Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all 2285 articles
Browse latest View live

Хов жив аз жаргалыг авчирна

$
0
0

f88e6c9cafe11d16great

Наташа Брондиногийн тэргүүлсэн Италийн хэсэг эрдэмтэд Павиягийн их сургуулийн хэдэн арван оюутан бүсгүйг цуглуулаад судалгаа явуулжээ. Тэдгээр оюутнууд нэг нэгэнтэйгээ танил байсан аж. Оюутнуудыг бүлэгт хуваагаад хяналтын сорил авахын өмнө хаалганы цаана хүлээж байхыг хүсэв. Үнэн хэрэг дээрээ тийм сорил авахыг бодсонгүй. Бүлэг болгоны хажууд албаар танихгүй хэдэн оюутан, жүжигчдийг байршуулжээ. Мэргэжлийн жүжигчид оюутан охидтой яриа дэлгэж, тэдэнтэй хов жив ярьсан байна. Жишээ нь, нөгөө бүлэгт багтсан оюутан охин жирэмсэн болсон гэх цуу яриаг дэлгэв.

Энэхүү туршилтын эцэст сорилд оролцсон оюутан бүсгүйчүүдийн шүлсэнд шинжилгээ хийснээр хов жив нь окситоцины түвшин, гэр бүлийн аз жаргал хийгээд нийгмийн ойр дотно байдлын дааврын хэмжээг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ. Харин сэтгэл хямралын даавар болох кортизолын хэмжээ бүсгүйчүүдийн цусанд багасаж байсан гэнэ. Хэн нэгний нууц, амьдралыг хов жив болгон ярих нь окситоцины хэмжээнд нөлөөлж байв. Элдэв хов жив ярих нь охид, бүсгүйчүүдийг нэгдмэл бодолтой болгодог гэдэгт судлаачид итгэлтэй байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn


Хүн ухаантай болох тусам ганцаараа байх дуртай болдог байна

$
0
0
untsug.mn_0502-uhaantai-humuus-1

The British Journal of Psychology сэтгүүлээс явуулсан нэгэн сонирхолтой судалгааны дүнг та бүхэнд танилцуулж байна. Тус судалгааны зорилго нь хүний оюун ухааны чадвар нь хүмүүстэй харилцах, харилцаанд хэрхэн нөлөөлдөг тухай судлах байсан юм. Нэг ёсондоо хүний найз нөхөд, гэр бүлийнхэн нь хүмүүст хэрхэн нөлөөлдөг тухай судалжээ.

Судалгааны өмнө хотод амьдардаг иргэд хөдөө, орон нутагт амьдардаг иргэдээс илүү аз жаргалтай байдаг хэмээн үзэж байжээ. Учир нь хотод хүмүүс хоорондоо илүү их харилцана. Тэд гэр бүл, найз нөхөдтэйгээ уулзахын тулд их зам явах шаардлагагүй. Ойр дотнын хүмүүстэйгээ их цаг зарцуулах учир илүү аз жаргалтай байна гэж тооцжээ.

Судалгаанд 18-28 насны нийт 15 мянган хүн хамрагдсан байна. Судалгааны дүнд эрдэмтдийн таамаглал нотлогдож, хүн хэдий чинээ бусадтай харилцана, төдий чинээ аз жаргалтай байдаг нь тодорхой болсон байна. Гэтэл судалгааны явцад бас нэгэн сонирхолтой дүн гарчээ. Өндөр оюун ухааны чадвартай буюу ухаантай хүмүүс ганцаараа байхдаа илүү аз жаргалтай байдаг гэсэн дүн гарчээ. Ийм хүмүүс найз нөхөд болон ойр дотнынхонтойгоо уулзаж байхдаа уйдаж, сэтгэл нь шаналж эхэлдэг байна.

Кэрол Грэм хэмээх өөр нэгэн судлаач үүнийг дараах байдлаар тайлбарлалаа:

Өндөр оюун ухааны чадвартай хүмүүс өөрийн цагаа илүү үр дүнтэй зарцуулахыг хүсдэг. Тэд урт хугацаанд ашиг авчрах том хэмжээний асуудал, бэрхшээлийг шийдэх үедээ л аз жаргалыг мэдэрдэг байна. Тийм учраас өдөр тутмын энгийн харилцаанаас илүү тулгамдаж буй асуудлыг шийдэхийг хүсдэг болох нь тогтоогджээ. Ийм хүмүүсийн хувьд найз нөхөдтэйгээ уулзах нь уйтгартай санагддаг байна. Тэд бол хэцүү даалгавар гүйцэтгэх дуртай, үүнийгээ сайн гүйцэтгэж чаддаг ч, хүмүүстэй харилцахдаа маруухан хүмүүс юм. Тэд бусдад өөрийгөө ойлгуулж чаддаггүй учир, танилын хүрээгээ тэлэхийг хүсдэггүй байна.

 

Монгол бүсгүйтэй гэрлэх гадаад эрчүүдэд хэлэх үгс

$
0
0

B07x8BGCMAAYQvF

Хаан угсаанд халдаж

Хатан биеийг нь эзэмдэхээр

Халх бүсгүйд санаархагч

Харь газрын эрчүүдэд зориулж

Хамгаалах ёстой эрийн нэр барьж

Хэдэн үг дайж хэлэхгүй бол горьгүй нь

Бөхийж мэндэлдэг танай ёсноос холуур

Бүх л үгийг чинь дагадаг боол зангаас сэхүүн

Уурлаж гэмээ нь аадартай тэнгэрээс ширүүн

Уяарч гэмээ нь урсгал мөрөн шиг дөлгөөн

Монгол бүсгүйн занг та нар хэзээ ч ойлгохгүй

Мөнгөөр худалдаж авдаг бараа чинь тэд биш

Эртнээсээ тэд хүндлэл дунд холбирсон

Эрин цагтаа дуурсагдсан хатдын удам

Өнөө ч тэдэнд язгууртан зан

Үл мэдэг ихэмсэглэл гэж байдаг юм

Гэрийн чинь зарц мэт цэвэрлэгээ хийж

Биеийн чинь боол мэт иллэг хийж

Хэлсэн бүхэнд чинь үг дуугүй захирагдаж

Харцны чинь аясаар хөдөлнө гэвэл гонжийнжоо

Эм хүнийг дорд үзэж

Элдэв заншил хүчлэн тулгадаг

Эртний мугуйд ёсондоо идэгдсэн

Энэтхэг хүн хань болохгүй

Охин үрээ ад үзэж

Олдсон дариуд нь устгаж орхидог

Хэнээс төрдгөө мартах шахсан

Хятад занд хатад минь тэсэхгүй

Нүүрийг нь халхалж гивлүүр зүүлгээд

Нүгэл тоочиж судар айлдах

Гарыг нь гавлаж олны өмнө

Чулуугаар нүдлэх Араб эрст гоёдно

Хүний эрх, эрх чөлөө ярьж

Хүүхэн бүхэнд тэгш ханддаг мэт загнаж

Соёлч боловсон дүр эсгэх мөртөө

Хийсэн үйлдлийг нь гоочилж

Харагдах зүсийг нь шилж

Хэн нэгэнтэй харьцуулж

Өөрөө өөртөө тааруулах гэсэн

Өрнийн элдэв эрчүүд хүртэл

Монгол эмэгтэйн омоглон занд

Удаан тэсэхгүй бэргэж одно

Цагийн аясаар дэлхийн бөмбөрцөг хавтгайрч

Хөгжлийн буянаар холын газар ойртож

Монгол хүн танай нутагт олширч

Та нар манай энүүгээр ихэссэн

Хүн л юм хойно харц тулгарч

Дурлал асахыг үгүйсгэхгүй

Хүүхнүүд маань сайхан харагдаж

Хүсэл чинь оргилохыг буруутгахгүй

Өнгө дагасан хөгжилд чинь татагдаж

Өөдөө амьдрах итгэлээр жигүүрлэж

Мөнгө цацсан түрийвчид чинь найдаж

Мөрөөдөлд умбаж эхнэр чинь болсон

Ганц нэг эмэгтэй байдаг нь ч гэсэн үнэн

Гарцаа байхгүй тэд Монгол хүн тул

Эртнээс ирсэн хатан зангийг нь хүндэлж

Хааяа гардаг адайр зангийг нь аргадаж

Эцгээс ирсэн эрх зангийг нь өөгшүүлж

Хайрлаж чадвал харь хүргэн гэж голохгүй

Монгол эхээс гарсан үрийг чинь

Эрлийз хурлийзаар нь дуудаж ялгаварлахгүй

Гэхдээ санаж явах хоёр зүйлийг

Гэрт минь ирж хүүхнийг минь авч явах

Гадаад хүн танд онцгойлон захья

Ямар ч баян улсын иргэн болсон

Ямар ч зүстэй хүний эхнэр болсон

Монгол хүн Монголоороо үлддэг

Монголоо гэх сэтгэлээ хэзээ ч гээдэггүй

Шилэн барилгын чинь оройгоос тэнгэр үзэхгүйдээ бухимдаж

Шорон шиг хотын чинь захад мал харахгүйдээ гуниглаж

Урсах голын чинь үнэрт дотор нь хааяа эвгүйрхэхэд

Усны тунгалаг нь миний нутагт бий гэж гарцаа байхгүй хэлнэ

Хэрэв зээ эх оронд минь халдах дайсан та нар болбол

Хэнээс ч айлгүй цэрэг болдог Хатан зантайг нь мартаж болохгүй

Хөгжил буурай гэж нутаг орныг нь гоочилбол

Хөдөөгийн амьдралын сайхныг ойлгуулах гэж хичээнэ

Хүний нутгаас илүү гэж Монголоо тэд өмөөрнө

Хөгжингүй орноос чинь баян гэж уурлаж унтууцна

Монгол хүнд нутгийг нь битгий муулаарай

Эмэгтэй хүний эмзэг турьхан биед нь

Эр хүний бахим гараар хүрч

Гил хархан гэзэгнээс нь ширхэг үс унавал

Гэмгүй алаг нүднээс нь дусал нулимс гарвал

Өмөөрч ирдэг Монгол эрс байгаа гэдгийг

Өөрөөс чинь хамгаалах сая эрчүүд бий гэдгийг

Зүсээрээ хуурч, мөнгөөрөө даллаж, учралаараа суусан

Зүсэн зүйлийн хэлтэн мэдэж автугай

Нэгэн цагт бид дэлхийн дайдыг эзэлж явсан эрс

Нэг л хүүхнээ өмөөрч дэлхийтэй тулалдахад ч бэлэн эрс

С.Амаржаргал

2017-05-05

72 дахь удаагийн ялалтын баярын сонин хачинаас

$
0
0

Eggi Mongolian-н зураг.Аугаа Эх орны дайнд ЗХУ өөрийн холбоотнуудын хамтаар ялалт байгуулсаныг билэгдэж жил бүр цэргийн парад зохион байгуулдаг уламжлалтай. Энэ холбоотны тоонд Монгол Улс маань багтаж, бидний өвөө, эмээ нар маань дайны эхний өдрөөс эцсийн өдөр хүртэл нь зөвлөлтийн ард түмэнтэй үргэлж хамт байж бүгдийг фронтод, бүхнийг ялалтын төлөө зориулж байсныг дурсахад таатай байна.

 2017 онд ОХУ-д явагдах Ялалтын парадын онцлог зарим тоо баримтууд, шинэ содон зүйл, зэвсэг техникийн талаар товч өгүүлье. Марш тактикийн тэмцээн, олон улсын сургууль болон цэрэг халах, татлагатай холбоотой зав бага ажил дээрээ хонох тохиолдол олон гарч байгаа учраас интернетэд тэр бүр орж чадахгүй байгааг ойлгоно уу.

72 ДАХ УДААГИЙН ЯЛАЛТЫН ПАРАД

1. Хугацаа: 2017 оны 5 дугаар сарын 9-ны 10.00 цагт
2. ОХУ-ын 28 хотод ялалтын парад явагдана.
3. Ялалтын парадад 90 гаруй мянган цэргийн алба хаагчид оролцоно.
4. Энэ удаагийн парадад анх удаа Арктикийн эрс хүйтэн бүсэд зориулан бүтээсэн зэвсэг, техник оролцуулж анх удаа олон түмэнд дэлгэн үзүүлэх гэж байна. Энэ нь ОХУ-ын ашиг сонирхол уг бүсэд их байгаа гэдгийг дэлхий дахинд харуулж байна гэж ойлгож болно. Ойрын зайд цэргийг агаарын довтолгооноос хамгаалах зориулалттай зенитийн пушки-пуужин хосолсон “Панцирь-СА” цогцолбор, зенит-пуужингийн “Тор-М2ДТ” цогцолборуудыг цасны цагаан-хар хосолсон өнгөөр будсан техник анх удаа улаан талбай дээгүүр явж өнгөрнө. Уг цогцолборууд нь гинжит ДТ-30 “Витязь” машин дээр суурилсан нь ямар ч газар тухайлбал намаг, ус, шавар, цасанд хөдөлгөөн үйлдэх боломжийг олгож байгаа юм. Зенит-пуужингийн “Тор-М2ДТ” цогцолбор нь 4,8 секундын хугацаанд 15 км-ийн зайд/өндөр, алслалт адилхан Р.Э./ илэрсэн дайсны 4 агаарын “бай”-д нэгэн зэрэг гал явуулах боломжтой. Харин “Панцирь-СА” цогцолбор нь 4-6 секундын хугацаанд 15 км-ийн өндөрт, 20 хүртэл км-ийн зайд нисэж буй нисэх онгоцноос эхлээд жижиг хэмжээтэй нисгэгчгүй дроныг хүртэл устгах боломжтой юм.
Eggi Mongolian-н зураг.
5. Москва хотод болдог агаарын парадын төгсгөлд оросын нисэх хүчний “асс”-уудаас бүрдсэн “агаарын шоу”-ны үзүүлбэр болдог. Өмнө нь агаарын үзүүлбэрийн “Стрижи” багийхан “МиГ-29″ онгоцоор үзүүлбэр үзүүлдэг байсан юм. Харин энэ удаа “Русские витязи” багийн гишүүд “Су-30СМ” загварын хүнд сөнөөгч онгоцоор анх удаа агаарын үзүүлбэр үзүүлэхээр бэлтгэж байна. Оросууд Сири Улсад явуулсан агаарын дайралтад энэхүү “Су-30″ онгоцыг амжилттай ашигласан гэдгийг санаж байгаа байх.
6. 72 дахь удаагийн парадад оросууд анх удаа эргийн хамгаалалтын “Бал” болон “Бастион” пуужингийн цогцолборыг үзүүлэх гэж байна. Балтийн тэнгисийн флотын дайчид уг пуужингийн системийг зэвсэглэлд хүлээж аваад удаагүй байгаа юм. Уг систем нь 500 км-ийн зайд далайн мандал дээр буй дайсны дурын “бай”-г “Х-35″/”Оникс” загварын пуужингуудыг ашиглаж устгах боломжтой. Уг цогцолборыг агаарын дотолгооноос хамгаалах “С-400″, оператив-тактикийн пуужингийн цогцолбор “Искандер”-тай холбож ашиглавал илүү үр дүнтэй бололтой.
Eggi Mongolian-н зураг.
7. Оросын өсвөр үеийн “Юнармия” хөдөлгөөний төлөөлөгчид анх удаа парадад оролцоно. 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдөр армийн генерал С.Шойгун санаачлагаар байгуулагдсан уг хөдөлгөөн БХЯ, “Арми, нисэх болон флотод туслах сайн дурын нийгэмлэг”, “Армийн спортын төв клуб”-тэй хамтран ажилладаг билээ. Хөдөлгөөний гол зорилго нь залуу үеийн анхаарлыг Орос улсын газар зүй, түүх, ард түмэн, баатрууд, эрдэмтэдийг алдаршуулах замаар татах явдал юм. Байгуулагдсан цагаас хойш уг хөдөлгөөнд 11-18 насны 30 мянган хүүхдүүд нэгдээд байгаа гэнэ.
8. Хуучин мөртлөө шинэ танк “Т-72Б3М”. Энэ удаагийн парадад оросууд алдарт “Т-72″ танкийн цуврал болох “Т-72Б3М” загварын танкийг оролцуулж байна. “Танкийн биатлон”-д оролцож дэлхий дахинд танигдсан “Т-72Б3″ танкийн сайжруулсан хувилбарыг 2016 онд бүтээж зэвсэглэлд оруулжээ.
9. Энэ жил Санкт-Петербург хотод зохиогдох цэргийн парадад анх удаа агаар-сансарын цэргийн хүчин оролцох ажээ.
Р.Энхболд
undesten.mn

“Та их үзэсгэлэнтэй юм”

$
0
0

9190

Аялсан бүх газар нутгийг үргэлж өөрийн гэр шигээ мэдэрдэг Mehmet Genç бол Туркийн аялагч, зурагчин. Genç нэгэн сонирхолтой, сэтгэл хөдлөм төслийг хэрэгжүүлсэн нь уулзсан хүн бүрд маш энгийнээр “Та их үзэсгэлэнтэй юм” гэсэн өгүүлбэрийг хэлэх байв. Аяллынхаа туршид таарч байсан хүмүүст энэ өгүүлбэрийг хэлээд тэдний хариу үйлдлийг гэрэл зураг болгон буулгасан байна.

Genç өөрийн хүсэл тэмүүллээ дагаж аялагч, зурагчин болохоосоо өмнө IT-ийн чиглэлээр Стамбулд 6 жилийн турш ажиллаж байв. Тэрээр ”Заримдаа тэнэг алхам таны амьдралын хамгийн зөв шийдвэрийг гаргахад тусалдаг” хэмээн хэлсэн байна. Доорх зурагнуудаас эгэл эмэгтэйчүүдийн “Та их үзэсгэлэнтэй юм” гэсэн өгүүлбэрийг сонссоны дараа тэдний хариу үйлдэл ямар гэнэн, хонгор байгааг хараарай.

smile-project-very-beautiful-rotasz-seyyah2-5819e6f61d134__880

 

smile-project-very-beautiful-rotasz-seyyah4-5819e70009f45__880

smile-project-very-beautiful-rotasz-seyyah5-5819e7072c338__880

smile-project-very-beautiful-rotasz-seyyah6-5819e70c37f3d__880

smile-project-very-beautiful-rotasz-seyyah7-5819e714bbfde__880

smile-project-very-beautiful-rotasz-seyyah9-5819e7257ce29__880

smile-project-very-beautiful-rotasz-seyyah10-5819e74331310__880

smile-project-very-beautiful-rotasz-seyyah12-5819e751866ba__880

smile-project-very-beautiful-rotasz-seyyah17-5819e7704fee5__880

smile-project-very-beautiful-rotasz-seyyah18-5819e7746ede9__880

smile-project-very-beautiful-rotasz-seyyah19-5819e779494ff__880

smile-project-very-beautiful-rotasz-seyyah14-5819e76039eca__880

Erhvn.mn

Айлын хүүхэн /өгүүллэг/

$
0
0

14944061185912d3e609972

Зуслангийн айлууд хэдийнэ төвхнөж дуусаад, зуны халууныг аагиж ядан өнгөрөөвч хөл хөөр ихтэй хотын амьдралаас хэсэг ч болов салж огоорсноо хүн бүр л ам уралдан хөөрч, их хотын чимээ, уур унтуу бухимдлаас ангид эрэмгий иртэйдээ зусланд тухлан суугаагаа энд зусаж амжаагүй ойрын нэгэндээ хэрэндээ саймшран ярьсаар л. Хажуугийн хашаанд өдөржин хөхрөлдөж шуугилдаж байсан багачуудын хөөртэй дуу хуур тэнгэрийн хаяа улаан торгоор эмжээрлүүлж, бүрэнхий болсон хойно ч намжих янзгүй цуурайтсаар.

Анхандаа Зул энэ их чимээ шуугианыг сонсоод ихэд төвөгшөөж нөхөртөө
-Ямар их дуу чимээтэй, навсайсан дорой айлтай хаяа залгаж таараа вэ. Энэ чимээнээс болж удахгүй ядаргаанд орох вий дээ хэмээн нүүрэндээ наасан маскныхаа цаанаас ярвайж ирээд л ундууцан хэлж байсан билээ. Гэтэл одоо энэ л дуу чимээ түүнд хань болсоор хэдийнэ хоёр сар болсон байв. Шөнө цочин сэрээд нойр хулжиж ганцаардахдаа энэ чимээ шуугиан, жаргалтай инээд хурдан хөгжихийг хүлээж ядна. Энэ л өнөр өтгөн, хүүхэд бужигнасан айлтай хаяа дэрлээгүй бол энэ тооломгүй олон өдрүүдийг яаж барах байснаа төсөөлөн айдаг болжээ. Хааяа шөнө хар дарж зүүдэлсэн үедээ тэднийд гүйгээд орчихмоор санагдана.

Нөхөр нь уурхай ажиллуулж эхэлсэн тул хэдэн сараар гэрийн бараа харахаа больжээ. Уг нь хашааны үүдэндээ манаач суулгасан хэдий ч арваад өрөөтэй хоёр давхар том харшид элгээ тэврэн ганцаараа шөнийг барна гэдэг үгээр зүйрлэхэд хэцүү болж эхлэв. Манаач гэдэг ямар гэрт хань болоод суух биш, гадна хонодог болохоор ярьдаг л болохоос нохойноос өөрцгүй санагдана. Энэ жил гучин нас хүрч төрсөн өдрөө энд ирэхээс өмнө найзуудын хүрээнд нижгэр тэмдэглэсэн юм. Зул уг нь хүүхэд гаргахыг сүүлийн хоёр жил ихэд хүсэж байгаа ч нөхөр нь эмэгтэй хүний галбир алдагдвал муухай, тусгүй хэмээн эрс хориглоно.
Би модель биш, эхнэр хүн хэмээн хэдэнтээ ам мурийсан ч нөхөр нь”Хүүхэд гарган шалхайж гэрийн авгай болоод, намайг өөр хүүхэнд сэтгэл алдвал өөртөө л гомдоорой” хэмээн хэлжээ. Хэрэв жирийн эр хүн байсан бол үр удмаа үлдээхийг хүсэх, гэвч том бизнес эрхэлдэг баян хүн сайхан хүүхэн л тэвэрч хэвтэхийн мөрөөсөл болно доо хэмээн хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болж, өөр араншин, өөр сэтгэхүйг одоохондоо ялж чадаагүй байгаа юм.

Эхэндээ хөрш айлынхаа хээ шаагүй, аазгар тарган шар хүүхнийг нэг нүдээрээ ч тоож хардаггүй байснаа сүүлийн хэд хоногт түүний жаргалтай инээдэнд атаархдаг болжээ. Нүүж ирсэн өдрөө нөхөртөө:
-Энэ айлын соёлгүй,тарган шар авгай ямар чанга инээсэн, орилж хашгирч ярьсан, аламгай хүүхэн бэ. Ийм соёлгүй юмнуудыг харахаар ой гутах юм. Хоосон байж юундаа ингэж хөөрч гүйдэг байнаа. Ойлгомжгүй амьдралтай хүмүүс шүү гэж ирээд нөхөртөө уурыг нь хүргэн ярьсан юм санж.
-Ярих юм мундсан юм шиг зиндаагүй юмнууудыг хэд ярьдаг юм бэ. Ядарсан айл тойроод л байж байна. Эднийг харж цаг нөхцөөх гэж байгаа хүн шиг л байх юм. Дахиж битгий хэрэггүй юм гоншигноод бай, доод зиндааны хүүхэн шиг гэжээ.
Гэтэл одоо юун зиндаа. Ганцаардсандаа айлынхаа хүүхэнтэй нөхөрлөж, аяга цай хуваан ууж, хууч дэлгэх бодол салахаа болив. Эртээр яасан, энэ хавийн тог тасраад ганцаараа тагтан дээрээ тог иртэл зогсоод, орой дээр нь тэнгэр тасхийн дуугарахад л сандран гэртээ оржээ.
Өдөржин гиеүрч суудаг болохоор хөршийндөө тогтмол ирдэг ганц нэг найзуудыг нь ч нүдэлсэн байв. Одоо бараг харагдахаа больсон Зил-130 хэмээх ачааны машин унадаг, өндөр онгироо хар байна. Тэднийд ирээд орох бүртээ эдний цонх руу удаан ширтэн харна. Гарахдаа бас харна. Энэ байдлыг Зул хөшигний цаанаас хараад тэсэлгүй инээд алдана. Нэг удаа тэр залуугийн энэ үйлдлийг хараад “Аягүй хэрэгт дуртай” гэж шивнээд хүүхэд шиг хормойгоо дэврүүлэн эргэлдэж, чанга гэгч нь баясан инээсэн билээ.

Гэвч энэ бүхнийг Зулын ажиглахаас өмнө хөршийнд ийм яриа өрнөсөн байж. Залуу орж ирээд:
-Танай хажуугийн зураг шиг хүүхэн хөөрхий ганцаараа хэдэн сар болчихов оо. Ингэж хашигдаж байхаар миний кабинд суугаад хээр талаар давхиж, цэвэр агаар амьсгалж, надтай мар мар хийж хорвоогийн жаргалыг эдэлж явахгүй дээ гэж. Айлын эхнэр нөхрөө нудран
-Үгүй яанаа тэр, эр хүний дотор эмээл хазаартай морь багтана гэдэг нь юм байх даа. Зүгээр ирэхгүй, айлын авгай оргуулах тухай бодож явдаг байна шүү хэмээн алга хавсран найгаж ирээд хөхрөхөд нөхөр нь:
-За,чи ингэж байж манайхыг хэрэгт хийв дээ. Зураг шиг хүүхний эрэл сурал болгочихов хэмээн явуулан хэлтэл залуу үнэн голоосоо санаа алдан, тэр хоёрын шоолж хөхрөхийг ч үл тоон, сахлаа удаан гэгч бодлогошрон илж сууснаа:
-Яадаг юм, хэлээд үзнэ дээ, хүний сайхан охин зовж суугааг харж чадахгүй ээ гэхэд хүүхэн:
-Хүүе, балай юм уу чи. Баян айлын авгай торгонд хөлбөрч, тосонд умбаж суугаа. Юун чиний хиртэй, хүйтэн кабиныг мөрөөдөх вэ. Хөдөөний хүүхнүүдийн тухай ярьж байгаа юм шиг. Тэд л чиний кабиныг мөрөөднө үү гэхээс. Чи энэ суугаа сууцыг нь ядаж харсан уу? Хэдэн саяынх юм шиг байна. Мань шиг нь хэлж үзээгүй тоо гарах байх шүү гэхэд залуу:
-Хүн энэ хорвоод жаргах гэж төрдөг болохоос ямар хоригдох гэж төрдөг юмуу?Энэ бодвол хайраар дутаж яваа хүний бүсгүй үр байх шүү. Би сүүлийн үед хайрлаж өрөвдөөд байх боллоо. Хүн л юм чинь хэл яриа нийлэх байлгүй дээ гэжээ.

Хэд хоногийн дараа Зул хөршийндөө сүү зардаг айл байгаа эсэхийг лавлахаар далим гарган орж ирлээ. Уг нь баян эзэгтэй манаачаа зарж болох хэдий ч хүний мөрөөсөл болж, тэсэлгүй орж ирсэн нь энэ байв. Гэвч санаандгүй жолооч залуу тэднийд сууж таарлаа. Айлын эхнэр мэнд мэдээд
-Уг нь тийм айл ч ойрхон бий шүү. Гэхдээ манай энэ найз хөдөө гадаа явдаг болохоор сүү байтугай цагаан идээ дөхүүлээд өгч болох байх аа хэмээн залууг занган, сандарсандаа хүчтэй нудраад авлаа. Залуу чавга шиг улайсан хэдий ч гэнэт шийдэв бололтой баргил хоолойгоор
-Завтай бол энэ ойрхон надтай цуг салхинд гарангаа сүү цагаа аваад ирэхгүй юу даа. Зун цаг юм чинь өдөр урт, бүрий болохоос өмнө ороод ирнэ дээ гэв. Айлын эхнэр цай хийж өгчихөөд
-Танилц, энэ манай хүний сайн найз байгаа юм гэж хэлэнгээ эргээд Зулд исэр сандал дөхүүлж өгөх зуураа залууг нудраад авахаа мартсангүй. Залуу
-Одгий хэмээгээд гараа сунган атгалаа. Зул тээнэгэлзэвч гэрт нь өөрийг нь хүлээх хүнгүй байгааг бодон
-Болох юм уу? Тэгвэл би орчихоод ирье, тэгээд хөдлөх үү дээ гэлээ.
Тэрээр гэртээ ороод удалгүй жижиг цүнхээ, нарны малгайтай аваад гарлаа. Гэвч машиныг нь голонгүй харж, суух гэснээ
-Ер нь миний машинаар явах уу? хэмээн хэлвэл Одгий
-Зүгээр ээ, сууж үзээгүй машиндаа сууж үз л дээ. Би чамд өнөөдөр чиний үзээгүй бүхнийг үзүүлнээ гэхэд Зул юм хэлсэнгүй, машины хаалгыг зориг муутайхан татахад Одгий гараас нь дэмнэн өргөж суулгалаа.

Тэд ойр зуурыг ярин давхисаар зулсан дээлийн хөвөн мэт битүү цэцэг үргэлжилсэн уудам талд зогслоо. Ийм сайхан нүд алдам шаргалтах цэцэгт хөндийг урьд нь хэзээ ч хараагүй байсан тул Зул малгайгаа даллан тэнгэр ширтэн гараа алдлан гүйлээ. Цэцгийн анхилам ялгуун сайхан үнэрийг цээж дүүрэн амьсгалж, хором ч гэлээ хорвоогийн зовлонг умартан ганцаараа байгаа мэт хэсэг эргэлдэн гүйв. Араасаа Одгийг гүйж буйг гэнэт хараад “Намайг бариарай”хэмээн цуурай татуулан хашгирлаа. Одгий ч юу ч бодож саналгүй зөвхөн бүсгүйн зүгт “Одоо л минийх болооч” хэмээн салхинд шивнэн шивнэн, гараа алдлан хойноос нь гүйлээ. Тэдний инээд цалгисан дуунд газар дэлхий ч баясан нялхрах ажгуу. Энэ баясал цэнгэл, жаргалтай эгшин хэр удаан үргэлжилснийг хэн ч анзаарсангүй. Одгий бүсгүйг гүйцэн бүсэлхийнээс нь тэврэн дороо эргэлдэн хэсэг эргүүлснээ газар буулгахад хоёулаа сая л амьсгаадан нэлээд ядарснаа мэдэрлээ. Гэвч бүсгүй баясан инээсээр л. Одгий бүсгүйг шаналсандаа ингэж байгааг гадарлаж түүнийг тайтгаруулан өөр лүүгээ эргүүлэн тэвэрч, уруул дээр нь зөөлөн үнслээ.
Бүсгүй ч биеээ барин тайвширч түүний тэвэрт, бүр үнсүүлж байгаагаа сая л сэхээрэв бололтой гарыг нь өөрөөсөө холдуулавч гэнэт энхрийлүүлсэндээ сэтгэл хөдөлж, ганц дусал нулимс унагалаа. Тэгээд тэд дуугүйхэн машиндаа суухаар явав. Замд гарсны дараа бүсгүйг санаа алдахад, залуу урагшаа замаа ширтсэн чигтээ
-Ганцаараа санаа алдалгүй ярь л даа. Хажууд чинь хань болох хүн байна шүү дээ, юу ч хамаагүй ярьж болно оо гэхэд Зул
-Мэдэхгүй ээ, гэнэт юу ч бодогдохгүй байна гэв. Тэгээд санаа алдлаа.
-Тэгвэл юу ч хамаагүй асуу л даа, би хариулах гээд үзье гэхэд Зул сая л тайтгарч жуумалзсанаа
-Чи яагаад ийм дээр үеийн машин унадаг юм бэ?
-Хүүхнүүдэд өөрийгөө харуулах гэж. Гоё машинтай бол хүүхнүүд намайг биш машиныг маань хараад байна биз дээ. Тээр эс хэл лүү, чи ч бас эзнийг нь биш, эдийг нь харсан байгаа биз дээ гэхэд Зул инээдээ барьж ядан
-Харин ч хүүхнүүд машиныг чинь голохгүй юу гэв.
-Харин тэгээд л машиныг биш, намайг сонирхсон хүүхнийг авгайгаа болгох санаатай хүлээж байна хэмээн алиалахад Зул хэдэн сар инээгээгүйгээрээ инээсээр л явлаа.

Зул ингэж замд гарснаасаа хойш сарын дараа л гэртээ ирсэн юм. Нөхөртөө аав ээж дээрээ хөдөө амарч байна гэж л хэлжээ.
Түүнийг гэртээ ирэхэд тоос даасан гэр, хааяа хань болдог өнөөх манаач угтах бөгөөд нөхөр нь бас л ирээгүй байлаа. Зул энэ байдлыг хараад шийдвэртээ дахин харамсах сэтгэл төрсөнгүй. Тэрээр өөрийн гэсэн тоотойхон зүйлсээ цүнхэнд хийж бариад, нэгэн зурвас бичиж үлдээлээ. Зурвасыг манаачид үлдээх гэснээ болиод ширээн дээр орхихоор шийдэв. Бичсэн зурвасаа дахин нэг гүйлгэн харлаа. “Би эх хүн болсон, хүүхэдтэй болсон, явлаа, баяртай”. Тэрээр өөр зүйл бичихийг ч хүссэнгүй, сэтгэл ханьгүйдэхийг мэддэггүй хүнд үг илүүдэх биз хэмээн бодоод хаалгаа цоожлон манаачид түлхүүрийг нь өглөө.
Зулын энэ шийдвэрт итгэж ядан зогссон Одгий түгшингүй хүлээж байсан хэдий ч цүнхээ барьсан Зулыг хараад баярласандаа тосон гүйж, эхнэр нь болох гэж буй энхрий бүсгүйг хоёр гар дээрээ нандигнан өргөсөөр машиндаа суулган, хором ч сааталгүй тоос татуулан одлоо.
Зохиогч Soyolgerel Guugel

Цэнхэр нүдний тухай

$
0
0

Цэнхэр нүдний тухай

-          Яг цэнхэр өнгө биш юм

Нүдэнд цэнхэр өнгийн пигмент байдаг. Тэр нь цэнхэр юм шиг харагдуулдаг.

blue eyes зурган илэрцүүд

-          Гентэй холбоотой

Эрдэмтдийн үзэж буйгаар 6-10 мянган жилийн тэртээх гентэй холбоотой. Удамшлын гэсэн үг.

Холбоотой Зураг

-          Хүмүүс тэднээс болгоомжилдог

-          Цэнхэр нүдтэй амьтан ховор

blue eyes зурган илэрцүүд

-          Эстонид 99 хувь, Германд 75 хувь нь цэнхэр нүдтэй. Ази, Европийн зарим хэсэгт бий.

-          Аливаа зүйлийг хурдан ойлгодог

blue eyes зурган илэрцүүд

-          Цэнхэр, бор болж өнгийг нь хувиргах боломжтой

-          Цэнхэр нүдтэй эцэг эхээс бор нүдтэй хүүхэд төрдөг

iStockphoto

-          Архичин болох магадлал ихтэй.

Хар, цэнхэр нүдтэй хоёр хоригдол бүсгүйд архитай холбоотой туршилт хийжээ. Энэ үед цэнхэр нүдтэй бүсгүй хар нүдтэй бүсгүйгээс илүү архинд донтож байсан аж.

-          Чөтгөрийн нүд шиг муу зүйлийг ялган, харж чаддаг.

Грект цэнхэр нүдээр сахиус хийдэг байжээ.

Evil eye charm

-          Цэнхэр нүдтэй хүнээс бор нүдтэй хүүхэд төрөх магадлал их байдаг.

-          Адилхан цэнхэр өнгийн нүдтэй хүмүүс нөхөрлөх нь элбэг.

blue eyes   зурган илэрцүүд

Ё.Мээдээ

Эх сурвалж: Criminal.mn

70, 80 аад оны бүсгүйчүүдэд

$
0
0

1494897310591a529e4041c

Бүсгүй таны залуу нас

Дэрвэгэр алаг нүд нь харц гижигдэн мишээж
Дэгжин туфлийн өсгий нь зүрхэн дундуур алхалж
Дэнжийн гоё эрвээхэй шиг дэгж дэрвэж явахад нь
Дэврүүн давилуун залуус салхинд нь унасан биз дээ

Аясын зөөлөн салхиар хайрын шүлгээ дайгаад л
Айзам хөгжмийн аянд биенээсээ уралдаж уриад л
Анхны хайрын дуугаа харих замаар нь эгшиглүүлээд л
Атгахан улаан зүрхнүүд олон олноороо шархалсан уу

Нугалж хадгалсан захиагаа нууцхан халаасанд нь хийгээд
Нуурын хос хунг балын харандаагаар урлаад л
Зургаан утастай гитаранд сэтгэлийн үгээ хөглөөд л
Зузаан бор дэвтэртээ хайрын найргаа тэрлээд л

Хаврын дулаан орой цонхон дор нь шүгэлдээд л
Харцных нь сайхантай тулгараад халуун галаар төөнүүлээд л
Харанхуй шөнө болтол үггүй болзоонд ээрэгдээд л
Хангал залуу нас тань хайранд жаргасан нь саяхан биз

Намрын шар навч хөлд хөглөрөөд үлддэг ч
Нандин ариун дурсамж тань зүрхэн чанд бий биз
Нас намба налайхад үлгэр шиг тэртээд санагдавч
Насан залуу өдрүүд нүднийх нь өмнүүр зурайдаг байх даа

НДүгэржав


Хүнийг амттанд дуртай болгодог гормоныг илрүүлжээ

$
0
0
527-1494928187p1bg853ekgbjc1c6k18n0dn61fra1
ОСЛО./TASS/. Зарим хүмүүс амттанд асар их дуртай байдаг нь FGF21 гэдэг гормоны /даавар/ үйл ажиллагаатай холбоотой байж магадгүй. Ийм дүгнэлтийг Копенгагены их сургуулийн дэргэдэх Данийн “Novo Nordisk” эм үйлдвэрлэлийн компанийн дэргэдэх эрдэм шинжилгээний нэгэн төвийн мэргэжилтнүүд хийжээ.
Элгэн дэх гормон ялгаруулалтыг хариуцдаг генийн хоёр хувилбар бүхий хүмүүсийн хоолны зуршлыг нь харьцуулан үзсэн байна. Хоёр бүлгийн нэгд нь амттанд дуртай хүмүүсийн тоо 20 хувиар илүү олон байгаа нь тогтоогдсон аж. Амттанд дуртай хүмүүст цусны шинжилгээ хийхэд, өлөн элгэн дээрээ чихэр хэрэглэсний дараагаар тэдний цусанд FGF21 гормоны хэмжээ амттанд дурладаггүй хүмүүсийнхтэй харьцуулахад 50 хувиар бага байжээ.
“Өмнө нь хийгдэж байсан судалгаагаар тодорхой төрлийн гентэй хүмүүсийн хоол хүнсэн дэх уураг, нүүрсусны харьцаа нь нүүрсус талдаа их байдаг болохыг тогтоосон байдаг. Ийм учраас бид энэ дүгнэлтийг дэлгэрэнгүй судалж, эдгээр хүмүүс чухам ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг болохыг олж мэдэхээр шийдсэн” гэж судалгааг санаачлагч Нильс Граруп ярьж байна.
Эрдэмтдийн өөр нэгэн багийн мэрэгч амьтад, сармагчинд хийсэн туршилтаар цусан дахь гормоны хэмжээ ихсэх нь амттанд дурлах дуршлыг бууруулдаг болох нь тодорхой болжээ. FGF21 гормоны үйл ажиллагааны талаарх эдгээр шинэ мэдээллүүд нь хоолны дуршлыг хянах, таргалалттай тэмцэхэд тустай эм бэлдмэлийг гарган авахад тус дөхөм болно гэж эрдэмтэд үзэж байна.
“Өнөө цагт хүмүүс амттанг хэтэрхий ихээр идэж байна. Энэ нь зарим талаараа сахар, амттан элбэг болсонтой холбоотой боловч зарим хүмүүсийн хувьд үүний шалтгаан нь биологийн механизм байдаг. Иймээс зарим хүн амттанд тэмүүлэх дур хүслээ хорьж дийлж чадахгүй болдог” гэж Н.Граруп тайлбарлалаа.
Эрдэмтний үзэж байгаагаар, цусан дахь FGF21 гормоны хэмжээг нэмэгдүүлдэг эм бэлдмэл нь амттанд хэт дуртай хүмүүсийн хувьд үр дүнтэй байж магадгүй юм. Үүний зэрэгцээ FGF21 гормон нь хүний бие махбодид явагддаг хэд хэдэн процесст оролцдог тул түүнийг эм болгон хэрэглэх нь гаж нөлөө үзүүлэх магадлалтай гэж судлаач тэмдэглэн хэлжээ.
Үүнээс гадна, амттанд хэт дуртай байх нь хүний хоолны олдмол зуршил, сэтгэл санааны байдал төдийгүй хэлэн дээрх амтлах хөхүүлийн тоотой хүртэл холбоотой байдаг.
Н.Граруп болон түүний мэргэжил нэгтнүүдийн судалгаа шинжлэх ухааны “Cell Metabolism” сэтгүүлд нийтлэгджээ.
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Хүсэл бүхэн чинь биелэх болтугай

$
0
0

18425371_1543931539015474_4201556931893026969_n_500x500

Хүсэл бүхэн чинь биелэх болтугай
Хүлээсэн хүн чинь ирэх болтугай
Хайсан бүхнээ олох болтугай
Хайрласан хүндээ очих болтугай

Санасан бүхэн чинь бүтэх болтугай
Салаа мөчир шиг жимслэх болтугай
Сайн хүн чинь ирэх болтугай
Саглагар мод шиг үндэслэх болтугай

Бодох төдийгөөр биелэх болтугай
Болзох төдийгөөр дотносох болтугай
Ашдын заяа чинь тэгширэх болтугай
Алсын зам чинь гэрэлтэх болтугай

Зорьсон үйл чинь бүтэх болтугай
Зохих зүтгэл чинь үнэлэгдэх болтугай
Амин хүсэл чинь биелэх болтугай
Амжилт бүтээл чинь дэлгэрэх болтугай

Айл гэр бүрэлдэх болтугай
Алтан хэлхээ батжих болтугай
Амар амгаланг олох болтугай
Аз жаргалыг эдлэх болтугай

Зовхи чинь үргэлж өөдөө болтугай
Зол чинь өнөд гийх болтугай
Хийморь үргэлж дээшээ болтугай
Хэлбэр цагтаа гуалиг болтугай

Сэтгэл өнөд цэлмэг болтугай
Сэргээх эрчим хайрынх болтугай
Хайр мөнхөд ариун болтугай
Халамж энэрэл сэтгэлийнх болтугай

Баяр хөөрөөр цалгим болтугай
Багахан гуниг ч үгүй болтугай
Бахдам гавьяагаар бялхам болтугай
Бардамнал өчүүхэн ч үгүй болтугай

Найз нөхөд хүрээлэх болтугай
Нарны гэрэл шиг илчтэй болтугай
Цэцэн ухаантнууд бүчих болтугай
Цэнгэг горхи шиг ундарга болтугай

Бие лагшин чинь эрүүл болтугай
Билэг оюун чинь саруул болтугай
Орлогын сан чинь арвин болтугай
Оюуны сав чинь цүлх болтугай

Сайн үйлс дэлгэр болтугай
Садан төрөл амар болтугай
Ерөөл бүхэн биелэх болтугай
Ертөнц даяар хайрлах болтугай

Б.МӨНХ-ОРГИЛ
2017.05.15-нд

1960-аад оны алдарт үс засалтууд

$
0
0
9335
Хүн төрөлхтний түүх хувьсан өөрчлөгдөх цаг бүрт амьдралын орчин, орон байр, хувцас хэрэглэл, эд хогшил ч мөн солигдсоор ирсэн. Тэр дундаа эмэгтэйчүүд ч мөн өөрсөддөө зориулж томоохон өөрчлөлтүүдийг хийсээр ирсэн юм. Үүний нэг жишээ болох 1960-аад оны үеийн эмэгтэйчүүдийн үс засалтыг сонирхуулъя.

Х.Нэргүй

http://www.zuv.mn/page/newsmore/11477

ДЭЛХИЙ ДАХИНЫГ ШУУГИУЛЖ БУЙ НАЙМАН САРТАЙ БЯЦХАН ОХИНЫ ГАЙХАЛТАЙ САЙХАН НҮД ?

$
0
0

9370

8-хан сартай охины гайхамшигтай сайхан нүд дэлхий дахиныг шуугиулж байна. Том цэнхэр нүд, хар өнгийн урт сормуус нь үнэхээр гайхалтай гэнэ. Австралийн реппер Портафу болон түүний найз бүсгүй Шэйни Эверс нарын бяцхан охин Египетын зургийг Кимийн гэр бүлийнхэн өөрсдийн цахим хаягт байршуулсан нь олны анхаарлыг татах болсон байна.

Охины сайхан нүдийг харсан Ким Кардашъяны эгч дүүс өөрсдийн гаргаж буй хүүхдийн брэндийн нүүр царайгаар Египет охиныг тодруулж буйгаа захидлаар бичжээ. Бяцхан Египет охины ээж аав ч сайхан нүдтэй аж. Аав ээжийн нүд хөмсгийг дуурайж төрсөн охин ирээдүйд гоо сайхан, загварын гайхалтай нүүр царай болно хэмээн энэ салбарынхан таамаглаж байна.

9371

9372

Гоо сайхны урлаг анх хэзээ, хаана, яаж үүссэн бэ?

$
0
0

03_sqDyxQo

”Гоо сайхны урлаг”, “Гоо сайхны арга, хэрэгсэл” буюу бидний “Косметика” гэдэг үг нь эртний грек хэлний “космео”-”гоёл” гэсэн үгнээс үүсчээ.

Гоо заслын хэрэгслийн нэг ёсны жор найрлага, гоодох арга барил, дүрэм журмын жагсаалт бүхий анхны бичиг соёлын дурсгал-Эберсийн муутуу цаасыг МЭӨ 5000 жилийн тэртээ үйлдсэн байна.

Суут зохиолч Гомер “Одиссей” бүтээлдээ гоо заслын янз бүрийн хэрэгслийг дурдсан байдаг.
Голланд оронд өнө эртнээс талхны исгэмэл /квас/ тараг, зөөхий, янз бүрийн ургамлын шүүс, зөгийн бал, сарнай цэцгийн тос, өндөгний шар гэх мэт арьс арчилж тордох ардын хэрэгсэл нэн түгээмэл байжээ.

Өнөө болтол уламжлагдан ирсэн гоо заслын хэрэгслийн жор найрлагыг түүхэнд анх бичиж үлдээсэн бүсгүй нь МЭ 1 зуунд аж төрж байсан Нерон хааны эхнэр Попнея Сабина юм. Тэрээр биеийнхээ гоо үзэсгэлэнг хадгалахын тулд өдөр бүр сүүнд ордог байсан гэдэг.

1780 оноос эхлэн Франц оронд гарч эхэлсэн “Гоо сайхан” хэмээх нэгэн түгээмэл хэвлэлд гадаад байдалдаа хэрхэн анхаарах тухай олон янзын зөвлөгөө, өсөлтийг хурдасгах, үс будах, нүүр будах зэрэг бүхий л төрлийн гоо заслын арга хэрэгслийг сурталчилдаг байв.
Нийтээр хүлээн зөвшөөрсөн гоо сайхны жишиг болох хайр дурлалын охин тэнгэр Милосскаягийн биеийн гол гол хэмжээсийг дурдвал: Цээжний тойрог-94 см, бүсэлхийний тойрог-62 см, ташааны нь тойрог –94 см байх ёстой ажээ.

Усанд ороход өмсдөг хувцас буюу купайлник анх 19-р зууны дундуур Германд бий болжээ. Энэ нь сэлэхэд өмсдөг өнөөгийн ердийн хөхөвч, агтавчтай адилгүй, шагайгаар татсан өмд, зэгсэн гоёмсог цамц, усанд ороход өмсөх бүрх, шаахай зэргээс бүрдсэн байв.
Эртний Мисирийн гоодох арга хэргслийн талаар үнэн бодит олон мэдээ баримт өнөө болтол хадгалагдан үлджээ. Тухайлбал эрт үеийн Мисирт хамаарах, 30 мянга орчим археологийн олдвороос олдсон бараг бүх эд агуурс, эм дом нь мисирүүдийн гоо заслын мэдлэг хичнээн дээгүүр түвшинд байсныг нотолж байна. Эртний мисир хаадын бунхнаас бие бялдар тордоход зориулсан, анхилуун үнэр нь 3000 жилийн турш арилаагүй байгаа зааны яс, болсон гөлтгөнөөр хийсэн тансаг сайхан урласан дүүрэн тостой сав суулга олджээ.

Сүрчиг буюу үнэртэй ус нь персүүдээс гаралтай юм. Эртний Ром улсын түүхч Плиний:”Перс хүүхнүүд үл мэдэгдэх сайхан үнэр анхилуулан бусдыг биедээ татдаг байсан” гэж тэмдэглэжээ.
Мисир хүүхнүүд хөмсөг, сормуусаа нунтаг нүүрс юм уу янз бүрийн төмөрлөгийн нэгдлийн бодисоор буддаг байлаа. Тэр үед бүсгүйчүүд уруулаа Газар дундын тэнгист байсан нэгэн зүйл нальхан хорхойноос гарган авсан улаан будгаар буддаг байв.
Ассирийн орд харш эмчилгээ сувилгааны зориулалттай тусгай усан сан бүхий тансаг сайхан зассан угаалгын өрөөтэй байв. Өдөр шөнийн аль ч цагт морилон ирсэн зочдын биед үйлчлэгч нар янз бүрийн тос түрхлэг түрхэн, иллэг хийдэг байсан нь одоогийн саунтай нэн төстэй байжээ.
Эрт цагийн мисирүүд усанд орохдоо сайхан үнэртэй төрөл бүрийн саван хэрэглэдэг, үс ороох, шулуутгах олон янзын эм бэлдмэл мэддэг, үс авах тусгай багаж хэрэглэдэг байжээ.
Эртний еврейчүүд “Талмуд” хэмээх хуулийн эмхэтгэлдээ “Эр нөхөр нь эхнэртээ биеэ өөд татаж, зүс царайгаа будаж шунхдан, гоо сайхнаа ариглахад нь зориулж тодорхой хэмжээний мөнгө өгдөг байх ёстой” гэж заажээ.

Микений хаан Агамемноны ордонд эртний судлалын малтлага хийхэд ээмэг, үсний хатгуур, зааны ясан толины гоц уран хийцтэй бариул сэлт олджээ.
Саун нь Финландад анх үүссэн бөгөөд тэндхийн төрөлх хэлээр халуун усны газар гэсэн утгатай ажээ.
Гоо сайхны ойлголтын тухай үнэт зөвлөгөө бүхий анхны номыг Грекийн эмч бүсгүй бичсэн бөгөөд тэр нь “Косметик” гэдэг нэртэй байлаа.
Сүрчиг буюу үнэртэй ус нь персүүдээс гаралтай юм. Эртний Ром улсын түүхч Плиний:”Перс хүүхнүүд үл мэдэгдэх сайхан үнэр анхилуулан бусдыг биедээ татдаг байсан” гэж тэмдэглэжээ.

Би хоол хийж чаддаггүй, уучлаарай

$
0
0

6c0d735e5bee60bfbig

Залуу хархүү эхнэр шалгаруулж авч байна. Өөрөө ерөнхий шүүгч. Ээж, аав, гэрбүлийхэн, найз нөхөд гэх мэт зөвлөх шүүгчидтэй. Шалгаруулалтад олон бүсгүй ирсэн байлаа, өндөр нам, тарган туранхай, хувцас оёдог, тоо заадаг, тэшүүрээр гулгадаг. Залуугийн сэтгэлт бүсгүй бас эхнэрт нэр дэвшигчдийн дунд байлаа. Түүний хувийн дугаар 29. Шүүлтэд орох ээлж нь болов.

Хадам ээж: За охин минь чи миний хүүд юу хийж өгч чадах вэ?
Бүсгүй: Би хүүд чинь үнэнч зүрхээ хэзээ ч хариу нэхэхгүйгээр бэлэглэж чадна.
Хадам ээж: Өөр?
Бүсгүй: Өдөр бүр сэтгэлийг нь хайраар бялхуулан уйтгар гунигийг үргээх инээмсэглэлээ зориулна.
Хадам ээж: Арай олигтойхон зүйл алга уу?
Бүсгүй: Үдэш оройтоход нь нойргүй хонож, өглөө бүр түрүүлж сэрээд үнсэлтээрээ сэрээж би чадна.
Хадам ээж: Ердөө л энэ үү?
Бүсгүй: Нэг насны жаргалыг хүүд чинь зориулж, таныг төрсөн ээжээс дутуугүй өргөж амьдаръя.
Хадам ээж: Өшөө???
Бүсгүй: Би алтан хэвэлдээ үрийг нь тээж төрүүлж өгье
Хадам ээж : Эмэгтэй хүн бүр наадхыг чинь хийчихэж дөнгөнө охин минь. Хийж чадахаар арай дөнгүүрхэн зүйл алга уу?
Бүсгүй: Би зовлонд халтирахад нь түшье, бүгд мөрөө буруулах үед нь би гарыг нь чанга атгая.
Хадам ээж: Бас л чамлалттай л санагдаж байна даа
Бүсгүй: Би эхлээд энэ хорвоогоос хальчихвал тэнгэрийн орноос сахиус нь болж харж хамгаалъя. Тэр минь түрүүлж явбал би нэг насаа ганцаараа элээж өөр хэнийг ч бодолгүй амьдаръя.
Хадам ээж: За тун удахгүй хариугаа хэлье, гараад хүлээж бай
Шүүгчдийн бүрэлдхүүн тэр чигтээ уярчээ, зарим нэг нь нууцхан нулимсаа арчиж харагдана. Харин хадам ээж ” За хүү минь хувийн дугаар 3, 17, 31 нараас сонголтоо хийсэн нь дээр биз дээ? Дандаа айлын том охид байна, ажил үйлд уран биз” гэх нь тэр. Бүгд палхийлээ. Хүү “Ээж минь ээж минь хэн ч 29 дугаартай бүсгүй шиг үнэнч сайхан сэтгэлтэй, чин шудрага байсангүй. Хэн ч надад тийм жаргал амласангүй. Тэгээд ч би түүнд хайртай шүү дээ” гэв. Харин ээж “Тэр бүсгүй чинь анкетэн дээрээ хоол хийж чаддаггүй гээд биччихсэн байна” гэж хэлэв. Сарын дараа залуу хархүү шалгаруулалтад 3 хувийн дугаартай оролцсон нийтийн хоолны тогооч бүсгүйтэй гэрлэлтээ батлуулжээ.

Бүсгүй хүний арван таван эрдэм

$
0
0

9944

“Хатан хүний арван таван эрдэм” гэсний хатан хүнийг төр ёсны шаштирт хааны хатан  гэсэн утгаар нь тайлбарласан байдаг  гэвч манайд өргөн дэлгэрсэн сургаалын зохиолуудад гардаг эмэгтэй хүний сайн сайхан шинж төгс цогцлоосон гэсэн өргөн утгаар аваад монгол сургаалын  хэд хэдэн зохиол, толь бичгийн оршилоос сийрүүлэн болгоолоо.

Нэгдүгээрт: –Номуун (номын) ухаант шинж бүрдсэн

Ном буянд дуртай, номын чанар таньдаг, номын садныг хүндэлдэг, ариун зөв явдлыг эрхэмлэн, башир бусцарыг тэвчээд, билгүүн нүдээр алсыг харах холч мэргэн ухаан.

Аливаа юмын учир шалтгаан, утга зүйн зохилдох хийгээд үл зохилдохыг билгүүн хараагаар урдаас мэдэх, түүнийгээ бусдын тусал зориулж чадахуйц нандин чанарыг эзэмшсэн эрдэм;

Энэ эрдмийн эсрэг утгыг “Ардыг тэжээхүй рашааны дусал” сгэдэг зохиолоос иш татаж үзүүлье:

Үйлийн үрээр мунхарсан зарим балай ард

Үнэхээр ном эрдэм сайтар сурч бясалгалгүйгээр

Үргэлж буруу явахаа сайн болгон, эзэмших нь

Үтэл тэнэгүүд далайд одоод чулуу авч ирэх мэт гэжээ.

Хоёрдугаарт: – Өнгө үзэсгэлэн гоо сайхан зүстэй

Эмэгтэй хүний гоо сайхан өнгө үзэсгэлэнг дүрсэлж үзүүлсэн хуучин монгол зохиол орчуулга тун элбэг байдгаас Манибадарын туужид эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг үгээр урлан үзүүлснийг үлгэрлэвэл:

“Хан хөвгүүн Норсон, хүүхнийг үзвээс гоо үзэсгэлэн, сэтгэлд зохистой, сайн өнгөний дээд төгөлдөр, эрдэм бүхэн хурсан, хатны шинж төгс, орны ерийн хүнээс сайхан, хөх нь алтан хумх мэт төлжиж товойн чарагшин чангарахаар машид төгрөглөсөн, талимаарсан нүд хар болоод яраа нь урт, хамрын хянга нь өндөр, уруул нь шүр хийгээд эрдэнэ зэндмэнэ ба энгэсгэний үр адил, зажуур нь хонхоргүй, шанаа тэгшхэн болоод дэлгэрэнгүй, хацар нь үлэмж баясгалан үйлдэгчийн зургийн төгрөг тэмдэгтэй, хөмсөг нь урт үзэсгэлэнтэй зөгийн чуулган мэт хав хар, мөр нь арван тавны сар хиргүй дэлгэрээд хүйс нь гүн , хунираа нь гурав лугаа төгөлдөр болоод мэхийхийн төдий хүнхэр, хөхөө насгаруулахаар цээж нь зэргэмсгэр, өчүүхэн эгийсэн хэхгэр, биеийг хэлбэр үес гишүү мэт маш үзэсгэлэнтэй, гар нь усны модны  найлзуур адил, гуя нь шилбэ хүртэл бөөрөнхийлөн нарийсах ба үзэсгэлэнтэй, судал нь машид үл илэрсэн бөгөөд мурий сарий бус, үе гишүүн  бүгд үзэсгэлэнтэй, олон эрдэнэ чандманийн толгой хийгээд хүзүүвч, хоолойвч, бугуйвчаа дуу гарган гунхалзсан, үс нь хар болоод зөөлөн амгаланг өгөх мэт, алтайн бүстэй ходоодонд нь тэгш болоод чимэг болон унжсан, өнгө тунамал алт мэт сайхныг үзсэн болой” гэсэн байдаг билээ.

Гуравдугаарт: -Санаа сэтгэл ариун сайхан

Орчлонгийн сав шимийн дуулал гэх зэрэг зохиолд шүлэглэн дүрсэлснээр орчлонгийн сав шимийн чанар нь угтаа хилэгнэж дуусашгүй  харам, ховдоглож дуусашгүй идэш, хожиж дуусашгүй олз, хувирч дуусашгүй атаат сэтгэл, аргалж дуусашгүй залихай,атаархаж баршгүй тэмцэл, арилж баршгүй сэжиг, ханаж гүйцэшгүй хүсэл болох тул хүслийг гүйцээх, тэмцлийг барах, залилж зайлах, хонжиж ашиглах, харамлаж авирлахгэж хичнээн хөөцөлдөвч гүйцэж барагдашгүй бөгөөд аль л муу муухай арга саам, мэх гох гарахын уг үндэс нь хүсэл шунал учраас түүнд авталгүйгээр тэвчиж ариун сайхан сэтгэлээр бусдын тусыг бодож, хамгийг энэрэн хайрлахын сацуу хүн хүнээ хүндлэн дээдлэх нижин сэтгэл шингээсэн эрхэм эрдэм буюу.

Дөрөвдүгээрт: – Эсгэх оёход уран

“Алган чинээ торгоор арван захтыг бүтээдэг

Хуруун чинээ торгоор хорин захтыг бүтээдэг

Уран төрсөн бүхний урд магнайд шалгарсан

Нарийн нандин нягт намбайн цаад талд гарсан

Алтан хуруувч авхай гэнэ”

гэж Гэсэрийн туужид Хан хурмаст тэнгэрийн хатныг дүрсэлсэн уран дүрслэлийг санагтун.

Тавдугаарт: –Ачлалт тахимдуу

Эцэг эхээ ачлан тахимдах нь эрхэм эрдэм мөн. Эцэг эхийн ач үнэхээр өндөр тэнгэр мэт хязгааргүй, ачийг хариулъя гэвэл дотроо бол сэтгэлээ гүйцэтгэн, гаднаа бол хүч тавин, төлөөнөөс нь зүдгүүрийг дааж ачлах тэжээхийг хичээвэл зохино.

Зургаадугаарт: -Энэрэлт эевэрүү

Төрөл төрөгсдөө дотнолож элэгсэн, найртайг илтгэх нь элбэрэлт эевэрүү эрдэм мөн. Засагт номд: “Есөн төрөлдөө дотночилсны тул есөн төрөл найртай болов”  гэжээ. “Өвгөө дээдлэсэхийн тул тийнхүү язгуураа хүндэлнэ. Язгуураа хүндлэхийн тул тийнхүү төрлөө хураанагэсэн нь хүний ёсонд эрх үгүй төрлөө хайралдахыг эрхэм болгожээ.  Хүнд төрөл төрөгсөд, хамаатан садан, ураг элгэн байдаг нь мөн усны салбар урсгал, модны салаа мөчир мэт үндэс ба эх нэгэн буюу” гэж Ёслолт номд өгүүлжээ.

Долоодугаарт: -Үйлээ амар бүтээгч

Одоогийн үгээр хэлбэл ажилч хийчээнгүй, авхаамж самбаатай, алив ажлаа амжуулж чаддаг, эрэмбэ дараалал эмх цэгц сайтай, цаг хонжиж, үйлээ дуустал түүртэлгүй бүтээж чадах чадвар бүхий эрдэм юм.

Наймдугаарт: -Ааль араншин сайтай найрсаг найрамдуу

Ааль араншингийн сайхныг алтв эрдэмийн дээд нь хэмээн Оюунтүлхүүр сургаалд өгүүлжээ. “Хатан хүн хамаг сайхныг төгсөвч ааль муутай бол харин төрхөмдөө буцаж буг болно” гэжээ.

Ааль муутай эхнэрийн жишээг “Тоть шувууны сургаал зохиолоос үлгэрлэж үзүүлвэл:  “Аливаа хүн ирвэл муухай аашлан аяга шанагаа эвдэртэл хаялан, ач үрээ шалтгаалан элдэгч авир муутай эхнэр лүгээ тав” гэж бичсэн бий.

Есдүгээрт: – Хүндлэж зочломтгой

Хоолны сайхныг зочинд барьж, амттын дээдийг айлчинд өгч, хөхүүртийн дээжээр хүндэтгэн зочлохдоо алив хүнийг алагчилдаггүй ариун сайхан ёс, хулгайчийг ч болов хүндлэн дээдэлж зочилдог хүний эрхэм ёст эрдэм.

Аравдугаарт: -Ухаалаг хэрсүү

Гийчин зочныг хүндлэхдээ гэнэдэж буруу үг алддаггүй хэрсүү ухаантайн шинж. Ардыг тэжээхүй рашааны дусал зохиолд:

“Хэр мэт хүн үг ямар үг хэлэлцвэл

Хэлэх бүхнээ шинжиж бодлоготой өгүүл

Хэрэв ажиглалгүй дэмий балай элдвийг чалчвал

Хийт галзуугийн донгодсон мэт ч болдог” гэсэн буй.

Арван нэгдүгээрт: – Үг сонсогч

Хэрсүү ихсийн үгийг сонсож, хэт хойтынхоо үйлийг бодож, гэмт явдалаас сэрэмжлэх нь гийсэн ухаантны эрдэм буюу.

Арван хоёрдугаарт: -Ашдын хишиг дэлгэр

Үр хүүхдээр өнөр, амны хүнсээр элбэг, ашид хишигтэй явах сургаал хүмүүжлээр хүүхдээ өсгөж ашдын хишиг, амны билиг дэлгэрч бадрах эрдэм.

Арван гуравдугаарт: -Барьсан идээ арвин өгөөмөр

Сав дүүрэн сааль, амсар дүүрэн идээ бялхуулж, өөх тос халгиулж,өгөөмөр сэтгэлээр арвитгах арвин гарын эрдэм.

Арван дөрөвдүгээрт: -Урваж хоёр үл аашлагч

“Ер уйдах чилэхийг саналгүй нэгэн зоригоо хугалалгүй хэв хэзээд цөхрөлгүй, зовох цагт зайлахгүй, жаргах цагт хэтрэлгүй, хайрлах цагт дасалгүй насан үргэлжид нэгэн зангаар явбал улам хойтдоо хөгждөг болох буй” хэмээн Оюунтүлхүүр сургаалд номложээ.

Ардыг тэжээхүй рашааны дусал хэмээх зохиолд:

“Муу сайтах нь хурдан олон урвалгат хүнтэй

Магад нэгэн зангаар удаан ханилж үл болох

Муу тавтиргүй тэр хүн юун лугаа адил вэ? гэвэл

Маш хурдан өнгөө алдах муу бөс лүгээ адил”

гэж сургасан байдгаар жишиж үлгэрлэв.

Арван тавдугаарт: -Ичгүүр сонжуур лугаа төгөлдөр

Дорно зүгий эмэгтэйчүүд түүний дотор монгол бүсгүйн цэвэр ичимтгий зан гэдэг эрхэм эрдмийн нэг. Оюунтүлхүүр сургаалд “Ичгүүр үл мэдэх хатадаас ичгүүр мэдэх шивэгчин дээр гэлээ” гэж сургажээ. Ичгүүр гэгч сэтгэлийн нарийн мэдрэмж тул ичгүүр сонжуургүй бол мэдээ алдсан мэт бусдад сонжигдох учир ичгүүр сонжуур лугаа төгөлдөр оршигтун хэмээн дээр цагаас нааш мэргэдийн гэгээнтнүүд айлдсаар иржээ.

Бүсгүй хүний арван таван гол эрдэм энэ гээд огоот ягштал хэтийтгэн баривал бас л сонжуур болох бизээ. Үлгэрлэвэл: ичих ёстой гээд улалзаж гирэвшиж газар ширтэх, урваж үл аашлагч гээд уян хатан алдрах, барьсан идээ арвин гээд бардаагаар савсарч үрэх, ашдын хишиг энэ гээд амьтан хүнд баярхах, хэрсүү ихсийг үгийг сонсдог гээд хэнд ч итгэхгүй сонжих, хэрсүү байх ёстой гээд хэтэрхийеэ   хямсганах, зочилж байгаа нь энэ гээд найр наадам хавтгайруулах, ааш араншин сайтай нь сайн гээд амьтан бүхэнд налганах, ачлалтай тахимдуу байна гээд ажлаа хийдүүлж явах, эсгэж оёход уран гээд эд олзонд овтох, санаа сэтгэл ариун гээд сайн мууг тэгшитгэх, сайхан муухайг ижилсгэх, гоо үзэсгэлэндээ эрдэж голж бусдыг басамжлах, номын ёс ийм гээд номчирхож цэцэрхэж явах аль нэгэн рүү нь хэтийдвэл ямар эрдэм гэх билээ?

Мэргэдийн гэгээнийг үзэлгүй ном номлосон

Ноёдын гэгээнийг танилгүй төр ёс хэлсэн

Миний алдсыг хэлтрүүлж болгоож хүльцэгтүн

Сайн амгалан хэв хэзээд, хэт хойшид дэлгэрэх болтугай! хэмээсэн бөлгөө.


Зургадугаар сарын зурхай

$
0
0

007053de5ab1ec5acaa4c403ad1fc4c9

Хонь

Нуувчнаасаа гарах цаг болжээ. Энэ сарын 21 хүртэл нар Ихрийн ордод байрлах учраас таны нийгмийн харилцаа үүнийг дагаад ихээхэн идэвхтэй байх нь. Таныг орчлон дэлхий сонсоход бэлэн байна. Таны үг үргэлж үнэ цэнэтэй, хүндтэй байх болно. Энэ сарыг ашиглан санаж бодож явдгаа бусадтай хуваалцаж, нэр хүндээ бий болго. Ажил хэргийн аливаа яриа хэлэлцээ, уулзалт бүгд амжилт дагуулна. Энэ сард эрч хүч дүүрэн байна. Түүнчлэн хайр дурлал аз жаргалыг зөгнөж байна. Зуны дулаан өдрүүд романтик учралуудыг зөгнөжээ. Хувь заяаны бэлгийг хүлээж авахад бэлд. Та ганц бие бол хайж явсан хүнтэйгээ учирна. Харин хэдийнэ гэр бүл зохиочихсон бол бүл нэмэх магадлалтай.

Үхэр

Зургадугаар сар бол үхрийнхний хувьд гайхалтай бүтээлч цаг хугацаа байх болно. Таны бүтээлч байдал мөнгийг урин даллаж байна. Мөнгө бусдынх нь хувьд гуйлгаж байж олддог бол энэ сард мөнгө таныг чиглэн өөрөө л урсаад ороод ирнэ. Энэ сард эмчилгээ хийлгэх бол Бархасбадь гаригийн нөлөөгөөр эмчилгээ төгс болж, дахин өвдөхөөргүй эдгэх болно. Та удтал хайж байсан ажил хэргийн сайн түнштэйгээ уулзана. Энэ бол таны хүсэн хүлээсэн амжилтын эхлэл байх нь. Одоо л мөрөөдлөө биелүүлэх цаг иржээ. Нийгмийн сүлжээ болон элдэв уулзалт, олон нийтийн арга хэмжээнд өөрийнхөө давуу тал, ур чадваруудыг сурталчлахад үр дүн нь таатай байх болно. Ажил дээр маргаан гарч болзошгүй. Гэвч маргааныг эвээр шийдэх хэрэгтэйг одод зөвлөж байна. Сарын хоёр дахь арав хоногт эсрэг хүйстнээсээ мэдрэх таашаал дээд цэгтээ хүрнэ. Таны бүтээлч байдал, хөдөлмөрч, хичээнгүй байдал таны хайртыг улам өдөөж өгнө.

Ихэр

2017 оны зургадугаар сар ихрүүдэд олон жил тээсэн мөрөөдлийг нь биелүүлэхээр иржээ. Иймд сарын эхний 3 долоо хоногийг судалгаа, төлөвлөгөөгөө нарийвчлан гаргахад зориул. Хүчирхэг Бархасбадь гариг танд гал дөл хайрлана. Юунд ч бууж өгөлгүй зөвхөн цээжин дэх хүсэл мөрөөдлөө биелүүлэхээ л бод. Хайр дурлалд аз ивээнэ. Таны анхаарлыг татаж байсан хэн нэгэн яг одоо таныг олж харна. Хүсэл биелдэг гэдгийг та ойлгоно. Хөрөнгө мөнгөний тал дээр айх зүйл алга. Хайж байсан хөрөнгө оруулалт чинь аяндаа өөрөө л ороод ирнэ.

Мэлхий

Эртний сайхан өдрүүд айлчлан ирэв үү гэлтэй сайхан цаг хугацааг зургадугаар сар танд амлаж байна. Яг л хүүхэд байхдаа мэдэрдэг байсан жаргалтай өдрүүд, юунд ч санаа зовохгүй явсан гэгээлэг цаг мөчүүд эргэн ирэх нь. Түр ч болов амсхийж амьдралаас энэ бэлгийг гавьяатай хүн шүү дээ та. Урд чинь байсан өтгөн манан замхарч бүхнийг тодоор олж харна. Шийдэл нь олдохгүй байсан олон зүйл байрандаа орж, санаа зовоосон зүйлс ч учраа олно. Эргэн тойрныхоо дотны хүмүүст анхаарал хандуулснаар амьдрал улам сайхан өнгөлөг болохыг та мэдэрнэ. Ялангуяа, гэр бүлийн гишүүддээ анхаарлаа хандуулаарай. Тэдэнд таны хайр халамж маш их хэрэгтэй байгааг анзаарах хэрэгтэй. Хостой болохыг хүсч байгаа бол энэ сардаа азнасан нь дээр. Учир нь энэ сард хайр дурлалын аливаа асуудалд одод таатай хандахгүй.

Арслан

Буд гариг хонины ордонд эргэн ирж байгаа. Энэ цаг үе танд шинийг эрэлхийлэх, санаачлах таатай боломж олгож байна. Гэр бүл дотор шийдэх асуудлууд үүсэх магадлалтай. Хамаатан садан, гэр бүлийнхэнтэйгээ өмнөхөөсөө илүү дотно байхыг хичээгээрэй. Энэ сар маш завгүй өнгөрөх учир таны хүсэл сонирхол таныг шинэ сайхан бүхэнтэй учруулна. Хайр дурлалын тал дээр Бархасбадь гаригийн нөлөөгөөр бүх зүйл сайхан болно. Та үүнийг л хүсч байсан шүү дээ. Бусад нь танд хайртынхаа тухай элдэв сонин хачнаар гайхуулж байхад та ганц бие амьдралаа үзэн ядаж байсан уу. Тэгвэл зургадугаар сар танд завгүй хайр дурлалын романсаар бэлэг барих нь дээ. Мөнгө санхүүгийн хувьд барьж авсан салбартаа мэргэшихийг хичээ. Хэцүү гэж бүү гол. Од гаригс таныг мөнгөөр таслахгүй. Хамгийн гол нь та өөрөө хичээх л үлдэж байна.

Охин

Энэ сарын эхнээс л таны хүлээж байсан төслүүд өгөөжөө өгч эхэлнэ. Та энэхүү ялалтаа багийнхантайгаа хамт тэмдэглэхийг хүсэх байх. Энэ бол танай багийнхны бүгдийнх нь хүч чадал, чармайлтаас бүтсэн болохоор энэ нь та бүгдийн хүртэх ёстой гавьяа.Энэ сард ямар нэгэн сайн дурын үйл хэрэгт оролцоход таатай. Сарын сүүлээр сэтгэл татмаар сайхан ажлын санал хүлээн авна. Таныг шинэ төвшинд аваачих ажлын шинэ байр харилцааны ур чадварыг чинь улам тодруулан харуулж чадна. Бусадтай эелдэг харьцдаг таны зан, бусдын асуултанд цааргалалгүй хариулдаг байдал чинь таныг байгууллагын үнэ цэнэтэй гишүүн болгоно. Хайр дурлалын өнгөрсөн амьдрал сэргэх магадлалтай. Гэвч та хэдийнэ өөр хүнд сэтгэл алдарчихсан байх учраас хуучин амрагаа хүлээж авахгүй. Мөнгөний хомсдолтой байсан цаг хугацаа одоо дуусч байна. Та мөнгөгүй байж үзсэн. Харин одоо мөнгөний урсгал эргэн таны зүг чиглэжээ. Мөнгөөр дутна гэж бүү санаа зов. Хичээнгүйлэн ажиллаж, зөв зүйлдээ хөрөнгө оруулахаа бод.

Жинлүүр

Энэ сард жинлүүрийнхний амьдрал жинхэнэ утгаараа тэнцвэрээ олно. Та бүх зүйлийг хянаж чадахгүй ч амьдрал аяндаа танд удирдлагыг атгуулна. Санчир гаригийн нөлөөгөөр энэ сард шинэ төсөл, шинэ хөрөнг оруулалтыг даллаж байна. Та гэр бүлдээ өмнөхөөсөө илүү анхаарч эхэлнэ. Энэ нь танд үнэхээр сайхан хариуг өгөх болно. Сарын сүүлээр ажил хэргийн харилцаанд асуудал үүсч мэднэ. Гуравдагч талыг оролцууллахгүйгээр шийдэхийг хичээгээрэй. Хайр дурлалын тал дээр маргаан гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ хамаатан садан, найз нөхдөө энэ маргаанд хутгах хэрэггүй. Хоорондоо сайн ярилцаж чадвал таны хайр дурлал дахин сэргэх болно. Мөнгөтэй холбоотой эерэг мэдээлэл хүлээн авна. Энэ нь нөхцөл байдлыг сайнаар эргүүлнэ.

Хилэнц

Хилэнцүүд зургадугаар сарыг удаан хүлээсэн. Тийм ээ, хайр дурлалдаа шийдэл гаргах цаг болжээ. Эргэж буцсан харилцаанаас илүү тогтвортой байдал чухал гэдгийг сануулъя. Хайрттаа ч гэсэн энэ шалгуурыг тавь. Эргэлзээ хэзээ ч зөв газарт хүргэдэггүй юм шүү. Мөнгө санхүүгийн хувьд бие даасан байдлаа тогтоож чадна. Зарим зардлуудыг хассанаар мөнгөний хувьд бэрхшээлээсээ гарах боломжтой. Ажлын шинэ санал хүлээж авна. Цалин хөлсөө тохирохоосоо өмнө энэ ажил хэр тогтвортой ажлын байр вэ гэдгийг бодоод үзэхэд гэмгүй. Учир нь та энэ сард ажлаа сольбол нэг хэсэгтээ тогтвортой байдалд хүрэхэд бэрх байх болно.

Нум

Энэ сард нумууд оюун санааны баялагтаа анхаарлаа хандуулахыг хичээгээрэй. Бясалгал хийх, наранд залбирах зэргээр сэтгэл санааны тайван байдлаа хангахыг хичээ. Хайр дурлалын тал дээр шинэ харилцаанд орох гэж яарах хэрэггүй. Энэ сард шинээр харилцаа үүсгэхийн оронд түр зуур хүлээхийг сонго. Сугар, Дэлхийн ван гаригийн нөлөөгөөр ажил болоод хайр сэтгэлийн асуудал тэнцвэрээ олоход бага зэрэг бэрхшээлтэй болох учраас болгоомжтой хандахыг зөвлөж байна. Энэ сард цалингаа нэмүүлэх, эсвэл орлогоо өсгөх талаар бодсон нь дээр. Цалингаа өсгөхийг хүсвэл таны ажил олгогч дургүйцэхгүй гэдэгт итгэлтэй байна. Бизнесийн хувьд ашиг орлогоо өсгөх төлөвлөгөө ч бас амжилт олно.Хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа эрхэлбэл бүтээлч байдлыг дагасан мөнгөний урсгал сэргэнэ.

Матар

Багаараа хөдөлбөл энэ сард амжилт олно. Гэлээ ч аливаа ажилд танаас өөр хэн ч тан шиг өндөр амжилт үзүүлж чадахгүй. Удирдан манлайлах таны ур чадвар, асуудлыг маргаанаар биш үр дүн, эв эеэр шийдэх урлаг тань амжилтанд хүрэх гол зам болно. Сарын эхний арав хоногт та байгууллагын, өөрийн бизнесийн салбарынхаа хамгийн үнэ цэнэтэй ажилтан, хамтрагч байх болно. Та шинэ боломж хайж байгаа бол дор хаяж хоёр ч шинэ ажлын санал ирэх магадлалтай. Та бие даан ажиллах хүсэлтэй гэдгээ харгалзан үзэж ажлын санал хүлээн авахдаа анхаараарай. Хайр дурлалын тал дээр бууж өгмөөр байна уу. Үгүй шүү, одоо цаг нь биш. Таны хайж байсан хайр яг хажууд чинь ирчихээд байна.

Хумх

Амьдрал дээр хосууд үргэлж л ямар нэг байдлаар маргалдаж байдаг. Гэхдээ хумхын хайр дурлал хэзээ муугаар төгсдөггүй нь тэдний ертөнцийг үзэх үзэлтэй холбоотой гэлтэй. Энэ сард хайр дурлалд асуудал тулгарч мэднэ. Гэхдээ таны уужуу ухаан бүхнийг даван туулах хүчийг өгнө. Хайраа илүү романтик болгохыг хичээгтүн. Ажил хэрэг, бизнесийн хувьд хүрэхийг хүсч буй зорилгоо олонд дэлгэх гэсний хэрэггүй. Чимээгүйхэн хий. Харин чармайн хийж дуусгасныхаа дараа бусдад зарлахад юу нь буруутах билээ. Мөнгө санхүүтэй холбоотой асуудлууд гарахгүй. Иймд аль болохоор хөнжлийн хэрээр хөлөө жийж, мөнгөө тааруулахыг хичээвэл мөнгөөр тасрана гэж санаа зовох хэрэггүй.

Загас

Хууль эрх зүйтэй холбоотой асуудлууд сарын эхээр эергээр шийдэгдэж ажил хэрэг хэвийн урагшилна. Чадварлаг хамт олон таны амжилтыг ахиулж чадна. Хамт олон, баг бол таны ялалтын үндэс суурь юм. Хайрын мэдрэмж гүнзгийрнэ. Илүү их таашаал, хүслйг мэдэрнэ. Энэ сард сэтгэл тань тархинаасаа түрүүлж алхах учир хайр сэтгэлээр жигүүрлэхийн гайхамшгийг мэдэрнэ. Гэвч буруу хүнтэйгээ болзоонд явахаас болгоомжлоорой. Хэчнээн сэтгэлийг чинь татаж байсан ч нэг л эргэлзээ төрүүлбэл уулзахгүй байсан нь дээр. Харин гэр бүлтэй загаснуудын хувьд хайр дурлалаа үргэлж шинэ байлгахыг хичээ. Хайртай хүндээ анхаарлаа хандуул. Ертөнц танд өгөөмрөөр хандаж хүссэн мөнгө хөрөнгийг тань өгөхөө амлаж байна. Зургадугаар сар бүхэлдээ санхүүгийн хувьд азтай, хийморьтой цаг хугацаа байх болно.

Б.Мөнх-Оргил: Чамгүйгээр би хэн юм бэ

$
0
0
11_500x500
Санаа алдахгүй
Өдөр гэж үгүй
Чамгүйгээр би хэн юм бэ
Санаа дагаад
Бүх юм утгаггүй
Чамгүйгээр би яах юм бэ
Сэтгэл өвдөхгүй
Шөнө гэж үгүй
Чамгүйгээр би хэн юм бэ
Сэтгэл дагаад
Бүх зүйл өнгөгүй
Чамгүйгээр би яах юм бэ
Бодохгүй
Хором гэж үгүй
Чамгүйгээр би амьдрана гэж үү
Бодлоо дагаад
Бүх юм амьгүй
Чамгүйгээр би үргэлжилнэ гэж үү
Төсөөлөөгүй
Ирээдүй гэж үгүй
Чамгүйгээр би урагшлана гэж үү
Төсөөллөө дагаад
Бүх юм зогсонги
Чамгүйгээр би хөдлөнө гэж үү
Инээхэд чинь
Нар гийж
Хажууд чинь цэлмэнэ
Гуниглахад чинь
Сүүдэр нөмөрч
Дэргэд чинь бүрхэнэ
Зүүдлээгүй өглөөг
Унтаагүйд тооцож
Зүсийг чинь хараагүй өдрийг
Амьдраагүйд бодож
Санахгүй
Мөч гэж үгүй
Чамгүйгээр би бодит гэж үү
Санаа дагаад
Бүх юм хоосон
Чамгүйгээр би хэн юм бэ
2017.05.29-нд

Америк зурагчин Грэг Сегал 7 Days of Garbage буюу Хогийн 7 хоног цуврал зураг

$
0
0

Америк зурагчин Грэг Сегал 7 Days of Garbage буюу Хогийн 7 хоног цуврал зураг авчээ. Зурагт орсон айлууд 7 хоногийн хогоо хаялгүй дунд нь хэвтжээ.

18893119_10211682899126312_8866717708746219791_n 18921795_10211682898046285_1594335284790272756_n 18921815_10211682900206339_5074564313725734209_n 18921993_10211682899566323_7030266961317691347_n 18922123_10211682896606249_8991942732572400823_n 18922222_10211682897926282_6164101524736844637_n 18950921_10211682896646250_1333366106355104667_n (1) 18951504_10211682899446320_4953492076218205240_n 19029420_10211682896726252_805858824941488739_n 19029471_10211682900286341_7997179032427882853_n 19030298_10211682898006284_8607111010505236601_n 19060082_10211682900566348_3551414994359426127_n

 

“Юмс хэзээ ч харагдаж байгаа шигээ байдаггүй юм”

$
0
0

Captura-de-pantalla-2014-04-08-a-las-10.45.10
Хөгшин залуу хоёр аянчин сахиусан тэнгэр замдаа нэгэн баян айлын гэрт хоноглохоор болжээ. Тэр гэр бүл харамч, хүйтэн айл байсан тул сахиусан тэнгэрүүдийг зочны өрөөндөө оруулсангүй, харин хүйтэн зоориндоо хонуулж гэнэ.
Сахиусан тэнгэрүүд хүйтэн шалан дээр ороо засах зуур хөгшин сахиусан тэнгэр хананд байсан нүхийг бөглөж, засав гэнэ. Залуу сахиусан тэнгэр түүнээс ямар учиртай болохыг асуутал, “Юмс ургэлж харагдаж байгаа шигээ байдаггүй юм” гэлээ.
Удаах шөнө нь өнөө хоёр нэгэн ядуу айлд хоноглоход, малчин гэр бүл маш зочломтгой хүмүүс байлаа. Байгаа жаахан хоолоо хувааж идээд, тэд ая тухаа бодолгүй бурхдыг өөрсдийн орон дээр унтуулж гэнэ. Өглөө нар мандахын үед бурхад айлын гэрийн эзэд нулимс унаган байхыг харав. Тэдний амь залгуулдаг цорын ганц үнээ нь талбайд үхсэн байжээ.
Залуу сахиусан тэнгэр хөгшин бурхнаас их л бухимдангуй, “Ийм гай барцад тохиолдохыг та яагаад зөвшөөрөв? Эхний айл дутуу юмгүй байтал та орон гэрнйг нь засаж, янзалж, тусалж байх юм. Харин хоёр дахь айл юу ч үгүй боловч байгаа бухнээ бидэнтэй хуваалцаж байхад үнээг нь үхэхийг зөвшөөрч байдаг” гэж асуув.
“Юмс үргэлж харагдаж байгаа шигээ байдаггүй юм” хэмээн хөгшин сахиусан тэнгэр хариулав. Тэгээд “”Бид эхний айлын шилтгээнд хоноход, зоорины хананд гарсан нүхэнд алт байхыг би харсан юм. Эзэн нь дэндүү шуналтай, өөрт заяасан аз жаргалаа бусадтай хуваалцах хүсэлгүй байсан тул би алтыг харагдуулахгүй байхаар далдалж дөнгөсөн юм. Харин өнгөрсөн шөнө бид малчны гэрт хоноход, үхлийн сахиусан тэнгэр энэ айлын эзэгтэйг авч явахаар ирсэн байлаа. Харин би түүний оронд үнээг нь явуулсан. Юмс хэзээ ч харагдаж байгаа шигээ байдаггүй юм” гэлээ.
Заримдаа бидний юм бүхэн санаж, бодсоноор болдоггүй гэдгийг энэ үлгэрт өгүүлжээ. Өөрийн тань бусдад хийсэн сайн ба муу үйлийн үр нь нүдэнд ил харагдахгүй ч гэсэн цаагуураа таны ажил үйлс бүтэмжтэй болох эсэхэд үргэлж
нөлөөлж байдаг. Харин уүнийг ойлгоход танд жаахан хугацаа хэрэг болж болох юм.

ХҮРГЭНЭЭ ШИНЖИХҮЙ

$
0
0

f406209efaf44815e40fabd1e8e55a60

Монголчуудын ураг барилдах ёсон гурван мянга гаруй жилийн түүхтэй билээ. Энэ нь эртний монголчуудын нутгаас олдож байгаа олдвор, хадны сүг зургаас харагддаг. ХII-XIII зууны үеийн монголчуудын баримтлах ёсонд “хүргэдтэй талбихүй” хэмээх тусгай нэгэн заншил байжээ. Нууц товчооноос иш татсан дээрх мэдээг ашиглавал:

Есүхэй баатар хөвүүн Тэмүжинг дагуулж, түүнд гэргий олж өгөхөөр яваад Хонгирод аймгийн Дэй сэцэний охин Бөртэ-г гуйж уриг барилдахаар тохиролцож Дэй сэцэнийд Тэмүжинг ” хүргэдүүтэй талбиж” үлдээгээд буцсан тухай өгүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд XIII зууны үед “хүргэдүүтэй талбихуй” мөн “хүргэн” хэмээх хоёр нэр томьёо байсан  бөгөөд тийнхүү хоёр янзаар хэлсэн нь бас учиртай байжээ.

Хүргэдэ-тэй талбихуй нь ургийн харилцааг тодорхой нэгэн  овгийн хөвгүүд, нөгөө охид талын овгоос эхнэр болгон буулгаж  авахаар тохиролцоод бага насны (Тэмүжинг есөн  настай байхад) хүргэн хөвгүүнийг эмэгтэй урагт хүргэж  түүнийг ирээдүйн эхнэртэй нь хамт байлгаж ижилсүүлэн  дасгах зорилготой заншил байхад хүргэн нь үүл хэлэлцээт  овогтой ёс төрөө нэгэнт гүйцээж өөрөө уугуул овогтоо эхнэрээ  дагуулан авчирсан хүмүүс юм.

Хүргэдэ-тэй талбихүй, хүргэн хоёр нь аль аль нь хүргэх,  оруулах гэсэн утгатай үг бөгөөд эцгийн овгоос эхийн эрхт ёст  овогт хөвгүүд очиж харьцах үеийн дурсгал нэр боловч дараа нь  эцгийн ноёрхолын үед улиран хадгалагдаж ирсэнийг үзүүлсэн  баримт юм.

Монголын угсаатны энэ нэр тухайлбал Баргад хүргэн хөвүүн эхийн урагт өмнө амьдарч эхнэртэйгээ ханьсан анхны хүүхэд төрсний дараа гэргий, хүүхдийн хамт өөрийн төрсөн нутаг, уугуул овогтоо бүцаж ирдэг заншилтай ч холбоотой. Хүргэнээ хэмээх нь охины талд сүй бэлэг төлж хэвшмэл ёс журмыг гүйцээж өөрийн овог буюу гэр орондоо эхнэрээ богтлон авчирч хань түшиг болгохыг эсвэл хүргэн нь ядуу зүдүү тул эд зүйлээр хавчигдан арга буюу баян чинээлэг айлд шурган орж нэгэн насаар тэднийд сууж, тэдний ураг болж явахыг хэлнэ.

Хүргэдэ-талбихуй нь эртний эхийн эрхт ёсны үлдэц бөгөөд сүүл сүүлдээ нилээд өөрчлөгдсөн. Аливаа айлын хүү өсөж эрийн цээнд хүрээд ханиа сонгодог. Монголчууд эрт үеэс хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж охиндоо сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ.
Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Үүнд:

- Алсын хараатай
- Холч ухаантай
- Өршөөнгүй сэтгэлтэй
- Эв найртай
- Эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг.

Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг сонгох, сайн морь, сайхан эдлэл, хэт хутга, нум сум, хөөрөг, гаанс гэх зэргээр шинжих ёс мөн байжээ.

Viewing all 2285 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>