Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all 2285 articles
Browse latest View live

Yнсэлт ба мэдрэмж

$
0
0

152839-26122014-1419568802-1951757622-6a7ebe279b97d43502d551e057ddece1Ямар үнсэлт таалагдсанаар хэн болохыг нь тань хэлж өгье! 

1.“Хурдал, тэгэхгүй бол биднийг харчихна” 
Эр: Чи ямар нэг юм нуугаад, түүгээрээ итгэл төрүүлэхгүй санагдаад байх юм. Орчин тойрноосоо айснаас болоод бусдад ачаагаа үүрүүлэх гээд буй бололтой.
Эм: Чи ч бас их болгоомжтой юм. Орчныхон юу гэж буй тухай бүү бод. Өөрийнхөө зарчмаар, хэрэгтэй гэснээрээ л авирла.

2.“За би энэ байна!” 
Эр: Чи өөрийнхөө үг үйл бүрийг хэт хянаад шунал тачаалд автахыг хүсэхгүй байна. Чин үнэнч байхыг хүсэхгүйгээс л чи амьдралдаа ихийг алдаж байна.
Эм: Чи хүлээлтдээ шатаад, өөрийн талаас ямар нэг шийдтэй алхамгүйгээр тэнгэрээс үнсэлт унахыг л хүлээж байна. Түүнийг үнсэх гэж оролдоод үз. Эсвэл өөр хүн чиний өмнөөс тэгэг.

3.“Ямар их болгоомжлол” 

Эр: Чамайг аятайхан гэж хэн ч хэлж байгаагүй юм уу? Чи тийм шүү дээ! Харамсалтай нь энэ чинь хайрын тэмүүлэлтэй чинь л авцалдахгүй юм даа.
Эм: Тэр чамд хайргүй гэдгийг ойлгохын тулд чи яагаад нүдээ нээхгүй байгаа юм бэ? Тэр чамд өөрийн өмч шигээ л хандаж байна. Гэвч чи шинэ дурлалын өмнөх айдас, өөртөө итгэлгүйгээс л түүнтэй үлдэхийг илүүд үзэж байгаа.

4.“Унтаж буй гоо эмэгтэй” 

Эр: Чамайг энхрийлж, бүүвэйн дуу аялж, янаг үг шивнэх чамд таалагдаж байгаа. Анхаарал халамжинд өртөхийн тулд чамд эмэгтэй хүн бус хоёр дахь ээж л хэрэгтэй.
Эм: Чи үнэхээр жаргалтай, сайхан юм. Гэхдээ яг торгон агшинд унтчихааргүй тийм хайртыгаа эрж олох нь дээр байж дээ.

5.“Над амьсгалах зай өгөөч”

Эр: Хэрэв өөрөө тачаангуй бол энэ нь чиний үнсэлт. Зөвхөн түүнийг бүү хэт чанга тэвэр. Тэгэхгүй бол нэг л өдөр алдана шүү.
Эм: Энэ бол янаг хүүхэнд зориулсан үнсэлт. Гэвч хайртыгаа амьсгалыг боогоод алчихъя гээгүй бол бушуухан тавь.

6. “Гутамшигтай багананд л наалдчих шиг болов” 

Эр: Чи чинь яаж байнаа? Ойртохоос айгаад байгаа юм уу? Чиний үнсэлт хулчгар байна. Чи хайртдаа хайртай л бол айдсаа авч хая. Чамайг өөртөө итгэлтэй эр хүн гэж бодог.
Эм: Чи хүссэнээрээ л бол… Ямар нэг юм шийд л дээ. Бусадтай бүү тогло. Өөрийн мэдрэмжээ дүгнээд үз. Хүүхэд шиг гараа хумхисан чинь л та нарт саад болоод байна.

7. “Гараа тат!” 

Эр: Чиний оргилуун эрч хүч чинь хаачив аа? Чамд хүсэл тачаал дутаад л ингэж хуурмаг үнсэж байна. яг л давсгүй мах шиг…
Эм: Хэрэв чи эхний алхмыг нь хийхгүй бол үнсэлтээс хэзээ ч таашаал авахгүй. Чи гол баатар нь.

8.”Нууц амрагууд” 

Эр: Ямар зальтай юм бэ? Бусад хүн чиний өмнөөс бүхнийг хийх чамд таалагддаг юм уу? Хөнгөхөн ажил болохоор л эмэгтэй хүн үнсэхэд ядардаггүй байх.
Эм: Чиний залуу амраг амттайхан унтаж байна. Гэхдээ чамд саад алга. Түүнд ямар нэг үзэсгэлэнтэй эмэгтэй зүүдлэгдэж буй гэж чи бодохгүй л байна уу? Yнсэлтээрээ амьсгалыг нь бүү хаа.

9. “Өөртөө л итгэ” 

Эр: Чи энэ агшиныг их хүлээжээ. Бүсгүйг тахиж авчирчихаад харахаас ч айгаад байна уу? Тэгвэл хожимдоно шүү.
Эм: Хажууд чинь зочид байгаагаас л чи сандраад байх шиг. Тэврээд, хүчтэйхэн зоригтой үнс.

10. “Цөл дэх бэдрэгч”

Эр: Чи яг л элсэн цөлд бэдрэх нүүдэлчин шиг байна. Тийм биш шүү дээ. Элсэн шарлага дээр л жаргаж хэвтэнэ гэж бод.
Эм: Энэ үнсэлтийг “миний амьдралыг ав” хэмээн нэрлэж болно. Энэ нь тачаангуй дурласан эмэгтэйд зориулсан үнсэлт юм.

11. “Өөрөө л ариун” 

Эр: Хэрэв тэр эмэгтэй онгон мэт санагдаж буй бол зогс. Энэ нь дурлал биш, нөхөрлөл ч байж мэднэ. Эсвэл гэрлээд удаж байгаа байж ч магад.
Эм: Хэрэв чи энэ эрд хэрэгтэй бол түүний дур тачаалыг асаа. Нэг бол тэр чамайг маш их хүндэлдэг, нөгөө бол огт сонирхдоггүй.


Хүний нэрэнд хувь тавилан нь байдаг

$
0
0

8560

Үзмэрчид хүнийг төрөхөөс өмнө дээд тэнгэрт тухайн хүний нэр, хувь тавилан нь зурагдсан байдаг гэж нотлохыг хичээдэг. Үнэхээр бидний хувь заяа цаанаасаа зурагдсан байдаг бол ингэтлээ хичээж хэдэн бор төгрөгийн араас зовж амьдармааргүй. Гэтэл “эзэн хичээвэл заяа” хичээнэ гэсэн сайхан үг бас бий. Бид өөрсдийнхөө хувь тавилангийн эзэн мөн үү. Зураг төөргөө өөрчилж болох уу гэсэн мөнхийн санал зөрөлдөөнтэй асуултад хүний хамгийн анхны нь хувийн өмч нэрээс эхлэн хариулт олохыг зорьсон эрдэмтэд, судлаачдын ажлаас эхлэн сонирхъё. Хүн хар нялхаасаа өөрийн нэрийг “Би” гэж өмчилдөг. Бага насны хүүхдэд анхны гэсэн тодотголтой бүх зүйлийн ой тогтоолтын механизм маш хүчтэй хөгжсөн байдгийг судлаачид ярьж байна. Тиймээс нялх хүүхэд өөрийнхөө нэрийг ярьдаггүй байхдаа ч хэдийнэ тогтоосон байдаг. Нэг төрлийн код гэж болох нэр нь тархины янз бүрийн хэсэгт ямар нэг хэмжээний “цохилттойгоор” нөлөөлдөг байна.

Чухам нэрэн дэх эгшиг авиа, гийгүүлэгч хатуу, зөөлөн хэр зэрэг сонсогддогоос ухамсар, санаа бодлоос ангид хүний зан төлөв бүрэлдэж байдаг гэнэ. Хүний зан араншингаас хувь тавилан ямар их хамааралтай билээ. Бас нэг зүйлийг анзаарсан бол ижил нэртэй амьдайнууд бие биедээ нэг л эерэг таатай ханддаг. Тэд өөрсдөөс нь хамааралгүй ямар нэг зүйлээр холбоотойгоо мэдэрч амьдайгаа нас барсныг сонсвол хэзээ ч уулзаж байгаагүй ч бусдаас арай илүү эмзэг хүлээж авдаг.

Нэрээ өөрчлөн амжилтад хүрсэн жишээ
Хүн эцэг, эхээс заяасан нэрээ тодорхой зорилготойгоор өөрчилдөг. Орчин үед нэр өөрчлөх нь олон арван бичиг, баримт эрх зүйн асуудал үүсгэд­гээс тэр бүр хүсээд байх зүйл биш. Хувь тавилангаа дахин өөрчлөх зорилготой нь хэд, санамсаргүй аз таарсан нь хэд билээ. Нэрийг зайлшгүй өөрчлөх хэд хэдэн тохиолдол бий. Тухайлбал, сүмийн гэлэнмаа зайлшгүй өөр нэр авдаг. Тэд өөр амьдралд өөр нэртэй орох учиртай. Мөн сүмогийн бөхчүүд хаанаас ирсэн хэн ч бай япон нэр авдгийг бид мэднэ. Магадгүй хувь тавиланд нь томоохон өөрчлөлт гарсан гадаадын олон бөх байдгийг ч анзаарахад хэцүү биш.Та хэн нэгэн сайн танил бус хүнтэй уулзахдаа нэрээ хэлмээргүй санагдаж байсан тохиолдлыг санаж байна уу. Энэ нь бидний сэтгэлийн мухарт байдаг өөрийгөө хамгаалах гени үйлчилж байгаагийн илрэл юм. Танд таалагдаагүй хүн таны төлөө сайн зүйл хийхгүйг мэдэрдгээс нэрээ хэлэхээс татгалздаг аж. Тиймээс ч Азербайжан, Туркмен, Африкийн ихэнх оронд жинхэнэ нэрийнхээ оронд хуурамч нэр хэлэх заншил өнөө хүртэл байдаг гэнэ. Африкчууд хүүхэддээ “маргааш үхнэ”, “үхлийн олдвор” зэрэг нэр өгдөг хэвээр.Хөл хүндтэй бүсгүй гурав дахь сараас эхлэн хүүхдээ чагнаж эхлэх ёстой гэнэ. Эх өдөр дунд ганцаараа тайван нөхцөлд хэвтэж байхдаа янз бүрийн нэр хэлэхэд нэрийн хатуу, зөөлөн авианы цохилт бүрт ураг хариу дохио өгдөг бөгөөд чухамхүү өөрийнх нь заяаныхаа нэрийг дуудахад цуурай мэт дуулдаж хөдөлгөөн нь хүчтэй болбол хувь тавилан нь ирж байгаа хэрэг гэж оросууд үздэг аж.Хүүхдийг нас барсан хамаатныхаа нэрээр нэрлэхээс зайлхий. Тэдний азгүй хувь тавиланг давтаж болно. Харин жинхэнэ сурвалжит гаралтай ихэс дээдэс, баячууд, одуудын хувьд өөр хэрэг. Мөн л тэдний баян тансаг, тэнгэрлиг тавилан нь өв хөрөнгө мэт үлдсэн тохиолдол цөөнгүй. Асрамжийн газраас хүүхэд өргөж авбал нэрийг нь өөрчлөхийг судлаачид зөвлөж байна. Хүүхдийн жинхэнэ эцэг, эх нь хувь тавиланг нь нэгэнт сонгочихсон шүү дээ. Нэгэнт та өөрийн хүүхэд болгох гэж шийдсэн бол мөн л нэрийг нь өөрчлөх ёстой.

Элтон Жон-Режинальда Дуайт
Британийн нэрт дуучин, төгөлдөр хуурч Элтон Жоныг өнөөдөр хүн бүхэн мэдэх боловч Режинальда Дуайт нэрээр нь мэдэх хүн бараг байхгүй. Богино хуруу, жижигхэн гартай түүнийг төгөлдөр хуурч болно гэхэд хэн ч хүлээж авдаггүй байж. Харин Элтон Жон гэж өөрийгөө нэрлэх болсноор өдгөө тэрбээр хэрхэн амьдарч байгаа билээ. Иймэрхүү хувь заяаны эрс өөрчлөлтийг Мэрилин Монро, Мадонна, Максим Горький зэрэг алдартнуудаар жишээ татаж болно. Нэрт боксчин Мохамммед Али, Кассиус Клеи нэртэй байхдаа ямар ч амжилт гаргаагүй гэдэг.Нэг зүйлд тун хариуцлагатай, анхааралтай хандах хэрэгтэй. Хэрвээ зөв нэрээ олоогүй бол та хэн нэгний аймшигт тавиланг өөрийнх болгон дуудаж болох юм шүү. Дашрамд дурьдахад эл нийтлэлийг гаргасан Оросын “Комсомольская правда” сонин нэрээ солих дээрээ тулсан ч нэгэн үзмэрчийн ачаар хэвээр үлдээн өнөөдөр хүртэл хуучинсаг, хэтрүүлэн хэлсэн хүнд коммунист нэрээрээ хамгийн их уншигчтай сониныг тэргүүлсээр байна. 1990-ээд оны үед тухайн үеийн бараг л бүх хэвлэл нэрээ өөрчилж уншигчид нь ч “та нарыг ямар комсомольчууд” гэдэг юм гэж бухимдаж байжээ. Харин редакци энэ асуудалд ултай хандаж Татьяна Шубина хэмээх үзмэрчид хандан хүсэлт тавьсан аж. 1990 оны есдүгээр сарын 23-ны дугаарт “Хэрвээ та нар нэрээ соливол бусад сонин шиг дампуурна. Сонины нэрийг солиход сонин үхдэг. Та бүхэнд нэрээ солихыг зөвлөмөөргүй байна “ гэсэн үгтэй ярилцлага гарч байж.

Давтагдсан тавилан
Аливаа нэг зүйлийн нэртэй холбоотой олон арван жишээ дурдаж болно. Тухайлбал тэгээр төгссөн онд сонгогдсон АНУ-ын Ерөнхийлөгчдөд таагүй тохиолдол байнга учирч байж. 1860 онд сонгогдон А.Линкольн, Харвильд /1880/, Маккинли /1900/, Кеннеди /1960/ нар бусдын гарт амь үрэгдсэн бол Рузвельт /1940/ полимиелит, Хардинг /1920/ зүрхний шигдээсээр өөд болсон юм. 1980 онд Рейганы амь насанд халдахыг завдсан, 2000 онд Жорж Буш Цагаан ордны эзэн болсон ч Америкийн түүхэнд гарсан есдүгээр сарын 11-ний аймшигт алан хядлага түүнийг төр барих хугацаанд дэлхийн түүхэнд бичигдсэн билээ.

Хоёр Ерөнхийлөгч-нэг тавилан
Авраам Линкольн 1846 онд, Жон Кеннеди 1946 онд Конгрессийн гишүүн болж байв. Мөн тэд Цагаан ордонд ирэхээс өмнө хүүхдээ алдаж, ирснийхээ дараа ч мөн бас нэг нэг хүүхэд нь нас барсан юм. А.Линкольн Фордын театрт, Ж.Кеннеди “Форд” фирмийн “Линкольн” машинд амиа алдсан. Тэдний залгамжийг дэд Ерөнхийлөгчид нь авсан бөгөөд мөн л хоёул Жонсон нэртэй байсан гэдэг. Эндрю Жонсон 1808, Линдон Жонсон 1908 онд нас барсан. Авраам Линкольны хувийн нарийн бичгийн даргыг Кеннеди, Кеннедигийнх Линкольн нэртэй байв. А.Линкольн 1860, Ж.Кеннеди 1960 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэд баасан гаригт эхнэрийнхээ дэргэд ар дагзандаа буудуулан амиа алдсан. А.Линкольнийг хороосон алуурчин Жон Бут 1839, Кеннедийг хороосон ли Харви 1939 онд төрж аль аль нь шүүхийн шийдвэргүйгээр хороогджээ. Жон Бут Линкольнийг театрт буудаж агуулахаас баригдаж, харин Освальд агуулахаас буудаж театрт баривчлагдаж байсан. Энэ бүхнээс гадна Линкольн нас барахаасаа өмнөхөн Мэриленд мужийн Монро хотод ирж, Кеннеди Мэрилин Монротой нэр холбогдож байв. Энд Ерөнхийлөгчдийн нэр салшгүй холбоотой байгааг анзаарахгүй байхын аргагүй. Дуудах нэрийг эцэг, эх өгдөг гэдэг. Тэд бас хувь заяаг нь өгч байгаагаа хэр их мэддэг бол.

Эмэгтэйчүүд эрчүүдээс ялгарах итгэмээргүй 25 шинж

$
0
0
i60-3038086486Эрэгтэй эмэгтэй 2 хүмүүс юугаараа ялгаатай вэ? Гэдгийг хүн болгон гадаад төрх байдлаас хараад хэлж чадна. Тэгвэл бидний нүдэнд харагддаггүй итгэмээргүй хэдэн зүйлс байдаг гэнэ шүү.

1.Эмэгтэй хүний зүрх эрэгтэй хүнийхээс түргэн цохилдог.

2. Эрчүүдээс 2 дахин их нүдээ цавчдаг.

3. Өөх тосоо эрчүүдээс удаан шатаадаг – өдөрт ойролцоогоор 50 ккал.

4. Эмэгтэйчүүд илүү хүчтэй дархлаатай байдаг.

5. Эмэгтэйчүүдийн үсний диаметр эрчүүдийнхээс 2 дахин бага.

6. Эмэгтэй хүний тархины бор давхарга эрчүүдийнхээс зузаан байдаг. Тийм учраас

7. Эмэгтэйчүүд нэг зэрэг олон ажил гүйцэтгэж чаддаг байна.

8. Эмэгтэй хүн эрчүүдээс илүү их амт амтлах чадвартай.

9. Эмэгтэйчүүд илүү их өвчний өдөөгчтэй боловч өвчний тархалтыг блоклох эстрогенийн улмаас өвчнийг илүү тэсвэрлэх чадвартай ажээ.

10. Өнгө ялгах чадвар нь Х-хромосонтой холбоотой боловч эмэгтэйчүүд өнгийг эрчүүдээс илүү сайн ялгадаг.

11. Эмэгтэй хүний арьс эрчүүдийнхээс 10 дахин илүү мэдрэмтгий.

12. Эмэгтэй хүний булчин болон холбох эдэд агуулагдах эластин нь коллеганийн хэмжээнээс их байдаг тул эрчүүдээс илүү уян хатан байдаг.

13. Эмэгтэйчүүд өндөр давтамжтай дууг эрчүүдээс илүү сайн ялгана.

14. Унтаж байх явцад эмэгтэй хүний тархины цахилгаан идэвхит ажиллагаа 10 хувиар л буурдаг тул нойрондоо соргог байдаг.

15. Эмэгтэйчүүд амттаныг эрчүүдээс илүү сайн ялгадаг.

16. Эмэгтэйчүүдийн орон зайн баримжаа эрчүүдийнхээс муу. Зогсоолд машинаа байрлуулж тавихад эрчүүдийн 82 хувь нь амжилттай, тэдгээрийн 71 хувь нь анхныхаа оролдлогоор шууд тавьж чадсан.

17. Эмэгтэйчүүдийн хувьд бол ёстой гомдмоор үр дүнтэй – дөнгөж 22 хувь нь чадсан бөгөөд 2/3 хэсэг нь анхныхаа оролдлогоор зогсоолд машинаа тавьж чаджээ.

18. Эмэгтэйчүүдийн яриаг тархины хоёр төв удирддаг, тийм ч учраас эмэгтэйчүүд өдөрт төвөггүй 3000 авиа болон 10 000 гаруй дохио зангаа ашиглан 8000 үг ярих чадвартай. Эрчүүд үүнээс 2 дахин бага юм шүү.

19. Эмэгтэйчүүд төрөлхийн л уян налархай, зөөлөн сэтгэлтэй байдаг.

20. Эмэгтэйчүүд илүү уужим талбайд юм харж чаддаг бол эрчүүд “туннел” байдлаар л хардаг.

21. Эмэгтэйчүүдийн хүзүү илүү уян хатан. Тийм учраас эмэгтэй хүнийг араас нь дуудахад хүзүүгээрээ хардаг бол эрчүүд бүтэн биеэрээ эргэж хардаг.

22. Эрчүүдийн халцрах нь ээжээсээ удамшсан байдаг. Давхар Х-хромосомын ачаар эмэгтэйчүүд архаг өвчин тусах ч юм уу, өвчин нь хүндрэх нь бага байдаг.

23. Эмэгтэйчүүд жилд 30-64 удаа уйлдаг, эрчүүд ердөө л 6-17 удаа уйлна.

24. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 30% нь амтгүй хоол идэхийг хүсдэг.

25. Эмэгтэйчүүдийн прогестерон, кортизол болон эстрадиолийн гормоны хэмжээ их байдаг тул аюулыг эрчүүдээс илүү мэдэрч сэтгэл түгшдэг ажээ. Тийм учраас эмэгтэйчүүд эрчүүдээс илүү далдын совинтой байдаг гэнэ.

Хүний нэрэнд хувь тавилан нь байдаг

$
0
0

149136089358e45c7d39119Үзмэрчид хүнийг төрөхөөс өмнө дээд тэнгэрт тухайн хүний нэр, хувь тавилан нь зурагдсан байдаг гэж нотлохыг хичээдэг. Үнэхээр бидний хувь заяа цаанаасаа зурагдсан байдаг бол ингэтлээ хичээж хэдэн бор төгрөгийн араас зовж амьдармааргүй. Гэтэл “эзэн хичээвэл заяа” хичээнэ гэсэн сайхан үг бас бий. Бид өөрсдийнхөө хувь тавилангийн эзэн мөн үү. Зураг төөргөө өөрчилж болох уу гэсэн мөнхийн санал зөрөлдөөнтэй асуултад хүний хамгийн анхны нь хувийн өмч нэрээс эхлэн хариулт олохыг зорьсон эрдэмтэд, судлаачдын ажлаас эхлэн сонирхъё. Хүн хар нялхаасаа өөрийн нэрийг “Би” гэж өмчилдөг. Бага насны хүүхдэд анхны гэсэн тодотголтой бүх зүйлийн ой тогтоолтын механизм маш хүчтэй хөгжсөн байдгийг судлаачид ярьж байна. Тиймээс нялх хүүхэд өөрийнхөө нэрийг ярьдаггүй байхдаа ч хэдийнэ тогтоосон байдаг. Нэг төрлийн код гэж болох нэр нь тархины янз бүрийн хэсэгт ямар нэг хэмжээний “цохилттойгоор” нөлөөлдөг байна.

Чухам нэрэн дэх эгшиг авиа, гийгүүлэгч хатуу, зөөлөн хэр зэрэг сонсогддогоос ухамсар, санаа бодлоос ангид хүний зан төлөв бүрэлдэж байдаг гэнэ. Хүний зан араншингаас хувь тавилан ямар их хамааралтай билээ. Бас нэг зүйлийг анзаарсан бол ижил нэртэй амьдайнууд бие биедээ нэг л эерэг таатай ханддаг. Тэд өөрсдөөс нь хамааралгүй ямар нэг зүйлээр холбоотойгоо мэдэрч амьдайгаа нас барсныг сонсвол хэзээ ч уулзаж байгаагүй ч бусдаас арай илүү эмзэг хүлээж авдаг.

Нэрээ өөрчлөн амжилтад хүрсэн жишээ
Хүн эцэг, эхээс заяасан нэрээ тодорхой зорилготойгоор өөрчилдөг. Орчин үед нэр өөрчлөх нь олон арван бичиг, баримт эрх зүйн асуудал үүсгэд­гээс тэр бүр хүсээд байх зүйл биш. Хувь тавилангаа дахин өөрчлөх зорилготой нь хэд, санамсаргүй аз таарсан нь хэд билээ. Нэрийг зайлшгүй өөрчлөх хэд хэдэн тохиолдол бий. Тухайлбал, сүмийн гэлэнмаа зайлшгүй өөр нэр авдаг. Тэд өөр амьдралд өөр нэртэй орох учиртай. Мөн сүмогийн бөхчүүд хаанаас ирсэн хэн ч бай япон нэр авдгийг бид мэднэ. Магадгүй хувь тавиланд нь томоохон өөрчлөлт гарсан гадаадын олон бөх байдгийг ч анзаарахад хэцүү биш.Та хэн нэгэн сайн танил бус хүнтэй уулзахдаа нэрээ хэлмээргүй санагдаж байсан тохиолдлыг санаж байна уу. Энэ нь бидний сэтгэлийн мухарт байдаг өөрийгөө хамгаалах гени үйлчилж байгаагийн илрэл юм. Танд таалагдаагүй хүн таны төлөө сайн зүйл хийхгүйг мэдэрдгээс нэрээ хэлэхээс татгалздаг аж. Тиймээс ч Азербайжан, Туркмен, Африкийн ихэнх оронд жинхэнэ нэрийнхээ оронд хуурамч нэр хэлэх заншил өнөө хүртэл байдаг гэнэ. Африкчууд хүүхэддээ “маргааш үхнэ”, “үхлийн олдвор” зэрэг нэр өгдөг хэвээр.Хөл хүндтэй бүсгүй гурав дахь сараас эхлэн хүүхдээ чагнаж эхлэх ёстой гэнэ. Эх өдөр дунд ганцаараа тайван нөхцөлд хэвтэж байхдаа янз бүрийн нэр хэлэхэд нэрийн хатуу, зөөлөн авианы цохилт бүрт ураг хариу дохио өгдөг бөгөөд чухамхүү өөрийнх нь заяаныхаа нэрийг дуудахад цуурай мэт дуулдаж хөдөлгөөн нь хүчтэй болбол хувь тавилан нь ирж байгаа хэрэг гэж оросууд үздэг аж.Хүүхдийг нас барсан хамаатныхаа нэрээр нэрлэхээс зайлхий. Тэдний азгүй хувь тавиланг давтаж болно. Харин жинхэнэ сурвалжит гаралтай ихэс дээдэс, баячууд, одуудын хувьд өөр хэрэг. Мөн л тэдний баян тансаг, тэнгэрлиг тавилан нь өв хөрөнгө мэт үлдсэн тохиолдол цөөнгүй. Асрамжийн газраас хүүхэд өргөж авбал нэрийг нь өөрчлөхийг судлаачид зөвлөж байна. Хүүхдийн жинхэнэ эцэг, эх нь хувь тавиланг нь нэгэнт сонгочихсон шүү дээ. Нэгэнт та өөрийн хүүхэд болгох гэж шийдсэн бол мөн л нэрийг нь өөрчлөх ёстой.

Элтон Жон-Режинальда Дуайт
Британийн нэрт дуучин, төгөлдөр хуурч Элтон Жоныг өнөөдөр хүн бүхэн мэдэх боловч Режинальда Дуайт нэрээр нь мэдэх хүн бараг байхгүй. Богино хуруу, жижигхэн гартай түүнийг төгөлдөр хуурч болно гэхэд хэн ч хүлээж авдаггүй байж. Харин Элтон Жон гэж өөрийгөө нэрлэх болсноор өдгөө тэрбээр хэрхэн амьдарч байгаа билээ. Иймэрхүү хувь заяаны эрс өөрчлөлтийг Мэрилин Монро, Мадонна, Максим Горький зэрэг алдартнуудаар жишээ татаж болно. Нэрт боксчин Мохамммед Али, Кассиус Клеи нэртэй байхдаа ямар ч амжилт гаргаагүй гэдэг.Нэг зүйлд тун хариуцлагатай, анхааралтай хандах хэрэгтэй. Хэрвээ зөв нэрээ олоогүй бол та хэн нэгний аймшигт тавиланг өөрийнх болгон дуудаж болох юм шүү. Дашрамд дурьдахад эл нийтлэлийг гаргасан Оросын “Комсомольская правда” сонин нэрээ солих дээрээ тулсан ч нэгэн үзмэрчийн ачаар хэвээр үлдээн өнөөдөр хүртэл хуучинсаг, хэтрүүлэн хэлсэн хүнд коммунист нэрээрээ хамгийн их уншигчтай сониныг тэргүүлсээр байна. 1990-ээд оны үед тухайн үеийн бараг л бүх хэвлэл нэрээ өөрчилж уншигчид нь ч “та нарыг ямар комсомольчууд” гэдэг юм гэж бухимдаж байжээ. Харин редакци энэ асуудалд ултай хандаж Татьяна Шубина хэмээх үзмэрчид хандан хүсэлт тавьсан аж. 1990 оны есдүгээр сарын 23-ны дугаарт “Хэрвээ та нар нэрээ соливол бусад сонин шиг дампуурна. Сонины нэрийг солиход сонин үхдэг. Та бүхэнд нэрээ солихыг зөвлөмөөргүй байна “ гэсэн үгтэй ярилцлага гарч байж.

Давтагдсан тавилан
Аливаа нэг зүйлийн нэртэй холбоотой олон арван жишээ дурдаж болно. Тухайлбал тэгээр төгссөн онд сонгогдсон АНУ-ын Ерөнхийлөгчдөд таагүй тохиолдол байнга учирч байж. 1860 онд сонгогдон А.Линкольн, Харвильд /1880/, Маккинли /1900/, Кеннеди /1960/ нар бусдын гарт амь үрэгдсэн бол Рузвельт /1940/ полимиелит, Хардинг /1920/ зүрхний шигдээсээр өөд болсон юм. 1980 онд Рейганы амь насанд халдахыг завдсан, 2000 онд Жорж Буш Цагаан ордны эзэн болсон ч Америкийн түүхэнд гарсан есдүгээр сарын 11-ний аймшигт алан хядлага түүнийг төр барих хугацаанд дэлхийн түүхэнд бичигдсэн билээ.

Хоёр Ерөнхийлөгч-нэг тавилан
Авраам Линкольн 1846 онд, Жон Кеннеди 1946 онд Конгрессийн гишүүн болж байв. Мөн тэд Цагаан ордонд ирэхээс өмнө хүүхдээ алдаж, ирснийхээ дараа ч мөн бас нэг нэг хүүхэд нь нас барсан юм. А.Линкольн Фордын театрт, Ж.Кеннеди “Форд” фирмийн “Линкольн” машинд амиа алдсан. Тэдний залгамжийг дэд Ерөнхийлөгчид нь авсан бөгөөд мөн л хоёул Жонсон нэртэй байсан гэдэг. Эндрю Жонсон 1808, Линдон Жонсон 1908 онд нас барсан. Авраам Линкольны хувийн нарийн бичгийн даргыг Кеннеди, Кеннедигийнх Линкольн нэртэй байв. А.Линкольн 1860, Ж.Кеннеди 1960 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэд баасан гаригт эхнэрийнхээ дэргэд ар дагзандаа буудуулан амиа алдсан. А.Линкольнийг хороосон алуурчин Жон Бут 1839, Кеннедийг хороосон ли Харви 1939 онд төрж аль аль нь шүүхийн шийдвэргүйгээр хороогджээ. Жон Бут Линкольнийг театрт буудаж агуулахаас баригдаж, харин Освальд агуулахаас буудаж театрт баривчлагдаж байсан. Энэ бүхнээс гадна Линкольн нас барахаасаа өмнөхөн Мэриленд мужийн Монро хотод ирж, Кеннеди Мэрилин Монротой нэр холбогдож байв. Энд Ерөнхийлөгчдийн нэр салшгүй холбоотой байгааг анзаарахгүй байхын аргагүй. Дуудах нэрийг эцэг, эх өгдөг гэдэг. Тэд бас хувь заяаг нь өгч байгаагаа хэр их мэддэг бол.

Африкын омгуудын анхны шөнөтэй холбоотой ангайлгам заншлуудаас…

$
0
0

Монголчуудад анхны шөнийн тухай ойлголт байдаггүй нь нүүдэлчин амьдрлын хэв маягт угаасаа зохицдоггүйтэй холбоотой. Мөн баруунд охин бие анхны шөнийн тухай кинонд л гардаг. Харин одоо хүртэл өвөг дээдсийнхээ зан заншил, эртний уламжлалаараа амьдарч байгаа Африкд “анхын шөнө” хэвээрээ байсаар байна. Олон овог аймагт нь олон ч гайхмаар заншил нь хадгалагдсаар иржээ.

Нийтийн байран дахь анхны шөнө


Хойд Африкийн Бербер овгийн гэрлэгсэд анхны шөнөдөө хоюулханаа үлддэггүй. Анхны шөнийг бусад гэрлэгсэдтэй хамтаар нэг өрөөнд өнгөрүүлдэг.гэнэ. Овгийн заншлаар энэ үеэр залуус бие биенээсээ суралцахаас гадна биеэ барих болон бусад айдас хүйдэс нь арилдаг гэж үздэг.  Гэхдээ л бидний ойлголтоор улам ч айж сандармаар санагдана. Гэрлэлтийг хоёр талын эцэг эх нь шийддэг тул хуримын өмнө залуус бие  биенийхээ царайг бараг хардаггүй. Тэгсэн атал дөнгөж нүүр нүүрээ харсан хоёрыг бусад шинэхэн хосуудтай хамт нэг өрөөнд оруулаад түгжчихдэг нь гайхалтай.

Ор хөнжлийн туслагч


Суахали овогт мөн л гэрлэлтийг эцэг эх нь шийддэг тул залуус хэнтэй гэрлэх гэж байгаагаа мэддэггүй. Иймд анхны шөнөд нь тэдэнд тусгайлантуслагч гаргаж өгдөг нь сүйт бүсгүйн талын туршлагатай ахимаг эмэгтэй гэнэ. Анхны шөнө туслагч бас зөвлөгч авгай залуусын орны хажуугаар хэвтэж зааж зөвлөн шаардлагатай гэж үзвэл өөрийн биеэр үзүүлж зааварладаг. Мөн өглөө нь бүх зүйл номын дагуу болсоныг мэдэгдэх, цус болсон орны даавууг гэрийн гадаа өлгөх үүргийг хүлээдэг.

Хөлөө өргөгч сүйт бүсгүйчүүд


Зулу овогт сүйт бүсгүйчүүд ньхадам ээж болон хүргэний талын эмэгтэйчүүдийн өмнө өрөөсөн хөлөө удаан өргөж зогсох гэсэн нэг төрлийн тоглоом тоглодог. Үнэндээ энэ нь тоглоом биш агаад хадамынхаа өмнө “эмнэлгийн үзлэг”-д орж байгаа нь гэнэ. Бүсгүйг хөлөө өргөн зогсож байхад ньхадам ээж болон хүргэний талын эмэгтэйчүүд онгон эсэхийг нь сайтар нарийн шинжиж хардаг аж. Энэ үзүүлбэрийг хурмын зочид ч үзэж сонирхож болдог.

Гэнэтийн анхны шөнө


Шона овогт мөн л өвөрмөц заншил бий. Уг заншлаар анхын шөнө хурмын өмнө болдог ч  хэзээ болохыг нь хүргэн болон хүргэний талынхан мэддэггүй. Нэг л өдөр сүйт бүсгүйн талынхан гоёлын хувцсаа өмсөөд урьдчилан дуулгалгүйгээр гэнэтхэн ирэх учиртай. Ингэснээр хүргэн гэрлэлтэнд бэлэн эсэхийг шалгахаас гадна гэнэтийн явдалд мэгдэж сандралгүй  бүхнийг богино хугацаанд бэлдсэн нь илүү их үнэлэгддэг. Хэрэв хүргэний талынхан энэ давааг сайн давсан бол ирсэн зочид сүйт бүсгүйгээ үлдээгээд явдаг. Харин хурим маргааш нь албан ёсоор эхэлдэг гэнэ.

Эгчмэд нь эхлээд шалгана


Уганда улсын баруун хойд нутагт амьдардаг Баньянколе овогт хүргэнтэй сүйт бүсгүй бус харин сүйт бүсгүйн талын ойрын хамаатан эгчмэд эмэгтэй эхлээд унтаж шалгах ёс одоо ч хэвээрээ байдаг. Бүр ээжийн талых нь байх ёстой гэнэ. Ахимаг туршлагатай эмэгтэй хүргэн хүүгийн эр хүний хүч чадал тэнхээ, эрүүл мэнд гээд ганц шөнийн шалгаж тэнсэж болох бүхнийг шалгаж үздэг. Хурим болох эсэх нь шалгагч эмэгтэйн дүгнэлтээс шууд хамаардаг.

Лаа асаарай


Тунисд анхны шөнийн эхний хавьтлын дараа хүргэн хүү цонхоны тавцан дээр лаа асаах эсэхийг тосгоноороо амьсгаа даран хүлээдэг. Хэрвээ бүсгүй онгон байсан бол лаа асаана, хэрвээ охин биеэ алдсан бол лаа асаахгүй. Лаа асаагүй тохиолдолд сүйт бүсгүй нар мандахаас өмнө тосгоныхонд харагдалгүй явах учиртай.

Амь нэгтэй найз хүүхнүүд


Мароккад анхны шөний өмнө сүйт бүсгүйн найз хүүхнүүд нь онгон  эсэхийг нь хүргэний талд баталж мэдэгдэх үүрэгтэй. Энэ хэрэгт худал хэлж огт болохгүй. Хэрвээ худлаа хэлбэл ердөө маргааш нь найзых нь гэрлэлт цуцлагдахаас гадна өөрөө хэзээ ч нөхөрт гарч чадахгүйд хүрнэ.

Сүйт бүсгүйгүй хурим


Танзанид хуримын ёслол найр наадамд сүйт бүсгүй оролцдоггүй. Гоёл чимэглэлээ бүгдийг нь зүүсэн ч нөхөр болох хүнээ хүлээн шинэ гэртээ тэвчээртэй суух ёстой. Энэ хооронд хоёр талын хамаатнууд найз нөхөд сүйт хархүү гээд бүгд наргиж цэнгэдэг. Найр наадам дууссаны дараа сүйт хархүү ирэх агаад тэр үед л ямар хүнтэй сууж байгаагаа анх удаа хардаг.

Онгоныг биеийг нь нөхөр нь биш…


Египетийн хөдөө нутагт эхнэрийнхээ онгон биеийг нөхөр нь хөндөдгүй ёс одоо ч бий. Нөхрийн оронд түүний талын ахимаг эмэгтэйчүүд үйлддэг. Тэд цагаан алчуур ороосон хоёр хуруугаараа сүйт бүсгүйн охин биеийг хөндөж цус болсон алчуураа ирсэн зочид гийчдэд харуулдаг.

Хоёрдахь шөнө анхны шөнө


Намибид хурим найр доод тал нь долоо хоногт үргэлжилдэг. Хэзээ дуусахыг залуу хос мэдэхгүй харин хоёр талын эцэг эхчүүд шийддэг. Хурим өндөрлөлөө гэж зарласны дараа эцэг эхчүүд нь хүүхдүүдээ авч явдаг. Харин маргааш нь л хоёр хүүхдээ нэг гэрт хонуулдаг гэнэ. Мөн бүсгүй хоёрдахь хүүхдийг нь төрүүлж өгсөний дараа л албан ёсны эхнэр нь болох эрх олж авдаг.

Үсгүй сүйт бүсгүй


Суданы Нуэр овогт хуримын дараа сүйт бүсгүйн биеийн бүх хэсгийн үсийг хөлнөөс нь толгой хүртэл хуссаны дараа нөхрийх нь өвөрт оруулж өгдөг.

НУУЦ.мн

Дарга ба зурхай

$
0
0

article-1200752-05C62165000005DC-179_468x395Одон орны зурхайч А. Ваэнра “Хүмүүсийн даргатай харьцах харьцаа нарнаас хамаардаг” гэж үздэг байна. Одоо та хорвоод мэндэлсэн цагаа мэддэг бол даргатайгаа хэрхэн харьцах тухай зааварчилгааг хүлээн авна уу

23:00-01:00 цагт төрсөн бол димломат
Та дарга болон өөрийнхөө хооронд сэтгэлдээ хаалт босгочихдог юм байна. “Бидний хооронд жирийн хүнлэг харьцаа байж таарахгүй” гэж та үздэг. Та үргэлж л хэлсэн үгийг минь миний эсрэг ашиглах байх гэж эмээдэг. “Дарга яах бол, юу гэх бол” гэж бодон, түүний алхмыг урьдчилан тооцоолохыг оролддог. Та даалгасан ажлыг үнэнчээр гүйцэтгэдэг, гэхдээ өөрийн ажил үүргийн хүрээнээс халихаас айдаг.
Уг нь дарга таны ажилд сэтгэл хангалуун байдаг боловч дээш дэвшүүлэх гэдэггүй. Та дэндүү биеэ баримтгай тул дарга чинь таныг ямар хүн, юу хийж чадах, юу хүсдэгийг ойлгодоггүй.
Тэгэхээр хэрэв та насаараа нэг суудалдаа нөгөө л цалинтайгаа байх гээгүй бол санаачилга гарга, өөрийн санаа бодлоо хүргэ, хариуцлага хүлээхээс бүү эмээ.

01:00-03:00 цагт төрсөн бол ажлын морь
Хэрэв дарга чинь “Таны өмнөх үс засалт арай илүү аятайхан байсан юмсан” гэж хэлвэл та шууд л үсчин рүү гүйх хүмүүсийн нэг. Та даргаасаа эмээдэг. Дарга танд их догшин, аймаар санагддаг, дуртай үедээ ажлаас минь халж, талхны мөнгөнөөс салгачихна гэж үздэг. Тэр байтугай одоо хүртэл халагдаагүйдээ та талархаж явдаг.
Та өөртөө их итгэлгүй юм, ингэх хэрэггүй. Та бол уг нь ажлаа мэддэг, жинхэнэ мэргэжилтэн. Зөвхөн сохор хүн л үүнийг анзаарахгүй, үнэлэхгүй байх. Иймээс дэмий хоосон айдсаа таягдан хая.
Та зарим нэг сул талтай байх эрхтэй. Хэрэв байхгүй бол бий болго. үе үе толгой өвдлөө гэж баашил, эсвэл гэнэт жаахан мөрөөд, тэглээ гээд таныг ажлаас халахгүй л байгаа биз дээ. Харин ч таны бодол санааг сонсдог, авч хэлэлцдэг болно.

03:00-05:00 цагт төрсөн бол шадар туслах
Та албан тушаал дэвшихийг их хүсдэг болохоор нийгэмд нэр төртэй, амжилттай яваа хүмүү¬сийг их хүндэтгэдэг. Юуны түрүүнд даргаа их хүндэлдэг юм байна.
Та зориуд буюу зориуд бусаар түүний биеэ авч яваа байдал, сэтгэлгээ, хувцаслах маягийг хүртэл дуурайх гэдэг.
Дарга удирдлагын ихэнх санааг та шүүрэн авч, хэрэгжүүлэхээр чин сэтгэлээсээ эрч хүчтэй тэмүүлдэг. Энэ бүхэн мэдээж удирдлагад таалагддаг, тэд таныг дээш дэвшүүлж, хамгийн сонирхолтой төслийг даалгадаг. Та хол явах хүн, гэхдээ үүний тулд та илүү бие даасан байх шаардлагатай. Тэр үед дарга чинь танд ямар нэг удирдах тушаал санал болгоно.

05 :00-07:00 цагт төрсөн бол том толгойт
Та нэр хүндтэй хүмүүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Даргаа үл ойшоосон байдалтай харьцдаг. Заримдаа хэнэггүй өдсөн маягтай ханддаг. Гэхдээ ихэнх дарга иймэрхүү нөхцөл байдлыг зохицуулж чаддаг учраас дарга байдаг юм, яагаад гэвэл тэд хүмүүсийг ажил хэрэгч чанараар үнэлдэг.
Хэрэв та ажил дээрээ юу хийж чаддагаа харуулж, баталж чадвал дарга чинь танд улам хүндэтгэлтэй харьцах болно.
Харин та ямар ч асуудлыг шийдвэрлэж чадахаа харуулбал таны харилцаа шинэ үе шатанд шилжиж, та нар эн тэнцүү болно.

07:00-09:00 цагт төрсөн бол итгэлтэй найз
үнэнийг хэлэхэд та ажил хийхгүй байхыг илүүд үздэг. Иймээс нэг газар ажилд орсон ч албан тушаал ахих талаар хөөцөлддөггүй.
Харин таны зөн совин их хөгжсөн, даргаа хүний ёсоор сайн ойлгож, цагийг нь олж дэмжиж чаддаг. Та дуу цөөнтэй, алдар нэрийн хойноос хөөцөлддөггүй болохоор дарга чинь хааяа тантай нийлж сэтгэлээ уудалдаг.
Харамсалтай нь үүгээр таны мэргэжлийн “ур чадвар” дуусаа. Та хайнгадуу. өөрийгөө хүчилж байж ажилладаг, цагт нь ажлаа амжуулдаггүй, дарга өршөөж уучилна биз гэж дандаа найддаг. Эцэс төгсгөлгүй ингэж үргэл-жилнэ гэж байхгүй. Та итгэж найдсан даргынхаа сэтгэлийг бодож нийтийн төлөө хичээ, ажилдаа дур сонирхолтой болж, тодорхой үр дүн гаргахыг оролд, Эс тэгвэл та байр сууриа арай бага залхууд тавьж өгөх хэрэг гарна.

09:00-11:00 цагт төрсөн бол онцгой ажилтан
Захирах, захирагдах ёсны талаар та тун бүрхэг ойлголттой тул даргынхаа боловсон хүчний бодлогыг үгүй хийдэг.
Та бусдаас онцгой, иймээс ч дарга чинь таныг үнэлдэг. Заримдаа өөгшүүлж, ажиллах бүх нөхцлөөр хангадаг. Мэдээж та түүнд хэрэгтэй байгаа цагт шүү дээ. Зүгээр нэг ингэж эрхлүүлж, илүү анхаарал тавихгүй.
Хэрэв та албан тушаал дэвшихийг хүсвэл, түүний зэрэгцээ өөрийнхөөрөө байхыг хүсвэл та хамт ажиллагсдаасаа дандаа нэг алхам түрүүлэхийг хичээ, өөрийгөө үргэлж хөгжүүл. Энэ тохиолдолд танай босс дажгүй ашиг орлого авчирдаг учраас таныг тэсэн тэвчих болно.

11:00-13:00 цагт төрсөн бол өөрөө найруулагч
Та үргэлж даргын гараас санаачилгыг булааж гартаа авах гэдэг. Тэр байтугай ингэж биш тэгж хийх ёстой гэж батлахыг хичээдэг. Дарга таны санааг хүндэтгэдэг, яагаад гэвэл та бодсон санаснаа заавал, чанар-тай хийж дуусгадгийг тэр мэд¬дэг. Гэхдээ та үе үе давардаг тул дарга чинь байх газрыг чинь заадаг. Та уурлаж хаалгаа саван гарч явж чадна. Чухам ийм учраас тан шиг хүмүүс нэг газар удаан ажилладаггүй. Та амжилтанд хүрэхийн тулд уур хилэнгээ дарж, өөрийн хэрэгтэй гэснээ бус танаас хүсч байгаа зүйлийг хийж сурах хэрэгтэй. Хорвоо дээр юм ойлгодог, танаас илүү зарим нэг хүн байдаг гэдгийг санаж явахад гэмгүй шүү.

13:00-15:00 цагт төрсөн бол даврамтгай
Та дээш ахих дэвших гэж ихэд хичээдэг, даргын сайшаал магтаалыг үнэлж тусгаж авдаг. Гэхдээ та нэг энгийн зүйлийг мартжээ. Хүн өөрийн байрандаа л байх хэрэгтэй.
Та өөрийн хүчээ заримдаа хэтрүүлж үнэлдэг. Хангалттай мөрөөдлөө, одоо гүйцээ. Өөрт байгааг ашиглаж үнэлж сурах хэрэгтэй. Та одоогийн албан тушаалаа бодитоор үнэлж цэгнэхийг оролд. Эерэг талууд байгаа биз? Таны цалин дажгүй, үүрэг хариуцлага боломжийн биш үү. Дээш тэмүүлэхээ, шунахаа боливол яасан юм бэ? Эсвэл та ажлаа хийсээр хэрнээ сэмхнээ өөр арай дээр газрыг хайгаад үз.

15:00-17:00 цагт төрсөн бол хор найруулагч
Та бүх албан тушаалаас илүүтэй даргын найз байхыг л хүсдэг. Хариуцлага гэж байхгүй, харин боломж асар өргөн. Та их зантай, биеэ тоомтгой, өөрийн чинь ашиг сонирхлыг хөндөөгүй цагт бүгдтэй эелдэг найрсаг харьцдаг. Хамт ажиллагсдаа та нээлттэй, илэн далангүй ярианд татан ороуулах дуртай, дараа нь даргын өрөөнд санамсаргүй мэт хэн юу ярьсныг хэлчихдэг. Та боломж л гарвал бусдад аар саар тус хүргэдэг. Хэрэв зөрчил гарвал тэр тухай сануулах гэж тэр шүү дээ. Та яагаад ингээд байдгаа тунгааж бод. Эсвэл та өөрийн дуртай ажлаа олоогүй байх. Та юу хиймээр байгаагаа ойлгохыг оролд, тэгээд тэр ажлаа хай.

17:00-19:00 цагт төрсөн бол сүргийн манлай
Та онцгой авьяас билэггүй, ур чадваргүй ч гэлээ нөхцөл байдлыг сайн мэдэрдэг. Ийм учраас таны эхэлсэн бүхэн, дүгнэлт эргэцүүлэл бүгд нүдээ олдог. Та албан бус удирдагчийн үүргийг гайхалтай сайн гүй¬цэтгэдэг.
Таныг тойрон албан конторын амьдрал эргэлддэг. Дарга удирдлага олон нийтийг даган танд хүндэтгэлтэй ханддаг. Бүгд өөрийг чинь сайшааж байдагт та дасаад, даргын эерэг хандлагыг тэгэх л ёстой мэт хүлээн авдаг, хааяа хүчээ дайчилж ажилладаггүй.
Харин та алдаа гаргавал бусдыг хашраахын тулд дарга заавал өөрийг чинь шийтгэнэ гэдгийг, мөн биеэ тоосон гээд дээш дэвшүүлэхээс цааргална гэдгийг санаж яв. Хамгийн гол нь та албан тушаал ахихын тулд захирах, захирагдах ёсыг мөрдөх ёстойг ухаар.

19:00-21:00 цагт төрсөн бол мастер
Та аливаа ажлыг төгс, гүйцэд, чанартай гүйцэтгэх дуртай. Хамгийн хүнд ажлыг бүхнээс түрүүн шүүрэн авч хурдан шийддэг. Даргадаа жаахан даапаалсан байртай ханддаг.
Заримдаа та даргадаа сургаал айлддаг, тэр ч таны хэлснээр хийдэг. Гэхдээ та одоо хичнээн бат бөх суурьтай байсан ч гэлээ нэгэн сайхан нартай өдөр дарга чинь таны өөртөө хэт итгэлтэй, бардам занд дургүйцэж, жишээлбэл “ажлын мориор” солих тухай бодно гэдгийг сана.
Тэр “ажлын морь” таны ажлыг арай бага цалингаар амжуулчихна. Тэгээд бас даргынхаа оюуны чадварыг хэзээ ч өөлөхгүй.

21:00 – 23:00 цагт төрсөн бол тэнгэрийн од
Та даргаа өөрт чинь өртэй юм шиг харьцдаг. Та өөрийн алдаа эндэгдлээ даргынхаа ажил мэддэггүйгээс боллоо гэж үздэг. Цалин пүнлүүгээ өөрийн ажлын ачаалалд тэнцэхээргүй бага гэж голдог. Тэр байтугай дарга руугаа дуугаа өндөрсгөн хашгичиж, ааш гарган, дэмий зүйлээс болж шуугиан дэгдээж ч мэднэ. Заримдаа та зохих хэмжээ, хязгаараас хэтэрдэг тул дарга чинь таныг ажилд авсандаа харамсаж эхэлнэ. Хэрэв та суут ухаантан, бүтээлч хүн бол, хамт олондоо гайхуулах үзүүлэх юмтай бол өөр хэрэг. Хэрэв тийм биш бол та маргаашийн өдрийн тухай бодсон нь дээр. Мөн нөгөөдөр хаана юу хийж явах бол гэж эргэцүүл. Ийм бодол таныг оддын өвчнөөс чинь ангижруулах байх.

Шекспирийн урласан 7 суут бүсгүй

$
0
0

Шекспирийн уран бүтээлээ туурвих тэр цаг үед, хуулийн дагуу ямар ч жүжгийн эмэгтэй дүрүүдийг эрэгтэй хүмүүсээр тоглуулдаг байсан аж. Гэхдээ л суут яруу найрагч маань бүсгүй дүрүүдэд гайхамшигтай мөртүүдийг хайрлахаасаа айгаагүй. Шекспир угаас эмэгтэй хүнд ухаанаа алддаг байсан зохиолч. Тэр өөрийн эмэгтэй дүрүүдээрээ дамжуулж хүйсийн эрх тэгш байдлын тухай дуу хоолойгоо өргөж явжээ. Хүслээ хорьж дийлээгүй зохиолчийн гараар харгис бөгөөд уян зөөлөн, зөрүүд бөгөөд дурламтгай олон бүсгүйчүүд бүтээгджээ.

1.    Жульетта-Ромео Жульетта

Шекспирийн урласан хамгийн алдартай эмэгтэй дүр гэдэг нь эргэлзээгүй. Хамтдаа үхэхээс өөрөөр яаж ч болоогүй эмгэнэлт хайрын тухай түүх ч өөрөө хамгийн алдартай гэдэг нь ч маргаангүй. Хайртай хүнтэйгээ хамт байхын тулд гэр бүлийнхээ мөчөөрхөлтэй тэмцэлдэх хэрэгтэй болсон хөөрхий охин тэдний эвлэрлийн төлөө өөрийнхөө амиар “өргөл” өргөгсөн. Шекспирийн энэ зохиол урлагийн бараг бүх жанрт дахин туурвигдсан юм.

2.    Розалинд
Розалинд бол Шекспирийн жүжгүүдээс хамгийн олон буюу 685 мөрт хэлдэг эмэгтэй гол дүр юм. Мөн тэр Шекспирийн бусад эмэгтэй дүрээс хамгийн хүчтэй, гүнзгий санааг илэрхийлдэг нь. Тэр бол тухайн үеийнхээ эмэгтэйчүүдийн эрхийн хязгаарлагдмал байдлын эсрэг бат зогсогч, тэмцэгч билээ. Хүчирхэг, дур булаам, эрдэм мэдлэг өндөртэй, өөртөө өндөр шаардлага тавьдаг энэ дүр нь өнөөгийн бүсгүйчүүдэд бидэнд ч үлгэр дууриал болохоор.

3.    Беатрис

Шекспирийн жүжгүүдийн хамгийн авууштай, сайхан нь тэр хэзээ ч ухаалаг, хүчирхэг эмэгтэйн тухай бичихээсээ эмээж байгаагүйд оршино. Элизабетийн үеийн Англид, эмэгтэй хүнийг хоёрдугаар зэргийн иргэд хэмээн үзэж боловсрол хүртэх эрхийг нь боогдуулдаг байсан ч алсын хараатай хатны ачаар зарим бүсгүйчүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж чаддаг. Энэ инээдмийн жүжиг дээрх Беатрисийн хурц оюун, цэцэн үг хэллэг нь үзэгчдийг хөгжөөж чаддаг.

4.    Пoртиа -“Венецийн худалдаачин”
Нийт 574 мөрт хэлдэг энэ дүр нь Шекспирийн бас л “яггүй” эмэгтэйчүүдийн нэг. Портиа бол баян, үзэсгэлэнтэй, ухаалаг эмэгтэй бөгөөд амжилтанд хүрэхийн тулд эрэгтэй хүний дүрд хувирах хэрэгтэй болдог.

5. Хатагтай Макбет-“Макбет”

Тэр бол Шекспирийн дүрүүдээс хамгийн их шүүмжлэл авдаг, товчхондоо үзэгчдэд таалагддаггүй дүр юм. Хатагтай Макбет бол зальжин, хуурмаг эмэгтэй бөгөөд нөхрийнхөө алдаа дутагдал дээр тулгуурлан түүнийг цуст алуурчин болгодог. Түүний хэтэрсэн амбиц, харгис, хайр найргүй зан нь өөрөө хэрвээ эрэгтэй байсансан бол хаан Данканаа өөрийн гараар хөнөөх байсан тухай эргэцүүллээс нь харагддаг. Гэхдээ тэр жүжгийн төгсгөлд өөрийн хийсэн нүглийнхээ хариуг эдлээд дуусах хөөрхийлөлтэй эмэгтэй болон хувирдаг юм.

6. Катерина-Зөрүүд хүүхнийг номхотгосон нь

Муухай ааштай, хүндлэлгүй, бүдүүлэг бүсгүй Катерина нь ямар ч эр өөрийнх нь таашаалд нийцүүлэх гээд хүчрэхээргүй хөгшин зөрүүд бүсгүй вм. Гэхдээ Петручио эр түүнийг доромжлох, үл тоох, няцаах, хошигнох замаар түүнийг номхотгож чаддаг. Катерина эцэстээ өөрийнхөө доторх хоолойг сонсож, төлөв даруухан, ёс суртахуунтай бүсгүй болж төгсдөг билээ.

7. Виола-12 дах шөнө

Виола бол үс зүсээ эр хүн болгож хувиргадаг Шекспирийн олон эмэгтэй дүрүүдийн нэг. Гэхдээ тэр үүнийг ямар ч ялалтын төлөө биш зүгээр л дурласан сэтгэлийнхээ төлөө хийдэг. Тэр үзэгчдийн бас нэгэн хайртай дүр мөн.

Э.Сугармаа 
zuv.mn

Victoria‘s secret –ийн тухай

$
0
0

books-girl-hands-nails-notebook-Favim.com-443446Victoria’s secret нь шилдэг топ моделиудыг багтаасан загварын шоу зохиох болон каталогиороо алдартай. Victoria’s secret нь эмэгтэй хүний бэлэн болон дотуур хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалдаг Америк брэнд юм. Энэ бол 5 тэрбум ам.доллараас давсан борлуулалттай, 1 тэрбум ам.долларын үйл ажиллагааны орлого бүхий олон нийтэд худалдаалагддаг Limited Brands-ийн хамгийн том брэнд төдийгүй нэг хэсэг билээ.

Түүх

1977 онд Калифорни мужийн Сан Франциско хотод Стэнфордын Бизнесийн сургуулийг төгсөгч Рой Рэймонд гэгч хүн Victoria’s secret-ийг үүсгэн байгуулжээ. Байгуулах болсон учир нь их сонин. Олон нийтийн болон их дэлгүүрийн хэцүүхэн орчинд эхнэртээ дотуур хувцас худалдан авах нь ичмээр эвгүй санагдсанаас болж мань эр ийм төрлийн компани байгуулах болсон гэдэг. Тэрбээр анхны дэлгүүрээ Sranford Shopping center-т нээж, төдөлгүй имэйлээр захиалах каталог, бусад гурван ч дэлгүүрийг нээсэн байна. Эдгээр дэлгүүрүүдийн модоор бүрсэн хана, Victoria-н талаарх мэдээллүүд, тусархаг худалдагчид зэрэг нь эрчүүдэд тав тухтай орчныг бүрдүүлж өгчээ. Размер бүрээс хөхний даруулга, дотуур өмд өлгөхийн оронд тэнд ганц загварын хувцсыг хосоор нь жаазанд хийн хананд өлгөсөн байдаг байв. Эрчүүд загвараа сонгоход худалдагч ажилтнууд тохирох размерийг тогтооход нь тусладаг байна.
Таван жил үйл ажиллагаагаа явуулсны дараа буюу 1982 онд Рой Рэймонд компаниа The Limited компани Victoria’s secret -ийн имидж төрхийг хэвээр хадгалсаар байв. Тэгээд 1980 -аад онд Victoria’s secret хүрээгээ тэлж Америкийн томоохон дэлгүүрүүдээр зарагдаж эхэлжээ. Тус компани бүдээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж улмаар гутал, үдшийн өмсгөл, үнэртэн гаргах болж, өөрийн нэрийн каталогио жилд найман удаа хэвлэдэг болсон байна. 1990 -ээд оны эхэн гэхэд 1 тэрбум ам.долларын орлого бүхий америкийн дотуур хувцасны хамгийн том борлуулагч болж чаджээ. The Limited 2007 оны 7 дугаар сарын 10 -нд 2006 онд Victoria’s secret -ийн ашгийн 72 хувийг бүрдүүлсэн дотуур хувцасны дэлгүүрүүд, Bath and Body works -ийн нэгжүүдийг борлуулалтийн өсөлтөнд анхаарч, нэмэгдүүлэх Sun Capital Partners -ийг бэхжүүлэх үүднээс Limited бэлэн хувцасны сүлжээний 75 хувийг худалджээ.

Маркетингийн стратеги

Голчлон эмэгтэй дотуур хувцас худалдаалдаг Victoria’s secret нь Америк даяар 1000н Victoria’s secret -ийн дотуур хувцасны дэлгүүр, 100н Victoria’s secret -ийн бие даасан гоо сайхны дэлгүүртэй аж. Байгаль хамгаалах бүлгүүдийн дарамт шахалтаас болж Victoria’s secret дотуур хувцаснуудынхаа каталогийг 2006 онд илүү байгальд хоргүй хийхээр болжээ. Түүнчлэн каталогийн 10 хувийг дахин боловсруулах замаар үйлдвэрлэдэг болжээ.

Victoria’s secret өдгөө имидж төрхийг нилээн хуучинсаг бөгөөд элдэв гажиг, эвдрэлгүй барааг дунд давхрагийн худалдан авагчдад хүргэхэд чиглүүлэн өөрчилжээ. Тус компани өөрийн сурталчилгаа, загварын шоундаа моделиудыг ашиглаж эхэлснээр 1990 оноос нэр алдар нь түгэх болсон байна. Өнгөрсөн хугацаанд Victoria’s secret брэндийн модель болох гэсэн одод, тэдний хандлагаас зайлсхийсээр ирсэн билээ.

Pink брэнд

2004 онд Victoria’s secret -ийн удирдлагууд Pink хэмээх дэд брэндээ бий болгожээ. Их сургуулийн оюутнуудад зориулагдсан уг брэнд нь унтлагын хувцас, дотуур хувцас зэргээс бүрдэх бөгөөд 2006 онд өөрийн загварын шоуг толилуулсан байна. Тус компани Myspace, Facebook, MTV, залуусын блогуудаар дамжуулан маркетинг явуулдаг аж. Одоогоор Миранда Керрийн тэргүүлж буй уг брэнд сүүлийн 2 жил дарааллан шилдэг үзүүлбэрт нэр дэвшжээ.


Бундын хатан /өгүүллэг/

$
0
0

queen_of_heart_by_christel_michiels-d8po29g“Надад өөр сонголт алга. Би тэвчихгүй нь. Хоёулаа салъя” гэж хэлээд тэр над луу “Уучлаач” гэсэн харцаар ширтэв. Цээжнээс нэг юм огшоод л ирлээ. Уйлах гэсэндээ биш л дээ. Уур хүрсэндээ тэр. Хөмхийгөө зуун, зэвүүцэнгүй инээмсэглэлээр түүнийг “мялаачихаад” цэцэрлгийн модон сандалнаас босон машин луугаа явлаа.

“Одоохон хойноос гүйгээд ирнэ дээ” гэж бодон бардам алхсан боловч ямар ч хөлийн чимээ сонсогдсонгүй. Цэцэрлгээс 100 метрийн зайтай байсан улбар шар өнгийн Мурано машиныхаа дохиоллыг унтраагаад орж суулаа. Машинаа асаахад автоматаар “Серебро” хамтлагийн “Не Время” электроник дуу явж эхлэв. Хөдлөхөөсөө өмнө хэсэг амьсгаагаа дарж, зүрхээ тайвшруулах хэрэгтэй боллоо. Яаж ч бодсон итгэхгүй юм. Сая минутын өмнө хэн нэгэн намайг хаячихав уу даа? Өдийг хүртэл хүнд “Салъя” гэж хэлж байснаас хүнээс сонсож байсангүй. Хаазаа гишгээд чигээрээ хурдаллаа.

Эрчүүдийг өөрөө хаячихаад, дараа нь дэлгүүрээс шинэ хувцас аван дараагийн залуугийн эрэлд гардаг минь бараг зуршил болчихсон байв. Харин хүнд ХАЯГДАХААРАА юу хийх ёстойгоо сайн мэдэхгүй л байв. Хамаг ажил бүтэлгүйтчихсэн юм шиг дотор давчдаад нэг л биш. “Олон хүнтэй уулзаж байж л өөрт тохирох хүнийг олж авна ш дээ. Залуус өөрсдөө над руу залгаад байснаас би ямар өөрөө залгасан биш?” гэж өөрийгөө зөвтгөхийг оролдов. Заншсанаараа машины урд талын толинд өөрийн жавхаалаг алаг нүд, зузаавтар уруул, бага зэрэг долгионтой гил хар үс, ихэмсэг төрхөө харан харан явлаа.

Зуны дулаахан үдэш гудамжаар машингүй шахуу байсан учир хурдаа 70 км хүртэл нь нэмэв. Бүх найзууд руугаа залгасан боловч ажил, хүүхэд, нөхөр гэсэн гуравхан шалтгаанаар уулзахаас татгалзсан хариу өгөх юм. Өөдгүй охид. Найз нь анх удаа хүнд хаягдчихаад байхад…гэсэн бодол тээсээр байрныхаа булангаар баруун эргэлээ.

Тоормосоо гишгэн буухаасаа өмнө хэсэг тээнэгэлзэн суулаа. Утасныхаа жагсаалтыг доош гүйлгэн хань татах хүн хайж байтал Тэмка гэж томоор тэмдэглэсэн нэр нүдэнд тусав. Тэмүүжин бид хоёр бие биенээ долоон настайгаасаа хойш мэддэг юм. Түүнтэй уулзаагүй жил гаруй болсноо санаад ногоон товчоо даран, дугаар луу нь залгалаа.

-Байна уу? гэж танил боловч урьдныхаасаа жаахан баргил хоолойтой найз минь утсаа авав.
-Байна байна. За сайн уу? Юу байна? Зав байна уу?

-Одоо 10 цагаас ажил тарна. Зав гаргаж болох байх гэж хэлэхэд нь би ажлыг нь асуух гэснээ саяхан өөрийн нэр дээр зоогийн газар нээсэн гэдгийг нь дуулаад хаягийг нь хаа нэгтээ тэмдэглэж авснаа санав.

-За за. Тэгвэл найз нь яваад очъё. Чи байж байгаарай.

Улаан товчийг даран, бөглөрөөд байсан уур, бухимдлаа хуваалцах хүн олсондоо баярлаад машинаа эргүүллээ. Түүн лүү цагаа олж ярилаа хэмээн бодлоо. Учир нь түүний хувьд би жирийн нэг найз нь биш байсан юм. Өөрөөр хэлвэл би түүний анхны хайр нь. Бид хоёрын аав ээжүүд хоорондоо дотно найзууд байсан учир гэр, зуслангийн байшин хоёр нь манайхтай хөрш байрладаг байлаа. Одоо бидний аль аль нь нүүсэн л дээ. Тэр надад баяр болгоноор ямар нэг бэлэг илгээдэг. Ийм үед л өөрийн “мятрашгүй шүтэн бишрэгч” дээрээ очиж аргадуулах ёстой биш гэж үү? Хэн нэгэн намайг түлхвэл, өөдөөс үг дуугүй тэврээд авах хүн дээр очиж сэтгэлээ засах хэрэгтэй хэмээх бодол намайг тайвшруулав. Хотын өндөр нам байшингууд дундуур сүлжсээр “Clair De Lune” рестораны үүдэнд ирлээ. Эндхийн хажуугаар олон удаа өнгөрч байсан ч нэг ч удаа орж үзээгүй, оръё ч гэж боддоггүй байсан юм. Бага байхад “Чиний дуртай спагеттиг хийж өгье” гээд л гэртээ урьдаг байсан бяцхан хөвүүн том рестораны эзэн, ахлах тогооч болчих юм гэж хэн санах билээ. Хааяа амттай хоол идмээр санагдахаараа л эрхгүй Тэмкаг санадаг юм.

Нүд гялбам олон гэрлээр чимэглэсэн хаалгаар ороход шинээр нээгдсэндээ ч тэр үү, хаах дөхсөн болоод ч тэр үү ширээнүүд бараг хоосон байв. Тэкэн дээр цаашаа харан сууж байсан хар хослолтой залуу эргэж хараад инээмсэглэв. Эрүүн доогуур нь бага зэрэг сахал ургаж, илүү эршүүд төрхтэй болсноос биш найз минь яг л хэвээрээ байлаа.

-Олоод ирэв үү? гээд тэр эелдэг инээмсэглэсээр угтаж ирэв. Намайг хамгийн цаад талын ширээн дээр суулгаж, хоол аваад ирье хэмээгээд тэр гал тогоо луугаа явав. Хэдэн хормын дараа Тэмүүжин хоёр тавагтай стейк, 1 шил дарстай барьсаар ирлээ.
-Ирдэг чинь сайн боллоо. Би ойрд оройн хоол идэж амжихгүй байсан юм. Чиний ачаар хооллох нь гээд тэр ширээнд суув.

-Тогооч юм байж хоол идэж амжихгүй байхдаа яах вэ дээ гэж би дооглонгүй хэлээд амтархан идэж эхэллээ.

-Чи улам үзэсгэлэнтэй болжээ.

-Харин чи илүү “том” болчихож.

-Үргэлж л цүнхийг чинь бариад дагадаг пацаан байна гэж бодоогүй биз дээ гээд түүнийг нүдээрээ инээмсэглэхэд нь би царайг нь өөрийн мэдэлгүй тогтож харав.
Сая ямар царайлаг харагдав аа? Урьд нь энэ тод хөмсөг, өндөр хамар, зөв хэлбэртэй уруулыг нь яагаад анзаардаггүй байсан юм бол хэмээн би дотроо дэггүйтээд амжлаа. Хоолоо идэнгээ яриа, байгаа байдал, үйл хөдлөлийг нь анхааралтай ажиглахаар шийдэв. Миний нүд лүү эгцлэн хараад яриагаа үргэлжлүүлэх нь дур булаам. Хацар нь ялигүй хонхойдог юм байна. Эрүүн дэх сахал нь өөрт нь зохижээ. Гараа хөдөлгөх нь яриаг нь улам сонирхолтой болгоно. Сэтгэлд минь хөнгөхөн санаа алдалт, баяр баясалтай зэрэгцэн төрлөө. Тэмүүжингээс би өнгөрсөн 16 жилийн турш огт харагддаггүй байсан өөртөө итгэлтэй байдал, сайхан царай төрхийг олж харав. Эсвэл би урьд нь анзаардаггүй байсан байж мэднэ. Багаасаа нэгнээ сайн мэддэг байсан хүмүүс хамгийн сайхан хос болдог гэж найзын маань хэлж байсан санаанд оров. Яриаг нь сонсонгоо давхар “Би түүнд боломж олгох хэрэгтэй байх? Миний хайж байсан хүн тэр мөн ч юм билүү?” гэсэн бодолд ээрэгдэн сууж байтал тэр ярихаа түр зогсоод энгэрийнхээ халааснаас түрийвч гаргаж ирэв.
-Чамд дуулгах баяртай мэдээ байна гээд түрийвчнээсээ нэгэн эмэгтэйн зургийг гаргаж ирлээ.
-Найз нь сүй тавьсан. Дараа сарын сүүлээр хуримаа хийнэ гэх нь тэр. Зүрхэнд төрөөд байсан баяр догдлол үнсэн нурам болж, цээж хорсох шиг санагдлаа. Балмагдсандаа нүдээ ч цавчлахгүй түүний өөдөөс хэдэн секунд ширтсэнээ гэнэт анзаараад гараас нь зургийг аваад харлаа. Над руу аятайхан, даруухан төрхтэй, харваас эелдэг, сайхан сэтгэлтэй охин инээж байв. Долоон наснаасаа л миний нүдэнд өртөх гэж урд хойно гүйдэг байсан түүний амьдралд надаас өөр эмэгтэй хүн байна гэдэгт итгэх үнэхээр бэрх санагдлаа. “Намайг гэх найдвараа алдаад, хайргүй хүнтэйгээ гэрлэх гэсэн юм биш биз” гэж бодсондоо нүд лүү нь харж байгаад
-Чи түүндээ хайртай юу гэж асуув.

-Маш их хайртай. Тэр миний анхны хайр гэх үү дээ. Нэрийг нь Солонго гэдэг юм. Найзыг нь жинхэнэ аз жаргалтай болгосон хүн дээ.

-Аан тийм үү? гэж хэлэхэд миний хоолой бага зэрэг зангирах шиг болов. Байж боломгүй юм. Чиний хайртай хүн би шүү дээ? гэж аман дээр гарсан ч хэлж зүрхэлсэнгүй. Найз бүсгүйнхээ тухай ярихдаа түрүүн намайг харснаасаа илүү нүд нь гэрэлтэж, жаргалтай болж байгаа нь мэдэгдэж байв. Өнгөрсөн жил миний төрсөн өдрөөр надад цэцэг, бэлэг өгчихөөд харьж явахдаа Солонготой танилцсан гэнэ. Тэгэхэд би гэртээ өөр нэг залуутай тэврэлдээд, хаана хоол идэхээ ярилцаж байхад Тэмүүжин алтанзулын баглаа, том улаан хайрцагтай бэлэгтэй тэврэн орж ирж байсан нь санаанд оров. Би тэр үед түүнийг тоолгүй, “Бэлгээ тавьчихаад яв даа, баярлалаа” гэсэн үгээр урмыг нь хугалан буцааж байсансан. Түүний хайрын түүх миний сэтгэлийг тавгүйтүүлж, Солонгоод атаархах сэтгэл төрүүлэв. Яриан дундуур нь таслаад

“Танайд шар айраг бий юу? Өнөөдөр намайг явтал хаахгүй биз дээ?” гэлээ.

-Би ажилчдаа явуулчихаад, чамтай жаал сууж байгаад харина аа. Хэд хүргэсэн ч хамаагүй ээ. Удаан уулзаагүй найз маань ирчихээд байхад гээд тэр зөөгчид хоёр шил Budweiser захив.
Тэмүүжин нэг жилийн хугацаанд юу хийсэн тухайгаа нэгд нэггүй ярьж өгөв. Тэр нэг л мэдэхэд өөрөө ч анзааралгүй найз бүсгүйнхээ талаар ярьчихаад байв. Энэ нь намайг улам ч бухимдууллаа.

Хэсэг хугацааны дараа тэр

–Чи сонин сайхнаа ярь л даа. Би л баахан юм ярьчихлаа. Ажиллаж байгаа юу? гэж асуув.

Юу гэж хариулахаа мэдэхээ больчихлоо. Би түрүү жил их сургуулиа төгсчихөөд ажил ч хийгээгүй юм л даа. Эрчүүдтэй зугаацаж, дэлгүүрээс дэлгүүр хэсэж, наргиж цэнгэсээр бүтэн жил өнгөрснийг би сая л анзаарч ухаарав. Аав ээж маань томоохон бизнес эрхэлдэг болохоор надад мөнгө олох шаардлага байсангүй. Ажлыг хойшлуулж явсаар өдий хүржээ.
-Энэ жил жаахан амарч, ядаргаагаа тайлъя гэж бодсон юм аа. Одоогоор ажилгүй л явна хэмээн амандаа дуулдах төдий хариуллаа.

-Аав ээж нь, бас Батаа ах нь сайн уу? Нээрээ Солонго Батаа ахтай нэг газар ажилладаг юм байна лээ хэмээн тэр дахиад л түүний тухай яриад эхлэв. Миний тэвчээр барагдлаа. Түрүүнээс хойш гарах гээд байсан нулимас тогтож дийлэхгүй болсон бололтой бөмбөрөөд эхлэв.

-Яасан бэ? Уйлаад байна уу даа? гээд тэр сальфеткаар хацрыг минь арчиж эхлэв. Нэгмөсөн шулуухан хэлчихье гэж бодоод би гар дахь бакалаа тавиад нүүр өөд нь эгцлэн харлаа.

-Тэмүүжээн? Би өнөөдөр энд яах чиний сэтгэлийг үгүйлсэндээ ирсэн юм. Надад хайртай гэдэг байсан биз дээ? 16 жилийн хайр чинь ийм өчүүхэн байсан юм уу? Хэзээд намайг тосоод, тэврээд авдаг найз дээрээ аргадуулах гэж иртэл надад шинэ найз бүсгүйнхээ талаар гайхуулж байх шив. Намайг зүгээр л мартчихаа юу? Чиний хувьд зүгээр нэг хүн болж хувирсандаа итгэхгүй байна. Миний оронд өөр хүн сэтгэлдээ тээж явдаг болсонд чинь үнэхээр их гомдож байна гэж бараг нэг амьсгаагаар шахуу хэлж орхилоо.
Нулимас тогтох нь бүү хэл улам ч бүр асгараад байв. Тэр хэсэг чимээгүй доошоо харж байснаа -Би чамайг мартчихсан юм шиг харагдаад байна уу? гээд түрийвчнийхээ нөгөө талаас хуучирч үнгэгдсэн нэг ширхэг хөзөр, миний зурагтай гаргаж ирэв.

-Бундын хатныг санаж байна уу? Би чамайг мартсан бол энэ хөзрийг хадгалж явна гэж үү? гэв. Би юу яриад байгааг нь ойлгохгүй байлаа.

-Чи санахгүй байгаа чинь илт байна. Хоёулаа 10 настайдаа зуслангийн гадаа бөмбөгөөр тоглож байтал чи уйтгартай байна гээд яваад өгсөн. Тэр үед чиний үс мөрөө дөнгөж шүргэсэн урттай, яг одооных шигээ тас хар өнгөтэй байсан. Шалбархай өвдөгтэй, жижигхэн ягаан өнгийн даашинзтай, цагаан үсний даруулга зүүчихсэн, нүдээрээ инээдэг хөөрхөн охин залхсан царай гаргаад дотогшоо орчихсон гэж хэлээд тэр ялимгүй гунигтай инээмсэглэл тодруулав.
-Би чамайг гомдоочихлоо гэж айхдаа дэлгүүрээс зайрмаг аваад аргадахаар орсонсон. Намайг ороход буйдан дээр үсээ самнаж байснаа зайрмаг авчирсныг хараад инээж билээ. Дараа нь намайг хөзрөөр мэргэлж өгнө гээд дэргэдээ суулгасан. Ямар юмных нь мэргэ байх вэ дээ. Зүгээр л тоглож байсан хэрэг. Намайг дотроо нэг асуулт бодоорой гэхэд чинь би чамайг надад сайн болов уу гэж дотроо хэнээс ч юм мэдэхгүй асуугаад сугалтал энэ Бундын хатан гарч ирсэн шүү дээ. Яахав, зүрхний зурагтай юм болохоор нь миний асуултанд “Тийм” гэсэн хариу гарлаа гэж итгээд хөл газар хүрэхгүй шахам болж байсан хэмээн тэр өнөөх хөзрөө эргүүлж тойруулан, бас л цаанаа бодлогширонгуй мушийлаа.

Түүнийг энэ тухай ярихад би гэнэт тэр өдрийг тов тодорхой саналаа. Түүнийг бундын хатан харчихаад инээгээд байхаар нь би юу шивнэж сугалсныг нь сониучирхан асууж байсан. Намайг өөртөө сайн эсэхийг асуусныг нь дуулаад “Битгий горьд” гэж хэлчихээд гараад явчихаж билээ. Нээрээ л миний өвдөг шалбарчихсан байсан. Тэр энэ бүхнийг одоо болтол санадаг юм гэж үү хэмээн бодоод би түүн лүү харлаа. Тэр үргэжлүүлэн

-Би чамд тийм жаахан байхаасаа хайртай байсан. Шохоорхол биш шүү. Энэ жинхэнэ хайр байсан. Харин чи намайг яаж гомдоож байснаа санахгүй байгаа биз дээ. Тэгсэн мөртлөө би чамайг мартсан юм шиг харагдлаа гэж үү. Чиний хувьд би үргэлж хэн нэгнийг орлох тоглоом байсан. Одоогоос 6 жилийн өмнө чи хажуу орцны залуутай үерхдэг байсан. Нэг өдөр чи түүнийг өөр охинтой явж байхыг хараад над дээр ирж уйлж байснаа санаж байна уу. Тэгэхэд би чамд хайртай гэдгээ хэлээд үерхэе гэж гуйсан ш дээ. Чи магадгүй хэтэрхий их гомдсондоо хариултаа андуураад хэлчихсэн байх. Гэхдээ чи тэгэхэд надад зөвшөөрсөн юм шүү. гэж хэлэхэд нь түүний хоолой ч мөн адил зангирч байгаа нь надад сонсогдов.

-Чиний хувьд хуурамч, миний хувьд жинхэнэ тэр үерхэлд төгсгөл гэж байгаагүй. Чамайг ядаж надад салъя гэж хэлчихээд түүнд тэврүүлсэн бол би баярлах байлаа. Гэтэл чи хуучин найз хөвгүүнтэйгээ эвлэрээд надтай үерхэж байснаа тэр чигтээ мартсан шүү дээ. Би чиний найз залуу байхад сийхгүй миний хажууд түүнийг тэвэрч байсан. Даарч байна гэж хэлэхдээ чи минийхийг биш түүний цамцыг нөмрөхийг хүссэн чинь илт байсан. Тэгэхэд л би өөрийгөө чиний хувьд хэн ч биш гэдгээ ойлгосон юм. Холбоогоо таслая гэж бодсон ч тэмдэглэлт өдөр болгоноор чамайг баярлуулахыг хүссэндээ бэлэг өгдөг байсан.
Чамтай байсан хором, мөчийг би нүдэндээ одоо ч тодоор хардаг. Чиний өмссөн хувцас, хэлж байсан үг, хоолойны өнгө, инээмсэглэл гээд бүгдийг нэг бүрчлэн санадаг юм. Бүтэн 15 жилийн турш чамд шоовдорлогдож ирж дээ. Тэр өдөр ч урьдын адил чиний дуртай цэцгийг, даашинзтай хамт аваачиж өгчихөөд, гуниглангуй алхаж байхдаа Солонготой танилцсан. Одоо би түүнтэй гэрлэх болсондоо буруудлаа гэж үү? Насан турш чиний хойноос гөлөг мэт дагах ёстой байсан гэж үү? хэмээн тэр гарынхаа алгаар духаа тулан суулаа.

Хэлсэн үг болгон нь миний зүрх лүү зүүгээр хатгах шиг болж, өөрийн эрхгүй чангаар эхэр татан уйлчих гээд хамаг хүчээрээ тэвчиж суулаа. Урьд нь хэзээ ч санадаггүй байсан багын минь үйл явлууд нүдэнд тэр чигтээ харагдаж байсан юм. Бид хоёул чив чимээгүй хэдэн хормыг өнгөрөөв.
-Гэхдээ чиний анхны хайр чинь би биш гэж үү? хэмээн би гэм хийсэн хүүхэд шиг аяархан асуулаа.

-Ганцхан өөрөө тэр хүнд хайртай байна гэдэг жинхэнэ утгаараа “хайр” биш гэдгийг би ойлгосон. Тэр хүнээсээ эргүүлээд хайр халамжийг мэдэрч байж л хүний зүрхэнд “хайр” бүрэн үүд хаалгаа нээдэг юм билээ. Гэхдээ чамд маш их баярлалаа. Чиний ачаар л би Солонготой учирч, одоо аз жаргалыг мэдэрч байна хэмээн тэр хэллээ.

Энэ үгийг сонсох хүсэл надад үнэхээр байсангүй. “Үгүй ээ. Чи надад л хайртай шүү дээ.” гэж мянган удаа, эргээд надад сэтгэлтэй болтол нь хэлмээр санагдав.

Хэсэгтээ суусны дараа бид хоёул гэр гэртээ харих болцгоолоо.

–Хожимдсон ч гэсэн гомдоож явсанд уучлаарай гэж би хэлээд түүнийг найзын ёсоор тэвэрлээ. Хүзүүнээс нь балчир байхдаа хамт нэг савлуур дээр суугаад тоглодог байхад үнэртдэг байсан танил үнэр мэдрэгдэв. “Clair De Lune”-ээс гараад би утсаа хартал хэдэн цагийн өмнө салсан найз залуугийн минь дугаараас 7 дуудлага ирсэн байв…Түүн лүү эргүүлж залган уучлалт гуйхаар шийдээд утсаа барьсан чигтээ машин луугаа алхлаа. Миний дотроос нэг хүн “Шинээр эхлээрэй бүсгүй минь” гэж шивнэх шиг болов.
2010.06.21

Эх сурвалж: Т.Аззаяа

Эмэгтэйчүүд Vs Эрчүүд

$
0
0

88032b50311f4ac0af9fafe752476c28

Романтик байж чаддаг уу?

ЭМЭГТЭЙ: Судалгаанд оролцогч эмэгтэйчүүдийн 40 хувь нь өөрсдийн найз залуу/ нөхрөө хэзээ ч романтик байж чаддагүй гэсэн хариултыг өгчээ.

ЭРЭГТЭЙ: Харин эрчүүдийн 75 хувь нь эмэгтэйчүүдийг байнгын романтик байлгаж чаддаг хэмээсэн байна.

Эксийнхээ Facebook-ийг байнга шалгах тал дээр…

ЭМЭГТЭЙ: Эмэгтэйчүүдийн 75 хувь нь хуучин найз залуугийнхаа facebook, myspace, hi5-ынх нь профайлыг сэм сэм үздэгээ хүлээн зөвшөөрчээ. Харин 15 хувь нь бүр байнга шалгаж байдаг гэнэ.

ЭРЭГТЭЙ: Эрчүүдийн 34 хувь нь хуучин найз бүсгүй нь өөрийнх нь хуудсыг үзэхэд маш дургүй гэнэ.

Хуурамч “Би чамд хайртай”

ЭМЭГТЭЙ: Тэдний 43 хувь нь эрчүүдийн “хайртай” гэсэн үгэнд нь хариу болгож л энэ үгийг хэлдэг. Чин сэтгэлээсээ хайргүй байсан ч залуугийнхаа сэтгэлийг бодоод хэлэхээс аргагүй болдог гэнэ шүү.

ЭРЭГТЭЙ: Ойролцоогоор 18 хувь нь найз бүсгүйгээ “секс”-д уруу татахын тулд л энэ үгийг ашигладаг аж.

Мөнгө, санхүүгийн асуудал дээр…

ЭМЭГТЭЙ: Бүсгүйчүүдийн 25 хувь нь эрчүүд тэднийг “даах” ёстой гэж боддог бол 40 хувь нь бүгдийг хувааж төлөх ёстой хэмээн үздэг.

ЭРЭГТЭЙ: 5 эрэгтэй тутмын нэг нь ямар ч болзооны үед эрэгтэй нь мөнгөө төлөх ёстой гэсэн хатуу байр суурьнаас ханддаг.

Түүнийг жин нэмчихвэл би…

ЭМЭГТЭЙ: Бүсгүйчүүдийн 20-иос бага хувь нь найз залуугаа хэт их жин нэмчихвэл сална гэсэн бодолтой явдаг аж.

ЭРЭГТЭЙ: Эрчүүдийн 47 хувь нь найз бүсгүйгээ таргалвал шууд сална хэмээн хариулжээ.

Хэн нь хэнийгээ хуурдаг вэ?

ЭМЭГТЭЙ: Найз залуудаа яасан ч баригдахгүй нөхцөлд байсан ч эмэгтэйчүүдийн 2-оос бага хувь нь л араар тавидаг аж. Мөн тэдний 5-аас бага хувь нь эр нөхрөө нэг удаа хуурч байсан гэнэ.

ЭРЭГТЭЙ: Найз бүсгүйдээ баригдахгүй нөхцөлд эрчүүдийн 5-аас илүү хувь нь өөр бүсгүйтэй уулзах аж. Гэсэн ч эрчүүд нууц амрагтайгаа орондоо эхнэртэйгээ хэзээ ч хийж чадахгүй зүйлсийг хийж зүрхэлдгээ хүлээн зөвшөөрөв.

Салахдаа…

ЭМЭГТЭЙ: Бүсгүйчүүдийн 27 хувь нь мессеж, мейл, мессенжэрээр найз залуугаасаа салъя гэсэн үгийг сонсож байжээ. Мөн найз залуу нь “таг чиг” болж салсан эмэгтэйчүүд 16 хувийг эзэлж байв.

ЭРЭГТЭЙ: Эрчүүдийн 80 хувь нь салах тухайгаа нүүр нүүрээ харж байж л хэлэх ёстой хэмээн боддог. 4 хувь нь л электрон хэлбэрээр салахыг хэвийн гэжээ.

“Усан нүдлэх” тал дээр…

ЭМЭГТЭЙ: Тэдний 75 хувь нь сард нэг удаа, 33 хувь нь долоо хоногт наад зах нь нэг удаа уйлдгаа хүлээн зөвшөөрөв. Мөн эмэгтэйчүүдийн 99 хувь нь уйлж чаддаг эрийг жинхэнэ эр хүнд тооцдог.

ЭРЭГТЭЙ: Тэдний 5 хувь нь эрчүүд юу ч болсон уйлах ёсгүй хэмээн бат итгэдэг. 39 хувь нь зөвхөн үхэл хагацалтай тулгарсан үед л уйлах ёстой гэсэн бол, 29 хувь нь олон нийтийн газар биш л бол хэзээ ч уйлж болно гэсэн хариу өгчээ.

Гэрлэхийн ач холбогдол

ЭМЭГТЭЙ: Эмэгтэйчүүдийн 55 хувь нь гэрлэлтйин дарамт шахалтыг мэдэрдэггүй гэжээ. Мөн 36 хувь нь тохирох хүнээ олтлоо хүнтэй дотно харьцаанд орохгүй байхыг илүүд үздэг аж.

ЭРЭГТЭЙ: 33 хувь нь заяаны ханьтайгаа л гэрлэнэ гэсэн бол 85 хувь нь гэрлэлтэд онцгой ач холбогдол өгдөг юм байна.

Тахиа болох шахсан бүргэд /сургамжит өгүүллэг/

$
0
0

birds-women-cage-eagleФред бүргэд өндөг байхдаа үүрнээсээ өнхрөн унахад нэгэн тариачин түүнийг олоод тахианыхаа өндөгнүүдтэй нийлүүлчихжээ. Хэдхэн хоногийн дараа Фред өндгөө хагалан ертөнцийг анх харж. Эргэн тойронд нь өөртэй нь адилхан дэгдээхэйнүүд шавар шавхайтай хутгалдан, өт хорхой эрж, тэжээл буудайнаас тоншин гүйлдэж байв.

Фред царай зүсээ хэзээ ч хараагүй болохоор өөрийгөө бас л тэдний адил хэмээн бодлоо. Гэвч түүний хоншоор нь тахир учир өд будаа тоншиход зохицохгүй, бас тэгээд будаа идэхэд гэдэс нь гүйлгэнэ. Түүний хөл нь богино учир хурдан гүйх боломжгүй. Түүний далавч бусдаас илү урт тул дэгдээхэйний торонд орооцолдоод байв.

Фред бусдад шоовдорлогдож байнга гадаа хононо. Тариачин эрийн хог дээр хаясан загасны яс, хальс зэрэг түүнд аятайхан үнэртэнэ. Гэвч бусад дэгдээхэйнүүд тийшээ ойртохгүй учир Фред ч бас хавьтахгүй. Фредийн гаргаж байгаа дуу чимээ яг л автомашины аваар ослын дохио шиг сонсогдоно. Бусад дэгдээхэйнүүд түүнийг шоолоод байхаар нь Фред дуугарахаа ч болив.

Нэг удаа Фред нисэх гэж оролдсон нь түүнд гайхамшигтай сайхан санагджээ. Даанч тэнүүн талд түүний элин халин нисэж явахыг бусад тахианууд хараад айж сандарцгаан, “жив жив” дуугаран нуугдацгаав. Тэгэхэд Фред газарт буусан хойноо дахиад хэзээ ч нисэхгүй гэж өөртөө амлажээ.

Хавар эрт гол үерлэж, эргээ халин, хашаа саравч үерт автсан тэр өдрийг хүртэл Фред тахиа шиг л амьдарч байв. яг энэ мөчд Фред өөрт нь тахиатай адилгүй нэг зүйл байгааг олж мэджээ. Тэрээр усанд хөвж огтхон ч чадсангүй.

Голын ус татармагц Фред шалба норчихсон зогсож байхыг тариачин эзэн хараад “Энэ бүргэдийг яах вэ байз…Өөрийгөө тахиа мэт санаад шавар шалбааг дотор зогсож байгаа нь даанч өрөвдөлтэй юм аа. Ядаж нисээд явчихдаг ч болоосой…” гэж амандаа шивнэн ихэд гайхсан гэдэг.

Үүний нэгэн адил бусдын шахалт нөлөөнд автсанаар залуучууд өөрийгөө хэн болохыг таньж мэдэхээ больдог. Тэд найз нөхнөд, ангийн хүүхдүүддээ хэт итгэж, хэлсэн үгээр нь шийдвэрээ гаргах нь олон тохиолддог. Фред бүргэд тэнгэрээр дүүлж нисэхийн оронд тахиа шиг газраар гүйхийг оролджээ. Үүнтэй адилаар өөрсддөө байгаа хосгүй авъяас чадвараа олж нээлгүй, бусдын адил байх гэж зүтгэх харамсалтай биш гэж үү…

​Есөн сүүлт үнэг гэж хэн байв?

$
0
0

Солонгос, Япон, Хятад зэрэг зүүн Азийн орнууд есөн сүүлт үнэг гэх зэрэгцээ ертөнцийн амьтны талаар домог яриа дэлгэрсэн байдаг бөгөөд Солонгосоор Гухихо, Японоор Кицунэ, Хятадаар Хули Жян гэж нэрлэдэг ажээ. Есөн сүүлт үнэг хэмээх нэг төрлийн шулам нь гоо сайхан эмэгтэйн дүрд хувилан эрчүүдийг урхидаж тэдний зүрхийг иддэг гэж домогт өгүүлдэг ажээ. Солонгосын телевизүүд энэ домог дээр үндэслэн “Есөн сүүлт үнэгний хүүхэд”, “Мянга дахь залуу”, “Миний найз охин есөн сүүлт үнэг”, “Гү гэр бүлийн ном” зэрэг олон ангит кинонуудыг гаргасан билээ. Энэ удаад эртний Хятадад Есөн сүүлт үнэг байсан гэж тэмдэглэгдэн үлдсэн түүхэн бодит хүний талаар болон бусад домгийн талаар сонирхуулъя. Гурван мянга гаруй жилийн өмнө буюу соёлт хүний иргэншлийн эхэн үед энэ явдал болсон ажээ.

Дажи /Бодит түүх/
Эртний Хятадын Шан улсын сүүлчийн ван Жоугийн хайртай татвар хатан юм. Тэр бол эмэгтэй хүний гоо үзэсгэлэн улс орныг мөхөөж болохыг сонгодог жишээ болон Хятадын уран зохиолд үнэгэн шулам хэмээн дүрслэгдэн үлджээ. Дажи Юсү хэмээх бяцхан улсын язгууртан гэр бүл Сүгийн гэр бүлд төржээ. МЭӨ 1047 онд Шангийн Жоу ван Юсүг байлдан эзлээд Дажиг бага хатнаа болгожээ. Дажиг авчирснаас хойш Жоу ван улс төрийн хэргээ умартан зөвхөн Дажитай цагийг өнгөрөөх болж хатныхаа хэлсэн бүхнийг гүйцэлдүүлдэг болжээ. Жоу амьтанд дуртай хатандаа амьтны хүрээлэн байгуулж зөвхөн түүнд зориулан хачин жигтэй хөгжим, зохисгүй бүжгийг ордныхноороо хийлгэдэг байлаа. Үүгээр зогсохгүй ордондоо 3000 хүнийг дуудан найр хийснээс хойш махан ой, дарсан нуур гэх хязгааргүй цэнгэлийг илэрхийлэх үг гарчээ. Жоу ван эдгээр зочдыг согтоогоод нүцгэнээр муур, хулгана болон тоглохыг тушааж хатнаа баясгаж байв. Жоу вангийн өөр нэг хатан энэ ёсгүй байдлыг шүүмжлэхэд ван уурлан түүнийг цаазалж, гэр бүлийнхнийг нь цөлөв. Дажи хүнийг тарчлаан, тэдний зовлонгоос таашаал авдаг байв.

Нэгэн удаа хөл нүцгэн малчин мөсөн дээр явж байгааг харч, хэр их тэвчээртэйг нь шалгахын тулд хөлийг огтолжээ. Бас жирэмсэн эмэгтэйн гэдсэн дотор юу байгааг харахын тулд хэвлийг нь нээлгэх гэх мэт харгис хэрцгий үйлдлүүд хийж байв. Мөн тэрээр хүрэл савнуудыг халуун тосоор дүүргээд тэдгээр савнууд дээр хэрэгтнийг гаргахад доороосоо шатах хэрэгтэн амь тэмцэн хөдлөхийг бүжиг гэж нэрлэн Жоу ван, Дажи хоёр түүнийг харан шоолцгоодог байжээ. Жоу ван улсаа мөхсөний дараа Жян Зияагийн зөвлөснөөр шулам эхнэрээ сая цаазаар авчээ. Хожим домогт түүнийг есөн сүүлт үнэгэн шулам байсан гэж өгүүлдэг байна.

Үнэгэн сүнс
Үнэгэн шулам эсвэл үнэгэн сүнс гэх амьтны тухай домгууд анх Төмөр зэвсгийн үеэс эхэлсэн бололтой байдаг ба Энд яригдаж байгаа Үнэг нь ердийн үнэгтэй ерөөс холбоогүй бөгөөд шидийн хүч ихтэй, хүн дүрд хувилж чаддаг зэрэгцээ ертөнцийн амьтан бололтой. Хүмүүн бусын төрөлт амьтан тэрээр урт настай, маш их хүч чадалтай ба олон сүүлтэй байх ажээ. Домогт өгүүлснээр үнэг зуун жил тутамд нэг сүүл нэмэгддэг гэх бол зарим хувилбарт нь тавин жилд нэг сүүл нэмэгддэг гэдэг. Аман домгуудад нэг, тав долоо, есөн сүүлт үнэгнүүд ихэвчлэн гарах ба есөн сүүлтэй болсон үнэг цагаан, алтан өнгөтэй болдог байна.

Сүүл нэмэх бүр хүч чадал нь ихсэх бөгөөд зуун нас хүрсэн үнэг сая хүний дүрд хувирч чаддаг болох ажээ. Үнэг ихэвчлэн хүмүүсийн сэтгэл татах үзэсгэлэнтэй залуу эмэгтэйн дүрд хувирах ба хааяа хөгшин эрийн дүрд нь орох нь ч бий. Тэд хүний дүрд хувиран өөрийн гоо үзэсгэлэнгээрээ эрчүүдийг ховсдон амин эрчмийг нь сорох юмуу элэг, зүрхийг нь идэж байгаагаар эсвэл хүнтэй гэрлэн хүүхэд төрүүлж байгаагаар домог, үлгэрүүдэд гардаг.  Хувилсан үнэгнүүд бүгд их сайхан үстэй байдаг ба тэдний сүүдрийг харан мөн төрхийг нь мэдэж болох ба сүүдэр нь үнэгний хэлбэртэй байх учиртай юм байна. Тэд хүний дүрд байхдаа сүүлээ нуух нь их хэцүү байдаг болохоор болгоомжгүй хөдөлгөөн хийх эсвэл согтсон үед нь сүүл нь харагдах учиртай гэлцдэг. Тэд ховсын чадвараас гадна сүүлнээсээ, амнаасаа гэрэл гарган, хүмүүсийн зүүдэнд зочилж, тулалдаж, үзэгдэхгүй болж, жинхнээсээ ялгарахын аргагүй хувилбараа үүсгэж чадна. Зарим домогт түүнийг цаг хугацаа, орон зайг туулан хүмүүсийг муу зүйлд хөтлөх ба ердийн модыг төсөөлшгүй өндөр болгож ургуулах эсвэл тэнгэрт хоёр дахь сарыг ч гаргаж чадах хүчтэй гэдэг. Хааяа цус сорогч, энерги сорогч байдлаар дүрслэгдэх ба хүний сүнсийг авдаг гэдэг. Дундад зууны үед Японд залуу эмэгтэйчүүдийг ганцаараа явахыг зөвшөөрдөггүй байсан ба харуй бүрий, манантай үеэр ганцаар яваа бүсгүйтэй таарах юм бол Үнэг гэж сэжиглэн зугтдаг байжээ. Зүүн Азийн домог үлгэрт гарах үнэгнүүд ерөнхий шинжээрээ төсөөтэй боловч бас хоорондоо бага зэргийн ялгаатай.

Кицунэ-Япон.
Япон орон дахь үнэгний тухай домог Хятадаас дамжин арлын оронд нэвтэрсэн гэж үзэх ба үнэгний тухай анхны тэмдэглэл нь 11-р зууны үед бичигдсэн Конжаку Моногатари гэх ном юм. Гэхдээ домог судлаач Киёши Нозаки үнэгтэй холбоотой домгуудын эх гарал нь бүр эрт үед буюу НТӨ 5-4 зууны үед хамаарна гэж үзэж байгаа аж.Эртний Японд шидийн энэ амьтан хүмүүсийн дунд зэрэгцэн амьдарч байснаас түүнтэй холбоотой олон, домог яриа үүсэх шалтгаан болсон гэдэгт зарим судлаачид итгэлтэй байдаг байна. Кицунэ эхэндээ эерэг байдлаар үзэгдэж Шинтогийн цагаан будааны бурхан Инаригийн элч нар, түүний шадрууд гэж үзэгдэж байсан ч Хятад, Солонгосоос орж ирсэн домгуудын улмаас сөрөг байдлаар дүрслэгдэх болжээ.


“Миногийн Оно гэх хүн өөрийн төсөөлөх гоо бүсгүйг хайн нилээд уджээ./Энэ домгийг НТӨ 545 оны үед хамаарна гэж үздэг/ Тэр нэгэн үдэш хонин зангуун дунд тийм эмэгтэйтэй уулзаж гэрлэжээ. Оногийн нохой түүнд их дургүй байсан ба эзэгтэйг хүү төрүүлсний дараа ч гэсэн ерөөс өөрчлөгдсөнгүй. Эхнэр нь Оног нохойгоо ал гэж ятгасан ч Оно хэлснээр нь хийж төвдсөнгүй. Ингээд нэг өдөр нохой эхнэр рүү дайрахад тэр их айж сандран дүрээ хувирган анхдагч биедээ хувиран хашаа даван зугтжээ. Оно араас нь хашгиран –Чи үнэг байсан ч миний хүүгийн ээж болохоор би чамд хайртай хэвээрээ. Болбол буцаад ирээрэй, манайх чамд нээлттэй гэжээ. Үнэг үдэш бүр тэдний гэрт ирж нөхрийнхөө гарыг нь дэрлэн унтдаг байлаа.Үнэг нөхөртөө ирэхдээ хүн дүрстэй байх боловч өглөө нь үнэг дүрэндээ хувирна. Түүнийг Кицунэ гэж дууддаг байв”.

Хуучин Япон хэлэнд кицу-нэ гэдэг нь ирээд унт, ки-цунэ гэдэг нь дандаа ирээрэй гэсэн үг юм байна. Энэ мэтийн хүн дүрд хувирсан кицунэтэй гэрлэсэн тохиолдлууд домогт маш их байдаг ч бүх түүхүүд хагацлаар төгсөх ажээ. Кицунэ төрүүлсэн хүүхэддээ өөрийн хүч чадлаасаа өвлүүлэх бөгөөд одон зурхайч, шидтэн Абе но Сеймей өөрийнхөө онцгой хүч чадлыг удам дамжиж ирсэн гэж баталдаг. Цэлмэг нартай өдөр гэнэт бороо орвол Кицунэ хуримлаж байна гэж үздэг байна.

Японы домогт хоёр төрлийн үнэг байх ба эхнийх нь Инари бурхны шадрууд бөгөөд энэрэнгүй, сайхан сэтгэлтэй бол нөгөөх нь хорон санаатай, зальтай ажээ. Инари бурхны шадар кицунэ нарт цагаан өнгөтэй шидэт бөмбөлөг байх учиртай ба түүнийхээ тусламжтайгаар хүн дүрсэнд хувилах бөгөөд хүн дүрт байхдаа энэ эрдэнэнээ бусдаас нуухад хэцүү байдаг ажээ.Өөр сурвалжид сувданд үнэгний сүнс орших ба биеээс нь удаан хугацаагаар хол байвал кицунэ амиа алдана гэдэг. Эдгээр бөмбөлөг магадгүй буцаж ирэх ёстой гэдгийг нь сануулах баталгаа нь болдог байж магадгүй. Инари бурхан ч өөрөө кицунэ дүртэй болж хувирдаг гэж үзэх тул Шинто шашны мөргөлчид бас абурагэ гэж нэрлэгдэх зүсэж шарсан тофу, кицунэ удон ба кицунэ соба гэж нэрлэгдэх шөлөөр тахил өргөдөг ажээ. Инари үнэг нь хар, эсвэл цагаан зүстэй байх ба чөтгөрийн хүчээс хамгаалж, хүмүүсийг хамгаалах үүрэгтэй. Эдо эриний үед мухар сүсэгтнүүд Кицунэг шулмын амьтан гэжүзэн тэдний хорлолд автахаас сэрэмжилсэн тарни хүртэл гарч байв.

Харин хорон санаат кицунэ нар нь муу санаат эзний талд үйлчилж шударга самурай, дорой худалдаачин, тариачид нарыг залилан мэхэлж, хилс хэрэгт оруулж байгаагаар гардаг. Тэд хохирогчоо ховсдон хүссэн зүйлээ хийлгэх ба ганцхан харцаар тухайн хүний бодол санааг нь өөрчлөх ажээ.Дундад зууны Японд кицунэцуки буюу үнэгэнд ховсдуулсан гэх сэтгэцийн өвчтэй хүмүүс цөөнгүй байжээ. Залуу эмэгтэйд ойртсон кицунэ түүний хурууны хумс эсвэл цээжээр нь дамжин биед нь ордог. Кицунэд эзэмдүүлсэн хүний царай өөрчлөгдөх ба зарим боловсролгүй нэгэн нь уншиж чаддаг болох ажээ.

Домог судлаач Лафцадио Хеарн Японы ер бусын үзэгдлүүд анхны ботьдоо “Үнэгэн чөтгөрт эзэмдүүлсэн хүний зан ааш их хачин болно. Заримдаа тэд нүцгэлэн гудамжаар хашгиран гүйнэ. Заримдаа тэд үхэхдээ амаа хамхисан байсан ч үнэг мэт орилно. Биеийнх нь зарим хэсэг арьсан доор булдруу үзэгдэх боловч түүнийг зүүгээр авах гэхээр өөр хэсэгт нь шилжээд огтоос гадагшилдаггүй. Хүчирхэг бадриун нэгэн ч хуруугаараа баргийн юмыг даахгүй болж ирнэ. Ховсдох тухай домогт тэд ихэвчлэн догшин ширүүн болно. Тэд зөвхөн үнэгний дуртай тофу, абурагэ, азукимэши нарыг маш ихээр идэх нь дотор нь байгаа өлсгөлөн үнэгнээс болсон гэнэ.”

Тэр тэмдэглэхдээ ховсноос гарсан нэгэн үнэгний дуртай хоолыг дахин хэзээ ч идэхгүй болдог ажээ.Зарим хүмүүсийг хорон санаат кицунэгээс салгахын тулд Инари бурхны шүтлэгийн өмнө авчран занчих эвсэл засал авахгүй нэгнийг нь шатаадаг байжээ. Ийм хүмүүсийг Японд кицунэцүки гэх ба 20-р зууны эхэн хүртэл сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийг ингэж нэрлэдэг байлаа. Кицунэгийн ховсдолт гэх эмгэг нь бусад мэдрэлийн өвчинтэй онцын ялгаагүй боловч зарим онцлог зүйл бас бий. Анагаах ухаанд кицунэцүки бол Японд тохиолдох соёлын нөлөөтэй онцгой синдром гэж үздэг. Өвчтөн өөрийгөө үнэгэнд эзэмдүүлсэн гэж бодох ба улаан буурцаг, цагаан будаанд донтож нойргүйдэн, орон зүйн баримжаагаа алдан, харц нь ширүүн болдог. Япончууд үнэгний тухай домгоосоо сэдэвлэсэн нилээд олон бүтээлүүдийг бий болгожээ. Банраку, кёген, кабуки театруудад тэдэнтэй холбоотой бүтээлүүд тавигдаж аниме, манга, видео тоглоомуудад кицунэ дүрслэгдсэн байдаг.

Таманогийн Мае
Кицунэтэй холбоотой хамгийн алдартай домог бол 12-р зууны үед хамаарах энэ домог юм. 1113 онд Сакабэ Юкицуна гэх самурай үр хүүхэдгүй байсан тул Микукумэ нэртэй бяцхан охиныг үрчлэн авч өсгөжээ. Охин 17 нас хүрэхдээ ер бусын авъяастай нь мэдэгдэх болж жилийн дараа Мае гэж нэрээ өөрчлөн хааны ордонд оржээ. Тэр ер бусын үзэсгэлэнтэй, анхилуун сайхан үнэртэй бөгөөд хувцас нь огт бохирддоггүй байлаа. Мае зүгээр үзэсгэлэнтэй байгаад зогсохгүй өргөн мэдлэгтэй байжээ. Түүнээс хөгжим, одон зурхай, шашин, өөр юуны ч тухай асуусан огтоос түгдрэлгүй хариулдаг байсан тул хааны ордны хэн бүхэн түүнийг гайхан биширч хайрлаж байсны дотор залуу эзэн хаан Коное ч өөрөө багтаж байлаа. Мае-ийн төлөө бүхнээ зориулахад бэлэн байсан Коное эзэн хаан гэнэт өвдөв.

Ингээд хаан лам нар, зөнч нарт хандан өвчнийхөө учрыг асуусан боловч хэн нь тоймтой хариулт өгч чадсангүй. Эцэст нь зурхай Абегийн Ясучика учрыг тайлж эзэн хааны ойрын үзэсгэлэн төгөлдөр бүсгүй бол хорон санаат кицунэ бөгөөд хаан ширээнд санаархагч чөтгөрийн дамёгийн талд үйлчилж байгааг айлтгав. Мае энэ үеэр ордноос алга болсон байлаа. Коное хаан Кикусан-но-сүкэ, Миура-но-сүкэ нарт 80000 цэрэг өгч Кицунэг дарахаар илгээжээ. Тамано-но Мае Миурагийн зүүдэнд үзэгдэн амийг нь өршөөхийг гуйсан ч дайчин зөвшөөрсөнгүй. Ингээд дараа өдөр нь цэргүүд Кицунэг Насугийн хөндийд олж Миура-но-сүкэ түүнийг харваж алжээ. Үнэгний бие нь Сешшо секи буюу Алуурчин чулуу гэх нэртэй чулуу болж хувирсан ба энэ чулуунд ойртсон хүмүүсийг хорлодог гэсэн яриа гарч байв. Харин сүнс нь чулууг манасаар байсан ба Буддын Генно гэх лам сүнсийг нь тайвшуулснаар Кицунэ дахин хүнийг хорлохгүй болжээ гэдэг.

Хули жян- Хятад
Хятад домгийн Хули жян хүний дүрд хувирдаг шидэт хүчтэй, мөнхийн амьдралтай хүний амьсгал эсвэл нар, сарны эрчимээр тэжээгдэн байдаг амьтан юм. Энэ амьтан хамгийн анх Шан ХайЖингийн домгийн сурвалжуудад хүний дуу хоолойгоор ярьдаг, чөтгөрөөс хамгаалагч гэгч дурдагдсан байдаг байна. Харин Жоу улсын сударт түүнийг зөнч араатан гээд хэрвээ олж үзвэл азын дохио, энх тайван байдлыг зөгнөнө үздэг тухай дурсжээ.

Хан улсын үед Хули Жяныг эзэн хааны гэр бүлийн хамгаалагч гэж үзэж байв. Үнэгэн сүнсний тухай хамгийн алдартай домог бол аль эртний Шан улсын үед хамаарах МейШи гэх эмэгтэйн шидэнд автсан Сиа улсын вантай холбогдох бөгөөд улсынх нь мөхлөөр энэ домог төгсөнө. Бас БаоСи гэгчийг эзэмдэж Зүүн Жоу улсын нийслэлийг шилжүүлэхэд оролцсон ч гэдэг. Хули Жянийг ихэнхидээ хорлонтойгоор дүрсэлдэг ч Пу Сүнлиний “Ляожай” гэх олон бүлэгтэй зохиолд янз бүрийн шидийн амьтадтай хайр сэтгэлтэй болж байгаа залуу эрчүүд гарах ба энд гэм хоргүйгээр дүрслэгдсэн байх ажээ.Хятадын Зен Буддизмд үнэгэн сүнсийг дурдаад ёсгүй залуу зам нар учрыг нь ойлголгүйгээр үнэгэн сүнсний заль мэхэнд хууртуузай гэж сургадаг байв.

Кумихо-Солонгос

Солонгосын Кумихо дандаа муу санаатай, хорлонтой амьтнаар дүрслэгдэх ажээ. Кумихо муу санаат нэгэнд тусалж гэмгүй хүнийг хорлох ба хүн-кумихогийн дундаас төрсөн эрлийз амьтад нь харанхуйд хүүрийн газраар тэнүүчлэн явж шарилын зүрхийг сугалж иддэг гэж ярьдаг байв. Кумихо сүйт бүсгүйн хувцас өмсөөд хээр замд хохирогчоо хүлээн суух бөгөөд түүний гараас мултрах боломжгүй ажээ. Зарим домогт Кумихо мянган хоног хүний мах идэхгүй мацаг барьвал хүн болно, эсвэл 1000 жил амьдрахдаа мянган эрийн зүрхийг идвэл хүн болно гэх домог ч бий.

Э.Сугармаа
zuv.mn

Александр Тенчой: Алина Кабаева хийгээд Монгол-Татаар угсаат Оросын алдартнууд

$
0
0

527-14925698237d72a71e39d4e8a3c36b7acea5894b7bОросын зохиолч Александр Тенчойн 2 дахь өгүүллийн орчуулгыг нийтэлж байна. Яарахгүй бол манайхан өмнөх өгүүллийг нь мартчихаж магадгүй гэж болгоомжлов. Үүнтэй холбогдуулан миний аль эрт орчуулсан М.Д.Каратеевын “Орос ба татаарууд” (2008.10.20) өгүүллийг сөхөж үзэхийг зөвлөж байна. Энэ өгүүлэл https://ganaa.mn/2008/10/20/utui/-д бий.

Миний “Төрийн Думын депутат Михаил Викторович Слипенчук-т өгсөн өлгөц тайлбар уншигчдын дунд шууиан тарив. Ингээд Монгол-татаар хийгээд Оросын ард түмний хэл зүй хийгээд түүхэн холбоо харилцааны талаарх судалгаагаа үргэжлүүлэхээр шийдэв.
Юуны өмнө энэхүү өгүүлэлд ашиглаж буй “монгол-татаар” хэмээх үгийг түүхэн утга зохиолд Чингис хааны түрэмгийллийн үр дүнд XIII зуунд бүрэлдэн тогтсон, Дунайгаас Япон тэнгис хүртэл, Новгородаас Зүүн-өмнөд Ази хүртэлх 38.000.000 квадрат км өргөн уудам газар нутгийг эзэлж, дэлхийн хамгийн том гүрэн болж чадсан Монголын эзэнт гүрний (Их Монгол Улсын) дайчид, монголын булаан эзлэгчид, тэдний үр хойчис гэж үздэг. Гүрний нийслэл нь Хархорин. Гэхдээ энэ гүрэн XIY зууны сүүлчээр оршин тогтнохоо больсон.
Гэхдээ газрын зураг дээр Агуу Их Монгол Улс алга болсон ч ҮГС нь алга болсонгүй энэ их гүрний нутаг дэвсгэр дээр амьдарч ард түмнүүдийн хэлнээ үүрд шингэн оржээ. Жишээ нь: Алтан Ордот улсын нэр нь монголын “ард түмэн” гэсэн үгнээс гаралтай бөгөөд энэ үгийн хоёрдахь хэсэг нь манай алдарт хот Тюмень болон үлджээ.
Энх тайван тогтоох, монгол-татааруудыг довтлохгүй байлгах баталгаа болгон гэр бүлийн холбоо хийгээд ордны төлөөлөгч, барьцааны хүмүүсийн төлөөлөл болсон “аманат” гэх институтыг ашиглаж байсан нь нийтэд тодорхой баримт юм. Оросын язгууртан олон эмэгтэй монгол-татаарын язгууртны эхнэр болсон ба мөн монгол-татаарын олон язгууртан өөрийн охидоо оросын вангуудад гэргий болгон өгдөг байлаа.
Оросын хаадын нэгэн Догшин Иван хаан монгол-татаар угсаатай байсан нь түүхийн тодорхой баримттай. Түүний ээж Елена Глинская бол Мамайн ач охин болно. Оросын хаан Борис Годунов ч гэсэн XYI зуунд загалмайн шашинд орж, Орост суурьшсан татаар язгууртан Чета-гаас гаралтай. Нарышкин-ыхан ч гэсэн энэ овгийн монгол-татаар угсаатай. Наталья Нарышкина бол Алексей Михайлович Романовын эхнэр, I Петр хааны ээж байсан.
Энх тайван тогтоох, оросын нутаг руу довтлохгүйн баталгаа болж монгол-татаар язгууртнууд Орос ноёдын өргөөнд хаяа нийлүүлэн амьдрах нь түгээмэл үзэгдэл байлаа. Эдгээр язгууртны хүүхдүүдийн талаар ямар ч эргэлзээ төрж байгаагүй, тэд голдуу тал нутаг руугаа буцалгүй үлдэж, ордны хэргэм хүртэж, оросын язгууртнуудын эгнээг өргөтгөж, алба хаах болжээ. Ингээд хэд хэдэн үеийн дараа монгол-татаар гаралтайгаа мартаж, Орос улсад үрггэлжлүүлэн алба хаах болов.
Монгол-татаар гаралтнууд одоо болтол гарал үүслийн нэрээ хадгалсаар л явна. Оросын вангуудаас жишээ авахад: эртний язгууртан Гаршин-ийнхны овгийг үүсгэгч нь монгол язгууртан Гарша байсан ба энэ мэтчилэн Голицын-ыхан, Нарышкин-ынхан, Ростопчин-ынхан, Глинский-хан, Радищев-ынхан, Кантемиров-ынхан, Романо-ынхан зэрэг язгууртны овгууд монгол-татаар гаралтай. Ийм язгууртан гаралтны олон охид Оросын хатан хаад болж байжээ. Жишээлбэл: Соломония Сабурова, Ирина Годунова, Марфа Апраксина нар монгол-татаар угсаатай Хатан хаад гэж алдаршсан билээ.
Оросын язгууртны дунд монгол-татаарын 120 нэрд гарсан овог байна. XYI зууны үед оросын тайж язгууртны дунд монгол-татаар угсаатай орос язгууртнууд тоогоороо давамгай байлаа. XIX зууны сүүл гэхэд ч Орост монгол-татаар угсаатай ойролцоогоор 70 орчим мянган тайж язгууртан байсан юм.
Жишээлбэл Оросын ван Куракин-ынхан бол III Иваны үед гарч ирсэн, түүний овог угсаа Алтан Ордын хан Булгакаас тасран гарсан болно. Тэд Их Оросын нэрд гарсан вангууд: Куракин-ыхан, Голицын-ынхан, мөн Булгаков-ынхан овгийг үүсгэжээ. Оросын канцлер Александр Горчаков ч гэсэн монгол-татаарын элч Карач-Мурза-гаас үүссэн.
Тайж Дашков-ынхан Алтан Ордоос гаралтай. Мөн Сабуров-ынхан, Мансуров-ынхан, Тарбеев-ынхан, Годунов-ынхан ( 1330 онд Алтан Ордоос ирсэн монгол язгууртан Чета-гийн удам), Глинский-нхан (Мамайгаас үүсэлтэй), Колокольцев-ынхан, Талызин-ыхан (монгол язгууртан Кучук Тагалдызинаас үүссэн). Мөн Черкассын ноёдууд Инал хааны угсаатнууд болно.
“Алба хаах болсны тэмдэг болгон тэднийг угсаа гарвалын бичигт бүртгэн, Хаан руу өөрийн хүү Салтман, охин-хатан Мария нарыг илгээсэн ба тэр охин Иоанн Васильевич хаантэй гэрлэсэн, харин хүү Салтман загалмайн шүтлэг авч Михаил нэртэй болж, тайж болов.”
Эдгээр овгийн нэрээс ч үзсэн монгол-татаар цус оросын генофондод хүчтэй нөлөө үзүүлжээ.
Бид үнэн алдартны шүтээн болсон хаан Петр Ордынскийн тухай мэднэ. Пётр Ростовский, өөр нэр нь Даир Кайдагул Орда-Ичинов бол 1290 онд нас барсан Чингисийн удмын Пётр Ордынскийн хүү юм.
Тэрээр Чингис хааны ач, Алтан Ордын хаан Бэрхийн ач бөгөөд Петровскийн сүмийг босгосон. Өөр нэг монгол-татаар ариун Петр бол Казанийн шүтээн юм.
Шинжлэх ухааны салбар дахь монгол-татаар угсаатан гэвэл Оросын суут эрдэмтэд Менделеев, Мечников, Павлов, Мичурин, Павлов, Тимирязев, Хойт туйл судлаач Семён Иванович Челюскин, Алексей Ильич Чириков нар байна.
Оросын нэрт зохиолчдын дунд тэдний монгол-татаар гаралтайг нотолсон олон овог бий: Достоевский, Тургенев, Державин (Багиров-ынхан, Нарбеков-ынхан овгоос гаралтай), Пешков (Горький). Пушкин ч гэсэн өөрийн өвөг Ганнибалын негр оросын Пушку гэгчийг Ражу гэх монгол-татаартай холбоотой гэж хэлж байсан. Аксаков-ынхны монгол-татаар язгуур илт тодорхой. Зохиолч Куприны ээж Кулунчакова бол Касимовын хаант улсын монгол-татаар ноёны эртний удмаас төржээ. Зохиолч Чаадаев бол Чингис хааны нэг жанжин Шагатай-н (Цагаадай ?! Х.Д.Г) удам юм.
Булгаков, Сейфуллина, Ахмадуллина нар ч гэсэн монгол-татаар гаралтай нь нотлогдсон.
Түүнчлэн Киргизийн ардын зохиолч (1974), Социалист хөдөлмөрийн баатар (1978) Чингиз Торекулович Айтматов байна. Александр Александрович Блок эцгийн талаасаа герман гаралтай боловч эхийн талаасаа (Бекетова) монгол-татаар угсаатай. Блокийн хөшөө Москвагийн Спиридоновкийн гудамжинд буй. Александр Иванович Куприны ээж нь монгол-татаарын ноён Кулунчаков-ынхнаас гаралтай. Владимир Владимирович Набоков XYII зууны тайж угсаат монгол-татаар ноёны үр сад болно. Евгений Петров (Евгений Петрович Катаев) бол татаар болон украин угсаат орос хүн. Анна Ахматова өөрийн өвөг дээдсийг Алтан Ордын хан Ахматтай эхийн талаасаа холбоотой гэж үздэг байсан.
Хэрэв алдартай овгуудын судалгаагаа үргэжлүүлэн монгол-татаар угсаат цэргийн дарга нар хэр олон ?, тэдний дунд Орост үнэнчээр зүтгэсэн хэдэн генерал, адмиралууд байгаа вэ ? гэж асууж болох юм. Тэд маш олон бөгөөд бүгдийг нь тоолох боломжгүй. Куликовын тулалдаан амь үрэгдсэн Юрий Мещерский вангийн цэргийн ахлагч тайж Андрей Черкизов, Их Петр хааны хамтран зүтгэгч генерал-адмирал Ф. Апраксин, фельдмаршал С. Апраксин нар монгол-татаар угсаатай байсан.
Мөн түүхчид хийгээд хэл шинжлэлийнхэн Кутузов, Ушаков, Тухачевский нарын монгол-татаар угсаа гарваль эргэлздэггүй.
Монгол-татаар угсаа оросын адмирал А.В. Колчакад ч бий. Кольчакын удмаас хамгийн анх нэрд гарсан төлөөлөгч бол туркийн армийн молдавын фронтын командлагч, хожим нь Хотины цайзын комендант болж оросын фельдмаршал Х. А.Минихыг олзлон авч байсан Османы цэргийн жанжин Илиас Колчак-паша юм. Дайн дууссаны дараа Польшид суурьшиж, 1994 онд түүний удмынхан Орост нүүн ирж, үнэн алдарт шашныг авчээ.
Манай үед нэр алдар нь түгсэн монгол-татаар угсаа гаралтнууд маш олон: ЗХУ-ын баатар, зохиолч
Мусса Джалиль, дуучин Земфира, Алсу, Альберт Асадуллин, Дима Билан, Гоша Куценко, Татьяна Буланова, оросын яруу найраг, хөгжмийн зохиолч, продюсер Юрий Шевчук нарыг дурдаж болно.
Жүжигчдээс: Чулпан Хаматова, Марат Башаров, Рената Литвинова, Талгат Нигматуллин, жүжигчин, найруулагч Сергей Шакуров, найруулагч Марсель Салимжанов, тамирчдаас Олимпийн аварга, дэлхийн олон удаагийн аварга Алина Кабаева, 1988 онд дэлхий №1 хөл бөмбөгчид болсон Ринат Дасаев нар;
Урлагийн салбарт: алдарт бүжгийн жүжигчин Анна Павлова, Галина Уланова, Ольга Спесивцева, мөн Рудольф Нуриев, хөгжмийн зохиолч Александр Николаевич Скрябин, Сергей Иванович Танеев нар;
Засгийн Газарт буддын “чойг” нэрийг авсан Батлан Хамгаалахын сайд Шойгу Сергей Кужугетович, Оросын Дотоод Хэргийн яамны сайд байсан Рашид Гумарович Нургалиев, мөн Москвагийн мээр Собянин нар байна. “Собян” гэдгийг хэл шинжээчид монгол-татаарын “сабан” буюу “анжис”, “сабанчи” буюу “газар хагалагч”, “анжсаар хагалагч” үгнээс үүссэн гэж үздэг. Мөн Москвагийн Засгийн Газар дахь Москвагийн мэрийн Хот байгуулалт, барилгын асуудал хариуцсан орлогч дарга Марат Шакирзянович Хуснуллин байна.
П.А.Бадмаев
Буриад Петр Александрович Бадмаев (Жамсаран) (1851-1920) түвд эмнэлгийн эмч, “Жуд ши” судрыг орос хэл рүү хөрвүүлсэн, III Александр хаанаас загалмай хүртсэн, II Николайн гэр бүл болон Григорий Распутиныг эмчлэгч, Төвд, Монгол, Хятадыг Оросын бүрэлдэхүүнд оруулах гэж Оросын хаадыг ятган үнэмшүүлсэн гол хүн. III Александр хаанаас Төрийн жинхэнэ зөвлөх, генералын хэргэм хүртсэн. 1875 оноос Оросын Гадаад Яамны Азийн департаметад алба хааж байв.
А.В.Вампилов
Буриад Александр Валентинович Вампилов 1937 оны 8 дугаар сарын 19-нд Эрхүү мужийн Кутулик дүүргийн төвд төрсөн. Вампилов 70 орчим өгүүлэл, жүжиг, тэмдэглэл, фельетон бичсэн. Москвагийн Ермоловын нэрэмжит театр, Станиславкийн нэрэмжит театр, Ленинградын Жүжгийн Их Театр болон оросын бусад театрууд Вампиловын нийт 17 жүжгийн найруулан тавьжээ.
1983 онд түүний “Том хүү” дуурийг Москвагийн К.С.Станиславскийн болон В.И.Немирович-Данченко-гийн нэрэмжит Хөгжмийн Академик театруудад тавьжээ. Түүчлэн Вампиловын бүтээлээр 12 кино хийсэн байна. 2007 онд Москвагийн “Табакерка” театрын үүдэнд Александр Вампиловын хөшөөг байрлуулжээ.
Ингээд Оросын түүхийн монгол-татаарын үетэй холбоотой Москвагийн гудамжуудын бүрэн бус жагсаалтыг танилцуулъя:
Ангарская, Атарбекова, Арбатецкая, Байдукова, Батайская, Большая Ордынка, Большая Татарская, Иркутская, Калмыков, Коцубинского, Кустанайская, Малая Ордынка, Мининский переулок, Мусы Джалиля, Нарышкинская аллея, Нарышкинский проезд, Новокрымский проезд, Орлово-Давыдовский переулок, Татарская, Тимура Фрунзе, Тимуровская, Тюменская, Тюменский проезд, Тютчевская аллея, Уваровский переулок, Ухтомская, Ухтомский переулок, Ферганская, Ферганский проезд, Фрунзенская 1-2-3-я улицы, Фрунзенская набережная, Чапаева, Чапаевский переулок, Чернышевского, переулок, Чернышевского, Челюскинская, Черкизовская 3-я, Чертановская, Шереметьевская, Шереметьевское шоссе, Шувалова зэргийг дурдаж болно.

Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?

Нүүр будалтаар өөрийгөө шинжье

$
0
0

10450431_397568510422495_617358487794782645_nБүсгүйчүүдийг нүүр будалтаар нь шинжье гэвэл нүүрний аль хэсгийг илүү анхааран будсаныг сайтар ажиглах хэрэгтэй. Учир нь нүүрний аль хэсгийг илүү анхааран будсанаас хамаарч зан аашийг нь тодорхойлж болдог байна. Та өөрийгөө ч бас сонжоод үзээрэй.

1. Нүд

- Нүдэндээ илүү анхаардаг бүсгүйчүүд залуу насны эрч хүч, үзэсгэлэн гоог онцгойлон харуулахыг хүсдэг. Шинийг эрэлхийлэгч, түргэн зантай, сэргэлэн, бусдын анхааралд өртөх дуртай.

2. Нүүрээ бүхэлд нь

- Нүүрнийхээ детал бүрт анхаарал хандуулдаг эмэгтэй бол эгэл жирийн дотогшоо зан чанартай, загвар хөөцөлддөггүй, зарчимч, хуучинсаг үзэлтэй хүн байна. Даруу зан төлөвтэй.

3.Уруул

- Уруулаа тод өнгөөр будах дуртай, уруулаа байнга өнгөлдөг бүсгүйчүүдийн сексийн мэдрэмж өндөр байдаг. Ганц бие бүсгүйчүүдээс илүү гэрлэсэн эмэгтэйчүүд уруулаа үргэлж будах хандлагатай байдаг.

4. Гар, Хумс

- Гар, хумсандаа анхаарал хандуулдаг бүсгүйчүүд бол өөрийн байр сууриа чөлөөтэй илэрхийлэх чадвартай, аливаа зүйлд сэтгэл хөдлөлөөр ханддаг эмэгтэйчүүд. Ялангуяа хумсаа хичээнгүйлэн буддаг эмэгтэй нь авна гэсэн зүйлээ заавал авч байж санаа нь амардаг.

5. Хөмсөг

-Хөмсгөө анхаардаг эмэгтэйчүүд дур булаам байхыг хүсдэг. Гэвч хижээл насны эмэгтэйчүүд хөмсгөндөө анхаарах нь сэтгэл санаагаар унасны шинж гэж үздэг. Нүдний хэсэгт хөгшрөлт хурдан явагддаг учир хөмсөгнийхөө засалт, будалтаар хөгшрөлтийг далдлах гэсэн санаа. Харин эсрэгээрээ залуу бүсгүйчүүд хөмсгөндөө анхаардаг бол эрэгтэй хүнийг өөртөө татах гэсэн хүсэл байх нь.

Таны уруулын хэлбэр таны талаар юуг өгүүлэх вэ?

$
0
0

Зузаан уруултай хүмүүс төрөлхийн бие даасан, хүчтэй, өөрийгөө хамгаалах чадвартай нэгэн байдаг. Ямар ч нөхцөл байдалд дасан зохицох чадвартайн дээр хүнд хэцүү байдлаас өөрийгөө амархан сугалаад гаргах чадвар танд бий. Дээрх ангилалд багтсан хүмүүс ихэвчлэн сайн эцэг эх болдог.

Дээд уруул доод уруулаасаа үл ялиг их уруултай хүмүүс энгийн төлөв даруу хүмүүс байдаг. Тэд бурхнаас заяасан онцгой авьяастай байгаа бүхнээ хайрлаж сурсан амьдралд хартай хүмүүс байдаг. Тэдний зан чанарын онцлог нь анхаарлын төвд байж бусаддаьай нээлттэй энгийн харилцдаг. Мөн хошин шогийн мэдрэмжтэй байхаас гадна шинийг эрэлхийлэгч хүмүүс байдаг аж.

 

Доод уруул нь дээд уруулаасаа үл ялиг том хүмүүс нь шударга зан араншинтай байх нь элбэг. Тэда мьдралын эрч хүчтэй, шинэ танил шинэ газар амархан дасч чаддаг найз нөхдийн хүрээлэлтэй хүмүүс байдаг. Тэд маш сониуч бөгөөд ихэвчлэн аялалд явах, адал явдалд дурлагсад ийм уруултай байдаг гэнэ.

Энгийн уруултай хүмүүс нь ихэвчлэн өмнөө тавьсан зорилгоо заавал биелүүлж байж санаа нь амардаг тууштай хүмүүс ийм

уруулын хэлбэртэй байдаг гэнэ. Тэдний давуу тал бол бусдыг сонсох чадвартай, шүүмжлэлийг хүлээн авч, бусдын санаа бодлыг сонсдог хүмүүс байдаг. Гэв тэд хошин шогийн мэдрэмж тааруухан байдаг гэнэ.

Нарийхан уруултай хүмүүс нь ихэвчлэн ямар ч асуудлыг даван туулж байдаг асуудлыг эерэгээр харж чаддаг. Тэд гэр бүлдээ инээд хөөр бэлэглэж эерэг уур амьсгалыг бүрдүүлдэг. Тэдний энэхүү зан эргэн тойрны хүмүүст өндрөөр үнэлэгддэг.

 

Зүрхэн хэлбэрийн уруултай бол ихэвчлэн урлагийн хүмүүс байдаг. Тэд авьяаслаг бөгөөд бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж чаддаг онцлогтой. Тэд нийтэч бөгөөд өөрийгөө илэрхийлэх тал дээр маш чадварлаг.

undesten.mn


Бүсгүйчүүдийн дотуур хувцасны өнгө юу илэрхийлдэг вэ

$
0
0
1biimdoo9tut58p1i4708moutn_500x500Зарим тохиолдолд нууцлаг бүсгүйчүүдийн дотоод сэтгэлийг дотуур хувцас чөлөөтэй илэрхийлдэг.  Өнгө чимэглэл, үнэ загвараасаа эхлээд дотуур хувцасны  сонголт эзнээ тодорхойлох нь бий. Тэгвэл бүсгүй таны дотуур хувцасны өнгө юуг өгүүлдэг юм бол ? Та үүнийг мэдэхийг хүсэж байна уу? Тэгвэл эхлээд өөрийгөө ямар өнгийн дотуур хувцсанд  илүү дуртайгаа бодож үэээрэй. Үүний дараа доорх зөдлөгөө танд тус болох болно.

Ягаан  :  Энэ нь гэнэн хонгор энхрий бүсгүйчүүдийн өнгө юм. Зүгээр ч нэг ягаан бус цэцэг хээ хуар, гоёл чимэглэл болсон дотуур хувцас тэдний хобби. Дотуур хувцас болон гоо сайхны бүтээгдэхүүнд гар татахыг мэддэггүй ялдамхан бүсгүйчүүд маань их дасамхай, бас дурламтгай, сониучхан зантай. Зарим үед тэд гомдомтгой юм шиг санагдана.

Цагаан : Уран сэтгэмжтэй бүсгүйчүүд ихэвчлэн өмсөнө. Цэнхэр ягаан чимэглэлтэй торон эмжээртэй байх нь элбэг. Солонгосын сэтгэлзүйчдийн судалгаагаар цагаан өнгийн дотуур хувцас хамгийн элбэг зарагддаг. Эрэлт ихтэй бараа болох нь нотлогджээ. Сонирхолтой нь ийм өнгийн дотуур хувцастай бүсгүйчүүд голдуу олон нийтийн байгууллагын идэвхтэй гишүүд байдаг гэнэ. Илэн далангүй юм шиг боловч гунигаа бусадтай хуваалцахаас цааргалдаг бүсгүйчүүд энэ өнгийг сонгодог.

Хүрэн : Дотуур хувцасны хувьд тун ховор өнгө. Хачирхалтай нь найз нөхөд олонтой, юунд аз сорихоос буцдаггүй, ичиж эмээхийг мэдэхгүй боловч үнэн чанартаа тэд айхтар төлөвшсөн цайз хэрэм мэт хувь хүмүүс. Бизнесийн сэтгэлгээ сайтай, шартай юм юманд өөрийгөө сорьж явдаг хүрэн дотуур хувцастангууд хувиа хичээгчид байхыг үгүйсгэхгүй. Олуулаа бужигнахын цагт гол дүрд чадмаг тоглох боловч заримдаа ганцаардах нь бий.

Бор : Даруухан бүрэг бүсгүйчүүдээс гадна болохгүй юм гэж үгүй гэсэн уриатай дэгжин бүсгүйчүүд энэ өнгийг сонирхдог. Олзуурхууштай нь тэдний үнэнч байдал, хүн чанарт эргэлзэх хэрэггүй. Гэхдээ итгэлийг нь алдсан хүнд эрс дайсагнал зарладаг, бусдыг нүүрэн дээр нь  этгээд улс тэд. Дутагдал гэвэл бусдад хэт өгөөмөр хандах нь бий. Гэвч үүнийг гайхах хэрэггүй. Учир нь бор өнгөнд дуртай бүсгүйчүүд бүгдэд сэтгэлээсээ ханддаг хүмүүс.

Хөх : Тэр санхүүгийн тооцоонд чамбай нэгэн. Нууцлаг амьдралтай, найз нараа хооронд нь танилцуулах дургүй. Хар хөх өнгийн дотуур хувцас сонгогчид ялимгүй зөрүүд бас дайчин зан төрхтэй. Тйимээс ч болзошгүй тохиолдож болох бүхэнд бэлтгэлтэй ханддаг. Зөөлөн тоглоом цуглуулах хоббитой, бүрэг зантай халдаж танилцахад хэцүү энэ бүсгүйчүүд ягштал цаг баримталдаг улс.

Цэнхэр: Гэрт нь очвол тэд басл цэнхэр өнгийн хөшиг , ханын цаас гэрлийн бүрхүүл сонгосон байх вий. Эмзэг турьхан хүүхнүүдийн өнгө цэнхэр. Заримдаа зожиг, их зантай байдаг. Үүнийг нь ихэмсэгийнх бус сэтгэлийн хөдөлгөөн багатайнх гэж ойлгож болно.Удтал уулзаагүй найзтайгаа тааралдаад ердөө л мушийгаад өнгөрвөл бүү гайх. Гэхдээ энэ хүйтэн гэмээр, Бүсгүйчүүд  зорилго зарчимдаа гайхалтай үнэнч. өөрийн гэсэн бүхэндээ харам. Тэдний энэхүү хэт өндөр цэнхэр өнгийн ханыг нэвтлэн нөхөрлөж чадвал хамгийн итгэлтэй найз чинь болно.

Эх сурвалж http://www.info.mn

Эм хүйсгүй дэлхий –хошин зохиомж

$
0
0

04cd015baa6b0ac75bbdfad62ce03c46Улсын Их Хурлаас Монгол Улсын иргэн заавал эрэгтэй байх тухай хууль баталлаа. Манай улсыг “Эм хүйсгүй дэлхий” хэлэлцээрт нэгдэхгүй бол хандивлагчид зээл өгөхгүй гэж нээнтэглэсэн юм байж.

Гурав хоног эр хүн шиг жаргалтай амьтан байсангүй. Хундагаа элэгдтэл сархад хүртэж, хутгаа мохтол мах зооглов. Араас үглэж янших хүнгүй болно гэдэг амьдын жаргал байлаа….

Харин дөрөв дэх өглөө нэг л биш эхлэв. Нар хүртэл шартаад бүрзийчихсэн мандлаа. Эрчүүдийн ам ангаж, толгой ангалзаж, үхэхэд нэг хуруу дутуу амьтад өндийсөн боловч хэн ч тэдэнд бантан дөхүүлж өгсөнгүй.
Дэмий л хөршийнхөө хаалгыг нүдэж “Шартаж үхлээ.., ганц юм байна уу?” гэж уруу дорой царайлцгаав. Тэд хундаганы шавхруу ч олж долоосонгүй. Ядахдаа ханын цоргоноос ус дусдаггүй. Ундны усыг шахахаас эхлээд архийг лангуунаас худалдах гэхчилэн хамаг ажлыг өнөөх ад үзэгдсэн бүсгүйчүүд залгуулж байсан болж таарав. Жорлонгийн суултуурын ар дахь ус хураагуур л зовсон цагт зоригт эрсийн аминд оров.
Улсын Их Хурлын чуулганыг цагт нь нээсэнгүй. Ерөнхийлөгч хиртэй цамц, индүүгүй өмдтэй ирлээ. Ерөнхий сайд сахал үсэндээ баригдаж, хүрэм нь үрчийсэн харагдана. Их хурлын даргын чуулган нээж хэлэх үг байдаггүй. Хуучны сайхан цагт нарийн бичгийн дарга бүсгүй хэлэх үг, уух усыг нь жин тан бэлдчихдэг байсан санаанд орж, цээж нь урагдаж, ам нь хатав. Гүндалай Жаргалсайхантай маргасангүй. Авгай нар нь тэдэнд хэрүүлийн үг зааж өгч явуулдаг байсан юмсанж. Төрийн гурван өндөрлөг, эрхэм гишүүд дэмий л шартаж шаналан баахан сууцгаагаад тарлаа.

Үдийн хэрд толгой нь ангалзсан эрчүүд эмийн сан руу дайран орцгоолоо. Гэвч толгойны эмийг “анальгин” гэж мэддэг нэг ч эр тодорсонгүй. Эхнэрүүд нь “Май хөгшөөн, толгойны эмээ уу” гэдэг байснаас биш, нэрийг нь хэлж өгдөггүй байсан юмсанж. Эрчүүд тосон туулга ууж, ангаж цангасан дээрээ нэмж хагас өдрийн турш шингэнээр харваж, нүднээс гарч, хамчийж хорчийсон юмнууд болцгоов.
Мянгат малчин Галт гуай өлссөнөөс хий аргаж үхэв. Арга байж уу, хөөрхий. Галаа асааж, шөлөө буцалгаж, махаа чанаж идэж чадалгүй дөрөв хоночихсон юм чинь. “Далай” пүүсийн захирал Дэмчиг тайлан тэнцлээ мэдэхгүй мунгинав. Өдөржин ноцолдоод, аргаа барж, орой тийшээ дампуурлаа зарлахаас өөр бодогдох юмгүй боллоо.

Нийслэлийн 479 дүгээр цэцэрлэгийн нярай ангиар нэг өмхий самхай, шивтэр ханх тавив. Хүүхдүүдийн живхийг солилгүй бүтэн дөрөв хонуулчихаж байгаа юм чинь аргагүй шүү дээ. Цэцэрлэгийн сахиулаар ажиллаж байгаад асрагч болж дэвшсэн согтуу Балдангийн толгойд хүүхдийг хуурайлах тухай ядахдаа хүжийн галын чинээ ойлголт суугаагүй байж.
Аймшигт өдөр дуусч шөнийн түнэр харанхуй монгол нутгийг нөмөрлөө. Эрхэм гишүүн Хүрэлсүхийн зүүдэнд Ахмадын чөлөөт холбооны Баасан эгч орж ирэв. Зүгээр ч нэг орж ирсэнгүй. Томоос том гуулин данхтай зэлгээн цай барин ирж, хөөрхий гишүүний ам руу нь цутгав. Ангаж цангахын туйлд хүрсэн Хүрэлсүх гишүүн “Баасан эгч минь ээ!” хэмээн байдгаараа орилон босч ирээд, зүүдэлснээ мэдэн гутарч, “Муу Баасан эгчийгээ яах гэж тэгж үзэн ядаж байв даа…” гээд үсээ үгтээн эхэр татууллаа. Тэрээр авдрынхаа мухарт нуусан Намсрай бурханыг сэмхэн гаргаад “Баасан эгчийг, гуулин данхтай цайтай нь ирүүлж хайрла!” хэмээн наминчилж, арвантаа сөхрөн мөргөж байлаа.
Тав дахь өдрийн өглөөний тав гучид жорлонгийн суултуурын арын савны нөөц ус дуусав.
Их хурлын эрхэм гишүүд ээлжит бус чуулгандаа бараг л мөлхөж ирцгээлээ. Гал цогтой шингэн дуу нь цааш орсон Гүндалай гишүүн “Монгол Улсын иргэн эмэгтэй байж болох тухай хууль баталъя!..” гэж гонгинох аядаад, налмайтал уналаа. Усгүй хатаж зүүд зэрэглээ шиг сүүмийсэн Жаргалсайхан гишүүн “Дэмжиж байна, баталъя!” гэж царгисан хоолойгоор чарлахчаан болоод, Гүндалайтай зэрэгцэн, мөн л тэрийн ойчив.
Гишүүд байдаг хүчээ шавхан товчлуур руугаа зүтгэхийг оролдсон боловч хөдлөх тэнхэл хэнд нь ч үгүй болсон байлаа.

Үнэхээр эмэгтэй хүнгүй бол ямар байх байсан бэ?

“Титаник” киноны бодит дурлал

$
0
0

Алдарт хөлөг онгоц “Титаник”-ийн тухай уран сайхны кино хийсэн нь дэлхийн шилдэг бүтээлийн тоонд орсон. “Оскар”-ын олон шагнал авч, гол дүрийн жүжигчид, найруулагч нь дэлхийд танигдсан. Гэхдээ киноны үйл явдал дээр гардаг Жек, Рөүз нарын дурлал жинхэнэ гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Тэдний нэрийг Эмилло Порталуппи, Мадлен Астро гэдэг. Италийн чулуучин Порталупи “Титаник” хөлөг дээр Асторын гэр бүлийн урилгаар хоёрдугаар зэрэглэлд зорчиж явжээ. Авьяаслаг чулуучин Порталуппи Нью-Йоркийн хөрөнгийн биржийн гадаад заслыг гүйцэтгэж байгаад түр хугацаагаар нутагтаа ирсэн. Ингээд АНУ руу буцахдаа өөр хөлөг онгоцоор зорчих байсан боловч Асторын гэр бүлээс “Титаник”-т зорчих урилга ирсэн учир зөвшөөрсөн аж.

Улмаар аялалын үеэр эхнэрийнхээ чулуун баримлыг хийлгэх хүсэлт гаргаж, Порталуппи, Мадлен Астрогийн баримлыг урлаж эхэлжээ. Харин “Титаник” мөсөн уул мөргөх тэр агшинд чулуучин залуу нэгдүгээр зэрэглэлийн зоогийн газарт байсан гэнэ. Баян хүний залуухан эхнэрт 30 нас хол давсан чулуучин залуу яагаад таалагдсан нь оньсого хэвээр үлдсэн ч тэдний хооронд дотно харьцаа үүсчихсэн байжээ.

Хөлөг онгоц сүйрэхэд Мадлен, Порталлупи нар аврагдсан ч баян нөхөр нь амиа алдсан. Сүйрлийн дараа чулуучин Итали орондоо буцаж, дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон. Үүний дараа сэтгүүлч болсон бол Мадлен хүүхэдтэй болсон ч бэлэвсэрч үлдсэн.

Гэтэл баян нөхрийнх нь ар гэрийнхэн ихэд эргэлзсэн байна. Гэхдээ Мадлен баян нөхрөөсөө салснаасаа хойш амьдралыг ганц биеэрээ туулсан аж. Харамсалтай нь Мадлен, Порталлупи хоёр “Титаник” дээр дайралдсанаасаа хойш хэзээ ч дахиж уулзаагүй билээ.

 

PHOTONEWS.MN

130 ДОЛЛАРЫН БӨГЖИЙГ ЗҮҮЖ ҮЗТЭЛ ХУДАЛДАГЧ ТҮҮНД ӨРӨВДӨЛТЭЙ ЮМАА ГЭЖ ХЭЛСЭН. ХАРИУД НЬ…

$
0
0

8838

Амьдрал нь тансаг боломжийн биш ч гэсэн түүнтэй л хамт баймаар байна хэмээн бодсон нэгэн бүсгүй хуримаа хийхээр шийдсэн бөгөөд сүйн бөгж худалдан авахаар явжээ. Гэтэл 130 долларын бөгжийг зүүж үзтэл худалдагч түүнд「өрөвдөлтэй юмаа」гэж хэлсэн байна. Ингээд энэ түүхийг танилцуулъя.

Ариел Дэйжири өөрийн Facebook-тээ 「сүйн бөгжтэй холбоотой болсон явдал」-аа нийтэлсэнээр дэлхий дахинд маш том шуугианыг тарьсан байна.

Ариел бүсгүйнсүйн бөгжний тухай болсон явдал:

Манай нөхөрт ч тэр надад ч тэр тийм ч их эд хөрөнгө байхгүй. Бид сар бүр л төлбөрөө арай гэж төлж амьдардаг. Гэхдээ үерхээд 2 жил хагас болсны дараа бид дахин хүлээх шаардлагагүй гэж шийдэж гэрлэхээр болсон. Хуримаа хийнэ гэж шийдсэн ч гэсэн миний толгойд бөгжний тухай бодол огт байгаагүй. Гагцхүү түүнтэй гэрлэх болсондоо туйлын их баяртай байсан. Гэвч тэр өөр бодолтой байсан юм. Өдий болтол хэмнэж ирсэн мөнгөөрөө “Пандора” брэндийн хос бөгж авцгаая гэж хэллээ. Мөнгөлөг цирконоор бүтсэн тэр бөгж надад маш их таалагдсан ба яг миний хуруунд таарч байлаа.

Бид яг энэ бөгжийг авч байхад өөр нэгэн худалдагч бүсгүй бидний зүг рүү ирснээ бидэнд үйлчилж байсан худалдагчтай ингэж ярьж байхыг нь сонссон юм.

「Энэ бөгжийг сүйн бөгжиндөө сонгодог залуу байдагт итгэмээргүй юм, арай ч дээ, өрөвдөлтэй ч юмаа даа」гэлээ.

Үүнийг сонссон нөхрийн царай хувьсхийгээд л явчихсаныг би анзаарлаа. Гэвч нөхөр маань миний сонирхдог лийрэн хэлбэртэй бөгжний иж бүрдэлийг авч өгч чадахгүйгээ мэдэж байсан бас дээрээс нь тэдний яриаг сонсоод эвгүй сэтгэгдэлтэй болсон болохоор надаас хэд хэдэн удаа асуусан юм.

「Үнэхээр үүнийг сонгож байгаадаа итгэлтэй байна уу? Чи энийг сонгоод баяртай байна гэж үү?」гэж асуулаа. Тэр бодохдоо「Үнэтэй бөгж авч өгч чадахгүй байгаа хүн намайг жаргалтай байлгаж чадна гэж үү. Бөгж ч авах чадалгүй хүнтэй гэрлэмээргүй байна」гэж намайг бодож байгаа гэж бодсон бололтой.

Хэрвээ би залуу байсан бол “Юу яриад байгаа юм” гээд худалдагч руу дайрах байсан. Гэвч одоо бол би ямарваа нэг зүйлийн учрыг мэддэг хүн болсон болхоор юу ч хэлээгүй гэж нөхөртөө хэлсэн юм.

Ариелийн хувьд хамгийн чухал зүйл юу вэ?

「Ямар бөгж байх нь чухал биш ээ,үүнийг авъя гэсэн сэтгэл, хайр хамгийн чухал」

Ингээд бөгжөө аваад дэлгүүрээс гарцгаасан.

Түүний надад өгсөн бөгж нь 25 см-ийн шамбийсан резинэн бөгж байсан ч гэсэн би түүнтэй гэрлэх л байсан. Энэ улсын хүмүүс хэзээнээс эхлээд 3000 долларын бөгж бэлэглэх нь жинхэнэ хайраа илчилж байна гэж боддог болсон юм бол доо хөөрхий.

Тэр ч гэсэн мэдээж сайн зүйл байж магад л даа. Тиймэрхүү хүмүүсийг үгүйсгэх гээгүй боловч тэр бүхэн амьдралын бүх зүйл биш шүү дээ. Өөрт нь байгаа эд зүйлсийг хайртай харьцуулж болох юм гэж үү? Үгүй биздээ.

Миний нөхөр , намайг үнэт эрдэнэс авч өгч чадахгүй болохоор гэрлэх дургүй байна эсвэл миний хүсэж байгаа эрдэнэсийг нөхөр нь авч өгч чадахгүй болохоор худлаа хайрладаг болох юм бол уу гэж санаа нь зовж байсан гэсэн. Түүнийг ийм бодолтой болгож байгаа хөөрхийлөлтэй хорвоо юм даа гэж би бодож байна.

Бид хоёр салахгүйн тулд хамтдаа байхыг шийдсэн. Тиймээс би энд байгаа юм. Өөрсдөө хүсээд гэрлэх, 130 долларын үнэтэй бөгж сонгох, хайртай хүнийхээ хажууд амьдрах үүнээс илүү аз жаргал гэж хаана байхав дээ.

Энэхүү нийтлэл сошиал ертөнцөд тавигдсанаар дэлхий дахиныг шуугиулж чадсан.

Ариелийн бичсэн сүйн бөгжийн тухай энэхүү болсон явдал нь нийтийг доргиосон ба ердөө л долоохон хоногийн дотор 65 мянгаас илүү шэйр авч рекорд тогтоосон байна. Мөн маш олон хүн адилхан сэтгэлтэй байгаагаа коммэнтоор илэрхийлжээ. Түүнчлэн Америкийн “Today Show”、ABC мэдээ、Английн BBC мэдээ、The Daily Mirror зэрэг мэдээллийн хэрэгслээр дамжин цацагдаж олон түмнийг хамарсан байна.

Дэлхийн аль

ч газар бай баян хүн хуримаа хийсэн тохиолдолд түүний авсан бөгжний үнэ ярианы сэдэв болдог. Бас Японд хэн ч тогтоосон юм бүү мэд сүйн бөгж нь 3 сарын цалинтай тэнцэнэ гэсэн онол үүссэн байх жишээний.

Гэвч гэрлэлт гэдэг нь Ариелийн хэлсэнчлэн бие биедээ хайртай хүмүүс хамтдаа баймаар байна, гэр бүл болмоор байна гэж бодох бодол юм.

Мэдээж зөвхөн хайр байлаа гээд хоолоо олж идэх нь хэцүү боловч ганцаараа давж гарч чадахгүй хэцүү байдлыг хамтдаа давж гарах тийм л хүнтэй учирвал болох нь тэр.

Ариелийн нөхөр Күйн багш болох эрмэлзэлтэй тул сургуульд сурдаг бөгөөд амьдралаа залгуулахын тулд хуучин машин борлуулдаг газар ажилладаг гэнэ. Нас залуу хоёр маань нөхөр нь тогтсон ажилд орох хүртэл хүлээсэн боловч ямартаа ч цуг баймаар байна гэсэн сэтгэлээ нэгдүгээрт тавин гэрлэсэн нь энэ юмаа.

Нүдээрээ инээдэг бүсгүй өөртөө итгэлтэй байдаг

$
0
0

11695979_1002864936431870_5038018838484291214_nХvний зан чанарын анхны илэрхийлэг ч нь инээмсэглэл байдаг. єєрєєр хэлбэл инээмсэглэж байгаагаар нь таны хэн бэ гэдгийг мэдэж болно. Тиймээс залуу та найз бvсгvйгээ, эсвэл саяхан танилцсан хэн нэгнийг инээдээр нь сонжоод vзэхэд гэмгvй шvv!

Инээж байхдаа ямар нэгэн хєдєлгєєн хийдэггvй бол:
Ийм хvн ямагт єєрийн vзэл бодлыг нэгдvгээрт тавьдаг. Єєрєєр хэлбэл бусдын саналыг хvндэлдэггvй, тоомсоргvй нэгэн ажээ.

Хэрвээ толгойгоо гэдийлгэдэг бол:
Тvvнийг аливаад сандардаггvй, єєртєє итгэлтэй нэгэн гэж болно. Мєн єєрийн бодлоор шийдвэр гаргахыг зорьдог ч бага зэрэг хєнгємсєг зангаасаа болж зарим vед алдаа гаргах тохиолдол бий.

Нvvрээ гараараа дардаг бол:
Таны найз мєрєєдємтгий бvсгvй. Аливаа асуудалд бодитоор ханддаг, бусдын хэрэгт хутгалдах дургvй зан нь тvvний хамгийн сайн тал. Бас тэр єєрийгєє удирдаж, биеэ барьж чаддаг.

Хамраа vрчийлгэдэг бол:
Тэр сэтгэл санаа vзэл бодлоо маш хурдан єєрчилдєг, нэг vгээр хэлбэл тvр зуурын сэтгэлийн хєєрєлд хялбархан автдаг юм байна. Тvvний энэ зан єєрт нь болон бусдад тєвєг учрууулдаг

Гараараа амаа дардаг бол:
Ялимгvй ичсэн байдалтай инээж, єєртєє итгэлэй бус нэгэн гэж тvvнийг тодорхолйно. Ийм тохиолдолд та найз бvсгvйдээ єєрийгєє шvvмжилдэг зангаа орхиж, биеэ барихгvй байхыг зєвлєх хэрэгтэй.

Эрvvгээ тулдаг бол:
Энэ хvн нас нэлээн хэвийсэн vед ч залуугийнхаа цог жавхааг хадгалж чадна гэдэгт итгэж болно. Бас тэрээр ямар нэгэн асуудлыг удаж байж шийдвэрлэнэ.

Нvдээрээ инээдэг бол:
Тvvнд єєртєє итгэлтэй, ухаалаг, ажил хэрэгч, цєхрєлтгvй гээд олон чанар бий. Гэхдээ бага зэргийн дутагдалтай тал нь ийм эмэгтэйчvvд зарим vед єєрийгєє хянах чадвар сул байдаг.

Viewing all 2285 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>