ФОТО: Сар хиртэлт дэлхийн улс орнуудад хэрхэн харагдсан бэ?
ШӨЛНИЙ ҮНЭРТЭЙ ЛАА ХУДАЛДААНД ГАРГАЖЭЭ
Маханд дурлагчдад зориулан бүтээгдсэн тахиан махны шүүс, шөлний үнэрийг зэрэг гаргадаг үнэрт лаа худалдаанд гарчээ. Түргэн хоолны сүлжээний анхдагчдын нэг KFC-ийн Их Британи дахь салбараас уг лааг худалдаанд гаргаж буй гэнэ. Ердөө 230 ширхэгийг үйлдвэрлэсэн лааг асаахад шарсан тахиан мах, тахианы шөлний үнэр анхилах аж. Gravy гэх үнэрт лаа KFC-ийн анхны содон бүтээгдэхүүн биш юм. Өмнө нь 2016 онд Шинэ Зеландын KFC-ийнхэн шарсан тахианы үнэртэй лаа гаргаж байсан бол 2017 онд Японы KFC-ээс шарсан тахианы үнэртэй, 11 төрлийн ургамал, халуун ногооны найрлага бүхий ваннын бөмбөлөг худалдаанд гаргаж байжээ.
Их Британийн KFC-ийнхнээс шөлний үнэртэй лааны хайлсан тосыг уухгүй байхыг анхааруулж буй гэнэ. Учир нь жинхэнэ шөлөөр бус харин шөлний үнэрийг гаргах тусгай химийн бодис бүхий жинхэнэ лаа гэдгийг хүмүүс анзааралгүйгээр эрүүл мэндээ эрсдэлд оруулах вий гэсэн болгоомжлолоос үүдэлтэй аж.
Хэрвээ бид ердөө л 24 цаг амьдардаг бол
00:00 цагт: Эхийн хэвлийгээс мэндэллээ.
00:18 цагт: Төрснөөсөө хойш 18 минутын дараа хөлд орно.

00:23 цагт: 5 минутын дараа анхны үгээ хэлнэ.
02:00 цагт: Төрснөөсөө хойш хоёр цагийн дараа сургуульд орно.

03:20 цагт: 1 цаг 20 минутын дараа сургуулиа төгсөнө.

05:00 цагт: Төрснөөсөө хойш 5 цагийн дараа сексдэж үзнэ. (Сексийн үргэлжлэх хугацаа 0,03 секунд)

3-аас илүү цагийг бид ажил дээрээ өнгөрөөнө.
40 минутыг ном уншиж өнгөрөөнө.
50 минутыг хоол унд бэлтгэж өнгөрөөнө.
6 цагийг зурагт үзэж, ухаалаг гар утас шагайж өнгөрөөнө.
Харин амьдралынхаа 8 цагийг унтаж өнгөрүүлнэ.

Ингээд төрснөөсөө хойш 20 цагийн дараа буюу 20:00 цаг гэхэд тэтгэвэрт гарсан байх болно.

Б.Цоожчулуунцэцэг: Төлөөс /Өгүүлэл/
Хаалга зөөлхөн тогшив. “Охин маань ирж байгаа юм байх даа” хэмээн ганцаараа ярьсаар Мөрөн буйдан дээрээс бослоо. Гэвч нам гүм. Тэр хаалга дээрээ очиж, хэсэг чагнаж зогссоноо буцав. Түүнийг буцаад алхаж байгааг мэдсэн бололтой. Дахиад л хаалга тогшив. Гайхан хаалгаа нээвэл Болдхүү гартаа жижигхэн цүнх барьчихсан зогсож байх нь тэр. Ирнэ гэж зөндөө хүлээсэн тэр хүн итгэлийнх нь гал бараг унтарчихаад байхад нэг л өдөр хаалгыг нь тогших юм чинээ санаагүйдээ гайхаж, балмагдан түүн рүү удаан харлаа.
Ээждээ загнуулсан хүүхэд шиг чимээгүйхэн зогсох түүний эр нөхөр… Нэг л өглөө гэрээсээ гараад буцаж ирээгүй гэрийн эзэн. Сэтгэлээ сэмлэж, итгэлээ бөхтөл хүлээсэн хайрынх нь эзэн арван гурван он өнгөрсний дараа үүд тогшино гэж санаагүй учраас Мөрөн яахаа мэдэхгүй самгардлаа. Үүдээ тас хийтэл хаахыг хүсэж байсан ч гар нь ямар ч тамиргүй болчихсон юм шиг хөдлөж өгсөнгүй. Уйлах нь дээ хэмээн бодсон ч олон жил цөхөрч, гомдож, харамсаж урсгасаар байгаад нулимс нь хатчихсан юм шиг л санагдав. Болдхүү хэлэх үгээ олохгүй байгаа бололтой, уруул нь өмөлзснөө орж ч чадахгүй, буцаад явж ч чадахгүй бас л таг хөшиж орхисон нь илт. Түүний нүд нэг л гунигтай. Царайд нь тодрох гүн үрчлээс, шанааг нь дагасан буурал үсийг хараад Мөрөнгийн цээжнээс асгарах гэж байсан гомдол бухимдал салхинд хийсэх хамхуул адил алга болсон ч хоолойг давж ганц ч үг унасангүй. Мөрөн хий дэмий л хаалгаа нээлттэй чигээр нь орхиод гал тогооныхоо өрөө рүү алахлаа. Болдхүү яг л хорин таван жилийн өмнө аав, ээжтэй нь танилцахаар гэрт бишүүрхэнгүй тэдний гэрийн босгыг алхаж байсан шигээ орж ирэв. Хувцсаа тайлах уу, байх уу? хэмээн эргэлзэж, шавхайтай гутал руугаа байн байн харах хуучин нөхрөө хараад Мөрөнгийн сэтгэлд өрвөлзөж байсан үзэн ядалт өрөвдөх сэтгэлээр солигдож,
-Наана чинь улавч байгаа хэмээн чангаар хэлчихээд цай чанахаар зэхлээ. Гэвч тэр нүднийхээ булангаар байнга л Болдхүүг ажиглаж байв. Болдхүүгийн дотор ч гэсэн жаахан уужирсан бололтой. Түүний хажууд ирж, түшлэгтэй сандал дээр лаг хийтэл суугаад хэсэг чимээгүй байснаа Мөрөнг түрүүлж ам нээхгүйг мэдсэн бололтой
-Би эргээд ирлээ хэмээн палхийтэл хэлэх нь тэр. Дахиад л Мөрөнгийн дотор давчдаад эхлэв.
-Би чамайг өөрөөсөө олон дүү хүүхэнтэй жаргаж л байгаа гэж боддог хүн. Өнгөрсөн арван гурван жилийн дотор чи охин бид хоёрыг эргэж ганц удаа харсан биш дээ. Татаад дуусгасан тамхиныхаа иш шиг л хаячихаад явсан шүү дээ хэмээн гоморхонгуй хэлэхэд зангираад байсан нулимс нь хацрыг нь зүсэн урсав. Болдхүү түүний зүг харсангүй. Цонх ширтэн сууж байснаа
-Надад чиний нүүрийг ч харах эрх байхгүй. Жаргал амлаж авч суучихаад жаргааж чадаагүй. Одоо чамайг зовоохоор дахиад л эргээд ирлээ гэхдээ хоолой нь чичрэв. Хаяад явсанд гомдож уйлдаг байснаа, олон шөнийг нойргүй хоносноо, ганц охиноо хүний зэрэгтэй хүн болгох гэж магнайныхаа хөлсийг уландаа гишгэтэл зүтгэснээ ярьмаар байсан ч Мөрөн дуугарч чадсангүй. Уйлмаар, хашгирмаар, түүнийг гэрээсээ хөөж гаргамаар санагдсан ч дахиад л хөл гар нь хөдлөж өгсөнгүй. “ Чамайг дахиад л зовоохоор хүрээд ирлээ” гэсэн үг чихэнд нь байн байн сонсогдож байв.
-Би уушигны хавдартай болсон. Туул насныхаа эцэст өвчтэй хүн сахиж чадахгүй гээд хоёр жилийн өмнө л гэрээсээ хөөчихсөн. Үйлийн үрээ дагаад хөдөө хоёр жил амьдарлаа. Эцэст нь охин та хоёрынхоо барааг харах гэж ирсэн юм гэснээ бөгшүүлэн ханиалгаж эхлэв. Хахаж цацан ханиалгаж, царай нь хөхөлбий даах Болдхүүг хараад Мөрөн сандарч, хүйтэн цай барин, нэг л мэдэхэд өмнө нь сөхрөн сууж байв. Саяхан л үзэн ядаж, уучилж чадахгүй дээ хэмээн бодож байсан бол харин одоо түүнийг өрөвдөж байгаагаа мэдрэв.
-Ишш… Болдхүү минь яаж яваад ийм болчихдог байнаа. Эм тариа хийлгэсэн юм уу? Эмчилгээнд явж байгаа биз дээ гэхдээ түүний дуу уяран зөөлөрсөн байгааг тэр мэдээд өөрөө ч гайхав. Хэсэг ханиалгаж, хүйтэн юм залгилаад жаахан тайвширсан Болдхүү гүнзгий санаа алдснаа
-Сандрах хэрэггүй дээ Мөрөн минь. Миний л хийсэн үйлийн үр. Чамайгаа, бас охиноо хаяж, зугаа цэнгэл хөөцөлдөж яваад ирсний шан нь энэ гэхдээ тамирдан амьсгаадаж байлаа.
Энэ өдрөөс эхлэн Мөрөн хаяад явсан ч эргээд ирсэн нөхрөө асрах завгүй ажилд дарагдав. Заримдаа охиноосоо нуугдаж уйлна. Гэхдээ тэр Болдхүүд гомдсондоо биш харин сэхэл авахгүй, өдрөөс өдөрт бие нь улам бүр муудаж байгаад л шаналж уйлдаг байлаа. Найзууд нь түүний тэнэгийг гайхна.
-Өвчтэй хүн харах дон тусаад байгаа юм бол эмнэлэгт сайн дураараа асрагч хий. Хувийн жаргалаа хөөж, олон жил сэтгэлийн шаналалд унагачихаад эргэж ирсэн хүнийг асарч байдаг чи мөн тэнэг хүн юмаа гэдэг зэмлэлийг тэр хангалттай сонссон. Гэвч Болдхүүг хэзээ ч ад үзэж байсангүй. Болдхүүгийн бие улам доройтож, сэхээнд орсон тэр нэг өдөр Мөрөн охиноо дагуулан өрөөнд нь орлоо. Залуу насны өнгө цог золбоо аль хэдийнээ гээгдэж, шаналал зовиурт нэвт үнэртсэн Болдхүү эцсийн хүчээ гаргаж байгаа бололтой нүцгэрсэн бургасны өнчин мөчир шиг гараа арай ядан хөдөлгөж, Мөрөнгийн хацарт зөөлхөн хүргэв.
-Уучлаарай. Охиноо өнчрүүлж, чамайгаа зовоосныхоо төлөөсийг эдлэж байна даа хэмээн хүчлэн байж шивнэв. Мөрөнгийн нүдийг нулимс бүрхээд ирлээ.
-Өөдгүй амьтан. Намайг хэдэн удаа орхих гэсэн юм бэ? Хэзээ нэгэн цагт эргээд ирнэ гэж би чамайг зөндөө хүлээсэн. Хүлээлгэж, хүлээлгэж эргэж ирчихээд одоо дахиад хаяад явж байгаа юм уу? Чи жаргал хөөж явсныхаа төлөөсийг эдлэж байгаа юм байж. Тэгвэл би ямар гэм хийснийхээ төлөө энэ ялыг чинь давхар үүрч байгаа юм бэ?. Энэ миний хайрын төлөөс үү? хэмээн хашгирахыг хүссэн ч түүний амнаас ганц ч үг унасангүй…
Харин хайр харууслын төлөөс болж, нулимсан дуслууд хацрыг нь
зүсэн урсаж байлаа
Хайр дагуулсан харц /өгүүллэг/
Түүний харц хамгийн сайхан. Хараад л баймаар. Харах тусам улам дурлан уусан шингэмээр. Уг нь бол тийм ч сайхан давхраатай алаг нүд биш л дээ. Гэхдээ л надад бол хамгийн сайхан нүд. Бага зэрэг бүлцэндүү ч гэсэн их зүйлийг багтаасан том харц. Тэндээс би уярал ухаарал, хайр, тэмүүлэл, тэвэр дүүрэн аз жаргал, инээмсэглэл, эрч хүч гээд сайхан бүхнийг мэдэрдэг.
Түүнтэй анх учирсан өдөр тэр намайг нэг их анзаарч хараагүй. Харин хэдэн өдрийн дараа үнэхээр над руу удаанаар ширтсэн шүү. Тэр л үед би түүнд дурлаж, насан туршдаа түүнийг хайрлахаа амласан юм. Эхэндээ тэр надаас юу хүсэж байгааг нь би ойлгодоггүй байсан. Яваандаа бага багаар би түүнийг мэдэрч эхлэсэн. Бид хоёр хавар учирсан юм л даа. Хавар намрын хувцас авна, түүнтэйгээ учирсан өдрөө тэмдэглэнэ, хааяа нэг шороо шуурна…энэ мэт асуудлыг эс тооцвол хавар ч үнэхээр сайхан улирал шүү. Түүнтэйгээ учирсан өдрийг хамаатан садан, найз нөхөд гээд аль болох олон хүмүүстэй нижгэр тэмдэглэхийг хичээдэг юм. Жилдээ ганцхан удаа шүү дээ. Тэр анх надад “хайртай” гэж хэлэх үед би ямар их баярлаж байсныг хэн ч төсөөлөхгүй дээ. Бид хоёр тэр үед гадуур салхилж байсан юм. Би бүр чихэндээ ч итгэхгүй дахиад хэл дээ гэж зөндөө гуйсан. Мэдээж бидний хайранд олон саад тулгарч байсан. Жил ирэх тусам асуудлууд ар араасаа хөвөрсөөр. Заримдаа анхны үе маань сэтгэл амар, сайхан байж дээ гэж бодогдоно. Гэхдээ л түүнийг гэх хайр маань хэзээд мөнх юм.
Нэг удаа тэр минь над руу удаан гэгч нь ширтээд “Гуйж байна” гэхэд нь яаж ч чадаагүй зөвшөөрсөн юмдаг. Гараад явсан хойгуур нь эрхгүй их ганцаардсан гээч. Аргаа бараад сүүлдээ хувцасыг нь угаагаад, хоолыг нь бэлдээд хүлээгээд л байлаа. Түүнд уурлахаасаа илүү санаа минь их зовсон. Ирэхээр чинь чамайг болгож өгнө дөө л гэж бодож байлаа. Гэтэл өнөөх тунгалаг нүд над руу гэмшингүйгээр ширтэх үед би бүр шалдаа бууж юун уурлах манатай хурдхан шиг л хоол цайг нь дөхүүлэх юм сан гэж бодож билээ. Түүний харц тийм хүчтэй бас тийм уяхан. Энэ харцтай учраад яг одоо арван жил болж байна. Гэсэн хэдий ч түүний харц ер өөрчлөгдөөгүй. Харин ч улам ухаалаг, няхуур болж байгаа юм шиг санагддаг.
Нэг удаа тэр надад уурлаад духаараа харах үед яг л зүрх зүсэгдэж байгаа юм шиг санагдсан гээч. Өнөөх хиргүй тунгалаг харц алга болчих вий, хорвоо дээр над руу хардаг байсан хамгийн хөөрхөн харц замхарчих вий гэсэндээ хамгийн их айж билээ.Заримдаа түүнийг тайван унтаж байх үед харах их сайхан байдаг юм. Өтгөн биш ч гэлээ урт сормуус нь үе үе хөдлөхөд эрхгүй инээчихдэг юм. Сормуусны будгаараа будчихвал муухан хүүхнээс царайлаг харагдах байх даа, эмэгтэй байсан бол ямар байх бол гэхчилэн түүнтэй холбоотой янз бүрийн зүйл ургуулан бодно. Ерөөс түүнтэй учирсан цагаас хойш л миний амьдралд түүнийг бодоогүй хором мөч бүхэн гэж үгүй. Гэтэл тэр залуу надад ямархан хайртайг би үл мэднэ. Мэдээж би хайртай гэдэгт нь эргэлздэггүй л дээ. Гэхдээ багахан айдас байдаг юм. Нас дээр гарах үед намайг орхиод явчихвал би яана аа гэж…Гэсэн хэдий ч тэр минь л аз жаргалтай байвал би хамаагүй ээ. Мэдээж өөрт нь үнэхээр хайртай сайн бүсгүй учирвал би яаж татгалзаж чадах билээ. Харин ч тэр бүсгүйнх нь хүндлэлийг хүлээхийн төлөө би хичээх болно. Түүний минь харцыг л жаргалтай, сэтгэлийг нь тайван байлгаж чадах бүсгүйд бол…
Үе үе “албан ажил”-аасаа оройтож ирэх үед нь үглэхгүй юм шүү гэж бодсон хэдий ч тэвчихгүй түүнийг уурлуулчихна. Энэ үед тэр өрөөнийхөө хаалгыг чанга гэгч нь саваад хэдэн цагаар ч хамаагүй суучихна. Шалтгаан нь найзуудтайгаа цагийг өнгөрөөсөн юм байх. Гэхдээ хэдхэн цагийн дараа өвөрт минь аль хэдийн ороод ирчихсэн эрхэлж гарна. Ийм болохоор л би түүнд дэндүү хайртай байдаг юм. Өөрийг нь сонсоход тэр их дуртай. Оройтож ирэх үед нь юу ч асуугаагүй байхад өөрөө л хамаг тайлангаа тавиад байдаг юм. Ямартай ч шалтаг нь шалтгаан болж чадахаар зүйл байдаг. Түүнийг би илүү мундаг болно гэдэгт үргэлж итгэдэг. Яагаад гэвэл тэр хайраар өлгийдүүлж өссөн болохоор. Намайг айлгаж, баярлуулж, уйлуулж, жаргалтай болгодог тэр л тунгалаг харцтай “залуу” баярын бялуун дээрх 11 лааг үлээх гэж байна. Хүслээ бодож байгаа хүүгийн харц мөрөөдлөөр дүүрэн байна. Ээж нь чамдаа хайртай.
Гитлер яагаад Еврейчүүдийг бүрэн устгахыг хүссэн бэ?
“Холокост” хэмээх нэр томъёог сонсож байгаагүй хүн бараг үгүй биз ээ. Энэ бол еврейчүүдийг үй олноор нь устгах геноцид буюу дэлхийн хоёрдугаар дайны үеийн хамгийн аймшигтай үйл явдал байсан юм. Тэгвэл үүний цаад шалтгаан юу байв?
Түүхчид Гитлерийг еврейчүүдийг үзэн яддаг байсан хоёр шалтгааныг нэрлэдэг. Магадгүй тэрбээр хүмүүсийг зүгээр л үзэн яддаг байсан байж мэднэ. Найз нөхдийнх нь хэлснээр ч Адольф багадаа түргэн тэсэрсэн ууртай, ямар ч шалтгаангүйгээр хэрүүл уруул, зодоон цохионд оролцдог байсан гэжээ. Мөн магадгүй Гитлерийн номондоо өгүүлсэн санал ч еврейчүүдийг хоморголон устгах зорилго нь байсан байж болзошгүй. Тэгвэл фюрер “Миний тэмцэл” номондоо еврейчүүдийг үзэн ядах ямар шалтгаануудыг дурдсан бэ?
1) Бохир заваан, эмх цэгцгүй, арчаагүй. Гитлер хар багаасаа л нямбай, цэвэрч нэгэн байсан бөгөөд өөрийнх нь үнэлэмжид нийцээгүй бүхэнд цухалддаг байжээ.
2) Ёс суртахууны бохирдолтой. Гитлер еврейчүүдийг судалж үзээд тэд нийгмийн янз бүрийн давхарга дахь бүхий л муу муухай зүйлд хутгалдан орсон гэсэн дүгнэлтэд хүрчээ.
3) Өвчин тараадаг. Цэвэрч бус, бохир заваан болохоор тэд өвдөх магадлал өндөр. Харин цэвэр аричуудад халдвар хэрэггүй.
4) Маш ухаантай ард түмэн. Еврейчүүдийн соргог, нарийн ухаан Гитлерийн үзэн ядах, бахархах сэтгэлийг зэрэг төрүүлж байжээ.
Эх сурвалж: zen.yandex.ru
Зурхайн 12 ордын бусдыг залхаадаг зан чанарууд
Биеийн жин амьдрах хугацаанд нөлөөлдгийг тогтоожээ
Таны 90 наслах эсэх нь биеийн жин болон өндрөөс тань хамааралтай гэвэл та итгэх үү? Мөн дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх нь ихээхэн ач холбогдолтой ажээ. Энэ тухай Их Британийн эрүүл мэндийн “BMJ” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд мэдээлэв.
Энэхүү судалгааны дүнд биеийн жин болон өндөр нь эмэгтэйчүүдийн хэд наслахыг тодорхойлоход илүү өндөр магадлалтайг тогтоосон байна. Судалгааг явуулсан эрдэмтдийн тогтоосноор, 90 насалсан эмэгтэйчүүдийг бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү өндөр бөгөөд 20 наснаасаа хойш бага жин нэмсэн байсан аж. Харин эрэгтэйчүүдийн хувьд ийм харилцан хамаарал ажиглагдаагүй байна. Гэсэн хэдий ч эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол дасгал хөдөлгөөн идэвхтэй хийдэг нь тогтоогджээ.
1986 онд судлаачид Норвегийн 55-69 настай 7000 гаруй эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс өндөр, одоогийн жин болон 20 настай үеийн жингийн талаар асуусан байна. Мөн нохойгоо салхилуулах, цэцэрлэгээр зугаалах, гэр орноо тохинуулах, ажил руугаа алхах эсвэл дугуй унах болон спортын ямар нэг төрлөөр хичээллэдэг эсэхийг асуужээ.
Санал асуулгад оролцсон 7807 хүнээс 433 эрэгтэй, 944 эмэгтэй хүн 90 болон түүнээс дээш насалсан байна.
Эмэгтэйчүүдийн хувьд 20 настайгаасаа хойш бага жин нэмсэн хүмүүсийг хүнд жинтэй хүмүүстэй харьцуулахад урт насалсан нь тогтоогдсон байна. Мөн биеийн өндөр чухал ач холбогдолтой бөгөөд ойролцоогоор 1.75 метр өндөртэй хүмүүс 1.6 метр хүмүүстэй харьцуулахад илүү урт насалсан байжээ.
Эрэгтэйчүүдийн биеийн өндөр болон жинг настай харьцуулахад ямар нэг тодорхой үр дүн ажиглагдаагүй хэдий ч өдөрт 90-ээс дээш минут дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүсийн 39 хувь нь, өдөрт 30-аас доош минут дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүсийн 5 хувь нь 90 болон түүнээс дээш насалсныг тогтоосон байна.
sosa.mn
Хаварт дурлах 36 шалтгаан
Жил бүр ирдэг ч, яг энэ л хавар анх удаа ирж, яг ийм л хаврыг хэдэн арван жил хүлээсэн юм шиг санагдана. Хаврын 36 сайхныг жагсааж байна.
1. Моддын мөчир гөлөглөх.
2. Мөхөөлдөсний явуулын цехүүд.
3. Хүрмээ задгайлаад явахад яг тохирсон цаг агаар.
4. Сакура цэцгийн ягаарсан бут.
5. Шинэхэн шүүслэг жимснүүд.
6. Хээтэй ороолт, нимгэн алчуураа салхинд хийсгэж алхах.
7. Анхны бороо…
8. Баллерина гутлаа нүцгэн хөлөн дээрээ шууд углаад гарах.
9. Өглөө нүүрэн дээр нар тусч сэрээх.
10. Жимсэн улаан уруул, улаан хумс.
11. Нүүрэндээ гэрэлтүүлэгч боронз /bronzer/ түрхэх.
12. Нарны шил.
13. Торон цамц, шиффон бошинз.
14. Усанд оронгуутаа нойтон үстэй гадагш гарах.
15. Нүүрээ илүү хөнгөн будаж эхлэх.
16. Бас илүү хөнгөн үнэртэй сүрчгээ түрхэж эхлэх.
17. Гудамжаар дүүрэн дурлалцаад удаагүй хосууд.
18. Онгод орох. Шүлэг зохиомоор, зураг зурмаар…
19. Оройн 7 цагт гарсан ч яг хэвээрээ ээх нар.
20. Цонхоо онгойлгож өрөөндөө сэвшээ салхийг оруулах.
21. Салхивчаар сонсогдох шувуудын жиргээ.
22. Нар луу улам бүр тэмүүлэх тасалгааны цэцгүүд.
23. Хүйтэн тараг.
24. Гэрийнхээ тагтан дээр зогсонгоо, доогуур холхих хүмүүсийг ажиглан юм бодох.
25. Гадаа зардаг шорлог.
26. Шинэ итгэл найдвар, шинэ мөрөөдөл.
27. Гадаа тоглох хүүхдүүдийн шуугиан.
28. Сургуулиудын урдах талбайд хөл бөмбөг, сагс тоглох залуус.
29. Хайлж байгаа цасны үнэр.
30. Хагарч буй голын мөс.
31. Шив шинэхэн ногоон өнгө…хаа сайгүй.
32. Ажилдаа дугуйгаар явах.
33. Өглөө эрт гүйх.
34. Цайралттай жийнс.
35. Гадаа ном унших.
36. Хаашаа ч юм гараад гүймээр, гэгэлзсэн сэтгэл.
Дуртай өнгөөр тань таныг шинжихүй
Хvн аль нэг өнгийг хvлээн авах нь тvvний сэтгэл санаатай нягт холбоотой нь сонин vзэгдэл юм. Хэргийн гол нь ямар өнгө бидний сэтгэлд илvv таатайд бус бид ямар өнгө ялгаруулдаг вэ гэдэгт байгаа юм. Эрдэмтэд аль хэдийн бvх амьд амьтад гэрэлтдэг, тvvнийг нь цахилгаан соронзон талбайд харж болдийг нээжээ. Тэр дундаа хvмvvс биеийн болон сэтгэл санааны байдлаасаа болж янз бvрийн цахилгаан соронзон цацруулалт гаргадгийг судалж тогтоосон байна.
1.Цэнхэр өнгө
Цэнхэр өнгө vнэнч шударга, уяхан сэтгэлтэй хvмvvсийн шинж. Хэрэв тэд дээр нь боловсролтой, ухаалаг бол цэнхэр өнгө нь ногоонтой хамт, эсвэл дээр нь ногоон туяа цацран харагддаг байна.
2.Улаан
Хэтэрхий их сэтгэлийн зовиуртай, бодлогошронгvй хvн гvн улаан өнгө цацраах ба энэ нь оюуны хөдөлмөртэй холбоотой бол гэрэлт улаан-цэнхэр өнгөтэй хослоно.
3. Ягаан өнгө
Хэний ч төлөө юугаа ч хайрладаггvй, хэт баяр баясгалантай хvмvvсийн цацруулах өнгө ягаан улаан эсвэл цайвар ягаан хөхдvv байдаг байна.
4.Бүдэг Цэнхэр
Хvн төрөлхтөн бvр эрт дээр vеэс өнгөнд билэг тэмдгийн утга санааг өгч байжээ. Аль ч шашны бурхад ихэвчлэн цэнхэр өнгөтэй дvрслэгдсэн байдгийг судлаачид ажиглажээ. Орчин vеийн био энерги судлаачид ч цэнхэр өнгө сэтгэл санааг өргөж, уйтгар гунигийг арилган, тайвшруулж, тэр ч байтугай өвчинг намдаагч, биеийн халуун, цусны даралт багасгадаг болохыг баталдаг. Бас өргөн уудам ба сэрvvнийг мэдрэх боломж олгоно. Цэнхэр өнгө бас тэвчээр хатуужлын өнгө. Эмэгтэйчvvд ихэвчлэн цэнхэр, хөх өнгө илvv цацраана.
5. Тод Улаан
Улаан өнгө хараад цухалддаг хvмvvс голдуу ганцаардмал байх дуртай хvмvvс. Улаан өнгө нvдний хувьд хамгийн ядаргаатай төдийгvй оюун санааны системийг цочрооно. Энэ өнгө агшин зуур хvний анхаарал татах боловч маш тvргэн сонирхол бууруулна.
Ягаан өнгө зөөлөн уяхан сэтгэлтэй хvмvvсийнх. Гэвч ажил хэрэгч, хэт практик хvмvvст төдий л таалагдахгvй.
6. Ногоон
Ногоон өнгө тайвшруулагч өнгө агаад тvvнд дуртай хvмvvс өөрийгөө харуулах, өөртөө итгэлтэй байхад тэмvvлэх бөгөөд энэ нь тэдний амьдралд амин чухал зvйл юм. Ногоон өнгөнд дургvй хvн, би ахуйн асуудлууд, хувь тавилангийн эргэлтээс хэтэрхий их байгаад байгаа юм биш биз гэж бодоход гэмгvй.
7. Хөх Өнгө
Хөх өнгө хvний сэтгэлийн тайвшралтыг мөн илэрхийлэх ба орчин тойрны vймээн, бужигнааныг ч анзаарахгvй байж чаддаг. Энэ өнгөнд дуртай хvмvvс даруухан, харин өөртөө жаахан итгэл муутай улс. Хөх өнгө нvдэнд сайн, тvгшvvр арилган, зvрхний цохилтонд сайнаар нөлөөлнө.
8. Шар
Шар өнгө амьдралын баяр баясгалантай, ухаалаг хvмvvсийнх. Энэ өнгөнд сониуч, олон нийтэч, ямар ч нөхцөл байдалд зохицож чаддаг хvмvvс дуртай. Харин гутрангvй, ганцаардмал, зожиг хvнийг цухалдуулдаг байна. Шар өнгө мэдрэлийн системийг бэхжvvлэн, бадрангvй сэтгэлийг хөгжөөнө.
9. Улбар Шар
Улбар шар өнгө нарийн зөн мэдрэхvйтэй, мөрөөдөгч хvмvvсийнх ажээ. Гэхдээ амжилтанд хvрэх гэсэн эрмэлзэл нь голдуу vр дvнгvй болдог.
10.Чернилэн ягаан өнгө
Чернилэн ягаан өнгө тун нууцлаг өнгө. Сэтгэлийн их хөдлөлтэй, мэдрэмтгий, ажил хэрэгч хvмvvс энэ өнгөнд дуртай гэнэ. Ид шидэнд итгэдэг хvмvvс голцуу энэ өнгийг эрхэмлэнэ.
11. Хүрэн Өнгө
Хvрэн өнгө сэтгэл хангалуун бус, тvгшvvртэйг илтгэнэ. Өөрийнхөө зовиур, сэтгэлийг тvгшvvрээ дотроо нуусан хvмvvс энэ өнгөнд дуртай ажээ. Ер нь хvрэн өнгийг дотроо тvрэмгийллээ нуусан, сэтгэлийн их хямралтай хvн цацраадаг гэнэ.
12. Саарал Өнгө
Саарал өнгийг идэвхгvй өнгө гэж vздэг ба голдуу өөртөө итгэл муутай, шийдвэр гаргаж чаддаггvй, хэт сэжиг-лэмтгий, хартай, болгоомжтой хvмvvсийн өнгө гэж vзнэ. Хөнгөндvv, тэвчээр хатуужил муутай хvмvvс энэ өнгөнд дургvй ажээ.
13.Хар Өнгө
Хар өнгө өөртөө итгэлгvй, амьдралыг бараанаар хvлээн авдаг, нэг их аз жаргалгvй хvмvvсийнх. Цагаан өнгө Гэвч бидний цацраадаг өнгө, дурладаг өнгөнvvд маань сэтгэл санаа, биеийн байдал, цаг агаараас хvртэл хамаардаг ажээ. Нас ахих тусам бас өөрчлөгддөг гэнэ. Мөн бидний зан төрх, жилийн улирал, цаг vеийн хувцасны маяг хvртэл нөлөөлнө.
ОРД ОРДНЫ БҮСГҮЙЧҮҮДИЙН ОНЦЛОГ ЗАН ЧАНАР
Хонины ордны эмэгтэй
Хонины ордны эмэгтэй ертөнц өөрийг нь сарнайгаар чимэглэсэн дурангаар ажиж буй мэтээр төсөөлдөг. Хүн болгон түүний талаар зөвхөн сайн зүйл ярьж байгаа гэж бат итгэдэг ч заримдаа тийм биш гэдгийг олж мэдээд маш их эмзэглэдэг байна. Маш өөдрөг үзэлтэй учраас түүний амьдралын зам нь тааламжтай байх болно гэж итгэх бөгөөд түүндээ системтэй хүрэхийг хичээдэг. Хайр сэтгэлийг хүсээд, хайгаад шаналаад байдаггүй. Тохирох залуу олдохгүй бол ажлаар өөрийгөө дардаг. Хүнд сайн болвол үнэн сэтгэлээсээ хүчтэй сайн болно. Хожигдох дүргүй бардам учраас таны араас гүйж уйлах нь юу л бол. Нэг дутагдал нь өмнөх бүтэлгүйтэл шаналалаасаа болоод дараа нь өөдрөгөөр дурлаж чадахгүй аймхай, болгоомжтой болдог. Зарим нэг нь өөрт нь л сайн бол болоо гэсэн шиг хямд хоол сонгох нь элбэг.
Гаднаа их зантай, зоригтой мөртлөө дотроо зөөлөн бас өөрийгөө түрүүлж нээх, түрүүлж хөдлөхөөс айдаг. Ихэнх нь нарийхан гонзгой нүүрний хэлбэр, өндөр шанаа, бага зэрэг мурийсан хөмсөг, нимгэн уруул, зоригтой тайван харцтай бөгөөд төрөл бүрийн төвөгтэй зан авир гаргадаг. Тархи нь яг л хурдтай CPU шиг сэтгэнэ, бүх зүйлийг тогтооно, хурдан суралцана. Мөн асуудал үүсэхэд чадварлаг шийддэг. Ажил хэрэг үүрэг даалгаврын хувьд үнэхээр сайн гүйцэтгэгч. Харин өөрийгөө илэрхийлж өөдөө гарах сүүхээ ухаан дутмаг. Ямар нэгэн зүйл хийхээр шийдсэн бол юу ч тэднийг зогсоож чадахгүй. Энэ ордны эмэгтэйчүүд хоорондоо тэс өөр байдаг. Зарим нэг нь металл хөгжим сонсдог гаж талдаа, зарим нь даруухаан ноомой ажил хэрэгч. Зарим нь бүх залуус өөрийг нь хүсдэг байгаасай гэж боддог байхад зарим нь нийгмээс ангид зожиг гэх мэт. Тэд ямар ч үед өөртөө итгэлтэй догь харагдаж чадна. Яг л язгууртны гэр бүлээс гаралтай мэт. Нэлээн амбицтай учраас ихэнх нь ямар нэгэн бүлгэмийн удирдагч, оюутны зөвлөлийн дарга байх нь элбэг. Тэд романтик бөгөөд гоо сайхны мэдрэмжтэй, ямар нэгэн тогтвортой бус харьцаа, баталгаагүй амьдрал тэднийх биш. Төлөвлөгөөнд нь аз сорилт, бүтэлгүйтэл байх ёсгүй. Хонины орд хэзээд уул өөд өгсөж байдаг учраас өндөрлөгөөс ч эхэлсэн дооороос ч эхэлсэн эцэст нь гарч чадах хамгийн өндөртөө хүрсэн байна. Хэрэв бүсгүй тань энэ ордных бол халамжтай бөгөөд сэтгэлийг нь ойлгож байгаарай. Тэд хүйтэн байж болох ч хэрэгтэй үед заавал тусална. Тэд зөрүүд ч чамайг тэвчээртэй сонсоно. Тэд хүлцэнгүй эелдэг мэт харагддаг ч нэг мэдэхэд чамайг атгасан байна.
Үхрийн ордны эмэгтэй
Туранхай, өндөр, алаг нүдтэй энэ бүсгүйчүүд нь ихэвчлэн дөрвөлжин нүүрний хэлбэртэй байдаг. Хүн бүртэй баясгалантай хөгжилтЭй харьцаж чаддаг ч яг сэтгэл доторхоо гүйцэт ойлгуулах чадвар муу. Үргэлж өөрчлөгддөг энэ бүсгүй нь сэтгэлээр унасан үедээ түүнийгээ гаднаа харуулахгүй нууж, урт хугацаанд бодож явдаг. Хэрэв үнэн сэтгэлээсээ таньд уурлавал танИЙг огт хөндлөнгийн танихгүй нэгэн адил зайгаа барих болно. Тэрээр тэвчээртэй ч гэлээ үргэлж шинэ содон зүйл хэрэгтэй. Удаан яриа, уйтгартай уулзалтанд дургүй. Мөнгө бол түүний хувьд хамгийн чухал зүйл биш. Харин сайхан амьдралын гол зэвсэг гэж үздэг. Гоё хувцастай болох, энгэсэгээ авахаас илүү ажлынхаа амжилтыг урдаа тавьдаг. Үргэлж хайр сэтгэл, зугаа цэнгэл бодож явдаг эмэгтэй биш. Хөдөлмөрлөх дуртай нэгэн. Хайрын тухай ярьдаггүй ч хайртай гэд*гээ өвөрмөц байдлаар мэдрүүлнэ. Хэрэв таньд хайртай болсон бол бусад эмэгтэйчүүдээс илүү нээлттэй байж чадна. Үүний зэрэгцээ мөн зайтай байж чаддаг. Түүнтэй зөв харьцаатай байхын тулд хангалттай орон зай, эрх чөлөөг нь өг. Хааяа найз нөхөдтэйгөө гарч зугаацахад нь бүү хоригло. Хэрэв та ингэж чадвал тэр танийг хайрлах болно. Маш ухаалаг эхнэр, олны дунд өөрийгөө зөв аваад явж чадна. Мөн хар багатай. Түүнийг хайрла Гэхдээ хэтэрхий их биш. Хааяа түүнтэй уулзахгүй хэдэн өдөр бай. Юу болохыг нь хараарай улам таныг хайрлаж татагдах болно. Ухаалаг хөгжилтэй бүсгүй мөн хүйтэн болон хувирч чадна. Загварын тал дээр өөрийн гэсэн хэв маягтай. Нэг өдөр даруухан хувцасласан бол маргааш нь гэнэт Ангараг гаригаас ирсэн мэт хувцаслаж чаддаг. Найз нөхдийг нь таалж өөрт нь орон зайг нь өгвөл таньтай маш сайхан харилцаатай байж чадна.
Ихрийн ордны эмэгтэй
Сайхан зүстэй мөн ухаалаг энэ бүсгүй нь маш сонирхолтой нэгэн. Тэрээр хурдан шаламгай бөгөөд нэг хэвийн байдалд дургүй. Мөн олон зүйлийг зэрэг, хурдан хийж чаддаг. Та түүнтэй болзох үед яг л нэгэн зэрэг олон төрлийн бүсгүйтэй байгаа мэт мэдрэмж төрнө. Түүнийг зөвхөн “Хайр” гэдэг үгээр тушиж чадахгүй. Мэдээж хайр бол чухал ч түүний амьдралын цор ганц утга учир биш. Та түүний холимог зан төрхөнд өөрийгөө нийцүүлэхэд бэлдээрэй. 2 минутын өмнө инээж байсан бүсгүй гэнэт дуугаа хурааж гуниглах. Нэг бол урьд шөнийн тавгүй зүүднээсээ болж өдөржин шаналах гэх мэт. Тэрээр мөрөөдөмтгий нэгэн. Мөн шинэ зүйлийг сурах хүсэл нь үргэлж оволзож байдаг. 2 хүн нэг хүний биед байгаа мэт зантай ч гэлээ хайр сэтгэлийн хувьд одтой улс.
Та түүний анхаарлыг татахын тулд байдаг бүх нөөцөө дайчлах хэрэг гарна. Таны сайхан зүйлсийг олж хараад дурлах үедээ сул талыг чинь мөн олж харсан байдаг. Олон холимог сэтгэл хөдлөлтэй ч таныг үүгээрээ залхаахгүй, мөн таньд анзаарагдахгүй дотроо хадгалж чадна. Таньтай бүхий л сэдвээр ярьж чадах бөгөөд үргэлж таныг дэмжиж, хамгийн аз жаргалтай хүн мэт санагдуулна.Үргэлж таны анхаарал халамжаар дутаж буй мэт байдаг ч ганцаараа даваж гарах зүйл дээр бат зогсож чадна. Таны сайн найз байж, бүхий л зүйл дээр адил эрч хүчтэй нэгдэж чадах бөгөөд таны сайн зөвлөгч мөн. Тэрээр эрчүүдийг өөртөө амархан дурлуулдаг нь түүний хувирамтгай зан, олон төрлийн сэтгэл хөдлөл нь эрчүүдэд татах хүч мэт үйлчилдэгт оршино. Ганц л үнэн хайр, жинхэнэ мөрөөдлийн залуугаа олохыг үргэлж хүснэ.
Тэрээр олон зүйлийг хүсэн хүлээдэг, бүүр дэндүү ихийг байж магад. Хэрэв та түүнээс салахаар болоход таныг маш хурдан мартаж чадна. Энэ нь төрөлхийн онцлогтойн холбоотой. Энэ ордны бүсгүйчүүд бусад ордныхоос илүүгээр эрчүүдийн зүрхийг шархлуулсан байдаг. Учир нь тэд хэт мөрөөдөмтгий үргэлж гялалзсан хуягтай ханхүүгээ ирэхийг хүлээдэг учираас тэр. Тиймээс тэдний хайр сэтгэлийн амьдрал нэг бол төгс , нэг бол замбараагүй байдаг.Өнөөдөр бодож сэтгэж буй зүйлс нь маргааш өөрчлөгдөж мэдэх л улс. Шаргуй ажилласаныхаа дараа удаан хугацаагаар амарна. Мөн нэг хэвийн орчноосоо амархан уйдах залхах магадлалтай. Хэрэв та түүний эдгээр зан чанарыг нь ойлгож чадваас тэр үргэлж таныг дэмжиж, таны талд зогсох болно. Сайхан мөрөөдөлдөө хүрэхэд нь үргэлж мөр зэрэгцэн явах хайртай хүн нь болоорой.
Мэлхийн ордны эмэгтэй
Хэрэв тэд хүнд хайртай болвол хоёр янзаар аашилна. Нэг нь хажууд тань байхдаа маш ичимхий эелдэг байх бөгөөд нөгөөх нь таньтай хамт байж болох бүхий л боломжийг ашиглан өөртэйгөө нааж орхидог. Хэрэв таньд тэр таалагддаг бол тааламжтай байх ба та түүнд дургуй бол энэ нь таньд ядаргаатай санагдана. Гэхдээ түүний араар муу хэлж цуурхал битгий тараагаарай. Мэдэх юм бол тэр маш ихээр гомдоно. Ер нь бол нэлээн ичимхийдээ орно. Гэхдээ ямар нэгэн бусад ордны нөлөөнд удаан байсан бол энэ зан нь алга болсон байж болно. Тэд зоригтой авхаалжтай биш учраас та түрүүлж түүнд сэтгэлээ илчлэх хэрэгтэй.
Тэд хөгжмийн аяны нот үргэлж өөрчлөгддөг шиг сэтгэл санаа нь хором бүр өөрчлөгдөнө. Саяхан л инээж байсан хүн хэсэг хугацааны дараа гуниж шаналж байдаг. Бусад хүмүүс үүнийг нь хэт сэтгэлийн хөдөлгөөнтэй, эмзэг гэж ойлгоно. Тэд сэтгэлээр унасан үедээ гадуур гарч мөнгө үрэх дуртай. Тэд мөнгийг баяр баясгалан гэж төсөөлдөг. Гэхдээ хүч чадал, эрх мэдлийг гол зорилгоо болгодоггүй. Тэд таныг мөнгөгүй ядуу гэж голохгүй. Харин таныг мөнгө олох болон хэмнэхэд тань тусална. Тэд айхтар, хийсвэр хүмүүс биш заримдаа таньд хэрэгцээгүй үнэтэй бэлэг битгий ав гэж хэлж магадгүй. Таныг л бодсондоо тэгэж байгаа, эмзэглэх хэрэггүй. Намуухан бөгөөд удаан алхах тэд дуртай. Мэлхийн ордныхон сарны нөлөөнд автдаг. Тиймээс сарны гэрэл дор тэдний бусдыг татах увидас нь ихэснэ. Тэднийг тогтмол байнга шаналгаж айлгаж байдаг хэдэн зүйлс бий. Жишээ нь: Хангалттай ухаантай байж чадсангүй, хангалттай сайхан харагдсангүй гээд л. Өдөрт дор хаяж сэтгэл санаа нь 4 удаа хувьсана.
Тэд новш цуглуулах нь элбэг. Бүх зүйл хэрэгтэй, ахиж ашиглаж болно гэж итгэдэг. Хамгийн сайхан чанар нь тэд хайртай хүнийхээ төлөө бүхнийг золиослоход бэлэн. Үүнд хязгаар гэж үгүй, итгэлтэй байж болно. Хэзээ ч тэднийг хэцүү үед нь бүү орхиж яв. Тэд мартахгүй санах болно. Тэд сул дорой юм шиг харагдаж магадгүй гэхдээ тийм биш. Таньтай маргалдаад уйлж хоцроод чамайг явангуут юу ч болоогүй юм шиг нулимсаа арчин амьдрах болно. Мэлхийн ордны бүсгүй хүүхдүүдийн чинь ээж болвол та санаа амарч болно. Тэд хүүхдээ маш сайн асрах болно. Харин ээж тань бол чамайг хашраана. Гэхдээ халамжтай сайн ээж байх болно. Тэдэнтэй маргалдаад битгий удаан хүлээлгээрэй. Хэсэг хугацаанд таныг хүлээсээр байх боловч тийм ч удаан биш. Иймэрхүү ааш гарган сорих нь дэмий. Тэднийг хоёр зүйл жаргалтай болгоно. Үүнд: “Ажил” болон “Хайр”. Тоостой ядуу гэрт амьдарч чадах ч, хайр сэтгэл үгүй бол тэд орхин явна.
Арслангийн ордны эмэгтэй
Олноос онцгой харагдах энэ бүсгүй нь яг л хатан шиг өөртөө итгэлтэйгээр бусдыг үл азааран алхална. Тэрээр өөрийнхөө хэв маягаар л хувцаслаж загвар хөөдөггүй, сонголтондоо итгэлтэй нэгэн. Хямдхан үй олноор нь худалдаалж байгаа хувцас битгий авч өгөөрэй тэр үзэн ядах болно. Мөн түүний өөртөө итгэлтэй байдалтай харшлах зүйлийг. Тэрээр өвөрмөц бөгөөд этгээд хувцас, хэрэглэлд дуртай. Бусдаас өөр байх нь түүний дуртай зүйл. Түүнийг илүү их мэдэхийн тулд жаахан хугацаа өгөөрэй. Учир нь тэр харьцаж буй хүмүүстэйгээ ялгавартай ханддаг. Нээлттэй ч гэлээ өөрт нь амархан ойртоход дургүй. Магтаалийн үгс бол түүнийг уургалах хамгийн гол түлхүүр. Гадна талдаа бусадтай инээмсгэлсэн эелдэг зөөлөн мэт харагддаг ч дотроо өөрийгөө би босс гэж итгэдэг. Бусдыг өөртөө татах увидастай эмэгтэй тиймээс амархан хоол гэж бүү санаарай.
Бардам зантай болохоор түүний өөртөө итгэлтэй байдлыг алдуулсан үйлдэл гаргаж болохгүй. Уурлахаараа хар шуурга шиг болдог ч төд удалгүй эрх муур шиг болон хувирна. Олон залуучууд араас нь гүйдэг ч хэрэв та баян айлын амжилттай яваа нэгэн бол нэг алхам урд байна гэж ойлго. Хэрэв та түүнтэй болзохыг хүсэж байгаа бол хэтэвчээ хоослоход бэлдээрэй. Анхны болзоондоо хямдхан цайны газар биш хамгийн сайн зоогийн газар ороорой. Тэрээр их өгөөмөр нэгэн учраас таны өгсөн бэлэгнээс үнэтэй бэлэг бэлэглэх юм бол битгий гайхаарай. Хямд хоол, хямд бэлэг байж болохгүй. Та хэрэв мөнгөгүй шалдан банди бол ядаж гараараа уралсан, бүтээлч, цаг орсон бэлэг өгөөрэй. Харамч зан гаргахгүй сэтгэлээрээ баян бол тэр баярлана.
Охины ордны эмэгтэй
Тэд төгс зүйл гэж байхгүйг мэдэх ч боломжоороо “Cупер бүсгүй” байхын тулд боломжтой бүх зүйлийг хийдэг . Өөртөө итгэлтэй өөрийгөө маш их хүндэлдэг хүмүүс. Тэд газартай ойр хүмүүс учир мөрөөдлийн аз жаргал руу үхэн хатан тэмүүлээд байдаггүй, зүгээр л тохиромжтой, тааламжтай тайван зүйлсээс л аз жаргалыг мэдэрнэ. Хувирамтгай биш учир бодсон зүйлээсээ хазайдаггүй. Гаднах төрхийн нийтлэг шинж нь гэвэл: Нүүрний бүтэц өндгөн хэлбэртэй, өндөр дугуй духтай. Хэзээ яаж хувцаслахаа сайн мэддэг.
Тэд хэзээ ч түр зуурын харьцаа нэг бол хоёрдогч байхыг хүсэхгүй. Ухаантай бөгөөд өөртэй нь зохицдог залууг сонгох бөгөөд баян мөртлөө тэнэг бол таньд боломж байхгүй гэсэн үг. Тэд өө сэв, хүний дутагдлыг рентген шиг нэвт харах боловч таныг тэр чигээр нь хүлээн авч чадна. Заримдаа шүүмжлэлийн хатан хаан шиг аашилдаг нь эргэн тойрныхоо зэвүүг хүргэдэг. Хүний алдаа дутагдлыг хэлж, шүүмжилж хатуу байх нь тийм ч таатай биш учир хайртай хүмүүсээ гомдоох хэрэггүй. Тэд өөрийнхөө болон бусдын талаарх бүх зүйлийг сайн тогтоодог бөгөөд хүний нууцыг маш сайн хадгалдаг учир түүнд итгэж болно. Тэд тусархуу, халамжтай, биеэ даасан итгэлтэй найз. Та хэрэв анзаарвал тэд нүүрний саван сонгохдоо өөрийнхөө арьсанд тохирсныг сонгоно, энгийн жижиг зүйлд маш их цаг зарна, магадгүй таньд оймс худалдаж авахдаа бүтэн цаг ч болж мэднэ. Энэ шилэмтгий занг нь шүүмжлэх хэрэггүй, тэдний онцлог. Тэд мөнгө болон бичил зүйлст маш тооцоотой хандана. Жишээ нь: Агаар мах бодитой хүн хараад яасан дэмий юманд цаг зардаг юм бэ гэж харах боловч сүүлдээ жижиг зүйлс ямар том нөлөөтэй байдгийг ойлгоод тэднийг биширдэг.
Тэд эелдэг ч уурлахаараа маш хүчтэй тэвчихийн аргагүй үг хэлж магадгүй. Гэвч маргааш уур нь гарвал хэлснээ мартаад өмнөх шигээ байна. Түүнийг уурлуулсан бол бэлэг болон нялуун үгсээр аргадаж болно. Уучлал гуйхдаа шулуун бөгөөд түргэн зоригтойгоор гуйх хэрэгтэй, тэгэхгүй тойруулаад удаагаад байвал зэвүү нь хүрнэ шүү. Түүнтэй хошигнохдоо болгоомжтой байх хэрэгтэй, маш эмзэг тул заримдаа ойлгохгүй. Яагаад гэвэл тэд алиалагч шиг инээдтэй харагдахыг хүсдэггүй. Тэд ямар нэгэн зүйлд хүрэхийг хатуу шийдсэн бол бага багаар маш болгоомжтой системтэй, нарийн төлөвлөгөөний дагуу байж заавал санасандаа хүрнэ. Хайр сэтгэлд ч тэр аль болох сэтгэл хөдлөлөө хянахыг хичээж таныг мэдээгүй байхад байлдан дагуулсан байх болно. Тэдэнтэй уулзаж эхэлсэн бол хамт байхдаа өөрөөс нь илүү сайхан бүсгүйчүүд рүү харц битгий унагаарай! Хартай. Ер нь бол ичимхий талдаа учраас хэт олон хүн цугласан газар эхэндээ болзох хэрэггүй . Уулзаж эхлээд л таны үс, гутал, хувцсыг шүүмжилж эхэлнэ. Та хайртай бол аль болох төгс цэвэрхэн байхыг хичээх хэрэгтэй. Тэд эхэндээ хатуу, хэцүү мэт харагдах боловч яг сайн ойлговол хүүхэд шиг гэнэн, эмзэг, өгөөмөр сайхан сэтгэлтэй эмэгтэйчүүд байдаг.
Жинлүүрийн ордны эмэгтэй
Энэ ордны эмэгтэйчүүдийг хайрын бурхан Венера гариг ивээжээ. Тэд бусдыг татах гэрэл цацрам увидастай. Ихэнх нь дугуй, зуйван нүүрний хэлбэртэй, сайхан биеийн галбиртай байдаг. Мөн торгон зөөлөн арьстай бөгөөд арьсаа цэвэрхэн сайхан байлгахын тулд цаг их зардаг. Арьс нь косметик будалтнаас амархан харшилдаг учраас аль болох нүүрээ будахаас зайлсхийдэг. Тэд арьсаа арчилж үрчлээнээс хамгаалах нь тэдний хобби. Ихэнх нь наснаасаа залуу харагддаг. Тэд эмэгтэйчүүд эрчүүдээс юугаараа ч дутахгүй гэж үздэг учраас заримдаа тархи нь чамаас хурдан ажилладаг. Гэвч тэд хэн нэгнийг дийлж дээр нь гарч онгирох дургүй. Зарим тоглоомон дээр албаар ч бууж өгнө. Юу хүсээд байгаагаа мэдэхгүй хэрнээ бага зэрэг сээтэгнүүр. Гэхдээ шалиг биш үнэнч шударга эмэгтэйчүүд. Юу хийх ёстой, юу хийх ёсгүйгээ мэдэхгүй эргэлзэж орхидог.
Тэд яаж хувцаслах, яаж хувцсаа зохицуулах байгалийн чадвартай. Ямар ч мэтгэлзээнд хэдэн цагаар ч хамаагүй мэтгэлзэж чадна. Эцэст нь заавал дийлнэ. Тийм ч чухал биш мэтгэлзээнд бууж өгөөд чамайг ялсандаа баярлаад инээхийг тань харж баясдаг. Дутагдалтай тал нь эргэн тойрон ойр дотныхоо хүмүүсийн юу мэдэрч байгаа, юу бодож байгааг хэт их мэдэрч харьцдаг учраас энэ нь их дарамт болдог. Тэд бүхий л хүмүүсийг жаргалтай байгаасай гэж хичээдгээсээ болоод өөрийнхөө хувийн аз жаргалыг умартана. Заримдаа зүгээр л бусдыг мартах хэрэгтэй. Тэд сайн улс төрч, багийн удирдагч, хэрэглэгчтэй харьцах чадвартай. Хүмүүстэй холбоотой бүхий л зүйлд мэдрэмжтэй. Хүмүүсийг өөрчлөхдөө маш чадварлаг. Тэд өөрсдөө л өөрчлөгдлөө гэж бодох ч жинлүүрийн эмэгтэй нөлөөлсөн байдаг. Эмэгтэй жинлүүртэй хамт байх давуу талуудын нэг бол тэд хэзээ ч чиний хувийн асуудалд хошуу дүрэхгүй, мөн чамайг найзуудын тань болон олон хүмүүсийн дэргэд эвгүй байдалд оруулахгүй. Хэрэв та эдгээр эмэгтэйг айлгах, дарамтандаа байлгаж чадна гэвэл эндүүрч байна. Тэд нялх хүүхдийн гэнэн харцаар ширтэн таныг ганц хоёр шалихгүй покерийн модон дээр хожихыг зөвшөөрөх ч тэд таныг давруулалгүй хожиж орхино. Дутагдалтай тал нь амархан уйдаж, орчны дарамтыг хэт их мэдэрч, шалихгүй зүйл дээр бодлоосоо няцаж хулчгар зан гаргадаг. Хэрэв та энэ ордны бүсгүйд дурласан бол найзуудаар нь юм уу, энгийн харьцаагаар яаралгүй эхэлж, дараа нь бага багаар өөрийгөө шударга эелдэг жинхэнэ жентелмен гэдгээ харуулах хэрэгтэй.
Хилэнцийн ордны эмэгтэй
Тэдний баярлаж байгаа, уурлаж байгааг гаднаас нь хараад мэдэж болно. Сэтгэл хөдлөлөө үргэлж нүүрэн дээрээ ил гаргадаг бүсгүйчүүд. Таньд учирлаж тайлбарлахаасаа илүү сэтгэл хөдлөлөө өөрийн жүжиглэлтээрээ илэрхийлдэг. Өөртөө итгэлтэй, зоригтой, гүндээ өөрөөрөө бахархдаг. Хилэнцийн эмэгтэйчүүд цаанаа л нэг сонирхолтой, далдын нууцлаг зан чанартай. Энэ нь ямар ч эрэгтэйг өөртөө татах чадвартай далд увидас, мансууруулах бодис шиг нэг тийм зүйл байдаг байна. Гэнэн жаахан хүүхэд шиг ааш, инээмсэглэсэн төрхний цаана бусдыг ховсдох, мунхруулах, нөлөөндөө байлгах дур хүсэл оршдог. Гэвч энэ нь тэдний нууц. Тэд жинхэнэ сэтгэл хөдлөлөө нууцгаадаг. Тэдний хийж буй бүх зүйл нь сайхан харагдах бөгөөд эмэгтэй хүний 33 мэх бүгд тэдэнд байдаг.
Олон эрчүүд хилэнцийг өөрсдийнхөөр нь байх болно гэж андуурдаг. Тэд жирийн нэгэн гэрийн эзэгтэй байх нь тэдэнд уйтгартай санагддаг. Эрх чөлөөтэй, дураараа байх дуртай. Та тэдэнд өөрөөрөө байх боломж олгох тусам таныг хаяж явалгүй улам их хайрлана. Тэд эрэгтэй хүнийг мэдээгүй байхад нь аль хэдийн ховсдсон байдаг. Тэд таны бүсгүйчүүдийг уяраадаг уран үгсэнд тань хууртахгүй. Таны юу бодож байгаа, юу хэлэх гэж байгааг нүд рүү тань хараад л шууд мэднэ. Тэдэнд худлаа хэлэх маш хэцүү, тэд яг л нарийн гярхай мөрдөгч шиг л. Тэд хүссэн зүйлээ авахын тулд бүгдийг хийдэг. Хэрэв үнэхээр хүнд сайн болвол зөв буруу, нас зяндаа гээд юу ч саад болохгүй. Бусад хүмүүсийн юу хэлэх тэдэнд хамаагүй, бүр олон хүмүүсийн өмнө гарыг тань атгаж, үнсэх бол юу ч биш. Найзуудынхаа найз залуучуудтай ихэвчлэн харьцуулдаг учраас хайртай залуу нь царайлаг, чийрэг байх нь элбэг. Тэд “Миа” гэсэн үгэнд дургуй. Өндөр цалинтай жолоочоос илүү хямдхан цалинтай менежерийг илүүд үзнэ. Уурыг нь хүргэвэл гартаа байгаа юмаа шидэлж орхино. Нэг бол аймар муухай хашгирч газар дэвсэлнэ. Түргэн ааштай ч сайн тал нь гэвэл сэтгэлээрээ, нэг хүнд сайн болбол маш үнэнч бүх сэтгэл зүрхээ зориулна. Хэрэв та түүнтэй хүйтэн дайн эхлүүлбэл гомдоосны чинь шанг 2-3 дахин үржүүлнэ. Эсрэгээрээ та түүнд сэтгэл гарган баярлуувал эргээгээд үржигдэж ирнэ. Өс санамтгай, гэхдээ үнэхээр уучлал гуйгаад ирвэл уучлахад бэлэн шударга эмэгтэйчүүд. Хэрэв бүх зүйл амархан бүтчихвэл уйдах учир хэт амархан сэтгэлээ илчилж болохгүй. Тэгвэл тэдэнд сонирхолгүй байх болно. Болзохдоо заавал 5-10 минутын өмнө очиж аваарай. Жижиг зүйлс дээр дургүйг нь битгий хүргээгэй.
Нумын ордны эмэгтэй
Нуруулаг намбалаг энэ бүсгүй яг л загвар өмсөгч шиг бахархалтай алахна. Тэрээр makup сайн хийж өөрийн гоо сайхнаа чимэх чадвартай. Амьдралыг өөдрөгөөр хардаг учир үргэлж л жаргалтай харагдана. Өөртөө итгэлтэй учир өөрийн хэв маягтаа үнэнч. Загвар хөөцөлдөггүй. Энгийн болон орчин үеийн хэв маягтай хувцасыг илүүд үздэг. Тэрээр нээлттэй бүсгүй ч заримдаа бүүр чалчаа болно. Тэрээр таны сонсохыг хүсэхгүй зүйлийг гэнэт хэлэх боловч мөн сайхан үгсийг зэрэгцүүлэн хэлдэг. Жишээ нь “Чи их мөнгө олох хэрэгтэй, тэгвэл бид илүү тансаг зүйл авч чадна шүү дээ. Заза мөнгө хэт бодоод байвал шуналтай болох байх. Байгаа энэ амьдрал маань сайхан шүү дээ тиймээ” гэх мэт. Гэртээ тушигдаад байх эмэгтэй биш тэр бол эрх чөлөөг илүүд үздэг.
Хайр халамжинд дуртай ч өөрийг нь удирдахад дургүй. Тэрээр сул дорой эр хүнд дургүй. Хэрэв таныг хүндэлдэг бол үгийг тань анхааралтай сонсоно. Өөрөөрөө байх дуртай. Мөн залуугаа ч өөрөөрөө байгаасай гэж хүсдэг. Бүсгүйчүүд шиг “Би юу бодож байна гээч” , “Намайг ойлгохгүй байна уу” гэх мэт үгсийг хэрэглэхгүй шууд л эрэгтэй хүн шиг бодсноо хэлэх болно. Энэ ааш занг нь ойлгож чадахгүй бол та хоёрын харьцаа бүтэхгүй л болов уу. Тэрээр эв хавгүй, эрээ цээргүй байж магад. Энэ нь өхөөрдөм мэт зарим эрчүүдэд санагдах ч зарим нэг нь үүнийг тэвчилгүй бухимддаг. Тэрээр сайн хувцас, сайн хоол, сайн эд танихдаа мэдрэмжтэй. Мөнгийг олох ямар хэцүү гэдгийг огт мэддэгүй мэт үрэлгэн загнадаг. Хэрэв та түүнд мөнгөө хадгалуулахаар болвол сайн л бодож үзээрэй. Таныг өөрт нь сайн гэдгийг мэдвэл тэрээр хэтрүүлэн алсыг харж урдчилан шаналан зайгаа бариж магадгүй. Учир нь хэт эрт эрх чөлөөгөө алдах нь, хүнтэй суух нь гэх мэтийн хэрэггүй зүйлс ургуулан бодож шанална. Эмэгтэй найзуудаас илүү эрэгтэй найзуудтай бөгөөд заримдаа тэдний нэг нь мэт авирлана. Харин нэг давуу тал нь бусад хүмүүс өөрийг нь юу гэх бол гэж санаа зовдоггүй. Хайр сэтгэлийн бүтэлгүйтлээс болж шаналдаг ч гэлээ ахиж дурлахаас айдаггүй. Мөн тэр хүссэн зүйлээ авахын тулд тойрон эргэлдэж, зориг гарган сэгтэлээ илчэлж чадахгүй учир та түүн дээр шууд очоод л бодсноо хэлээрэй. Тэгвэл таныг ихээр үнэлэх болно.
Матрын ордны эмэгтэй
Ихэвчлэн өндөр, туранхай, дуу цөөтэй эмэгтэйчүүд байдаг. Уурлахаараа маш дайчин болдог бөгөөд ихэнх нь эрчүүдээс дутахгүй бие даасан байдаг. Тэд бол ямар нэгэн арчилгаа шаарддаг ургамал биш харин өөрсдөө бие дааж өндөрлөг өөд тэмүүлдэг. Тэд өөрийнхөө сул дорой сэтгэл хөдлөлөө нуухыг хичээдэг. Мөн хүмүүсийг өөрчлөхийг хүсдэггүй харин байгаагаар нь хүлээж авдаг. Тэд дургүй хүнтэйгээ тэмцээд хэрэлдээд байдаггүй оронд нь тэдгээр хүмүүсээс бүрэн зайгаа авдаг. Тэд хйимэл цэцэг, шаазан зүйлд дургүй харин амьд цэцэг авах дуртай. Хэрэв та жинсэн өмдөө бүтэн сар угаалгүй өмсдөг бол тэр таньд тохирохгүй. Тэд байгалд болон аялгуут сайхан хөгжимд дуртай. Тэд Арслангийн орд болон Хумхын орд шиг атаархуу биш. Гэхдээ хязгаарыг битгий эвдээрэй, тэр тусмаа олон хүний нүдэн дээр эвгүй байдалд оруулж болохгүй. Тэд сайхан болон төгс хувцаслахыг хичээдэг тиймээс энэ тал дээр нь оролцох хэрэггүй. Та доктор ч байсан баклавр ч байсан хоосон боловсролыг тэд үнэлэхгүй, харин ухаантай хүнийг үнэлдэг. Хэрэв та сэтгэлд нь хүрэхээргүй бол таныг авч хэлэлцэхгүй.
Мөн тэд хоосон амлагч нарт дургүй. Хэрэв та ярихаас өөр зүйл хийдэггүй бол автобусандаа суугаад харисан нь дээр.Тэдэнд тэг ингэ гэж зааварлах хэрэггүй. Яагаад гэхээр тэд зөв байсан ч өөрсдийнхөө хүссэнийг л хийнэ. Нэлээн зөрүүд бас шартай, хүнд бууж өгөх дургүй нь дутагдал эсвэл давуу тал ч байх магадлалтай. Хэрэв гэр тань заваан бол битгий дагуулж очоорой, мөн болзоонд очихдоо цэвэрхэн хувцас, цэвэрхэн хумстай очихоо мартаж болохгүй. Тэд нэгэнт таньд хайртай болсон бол таныг хуурахгүй ба таныг хэзээ ч эвгүй байдал оруулахгүй. Үргэлж таны ажил амьдралд тусалж дэмжиж байх болно. Тэрээр хүнд туслах дуртай тиймээс ч өөрийг нь тус гуйхад нь туслахгүй бол сэтгэлээр маш унадаг. Зовлон бэрхшээл тохиолдвол тэвдүү байж болох ч хамгийн хатуужилтай, тэсвэр тэвчээртэй улс юм. Заримдаа хэт их тэвчээрээсээ болж шаналгаатай зүйлс болон дургүй хүмүүсээсээ хагацаж чадахгүй зууралддаг.Тэдний тал хувь нь сайн хань, сайн гэрийн эзэгтэй, сайн ээж болдог тул таны аав ээж танайд зочлохдоо сэтгэл хангалуун байх болно.
Хумхын ордны эмэгтэй
Хэрэв та энэ ордны эмэгтэйд дурласан бол сэтгэлээ маш сайхан зүйлд болон тааламжгүй зүйлст бэлдээрэй. Яагаад гэвэл энэ эмэгтэй өөрийн хувийн ажил амьдрал гээд маш завгүй улс. Амьдралдаа ямар ч залуугийн тусламжгүй биеэ даан авч явах чадвартай. Мөрөөдлийн залуу тэдэнд байдаг ч олдохгүй бол тэдэнд огт хамаагүй. Тэд эрэгтэй хүний чадах бүх зүйлийг хийж чадна гэж итгэдэг. Тэд бол удирдагч, жинхэнэ бие даасан хүмүүс. Өөртөө зориулан цаг гаргах дуртай. Тэд хэн нэгнийг тусламжийн гараа сунгахыг хүлээх нь утгагүй гэж үздэг учир бүгдийг өөрөө хийдэг. Яриасаг нээлттэй юм шиг харагдах ч үнэндээ доторх сэтгэл хөдлөлөө ил гаргахдаа асуудалтай. Тэдэнд догь мөртлөө заримдаа тэднийг үл тоосон хүйтэн өөртөө итгэлтэй залуус таалагддаг. Араас нь хэт гүйх хөөцөлдөх юм бол шууд л зугтана. Үнэнч. Гэхдээ бүх залуусын анхаарлыг өөртөө татах дуртай. Бусдаас гаж өөр зан ааштай бөгөөд өөрийн гэсэн бүхнийхээ төлөө тэмцэх чадвартай. Хэчнээн биеэ даасан мэт харагдавч ихэнхдээ гуниглаж, гүндээ маш их ганцаарддаг. Тиймээс бүх зүйлээ ярьдаг дотны найз нар тэдний хувьд маш чухал. Хэн нэгнээс салаад хэчнээн хэцүү байсан ч ямарч сэтгэл хөдлөл ил гаргахгүй. Удахгүй тэд хэвийн болж, ажил амьдралаа үргэлжлүүлнэ. Яагаад гэвэл тэд амьдралыг өөдрөгөөр харж, “Хайр” гэж үгэнд итгэдэг учраас.
Тэдэнд эмэгтэй найзаас илүү олон эрэгтэй найз байж магад. Тиймээс битгий хардаарай. Өөрсдөө бага зэрэг хартай ч, хартай залууст дургүй. Тэдний хамгий чухал зүйл бол “Эрх чөлөө”. Тиймээс үүнийг нь боож хаагдуулах хэрэггүй. Гэрлэснийхээ дараа ч тийм байх хэрэгтэй. Тэд чамд итгэдэггүй ч, өөрт нь итгээсэй гэж хүсдэг. Мөн шалихгүй маргаан дээр бууж өгч байгаарай. Тэд заавал өөрсдийнхан зөв байлгах дуртай. Тэд шулуун зантай учраас таньд дургүй болвол шууд л нүүрэн дээр чинь хэлнэ. Үүнийг тоглож байна гэж бодох хэрэггүй, салахдаа бэлд. Түүнээс ямар нэгэн зүйл нуух хэрэггүй. Мэдэх юм бол дургүй нь маш их хүрнэ шүү. Бас түүнтэй хамт ярьж хамт хөгжилдөөрэй. Тэд хэчнээн гаднаасаа хүйтэн ч бусад эмэгтэйчүүдийн адил уян зөөлөн нэгэн. Тэдэнтэй байхад хэзээ ч уйдахгүй. Хумхын ордэы эмэгтэйчүүд оюунлаг олон төрлийн чадвартай, олон янзын ажил хийж чаддаг. Хэрэв та “Ажил хэрэгч” завгүй эмэгтэйтэй хамт амьдарч чадна гэвэл бүх зүйл Ok. Ихэнх хүмүүс түүнийг эрэгтэйлэг гэж дүгнэх боловч амархан гомдоно, гутарна. Тиймээс түүнтэй сайхан харьцаарай. Хэрэв тэд таньд хайртай болвол та хэзээ ч уйдахгүй. Мөн танийг хуурахгүй. Бэлэг авч өгөхөөр бол орчин үеийн гар утас Mp3, дуртай ном болон мөнгөн эдлэл авч өгч болно.
Загасны ордны эмэгтэй
Загаснууд бодит байдлаас илүү мөрөөдлийн ертөнцдөө умбах дуртай. Хайр тэднийг мэдрэмтгий, эмзэг, сул дорой болгодог. Өөрт нь ямар ч хамаагүй зүйл дээр баярлаж гуниглаж чадна. Хайраас болоод гэнэт ичимхий болоход нь та гайхаж магадгүй. Бяцхан амьтадад хайртай, сургаж дасгахдаа ч сурамгай. Зургаадах мэдрэхүй нь байгалаасаа илүү учраас юу болохыг урьдчилан харах чадвартай. Гэлээ ч хайр сэтгэл дээр зөн совингоо дагах нь ховор. Өөртөө хувцас худалдан авах дуртай аятайхан өхөөрдөм хувцасладаг. Гоё арьстай, гар хөл нь жижигхэн, зөөлхөн байдаг. Сайн гутал авах дуртай, магадгүй цуглуулдаг ч байж мэдэх юм. Үнэхээр халуухан бүсгүй. Эр хүнийг захирах, нөлөөндөө байлгах өчүүхэн ч бодолгүй бөгөөд. Эрчүүдийг хүндэлдэг , асуудлыг тэд шийдэхдээ илүү гэж үздэг. Загасныхантай нйицэхэд амар. Өөртөө итгэлтэй энэ бүсгүй нь хамт байгаа хүмүүсээ жаргалтай байлгахыг хүснэ.
Эрчүүдийг хэрхэн урамшуулж, тайтгаруулахаа сайн мэднэ. Ямар нэг асуудал болоход хайртай хүнээсээ бурууг хайхаас илүү бусад зүйлсээс болсон мэт итгүүлнэ. Хайртай залуугаа амбицтай бай гэж шахдаггүй. Эсрэгээрээ одоо байгаа байдалд нь сэтгэл хангалуун гэдгээ ойлгуулна. Бага нас нь хэцүү байсан бол энэ нь үргэлж түүнийг шаналгаж аз жаргалгүй болгох вий. Өөрөөсөө бурууг хайж өнгөрсөн амьдралаа бодон шаналдаг. Тиймээс архи, тамхи, мансууруулах бодисонд автамхай. Маш төвөгтэй зан ааштай нэгэн. Юу хийх, юу бодож буй эсэхийг тааварлахад бэрх. Та түүнийг ичимхий, уян зөөлөн хэнд ч хор хийхгүй гэж бодож байвал алдаж байна. Мөн халамж анхаарал, хамгаалалт тусламж хэрэгтэй сул дорой гэж бодож байвал бас л буруу. Сахиусан тэнгэр мэт байж чадах ч дараа нь шулам болон хувирч чадна. Хүн бүр төгс биш шүү дээ… Гэхдээ санаа зоволтгүй ихэнхдээ эелдэг сайхан бүсгүй хэвээр байна. Олон зүйл дээр хэт эмзэглэж шанлаж мэднэ. Анхаарал маш их шаарддаж магадгүй юм. Түүнтэй хэрхэн харьцахаа мэддэг болсны дараа тэрээр сайн гэргий, сахиусан тэнгэр шиг 100% эмэгтэй байж чадна.
НҮҮРЭЭ ТОЛИНД ХАРАХГҮЙ БУДАХ БОЛОМЖТОЙ ЮУ? \БИЧЛЭГ \
Шведэд амьдардаг залуу хосууд болох Positive Mongolians-ын Дөлгөөн Түвшээ нар влог хөтлөөд нэг жилийн хугацааг үдлээ. Тэдний 62 дугаар влог цахим ертөнцөд тавигджээ. Энэ удаагийн влогт Дөлгөөний гэр бүлийнхэн ороцжээ. Түүний эгч дүүс “Нүүрээ толинд харахгүй будах вэ” чэллэнжид нэгдэж будалт хийлээ. Тэдний хэн нь хамгийн гоё нүүрээ будсан бэ? Доорхи бичлэгнээс үзнэ үү. Та бүхэн ч гэсэн амралтын өдрүүддээ энэхүү чэллэнжийг дуриаж цагыг зугаатай өнгөрүүлэх боломжтой шүү.
Эрика Леонард Жеймсийн шинэ эротик ном “мистер”нэртэй
Дэлхий даяар 100 сая гаруй хувиар борлогдож, олон тэрбум долларын ашигтай цуврал киноны эхийг тавьсан дуулиант “Саарлын тавин өнгө” (“Fifty Shades of Grey”) номыг зохиосон 55 настай Английн зохиолч эмэгтэй Эрика Леонард Жеймсийн шинэ эротик ном ирэх дөрөвдүгээр сарын 16-нд худалдаанд гарах ажээ.
Орчин үеийн Үнсгэлжингийн тухай өгүүлэх насанд хүрэгчдэд зориулсан үлгэр хэмээн сурталчилж буй шинэ эротик ном нь “Мистер” (“The Mister”) нэртэй юм байна. Хэвлэн нийтлэгчийн хэлснээр, тус номын үйл явдал Английн Лондон, Корнволлоос гадна Зүүн Европт өрнөдөг ба Английн нөлөө бүхий залуу язгууртан Максим Тревелиан болон аюулаар дүүрэн амьдрал туулаад Англид дөнгөж хөл тавьсан бүсгүй Алессиа Демачи нарын хайр дурлалын тухай өгүүлдэг ажээ.
Зохиолч Эрика Леонард Жеймс шинэ номынхоо тухай ярихдаа, “Энэ бол XXI зууны Үнсгэлжийн түүх. Максим, Алессиа хоёр намайг маш сонирхолтой аялалд хөтөлсөн. Тэдний адал явдлаар дүүрэн хайр дурлал уншигчдад таалагдана гэдэгт найдаж байна” гэжээ.
Б.Туг
Өөрөг зураг хамгийн сайн авдаг утаснууд тодорчээ







Эх сурвалж www.wikimon.mn
Сар шинийн зан үйл
УУЦ ТАВИХ ЁСОН
Малын махны толгойн хэсэг нь эх болно. Махаа энэ эх талаар нь зочин руу харуулж өгнө. Зочин толгой талаас нь барьж, хажуулдуулан огтолж идэх ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүврэгдэн талаас нь барьж, баруун гараараа өөхөн нуруун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Бусад махыг нь зөв огтлоход ганц эх талыг нь мэдэх нь чухал.
Их бүхэл /бүтэн мах, ууц/ тавих журам
1. Толгой
2. Ууц
3. Өвчүү
4. Хаа
5. Гуя
6. Хүзүүний сээр
Махны толгой /эх/ гэдэг нь толгойны хошуу талыг хэлдэг. Толгойг идэхдээ эхлээд хамар дээрээс нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих, зовхийг нь хөндөөд огтолж иддэг. Хүзүүний эх нь хүзүү тал, сээрнийх нь хар сээр, ууцны сүврэгдэн тал, өвчүүний бүдэрхий нь далны толгой нь, бугалганы нарийн атгамал үзүүр нь, шагайтын борвитой тал нь, дунд чөмөгний нарийн үзүүр нь, сүүжний далбаа нь юм. Бүхэл мах тавьсан байвал зочин хүн эхэлж толгойд нь хүрээд дараа нь ууцанд, сүүлд нь сээр, хүзүү болон бусад махнаас нь иднэ.
ШИНИЙН ТАВГИЙН ИДЭЭ ЗАСАХ ЁС
Шинийн идээ ундааг их идээ, бага идээ гэж эсвэл цагаалга, битүүлэг гэдэг. Их идээ томхон цар тавагт зассан самнаа хавсай, ул (хэвийн боов, самар, сүүл, цоохор боов, саран боорцог, шар, цагаан тос, ааруул хурууд, бал бурам, чихэр, үзэм, чавга)-аар чимэглэсэн идээг хэлдэг.
Бага идээ гэдэг нь багашаархан няд тавагт зассан шүүс, буюу өвчүү хонтой шаант, залаатай богтос, дал дөрвөн өндөр зэргийг хэлдэг. Шинийн нэгний идээ будааны шим шүлт, өнгө жавхаанаас тэр жилийн буян хишиг тогтоно гэж үздэг. Шинийн идээг засахдаа цагаан идээний билэгдлийг юу юунаас эрхэмлэдэг. Их идээ буюу цагаан сарын тавгийн идээг засахдаа хавсай боов буюу ул боовыг гурав, тав, долоо, ес давхарладаг ёстой. Айл гэр бүл, ураг төрлийн дээдэс болсон өвөг юм уу эцгийн гэрийн тавгийн идээг долоо давхарлан засдаг. Өвгийн гэрийн идээг долоон давхар, эцгийн гэрийн идээг таван давхар, ураглаж хуримласан хүүгийн гэрийн идээг гурван давхар засна.
ХАДАГ БАРИХ ЁС
Монголчууд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чимгээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байна. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, cap, үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж эрэмбээр мэхийх юм уу, сөгдөж барина. Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямгадах ёстой. Хадгийг барихдаа ёслолын тухай билэгтэй үг хэлж сүүлд нь баярт нийцүүлэн барих хадгийнхаа тухайд доорх үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна.
ХАДАГ БАРЬЖ ЗОЛГОХ ЁС /Хадгаа тэр хүндээ үлдээнэ/ Өндөр настан буюу нутаг усандаа нэртэй хүмүүст хадагбарьж золгох ёстой байдаг. Дүү хүн хадгаа гаргаж амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно. Хадаг авч байгаа хүн хадгаа хавсран хураагаад мөн хадагтайгаа золгож ч болно. Хадаг тавьж буй хүн хадгаараа бүх хурууг нь бүтээж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавина.
Хадаг барихад хэлэх үгс:
Цаглашгүй урт наст ариун хадаг
Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн
Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг
Идээний дээж элгэн цагаан тараг
Эдийн дээд ариун цагаан хадаг
ХАДАГТАЙ ЗОЛГОХ ЁС
Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүр мөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та “энэ хүннамайг ихэд хүндэтгэж байгаа юм байна” гэж бодоорой.
ХӨӨРӨГ ЗӨРҮҮЛЭН МЭНДЛЭХ ЁС
Цагаан cap бол Монгол түмний хүндэтгэл бахархлын их баяр байдаг. Энэхүү баяраар Монголчууд эхлээд ахмад настангуудынхаа амрыг эрж золгож мэндэлчхээд суудалд сууж хөөргөө зөрүүлж cap шинэдээ сайхан шинэлж байна уу?
Таны бие лагшин тунгалаг уу
Даага далантай, бяруу булчинтай
Сүрэг мал онд мэнд тарган тавтай оров уу гээд хөөргөө харилцан солилцож тамхилан мэндээ мэдэлцдэг. Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ хөөрөгнийхөө толгойг султгаж тус тусынхаа хөөргөө алгадаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцдог. Хөөрөгтэй тамхийг авч хамартаа хүргэн үнэрлээд буцаан солилцдог. Энэ бол харилцан бие биенээ хүндэтгэсэн нөхөрсөг харилцааны илэрхийллийн нэгэн болдог ажээ. Монголчуудын дунд ихэд дэлгэрсэн мэндчилгээний нэг хэлбэр нь хөөрөг солилцон мэндчилэх ёс юм. Хөөрөг солилцох ёс бол ирсэн угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биедээ хандаж буй дохио илрэл юм. Ирсэн зочин гэрт орж тухлан суусны дараа гэрийн эзэнтэй хөөргөөр тамхилах эртний ёсыг баримтлан хөөрөг солилцон мэндэлдэг. Хөөргийг “Тамхилдаг заяатай шар”, “Мэндийн шар”, “Мэнд сайхны тамхи” хэмээн нэрлэж эрэгтэйчүүд биедээ авч яван тамхилж хөөрөг зөрүүлэн мэндчилдэг ёстой.
Мэндлэхдээ залуу хүн ахмад буюу төрийн хүндэт хүнд эхэлж мэндчилж тамхилна. Настан буурал, хүндэт зочныг суудлаа эзэлсний дараа дүүмэд хүн хөөргөө хоёр гараараа өргөн биеэ бага зэрэг мэхийсхийн барина. Нөгөө хүн ч энэ үед өөрийнхөө хөөргийг даалингаасаа гаргаж баруун гараараа өгөхөд дүүмэд хүн нь хоёр гараараа тосон авч хамартаа хүргээд буцааж бариад өөрийн хөөргийг авдаг байна. Ингэж солилцохдоо хөөрөгнийхөө толгойг нь бага зэрэг султган нар зөв гурав эргүүлж, өөрөө нэг үнэрлээд гарддаг байна. Тэр нь чөлөөтэй харилцах санаа, харилцан ойлголцох, эв найртай явахын бэлгэдэл болно. Хөөргийг авсан хүн тамхинаас зохих хэмжээгээр халбагадан татах буюу үнэрлээд буцааж өгнө. Тэгэхдээ толгойг нь бага зэрэг чангатгадаг. Энэ нь тухайн хүний санааг бүрэн хүлээн зөвшөөрч байгааг илтгэн илэрхийлдэг. Хөөрөг солилцон мэндлэхдээ дээлний товчоо тайлах буюу ханцуй шамлах, сугалдаргалахыг цээрлэнэ.
ШИНИЙН НЭГНИЙ ӨДӨР ЦЭЭРЛЭХ ЗАН ҮЙЛ
1. Энэ өдөр гол, горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ. Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой.
2. Үйл мэтгэх оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэ. Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн.
3. Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир нь гарзны үүд нээгдэж олзны үүд хаагдана. Бусдад өглөггүй, бусдаас авлагагүй байхыг хичээ.
4. Уйлах, хэрэлдэхийг цээрлэ. Зөрчвөл жилийн турш хэрүүл шуугиан, зовлон үл тасарна.
5. Зуух, тулганы үнс хогоо гаргаж хаяхыг цээрлэ. Шинэ он гарахаас өмнө гэр орон орчин тойрноо цэмцийтэл цэвэрлэж сайхан болгох.
6. Билэг дэмбэрэлгүй үгс хэлэх, мал нядлах, ан гөрөө хийж, араатан амьтны амь тасалбал үхэл хагацал нүүрлэнэ.
7. Шинэ сарын шинийн долоонд ах, дүү, амраг садан, айлд очиж золгохыг цээрлэнэ. Эл өдрийг хар өдөр гэх тул ийнхүү цээрлэдэг авай.
8. Эхнэр нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэнэ. Золговоос хагацаж сална. Хар элэгтэй болдог ажээ.
9. Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаягийг зөрчихийг цээрлэнэ.
10. Биедээ мэсний зүйл авч явахыг хориглоно. Үл дагаваас дайн дажингийн нигууртай.
Гахай жилд онцгойлон засалтай жилтнүүд
Эх сурвалж: Номын нандин сахиусны төв
Аливаа хүнд гурван заяа байдаг
Эхний заяа нь эхийн хэвлийд ураг болон бүрдээд
Ижий аавын үр нь болж мэндлээд энэ хорвоод
Тоонот гэрт тонгочоод тогоотой сүү татаж асгаад явдаг нас
Үүнийг балчир нас гэнэ
Балчир нас арван гурван нас хүртэл.
Арван гурван насыг хүртэл
Аав ээжийнхээ заяагаар явдаг юм.
Үүнээс хойш төрсөн биеийнхээ заяанд ордог
Энэ бол эцэг- эхийн заяа хичнээн сайхан өндөр байгаад
Эцэг -эх нь хэдий сайхан буян хийгээд ч
Хөвүүн болоод хүүхэн балчир үрсүүдэд
13н наснаас дээш нас зооглосон бол хүрэхгүй.
Голомтноос гарах болсон нас нь тэр өөрийн заяагаар явах болсон нас нь тэр
Арван гурван наснаас хойш өөрийн заяагаар амьдардаг жамтай
Тухайн хүн өөрийн бодож санасан буян заяагаар учгаар явдаг нас.
Атгахан нөж болохоос 13-н нас хүртэл
Эцэг эхийн заяагаар голомтны заяагаар явдаг.
13-н наснаас холдоод гараад ирэхийн цагт өөрийн тавилан заяагаар явдаг нас.
Өөрийн тавиландаа орж зовож явах амьтан уу, жаргаж явах амьтан уу тэр заяандаа ордог.
Үүнээс дараа 49 нас гэж бий үүнээс хойш өөрийн тавилан заяандаа хийсэн үйлийн үр
Бодож санаж явсан болчимгүй үйл, болгоож явсан буян бузрын үйл
Энэнээс хойш өөрийн үйлийн заяагаар явна.
13 наснаас 49 нас хүртэл 36 намар сайн үйл хийснүү, хар үйл хийснүү түүнийхээ хариугаар амь зогоож эхэлдэг юм
За тэгээд 36-н намраар сайн үйл хийж, сайн болгоныг бүтээж явсан бол
49-н наснаас хойш өөрийн үйлээр амьдарна.
Гагцхүү муу үйлийг бэдэрч, мулгуу тэнэг явсан бол чи 49-н наснаас хойш
Түүнийхээ үйл лайг эдэлж явна.
Ийм гурван заяанд хүн төрж насаа элээдэг юм
Ийм учир үйл үйлээн дагадаг учир
Хар муу үйл хийсэн бол хар муу үйлийнхээ лайгаа эдэлж, өтөл насандаа үйлээ үздэг байх нь.
Сүүн цагаан үйл хийж, сүсэглэж залбирч явсан бол өтөл насандаа сайн сайхныг үзэж, жаргалын дээдийг амсдаг байх нь.
Эх сурвалж: KHISHGEE_UDGAN
Бүсгүйн тавилан иймээс л хойш…
ХАРИЙН ХҮНД ӨРГҮҮЛСЭН БЯЦХАН ХҮҮГИЙН СҮҮЛЧИЙН ХҮСЭЛТ ЮУ БАЙВ?
Берлиний онгоцонд суудал тухаллаа. Хүмүүс суудлаа эзэлж байна.
Хижээл насны эхнэр нөхөр европ хосууд 2 ой нилээн өнгөрч байгаа болов уу гэмээр хөөрхөн монгол хүүг тэврэн орж ирж урд талын суудалд суулаа. Зорчигчид дүүртэл хүмүүс тэднийг онцолж анзаарсан ч үгүй. Би ч тэдний адил..Яалт ч үгүй урд суудалд учраас хүү тэдэнтэй хөөрхөн тоглоод л ам руу нь өөрөө идэж буй чихрээ хийгээд л аан уун гэж байгааг харж суулаа.
Гар тээшний хаалганууд хавх явх хийн хаагдаж цагаан хоолойгоор онгоц хөөрөхөд бэлэн болсныг ахмад дуулгалаа..
Хөөрхөн инээгээл тайван суусан өнөөх хүүгийн нүд хүмүүс бүгд суудлаа эзлээд л онгоц аажуухан хөдлөхөд ийш тийш харж, сандран бүлтэлзэж эхлэв..Онгоц хөөрөхөөр зурвас руу хурд авах үед тэр бяцхан биенээс гарамгүй нэг тийм байж ядсан хэн нэгнээс аврал эрэх мэт хандсан хоолойгоор бархиран уйлж эхэллээ..
Тэр хүү зүгээр нэг эрхэлж уйлсангүй…Хүн бүрийн зүрхэнд хүрэхээр тийм нэг дэндүү гомдсон, хэн нэгнээс гуйсан, зүрх зүсэм хоолойгоор яг л сүүлийн хүсэлт мэт орилон орилон уйллаа.
– Би бууяаа, ээждээ очьёоо! Ээжээ… би бууя аа ..ээжээ ээ…ээжээ… би явахгүй ээ….ээжээ..ээжэээ…!!! бууя аа!!!
Онгоц дүүрэн олон монгол хүн түүний сэтгэлийн гуйлтыг одоо л ойлгох мэт хүү рүү анхааран харлаа. Хар хөлсөө цутгатал бархиран онгоцны цонх руу чадлаараа тэмүүлэн:
– Ээжээ ээ ээ, ээждээ очьё оо! гэж орилох түүнийг харсан хэний ч сэтгэл энэлэн хайлахгүй байх аргагүй. Хөлгийн бүхээгт явсан хүн бүрийн нүд нулимстай, энд тэндгүй мэгших сонсогдоно.
Тиймээ, тэр эх орноосоо, ээжээсээ хүйн холбоотой бүхнээсээ ийн үүрд салж, харийн хүнд үрчлэгджээ.
Ямар их зөн совин, ямар нандин холбоо, яасан өр өвдөм агшин гээч вэ!
Эргэж хэзээ ч ээжийнхээ энгэрт эрхлэхгүй, эх орондоо хэзээ ирэхээ мэдэхгүй, энэ газраас магадгүй үүрд холдож буйгаа мэдрэн чин зүрхнээс гаслан уйлах бяцхан монгол хүүгийн зүрх цээжиндээ багтаж ядан оволзож байна. Хэн энэ үед нулимсаа барьж тэвчинэ гэж..
Чихэртэй нь чихрээ, хүүхэдтэй нь хүүхдийнхээ тоглоомыг шүүрээд, утастай нь хүүхэлдэй тавиад г.м бүх л монгол зорчигчид түүнийг тайвшруулахаар бүчив. Хөөрхий харь ээж аав нь хий дэмий л ар нурууг нь илэн тайвшруулахыг оролдох аж. Хэсэгтээ тайвшрах янзгүй хүү, хөлсөө цутгуулан бархирсаар…
Магадгүй яг энэ үед онгоцны буудлын гадна тавцан дээр, эсвэл хашааныхаа гадаа, тагтныхаа дээр ч юмуу хаа нэгтээгээс тэр нэгэн монгол ээж зөнгөөрөө үрийнхээ дууг сонсон зүрхээ уран, уран сүүгээ өргөж шар махтайгаа хатаж зогсоо доо..гэж бодохоор хоёр нүдний нулимс мөд тогтох янзгүй. Яасан ч хэцүү юм бэ?
Их уйлсандаа эцэж хүү мэдээж хэсэг унтсан, сэрээд шинэ ээж аавдаа эрхлэн хэсэг саатна лээ. Авч явахаасаа өмнө аав ээж нь дасгах гэж нилээдгүй хугацаанд хамт байсан болов уу гэмээр ажиглагдсан даа.
Үр, хань,ээж, хайртай бүхнээ орхиод урт богино бүх л хугацаагаар явж буй хүн бүхэнд тэр хүү энэ насандаа бодоогүй их зүйлийг эргэцүүлэхэд хүргэсэн.
Ай даа, хүний хорвоо гэж нэг нь үр заяахгүйн зовлон, нөгөө нь энгэр мялаасан үрээ эрх тэгш өсгөж чадахгүйн гачлан.. Эндээс үүдээд энэ цөөхөн иргэдээ сэв хийтэл аваад явчих сэтгэлгүй энэ улсын байж буй царай гэх мэт элдэв бодолд түмэнтээ дарагдсаар Москвад газардлаа.. Онгоц буухад одоо буцаад ирчихлээ гэх шиг нүд нь гялалзан цаанаа л нэг баяр төрөн үлдсэн цогтой монгол хүү минь чи он жилүүдийн уртад эх орондоо ирж элгээ нэг дэвтээгээрэй. Энэ үе шигээ чи царайг нь санахгүй байж мэдэх ч цаанаасаа сэтгэл чинь аандаа таних ээжийнхээн энгэрт асгаруулж гомдлоо нэг тайлаарай.
Энэ Монгол үүрд чиний эх орон, ээж чинь үргэлж чиний ээж ээ!
Тэмдэглэсэн Б.Бурмаа
УБ – Москва – Берлин
ДОЛООН ЖИЛ ХҮҮХЭДТЭЙ БОЛООГҮЙН ШАЛТГААН АДГУУСАН АВИРТ НУУГДАЖ БАЙЖЭЭ
Үнсэлт бол хайр, энхрийлэл, хүндэтгэлийн хамгийн нандин илрэл болдог. Гэтэл үнсэхэд хүртэл учир шалтгаан оршдог аж. Хайрлаж байна гээд залуус “Миний дэгжин нүдэн” гэж энхрийлж, эрхлүүлж буй нь гээд хоёр нүдэн дээр нь үнсээд байдаг. Ёр зөн, далд оршихуйн увдисын ухаанаар энэ нь асар муу үр уршигтай гэнэ. Яагаад гэвэл хоёр нүдэн дээр нь үнсэх тоолондоо хагацан салахыг ёрлосон хар бараан энерги дамждаг учир тийм хосууд төдхөн хоёр тийш хөндийрдөг ажээ. Үзмэрч, зурхайч Энхтавилан гуайтай уулзах хүртлээ би энэ мэт зүйлийг ердөө анзаарч мэдээгүй явжээ.
Техникийн дэвшил хөгжих хэрээр хүний амьдралын бусдад нээж дэлгэшгүй зүйлийг киногоор хамаа намаагүй, эрээ цээргүй дэлгэн үзүүлдэгт тэрбээр их унтууцдаг юм байна. Наад зах нь, порно кинонд эр, эм хоёр бие биенийхээ бэлэг эрхтэнийг янаглан үнсч байгааг харуулдагт тэр бүр дургүй. Яагаад гэхээр хүний бэлэг эрхтэн шиг бузар атлаа ариун зүйл байдаггүй боловч архи ууж, тамхи татсан амаараа үнсэн таалах хамгийн их ёрын зүйл гэнэ. Хэрэв уруул хүргэмээр байгаа аваас тэр зүйлд хүрэхдээ өөрийгөө ариусган цэвэрлэсэн байх шаардлагатай. Үүнийг эс хэрэгссэнээр хоёулаа үр хүүхэдтэй болохгүй юм уу ямагт зулбадаг эсхүл бэлэг эрхтэний өвчин, үрэвсэл хүрэх тохиолдол гарна гэж Энхтавилан үзмэрч ярив. Намайг үл үнэмшиж, тоомсорлохгүй байгаад тэрбээр жаахан унтууцаж эхэлж байснаа надад хоёр залуухан хосын гэрэл зураг үзүүллээ. Ихээ аз жаргалтай, инээд дүүрэн амрагууд байлаа.
Дараагаар нь бас нэг зураг харуулвал өвөр дээрээ хоёр хүүхдээ нэг нэгээр дэгэж дэрвүүлэн царайд нь гэрэл туяарсан хосууд байх юм. Сайтар ажвал түрүүчийн хосууд мөн ажээ. Ямар ялгаа буйг надаас асуухад нэгд хүүхэдгүй байсан, хоёрт нас жаахан хөгширсан байна гэвэл гурав дахь ялгааг шалгаахад би хариулж чадсангүй. Тэгэхэд Энхтавилан гуай ингэж ярив.
– Арван долоон жилийн өмнө энэ хоёр гэрлэсэн ч үр хүүхэдтэй бололгүй долоон жилийг үджээ. Анхны зурган дээр хайр дурлалдаа шатсан дөнгөж гэрлээд буй амрагууд байгаа боловч тэдэнд нүүрний гэрэл алга. Бүтэн жил үерхээд гэрлэснийхээ дараа жил л авахуулсан зураг шүү дээ. Хоёр жил эр, эмийн ажил хийж, зүү орох зайгүй амрагласан ч тэд хүүхэдтэй болоогүй. Энэ явдал долоон жил үргэлжилсэн, сүүлдээ салах сарнихдаа тулсан. Эмнэлгээр явахад эрүүл гэсэн. Тэгээд над дээр ирсэн. Их сайхан хос л доо. Хайр хүрмээр. Биендээ маш их янаг дотносуу. Ёстой дуунд гардгаар зүү орох зайгүй амрагууд. Гэтэл хүүхэдтэй болдоггүй. Би тэдэнтэй илэн далангуй ярилцахыг хүссэн. Өөр хүнтэй явалдсан эсэхийг ч шалгаасан. Өвчин хууч туссан эсэхийг ч лавласан. Бие биентэйгээ ямар хугацаанд загас наадуулдагийг нь ч асуусан. Яг л бусдын адил байлаа. Би бодлоо. Нэг зүйл биш байна гэж мэдэрсэн юм. Номоо уншлаа. Газар ус, лус савдагтайгаа ярилаа. Хоорондынх нь хайр энхрийлэлд ташаа буруу явдал байна гэж гарсан. Тэгээд шалгаалаа. Ичиж зовохгүй хариулахыг ч шаардсан. Та хоёр унтаж хэвтэхдээ ямар нэг гаж зүйл хийдэг юм биш үү гэсэн чинь үгүй гэнэ. Би эргэлзлээ. Гар хангалга хүртэл хийж үзээгүй аж. Порно кино хардаг уу гэсэн Тийм гэлээ. Тэднийг дууриадаг уу гэвэл толгой дохисон. Тэгэхэд л би мэдэрсэн юм. Биесийнхээ бэлэг эрхтэнийг үнсч иддэг биз дээ гэвэл хоёулаа ичиж байлаа. Би хэллээ. Идэж, үнсч болно. Гэхдээ үргэлж ус цасанд орж, ам хэлээ угааж цэвэрлэсэн үедээ л тэр юмаа хий.
Тэгэхгүй бол та хоёрт үр хэзээ ч олдохгүй гэсэн. Яваад л өгсөн. Гурван сарын дараа ирэхдээ бөөн баяр баясгалан. Хүүхэд олчихжээ. Тэд бэлэг эрхтэнээ үнсэлцэхээ больсон юм байж. Анхны хүүхдээ гарсан хойно тэд буцаад өнөөх “гаж” явдалдаа орсон байдаг. Хоёр жил өнгөрөхөд эхнэр нь жирэмслэдэггүй. Ингээд миний хэлснийг санаад ариун цэвэр, нандин ёсыг сайтар сахиад өнөөхөө үргэлжлүүлсэн хэр нь дахиад бие давхар болсон байдаг юм. Тэднийх одоо хоёр хүүхэдтэй. Нэгэнт хүмүүс муу зуршил гэх үү тэр зүйлээ орхиж чаддаггүй. Одоо тэд надтай илэн далангуй ярилцдаг. Ямартаа нөхөр нь “Би эхнэртэйгээ янаглахдаа өнөөхийг нь идэхгүй бол боов болдоггүй” гэх вэ. Гэвч тэд ариун ёсыг сайн үйлддэг учир одоо гурав дахь үрээ тээж яваа. Хоёр дахь зурган дээрээс тэдний нүүр царайд адилхан инээмсэглэл бялхавч асар талбиун энерги цацарсан баяр баясгалан амьдаар гялалзаж байгаа юм. Ялгаа нь энэ дээ гэж билээ. Би гайхсан ч шагшсанаа нуухгүй. Эхнэрийнхээ хөлийн хурууг үнсч дур хүслээ бадраадаг хосууд бий. Суга, цавийг нь үнэрлээд сэрлээ хөдөлгөдөг хосууд бий. Яах нь тэдний эрх. Гагцхүү цэвэр нандин байдлыг маш сайн сахих ёстой ажээ. Үүнд л өнөөх барилдлага, зохилдлого гээчийн учир утга байдаг байх юм. Үнсэхэд хүртэл учир шалтгаан нуугддагийн цаад утга энэ ажээ. Дараагийн дугаарт Энхтавилан үзмэрчтэй яг энэ сэдвээр ярилцаж, уншигчиддаа хүргэхээ амлая. Дон, гажиггүй хүн гэж энэ хорвоод бараг үгүй. Гэвч түүнийгээ ялган салгахын зохилдлогоо л олох хэрэгтэй ажгуу. Хаана нь ч үнсч болно. Гэхдээ ямагт бурханлиг байх ёстой юм. Хүмүүс бол адгуус биш бөлгөө.