзээ ч мартагдашгүй, гайхалтай болзоо бэлэглэмээр байна уу? Тэгвэл доорх зурхай танд тусална.

“Газар” махбодьтой ордтой болзоход:
Үхэр, Матар, Охины ордууд бүгд нүдэнд харагдаж гарт баригддаг зүйлст л сүсэглэдэг, хариуцлагатай шийдэмгий хүмүүс. Тэдний хувьд тав тухтай, тохилог орчинд хийсэн болзоо хамгийн сайхан санагддаг. Үүнд сайхан зоог, цэвэрхэн элегант орчин, амтат дарс мэтийн нөхцлүүд багтана. Энэ ордныхныг болзоонд урих гэж байгаа бол бүх зүйлийг нарийн төлөвлөх ёстой ба хэзээ ч хайш яайш хандаж болохгүй. Тэд болзоонд гаргасан хүчин чармайлтаар тань таныг дүгнэдэг улс.

“Ус” махбодьтой ордтой болзоход:
Мэлхий, Хилэнц, Загасны ордынхон энэ махбодид хамаарна. Эд их зөнтэй, бүтээлч сэтгэлгээ, төсөөлөл сайтай. Мөн асуудалд цэвэр өөрсдийнхөөрөө л ханддаг. Тэдэнтэй болзохдоо хотын сонирхолтой хэсгүүдээр зугаалахад таалагдана. Эсвэл “ус”-тай ойр болзоо зохион байгуулвал тэдний таашаалд лавтай нийцнэ. Жишээ нь голын эрэг дээр очиж, далайгаар усан онгоцтой аялах гэх мэт. Учир нь ус энэ ордуудад тайвшрал бэлэглэдэг.

“Агаар” махбодьтой ордтой болзоход:
Жинлүүр, Ихэр, Хумхын ордны аль нь ч бай эргэн тойрон дахь зүйлсээ оюун ухаанаараа зохицуулдаг хүмүүс. Энэ ордныхон хүнтэй ярилцах дуртай. Тиймдээ ч санаа бодлоо хуваалцах сайхан орчин бүрдсэн ямар ч болзоо тэдэнд таалагдана. Жишээ нь музей, шинэ жүжиг хамтдаа үзэж болно. Мөн олон хүн ордоггүй зоогийн газарт оройн хоол идвэл тэдний сэтгэлийг уудлаж болно.

Гал махбодьтой ордтой болзоход:
Хонь, Нум, Арслангийн “Гал” махбодьтонгуудыг адал явдал, эрсдэл гэсэн үгээр тодорхойлж болно. Тиймээс “Гал”-уудтай болзохдоо шүхрээр унадаггүй юмаа гэхэд, ямар нэг адал явдалтай, өвөрмөц, этгээд юм сэдэх хэрэгтэй. Явган аялалд гарах, уснд хамт сэлэх гэх мэт. Тэдний дотор дүрсгүй жаахан хүүхэд нуугдаж байдаг. Тэрийгээ ил гаргаж, хөөрч баярлан, тоглох мөн ч их дуртай. Тэдний сэтгэлийг тансаг, намуухан оройн зоог тэгтлээ хөдөлгөхгүй. Харин ч хүмүүсийн нэг их ороод байдаггүй, сонин содон газар очвол таалагдана.

Та нөхөр болон найз залуутайгаа хэр зохицолтой бэ?

$
0
0

12294837_1036671849708846_7564383142950771154_n

Зурхайн  ухаанаас харахад хосуудын насны зөрүү гэр бүлийн хамтын амьдралд чухал үүрэгтэй гэдгийг тогтоолоо.Хосуудын насны ялгаанаас ертөнцийг үзэх үзэл, амьдралд хандах хандлага нь өөр өөр байх тохиолдол ч бий гэнэ.

Чацуутан хос

Тэдний хайр дурлал нь гэрлэлтэд хүргэдэг. Эхэндээ хүчтэй халуунхан байх ба хэзээ ч хагацашгүй мэт байдаг ч шаазан адил хагарах нь элбэг. Тэр тусмаа бага залуудаа гэрлэсэн бол эхнэр нь түрүүлж салах шийдвэрийг гаргах нь дийлэнх байдаг байна. Учир нь охидын сэтгэхүйн болон бие бялдрын хөгжил хөвгүүдийнхээс түрүүлж явагддаг тул удаан хамт байгаад ирэхээр байнга нөхрөө асрах нь төвөгтэй санагдаж эхэлдэг. Хэрвээ бүсгүй, чацуу нөхөртэй, түүндээ маш их  хайртай бол насан турш тэвчээр заан амьдрах шаардлагатай болдог гэнэ.

1-2 насны зөрүүтэй хос

Ийм хосын холбоо бат бөх байдаг тул баярлахад ч гэмгүй. Биесийнхээ хүсэл мөрөөдөл, тохиолдсон бэрхшээлүүдийг хамтын хүчээр даван туулж, улам ойртон дасна. Хэн хэндээ итгэж, хайр сэтгэл, итгэлцлээ бэхжүүлэх нь чухал.

3 насны зөрүүтэй хос

Тэнцвэргүй хос гэж болно. Тэдний амьдралыг хатуу сорилт, ярвигтай шалгуур тосч байдаг. Гэрлэлт нь тэмцэл хэрүүл, мөчөөрхөл, тулгалтаар дүүрч эцэстээ бие биеэ тэвчиж чадахгүйд хүрч гутрал цөхрөлд орох нь олон. Тэд өөрсдөө өмнөө төвөгтэй асуудлуудыг овоолчихдог “гэмтэй” улс.

4 насны зөрүүтэй хос

Хамгийн “төгс” учрал. Бүхий л талаараа харилцан зохицсон, бусад хүн атаархмаар нийцтэй холбоо тэдний хооронд бий болдог. Ийм хосын амьдралд хичнээн хүнд шалгуур тохиосон ч хайр дурлал, итгэл найдвар, хамтын хүчээр шийдэж чаддаг.

 5 насны зөрүүтэй хос

Заавал нэг нь тэргүүлэгч, нөгөө нь дагалдагч өөрөөр хэлбэл ноён-зарц болох гээд байдаг гэмтэй. Энэ “дажин”-тай харилцаанд хэн нэг нь сэтгэл дундуур байж буулт хийсээр байгаад тэвчээр нь барагддаг. Гэхдээ л тэд ёстой л “цусаа гартал зодолдож, тосоо гартал тэврэлдэх” гэгчээр заяаны хосууд, насны амрагууд. Хэн нэгнээсээ дэндүү их тэвчээр шаардсан ийм хосууд байнгын дарамттай явдаг.

 6 насны зөрүүтэй хос

Авир аашны хувьд ойролцоо ч асуудалд өөр өөр өнцгөөс ханддаг нь үл ойлголцол, маргаан “зодоон”-д хүргэх нь олонтаа. Хоёулаа харилцан ойлголцож чадахгүй бол ийм хосын гэрлэлт нь хэн хэнийхээ хувьд цаг алдсан л явдал болно. Азиуд  ялангуяа монголчуудын хувьд зургаан насны зөрүүтэй хосын гэрлэлтийг “харш” хэмээн болгоомжилдог.

7 насны зөрүүтэй хос

Таарч тохирох зүйлгүй шахам, бүх юм нь нууцлаг, тааварлашгүй хүмүүсийн харилцаа. Тэдний гэрлэлтийг “аюултай холбоо” гэхэд хилсдэхгүй. Үргэлж хэн нэгнээсээ ямар нэг зүйлээ нууж байдаг учраас үнэнч, журамтай амьдрал юу байдгийг тэд мэддэггүй.

 8 насны зөрүүтэй хос

Ховорхон гэрлэлт. Хоёр биедээ маш хүндэтгэлтэй ханддаг. Хов жив үүссэн ч хэрүүл болгож дэвэргээд байдаггүй тайван гэр бүл. Гуравдагч этгээд дундуур нь зүтгээд ч нэмэргүй, амжилт олохгүй.

9 насны зөрүүтэй хос

Хамгийн таагүй гэрлэлт. Харилцан зохицох, таарч тохирох зүйл маш бага. Хэрэлдэвч салах нь харьцангуй цөөн. Гэхдээ тэд хэн нэгнийхээ араар тавилтыг хүлээн зөвшөөрдөг хир нь байнга хэл амаар байлдаж байдаг.

10 насны зөрүүтэй хос

Тав биш арван насны зөрүү гэдэг нэлээд олон жилийн зөрүүг харуулдаг. Хоёр биедээ маш их хайртай л бол хамт амьдарна. Тэдэнд хүчин чармайлт л тус болно. Хүчилж зүтгэхгүй л бол амьдралын машин нь нэг л өдөр зогсоно. Хоёр биенээ хэтэрхий их харддаг. Дундуур нь хүн орж ирвэл салах нь нүд ирмэх зуур. Иймд хэн “ах” нь тэвчиж “машинаа жолоодох” хэрэгтэй болдог.

11-12 насны зөрүүтэй хос

Энэ гэрлэлтийг нулимс, цөхрөлөөр дүүрэн байдаг гэхэд бараг л хилсдэхгүй болов уу. Ихэнх хүмүүс үүнийг мөнгөний гэрлэлт гэж үздэг ба тэр хэмжээгээрээ таагүй ханддаг. Анхны цочмог шохоорхлыг хайр дурлал хэмээн эндүүрсэн залуухан бүсгүйчүүд энэ гэрлэлтэд ихээхэн хамаардаг.

13 ба түүнээс дээш насны зөрүүтэй хос

Ийм хосуудыг хайр дурлал холбосон гэхэд ямар ч хүн итгэдэггүй. Үүнд үнэний хувь 99% байдаг нь ч бас бодит үнэн. Иймд аав шигээ эртэй, эх шигээ эмтэй нийлчих вий гэж эцэг эхчүүд түгшдэг.

Б.Батрэгзэдмаа: Учир нь мэдээгүй…

$
0
0
1_500x500
Энэ бол миний дөчин нас
Энэ ертөнцийн талыг нь
би мэдэх болсон
би бас өөрийнхөө хагасыг
танисан.
Тэр бол миний наян нас
Тэр цагт ертөнц бүтнээрээ
нээгдэнэ. Би бас өөрийгөө бүрнээ
нээж мэднэ.
Чи надтай саяхан танилцлаа.
Чигчий хурууны толио шиг л
Чи намайг мэднэ. Үнэн.
Харин..,
Чиний талын талыг л би мэдэх гэнэ.
Үхэл хүртэл ийм л боломж байна.
Хэрэв чи илүүрхий гэвэл
Хэнхдэгний минь цаад руу шунх
Би дөнгөж саяхан
Цээжнийхээ хөндийг нээж харж чадсан.
Тэнд сэтгэл гэдэг гэрэлт ертөнц байсан.
Тэр ертөнц жаргадаггүй нартай байсан.
Дөчин нас, дөнгөж саяхан л доторхоо үзлээ.
Дүрэлзмэл дөлөн нар дүгэрэг, дүгэрэг хийгээд
Дэлбээт… тэгээд цээжний хөндийд мандмал.
Өмнө би өөрийгөө ч хайрлаж чадаагүй
Өмнө нь би учирснаа ч хайрлаж чадаагүй.
Батрэгзэдмаа /REGZED .

Эх сурвалж http://www.info.mn

Өнгөний хаад ба цаг хугацаа

$
0
0
1_500x500
Дэлхийд би цайвар ягаан туяа татуулан ирсэн, тэр туяаныхаа хүчинд бусдыг ч таних нүдтэй болсон
Эхийн минь хэвлий улаан шаргал байв… унахад минь тоссон гар хөрслөг тосон бор байв…
Хөх цэнхэр гэгээ сормуусыг минь нэвтэлсэн, хөхөмдөг цайвар агаар амьсгалыг минь жигдэлсэн
Тунгалаг цагаан сүү хоолойг минь норгосон, туяаран шаргалтах нар зулайг минь үнэрлэсэн
Өнгөний хаад намайг тосож авсан болохоор өөрөө би ертөнцийг олон дүрээр ширтдэг…
Ногоолин туниртах өвс хөлийг минь илбэн эрхлүүлж, номин цэнхэр тэнгэр харааг минь булаан ухааныг минь цэгцэлсэн
Гялалзан цайрах одод сарны сүүдэрт нуугддаггүй шиг гэгэлзэн буй сэтгэл минь өнгөний бараанд гандахгүй
Цаг хугацаа зүрхийг минь час улаанаар дүрэлзүүлж, уруул минь үзэм ягаанруу дөхсөн ч
Гар минь үнэрт саарлыг илбэж, чих минь хар цагааныг дуулавч
Өнгө өнгөөрөө л үзэсгэлэнтэй энэ л гариг дээр би өөрийн өнгөө олоод үдлэн амьдарч явна…цаашид ч амьдарсаар байна
Үхэхэд сүнс минь хүртэл цагаан цайвар болно…өнгөний хаад намайг үүрд орхихгүй нь сайхан
Х.ДУЛАМСҮРЭН

 

Аавын хайр

$
0
0
527-1501031167thumb_size8415270362016-08-23-13-20www.urlag.mn
…Хүү нь хичээлээ таслаад байхаар нь авто засварын газар ажиллуулдаг аав нь “За яахав миний хүү сурах дургүй юм бол хичээлээ орхиод аавынхаа засварын газарт ажиллахаас даа. Маргаашнаас хоёулаа хамт ажилланаа” гэж хэлжээ. Эхнэрийн бэлтгэсэн 2 хүний хоолоо аваад аав хүү 2 ажиллаж гэнэ.  Аав тэр ѳдѳр засах машин олон байсан болохоор хүүтэйгээ олон юм ярилгүй ажилладагаараа ажиллаад л байж. Хүүд эхэндээ сонирхолтой ч юм шиг амар ч юм шиг санагдан аавынхаа хэлсэн болгоныг хийнэ. Ѳдѳр тийшээ хүү ч бага зэрэг ядарч, бас ѳлсѳж эхлэв. “Аав аа хоёулаа жаахан амарч хоолоо идэх үү?” Аав  ажилдаа улайраад дуугарсангүй ч, урьд ѳдрүүдийн хоолоо иддэг цагтаа л хоолоо идэцгээлээ. Үдээс хойш нилээд их ажиллацгааж, хүү ч ядарч байгаа бололтой. Гэвч аав  ажлаа хийнгээ, хааяадаа хүү рүүгээ хяламхийн харна Орой хоолоо идчихээд “гэртээ харих байх” гэж бодсон чинь аав нь үргэлжлүүлэн ажиллаа.  Орой  болж хүү ядарч байгаа бололтой, дуу нь гарахаа ч болив. Бухимдангүй маягаар хааяа аав руугаа харавч, аав мѳнѳѳх л хэмнэлээрээ хийх ажилдаа хамаг анхаарлаа хандуулах аж. Бүр шѳнѳ болж хүү ямар ч тэнхэлгүй болтлоо ядарч, дотроо хичнээн бухимдавч аавдаа гаргаж үл зүрхэлнэ. Аав ажлаа дуусгаад хартал хүү ямар ч тэнхэлгүй газар шагайн сууна. Газар шагайн гуниглан суух хүүдээ аав нь “Миний хүү аав нь ингэж ажиллаж л ѳѳрсдийнхѳѳ амжиргаа болон чиний сургалтын зардлыг тѳлдѳг юм шүү дээ. Тэгэхээр чиний хувьд хичээлээ сайн хийгээд чадварлаг мэргэжилтэн болох, эс бол аавынхаа засварын газрыг ѳвлѳж аваад над шиг ажиллах хоёрхон сонголт байгаа юм шүү “хэмээн намуухан дуугаар хэлэв. Тэр цагаас хүү хичээлээ таслахаа больсон гэдэг.  Энэ түүхийг миний нэг танил надад хүүрнэсэн юм.
Чамайг тѳрж байхад чинь цээжний нь чанадаас  гэнэт хѳѳрѳн хоолой зангируулан хамрын угт шархирах эмнэг мэдрэмжээ тогтоон аргамжиж, аадрын дуслууд шиг юу юугүй асгарах нулимсаа аньсага дээрээ тогтоон чѳдѳрлѳж, уртаар санаа алдан баяртайгаар мушилзсан тэр хүнийг ААВ гэдэг юм. Чамайг гүйж яваад бүдэрч унахад чинь сэтгэл дотроо уулга алдан тэвдэж, зүрхэндээ ёолж уйлах хэрнээ “Зүгээрээ миний хүү ѳвдѳѳгүй биз дээ? Ѳѳрѳѳ босчих оо”  хэмээн хээв нэг тайван хэлж чаддаг хүнийг ААВ гэдэг юм. Чамайг хэн нэгэнтэй муудалцан байдаг чадлаараа уйлж бархирч ирэхэд тань, чамайг ѳмѳѳрѳн арслан бар шиг архирах хилэнгээ  зангидсан гарандаа нуун атгаж, чиний урсах нулимсын тоогоор зурхнээс урсах цусны дуслуудыг тогтоон байж “Миний хүүгийн буруу шүү дээ, бусадтай битгий муудалцаж бай” хэмээн хоолойгоо сааралтуулан байж аргаддаг хүнийг ААВ гэдэг юм. Чиний гаргасан алдаа бүхний тоогоор үсэнд нь буурал сор сууж, чиний тэнэглэл бүрийн тоогоор нүүрэнд нь үрчлээ нэмж, чамд тохиолдох зовлон бүрийн хэмжээгээр сэтгэл нь сэмэрч урагдан нуруу нь бѳгтийх хэрнээ, чиний духан дээр зѳѳлхѳн үнсэж хацрыг тань илбэхдээ ч, цээжиндээ наан тэвэрч санаа алдах мѳчдѳѳ ч, чиний хайрыг ѳѳрийнхѳѳ хайранд уусган сүлэхдээ ч энэ бүхнийг мартан цайруулдаг хүнийг ААВ гэдэг юм.
Ээж хүн хүүхдээ ѳѳртѳѳ ил хайрладаг бол эцэг хүн хүүхдээ ѳѳрѳѳсѳѳ нууж хайрладаг. Жаргал үрийг нь эвдчих вий гэсэндээ хатуурхаж хайрладаг бол зовлон үрийг нь булаачих вий гэсэндээ аргадаж хайрладаг. Хичнээн ихээр урсах хѳлс үрийг минь хиртээчих вий хэмээн арчдаг, хичнээн муу үйлс үрийг минь сэвтээчих вий хэмээн айдаг, хичнээн их шаналан зовоочих вий хэмээн нуудаг, хичнээн их жаргал үрийг минь эвдчих вий хэмээн хязгаарладаг нь эцэг хүн. Бид ээж уулын нѳмѳрт эрхлэн жаргаж, аав уулын түшигт амар амгалан амьдрахдаа олон ч зүйлийг анзаардаггүй. Хүүхдүүдийнхээ тѳлѳѳ элсэн бие, шаналсан зүрхийг тэгтлээ анзаардаггүй. Хүүхдүүдийнхээ тѳлѳѳ золиосолсон цаг хугацаа, нууж урсгасан нулимсыг тоодоггүй. Чи ѳѳрийгѳѳ аавдаа ямар их үнэ цэнэтэйг мэддэг хэрнээ, аав тань чамд түүнээс ч илүү үнэ цэнэтэйг одоо хэр нь мэддэггүй. Чи ѳѳрѳѳ үртэй болж аав болохдоо л аавынхаа хайрын шивнээг сонсож эхэлдэг. Чи ѳѳрѳѳ үртэй болж аав болохдоо зүрхэн дотроо нууж чадсан тэр их хайрын хэмжээг мэдэрч эхэлдэг. Чи ѳѳрѳѳ үртэй болж аав болохдоо ямар аугаа уудам сэтгэл дотор ѳѳрѳѳ оршиж байснаа ойлгоно. Нэг л ѳдѳр нүүгээд холдсон үүлсийн араас санаа алдан зогсохгүйн тулд ААВЫГАА одоо л ХАЙРЛА.
                          Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Зүрхний хулгайч /Өгүүллэг/

$
0
0
pexels-photo-58572Урьд өдөр цагийг нь тулгаж хийсэн бие даалтаас болж нойргүй хоносны шанд өглөө хичээлээсээ хоцрох шахаж хам хум зүсэм талх үмхээд яаран сандран автобусны буудал руу гүйх нь тэр

Бахардаж унах гэсэн юм автобусны хаалгаар ороод олон хүн дунд хавчигдан байж нэг бариул олоод тухаа олоод авав.
Өчигдөр шөнийн цаг тулсан аймшигт даалгаврын ачаар хэсэг дугхийчихжээ. Гэтэл гэнэт “Хүүеэ, утсыг нь өгөөчээ” гэх настай эгчийн дуунаар сэрэв.
Яахын аргагүй автобусанд явсан хүмүүс надад хэлээд байнаа. Гайхах сандрах зэрэгцэн халаасаа уудалж үзвэл үнэхээр миний утас алга байх нь тэр.
Буух буудал ч дөхөөд би ч тэрүүгээр нэг түүнийг хайж орилоод гарлаа шүү. Одоо яана гэсээр толгой гудайлган сургуулийн хаалгаар давахаас ч дургүй хүрэн зогсно.
Хаанаас ч юм гэнэт “Май утсыг чинь авах гээгүй юм шүү уучлаарай, чамтай танилцах гэсэн юм болох уу?” гээд дотор палл хийтэл асуучхав. Би ч бушуухан утсаа шүүрж аваад нэг муухай харчхаад хурдан гэгч нь ангийн зүг одов. Хичээлдээ хоцорч ороод өмнөх шөнө нойр хоолоо хасан байж хийсэн хөлс хүч хөдөлмөр минь талаар болов. Энгийн сайхан болох байсан өдрийг минь орвонгоор нь эргүүлж хаясан түүнтэй таардаг юм бол гайгүй дээ чамайг гэсээр тэр өдөр минь нуран унав. Энэ өдрөөс хойш сарын дараа нөгөөх чинь сургуулийн коридорооор яг миний өөдөөс алхаж байна, би ч өөдөөс нь очоод тэр өдрийн хариугаа заавал авнадаа гэсээр дөхөн очвол цүнхийг минь шүүрээд “Ирээд ав” гээд гүйчих нь тэр. Миний дотор буцалж нүд минь улаанаар эргэлдэж золтой л муужраад уначихсангүй алтан цагийг минь хулгайлж байгаа түүнд үнэхээр уур минь хүрч байсан ч хамаг зүйлсээ шал танихгүй хүнд өгөөд явуулалтай нь биш тэнэг хүн шиг дагаад л явлаа.
Энэ бол түүний 2дахь хулгай байсан юм.
Дагаж очоод уулзвал “Чи яагаад миний утсыг авахгүй байгаа юм бэ? , Чамтай уулзаж байж болох уу? “гээд л миний уурыг улам бүр хүргэж ёстой нэг дургүйг минь хүргэж ямар ч сонсох хүсэлгүй болгоод орхив.
Би тэр хүнтэй юу ч ярихыг хүссэнгүй цүнхээ бушуухан аваад тэр тэнэг амьтанг орхиод явах гэтэл “Ахиад утсаа алдмааргүй байвал над руу залгаарай” гээд хээв нэг алхаад юу ч болоогүй мэт яваад өгөв.
Ахиад юу ч ойлголгүй гайхаж хоцорлоо өөрийгөө ямар амьтантай таарсныг ахин дахин гайхсаар л хоцорвоо. Үүнээс хойш өдөр бүр таардаг болж сүүлдээ уулздаг болсон юм даа. Энэ бол түүний 3дахь хулгай байлаа. Зүрх сэтгэлийг минь хулгайлсан тэр хулгайч үнэхээр гарамгай хулгайч гээч. Одоо тэр миний 2 хөөрхөн хүүгийн аав болоод зүрх сэтгэлийг минь хулгайлсаар л байна.

Хайртай бүсгүйгийнхээ сэтгэл доторхыг толидоорой

$
0
0

15f20998193819f1original

Нэгдүгээр сар

Чи бол зөрүүд. Чиний бие даасан, өөрийнхөөрөө байх дуртай зан чинь олон эрчүүдийг галзууруулах дөхдөг. Магадгүй ийм л учраас чи тэдний хайрыг ингэтлээ ихээр татдаг ч байж мэдэх юм. Энэ чанараараа чи эр хүнийг өөртөө бүрэн дурлуулж чадна. Чиний энэ занг мэдрэхгүйгээр тэр чамаас алхам ч холдож чадахгүй.

Хоёрдугаар сар

Чи бол “Хэрвээ чаддаг юм бол намайг бариарай” гэж хэлэх найз охин. Тийм ээ, чи бол адал явдал, шинэ зүйлсийн эрэлч. Чамд ямар нэгэн дүрэм журам байдаггүй. Чи хүссэнээ хийдэг. Ийм л учраас чиний хайрт бараг л өдөр бүр сорилтонд орж байгаа юм шиг амьдардаг. Одоо жаахан тайвширч үз охин минь, хайртад чинь амралт хэрэгтэй шүү.

Гуравдугаар сар

Чи бол ялдамхан бас хайр татам найз охин. Өглөгч, үнэнч. Гэхдээ чи хайртынхаа хэлсэн үг, хийсэн үйлдэлд маш эмзэг ханддаг. Заримдаа чамд ямар нэг зүйл таагүй санагдвал чи зүгээр л дуугаа хураачихдаг. Иймээс чамд өгөх зөвлөгөө бол юу хүсч буйгаа хайрттайгаа хуваалцаж сураарай. Хайртай хүн чинь чухал ч гэлээ өөрийгөө мартаж болохгүй шүү.

Дөрөвдүгээр сар

Чи бол биеэ даасан бүсгүй. Нөхөрсөг, ухаалаг, бас маш шударга. Чамтай үерхсэн залуус амьдралаас уйдна гэж үгүй. Чи хайр сэтгэлд яарах дургүй. Бас хүнтэй тийм хурдан дотносдоггүй. Хэн нэгнийг амьдралдаа оруулахдаа чи багагүй цаг хугацаагаар сорилт тавьдаг. Энэ байдал нь заримдаа найз залууг чинь зовоодог ч байж болох юм.

Тавдугаар сар

Үнэхээр санаанд оромгүй зүйлс чамаас л гардаг. Сэтгэл хөдлөл ихтэй, бас шийдэмгий бус болохоор чи үргэлж л төлөвлөгөөгөө өөрчилж байдаг. Чиний энэ зан заримдаа чамайг маш ухаалаг харагдуулдаг. Гэхдээ заримдаа хайртад чинь үүнийг ойлгоход тийм ч амархан байдаггүй юм шүү.

Зургадугаар сар

Романтик бүсгүй. Хайрт чинь чиний дэргэд байхдаа цаг үргэлж хайрыг мэдэрдэг. Гэхдээ энэ нь заримдаа чамайг хэтэрхий мэдрэмтгий эсвэл гомдомтгой болгодог байж мэдэх юм. Үүнээсээ л болоод ихэнхдээ чи шархалж үлддэг. Яагаад гэвэл чи хайртдаа хамаг бүхнээ тавьдаг шүү дээ.

Долдугаар сар

Чи бол нууцлаг бүсгүй. Мэдрэмжүүдээ нүүрнийхээ цаана нуугаад болгоомжтойгоор амьдардаг. Энэ зан нь чамайг бусадтай муудалцахаас сэргийлдэг. Нэг ёсондоо чи маргаанаас зайлсхийдэг. Чи хайртыгаа үргэлж уучилдаг ч түүний юу хийснийг үнэндээ мартдаггүй. Ихэнхдээ түүний алдаа чамайг өөрөөсөө холдуулах шалтгаан болдог. Иймд өөрийгөө хайрлаж сураарай. Хэлэхийг хүссэн үгийг залгих хэрэггүй.

Наймдугаар сар

Хөгжилтэй, инээд цалгисан бүсгүй. Чиний энэ зан амьдралыг чинь дандаа баяр хөөртэй байлгадаг. Чамайг хүрээлэгч хүмүүс дандаа сайн зан чанартай байдаг ч чи өөрөө хайрын харилцаанд хүүхдэрхүү, бас ямар нэг алдаа, салалтаас үргэлж болгоомжилж айж явдаг нэгэн. Хэн нэгийг хайрлаж байгаа бол чи насанд хүрсэн хүн шиг сэтгэх ёстой. Үүнийг бүү март. Салалт, маргаанаас айх хэрэггүй. Энэ бол байдаг л зүйл.

Есдүгээр сар

Төгс төгөлдрийн эрэл бол чиний амьдралын зорилго. Бүхнийг нарийвчлан судална, амьдралаа ч хүртэл чи хамгийн төгс байдлаар төлөвлөж, түүндээ хүрэхийг зорьдог. Чи өөрийн эр хүндээ өндөр шалгуур тавьдаг. Чиний хувьд амьдралын насан туршийн хань чухал. Иймээс ч чи өөрийн эр хүнийхээ амьдралынх нь гэрэлт дэнлүү. Тэр чиний ухаалаг зан, холч ухаан, төгс төгөлдрийн тэмүүлэлд хөтлөгдөн илүү сайн сайханд хүрч чаддаг.

Аравдугаар сар

Өөдрөг охин. Хайр татам, тайван нэгэн. Тийм ч учраас аливаа маргаан зөрчлөөс үргэлж зайлсхийдэг. Чиний өөдрөг зан бол чиний маш том давуу тал. Харилцаанд чинь асуудал гарсан ч гэсэн чи аз жаргалтай хэвээрээ харагдсаар л байдаг. Чи өөртөө итгэлтэй нэгэн учраас тийм ч хурдан хэн нэгний ятгалганд орчихдоггүй. Чи бол чиний хайртад ганц л олдох гайхамшигтай бүсгүй.

Арваннэгдүгээр сар

Мятаршгүй бүсгүй. Чи өөрийн бодолдоо хэзээд үнэнч байдаг зантай. Ухаан санаа чинь хэл ярианаас чинь ч хурдтай ажилладаг учраас чи хайртаа маш хурдан ойлгож чаддаг. Чи түүнийг аз жаргалтай байлгахын тулд юу хийхээ сайн мэддэг. Бас чи түүнийг юунд эмзэглэдгийг мэддэг учраас хайртай хүнээ шархлуулах үгийг хэлдэггүй. Чиний дэргэд байгаа эр хүн хэзээ уйтгарлахгүй. Чи түүнд хэрэгтэй үгийг нь хэрэгтэй цагт нь хэлж чаддаг цорын ганц бүсгүй.

Арванхоёрдугаар сар

Чи бол идэвхтэй бүсгүй. Энгийн бас нэгэн хэвийн зүйлд дургүй, амьдралыг аз жаргал, хөгжилтэй зүйлсээр дүүргэх дуртай. Ийм л учраас заримдаа чи нэгэн хэвийн хайрын харилцаанаас уйдчихдаг. Бас чи хайрттайгаа чимээгүйхнээр тэмцэлддэг. Учир нь арванхоёрдугаар сард төрөгсөд хайртай хүнтэйгээ үргэлж тэмцэж, бас сорьж байдаг зантай. Энэ зангаа та мэддэг байвал мэдээж хайртыгаа гомдоох зүйлийг хийхгүй шүү дээ.


90-ээд оныхон бид бол СҮҮЛЧИЙН ХҮМҮҮС

$
0
0

10737

90-ээд онд төрсөн бид бол видео тоглоом анх тоглосон үеийнхэн, хатаасан банана, хөлдүү алим, цагаан самар, зоос хариултанд авч, 50-ын ундаа, наалддаг зурагтай бохь, уулын оргил булаацалдаж, чулуугаар байлдаж, фм-ээс кассет нь дээр дуу хуулдаг байсан сүүлчийн үе, кассет тоглуулагч, чат өрөөний анхдагчид, цагаан мод шидэж,  үсээ хашааны завсараар харж буй мэт засуулж, бундын тамгийн өгүүллэгэнд мэлмэртлээ уйлж, дээсэнд орж, Чанву ахад дурлаж, байрныхаа гадаа усаар байлдаж, ангийхаа хөвгүүдэд цасаар угаалгаж шоглуулсан ч олон юм ярьдаггүй байсан гайхалтай түүхийн гэрчид.

Сега тоглоомны танк хоёр гараар үзэж, 30 машины дотор дуу сонсон баярлаж, диско печень идэж, 100-гийн ундаа ууж, Супер Мариог хашраадаг байсан сүүлчийн үеийнхэн. Бид хамгаалалтын дэргүй машинаар аялаж, түнэлийн уруу чаргаар гулгаж, гүйдэг матак, баавгайн чихдэж, гap утасгүйгээр амьдардаг байсан азтай үеийнхэн. Бид 24-ийн чихэр идэж, флетикны цагаан төмрөөр цасан дээр гулгаж, тараг ууж сахал тавьдаг, эмээгийн боорцгийг идэж, нокио барьвал бөөн баяр болдог байсан сүүлчийн үеийнхэн. Бороо ороорой  гэж Оросын маамуу дууддаг байсан гэнэн үеийн гэрчид.

Бид нэг нэгэндээ дурлаж захиа бичдэг, таалагдсан охиныхоо гэзэгнээс зулгааж уйлуулдаг сүүлчийн үеийнхэн. Бидэнд HD тв, хавтгай дэлгэц, mp, Facebook, chat,  Twitter, iPhone , Snapchat, Инстаграмм , We Chat, Melon, интернэт байгаагүй, гэхдээ л бид хамгийн торгон мөчүүдийн эзэд…

Н.Мичидмаа

Орд ордны бүсгүйчүүдийн ОНЦЛОГ зан чанар

$
0
0

bigstock-Horoscope-Zodiac-Signs-With-Wo-38330536

Хонины ордны эмэгтэй

Хонины ордны эмэгтэй ертөнц өөрийг нь сарнайгаар чимэглэсэн дурангаар ажиж буй мэтээр төсөөлдөг. Хүн болгон түүний талаар зөвхөн сайн зүйл ярьж байгаа гэж бат итгэдэг ч заримдаа тийм биш гэдгийг олж мэдээд маш их эмзэглэдэг байна. Маш өөдрөг үзэлтэй учраас түүний амьдралын зам нь тааламжтай байх болно гэж итгэх бөгөөд түүндээ системтэй хүрэхийг хичээдэг. Хайр сэтгэлийг хүсээд, хайгаад шаналаад байдаггүй. Тохирох залуу олдохгүй бол ажлаар өөрийгөө дардаг. Хүнд сайн болвол үнэн сэтгэлээсээ хүчтэй сайн болно. Хожигдох дүргүй бардам учраас таны араас гүйж уйлах нь юу л бол. Нэг дутагдал нь өмнөх бүтэлгүйтэл шаналалаасаа болоод дараа нь өөдрөгөөр дурлаж чадахгүй аймхай, болгоомжтой болдог. Зарим нэг нь өөрт нь л сайн бол болоо гэсэн шиг хямд хоол сонгох нь элбэг.

Гаднаа их зантай, зоригтой мөртлөө дотроо зөөлөн бас өөрийгөө түрүүлж нээх, түрүүлж хөдлөхөөс айдаг. Ихэнх нь нарийхан гонзгой нүүрний хэлбэр, өндөр шанаа, бага зэрэг мурийсан хөмсөг, нимгэн уруул, зоригтой тайван харцтай бөгөөд төрөл бүрийн төвөгтэй зан авир гаргадаг. Тархи нь яг л хурдтай CPU шиг сэтгэнэ, бүх зүйлийг тогтооно, хурдан суралцана. Мөн асуудал үүсэхэд чадварлаг шийддэг. Ажил хэрэг үүрэг даалгаврын хувьд үнэхээр сайн гүйцэтгэгч. Харин өөрийгөө илэрхийлж өөдөө гарах сүүхээ ухаан дутмаг. Ямар нэгэн зүйл хийхээр шийдсэн бол юу ч тэднийг зогсоож чадахгүй. Энэ ордны эмэгтэйчүүд хоорондоо тэс өөр байдаг. Зарим нэг нь металл хөгжим сонсдог гаж талдаа, зарим нь даруухаан ноомой ажил хэрэгч. Зарим нь бүх залуус өөрийг нь хүсдэг байгаасай гэж боддог байхад зарим нь нийгмээс ангид зожиг гэх мэт. Тэд ямар ч үед өөртөө итгэлтэй догь харагдаж чадна. Яг л язгууртны гэр бүлээс гаралтай мэт.

Нэлээн амбицтай учраас ихэнх нь ямар нэгэн бүлгэмийн удирдагч, оюутны зөвлөлийн дарга байх нь элбэг. Тэд романтик бөгөөд гоо сайхны мэдрэмжтэй, ямар нэгэн тогтвортой бус харьцаа, баталгаагүй амьдрал тэднийх биш. Төлөвлөгөөнд нь аз сорилт, бүтэлгүйтэл байх ёсгүй. Хонины орд хэзээд уул өөд өгсөж байдаг учраас өндөрлөгөөс ч эхэлсэн дооороос ч эхэлсэн эцэст нь гарч чадах хамгийн өндөртөө хүрсэн байна. Хэрэв бүсгүй тань энэ ордных бол халамжтай бөгөөд сэтгэлийг нь ойлгож байгаарай. Тэд хүйтэн байж болох ч хэрэгтэй үед заавал тусална. Тэд зөрүүд ч чамайг тэвчээртэй сонсоно. Тэд хүлцэнгүй эелдэг мэт харагддаг ч нэг мэдэхэд чамайг атгасан байна.

Үхрийн ордны эмэгтэй

Туранхай, өндөр, алаг нүдтэй энэ бүсгүйчүүд нь ихэвчлэн дөрвөлжин нүүрний хэлбэртэй байдаг. Хүн бүртэй баясгалантай хөгжилтЭй харьцаж чаддаг ч яг сэтгэл доторхоо гүйцэт ойлгуулах чадвар муу. Үргэлж өөрчлөгддөг энэ бүсгүй нь сэтгэлээр унасан үедээ түүнийгээ гаднаа харуулахгүй нууж, урт хугацаанд бодож явдаг. Хэрэв үнэн сэтгэлээсээ таньд уурлавал танИЙг огт хөндлөнгийн танихгүй нэгэн адил зайгаа барих болно. Тэрээр тэвчээртэй ч гэлээ үргэлж шинэ содон зүйл хэрэгтэй. Удаан яриа, уйтгартай уулзалтанд дургүй.

Мөнгө бол түүний хувьд хамгийн чухал зүйл биш. Харин сайхан амьдралын гол зэвсэг гэж үздэг. Гоё хувцастай болох, энгэсэгээ авахаас илүү ажлынхаа амжилтыг урдаа тавьдаг. Үргэлж хайр сэтгэл, зугаа цэнгэл бодож явдаг эмэгтэй биш. Хөдөлмөрлөх дуртай нэгэн. Хайрын тухай ярьдаггүй ч хайртай гэд*гээ өвөрмөц байдлаар мэдрүүлнэ. Хэрэв таньд хайртай болсон бол бусад эмэгтэйчүүдээс илүү нээлттэй байж чадна. Үүний зэрэгцээ мөн зайтай байж чаддаг. Түүнтэй зөв харьцаатай байхын тулд хангалттай орон зай, эрх чөлөөг нь өг. Хааяа найз нөхөдтэйгөө гарч зугаацахад нь бүү хоригло. Хэрэв та ингэж чадвал тэр танийг хайрлах болно. Маш ухаалаг эхнэр, олны дунд өөрийгөө зөв аваад явж чадна. Мөн хар багатай. Түүнийг хайрла Гэхдээ хэтэрхий их биш. Хааяа түүнтэй уулзахгүй хэдэн өдөр бай. Юу болохыг нь хараарай улам таныг хайрлаж татагдах болно. Ухаалаг хөгжилтэй бүсгүй мөн хүйтэн болон хувирч чадна. Загварын тал дээр өөрийн гэсэн хэв маягтай. Нэг өдөр даруухан хувцасласан бол маргааш нь гэнэт Ангараг гаригаас ирсэн мэт хувцаслаж чаддаг. Найз нөхдийг нь таалж өөрт нь орон зайг нь өгвөл таньтай маш сайхан харилцаатай байж чадна.

Ихрийн ордны эмэгтэй

Сайхан зүстэй мөн ухаалаг энэ бүсгүй нь маш сонирхолтой нэгэн. Тэрээр хурдан шаламгай бөгөөд нэг хэвийн байдалд дургүй. Мөн олон зүйлийг зэрэг, хурдан хийж чаддаг. Та түүнтэй болзох үед яг л нэгэн зэрэг олон төрлийн бүсгүйтэй байгаа мэт мэдрэмж төрнө. Түүнийг зөвхөн “Хайр” гэдэг үгээр тушиж чадахгүй. Мэдээж хайр бол чухал ч түүний амьдралын цор ганц утга учир биш. Та түүний холимог зан төрхөнд өөрийгөө нийцүүлэхэд бэлдээрэй. 2 минутын өмнө инээж байсан бүсгүй гэнэт дуугаа хурааж гуниглах. Нэг бол урьд шөнийн тавгүй зүүднээсээ болж өдөржин шаналах гэх мэт. Тэрээр мөрөөдөмтгий нэгэн. Мөн шинэ зүйлийг сурах хүсэл нь үргэлж оволзож байдаг. 2 хүн нэг хүний биед байгаа мэт зантай ч гэлээ хайр сэтгэлийн хувьд одтой улс.

Та түүний анхаарлыг татахын тулд байдаг бүх нөөцөө дайчлах хэрэг гарна. Таны сайхан зүйлсийг олж хараад дурлах үедээ сул талыг чинь мөн олж харсан байдаг. Олон холимог сэтгэл хөдлөлтэй ч таныг үүгээрээ залхаахгүй, мөн таньд анзаарагдахгүй дотроо хадгалж чадна. Таньтай бүхий л сэдвээр ярьж чадах бөгөөд үргэлж таныг дэмжиж, хамгийн аз жаргалтай хүн мэт санагдуулна.Үргэлж таны анхаарал халамжаар дутаж буй мэт байдаг ч ганцаараа даваж гарах зүйл дээр бат зогсож чадна. Таны сайн найз байж, бүхий л зүйл дээр адил эрч хүчтэй нэгдэж чадах бөгөөд таны сайн зөвлөгч мөн. Тэрээр эрчүүдийг өөртөө амархан дурлуулдаг нь түүний хувирамтгай зан, олон төрлийн сэтгэл хөдлөл нь эрчүүдэд татах хүч мэт үйлчилдэгт оршино. Ганц л үнэн хайр, жинхэнэ мөрөөдлийн залуугаа олохыг үргэлж хүснэ.

Тэрээр олон зүйлийг хүсэн хүлээдэг, бүүр дэндүү ихийг байж магад. Хэрэв та түүнээс салахаар болоход таныг маш хурдан мартаж чадна. Энэ нь төрөлхийн онцлогтойн холбоотой. Энэ ордны бүсгүйчүүд бусад ордныхоос илүүгээр эрчүүдийн зүрхийг шархлуулсан байдаг. Учир нь тэд хэт мөрөөдөмтгий үргэлж гялалзсан хуягтай ханхүүгээ ирэхийг хүлээдэг учираас тэр. Тиймээс тэдний хайр сэтгэлийн амьдрал нэг бол төгс , нэг бол замбараагүй байдаг.Өнөөдөр бодож сэтгэж буй зүйлс нь маргааш өөрчлөгдөж мэдэх л улс. Шаргуй ажилласаныхаа дараа удаан хугацаагаар амарна. Мөн нэг хэвийн орчноосоо амархан уйдах залхах магадлалтай. Хэрэв та түүний эдгээр зан чанарыг нь ойлгож чадваас тэр үргэлж таныг дэмжиж, таны талд зогсох болно. Сайхан мөрөөдөлдөө хүрэхэд нь үргэлж мөр зэрэгцэн явах хайртай хүн нь болоорой.

Мэлхийн ордны эмэгтэй

Хэрэв тэд хүнд хайртай болвол хоёр янзаар аашилна. Нэг нь хажууд тань байхдаа маш ичимхий эелдэг байх бөгөөд нөгөөх нь таньтай хамт байж болох бүхий л боломжийг ашиглан өөртэйгөө нааж орхидог. Хэрэв таньд тэр таалагддаг бол тааламжтай байх ба та түүнд дургуй бол энэ нь таньд ядаргаатай санагдана. Гэхдээ түүний араар муу хэлж цуурхал битгий тараагаарай. Мэдэх юм бол тэр маш ихээр гомдоно. Ер нь бол нэлээн ичимхийдээ орно. Гэхдээ ямар нэгэн бусад ордны нөлөөнд удаан байсан бол энэ зан нь алга болсон байж болно. Тэд зоригтой авхаалжтай биш учраас та түрүүлж түүнд сэтгэлээ илчлэх хэрэгтэй.

Тэд хөгжмийн аяны нот үргэлж өөрчлөгддөг шиг сэтгэл санаа нь хором бүр өөрчлөгдөнө. Саяхан л инээж байсан хүн хэсэг хугацааны дараа гуниж шаналж байдаг. Бусад хүмүүс үүнийг нь хэт сэтгэлийн хөдөлгөөнтэй, эмзэг гэж ойлгоно. Тэд сэтгэлээр унасан үедээ гадуур гарч мөнгө үрэх дуртай. Тэд мөнгийг баяр баясгалан гэж төсөөлдөг. Гэхдээ хүч чадал, эрх мэдлийг гол зорилгоо болгодоггүй. Тэд таныг мөнгөгүй ядуу гэж голохгүй. Харин таныг мөнгө олох болон хэмнэхэд тань тусална. Тэд айхтар, хийсвэр хүмүүс биш заримдаа таньд хэрэгцээгүй үнэтэй бэлэг битгий ав гэж хэлж магадгүй. Таныг л бодсондоо тэгэж байгаа, эмзэглэх хэрэггүй. Намуухан бөгөөд удаан алхах тэд дуртай. Мэлхийн ордныхон сарны нөлөөнд автдаг. Тиймээс сарны гэрэл дор тэдний бусдыг татах увидас нь ихэснэ. Тэднийг тогтмол байнга шаналгаж айлгаж байдаг хэдэн зүйлс бий. Жишээ нь: Хангалттай ухаантай байж чадсангүй, хангалттай сайхан харагдсангүй гээд л. Өдөрт дор хаяж сэтгэл санаа нь 4 удаа хувьсана.

Тэд новш цуглуулах нь элбэг. Бүх зүйл хэрэгтэй, ахиж ашиглаж болно гэж итгэдэг. Хамгийн сайхан чанар нь тэд хайртай хүнийхээ төлөө бүхнийг золиослоход бэлэн. Үүнд хязгаар гэж үгүй, итгэлтэй байж болно. Хэзээ ч тэднийг хэцүү үед нь бүү орхиж яв. Тэд мартахгүй санах болно. Тэд сул дорой юм шиг харагдаж магадгүй гэхдээ тийм биш. Таньтай маргалдаад уйлж хоцроод чамайг явангуут юу ч болоогүй юм шиг нулимсаа арчин амьдрах болно. Мэлхийн ордны бүсгүй хүүхдүүдийн чинь ээж болвол та санаа амарч болно. Тэд хүүхдээ маш сайн асрах болно. Харин ээж тань бол чамайг хашраана. Гэхдээ халамжтай сайн ээж байх болно. Тэдэнтэй маргалдаад битгий удаан хүлээлгээрэй. Хэсэг хугацаанд таныг хүлээсээр байх боловч тийм ч удаан биш. Иймэрхүү ааш гарган сорих нь дэмий. Тэднийг хоёр зүйл жаргалтай болгоно. Үүнд: “Ажил” болон “Хайр”. Тоостой ядуу гэрт амьдарч чадах ч, хайр сэтгэл үгүй бол тэд орхин явна.

Арслангийн ордны эмэгтэй

Олноос онцгой харагдах энэ бүсгүй нь яг л хатан шиг өөртөө итгэлтэйгээр бусдыг үл азааран алхална. Тэрээр өөрийнхөө хэв маягаар л хувцаслаж загвар хөөдөггүй, сонголтондоо итгэлтэй нэгэн. Хямдхан үй олноор нь худалдаалж байгаа хувцас битгий авч өгөөрэй тэр үзэн ядах болно. Мөн түүний өөртөө итгэлтэй байдалтай харшлах зүйлийг. Тэрээр өвөрмөц бөгөөд этгээд хувцас, хэрэглэлд дуртай. Бусдаас өөр байх нь түүний дуртай зүйл. Түүнийг илүү их мэдэхийн тулд жаахан хугацаа өгөөрэй. Учир нь тэр харьцаж буй хүмүүстэйгээ ялгавартай ханддаг. Нээлттэй ч гэлээ өөрт нь амархан ойртоход дургүй. Магтаалийн үгс бол түүнийг уургалах хамгийн гол түлхүүр. Гадна талдаа бусадтай инээмсгэлсэн эелдэг зөөлөн мэт харагддаг ч дотроо өөрийгөө би босс гэж итгэдэг. Бусдыг өөртөө татах увидастай эмэгтэй тиймээс амархан хоол гэж бүү санаарай.

Бардам зантай болохоор түүний өөртөө итгэлтэй байдлыг алдуулсан үйлдэл гаргаж болохгүй. Уурлахаараа хар шуурга шиг болдог ч төд удалгүй эрх муур шиг болон хувирна. Олон залуучууд араас нь гүйдэг ч хэрэв та баян айлын амжилттай яваа нэгэн бол нэг алхам урд байна гэж ойлго. Хэрэв та түүнтэй болзохыг хүсэж байгаа бол хэтэвчээ хоослоход бэлдээрэй. Анхны болзоондоо хямдхан цайны газар биш хамгийн сайн зоогийн газар ороорой. Тэрээр их өгөөмөр нэгэн учраас таны өгсөн бэлэгнээс үнэтэй бэлэг бэлэглэх юм бол битгий гайхаарай. Хямд хоол, хямд бэлэг байж болохгүй. Харамч зан гаргахгүй сэтгэлээрээ баян бол тэр баярлана.

Охины ордны эмэгтэй

Тэд төгс зүйл гэж байхгүйг мэдэх ч боломжоороо “Cупер бүсгүй” байхын тулд боломжтой бүх зүйлийг хийдэг . Өөртөө итгэлтэй өөрийгөө маш их хүндэлдэг хүмүүс. Тэд газартай ойр хүмүүс учир мөрөөдлийн аз жаргал руу үхэн хатан тэмүүлээд байдаггүй, зүгээр л тохиромжтой, тааламжтай тайван зүйлсээс л аз жаргалыг мэдэрнэ. Хувирамтгай биш учир бодсон зүйлээсээ хазайдаггүй. Гаднах төрхийн нийтлэг шинж нь гэвэл: Нүүрний бүтэц өндгөн хэлбэртэй, өндөр дугуй духтай. Хэзээ яаж хувцаслахаа сайн мэддэг.

Тэд хэзээ ч түр зуурын харьцаа нэг бол хоёрдогч байхыг хүсэхгүй. Ухаантай бөгөөд өөртэй нь зохицдог залууг сонгох бөгөөд баян мөртлөө тэнэг бол таньд боломж байхгүй гэсэн үг. Тэд өө сэв, хүний дутагдлыг рентген шиг нэвт харах боловч таныг тэр чигээр нь хүлээн авч чадна. Заримдаа шүүмжлэлийн хатан хаан шиг аашилдаг нь эргэн тойрныхоо зэвүүг хүргэдэг. Хүний алдаа дутагдлыг хэлж, шүүмжилж хатуу байх нь тийм ч таатай биш учир хайртай хүмүүсээ гомдоох хэрэггүй. Тэд өөрийнхөө болон бусдын талаарх бүх зүйлийг сайн тогтоодог бөгөөд хүний нууцыг маш сайн хадгалдаг учир түүнд итгэж болно. Тэд тусархуу, халамжтай, биеэ даасан итгэлтэй найз. Та хэрэв анзаарвал тэд нүүрний саван сонгохдоо өөрийнхөө арьсанд тохирсныг сонгоно, энгийн жижиг зүйлд маш их цаг зарна, магадгүй таньд оймс худалдаж авахдаа бүтэн цаг ч болж мэднэ. Энэ шилэмтгий занг нь шүүмжлэх хэрэггүй, тэдний онцлог. Тэд мөнгө болон бичил зүйлст маш тооцоотой хандана. Жишээ нь: Агаар мах бодитой хүн хараад яасан дэмий юманд цаг зардаг юм бэ гэж харах боловч сүүлдээ жижиг зүйлс ямар том нөлөөтэй байдгийг ойлгоод тэднийг биширдэг.

Тэд эелдэг ч уурлахаараа маш хүчтэй тэвчихийн аргагүй үг хэлж магадгүй. Гэвч маргааш уур нь гарвал хэлснээ мартаад өмнөх шигээ байна. Түүнийг уурлуулсан бол бэлэг болон нялуун үгсээр аргадаж болно. Уучлал гуйхдаа шулуун бөгөөд түргэн зоригтойгоор гуйх хэрэгтэй, тэгэхгүй тойруулаад удаагаад байвал зэвүү нь хүрнэ шүү. Түүнтэй хошигнохдоо болгоомжтой байх хэрэгтэй, маш эмзэг тул заримдаа ойлгохгүй. Яагаад гэвэл тэд алиалагч шиг инээдтэй харагдахыг хүсдэггүй. Тэд ямар нэгэн зүйлд хүрэхийг хатуу шийдсэн бол бага багаар маш болгоомжтой системтэй, нарийн төлөвлөгөөний дагуу байж заавал санасандаа хүрнэ. Хайр сэтгэлд ч тэр аль болох сэтгэл хөдлөлөө хянахыг хичээж таныг мэдээгүй байхад байлдан дагуулсан байх болно. Тэдэнтэй уулзаж эхэлсэн бол хамт байхдаа өөрөөс нь илүү сайхан бүсгүйчүүд рүү харц битгий унагаарай! Хартай. Ер нь бол ичимхий талдаа учраас хэт олон хүн цугласан газар эхэндээ болзох хэрэггүй . Уулзаж эхлээд л таны үс, гутал, хувцсыг шүүмжилж эхэлнэ. Та хайртай бол аль болох төгс цэвэрхэн байхыг хичээх хэрэгтэй. Тэд эхэндээ хатуу, хэцүү мэт харагдах боловч яг сайн ойлговол хүүхэд шиг гэнэн, эмзэг, өгөөмөр сайхан сэтгэлтэй эмэгтэйчүүд байдаг.

Жинлүүрийн ордны эмэгтэй

Энэ ордны эмэгтэйчүүдийг хайрын бурхан Венера гариг ивээжээ. Тэд бусдыг татах гэрэл цацрам увидастай. Ихэнх нь дугуй, зуйван нүүрний хэлбэртэй, сайхан биеийн галбиртай байдаг. Мөн торгон зөөлөн арьстай бөгөөд арьсаа цэвэрхэн сайхан байлгахын тулд цаг их зардаг. Арьс нь косметик будалтнаас амархан харшилдаг учраас аль болох нүүрээ будахаас зайлсхийдэг. Тэд арьсаа арчилж үрчлээнээс хамгаалах нь тэдний хобби. Ихэнх нь наснаасаа залуу харагддаг. Тэд эмэгтэйчүүд эрчүүдээс юугаараа ч дутахгүй гэж үздэг учраас заримдаа тархи нь чамаас хурдан ажилладаг. Гэвч тэд хэн нэгнийг дийлж дээр нь гарч онгирох дургүй. Зарим тоглоомон дээр албаар ч бууж өгнө. Юу хүсээд байгаагаа мэдэхгүй хэрнээ бага зэрэг сээтэгнүүр. Гэхдээ шалиг биш үнэнч шударга эмэгтэйчүүд. Юу хийх ёстой, юу хийх ёсгүйгээ мэдэхгүй эргэлзэж орхидог.

Тэд яаж хувцаслах, яаж хувцсаа зохицуулах байгалийн чадвартай. Ямар ч мэтгэлзээнд хэдэн цагаар ч хамаагүй мэтгэлзэж чадна. Эцэст нь заавал дийлнэ. Тийм ч чухал биш мэтгэлзээнд бууж өгөөд чамайг ялсандаа баярлаад инээхийг тань харж баясдаг. Дутагдалтай тал нь эргэн тойрон ойр дотныхоо хүмүүсийн юу мэдэрч байгаа, юу бодож байгааг хэт их мэдэрч харьцдаг учраас энэ нь их дарамт болдог. Тэд бүхий л хүмүүсийг жаргалтай байгаасай гэж хичээдгээсээ болоод өөрийнхөө хувийн аз жаргалыг умартана. Заримдаа зүгээр л бусдыг мартах хэрэгтэй. Тэд сайн улс төрч, багийн удирдагч, хэрэглэгчтэй харьцах чадвартай. Хүмүүстэй холбоотой бүхий л зүйлд мэдрэмжтэй. Хүмүүсийг өөрчлөхдөө маш чадварлаг.

Тэд өөрсдөө л өөрчлөгдлөө гэж бодох ч жинлүүрийн эмэгтэй нөлөөлсөн байдаг. Эмэгтэй жинлүүртэй хамт байх давуу талуудын нэг бол тэд хэзээ ч чиний хувийн асуудалд хошуу дүрэхгүй, мөн чамайг найзуудын тань болон олон хүмүүсийн дэргэд эвгүй байдалд оруулахгүй. Хэрэв та эдгээр эмэгтэйг айлгах, дарамтандаа байлгаж чадна гэвэл эндүүрч байна. Тэд нялх хүүхдийн гэнэн харцаар ширтэн таныг ганц хоёр шалихгүй покерийн модон дээр хожихыг зөвшөөрөх ч тэд таныг давруулалгүй хожиж орхино. Дутагдалтай тал нь амархан уйдаж, орчны дарамтыг хэт их мэдэрч, шалихгүй зүйл дээр бодлоосоо няцаж хулчгар зан гаргадаг. Хэрэв та энэ ордны бүсгүйд дурласан бол найзуудаар нь юм уу, энгийн харьцаагаар яаралгүй эхэлж, дараа нь бага багаар өөрийгөө шударга эелдэг жинхэнэ жентелмен гэдгээ харуулах хэрэгтэй.

Хилэнцийн ордны эмэгтэй

Тэдний баярлаж байгаа, уурлаж байгааг гаднаас нь хараад мэдэж болно. Сэтгэл хөдлөлөө үргэлж нүүрэн дээрээ ил гаргадаг бүсгүйчүүд. Таньд учирлаж тайлбарлахаасаа илүү сэтгэл хөдлөлөө өөрийн жүжиглэлтээрээ илэрхийлдэг. Өөртөө итгэлтэй, зоригтой, гүндээ өөрөөрөө бахархдаг. Хилэнцийн эмэгтэйчүүд цаанаа л нэг сонирхолтой, далдын нууцлаг зан чанартай. Энэ нь ямар ч эрэгтэйг өөртөө татах чадвартай далд увидас, мансууруулах бодис шиг нэг тийм зүйл байдаг байна. Гэнэн жаахан хүүхэд шиг ааш, инээмсэглэсэн төрхний цаана бусдыг ховсдох, мунхруулах, нөлөөндөө байлгах дур хүсэл оршдог. Гэвч энэ нь тэдний нууц. Тэд жинхэнэ сэтгэл хөдлөлөө нууцгаадаг. Тэдний хийж буй бүх зүйл нь сайхан харагдах бөгөөд эмэгтэй хүний 33 мэх бүгд тэдэнд байдаг.

Олон эрчүүд хилэнцийг өөрсдийнхөөр нь байх болно гэж андуурдаг. Тэд жирийн нэгэн гэрийн эзэгтэй байх нь тэдэнд уйтгартай санагддаг. Эрх чөлөөтэй, дураараа байх дуртай. Та тэдэнд өөрөөрөө байх боломж олгох тусам таныг хаяж явалгүй улам их хайрлана. Тэд эрэгтэй хүнийг мэдээгүй байхад нь аль хэдийн ховсдсон байдаг. Тэд таны бүсгүйчүүдийг уяраадаг уран үгсэнд тань хууртахгүй. Таны юу бодож байгаа, юу хэлэх гэж байгааг нүд рүү тань хараад л шууд мэднэ. Тэдэнд худлаа хэлэх маш хэцүү, тэд яг л нарийн гярхай мөрдөгч шиг л. Тэд хүссэн зүйлээ авахын тулд бүгдийг хийдэг. Хэрэв үнэхээр хүнд сайн болвол зөв буруу, нас зяндаа гээд юу ч саад болохгүй. Бусад хүмүүсийн юу хэлэх тэдэнд хамаагүй, бүр олон хүмүүсийн өмнө гарыг тань атгаж, үнсэх бол юу ч биш. Найзуудынхаа найз залуучуудтай ихэвчлэн харьцуулдаг учраас хайртай залуу нь царайлаг, чийрэг байх нь элбэг. Тэд “Миа” гэсэн үгэнд дургуй. Өндөр цалинтай жолоочоос илүү хямдхан цалинтай менежерийг илүүд үзнэ.

Уурыг нь хүргэвэл гартаа байгаа юмаа шидэлж орхино. Нэг бол аймар муухай хашгирч газар дэвсэлнэ. Түргэн ааштай ч сайн тал нь гэвэл сэтгэлээрээ, нэг хүнд сайн болбол маш үнэнч бүх сэтгэл зүрхээ зориулна. Хэрэв та түүнтэй хүйтэн дайн эхлүүлбэл гомдоосны чинь шанг 2-3 дахин үржүүлнэ. Эсрэгээрээ та түүнд сэтгэл гарган баярлуувал эргээгээд үржигдэж ирнэ. Өс санамтгай, гэхдээ үнэхээр уучлал гуйгаад ирвэл уучлахад бэлэн шударга эмэгтэйчүүд. Хэрэв бүх зүйл амархан бүтчихвэл уйдах учир хэт амархан сэтгэлээ илчилж болохгүй. Тэгвэл тэдэнд сонирхолгүй байх болно. Болзохдоо заавал 5-10 минутын өмнө очиж аваарай. Жижиг зүйлс дээр дургүйг нь битгий хүргээгэй.

Нумын ордны эмэгтэй

Амьдралыг өөдрөгөөр хардаг учир үргэлж л жаргалтай харагдана. Өөртөө итгэлтэй учир өөрийн хэв маягтаа үнэнч. Загвар хөөцөлдөггүй. Энгийн болон орчин үеийн хэв маягтай хувцасыг илүүд үздэг. Тэрээр нээлттэй бүсгүй ч заримдаа бүүр чалчаа болно. Тэрээр таны сонсохыг хүсэхгүй зүйлийг гэнэт хэлэх боловч мөн сайхан үгсийг зэрэгцүүлэн хэлдэг. Жишээ нь “Чи их мөнгө олох хэрэгтэй, тэгвэл бид илүү тансаг зүйл авч чадна шүү дээ. Заза мөнгө хэт бодоод байвал шуналтай болох байх. Байгаа энэ амьдрал маань сайхан шүү дээ тиймээ” гэх мэт. Гэртээ тушигдаад байх эмэгтэй биш тэр бол эрх чөлөөг илүүд үздэг.

Хайр халамжинд дуртай ч өөрийг нь удирдахад дургүй. Тэрээр сул дорой эр хүнд дургүй. Хэрэв таныг хүндэлдэг бол үгийг тань анхааралтай сонсоно. Өөрөөрөө байх дуртай. Мөн залуугаа ч өөрөөрөө байгаасай гэж хүсдэг. Бүсгүйчүүд шиг “Би юу бодож байна гээч” , “Намайг ойлгохгүй байна уу” гэх мэт үгсийг хэрэглэхгүй шууд л эрэгтэй хүн шиг бодсноо хэлэх болно. Энэ ааш занг нь ойлгож чадахгүй бол та хоёрын харьцаа бүтэхгүй л болов уу. Тэрээр эв хавгүй, эрээ цээргүй байж магад. Энэ нь өхөөрдөм мэт зарим эрчүүдэд санагдах ч зарим нэг нь үүнийг тэвчилгүй бухимддаг. Тэрээр сайн хувцас, сайн хоол, сайн эд танихдаа мэдрэмжтэй. Мөнгийг олох ямар хэцүү гэдгийг огт мэддэгүй мэт үрэлгэн загнадаг. Хэрэв та түүнд мөнгөө хадгалуулахаар болвол сайн л бодож үзээрэй.

Таныг өөрт нь сайн гэдгийг мэдвэл тэрээр хэтрүүлэн алсыг харж урдчилан шаналан зайгаа бариж магадгүй. Учир нь хэт эрт эрх чөлөөгөө алдах нь, хүнтэй суух нь гэх мэтийн хэрэггүй зүйлс ургуулан бодож шанална. Эмэгтэй найзуудаас илүү эрэгтэй найзуудтай бөгөөд заримдаа тэдний нэг нь мэт авирлана. Харин нэг давуу тал нь бусад хүмүүс өөрийг нь юу гэх бол гэж санаа зовдоггүй. Хайр сэтгэлийн бүтэлгүйтлээс болж шаналдаг ч гэлээ ахиж дурлахаас айдаггүй. Мөн тэр хүссэн зүйлээ авахын тулд тойрон эргэлдэж, зориг гарган сэгтэлээ илчэлж чадахгүй учир та түүн дээр шууд очоод л бодсноо хэлээрэй. Тэгвэл таныг ихээр үнэлэх болно.

Матрын ордны эмэгтэй

Ихэвчлэн өндөр, туранхай, дуу цөөтэй эмэгтэйчүүд байдаг. Уурлахаараа маш дайчин болдог бөгөөд ихэнх нь эрчүүдээс дутахгүй бие даасан байдаг. Тэд бол ямар нэгэн арчилгаа шаарддаг ургамал биш харин өөрсдөө бие дааж өндөрлөг өөд тэмүүлдэг. Тэд өөрийнхөө сул дорой сэтгэл хөдлөлөө нуухыг хичээдэг. Мөн хүмүүсийг өөрчлөхийг хүсдэггүй харин байгаагаар нь хүлээж авдаг. Тэд дургүй хүнтэйгээ тэмцээд хэрэлдээд байдаггүй оронд нь тэдгээр хүмүүсээс бүрэн зайгаа авдаг. Тэд хйимэл цэцэг, шаазан зүйлд дургүй харин амьд цэцэг авах дуртай. Хэрэв та жинсэн өмдөө бүтэн сар угаалгүй өмсдөг бол тэр таньд тохирохгүй.

Тэд байгалд болон аялгуут сайхан хөгжимд дуртай. Тэд Арслангийн орд болон Хумхын орд шиг атаархуу биш. Гэхдээ хязгаарыг битгий эвдээрэй, тэр тусмаа олон хүний нүдэн дээр эвгүй байдалд оруулж болохгүй. Тэд сайхан болон төгс хувцаслахыг хичээдэг тиймээс энэ тал дээр нь оролцох хэрэггүй. Та доктор ч байсан баклавр ч байсан хоосон боловсролыг тэд үнэлэхгүй, харин ухаантай хүнийг үнэлдэг. Хэрэв та сэтгэлд нь хүрэхээргүй бол таныг авч хэлэлцэхгүй. Мөн тэд хоосон амлагч нарт дургүй. Хэрэв та ярихаас өөр зүйл хийдэггүй бол автобусандаа суугаад харисан нь дээр.Тэдэнд тэг ингэ гэж зааварлах хэрэггүй. Яагаад гэхээр тэд зөв байсан ч өөрсдийнхөө хүссэнийг л хийнэ. Нэлээн зөрүүд бас шартай, хүнд бууж өгөх дургүй нь дутагдал эсвэл давуу тал ч байх магадлалтай.

Хэрэв гэр тань заваан бол битгий дагуулж очоорой, мөн болзоонд очихдоо цэвэрхэн хувцас, цэвэрхэн хумстай очихоо мартаж болохгүй. Тэд нэгэнт таньд хайртай болсон бол таныг хуурахгүй ба таныг хэзээ ч эвгүй байдал оруулахгүй. Үргэлж таны ажил амьдралд тусалж дэмжиж байх болно. Тэрээр хүнд туслах дуртай тиймээс ч өөрийг нь тус гуйхад нь туслахгүй бол сэтгэлээр маш унадаг. Зовлон бэрхшээл тохиолдвол тэвдүү байж болох ч хамгийн хатуужилтай, тэсвэр тэвчээртэй улс юм. Заримдаа хэт их тэвчээрээсээ болж шаналгаатай зүйлс болон дургүй хүмүүсээсээ хагацаж чадахгүй зууралддаг.Тэдний тал хувь нь сайн хань, сайн гэрийн эзэгтэй, сайн ээж болдог тул таны аав ээж танайд зочлохдоо сэтгэл хангалуун байх болно.

Хумхын ордны эмэгтэй

Хэрэв та энэ ордны эмэгтэйд дурласан бол сэтгэлээ маш сайхан зүйлд болон тааламжгүй зүйлст бэлдээрэй. Яагаад гэвэл энэ эмэгтэй өөрийн хувийн ажил амьдрал гээд маш завгүй улс. Амьдралдаа ямар ч залуугийн тусламжгүй биеэ даан авч явах чадвартай. Мөрөөдлийн залуу тэдэнд байдаг ч олдохгүй бол тэдэнд огт хамаагүй. Тэд эрэгтэй хүний чадах бүх зүйлийг хийж чадна гэж итгэдэг. Тэд бол удирдагч, жинхэнэ бие даасан хүмүүс. Өөртөө зориулан цаг гаргах дуртай. Тэд хэн нэгнийг тусламжийн гараа сунгахыг хүлээх нь утгагүй гэж үздэг учир бүгдийг өөрөө хийдэг.

Яриасаг нээлттэй юм шиг харагдах ч үнэндээ доторх сэтгэл хөдлөлөө ил гаргахдаа асуудалтай. Тэдэнд догь мөртлөө заримдаа тэднийг үл тоосон хүйтэн өөртөө итгэлтэй залуус таалагддаг. Араас нь хэт гүйх хөөцөлдөх юм бол шууд л зугтана. Үнэнч. Гэхдээ бүх залуусын анхаарлыг өөртөө татах дуртай. Бусдаас гаж өөр зан ааштай бөгөөд өөрийн гэсэн бүхнийхээ төлөө тэмцэх чадвартай. Хэчнээн биеэ даасан мэт харагдавч ихэнхдээ гуниглаж, гүндээ маш их ганцаарддаг. Тиймээс бүх зүйлээ ярьдаг дотны найз нар тэдний хувьд маш чухал. Хэн нэгнээс салаад хэчнээн хэцүү байсан ч ямарч сэтгэл хөдлөл ил гаргахгүй. Удахгүй тэд хэвийн болж, ажил амьдралаа үргэлжлүүлнэ. Яагаад гэвэл тэд амьдралыг өөдрөгөөр харж, “Хайр” гэж үгэнд итгэдэг учраас. Тэдэнд эмэгтэй найзаас илүү олон эрэгтэй найз байж магад. Тиймээс битгий хардаарай. Өөрсдөө бага зэрэг хартай ч, хартай залууст дургүй. Тэдний хамгий чухал зүйл бол “Эрх чөлөө”. Тиймээс үүнийг нь боож хаагдуулах хэрэггүй. Гэрлэснийхээ дараа ч тийм байх хэрэгтэй. Тэд чамд итгэдэггүй ч, өөрт нь итгээсэй гэж хүсдэг. Мөн шалихгүй маргаан дээр бууж өгч байгаарай. Тэд заавал өөрсдийнхан зөв байлгах дуртай.

Тэд шулуун зантай учраас таньд дургүй болвол шууд л нүүрэн дээр чинь хэлнэ. Үүнийг тоглож байна гэж бодох хэрэггүй, салахдаа бэлд. Түүнээс ямар нэгэн зүйл нуух хэрэггүй. Мэдэх юм бол дургүй нь маш их хүрнэ шүү. Бас түүнтэй хамт ярьж хамт хөгжилдөөрэй. Тэд хэчнээн гаднаасаа хүйтэн ч бусад эмэгтэйчүүдийн адил уян зөөлөн нэгэн. Тэдэнтэй байхад хэзээ ч уйдахгүй. Хумхын ордэы эмэгтэйчүүд оюунлаг олон төрлийн чадвартай, олон янзын ажил хийж чаддаг. Хэрэв та “Ажил хэрэгч” завгүй эмэгтэйтэй хамт амьдарч чадна гэвэл бүх зүйл Ok. Ихэнх хүмүүс түүнийг эрэгтэйлэг гэж дүгнэх боловч амархан гомдоно, гутарна. Тиймээс түүнтэй сайхан харьцаарай. Хэрэв тэд таньд хайртай болвол та хэзээ ч уйдахгүй. Мөн танийг хуурахгүй. Бэлэг авч өгөхөөр бол орчин үеийн гар утас Mp3, дуртай ном болон мөнгөн эдлэл авч өгч болно.

Загасны ордны эмэгтэй

Загаснууд бодит байдлаас илүү мөрөөдлийн ертөнцдөө умбах дуртай. Хайр тэднийг мэдрэмтгий, эмзэг, сул дорой болгодог. Өөрт нь ямар ч хамаагүй зүйл дээр баярлаж гуниглаж чадна. Хайраас болоод гэнэт ичимхий болоход нь та гайхаж магадгүй. Бяцхан амьтадад хайртай, сургаж дасгахдаа ч сурамгай. Зургаадах мэдрэхүй нь байгалаасаа илүү учраас юу болохыг урьдчилан харах чадвартай. Гэлээ ч хайр сэтгэл дээр зөн совингоо дагах нь ховор. Өөртөө хувцас худалдан авах дуртай аятайхан өхөөрдөм хувцасладаг. Гоё арьстай, гар хөл нь жижигхэн, зөөлхөн байдаг. Сайн гутал авах дуртай, магадгүй цуглуулдаг ч байж мэдэх юм. Үнэхээр халуухан бүсгүй. Эр хүнийг захирах, нөлөөндөө байлгах өчүүхэн ч бодолгүй бөгөөд. Эрчүүдийг хүндэлдэг , асуудлыг тэд шийдэхдээ илүү гэж үздэг. Загасныхантай нйицэхэд амар. Өөртөө итгэлтэй энэ бүсгүй нь хамт байгаа хүмүүсээ жаргалтай байлгахыг хүснэ. Эрчүүдийг хэрхэн урамшуулж, тайтгаруулахаа сайн мэднэ. Ямар нэг асуудал болоход хайртай хүнээсээ бурууг хайхаас илүү бусад зүйлсээс болсон мэт итгүүлнэ. Хайртай залуугаа амбицтай бай гэж шахдаггүй. Эсрэгээрээ одоо байгаа байдалд нь сэтгэл хангалуун гэдгээ ойлгуулна. Бага нас нь хэцүү байсан бол энэ нь үргэлж түүнийг шаналгаж аз жаргалгүй болгох вий. Өөрөөсөө бурууг хайж өнгөрсөн амьдралаа бодон шаналдаг. Тиймээс архи, тамхи, мансууруулах бодисонд автамхай. Маш төвөгтэй зан ааштай нэгэн. Юу хийх, юу бодож буй эсэхийг тааварлахад бэрх. Та түүнийг ичимхий, уян зөөлөн хэнд ч хор хийхгүй гэж бодож байвал алдаж байна. Мөн халамж анхаарал, хамгаалалт тусламж хэрэгтэй сул дорой гэж бодож байвал бас л буруу. Сахиусан тэнгэр мэт байж чадах ч дараа нь шулам болон хувирч чадна. Хүн бүр төгс биш шүү дээ… Гэхдээ санаа зоволтгүй ихэнхдээ эелдэг сайхан бүсгүй хэвээр байна. Олон зүйл дээр хэт эмзэглэж шанлаж мэднэ. Анхаарал маш их шаарддаж магадгүй юм. Түүнтэй хэрхэн харьцахаа мэддэг болсны дараа тэрээр сайн гэргий, сахиусан тэнгэр шиг 100% эмэгтэй байж чадна.

Наймдугаар сарын зурхай

$
0
0

original

ХОНЬ – АВЪЯАС ЧАДВАРАА ХАРУУЛААРАЙ

Ерөнхий хандлага: Энэ сард хониныхон амьдралын бүхий л хүрээнд авьяас чадвараа илэрхийлэн харуулах шаардлагатай тулгарна.

Ажил мэргэжил: Ажил хэргийн сонирхолтой саналууд ирэх ба зарим нь хувийн бизнесээ нээнэ.

Мөнгө санхүү: Хичээн хөдөлмөрлөсөн хүмүүс ажлынхаа үр шимийг хүртэн халаасаа нилээд зузаална. Зарим нь нэмэлт орлогын эх үүсвэртэй болно.

Хайр дурлал, гэр бүл: Амрахад нэн тохиромжтой үе. Гэрийнхэн, ойр дотны хүмүүстээ цаг зав гаргаж, мартагдашгүй сайхан аяллыг зохион байгуулаарай. Энэ нь таны сэтгэл санааны байдалд эергээр нөлөөлж, дотны хүмүүст тань том бэлэг болно.

Эрүүл мэнд: Сэтгэл зовохоор зүйл алга. Гэхдээ хоол хүнсний чанартаа анхаарах шаардлагатай.

ҮХЭР – АЗ СОРЬСОН АЛХАМ БҮҮ ХИЙ

Ерөнхий хандлага: Ухаалаг байх cap. Танд их ашиг амласан ч аз сорьсон алхам бүү хий. Энэ сард үхрийнхэн дурлалын адал явдал, азаа үзэх хүсэлд автана. Харин энэ нь сайн юманд хүргэхгүй. Та дотоод сэтгэлээ сайтар цэгцэл.

Ажил мэргэжил: Сонирхолтой үйл явдлууд тохиож, ажил төрлийг үндсээр нь өөрчилнө. Та нөлөө бүхий хүмүүстэй танилцаж, шинэ хүмүүстэй холбоо тогтооно. Зарим нь бие даасан бизнес эрхэлнэ. Хэрвээ танд ажил төрөлтэй холбоотой эргэлзээ төрвөл итгэлтэй найзтайгаа зөвлө. Хамтын ажиллагаа үр дүнтэй.

Мөнгө санхүү: Урьд өмнөөс сайн мэддэг төсөлд хөрөнгө оруулбал мөнгөө өсгөх боломжтой байна. Зарим үхрийнхэн амралтаа авч, амралт сувилал явахад мөнгөө зарна. Санхүүгийн төлөв байдал, мөнгөжих төлөвлөгөөгөө бусдад зарлах хэрэггүй.

Хайр дурлал, гэр бүл: Романтик адал явдлаар элбэг cap. Та анхны харцаар ч дурлаж мэдэх бөгөөд үнэхээр хань тань мөн гэж үзэх юм бол гэрлэх санал тавина. Энэ сард баталгаажуулсан гэрлэлт урт удаан настай байх магадлалтай. Бусдын атаа жөтөөнөөс хайр сэтгэлээ хамгаал. Ханьтайгаа хоёулаа хамт хийж болох ямар нэгэн сонирхолтой зүйлийг бодож олоорой.

Эрүүл мэнд: Ачааллаа тохируулж, сайтар амарч бай. Ядаргаанд орох, бэртэхээс сэргийл.

ИХЭР – САНААЧЛАГАТАЙ БАЙХ САР

Ерөнхий хандлага: Амьдралын бүхий л хүрээнд санаачлагатай байх cap. Хэрвээ та ажил хэрэг, мөнгө санхүүгийн байдлаа сайжруулах зорилго тавих юм бол санасандаа заавал хүрнэ. Шинэ санаа, элдэв төлөвлөгөөгөө хамт ажиллагсадтайгаа хуваалц. Зарим ихрийнхэн өөр тийш шилжин амьдарч болзошгүй. Найз нөхөдтэйгээ амарч цэнгэхэд цаг зав гаргаарай.

Ажил мэргэжил: Ашигтай саналууд хүлээж авна. Гадаад түншүүдийн тавьсан санал үнэхээр ашигтай байна. Албан томилолт, уулзалт зөвлөгөөн, чухал гэрээ хэлцэл гээд ихрийнхэн тун завгүй байна. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдвал цомхотголд өртөх аюулаас зайлсхийнэ.

Мөнгө санхүү: Сайн байна. Тиймээс та удтал авахаар мөрөөдсөн зүйлээ худалдан авч чадна. Хамаатан саданд тань материаллаг дэмжлэг хэрэгтэй болно. Мөн үр хүүхэд, ахуй амьдралын асуудалд багагүй мөнгө зарна.

Хайр дурлал, гэр бүл: Ажил ихтэйн улмаас хайртай хүнээ анхаарч чадахгүй. Энэ нь баахан гомдол дагуулна. Хичнээн их завгүй байсан ч ойр дотны хүмүүстээ цаг зав гаргах нь чухал. Ганц бие хүний тухайд нэг л сонголт хийж, туйлбартай байх нь зөв. Гэр бүлд бүх зүйл сайн байна.

Эрүүл мэнд: Сайн байна. Гэхдээ жин нэмэх хандлага байгааг анхаарч, яаралтай арга хэмжээ аваарай. Хоолны дэглэм барьж, спортоор хичээллэ. Ногоо жимс түлхүү хэрэглэ.

МЭЛХИЙ – БОДИТОЙ ТӨЛӨВЛӨГӨӨ ЗОХИО

Ерөнхий хандлага: Ирээдүйгээ харсан бодит төлөвлөгөө зохиоход таатай cap. Хэрвээ та амьдралаа өөрчлөх хүсэлгүй байгаа бол бүгдийг байгаа хэвээр нь үлдээж болно. Ажил амьдралдаа дэвшил гаргахын тулд илүү эрч хүчтэй, бас өөдрөг байх шаардлагатай. Энэ сард мэлхийнхэн учирсан саад бэрхшээлийг зөв арга замаар давж гарахад суралцана. Ямар ч нөхцөлд өөртөө л найдаарай.

Ажил мэргэжил: Мэргэжлийн ур чадвараа харуулж, хүлээн зөвшөөрүүлэхийн тулд их ажиллах хэрэгтэй болно. Мэргэжил дээшлүүлэх боломж гарвал алдалгүй ашиглаарай. Гэрээ хэлцэлтэй холбоотой асуудалд хүлээцтэй хандаарай. Өрсөлдөгч нарт таны амжилт таалагдахгүй тул нилээд оролдоно. Тиймээс бэлтгэлтэй байж, тохирсон хариуг нь барь.

Мөнгө санхүү: Орлого тогтмол өснө. Зөн билэгтээ хөтлөгдөн ашигтай хөрөнгө оруулалт хийнэ. Аливааг худалдан авахын өмнө энэ танд хэрэгтэй зүйл яг мөн үү гэж өөрөөсөө асууж байвал хэрэгцээгүй зүйлд мөнгөө үрэхгүй.

Хайр дурлал, гэр бүл: Хайртай хүндээ “сюрприз” барьж баярлуулаарай. Харьцаагаа сайжруулахад анхаарвал үр дүнтэй байна. Гэрлэгсэд романтик болзоо гэдгийг мартаад удаж байгаа. Тэгвэл одоо эргэж санах цаг нь иржээ. Зарим хос салах шийдвэр гаргаж болзошгүй. Яарч битгий шийдээрэй.

Эрүүл мэнд: Бэртэж гэмтэх магадлал өндөр байгаа тул нэн хянуур бай. Гоо сайхандаа анхаарвал үр дүн сайтай байна.

АРСЛАН – ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙГЭЭР ХАРНА

Ерөнхий хандлага: Эрч хүчтэй, идэвхитэй cap. Та бусдыг ч, өөрийгөө ч гэрэл гэгээтэйгээр харна. Мэдээж зуны дэлгэр цаг тул ажил албандаа төвлөрөхөд амаргүй байна. Гэхдээ та бүгдийг хяналтандаа байлгах шаардлагатай.

Ажил мэргэжил: Энэ сард арслангийнхан шинэ мэдлэг олж авах, зорилгодоо хүрэх арга замыг хайхад голлон анхаарна. Тэдний үг, үзэл бодол жинтэй байх болохоор бусад хүн үгийг нь хүндэтгэлтэй сонсоно. Орж ирсэн мэдээллийг сайтар нягталж байж шийдвэр гарга.

Мөнгө санхүү: Санхүүгээ цэгцлэхэд багагүй анхаарна. Том худалдан авалтын улмаас хуримтлал багасч болзошгүй. Сарын сүүлээр нэмэлт орлого олно.

Хайр дурлал, гэр бүл: Адал явдлаар дүүрэн cap. Романтик сэтгэл хөдлөл, санамсаргүй учрал гээд олон зүйл тэднийг догдлуулна. Таны найзаа гэж бодож явсан хүн сэтгэлээ илчилж гайхшруулна. Гэр бүлтэй хүмүүс эв найртай байна.

Эрүүл мэнд: Сэтгэл санаагаа түвшин байлгахад анхаар. Хэт баярлах, хэт уурлах нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Усан эмчилгээ, йог, бясалгал таны ядаргааг хурдан тайлна.

ОХИН – ОЛОН СОНИН ЗҮЙЛИЙГ ҮЗНЭ

Ерөнхий хандлага: Сэтгэл догдлуулсан cap. Мартагдашгүй учрал, үйл явдлууд, өөрчлөлт гээд олон сонин зүйлийг үзнэ. Оюун сүнснийхээ хөгжилд илүү анхаарах шаардлагатай. Амьдралын хэв мяагаа зөв болгох нь гайхам үр дүнд хүргэж, таныг төгс хүн болгоно.

Ажил мэргэжил: Гайхалтай сайн байна. Та албан тушаал ахиж, цалингаа нэмүүлнэ. Шийдвэр гаргахдаа алдаанаас сэргийлж, сайтар нягтлаарай. Ялангуяа хувийн бизнесийн салбарт хүчээ үзэгсэд хянуур байх шаардлагатай. Үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарт ажиллагсад амжилтанд хүрнэ.

Мөнгө санхүү: Хатуу хяналтанд байлгах шаардлагатай. Орлого зарлагаа тооцож байхгүй бол мөнгөгүйдэх магадлал сарын сүүл рүү ихсэнэ. Том төсөлд хөрөнгө оруулбал ирээдүйд их ашиг авчирна.

Хайр дурлал, гэр бүл: Сайхан цаг үе. Хайрттайгаа харьцаагаа бэхжүүлнэ. Шинэ учрал гоонь хүмүүст баяр хөөрийг авчирна. Гэр бүлтэй хүмүүс ханьдаа халамж хайраа зориулна. Ахмад хамаатанд таны дэмжлэг хэрэг болно. Зарим нь орон гэрээ засварлах буюу тавилгаа өөрчилнө.

Эрүүл мэнд: Сайтар амарч байх шаардлагатай. Хэт халах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Дугуй унах, усанд сэлэх нь эмчилгээний нөлөөтэй.

ЖИНЛҮҮР – POMAHTИK БОЛЗООНД ЯВНА

Ерөнхий хандлага: Романтик болзоо, сонирхолтой үйл явдал тохиох cap. Та ирээдүйгээ өөдрөгөөр харж, эрч хүчээр дүүрэн байна. Зорилгодоо хүрлээ ч санаа амарч болохгүй, хурд хүчээ гээлгүй дараагийн зорилгынхоо төлөө урагшил. Найз нөхөд, садан төрөл таныг дэмжинэ. Харин алсын аянд гарвал замдаа хянуур байхыг зөвлөе.

Ажил мэргэжил: Амжилт бүтээл ихтэй байна. Гэхдээ залхуурч санаа амарч болохгүй цаг үе. Бусдын үгийг хэт дуулбал алдах магадлалтай. Ахих дэвших боломж олдвол заавал ашигла.

Мөнгө санхүү: Бусдаас санхүүгийн дэмжлэг авна. Өөрөөр хэлбэл, ивээн тэтгэлэг хүртэнэ. Зарим нь шагнал урамшуулал хүртэх, эсвэл сугалаанд хожих зэргээр түрийвчээ зузаатгана. Томоохон эд зүйл худалдан авахал тохиромжтой цаг үе.

Хайр дурлал, гэр бүл: Хайртай хүн тань анхаарал халамж шаардана. Хайр дурлалын асуудалд залхуурах хэрэггүй. Нэгэнт улиг болсон харилцаагаа сэтгэл гаргаад шинэчил. Гэрлэж амжаагүй яваа хүмүүст хувь тавилан романтик учралыг бэлэглэнэ. Энэ уулзах хүн тань насны хань тань байх магадлалтай. Гэр бүлдээ амласан зүйлээ биелүүлэх хэрэгтэй болно. Маргааш гэж хойш бүү тавь. Ханьтайгаа эв найртай байхыг хичээ.

Эрүүл мэнд: Үе мөч, хөл өвдөж болзошгүй байна. Ардын эмчилгээ илүү үр дүнтэй байна. Сайн хөдөлж, идэвхитэй бай.

ХИЛЭНЦ – ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙНА

Ерөнхий хандлага: Ажлынхаа үр шимийг хүртэх, ашигтай санаа олох, хөрөнгө оруулалт хийх cap. Хилэнцийнхэн энэ сард одтой байх тул ажил хэрэг нь илбийн юм шиг бүтэмжтэй байна. Ихэнхи төсөл тань амжилттай хэрэгжих болохоор та өөртөө илүү их итгэлтэй болно.

Ажил мэргэжил: Шинэ мэргэжил эзэмших, өөр ажилд шилжихэд сайн cap. Албан тушаал ахихыг хүсэгчдэд саад болох өрсөлдөгч байвч тоохгүй байхыг зөвлөе. Мөрөөрөө ажлаа хийгээд явж байхад дарга тань урам өгч, таныг ахиулна.

Мөнгө санхүү: Сайн байна. Мөнгө тал бүрээс цутган орж ирэхийн зэрэгцээ ухаалаг хөрөнгө оруулалт хийвэл хурдан өснө. Зарим тань томоохон худалдан авалт хийнэ.

Хайр дурлал, гэр бүл: Романтик мөрөөдөлд автана. Аз сорих ямар ч үйлдлээс зайлсхийж, баталгаатай харьцаагаа эрхэмлэ. Найзтай болоод удаж байгаа хүмүүс албан ёсоор батлуулах шийдвэр гаргана. Гэрлэгсдийн хувьд эцэг эхдээ анхаарал халамж тавих хэрэгтэй болно. Ханьтайгаа сайн харьцаатай байж, ахуйн хүрээний асуудлуудаа хамтын хүчээр шийдвэрлэнэ.

Эрүүл мэнд: Илүүдэл жинтэй болохоос зайлсхийж, биеийн тамираар хичээллэ. Энэ сард усны эмчилгээний чанар эрчимждэг болохоор усан эмчилгээнд явбал үр дүн сайтай байна. Аминдэмтэй хоол хүнсийг түлхүү хэрэглэвэл эрч хүч нөхөгдөнө.

НУМ – АЖИЛ МЭРГЭЖИЛДЭЭ ӨСНӨ

Ерөнхий хандлага: Сайн cap. Энэ сард нумынхан ажил мэргэжилдээ өсөхийн зэрэгцээ хайр дурлалд ч азтай байна. Баялаг туршлага, авьяас билеээ дайчилж чадвал хүсэл мөрөөдлөө биелүүлнэ. Ашигтай гэрээ хэлцлүүд хийгдэнэ.

Ажил мэргэжил: Нумынхан өргөн цар хүрээтэй ажиллана. Шинэ ажил, шинэ санал гээд сонголт хийх боломжууд олон байна. Хамгийн гол нь та цалин сайтай ажил уу, эсвэл сэтгэлд нийцсэн ажил уу гэдгийг сонгоорой. Албан тушаал ахих дэвших боломж ч гарна. Чухал гэрээ хэлцэлд үүрэг рольтой оролцоно.

Мөнгө санхүү: Сайн байх боловч хянуур зан илүүдэхгүй. Орлогоо хуримтлуулж, томоохон эд зүйл худалдан авах боломжтой байна. Мөн бусдад мөнгө зээлдүүлж хэрэггүй.

Хайр дурлал, гэр бүл: Романтик хүсэл мөрөөдөлд автана. Та нэгэнт гэрлэсэн буюу дурлалт хүнтэй бол илүү төгс нэгнийг хайх хэрэггүй. Амрагаа гомдооно шүү. Харин гани бие хүний тухайд дураараа зугаацах боломжтой байна. Эцэг эх тань анхаарал халамж шаардана.

Эрүүл мэнд: Анхаарах шаардлагатай. Ядаргаанаас үүдэлтэйгээр нойргүйтэх, толгой өвдөх, даралт хэлбэлзэх магадлалтай. Тиймээс ажил амралтаа хатуу зааглаарай. Хорт зуршлаас салахад тохиромжтой цаг үе.

МАТАР – АЗ ТОХИОХ CAP

Ерөнхий хандлага: Шинэ ирээдүйтэй ажлыг эргэлзэлгүй барьж авах cap. Таны амьдралд аз тохиох cap иржээ. Тиймээс боломжийг бүү алд. Анхаарах нэг зүйл бол сэтгэл хөдлөлөө хяналтандаа байлгах. Мөн ирээдүйд хийхээр төлөвлөж байгаа зүйлийнхээ талаар бусдад хамаагүй бүү яриарай. Та оюунлаг хөгжилдөө илүү анхаарах ба энэ нь зорилгодоо хүрэх том үсрэлт болно.

Ажил мэргэжил: Сонирхолтой бөгөөд ашигтай олон төслийг хэрэгжүүлнэ. Та өөрийгөө бусдад бүрэн дүүрэн харуулж, авьяас чадвараа үзүүлнэ. Гэхдээ шударга бус түншүүд, мөн бохир гартай таныг ашиглан хөлжиж байгаа хүмүүсээс болгоомжил. Санхүүгийн салбарт ажиллагсад нэн хянуур байхгүй бол өр төлбөрт орох, данс тооцоо будилах явдал гарна.

Мөнгө санхүү: Сайн байна. Зарим матрынхан аялалд явах буюу үл хөдлөх хөрөнгө худалдан авна. Мөнгөтэй холбоотой асуудалд аз сорихоос зайлсхий. Найз нөхөд танаас мөнгө зээлдэхийг хүснэ. Өгөх, эсэхийг өөрөө мэд. Гэхдээ энэ сард мөнгө бөөнөөр орж ирэхгүй гэдгийг анхаар.

Хайр дурлал, гэр бүл: Болзоо, догдлол, сэтгэлийн үг гээд олон зүйл матрынхныг хүлээж байна. Хүсэл тачаалын цалманд орж, хэт хөнгөн байж болохгүй шүү. Гэрлэгсдийн хувьд үл ойлголцол нүүрлэнэ. Хэрвээ та байдал аяндаа гайгүй болно гэж хүлээвэл үгүй л болов уу. Та ханьдаа буулт хийж, илэн далангүй ярилцахгүй л бол байдал хэцүүдэнэ.

Эрүүл мэнд: Биеэ гамнаж байхгүй бол өвдөх магадлалтай. Зүрхний бичлэг хийж, ходоодоо шинжлүүл. Харин өөрөө өөрийгөө эмчлэхээс зайлсхий. Эрүүл агаарт гарч, зөв хоолло.

ХУМХ – СААД БЭРХШЭЭЛ УЧИРНА

Ерөнхий хандлага: Амьдралын бараг бүх хүрээнд зарим нэг саад бэрхшээл учирна. Сэтгэл санааны хувьд ч эмзэг, амархан гомдомхой болно. Энэ нь бусадтай харьцахад саад учруулна. Нөхцөл байдал санаснаар болохгүй байгаад бухимдан зөрүүдлэх хэрэггүй. Санаанд ч ороогүй газраас тус дэм ирнэ. Байгаадаа сэтгэл хангалуун, өөдрөг баиж чадвал бүх зүйл сайн сайхан болно.

Ажил мэргэжил: Энэ сард ажил төрлийн нөхцөл байдал сайнгүй байх тул тэвчээртэй байхыг зөвлөе. Оюуны хөдөлмөрөөс гадна биеийн хүчний ажил хийх хэрэгцээ шаардлага гарч болзошгүй. Хамт ажиллагсад тэр болгон тус дэмжлэг үзүүлэхгүй. Зарим нэг хүний атаа жөтөө аазгай хөдөлгөж мэднэ. Хүлээцтэй байвал хожно. Өөрийнхөөрөө зөрөөд байвал байдал улам хурцдана гэдгийг анхаар.

Мөнгө санхүү: Хичээн хөдөлмөрлөсөн хүн ажлынхаа үр шимийг хүртэн халаасаа зузаална. Зарим нь нэмэлт орлогын эх үүсвэртэй болно.     „

Хайр дурлал, гэр бүл: Дурлалын талбарт аз од гийх cap. Та сэтгэл татсан нэгэнтэй дотно харьцаа үүсгэж, аз жаргалыг амтална. Гэрлэгсдийн тухайд шинэ хүнтэй болох магадлал их байна. Ямар ч нөхцөлд хувийн амьдралаа бусдын ярианы сэдэв болгохоос зайлсхий. Хүүхдүүддээ илүү их цаг зарах хэрэг гарна.

Эрүүл мэнд: Бамбай буличрхай эмзэг байх тул анхаар. Өвдвөл эмчид заавал үзүүлж, өөрийгөө эмчлэхээс зайлсхий. Хорт зуршлаа гээж, аминдэм хэрэглэх нь эрүүл байхын үндэс болно.

ЗАГАС – СЭТГЭЛ САНААГАА ХЯНААРАЙ

Ерөнхий хандлага: Сэтгэл санааны байдлаа хянаж байх шаардлагатай болно. Эс тэгвэл хэрүүл маргаан, хэл аманд орооцолдож, хожим нь өөрийгөө буруутгах хэрэг гарна. Амрагийн ч, ажил хэргийн ч харилцаа ямар байхыг урьдчилан таамаглах аргагүй байна. Худал амлалт өгөхөөс зайлсхий. Хийж чадах зүйлээ л барьж аваарай.

Ажил мэргэжил: Хэцүү өрсөлдөөний cap. Ажил мэргэжлийн хүрээнд амжилт, мөнгөний төлөөх өрсөлдөөн ширүүсч, ихээхэн хүч зүтгэлээр тэр бүхнийг давж гарахад хүрнэ. Хамтран ажиллах гэж буй хүмүүсийнхээ талаарх мэдээллийг идэвхитэй цуглуулж, урьдчилан сайн судлаарай. Бусдад хууртан мэхлэгдэх магадлал өндөр байна. Хянуур болгоомжтой байж, баялаг туршлагаа зөв ашиглаж чадвал амжилт тийм ч хол биш байна.

Мөнгө санхүү: Бүхэл сарын турш хэрэглэх мөнгөө зөв төсөвлөх шаардлагатай. Томоохон эд зүйл худалдан авахад тохиромжтой цаг үе биш. Орлого дундаж байна. Мөнгөө бодлогогүй үрвэл сарын сүүл гэхэд хүнд байдалд орж, садан төрлөөсөө тусламж эрэхэд хүрнэ.

Хайр дурлал, гэр бүл: Хайртай хүнээ ойлгож хандахыг хичээ. Эсвэл түүнийхээ хүсэл мөрөөдөлд хэтэрхий бүү авт. Нөхцөл байдлыг бодитойгоор цэгнэж, та хоёрт юу хэрэгтэй, юу хэрэггүйг ялгаж салгаарай. Маргалаа гэхэд түрүүлж буулт хийгээрэй. Ганц бие хүн хамт ажилладаг хүнтэйгээ холбоонд орж болзошгүй. Гэр бүлтэй хүмүүс ар гэртээ илүү их анхаарах шаардлагатай тулгарна. Садан төрөл зарим асуудлыг шийдэхэд тусална.

Эрүүл мэнд: Хэвийн байна. Гэхдээ өвчний ямар нэгэн шинж тэмдэг мэдэгдвэл эмчид яаралтай үзүүл. Ажлын ядаргаагаа бүрэн тайлж бай. Зөгийн бал, сүү тамирыг нөхөх шидтэй байна.

Зөвхөн эмэгтэйчүүдэд байдаг содон баримтууд

$
0
0

3259

Эмэгтэй хүн гэдэг эсрэг хүйстнийхээ хувьд төдийгүй өөрсдийнхөө хувьд ч үргэлж нууцлаг зүйл байсаар ирсэн. Эмэгтэйчүүдийг эр хүнээс ялгаруулж байдаг, өөрийн гэсэн өвөрмөц талтай байлгадаг маш олон зүйл байдаг. Эмэгтэй хүнийг судалж, ажиглаж ирсэн олон жилийн судалгааны дараагаар нийт хүн төрөлхтөнд нийтлэг зүйл илүү олон эсвэл бага байгааг тогтоосон. Шинжлэх ухаанаар батлагдсан батлагдаагүй дараах баримтууд эмэгтэй хүнийг илүү сайн ойлгоход тань тусалж ч магадгүй эсвэл үгүй ч байж болох юм.

1. Эмэгтэйчүүдийн зүрх илүү хурдан цохилдог /минутанд 78 удаа/

Зүрхний цохилтын тоо ерөнхийдөө биеийн хэмжээнээс хамаардаг. Дундаж эмэгтэй хүний бие дундаж эр хүнийхээс жижигхэн бөгөөд тэдний зүрх эрчүүдийнхээс илүү хурдан цохилдог. 2. Эмэгтэйчүүд ихэнхдээ эрчүүдээс хоёр дахин олон удаа нүдээ анивчдаг

2. Эмэгтэйчүүд ихэнхдээ эрчүүдээс хоёр дахин олон удаа нүдээ анивчдаг

Үүнийг ерөнхийдөө эмэгтэй хүний биед эстроген даавар илүү байдгаар тайлбарладаг.

3. Эмэгтэйчүүд илүү үнэрч

Энэ нь тэдний үнэрлэх мэдрэмж сайндаа биш. Эмэгтэйчүүд эрчүүдээс үнэрүүдийг илүү сайн ялгаж, онцгой үнэрийг зөвөөр тодорхойлж чаддаг.

4. Мөн тэд илүү сайн сонсдог

Эрчүүд сонсоход тархины зөвхөн зүүн талыг ашигладаг бол эмэгтэйчүүд тархиныхаа хоёр талыг ашигладаг.

5. Эмэгтэйчүүд хурдан согтдог

Эмэгтэйчүүд эр хүнтэй адил хэмжээгээр согтууруулах ундаа ууж чадна. Гэхдээ тэдний цусан дахь согтууруулах ундааны хэмжээ эрчүүдийнхээс их болдог. Тийм ч учраас эмэгтэйчүүд хурдан согтдог төдийгүй эрчүүдээс илүү архинд донтож, илүү их шартдаг. Өөрөөр хэлбэл бүсгүйчүүдэд архи зохидоггүй.

6. Эмэгтэйчүүд эрчүүдээс өндөр насалдаг

Үүнийг организм дахь эстроген, тестостерон гэх мэт даавруудын үзүүлэлт, бодисын солилцоо, бага насандаа нас барах магадлал, орчиндоо дасан зохицох чадвар зэрэг олон ялгаатай хүчин зүйлээр тайлбарлаж болдог. Гэхдээ тэд урт насалдаг гэдгээрээ эрчүүдээс илүү эрүүл гэсэн үг биш юм. Энэ нь зөвхөн эмэгтэйчүүд эр хүнийг нас барахад хүргэдэг нөхцлүүдийг орхиж чаддаг гэдгээр тайлбарлагдана.

7. Эмэгтэйчүүд өдөрт 20,000 үгээр ярьдаг бол дундаж эр хүн энэ тооноос 13,000 үгээр цөөн үг хэрэглэдэг

Тиймээ, эмэгтэйчүүд үнэхээр чалчаа.

8. Эмэгтэй хүн жилдээ 30-64 удаа уйлдаг

Шалтгаан нь аанай л нөгөө даавар. Эр хүн жил 6-17 удаа уйлж байхад эмэгтэй хүн ингэж их уйлдаг нь тэдний бие дэх пролактик даавар эрчүүдийнхээс 60%-иар илүү байдагтай холбоотой.

9. Хөгжилтэй баримт:

Дундаж эмэгтэй хүн амьдралынхаа туршид 2-3 кг орчим уруулын будаг иддэг

10. Анхны компьютерын программист Ada Lovelace /1815 -1852/ гэдэг эмэгтэй хүн байсан

11. Оюуны чадавхийн хамгийн өндөр амжилтуудыг эмэгтэй хүмүүс тогтоосон байдаг

12. Эмэгтэйчүүдэд яагаад чөлөөт цаг хомс байдаг вэ? Хариулт нь энэ Эмэгтэйчүүд дунджаар амьдралынхаа 120 цагийг толинд харах, 4 жил гаруйн хугацааг сарын тэмдэг ирэх, ойролцоогоор 1 жилийн хугацааг юу өмсөхөө шийдэхэд зарцуулдаг байна.

13. Эмэгтэйчүүд хувцаслах үедээ эхлээд цамцаа дараа өмдөө өмсдөг. Харин эрчүүд эсрэгээрээ

14. Эмэгтэйчүүд сексээс шоколадыг илүүд үздэг Эмэгтэйчүүдийн 70% нь секс хийхээс шоколад идэх нь дээр гэж боддог. Эрэгтэй хүн бие махбодийн таашаал авч илүү жаргадаг байхад эмэгтэйчүүдэд дотно байдлын үеийн сэтгэл хөдлөл илүү чухал байдаг. Тэгэхээр шоколад тэр сэтгэл ханамжийг өгч чаддаг учраас эмэгтэйчүүд шоколаданд дурладаг байна.

15. Эмэгтэйчүүдийн ердөө 30% нь бэлгийн харилцааны үед дур ханадаг Бие физиологийн өвөрмөц шинж, бэлгийн боловсролын хомс байдал, туршлагагүй хамтрагч, буруу байрлал гээд олон шалтгаан бий. Асуудлыг шийдэхийн тулд хамтрагчтайгаа ярилцахаас илүүтэй хуурмаг дур ханамжийг үзүүлдэг нь эмэгтэйчүүд шоколаданд дурладаг бас нэгэн шалтгаан байж болох юм.

16. Эмэгтэй хүн бүрд өөрийнх нь биеийн дор хаяж нэг зүйл таалагддаггүй. Тэр нь ихэвчлэн биеийн жин эсвэл хөхний хэмжээ байдаг

17. Өндөр өсгий алим шиг өгзгөнд нөлөө үзүүлдэг

18. “Эмэгтэй хүний оюун санаа эрчүүдийнхээс илүү тунгалаг байдаг. Тэд оюун санаагаа ихэнх тохиолдолд өөрчилж чаддаг.” – Oliver Herford Хэдий энэ нь шинжлэх ухаанаар батлагдаагүй ч ухаалаг эр хүн энэ үгийг хэлсэн юм шүү.

19. “Эмэгтэй хүн бүр уйлах хүртлээ буруутай байдаг ч уйлмагцаа түүний зөв болдог.” – Sam Slick 20. “Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш хайрлагдах гэж бий болсон.” – Oscar Wilde

Эмэгтэйчүүд яагаад дэлгүүр хэсэх дуртай байдаг вэ?

$
0
0

Бид өөрсдийнхөө тухай ялангуяа хүйсийн ялгааны талаар тун ч маруухан мэдлэгтэй байдаг аж. Хэрэв хумүүс хүйсийн ялгааны тухай үнэн зөв мэдлэгтэй байвал гэр бүлийн хэрүүл, маргаан эрс багасдаг тул хөгжилтэй орнууд энэ талаар ихээхэн анхаарал тавьдаг байна. Иймээс бид хүйсийн ялгаа гэж чухам юу байдаг талаар нийтэлж байна. Дурлалыг биологийн үүднээс авч үзвэл үр удмаа үлдээх зориулалттай түр зуурын солиорол юм. Иймээс эрдэмтэд дурлалыг түр зуурын өвчин гэж үздэг аж. Тэгэхээр бидний магтан дуулдаг дурлал тодорхой цаг хугацаатай байдаг зүйл байх нь. Энэ цаг хугацаа нь дуусангуут эр, эмийн жинхэнэ мөн чанар илэрч хагарал эхэлдэг аж. Гэвч “Залуу байхад эхнэртэйгээ ганц банзан дээр унтахад хол байгаа юм шиг санагдаад байдагсан. Одоо их таван ханатын хоёр талд унтахад л ойр байгаа юм шиг санагдаад уур хүргээд байх юм’’ хэмээн нэг өвгөний хэлсэн үгийн учрыг нэлээд холоос хайх хэрэгтэй болно.
Дэлхийн анхны амьтад одоогийн нэг эст шаахай шиг ямар ч хүйсийн ялгаа байсангүй.Тэд хуваагдаад л үржээд байв. Гэхдээ эдэнд,орчин нь солигдоход өөрсдөө өөрчлөгддөггүй том дутагдал байлаа. Орчиндоо зохицон өөрчлөгдөнө гэдэг нь бүтцийн хувьд хөгжлийн шинэ төвшинд хүрнэ гэсэн үг. Ингэхийн тулд аль болох олон янзын гентэй байх хэрэгцээ гарав. Иймээс түүхэн урт удаан хугацааны явцад хүйсийн ялгаа гарч заавал эр, эм амьтад нийлэх хэрэгцээ үүсэн удам нь эцэг, эхийн генээр баяжин орчиндоо илүү зохицох чадвартай болжээ. Ингээд янз бүрийн амьтад бий болох зам нээгдэж эцэст нь хүн бий боллоо. Анхны хүн амьтадтай адил үр удмаа үлдээх гэж үржилд ордог байв. Та ажигласан бол өөрийг нь дагасан олон эр нохойноос жингэр нэгийг нь л сонгодог. Гэхдээ заавал хүч чадалтай, том биетэйг нь сонгодоггүй. Учир нь үнэрлэх чадварынхаа ачаар аль болох өөрт тохирох өөр гентэйг нь сонгон таалж орчиндоо зохицох чадвартай үр удам үлдээдэг. Бусад амьтан ч ингэдэг. Энэ бол тааламж юм. Гэтэл урт удаан, аажим хөгжлийн явцад хүмүүсийн үнэрлэх чадвар алдагдаж тааламж нь хувиран сайжирсаар эр, эм хүмүүсийн дунд дурлал гэгч илүү өндөр төвшинд гарсан зүйл бий болох нь тэр. Чухамхүү энэ үеэс л эр, эм хүний хооронд хагарал гарах болсон ажээ. Энд нэг зүйлийг сануулахад хэрэв эсрэг хүйсийн хүний чинь төрөлх үнэр нь таньд таалагдаж байвал тэр хүнтэй нийлж үр удмаа үлдээхэд алдах зүйл байхгүй. Учир нь энэ бол түүхэн хөгжлийн явцад алга болсон нөгөө үнэрээр нь мэдэх арга юм. Энд мэдээж нас, яс үндэс, эрүүл мэнд гэх мэт олон зүйлээс гадна дурласан эсэхээ харгалзан үзэх хэрэгтэй болно. Нөхөр нь хэд хоногийн томилолтоос ирлээ. Эхнэрээ санасан гэж жигтэйхэн. Хурдхан л орондоо орохыг хүснэ. Харин эхнэр нь огт ажиггүй байх аж. “Би өнөөдөр их ядарлаа. Бас сав суулгаа угаах хэрэгтэй” гэж шалтаглан хурдхан унтаж амрахыг хүснэ. Гомдсон нөхөр нь хатуухан үг хэлээд авна. Гэр бүлд хамгийн элбэг тохиолддог хэрүүлийн шалтгаан. Сонирхолтой нь, үүнд эхнэр, нөхрийн аль алиных нь буруу огт байхгүй. Шалтгаан нь элэнц хуланцын үед бий болсон генийн ялгаа юм. Английн эрдэмтэд 1994 онд нэгэн сонирхолтой нээлт хийжээ. Гэр бүлийн хоёр хэд хоногоор салахад эр нөхөрт нь эхнэртэйгээ хамт байсан үеэс гурав дахин их эр бэлгийн  эс, үрийн шингэн ялгардаг болохыг тэд тогтоосон байна. Ямар учиртай юм бол. Хариулт нь тун энгийн зүйл байлаа. Ердөө л эмэгтэйчүүдийн хормойн явдлаас гаргасан алдааг засах зориулалттай арга байсан аж.
Хүй нэгдлийн үед арслан заан агнах ч юм уу, эсвэл ан олдохгүй байх зэрэг шалтгаанаар эрчүүд өнөөгийнхтэй адил хэд хоногийн томилолтоор явах шаардлага гардаг байж. Эр нөхрөө эзгүйд эхнэр нь хэн нэгэнтэй холбогдох шиг амархан зүйл тэр үед байсангүй. Тиймээс  хүнийх бус өөрийн үр удмаа үлдээхийн тулд эр нөхөр нь ангаас буцаж ирэнгүүт эхнэрийнхээ саванд байгаа бусдын эр эсийг мулз угааж цэвэрлэх шаардлага гарчээ. Ингэхийн тулд эр нөхөрт нь их хэмжээний эр бэлгийн эс, үрийн шингэн шаардлагатай болдог аж. Энэхүү “хамгаалах арга хэмжээ” өнөөдрийг хүртэл бидэнд хадгалагдан  иржээ. Хэдхэн хоног томилолтоор яваад ирсэн нөхөр нь эхнэрээ хэдэн сар жил болсон юм шиг хүсч, харин эхнэр нь огт ажиггүй байдаг нь ийм учиртай аж. Үүнийг уншаад “Аа, муу сайн хүүхнүүд… гээд” унав аа. Учир нь, тэд бол аль эртний хүй нэгдлийн үеийн хүүхнүүд. Харин одоогийн бүсгүйчүүд огт ондоо болсныг та энэ нийтлэлийн эцэст ойлгох болно. Аль ч эр амьтны гол зорилго нь эм амьтныг өөрийн болгож үр удмаа үлдээхэд оршдог. Тиймээс эр амьтны өрсөлдөгчөө ялах гэсэн эрмэлзэл бүр генд нь хадгалагдсан байдаг аж. Иймээс эрчүүд дурласан эмэгтэйдээ таалагдахын тулд зодолдох, өөрийгөө дөвийлгөх, бүр янз бүрийн муу арга хэрэглэхэд ч бэлэн байдаг. Нөгөө талаас эмэгтэйчүүдэд таалагдах гэсэн эрмэлзэл нь эрчүүдийг ухаалаг, соёлтой, хүчтэй, баян байхыг шаарддаг сайн талтай. Учир нь, байгаль дээр хамгийн урт сүүлтэй азарган тахиа, хамгийн олон салаа том эвэртэй буганд бусдаас нь илүү боломж олддог. Эм амьтан эсрэг хүйстнээ ажиглаж өөр гентэй хамгийн эрүүл, чийрэг, гоо үзэмжтэйг нь сонгодог. Учир нь, байгаль түүнд ийм амьтантай нийлбэл илүү сайн үр удам үлдээнэ гэдгийг “шивнэдэг” байна. Орчин үеийн охид яг ингэж сонголт явуулдаг. Ялгаа нь тэд хүй нэвдлийн үеийнх шиг хүч чадлыг гол үзүүлэлт болгож үздэггүй. Харин ирээдүйн нөхөр болох хүнийхээ үр хүүхдээ тэжээх, боловсрол олгох, хүмүүжүүлэх, аюулгүй байдлыг нь хангаж чадах эсэхийг л голлон анхаардаг аж. Иймээс орчин үед амжилт олсон, нөлөө бүхий эрчүүдэд эмэгтэйчүүдэд таалагдах боломж бусдаасаа илүү байдаг. Үүнийг хайр дурлал биш цэвэр хөрөнгө харсан гэрлэлт гэж үзэх үү. Үгүй ээ, энэ бол эмэггэйчүүд өөрсдийн генийн программын дагуу л сонголт явуулж буй хэрэг юм. Эр, эмийн тухай ярихад хардалтын асуудал заавал сөхөгддөг. Хардалтын шалтгаан нь бас л ген. Эхнэр нөхөр болж, үр хүүхэд гаргаж аз жаргал дүүрэн шинэ гэр бүл бий боллоо.
Гэтэл эхнэр нь ямар нэгэн ноцтой шалтгаангүйгээр эр нөхрөө хардана. Эр нөхөр нь хүүхэдтэй нь хаяад өөр хүүхэн рүү явчих байх гэсэн эртнээс уламжилж ирсэн далд айдас аль ч эхнэрийг дагадаг аж. Харин эрчүүд “Энэ сайхан хүүхэнд эрчүүд сээтэгнэж л таарна. Манай энэ арганд нь орчихож магадгүй” хэмээн боддог байна. Хардалт түүнээс үүсэх хэрүүлээс сэргийлэх хамгийн шилдэг арга нь эхлээд хардалтын шалтгааныг мэдэх, тэгээд эхнэр, нөхөр энэ талаар ний нуугүй ярилцдаг байх явдал хэмээн эрдэмтэд зөвлөж байна. Учир нь, бараг бүх амьтанд үнэнч байх гэсэн ойлголт байдаггүй. Тухайлбал, ихэнх хөхтөн амьтад байнгын хос  үүсгэдэггүй. Тэдний ген аль болох олон янзын гентэй холбогдохоор программчлагдсан байдаг. Үүний тулд аль болох олон амьтантай нийлэх шаардлага гарна. Энэ шаардпага өнөөгийн хүмүүст ч гэсэн тодорхой хэмжээгээр хадгалагдаж иржээ. Энэ араншин эрчүүдэд төдийгүй эмэггэйчүүдэд ч байдаг аж. Америкийн биологчид иргэдийнхээ дунд өргөн хэмжээний цусны судалгаа явуулахад дунджаар арван хүүхдийн нэг нь өөр эцгийн хүүхэд байсан байна. Хачирхалтай нь эрчүүд эмэгтэйчүүдээс илүү араар нь тавьдаг аж. Германы судлаач Коры Романс өндөр хөгжилтэй орнуудад амьдралынхаа явцад эрчүүд дунджаар долоон эмэгтэйтээ энгэр зөрүүлсэн байхад эмэгтэйчүүдийнх гурав байдаг болохыг тогтоожээ. Гэвч эмэгтэйчүүд энэ явдлаа нуух талаар эрчүүдээс хамаагүй илүү чадвартай байдаг гэнэ. Эр нөхөр нь ажлаасаа ирлээ. Шинэ бүтээлгээр бүтээсэн ширээ. Дээр нь архи, дарс, янз бүрийн амттан өрж, лаа хүртэл асаажээ. Уянгат хөгжим эгшиглэнэ. Эр нөхөр нь бодол болж хэсэг гайхсанаа “Энэ чинь ямар гээч баяр тэмдэглэх гэж байгаа билээ” гэж асууна. Энэ асуулт эхнэрийг нь голд нь ортол гомдооно. Учир нь яг таван жилийн өмнө тэд энэ өдөр анх танилцсан байж. Үүнд бас л эхнэр нөхөр хоёрын аль аль нь огт буруугүй. Учир нь, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тархи огт ондоогоор ажилладаг байна. Эрчүүд уураг тархины аливаа зүйлийн зүй тогтлыг учир зүйг олохыг хариуцдаг зүүн талаар харин эмэгтэйчүүд зөн билэг, харилцааг хариуцдаг баруун талаараа бодож сэтгэдэг байна. Иймээс эрчүүд элдэв дэл сул юмсыг орхиж хамгийн гол зүйлсийг тогтоодог байхад харин эмэгтэйчүүд бүр эсрэгээр хамгийн өчүүхэн зүйлсийг ч марталгүй тогтоодог аж. Иймээс эрэгтэй хүн жижиг сажиг зүйл топгоох чадваргүйгээс дэлгүүр хэсэх гэдэг тэдний хувьд там болох учир авах гэсэн зүйлээ шууд аваад гардаг бол эмэгтэйчүүд „олон дэлгүүрээр хэсч авах гэсэн зүйлийнхээ үнэ, өнгө үзэмж, чанарыг сайтар судапж байж аль ашигтайг нь сонгож наймаа хийдэг байна. Энэ ялгаа нэг их ач холбогдолгүй мэт санагдавч үнэн хэрэгтэй бидний сексийн амьдралд ихээхэн нөлөө үзүүлдэг. Сэтгэл судлаачид “Тархи бол эротикийн гол эрхтэн” гэж үздэг нь дэмий ч нэг хэлсэн хэрэг бус. Эрэгтэй хүн хоромхон зуурын хугацаанд энгэр зөрүүлэхэд бэлэн болдог. Өөрөөр хэлбэл, тэд энэ тухай зөвхөн бодоход л аль хэдийнэ бэлэн гэсэн үг. Гэтэл эмэгтэйчүүдийн сэрэл хөдлөхөд сэтгэл санааны байдал,тохирсон нөхцөл бас удаан хугацаа шаардцаг. Эрчүүд сексийн үргэлжлэх хугацаа зэрэг техникийн гэж болохоор зүйлд санаа зовдог. Гэтэл эмэгтэйчүүдэд энэ бүхэн чухал бус хамгийн гол нь сэтгэлийн тааламж бүрдсэн нөхцөл л хэрэгтэй байдаг байна. Судалгаагаар гурван эмэгтэй тутмын нэг нь сэтгэл тааламжтай байдалд амьдралдаа ганц ч удаа сексдэж үзээгүй байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Харин эрэгтэйчүүд эр эмийн ажил эхэлснээс хойш хоёр минутын дараа дур тавьдаг аж. Эрэгтэй хүмүүс бараг бэлгийн ажил хийх болгондоо дур тавьдаг боловч үргэлжлэх хугацаа нь таван секунд. Харин эмэгтэйчүүд байнга дур тавихгүй ч үргэлжлэх хугацаа нь бүтэн минут хагас үргэлжилдэг. Хүний насан туршдаа дур тавьсан хугацааг тооцож үзэхэд эрэгтэйчүүдэд дунджаар найман цаг, эмэгтэйчүүдэд бүхэл бүтэн хоног ноогддог байна. Иймээс сексийн хувьд эр эмийн аль нь илүү болохыг дүгнэж хэлэхэд бэрхшээлтэй. Эр эмийн хооронд үл ойлголцох явдал үүсгэдэг өөр нэг шалтгаан нь гормон юм. Ор хөнжпийн ажил дөнгөж дуусаад байна. Эмэгтэй нь хайр сэтгэлээр бялхаж эрэгтэйгээ үнсэн чихэнд нь ямар нэгэн энхрий үгс шивнэнэ. Харин эрэгтэй нь эвшээчихгүйг хичээж, юун сексийн тухай бодох, ядарч туйлдсан амьтан хурдхан унтахыг л хичээнэ.
Учир нь дур тавингуут эрэгтэй хүний цусан дахь гормоны хэмжээ огцом буурдаг байна. Иймээс эрэгтэй хүн хүчээ нөхөхийн тулд унтаж амрах шаардлагатай болдог гэнэ. Харин энэ үед эмэгтэйн цусанд окситоцин гэдэг гормон ихээр ялгардаг аж. Энэ гормоны ачаар эелдэг наалинхай байдал, эр нөхрөө тэвэрч эрхлүүлэх гэсэн хүсэл төрдөг. Окситоцин нь ялангуяа эмэгтэй хүн төрөнгүүт цусанд нь маш ихээр бий болдог. Харин эр хүнд энэ гормон байхгүйтэй адил. Энэ гормоныг эр хүнд тестостерон гэдэг өөр гормон орлодог. Энэ гормон эр хүний бэлгийн чадавхийг идэвхжүүлэхийн зэрэгцээ эр хүнийг илүү хэрцгий, догшин болгодог. Үүнийг АНУ-ын Аризоны Их сургуулийн биологич эрдэмтэд баталсан байна. Туршилтын азарган тахиануудын цусан дахь тестостероны хэмжээг ихэсгэхэд тэд ердийн байдгаасаа хоёр дахин илүү зодолдож байсан аж. Харин эм тахиануудын цусанд эмэгтэй хүний гормон болох эстрогений хэмжээг нэмэхэд  тэд азарган тахиануудыг огт тоохоо больж, бүх анхаарлаа зөвхөн дэгдээхийнүүддээ зориулж байжээ. Төрсөн эх хүүхдээ хөхүүлж байхдаа яг ийм зан төрхтэй болдог бөгөөд эрдэмтэд эстрогенийг “гэр орны гормон” ч гэж нэрлэдэг. Чухамхүү энэ гормоны ачаар эмэгтэйчүүд уян налархай, сэтгэл булаам төрхтэй болдог аж..Эр, эм хүмүүст бас сэтгэлийн дарамтыг арилгаж өөртөө итгэх итгэл төрүүлдэг серотон гэдэг гормон харилцан адилгүй хэмжээтэй байдаг нь сексийн ажилд шууд биш ч гэсэн дам нөлөө үзүүлдэг. байна. Эмэгтэй хүнд энэ гормон эрэгтэйчүүдийг бодвол их удаан хугацаанд бага хэмжээгээр ялгардаг. Иймээс эмэгтэйчүүд өөрсдийн гоо үзэмжинд байнга сэтгэл дундуур байдаг бол харин энэ гормон хэвийн хэмжээнд байгаа эрэгтэйчүүд өөртөө бүрэн итгэлтэй сэтгэл дүүрэн явдаг аж. Эр эмийн үл ойлголцох явдалд өөрсдөөс маань хамаардаг бас нэг шалтгаан байдаг аж. Аль ч улсад байгалийн хуулийн эсрэг нэг бичигдээгүй хууль байдаг. Энэ нь “Нямбай байгаач, чи чинь эмэгтэй хүүхэд шүү дээ” “Битгий усан нүдлээд байгаач, чи чинь эрэгтэй хүүхэд шүү дээ” гэж хүүхдийг багаас нь хүмүүжүүлдэг явдал. Охидыг багаас нь уян зөөлөн, гэр орны ажилд нямбай, хапамжтай болгох гэж хүмүүжүүлнэ. Харин халамжтай ээж болоход зайлшгүй шаардлагатай сексийн хүмүүжлийг  ор тас орхигдуулдаг.
Гэтэл охид хүнтэй суугаад хүүхэд гаргахын тулд сексдэж таарна биз дээ. Харин хөвгүүдийг зоригтой, зорьсондоо хүрэх чадвартай, өөртөө итгэлтэй болгож хүмүүжүүлдэг. Иймээс ирээдүйн эцэг маань бага байхаасаа л зорьсондоо хүрэх бүрэн эрмэлзэлтэй болон хүмүүждэг.Тэгээд шилжилтийн насанд хүрэнгүүтэй энэ зорилго нь секс болон хувирдаг. Эцэг, эх нь хүүгээ эм хүнтэй ойртсоныг дуулаад харамсахын оронд харин ч бахархаж хүүгээ эр хүн боллоо гэж хөөрцөглөнө. Харин охиноо насанд хүрсэн байсан ч хамаагүй эр хүнтэй ойртсоныг мэдэнгүүтээ үхтлээ уурлацгаана. Гэтэл олонх охид шилжилтийн насанд хүрэнгүүтээ энэ хатуу хуулийг ил эсэргүүцдэгтүй юм гэхэд далдуур зөрчиж эхэлдэг. Тэгээд ээж болонгуутаа бас л эцэг, эх шигээ энэ хуулиар охиноо хүмүүжүүлж эхэлдэг аж. Ийнхүү энэ бичигдээгүй хууль үеэс үед дамжин хэрэгждэг. Энэ хүмүүжил нь үнэндээ хүүхдийг ялангуяа охидыг баригдахгүй бол болно гэсэн ойлголттой болгодог аж. Эцэст нь хэлэхэд одоогийн эрэгтэй эмэгтэй хүмүүс гучин жилийн өмнөхөөс огт өөр болсон гэнэ. Энэ нь шинжлэх ухааны хөгжилтэй холбоотой аж. Дэлхийд өнөөдрийг хүртэл үргэлжилж буй олон дайн, хүүхдийг тоог хязгаарлах, эхийн гэдсэнд байхад нь ургийн хүйсийг мэдэх боломжтой болсноос охин хүүхэд гаргах нь цөөрсөн зэргээс шалтгаалж өнөө үед эрэгтэйчүүдийн тоо эрс цөөрсөн байна. Иймээс нэг эрэгтэйд олон эмэгтэй ногдох болсон тул эмэгтэйчүүдийн төлөө эрчүүд үхэн хатан тэмцэхээ больж идэвхгүй, тайван, зөөлөн аядуу зан араншинтай болжээ.
Харин эмэгтэйчүүд эрчүүдээс дутахгүй ихэнх тохиолдолд бүр илүү цалин авах болсон болохоор орон тооны эр нөхөр гэгдэх нэг илүү хоолны савтай байх шаардпага, сонирхол багасчээ. Иймээс эмэгтэйчүүд хүүхэд гаргаж, эр нөхөргүйгээр дангаараа амьдрах явдал ихэссэн байна. Нөгөө талаас эмэгтэйчүүд амжилттай ажиллаж, их цалин авахын тулд хатуу чанга байх, зорьсондоо хүрэх мятаршгүй эрмэлзалтэй болох зэрэг эрэгтэй хүний зан чанарыг эзэмших боллоо. Янз бүрийн мэдээлэл авах боломж нээлттэй болсон орчин үед эмэгтэйчүүд сексийн боловсролд бие даан суралцаж, ор хөнжлийн ажилд эрчүүдээс илүү гарна уу гэхээс дутахгүй болоод байна. Саяхан болтол хөлс, хиртэй цамц эр хүний чимэг мэтээр үздэг байсан үзэл бодлыг үндсээр нь өөрчилж эрчүүд цэвэр үзэмжтэй явахыг эрмэлзэх боллоо. Учир нь, ийм эрчүүд эмэгтэйчүүдэд илүү таалагдах болсон аж. Шуудхан хэлэхэд өнөө үед эр, эмийн байр суурь эрчимтэй солигдож байна. Магадгүй таны ач, зээ нар гучыг тань хүмүүжүүлэхдээ “Аядуу зөөлөн, уян налархай байгаач. Чи чинь эр хүн шүү дээ”, “Битгий усан нүдлээд бай. Чи чинь эм хүн шүү дээ” гэж хүмүүжүүлдэг болчихож магадгүй л байх. Ингэтэл зай ч бий, лай ч бий нь үнэн. Гэхдээ л эр, эмийн үүрэг хэрхэн өөрчлөгдөж байгаа нь хэний ч нүдэнд ил байна шүү дээ.
Г.Амарсанаа
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
Viewing all 2285 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>