Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all 2285 articles
Browse latest View live

Хөмсөгний хэлбэрээрээ өөрийгөө шинжихүй

$
0
0

Урт хөмсөг 

Тэд маш нийтэч, сэтгэлийн асар их тэвчээртэй бөгөөд эрч хүчээр дүүрэн хүмүүс

Энгийн хөмсөг
Дунд зэргийн өргөн энгийн нүдээ тойрсон хөмсөгтэй хүмүүс ихэвчлэн шударга, жүжиглэж нялуурах дургүй хүмүүс байдаг.
Богино хөмсөг 

Ажигч гярхай, бусдыг сайн сонсож ойлгодог. Заримдаа тэд гутарч шантарч амьдрал хэцүү санагдах үе байдаг.

Зузаан хөмсөг 

Тэд хэн нэгнээс хараат бус байхыг илүүд үздэг. Өөртөө маш их итгэлтэй байдаг нь ямар ч хэцүү нөхцлийг даван туулдахад тусладаг хэдий ч заримдаа энэ зан чанар нь муу зүйлд хүрэгдэг.

Нарийхан хөмсөг 

Төгс сонсогч хэдий ч тэд хэрүүл маргаанаас зайлсхийдэг. Мөн маш их мэдрэмжтэй хүмүүс байдаг.

Өндөр нумарсан хөмсөг

Тэдэнтэй анх уулзахад их сэтгэгдэл төрүүлж чаддаг. Хуурмаг төрхийг үзэн яддаг мөн сайн шүүмжлэгч юм.

 

Бага зэргийн нумралттай хөмсөг 

Хүний итгэлийг маш сайн дааж чадах хүмүүс. Тиймдээ ч тэд урт удаан, тогтвортой харилцааг эрхэмлэдэг.

 Гурвалжин хөмсөг 

Хурц өнцөг үүсгэсэн хөмсөгтэй хүмүүс ихэвчлэн төрөлхийн удирдагч байдаг. Тэд дүн шинжилгээ хийх хурдан шийдвэр гаргахдаа авьяастай.

 

Бараг шулуун хөмсөг 

Маш няхуур хүмүүс бөгөөд долоо хэмжиж нэг огтлон гэдгийн тод жишээ юм.

Бүдэгхэн хөмсөг 

Өөрсдийгөө их басаж эргэлздэг хэдий ч тэд нэг ажлын эхэлбэл төгс хийхийг зорьдог.

Ташуу хөмсөг 
Маш их хүсэл тэмүүлэл, сэтгэл хөдлөлтөй. Үргэлж амжилт руу тэмүүлж байдаг.


Хүүхдүүд эцэг, эхийнхээ царайны аль хэсгийг өвлөдөг вэ?

$
0
0

84623864b9943adcgreatХүүхдүүд аав, ээжийнхээ нүүр царайны аль хэсгийг өвлөж авдаг вэ гэдгийг судлах үүднээс эрдэмтэд “Нүүр царайны өвлөлт”-ийн зургийг бүтээжээ. Судалгааны ажилд Их Британийн нийслэл Лондон хотод байдаг Эзэн хааны коллежийн генетикч эрдэмтэд болон математикчид оролцжээ. Ихрүүдийн ДНХ-д шинжилгээ хийгээд эрдэмтэд хүүхдүүдэд хамрын хэлбэр, хэмжээ, эрүү, нүд, уруул болон нүүрний хэлбэр, хэмжээ удамшдаг болохыг тогтоосон аж.

Түүнээс гадна толгойны хэмжээ, хүзүүний хэлбэр зэрэг нь генээс хамаардаг байна. Шинжээчид мөн шаамий эрүүтэй болох нь нэг генээс, хамрын хэлбэр дөрвөн ч генээс хамааралтай болохыг тогтоожээ. Нүүрний бусад хэсгүүдийг ямар генүүд бүрдүүлдгийг тогтоохоор эрдэмтэд үргэлжлүүлэн ажиллаж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

ЭМЭГТЭЙ хүний тухай АГУУ ЭРЧҮҮДИЙН хэлсэн ЭШЛЭЛҮҮД

$
0
0

we_dont_mind_if_you_go_braless_640_41“Эмэгтэйчүүд бол яг л салхи, аянга, цахилгаан мэт байгалийн нэг хүч” Хаггинсон Торри

“Эр хүн байх хэцүү, эмэгтэй хүн байх бүр хэцүү” Мартти Ларни

“Энэ дэлхий дээр тэднээс ганцхан үлдсэн байсан ч эмэгтэй хүний тухай ярих шинэ сэдэв үргэлж олдох болно” Станислав Буффле

“Эмэгтэй хүн байх нь маш хэцүү, учир нь тэд ихэнхдээ эрчүүдтэй учраа ололцох хэрэгтэй болдог” Жозеф Конрад

“Хэрвээ эмэгтэй хүн гэж огт байгаагүй бол манай дэлхийн бүх мөнгө ямар ч утгагүй зүйл болох байлаа” Аристотель Онассис

“Эрчүүдийн бүх бодол, санаа эмэгтэй хүний мэдрэмжгүйгээр бий болохгүй” Вольтер

“Гоо сайханд бас ач тус бий, сайхан эмэгтэй дутагдалтай байх боломжгүй” Иоган Фридрих Шиллер

“Сул талаа зэвсэг болгосон үедээ эмэгтэйчүүд хамгийн хүчтэй байдаг” Иван Бунин

“Эмэгтэйчүүд хайрлуулахын төлөө төрсөн болохоос ойлгогдох гэж төрөөгүй” Оскар Уайлд

“Эмэгтэйчүүдийн ааш занг тодорхойлох боломжгүй, тэд өдөр бүр өөр өөр ааштай байдаг” Гейне Генрих

“Зөвхөн эмэгтэйчүүд л цаг хугацааг түр зогсоож чадна” Юзеф Булатович

“Хэдийгээр түүхийг эрчүүдийн нэрээр санадаг ч үнэндээ түүхийг эмэгтэйчүүд л бүтээдэг юм” Генрих Гейне

“Эр хүний хүзүүгээр тэвэрсэн сайн эмэгтэйн гар бол тэнгэрээс түүн рүү шидсэн аврах цагираг юм”  Жером Дэвид Сэлинжер

“Сайхан харагдахын тулд эмэгтэй хүн хар цамц, хар банзал өмсөөд хайртай эр хүнтэйгээ сугадалцаад гарахад л хангалттай” Ив Сен-Лоран

“Эмэгтэйчүүд бол ариуссан амьтад, тэднийг хайрлавал чи давхар ариусна гэсэн үг” Александр Дюма

“Эрчүүдийн тархинд үүрд санагдаж үлдэхийн тулд зарим эмэгтэйчүүд гудамжаар нэг удаа алхахад л хангалттай” Редьярд Киплинг

“Хэн нэг тэнэгийн ард агуу эмэгтэй зогсож байдаг нь жам ёсны үзэгдэл” Жон Леннон

“Хайртай эмэгтэйгээ олоогүй хүн эмэгтэй хүнийг хэн гэдгийг хэлж чадахгүй” Теофиль Готье

“Хэрвээ эмэгтэй хүн бууж өгөөгүй бол ялсан гэсэн үг, харин бууж өгвөл ялагчийн нөхцлийг тулгаж байна гэсэн үг” Карель Чапек

“Эмэгтэй хүн л эрчүүдийг диваажингаас гаргаж чаддаг ба мөн эмэгтэй хүн л тэднийг диваажинд буцааж чаддаг” Эльберт Хаббард

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа

Сайхан хайр

$
0
0
10c495721c017100e3edb7ba942d8592c…Заримдаа би хайрын дарсыг согтотлоо залгилж, согтсон хайрандаа мансууран жаргаж , энэ ертөнцөд чамаас сайхан нь үгүй хэмээн сайрхаж, сэтгэлийнхээ чанадад чиний төрхөөр өөрийгөө гоён баясдаг.

Шөнөжин хулжсан нойрондоо чамайгаа санан бэтгэрч, хамтдаа байх мөч бүрийг аз жаргалаар төсөөлөн инээмсэглэж, өөрийн эрхгүй уруулаа цорвойлгон чамайгаа эрхлүүлэн жаргана. Өглөө болгон чамайгаа энэ ертөнцөд байгаа гэдгийг санахдаа нарны гэрэлт сацрагт жаргалтайяа суниан мишээдэг.

Нарны бүлээхэн сацраг чиний минь алга шиг дулаахныг мэдрэхдээ, чамтайгаа хамтад зуун зуун шувуудын жиргээнд уянгалан эгшиглэх хайрын дууг сэтгэлдээ аялна. Чи минь байгаа энэ ертөнцөд би жигүүрээ дэлгэн нисэхдээ, уудам энэ орчлонгийн хайрын гэгээн орон зайд сэтгэл минь дур зоргоороо дүүлэн сэлгүүцдэг. Ганцхан чи минь миний сэтгэлд хайрын гэрэл гэгээг туяаруулна. Тэгээд л би өглөө болгоныг хайраар угтаж, үдэш болгоныг хайраар жаргаадаг.

Хааяадаа би хайрын захидлыг сэтгэлийнхээ чанадад чамдаа бичиж, өөртөө уншдаг. Чамайг сонсог гэсэндээ чангаар уншина. Сайхан төрхөнд чинь бус, сэтгэлийн чанад дахь гэгээн хайранд тань учирлах гэж уянгалуулан уншдаг. Хайрын захидалдаа сэтгэлээ шингээж учигласан үг болгоныг хайраа шингээн зангидаж, үйл болгон урласан бүтээл болгоныг тань би бахдан бахдан чамайг улам ихээр хайрлана.

Сэтгэлээ шингээн байж урласан бүхэн тань миний сэтгэлд хайр болон уусдаг. Үг болгондоо хайраа ширээж, үйл болгондоо хайраа шингээж урлах бүсгүй хүн тийм ч олон бил үү? Бүсгүй хүн болгон хайрандаа уярч, халамжиндаа уусдаг гэдгийг эрчүүд болгон мэднэ гэж үү? Хичнээн хатуу байгаад ч бүсгүй хайранд уусч зөөлөрдөг тавилан гэж буй.

Хичнээн хахир байгаад ч бүсгүй хайранд уярч дуулдаг заяа гэж буй. Жинхэнэ хайр гэдэг, хичнээн хол байгаад ч дэргэд минь дандаа уянгалан эгшиглэж, үргэлжид уяраан дасгаж байдаг юм даа.

…Сайхан хайр гэдэг нь энэ ертөнцөд үйлийн үрээр учирсан тавилан юм. Энэ ертөнцөд зовлон жаргалыг тэнцүүлэх гэж ирсэн үйл юм. Сэтгэлээ шингээгээгүй хайр гэдэг хүйтэн юм, сэтгэлээ шингээсэн хайр гэдэг хав халуухан, бас хэзээ ч хөрдөггүй аж. Харах бүрдээ хайр ундарна гэдэг сайхан юм, уулзаагүй удахдаа санаж нулимс унагаах нь сувд юм, хамтдаа байхдаа уйдамгүй байна гэдэг жаргал юм, хаа холоос чамайгаа олж учирна гэдэг аз юм.

Заримдаа ойлголцохгүй байхад инээж байгаад ч болов ойлголцох гэж хичээх нь хайр юм, өглөө сэрээд санаж үгүйлэх нь хайр юм, үдэш унтахдаа тэмтэрч үгүйлэх нь хайр юм, хол газар явахад нь санаж бэтгэрэх нь хайр юм, хүрээд ирэхэд нь уйлж тэврүүлэх нь хайр юм.

Олоод алдаж болохгүй нь сайхан хайр юм, өнгөрснийг нь сануулахгүй мартах нь сайхан хайр юм, өнөөдрийн мөчид дандаа санаж байх нь сайхан хайр юм, өөрөө холдож чадахгүй дандаа дэргэд нь байхыг хүсэх нь сайхан хайр юм.

Сэтгэл нь хайраар дүүрч байх нь сайхан хайр юм, сэмхэндээ сэтгэл нь сэмэрч хайрлах нь сайхан хайр юм, дандаа инээлдэж хошигнох нь сайхан хайр юм, хааяа уурлуулаад аргадаж байх нь сайхан хайр юм. ОЛДВОЛ АЛДАЖ БОЛОХГҮЙ САЙХАН ХАЙР ГЭЖ БУЙ.

Г.Галбадрах

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшиггүй, аюултай 13 эмэгтэй

$
0
0
Эмэгтэй хүн гэдэг гоо үзэсгэлэнгээрээ дэлхийг байлдан дагуулдаг гэсэн үг бий. Чухамдаа энэ үнэн бололтой. Өөрийнгоо үзэсгэлэн, уян хатан ааш зангаа зэвсэг болгон шаиглаж энэ дэлхийн түүхэнд ул мөрөө үлдээсэн эмэгтэйчүүдийн тухай түүх энэ. Эд бол хамгийн аюултай, аймшиггүй бүсгүйчүүд. 

Бонни Паркер

Их хямралын жилүүдэд энэ эмэгтэй хамтрагч Клайд Бэрроутай хамтран 12 банк, өөр хэд хэдэн дэлгүүр, үсчин, шатахуун түгээх дээрэмдсэн хүн. Энэ үйлдлээ хийхийн тулд тэд цагдаагийн 9 ажилтан, хэд хэдэн энгийн иргэний амийг хөнөөсөн.

Бонни галт зэвсгийг чадамгай эзэмшсэн болохоор цагдаагийнхан ч тэдэнд ойртохоос эмээдэг, иймдээ ч тэднийг машин руу нь гал нээж амийг нь хөнөөсөн. Гэмт хэрэгтнүүдийн биед гэхэд л 50 гаруй сум туссан байсан гэдэг.

Роза Паркс


Энэ эмэгтэй бол сайн үйлсийн төлөө, арьс өнгөөр ялгаварлахын эсрэг тэмцсэн аймшиггүй зоригт эмэгтэй. Тэрээр 1955 оны арванхоёрдугаар сарын 1-нд нийтийн тээврийн цагаан арьстанд зориулсан суудал дээр аймшиггүйгээр сууж хүн ямар ч арьс өнгөтэй байсан ижил тэгш эрхтэй гэдгийг олонд мэдрүүлсэн. Түүнийг нийгмийни хэв журам зөрчсөн гэж баривчилсан ч тэрээр Монтгомери хот дахь хүний эрхийг хамгаалах байгууллагад хандаж улмаар энэ хотод негр иргэд олон нийтээрээ эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн байна.

381 хоног үргэлжилсэн нийтийн тээврийн хэрэгслийг бойкотолсон тэцлийн үр дүнд 1956 онд АНУ-ын Дээд шүүх автобус нийтийн тээвэрт арьс өнгөөр ялгаварлан суудал заасан нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн тогтоол гаргажээ.
АНУ-ын Конгресс Розаг “Иргэний эрхийин төлөөх орчин үеийн тэмцлийн эх” хэмээн өргөмжилсөн байна.

“Шөнийн шулмасууд”

Аугаа их Эх орны дайны жилүүдэд германчууд ЗХУ-ын агаарын цэргийн хүчний эмэгтэйчүүдийн шөнийн бөмбөгдөгч онгоцны гвардийн 46 дугаар хороог “Шөнийн шулмасууд” гэж нэрлэжээ. Энэ хорооны эмэгтэй нисгэгчид дайсны дээрээс 3000 тонн бөмбөг, 26 мянган шатаагч бөмбөг хаяж бүрэн бус тооцоогоор 17 гарц, төмөр замын 9 цуваа,   төмөр замын хоёр станц, 46 агуулах, шатахуунтай 12 цистерн, чиргүүлт хөлөг онгоц хоёр, 76 машин, галын 86 цэг, 11 гэрэлтүүлэгч устгасан гэдэг.

1942 оны тавдугаар сард энэ хороо фронтод ирсэн энэ хороонд 17-22 насны 115 эмэгтэй алба хааж байжээ. Нэг хэсэг энэ хорооны штабын Мария Александровна Фортус байгаад дараа нь Ирина Вячеславовна Ракобольская ажиллаж байжээ.
Энэ хорооны нисгэгчдийн хамгийн сүүлийнх нь болох гвардийн бэлтгэл хошууч Надежда Васильевна Попова 2013 онд 91 насандаа нам гүмхэнээр насан хутгийг олсон.

Хеди Ламарр

Сайхан бүсгүй Хеди Ламарр жүжигчний зэрэгцээ зохион бүтээгч байсан. Тэрээр 1942 онд усан доогуур буудах залуурт сум торпедыг алсаас удирдах систем бүтээсэн патент авсан байна. Түүний төрсөн арваннэгдүгээр сарын 9-ний герман хэлтэй орнуудад зохион бүтээгчдийн өдөр гэж тэмдэглэдэг.

Тэр бас “Холбооны нууц систем” бүтээснийхээ төлөө 1942 оны наймдугаар сард 2 292 387 тоот патент авсан байна. Энэ нь янз бүрийн үелзэл дээр дамжуулж байгаа мэдээллийн нууц систем. Америкийн флот үүнийг няцааж байсан ч хагас зуун жил өнгөрөхөд өнөөдөр ч ашиглагдсаар байгаа юм.
Хэди Ламмарыг энэ нээлтийнх нь төлөө 1997 онд албан ёсоор шагнасан ч өөрөө биечлэн ирээгүй талархсан сэтгэлийн үгээ дуу бичлэгээр ирүүлжээ.

Чжэн Ши

Хятадын далайн дээрэмчин Чжэн Ши  бол түүхэн дэх дээрэм тонуулын хамгийн амжилттай хүн. Тэрээр 2000 хөлөг, 70 орчим мянган усан цэрэгтэй флот захирч байжээ.

Чжэн эхлээд биеэ үнэлэгч байснаа ирээдүйн нөхөр Чжэн И-тэй уулзсанаар далайн дээрэмчний ажлаа эхэлсэн. 1801 онд тэд гэрлээд, иргэний дайн ид дэгдэж байсан  Вьетнамд очсон байна. 1807 онд нэгэн шуурганы үеэр нөхөр нь анс барахад түүнд 400 хөлөгтэй флот үлджээ. Түүний дээрэмчид хятадын эрэг орчимд худалдааны хөлөг рүү дайрахаас гадна голоор дамжин эрэг орчмын суурингуудыг дээрэмддэг байж.
Түүний амжилтын нууцыг хөлгүүд дээрээ төмөр мэт хатуу сахилга бат тогтоосонтой холбоотой гэдэг. Дээрэмчид нь дураараа авирласан тохиолдолд зүүн чихийг нь огтолж бусдад нь сургамж болгодог байж. Тэдний дээрэмчид загасчдын тосгоныг тонож, эмэгтэйчүүдийг олзлон хүчирхийлж, хүмүүсийг цаазалдаг байжээ.
Дээрэмчний ажлаа өндөрлөсний дараа хатагтай Чжэн Гуанжоуд суурьшин эмсийн хүрээлэн, мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байгаад 60 насандаа нас баржээ.

Грисельда Бланко

1970-1980-аад онд бизнесээ цэцэглүүлж байсан хар тамхины наймааны гол төлөөлөгч энэ эмэгтэй Колумбаас АНУ-руу  кокаин оруулдаг байж. Тэрээр өрсөлдөгчиддөө хайр найргүй хандаж, өөрийн гараар алж, биеийг нь хэсэглэн хаяж өгдөг байснаараа алдартай. “Кокаины хатан хаан” түүнийг лавтай 250 хүний аминд хүрсэн гэдэг.

Бланко хар тамхины хил давуулах олон маршрут, арга  нээсэн нь олон жилийн турш хар тамхи хилээр нууцаар  гаргагсдын арга болсоор байсан.
Грисельда АНУ-ын шоронд 19 жил суугаад суллагдсаныха адараа Колумбад амьдарч байхад нь үл мэдэгдэх хүн мотоциклтой дайрч ирээд буудаж хөнөөсөн.

Лиззи Борден 

1892 оны наймдугаар сарын 1-нд Фолл-Ривер хотын Секонд-стрит дэх 92 дугаар байшинд Эбби Борден, түүний нөхөр Эндрь нарыг сүхдэж алсан байна. Энэ хэрэгт хойд эхдээ дургүй байсан, тэгээд ч баян эцэг эхийнхээ хөрөнгийг өвлөн авах гэсэн  хэмээн тэдний охин Эндрю Лиззиг сэжиглэсэн. Гэсэн ч түүнийг буруугүй гэж үзжээ.

Жанна Манфорд

1972 онд Жанна телевизийн оройн мэдээ үзээд түүний хүүг гейчүүдийн жагсаалд оролцож байхад нь “Хилтон” зочид буудлын цахилгаан шатнаас тцагдаагийнхан түлхэн унагааж байхыг хараад хүүгээ хамгаалахаар тэмцэж эхэлсэн.

Тэрээр “Миний хүү гомо, тэглээ ч би хүүдээ хайртай” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ. Улмаар Манфорд дэлхийд ижил хүйстний эрхийг хамгаалах анхы байгууллагыг байгуулсан эмэгтэй.

Эммелин Панкхерст

1903 онд Панкхерст америдийн Манчестерт эмэгтэйчүүдийн сонгох эрхийн төлөөх нийгэм улстөрийн байгууллагыг “Үгээр биш үйл хэргээр” уриан дор байгуулжээ. Түүнийг олон удаа баривчилж байсан ч тэрээр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө, тэдний гэгээн ирээдүйн төлөө тууштай зогсч байсан юм.

Клеопатра

Египетийн сүүлийн хатан хаан энэ эмэгтэй өндөр боловсролтой, грек хэлээс гадна латин, египет, перс, иврит хэл эзэмшсэн нэгэн байж. Эрэгтэй дүүгээ насанд хүрээгүй байхад Клеопатра ганцаараа улсаа захирч байжээ.

Эдит Кэвелл


Эдит бол Дэлхийн нэгдүгээр дайны үед оролцогч бүх улсын цэргүүдийг ялгаварлалгүйгээр амийг нь аварч байсан сувилагч. Германчуудад эзлэгдсэн Белгийн нутгаас холбоотны 20 цэргийг оргоход тусалсны нь төлөө түүнийг баривчилж  цаазалсан байна.

Мата Хари


Маргарета Гертруда Зелле 18 насандаа 39 настай ахмадтай гэр бүл болон Ява аралд ирцгээж. Хоёр хүүхэдтэй болсон ч хамтын амьдрал нь бүтэлгүйтэж бүсгүй индонезын ёс заншил, бүжиг судлан малай хэлээр нар гэсэн утга бүхий Мата Хари гэгдэх болжээ.

Салсныхаа дараа Парист ирэн янз бүрийн ажил бүр биеэ хүртэл үнэлж байсан гэнэ. Тэрээр тачаангуй бүжиг хийхийн зэрэгцээ Дэлхийн нэгдүгээр дайны үед германы тагнуул болж улмаар 1917 онд францын тагнуулын байгууллага баривчилж 41 хоног шүүсний эцэст буудан хороосон.

Эх сурвалж: www.assa.mn

Өргөмөл үр (Өгүүллэг)

$
0
0
5a4b9f2014533bdgreat
МОЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион явуулж буй Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээлүүдээс манай сайт уншигчдадаа цувралаар хүргэж байна.

Хаврын сүүл сар, бараг л сургууль амрах үе байлаа. Ингээд л Маргаретын эцэс төгсгөлгүй сунжирсан уртаас урт, уйтгарт зуны амралт эхлэх шив.
Зуны амралтыг байнга л хамтдаа гар гараасаа хөтлөлцөн гадуур зугаалж өнгөрөөдөг Нелл, Энэми, Маргарет нарын жаргалтай үе ард хоцоржээ.

Харин одоо эсрэгээрээ, долоо хоногийн амралтаар хүртэл Энэми зүүн зүгт, Маргарет чанх баруун тийш зам салан явах болж дээ. Энэхүү чулуун хана зүүнээс баруун руу босох нь тэр. Энэ байдал Маргаретын хувьд хүний нүднээс далдхан хамар хашааны дор бодол болон суух хэсэгхэн хормыг өөртөө зориулахад хүргэнэ. Энэ байдал нь түүнийг зүгээр л өрөвдөлтэй, ганцаардсан, золгүй нэгэн болгох адил.
Ийн суух зуур ханан хашааны нөгөө талд шивэр авир хийх хэсэг бүлэг ховч охидын яриа сонсогдох нь тэр. “Би нэг зүйл сонссон! Тэр өөрийн хийсэн хэргийнхээ горыг амсаж байгаа нь өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг дээ. Тэрнийг бидэнтэй тоглооч гэхэд ч ирэхгүй. Түүнийг дуудаад ч яах юм бэ? Тэр чинь хэн ч биш ш дээ. Зүгээр л нэг үрчлэгдсэн амьтан” гэх сонсдов.

“Хүүе, чи юу гэчих вэ?” гэж хий л сонсож зогссон олон нэгэн дуугаар ам уралдан асуухад, гайхшран “Дахиад нэг хэл дээ” хэмээн хажуухнаас нь Роди Шарп амаа хурцална.
 “Тэрнийг үрчлэгдсэн, өргөмөл охин гэж байна аа. Тэгээд л тэр. Өргөмөл амьтан тэрнээс өөр ямар нь л биднийг хамт тоглооч гэхэд ирэхгүй хэрэн тэнүүчилж явав л гэж дээ. Тэгээд ч миний бодоход бид тэрэнд хангалттай л сайн байсан биз дээ?” гэлээ.

Маргарет түүн дээр гишиглэх мэт хүйтэн хөндий үг хаялах энэхүү яриаг сонсон хашааны буланд зүрх сэтгэлээ тайтгаруулахыг хичээх аядан дэмий л сууна. Энэ бүхнийг сонсоход нь хүртэл хүнд тустал тийм ойрхон, хэрэв хажууд нь байна гэвэл түүнд амьсгалахад нь хүртэл бэрх байх байсан буй за.

“Чи хэтэрхий дэгсдүүлээд байна ш дээ!” Би чиний хэлсэн нэг ч үгэнд итгэхийг хүсэхгүй байна. Тэр ээжээрээ үнэн голоосоо бахархдаг. Зүгээр л үнэн зүрхнээсээ шүү!” хэмээн Роди Шарп түүнд эрэлхэг гэгч нь палхийтэл хэлэх нь тэр.
Роди Шарп “Тэр энэ талаар юу ч мэдэхгүй” хэмээн яриагаа яарангуй дахинүргэлжүүлэх нь, түүний дууны өнгө аяс хүртэл чимээгүйхэн сонсож суух хөөрхий Маргаретын чихэнд яг зүрх зүсэх мэт бяцхан жад хутгаар сийчихтэй адил сонсдоно. “Түүний гэрийнхэн үүнийг бүгд Маргаретаас нуудаг. Манай эмээ ч ийм зүйл болохыг зөвшөөрөхгүй, итгэхийг ч хүсэхгүй байх” гэж хэлэх нь тэр.

Гэхдээ л Роди Шарпын эмээгийн юу гэх нь хэнд хамаатай юм бэ гэсээр бөөгнөрсөн олны гайхан цочирдсон өнгө аяс итгэж чадахгүйн сацуу хөөрхийлөлтэй золгүй өргөмөл охиныг өрөвдсөн яриа болж хувирлаа. Тэдний өөрсдийнх нь л нэг. Гэвч тэд өдөр бүр, цаг тутамд үг нэг бүрээр нь салган ӨРГӨМӨЛ хэмээн хочлон үсэглэх нь лавтай. Тэд өмнө нь түүнийг тэдэнтэй хамт тоглохыг уриалдаг байсан ч одоо түүний өрөвдөлтэй хувь тавилан түүнийг гайхаш алдуулна.
“Яагаад, яагаад тэр гэж? Тэр тэгээд гэр оронгүй, золбин нэгэн байсан гэж үү дээ?” хэмээн нэг нь уулга алдана. “Үнэхээр, үнэнээсээ тэр энэ талаар юу ч мэдээгүй байсан гэж үү дээ?”

“Өө, бурхан минь гэж. Бодохоос хүртэл аймшигтай юм аа. Та нар тэгээд түүнийг мэдэж байсан хэрнээ энэ бүхнийгээ нууж байсан болов уу гэсэн бодол төрөхгүй байна гэж үү дээ?” хэмээн хэн нэгний ярих нь хүртэл энэ бүхэн нууц байсан, надаас бүхнийг нууж байсан гэсээр зөөлөн чийглэг зүлгэн дээр хэвтэх нь хүртэл түүнд хүндээс хүнд, бэрхээс бэрх, сэтгэл өвтгөж, зүрх зүсэгдэм ….Энэ бүх бодол толгойд хөвөрсөөр л, тэдний аймшигтай хэрцгий яриа үргэлжилсээр л.
“Энэ бүхэн зүгээр л гутамшигтай юм аа. Тийм биш гэж үү дээ? Хэрэв ийм зүйл та нарын хэн нэгэнд тохиолдсон бол гэж бодож үзсэн үү? Үгээр хэлшгүй тийм аймшигтай мэдрэмжийг?”

“Бодоод үз дээ. Үдэш “Сайхан амраарай, ээж ээ” гээд ээжийгээ үнсэхэд тэр чиний ээж биш байна гээд…..”
Маргарет гараараа өөрийгөө тумлайдан ширэлдсэн өвсөн дээр өнхрөн…… энэ бүхэн…..юу болох нь энэ вэ? Ямар аймшигтай зүйл гэхээрээ……! Түүний айж балмагдсан энэ байдал хором, мөч бүрт түүнийг улам бүр азгүй, золгүй, өрөвдөлтэй нэгэн болгож байлаа.

Тэгээд энэ гутамшиг, ичгүүр зэрэгцэн, яг л энэ бүх адгийн хийгээд муу ёрын байдал түүнийг айдас дунд отоод хүлээж байсан гэлтэй. Тэгээд л түүний ээлж иржээ. Айх, ичих зэрэгцсэн Маргарет зүлгэн дээрээс босохдоо мэдрэх тэр хачин мэдрэмжийг үгээр хэлж, үзгээр бичишгүй, ямартай ч урьд өмнө нь ийм гутамшигтай байдалд орж байсангүй. Ердөө есхөн настай түүний хувьд энэ бүх болж өнгөрсөн зүйлийн хажууд тэр зүгээр л нэг золгүй, өрөвдөлтэй бяцхан охин гэдгээ мэдрэн суух, ийм мэдрэмжийг өдий насандаа амсана гэдэг……! Ийм байдалтай босоод хатагтай Стрээтэрийнх, тэгээд цаашлаад номлогчийнх, мөн Энимигийн хажуугаар өнгөрөн гэртээ харих замаа дөтөлдөг ч болоосой гэсэн бодол! ᠌Тэд бүгд түүнийг цонхоороо хараад ‘Хөөе, нөгөө өргөмөл охин явж байна” гэж шаагилдах вий гэсэн түүний айдас. Ийнхүү Маргарет нүдээ аних төдийд л магадгүй тэд түүнийг хараад хуруугаараа чичлэн, хатагтай Стрээтэрийн булцгар хуруу, номлогчийн савхан хуруу мөн Энимигийн богинохон бор хуруу, түүнийг чиглэн зааж байгаа дүр зургийг төсөөлөн, түүнийг толгойноосоо авч хаяхыг хүсээд ч дийлсэнгүй. Зөвхөн чи л золгүй, өргөмөл нэгэн гэсэн үгс оюун бодолд нь хөвөрсөөр…….

Ямар нэг зүйлийг хийх л хэрэгтэй. Түүний хийж чадах ямар нэг зүйл байж л таарна. Зүгээр л тэр одоо яг эхлэх л хэрэгтэй………

“Би одоо бүхнийг олж мэдлээ. Би ийм зүйл байдаг, ийм зүйл болно чинээ төсөөлж ч байсангүй. Би хэн нэгэн шиг байж чадсангүй. Зүгээр л хаягдаж хоцорсон өнчин нэгэн, өөрийгөө хэн байснаа, өөрийгөө хэн болохоо гэнэтхэн ийм байдалтай олж мэднэ гэдэг зүрх зүсэм….Хэрвээ…Хэрэв би үнэнийг эрт мэдсэн бол сэтгэлийн ийм гүн ангалд унах байсан ч уу, үгүй ч үү. Магад ч үгүй би сэтгэлийн томоос том шархтай л үлдэх байсан байж болох. Бүх зүйл хангалттай. Би одоо хамт байх, хамт амьдрах эрхгүй хүмүүсийнхээ дундаас холдон алга болох болно. Энэ бүхнийг бичихэд хүртэл хуруу минь чичирч, сэтгэл зүрх эмтэрч, хэзээ ч минийх байгаагүй ээждээ одоог хүртэл хайртайгаа яалтай….. Үүнийг харах тоолондоо та намайг яг л сарнайн улаан өнгөтэй, алаг нүдэн цэцэг цэнхэр өнгөтэй, элсэн чихэр чихэрлэг амттай байдгийн адил намайг санан дурсах буй за.
МАРГАРЕТ” гэжээ.

Ийнхүү захиагаа дагжин чичрэн байж айдас дунд бичиж үлдээгээд, ор руугаа тэмтчин сэм орлоо. Магадгүй, тэр унтахаар хэвсэн байх. Ямар ч байлаа гэсэн түүнийг ор руугаа явав уу, үгүй юу хаалганы цаана аав, ээжийнх нь ярих сонсогдов. Энэ бүхэн түүнд тийм ч сонин байсангүй. Тиймээс зүгээр хэвтэнгээ тэдний яриаг сонссоор …

“Неллиг энэ бүхнийг олж мэднэ гэдгийг би эртнээс гадарлаж байсан. Түүнийг гэртээ ирэхээр нь энэ бүхнийг түүнд илүү найрсгаар, эвээр хэлэх хэрэгтэй. Тийм биз дээ, Хэнри? Тэр бусдаас үүнийг сонсож байснаас энэ нь илүү дээр. Хөөрхий, бяцхан охины минь сэтгэл эмтэрнэ шүү дээ…” хэмээн ээжийг нь хариулах зуур Хэнри “Хэрвээ бурхан бидэнд ийм сайхан бяцхан үр заяагаагүйсан бол бид түүнийг үрчилж авахгүй л байсан” хэмээн ярилцах хооронд Маргарет хөнжлөө хуу татаж, цурхиртлаа уйлан нулимс асгаруулсаар шатны уруу гүйн одлоо. Гомдол тарчлал, айдас түгшүүр, түүнийг элэглэн дооглох, энэ бүхэн хэдийнэ ард хоцоржээ. Тэд бяцхан охины зүрх сэтгэлдээ ойлгох гэж оролдож байсан том сэтгэлийн дарамт, ачааг хөнгөлж өгсөн нь энэ бололтой. Энэ бүх айдас түгшүүр, гутамшиг, дооглол тохуурхал ахиж хэзээ ч, дахин хэзээ ч ирэхгүй. Маргарет “Уухай, уухай! Энэ бол ялалт. Энэ бүх гуниг харуусал анхнаасаа түүнийх биш байсан” гэж бодов. Түүний сүнс хүртэл өнгөрснийг мартан урагш тэмүүлж байлаа.

Харин хаалган дээр гайхаш тасран шаналал харуусалтайгаар зогсох тэднийг дүүлэн нисэх адил бяцхан охин гайхшруулж орхих нь энэ. Тэд охиныг хоёр гараа дэлгэж тэврэн авлаа. Энэ бол бүхэлдээ шаналалд тарчилж байсан охины тэмцлийн ялалт, баяр хөөр, аз жаргал дүүрэн бяцхан охины халуун дулаан тэврэлт байлаа.
- Хөөх, та хоёр минь минийх, би ч та хоёрын охин. Бид бүгдээрээ бие биеэсээ олсон. Би золгүй өргөмөл, өрөвдөлтэй хэн нэгэн биш…

Тийм ээ, Маргарет Энимиг ч тодоос тод санаж байлаа. Түүний өрөвдөлтэй байдалд сэтгэл зүрхтэйгээ тэмцэн тарчилж байсан тэр бүх зүйл одоо ард хоцорлоо. Үүрд мөнх!
Маргарет магадгүй Неллиг тийм ихээр хайрлаж, өхөөрдөж чадахгүй л байх. Гэхдээ л тэр ᠌цаашдаа улам ихээр хичээх болно оо. Тэгээд ч түүний амьдрал бол бүхэлдээ тэр өөрөө өөрийгөө олох эрэл, өөрийгөө хайрлаж үнэлэх үнэлэмж гэлтэй.
Анна Хамилтон Доннел 

Эх сурвалж www.wikimon.mn

Орчуулсан О.Мөнхчимэг

Х.Тэргэл: Сэтгэлгүй

$
0
0
6_500x500
Сэтгэлгүй биеийг дэргэдээ байлгах гэж зүтгэх тусам
Сэмэрч урагдаж,цоорч, дуусдаг юм хүн гэгч
Хайргүй хүнийг хажуудаа хадах гэж хүчилэх тусам
Хар нүд чинь гуниг шаналлаар л дүүрдэг юм.

Инээд чинь хүртэл эхлэх төдийдөө л царцаж
Их олон зүйл чинь үрэгдэж, салбарч нооройдог юм
Энэ орчлонд төрсөн хүмүүний жаргалыг амсалгүй
Энэрэл хайраар өлссөөр буцахыг өөртөө бүү үзүүл.

Чамайг гэхгүй болсон хүний зүрх хүйтнээр хайрч
Чиний дэргэд хэвтээ ч өөр нэгнийг санаашрах амьсгал хүртэл жиндүүхэн
Сайхан бүхнийг чинь олж харах нүд хүртэл сохорч
Сар жил хугацаа шорон мэт тарчлаантай өнгөрдөгийн учир

Сэтгэлгүй биеийг тэвэрч хэвтэхээс эмээж яв
Сэтэрхий тэвнээр үйл мэтгэнэ гэж бүү санаа

Эх сурвалж http://www.info.mn


Дэлхийн улс үндэстнүүдийн хамгийн өвөрмөц кофенууд

$
0
0

8924

Өглөөг аяга кофегоор эхлүүлдэг мянга мянган хүмүүс дэлхий даяар амьдарч байна. Улс орон бүрт өөрсдийн гэсэн кофегоо бэлтгэдэг нууц жор байдаг аж. Жишээлбэл, дэлхийн нэг өнцөгт кофег нимбэгтэй хольж ууж байхад, нөгөө өнцөгт нь бяслаг, сармистай кофе ууж байна.

Ингээд та бүхэндээ дэлхийн улс орнуудын хамгийн өвөрмөц кофенуудыг танилцуулъя.

ӨНДӨГТЭЙ КОФЕ (ВЬЕТНАМ)

Эхлээд өндөгний шарыг өтгөрүүлсэн сүүтэй хольж хутгаад, дараа нь вьетнамын хар, гашуун кофег бага багаар зөөлөн хийж өгдөг байна. Маш гоё зөөлөн амттай, тансаг үнэртэй болдог аж.

ЛАПЛАНД КОФЕ (ФИНЛАНД)

Аяганд эхлээд зүсэм “лапланд” бяслаг байршуулан, дараа нь зөвхөн кофе хийж өгнө. Энэхүү бяслагийг ихэвчлэн Финландад үхэр, ямааны сүүгээр үйлдвэрлэдэг байна.

ЛАТИН ЭКСПРЕССО (ИТАЛИ)

Италичууд нимбэгтэй экспрессонд маш дуртай байдаг. Тэдэнд бүр нимбэг идэх зан үйл байдаг гэнэ шүү. Зүсэм нимбэг идэхээсээ өмнө заавал халбагаар шүүсийг нь шахаж аягандаа үлдээдэг байна.

ЛАГРИМА (АРГЕНТИН)

Лагрима – энэ нь сүүтэй кофе юм. Жорын дагуу хөөсөрсөн сүүнд бага зэргийн кофе хийж өгдөг байна.

БОНБОН (ИСПАНИ)

Энэ нь өтгөрүүлсэн сүүтэй экспрессо юм байна.

ХАЛУУН НОГООТОЙ КОФЕ (МОРОККО)

Энэ нь үнэхээр хүчтэй бөгөөд анхилам үнэртэй кофе юм. Энэхүү кофены орцонд гүнжидийн үр, задь, хар перец ордог аж.

ЦАЙТАЙ КОФЕ (ХОНГ КОНГ)

Кофе, цайны холимогийг бэлтгэхэд: 4 уут хар цай, перец, өтгөрүүлсэн сүү, бага зэргийн кофе хэрэгтэй гэнэ.

ФРАППЕ (ГРЕК)

Грекийн халуун өдөр танд фраппег заавал санал болгох болно. Энэхүү ундаанд зайрмаг, сүү, кофе, мөс ордог байна. Амны цангааг маш сайн тайлдаг гэнэ.

ФАРИСЕЙ (ГЕРМАН)

Ром дарс, кофены төгс зохицлыг энэхүү ундаанаас амтлах боломжтой.

ТОУБА (СЕНЕГАЛ)

Энэ нь энгийн л бутласан кофе юм. Юугаараа онцлогтой гэхээр кофены үрийг перецтэй хольдог байна.

ЗӨГИЙН БАЛ, САРМИСТАЙ КОФЕ (ТУРК)

Энэ кофег маш удаан хугацаанд, үе шаттайгаар бэлтгэдэг байна.

ЖҮРЖТЭЙ КОФЕ (ЯМАЙК)

Сайн чанарын Ром дарстай хар кофе юм. Үүнийг зүсэм жүржээр даруулан уудаг.

 

Эх сурвалж: Interesnoznat

Хэрвээ би охинтой байсан бол

$
0
0

8931

Ганган даашинз өмсгөж хуруу хумсыг нь будахгүй. Тал дундуур гүйж цэцэг түүж, уул хадаар авирч алсыг харуулах байсан.
Гүйж яваад бүдрэн унахад нь бос гэж зандрахгүй, битгий уйл гэж өрөвдөхгүй. Өөрөө бос оо, чи чадна гэж хэлэх байсан.
Эрхлүүлж байна гэж элдэвийг авч өгөхгүй. Үүний оронд түүнтэй хамт өдөрт ядаж 30 минут тоглох байсан.
Хоёр гарт нь бөмбөг бариулаад хана руу шидэхийг заах байсан. Хуруу гар нь хөгжиж, хөдөлгөөний эвсэлтэй болгоход сургах байсан.
Барбигаар тоглуулж, түүн шиг охидыг хөөрхөн гэж хэлэхгүй. Инээж байгаа нүүр, баярлаж байгаа харц хамгийн үзэсгэлэнтэйг ойлгуулах байсан.
Тэр надаас илүү, түүн шиг болмоор байна гэхэд нь бусдыг битгий дуурай, өөрийнхөө амьдар гэж бурхан нас өгснийг хэлэх байсан.
Уурлаад буруу хараад суухад нь эцгийгээ дуурайсан гэж загнахгүй. Хэсэг тайвшраад инээгээд ирэхэд духан дээр нь үнсээд уурласны учрыг асуух байсан.
Балетаар бүжиглэж, төгөдөр хуур дар гэж шаардахгүй. Морь унуулж, jazz dance бүжиглүүлж, дуу заах байсан.
Гэрийн чимэг болгож биш, бусдад харуулах гэж биш, охиноороо уншуулах гэж ном худалдаж авах байсан.
Нарны тос түрхэж, малгай өмсгөхгүй. Зүлгэн дээр хэвтээд тэнгэр харж, дэлхийгээс өөр гараг дээр хүн амьдрана гэдгийг хэлэх байсан.
Бороонд шүхэр өгч гэртээ ор гэхгүй. Борооны ус туулж, норж, солонго харуулах байсан.
Амьдрал хатуу, биеэ бодож яв гэж захихгүй. Нулимс бол өчүүхэн, гуниг бол богинохон гэдгийг хэлэх байсан.
Алдаа гаргавал харааж загнахгүй. Асууж лавлаад бодох хугацаа өгөх байсан.
Эр хүн хэцүү шүү гэж багаас нь сануулахгүй. Ээж нь аавгүйгээр, аав нь ээжгүйгээр аз жаргалгүй байдаг гэж хэлэх байсан.
Хүслийг нь хорьж тандахгүй байх байсан. Хүсэж мөрөөдөж байгаагаа хий, ээж нь арыг нь даана гэх байсан.
Алдартай хүн болгох гэж би хичээхгүй. Амьдралд хайртай хүн болохыг хүсэх байсан.
Ээжийгээ дэлхийгээс явчихвал байгалийг хайрла. Ганцаараа гэж битгий бод. Уул ус, мод, нар, од, тэнгэртэй ярилц, тэгэх бүрт ээж нь тэнд байх болно гэдэгт итгэл төгс итгүүлэх байсан.

Эрчүүд эхнэртэйгээ дэлгүүрээр …

$
0
0

313322Эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаагаар эрэгтэй, эмэгтэй хүмүүс дэлгүүр, хоршоогоор хамт явах үедээ өөр өөр зан араншин гаргадаг нь батлагджээ. Арван эрэгтэй тутмын долоо нь “анчин”-ы араншин гаргадаг бол арван эмэгтэйн найм нь “цуглуулагч”-ийн дүрд хувирдаг байна. Эрдэмтдийн дүгнэснээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтдаа дэлгүүр “хэсэх” хугацаа 1 цаг 12 минутаас хэтрэх ёсгүй гэнэ. Эс тэгвээс энэ хос нэлээд том хэрүүлд хүрч болзошгүй. Уг хэрүүлийн гол шалтгаан нь эрчүүд лангуун дундуур “зорилгогүй зугаалга” хийхийг хүсдэггүйд оршдог. Гэтэл эмэгтэйчүүдийн худалдаа, наймаа хийх сонирхол хэвээр төдийгүй үүндээ дунджаар нэмж 28 минут зарцуулахад ч бэлэн байдаг байна. Гэр бүлийн амгалан тайван байдлыг хадгалахын тулд энэ эгзэгтэй мөчид хосууд хоёр тусдаа салж дэлгүүрээр “хэсэх”-ийг эрдэмтэд зөвлөсөн байна. Ихэнх “анчин” эрчүүд өөрийн олзыг аль болох түргэн “алах”-ыг эрмэлздэг. Тэд эртнээс юу хэрэгтэйгээ мэддэг ба зөвхөн хэрэгцээт зүйлээ л хайж маш хурдан шийдвэр гаргадаг бол “цуглуулагч” эмэгтэйчүүдийн хэрэгцээт зүйлээ хайж олох процесс удаан алгуур, нягт нямбай байх тусмаа тэдэнд маш том “кайф” өгдөг байна. Эксетерийн Их сургуулийн доктор Тим Денисоны өгүүлснээр “…дэлгүүрт биеэ авч явах дээрх ялгаа нь худалдаа хамт хийдэг олон хосуудын хувьд жинхэнэ “дарамт” болдог. Эрчүүд “ирсэн, харсан, худалдаж авсан” гэсэн тактикийг илүүд үздэг бол эмэгтэйчүүд шинэ, шинэлэг чанартай зүйл худалдан авах тал дээр илүү бодлоготой ханддаг. Эцсийн дүнд нэг талаас эрчүүд өөрсдөдөө хэрэгтэй зүйлийг эмэгтэйчүүдийг бодвол хурдан олж авдаг ч энэ үед эмэгтэйчүүд урт хугацаа зарцуулан шинжсэндээ эрж байгаа зүйлээ хямд бөгөөд чанартайг нь олж сонгосон байдаг байна”.

Орон орны бүсгүйчүүдийн гоо сайхны нууц

$
0
0

Америк эмэгтэйчүүд

Эрүүл мэнддээ их анхаардаг. Спорт, биеийн тамирт дуртай, чөлөөт цагаа цэвэр агаарт өнгөрүүлдэг. Янз бүрийн хоолны дэглэм барьдаг. Гадаад үзэмжиндээ их шүүмжлэлттэй ханддаг. Пластик мэс ажилбар голдуу хийлгэдэг.

Америк эмэгтэй


Герман эмэгтэйчүүд

Косметик, гоо засалд их мөнгө үрэх дургүй. Хуучинсаг үзэлтэй. Натурал бодисоор биөэ тордохыг эрхэмлэдэг. Шинэ тос авахын өмнө герман эмэгтэйчүүд найрлаганд нь юу орсон болохыг нарийн судалдаг.


Англи эмэгтэйчүүд

Юуны өмнө нүүрийн цэвэр байдлыг эрхэмлэдэг. Сүрчиг их хэрэглэдэггүй. Янз бүрийн анхилуун үнэртэн хэрэглэх нь бий.

Англи эмэгтэйчүүд


Итали эмэгтэйчүүд

Мэдрэмжтэй, тачаангуй. Тав тухтай, тансаг амьдралыг эрхэмлэдэг. Гоо үзэсгэлэнгээ ил гаргах дуртай. Сайхан харагдуулах янз бүрийн арга мэддэг. Пластик гоо сайхны мэс ажилбар хийлгэх нь байдаг.Өтгөн, долгиолсон, гялалзсан үсийг гоо сайхны гол хэмжүүр гэж үздэг. Иймд үс арчилгаанд итали эмэгтэйчүүд гар татдаггүй.

итали эмэгтэйчүүд


Испани эмэгтэйчүүд

Тооцоотой, хямгатай. Үрчлээний эсрэг крем, тосыг бараг хэрэглэдэггүй. Маргаашийн тухай боддоггүй, өнөөдрөөр амьдардаг. Испани эмэгтэйчүүдийн нийгмийн амьдрал их баялаг, идэвхтэй байдаг. Жимс, цэцэг, ургамлын үнэртэй сүрчгэнд дуртай.

Испани эмэгтэй


Грек эмэгтэйчүүд

Моод хөөцөлддөг. Үрчлээстэй тэмцэж, нүүрээ нарнаас хамгаалдаг. Францын косметикийг эрхэмлэдэг. Косметикийн ихэнх үйлчлэлийг гэрийн нөхцөлд хийх дуртай. Гоо сайхны бүтээгдэхүүнд их мөнгө зарцуулдаг. Франц эмэгтэйчүүдийн гоо засалд шүүмжлэлтэй ханддаг.

Грек эмэгтэй


Франц эмэгтэйчүүд

Төрөлхийн сээтгэнүүр улс. Сүрчгийн эх орон тул сонголт сайтай. Үнэ хямдарсан гоо сайхны бүтээгдэхүүнийг сонирхдог. Ашигтай зөвлөгөө өгч чаддаг газраас гоо сайхны барааг худалдан авдаг.

Франц эмэгтэй


Швед, Дани, Норвеги эмэгтэйчүүд

Байгалийн, натурал төрхөөр байх дуртай. Маш цэвэрч. Байнга усанд орж байдаг. Гэрийн нөхцөлд бэлтгэсэн гоо засалд дуртай. Гол нь хямдхан, энгийн, экологийн хувьд цэвэр байх л чухал. Мөн саунд дуртай. Үсчинд бараг ордоггүй / маш үнэтэй/ Үрчлээсийг тоох ч үгүй. Жамаараа байх ёстой гэж үздэг.

Швед, Дани, Норвеги эмэгтэйчүүд


Вьетнам эмэгтэйчүүд

Косметик нэг их хэрэглэдэггүй. Хүн орхоодойн тосонд их ач холбогдол өгдөг. Үсэндээ их анхаарч цаг зарцуулдаг. Өдөрт гурван удаа самнаж, янз бүрийн үнэртэн түрхдэг.

Вьетнам эмэгтэйчүүд


Орос эмэгтэйчүүд

Туйлшрах дуртай. Гадаад үзэмжиндээ ер анхаарахгүй эсвэл фанатик байдлаар арчлах нь дэнддэг. Ерөнхийдөө бол гоо сайхны мэдрэмж сайтай. Ямар ч нөхцөл байдалд дажгүй харагдаж чаддаг. Шинэ үеийн орос эмэгтэйчүүд пластик гоо засал их хийлгэх болсон.

Орос эмэгтэй


Монгол эмэгтэйчүүд

Косметик хэрэглэх дуртай ч, найрлага, орц, үйлдвэрлэсэн хугацааг тэр бүр анзаардаггүй. Өөртөө тохирох эсэхийг сайн судладаггүй. Гоо сайхны аль нэг бүтээгдэхүүнийг хэн нэгний амнаас сургаар олж мэддэг. Өөртөө зохицох эсэхийг нарийн хянадаггүй. Брендийн бүтээгдэхүүнийг тэр бүр сонирхдоггүй. Гол төлөв хямд, чанаргүй бүтээгдэхүүнийг сонгодог. Ингэснээр арьс нь эрүүл бус байдаг.Энэ нь хэдийгээр бүх бүсгүйчүүлд хамаарагдахгүй ч зарим талаараа үнэний ортой билээ.
Монгол бусгүй, Mongolian women

ХҮҮДЭЭ БИЧСЭН ЭХИЙН ЗАХИДАЛ

$
0
0

8976

Хэвлийд минь дэлгэрч, алганд минь ургасан цэцэг минь
Энгэрээс минь урсаж, зүрхэнд минь цутгасан сүү минь
Харцыг минь зөөллөж, амийг минь хуваасан амь минь
Элэгийг минь эгшээж, гунигийг минь цуулсан хүү минь.
Хөгшин цэнхэр тайгад хөл хүнд болоход минь
Хөшүүн хорвоог уястал дотроос минь тийрсэн дүрсгүй минь
Аргал түүж яваад барьц алдан гуйвахад минь
Амин цаагаан хүйгээ атгаж жиисэн ухаантан минь.
Өнгө мөнгөний хорвоод дуртай эсэхийг чинь мэдэхгүй ч
Өөрөө л хүчлэн байж Ижий нь чамайг төрүүлсэн
Өсөх наснаасаа эхлээд баяр жаргал амсахад чинь
Өөрийн эрхгүй уярч, бачуурлаа ханзартал инээсээн.
Ээж нь тэгээд хүүдээ эрдэнийн сондор өгөх гэж
Эрмэг залуу насаа цаг хугацаагаар сольчихсон
Аз жаргалын төгөлөөр навчис туучуулж өсгөх гэж
Ариун гоо төрхөө амьдралын салхинд хийсгэчихсэн.
Салхинд хийсгэсэн үнээр чи минь харин өссөн
Сар жилүүд улиравч амийг минь өртөөлөхөөр торнисон
Өр нэхэгч биш шүү. Ижийгээ битгий шоолоорой
Өнөд мандаж явахад чинь үнэн л хэрэг болдог юм.
Одоо харин хүүдээ ганцхан зүйл л захья
Олны дундаас олдсон бэрийг минь бүү орхиорой
Бусадтай дарвиж болно, буцаад л гэртээ ирээрэй
Буруу зөвийн дундуур түүнээ л ойлгож яваарай.
Сэмэрч гандах үед чинь тулж босох тулга чинь юм
Сэрж өөдөлж явахад чинь залж түших багана чинь юм
Уужуу тайван сэтгэлээр хайраа л дээдэлж жаргаарай
Ухаант ардынхаа бүлд айл нэмсэнээ ойлгоорой.
Тэр сайхан бэр минь залуу нас минь болохоор
Тэнгэрт сарвайж сөхрөх зовлонг битгий өгөөрэй
Тэртээх нулимст өдрүүдтэй Ижийгээ л хадахгүй юм бол
Тэвэрч ханилсан ханиа эр хүн шиг хайрлаарай.

/ Ч.Чагнаадорж/

5 настайдаа ээж болсон Лина Медина охины санаанд оромгүй түүх

$
0
0

Ээж болно гэдэг эмэгтэй хүн бүрийн амьдралдаа туулдаг амаргүй хэдий ч хамгийн их аз жаргалыг авчирдаг зүйлсийн нэг билээ. Уг нь бол насанд хүрсэн буюу 18 нас хүрсэн эмэгтэйг ээж болоход бэлэн болсон гэж үздэг жишиг бий. Гэсэн ч сүүлийн жилүүдэд төрж буй эмэгтэйчүүдийн нас улам бүр залуужиж, 14 настай охид төрсөн тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Гэвч тэртээ 1930 – аад онд Лина Медина гэх 5 настай Перу охин ээж болж байсан нь шинжлэх ухааны түүхэнд байж боломгүй ховор үзэгдэл болсон юм.

Лина Медина 1933 оны 9 – р сарын 27 – нд Перугийн Текрапо гэдэг газар мэндэлжээ. Уулсаар хүрээлэгдсэн ядуу тосгон тэр үед ердөө 7400 орчим оршин суугчтай байв. Лина Медина охин Тибурело Медина, Викториа Лосеа нарын 9 хүүхдийн нэг байжээ.

Лина Медина охиныг 2 нас 6 сартай байхад анх сарын тэмдэг ирж байсан гэдэг. Эцэг эх нь гайхаж байсан ч нэг их ач холбогдол өгсөнгүй. Харин 5 настай байхад нь гэдэс нь хурдацтай томорч байгааг анзаарав. Тосгоны лам бөө нар дээр очиж сүсэглэн залбирсан ч охины гэдэс улам томорсоор л байв.

Тухайн үед нарийн оношилгооны багаж хэрэгсэл байгаагүй тул эцэг эх нь охиныхоо гэдсийг хавдар гэж эндүүрэхэд хүрсэн байна. Улмаар өөрөө тэгж байгаад эдгэрэх байх хэмээн хэсэг харзнажээ. Гэсэн ч нөхцөл байдал улам бүр хүндэрсээр байгааг мэдсэн эцэг эх хоёр нь охиноо аваад хот орохоор шийдэв. Хачирхалтай нь эмнэлэгт үзүүлэхэд ямар нэг хорт хавдар биш бөгөөд тэдний охин 7 сартай жирэмсэн болохыг хэлжээ.

Тэнд байсан эмч нар бүгд гайхширж, дахин дахин нягталж үзсэн ч яах аргагүй жирэмсэн болох нь батлагдав. Охины биед шинжилгээ хийхэд бие махбодь нь эмэгтэй хүний хувьд бүрэн боловсорсон байсан нь тогтоогджээ. Гэсэн ч таван настай охины эрүүл мэнд өндөр эрсдэлд байна хэмээн үзэж нэн даруй эмнэлэгт хэвтүүлсэн байна. Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд эмч нар түүний биеийн байдлыг байнга шалгаж, нарийн хяналтан доор ажиглаж байв.
Сар хагасын дараа буюу 1939 оны 5 – р сарын 14 – ний өдөр Лина Медина охин төржээ. Эмч нар санаа зовж байсан ч түүнээс эрүүл саруул хүү мэндлэв. Хүүг эх барьсан эмчийнх нь овгоор буюу Жерардо гэж нэрлэжээ.
Жерардо хүү төрсөн эхийгээ өөрийн эгч хэмээн бодож өссөн байна. Гэсэн ч 10 нас хүрэхэд нь үнэнийг хэлж өгчээ.

Медина охин болон түүний гэр бүлийнхэн охиныг жирэмслүүлэн хүний талаар огт дурсаагүй ажээ. Гэсэн ч олон нийтийн шахалтаар орон нутгийн цагдаа нар хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн байна. Хамгийн түрүүнд охины аавыг сэжигтнээр татан байцаалт авч, мөрдлөг хийсэн ч хангалттай нотолгоо олдоогүй ажээ.

Жерардо хүү энх тунх амьдарч байгаад 40 насандаа буюу 1979 онд нас баржээ. Харин түүний ээж Медина эмнэлэгт ажиллаж байгаад сүүлд Раул гэх эртэй гэрлэсэн байна. 1972 онд Раулын анхны, өөрийнхөө хоёр дахь хүүг эсэн мэнд төрүүлэв. Лина Медина 2015 оны байдлаар Перугийн нийслэлд амьдарч байжээ. Түүнтэй холбогдсон сэтгүүлчдэд байнга татгалзсан хариу өгдөг бөгөөд өөрийнхөө амьдралын талаар хэзээ ч ярилцлага, тайлбар өгч байгаагүй юм.
ZUV.mn

ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ

$
0
0

wpid-hello-may-16

1. ХОНЬ – ХАРИУЦЛАГААС БИТГИЙ ЗАЙЛСХИЙ

Ерөнхий хандлага: Энэ сард хониныхон эрчтэй урагшлахаа түр азнаж, бүгдийг эргэн харж, цэгнэн дүгнэхийг хүснэ. Амаргүй cap тул тэд гэр бүлийн амьдралдаа ч, ажил төрөл дээрээ ч бэрхшээлтэй нүүр тулгарна.

Ажил мэргэжил: Аливаа чухал ажлыг бусдад найдан даатгалгүй өөрөө гардан хийх нь хүндрэлийг давах хамгийн зөв стратеги болно. Зарим хониныхон бүр назгайрч, өөрийн үүрэгт ажлыг бусдад тохохыг хичээнэ. Хариуцлагаас зайлсхийлгүй үүргээ биелүүл.

Мөнгө санхүү: Санхүүгийн байдал тогтвортой байна. Хөрөнгө оруулалт хийх, томоохон эд зүйл худалдан авахад таатай үе биш тул түр азна. Орлого тогтсон эх үүсвэрээс орж ирнэ. Сарын сүүлээр садан төрөл санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

Хайр дурлал, гэр бүл: Дурлалын адал явдал сонирхол татна. Харин гэрлэгсдэд энэ хандлага нь асуудал үүсгэж болзошгүй. Тиймээс жижиг зүйл дээр нэр хүндээ алдах вий.

Эрүүл мэнд: Эрүүл агаарт гарч, биеэ чийрэгжүүл.

2. ҮХЭР – ГАЙХАЛТАЙ САР

Ерөнхий хандлага: Томоохон өөрчлөлт хийх хүслийг өдөөх гайхалтай cap. Зарим нь мөнхийн гэмээр романтик хайр сэтгэлийг хүсэмжилнэ. Тэд шинэ ажилд шилжих буюу ажлаа солих шийдвэр гаргана. Энэ сард үхрийнхэн нэг газраа тогтож суухааргүй хөдөлгөөнтэй байна.

Ажил мэргэжил: Хариуцлагатай хандах шаардлагатай. Ялангуяа бизнесийн саналуудыг нягт нямбай авч үзээрэй. Таныг мэхлэх оролдлого хийгдэж болзошгүй. Хувийн бизнесээ эхлэхийг хүсэгчдэд тохирох cap.

Мөнгө санхүү: Тааруу байна. Санхүүгээ сайжруулахын тулд бүхий л чадвараа дайчлах хэрэгтэй болно. Түншлэлээс мөнгө олох боломжтой байна. Мөн сугалаанд азтай байх магадлалтай.

Хайр дурлал, гэр бүл: Ганц бие хүнд амьдралыг нь үндсээр нь өөрчлөх романтик учрал тохионо. Ерөнхийдөө хөнгөмсөг хөөрүү болох магадлалтай тул буурьтай байхыг хичээ. Гэр бүлтэй үхрийнхэн шинэ байр сав худалдаж авах бололтой. Зарим нь гэртээ шинэ хүнтэй болно.

Эрүүл мэнд: Анхаарах завгүй байна. Хоолны дэглэм барьж, хүнсний чанартаа анхаарах шаардлагатай. Ногоо жимс түлхүү хэрэглэ. Унтахын өмнө усанд орж, эрүүл агаарт салхилж ядаргаагаа тайлж байгаарай.

3. ИХЭР – ТАВ ТУХЫГ ХҮСЭМЖИЛНЭ

Ерөнхий хандлага: Адал явдал, сонирхолтой уулзалтаар дүүрэн cap. Та мөн чанартаа бол амбийцтай, манлайлах дуртай нэгэн. Таны энэ чанар ажил албандаа өсөхөд хэрэг болно. Ихрийнхэн энэ сард илүү гэрсэг болж, тав тухыг хүсэмжилнэ. Тэдний хичээл зүтгэлээр сарын сүүл гэхэд орон гэр нь тухтай, бат бэх цайз шиг болно. Ирээдүйгээ баталгаатай болгох ямар нэгэн ашигтай зүйлийг хийгээрэй.

Ажил мэргэжил: Бүхий л хүсэл мөрөөдөл биелэх cap. Мэдээж ажил төрөл, байр суурь, мөнгө санхүүтэй холбоотой хүсэл мөрөөдөл л дөө. Гэхдээ мэдээж бүх зүйлд тодорхой хэмжээ заагтай хандах ёстой. Харин аз сорих, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Удаан яригдсан гэрээ хэлцэл амжилттай хийгдэнэ.

Мөнгө санхүү: Хангалуун байна Тиймээс хэрэгцээтэй бүх зүйлээ сэтгэл зоволгүй худалдан авч чадна. Итгэл төрүүлэхгүй бизнест хөрөнгө оруулах хэрэггүй.

Хайр дурлал, гэр бүл: Буцлам дурлалын cap гэж болно. Ихрийнхэн дурламтгай болж, романтик нэг ч болзооноос хоцрохгүй. Хайртай хүнтэй бол хөнгөн хийсвэр байж болохгүй шүү. Гэр бүлтэй ихрийнхэн ханьтайгаа харьцаагаа сайжруулахад онцгой анхаар. Эс тэгвэл салж сарнихдаа хүрч болзошгүй. Илэн далангүй ярилцаж, үл ойлголцлыг арилгаарай. Гэр бүлийн асуудлаа бусдад битгий ярь.

Эрүүл мэнд: Харшил хөдөлнө. Ямар нэгэн зүйлээс харшвал заавал эмнэлэгт очиж, шинжилгээ өгөөрэй. Толгой үе үе өвдөж болзошгүй. Аминдэм ууж, чанартай хоол хүнс хэрэглэ.

4. МЭЛХИЙ – АЖИЛ АМРАЛТАА ЗОХИЦУУЛ

Ерөнхий хандлага: Ажил амралтаа зөв зохицуулаарай. Ачаалал ихтэй байвч сайтар амрах цаг зав заавал гаргаарай. Хувийн амьдралын хүрээ чухал байр суурь эзэлнэ. Баярт үйл явдал гэр бүлд тохиолдоно. Өөдрөг байвал аз ивээнэ.

Ажил мэргэжил: Ажил төрөл, мөнгө санхүүтэй холбоотой асуудалд шийдэмгий байх шаардлагатай. Санал болгоныг сайтар нягтлан шалгаж байж, шийдвэр гаргаарай. Орлого багатай ажлаас ч татгалзах хэрэггүй. Сарын сүүлээр дарга тань чухал ажил даалгана. Цаг заваа зарсаны хүчинд уг ажлыг амжилттай хийж гүйцэтгэнэ.

Мөнгө санхүү: Амжилттай хийгдсэн ажлаас овоохон мөнгө олно. Ерөнхийдөө санхүүгийн асуудалд хянуур тооцоотой хандаарай. Орлого саатах, бусдад мэхлэгдэх магадлал байгааг анхаар. Мөн зардлаа танахгүй бол мөнгөөр гачигдаж болзошгүй байна.

Хайр дурлал, гэр бүл: Хайртай хүнээ хүлээн зөвшөөрч, өөрийн зарим нэг зан байдлыг засах хэрэгтэй болно. Үзэл бодлоо хамгаалах гэж зөрүүдлэхийн оронд буулт хийх нь ашигтай байна. Тэгсэн цагт хайрттайгаа эвтэй, жаргалтай байх боломжтой болно. Гэр бүлтэй хүмүүс ханьтайгаа сайн харилцаатай байна. Үл ойлголцол арилж, хоёр биенээ халамжлах болно.

Эрүүл мэнд: Сайн байна. Гэхдээ хэт их идэх хортой. Эрүүл агаарт гарч, спортоор хичээллэвэл тустай. Бэртэж гэмтэхээс болгоомжил.

5. АРСЛАН – БУСДЫГ МАНЛАЙЛНА

Ерөнхий хандлага: Эртнээс төлөвлөж байсан зүйлээ ажил хэрэг болгох cap. Арслангийнхан эрч хүчээр дүүрэн байж, бүгдийг манлайлна. Хамгийн гол нь туршлагатай хүмүүстэй зөвлөлдөж, түрэмгий зангаа татаж байвал амжилт ойрхон байна.

Ажил мэргэжил: Шинэ санаа, шинэ арга барилыг ажил төрөлдөө нэвтрүүл. Албан тушаал ахих, байр сууриа бэхжүүлэхийн төлөө хичээх шаардлагатай. Амжилтанд хүрэх боломж байхад бусдад боломжоо бүү алд. Удирдлагаас чухал үүрэг өгнө. Түүнийг нь богино хугацаанд амжилттай хийж дуусгана.

Мөнгө санхүү: Сарын эхээр орж ирэх мөнгө саатах боловч сарын дундаас хойш байдал тогтворжино. Итгэлтэй зүйлд л хөрөнгө оруул. Санхүүгийн асуудлаар түншүүдтэйгээ муудалцахаас зайлсхий. Хэнтэй, хэрхэн түншилж байгаагаас ашиг орлого хамаарна гэдгийг битгий мартаарай.

Хайр дурлал, гэр бүл: Гайхалтай cap. Та олны анхаарлын төвд байна. Үнэхээр сэтгэлд нийцтэй нэгэн байгаа бол бат бэх харьцаа тогтооход болохгүй гэх зүйлгүй. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд сэтгэл санааны дарамтанд орж болзошгүй cap. Асуудлын гол нь таны түрэмгий авирт байгааг ойлгох хэрэгтэй. Ханьтайгаа эв зүйгээ хичээвэл танд л хэрэгтэй.

Эрүүл мэнд: Эрүүл байхын тулд ногоо, загасыг хүнсэндээ түлхүү хэрэглэ. Унтахынхаа өмнө эрүүл агаарт гарч бай.

6. ОХИН – ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛНЭ

Ерөнхий хандлага: Хүсэл мөрөөдлөө биелүүлээд зогсохгүй заяагдмал авьяас билгээ илэрхийлэн харуулна. Та амьдралаас шинэ сайн сайхан бүхнийг хүснэ. Хэрвээ та зорилгодоо хүрэх итгэл төгс зүтгэх юм бол заавал амжилтанд хүрнэ. Хувийн амьдралын хүрээнд сайн өөрчлөлт орно.

Ажил мэргэжил: Олон сонирхолтой ажилд гар бие оролцоно. Та бусдын хувьд үзэл санааны удирдагч нь болно. Харин бүх юмыг зэрэг хийхээр барьж авбал амжихгүй. Бас удирдлагад тань таалагдахгүй. Танд ямар нэгэн чухал төслийг хариуцуулна. Та бүтээлч хүн гэдгээ харуул. Хамтран ажиллах ашигтай санал хүлээн авна.

Мөнгө санхүү: Хамтран ажиллах ашигтай саналыг хүлээж авсанаар мөнгөөр гачигдахгүй болно. Ажлыг их бага гэж ялгалгүй сэтгэл гарган хийвэл санхүүгийн хувьд хараат бус болно.

Хайр дурлал, гэр бүл: Хайртынхаа хамтаар ямар нэгэн зүйлд суралцахыг хүснэ. Энэ нь бүжиг, гар урлал гээд юу ч байж болно. Харьцаагаа бэхжүүлэхийн тулд зоригтой, идэвхитэй бай. Маргамаар зүйл гарсан ч ухаанаар шийд. Гэрийнхэндээ илүү их анхаарал халамж тавьж, цаг зав гарга.

Эрүүл мэнд: Зүрх судасны систем сул байна. Тиймээс бассейнд орж, өглөөдөө гүйж байгаарай. Өөрөө өөрийгөө эмчлэх нь үр дүн муутайг анхаар. Халуун хүйтэн шүршүүрт ээлжлэн орох нь таныг сайн чийрэгжүүлнэ

7. ЖИНЛҮҮР – ҮЙЛ ЯВДЛААР ДҮҮРЭН САР

Ерөнхий хандлага: Үйл явдлаар дүүрэн cap. Толгой эргэм хурдтайгаар юмс өөрчлөгдөж, таныг гайхашруулна. Өөрчлөлтөд бэлэн биш байлаа ч баяр хөөртэйгээр хүлээж ав. Эргэн тойронд байгаа хүмүүстээ дүн шинжлэл хийж, ертөнцийг үзэх үзлээ өөрчлөх хэрэгтэй болно. Өөрийнхөө үнэ цэнийг дээшлүүлэхэд анхаарч ажилла.

Ажил мэргэжил: Залхуурч хойш суухгүй бол хөдөлмөр тань зохих ёсоор үнэлэгдэнэ. Зарим тань тушаал дэвшинэ. Төлөвлөгөөгөө бусдад ярих хэрэггүй. Дотроо сайтар бодож боловсруулж байгаад хэрэгжүүл. Хуучин түнш хамтран ажиллах санал тавина. Бие биенээ мэдэх юм чинь болохгүй нь юу байх вэ.

Мөнгө санхүү: Санхүүгийн байдал сайн байна. Тиймээс жинлүүрийнхэн сэтгэл хангалуун байна. Гэхдээ мөнгө хэзээд илүүддэггүй болохоор орлогоо нэмэгдүүлэх арга замыг хай. Удирдлагадаа хандаж цалин хөлсөө нэмэгдүүлэх хүсэлтийг тавь. Таны санаснаар болох магадлал өндөр байна.

Хайр дурлал, гэр бүл: Хайртай хүнтэйгээ сайхан харьцаатай байж, цагийн ихэнхийг хамтдаа өнгөрүүлнэ. Зарим тань гэрлэх шийдвэр гаргана. Гэр бүлтэй хүмүүсийн тухайд дэл сул ярианаас болгоомжил. Ханийн тань чихэнд таагүй үг яриа хүрч болзошгүй. Асуудлыг хүндрүүлэлгүй бага дээр нь шийд.

Эрүүл мэнд: Сайн байна. Гэхдээ халдварт өвчин, хоолны хордлогоос сэргийл. Хувийн ариун цэврийг чандлан сахиж, хүнсний чанартаа анхаар.

8. ХИЛЭНЦ -  МӨРӨӨДӨМТГИЙ БОЛНО

Ерөнхий хандлага: Амьдралд тань томоохон ул мөр үлдээх хүнтэй таарна. Ер нь та энэ сард их мөрөөдөмтгий болж, хаа нэг тийшээ явахсан гэж эрмэлзэнэ. Зориглоод үзэхэд болохгүй юм юу байгаа юм бэ.

Ажил мэргэжил: Санаачлагатай байх cap. Байгууллагынхаа ажил төрлийг сайжруулах санаа оноо төрвөл зоригтойгоор даргадаа мэдэгд. Таны авьяас боломжийг зохих ёсоор үнэлэх боломжийг олго. Мэдлэг чадвараа сайжруулахад тохиромжгой үе.

Мөнгө санхүү: Сайнгүй байна. Мөнгөтэй холбоотой асуудлыг бие даан шийдвэрлэх хэрэгтэй болно. Энд бусдаас тус эрэх хэрэггүй. Зарим тань илүү цагаар ажиллаж, орлогоо нэмэгдүүлнэ. Ямар ч нөхцөлд зээл аваад хэрэггүй. Харин зардлаа танаж, зарцуулалтаа хяна.

Хайр дурлал, гэр бүл: Гэнэтийн дурлалтай тулгарч болзошгүй. Таны шинэ хайрын эзэн хамт ажилладаг юм уу, найзлаад удсан нэгэн байх бололтой. Хэрвээ та эрх чөлөөтэй бол сэтгэлээ илчлэхэд болохгүй юмгүй.
Харин гэр бүлтэй хүний хувьд энэ хайр олон асуудал дагуулна. Гэр бүлээ эрхэмлэдэг бол дэмий явдлаас зайлсхий.

Эрүүл мэнд: Онцын санаа зовох зүйл байхгүй ч ядарсанаас үүдэлтэй хямрал нүүрлэнэ. Тиймээс ажил амралтаа хатуу чанд зохицуулж, сайтар амарч байхыг зөвлөе.

9. НУМ – ХҮСЭЛ БИЕЛНЭ

Ерөнхий хандлага: Хувиараа бизнес эрхлэгчдэд ээлтэй cap. Ажил хэргийн харилцаа холбоо бэхжинэ. Дурлалын талбарт аз гийж, үл ойлголцол, итгэлгүй байдал арилна. Гэрлэж амжаагүй хүмүүс сонирхлыг нь татах нэгэнтэй учирна. Хуучны найз нөхөдтэйгээ уулзаж, сайхан дурсамжаа сэргээнэ.

Ажил мэргэжил: Хүсэл мөрөөдөл, боломж бололцоо, авьяас чадвараа бусдад илэрхийлэн харуулахаас эмээх хэрэггүй. Удирдлагадаа шинэ санал санаачлагыг зоригтой дэвшүүл. Шинэ мэргэжил эзэмших, мэргэшүүлэх сургалтанд хамрагдахад таатай.

Мөнгө санхүү: Боломжийн cap. Орлого тогтмол орохын зэрэгцээ шагнал урамшуулал хүртэнэ. Гэхдээ ар гэртэй холбоотой зардал ихсэх болохоор тооцоотой байсан нь дээр.

Хайр дурлал, гэр бүл: Хамт ажилладаг хүндээ сэтгэл алдарч болзошгүй. Хэрвээ та дурлаад удаж байгаа бол одоо сэтгэлээ илчлэх цаг. Гэрлэгсдийн хувьд мөнгө санхүүтэй холбоотой маргаан гарна. Нумынхан буулт хийж, ухаалаг бамвал сайн.

Эрүүл мэнд: Сайн байна. Гэхдээ халуун хүйтэн шүршүүрт орж, биеэ чийрэгжүүл. Хүнсэндээ жимс ногоо голлон хэрэглэ.

10. МАТАР – АМЖИЛТ ХҮЛЭЭЖ БАЙНА

Ерөнхий хандлага: Гайхалтай сайн cap. Ажил мэргэжлийн хүрээнд амжилтанд хүрэхийн зэрэгцээ хайр дурлалд ч одтой байна. Таны төлөвлөгөө амжилттай хэрэгжиж, санхүүгийн хувьд бусдаас хараат бус болно. Хэрвээ матрынхан бардам зангаа дарж явах юм бол амжилт хүлээж байна.

Ажил мэргэжил: Ажил ихтэй ч үр дүн сайтай байна. Та салбарын эрхлэгч ч юм уу, хэлтсийн даргын албан тушаалд дэвшиж, цалин хөлсөө нэмүүлнэ. Гэхдээ ажил амралтаа зөв зохицуулахад санаа тавь. Матрынхны санаачлагатай чанар удирдлагад нь таалагдах бол хамт ажиллагсдын атааг хөдөлгөж болзошгүй.

Мөнгө санхүү: Сайн байна. Тиймээс матрынхан үрэлгэн болох хандлагатай. Орлогынхоо тодорхой хэсгийг хүүхдийнхээ боловсролд зориулах хэрэгтэй болно. Хэрвээ мөнгөн ашигтай ажил санал болговол татгалзах хэрэггүй. Мөн буяны ажилд тодорхой хэмжээний хандив өгвөл сайн байна.

Хайр дурлал, гэр бүл: Сэтгэл санаа тавгүйтнэ. Амрагтайгаа хэл амаа ололцоход амаргүй байна. Тиймээс ганцаар байж, бодол санаагаа цэгцэл. Гэр бүлтэй матрынхан хүлээцтэй байж, ханьтайгаа эвтэй байхыг хичээ. Ахуйн асуудлаас үүдэлтэйгээр хоёр тийшээ харж болохгүй биз дээ. Хоёр талын садан төрлийн асуудалд амаа мэдэж хандахгүй бол жинхэнээсээ муудалцана.

Эрүүл мэнд: Сайн байна. Тиймээс төлөвлөсөн бүх ажлаа амжилттай хийж чадна. Эрүүл агаарт ойр ойрхон гарч, сүү их ууж бай. Хорт зуршлаасаа салахад сайн үе. Таргалаад байгаа бол дэглэм барихад яг тохирсон цаг.

11. ХУМХ – ҮР ШИМЭЭ ХҮРТЭНЭ

Ерөнхий хандлага: Хийсэн бүтээснийхээ үр шимийг хүртэх cap. Зарим нэг жижиг сажиг алдаагаа засах хэрэг гаравч тэр болгон эргэж буцаад байх шаардлага үгүй. Ойр дотны хүмүүс гэнэтийн бэлэг барьж баярлуулна. Ерөнхийдөө та энэ сард анхаарлын төвд байна. Азтай боломжтой гарахад алдалгүй барьж аваарай. Өвөрмөц сэтгэж чадвал амжилт хажууд тань байна. Энэ сард олон сайхан боломжууд таныг тосч байгаа ч танаас хурд, ухаан хоёр шаардана.

Ажил мэргэжил: Амаргүй cap. Төсөл төлөвлөгөөгөө бусадтай хуваалцах хэрэггүй, учир нь та чухал санаагаа алдаж, өсч дэвжих боломжгүй болно. Бүтээлч сэтгэлгээний үйл ажиллагаа үр дүнтэй байна. Ажил төрөлтэй холбоотой мэдлэг чадвараа нэмэгдүүлэхэд таатай үе. Харин ахиж дэвших төлөвлөгөө байгаа бол түр хүлээнэ.

Мөнгө санхүү: Мөнгөний асуудалд ухаалгаар хандаарай. Учир нь ойр дотны хүмүүстэй холбоотой зардал гарна. Хэрвээ та үрэлгэн байх юм бол сохор зоос ч үгүй үлдэнэ. Хөрөнгө оруулалт хийх, үнэтэй эд зүйл худалдан авах цаг үе биш. Харин гэр орноо засч тохижуулах нь ухаалаг зардал болно. Гэхдээ л дахин дахин тооцож үзээрэй.

Хайр дурлал, гэр бүл: Сэтгэл хөдлөлөөр дүүрэн cap. Та романтик мөрөөдөлд автаж гэртээ тогтож сууж чадахгүй байна. Гэхдээ таныг ашиглах санаархал бүхий хүнээс зайгаа авахыг зөвлөе. Зарим хумхынхан гэр бүлээ батлуулахаар зориг шулуудна. Гэрлэгсдийн хувьд ахуйн асуудал хамгийн түрүүнд тавигдана. Мөн хүүхдэдээ анхаарал тавих хэрэг гарна. Хэдий завгүй байсан ч гэр бүлийнхэнтэйгээ агаар салхинд гарч амарч бай.

Эрүүл мэнд: Нэг их санаа зовоохоор зүйл байхгүй. Гэхдээ ажил амралтаа зохицуулахгүй бол мэдрэлийн ядаргаанд орж болзошгүй. Мөн даарч хөрсөнөөс үүдэн ханиад томуу тусах магадлалтай. Тиймээс дархлаа дэмжих, ядаргаа тайлах эм хэрэгсэл хэрэглээрэй. Хоолны дэглэм, спорт, аминдэм одоо танд хамгаас илүү хэрэгтэй зүйл.

12. ЗАГАС – МӨРӨӨДӨЛ БИЕЛНЭ

Ерөнхий хандлага: Хүсэл мөрөөдөл биелж, төлөвлөгөө хэрэгжих сайн cap. Мэдээж зорилгодоо хүрэх зам дардан байхгүй ч өөдрөг үзлээ битгий гээгээрэй. Энэ сард загасныхан итгэл найдвар, романтик мөрөөдлөөр дүүрэн байна.

Ажил мэргэжил: Мэргэжлийн хүрээнд амжилт олохын тулд өөрийн бүхий л авьяас чадвар, туршлагаа дайчлах шаардлагатай. Хувиараа бизнес эрхлэгчид ширүүн өрсөлдөөн дунд ажиллана. Хэн нэгэн таны талаар хов жив гаргаж байна. Энэ нь таны баир суурийг эзлэхийн төлөөх явуулга. Тиймээс хянуур байж, бусдын идэш бүү болоорой.

Мөнгө санхүү: Тогтвортой байна. Гэхдээ хянуур тооцоотой байхад илүүдэхгүй. Мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд хөрөнгө оруулбал үр ашигтай. Сарын сүүлээр бусдад зээлдүүлсэн мөнгөө эргүүлж авна.

Хайр дурлал, гэр бүл: Хувийн амьдралын хүрээнд сэтгэл догдлуулсан мөч нэг бус удаа тохионо. Ганц бие хүмүүс романтик мөрөөдөлд автана. Идэвхитэй эрэл хайгуул хийвэл ханиа олох боломжтой. Гэр бүлтэй хүмүүст амаргүй үе. Хань, садан төрөлтэй харьцаа хүндрэнэ. Тэд таны амьдралд хөндлөнгөөс дэндүү оролцоод байгаа юм шиг санагдаж болзошгүй.

Эрүүл мэнд: Жимс ногоог хүнсэндээ илүү их хэрэглэ. Явган аялал, хөдөлгөөнт хэв маяг эрч хүчээр цэнэглэж өгнө.


“GENERATION Z” БУЮУ 1995 ОНООС ХОЙШ ТӨРӨГСДИЙГ ТОДОРХОЙЛОХ НАЙМАН ШИНЖ

$
0
0

Group of young hipster friends playing with smartphone with mutual disinterest towards each other - Modern situation of technology interaction in alienated lifestyle - Internet wifi connection

Саяхан л сүүлийн үеийн хүүхэд залуус гэж хэлэгдэж явсан Generation Y буюу миллениалуудын (1981-1995 оны хооронд төрөгсөд) араас бүтэн нэг үе гарч ирээд байна. Энэ бол Generation Z юм. Хэдийгээр миллениалуудаас тийм ч олон насаар дүү биш боловч сошиал медиа дэлгэрсэн, өндөр технологийн цаг үед өсөж торнисноосоо шалтгаалаад тэд эрс өөр гэгдэж буй. Тэдэнд хүчтэй давуу талууд бий. Сул талууд ч цөөнгүй. Тиймээс өнөөдөр бид тэднийг илүү сайн танин мэдэж ойлгоход туслах нийтлэлийг оруулж байна. Тэдний онцлог шинжүүдийг мэддэг байх нь эцэг эхчүүд, ах эгч нар, ирээдүйн ажил олгогчид, компаниудад аль алинд нь ихээхэн тустай. Ингээд АНУ-д хийгдсэн зарим судалгааны дүнг агуулсан энэ нийтлэлээс (гэхдээ нийтлэлд дурдсанчлан, тэд хаана байхаас үл хамааран хоорондоо тун төстэй) “Z” үеийнхэнтэй танилцъя.

Төвлөрөхдөө тааруу: Тасралтгүй шинэчлэгдэж өөрчлөгдөж буй техник технологийн үед амьдарч байгаа учраас тэдний анхаарал төвлөрүүлэх хугацаа нь өмнөх үеүүдээс бага байдаг. Гэсэн хэдий ч мэдээллийг боловсруулахдаа хурдан байдаг гэнэ шүү.

Олон ажлыг зэрэг амжуулдаг:Gen Z-ийн хувьд компьютер дээр юм хийнгээ дуу эсвэл подкаст сонсоод, давхар утсаараа мэдэхгүй юмаа google-дээд, хажуугаар нь найзтайгаа чатлаад, за тэгээд эргэн тойрны хүмүүстэйгээ харилцаа үүсгэж, фэйсбүүк инстаграмдаа зураг авч Story оруулах нь энгийн л үзэгдэл. Тэд ажлаас ажлын хооронд маш хурдан шилждэг. “Multi-multi-tasking” гэж нэрлээд байгаа сүүлийн үеийнхний энэ хэвшил нь бидний эргэн тойрон дахь ажиллах орчин, арга барилыг нэлээд өөрчлөх төлөвтэй байна.

Мөнгө: Миллениалууд Gen Z-тэй харьцуулахад юмны үнэд нэлээд ач холбогдол өгдөг. Энэ нь ч бас аргагүй. Тэдний өсөж торнисон цаг үед юмс тийм ч элбэг хангалуун байсангүй. Нэгэн судалгаанд миллениалуудын 67 хувь нь купон авахын тулд вэбсайтад бүртгүүлнэ гэсэн бол Gen Z-ийн 46 хувь нь л ийм үйлдэл хийнэ гэж хариулжээ. Мөн миллениалууд онлайн зар сурталчилгаа дээр дарах нь илүү байдаг гэнэ.

Эрт эхлэгчид: Ихэнх ажил олгогчид өнөөгийн өсвөр үеийнхний нэлээд хэсэг нь ажлын талбарт эрт буюу 16-18 настайдаа гарна гэж таамаглаж байна. Энэ нь боловсролыг уламжлалт байдлаар бус онлайнаар ч юм уу, илүү хялбар дөт аргаар олж авах боломж нээгдсэнтэй холбоотой. Gen Z бие даасан байдлыг машид эрхэмлэдэг бөгөөд энэ нь боловсрол олж авахад ялгаагүй ийм байдлаар илэрнэ. Тэд аливааг өөрсдөө бие даан сурч чадна гэдгээ мэддэг. Тиймээс тэд ажлын талбарт хэдийнэ гараад эхэлжээ.

Илүү энтрепренерлэг: Gen Z-ийн төлөөлөл, маркетингийн стратегич Дийп Пател “Технологийн дэвшлүүд болон улам тэлж буй хүмүүсийн сүлжээ нь энтрепренерлэг сэтгэлгээтэй бүхэл бүтэн үеийг төрүүлсэн” хэмээн хэлж байна. Gen Z хараат бусаар, бие дааж ажиллахыг эрмэлздэг. Нэг судалгаанд өсвөр үеийнхний72 хувь нь хэзээ нэг өдөр бизнес эрхэлнэ гэж хариулжээ.

Хүлээлт өндөртэй: Миллениалууд компьютер дээр хөзөр тоглож, диал-апаар интернэт хэрэглэдэг байснаа санаж байгаа байх. Тэгвэл Gen Z-д технологийн дэвшлүүд анхнаасаа л өгөгдсөн юм. Тийм ч учраас ямар нэг зүйл хурдан бүтэхгүй, хүлээлтэнд нь нийцэхгүй бол ямар нэгэн юм буруу байна гэж тэд боддог аж. Мөн бизнес, брэндүүдэд өөрөө үнэнч байхаас илүү өөрт нь үнэнч байгаасай гэж хүсдэг, тийм байж чадахгүй бол өөрийг эрэлхийлдэг байна. Түүнчлэн, магадгүй дагадаг алдартнууд, мэдээллийн сувгуудаасаа хамаараад, бүх л зүйлд өвөрмөц, дахин давтагдашгүй шинжийг эрэлхийлдэг гэнэ.

Илүү даяарсан: Сошиал медиагийн эрин үед өсөж буй тэдний 92 хувь нь аль нэг сошиал медиад бүртгэлтэй. Дэлхийн бүх л мэдээллийг авч буй учраас тэр хэрээр бодож сэтгэж, хийж үйлдэж байгаа нь илүү глобал шинжтэй байдаг. Нэгэн судалгаанд оролцсон насанд хүрэгчдийн 58 хувь нь “Орчин үеийн хүүхдүүд тухайн улсад буй насанд хүрэгчдээс илүү гадаадад байгаа үеийнхэнтэйгээ илүү адил” хэмээн хариулжээ.

Тэднийг дижитал хэрэгсэлгүйгээр төсөөлшгүй: Gen Z технологийн дэвшлүүдтэй хамт өсөж торнисон учраас гар утас, компьютер зэрэг нь тэдний амьдралын салшгүй хэсэг байдаг. Судалгаагаар өөрсдийгөө дижитал хэрэгсэлд донтдог гэж хариулах Gen Z миллениалуудаас 25 хувиар илүү байжээ. Тэгэхээр ойрын ирээдүйд маркетинг, сурталчилгааны хэлбэр, хэв маягт томоохон өөрчлөлтүүд гарах болов уу.

Эх сурвалж: Huffington Post

М.Эрдэнэчимэг: Арганд ороогүй амьдралыг яасан их аргадаа вэ, би

$
0
0
d83d7f493b1948a00ba95bcb621bf824_1465006261_500x500
Айсуй өдөх хоногуудыг итгэлийн сүүгээр сүлж
Ар өврөөсөө хөврөх он жилүүдийг элээж
Ангир цээжинд нь эрхлэх амраг хүүгээ хүлээж
Аяа, энэ орчлонд яасан удаан амьдраа вэ?
Аз жаргалын шувуухай сэтгэлд үүрээ засаж
Аньсага сормуус норгох алаг үрээн тэвэрч
Ахин ирэхгүй өдрүүдийг аргамжаан дээрээ тогтоож
Арганд ороогүй амьдралыг яасан их аргадаа вэ, би…
Амьдралын зам мөрийг тэсвэр хатуужлаар туулж
Алхах тутам адармаатай харгуй замаар тэмтчиж
Амь биеэ хувааж хүүхэд ч бас төрүүлж
Алдаж, оносон тавилан минь яасан бэрхийг туулаа вэ?
Атгахан жаахан зүрх минь уулзах болзоогоо мөрөөдөж
Алаг нүдэн минь гэж амраг минь намайг энхрийлж
Андуу залуу насны алдаа бүхнээ ухаарч
Амраг сэтгэлийн аясыг хичнээн удаан дагаа вэ?
Ай хөөрхий…, хорвоогийн зовлон жаргалыг туучиж
Амраглаж явсан он жилүүд тэртээ холд үлдэж
Асгартал уйлж явсан нулимс ч хэдийнээ хатаж
Амьд яваа насандаа яасан ч их шаналаа вэ, би…
УБ хот. 2006 он. М.Эрдэнэчимэг

Oхидтой хүмүүст…

$
0
0

9091

Ганган даашинз өмсгөж хуруу хумсыг нь будаж байснаас тал дундуур гүйж цэцэг түүж, уул хадаар авирч алсыг харуул.

Гүйж яваад бүдрэн унахад нь бос гэж зандрахгүй, битгий уйл гэж өрөвдөхгүй. Өөрөө бос оо, чи чадна гэж хэл.

Хоёр гарт нь бөмбөг бариулаад хана руу шидэхийг заа. Хуруу гар нь хөгжиж, хөдөлгөөний эвсэлтэй болгоход сурга.

Барбигаар тоглуулж, түүн шиг охидыг хөөрхөн гэж бүү хэл. Инээж байгаа нүүр, баярлаж байгаа харц хамгийн үзэсгэлэнтэйг ойлгуул.

Тэр надаас илүү, түүн шиг болмоор байна гэхэд нь бусдыг битгий дуурай, өөрийнхөөрөө амьдар гэж сурга.

Уурлаад буруу хараад суухад нь эцгийгээ дуурайсан гэж загнахгүй. Хэсэг тайвшраад инээгээд ирэхэд духан дээр нь үнсээд уурласны учрыг асуу.

Бороонд шүхэр өгч гэртээ ор гэхгүй. Борооны ус туулж, норж, солонго харуул.

Амьдрал хатуу, биеэ бодож яв гэж захихгүй. Нулимс бол өчүүхэн, гуниг бол богинохон гэдгийг хэлж өг.

Алдаа гаргавал харааж загнахгүй. Асууж лавлаад бодох хугацаа өг.

Эр хүн хэцүү шүү гэж багаас нь сануулахгүй. Ээж нь аавгүйгээр, аав нь ээжгүйгээр аз жаргалгүй байдаг гэдгийг ойлгуул.

Хүслийг нь бүү хорь. Хүсэж мөрөөдөж байгаагаа хий, ээж нь арыг нь даана гэж хэл.

Алдартай хүн болгох гэж бүү хичээ. Амьдралд л хайртай хүн болго.

Танилц: “Samsung S8”

$
0
0

Т.ДАЛАЙ

“Galaxy S8” гар утас тавдугаар сарын 5-ны өдрөөс Төв азийн улс орнуудтай зэрэгцэн Монголын зах зээлд албан ёсоор худалдаанд гарaхаар бэлэн болоод байна. Нил хар, цахирмаa саарал, агч шаргал гэсэн гурван өнгөний сонголттойгоор Samsung-ийн албан ёсны дэлгүүрүүд болон оператор компаниудаар борлуулагдаж эхэлнэ. Үнийн хувьд  сая 980 – 2,2 сая төгрөгийн үнэтэй байна.  Шинэ утасны давуу талыг танилцуулж байна.

7dg73hp25kuge9kr7hbf0cv9cm_b

Хязгааргүй дэлгэц

Galaxy S8 | S8+ ухаалаг утасны хязгааргүй дэлгэц нь туйлын нимгэн хүрээтэй бөгөөд тунгалаг, тасралтгүй үргэлжлэх шилэн нүүр бүхий нумарсан дэлгэц болон металл хүрээтэй нийлсэн гарт барихад илүү тав тухтай мэдрэмж өгөх дизайны төгс шийдэлтэй болсон.

Олон цонх зэрэг нээн ажиллуулах горим

Илүү урт дэлгэц дээр олон цонхтой зэрэг ажиллахад хялбар болсон нь видео үзэж байхдаа ч найзуудтайгаа чатлах гэх мэт олон цонхтой ажиллахад илүү хялбар болсон.

Шинэчлэгдсэн үндсэн товчлуур

1cu6fcev5ppkjhov9uiraieu2a_b

Үндсэн товчлуур, үйлдэл буцаах болон нээлттэй байгаа цонхонд буцах товчлуурууд нь шинэчлэгдэж дэлгэц дээр байрлах болсон төдийгүй даралт мэдрэгчтэй, хэрэглэгч хүссэнээрээ өөрчлөх боломжтой зэрэг давуу талуудтай болсон.

Хамгаалалт

2gbqhvc6840a5eqj35agltbli2_b

Galaxy S8 | S8+ ухаалаг утас нь нүдний солонгон бүрхүүлийг таньж ажиллах илүү өндөр түвшний хамгаалалттай болсон. Энэ нь таны хувийн мэдээлэл бусдад алдагдахаас сэргийлээд зогсохгүй утасныхаа түгжээг хялбархан тайлах, вэбэд өөрийн хэрэглэгчийн нэр, нууц үг ашиглан хурдан бас хялбархан нэвтрэх боломжийг олгоно.

Камер

ss8h8b0j3ad4v7q7ma7pfaqpf_b

F1.7 өрц болон сайжруулсан зураг боловсруулах технологийн тусламжтайгаар гайхалтай зураг дарах Dual Pixel 12MP үндсэн камертай. Энэхүү камер нь маш хурдан автоматаар фокус тааруулах, хөдөлж буй дүрсийг сарнилтгүй маш тод буулгах, гэрэл багатай орчинд ч тод, цэвэрхэн зураг дарах зэрэг олон чадваруудтай. F1.7 өрцтэй 8MP бүхий нүүрний камер нь Face Recognition буюу хүний царай таних автомат фокус тохируулагчтай болсноор гайхалтай селфи зураг авах боломжийг олгоно.

Ус болон тоосны найдвартай хамгаалалт

7vbfc14htk1ppksk3d32jt1knn_b

IP68 ус болон тоосны хамгаалалтын стандарт нь 1.5м хүртэл гүн усанд 30 минутын турш тэсвэртэй. Гар утас цэнэглэж байх үед утас норвол богино холболт үүсэхээс сэргийлж цэнэглэх үйлдэл автоматаар зогсох горимтой.

Хүчирхэг үзүүлэлт

Энэхүү утас нь олон үйлдлийг зэрэг хийхэд зориулагдсан Дэлхийн анхны 10нм бүхий хүчирхэг процессортой. Гар утсанд дагалдах сайжруулсан дууны технологи бүхий AKG чихэвчээр та дуртай дуугаа дуугаралтын өндөр чанартайгаар сонсох болно. Мөн түүнчлэн та нэмэлт санах ойны тусламжтайгаар өөрийн хүссэн бүхий л кино, дуу болон зургуудаа хүссэнээрээ хадгалах боломжтой. Хурдан бас утасгүй цэнэглэх технологитой юм.

Эх сурвалж:www.polit.mn

Яагаад нөхрийнхөө талаар муугаар ярих нь бүү хэл бодож ч болдоггүй вэ?

$
0
0

1493861329590a83d1d19db

“Эмэгтэй нь нөхрийнхөө тухай яаж юу гэж бодно вэ эр нөхөр нь яг тийм болдог” гэж нэг удаа би интернетээс уншсан юм. Гайхалтай шүү. Яг л ийм болдог, байдаг. Үүнийг яах ч арга байхгүй. Энэ нэг тийм нууцлаг, ид шидтэй зүйл аятай ойлгож байна уу?

Эмэгтэй хүний хүч асар их, заримдаа бүүр яах ч аргагүй болтол маш нарийн нөлөөлдөг. Хэрэв эмэгтэй хүн чамайг хэн ч биш гэж бодвол чи хэн ч биш л болно. Аймшигтай , сөнөөгч хүч шүү. Нөгөө талаас бол хэрэв эмэгтэй хүн “ бүх юм сайн сайхан байна. Ийм л эр хүн надад хэрэгтэй. Энэ бол миний л хүн мөнөөсөө мөн ” гэж бодох аваас эр хүн шууд өөрчлөгдөж , цэцэглэж эхэлдэг “

Олег Торсунов

Тэгээд би бодолд орлоо. Их удаан бодлоо, зарим үйл явдлыг амьдаралаараа тууллаа. Харин өнөөдөр бодлуудаа та нартай хуваалцахаар шийдлээ.

• Тэр бол азгүй амьтан
• Түүнд итгэх аргагүй
• Тэр юу ч чадахгүй
• Тэрний юу ч бүтэхгүй
• Би илүү сайхан жаргалтай байх тавилантай
• Тэр заавал өөрчлөгдөх ёстой
• Тэр маш их дутагдалтай

Энэхүү жагсаалтыг цагийг нь олж зогсоохгүй л бол тасралтгүй үргэлжилнэ. Бид энэ жагсаалтаа өөрийн найз бүсгүйчүүдтэй, ээжтэйгээ байнга гомдоллон хуваалцдаг, үгүй юм аа гэхэд өөрийн толгойдоо байнга эргэлдүүлж байдаг

Бид яагаад ингэдэг вэ?

Бид өөрсдийгөө түүнийг өөрчилж чадна, тэгээд бидний амьдрал өөрчлөгдөж бид зөөлөн, ялдам, хайрлагч нэгэн болж хувирна гэж итгэж байдаг. Гэхдээ эхлээд тэр компьютерын хамаарлаасаа салж, миний хүссэн хэмжээний мөнгө олдог болж хаашаа ч юм намайг урьж, юу ч юм бэлэглэдэг болох ёстой.

Өөрчлөгдөг л дээ

Бид хүүхэд насандаа саатаж өөрийн амьдрал болон өөрөө өөрийгөө хөндлөнгөөс харахыг хүсэлгүй зөвхөн л эр хүнээс өөрчлөлт гарахыг хүлээгээд байдаг. Хэрэв эр хүн өөрийн дутагдлаа засчихвал би аз жаргалтай болох болно гэдэг бодол маш гэнэн бодол юм шүү. Хүний алдааг л дөрөөлж анхаарлаа хандуулах явдал нь өөрийн алдаа дутагдлаа олж харахгүй байдалд хүргэдэг.

Бусдыг шүүмжлэхдээ бид өөрийгөө олж хардаггүй. Өөрийн алдаа дутагдлаа олж харах нь их хүнд ба эмзэг байдаг ба хэрэв өөртөө шударга хандвал алдаа дутагдлаа засах хэрэгтэй болдог. Нөхрийхөө алдааг засах гэх нь хамаагүй хялбар ба бусдад гомдоллож дэмжлэг хүртэх нь илүү амттай байдаг.

Би сайн, тэр бол муу

Бид нөхрөө буруутгангаа тэнгэрт хөөрч, түүнээс илүү ухаантай, илүү гэж боддог. Бусдаар анхаарал яаж хүртэхийг бид нар мэддэггүй. Түүнээс дээр гарсанаар бид дэмжлэг хүртээд байх шиг болдог.
Нөхрөө шүүмжилж, түүний тухай муугаар рих хэрэггүй, хэрэв тэгвэл нөхөр чинь салаад явчихна, нууц амрагтай болчихно гэдгий интернет ба хэвлэл мэдээллээс байнга л олж хардаг. Бидний сэтгэл тавгүйтэж дотор арзганасан үедээ бид дээрхийг хамгийн сүүлд боддог. Бид сөрөг болгоноо гадагш нь гаргах хэрэгтэй.

Бид үүнээ дотроо хадгалаад байж чаддаггүй ба гаргах хүнээ хайж эхэлдэг

Бид дотор тулгуургүй, насанд хүрсэн хүчийг өөрөөсөө мэдэрдэггүй учраас өөрсдийгөө өрөвдүүлэх, дэмжүүлэх хэрэгтэй байдаг учраас гомдоллож, нөхрөө шүүмжилдэг. Сул дорой байдлаа яахаа бид мэддэггүй. Өөрийнхөө амьдралыг бие даан хэрхэн өөрчлөхөө бид нар мэддэггүй. Бидний амьдралыг өөрчилчих байх гэсэндээ бид бусдыг тунихийг эрмэлздэг. Үнэндээ хүүхэд шиг гэнэн ойлголт байгаа биз?

Бид нөхрийхөө талаар найз бүсгүйчүүлдээ юм уу ээждээ гомдоллохдоо өөрийгөө хаацайлан тэдний дэмжлэгийг авахыг хүсдэг.

Энэ үнэхээр хүүхэд шиг гэнэн хуурталт шүү

Бид түүнд болон бусдад түүнийг муу гэж хэлж ярихдаа далд ухамсартаа бидний амьдралыг сайхан болгоогүйнх нь төлөө түүнээс хонзонгоо авч байдаг. Тэгсэнээр бид нөхөр лүүгээ энерги шилжүүлэлтийг дотроо блоkлож түүнийг дэмжихээ больчихдог.

Энэ нь юунд хүргэдэг вэ?

Нөхрийхөө тухай муугаар ярих бодох үедээ эмэгтэй хүн түүнийг үл хүндэлж, бодлоороо түүнээс холдож, энергийн хувьд түүнийг дэмжихгүй болдог. Түүний хамаг л юм нь бүтэлгүйтэж эхлэж, мөнгө олдохгүй болж, тэрээр сэтгэл гутралаа архиар тайлахыг хичээж эхлэх ба бид түүнийг хүндлэл ахадсан хүн, бидний зөв байсан гэсэн бодолдоо улам бүр автагдаж эхэлдэг. Бид битүү тойрогт орчихдог. Ийм нөхцөлд эр хүн юуг ч өөрчилөх хүчгүй болчихдог.

Хэрэв бага дээр нь л зогсохгүй бол шүүмжлэх сэдэв заавал олддог. Энэ бол маш муу үйлдэл юм шүү. Түүний тцхай муугаар бодож, найз бүсгүйчүүл болон ээждээ муугаар ярихаар улам бүр өөрийн зөв юм шиг бодогдож эхлэх ба ингэснээр өөрсдийн харилцааг нураагаад зогсохгүй өөрийгөө ч үгүй хийж байгаа юм.

Энэ нь мэдрэлийг савлуулж, эмэгтэйн зүрх сэтгэлийг хатууруулж, бид өөрийн сэтгэлийг хордуулж, өөрийн махбодийг сөрөг бүхнээр бохирдуулахад хүргэдэг.

Ингэхдээ энэ муу бүхнээ хадгалж цааш нь дамжуулдаг гээч

Сөрөг бодлууд маш их энергийг шавхдаг. Эр хүний хувьд эмэгтэй хүний оролцоо, энерги, сайшаал нь эр хүнийг боловсруулах, амжилтанд хүргэх хамгийн үнэт түлш нь юм. Эм хүн нөхрийхөө тухай муугаар бодож байсан цагт эр хүнд амжилтанд хүрэх, танд таалагдах ямар ч боломж үгүй болдог.
Эмэгтэй хүн эр нөхрөө хайрлахгүй байдал гаргаснаараа хүүхдүүддээ ч муу нөлөө үзүүлж байдаг.

Одоо санахыг хичээгээд дараахи асуултанд хариулаарай:

• Танай ээж чинь аавыг чинь хүндэлднг байсан уу?
• Та үүнийг яаж ойлгож байсан бэ?
Та үүнийг зөвхөн мэдэрч л байсан. Хүүхдүүдэд юуг ч тайлбарлах шаардлагагүй. Хэрэв та эр нөхөрөө үл хүндэлдэг бол:
• Хүүхдүүд муу сурч эсэргүүцлээ илэрхийлдэг
• Таны үгэнд үл орж, тантай бүдүүлэг харьцаж эхэлдэг
• Бүхнийг эсрэгээр нь хийж, муу хүүхдүүдтэй нийлж, буруу зуршилд автаж эхэлдэг
• Тэд цаашдаа гэр бүлийн харилцаанд орж чадахгүй болчихдог

Нөхрөө үл хүндлэх нь асар их үнэтэй, их үр дагавартай

Нөхрийхөө талаар бусдад гомдоллосоноор та “ тэр чиний хань биш ээ ” “ сал, сал ” мэтийн зөвлөгөө их сонсдог. Энэ хэлэлцүүлэгт та өөрийгөө биш өөрийн зүрх сэтгэлээ бус өрөөлийн бодол санааг сонсож байгаа шүү дээ.

Нөхрийхөө тухай ээждээ гомдоллох үед та ээжтэйгээ үл харагдах шижмээр холбогдож хүүхэд хэвээрээ байна гэсэн үг юм. Ээжтэйгээ хамтран нөхрийхөө эсрэг болсоноор та тодорхой хэмжээнд нөхрөөсөө урваж байна гэсэн үг юм. Эх хүн бол өөрийн хүүхдээ өрөвдөөд гомдоосон нэгнийг загнах л болно. Ингэснээр тэгээд юунд хүрэх юм? Ээж чинь нөхрийг чинь хүндлэхээ болино. Дараа нь та нөхрийгөө нэр төрийг сэргээх чинь маш хэцүү болно.

Шударга бай л даа, хэрэв тэр үнэхээр муу бол түүнээс яваад л өг, тэгээд ээжтэйгээ амьдар

Та дэмжлэг авахын тулд найз бүсгүйдээ гомдоллосноор тэр нь ам дамжин яригдаж бүр таны тухай яриагаар хүртэл хачирлагдан түгэх болно. Таны нэр ч бас сэвтэх л болно. Ингэх хэрэг байна уу? Эсвэл та өөрийн найз бүсгүйгээ ” эрэлхэг Бор шиг ” ганц ч үг –цааш ярихгүй гэж гэнэхэнээр бодож байна уу?

Та нөхрийхөө тухай муугаар ярихдаа өөрийгөө хамаагүй илүү гэж бодож байдаг. Та өөрийхөө бардам давлиун занг хөгжүүлж байдаг. Эмэгтэй хүн нөхрийхөө тухай муугаар ярьж эхлэхдээ нөхөртэйгээ холбогдох үл харагдах шижмийг таслаж өөрийн амьдралаар амьдарч эхэлдэг. Энэ үед бол гэр бүл гэж үгүй болно. Нөхөр нь өөрийн амьдралаар амьдарна. Та үүнийг нь мэдрээд хамгаалалтанд орж буцах замаа хайж эхэлнэ. Тэгээд эцэст нь яагаад бидний хооронд ийм болчихов оо? Бид яагаад хамтран амьдрагчид болчихов оо гэсэн тэнэг асуулт гарна

Нөхрөө буруутгаснаар та өөрийн мэдэлгүй түүнийг “ муу ” бүхэн рүү түлхэж байгаа юм. Тэр өөрчлөгдөөд ч хэрэггүй. Тэгвэл бид хэнийгээ буруутгах болж байна аа?

Өөрийх нь тухай бодсон муу бодол бүрийг чинь эр хүн тооцож, таны хувьд мөрөөдлийн залуу нь байхаа больсоноо мэдэрч, та түүнд хайргүй болсоны гэдгийг чинь мэдрэх ба ийм үед буйдан дээрээ хэвтээд танаас хариугаа авч эхэлдэг. Бид дахиад л муу мухайгийн тойрогт орж эхэллээ. Буйдан дээрээ хэвтэнгээ тэрээр өөрийхөө тухай огт мэдээгүй олон олон зүйлийг сонсож мэдэж авч байдаг. Гэтэл бид түүнийг гавьяа амжтилт руу түлхэх гээд байгаа шүү дээ.

Яах вэ?

Нөхрийхөө тухай муугаар ярих нь бүү хэл бодох ч үгүй болох нь чухал. Бид өөрсдийн бодлыг ил гаргаж хэлэхгүй ч гэсэн тэдгээр нь материаллаг байх ба болит байдалд нөлөөлж л байдаг юм. Та нөхрийхөө талаар гомдоллохоо больсон ч дотроо азгүй амьтан гэж бодсоор л байх аваас юу ч өөрчлөгдөхгүй урдныхаасаа ч дор болж мэднэ. Энэ бүхнийг л би дандаа алдаж байсан юм л даа.
Төгс төгөлдөр нөхрийн талаарх бодлоосоо салах. Энэ бодол бидний дотор маш гүнзгий суусан байдаг болохоор энэ бодлоосоо ангижран салахад маш хэцүү байдаг. Амьдрал яагаад ч юм ийм л зохион байгуулалттай байдаг. Бусдыг өөрчлөхийн тулд тасралтгүй уйгагүй тэмцэж болдог л доо, Гэхдээ энэ санаагаа жаахан л сулруулж орхиход сэтгэл санаа сэргэж, эргэн тойрон чинь үлгэрийн юм шиг л өөрчлөгдөж эхэлдэг.

Төгс төгөлдөр хүнийг хүсэх явдал нь төгс төгөлдөр эцэгтэй байх гэсэн дотоод бодолтой холбоотой. Энэ хүсэл нь байрандаа зогсоод л “ тэнгэрийн муухай арилах ”-ыг хүлээхэд хүргэдэг. Та юу гэж бодож байна? Төгс төгөлдөр эр хүн гараад ирэх үү? Таны эр нөхөр чинь яг юу юу хийх ёстой, ямар орлоготой байх талаар хүсэл горьдлогоосоо сал.

Энэ горьдлого хүсэл нь өвдөлт, сэтгэл гутралаас өөр юунд ч хүргэхгүй

Та хажууд эрийхээ талаар муугаар ярихаа больмогц түүнийг өөрчлөх бодолоосоо ангижирдаг. Тэгсэнээр та түүнийг яг байгаа чигээр нь л хүлээн авдаг. Өөрчлөгдөх гэдэг нь эр хүний зорилтод багтдаггүй гэдгийг та ойлгох хэрэгтэй. Эр хүн бол баримлын шавар биш. Харин эмэгтэй нь өөрчлөгдөх ёстой юм. Эмэгтэй хүн л өөрийн уян зөөлөн байдлыг хөгжүүлэх учиртай.

Таны найз бүсгүйчүүд зөвхөн таны үгэнд итгэж, таны ашиг сонирхолын л үүднээс ханддаг учраас хэзээ ч тэдэндээ нөхрөө бүү муул. Тэд үнэнийг ялган салгаж зөв хариулт зөвлөгөө хэзээ ч өгч чадахгүй. Тэдний зөвлөгөө нь дандаа л буруу байдаг. Тэгвэл тэднээс зөвлөгөө авах гээд яах юм бэ?
Эр нөхрийхөө талаар найз бүсгүйчүүдтэйгээ зөвлөлдөж байгаа эмэгтэй бол хүүхэд гэдгийг санаж яв. Өөрийн хүч энергийг нөхөртөө чиглүүлэн шингээхийн оронд өөрийн найз бүсгүйчүүлдээ зарцуулж байдаг.

Хэрэв та хажуу дахь эрийхээ талаар муугаар бодож байгаа бол энэ нь танд л ямар нэг учир байна, та түүнээ олж харахыг хүсэхгүй байна гэсэн үг.

“Бусдаас олж харсан болгон бидэнд байдаг. Таны дотор байгаа юмыг бид гаднаас нь харна. Өрөөлийг харахдаа таны сэтгэлд мэдрэгдэх бүхэн бидний энергид байж байдаг. Өөрчлөлт хийх анхны алхам бол өрөөлийг биш өөрийгөө олж харах” Мария Ракитина

Өөрийн бодлуудаа хянаж эхэл. Хажууд эрийхээ талаар муугаар бодож эхлэх л юм бол энэ нь та ямар нэгэн сөрөг бодолд автаж өөрийн зовлон шаналалын бурууг түүнд тохохыг хүсэж байна гэсэн үг. Ийм үеүдээ сайтар мэдрэн тогтоож бусдад бурууг тохох гэсэн эрмэлзэлдээ сэтгэлийн тэнхээ гаргаж өөрийгөө хазаарла.

Хохирогч байхаа боль

Өөрийн эрийг хүндлэх явдалд суралц. Тэгэх аваас эр хүн үүнээ эргэн тойрондоо шилжүүлж түүнийг бусад хүмүүс хүндэлдэг болно. Түүнийг хэрэгтэй, үнэ цэнэтэй гэдгийг мэдэрч сур. Энэ нь эр хүнийг өөртөө итгэлтэй болгож өгдөг. Түүний амжилт олох нь гарцаагүй болох ба энэ нь зөвхөн цаг хугацааны л асуудал байх болно. Эмэгтэй хүн хажууд эрийхээ давуу тал энэ тэрийг мэдрэн өөгшүүлсэн цагт эр хүнд жигүүр ургах мэт болж тэр азтай байж, түүний хийсэн бүхэн нь амжилттай болно. Тэр хэзээ ч буйдан дээр налайн хэвтэхгүй, гэрийн мухар сахихгүй.

Эр хүн аз жаргалыг боловсруулан гаргаж чаддаггүй юм. Тэр зөвхөн хажууд эмэгтэй нь хэрхэн түүнийг хайрлаж байгаа, хүндэлж байгаа, үнэлж байгаагаас шууд шалтгаалан аз жаргалыг олдог.

Viewing all 2285 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>