Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all 2285 articles
Browse latest View live

Дөчин насны босгон дээр…

$
0
0
10_500x500
Дөчин насны босгон дээр гоо үзэсгэлэн хэвээрээ
Дөнгөж саяхан дурласан залуугийн зүрх булиглаастай
Дүрэмгүй журамгүй дурлалын ганцхан удаагийн болзоо шиг
Түгшихийн зайгүй догдолсон сэтгэл гээчээ яах вэ…
Нүдний дор тогтсон үл ялиг үрчлээ
Гэгэлзэхийн төдийд багасаж
Гэнэн охин шиг цовоожих
Гэзэг үсээ задгайлж
Сэтгэлээ чөлөөлж амрах
Гэрэвшиж мэдэхгүй дурлал чи
Хэзээнээс намайг онилсон бэ…
Утсанд ирэх захидлыг чиний хоолойгоор унших
Унтаад босох тоолонд чиний дүрээр инээмсэглэх
Яг л арван наймт шиг янагийн халуухан өдрүүдийг
Ямархан зохиол болгоод найруулж тавьсанаа хэлэхгүй юу
Ямар дүрд нь би өөрийгөө гээж тоглоно вэ
Яажшуухан төгсгөхөө надад бас сануулахгүй юу…
Балчир охин шиг би барьц алдахгүйн тулд
Бал бурам шиг амттай ч,.. буух газраа тооцоолъё
Идэр насны дурлал ийм л байдаг хойно доо….
Итгэж намайг хайрласан зүрх сэтгэл чинь ойлгоно оо
Дөчин насны босгон дээр гоо үзэсгэлэн хэвээрээ…
Дөнгөж саяхан дурласан залуугийн зүрх булиглаастай..
2015.01.23
 
….Х.ДУЛАМСҮРЭН…

Хунд хувилсан охин (Өгүүллэг)

$
0
0
girl-swans-lake-wallpaper-1920x1200Сээмээ, Тулуйтай нялх багаасаа тоглож өсчээ. Тулуй хэл, хөлд орохоосоо л бургас модыг лимбэ болгон тоглодог байв. Тиймээс аав нь хүүдээ нэгэн бяцхан лимбэ авч өгөв. Хүү тэр лимбээрээ ая тоглох гэж хичнээн оролдовч чадсангүй. Гэхдээ чадахгүй байлаа гээд орхисонгүй. Заримдаа их л гоё ая тоглож байгаа юм шиг толгойгоо ганхуулан нүдээ аниад үлээнэ.
Ээж нь түүнийг таван настай байхад нь тэнгэр өөд одов. Явахынхаа өмнөхөн хүүдээ хандаж,
– Ээж нь одоо их хол юманд явна. Миний хүү ээжийгээ санан уйлж, эавыгаа зовоож болохгүй шүү! гэж захихад хүү,
– Та тэгээд хэзээ ирэх юм бэ? гэв.
– Миний хүү лимбээ тоглож сураад ая эгшгээр нь хүний сэтгэлийн хөгийг эзэмдэж чаддаг болсон цагт г, буцаж ирэх байх даа гэсэн аж.
Хүү ээжийгээ хурдан буцааж ирүүлэхийн тулд лимбээ тоглож сурахыг хичнээн мэрийвч чадахгүй байсаар гурван жил улиран одлоо.
Сээмээ охин ч түүнд туслах гэж хичээсээр байв. Охины жижигхэн бие нь баггтаж ядсан гэмээр хүсэл мөрөөдлөөр дүүрэн явдаг байлаа. Зөвхөн хүмүүст л тустай үйл хийхийг ямагт хүснэ. Түүнийг гэрийнхэн нь “Охиноо” гэж өхөөрдөн дуудна. Охиноо зун голын эрэг дээр хүүхдүүдтэй тоглож өдрийг өнгөрөөдөг байв. Нэгэн цэлмэг сайхан өдөр тэнгэрийн буурлууд хуралдан түүний энэ хүслийг биелүүлэхийн тулд элчээ илгээжээ.
Гэнэт тэнгэр бүрхэн харанхуйлж тэртээ алсад нүд гялбам хурц тод гэрэл гаран бөөн цагаан үүл доошилсоор усанд буумагцаа хөөрхөн бяцхан хунгийн дэгдээхэй болон хувирлаа. Тэгснээ усны мандал дээгүүр хөвөн хөвсөөр ойртож ирмэгцээ охины элгэн бие рүү нь уусан шингэчихэв. Энэ үед Охиноо өөрийгөө хунгийн дэгдээхэйн дүрд хувилснаа мэдрэв. Тэгээд ус руу орж, өөр лүү нь ирж байгаа усны мэлтэлзсэн мандал дээгүүр хөнгөн зөөлнөөр хөвсөөр явтал түүний найз Тулуй хүү нөгөө лимбээ үлээж ая оруулах гэж ядаж цөхөн, солгой аялгуу гаргаж байгааг сонсоод түүнд ойртон очив. Охин түүнээс,
– Чи лимбэ тоглож сурах гэж их хүсч байна уу? гэхэд нь,
– Тийм ээ. Миний ээж алсын алсад одсон шүү дээ. Тэгээд намайг энэ лимбийг хүний сэтгэл догдолж, зүрхийг бөмбөртөл хэзээ тоглож чадна, тэр үед л эргэж ирнэ гэсэн. Тэгээд би тоглож сурах гэж хичнээн мэрийсэн ч чадахгүй нь гэж гунигтайгаар өгүүлжээ.
Охиноо түүнийг лимбэ тоглох гэж ихэд хичээж байгааг нь хараад “Түүнд яаж туслах вэ?” гэж бодол болон их усны мандал дээгүүр цаашлан хөвсөөр л…
Гэнэт усны урсгал эгц доошоо хүрхрээ рүү унах үед санамсаргүй далавчаа дэлгэн савтал нисэж, улам улам дээшилсээр нэг л мэдэхнээ үүлэн дээр хэдийнээ гарсан байлаа. Түүний доогуур бөөн бөөн үүл хөвөрсөөр…
Доороос нь харахад тэртээ дээр харагддаг үүл ойроос бол элсний ширхэг шиг үй түмэн борооны дуслуудаар дүүрэн, дусал болгон дотроо бяцхан хөөрхөн хүүхдүүд байгааг хараад гайхан алмайрав. Гэтэл үй түмэн дуслуудын дундаас Охиноогийн нүдэнд нь нэг дусал тодоос тодорч харагдлаа. Ойртон очиход Тулуйтай ихэд адилхан тэгсэн хирнээ маш жижигхэн эгдүүтэй охин байхыг олж харав. Цаашилтал, бас нэгэн дусал дотор буржгар толгойтой хөөрхөн хүү байх юм. Түүнийг өхөөрдсөндөө Бужаахай гэдэг нэр өгөв. Дахиад цаашилтал бас нэгэн дусал дотор онигор жижигхэн охин байв. Охин түүнд Ониохой гэдэг нэр өгөөд эргэтэл бас нэг дусал дотор маш эгдүүтэй үсгүй халзан хүү унтаж байх нь харагдав. Түүнийг Халзаадай гэж нэрлээд түүний хажуугийн дусал дахь хүүхдэд Божуунай гэдэг нэр өгөв.
Тэгтэл хажууханд нь “Энэ жижигхэн дуслууд тэнгэрийн эрхсийн зарлигаар өөрсөддөө оногдох хувь заяагаа аваад дэлхий рүү аав ээждээ илгээгдэх гэж байгаа юм” гэх ер бусын эелдэг дуу сонсогдов. Тэр дуу хоолой цааш үргэлжлүүлэн “Хүүг ээжтэй нь уулзуулах гэсэндээ өөрийгөө золиослосон бяцхан охины хүслийг биелүүлж, ээжийг нь энэ хүүхдүүдтэй хамт илгээе. Энэ удаагийн бороо бол маш онцгой байдлаар илгээгдэнэ. Эрхсийн Буурлууд бид сайн үйлийнтөлөө тэнгэрийн хуулийг нэг удаа зөрчөөд түүнийг лимбэчин хүү рүү илгээхээр тогтов шив дээ” гэж хэлэхийг нь Охиноо сонсоод хязгааргүй баярлалаа. Тэгээд,
– Та хэн бэ? гэж нөгөөх дуу хоолойноос асуухад,
– Чиний өвөөгийн ярьдаг үлгэрт гардаг Эрхсийн Буурлууд байна гэлээ.
– Лимбэчин хүү чинь жаахан хүүхэд шүү дээ гэтэл,
– Тийм ээ, энийг ч бид мэдэлгүй яахав. Харин чи одоо буцаж дэлхий рүү очиж дэлхийнхэн тэнгэрийн бэлгүүдийг яаж хүлээж авах гэж байгааг мэдээд бидэнд мэдэгдээрэй. Харин хүүд бол онцгойгоор туслаарай.
– Юу?
– Энэ хөөрхөн амьтад аав ээждээ очих гэж ямар их баярлаж байгааг чи харж байгаа биз дээ. Харин дэлхийн хүмүүс эдгээр бэлгүүдийг авахдаа дуртай байна уу, үгүй юү гэдгийг л мэд. Яагаад гэвэл дургүй аав ээж байвал тэдэн рүү дахиж хэзээ ч хүүхэд илгээхгүй тэнгэрийн хуультай юм аа гэв.
Энэ үгийг сонссон Охиноо ч шууд л доошлон ниссээр дэлхий рүү хүрч ирэв. Хамгийн түрүүнд Божуунайгийнд нисч ирэв. Түүний аав ээж түүнийг ирэхийг маш удаан хүлээсэн учраас их яарч байв.
Харин Халзаадайгийн аав, ээж одоо бол хүү ч бай, охин ч бай авмааргүй л байна шүү. Амьдрал хүнд байхад чинь гэж аав нь ээжид нь уурлан “Наадахаа авахуул” гэж шаардаж байгааг харав.
Гэтэл Ониохойгийн аав ээж нь хэзээний түүнд хэрэглэгдэх бүхий л өлгий, өмд цамц, тоглох тоглоомыг нь хүртэл бэлдчихсэн байлаа. Бас аав нь ээжийг нь машинаараа авч яван зугаалуулан амрааж байх юм. Ээж нь одоо хүү л байгаасай гэж ярьж байх нь сонсогдов. Харин Бужаахайгийн ээж нь хүүхдээ ямар ч гэсэн хүн болгоно доо. Энэ чинь надад өгч байгаа хамгийн нандин бэлэг шүү дээ гэж бодон суугааг нь хараад Охиноо тэндээс ниссээр усан дээр буув.
Тэгээд Тулуйн байгаа газар хөвсөөр очтол хүү гэнэт түүнийг гарч ирснийг харсандаа баярлан цовхчиж голын эргээр нааш цааш дагаж гүйв. Хун шувуунд хувилсан Охиноо нисэн ирээд түүний чихэнд “Одоо цаг нь ирлээ” гэж зөөлөн шивнэснээ хөнгөн хөөрхөн далавчаа дэвэн хүүгийн лимбэн дээр очин суучих шиг болов.
Гэнэт дэгдээхэй алга болоход хүү лимбээ эргүүлж тойруулан харсан боловч дэгдээхэй хаана ч байсангүй. Хүү лимбээ үлээтэл эгшиг тунгалаг аяс урсан гарлаа. Лимбийн эгшгэнд хөрст газраас урьд өмнө хэзээ ч харж байгаагүй цэцэг навч аяндаа урган дэлбээлэв.
Урдуур хойгуур нь ус хоржигнон урсч, ургаа мод бутанд үр жимс урган бөнжигнөжээ. Үүлс тэнгэрт хуралдан борооны жижиг жижиг дуслууд зөөлөн зөөлөн шиврэн орж хүүгийн сэтгэлд зүйрлэшгүй сайхан бүхэн цогцлон байтал тэртээ уулын Дээгүүр борооны нэгэн дусал томрон томорсоор хүү рүү нь ойртон ирлээ. Тэр дуслын дотроос ээжийнх нь дүр тодрон тодорсоор өмнө нь ирэв.
Хүүгийн сэтгэл хөгжмийнхөө аялгуунд уусан орчноо ч мэдэрсэнгүй, хөгжимдсөөр л… Түүний зулайд халуун дулаан амьсгал мэдрэгдэхэд хүү нүдээ нээвэл ээж нь аль хэдийнээ ирчихсэн хүүгийнхээ зулайг үнэрлэн үнсэж байлаа. Хүү ч “Ээж ээ” гэж дуу алдахад ээж нь хоёр нүднээсээ нулимс бөмбөрүүлэн хүүгээ тэвэрч авлаа.
Зохиолч С.Саранцэцэг

Facebook хэрэглэгчдийн заавал мэдэх шаардлагатай 7 тохиргоо

$
0
0

facebook-mobile-apps-ss-1920Facebook-ийн тохиргоог сайтар хийгээгүйгээс таны талаарх бүх мэдээлэл бусдад харагдах эсвэл хакеруудын довтолгоонд өртөх зэрэг хүндрэлүүд гардаг. Дараах тохиргоонуудыг хийж сурснаар та өөрийнхөө Facebook дэх хуудсыг өөрийн хүссэнээр тохируулж, мөн хувийн нууцаа хамгаалах боломжтой.

1.     Найзуудынхаа хаягийн жагсаалтыг ашигла (Friends list)
Хэрэв танд олон найз байгаа бол тэднийг хооронд нь ангилах боломжтой. Жишээ нь, их сургууль, ажил, гэр бүл, найзууд гэх мэтээр ангилж болно. Ингэснээр та дараа нь хайлт хийхэд амар байх болно.
2.    Өөрийн мэдээллээ бусдаас нуух
Та өөрийн хувийн мэдээллээ хэнд үзүүлэх, юуг үзүүлэхээ шийдэх боломжтой. Ингэхийн тулд Privacy Settings – Profile Information цэсээр ороод About me-ын хойно байрлах тохиргоо руу ороорой. Хэрвээ зөвхөн найзууддаа үзүүлэх бол Only Friends, эсвэл хэсэгхэн бүлэг хүмүүст үзүүлэхгүй гэвэл Customize-г сонгох хэрэгтэй. Ингээд гарч ирэх нүүрний доорх нүдэнд нь тухайн хүний и-мейл эсвэл нэрийг бичээрэй.
3.    Өөрийгөө хайлтын системээс устга
Мэдээж хэн нэгэн таны нэрийг хайлтын системээс хайгаад олчихдог, хэн хүссэн нь таны Facebook хаягийг мэдэх нь утгагүй. Тиймээс өөрийгөө хайлтын системд харуулахгүйн тулд та Privacy Settings – Search гэж ороод Everyone тохиргоог Only friends болгоорой. Ингэснээр зөвхөн найзууд тань таныг хайсан тохиолдолд Facebook тань гарч ирэх болно.
4.    Өөрийгөө Google-ээс устга
Privacy Settings – Search гэж орохоор Public Search Results гэсний хойно Allow нүдийг чагталсан байгааг та олж харна. Энэ нь бусад хайлтын системээр таныг хайвал таны мэдээ, мэдээлэл гарч ирнэ гэсэн үг. Тиймээс өөрийгөө хамгаалах үүднээс тэр нүдний чагтыг арилгах хэрэгтэй.
5.    Зураг, видеогоо нууцлах
Та өөрийн зурагнаас гадна бусад найзуудынхаа зурагнуудыг хүртэл нууцлах боломжтой. Найзуудын тань тавьсан ёс бус зурагнууд таныг эвгүй байдалд оруулж болох шүү дээ. Үүний тулд мөн Privacy Settings руу ороод Profile Information-г дар. Ингээд та хүссэн тохиргоогоо хийж болох юм.
Photos and Videos of Me, Posts by Me, Posts by Friends зэрэг тохиргоонуудыг тохируулснаар өөрийн болоод өрөөлийн оруулсан зурагнуудыг зохицуулах боломжтой болно.
6.    Фото цомгоо хамгаал
Фото цомгоо бүх хүмүүст харуулахыг хүсэхгүй бол Photo Albums руу орж тохируулга хийгээрэй.
7.    Ёс бус хүмүүсээс өөрийгөө хамгаал
Хэрвээ хэн нэг хүн таны зурагнууд дээр элдэв янзын сэтгэгдэл /коммент/ бичиж, ёс бус авир гаргах аваас тэрхүү хүмүүсийг таны Facebook  рүү орох эрхийг нь хаах буюу ямар ч тохиолдолд тэр хүн таны Facebook-т дахин элдэв янзын юм бичиж чадахгүй болгож болно.
Ингэхийн тулд Privacy Settings рүү ороод Block List-ыг дар. Ингээд та гарч ирэх нүүрэнд тухайн хүний и-мейл хаяг, нэрийг нь бичихэд л болно.

Номтой холбоотой сонирхолтой баримтууд…

$
0
0

ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ НОМ

“Гималайн сүүлчийн Вант улсаар аялахуй” хэмээх ном 152 х 213 см хэмжээтэй, 603 кг жинтэй, Гиннесийн номонд дэлхийн хамгийн том ном гэж бүртгэгджээ. Номыг зохиогч Майкл Ховли Бутаны үзэсгэлэнт байгаль, ард түмний ахуй амьдралыг дэлхий нийтэд тод томруун харуулахыг зорьсон ба уг номоо өөгүй цэвэр, чанарын дээд зэрэглэл бүтээхийн тулд чамгүй хөрөнгө зарсан гэдэг. Уг номд багтаасан хүмүүсийн зураг гэхэд бодит хэмжээтэй. Энэ номыг цахим сүлжээнд 30,000 ам.доллараар худалдаж буй гэнэ.


ДЭЛХИЙН ХАМГИЙН ЖИЖИГ НОМ

1985 онд Шотландын нэгэн хотод хэвлэсэн 1.25 х 1.25 инчийн хэмжээтэй “Old King Cole” хэмээх үлгэрийн ном дэлхийн хамгийн жижиг ном бөгөөд түүнийг уншихын тулд хуудсыг зүүний үзүүрээр эргүүлдэг гэнэ. Энэ ном Конгрессийн номын санд хадгалагдаж байдаг.


ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮНД НОМ

Лондон хотод 1986 онд болсон номын зах дээр “Генрих Львын судар” гэдэг 226 хуудас бүхий гар бичмэл эх 8 сая 147 мянган фунт стерлингийн үнэ хүч байжээ. Хэвлэмэл номоор Баруун Германы Майнц хотод 1454 онд 21 ширхэг хэвлэгдсэн “Гутенбергийн Библи” судар Нью Йорк хотод 1978 онд болсон номын зах дээр 2 сая 400 мянган ам. доллар хүрч байв.


АЛТАН НОМ

Шри Ланк улсын эртний сүмийн суурийг ухах үед манай эриний анхны 1000 жилийн дунд үед бичсэн гайхамшигтай сонин ном олджээ. Ном газар доор олон зуун жилийн турш хэвтсэн ч бараг анхныхаа байдлаар хадгалагдан үлджээ. Энэхүү 14 хуудас бүхий номын үсгийг цэвэр алтаар хийсэн ба ур хийц нь туйлын нарийн байжээ.


ОНЦЛОГ НОМ

Япон улсад үндэсний хэдэн зуун хоолны жортой нэгэн ном хэвлэгджээ. Энэ нь туйлын онцлог ном гэнэ. Учир нь ямар нэг хоолны тухай бичсэн тэр хуудсыг бага зэрэг сэгсрэхэд тэр хоол үнэртдэг гэнэ.


ИЛГЭН ХУУДАСТАЙ НОМ

МЭӨ II зуунд Пергам хотод илгийг номын хуудас болон ашиглаж байжээ. Тугалын буюу хонины арьсыг шохойн уусмалд дэвтээж, тусгай жаазанд тэлж, хадаад, уушгин чулуугаар индүүдэж боловсруулдаг байна. Нэг зузаавтар ном хийхийн тулд олон арван тугал нядалдаг байжээ.


МОДОН НОМ

Орчин үеийн номтой төстэй ном МЭӨ I зууны үед бий болжээ. Номын хуудсыг модоор хийж, модон хуудсан дээр лав хайлуулж, цутган хатаагүй байхад нь төмрөөр бичиж, хуудсуудыг утсаар холбодог байжээ.


ДЭЛХИЙН ХАМГИЙН ЭРТНИЙ ТАЙЛБАР ТОЛЬ БИЧИГ

Дэлхийн хамгийн анхны тайлбар толь бичиг “Spens” МЭӨ 370 онд зохиогдсон байна. Энэ ном одоо Грекийн Афин хотод хадгалагдаж байна.


ХАМГИЙН ЗУЗААН ТАЙЛБАР ТОЛЬ БИЧИГ

Дэлхийн хамгийн зузаан тайлбар толь бичиг “Yongle Dadiam”-ийг 1403-1408 онд 2000 гаруй эрдэмтэн зохиосныг 1728 онд Хятадад 370 ширхэгийг хэвлэжээ. Уг толь бичиг 22.937 гарчигтай, 11.098 бүлэг бүхий ном ажээ.

mnb.mn

Селена Гомес: Миний хайр бол миний хамгийн сайн найз өмнө би хэзээ ч тийм дотно хүнтэй байж үзээгүй

$
0
0

10885

Орж үзэхэд хамгийн урамтай инстаграм хуудастай хүнээр нэрлэгдсэн Америкийн дуучин жүжигчин Селена Гомес нь Америкийн INSTYLE сэтгүүлийн 9-р сарын дугаарыг чимж байгаа бөгөөд энэ үеэрээ сэтгүүлд ямар аз жаргалтай байгаа талаараа мөн хэрхэн стрессгүй сайхан амьдрах талаар хамгийн чухал нь өөрийн найз залуу The Weeknd –ийн тухай хэд хэдэн чухал зүйл хэлээд амжжээ.

 Тайлбар: Ирэх сарын INSTYLE дугаарын зураг

Селена Гомес нь 2016 оны 8-р сард өөрийн экс хайр Жастин Бибертэй инстаграм дээр тур тар хийснээр албан ёсоор хоёр тийш болсон. Бид ч дахин Бибер Гомес хоёр нийлнэ гэдэгт итгэж хүлээхээ больсон. Дуулиант тэр хэргийн дараа Селена ч багагүй хугацаанд хор хутгагчаараа дуудуулсан, гэвч өнөөдөр тэр бүхэн ард үлдэж Селена аль хэдийн өөрийг нь хэнээс ч илүү хүндэлж хайрладаг эрэгтэйтэйгээ учирчээ.

Тэгвэл “BAD LIAR”-ийн дуучин бүсгүй Америкийн INSTYLE сэтгүүлд ярихдаа: “Хүн зөвхөн нэг зүйлээс л аз жаргал авдаг нэг л зүйлээс хараат байж болохгүй шүү дээ. Тиймдээ ч би амьдралынхаа мөч бүрээс таашаал авч өөр өөр зүйлсийг туршиж үзэх дуртай. Найзуудтайгаа уулзаж гадуур зугаалж гэр бүлтэйгээ цаг өнгөрөөх гэх мэт.”

Хэмээн ярьсан бөгөөд дуучин бүсгүй цааш нь ярихдаа: “Мөн эрэгтэй хүнээс хэт хараат байж болохгүй гэж би боддог. Мэдээж өөр хэн нэгнээс аливаа зүйлээрээ хараат байсан цаг үе надад байсан уу гэвэл байсан түүнийг нуухгүй. Гэхдээ энэ бүхэн олон жилийн өмнө болсон явдал би ч жоохон охин байсан шүү дээ. Нөгөөтээгүүр чи амьдралдаа хэн нэгнийг нэмэх гэж байгаа бол шаналсан сэтгэлээ нөхөх гэж хэн нэгнийг орлуулах гэж өөр хэн нэгэнд сэтгэгдэл төрүүлж болохгүй гэж би боддог юм шүү.”  гэжээ.

 Селенагийн ярианы хамгийн оргил хэсэг нь өөрийн найз залуу дуучин WEEKND-ийн тухай яриад эхэлсэн бөгөөд тэрээр ярихдаа: “Би үнэхээр азтай бүсгүй гэж өөрийгөө хэлмээр байна. Тэр бол хамгийн сайн хамтрагч сайн найз юу юунаас илүүтэй намайг л гэдэг тийм л хүн” хэмээжээ.

23 насандаа 360 хүний амийг авраад хорвоог орхисон бүсгүйн түүх

$
0
0

10890

Энэ бүхэн 1986 оны 9р сарын 5 нд Пакистаны Карачи хотод болсон юм.Тэгэхэд Пан Америка компанийн онгоцыг Исламын шашны хэт даврагчид булаан эзэлсэн билээ. Тэр онгоцонд Нирджа Мханот хэмээх үзэсгэлэнт энэтхэг бүсгүй стюардессаар ажиллаж байгаагүй бол олон зуун хүн үхэж үрэгдэх байсан юм.Нирджа Мумбай хотод дунд сургууль төгссөн бөгөөд машид үзэсгэлэнтэй нэгэн байсан болохоор моделоор ажилладаг олонч алдартай компаниудын рекламанд тоглодог байжээ. Бүтэлгүй гэрлэлтийнхээ дараа тэрээр Пан Америка компанид стюардессаар ажиллах болсон. Нирджа РА 73 онгоцны ахлах үйлчлэгч байсан ба хэдэн алан хядагч онгоцонд орж ирсэнийг түргэн мэдэрч бүх нисэгчидэд мэдэгдэж тэд ч онгоцыг орхин нууц хаалгаар гарч явжээ.

Алан хядагчид орсон даруйдаа Америк гэж хэлсэн хүн болгоныг буудаж эхэлсэн байна.Сүүлдээ бүх хүний паспортыг гаргаж үзүүлэхийг АНУ-н иргэн эсэхийг нь мэдэхийн тулд үзэхийг хүссэн ч Нирджа бүх зорчигдын паспортыг нь жорлонгийн нүхээр урсгаж амжжээ.Пакистаны цэргийнхэн онгоцруу дайрч буудалцаан эхлэхэд Мханот ослын хаалгыг онгойлгож бүх зорчигчдыг буулгаж эхэлсэн , ингээд хэдийгээр өөрөө онгоцыг орхих боломж байсан ч суудлуудын дор хэвтэх 3 хүүхдийг олж харжээ. Тэднийг алан хядагчид олж харан буудаж эхлэхэд бүсгүй биэрээ хамгаалан үхлийн шарх авсан ч хүүхдүүдийг онгоцноос гаргасны дараа үхэтхийн унасан байна. Хожим нь тэр хүүхдүүдийн нэг нь нисгэгч болсон .Харин Энэтхэг улс Нирджа бүсгүйг баатар гэж дурсдаг болжээ

Хайрын 100 өдөр Сургамжит өгүүллэг

$
0
0

19172-600x401

Хоёр найз цэцэрлэгт хүрээлэнд ярилцан сууна.

Бүсгүй: Би уйдаад байна. Найз залуутай байж үргэлж хамтдаа байх юмсан.

Залуу: Болзох хүнтэй бол би лав энд ингэж суухгүй.

Бүсгүй: Хоёулаа нэг тоглоом тоглохуу? Их сонирхолтой байж магадгүй.

Залуу: Тоглоомоо ямар тоглоом?

Бүсгүй: Тун энгийн 100 өдөр чи миний найз залуу бол би чиний Найз охин байя.

Залуу: Сонирхолтой л юм цаг ч зугаатай өнгөрөх байх.

Бүсгүй: За тэгвэл өнөөдөр эхний өдөр нь шүү. Бас бидний анхны болзоо. Юу хийцгээх вэ?

Залуу: Хосууд кино үздэг биздээ.Гоё кино гарч байгаа гэж сонссон кино театр орвол ямар вэ?

Бүсгүй: Тэгье надад чинийхээс дээр санаа алга. /Шинэхэн хосууд болзоогоо ингэж эхэллээ/

2дахь өдөр:Хосууд концерт үзэж залуу нь бүсгүйдээ гялалзсан түлхүүрны оосор авч бэлэглэв.

3дахь өдөр: Тэд найзынхаа төрсөн өдөрт зориулж бэлэг худалдаж аван хамтдаа мөхөөлдөс идэн анх удаагаа бие биенийгээ тэвэрлээ.

7дахь өдөр: Хосууд уулан дээр гарч нар жаргахыг харлаа. Шөнө болж орчиныг тэргэл саран гэрэлтүүлж одод түгэх хүртэл тэд өвсөн дээр сууж ярилцав.

25дахь өдөр: Залуу Бүсгүйгээ дагуулан паркаар зугаалж хөвөн чихэр авч өглөө аймшигийн агууд тэд гараасаа атган явав.

67дахь өдөр: Хосууд цирк үзхээр явлаа. Циркийн алайлагч бяцхан одой хүн Бүсгүйг туслуулхаар тайзанд урьж.харин залуу инээдээ барьж ядан суулаа. Тоглолт дууссаны дараа циркийн гадаа сууж байсан мэргэч эмэгтэй тэр 2-г хараад /Энэ цаг үес эхлэн бүх хоромыг хайрлаж яваарай/ гээд босоод явжихав. Тэд юу ч ойлгосонгүй тэгэсгээд л юм яриад өнгөрөв.

84дахь өдөр: Нар жаргаж байхад тэд анх удаагаа үнсэлдлээ. Шөнө дунд болтол үзэсгэлэнт ододыг ширтэж Элдэвийг ярилцан суув. Яг энэ үер од харавхад Бүсгүй дотроо юу ч юм хүсжээ.

99дахь өдөр: Энэ өдрийг тэд энгийнээр өнгрөөхийг хүслээ.Хотын гудамжаар алхаж ,цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр сууна.

13цаг 23минут: Миний ам цангаж байна.Залуу эндээ хүлээж бай би уух юм аваад ирье.

13цаг 45минут: Бүсгүй 20 гаруй минут хүлээлээ. Залуу ирсэнгүй гэтэл огт танихгүй нэгэн эр Бүсгүйд ойртон ирж -Гудамжны өнцөгт нэг залууг согтуу жолооч дайрчаад зугтаачлаа. Тэр залуу чамайг энд байгаа гэж хэлсэн гэхийг сонсоод бүсгүй хар хурдаараа гүйлээ. Бүсгүй үл таних хүний заасан гудамжаар дөнгөж эргэтэл Залуу зам дээр хэвтэж байгаа харагдав. Түүний толгойноос цус асгарч газраар урсаж байсан ундаагаа гартаа чанга атгасаар байлаа. Түргэн тусламжийн тэрэг ирж залуу авч явахад Бүсгүй эмнэлэг дээр хамт очив. Бүсгүй эмнэлэгт уйлан өдөржин хүлээж суулаа.

23цаг 51минут: Эмч уучлаарай бид чадах бүхнээ хийлээ одоохондоо амьд байгаач хүнд гэмтэлээс болоод ямар ч найдваргүй болсоныг хэлэхэд маш харамсалтай байна. Бид түүний халааснаас энэ захидлыг олсон юм чамд өгөх нь зүйтээ байх. Эмч Бүсгүйн гарт захидлыг атгуулаад Залуу дээр орхыг зөвшөөрлөө. Бүсгүй нулимсаа урсган байж залууг хархад яг л унтаж байгаа мэт тайван харагдана.

Арай ядан захидлыг задлан уншихад: Тун удахгүй бидний 100 дахь өдөр болно. Чамтайгаа хамт байсан болхоор энэ бүх л өдөр мартагдахааргүй сайхан өнгөрсөн. Хэдийгээр чи заримдаа уйтгартай бодлогоширонгуй байдаг ч миний амьдралд жаргал авч ирсэн юм шүү. Би өнгөрсөн хугацаанд чамайг миний жинхэнэ хайр гэдгийг мэдээгүй явсандаа харамсаж байна. Дэргэд минь үүрд хамт байгаач хонгор минь .Би чамд хайртай гэж цэвэрхэн бичсэн байлаа.

23цаг 58минут: Хайрт минь од харвахад миний юу хүссэнийг мэдэхүү? Бидний 100 өдөр үүрд үргэлжлээсэй гэж хүсж залбирсан юм. 100 өдрөө үүрд үргэлжлүүлье намайг битгий орхиочдээ. Би чамд хайртай Хайртай шүү дээ. Энэ үгийг хэлэх боломж олгоочдээ… /Хэмээн уйлсаар байлаа/
Цагийн зүү 12-г заахад залуугын зүрх цохилхоо болилоо. Энэ тэдний 100 дахь өдөр байлаа.

«Нөхрүүдийн дэлгүүр»

$
0
0

1502266574598ac4ce30ca4

Нэг хотод эмэгтэйчүүд нөхөр болох хүнээ худалдан авч болдог дэлгүүр нээгджээ. Орох хаалганы хажууд дэлгүүрийн ажиллах зарчмыг танилцуулсан заавар байна:

  1. Эмэгтэй хүн амьдралдаа нэг л удаа энэ дэлгүүрээр үйлчлүүлэх эрхтэй.
  2. Дэлгүүр 6 давхар бөгөөд давхар дээшлэх тутам эрчүүдийн чанар сайжирна.
  3. Та аль нэг давхраас сонголтоо хийх, эсвэл дээшээ явах боломжтой.
  4. Харин дээшээ гарсан хойноо аль нэгэн давхар руу буцаж ирэхийг хатуу хориглоно.

Нэгэн эмэгтэй удтал тээнэгэлзсэний эцэст «Нөхрүүдийн дэлгүүр»-ээс заяаныхаа ханийг авахаар шийдэж л дээ.

Дээрх заавартай сайтар танилцаад 1-р давхарт орж ирэв. Энд «Ажил эрхэлдэг эрчүүд» гэсэн хаяг өлгөөтэй байна. Эмэгтэй тоомжиргүй инээмсэглээд шууд 2-р давхрыг чиглэв.

2-р давхарт: «Ажил эрхэлдэг, бас хүүхдэд хайртай эрчүүд» гэсэн хаяг байна. Эмэгтэй бас л тоосонгүй 3-р давхартгарлаа.

Энд «Ажил эрхэлдэг, хүүхдэд хайртай, царайлаг сайхан эрчүүд» гэсэн хаяг өлгөөтэй байв.

«Үгүй ер! Ийм юм бас байдгаа!» хэмээн эмэгтэй гайхав. Гэсэн ч тэр дээш гарахыг яарлаа.

Харин 4-р давхарт: «Ажил эрхэлдэг, хүүхдэд хайртай, царайлаг сайхан, гэрийн ажилд тусалдаг эрчүүд» гэсэн зарлал байжээ. «Мөн догь оо!» гэж бодсон эмэгтэй 5 давхарт гүйн гарч ирэв.

5-р давхарт «Ажил эрхэлдэг, хүүхдэд хайртай, царайлаг сайхан, гэрийн ажилд тусалдаг, маш романтик эрчүүд» гэсэн зарлал байлаа. Эмэгтэй эндээс нөхөр сонгохыг маш ихээр хүсэж байсан ч, илүү сайхан зүйл горьдон 6-р давхар руу гүйлээ.

Гэтэл тэнд «Та энд гарч ирсэн 2816973 дахь эмэгтэй боллоо. Харамсалтай нь энд эрчүүд байхгүй. Эмэгтэй хүний шуналт хүслэнг хангах боломжүй гэдгийг нотлохын тулд л энэ давхар байдаг юм. Манай дэлгүүрээр үйлчлүүлсэнд баярлалаа!» гэсэн бичигнээс өөр юу ч байсангүй.

Жич: «Нөхрүүдийн дэлгүүр»-ийн яг эсрэг талд «Эхнэрүүдийн дэлгүүр» ажиллаад удаж байна. 1-р давхарт «Сексэд дуртай хүүхнүүд» бий. 2-р давхарт «Сексэд дуртай, баян хүүхнүүд» байдаг. Харин бусад 3-6 давхар руу одоогоор нэг ч эр хүн шагайж үзээгүй байгаа аж…


Уруулын хээ (Өгүүллэг)

$
0
0

DSCN1842

Гоожуурт хүйтэн ус нэгэн хэмээр дусална. Хэн нэгний хөлөө чирэн залхуутай холхих нь чихэнд чийртэй. Дулаахан, зөөлөн углаашаа хуучирч муудсан шалан дээгүүр чирэн нааш, цааш алхаж байхдаа Ганаа гоожуураас дуслах усыг үзэн ядаж буйгаа мэдэрнэ.

Хүйтэн ус гоожуурын хүйтэн ханыг нэгэн хэмнэлээр балбах чимээ яваандаа тархин дотроос гарч эхлэв. Оюун мэдрэл нь тэрхүү ус дуслах хэмнэлээр лугшин өвдөх аж. Өрөөний халтар хана, өнгө алдан навсайсан гэрлийн бүрхүүл, гал тогооны хэсгийн арга ядсан байдлыг гүйлгэн хараад Ганаа уртаар санаа алдлаа.
Новш гэж. Хов хоосон, бас гашуун.
Хаалга тогшив. Бариул нь хугарч, өнгө будаг нь танигдахаа больсон хаалга түлхэн Сувдаа орж ирлээ. Сэтгэлд гуниггүй хөөрхөн инээмсэглэдэг энэ бүсгүй Ганааг өөрөөс нь ч илүү мэддэг. Бас ямар ч хэцүү үед мөрөөдөж чаддаг.
Яагаа вэ, юу болоод хөмсгөө атируулчихав. Бүсгүй духан дээр нь үнссэнээ, халимаг үсийг нь сахилгагүйтэн сэгсийлгэж орхив. Гомдлын гашуун нулимс зангиран юу юугүй асгарахаар огшин буйг мэдэрсэн Ганаа нүүрээ буруулан дуугаа хураалаа.
Сувдаа навсгар муу өрөөг нь дуу аялан цэвэрлэж эхлэв.
-Гоожуураа засуулаагүй юмуу? Хариулт ч хүлээгээгүй бололтой гал тогооны сав суулгануудыг угааж, цэвэрлэн, арчина. Их сургуулийн франц хэлний ангид сурдаг, оюутны байранд амьдардаг энэ охин хөгжилтэй, сэргэлэн, тэгээд бас ухаалаг. Энэ зуур Ганаа Сэмбэрүүг бодож суулаа. Түүний онигордуу нүд, шингэн хөмсгийг төсөөлөн санахыг оролдов. Сэмбэрүүгийн дүр төрх санаанд орох нь үгүй. Харин Ганаагийн толгой хоргоддог ганц муу өрөө шиг том угаалгын онгоц, хурлын танхимтай эндүүрмээр зочдын өрөө, үнэтэй тавилга сэлт, буйпан дээр нь байнга хэвтэж байдаг Чи нохой санаанд бууна. Өнгө будаг, гэрэл сүүдэртэйгээ нүдэнд харагдана.
-Махгүй ч гэсэн хоёулаа сайхан хоол хийж иднээ. Найз нь төмс, сонгино шарчихъя. Чи өлсч байна уу?
Ганаа нээрэн айхтар их өлсч байлаа. Сэмбэрүүгийн хөргөгчид төрөл бүрийн жимс, хиам, өндөг ёстой л хөглөрч байсан. Гал тогооны өрөөнд нь хүн төөрмөөр. Сэмбэрүү өөрт нь хачин сайн байдгийг Ганаа мэднэ. Гэхдээ баян айлын эрх охиныг тоож харсан нь үгүй. Гэтэл өчигдөр түүний төрсөн өдөрт ангиараа уригдаж, хотын төвийн нэгэн диско бааранд үдшийг бараад оройхон гэрт нь цөөхүүлээ очиж таарчээ. Сүрдмээр их эд баялгийн дунд Сэмбэрүү Чи нохойгоо эрхлүүлэн зугаацна. Гэрийн үйлчлэгч авгай хэрэгтэй бүхнийг бэлтгэж өгөөд гарсны дараа яагаад ч юм дуугаа хураан дүмбийсэн өнөө хэд хөгжилдөж эхлэв.
-Энэ үйлчлэгч гуай чамайг усанд оруулдаг юм биш биз дээ?
-Хэрэв би хүсвэл болно л доо. Ихэмсэг хямсгар Сэмбэрүү тэдэнд уух юм санал болгох зуур ийнхүү хариулсан. Барилгын компанийн захирал аав нь гадаадад ажлаар яваа гэнэ.
-Ээж Японд байгаа. Өвөл болохоор манайхан Монголд тогтдоггүй юм. Би ч бас амралт эхлэнгүүт Швейцарь явна.
-Тэгээд гурвуулахнаа ийм том байшинд амьдардаг юмуу? Ёстой төөрч үхэх юм байна даа.
Ангалзуур Энхээ ийн асуугаад хөлөө савчин аальгүйтнэ.
-Энэ миний гэр. Ээж аав хоёр урд байшинд амьдардаг гэх үү дээ. За тэр ч яахав, Ганаа чи миний номын санг сонирхохгүй юм уу?
Тэд шөнө хагаслан Сэмбэрүүгийнхээс гарчээ. Гэртээ орж ирмэгцээ амьдралд нь ямар ч утга учир байхгүй байгааг Ганаа мэдрэв. Будаг халцархай шал, хагарч цуурсан халтар хана, хариугүй салж унах дөхсөн, онгойх тоолон чахран дуугардаг хаалга, газар дэлгэсэн гудас… Нийтийн байрны хөлсний энэ өрөө түүнд оногдсон. Үүнээс дээрдүүлэхийн тулд илүү их мөнгө хэрэгтэй.
Хэрэв орд харшид амьдардаг Сэмбэрүү гэрт нь ирвэл хамраа чимхээд ярвайх байх даа. Ирвэл гэнэ шүү, тэр эрх охин иймэрхүү байшин, ийм нэг өрөө орчлонд байдаг гэдгийг мэдэх ч үгүй.
Төмс арилган, сонгино хэрчиж суугаа Сувдаагаас нүд салгалгүй ширтэнгээ Ганаа энэ бүхнийг бодож байлаа. Ганц өрөө сайхан байртай болохыг хүсдэг, дипломат албаны мэргэжил эзэмшихийг мөрөөддөг, мөрөөдөлдөө хүрнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг энэ охинд тэр хайртай. Тийм царайлаг биш ч гэсэн эгдүүтэй хөөрхөн, мэдрэмжтэй энэ бүсгүй умгар жижигхэн өрөөг нь инээд хөөр, бас бодлогшролоор дүүргэж амждагсан. Гэвч өнөөдөр Ганаад юм бүхэн утгагүй санагдана. Сувдаа, Сувдаагийн дэврүүн мөрөөдөл Сэмбэрүүгийн гэрт гээгджээ. Насаараа ажиллаад ч Сэмбэрүүд байгаа бүхнийг бий болгож чадахгүй. Ингэж бодох тусам гоожуурт зогсоо зайгүй дуслах хүйтэн ус, хөл дор чихрах шалыг үзэн ядна. Нохойноос дор амьдарч байгаадаа бухимдана.
Өглөө гарахад нь Сэмбэрүүгийн хэлсэн
-Чи манайд нүүгээд ир л дээ. Амралт эхлэхээр хоёулаа хамт Швейцарь явъя гэсэн үгс чихийг нь долоох аж. Тэд ганц шөнийн дотор багагүй дотносч, хүүхний машинд удтал үнсэлцээд салсан билээ.
-Миний эрдэмтэн юу бодоод суучихав аа. Шарсан төмс бэлэн болчихлоо. Наашаа суу.
Сувдаа түүнийг хөтөлсөөр навтгар жижиг ширээний ард суулгалаа. Олон олон орой тэд энэ ширээний ард аз жаргалтай хооллосон. Уг нь ширээ биш л дээ. Цаасан хайрцган дээр жижиг модон хавтан тавиад алчуураар бүтээн ширээг орлуулсан хэрэг. Нэг өнцөг дээр нь тохойлдохоор хажуугаараа уначих гээд байдаг гэмтэй. Сувдаа урьдын адил төмс савхдан аманд нь барьж, хөгжилтэй яриагаараа хачирлана. Сэмбэрүүгийн үнэт чулуун ширээг Ганаа нэхэн бодов. Мөнгөлөг халбага, сэрээ жингэнэж байсан.
Сэмбэрүү, Ганаа, Чи нохой гурав…
Одоо бүр төсөөлөн бодож эхэллээ. Ингэхэд Сэмбэрүү сонгинотой төмс шарж чадах болов уу? Хоолоо дандаа захиалгаар авчруулдаг гэж ярьж байсан. Үйлчлэгч эмэгтэй нь Чи нохойныхоос илүү номхон хүлцэнгүй харцтай. Үргэлж тонголзож байдаг тэр авгай хэлгүй юм шиг дуугарах нь үгүй. Сэмбэрүүг дохих төдийд хэрэгтэй бүхнийг бэлэн болгоно. Ганаа нэгэнтээ
-Эгчээ танд туслах уу хэмээн асууж гэнэдсэнээ гэнэт саналаа. Тэгэхэд Сэмбэрүү
-Муусайн юмнуудад битгий нүүр өг. Эгч энэ тэр гээд байвал наад гуйлгачид чинь давраад эхэлнэ шүү гэж анхааруулсан. Нээрэн тийм шүү. Давраад элэг бариад байдаг болчихож мэднэ.
Сувдаа дуу аялсаар аяга тавгаа угаан гялалзуулж орхиод гарлаа. Номын санд сууж байгаад оройхон ирэх гэнэ. Түүнийг гармагц Ганаа хүрмээ яаран өмсч, хэдэн хувцсаа цүнхэнд хийж бариад хаалга зүглэлээ.
Сэмбэрүү түүнд сайн байдаг. Үргэлж ямар нэг юм бэлэглэх гэж хичээдэг. Хайртай гэж хэлээд уйлж байсан удаа ч бий. Шууд л яваад очъё. Ойлголцож л таарна. Яваандаа Сэмбэрүүг хайрладаг болно. Ганаа ширээн дээр бяцхан зурвас үлдээгээд гарч одов.
“Намайг уучлаарай. Би өөр хүнд сайн болсон. Эргэж ирэхгүй. Чамд амжилт хүсье. Ганаа”
Гадаа цас малгайлан орно. Ганаа гүйх шахам алхсаар баячуудын хорооллыг зүглэв. Явсаар гудамжны эхэнд ирлээ. Сэмбэрүүгийнх тэр харагдаж байгаа байшин. Өмнөөс нь ирж яваа ахимаг насны эмэгтэйг Ганаа танив. Дааж давшгүй их ачаа үүрчихсэн юм шиг бөгтийн алхах эмэгтэй түүнийг хараад алхаагаа удаашруулав.
-Эгч ээ, Сэмбэрүү гэртээ байна уу?
-Охин маань өвчтэй. Гэтэл би цалингаа авч чадсангүй. Эмэгтэй Ганаагаас аврал хүсэх мэт ширтэнэ.
-Тэр миний цалинг өгөхгүй гэнэ. Чи нохойд нь би таалагддаггүй юм байх. Эмэгтэй дуулдах төдий ингэж хэлээд замаа хөөлөө. Ганаа зогссоор хоцорлоо. Ээжтэй нь адилхан энэ эмэгтэй түүний сэтгэлийг өмөлж орхижээ. Хөөрхий ээж минь сумын дэлгүүрт өр тавьж жаахан гурил аваад харьж яваа байх даа. Ганаа гудамж өгсөн гүйлээ. Сэмбэрүү хаалгаа нээж өгөөд инээмсэглэн хүзүүнээс нь зүүгдэв. Чи нохойгоо нөгөө гартаа тэвэрчээ.
-Чи түүний цалинг өгөх ёстой.
-Юу гэнэ ээ? Хэний, юун цалин бэ?
-Чи үйлчлэгч эмэгтэйн цалинг өгөх ёстой.
-Чи чинь юу болчихоо вэ? Найзуудтайгаа дарвиад мөнгөгүй болчихоод байхад тэр муу үйлчлэгч хүлээж л байна биз.
-Охин нь өвчтэй гэнэ.
-Худлаа хэлж байхгүй юу. Муусайн юмнууд ингэж давардаг юм шүү. Чамд хэлэхээр өгнө гэж бодсон юм байх даа. Миний найз тайвшир. Хоёулаа галзуу гоё кино үзье.
-Тэр эмэгтэйд унааны ч мөнгө алга.
-Тэгээд яагаа вэ. Маргааш өглөө ирэхэд нь би ажлаас халчихна. Тэглээ гээд тэр яах юм. За алив оръё л доо. Сэмбэрүү цааш эргэв.
Ганаа мөрнөөс нь татан эргүүлээд Чи нохойг нь шүүрэн авлаа.
-Түүний цалинг өг. Үгүй бол энэ нохойг би шидлээ шүү.
-Солиороо юу. Тэр авгай чиний эгч, ээж юмуу. Таарч дээ.
Сэмбэрүү чангаар хашгична.
-Чамд мөнгө байгаа, би мэдэж байна.
Сэмбэрүү цааш гүйн орж, гоёмсог цүнхээ авчран онгичлоо. Сандарч яарсандаа чичрэх аж.
-Май, 150 мянган төгрөгийн төлөө үхлээ юу. Үхэх нь л дээ. Ав энийгээ. Миний нохойг өг.
Ганаа мөнгийг шүүрэн авч, нохойг нь хүүхний өвөр дээр шидчихээд гарахаар эргэв.
Түүний гартаа барьсан хувцастай цүнхийг анзаарч харсан Сэмбэрүү
-Ганаа, миний буруу. Би, би цалинг нь маргааш өгье гэж бодож байсан юм. Ойлго л доо. Үсээ янзлуулах гээд, картнаасаа мөнгө авч амжаагүй. Хэрэв хүсвэл, би тэр эмэгтэйг буцаагаад ажилд авчихъя хэмээн түргэн түргэн учирласаар.
Ганаа гүйсээр гудамжны эцэст үйлчлэгч эмэгтэйг гүйцэж ирлээ.
-Мөнгөө ав. Гэхдээ, дахиж тэднийд очоод хэрэггүй л байх аа даа.
Гайхаж хоцорсон түүнийг дуугарч амжаагүй байхад Ганаа хуучин муу цүнхээ савчин яаран одов.
Будаггүй, бариул нь хугарсан хаалга хөгжилтэй чихарсаар онгойлоо. Гэртээ ормогц ширээ рүү харав. Зурвас өнөөх байрандаа. Ухасхийн авч халааслаад хувцсаа тайллаа.
Дулаахан углаашаа өмсөн, өрөөн дотуураа холхиж эхлэв. Хувиараа хүүхдүүдэд англи хэлний хичээл заах хэрэгтэй юм байна. Орчуулга бас хийж болно. Сувдаа дэмжинэ гэдгийг Ганаа мэдэж байлаа. Гоожуурын ус дуслах нь хөгжим шиг л сонсогдоно.
Оройхон хацар нь ялимгүй улайсан Сувдаа бодлогширсоор орж ирэв. Ганаагийн уруул дээр үнсээд хүрмээ тайлан энгэрт нь наалдав. Энхрийхэн, гуниггүй…Түүнийг орхиж болно гэж үү?
Зурвасын талаар тэр юу ч мэдэхгүй. Мэдээгүй нь ч болж.
Шөнө дөлөөр, гоожуураас дуслах усны нэгэн хэвийн чимээг сонсон хэвтэж байхдаа Ганаа гэртээ үлдээгээд гарсан зурвасных нь доод буланд уруулын будагны хээ нэмэгдсэн байсныг саналаа. Сэмхэн босч, үүднээс хүрмээ аван халаасаа ухав.
“Намайг уучлаарай. Би өөр охинд сайн болсон. Эргэж ирэхгүй. Чамд амжилт хүсье. Ганаа”
Будагтай уруулаар Ганаа гэсэн нэрэн дээр үнсчээ. Сувдаагийн уруулаа өнгөлдөг ягаан будаг. Тайван унтаж байгаа бүсгүй гомдсон мэт тэрүүхэндээ эхэр татсанаа хүүхэд шиг яраглана.

Эх сурвалж: Р.Эмүжин

Эмгэнэлт зохиол гэгдэх “Лолита” романы талаарх сонирхолтой баримтууд

$
0
0
1503026416_loo-1
АНУ-ын зохиолч Александр Набоковын “Лолита” зохиолыг уран зохиол судлаачид 21-р зууны хамгийн эмгэнэлт зохиол гэж дүгнэж байна. Уг романыг зохиолч Америкт амралтаар явж байхдаа Англи хэл дээр бичжээ. Зохиолд өгүүлснээр дунд эргэм насны Гумберт Гумберт аялж явахдаа Долорес Гейз гэх эмэгтэйн байшинд өрөө хөлслөн суудаг. Гумберт анхны хайраа золгүй байдлаар алдсанаас болж өсвөр насны залуу охидыг нууцхан хайрлах эмгэгтэй болсон байдаг. Ингээд Долорес Гейз гэх эмэгтэйн гэрт толгой хорогдож түүний 12 настай бяцхан охин Лолитад сэтгэл алдарч нууцхан хүсэмжлэх болсноор зохиолын үйл явдал эхэлдэг. Эцэст нь Гумберт охиныг эзэмдэх далд хүслээ биелүүлэхийн тулд эхтэй нь гэрлэж улмаар хойд эцгийн дүр эсгэдэг. Тэрээр эхийг нь үгүй хийхийг санаархаж байсан ч золгүй байдлаар эхнэр болох Долорес Гейз нас бардаг. Түүний дараа Гумберт атгаг санаандаа идэгдэн 12 настай Лолита охиныг жил гаруйн туршид машиндаа дагуулан явж эцэст нь эмгэнэлт хувь тавилантай учирдаг. Зохиолд дүрсэлсэн 12 настай Лолита бол хэний ч гар хүрээгүй дүрсгүй бага зэрэг эрээ цээргүй охины дүр аж. Тэрээр хойд эцгээс өөр асран халамжлах хүнгүй тул арга буюу хойд эцэгтээ амраг болохыг  зөвшөөрдөг.

“Лолита” хэвлэгдэхээс 27 жилийн өмнө Набоков “Лилит” хэмээх шүлэг бичиж, төгсгөлд нь “… дур тавих үедээ би өөрийгөө тамд байна гэдгээ мэдэрсэн” гэсэн байдаг. Эртний Иудейн домогт, Лилит нь Адамын анхны эхнэр байсан бөгөөд догшин шулам болж хувирдаг аж. Зохиолд Гумберт залуу охидыг хүсэмжит сайхнаар дүрсэлдэг боловч тэдэнд чөтгөрийн увидас бий хэмээн бичдэг тухай гардаг билээ.
Набоков элдэв цуурхлаас зайлсхийж номоо нууц нэрийн дор хэвлэх зорилготой байсан. Роман хэвлэгдсэний дараа маш их шуугиан тарьж “Лолита” Набоковыг нэр алдарт хүргэсэн юм. Тэрээр үүний дараа АНУ-д үлдэж, дараа нь Швейцарь руу шилжин суурьшсан байна.

Зохиолч уг романыг бодит явдлаас сэдэвлэн бүтээжээ. Тухайлбал 3. Гумберт, Лолита нарын хайр сэтгэлийн энэхүү түүхийг 1940-өөд оны үед  Нью-Жерсигийн хижээл насны механикч эр Фрэнк Ласалль 11 настай Салла Хорнерийг хулгайлсан хэрэг гарч байжээ.

Лассаль охиныг дэвтэр хулгайлж байхад нь барьсан бөгөөд Тагнуулын Ерөнхий Газрын ажилтан хэмээн өөрийгөө танилцуулж хамт зугтах хэрэгтэй хэмээн түүнд тулгасан байна. Тэд 21 сарыг хамтдаа өнгөрүүлсэн бөгөөд охин түүнээс зугтаж цагдаад мэдэгджээ.

Ингээд 1950 онд Ласалль цагдаа нарт баригдаж, шүүхээс түүнд 30 жилийн хорих ял оноосон байна. “Лолита” романд гардаг машинаар хийж буй аялал нь энэхүү түүхээс сэдэвлэсэн байх магадлалтай гэнэ.

“Лолита”-ийн зохиолч Владимир Набоков 1961-1977 онуудад Швейцарьт амьдарч байсан. Номынхоо орчуулгыг Набоков өөрөө хийсэн бөгөөд 1967 онд Нью-Йоркт худалдаанд гарсан бол, социалист систем унасны дараа 1989 онд эх оронд нь хэвлэгдсэн ажээ. Номыг хоёр удаа дэлгэцийн бүтээл болгосон бөгөөд анх 1962 онд Стэнл Кубрик найруулан кино бүтээсэн байна. Кино зохиолыг Набоков өөрөө бичсэн хэдий ч төдийлөн ашиглаагүй. Америкын жүжигчин Сью Лайон Лолитагийн дүрийг бүтээсэн бөгөөд кино зураг авалтын үеэр тэрээр 14 настай байжээ. Түүний хамтрагч Гумбертэд Британийн жүжигчин Жеймс Мэйсо тоглосон байна. Лолитагийн дүрд тоглох эмэгтэйг зохиолч Набоков өөрөө сонгосон ажээ.

 

 

Харин хоёр дахь удаа 1997 онд Эдриан Лайны найруулснаар “Лолита” дэлгэцнээ амилсан бөгөөд бага хугацаагаар кинотеатруудад гарсан учир төдийлөн их орлогыг олж чадаагүй. Хоёрдахь удаагийн кино нь номын эх зохиолтой илүү ойр байсан байна. Киног бүтээгчид Кубрикийн найруулгыг давтахыг хүсээгүй учир шинээр санаачлан хийсэн хэмээн ярьжээ. Эмнэгэлт зохиол учир гол дүрийн баатрууд нас нөгчиж зохиол төгсдөг. Мөн уг киног дэлгэцнээ гарсны дараа Австарали, Канад зэрэг орнууд дэлгэцэд гаргахаас татгалзаж байжээ. Киноны эротик үзэгдэлд Лолитагийн оронд орлон тоглогч тоглосон аж.

Undesten.mn

Аквариум /Өгүүллэг/

$
0
0

1493442764590420cccd2adБи энд яг нэг жил болж байна. Хүүхэн болгон атаархаж, хүн болгоны магтдаг байсан зөөлөн, булбарай арьс минь одоо хэдийнээ улаан ягаан толботой, хатуу хайрсан бүрхүүл болон хувирчээ. Жил, яг нэг жил… Хүмүүс намайг загас гэж бодох болсоор яг жил болж байна. Хүмүүс ч гэж дээ, үнэндээ бол төрсөн хүүхдүүд маань надаар зугаацах болсоор гурван зуун жаран таван хоног өнгөрөөд байгаа хэрэг.

Энэ аквариумыг худалдан авч байхдаа би өөрийнхөө авсыг бэлдэж байна гэдгээ мэдээгүй юм. Мэдээж, үүнийгээ хэрэв мэдсэн бол арай томхоныг сонгох байлаа. Би угийн бачимдуу хүн. Энэ жижигхэн аквариум байтугай дөрвөн өрөө сууц маань, хүн болгон саруулхан, томыг нь бахдан хэлэлцдэг албан тасалгаа маань, цаашлаад дуу шүлэг бүхэнд хязгааргүй хэмээн магтагддаг Монголын өргөн тал, дуусашгүй мэт үргэлжилдэг цэлийсэнуудам нутагмаань надад багадаад байгаа юм шиг санагдан үргэлж, үргэлжл давчдаж явдаг байлаа. Надад бусдаас илүү, илүү хамаагүй илүү орон зай хэрэгтэй бапсан юм.

-Хүсээд байсан орон зай маань харин энэ бяцхан аквариум байж гэдгийг зөгнөж мэдэх нь байтугай зүүдлээ ч үгүй явтал бурхан миний өмнөөс бүгдийг шийдчихдэг байна шүү. Аквариум. Миний тэр орон зай, хүсэл гэдэг маанъ ийм л хэмжээний юм байж шүү дээ. Охин маань аквариумаа гоёх гэж, миний хэдэн жил хичээн байж цуглуулсан гоёмсог дун хясаануудыг өөрийн минь дээрээс нэг нэгээр нь цүлхийтэл хийж эхлэхэд би анх сэрж, ухаан орсон юм. Урд нь бол миний алганд элбэгхэнээ багтдаг байсан далайн бяцхан яснууд одоо надаас хэдэн арванхувь том болжээ. Би сандарч, нуулгүйхэлэхэд үхтлээ айж, ийш тийшээ үсчиж эхлэв. Үсчих тусам миний жаахан охин өхөөрдөм хөөрхнөөр инээд алдан хясаануудаа дээрээс минь шиднэ. Ээжийнх нь айдас бүр хайртай охиныг нь баярлуулна. Бурхан минь! Та юу хийчихэв ээ? Үгүй ээ, үгүй, үнэндээ бол энэ түүний хийсэн ажил биш. Бурхан үүнд ер хамаагүй. Угаасаа бурхан юунд л хамаатай байдаг билээ Эээ. Энэ бүгд ердөө л Замзагийн хийсэн ажил. Би Кафкагаас ч илүү Замзад хайртай байдаг юм л даа. Хүүхэд байхдаа бол Квазмидод хайртай байсан. Магадгүй Квазимодо намайг Замзаруу ийм хүчтэй түлхсэн ч юм билүү. Аль эсвэл тэр Замза гэдэг нь… Мэдэхгүй ээ, мэдэхгүй. Юутай ч би унтахдаа Замзагийн нэрийг шивнэж байснаа л санаж байна. Сэрээд хартал энэ. Энэ бүхэн. Харин тэр намайг эмэгтэй юм болохоор, тэгээд бас нэлээдгүй сэжигч юм болохоор, жаран хөлт биш ачтлаг хайрстай, бяцхан бүлтгэр загас болгочихож. Хорхой шавьжаас учиргүй айдгийг минъ ч бас бодолцоо биз.

Замзагаас ялгаатай өөр нэг юм бас бий. Манай гэрийнхэн намайг загас болсныг мэдэхгүй байгаа юм. Нэр минь сураггүй алга бологсдын дунд бичээтэй, цагдаагийнхан маш хүчтэй эрэл хайгуул хийсэн, хөөрхий нөхөр маань хамаг хөрөнгөө тэр эрэлд зарцуулсан, шөнө болгон тэр ганцаархнаа шил архи уудаг, уух болгондоо миний нэрийг шивнэн, шивнэн уйлдгийг би мэднэ. Бүр уйлдаг юм шүү. Энэ нь намайг бага ч атугай тайвшруулж байлаа.

Ах дүү нарын тухайд ч гомдолтгүй. Тэд урьд нь жшдээ нэг л удаа, тодруулбал, цагаан сараар л нэг үзэгддэг байсан бол одоо бараг өдөр бүхэн ирцгээдэг, бүр цагийн хуваарь гаргачихсан, ээлж ээлжээр ирж, хоёр хүүхдийг маань эргэж тойрч, асарч сувждаг болсон. Тэр ч байтугай хоёр ах нэг удаа аквариумын дэргэд зогсоод, нөхрөөс маань тусдаа хувийн мөрдөгч хөлслөн авцгааж, хөөрхий түүнийг минъ мөрдөж мөшгих төлөвлөгөөтэй байгаагаа шивнэлдээтэхэв. Том ахын бодлоор бол, нөхөр маань намайг алчихсан байж магадгүй гэнэ. Тэд өөрсдийн орон сууцыг барьцаанд пгавиад, мөрдөгчхөлслөхөөр шийдэцгээв. Үүнийг сонсоод миний нулимс цийлэгнээд л ирэв. Загасанд нулимс байдаггүй гэлцдэг нь огпгоос худал шүү. Надад хайртай хүн өчнөөн олон бий, тэд миний төлөө юу ч хийхэд бэлэн гээд бодоход нулиис ч багадмаар юм билээ. Үүнчлэннададтайвшрахюмзөндөө.Гэсэн ч сэтгэл зовоох юм түүнээс олон байсан нь мэдээж. “Загас авч өг” гэж байнга шалдаг байснаараа охин л намайг асарч тойлно. Тэр зургаахан настай болохоор усныхаа халуун хүйтнийг ч тааруулж иэдэхгүй. Бас нэг удаа хоолны оронд үзэгний хар бэх хийгээд арай л ээжийгээ алчихаагүй. Заримдаа ч хоол өгөхгүй хоёр гурав хононо гээч. Уг нь бол би өлсдөггүй л дээ. Замза намайг загас болгохдоо өөр шиг нь өлсөөд үхчихгүй байх талаар бодолцсон бололтой, огт хоол хүнсний хэрэг гардаггүй байсан юм. Зүгээр л, хүн байхдаа хоёр хоног хоолгүй явж чаддаггүй байсан тухай бодол маань л охины хаяж өгсөн тэжээл рүү ухасхийлгэдэг байлаа.

Тиймээ, би загас болсон нь миний хувьд төдийгүй манай гэрийнхний хувьд жинхэнэ хувирал боллоо. Нөхөр маань хорин жил үхэн хатан зүтгэж байж хүрсэн өндөрлөгөөсөө буув. Өөрөөр хэлбэл тэр намайг үргэлж бухимдуулдаг байсан өнөөх завгүй, даргын ажлаа бүрмөсөн орхив. Энэ үнэхэээр, үнэхээр таатай, хамгийн таатай мэдээ байсныг нуугаад яахав. Тэр маань охиноо тэврэн сууж байгаад яг аквариумын дэргэд энэ пгухай ярив. “Аав нь одоо охинтойгоо үргэлж хамт байна. Ахиж ажилдаа явахгүй ” гэж хэлэхэд нь би арай л уснаасаа үсрээд гарчихсангүй.

Хүү маань хэдийнээ үймүүлэхээ больжээ. Тэр хэзээ ч миний үгэнд орж байгаагүй юм. Хэтэрхий дураараа, 12 настай хүүхдэд баймааргүй хэвлүүн яриатай хүүтэйгээ би огт таардаггүй байсан юм л даа. “Хичээлээсээ өнөөдөр оройтолгүй ирээрэй ” гэхэд оройтно, “За яахав, өнөөдөр хичээлээ тараад гадаа тогловол тогло л доо” гэхээр ороод ирнэ. Түүний зөрүүд зан намайг галзууруулах дөхдөг сөн. Гэтэл одоо тэр Тэр биш болжээ. Нэг л биш. Хичээлээсээ орж ирүүт шавхайтай гутлаа тайлаад зогсохгүй, бүр тосолж тавиад гэрийн шаахайгаа өмсдөг болсныг нь охин маанъ аквариум руу хэдэн чийгийн улаан хорхой цацах үеэрээ нөгөө л өөртэйгээ ярих дуртай балчирхан зангаараа шивнэн ярихад нь би бүр айж орхив. Түүгээр ч зогсохгүй хүү маань гараа угааж байж цай цуугаа уух ч юм уу, даалгавраа хурдхан шиг хийчихээд нохойгоо салхилуулахаар аваад гардаг болсон гэнэ. Тэр яг миний өөртэй нь зууралддаг байсан шигээр нохойдоо халамж тавих болжээ. Дүүтэйгээ хэрүүл щуугиан үүсгэж, бөөн уйлаан майлаан болдог нь бүр таг. Тэр ч байтугай нэг удаа аавдаа орөвдмөөр аяархан дуугаар Би дүүгийнхээ үсийг самнаад өгье л дөө” гэх нъ сонсогдсон шүү. Охин бол бүр ч өөрчлөгдсөн. Тэр өдөржин загастайгаа (хөөрхий, ээжтэйгээ л гэсэн үг) ярьж өнжинө. Урьд нь бол өдөржин чихэр жимс нэхэж, хормой хотноос зууран уйлж, унжин эрхэлдэг байлаа. Ямар ч амттан шимттэн, ямар ч гоё тоглоом түүний амнаас унадаг сан. Түүнд арван ширхэг чихэр ч өгсөн, арван уупг чихэр ч өгсөн адилхан. Тэрхэн дор нь цааш харуулчихна. Харин одоо бол айл амьтан ах дүүсийн өрөвдсөндөө өгсөн хэдэн чихрийг огт идэхгүй, юунд ч юм хурааж цуглуулах болжээ. Энэ бүх хувирал, дандаа сайнаар эргэсэн хувирал надад даанч таалагдаж байлаа. Аквариум маань эхэндээ нэг л давчуу, харанхуй, зэврүүн санагдаж байснаа сүүлдээ дасаад ирэв бололтой, давчуу биш, харанхуй биш, зэврүүн биш болоод ирэв.

Гурван сар өнгөрөхөд би “хүн байхдаа яах гэж ийм жаахан аквариум худалдан авав аа” гэж харамсаж байснаа ор тас мартсан төдийгүй, энэ бяцхан шилэн хорго ч бас өчнөөн орон зайтай болохыг гүнзгий мэдрэв. Шилэн хоргоныхоо өнцөг булан бүрийг андахгүй сайн мэддэг болсон нь өөрт нэг л тааламжтай. Хаашаа л харна хоргоны гаднах бүх юм тодорхой. Хүүхдийн өрөөний голд байх хичээлийн ширээн дээр тавьсан болохоор би хоргон дотроосоо хаашаа л бол хаашаа хараад охиноо эсвэл хүүгээ олоод үзчихнэ.

Нөхөр маань өдөржин шахуу хүүхдийнхээ хичээлийг давтуулж, өөрийн гараар охиныхоо үсийг самнаж, хүүгийнхээ зургийн хичээлийг хийх гэж будаг цаас болон суухыг хараад би бүр уярч орхино. Орой нь тэр бидний хайрын түүхээр үлгэр зохион ярьж хүүхдүүдээ унтуулах нь нэг л дотно. Тэр маань намайг санаж гүйцээд байгааг би дуугаар нь, санаа алдах өнгөөр нь мэдэж байлаа. Гэвч хамгийн сонирхолтой нь тэр гурав маань хоорондоо миний тухай огт үл ярих бөгөөд охин хүртэл, ганцаархнаа байхдаа ч ЭЭЖ гэж ганц дуугардаггүй байлаа. Энэ нь надад нэг л таатай санагдахгүй байв. Гэвч яая гэхэе дээ, юм болгон миний хяналтаас хэдийнээ гарчихсан.

Нэг удаа би шилэн хоргоныхоо хамгийн дээд хэсэгт очиж байгаад, уснаас хэр чадлаараа толгойгоо цухуйлгаж байгаад, охиныхоо өөдөөс бүлтийтэл ширтэв. Намайг таньж магадгүй гэж горьдсондоо л тэр. Гэтэл тун санаадгүй юм болов. Охин өөдөөс минь учиргүй ширтэж байснаа Алтан загас аа, чиминий гурван хүслийг биелүүлээд өгөөч! гэж үнэн сэтгэлээсээ гуйх нь тэр. Тэгээд ийм гурван хүсэл шивнэлээ. Нэгдүгээрт манай ээжийг авсан ах буцааж өгөөч! Хоёрдугаарт ээжид миний цуглуулгыг аваачаад өгөөч! Гуравдугаарт, би ээжийнхээ өвөрт унтмаар байна!

Миний зүрх эмтрэх шиг болов. Тийм Эээ, загас ч бас зүрхтэй байдаг юм шүү.
Тэр нэг ч удаа миний тухай ааваасаа асуугаагүй, бас намайг санаж уплаагүй болохоор би санаа зовохгүй байсан юм. Гэтэл… Хөөрхий нялх үрминь…
Тэр намайг яагаад өөр ахтай хамт яваад өгсөн гэж бодсны учрыг харин би бодоод, бодоод олсонгүй. Харин цуглуулга гэдэг нь өнөөх чихрүүд ээ.
Би охиноо хэмжээлшгүй ихээр өрөвдөж байлаа. Гэвч загас бол загас шүү Эээ. Тэр ярьж чадахгүй. Ярьлаа гэхэд, пга бод доо, хэн нэгнийг өрөвдөж байгаагаа хэллээ, ярълаа, илэрхийллээ. Тэгээд? Тэгээд л болоо. Үнэндээ шэгээд л болдог шүү (Зээ. Ихэнх хүн өөрийнхөө зовлонгоос илүү гарч чаддаггүй. Тийм болохоор хэлэх хэлэхгүйн хооронд ямар ялгаа байна аа?

Аквариумын загас юм боддог уу? гээд та өөрөөсөө асуу л даа. Инээд чинь хүрнэ. Бас тэр бяцхан амьтад гунигладаг. Ганцаарддаг, уйддаг гэвэл таны бүр хөхөөс хөх инээд хүрнэ биз дээ. Би үнэхээр гуниглаж, ганцаардаж, уйдаж байв. Гэвч үүнийг маань хэн ч мэдэхгүй байгаа нь л хамгаас, хамгаас, хамгаас харамсалтай, хамгийн тарчлаантай байлаа. Өдөр хоног өнгөрсөөр нэг л мэдэхэд би гунигтаа, хүмүүн бусын ганцаардалдаа, басхүү ер бусын уйдалтандаа дасаж орхив. Ерөөсөө дасна гэдэг гагц хүний ч биш бүхий л амьтны зан бололтой. Би өөрийгөө, хүү охиноо, нөхрөө өрөвдөхөө болив. Тэртээ тэргүй тэд маань надгүйгээр амьдарч сураад байгаа нь, энэ хачин янзын хагацалдаа дасч эхлээд буй нь ч харагдаж байсан юм чинь.

Найман сарын дараа, загас болсноос хойш шүү дээ, нэгэн шөнө, нөхөр маань миний үй зайгүй найз эмэгтэйг дагуулж ирэв. Хүүхдүүд дунд ахынд очщгоохоор явсан байлаа. Найз эмэгтэй маань миний бяцхан охины орон дээр сууж байгаад ….Ингээд л тэд секс хийцгээсэн юм даа. Нөхөр маань надтай хийдгээсээ нэг л өөр, хачин шуналтай, түрэмгий янзаар эр эмийн ажил хийхийг хараад би бүр гайхаж орхив. Гэвч, хамгийн сонирхолтой нь надад хардах, харамлах сэтгэл ер төрсөнгүй. Нээрэн шүү, загас хүнээс ялгаатай нь бусдаас юугаа ч харамладаггүй. Хүмүүс л харамч, өмчирхөг байдаг юм билээ.

Дараа нь тэд баахан худлаа ярьцгаав. Найз эмэгтэй маань “Нөхөртөө хайргүй” гэж уйлагнан хэлэхэд, нөхөр маань хариуд нь “Бимэднэ ээ. Угаасаа л мэддэг байсан” гэх нь тэр. Намайг загас биш хүн байхад тэр минпй найзуудаас чухам түүнийг л үзэж чаддаггүй байсан юм л даа. Найз эмэгтэйн яриагаар бол манай нөхөр түүний хоёр дахь хүн гэнэ. “Битгий худлаа яриад байгаач ээ, энэ бол чиний унтсан арван тав дахь эр шүү дээ” гэж би тэсгэлгүй хашгирав. Хардсандаа биш шүү, зүгээр л худач хэлсэнтэй нь эвлэрэхийг хүсээгүйдээ тэр. Гэвч тэд сонссонгүй. Ерөөсөө хүн шиг дүлий амьтад хорвоо дээр үгүй дэг ээ.

Найзын маань яриагаар бол би нууц амрагтай байсан гэнэ. “Бодвол түүнтэйгээ одоо хамт байгаа биз дээ” гэж ертөнц дээрх цорын ганц найз маань гуниглангуй царайгаар шивнэтэл, ертөнц дээрх цор ганцхан хань минь үүнийг сонсуут ухасхийн босч, дахиж секс хийхийг хүсч байгаагаа нэг л хачин дуугаар илэрхийлээтхэв. Миний найз ч хариуд нь дуртайяа зөвшөөрч мөн л надад танил бишээр инээд алдав. Би тэдний хэрхэн дуу алдацгаахыг, бүр сүүлдээ бие биенийхээ нурууг маажихыг алдалгүй харсаар шөнийг өнгөрүүлэв. Нөхор маань бүрэн өөрчлөгджээ. Үгүй ээ, ерөөсөө тэр өөр хүн байсан юм байна. Энэ тухай бодон санаа алдсанд үүр цайлаа.
Нэг өглөө хүү маань хичээлээ хийж дуусаад өдрийн тэмдэглэлээ авч шүлэг бичив. Тэр модны тухай шүлэг бичжээ.
Бичиж дуусаад тэр амандаа аяархан шивнэн уншсанаа, гэнэт нөгөө дэвтрээ юу ч үгүй жижиглэн урж, өрөөгөөрөө нэг цацчихаад гарч гүйв. Охин тэр цааснуудыг нь цас болгон өөрийнхөө дээрээс цацаж, өдөржин тоглолоо.
Хүү яагаад үе, үе хачин ууртай болчихдог байсныг, бас яагаад өрөөгөөр нэг урсан дэвтэр хөглөрч байдаг байсныг би тэгэхэд л ойлгов. Бурхан минь, гэтэл бы түүнийг математикч болгохоор өмнөөс нь шийдчихсэн байсан сан. Яасан дураараа байж вэ, би хүн байхдаа “Хн, хэнийгээ дуурайгаад ийм яруу найрагч болчихдог байна аа? ” гэж би өглөөнөөс оройг хүртэл сэлэн байхдаа ихэд бодлогшров.

Оройхон хэрд хүү маань гаднаас жигтэйхэн ядарчихсан царайтай орж ирээд ийш тийш харан хэсэг сууж байснаа гэнэт босч аквариум руу дөхөн ирлээ. Дэггүйтмээр санагдаж л дээ. Тэгээд усан будгуудаа савнаас нь ховхлон аваад, нэг нэгээр нь ус руу цүлхийтэл хийж эхэллээ. За ингээд би улаан, ногоон, шар өнгийн тэр аймшигт хорнуудаас зугтан ийш тийш үсчиж гарав аа. Авралт бяцхан охин минь орж иртэл миний хүү надаар зугаацсан юм даа. Гэнэт л … Тийм ээ, бүх юм гэнэт л болдог шүү дээ. Би учиргүй ядарснаа гэнэт мэдэв. Бүтэн жил өнгөрчээ. Загас юу ч хийдэггүй нь үнэн боловч би үнэхээр ядарч. Үзэх ёсгүй байсан бүхнээ харсаар байгаад бүр туйлдаж орхижээ. Загасны нүдээр би ойр дотныхоо хүмүүсийн нууц руу өнгийх болгондоо өөрөөсөө ч юм уу, хэн нэгнээс, заримдаа тэднийхээ өмнөөс түгшиж, ичиж, айж, шаналдаг байсан юм.

” Хүн болгон л хоёр дүртэй аж. Үнэндээ тэр хоёр дүрийнхээ нэгийг нь л бусдад харуулахад хангалттай. Хэн ч өөрийнхөө сайн, сайхан гэж бодсондоо буй болгосон тэр дүрээ л бусдад харуулахыг хүсдэг, түүгээрээ л баг хийж явдаг. Хоёр дахь нь хэдий өөр байлаа ч бусдад харуулахыг хүсч байгаа тэр багаар нь л хүнд хандах хэрэгтэй юм байна. Заавал багийг нь хуулах гээд, нөгөө жинхэнэ дүрийг нь үзэх гээд байх хэрэг юу байна аа?” Би эцсийн энэ мэтчилэнгийн гүн ухааны гаргалгаанд хүрээд жирийн ч нэг загас биш, бясалгагч загас болж орхисондоо олзуурхаж л байлаа. Уг нь надад загас байх таалагдаж байсан юм шүү. Ямар ч хариуцлага хүлээхгүй, хэний ч төлөө амьдрахгүй, хэнийг ч хайрлахгүй, бас харамлахгүй, хэнд ч уурлахгүй, уцаарлахгүй, загнахгүй, загнуулахгүй. Уг нь хүн ингэж амьдарч болно шүү дээ. Яах вэ гэж би ингэж өөрийгөө ч, өрөөл бусдыг ч зовоож явсан юм бол оо, хөөрхий. Гэвч…

Аквариум доторх өдөр хоногууд улам л удаан, улам л энгийн болсоор байв. Эхэндээ юм бүхэн нээлт шиг санагддаг сан. Одоо бол үгүй. Байдаг л нэг түүх, байдаг л нэг амьдралыг харсаар бүүр дасчээ. Хүн, /биш ээ загас, за яалаа гэж дээ, хүн. Хүн байлгүй яах вэ. Хүн. Би загасны тухай ярьж байгаа шүү дээ. За, үнэндээ ялгаагүй юм./ Хүн ямар нэг юманд дасаад ирэхээрээ л ядардаг. Гэтэл бид бодохдоо өөрсдийгөө ямар нэгэн юманд дасахгүй байгаагаасаа л ядарч байна гэж эндүүрээд байдаг бололтой. Үнэндээ бол юманд хэт дасчихаараа л ядардаг юм билээ.

Би шилэн хоргонд биш унтлагын өрөөнд, зөөлөн буйдан дээр хэвтэж байхдаа сэрсэн юм. Бүх юм хэвэндээ оров. Болсон бүх явдал зүүд байсан гэж би өөртөө итгүүлэхийг хүсдэг боллоо.
Нөхөр маань одоо ажлаа хийж байгаа. Хүү миний өөдөөс үг сөрдгөөрөө сөрөн, уурладгаараа уурлана. Охин чихэр жимсний хэрүүлээ хийж эхлэв. Найз эмэгтэй маань утсаар ярьдгаараа ярьж, нөхөртөө урьд урьдынхаасаа илүү хайртай болсноо шивнэн инээнэ. Нөхөр маань урьдын адил, тэр ч байтугай секс хийхдээ хүртэл яг урьдынх шигээ эелдэг зөөлөн хэвээр, үргэлж л миний хүсэлд бүхнийг захируулдаг нь бүр яг хэвээрээ шүү. Харин би хүүтэйгээ огт өөрөөр харьцдаг болсон.
“Тоогоо бод ” гэж толгой руу нь тоншдогоо болиод шүлгийн номууд авч өгөх болов. Амьдрал үргэлжилсээр.
Гэвч бидний амьдрал урьдынхаасаа нэг л өөр, илүү амттай ч юм шиг, бас хүү илүү нууцлаг ч юм шиг байх болов. Ямар нэгэн юмаа ачдаад эргүүлэн олж авсан хүн ахин түүнийгээ алдахыг хүсдэггүй шүү дээ. Тэр л ёсоор юм бүхэн сайн сайхны зүг эргэчихжээ гэж би боддог болоод байна. Нэг удаа би нөхрөөсөө намайг эзгүй байхад болсон бүхнийг нууж хаалгүйгээр, нэгцйг ч үлдээлгүйгээр ярихыг хүсэв. Бүхнийг мэдэж байсан мөртлөө шүү дээ. Ээ дээ, энэ хүмүүс үү? Загас бол заяа нь тэгэхгүй. Гэтэл юу сонссон гээч?

Түүний ярьсныг сонсоод би үнэхээр цочирдсон шүү. Ах нар маань миний ханиас мөнгө нэхсэн гэнэ. Тэд түүнийг шоронд хийж, хүүхдүүдийг асрамжлагчаар өөрсдийгөө гэсэн баталгаа гаргуулж аваад, манай бүх хөрөнгийг өөрсдийнхөө нэр дээр болгоно гэж сүрдүүлсэн гэнэ. Тэд манай нөхрийн ажил дээр очин, өдөр бүр хэрүүл шуугиан үүсгэдэг болсноос аргагүйн эрхэнд ажлаа орхиход хүрсэн юм байж. Нөхөр маань сэтгэлээр унан, шөнө болгон шахуу ганцаараа архи уудаг байсан тухайгаа ярихдаа тэсгэлгүй уйлав.

Охин харин болгон угаалгын өрөөнд орж сууж байгаад Ээж ээ гэж шивнэн, шивнэн уйлдаг байсан гэнэ. Хүү харин математикч болохоор бүрэн шийдсэн төдийгүй, энэ чиглэлээр сонгонд явж байжээ. Тэр ийнхүү миний мэддэг байсан бөгөөд мэдээгүй бүх юмыг ярьж өгөв. Харин ганцхан найз эмэгтэйтэй маань хавьтсан тухайгаа л дурссангүй. Би ч асуусангүй. Тэртээ тэргүй хэлэхгүй гэдгийг нь мэдэж байгаа юм чинь.

Би нөхрөө өрөвдөн, өөдгүй муу ах нартаа гомдон удаан уйлав. Миний аквариум жижиг ч гэсэн надад бүхнийг харуулаад байна л даа гэж би боддог байлаа. Дөрвөн тал нь шил болохоор ертөнцийн дөрвөн зүг, найман зовхисыг харж байгаа юм шиг л санагддаг сан. Гэвч! Аквариум бол аквариум. Тэр гадуураа бас аквариумтай. Нөгөө гурван өрөөнд маань өрнөж байгаа маьдрал надад харагдахгүй. Цаашлаад, дөрвөн өрөө сууцнаас маань гадна болж буп бүхнийг, бүр цаашлаад… За энэ тухай бүрч ярилтгүй.

Ах нарынхаа үнэн мөнийг мэдсэндээ, бас тэдэнд өширхсөндөө уйлж, уйлж тайвшраад би нөхрөөсөө ингэж асуулаа:
-Чамд надад яриагүй юм үлдсэн үү? Ингэж хэлэхдээ би мэдээж хариу хүлээгээгүй юм. Зүгээр л асуусан хэрэг шүү дээ. Гэтэл нөхөр минь юу гэж хариулсан гээч? -Би чиний хамгийн сайн найзтай унтсан! Энэ бүлэг ингээд дуусах гэж байна. Ерөөсөө энэ түүх ингээд дууслаа. Нөхрийнхөө хэлсэн тэр үгийг сонсоод л надад гэнэт хачин уйтгартай болчихсон юм. Юуг ч урьдчилан таах аргагүй ажээ. Би нөхрөө надад худлаа ярина гэж, үнэнээ хэлэхгүй гэж итгэж байсан юм сан. Гэтэл! Үнэнийг ярьчихдаг байна шүү. Тэгэхэд л би үнэнийг ер хүсээгүйгээ, ерөөсөө юуг ч хайгаагүйгээ, /магадгүй юуг ч олгоогүйгээ гэх нь илүү оновчтой болох биз/ гэнэт ойлгов. Миний нууцаар харсан бүхэн худлаа юм байж шүү дээ. Жинхэнэ амьдрал гэдэг маань ердөө л энэ байж.

Магадгүй, би бусдын тухай биш өөрийнхөө тухай мэдэхийг бүхнийг өөрөөс минь асуухаар шийджээ. Тэр надаас “Аквариумаа санаж байна уу?” гэж асуусан. Би удаан бодлоо л доо. Тэгээд ахин загас болохоор шийдээд байна. “Аквариум жижиг байх тусмаа сайн” гэж би Замзад хэлсэн.

2002 он. Бэлх

Эх сурвалж: Л.Өлзийтөгс

Хантааз (Өгүүллэг)

$
0
0

d9855db2aeb0471great

Хүмүүс боломжийнхоо хэрээр үнэтэй эсвэл арай хямд эд зүйлс цуглуулах сонирхолтой байдаг. Би ч мөн цуглуулгатай нэгэн. Гэвч цуглуулга маань дэндүү даруухан.
Тэнд дунд сургуульд сурч байх үеийн минь латин хэлний хичээл дээрээ бичиж байсан гунигт амьдралын мөрүүд бий… Мөн хэдийнэ хуучирч, шинээр солих болсон хатаасан хэдэн цэцэг байгаа…

Ингээд бодохоор надад ер нь элэгдэж, хуучирсан нэг муу хантаазнаас өөр эд зүйл гэх юм бараг л үгүй мэт…
За, өнөөх чинь энэ байна. Өнгөө алдаж, урагдсан эд дээ. Томоос том толботой, нэг ч товч үгүй, зах нь сэмэрсэн, бас тамхины цогонд түлэгдсэн, ийм л нэг хантааз. Гэхдээ хамгийн сонирхолтой нь, хантаазны арын бүс, түүн дээр байрлах арал. Богиносгож, нэлээд болхидуу оёсон бүс, бас шүдээрээ л чангалдаг байсан болов уу гэмээр арал.
Үүнийг харсан хэнд ч хувцасны эзэн өдөр бүр турсаар сүүлдээ хантаазны ч хэрэггүй болсон болов уу гэх бодол юун түрүүнд төрмөөр гээч.

Өнөөдөр л гэхэд надад бага зэрэг түвэг удаад буй энэ даавууг хэн нэгэнд дуртайяа өгөхөд бэлэн байгаагаа нуух юун. Хог цуглуулаад байх шүүгээ надад үгүйгээс гадна өөрийн эд зүйлсийн хамт нэг муу хантаазны хэлтэрхий байлгахыг хүсэхгүй байна. Нэгэн цагт би үүнийг өөрийнх нь өртгөөс хавьгүй өндөр үнээр худалдан авч билээ. Хэрэв цаад хүн тохиролцож чаддаг байсансан бол би илүү ихийг ч төлөхөөр байлаа. Хүн амьдралдаа уйтгар гунигийг нь сануулах эд зүйлсээр өөрийгөө хүрээлүүлэх дуртай байх үе байдаг л юм санж.

Гэвч уг уйтгар гуниг миний дотор биш хөршийн маань байранд нүүрлэсэн байсан юм. Би цонхны цаанаас өдөр бүр тэдний нэг өрөө рүү хараад байж болохоор байв.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард л гэхэд тэднийд гурван хүн амьдардаг байлаа. Байрны эзэн эхнэр, нөхөр, мөн хувцасны шүүгээний цаана байрлах модон хайрцган дээр унтдаг зарц эмэгтэй. Оюун санаа минь намайг хуураагүй бол долоодугаар сар гэхэд гэрийн эзэд хоёулахнаа үлдсэн. Учир нь, зарц эмэгтэй өөрт нь жилийн гурван рублийн цалин өгч, өдөр бүр хооллож чадах гэр бүл рүү нүүсэн байж.

Харин аравдугаар сард гэрийн эзэгтэй ганцаархнаа хоцорсон. Гэхдээ яг ч ганцаархнаа гэж хэлж болохгүй. Учир нь, байранд нь түүнтэй хамт хоёр ор, ширээ, хувцасны шүүгээ зэрэг олон эд зүйл байсан. Гэвч арваннэгдүгээр сарын эхээр гэрийн эзэгтэй нөхрөөсөө үлдсэн бүх зүйлийг дуудлага худалдаагаар зарж орхисон юм. Тэрээр өөртөө зөвхөн надад буй энэхүү хантаазыг л үлдээсэн байж билээ.

Тун удалгүй арваннэгдүгээр сарын сүүлээр гэрийн эзэгтэй хоосон байрандаа хуучин эд зүйлсийн наймаачинг дуудаж өөрийнхөө шүхрийг хоёр злотоор, нөхрийнхөө хуучирсан муу хантаазыг дөчин грошоор зарсан юм. Дараа нь байрныхаа хаалгыг түгжиж, гадаа талбайгаар тайван гэгч нь алхаад хашааны хаалганы дэргэдэх харуулд түлхүүрээ өгөнгөө хөнгөн цасанд хучигдсан байрныхаа цонхыг нэгэнтээ хараад хашааны цаагуур орон алга болсон сон.
Харин хуучин эд зүйлсийн наймаачин байшингийн өмнөх талбай дээр ганцаар зогсож харагдсан. Тэрээр том нөмрөгнийхөө захыг дээш нь босгоод, дөнгөж сая худалдаж авсан шүхрээ сугандаа хавчуулж, даарснаасаа болж улайсан гараа хантаазаар ороосон байв.

Чингээд:
- Наймаа байна шүү, ноёд, хатагтай нар аа… Наймаа байна! хэмээн орилох аж.
Би түүнийг дуудлаа.
- Сайхан сэтгэлт ноёнтон минь, танд зарах зүйл байгаа юм уу? хэмээн тэр нааш ирэнгээ асууж байна.
- Үгүй дээ. Би чамаас юм худалдаж авъя.
- Тэгэлгүй яахав. Эрхэм ээ, та шүхэр авахгүй биз?… гэж жүүд худалдаачин асууж байна.
Наймаачин эр гартаа буй хантаазыг газар унаган, мөрөн дээрх цасаа гөвөөд, шүхрээ дэлгэхээр хүчилж эхлэв.
- Файн, гэж хэлээд – Энэ цасанд ийм л шүхэр яг тохирно… Сайхан сэтгэлт эрхэм та торгон шүхэр хоёрыг ч авч болно гэдгийг би мэдэж байна. Гэхдээ тэр чинь зун цагт л тохиромжтой байдаг юм…
- Хантаазаа хэдээр өгөх юм бэ? хэмээн би асуув.
- Ямар хантааз? гээд наймаачин эр өмсөж байгааг нь асуугаагүй байлтай хэмээн гайхсан янзтай харснаа гэнэт өнөөх хуучин хантаазыг санаад газраас шүүрэн авлаа.

- Энэ хантааз уу? Эрхэмсэг ноёнтоон, та энэ хантаазыг сонирхоо юу? хэмээн нэлээд эргэлзсэн байдалтай асууж байна. – Сайхан сэтгэлт эрхэм та үүгээр яах гэсэн юм бэ?
- Наадхыгаа хэдээр зарах вэ?
Жүүд худалдаачны нүд нь гэрэлтэж, унжсан хамрынх нь үзүүр улам улайгаад явчихав.
- Та надад нэг рубль л өгчих! хэмээгээд өнөөх хантаазны хамаг л давуу талыг надад харуулах гэсэн мэт дэлгэн барилаа.
- Би чамд хагас рубль өгье.
- Хагас рубль гэнэ ээ?… Ийм хувцсыг уу?… Байж боломжгүй юм!
- Би ганц ч грош нэмж өгч чадахгүй шүү.
- Сайхан сэтгэлт ноёнтон даажигнаж байгаа байлгүй дээ хэмээгээд жүүд эр мөрөн дээр минь алгадсанаа, – Та өөрөө ийм хувцас хэр үнэтэйг мэдэж байгаа шүү дээ. Энэ чинь хүүхдийн хувцас биш, насанд хүрсэн хүний хувцас…
- Хагас рублиэр зарахгүй юм бол цаашаа явж үз. Илүү үнэ би хэлж чадахгүй.
- Ноёнтон минь, битгий уурла! Би үүнийг ердөө хагас рублиэр өгч чадахгүй. Гэхдээ таны бодлыг сонсмоор байна. Үүний жинхэнэ өртгийг та юу гэж үнэлж байна? Би таныг сонсъё. Нуулгүй хэлэхэд үнийг нь би бага зэрэг нэммээр л байна. Гэхдээ таны хүслээр болог.
- Энэ хантааз тавин грошийн л үнэ хүрнэ. Харин би чамд хагас рубль өгье гэж байна.
- Хагас рубль! … За, яахав. Хагас рублиэр ав, ав хэмээн хэлээд миний гар дээр мөнөөх хантаазыг тавив. – Би л жаахан алдана биз. Гол нь би тантай санал зөрмөөргүй байна… Энэ салхийг дээ! гээд тэрбээр цонхны тавцан дээрх бөөгнөрсөн цас руу гараараа чичлээ.

Намайг мөнгөө тоолж өгөх үед худалдаачин ямар нэгэн зүйлийг гэнэт санасан нь илт, миний гарнаас хантаазыг шүүрч аваад халааснуудыг нь тэмтэрч эхлэв.
- Чи юугаа хайгаад байгаа юм бэ?
- Би энд ямар нэгэн юмаа мартчихсан байж магадгүй! хэмээн тэр хамгийн энгийн дуугаар хариулаад, хантаазыг надад эргүүлэн сарвайхдаа:
- Та ядаж арван грош нэмэхсэн болов уу! гэв.
- За, больж үз! гэж би хэлээд хаалгаа онгойлгохоор эргэлээ.
- Таниас хичээнгүйлэн гуйя!… Гэрт маань тун дажгүй үстэй хүрэм байгаа, гэнгээ тэрбээр намайг дагаж, үүдний босго давалгүйгээр хаалгаар толгойгоо цухуйлган:
- Эрхэмсэг ноёнтоон, та хонины бяслаг авчруулах уу? гэж асууж билээ.
Хаалга хаагдлаа… Хэдэн минутын дараа гадаа “Наймаа байна шүү! Наймаа байна!…” хэмээн орилж эхэлсэн бөгөөд намайг цонхоороо харах агшинд тэрбээр өөдөөс минь найрсгаар инээмсэглэн үл ялиг толгойгоо хөдөлгөн мэхийж үзэгдэнэ.
Гадаа харанхуйлтал цас хүчтэй орж байв. Би худалдаж авсан хантаазаа ширээн дээр тавиад, хашааны хаалгаар гарч хаашаа ч юм мэдэхгүй явж одсон хөөрхий хатагтайн тухай, манай хажууханд харагдах цасанд хучигдсан цонхтой түүний хоосон байр, бас хантаазны эзний тухай бодолд автан хэсэг суулаа.

Ердөө гуравхан сарын өмнө есдүгээр сарын яг ийм нэгэн өдөр тэд хоорондоо хэрхэн ярилцахыг би сонсож байсансан. Тавдугаар сард нэг удаа хатагтай ямар нэгэн дуу аялж, харин нөхөр нь сэтгүүл уншингаа инээмсэглэж суусан. Гэтэл одоо…
Манай чулуун байшинд тэднийх дөрөвдүгээр сарын эхээр нүүж ирсэн юм. Тэд өглөө нэлээн эрт босож, гялалзтал арчсан данхан дахь цайгаа хувааж уугаад гэрээсээ хамтдаа гардаг байсан. Эхнэр нь хичээлээ заах гэж, харин нөхөр нь ажил руугаа явдагсан.
Нөхөр нь жирийн нэг алба хаагч байсан бөгөөд хэлтсийн дарга нарынхаа өөдөөс яг л Таатрыг бишрэн ширтэх аялагч мэт хүндэтгэн хардаг тийм л ажилтан байв. Гэлээ гээд тэрбээр бүтэн өдөржингөө шаргуу ажиллах ёстой байлаа. Би түүнийг шөнө дунд ширээний бүүдгэр гэрлээ асаан сууж байхыг нь нэлээд олон удаа харж байсан санагдана.

Эхнэр нь ихэвчлэн нөхрийнхөө хажууд суун юм нэхэж харагддагсан. Хааяа хийж байгаа зүйлээ орхиод нөхөртөө хандаж:
- Одоо болно доо. Унтаж амар, гэж хэлнэ.
- Чи өөрөө хэзээ унтах юм бэ?
- Би юу?… Хэдхэн мөр нэхээд л дууслаа.
- Тэгвэл би ч бас хэдхэн мөр бичээдхэе…
Тэд дахиад л толгойгоо бөхийлгөн тус тусын ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Хэдэн хором өнгөрсний дараа эхнэр нь:
- Хэвтэж амар! Унт! гэнэ.

Заримдаа түүний энэ үгний хариуд цаг маань шөнийн нэг болж буйг заадаг байж билээ.
Тэд залуу л хүмүүс байсан. Тийм ч царайлаг биш, гэхдээ тийм ч муухай царайтай биш. Энгийн л хүмүүс. Миний санаж байгаагаар нөхөр нь махлаг, эхнэр нь нөхрөөсөө үл ялиг туранхайвтар биетэй байв. Гэхдээ би нөхрийг нь жирийн алба хаагч гэхэд арай л тарган байсан гэж хэлнэ шүү.

Бүтэн сайн өдөр үд орчмын үед тэд хамтдаа хөтлөлцөн гарч, салхинд зугаалах бөгөөд гэртээ нэлээд орой ирдэг байлаа. Өдрийн хоолоо бодвол гадуур иддэг байсан биз. Нэг удаа би тэдэнтэй цэцэрлэгт хүрээлэнгийн гол хаалганы дэргэд тааралдаж билээ. Тэд хоёр аяга цэвэр ус, дээр нь хоёр том жигнэмэг авч харагдсан. Тэдний оронд хотын хамгийн даруу оршин суугч ч зэргэлдээх цайны газар цай ууж, гахайн халуун мах, талхтай хамт идэх байсан болов уу.
Гэвч үнэндээ сэтгэл санаагаа өөдрөг байлгахад ядуу хүмүүст тийм ч их зүйл хэрэггүй ажээ. Бага зэрэг идэх юм, их ажил бас эрүүл бие. Бусад нь яаж ийж байгаад л болдог бололтой.
Миний мэдэхийн л хөршүүдэд маань хоол хүнс дутагддаггүй байсан. Үгүй дээ л тэд хийх ажил ихтэй байсан. Харин эрүүл мэндийн тухайд тийм ч сайнгүй байв.

Долоон сарын үед байх, нөхөр нь ханиад хүрсэн санагдана. Гэхдээ нэлээд хүнд өвдсөн байв. Хамгийн хачирхалтай нь, яагаад ч юм бүү мэд, түүний хамраас маш их цус гарч, удалгүй ухаан алдаж унасан юмдаг.
Шөнө болсон байлаа. Эхнэр нь нөхрийгөө орон дээр нь хэвтүүлчихээд гадаа гарч, харуулын эхнэрийг гуйж гэртээ оруулангаа өөрөө эмч дуудахаар гүйж билээ. Таван эмчийн гэрийг мэдэж байсан ч тэрээр нэгийг нь л олж чадсан. Тэгэхдээ бүр түүнтэй санамсаргүйгээр гудамжинд таарсан гээч.

Эмч гудамжны бүүдгэр гэрэлд бүсгүйг хараад хамгийн түрүүнд түүнийг тайвшруулах нь чухал болохыг олж мэджээ. Учир нь, эмэгтэй хэсэг гуйвснаа нэлээд сульдсан байдалтайгаар газар сөхрөн унасан юм. Тэгээд ч харанхуй шөнө гудамжинд хөлсний морин тэрэг байхгүй учир хөөрхий ядартлаа гүйх шаардлагатай болсон хэрэг. Эмч бүсгүйн гараас өргөн босгоод, түүнд чухам юунаас болж цус алдсаныг шууд хэлэхэд бэрх тухай тайлбарлаж өгөв.
- Цус хаанаас ч гоожиж болно. Улаан хоолойноос, гэдэснээс мөн хамарнаас. Уушгинаас маш ховор тохиолдолд цус гарч болно.

Тэгээд ч хэрвээ үргэлж эрүүл, өмнө нь огт ханиалгадаггүй байсан бол…
- Заримдаа ханиалгадаг байсан! хэмээн бүсгүй амьсгаагаа даран байж хариуллаа.
- Заримдаа гэнэ ээ? Гэхдээ санаа зоволтгүй. Зүгээр ханиад хүрсэн ч байж болно.
- Тийм ээ… Ханиад л хүрсэн байх! гэж бүсгүй эмчийн хэлснийг чанга гэгч нь давтан хэлэв.
- Өмнө нь хатгаа авч байгаагүй биз дээ?
- Авч байсан! хэмээгээд бүсгүй зогтуслаа. Энэ удаа түүний хөл бага зэрэг чичирсэн юм.
- Тийм байж. Гэхдээ нэлээд эрт биз дээ? гэж асуунгаа эмч бүсгүйг түшиж авлаа.
- Тийм ээ. Маш эрт, хэмээн яаран хариулаад эмэгтэй – Өнгөрсөн өвөл хэмээв.
- Хагас жилийн өмнө.
- Үгүй ээ, үгүй… Шинэ жил гарахаас өмнө… Маш эрт!
- Тийм бий! Ямар харанхуй гудамж вэ? Дээрээс нь энэ үүлнүүд тэнгэр харанхуйлаад…
Тэд байшинд орлоо. Бүсгүй харуулаас түгшин байж юу болсон тухай асуугаад онцын зүйл болоогүйг мэдэж авав. Харуулын эхнэр ч түүнд одоохондоо бүх зүйл хэвийн, өвчтөн зүүрмэглэж байгаа тухай хэллээ.

Эмч өвчтөнг болгоомжтойгоор сэрээж, үзлэгээ хийж дуусгаад санаа зовох зүйлгүй хэмээн тайлбарлав.
- Би ч бас санаа зовох зүйл биш гэж хэлсэн юм аа хэмээн өвчтөн хариуллаа.
- За, ашгүй гэж эхнэр нь санаа алдаад, нөхрийнхөө сульдсан гарыг атгангаа – Цус ямар ч шалтгаанаар гарч болно гэж би мэдэж авсан. Чиний хамраас цус гоожсон… Чи ийм тарган шүү дээ. Бас дээр нь үргэлж суугаа ажилтай. Сайн хөдөлж байх хэрэгтэй… Тийм ээ, эмч ээ? Түүнд хөдөлгөөн хэрэгтэй, тийм биз?
- Тэгэлгүй яахав! Хөдөлгөөн маш чухал. Гэхдээ таны нөхөр хэдэн өдөр хэвтэх хэрэгтэй байна. Та хоёр хөдөө явах боломжтой юу?
- Боломжгүй… хэмээн бүсгүй гунигтайгаар бувтнав.
- Зүгээр дээ. Тэгэхээр Варшавтаа үлдэж болно. Би эргэж, тойрч байя. Энэ хооронд та хэвтэж амрах хэрэгтэй. Хэрвээ дахиад цус гарвал…
- Юу гэсэн бэ, эрхэм ээ? гэж эхнэр нь сандрангуй асуулаа.
- Зүгээр дээ. Нөхөр тань сайн амарвал энэ нь эдгэрчихнэ…
- Энэ гэж… Хамран доторх нь уу? хэмээн аргадангуй асуув.
- Тийм ээ, хамран доторх нь. Та сайн ойлголоо. Одоо сайхан амарцгаа. Бусдыг нь Бурханд даатга. Баяртай.

Эмчийн хэлсэн үг сүүлийн хэдэн цагийн турш бачуураад байсан дотрыг нь онгойлгож, бүсгүйн сэтгэл уужрах шиг болов.
- Тийм ээ, айх зүйл биш байж! гэж инээмсэглээд нулимсаа арчин нөхрийнхөө хэвтэж буй орны дэргэд сөхрөн сууж, гарыг нь зөөлөн үнсэнэ.
- Сүртэй зүйл биш ээ гээд байхад даа хэмээн зөөлхөн хэлээд нөхөр нь бас инээмсэглэв. – Дайны талбар дээр шархдсан цэргийн цус хичнээн их урссан ч дараа нь эрүүл саруул болчихсон л явж байдаг биз дээ…
- Одоо юу ч битгий ярь! хэмээн бүсгүй нөхрөө тайвшруулав.
Гадаа гудамжинд үүр цайж харагдана. Зуны шөнө ямар богинохон байдаг билээ дээ.

Өвчин санасныг бодвол маш удаан илаарших ажээ. Нөхөр нь ажил руугаа явахаа больсон нь тийм ч хүндрэлтэй зүйл биш байв. Хөлсний ажилчин учраас түүнд чөлөө авах ч шаардлага гарсангүй. Хүссэн үедээ л ажилдаа эргэн орох боломжтой байлаа.
Нөхөр нь гэртээ суухаас өөр аргагүйд хүрсэн тул эхнэр нь долоо хоногт арай ахиу цагаар хичээл зааж, гэр орондоо хэрэгтэй зүйлсээ авч дөнгөнө. Чингэхдээ бүсгүй гэрээсээ өглөө найман цагт гарч яваад өдөр нэг цагийн үед эргэн ирж, нөхөртөө хоолыг нь хийж өгөөд дараа нь дахиад л хэдэн цагаар ажилладаг болов.
Харин оройг тэд хамтдаа өнгөрөөнө. Эхнэр нь харин өмнөхөөсөө арай их зүйл оёж суудаг болсон юм.
Наймдугаар сарын сүүлчээр эхнэр нь эмчтэй гудамжинд таарч билээ. Тэд хамтдаа маш удаан алхсан. Эцэст нь бүсгүй эмчийн гараас бариад:
- Гэлээ ч та манайх руу ирж байгаа ч дээ. Магадгүй, Бурхан ч туслах юм бил үү. Нөхөр маань таныг ирсний дараа маш их тайтгардаг шүү дээ хэмээн гуйв.

Эмч бүсгүйн гэрт очно гэж амлаад явсан аж. Эхнэр нь тэр орой гэртээ уйлчихсан орж ирсэн юм. Нөхөр нь ч өөрийгөө хүчлэн удаан сууснаасаа болоод нэлээд уцаартай, эргэлзсэн байдалтай байх ажээ. Тэрбээр өөрийг нь хичнээн их бөөцийллөө ч удахгүй үхнэ хэмээн хайрт ханьдаа хэлдэг болов. Эцэст нь тэр эхнэрээсээ ийн асуужээ:
- Эмч намайг хэдхэн сар л амьдарна гэж чамд хэлээгүй юу?
Энэ үгэнд эхнэр нь цочих шиг болов.
- Чи юу яриад байгаа юм бэ? Хаанаасаа ийм бодол толгойд чинь орж ирдэг байна аа?
Өвчтөн бухимдаж байлаа.
- Над руу хүрээд ир. Энд! хэмээн огцом хэлээд, эхнэрийнхээ гарнаас шүүрэн авч, Миний нүд рүү хар. Тэгээд надад хэл. Эмч чамд тэгж хэлээгүй юу? гээд халуу төөнөсөн харцаар эхнэрийнхээ нүд рүү эгцлэн ширтжээ. Асар их нууц хадгалсан хэрэм цайз ч энэхүү харцанд нурж унахаар байв.

Гэтэл эхнэрийнх нь царайны өнгө хачин тайван байх ажээ. Тэрээр өөдөөс нь ширтэх зэрлэг харцыг зөөлрүүлэн инээмсэглээд,
- Эмч хэлэхдээ, айх зүйл байхгүй. Гол нь чамайг сайн амрах хэрэгтэй л гэсэн, гэхэд нөхөр нь түүний гарыг тавиад, биеэ чичрүүлэн инээж эхэлснээ, гараараа дохиж:
- Харж байна уу, намайг ямар сандруу болохыг? Надад яагаад ч юм бэ, бүү мэд, эмч өөрөө эргэлзээд байна гэсэн бодол орж ирээд байсан. Гэхдээ… Чи надад итгүүлж чадлаа… Одоо би тайвширлаа…
Нөхөр нь өдгөө улам хөгжилтэйгээр инээмсэглэх ажээ. Харин иймэрхүү сэжиглэсэн байдал түүний царайд дахиж тодроогүй юм. Эхнэрийнх нь зөөлөн, тайван харц өвчтөний хувьд маш том баталгаа болж байлаа.

Тэгээд ч ер нь яасан гэж эхнэртээ уурлах ёстой гэж? Үнэндээ ханиад л байсан. Гэвч заримдаа удаан сууснаас болоод ч тэгсэн үү, хамраас нь цус гарна. Халуурах үе ч байв. Яг ч халуун гэхэд хэцүү, нэг тийм бие зарайх тохиолдлууд бол байсаар л…
Ерөнхийдөө өвчтөн улам л эрүүл чийрэг болж байгаа мэт байв. Яагаад ч юм, холын аялалд гарах хүсэл түүнд маш ихээр төрөх болжээ. Гэвч түүнд хүч чадал л дутна. Заримдаа орондоо яаралгүй, түр зуурын сульдалт нь үгүй болбол гадагш гарахад бэлэн байхаар хувцаслаад сандал дээрээ суун өнждөг байлаа.

Гэвч түүний санааг нэг л зүйл зовооно.
Нэгэн өдөр тэрбээр хантаазаа өмсөхдөө өөрт нь үл ялиг томдох болсныг анзаарсан юм.
- Би ийм турчихсан гэж үү? гэж тэрбээр шивнэлээ.
- Мэдээж, чи бага зэрэг турсан байж таарна шүү дээ хэмээн эхнэр нь тайлбарлаад – Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү гэв.

Нөхөр нь энэ удаа эхнэрээ сайн гэгч ажиглажээ. Эхнэр нь хийж байгаа зүйлээсээ нүдээ огт салгасангүй. Үгүй дээ, энэ удаагийн тайван байдал амжилт олсонгүй… Гэвч эхнэр нь нөхрийнхөө биеийг өмнөхөөсөө дээрдсэн гэж мэдэж байгаа учир санаагаа чилээхгүй байлаа.
Есдүгээр сарын эхээр халуурч байгаа юм шиг бие эвгүйрхсэн байдал нь улам ихсэж, өвчтөн бүтэн өдөржингөө тайван бус байдаг болов.
- Тэнэг юм! хэмээн тэр өөртөө хэлнэ. Зун дуусаж, намар болж байхад эрүүл хүн ч сэтгэл санааны хувьд хямралтай болж болох шүү дээ. Гадаа бүх зүйл л өөрчлөгдөж байна… Харин миний хантааз яагаад өдөр ирэх тусам надад томдох болсныг би ойлгохгүй юм. Миний бие аймшигтайгаар турж байгаа юм байна даа… Гэхдээ бие минь бүрэн эрүүл болоогүй байхад арга ч үгүй байх…

Эхнэр нь нөхрийнхөө ийн ярихыг тун анхааралтай сонссон бөгөөд түүнтэй санал нийлж байлаа. Өвчтөн өглөө бүр босоод эхнэрийнхээ туслалцаагүйгээр нэг ч хувцсаа авч чаддаггүй ч цэвэрхэн хувцаслаад сууна. Харин гадуур хүрэмний оронд нөмрөг нөмөрдөгсөн.
- Сонин юм аа гэж тэрбээр толинд харангаа хэллээ. Надад ямар ч хүч байхгүй байгаа нь үнэхээр сонин шүү. Гэтэл намайг хар даа!
- Мэдээж, царайг яаж ч хувиргаж болно шүү дээ хэмээн эхнэр нь хажуугаас хошуу нэмэв.
- Тийм л дээ. Гэхдээ би тураад байна.
- Чамд тэгж санагдаж байна уу? гэж эхнэр нь их л гайхсан янзтай асуулаа.

Нөхөр нь бага зэрэг бодлогоширсноо:
- Магадгүй, чиний зөв байх… Тийм байлаа ч… Сүүлийн хэдэн өдөр миний энэ хантааз нэг л…
- Тайвширч үз дээ хэмээн эхнэр нь түүний үгийг таслаад, – Чи мэдээж таргалаагүй шүү дээ гэв.
- Хэн мэдлээ. Энэ хантаазаар бол…
- Тэгэхээр чиний тамир тэнхээ чамд эргээд ирсэн байх учиртай биш үү?
- Аанха. Чи мэдээж намайг нүд ирмэхийн зуур л эрүүл болчихоосой гэж хүсэж байгаа. Үгүй ядахдаа би хувцсаа өөрөө өмсчихдөг болмоор байна. Өөрийнхөө биеийг арай гэж захирдаг болохоороо тэгсгээд тэнхээ орчихно… Ингэхэд чи наад шүүгээнийхээ цаана юу хийгээд байгаа юм бэ? гэж тэрбээр гэнэт асуужээ.
- Юу ч биш ээ. Энэ хайрцганд гар нүүрийн алчуур байх ёстой. Гэхдээ цэвэрхэн эсэхийг нь мэдэхгүй юм.
- Битгий тэгж их хүчлээч дээ. Чиний дууны өнгө хүртэл өөрчлөгдсөн сонсогдож байна… Наадах чинь хүнд хайрцаг шүү дээ…

Үнэхээр ч модон хайрцаг хүнд байсан бололтой, эхнэрийнх нь царай үл ялиг ягаарсан байлаа. Гэвч өнөөх л тайван хэвээрээ.
Энэ цагаас хойш өвчтөн өөрийн хантаазанд хамаг анхаарлаа төвлөрүүлэх болов. Хэдхэн өдөр өнгөрөхөд л тэрбээр эхнэрээ дуудан:
- За, хар. Чи өөрөө харсан шүү дээ. Өчигдөрхөн энэ хантааз надад нэг хуруу томдож байсан. Гэтэл одоо миний биед яг таарч байна. Тэгэхээр би таргалаад байгаа юм байна хэмээж билээ.
Мөн нэг өдөр өвчтөн туйлын ихээр баярлачихсан сууж байв. Хичээлээсээ орж ирсэн эхнэртэйгээ тэрбээр нүдээ гялалзуулан байж мэндлээд, сэтгэл нь хөдлөсөн байдалтай ярьж гарлаа.

- Намайг сайн сонс. Би чамд нэг нууцаа дэлгэе… Би энэ хантаазаар чамайг жаахан хуурсан юм. Чиний сэтгэлийг зовоохгүйн тулд би өдөр бүр хантаазныхаа арын бүсийг чангалчихдаг байсан юм. Тийм учраас л хантааз бариу болоод байсан хэрэг… Ингэсээр өчигдөр би энэ бүсний арлыг эцэст нь тултал чангалсан. Удахгүй чамд баригдах нь л гэж би айж байлаа… Гэтэл өнөөдөр… Чи намайг сонсож байна уу? Гэтэл би өнөөдөр, чамд тангараглая, энэ бүсийг чангалахын оронд харин ч сулрууллаа… Өчигдөрхөн надад бага зэрэг томдож байсан бол өнөөдөр барьж байна… Тэгэхээр би одоо өөрийгөө эрүүл болно гэдэгт итгэж байна… Би өөрөө итгэж байна!… Эмч хүссэнээ л бодно биз…

Ийн удаан ярьснаасаа болоод тэрбээр ор руугаа дөхөх хэрэгтэй болов. Гэвч бүсээ чангалахгүйгээр мах сууж, тэнхээ орж буй хүний хувьд хэвтэх биш харин эхнэрийнхээ тэвэрт орон дээрээ хойш налан суулаа…

- Гэтэл, гэтэл! гэж шивнээд цааш нь – Ийм юм болно гэж яаж мэдэх билээ?… Өнгөрсөн хоёр долоо хоногийн турш хантааз минь бариу болоод байна гэж би чамайг хуурч байсан бол өнөөдөр үнэхээр бариу болчихсон байхыг нь харлаа… Тийм шүү, тийм!…
Ийнхүү тэд биесээ тэврэн оройжингоо хамт сууцгаасан. Өвчтөний сэтгэл өмнө нь хэзээ ч байгаагүйгээр хөдлөсөн байв.
- Бурхан минь! хэмээн хэлээд тэрбээр эхнэрийнхээ гарыг үнсэнэ. – Би өөрийгөө ингээд л туран турсаар дуусах нь гэж бодож байлаа шүү дээ. Сүүлийн хоёр сарын дотор өнөөдөр л би анх удаагаа өөрийгөө эдгэнэ гэдэгт итгэж байна.
Учир нь, өвчтэй хүний дэргэд бүгд л худлаа хэлдэг. Эхнэр бол бүр ч ихээр худлаа хэлнэ. Харин хантааз, хантааз хэзээ ч чамайг хуурахгүй!…

Өнөөдөр энэ хантаазыг харвал ард нь байх бүсэн дээр хоёр хүн ажиллаж байсныг та анзаарна. Эхнэрээ тайвшруулахын тулд өдөр бүр бүснийхээ арлыг татаж, чангалдаг нөхөр, бас нөхөртөө итгэл найдвар төрүүлэхийн тулд өдөр бүр уг бүсийг хасаж, оёдог эхнэр.

“Хэзээ нэгэн цагт тэд хоёул хантаазны нууцыг бие биедээ хэлэх болов уу…” гэж бодонгоо би цонхоор тэнгэр өөд ширтлээ.
Тэнгэрт нар алга. Харин цас л маш хүчтэй орж байлаа. Гадаа үнэхээр хүйтэн байх шиг. Булшинд байгаа хүмүүний үлдэгдэл ч даарахаар тийм хүйтэн байна.
Гэхдээ энэ гүн үүлсийн цаана нар байхгүй гэж хэн хэлэх юм бэ?…

Үгийн тайлбар:
Тавин грош – 50 грош 25 копейктэй тэнцэнэ. Харин хагас рубль 50 копейктэй тэнцэнэ.
Злот- Польшийн мөнгөн тэмдэгт. 1 злот 100 гроштой тэнцүү.
Файн – жүүд хэлээр “Зүйтэй” гэсэн үг.

Болеслав Прүс Эх сурвалж www.wikimon.mn

Орчуулсан С.Түвшинжаргал

Бүх цаг үеийн хамгийн үнэтэй гоёлын даашинз

$
0
0
11048
Хепбернны 1954 оны Оскарын наадамд өмссөн даашинз 2011 онд 131 мянган ам долларын үнэд хүрсэн.
The late Princess Diana wore this Catherine Walker silk chiffon evening gown three times: once during a portrait sitting with photographer Terence Donovan, to an opera premiere in 1989 and again at the 1997 Cannes Film Festival. It has been auctioned off with a winning bid of over $137,000. Shop a similar look: Blue chiffon gown, $38, asos.com
Диана гүнжийн 1997 онд Каннын кино наадамд өмссөн цагаан даашинз 137 мянган ам доллараар үнэлэгдсэн.
In 1970, timeless beauty Taylor wore this chiffon number to the Oscars. And in 1999 it was sold for $167,500. Shop a similar look: Faviana sleeveless ruched gown, $99, neimanmarcus.com
Тегер Тейлорын 1970 онд өмссөн даашинз 1997 онд 167.500 үнэ хүрчээ.
At the 2007 Oscars, Blanchett wore a one-shouldered silver Armani Prive dress. All that shimmer (from Swarovski crystals) was worth $200,000. Shop a similar look: Sequined one-shoulder gown, $180, milanoo.com
Кейт Бланшеттын 2007 онд Оскарын наадамд өмссөн даашинз 200 мянган доллараар бүтээгдсэн. Учир нь нэг мөр нь бүхэлдээ Сваровский шигтгээгээр урласан байжээ.
Each pearl on Beyoncé's 2016 Met Gala custom-made latex dress was rumored to cost between $6,000 and $8,000. The exact price is unknown, but given that she was covered from top to bottom in pearls, it's safe to say, she belongs somewhere in our top 10. Shop a similar look: Flower appliqué pearls zip-up evening gown, $200, dresswe.com 
Дуучин Бейнсегийн Мет Гала 2016 наадамд өмссөн даашинзын сувд бүр нь 6000-8000 долларын үнэтэй аж. Бүхэлдээ 200 мянган долларын үнэ өртгөөр бүтээгдсэн даашинз юм.
Hilton wore this $270,000 August Getty gown, studded with 500,000 Swarovski crystals, to the Hollywood Beauty Awards this year. Shop a similar look: Sleeveless sequin gown, $47, nordstrom.com
Парис Хилтоны энэ жил Холливуудын гоо сайхны шагнал хүртэхдээ 270 мянган долларын уг даашинзыг өмсчээ.
The Duchess of Cambridge always looks stunning, but she really wowed us at the 2011 Royal Wedding. Kate's dress, a lace-sleeved gown with an elegant train designed by Sarah Burton, cost $400,000. Shop a similar look: Long sleeve, low-back wedding dress, $549, davidsbridal.com
Мэрилин Монрогийн гоёлын даашинз 1.3 тэрбум ам доллараар борлуулагдсан байдаг.
In 1961, this gown was designed by Jean-Louis Berthaulto specifically for Monroe's Madison Square Garden performance of
Николь Кидманы 1997 онд өмссөн гар урлал бүхий тансаг зэрэглэлийн даашинз 2 сая доллараар зарагджээ.
Made by Christian Dior Haute Couture, this embroidered piece was worn by Kidman to the 69th Academy Awards in 1997. Shop a similar look: Sleeveless green evening dress, $49, metisu.com
Холливуудын жүжигчин Женифер Лауренсийн 2013 онд Оскарт өмссөн гоёлын даашинз 4 сая ам доллараар худалдаалагджээ.

Lawrence looked stunning at the 2013 Oscars in a Dior Couture blush ball gown. She tripped while ascending the stairs to receive her award for Best Actress for her role in Silver Linings Playbook. She joked in an interview,

 

НҮДЭЭР ТАНЬ ШИНЖИХҮЙ

$
0
0

11064

Нүдний хүндэтгэлийн нэр нь мэлмий. Нүд эрчим хүчний хувьсуур болж, түүнийг авах, өгөх хэрэгсэл болдог эрхтэн.

- Баруун нүд нартай, зүүн нүд сартай тохирно. Өгөө, аваатай хүний нүд, хөмсөг урт сэрэвгэр байдаг. Нүдний булан нь доошоо хүн бүтээл муутай, биеэ нөөмтгий. Матрынхны дотор иймэрхүү хүн элбэг.

- Бөлцгөр нүдтэй хүн эрчтэй, удаан ажилладаг болохоороо сүлд хүчээ их үрдэг. Өв тэгш хүмүүсийн нүд зүүнээсээ баруун нь том, эм хүнийх баруунаасаа зүүн нь том байдаг.

- Баруун талынх нь арга, зүүн нь билиг чанарынх. Мэдрэмж сайтай, угаасаа манлайлах авьяастай, эрхэмсэг хүмүүс том нүдтэй байдаг. Аньсага нь үрчлээ ихтэй бол эрх мэдэлтэй явах тэмүүлэлтэйн шинж юм.

- Хэтэрхий дүрэлгэр нүдтэй хүн мөрөөдөмтгий, залхуу, хааяа дэгсдүүлэх талтай. Хар нүдтэй хүн сэргэлэн, цовоо, сониуч байхаас гадна уран үгтэй байх нь элбэг.

- Сэрэмжтэй явахгүй бол хуншгүй загнах, нөхрийг залилахаас ч буцахгүй хүмүүсийн нүд дүгрэг, тогтворгүй байх нь элбэг.

- Уртавтар нүдтэй хүн ухаалаг, онигор хөнхөр нүдтэн хэрсүү, хааяа залирхаг. Ухархай уруугаа лав шигдсэн хөнхөр нүдтэй хүн хирийн юманд итгэх нь бага, хардамтгай, бүтэл муутайдуу байна.

- Цамаан хүний нүдний хоёр булан соотон байдаг. Хялар нүдтэй эр хүн зоримог, эм хүн мулгуудуу. Нүдний цагаан нь шаргалтсан, хөхөлбөртсөн, нулимс цийлгэнэсэн, булан нь улайсан байвал сэтгэл санаа доройтсоных.

- Нүдний холбогч цагаан судалгүй бол энхрий, өр нимгэн, тачаангуйн шинж. Солонгон бүрхэвчний дээр буюу доор нь цагаан судал харагдаж байвал хатуу ширүүн авиртайнх.

- Хар гэгддэг маш бараан, хүрэн, ногоон нүдтэй бол найдвартай, үнэнч, амьдрах тэнхэл ихтэй. Амьдрах тэнхэл муутай хүмүүсийн нүдний солонгон бүрхэвч шар байдгаас гадна цайвар байна.

- Угийн мэдрэмж ихтэй, сайн санаатай, уриалагхан, санасандаа хүрдэг хүмүүсийн нүд цэнхэр байдаг бол цайвар, хүрэн нүдтэй хүн харахад ширүүн төрхтэй боловч тайван, энхрий, өрөвчхөн, хайхрамж муутайдуу байх нь буй.

- Хөхөлбөр, ялангуяа гялалзсан хар нүдтэй хүн хатан зориг, эрч хүч, ажилсаг шинжийг бадраадаг. Уриалагхан, их сайхан сэтгэлтэй, шударга хүн орог саарал нүдтэй байдаг.

- Нөхцөл байдал өөрчлөгдөхийг хурдан мэдэрч хариулдаг, бэрхшээлийг туулж чаддаг, сониуч, хүсвэл хэнийг ч атугай илбэдэж дөнгөдөг хүмүүс бас орог саарал нүдтэй байдаг. Нүдний өнгө үзэл бодол зэргээсээ болоод солигдох нь буй.

- Дээд зовхи нь бөлцгөр нүдтэй хүн амиа бодсон, бусдыг хайрлаж ивээх нь байтугай өрөөлөөс бүхнийг хүртэж байх санаатай.

- Доод зовхи нь дээдэхээсээ бөлцгөр бол хүнд сэтгэл харамгүй ханддаг, өөрөө ч бусдын жаргал, зовлонг хуваалцаж явдаг.

https://www.dglproject.com/index.php/r/1033

Зориод ирсэн нэгнийг нь…

$
0
0

20914651_1676590122416281_631027704514026167_n_500x500

Зориод ирсэн нэгнийг нь
Гомдоож болдоггүй орчлонд
Зовлон нь хүртэл заримдаа
Жаргал болох нь бий

Орхиод явсан нэгнийг нь
Гуйж болдоггүй амьдралд
Оноо нь хүртэл хааяа даа
Алдаа болох нь бий

Хайр горьдсон нэгнийх нь
Нулимс үнэн байдаг шиг
Хайхрах сөхөөгүй нэгнийх нь
Дэргэд ч ижил байдаг уу

Ханиар дутах нэгнийх нь
Ганцаардал үнэн байдаг шиг
Халамж нөмөргүй нэгнийх нь
Хажууд ч адил байдаг уу

Б.МӨНХ-ОРГИЛ
2017.08.21-нд Эх сурвалж http://www.info.mn


Word программыг илүү хөнгөвчлөх 11 арга

$
0
0
word
Word програм оюутан, офисын ажилтан гээд бичиг цаасны ажилтай зууралддаг бүх хүмүүсийн ажлын гол багаж, хэрэгсэл билээ. Гэвч Word дээр ажлыг маш ихээр хөнгөвчлөх функ, комбинациудыг олон жил энэ програм дээр ажилласан хур их туршлагатай хүмүүс хүртэл мэддэггүй. Ингээд Word дээр ажиллахад хугацаа хэмнэж, ажил хөнгөвчлөх аргуудыг та бүхэнд хүргэе.
1. Огноо тавих
Shift+Alt+D товчийг дарахад өнөөдрийн огноо автоматаар тавигдана. Мөн Shift+Alt+T командыг өгөхөд цаг, минут тавигдана.
2. Том үсгээр шивсэн текстийг жижиг үсэг рүү хувиргах
Та санамсаргүй CAPSLOCK дарж, үүнийгээ анзааралгүй текстээ том үсгээр шивсэн бол текстээ идэвхжүүлж байгаад Shift+F3 товчийг дараарай. Ингэхэд текст жижиг үсэгтэй болж хувирна.
3. Текст дунд курсорыг хурдан шилжүүлэх
Текст дунд шилжихэд (← товч, эсвэл → товчийг ашиглахад) нэг нэг үсгээр шилждэг. Харин үүнийг түргэвчлэхийн тулд Ctrl+ ← , эсвэл → товчийг дарахад үг үгээр шилжинэ.
4. Текстээс дэс дарааллаагүй хэсгүүдийг сонгох
Текстээс дэс дараалалд байхгүй хэд хэдэн хэсэг үгсийг зэрэг сонгох шаардлагатай бол Ctrl товчийг дарж байгаад шаардлагатай хэсгүүдээ зэрэг сонгох боломжтой.
5. Copy, Paste хийсэн үйлдлийн түүхийг харах
Home цэсний Clipboard товчийг дарахад тухайн файл дээр Copy Paste хийсэн үйлдлүүдийг жагсаалт харагдана.
6. Текст дунд дэлгэцний зураг (screenshot) тавих
Хэрэв танд текст дунд дэлгэцийн зураг (screenshot) оруулах шаардлага үүсвэл /гарын авлага, заавар боловсруулж байхад их хэрэглэгддэг/  Insert цэс рүү ороод Screenshot товч дээр дараад идэвхтэй байгаа цонхнуудыг зурагны сонголт гарж ирнэ.
7. Хамгийн сүүлд хийсэн үйлдлийг давтах
Хамгийн сүүлд хийсэн үйлдлийг давтахын тулд F4 товчийг дарна.
8. Их хэмжээний текстыг сонгох
Их хэмжээний текстыг сонгохын тулд текстыг эхэнд курсороо авчраад Shift товчийг дарж байгаад текстын төгсгөлд дарахад сонгосон текст бүхэлдээ идэвхжинэ.
9. Хуудсаар хурдан шилжих
– Ctrl+Alt+Page Down — дараагийн хуудсанд очих;
– Ctrl+Alt+Page Up — өмнөх хуудсанд очих;
– Ctrl+Home — хуудасны эхэнд очих;
– Ctrl+End — хуудасны төгсгөлд очих.
10. Шинээр файл үүсгэх
Ctrl+Enter файл шинээр үүсгэнэ.
11. Нууц үг хийх
Файл дахь мэдээллээ нууцлах зорилгоор нууц үг хийхийг хүсвэл File цэснээс Protect document гэж ороод Encrypt with password нүдийг сонгон, нууц үг оруулна.
Эх сурвалж: Бичээч цахим хуудас

Үсний өнгө юуг илэрхийлэх вэ?

$
0
0

03_sqDyxQo

Бүсгүй хүний гадаад үзэмж үргэлж олны нүдэнд ил байдгаараа бидний нэг ёсны “нэрийн хуудас” болж байдаг. Хүний гадаад төрхөөр их зүйлийг шинжиж болно. Жишээлбэл үсний өнгөөр нь тэр хүнийг тодорхойлж болох талтай гэнэ.

Бүсгүйчүүд бид туршилт хийх дуртай хүмүүс. Нүүрээ янз бүрээр будаж янзлаад зогсохгүй үснийхээ өнгийг нэг л өдөр тэс өөр өнгөтэй болгочихдог нь бидний гэм биш зан. Ямар үстэй төрөхөө бид сонгож чадахгүй учраас ямар өнгийн үстэй байхыг хүсдэгээр чиньтаны зан төрхийг тодорхойлж болох юм. Зарим үед санаанд орсон өнгөөрөө үсээ буддаг нь ч гэсэн бидний дотоод ертөнцөд болж буй өөрчлөлтийг эргэн тойрны хүмүүст харуулж байдаг гэнэ шүү.

Шаргал болон улбар шар үс
Шаргал болон улбар шар үстэй бүсгүйчүүд дөлгөөн тайван, тохь тух, амар амгаланг эрхэмлэдэг бөгөөд хайр халамж сайтай эхнэр бөгөөд ээж байдаг. Таны үсэнд тавьсан бага зэргийн алтлаг сор нь таныг энхрийхэн, мөрөөдөмтгий болгож харагдуулна. Харин хурц улбар шар үс бүсгүй хүнийг өөрийгөө бусдаар хүлээн зөвшөөрүүлэх дуртай хүмүүс. Тэд хурц, түрэмгий зантай. Энэ өнгийг сонгох дуртай хүмүүс өөрчлөлтөнд тэмүүлэмтгий, хөгжилтэй, баяр баяслаар дүүрэн хүмүүс байдаг.

Туулайн бөөр модны өнгө буюу элгэн хүрэн үс 
Элгэн хүрэн болон хүрэн үс- ганцаардлын шинж. Уйтгар гунигийн өнгө. Ийм өнгөөр будах дуртай бүсгүйчүүдийн ихэнх нь амьдралын ханиа олоогүй байдаг. Тэгээд ч шоколадан хүрэн үстэнгүүд зөөлөн, бууж өгөмтгий зантай байдаг аж.

Хар үс
Тэгвэл үсээ хар өнгөөр будуулах юм уу, хар өнгийн үсэнд дуртай бүсгүйчүүд гутранги үзэл, түрэмгий, зөрүүд зантай байх нь элбэг аж.

Хөх ягаан буюу чернилэн ягаан өнгийн үс 
Чернилэн ягаан өнгийн үстэй бүсгүй ихэвчлэн гадны нөлөөнд автамтгай, итгэмтгий гэнэн хонгор байх нь элбэг. Энэ өнгө гуниг гутрал, бүхимдлыг илэрхийлдэг. Тиймээс бүсгүй минь ийм өнгөөр үсээ будахын өмнө ямар шалтгаантай вэ гэдгийг эргэцүүлж нэг бодоорой доо.

Цайвар өнгийн үс
Бид нилээд хэдэн өнгийн үсний тухай ярилаа. Гэтэл цагаан шаргал өнгийн үс юуг илэрхийлдэг вэ? Хэрвээ гадны нөлөө дарамтнаас гарахыг тэмүүлдэг бүсгүй байх аваас энэ бол цагаан шаргал үстэнгүүд байж таарна. Түүнээс гадна ийм үстэй бүсгүйчүүд өндөр мэдрэмжтэй, амархан гомдомтгой хүмүүс байдаг. Цайвар үстэнгүүд эргэн тойрныхоо асуудлыг анзаараагүй юм шиг, хөнгөхөн, бүх юмыг сайхнаар харахыг хүсэж байгаа юм шиг амьдардаг.

Харин хэтэрхий цагаан цайвар үстэй бүсгүйчүүд бол эднээс огт өөр хүмүүс. Тэд ихэмсэг, өөрийгөө бусдаас дээгүүр тавих дуртай. Тэд ямар ч өрсөлдөөнийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд өөрсдийгөө ямагт мундаг гэж боддог.

Улаан хүрэн үс эзнийгээ итгэл, өөрчлөлтийг хүлээж байгаа болохыг илэрхийлдэг.

Нүцгэн натур /өгүүллэг/

$
0
0

4a893ad03015f8d1308620412b20c537

Бүсгүй үзэсгэлэнгийн танхим руу явахдаа миний зураг ямархуу болсон бол хэмээн ер бусын догдлолд автан яарч байв. Зураачийн өмнө анх нүцгэлэхдээ жигтэйхэн ичиж билээ. Гэвч үнэндээ мөнгөний хэрэгцээ даанч их байсан болохоор ичих зовох гэгчийг таягдан хаяхаас өөр арга байсангүй. Хоёр мянган төгрөгийн урьдчилгаа авчихаад ганц бие зураачийн ядуухан гэрт орохдоо хачин их жийрхэж байсан нь одоо бодоход инээдтэй ч юм шиг.

Тийм авьяастай зураач гэхэд хувцас хунар, орон гэрийнх нь тавилга, эд хогшил хайш яйш. Будаг ханхалсан өрөөнд нь анх орохдоо хожим нь түүнийхээ авьяасыг биширч мөнгө авахаасаа илүү мөнхөд зуруулахын хүслэнд автана гэж яахан санах билээ.

Зураачийн гарын таталт бийрийн уран хөдөлгөөнөөр яах ийхийн зуургүй цаасан дээр дүр нь тодроод ирэхэд сонин ч юм шиг. Зураач:
-Ганцэцэгээ одоогийн үзэсгэлэнд хэр оролцохоос миний цаашдын хувь заяа шийдэгдэнэ. Тэгэхлээр энэ зураг их чухал. Хоёулаа их л мэрийх хэрэгтэй дээ гэсэн сэн.
Түүнийг нүцгэн зуруулдаг гэж хэн ч мэдэхгүй. Мэдэх юм бол үеийнх нь бүсгүйчүүд чармай нүцгэн зураг олны өмнө тавигдсан байхыг таниад юу ч гэх юм билээ. Хүний нүүр харахын аргагүй ч болох юм билүү хэн мэдлээ. Харин энэ зураач бүсгүйн арьсны өнгө мэнгэ тэмдэг, үрчлээ нугалаа, алганы хээг ч андахгүй.

-Чи бол миний натур. Өөр ямар ч зураач юу ч амласан битгий зуруулаарай. Хамгийн гол нь чиний арьс торго шиг зөөлөн. Уран зурагт энэн шиг чухал юм байхгүй. Би чиний сиймгэр цамцны цаанаас гэрэлтсэн биеийг хараад л мэдсэн. Өөр хэнд ч зуруулж болохгүй шүү. Манайхан адтай энд тэнд явахад чинь харчихаад зуръя гэж гуйж мэднэ. Ядаж энэ үзэсгэлэнг нээгдтэл тэсээрэй хэмээн юу юугүй өөр зураачийн өмнө нүцгэлээд унах юм шиг харамлаж билээ.

Ганцэцэг:
-Яалаа гэж дээ. Би чамд л зуруулна. Чамаас өөр хэний ч өмнө насан туршдаа нүцгэлэхгүй хэмээн ам алдчих шахсан сан. Бүсгүй зуруулж байх үедээ “Энэ намайг нүцгэнээр минь харж суухдаа юу боддог бол, хүсдэг болов уу?” гэсэн саваагүй бодол төрж билээ. Тэр эхлээд “түргэлээсэй, хурдлаасай” гэж боддог байсан бол сүүлдээ аль болохоор удаан янз бүрийн эвлэгхэн хөдөлгөөнөөр зуруулахыг хүсдэг болжээ. Зураачийн нүдний сониуч гярхай харц, яриа хөөрөө, сэтгэл хөдлөл нь цаанаа л нэг өер. Тэр “Жоконда”, “Венера”, “Булга тэвэрч буй гоо хатагтай”, “Сикстиний эх дагина”-д зураачийн бийрийн ид шидээр дүрээ үлдээсэн олон сайхан бүсгүйн тухай, суут зураач Рубенс талийгаач эхнэрээ зургаар амилуулсан, тэр ч бүү хэл тавин гурван настайд нь түүний авьяаст бишрэн дурласан арван зургаан настай бүсгүйг эхнэрээ болгож авсныхаа дараа ч олон дахин зурсныг, хэрэв Рубенс түүнийг зураагүй бол зүйрлэшгүй гоо үзэсгэлэнт Елена бүсгүйн энэ ертөнцийг чимж төрсөн гэдгийг хүн төрөлхтөн мэдэхгүй байх нь шуү дээ гэхчилэн үлгэр домог шиг гайхалтай сонин хачныг сэтгэлд ургатал ярьж, тэр гайхамшигтай хүүхнүүдийн хөргийг үзүүлж тайлбарлана.

Ганцэцэгт хамгийн их таалагдсан нь “Сикстиний эх дагина”. Үрээ хайрласан бас харамласан, гэвч гарцаагүй харь ертөнц рүү илгээхээс өөр аргагүй болсон шаналант залуу эх, түүнд хэн гэгч бодит бүсгүйн амьд дүр шингээ бол гэхчилэн зураачтай уулзах бүрийд Ганцэцэг нэгэн шинэ ертөнцийн үүдийг нээж байгаа мэт санагдана. Магадгүй үүнээс үүдэн зураачид өөрийн эрхгүй сэтгэлийн жолоо алдсан ч юм билүү бүү мэд. Зуруулж суухдаа “би чамд хайртай” гээд хэлчихмээр үе олон гарсан ч эхлээд зураад дуусаг, дараа нь үзэсгэлэн нээгдэг, яг тэр баярт мөчид л хэмээн амаа жимийсэн билээ.

Бүсгүй үзэсгэлэнгийн танхимд орж ирэхэд ханаар дүүрэн зураг өлгөжээ. Үзэгчид нээлтийн ёслолыг хүлээн зураг сонирхоно. Ганцэцэг өөрийн хөрөг, хайртай залуу хоёроо харцаараа хайлаа. Гэтэл яг өмнө нь “Нүцгэн натур” хэмээх ёозгүй хаяг зүүсэн өөрийнх нь дүр тодроод ирлээ. Яах аргагүй Ган-цэцэг мөн. Гэвч тэр өөрийгөө таньсангүй. Хаврын шөнө, тэргэл cap цонхоор шагайж бүсгүйн биеийг эзэмджээ. Хариугүй дэлбээлэн дэлгэрэхийн өмнөх их хүсэл тачъяал ялимгүй гэдийсэн гижиг дүүрэн хүзүү хоолой, хязгааргүй янаглалд хэн нэгнийг урин дуудсан ганцаардал, хоёр гараа сул орхисон, хүүхдэрхүү зөөлөн царайд нь сарны туяа дасаж ядан холбилзоно.

Хагас анисан зовхины завсраар юуг ч онож хараагүй, дотоод ертөнцдөө эзлэгдсэний гэрч манантан суларсан харц… Тэр бүхий л төрх эр хүний хатуу ширүүн rap түүнийг нухчин үнгэхийг тэсч ядан хүлээх мэт. Зураг дээрх бүсгүйн уруул “Ирээч, ирээч дээ, энхрийлээч” хэмээн гуйж байна. Гэгээвчний цаана дөнгөж гөлөглөж байгаа хус мод сарны туяанд нүцгэн бүсгүй мэт цайрч урсан орж ирэх сэрүүн тунгалаг агаар хүртэл энэхүү дурлалаа багтааж ядан орчинг дэвэргэнэ. Буйдангийн час улаан бүтээлэг хүртэл сандчин хөглөрч бүсгүйн байж ядсан сэтгэлийн догдлолыг дэврээнэ. Бүсгүй зургийг гайхан биширлээ. “Тэр надад дуртай юм байна. Зүгээр нэг зураачийн нүдээр хараагүй юм байна. Тэр миний өөрт нь хайртайг мэддэг юм байна” гэсэн баяр хөөр харван орж ирэхэд зүрх нь зогсчих шиг боллоо.

Төдөлгүй үзэсгэлэнгийн нээлт болж зураач Батцэрэнгийн “Нүцгэн натур” тэргүүн байр эзэлснийг зарлахад бүсгүй байж ядан догдлов. Хайрт залуугаа “Баярлалаа чамд” гээд нүд дүүрэн инээмсэглэн ирэхэд нь л цээжний чанд дахь үгээ хэлж орхино. Дүүрсэн хэрэг” хэмээн бодож байв. Түүнд баяр хүргэх хүн даанч олон болохоор тэр бүсгүйг онож харахгүй л байлаа. Ганцэцэг баглаа цэцгээ цээжиндээ тэвэрч аажуухан дөхөж очлоо.

Тэр сая л бүсгүйг харж “Баярлалаа чамд, маш их баярлалаа. Одоо чи эрх чөлөөтэй болсон. Чи одоо өөр хэнд ч зуруулж болно” хэмээн огт ажиггүй хэлээд баяр хүргэхээр ирсэн өөр хүний зүг эргэлээ.

Бүсгүйн нүднээс юунд ч хаагдаж боогдохгүй сул асгарах нулимсан дунд өнөө гайхамшигт хөрөг урсан алга боллоо.

Эх сурвалж: Ц.Түмэнбаяр

Орос цэргүүд 1945 онд хоёр сая герман эмэгтэйг хүчирхийлсэн

$
0
0

5287687d232f1084big

2008 онд “Берлиний эмэгтэйчүүд” гэдэг кино гарсан нь германчуудыг ёстой шокод оруулах нь тэр. Гэхдээ германчуудыг гэхээсээ дэлхийн хоёрдугаар дайнаар фашизмаас дэлхийг аварсан гэдэг оросын чөлөөлөгч зөвлөлтийн улаан армийг нэгмөсөн харлуулж орхисон гэж болно. Киноны үйл явдлыг  1945 оны дөрөвдүгээр сарын 20-нд Гитлерийн төрсөн өдрөөр бөмбөгнөөс хоргодох байранд байсан   сэтгүүлч эмэгтэй Марта Хиллерсийн тэмдэглэлийн дэвтрээс сэдэвлэсэн байна. Берлинг зөвлөлтийн цэрэг эзэлсний дараа түүнийг орос цэргүүд нэг биш удаа хүчирхийлжээ. Ийм хувь зохиол  германы хэдэн зуун мянган эмэгтэйд яг л адил тохиож. Бөмбөгөнд нурж сүйдсэн хотын гудамжинд орос цэргүүдийн “Алив эмэгтэй наашаа” гэсэн хашгираан тасардаггүй байсан гэдэг.

Дайны дараа хоёр герман энэ талаар таг дуугүй байсан, зүүн буюу БНАГУ болохоор ЗХУ-ын анд нөхөр байсан, баруун германд болохоор хохирогчид, тэдний гэр бүлийнхэн үндсэндээ гэр бүлийн нууц болгон хав дарсан гэнэ. “Берлиний эмэгтэйчүүд” киноны гол дүрд тоглосон Нина Хонс хэвлэлд “Аль аль талдаа л чимээгүй өнгөрөөсөн. Эрчүүд нь болохоор фронтод юу болж байсныг ярьдаггүй, эмэгтэйчүүд нь өөрсдийнхөө зовлонг дурсдагүй байсан” гэж ярьжээ.

2001 онд 90 насандаа нас барсан Марта Хиллерс ч энэ бүхнийг дэлгэхдээ айж байж. Ном нь 1950-иад онд АНУ, Их британид хэвлэгдсэн ч германы тал хэвлэхээс татгалзжээ. Ер нь мэдээж хэн л өөрийн ээж, эхчүүд, эмээгийнхээ талаар ил дэлгэхийг хүсэх билээ дээ. Тэмдэглэлийн дэвтрийг кино болгохдоо ч зарим аймшигтай явдлыг оруулаагүй гэдэг. Киноны үйл явдал болохоор орос цэргүүдэд байнга хүчиндүүлэхээс сэрэмжлэхийн тулд оросын офицерт  биеэ үнэлж байгаа эмэгтэйн тухай гарна. Ийм байдлаар олон немц бүсгүй амьд үлдэж, нурж сүйрсэн эдийн засгийн үед хүүхдүүдээ тэжээж байсан гэдэг.
“Харин орос цэргүүдэд хүчиндүүлсэн олон эмэгтэй амиа хорлож байсан. Маш олон нь халдварт өвчин авч, үр хөндүүлж, бас хүүхэд төрүүлж байсан” гэж нийгэм судлаач Ренат Майнхоф хэлжээ.

Үнэхээр ч 1945-48 онд Германд жилдээ хоёр сая эмэгтэй үр хөндүүлж байсан баримт үүнийг гэрчилнэ. 1947 онд зөвлөлт засаг бэлгийн замын халдварт өвчин их дэлгэрсэнтэй холбогдуулаад өөрийн цэргүүдийг орон нутгийн иргэдтэй харьцах асуудлаар хатуу цээрлэл үзүүлдэг болсон байна.
Английн түүхч Энтони Бивор Дэлхийн хоёрдугаар дайны тухай номдоо 1945 оны дундуураас зөвлөлтийн цэргүүд германы газар нутагт хоёр сая эмэгтэйг хүчирхийлсэн гэсэн тоо дурдсан байдаг.


Немцийн болон зөвлөлтийн архиваас авснаа зохиогч зөвхөн Берлинд гэхэд л улаан армийн цэрэг дайчид 130 мянган эмэгтэйг хүчиндсэнээс 10 орчим мянга нь үүний дараа амиа хорлосон гэжээ. Үүнээс гадна түүний “Берлин: 1945 оны аймшиг” гэсэн номд  улаан цэргүүд зөвхөн герман эмэгтэйчүүдийг төдийгүй бөөнөөр хорих лагериас чөлөөлөгдсөн зөвлөлтийн эмэгтэйчүүдийг ч хүчиндэж байсан” гэсэн байдаг. Ийнхүү зөвлөлтийн цэргүүд чөлөөлөгдсөн бүхий л нутаг дэвсгэрт ийм хэрэг үйлдсэн гэж баталжээ. Бивор номдоо “Дайны үед эрчүүдийн бэлгийн амьдрал нь нийгмийн хэм хэмжээнээс хэтэрч, сахилга бат, ичиж зовох тухайд ямар ч ойлголтгүй  байсан” гэсэн байна.

Гэхдээ бас зохиогч үүнийгээ фашистууд Зөвлөлтийн нутагт юу хийсэн билээ хэмээн харьцуулж, орос цэргүүдийн гэм бурууг “зөөллөжээ”. Их Британи дахь Оросын Элчин сайд Григорий Карасин мэдэгдэл хийж энэ номыг “завхарсан зүйл” гээд бүгд худал зүйл гэсэн байна. ОХУ-ын ШУА-ийн профессор, ХХ зууны дайны түүх судлалын төвийн хэлтсийн эрхлэгч Олег Ржешевский ч бас энэ бүхнийг баримтаар нотлох аргагүй гэжээ. Түүнийхээр бол Биворын ном нь судалгааны бүтээл гэхээсээ дуулиант роман гэнэ.

Оросын эрдэмтэд ер нь нацистуудын зөвлөлтийн нутаг дэвсгэрт үйлдсэний аяганы хариуг  улаан цэргүүд  барих ёстой байсан, харин  ч Улаан арми, холбоотнууд нь немцүүдэд энэрэнгүй хандсан гэж байна.
Британийн Глазгогийн их сургуулийн түүхч, профессор Эван Маудсли эцсийн эцэст эмэгтэйчүүд дайны золиос болж байгаа нь анхны тохиолдол биш гэсэн бол Лондоны түүхч Ричард Овери зөвлөлтийн цэргүүд өөрсдийнхөө эмэгтэйчүүдийг хүчиндээгүй гэжээ.


Гэхдээ л энэ бүхнийг түүхэн баримтууд нотолж байна л даа.
Гвардийн наймдугаар армийн улс өрийн газрын дарга, хошууч генерал М.Скосыревын 1945 оны дөрөвдүгээр сарын 25-нд бичсэн илтгэлд “Цэргүүдийн зүгээс эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, дээрэм хийх, танхайрах явдал сүүлийн өдрүүдэд эрс багасч байна. Суурин газар бүрт ийм гэмт хэрэг 2-3 бүртгэгдэж байгаа нь өмнөхтэйгээ харьцуулахад эрс багассан тоо юм” гэжээ.
Белорусын нэгдүгээр фронтын улс төрийн газрын дарга дэслэгч генерал С.Галажевын 1945 оны тавдугаар сарын 31-нд илгээсэн илтгэлд бас “Фронтын анги нэгтгэлүүдээс германчуудтаөй зүй бусаар харьцах явдал гарч байгааг шууд хэлэх нь зүйтэй. Ийм явдал ихэвчлэн гэр бүлийнхэн нь немцүүдйин зэрлэг аллагын золиос болсон, хувийн өшөө авах гэсэн хүмүүсээс гарч байна” гэж бичсэн нь ч бий.

Оросын сэтгэл судлаач Михаил Решетников “Өнгөрсөн хийгээд ирээдүй цагийн баатарлаг үйлсийн сэтгэлзүй” судалгааны ажлаараа 1992 онд Берлины кино наадамд 1945 онд зөвлөлтийн цэргүүд Герман, Польшид хоёр сая эмэгтэйг хүчиндсэн гэдгийг нүдээр үзсэн хүний яриагаар баримтат кино болгон үзүүлсэн байдаг. Нүдээр үзсэн хүмүүсийн гэрчилснээр бол тэр үед 15-16 настай байсан герман охидыг  орос цэргүүд 100 удаа хүртэл хүчиндэж байсан гэсэн байна. Тэгээд хамгийн аймшигтай нь эл хэргийнхээ гэрч болгож, өөрөө хэрэгт татагдахгүйн тулд охидыг хүчирхийлснийхээ дараа буудан алдаг байсан гэнэ.

Эх сурвалж: www.assa.mn

Орчин үеийн Рапунзель охин

$
0
0

6388caca962e6d0863cf780f583ec125

Уг эмэгтэйг Андреа Кольсон гэдэг бөгөөд тэрээр 33 настай, үсний урт нь 1 метр 63см-ын урттай. Тэрээр хэлэхдээ: “Хүмүүс надаас нэг л хэвийн асуулт асуудаг тэр нь: Чиний үс жинхэнэ үү? гэж асуудаг л даа, би тэр бүгдэнд нь тиймээ энэ миний өөрийн үс би бараг хэзээ ч үсээ будуулж байгаагүй мөн тайрч байгаагүй өөрөөрөө ургуулсан гэж хэлдэг.” хэмээн хэлжээ. Бүсгүй гэрээсээ гарахаасаа өмнө нэг цагийн турш үсээ янзалдаг.

Сардаа нэг удаа үсний маск өөрийн гараар хийдэг бөгөөд жор нь гэвэл өндөг, кокосны масло мөн оливын тосоор үсээ арчилдаг байна.

Viewing all 2285 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>