Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all 2285 articles
Browse latest View live

Залууст ширүүн, нялхаст маш ширүүн жил болох нигууртай

$
0
0

79

XVII Жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн үр “Урвуулагч” хэмээх “Шороон гахай” жилд дайсны хямрал болж, хүмүүс айж хөнөөгдөх аюултай тул сэрэмжтэй байхыг анхаарвал зохилтой гэжээ.

ШОРООН ҮХРИЙН ШИНЖ

“Шороон үхэр”-ийг шороон гахай жилийн хаврын амьсгал орсон өдрийн махбодыг гол болгон дүрсэлбэл:

Үхэр нь: шар толгойтой, эвэр, чих, сүүл нь хөх, дөрвөн шийр нь цагаан, ногоон ходоодтой, цагаан омруу бүхий хөх зүсмийн, амаа ангайж сүүлээ шарвасан.

Үхэр хариулаач нь: цагаан нүүртэй, улаан дээлэн дээр хөх бүс бүсэлсэн, гэзгээ чихнийхээ өмнүүр унжуулсан, зүүн гутлаа өмсөөд баруун гутлаа зүүн талын бүсэндээ хавчуулсан, олсон шилбүүр барьсан өвгөн үхрийнхээ зүүн талд алхаж явна.

ДЭЭРХ ЗУРАГЛАЛААС ЖИЛИЙН БАЙЦЫГ АЖИГЛАВАЛ

Өвгөдөд амгалан, залууст ширүүн, нялхаст машид ширүүн байна. Хур элбэг, хүйтэн бөгөөд бадган өвчин гарна. Жилийн дунд үеэр хур тунадас элбэг, сүүлээр мөндөр буух магадлалтай. Их хүмүүн амгалан тайван. Улс орон ерөнхийдөө хямралтай, энгийн ардад айх мэгдэх явдал гарна. Төрийн хууль цааз чангарна. Мал адгууст муу.

 


33-ны мөчлөг дом гэж юу вэ?

$
0
0

16

Хүний амьдралын хувь тавиланг 13, 25, 37, 49, жил орно засал сайн хийлгэ гэдэг тэгвэл түүнээс чухал 33-ны мөчлөг тохиох үед засал заавал хийлгэх шаардлагатайг анхаар!!!. 33 ны мөчлөг 10,10 үеэр хэсэгчлэн авч үзвэл хүүхэд эх эцгийн хайранд 13 хүртэл хаан шиг өсдөг. Үүнийг шилжилтийн нас зан ааш хүмүүжилд нь анхаарал их хандуулдаг. Зиа тэгээд 13 аас 23 нас руу өгсөх замдаа юм бүхэнд сонирхох сургууль соёл төгсөх орох анхны бүхэн эхлэдэг дэггүй халуун нас юм. 23 аас 33 өгсөн үе амьдралд алхам хийх шийдвэр гаргах хамгийн чухал амьдралын үе юм. Энэ мөчлөг хийхгүй алдсан хүний амьдралд гэр бүл салах, аваар осолд орох, тахир дутуу болох, амьдралаа алдах, шоронд орох, хамаг сайхнаа алдах, буруу эргэх энэ бүхэн нөлөөлсөн байдаг та нэг бодоод үзнэ биз. Тиймээс энэ 13 жилээр ээлжлэх он жилүүд өгсөж уруудах уул шиг давалгайлж үргэлжлэх амьдрал юм.

Цаашдын зам мөр хэрхэн явагдах нь энэ 33 насны мөчлөгөөс хамаардаг. Эрт үеэс уламжлан ирсэн зан заншил хүртэл байжээ. Мөчлөг тохиох жилдээ эцэг эхдээ гарыг минь ганзганд, хөлийг минь дөрөөнд хүргэлээ хэмээн баярласан сэтгэлээ илэрхийлж, элбэрэлт ижий, асралт аавдаа аман хүзүүний мах хамтдаа чанаж хувааж иддэг байсан байна. Ингэснээр эцэг эх нь үр хүүхэддээ сайн сайхан ерөөлийн үг өргөж, ЭВИЙ ДЭЭ ҮР МИНЬ ГЭЭД ҮНЭРЛЭХ ТӨДИЙД Л ЗАСАЛ болоод л явчихна даа хө.

33-ны мөчлөг засал.
Энэхүү заслыг хийснээр цаашдаа цээргүй, засал хийх хэрэггүй болдог гэж үзэж болно. Эх эцгийн ач хариулах дом. Шүүдрийн дуслаар цай чанаж өгөөгүй ч энэ ач холбогдолтой засал юм.

Энэ заслыг хүн бүр өөр өөрөөр хийх боловч энэ миний зүгээс түмэнд хүргэх өчүүхэн буян учир түмэнд түгээж анд найз нөхөддөө түгээж сайн сайхныг хүсэж дуулгах нь ямарч эд мөнгө баялагаас илүү сэтгэл гаргах түүнд тусалсан хэмжээлшгүй их сэтгэл юм.

Амьд буй эх эцгээ байгаа дээр нь хайрлаа эрүүл саруул өсгөж өдий болгосон хариуд нь зорин очиж хамтдаа тухлан хүндлэл үзүүлэх нь чиний цаашдын явах амьдралын хувь заяанд чинь дардам байх замыг чинь засах дом засал болон сайхан амьдрах чиг мөр болох нь дамжиггүй.

Хэрэв хэн нэгэн байхгүй хорвоогийн мөнх бусыг үзсэн бол араас нь нэхэж хээр өргөл хийж дуртай зүйлсийг дом болгон өөрийн яаж явааг хүүрнэн тоочиж дотор бугшсан гомдол харуусал мэгшилийг өчсөнөөр хацрыг чинь салхи үлээн чихэнд чинь шивнэн тэвэрч илэх шиг мэдрэмж төрөн хамаг бие сэргэн уйлах хашгирах доторхи бөглөө гарч бие тавирсанаар таныг сонсож уулчлан тэнгэрт буй сүнс сонсон таны сэтгэл тайтгарах учиртай юм.

Ер нь бол хий нас гэж ярьдаг угтуулж хийснээр зовлон үзэхгүй зол жаргалтайгаа болгож сайн сайхан явах замыг чинь өчүүхэн миний бие зааж өглөө.

Хэрвээ энэ жил таны 33-ны мөчлөг тохиож байгаа бол эцэг эхдээ баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлж сэтгэлийн бэлэг барьж, ерөөлийн үгийг нь заавал сонсоорой…. Магадгүй энэ ерөөлийн үг нь маш том засал болж мэднэ шүү….Тиймээс та бүхэн бүгд хичээнэ биз дор дороо.
Авах гээхийн ухаанаар биш албадан үүнийг таны төлөө хэллээ….

Мөнгө үгүйн зовлон бол

$
0
0
50407400_2545409602200991_7961602080848740352_n_500x500
Б.Мөнх-Оргил хуудаснаас
Мөнгө үгүйн зовлон бол
Чиний залхуугийнх юм
Мөрөөдөл үгүйн зовлон бол
Чиний хэнэггүйнх юм
Хайр үгүйн зовлон бол
Чиний шалигийнх юм
Хань үгүйн зовлон бол
Чиний хуурамчийнх юм
Анд үгүйн зовлон бол
Чиний авир тавьтаргүйнх юм
Ах дүү үгүйн зовлон бол
Чиний ааш зангүйнх юм
Аав ээж үгүйн зовлон бол
Чиний хувь тавилангийнх юм
Аз жаргал үгүйн зовлон бол
Чиний хомхой сэтгэлийнх юм аа
Амжилт ололтгүйн зовлон бол
Чиний зорилго тэмцэлгүйнх юм
Алдар хүндгүйн зовлон бол
Чиний тэвчээр буйргүйнх юм
Баялаг үгүйн зовлон бол
Чиний тууштай зүтгэлгүйнх юм
Баяр үгүйн зовлон бол
Чиний гэюүрч өнгөрүүлсэн өдрүүд юм
Чи л зовж бусад нь жаргаж,
Чи л жаргаж бусад нь зовж амьдрахгүй
Чиний зовлонгийн хагас нь чинийх
Чиний жаргалын хагас нь ч чинийх,
Үлдсэн нь тавилангийнх юм
Өндөр язгуураас чамд ирсэн хувь юм
Өнгөлж тордоод өөдөө гарна уу
Өмхийрч хэвтээд доошоо орно уу
Чиний ухаан мэднэ …
Чиний төөрөг мэднэ …
Б.МӨНХ-ОРГИЛ
2019.01.06-нд

Хорт хавдраар нас барсан бүсгүйн энэ захидал таны амьдралыг өөрчлөнө

$
0
0

30

Ажил, хайр дурлалд аз жаргалгүй байвал бүгдийг өөрчил. Энэ амьдралд хэр удаан амьдрахаа мэдэхгүй байж, хайран цагаа аз жаргалгүй байхад зориулах гэж үү.


Энэ сарын 4-нд Австралид Холли Бутчер хэмээх 27 настай бүсгүй хорт хавдраар нас барлаа. Тэр бүтэн жил хүнд өвчинтэй тэмцсэн ч ялж чадсангүй. Амьсгал хураахынхаа өмнө Холли фэйсбүүк хуудсаараа дамжуулан, дэлхий дахинд хандан захидал бичсэн юм. Түүний захиа ямар ч хүний сэтгэлийг хөдөлгөх нь гарцаагүй. Холлигийн энгийн ч ухаалаг үгс олон мянган хүний зүрхэнд шингэсээр байна.

Холли Бутчерийн амьдралын зөвлөгөө

27-хон настайдаа удахгүй үхнэ гэдгээ мэдээд, хүлээн авах нь хачин хэрэг. Ийм насандаа хүмүүс үхлийн талаар боддоггүй. Би өөрийгөө буурал, үрчгэр хөгшин болно гэж үргэлж төсөөлөн боддог байсан. Хайрттайгаа хамт олон хүүхэдтэй болно гэж төлөвлөж байлаа. Одоо ч гэсэн би өнөр гэрбүлтэй болохыг маш их хүсч байна, гэхдээ ингэж бодохоор сэтгэл улам өвдөх юм.

Амьдрал эмзэг, үнэтэй, урьдчилан таахын аргагүй шүү. Шинэ өдөр болгон авах ёстой юм биш, бэлэг гэдгийг ухаараарай.

Би 27 настай. Үхэхийг хүсэхгүй байна. Би амьдралд хайртай. Би аз жаргалтай… Энэ бүхэн бол гэрбүлийнхний минь ач тус билээ. Гэхдээ харамсалтай нь одоо надаас юу ч хамаарахгүй.

Би энэ захиаг хүмүүсийг үхлээс айлгах гэж бичээгүй. Үхлийн тухай л ярихыг хүссэн юм. Би хүмүүст бүгд хэзээ нэгэн цагт ижил хувь заяатай учрах хойно одоо амьдралд нь тохиолдож байгаа жижиг зүйлүүдэд битгий санаа зовж, уурлаж байгаасай гэж хэлэхийг хүсч байна.

Сүүлийн үед надад юм бодох цаг маш их гарлаа. Ялангуяа шөнө толгойд янз бүрийн юм орж ирэх юм.

Ямар нэг зүйлд бухимдахаасаа өмнө та жинхэнэ том асуудал тулгараад байгаа хүмүүсийн тухай бодож үз. Ингэхээр танд тулгарсан асуудал жижигхэн гэдэг нь мэдэгдэнэ. Таны уур хүрч байгааг ойлгож байгаа ч бяцхан, жижигхэн зүйлээр эргэн тойрныхоо хүмүүсийг битгий зовоож байгаарай.

Гадаа гудамжинд гараад гүнзгий амьсгал, үзэсгэлэнт хөх тэнгэр, ногоон моддыг сайн хар. Та ингэж амьсгалах боломжтой, ямар азтай хүн бэ гэдгээ бод.

Магадгүй та өнөөдөр түгжрэлд удаад, эс бөгөөс хүүхэд чинь уйлаад сайн унтаж чадаагүй байж мэднэ. Үсчин таны үсийг хэт богино болгоод, хумс чинь хугарсан байж ч болох. Эсвэл та жижигхэн хөхтэй гэж санаа зовдог, үгүй бол жин нэмээд гэдэс чинь томорсон байж болно. Ийм зүйлсийг шууд мартаж бай. Энэ дэлхийгээс явах цаг ирэхэд дээрх зүйлсийг та дурсах ч үгүй гэдгийг би танд батлан хэлж байна. Өнгөрөөсөн амьдралаа эргэн харж байхад тань энэ зүйлс өчүүхэн жижиг санагдана. Би бие минь хөдлөхөө больж байгааг өөрийн нүдээр харж байна, гэвч яаж ч чадахгүй байна. Би дахиад ганцхан төрсөн өдрөө, ганцхан шинэ жилийг гэрбүлийнхэнтэйгээ өнгөрөөхийг л хүсч байна. Хайрттайгаа цуг дахиад ганцхан өдөр хамт байхыг хүсч байна. Дахиад ганцхан өдөр.

Хүмүүс ажилдаа дургүй, спорт танхимд очих хэцүү байна гэж ярьдаг. Танд явах, спортоор хичээллэх боломж байгаад барялаарай. Харин миний бие хөдлөхөө больсоор байна.

Эрүүл байна гэдэг зөвхөн бие бялдар биш сэтгэлийн эрүүл мэнд шүү. Сэтгэл зүйн хувьд аз жаргалтай байгаарай. Олон нийтийн сүлжээнээс тулгадаг шиг “өв тэгш” бие гэдэг өчүүхэн зүйл гэдгийг та ойлгоно. Таныг өөртөө дургүй болгодог олон нийтийн сүлжээний аккаунтаас гар. Тийм найзуудаасаа ч холд. Өөрөө өөртөө аз жаргалтай байх эрхээ хамгаал.

Өвчингүй өдөр болгонд баярлаж талархаарай. Ханиад хүрээд, гэмтэж бэртсэн ч бас, учир нь эд бүгд амь насанд аюулгүй, өнгөрөх болно.

Гоншигнож уйлахаа болиод, нэг нэгэндээ тусла хүмүүс ээ. Бусдад юм өг. Өөртөө биш хүний төлөө юм хийх нь сайхан байдаг. Харамсалтай нь би хүмүүст хангалттай туслаж чадаагүй.

Үрж амжаагүй мөнгө байгаад байдаг, харин би удахгүй үхэх гэж байдаг. Хачин л мэдрэмж. Ийм үед хуучин шигээ мөнгө үрэх гээд даашинз авахгүй нь мэдээж. Ингээд л бид шинэ хувцас, гоёл чимэглэл гээд дэмий зүйлд ямар их мөнгө зардагаа ойлгох юм. Шинэ хувцас, ээмэг авснаас найзууддаа гайхалтай сайхан ямар нэг юм бэлэглэсэн нь хавьгүй дээр. Нэгдүгээрт, нэг хувцсаа та хэд өмссөн ч хүмүүст огт падгүй. Хоёрдугаарт, хүнийг баярлуулахад сэтгэл маш сайхан байдаг. Найзуудаа уриад амттай хоолоор дайл. Тэдэнд бэлэг өгч, хайртай гэдгээ хэл.

Энэ жил бид шинэ жилээ бэлэггүй хийхээр шийдсэн. Хүмүүс бэлгэнд цаг үрээгүй ч ил захидал яаж хийхдээ их анхаарал хандуулсан. Аргагүй, надад бэлэглэсэн бэлэг, захидал нь удахгүй тэдэнд үлдэнэ шүү дээ. Гэхдээ надад жирийн ил захидал ямар ч бэлэгнээс илүү байна.

Сэтгэл хөдөлгөж, дурсамж үлдээх зүйлд мөнгө зараарай. Дандаа материалаг зүйл аваад байвал дараа нь юу ч үлдэхгүй шүү.

Аялаж, байгаль дэлхийтэй харьцаарай. Хөлөө тэнгисийн усанд дүрээд, элсийг нь мэдэр. Ямар сайхан гэж бодно.

Зураг авч, бичлэг хийхийн оронд зүгээр л яг тэр мөчөөс таашаал ав. Амьдрал гэдэг сайхан зураг авахын тулд биш тэр үед баярлаж цэнгэхийн тулд заяагдсан эд. Энэ мөчийг бусдад үзүүлэх гэж зураг авах шаардлагагүй.

Өдөр болгон үс, царай зүсээ засах гэж зардаг цаг хугацаа үнэхээр хайран. Заримдаа эрт босоод мандах нарыг харж, шувуудын шулганах дууг сонс.

Хөгжим сонс. Ялангуяа хуучин дуу хөгжим бол сэтгэл эмчлэх эм юм. Нохойтой тогло. Нөгөө ертөнцөд би нохойгоо санах болно. Найзуудтайгаа ярилцаж бай. Утсаар биш, уулзаад зовлон жаргалыг нь хуваалц. Амьдрахын тулд ажил хий, ажлын төлөө амьдарч болохгүй. Амтат бялуу ид. Өөрийгөө бүү хяна.

Баяр хөөртэй санагдах бүх зүйлээ хий. Хиймээргүй байгаа зүйлдээ шууд үгүй гэж хэл. Ажил, хайр дурлалд аз жаргалгүй байвал бүгдийг өөрчил. Энэ амьдралд хэр удаан амьдрахаа мэдэхгүй байж, хайран цагаа аз жаргалгүй байхад зориулах гэж үү.

Энэ бүхэн жирийн нэг эмэгтэйн амьдралын хичээл гэдгийг ойлгоорой. Хүлээн авах эсэх нь таны хэрэг.

Бас нэг юм хэлье. Хэрэв та хүн төрөлхтөнд, бас надад сайн зүйл хийхийг хүсвэл цусаа донорт байнга өгч байгаарай. Таны өгсөн цус болгон 3 хүний амьдралыг аварна. Хэн ч хүсвэл хийж чадах зүйл шүү. Хүмүүсийн өгсөн цус намайг бүтэн нэг жил амьдруулсан. Гэрбүл, анд найзууд, нохойтойгоо өнгөрөөсөн нэгэн жил. Амьдралын минь хамгийн сайхан үе. Энэ жилийг хайрласны тань төлөө би та бүхэнд үргэлж талархаж явах болно.

www.Ublife.mn 

НЭГЭН БҮСГҮЙ ДОЛООН ЧОНОНД БАРИУЛЖ БАЙНА ГЭЖ ЗҮҮДЭЛЖЭЭ, ГЭТЭЛ…

$
0
0

hero_gray_wolf_animalsНэг бүсгүй долоон чононд ээрүүлж баригдаж байна гэж зүүдэлжээ. Их ч сандарч… Элдвийн юм ч бодолгүй үүнийгээ аль таарсан дэргэдэх хүндээ хэлжээ. Нөгөө хүн нь ч тоолгүй. Наргиан болгож ” Тэгвэл чи долоон чононд бариулж үхэх л юм байна” гэчихжээ. Тэр тааралдсан хүн нь муу амтай буруу санаатай хүн байсан байхгүй юу. Энэ нь ч үнэхээр биелэгдэж хэрцийгээр өнгөрчээ. Сүүлд нь юм мэддэг лам хүн ” Хэрэв зүүдийг нь зөв тайлсан бол долоон сайхан хүүтэй болох байжээ” гэсэн гэдэг. Тэгэхлээр зүүд тайлна гэдэг тоглоом биш. Зүүдийг аль таарсан хүн дээ ярьж тайлуулж болдоггүй юм байна шүү.

Майхан

Майханд сууж байна гэж зүүдлэх – удахгүй их өөрчлөлт болохын дохио. Хэрвээ хэд хэдэн майхан харагдаж байвал та сэтгэл нийлээгүй хүмүүстэй юманд явах юм байна. Урагдаж, салбарсан майхан-түгшүүртэй, тайван биш байдал бий болохын шинж.

Мал, мал сүрэг

Тарган цатгалан мал сүрэг ногоон талдаа бэлчээрлэн явна -амьдралын ханьтайгаа алтан нарны ивээлд жарган, амьдрал өсөж дэвжинэ. Харин тарга тэвээргэ сайн аваагүй, өнгө зүс муутай мал зүүдэлвэл та хүчээ зориулвал зохих зүйлдээ биш харин өөр зүйлд чиглүүлсэн тул амьдралынхаа турш хүнд ачаалалтай ажиллах ба ажилдаа хэзээ ч дур сонирхолтой болохгүй юм байна. Ийм зүүдний дараа өөрийн хандлага, зуршлаа өөрчлөхийг бодоорой. Мал уруудаж байна – албан ажлаа унагахгүйн тулд бүх хүчээ шавхан ажиллах болно. Саалийн цагаар үхэр сүрэг харвал хүн бүрийн хүрэхийг хүсдэг өрсөлдөөнтэй байр суурийг эзэлж, баяр жаргал амсана. Залуу эмэгтэй хүний хувьд энэ зүүд нь тэр зөв сонголт хийх ба хайр дурлалын хувьд түүнд шаналан зовох зүйл гарахгүйг харуулжээ.

Сүү сайтай үнээ сааж байгаагаар зүүдлэх -таныг агуу их амжилт хүлээж байна. Эхийгээ хөхөж байгаа тугал зүүдэлвэл та амрагаа бараг алдахын даваан дээр байна, учир нь та түүнийг хайрлаж явдгаа харуулж чадаагүй ажээ. Ажил хэргээ зүй ёсоор анхаараагүйгээс эд хөрөнгөө ч алдаж болзошгүй. Зүүдэндээ олон тугал харвал хүмүүс таныг хайрлан хүндэтгэх ба үнэнч хүний зүрх сэтгэлийг эзэмдэх болно. Арилжаа наймаа эрхлэгчийн хувьд энэ зүүд нь ашиг орлого их байхыг, дурлалт хүмүүсийн хувьд энэ зүүд нь тэдний харилцаа холбоо сайн байхыг харуулдаг. Хэрвээ тугалны өнгө зүс тааруухан байвал сайн зүйлийг горьдох хэрэггүй л болов уу. Олж авахыг бодсон, хүссэн, эрмэлзсэн зүйлдээ хүрэхэд маш хэцүү. Урт эвэртэй, хар зүсмийн, өнгө зүс тааруухан мал харах – танд дайснууд байгааг идэрхийлжээ.

Малгай

Тансаг чимэглэлтэй гоёмсог малгай зүүдэндээ харах – та азтай байж алдарт хүрнэ. Хэрвээ хуучирсан, хүний өмссөн малгай харвал өөрийн өмчөө бусдад алдах нь дээ. Малчин Малчин эзэн мал сүргээ хариулж явна – зүүдэлвэл мал сүрэг өсөж, үржих, арвин их ургац авах, аж ахуй эрхлэгчдийн ажил төрөл сайн байх, бусад хүмүүсийн хувьд ч азтай, тааламжтай байхын зөгнөл болдог билээ. Хэрвээ зүүдэнд малчин хийх юмгүй зүгээр сууж байвал өвчнөөс мөн хүнд цохилтоос болгоомжлоорой.

Манан, будан

Өөрийгөө манан буданд хучигдсан байгаагаар зүүдэлвэл амжилт эргэлзээтэй, гэр оронд таагүй зүйл гарна. Манан арилж байвал таны азгүйдэл удаан үргэлжлэхгүй. Бусад хүмүүсийг мананд байхыг харвал та бусдын зовлонгоос ашиг олно.

Манжин

Манжин ургаж байгааг харах-төлөвлөгөө гайхалтай бүтэж, амжилтаасаа урам зориг орно. Манжин идэж байна – эрүүл мэнд муудна. Сугалж авч байвал нөхцөл байдал сайжрах ба энэ үед та хичээж чадвал хүссэндээ хүрнэ. Ногоон манжин зүүдэлвэл маш их гуньж гутрах юм байна. Манжин суулгасан талбай зүүдэндээ харвал ирээдүй амжилт цэцэглэлтээр дүүрэн байхын илэрхийлэл. Залуу эмэгтэй манжин суулгаж байна гэж зүүдэлвэл эд хөрөнгө өвөлж авах ба сайхан эр хүнтэй аз жаргалтай гэр бүл болж жаргах юм байна.

Мансууруулах бодис

Мансууруулах бодис хэрэглэж байна гэж зүүдэлвэл таны биеийн байдал сул байгаа ч бусдад маш их нөлөө үзүүлж чадна. Энэ бол анхааруулах зүүд, бусдын хэрэгт оролцохоо хязгаарла. Бусдыг мансууруулах бодис хэрэглэхийг болиулах гэж зүүдлэх нь бодит байдал дээр та хүмүүст сайн сайхан, баяр баяслыг бэлэглэхийг хичээдгийн илрэл юм. Хайртыгаа амьдралдаа гутран мансууруулах бодис хэрэглэж байна гэж зүүдэлвэл ажил хэрэг амжилтгүй болж, найз нөхрөө алдахын дохио. Хүнд мансууруулах бодис өгч байна гэж зүүдэлвэл гэрийнхнээс чинь нэг нь өвдөх бололтой.

Маргаан, маргалдах

Дэмий зүйлээр маргалдах – эрүүл мэнд муудах, шударга бус дүгнэлт гаргахын шинж болдог. Шинжлэх ухааны хэлэлцүүлэг, мэтгэлцээнд оролцож байгаагаар зүүдэлвэл танд маш их далд авъяас нуугдаж байгаа бөгөөд та өөрөө түүнийгээ хөгжүүлэхийг хүсэхгүй байгаа нь тэнэг хэрэг биш үү.

Матар

Зүүдэндээ энэ амьтныг харвал хамгийн дотны анддаа мэхлэгдэнэ, Түүнээс гадна дайснууд танд өмнөхөөсөө илүү өстэй хандана. Матрын нуруун дээр суугаад явж байна гэж зүүдэлвэл таагүй зүйл тохиолдох бөгөөд түүнээс өөрийн хүчээр гарах гэж шаргуу тэмцэнэ. Тэгж гарч ч чадна. Энэхүү зүүдийг сэрэмжлүүлэг хэмээн хүлээн авах хэрэгтэй. Хүмүүстэй хэтэрхий илэн дэлангүй байхаас зайлсхий.

Max

Хэрвээ эмэгтэй хүн мах зүүдэлвэл тавьсан зорилгодоо хүрэх замдаа тэр олон саад бэрхшээлтэй тулгарах бололтой. Max бэлдэж байгааг зүүдэндээ харах аваас түүний хүрэхийг хичээж байсан зорилгод өөр бусад хүн хүрэх бололтой. Max бэлдэгч Гар, хувцас нь цус болсон нядлагч зүүдэнд харагдвал урт хугацаанд гэр бүлийнхнийг чинь өвчин ороох бололтой. Max зүсэж байгаа нядлагчийг харвал нийгэм дэх таны нэр хүнд доошлох бололтой. Ийм зүүдний дараа баримт бичигт гарын үсэг зурах болон захиа бичихээс татгалзах нь зүйтэй.

Махчин шувуу

Зүүдэндээ шонхор, харцага гэх мэтийн махчин шувууд зүүдлэгдвэл таныг хуурна. Махчин шувууг буудан алж байна – аз жаргалд хүрэх тэмцлийн замдаа та бүхий л саадыг гэтлэн туулж чадна. Хэрвээ залуу эмэгтэй өөрийн хүүхдээсээ махчин шувууг хөөж байвал тэр хамгийн зоригтой хүслээ биелүүлнэ, гэхдээ хөдөлмөрч байж чадвал тэр шүү дээ. Өрсөлдөгч нарын зүгээс аюул учруулж болзошгүйг энэ зүүд харуулж байна. Тан руу дайрахаас өмнө, таныг шархдуулахаас өмнө шувууг айлган хөөж чадаж байвал ажил хэрэг бүтэлтэй байна. Махчин шувуу үхсэн байхыг харах – амжилт, ялалтыг зөгнөжээ.

Та махчин шувуу руу буудаж байна – дайснуудтайгаа зоригтой тэмцэхийг илүүд үзэх ба ялалт байгуулж ч магад. Махчин, араатан Араатан, махчин зүүдлэх – таны эсрэг цохилт хийх гэж байна. Араатан шархадсан эсвэл алагдсан байна гэж зүүдэлвэл та гай барцдаас азаар зугтааж чадна. Эмэгтэй хүн араатан зүүдэлвэл тэр биеэ авч яваа байдлаараа өөрийн мэдэлгүй бусдын хов живний бай болно. Энэ зүүд нь түүнийг онцгой анхааралтай байхыг, гэхдээ өөртөө итгэлтэй байхыг сануулж байна.

Машин

Зүүдэндээ машин үзвэл сэтгэл санаа зовоох төсөл эхлэх бөгөөд эцсийн үр дүн нь танд ашиг тустай байна. Хуучин машин зүүдэлвэл таны хүчин зүтгэлээр нөхөр болохгүй хүмүүс өөртөө ашиг олох гэж байгаагийн тэмдэг. Ажиллаж байгаа машин механизм зүүдлэх нь ямар нэгэн ажил хэрэг эхэн үедээ маш хэцүү байхыг гэхдээ найз нөхөд дэмжлэгийг илэрхийлнэ. Эвдэрхий машин – найз нөхдөө алдахыг харуулж байна. Хэрвээ танд галын машин зүүдлэгдвэл нилээн гоц үйл явдалтаи холбогдон түгших, сандрах байдал бий болохыг, хэрвээ залуу эмэгтэй галын машинаар хурдлан давхиж байна гэж зүүдэлвэл таагүй явдалд оролцохоос татгалзахыг сануулж байна.

Машин жолоодох Машин жолоодож байна гэж зүүдлэх – таны үйлдлийг бусдын зүгээс шударга бусаар хэлэлцэх ба тэдэнд таны үйлдэл тэнэг, ойворгон мэт үзэгдэнэ. Нийтийн тээврийн хэрэгсэл жолоодож байна гэж зүүдэлвэл дорд үзэгдсэн, тааламжгүй ажил эрхлэх ба ямар ч ахиц дэвшил харагдахгүй. Галт тэрэг жолоодон явна гэвэл хүнд нөхцөл байдал удаан хугацаагаар таныг ядуу дорой байдалд байлгана. Хэрвээ та галт тэрэгний машинистийн хажууд байж байвал бодит байдалд хүнд байдлаас гарахын тулд өөрийн бүхий л мэдлэг, хүч бололцоог дайчлах юм байна. Эрэгтэй хүний хувьд энэ зүүд нь түүний эмэгтэйчүүдийн хувьд их амжилттай байхыг илтгэдэг. Эмэгтэй хүний хувьд энэ зүүд нь өөрийг нь эргүүлсэн хүмүүстэй өөртөө итгэлтэй байр сууринаас хандаж, тэдний ойворгон занд нь хүлээцтэй хандан, зүй ёсны хариуг нь өгч чадахын илрэл.

Минж

Зүүдэндээ минж харвал өөрийнхөө шаргуу хүчин чармайлтаар маш их үр дүнд хүрнэ. Үнэт үснээс нь болж минжийг алж байвал та луйврын хэрэгт болон гэмгүй хүнд зүй бусаар халдсан гэж буруутгагдана.

Могой

Залуу эмэгтэй үхээнц дорой могойд хазуулж байна гэж зүүдэлвэл хоёр нүүртэй найз залуугийнх нь өмхий санаа түүнийг шаналган зовооно. Могойн тухай зүүд нь муу санаа ямар ч янзаар илрэн гарч ирж болно гэдгийг харуулдаг. Хүн рүү мушгиран мярайсаар дайрч байгаа могойг зүүдэндээ харвал оршин байхынхаа төлөө, ёс суртхуунаа доромжлуулахгүйн төлөө тэмцэл хийхийн илэрхийлэл. Могой алж байвал та сонирхсон зүйлдээ хүрэхийн тулд бүхнийг хийнэ. Та дайсныгаа ялсан баяраа тэмдэглэх болно. Зүүдэндээ могойнуудын дундуур явж байвал өвчин зовлонгоос байнга айж болгоомжилсон байдалд байх ба харин амин хувиа бодсон хүмүүс найзархаг зан гарган таны хэрэгт хошуу дүрж явна.

Могойнд хатгуулж байвал та муу санааны үзүүрт өртөн, дайснууд таны ажилд хор хүргэх болно. Ногоон зүлгэн дээр толботой том могой тан руу гэтэж байна, та түүнээс хажуу тийш үсрэн зайлж чадаад түүнийг ор тас мартсан байтал могой дахин гэтэж ойртохдоо хэмжээгээрээ томрон томорсоор аварга том болж дайрах ба та өөрөө ч мэдэлгүйгээр түүнээс яаж ийгээд нэгмөсөн бултчихаж чадаж байна гэж зүүдэлвэл бодит амьдрал дээр өөрийг чинь хүндлэхгүй, хайхрахгүй байгаа юм шиг сэтгэгдэл төрөх ба ажил хэрэг улам л муу явагдах болно. Өвчин зовлон, санаа зовоох асуудал гарч ирэхийг ухамсарлах боловч тун удахгүй эдгээр хүндрэл мартагдан, та хүнд хэцүү даалгавраас чөлөөлөгдөж бүх зүйл сайн сайхнаар дуусна. Могой таныг цагариглан ороож, хатгахаар завдаж байна гэж зүүдэлвэл та дайснуудынхаа өмнө хүчин мөхөс байх эсвэл өвчин тусах магадлалтай байна. Зүүдэндээ гартаа могой барьж байна гэвэл та өөртөө дайсагнагч хүчийг устгах өөрийн арга барилыг боловсруулна. Зүүдэнд таны үс могой болон хувирч байвал эхлээд харахад тийм ч чухал биш амьдралын асуудлууд сүүлдээ таны сэтгэлийг зовоож эхэлнэ. Таны зүүдэнд орсон могой маш хачин хэлбэр дүрстэй байвал зовлон тохиолдох ба хэрвээ та тэдгээрт тайван, яасан ч яахав гэсэн маягаар хандвал хэцүү байдал улам хүндэрнэ.

Голыг сэлж эсвэл олмоор гатлан могойнд хүрч байвал санаа зовох зүйлгүй баяр баясгаландаа хүрэх ч өмнө нь нилээн сэтгэл зовних бололтой. Могойнууд бие биенийгээ хатган байхыг зүүдэндээ харвал та найз нөхрөө гомдоох юм байна. Зүүдэндээ жижиг жижиг могойнуудыг харвал таныг зарим хүмүүс наанаа найрсагаар хүлээн авах боловч цаагуураа муулан, гоочлох ба түүнчлэн таны төлөвлөгөөг нураахыг оролдох бололтой. Хүүхдүүд могойтой тоглож байхыг зүүдэлвэл та хэн нь таны нөхөр вэ хэн нь дайсан бэ гэдгийг ялгаж салгах гэж хэсэгтээ л будилна. Хэрвээ эмэгтэй хүн ард нь могой дуугарч, хүүхдийнхээ төлөө зовж байна гэж зүүдэлвэл түүнийг нэгэн хүн өөрийнхөө төлөө үнэ цэнэтэй, хайртай зүйлээ орхи гэж ятгах ба хожим нь энэ бүхэн мэх байсныг мэднэ.

Таны найз зам дээр зогсож байна. Түүний араас толгой дээгүүр нь могой гараад ирлээ гэж зүүдэлвэл бодит байдал дээр та өөрийнхөө болоод найз нөхрийнхөө эсрэг хуйвалдааныг илрүүлж чадах юм байна. Хэрвээ найз чинь могойг мэдэж байна гэж зүүдэлвэл ямар нэгэн чадалтай байгууллага таны ашиг сонирхлын төлөө ажиллаж далд явууллагыг илчилнэ. Эмэгтэй хүн өөрт нь могой дурлаж байгаагаар зүүдэлвэл тэр хавчиж хяхагдах боловч хууль болоод нөлөө бүхий найзууд нь түүний талд байж, түүнийг хамгаална.

Зүүдэндээ могой загас харах – түүнийг барьж байгаагаар зүүдлэх нь сайн. Барьж чадахгүй бол аз танаас нүүр буруулна. Цэвэрхэн усанд могой загас харж зүүдлэх нь эмэгтэй хүний хувьд түр зуурын зугаа цэнгэлийг харуулдаг. Үхсэн могой загас харвал та эсрэг талынхныгаа ялан дийлнэ. Дурлалд автсан хүмүүсийн хувьд ийм зүүд нь тэдний энэ холбоо сайнаар төгсөхийг харуулж байна.

Модот гудамж

Зүүдэндээ модот гудамж харвал таны хувь заяа урьд өмнөх шигээ тийм ч сайн сайхан байгаа биш бололтой. Таагүй уур уцаар хүргэх зүйлс гарч ирнэ. Эмэгтэй хүн харанхуйд модот гудамжаар зугаалж байна гэвэл зарим нэг найз гэх хүмүүс нэр хүндийг нь унагааж магадгүйг анхааруулж байна. Модны дархан Ажлаа хийж байгаа модны дархан зүүдэлвэл та амралт, зугаа цэнгэлээ умартан өөрийн байдлыг сайжруулахын тулд шударгаар чармайн ажиллах юм байна.

Модны үртэс

Хэрвээ модны үртэс зүүдэлвэл харамсмаар алдаа гэр орны эмх замбараагүй байдлын шалтгаан болно. Морин тармуур Тармуураар өвс хадаж байна гэж зүүдэлвэл бусдад найдсан ажил хэрэг хэзээ ч бүтэхгүй бөгөөд та өөрөө л гардан хийхгүй бол болохгүй юм байна.

Хугархай тармуур – өвчин эсвэл ямар нэгэн гайтай явдал таны төлөвлөгөөг баллана. Бусад хүмүүс тармуур бариад ажиллаж байна гэж зүүдэлвэл ажил хэргийн урагштай байдал таныг баярлуулна.

Морин цэрэг

Морьт хороо зүүдэлвэл хувийн амжилтанд хүрнэ. Таны энэ амжилт нэг хэсэгтээ бага зэргийн дуулиан шуугиан тарих төлөвтэй. Морины жүчээ Морины жүчээ зүүдлэх – энэ бол сайн сайхныг илэрхийлнэ. Амжилт ирж, эргэн тойрны амьдрал сайхан байна. Морины жүчээ дүрэлзэн шатаж байвал энэ нь эсвэл азтай өөрчлөлт болох эсвэл бодит амьдралд мөн л ийм явдал болохын илэрхийлэл. Морь, адуу Зүүдэндээ цагаан мориор давхиж байна гэвэл сайны шинж. Юуны түрүүнд энэ зүүд нь танд найз нөхдийн холбоо батжин бэхжихийг, санаа нийлсэн хүнтэй нөхөрлөхийг хэлж өгч байна. Морь чинь халтардаж, бохирдсон байвал итгэж явсан хүмүүс танд атаархаж, өөрийг чинь хуурах болно. Хар хилэн морь унаад давхиж явна хэмээвээс ажил хэргээ сайхан амжуулахаас гадна гэнэт өөрийн ажлын хичнээн төвөгтэй, хэцүү болохыг ойлгоно.

Ухаа хонгор морьд давхилдахыг харвал таатай нөхцөл байдал гарч ирсэн ч дараа нь муугаар эргэхийг харуулна. Түүнчлэн энэ зүүд хурдан өрнөх, замбараагүй сонирхлыг илтгэнэ. Цоохор морь зүүлэлвэл ажил хэрэгтээ ашиг олно. Хээр мориор давхиулж явна хэмээвээс дээш ахиж дэвших, хүсэл зорилго биелэхийг зөгнөнө. Эмэгтэй хүн ийм зүүд зүүдэлвээс залхмаар эргүүлдэг залууд шууд шийдвэртэй татгалзсан хариу өгөх, ойрын үед эд зүйлсийн ашиг олохыг харуулж байна. Таны морь зугтаагаад зэрлэг адуутай нийлчихлээ гэж зүүдэлвэл нэг хүний өвчилсөн тухай мэдээ сонсоно. Ер нь зүүдэндээ сайхан морь харах нь амжилт, сайн сайхан байдлыг илтгэдэг. Цэнгэг устай голыг морьтойгоо гаталж байвал амжилт таныг хүлээж байна, гэхдээ та доош харлах ус руу харвал таны энэ баяр хөөрийг хэн нэгэн нь гутаах бололтой. Морины нуруун дээр хэвтээд цэвэрхэн устай голыг туулан гаталж байвал олон хүсэл тань биелж, ажил хэргээсээ ашиг гаргаж чадна. Харин зүүдэндээ шархадсан, үхсэн морь үзвэл эмгэнэлтэй мэдээ сонсоно.

Тангардаг мориор давхих – амжилтанд хүрэх замд чинь маш олон саад бэрхшээлүүд байна. Морь хүчтэй тангарч эсвэл таныг унагаавал та өрсөлдөгчтэйгээ учирч эсвэл өвчин тусна. Морийг цулбуураас нь барьж аван номхруулах- таны амьдралд огцом сайн өөрчлөлт гарах нь. Сайн тоноглогдсон морийг сонирхон харж байвал ойрын үед таны амжилт өөрийн төсөөлж байснаас ч илүү байгаад гайхах болно. Эмэгтэй хүнд ийм зүүд нь насан туршийн үнэнч найзаа олохыг амлаж байна. Морин уралдаанд оролцож байна гэвэл сайн сайхан амьдрал урд чинь байна. Морио тахалж байвал шударга бус замаар эд хөрөнгө олж авах бололтой.

Хэрвээ та эмээлгүй морин дээр сайн давхиж байвал амаргүй тэмцлээр сайн сайхан байдал болоод тав тухыг олж авах ба энэ зүүдний тайллаар бол сайн нөхөд тусалж болох юм. Морийг яаж цэвэрлэж байгааг эсвэл өөрөө хусуураар морины хөлсийг арчиж байна гэж зүүдэлвээс амьдралд найдвартай байр суурь эзлэх, нэр хүндэд хүрэхдээ хүнд хэцүү замыг туулахыг харуулж байна. Ажил хэрэгч хүмүүс, тариачин, бичиг номын хүмүүс морины дэл, сүүлийг засаж чимэглэж байна гэж зүүдэлвэл маш сайн.

Сүйх тэргэнд хөллөсөн морьд зүүдлэгдвэл аз жаргалд хүрэх замд саад тотгор байгааг илтгэнэ. Нарийн жимээр уулын өөд морьтойгоо өгсөж бэйна – энэ зүүд танд бодит амьдралд найдвартай байр суурь эзлэхийг амлаж байна. Замын дунд морь чинь цуцаад үлдсэн замыг явганаар туулж байна гэвэл та бат бэх байр суурийг маш их хүчин чармайлтаар олж авахын илэрхийлэл. Бүсгүй хүн хар хилэн морь унаад явж байна гэж зүүдэлвэл гэнэтийн тохиолдол түүний хүсэл мөрөөдөл биелэхэд тусалж, ухаантай хүндтэй хүнтэй холбоо тогтоохыг илтгэнэ.

Хөндийгөөс морьтой бууж байна-азгүй явдал тохиолдоно. Хайрттайгаа сундлаад явж байна гэвэл сонирхолтой, амжилтанд хүрсэн олон хүмүүс түүнийг эргүүлнэ. Хэрвээ ингэж явахдаа эмэгтэй айж байгаагаа мэдэж байвал бодит байдалд ойрын хүндээ хардуулна. Эмэгтэй хүн мориноос үсрэн бууж байна гэтэл тэр нь гахай болон хувирлаа гэж зүүдэлвээс сайн сайхан гэрлэлтээс татгалзаад дараа нь илүү дээрд үзэж гэр бүл болсон хүн нь удахгуй түүнд таалагдахаа болих бололтой. Залуу эмэгтэй тал хөндийгөөр цагаан морьтой давхингаа ардаа яваа хар морьтой хүн рүү байн байн эргэн харж байна гэж зүүдэлвэл маш чухал ажил хэргийнхээ төлөө санаа зовж байгаагийн илэрхийлэл бөгөөд амжилт, азгүйдэл ээлжилнэ. Хэрвээ тэнгэрээс нэг морь унаж ирээд хэн нэгэн танихгүй хүнд хувиран тань руу дайрч байна гэж зүүдэлвэл энэ нь нилээн том азгүйдэл, бүтэхгүй найдвар, нөхцөл байдлыг гартаа оруулах гэсэн оролдлого амжилтгүй болохыг илэрхийлнэ. Нуга хөндийд идээшлэх адуун сүргийг ажиглан байна – таны түнш ажлаа сайн төлөвлөж тавьсныг, уг хүний зүй зохистой үйл ажиллагааг илэрхийлнэ.

Адуун сүрэг өвс ногоогүй, хатсан газар бэлчих нь харагдах зүүд нь танд ядуу гэхдээ үнэнч нөхдийг амлаж байна. Залуу бүсгүйд ийм зүүд аз жаргалтай гэрлэлтийг амлана. Морины наймаа хийж байгаа хүнийг зүүдэндээ эд материалын ашигтай ч эрсдэлтэй арилжааг харуулж байна.

Морины арилжаанд наймаачин таныг мэхэлж бэйна гэж зүүдэлвэл гарз хохирол учирна. Өөртөө сайн үүлдрийн морио үлдээгээд нэг их сайн биш морио арилжиж байна гэвэл таныг маш их аз хүлээж байна. Мөлхөх Газар дээгүүр мөлхөж байна тэгээд гараа бэртээж, шалбалчихлаа гэж зүүдэлвэл дорд үзсэн үүрэг даалгавар танд өгөгдөнө. Хонхор гүдгэр, хайрга чулуутай газраар мөлхөж байна гэж зүүдэлвэл өөрт олдсон сайхан боломжийг ашиглаж чадаагүй өнгөрүүлжээ. Ийм зүүд зүүдэлсэн эмэгтэй хүн өөрийгөө зөв авч явахгүй бол хайрт залуугийнхаа хүндэтгэлийг алдаж магад. Өөр бусдын хамт намагт мөлхөж байна гэж зүүдэлвэл ажил хэрэг сэтгэл зовоосон, яршиг түвэгтэй байх ба итгэл найдвараа алдаж ч магад. Найз нөхдийн чинь таны тухай шүүмжлэл ул үндэстэй байна.

Мөнгө

Жинхэнэ аз жаргал гэдэгт хүрч, сэтгэлийн таашаал эдлэхдээ мөнгөнд хэт их сүсэглэх хэрэггүй шүү гэдгийг энэ зүүд сануулдаг. Мөнгөн зоос оллоо гэж зүүдлэх – танд мөнгө хангалтгүй байна, өөрийгөө тайвшруулах гэж яаран буруу шийдвэр гаргавзай. Хоолны мөнгөн хэрэгсэл – сэтгэл түгшинэ, хүсэл биелэхгүй. Мөнгө олж байна гэж зүүдлэх – бага сага санаа зовох зүйл байгаа ч үнэхээрийн их аз жаргалыг илэрхийлнэ. Өөрчлөлт явагдана. Мөнгө төлөх – бүтэлгүйтэл. Алт хүлээж авах – маш их ирээдүй болон баяр баясал. Мөнгөө хаях – гэр орондоо ч тэр ажил албан дээр ч тэр зохисгүй байдал зонхилно.

Мөнгөө тоолох, мөнгө дутах – төлбөрийн асуудал дээр хүндрэл бий болно. Өөрийгөө мөнгө хулгайлсан байна гэж зүүдэлвэл та аюулд өртөөд байгаа бөгөөд өөрийнхөө үйлдлийг сайн хянаж байх хэрэгтэй. Мөнгөө хэмнэх – эд баялаг, тансаг, тав тухтай байдал. Мөнгө залгих – таны дотор шуналын гал дүрэлзэнэ. Маш их хэмжээний мөнгө тоолох – аз жаргал, сайн сайхан аж байдал таны хүрсэн хил хязгаарын цаана л байна даа. Боодол мөнгө оллоо, гэтэл нэгэн залуу эмэгтэй түүнийг минийх гэж байвал энэ зүүд нь таны ажил хэрэг ойр дотны эмэгтэй хүнээс болж гарз хохирол амсах магадлалтай байгааг харуулжээ.

Ийм зүүд зүүдэлсэн хүн мөнгөндөө их үрэлгэн ханддаг, ухаалаг зарцуулдаггүй. Энэ зүүд бол сэрэмжлүүлэг гэдгийг анхаарна.уу. Хий хоосон мөрөөдөлд автаж суух хэрэггүй. Задгай мөнгө зүүдлэх – ажил хэрэгтээ сэтгэл ханамжгүй байна. Ажил дээр таагүй явдал гарах ба найз нар таныг өөрсдийгөө мартлаа гэж гомдол тавина. Задгай мөнгөө хаячихлаа гэж зүүдэлвэл та хайхрамжгүй хандаж алдаа гаргаж магад. Мөнгө олох -хэтийн төлөв сайхан байна. Зүүдэндээ мөнгө олж байвал та ухаалаг бөгөөд хямгатай байх юм байна.

Зээл авч байна гэж зүүдлэх – энэ зүүд нь таны байр байдлыг илтгэнэ. Та бусдад байгаагаасаа дээр харагдаж байж магадгүй, гэхдээ энэ таны хувьд чухал биш. Бусдын мөнгийг үрж байна – та багахан заль мэхэнд ороогдож, найз нөхрөө алдаж магад. Хуурамчаар мөнгө үйлдвэрлэж байна гэж зүүдлэх нь маш муу. Мөнгө зээлье гэж гуйж байвал сайн сайхан байдалд хүрэхийн тулд маш олон зүйлд дахин санаа зовж эхлэх нь. Дүүрэн мөнгөтэй хураагуур зүүдэндээ харвал таны өмнө сайхан ирээдүй, хэтийн төлөв нээгдэнэ. Хэрвээ хоосон байвал та гаргасан хүчин чармайлт талаар өнгөрнө. Мөнгөн ус Зүүдэндээ мөнгэн ус харах нь таны амьдралд таагүй өөрчлөлт болохын шинж. Эмэгтэй хүн мөнгөн усны хордлогоос болж зовж шаналж байна гэж зүүдэлвэл тэр гэр бүлийнхэндээ хаягдах буюу гэр бүлээсээ сална.

Мөндөр

Зүүдэндээ мөндөрт цохигдох – жаахан ч гэсэн амжилтанд хүрэхийг танд амлаж байна. Хэрвээ таны зүүдэнд нартай өдөр мөндөр орж байвал санаа тавих зүйл гарах ба хувь заяа танаар тохуурхаж ч магад. Хэрвээ залуу эмэгтэй ийм зүүд зүүдэлвэл нилээн хэсэг азгүйтсэний эцэст хайр дурлалтайгаа учрах цаг ирсний тэмдэг. Мөндөр дээвэр дээр буух чимээ сонсогдож байвал энэ нь тийм ч сайн зүүд биш.

Мөөг

Хэрвээ мөөг зүүдлэгдвэл энэ нь эрүүл бус хүсэл, хөрөнгөө өсгөх гэсэн адгуу, яарсан алхам хийж, түүнээсээ таашаал авах ч, энэ нь ёс бус байхын тэмдэг. Ингэснээрээ шүүхэд дуудагдаж болзошгүй. Мөөг идэх – доромжлогдох, хайр дурлал бүтэлгүй, ичгүүртэй байхын тэмдэг. Залуу эмэгтэй ийм зүүд зүүдэлвэл ирээдүйд өмч хөрөнгөндөө гамгүй байх бөгөөд сэтгэл санаа нь тогтворгүй байна.

Мөр

Өөрийнхөө нүцгэн мөрийг зүүдэлвэл азтай өөрчлөлт танд амьдралыг шинээр харах хүсэл төрүүлнэ. Таны мөр их ясархаг болчихож гэж зүүдэлвэл адайр ааштай, элдэв маягтай хүний аяыг даган амьдрах юм байна.

Мөргөлдөөн

Мөргөлдөөн болж байхыг зүүдэндээ харах – аваар осол, золгүй тохиолдол, сэтгэл гонсойх, ажил хэрэг бүтэлгүйтэх. Залуу эмэгтэй мөргөлдөөн болж байхыг зүүдэндээ харвал тэр ямар нэгэн сонголт хийх гэж нилээн зовох бололтой. Мөрдөн байцаалт Зүүдэндээ мөрдөн байцааж байхыг харвал таагүй явдал үргэлжлэн тохиолдож маш их сэтгэлээр унах болно. Зүүдэндээ санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгагдаж байгаа нь таны хорон муу хүнээс өөрийгөө хамгаалах чадваргүйн илэрхийлэл. Мөрий Зүүдэндээ мөрий тавьж байвал зорилгодоо хүрэхийн тулд та зүй бус зүйлүүдийг хэрэглэх гэх юм байна. Мөрий тавиад алдаж байвал таны хүрээнд багтдаггүй, ёс суртхуунгүй хамаатнаасаа бэртэл авах юм байна. Хэрвээ мөрий тавиад хожиж байвал хувь заяа таныг ивээлдээ багтаах нь дамжиггүй. Мөрийнд оролцож чадахгүй байвал таагүй нөхцөл байдалд мэгдэн сандарч, бүр шалдаа бууж өгнө.

Мөс

Мөс зүүдлэгдэх нь багагүй зовлон бэрхшээл амсахыг илэрхийлдэг. Таныг хамгийн үнэ цэнэтэй ажил үйлсийн хувьд хорлох гэж эсрэг талынхан отож байна. Цэвэр тунгалаг усаар хөвөх мөс зүүдэлвэл хөндлөнгийн хүний атаархлаас болж таны аз жаргалд төгсгөл иржээ. Мөсөн дээгүүр гэлдэрч байна гэж зүүдэлвээс түр зуурын баяр хөөрөөс болж өөрийн тайван байдал болоод бусдын хүндлэлийг алдаж болзошгүй. Залуу эмэгтэйн хувьд мөсөн дээгүүр явж байна гэсэн зүүд нь тэр ичнүүр сонжуурт өртөхөд төө хүрэхгүй зайтай л байна гэдгийг анхааруулж байна.

БИ ЧИНИЙХЭЭ НУУЦХАН АМРАГ

$
0
0

209a79481a2809b14803343b8ae50e6dЭнхриймаа өрөөндөө утсаар ярин сууж байтал Мөнхөө хаалгийг нь тогшин даргаа унаа ирчихлээ, бид хэд юмаа аччихлаа гэв. Энхриймаа саяхан байгууллагынхаа нэг хэлтэст тасгийн даргаар томилогдоод байгаа нь энэ. Арван хэдэн хүүхний аргыг олно гэдэг хэцүү. Дээрээс нь удаан жил ажилласан хэд нь үл тоомсорлох гээд нэг байгууллага ч гэсэн өөр тасаг л бол өөр тасаг хэцүү зүйлүүд их тулгарч байв. Ажлаа хүлээж авчихаад яаая даа хэмээн шантарч байсан үе ч бий. Хуучин тасаг нь хичнээн сайхан эвтэй байлаа. Ингээд шинэхэн дарга ажилчидтайгаа арай ойр дотно болох хэрэгтэй байлаа. Ажил дээр бол ажилдаа дарагдаж ажлын тухай л яриа өрнөнө. Ингээд хоорондын үл ойлголцолоо эвдэхийн тулд тэдэнтэйгээ чөлөөт цагийг хамт өнгөрөөх хэрэгтэй байв. Нэг өдөр хуралдаж байгаад хуралын төгсгөлд: Надад нэг санал байна. Ойрд гадаа их сайхан байна, өвөл болж хүйтрэхээс өмнө хэдүүлээ салхинд гарч өдрийн амралтанд явах уу? гээд асуутал нэгээс бусад нь бүгд дуртай нь аргагүй зөвшөөрлөө. Ийнхүү тэд явж байгаа энэ … шинэ ажил, шинэ хамт олон. Зам зуураа ганц нэг шил юм тойруулан, дуулж хуурдаж инээлдэж явсаар нэг л мэдэхэд хүрэх газраа хүрээд ирсэн байв. Харин ч санасаныг бодоход овоо чөлөөтэй, хөгжилтэй, наргианч улс юм гээч хэмээн олзуурхангүй бодож битүүхэндээ баярлаж явлаа. Тэд явсаар Цэргийн амралтанд очин бөөндөө хамт байхаар нэг давхарын нэг том өрөөг аваадахлаа.

Очсон даруйдаа хоолонд орчихоод цэвэр агаар амьсгалъя хэмээлдэн гадаа модны тэнд очин тухлан сууцгаав. Байгаль гэж ярих юм биш. Нам тайван, урд ардаа битүү модтой сэрүү татаад өөрийн эрхгүй сэтгэл сэргэн сайхан болж ирлээ. Амрагчид ч гэсэн цөөндүү. Зарим нэг нь эхнээсээ халж дуулах нь дуулж, уйлах нь уйлж, сургах нь сургаж ер нь чөлөөт байдалдаа орж эхэлцгээлээ. Гэтэл Нараа хэмээх барагтай л бол үг дуугараад байдаггүй өөрийнх нь үеийн нэг хүүхэн Даргаа би таниар үнэхээр бахархадаг шүү. Та миний үеийнх л байх. Гэтэл Англи, Орос Герман хэлээр чөлөөтэй ярьчихна, хоёр ч дээд сургууль төгсчихсөн. Тэгээд бас царай зүс, бие чинь хүртэл ийм сайхан тэгш. Харин нэг юм гайхаад байх юм. Та ер нь нөхөргүй байхаа тэ. Байнга л ажил дээрээ шөнө орой болтол суугаад, өглөө хамгийн түрүүнд ирчихсэн. Би гэтэл хоёр хүүхэдтэй, тэднийгээ асрамжлах, эр нөхрөө халамжлах гээд л ганц сургууль төгсөөд тэр мэргэжилээрээ нэг л газраа ажилаад байдаг. Өдөр бүр яг нэг хэвийн, болдог юм болдогоороо өнгөрөөд л. Нэгэн бодлын уур хүрмээр ч юм шиг, хамаг сайхан залуу насаа нэг хар юм харж, хүүхэд асраад л өнгөрөөлөө дөө … хэмээн утга авцалдаагүй юм ярин уйлж гарав. Энхриймаа инээмсэглэн

Нараа минь дээ чи харин ч их юм амжуулаад амьдрал чинь ч жигдрээд сайхан байгаа биз дээ. Би хэзээд нь хүнтэй сууж, хэзээд нь хүүхэд гаргах юм бүү мэд. Та нар сайхан хүүхэдтэйгээ хамт өтөлж байхад, миний хүүхэд жаахнаараа л байх нь байна ш дээ гэв. Гэтэл ч нэг нь өлгөж аван
Дарга нээрээ нөхөргүй юм бол эндээс нэг юм олж өгнөө гэснээ пар пар хийтэл цээжээ түлхэлзүүлэн инээд алдав.
За тэр нөхөр ч яахав болох л байлгүй, өнөөдөр та хэд минь л сайхан амарвал болоо гээд, за бүгдээрээ доошилье сэрүү орж байна алив Мөнхөө наадуулаа хамаад юмаа сайн шалгаарай. Тэд хэлхэлдэн чанга, чанга ярилдсаар модноос буун өрөөлүүгээ явцгаалаа. Өрөөндөө ороод дан хүүхнүүд болохоор элдэв бусын юм хамж шимэн ярьцгаана. Зарим нь урдах даргаа муулж ч байх шиг, тэгсэнээ нөхөр сүүдэр, ар гэр, үр хүүхэд гээд бүр сүүлдээ нууц амрагын ярианд хүртэл орлоо. Энхриймаа харин дотроо ” Өлзий минь дээ чи минь намайгаа даанч их гомдоосон доо. Хэрвээ бид хоёр суусан бол хүүхэд минь ч овоо хөөрхөн болчихсон байгаа. Хөл гар нь бүрэлдчихсэн том хүү байсан ш дээ. Чи намайг мөч мөчөөр нь эвдүүлж хүүгээ авхуулж байхад чамайг ямар их үзэн ядсаныг мэдээгүй л дээ. За яахав ээ. Энэ шарх минь хэзээ нэгэн цагт аньж намайг гэх сайн хүнтэй би учирах л болно” хэмээн бодон суутал нэг нь Даргаа та яасан зүгээр үү? Өө зүгээр, зүгээр та хэдийн ярихыг сонсоод сайхан хөгжилтэй юмаа гэтэл Мөнхөө орж ирэн манайхаан гадаа бүжиг эхлэх гэж байна бүгдээрээ явах уу гэцгээв. Бүгд за тэгье хэмээн хувцасаа сольцгоож эхэллээ. Энхриймаа Өө та нар чинь солих хувцастайгаа ирээ шив гээд инээснээ манай хүүхнүүд чинь ийм сайхан хүүхнүүд билүү. Ажил дээр ч нэгнийхээ барааг л харахаас хэн нь хэн бэ гэж харахгүй юм даа. Гэтэл Бүдээ хэмээх ахимаг насны авгай Тэр ч тийм шүү, заримдаа нөгөө талд сууж байгаа хэдээ цайны цагаар л олж хардаг шүү хэмээхэд бүгд инээлдэв. Тэд бүжгийн зааланд ортол ганц нэгхэн хүн сууцгааж байв. Тэр хэдийг бөөндөө яваад ортол цэнгээнт бүжгийн ая тавьж өглөө. Нэг нэгийгээ уриад бүжиглэцгээж байтал төд удалгүй гаднаас мөн нэг газрын бололтой хэсэг залуучууд ороод ирлээ. Аль, аль нь биенийгээ хараад нүд нь сэргэсэн нь илт. Гэтэл тэндээс нэг нь Хөөх энэ олон хүүхнүүд хаанаас гараад ирэв ээ. За сайхан танилцацгаанаа гэж ирээд л эхнээс нь гар барин танилцав. Тэд нар нэгэн дүүргийн цагдаагийн газар ажилладаг гээд яг аль дүүргэ гэдгээ хэлсэнгүй. Үе тэнгийхэн дороо танилцаж хамтдаа бүжиглэн их л хөгжилтэй байцгаана. Энхриймаа тэднийг харан сууж байтал Мөнгөө ирэн даргаа бүжиглээчээ алив хамт бүжиглэе гээд татан босгов. Цэнгээнт бүжигийн ая тасралтгүй цувсаар. Гэтэл вальсийн аян дээр нэг сайхан нас тогтсон нүдэнд дулаахан хархүн ирэн Энхриймааг урьлаа. Та яагаад бүжиглэхгүй байна, залуу хүн байж хараад байхнаа дарга нь бололтой гээд ухаалаг нүдээр өөдөөс нь ширтэв. Тэгсэнээ намайг Орших гэдэг чамайг хэн гэдэг вэ? хэмээн асуув. Энхриймаа чимээгүйхэн инээмсэглэн нэрээ хэлсэнээ Үгүй яахав би бүжигэнд жаахан муу л даа, яанаа хөл дээр чинь гишгээд байна уучлаарай гэснээ, та чинь харин их сайн бүжиглэдэг юм байна ш дээ гэв.

Энэ орой тэр хоёр нилээн олон бүжгэн дээр хамт бүжиглэж нилээдгүй юм ярьцгаав. Бүжиг ч тарж нэг нэгнийхээ тасгаар орж дайлуулах юм болов. Гэтэл Энхриймаа бид нар эрчүүдийн тасагт орохгүй, та хэд юмаа аваад манай тасагт ороод ир гэхэд бүгд нэгэн дуугаар зөвшөөрлөө. Ийнхүү тэд нэгэн оройг дуу хууртай, инээд наргиантай тун ч хөгжилтэй өнгөрөөлөө. Маргааш нь буцах замдаа бүгд өчигдөрийнхөө онигоог ярин хөгжилдөнө. Энхриймаа ч дотроо их л сэтгэл хангалуун байлаа. Гэртээ очиж усанд ороод ядарсандаа нам унтав. Маргааш нь ажилдаа иртэл ажилчдынх нь сэтгэл сэргэсэн нь илт. Цайны цагаар нөгөө л амралтын паянгаа үргэлжлүүлэн ярина.
…Тэр нөгөө хэн билээ сайхан гар чинь тасарчихаад хүүхэн болгоныг үнсэх гэж дайраад байдаг … мэдэхгүй ээ нэр ерөөсөө алгаа … даргадаа нэг гайгүй юм байвал олоод өгчихье гэсэн чинь ихэнхи нь эхнэр хүүхэдтэй юм шив дээ … яахаараа ийм эрт хүнтэй сууцгаачихдаг байнаа. Намайг нээрээ нэг нь чамайг их харсан юм байна, чи хаана ажилладаг вэ гээд байсан … бид нар яаж ажилаа овоо худлаа хэлэвээ … цэцэрлэгийн багш гэсэн чинь хүүхдээ чиний ангид өгмөөр байна, тэгээд байнга уулзаж баймаар байна ч гэж байх шиг … энэ эрчүүд нээрээ алдаг гарууд шүү гэснээ нэг нь:
Нээрээ даргаа таньтай бүжиглээд байсан тэр өвөө таниас нүд салгаж чадахгүй ширтээд байсан ш дээ. Энхриймаа инээснээ
Өвөө байхдаа яахав дээ, гайгүй л юм байна лээ ш дээ дөнгөж л дөч гарч яваа юм билээ
Нээрээ дөч гарсан эр дөрөө дарсан ат гэгчээр тийм л эр хүн чинь жинхэнэ мужык байдаг байхгүй юу. Хоёрын хооронд жаахан хүүхдүүд дэмий, дэмий хэмээн нэг нь тэндээс тас, тас хөхрөв. Ийнхүү тэд ажил дээрээ хооллон халуун яриа өрнүүлэн их л таатай байлаа.
Энхриймаа улиралын эцэс болох гээд тайлангаа нэгтгэн суусаар нилээн оройтчихов. Цаг харвал аль хэдийн 23 цаг өнгөрсөн харагдана. За харъя даа. Ямар ч уйтгартай нэгэн хэвийн амьдрал гэхээрээ ийм байдаг байнаа. Ажил гэрээс гарахгүй болохоор яаж ч хүнтэй танилцах билээ дээ. Надад одоо эрхэлсэн тодорхой байр суурьтай ажил, орох орон, бас ч гэж овоо хүний гар харахааргүй хөрөнгө, боловсрол, зүс царай бүгд л байх юм. Гэтэл яахаараа ингээд ханийн тэнгэр хазайсан юм шиг эр хүн олддоггүй байна вэ. Хамаг сайхан насаа Өлзийг харж дэмий үрлээ дээ. Тэр хүн яаж намайг ингээд орхиж чадаж байнаа. Бүхэл бүтэн 5 жилийн үерхэл ингээд дууслаа гэж үү. Хэн нь ч билээ нэг хүн “Эмэгтэй хүн эр нөхрөөсөө аль нэг талаараа илүү байвал тэр айл аз жаргалгүй байдаг ” гэж байсан санагдана. Тэгээд би хайртай залуутайгаа хамт байхын тулд бүхнийг орхиж зөвхөн гэрийн сайн эзэгтэй л байх байсан гэж үү. Яагаад! … түүний дээд сургуульд сурч чадаагүй нь миний буруу биш биз дээ. Би яахав хааяа дээрэлхэх зан гаргадаг л байсан байх. Би хэтэрхий өөртөө итгэлтэй, бардам зангаасаа болж чамайгаа алдсан ч байж болох юм. Одоо яая гэхэв дээ. Бид хоёр салаад жил л болох гэж байхад чиний эхнэр чинь төрөх гэж байдаг. Би гудамжинд таараад үнэхээр цочролд орсон шүү. Тэр болтол чамайгаа нэг л өдөр инээсээр ороод ирэх байх гэж мөн ч их харуулдсан даа.
Энхриймаа шүүгээгээ онгойлгон Өлзийтэйгээ анх дотносож эхлээд удаагүй байхдаа авахуулж байсан зурагаа гарган удаан гэгч нь ширтлээ. Тэгтэл өөрийн эрхгүй анх танилцаж байсан нь бодогдон инээд нь хүрэв.
Энхриймаа хоёр найз хүүхэнтэйгээ ойрдоо уулзсангүй хэмээн цаг товлоод зүүн дөрвөн замын тэнд нэг кафед уулзахаар болзлоо. Замын түгжрэлд орон арайхийн явсаар очтол нөгөө хоёр нь аль хэдийн ирчихсэн байв. Гурвуулаа өчигдөрийн болсон явдалаас эхлээд орчлон ертөнцийн хамаг юмыг хаман ярьцгаав.

Гэтэл Жагаа
Хоёроо энэ хажуугийн ширээнд дөрвөн аятайхан залуу суугаад байнаа

Тэгээд бид нарт ямар хамаатай юм сууж л байг
Үгүй ээ тэр бүлтгэр бор залуу нь Энхриймааг ширтээд байх шиг байна гэтэл аль хэмээн Сумъяа тэр хоёр зэрэг эргэн хартал яг харц тулчихав. Нөгөө залуу инээвхийлэн доошоо хартал манай хоёр тэсэхгүй пис хийтэл инээд алдчихав. Гэтэл Жагаа мангар юмуу та хоёр хүн хэлэнгүүт хараад байхдаа яадаг юм, жаахан байж байгаад харахгүй гэтэл Сумъяа тэсэхгүй дахин эргэн харсанаа
Нээрээ тийм байнаа Энхриймаа чамайг л сонирхоод байх шиг байна, сая дахиад харц тулгарлаа гээд инээв. Энхриймаа санаа дагаад ч тэр үү нээрээ нэг хүн хажуугаас нь хараад ч байх шиг санагдаад биеэ жаахан барисхийв.
Гэтэл зөөгч хүрч ирэн нэг шил улаан дарс өглөө. Нөгөө гурав гайхан бид хэд захиалаагүй чи ширээ андуурч байх шиг байна гэтэл зөөгч охин тэр ширээний ах нар өгч байгаа юм гээд нөгөө хэдрүү заахад гурвуулаа гайхан хартал нөгөө дөрөв хундагатай архи барин өргөж байна, гэтэл Жагаа за бүсгүйчүүд минь эхлэх нь дээ гээд мушийхад Энхриймаа та хоёр болилдоо тоглоом тоотой нь дээр шүү хэтрүүлэв ээ гэв. Ийнхүү өөд өөдөөсөө харан алсын зайнаас тулган нэг нэг хундагыг тогтооцгоов. Гэтэл нэг намхан шар зальтай байрын залуу хүрч ирэн
За бүсгүйчүүд хамт сууж болох уу? Сайхан танилцая гэтэл нөгөө гурав зэрэг үгүй, үгүй баярлалаа бид гурав ингээд гарлаа.
Тэр гурав гараад учиргүй инээлдэж байснаа
Ямар урамгүй юм бэ, нэг уулзсаных гээд сайхан сууж байхад тэнэг юм шиг өдөөд
Харин тийм, за гэхдээ газар мундсан биш одоо хаачих уу?
За байз, ойрдоо бүжиглэсэнгүй сайхан бүжиглэх үү хэмээн Энхриймааг асуутал нөгөө хоёр ч за тэгье гээд гурвуул такси барин “River Sounds “ орохоор явлаа. Тэнд очин нэг булангийн ширээнд тухалж аваад сууж байтал гаднаас нөгөө дөрөв орж ирээд хажуугынх нь ширээнд суучихав. Тэгсэнээ нэг нь
Сайн уу дахиад тааралдлаа шүү, бидний үеийнхэний очдог газар нь нэг юмуу даа гэхэд бүгд даган инээлдэв. Ингэж л Өлзий, Энхриймаа хоёр танилцаж ариун хайрын эзэд болж билээ. Энэ бүхнийг нэхэн санахад өчигдөрхөн болсон мэт тодхон. Харин бүр дараа нь хэзээ хойно чи минь бид нарын хойноос надтай танилцах гэж нөгөө хэдийгээ шавдуулан гарч дагаж тэнд очсоноо хэлж билээ. Цаг хугацаа ч хурдан юмаа даа.
Энхриймаа энэ бүхнийг бодсоноо мушийсхийгээд за, за харьж үзье, цаг ч нилээн орой болчихлоо гээд ажлаасаа гарлаа. Зам дээр гаран такси барьтал нэг хувийн тэрэг ирээд зогсчихов. Хэсэг эргэлзэж байснаа хальт цонхны цаанаас хартал тохьтой хүн харагдахаар нь за гайгүй байлгүй гээд арын суудалд суун хаягаа хэлж өглөө. Тэгтэл жолооч толиндоо харсанаа
Сайн уу? чи мөн байх шив дээ Энхриймаа гээд инээмсэглэхэд нь гайхан толинд нь харвал Орших байлаа.
Хүүе та юу. Ашгүй таньдаг хүн таарлаа, үнэнийг хэлэхэд жаахан эмээж байлаа шүү
Энэ орой ганцаараа юу хийж яваа юм бэ? Энхриймаа түгдэрсхийснээ
Аан найз дээрээ ирээд жаахан яриад суучихсан чинь оройтчихлоо хэмээн худлаа ярив. Тэгсэнээ чи харин юу хийж яваа юм хэмээн сөргүүлэн асуутал
Аан би амралттай өдрөө халтуур хийдэг юм л даа. Тэгэхгүй бол ганц цалингаар ч амбан явахгүй нь байна шүү гээд инээмсэглэв.Тэр хоёр ойр зуурын юм ярьж явсаар нэг л мэдэхэд гэрийнх нь гадаа ирчихсэн байв. Энхриймаа яагаад ч юм энэ хүнтэй яриад л суугаад баймаар санагдаад ер болдоггүй. Тэгсэнээ зориг гарган
Уучлаарай Оршихоо чи надад хань болоод нэг газар жаахан сууж чадахгүй биз. Үнэндээ надад өнөөдөр жаахан хүнд өдөр байна л даа гэж худлаа ярив.
Ээ харлаа, уучлаарай би сая уг нь харих гэж байснаа зам дагуу нэг хүн гар өргөхөөр нь авчихсан юм л даа. Одоо харихгүй бол хүүхдүүд хэдүүлхэнээ, эхнэр байхгүй байгаа л даа гэв. Энхриймаа урамгүйхэн санаа алдсанаа, та надад утсаа түр өгч чадахгүй биз, миний утасны цэнэг дуусчихсан, би нэг мессеж биччихээд өгье. Энхриймаа өөрийгөө яагаад ингээд байгаагаа ойлгосонгүй. Энэ хүнд намайг татах юу байнаа хэмээн бодов. Орших: Тэг тэг бололгүй яахав хэмээн утсаа өгтөл Энхриймаа өөрийнхөө дугаарлуу мессеж бичээд за баярлалаа, боломж таарвал дахиад уулзана биз дээ гээд мөнгөө төлөн буулаа.

seruuleg.mn

МӨНГӨНИЙ МОД ТАРИХААР ЦӨМ БАЯЖИХГҮЙ Ч ТАНАЙХРУУ МӨНГӨНИЙ УРСГАЛ НЭМЭГДЭНЭ

$
0
0

krassula-crassula-tolstyanka-crassulauhod-1024x768Мэдээж эхний танилцуулах цэцэг бол мөнгөний мод хэмээх халбаган кактус. Энэ модны навч бүр, ширхэг бүр нь зоосыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл танай гэрийн мөнгөний урсгалыг танайхруу чиглүүлж өгдөг хамгийн сайн ургамал. Энэ ургамлыг тавьсанаар танайх баяжихгүй. Харин танай гэрийн мөнгөний Инь энергийн урсгал засагдаж танайхруу мөнгөний урсгал нэмэгдэх болно. Энэ үед нь та илүү ихээр хөдөлмөрлөж сэрэглэн байж чадвал гэрлүүгээ зөв мөнгөний урсгалыг хүлээн авч санхүү эдийн засагт өөрчлөлт авчирах болно. Уг модыг гэрийнхээ зүүн өмнө зүгт байрлуулна. Оёсон, хатгасан, наасан янз бүрийн л мод байдаг. Түүнийгээ гэрийнхээ зүүн өмнө зүгт тавиарай. Харин өөрөө оёсон хатгамалаа энергижүүлүүлэх хэрэгтэй.

БЭР МИНЬ ҮР МИНЬ…

$
0
0

14470532_1191954650827082_1140594568861025341_nБэр минь үр минь…
Зүрхний цэцэг минь…зүүдний нар минь
Зүйдэлгүй тэнгэрийн солонго минь
Зүс гоо охин минь…

Хэдий ээж нь бэртэй байж үзээгүй ч
Хэзээ нэгэн өдөр бэртэй болох нь тодорхой
Хэн нэгэн сайхан охин…
Хүүг минь дагаад ирэх нь ойлгомжтой

Гэсэн ч ээж нь бэр байсаан
Гэрийн эзэгтэй нэртэй болсоон
Хүндхэн тэр алдарыг харин
Хүслээрээ үүрэх чанга шүү! чанга

Гурван сайхан хүү гаргаад
Гурваар дарсан гэзгээ огтлоод
Гуа сайхан биеэ зольж
Гучин жил гэрт суусаан…

Гэдэс томор ч язарч урагдаад
Гэзэг шингэр ч огтор болоод
Гэртээ голдуу ганцаар үлддэг
Гэрийн эзэгтэйн хатуу даваа…

Сараар явсан нөхрөө хүлээж
Сартай шөнө ганцаар гиюүр ч
Хүрээд ирэхээр нь хүүхэд шиг эрхлээд
Хүлээсэн зовлогоо мартчихсан байдаг юм

Анхны үрээ өлгийдөж аваад
Аав ээж болж баярлаад
Өлгий зэхэж хоеул сандраад
Өөдөсхөн үрээ харж суух үнэндээ дэндүү жаргал шүү!…

Арваад шөнө нойргүй хоноод
Ангайхаа үрдээ санаа зовоод
Өвчтэй хүүгээ өрөвдөн уйлж
Өнжиж хонох хэцүүхэн даваа шүү!

Баярын үеэр нөхөр байхгүй
Банштай цай нь хөрөн хүлээхүйд
Гомдол тээн нулимас бөмбөрөөд
Галаа өрдөн хүлээж суудаг…ганцаараа үеүд

Хайр аймар агуу болхоор хамгийг умартан тэвчдэг л юм…
Хамаагүй охин минь чи сайн бод!
Харамсахгүй ээ гэвэл хүрээд ирээ!

Хүү минь ухаантай тэр үе өнгөрсөн
Хүмүүс өөрчлөгдсөөн…айлгачихав уу?
Орчлонд тохиодог бодит үнэнийг
Ойлгуулах гэсэн царай нь тэрээ…

Ухамсартай өсгөсөн ч хувь хүнийг
Ухаалагаар хөтлөн сайхан амьдрах нь
Эмэгтэй хүнээс шалтгаалдаг талтайг
Ээж нь чамдаа шивэж хэлье!

Би бас хичээнэ ээ…
Бэрээ хайрлахад суралцана аа
Өөрийнхөө мөрөөдлийг чамд эдлүүлж
Өрхийг чинь татаж галыг чинь бадараана аа

Нөхөрийг чинь одооноос хайрлахад сургаж
Нөөлөг халамжийг зааж өгнө өө
Дэргэд чинь үргэлж хамт байж
Дэнгийн гэрэлд ханьтай явна аа

Ирээдүйн бэр охин чамдаа
Энэхэн захидалыг тэрлэж буй нь
Ээж болж бэр болохдоо…энд ирж хамт амьдархдаа…
Зүрхээ сайн чагнаарай гэж
Зүгээр л анхааруулж байгаа юм шүү!

Эргэж буцахгүй хүүтэй минь ханьлаж
Элэг зүрхнээсээ хайрлан дурлалцаж
Үүрд амьдрах бэртэй л байхийг
Үнэн голоосоо хүссэн юм шүү!


ӨНГӨРСӨН ХЭРҮҮЛ БОДОГДОЖ, БОДОГДОХ БҮРИЙД УЙЛЖ , УЙЛАХ ТУСАМ ЭЦГИЙГЭЭ ‘’ҮЗЭН ЯДАЖ’’ БАЙНА

$
0
0

509e3416190ae227bigН. Найданбат

Гомдох эрхгүй хайр

Уйлахаа болъё гэвч өөрийн эрхгүй эхэр татан, санаа алдаж суухдаа хэдхэн хормын өмнө болсон ширүүн хэрүүлийг эргэцүүлэн бодохчоон аядаж байлаа. –Хичээлээ таслан золбин банди нар дагаж орц хэсэж явна гэнээ чи! Айлын охин хүүхэд ингэх ч гэж дээ. Би чиний өмнөөс ичиж байна, ичиж байна гэж дуугаа улам чангаруулан аав орилно. -Үгүй шдээ ааваа! Та яагаад надад итгэхгүй байгаа юм бэ? гэж намайг уйлан орилоход -Би энэ болкон дээрээс өөрийнхөө нүдээр харсан.

–Минийхтэй адилхан куртиктэй хүүхэд зөндөө л байгаа шдээ, та итгэхгүй байгаа бол миний хичээлийн он сарыг харахгүй юу? гээд цүнхээ шидэн орилоход -Уухай чи иймдээ тулаа юу? гэхтэй зэрэгцэн ээж

-Даваа чи болиочээ! Болороо биш л байсан гэж байна шдээ

-Чи өмөөрсөөр байгаад энэ. Чи болохоор үг хэлж болдог, би болохоор болохгүй юу тэ? хмм гээд аахилан тамхиа асаан суулаа. Үнэндээ хэн нь үнэн зөв яриад байгааг ойлгож ядсан ээж минь аавыг намайг цохиод авах вий гэж айсандөө өмөөрч буй нь тэр. Ганзагын наймаачин болгоны авчирч зардаг хоёр талаараа өмсдөг өдөн куртикыг эр эмгүй бүгд л өмсөж асрамжийн газрын хүүхдүүд шиг ижилхэн юмнууд хотын гудмаар нэг байхад мэддэггүйн байхдаа тэнэг юм гэж бодогдон, “намайг юу гэж бодоов?” гэж төсөөлхөөс ичмээр, гомдмоор, боож үхмээр байлаа. Гомдсон сэтгэлээ барьж ядан намайг галын өрөөнд буруу харан сууж байхад аав том өрөөний буйдан дээр сууж зурагт үзэж буй дүртэй боловч ахиулж харвал дотроо бас л нэгийг бодож байгаа нь илхээн. Дүү нар тэр хэрүүлд өөрсдөө л буруутай юм шиг дор бүрнээ чимээгүй.

Ганцхан хөөрхий ээж минь л дөнгөж сая болсон гурилтай шөл өө аягалан зөөж, хүн бүхний урд тавих боловч харин түүнийг хэн ч үл иднэ. Миний ч урд бас аягатай хоол авчирч тавьлаа. Урьд хоёр хоногт манайх махгүй байсан тул олигтой хоол идэж чадаагүй байсан болоод ч тэр үү шинэ хонины махаар хийсэн өөх тос нь мэлтэлзсэн тэр хоолыг идмээр байсан ч ямар ч юм идэх сонирхолгүй болж идсэн ч хоолойгоор хоол болж давахгүй юм шиг санагдана. Ээж чимээгүй орчныг эвдэж намуухнаар: -Хоолоо идэцгээгээч гэлээ. Дүү нар халбагаа барин тэрүүхэндээ шор шор хийлгэнэ. Ийнхүү элдэвээр нүдээ хужирлавч аавын зандарах дуун, хэлсэн үгнүүд нь бодогдож өөрийн эрхгүй нулимс бөмбөрөн аль муу болгон толгойд эргэлдэж байлаа. “Арай ч дээ төрсөн эцэг нь охиндоо итгэхгүй байна шүүдээ. Муу амьд явахаар сайн үх гэж байдаг”. Урьд өмнө би хэзээ ч ингэж есөн шидийн аймшгийн юм бодож явсангүй. Хүн гэдэг ээж аавдаа загнуулах нь битгий хэл хааяа нэг жавтий хүртэх үе байлгүй яахав. Гэхдээ хэзээ ч ээж аавдаа гомдож явсангүй. Харин ч ‘’Төрүүлсэн эх эцэгтээ гомдоно гэсэн чинь юу гэсэн үг юм бэ? Ямар ч утгаггүй. Тийм юм байж болохгүй” гэж бодож байлаа. Гэвч тийм биш ажээ.

Бүх юм эсрэгээр … Өнгөрсөн хэрүүл бодогдож, бодогдох бүрийд уйлж , уйлах тусам эцгийгээ ‘’үзэн ядаж’’ байна. Би хүн гэдэг нэрийн ариун нандин итгэлийг сэвтүүлсэндээ өөртөө гомдож байлаа. Дүү нар хоолоо идэж дуусаад зарим нь орондоо оров. Зурагтаа унтраан аав унтах гэж байгаа бололтой. Хөөрхий муу ээж минь л хоол идсэнгүй . Надад ямар нэгэн юм хэлэх гээд байгаа юм шиг дөлж ядан эргэлдэх шиг санагдана. Би ээжийнхээ оронд тэр муу аавыг ингүүлэхийг хүсч байсан юм. Би уйлсаар . . . Ямар дуусдаггүй , хаанаас гардаг нулимс юм бүү мэд! Би урсаж буй нулимсныхаа хэрээр аавдаа гомдсон юм шиг санагдана.

Гэрт ээж бид хоёроос бусад нь унтсан бололтой. Өмнөх аягатай хоол минь аль хэдийн хөрж, нөгөөх мэлтэлзсэн сайхан тос нь саваа даган царцжээ. Нэг мэдэхэд ээж хажууд ирчихсэн: – Миний охин хоолоо идээч! Хөрчихөж. Ээж нь халаагаад өгөх үү? гэж шивнээд хоол руу тонгойход би: -Хэрэггүй хэрэггүй гэлээ. Ээж: -Ойрд олигтой хоол идээгүй юмсан, нэг гайгүй хоол хийхээр. . . гээд дуугуй болсноо санаа алдаад нөгөө өрөөлүү орчихлоо. Ээжийгээ уйлж байгааг би мэдэж байсан ч очъё гэхээр аавын хажуугаар гарна гэхээс дургүй минь хүрч байлаа. Одоо надтай ойрхон юм гэвэл ээжийн минь аягалсан хоол л бай

на. Гэтэл аль өөдтэй шимтэй гэж надад хийсэн хоол нь хөрчихөж бас царцчихаж. Гэнэтхэн надад ийм бодол төрөв. “Би хийж өгсөн хоолыг нь идэхгүй ээжийгээ гомдоож сэтгэлийг нь хөргөж байгаа юм биш биз. Хөрсөн сэтгэлийн илрэл нь унагаж буй нулимс нь юм биш үү. Ээ мангар аа ээжийгээ гомдоосон миний сэтгэл хоол шиг ээ царцлаа гэж үү? Үгүй ээ тийм байх ёсгүй яагаад гэвэл хоол бол хоол, ээж бол ээж” гэж би бодлоо. Тэгвэл яагаад ээж минь надад аягахан хоолыг идүүлчих юм сан гэж шимтэн зовж байгаа юм?. Үрээ гэсэн эхийн сайхан сэтгэлээр ээж минь наддаа аягалаж байхад тэнэгхэн би чинь аавдаа гомдсоон гээд идэхгүй царцааж байх гэж үү. За хоолыг ч яахав халаагаад идчихнэ. Харин ээжийн сэтгэлийг?..Би өөрийн эрхгүй маш уртаар санаа алдлаа. Тавгатай хоолоо бариад цахилгаан зуухаа залгаж хоолоо халааж идлээ. Том өрөөнд ээж шанаагаа тулаад цааш харан суужээ. Чимээгүй гишгэлсээр хажууд нь очиж:

-Ээжээ би хоолоо идчихлээ гэж гавьяа байгуулсан юм шиг хэлээд өөдөөс нь харан суулаа. Ээж минь намайг тэвэрч, би ч бас өөрийгээ тэвэрч өөрийн эрхгүй бид 2 чимээгүйхэн уйллаа.

-Миний охин ээжийгээ битгий зовоо. Ээж нь чамайг ойлгож байна, итгэж байна. Миний охин ухаантай шүүдээ гэсээр дахин үнсэв.

Ээ тэнгэр минь ээжтэй хүн чинь ээжээрээ үнсүүлэх ямар сайхан юм бэ? Мэдээж сайхан байлгүй яахав.Гэхдээ би ойрд ээждээ ийм сайхнаар үнсүүлээгүй юм шиг санагдана. Ор зөөлөн дуугарч хүний хөлийн чимээ гарлаа. Бид хоёр хоёулаа эргэж харсангүй. Мэдээж энэ бол аав байлаа. Аав бид хоёрын хажууд хэсэг зогссоноо эхлээд ээжийг дараа нь намайг үнслээ. Бид гурав тэврэлдлээ. Аав минь юу ч хэлээгүй ч би түүний юу бодож буйг бүгдийг нь зүрх сэтгэлээрээ мэдэрч байлаа.Энэ л үед “Хүн гэдэг аугаа ч эмзэгхэн амьтан юм даа” гэж бодогдов. Охин үрээ буруу зам руу орчих вий, бусдад дээрэлхүүлж бузарлагдчих вий гэж хаширлан харамлсан эцэг хүний хайр байж. Түрүүхэн надад урсаж байгаа нулимсныхаа хэрээр аавдаа гомдсон юм шиг санагдсан ч нулимс гэдэг байнга гарахгүй тэгээд л зогсдог шиг миний аавдаа гомдсон сэтгэл ч гэсэн түр зуурынх байсан байж таарлаа. Хүн гэдэг ээждээ , аавдаа хэзээ ч яасан ч гомдож чаддаггүй ажээ. Харин гомдох ч эрхгүй хайр юм гэдгийг нилээд хожуу ухаарч билээ.

КАНАДАД МЭНДЭЛСЭН ТАВАН ИХЭР ОХИДЫГ ЭМГЭНЭЛТ ТҮҮХ

$
0
0

1-9Канадын фермерийн гэр бүлд 1934 оны 5 сарын 28-ны өдөр 5 ихэр охин төрж, дэлхийг шуугиулжээ. Учир нь дэлхийд 5 ихэр хүүхэд төрсөн анхны тохиолдол энэ байсан юм. Ихрүүд бүгд эрүүл саруул төрсөн нь, тухайн үед энэ нь хэний ч санаанд багтаагүй хэрэг шүү дээ. Эмч нар үүнээс хойш дахин 5 ихэр хүүхэд төрөх боломжгүй хэмээсэн нь тэдний нэр алдрыг улам бүр түгээж байв.

1
Эгч дүү 5 ихрийг Ивонни (Yvonne), Анните (Annette), Сесил (Cecile), Эмили (Emilie), Мари (Marie) хэмээн нэрлэсэн байна. Тухайн үед 5 ихэр хүүхэд төрнө гэдэг нь боломжгүй хэмээгдэж байсан учир, Канадын засгийн газраас ихрүүдийг эцэг эхээс нь тусгаарлаж, улсын бахархал хэмээн өргөмжилжээ.

2
Ихрүүдийн эхийг Элзир Дион (Elzire Dionne) гэдэг байсан бөгөөд тэрээр өөрийгөө ердөө 2 ихэр хүүхэд тээж яваа хэмээн бодсон аж. Гэтэл бүсгүйг төрсний дараа эмнэлгийн ажилчид, эх баригчид бүгд алмайран, гайхамшиг ирлээ хэмээн дуу алдаж байсан гэдэг.

3
Ихрүүд Канадын Онторио мужын жижигхэн фермийн байшинд төрсөн бөгөөд Аллан Рой Дефо (Allan Roy Dafoe), хэмээх чадварлаг эмч, тэднийг эх барьж авсан байна. Ихрүүд нийлээд ердөө 7 кг байсанд, эмчийн санаа маш их зовсон гэдэг. Гэвч ихрүүд бүгд эсэн мэнд төрсөн бөгөөд, төрөхийн дараах асуудал ч гараагүй байна.

4
Ихрүүдэд цаг тутам оливийн тосоор иллэг хийж, биеийг нь хөргөхөөс сэргийлж байв. Учир нь тухайн үед нярайг бойжуулах “инкубатор” байгаагүй билээ. Ихрүүдийг эрүүл саруул өсгөж, бойжуулахын тулд бүхнийг хийж байв.

5
Бяцхан үрс мэндлээд удаагүй байхад л цуу яриа хэдийн газар авчээ. Тэдний тухай нийтлэл хэвлэгдэж, Канадын бахархал хэмээгдэж байв. Гэвч эдгээр хүүхдүүдийн амьдрал гунигтай түүх болон хувирсан юм.

6
Тэдний аав Олив Эдуард (Olive Edward) болон ээж Элзир нар хүүхдүүдээ баяртайгаар хайр дүүрэн угтан авсан болов ч тэднээсээ хагацана гэдгээ таамаглаагүй байлаа. Учир нь Канадын засгийн газар хүүхдүүдийг эцэг эхээс нь салгасан юм.

7
Хайртай үрсээ тээж төрүүлчихээд, бусдад өгнө гэдэг ямар ч эцэг эхийн сэтгэлийг ёроолгүй хавцалд унагахаас ч хүнд байсан нь тодорхой. Тэд байдаг чадлаараа тэмцсэн ч, Канадын засгийн газраас ихрүүдийг их хямралын үеийн итгэл найдвар, аз жаргалын бэлэг тэмдэг, улсын өмч хэмээгээд өгөөгүй байна.

8
Канадын засгийн газраас, охидын эцэг эхийг хүүхдүүдийнхээ нэрийг ашиглан бизнес хийнэ гэдгээр шалтаглан, тэднийг музейд амьдруулах болсон аж. Засгийн газраас тэдэнд “5 ихрийн ордон” хэмээх музейг байгуулж, охидыг тэнд амьдруулах болжээ.

9
Хамгийн харамсалтай нь охидын эцэг, эхийг тэднээс үүрд салгаж, уулзуулаагүй гэдэг. Тэд охидынхоо төрхийг энд тэндхийн реклам, сурталчилгаагаар харж байснаас биеэр уулзаж, энгэртээ тэвэрч үзээгүй байна.

10
Тэнд охидыг яг музейн үзмэр мэт олон түмэнд үзүүлдэг байжээ. Энэ нь засгийн газарт олон сая доллар олж, их хямралыг даван туулахад дэм болсон байна. Мөн охидын зурагт хуанли, бэлэг дурсгалын зүйл, гоо сайхны бүтээгдэхүүнүүд хэдэн саяараа зарагдаж байлаа.

11
Ихрүүд бага насаа музейд өнгөрүүлж, насанд хүрсэн хойноо архинд орж, гэр бүл салалт, хүчирхийллийн дор амьдарч насыг барсан юм. Учир нь тэд хэзээ ч бодит амьдралд гарч, нийгэмтэйгээ дасан зохицоогүй, дээр нь хүмүүстэй ч харилцаж чаддаггүй байсан юм.

12
5 ихэр охид 1997 он гэхэд 2 нь л амьд үлдсэн байлаа. Тэд өөрсдийг нь эцэг эхээс нь албан хүчээр салгасан, насан туршид нь уулзуулаагүй, музейд хорьсон хэмээн зарга үүсгэсэн байна. Харин засгийн газар нөхөн төлбөр хэмээн үлдсэн хоёрт нь нэг нэг сая долларыг өгчээ.

13

Сесил болон Анните хоёр амьд байгаа бөгөөд тэд одоо ахмадын асрамжийн газар амьдарч байгаа аж. Охидын эмгэнэлт хувь заяа ингэж л дууссан юм.

Үнэтэй бэлгээр хайр жинлэгддэг гэж үү

$
0
0
125
Б.Мөнх-Оргил хуудаснаас
Үнэтэй бэлгээр хайр жинлэгддэг гэж үү
Үгүй үгүй үгүй
Үнсэлтийн тоогоор хайр хэмжигддэг гэж үү
Үгүй үгүй үгүй
Нэр алдрыг хайр дагадаг юм гэж үү
Үгүй үгүй үгүй
Нэгхэн шөнийн явдал хайр юм гэж үү
Үгүй үгүй үгүй
Гоо сайхан бие хайр юм гэж үү
Үгүй үгүй үгүй
Гоё ганган хувцас сэтгэл юм гэж үү
Үгүй үгүй үгүй
Алт, мөнгө, шүр, үнэт эдлэл хайр юм гэж үү
Үгүй үгүй үгүй
Арав сая, зуун сая доллар сэтгэл юм гэж үү
Үгүй үгүй үгүй
Олзны ихээр хайр хэмжигддэг гэж үү
Үгүй үгүй үгүй
Орлого, зарлага, ашиг хайр юм гэж үү
Үгүй үгүй үгүй
Уран гоё амлалтаар хайр цэцгэлдэг юм гэжүү
Үгүй үгүй үгүй
Уйдахын төдийд болзох нь хайр юм гэж үү
Үгүй үгүй үгүй
Үг, үйлдэл, сэтгэл нийлсээр
Үүрд чинийх болдог юм шүү
Үнэ цэнэтэй хором мөчүүдээр
Үнэнч хайр бүтээгддэг юм шүү
Зовлон жаргалыг хамтдаа туулах
Зориг бол хайр юм шүү
Хүйтэн халууныг хамтдаа балгах
Хүн чанар бол хайр юм шүү
Ирээдүйн сайхныг хамтдаа үзэх
Итгэл бол хайр юм шүү
Эргэхгүй цагийг хамтдаа үдэх
Залуу нас хайр юм шүү
Б.МӨНХ-ОРГИЛ
2019.01.22-нд

Эх сурвалж http://www.info.mn

Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс

$
0
0

23

Сайхан хөөрөг зөрүүлэн, мэндлэх нь цагаан сарын нэгэн онцлог, эрхэм ёс заншил билээ. Монгол эрчүүд эртнээс чамин хийцтэй, үнэт чулуугаар урласан гаанс, хөөрөг эдэлж, хэрэглэхийг эрхэмлэсээр ирсэн. Хөөрөгний чулуу л гэхэд олон янз байдаг.   Тухайлбал, хамгийн сайн номин Афганистанд, хаш нь Оросод, пийсүү Бирмд байдаг бол хамгийн шилдэг мана Монголд байдаг аж. Монгол орон усан болон утаат болор мана, маргад эрдэнэсээс өгсүүлээд гайхамшигтай гартаам, чүнчигноров, мана манайд бүгд бий.

Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс

-Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
-Таны бие лагшин тунгалаг уу?
-Даага далантай, бяруу булчинтай
Сүрэг мал онд мэнд тарган тавтай оров уу гээд хөөргөө харилцан солилцож тамхилж мэндээ мэдэлцдэг.

Монголын ард түмэн хөөрөг, гаанс гэдэг эд өлгийн дурсгалт үнэт зүйлийг хэрэглэн эрт дээр үеэс өнөө үе хүртэл сайн сайхан санааг асууж амар мэндээ мэдэлцэж хөөрөг зөрүүлэн тамхилж ирсэн заншилтай.

Мэндлэх гэдэг бол хүндлэх болон ёс зүйт хүний сэтгэлээр элгэмсэг хандаж байгаагаа илэрхийлэх жинхэнэ монгол үндэсний нэг илэрхийлэл юм. Монголчууд хөөргөөр тамхилахдаа ярилцаж ойлголцдог ард түмэн билээ. Хөөрөг зөрүүлж сайн сайхан яваагаа мэдэгдэж амар амгалангаа айлтгацгаана гэсэн байдаг.

Гаанс солилцон мэндлэх ёс заншил уламжлагдан явсаар хөөрөг хэрэглэдэг болсон цагаас хойш хөөрөг зөрүүлэн мэндлэх ёсон бий болжээ. Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ хөөрөгнийхөө толгойг султгаж тус тусынхаа хөөргөө алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцдог.

Хөөрөгтэй тамхийг авч хамартаа хүргэн үнэрлээд буцаан солилцдог. Энэ бол харилцан бие биенээ хүндэтгэсэн нөхөрсөг харилцааны илэрхийлэл болдог ажээ. Монголчуудын дунд ихэд дэлгэрсэн мэндчилгээний нэг хэлбэр нь хөөрөг солилцон мэндчилэх ёс юм.

Хөөрөг солилцох ёс бол ирсэн угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биедээ хандаж буй дохио илрэл юм. Ирсэн зочин гэрт орж тухлан суусны дараа гэрийн эзэнтэй хөөргөөр тамхилах эртний ёсыг баримтлан хөөрөг солилцон мэндэлдэг.

Мэндлэхдээ ахмад буюу төрийн хүндэт хүнд эхэлж мэндчилж тамхилна. Настан буурал, хүндэт зочныг суудлаа эзэлсний дараа дүүмэд хүн хөөргөө хоёр гараараа өргөн биеэ бага зэрэг мэхийсхийн барьдаг. Нөгөө хүн ч энэ үед өөрийнхөө хөөргийг даалингаасаа гаргаж баруун гараараа өгөхөд дүүмэд хүн нь хоёр гараараа тосон авч хамартаа хүргээд буцааж бариад өөрийн хөөргийг авдаг байна.

Ингэж солилцохдоо хөөрөгнийхөө толгойг нь бага зэрэг султган нар зөв гурав эргүүлж, өөрөө нэг үнэрлээд гарддаг. Тэр нь чөлөөтэй харилцах санаа, харилцан ойлголцох, эв найртай явахын бэлгэдэл болдог байна. Хөөргийг авсан хүн тамхинаас зохих хэмжээгээр халбагадан татах буюу үнэрлээд буцааж өгнө.

Тэгэхдээ толгойг нь бага зэрэг чангатгадаг. Энэ нь тухайн хүний санааг бүрэн хүлээн зөвшөөрч байгааг илтгэн илэрхийлдэг. Хөөрөг солилцон мэндлэхдээ дээлний товчоо тайлах буюу ханцуй шамлах, сугалдаргалахыг цээрлэдэг.

Хос тоо буюу ижил тоо юуг илэрхийлдэг вэ?

$
0
0

45

Тооны ачаар бид өнгөрснийг мэдэж, ирээдүйгээ таних боломжтой аж. Энэ удаад та бүхэнд бидний өдөр тутмын амьдралд тохиох хос буюу ижил тооны тухай сонирхуулъя.

Биднийг цаг руу харахад хос ижил тоо таарах үе бий. Бид яагаад яг тэр мөчид цаг руу харав аа? Бидний амьдралд эдгээр тоонууд ямар утга учир агуулна вэ? Санамсаргүй байдал уу эсвэл ямар нэгэн утга учир агуулж байна уу? Таны дуртай тоо (олон оронтой байсан ч хамаагүй) байнга тааралдаж байгаа мэт санагддаг уу? Өөрийн эрхгүй таны анхаарлыг татна. Энэ бас л нэг утга учиртай юм. Энэ мөчөөс өмнө та ямар нэгэн зүйл хүссэн, эсвэл ямар нэгэн шийдвэр гаргахаар эргэлзэж байсан бол хүссэн хариугаа авах боломжтой. Харсан тоо тань танд газарчлах болно.

Тооны хэлээр Дээд Хүч бидэнд мэдээлэл дамжуулдаг, жишээ нь цаашид ашиглах эрч хүчийг илэрхийлнэ. Тоо болгон тодорхой давтамжтай гарч ирдэг учраас төрөл бүрийн тооны нийлбэр нь үл давтагдах эрч хүчийг илэрхийлдэг байна. Тооны эрч хүчийг бид анхааралдаа авснаар сэтгэл санааны чадамж нэмэгддэг ажээ. Одоо та бүхэнд тооны тайллыг танилцуулъя.

Хос буюу ижил тооны тайлал, түүний энерги

0 эсвэл 00:00 гэсэн тоо – оюун санаагаа тайван, чимээгүй байлгах дохио. Хэрвээ тайван, намдуу байхгүй бол таагүй зүйлд орооцолдож магадгүй.

11 эсвэл 11:11 гэсэн тоо – өөрөө өөртөө хэтэрхий анхаарал тавьж, хувиа бодож байгааг илэрхийлнэ. Энэ тоо танд харагдаж байгаа бол таныг гадагш ертөнцөд хандах хэрэгтэйг илэрхийлж байгаа юм. Хэрвээ та пессимист нэгэн бол Дээд Хүч танд шийдвэртэй байх эрч хүчийг олгож байгаа хэрэг ажээ.

12 эсвэл 12:12 гэсэн тоо – мэдлэг, ухааны давтамжаас гадна Дээд Хүчээс таныг хамгаалж байгааг илэрхийлж байна. Тооны энэхүү хослол нь сайн сайхныг илтгэж буй хэрэг, энэ тоог харсан хүн гадаад ертөнцтэй харилцах өөрийн тэнцвэрийг нээж чаджээ гэж ойлгоно.

13 эсвэл 13:13 гэсэн тоо – олж авсан мэдлэгээ амьдралд ашиглах цаг болсныг илтгэнэ, сурсан мэдсэнээ нийгмийн төлөө буюу бусдын сайн сайхны төлөө ашиглах цаг иржээ гэж ойлгоорой. Хэрвээ цагт нь эхлэхгүй бол амьдрал доройтож болзошгүй.

14 эсвэл 14:14 гэсэн тоо – Дэлхийн ертөнцийн өөрчлөлтийг илэрхийлж буй тоо. Оюун санаа нэг шатнаас дараагийн үе шат руу шилжиж буй хувьсал юм.

15 эсвэл 15:15 гэсэн тоо – онгод, уран бүтээлийн туурвилыг илэрхийлнэ. Огторгуйгаас цааш хөгжих, уран бүтээл туурвих авьяасаа ил гаргах цаг болсныг мэдэгдэж байна.

16 эсвэл 16:16 гэсэн тоо – эцэс төгсгөлгүй Цаг хугацааны тоо, мөнхийн зүйлийг илэрхийлж байна. 16 гэсэн тоо нь анхаарлаа төвлөрүүлэх, оюун ухаанаа ажиллуулж амжилтанд хүрэхийг илэрхийлж байгаа ажээ.

17 эсвэл 17:17 гэсэн тоо – үнэнч шударга байхын илэрхийлэл. Эрч хүчээ захиран зарцуулах, оюун санаагаа удирдах дээд хүч болно.

18 эсвэл 18:18 гэсэн тоо – өөрийгөө ариусгах, шинээр төрөх, тайвшралыг олж авах тоо. Энэ тоо нь мөн л Дээд Хүчнээс таныг хамгаалж байгаа хэрэг.

19 эсвэл 19:19 гэсэн тоо – учирч болзошгүй таагүй явдал, асуудал, тогтворгүй байдал үүсэх магадлалыг илэрхийлнэ.

20, 22 болон эдгээр тооны хослол – био энергийн дутагдлыг нөхөхийн тулд эрч хүчийн нэмэлт эх үүсвэрийг илгээж буйг илэрхийлэх ажээ. Эрүүл мэндээ анхаарах цаг болжээ гэдгийг илтгэж байна.

21 болон 21:21 гэсэн тоо – хүсэл мөрөөдөл биелэх цаг мөчийг илэрхийлнэ. 33 гэсэн тоо – биеийн хүчийг дайчлах, тэр дундаа хүнд бэрхийг даван туулах цаг ирснийг илтгэнэ. Амьдрал таныг туршиж байна гэж ойлгож болно.

44 гэсэн тоо – тогтвортой, найдвартай байх тоо. Гаднаас ирэх нөлөөг даван туулж өөрийн ая тухтай үүрээ авч үлдэх цаг. Энэ нь цаашдын хөгжилд нөлөөлнө гэдгийг анхаарна уу.

55 гэсэн тоо – уран бүтээл, өөрийгөө хөгжүүлэх буюу өөрийнхөө авьяас чадварыг гадаад ертөнцөд таниулах тоо. Энэ тоо нь 15-тай адил давтамжтай ч бүлэг хүмүүсийг хамардгаараа онцлогтой. Хүсэл сонирхол, уран бүтээлээрээ нэгдсэн хэсэг бүлэг хүмүүсийг зорилгоо биелүүлэх эрч хүчээр сэлбэнэ.

66 гэсэн тоо – ухамсар болон материаллаг эд зүйлсийг зааглана. Хүн жирийн амьдралд ухамсрын дээд түвшинд хүрэх боломжгүйг илэрхийлэх ажээ.

77 гэсэн тоо – нийгмээс тусгаарлах, өөрөө өөрийгөө дүгнэж үзэхийн тулд бусадтай харилцах харилцаагаа түр таслахыг илтгэж буй. Энэ нь амьдралын дараагийн үед ороход нөлөөлөх ажээ.

88 гэсэн тоо – хувь тавилангийн эргэлт, эрх чөлөө, хязгаараас чөлөөлөгдсөнийг илтгэнэ. Энэ тооны давтамжинд буруу алхам хийх магадлал их, аажим аажмаар өөрчлөлтөд дасан зохицох нь чухал юм.

99 гэсэн тоо – сансар огторгуйн хүчтэй давтамж бөгөөд хувь тавилангийн бэлэг хэмээн үзэж болно. Хүн өөрөөсөө гарна гэж хүлээж байгаагүй тийм эрч хүчийг энэ тооноос олж авна.

Сайхан хүүхэн хараад эрчүүд өлсдөг

$
0
0

56

Эхний үе шатанд эрчүүдэд дотуур хувцастай загвар өмсөгчдийн зургийг харуулаад, дараа нь шарсан үхрийн мах юм уу ногооноос сонголт хийхийг даалгав. Тэгтэл ихэнх нь мах руу шуурсан байна. Харин булчинлаг эрчүүдийн зураг үзсэний дараа хүүхнүүд дийлэнхдээ ногоог сонгож байсан гэнэ шүү.
Энэ бүхэн хүмүүн бидэнд эрт дээр үеийн зүйл үлдсэн болохыг илтгэнэ. Олон мянган жилийн тэртээ эрчүүд өөрт таалагдсан эмэгчиндээ махан хоол авчирч панаалддаг байсан гэдэг. Агуйд амьдардаг хүмүүст махан хоол гэдэс цатгалан, амьд явах баталгаа нь болдог байжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

НАМХАН ОХИД ЯАГААД ОНЦГОЙ БАЙДАГ ВЭ?

$
0
0

875

Хэрвээ эмэгтэй та 150-155 см хүртэлх өндөртэй бол, бас өөрийгөө жижигхэн, намхан гэж голдог бол дараах мэдээллийг зөвхөн танд зориулъя. Жижигхэн бүсгүйчүүд харин ч эрчүүдэд эгдүүтэй санагдаж, хайрыг нь хүргэдэг гэнэ шүү. Түүнээс гадна таны өөрөө ч мэдэхгүй өчнөөн давуу талууд байдаг аж.

Тэд наснаасаа хамаагүй залуухан харагддаг.

Ер нь Азиуд их жижигхэн, харин Европиуд их оворжуу байдгийн учир нь энэ. 20 настай Ази бүсгүй, 15 настай Европ охинтой бараг л чацуу харагддаг.

Үнсэхэд хөөрхөн байдаг

Хөлөө өргөж ирээд л… үнэхээр өхөөрдөм харагддаг шүү.

Тэврэхэд  урамтай

Жижигхэн охидуудыг залуус тэврэх үнэхээр дуртай гэнэ. Цээжинд тэр чигээрээ багтчих мэт санагдан, эрчүүд өөрсдийгөө хажууд нь яг л “баатар” мэтээр төсөөлдөг аж.

Хүссэн үедээ өндөр өсгийт өмсөж болно

Өндөр эмэгтэйчүүд өндөр өсгийт өмсчихөөрөө бүр том харагддаг. Харин жижигхэн эмэгтэйчүүд бол хүссэн үедээ өмсөхөд үнэхээр дэгжин бас өхөөрдөм харагдана. Ер нь намхан охидуудыг “өхөөрдөм” гэдэг үг байнга тодотгодог юм шүү.

Тэвэрч, үүрээд ертөнцийн хязгаарт хүрсэн ч болно

Үнэнийг хэлэхэд өндөр эмэгтэйчүүд яс томтой байдаг учраас эрчүүдэд үүрүүлэх, өргүүлэх тийм ч тохиромжтой бус. Харин ч бүр хөгтэй юм болж мэднэ. Гэвч намхан охидыг бол найз залуус алган дээрээ ч бөмбөрүүлмээр санагддаг үе бишгүй.

Тэд хамгаас дур булаам

“Эмэгтэй хүн, эрдэнийн чулуу хоёр жижиг байх тусмаа чамин” хэмээх үг байдаг даа? Энэ үг яг л намхан охидуудад тохирно. Нээрэн л өмссөн гутал, хувцас нь хүртэл хүүхэлдэйнийх шиг хөөрхөн харагддаг шүү.

Тэд нүүрээ будаагүй, гоё хувцас өмсөөгүй байхдаа ч хөөрхөн. Судалгаагаар намхан эмэгтэйчүүд илүү үнэнч, чин сэтгэлээсээ хүнийг хайрлаж чаддаг, хөнгөн зан багатайг тогтоожээ.Тэд илүү найрсаг.Тэд тийм ч их иддэггүй учраас залуу таны мөнгийг хэмнэнэ гэж мэд.


Эр, эм хоёрын махбодын зохилдлогоо

$
0
0

 Ижил жилтэн хоорондоо гэр бүл болбол

  1. Хулгана жилтэн хоорондоо гэрлэвэл хүү олонтой боловч ядмагхан амьдарна.
  2. Үхэр жилтэн хоорондоо гэрлэвэл үр хүүхэд нь барцадтай төрнө.
  3. Барс жилтэн хоорондоо гэрлэвэл орон гэрээ солино.
  4. Туулай жилтэн хоорондоо гэрлэвэл үр хүүхдийн амь насанд цөвтэй.
  5. Луу жилтэн хоорондоо гэрлэвэл хоосрон ядуурч зовно.
  6. Могой жилтэн хоорондоо гэрлэвэл насны эхэнд муу, эцэст сайн.
  7. Морь жилтэн хоорондоо гэрлэвэл өвчин зовлон их, хүүхэд цөөн.
  8. Хонь жилтэн хоорондоо гэрлэвэл эхэндээ жаргавч эцэстээ зовно.
  9. Бич жилтэн хоорондоо гэрлэвэл хүү, охин нь хоорондоо самуурна.
  10. Тахиа жилтэн хоорондоо гэрлэвэл хүү нь бэрх бөгөөд ядуу зүдүү.
  11. Нохой жилтэн хоорондоо гэрлэвэл хэрүүл тэмцэл их, хүүхдийн амь насанд цөвтэй.
  12. Гахай жилтэн хоорондоо гэрлэвэл хүү олон, эд хөрөнгөөр дутахгүй.

-Эр, эм хоёрын махбодийн зохилдолгоо

ГАЛ

  1. Хоёул гал махбодтой бөгөөс ад адална. Эр, эмийн нэг нь үхнэ. Эс үхвээс үр хөвгүүн олон боловч нэгэн тусгай, гэвч амь насанд харш муу болно.
  2. Эр нь гал, эм нь төмөр махбодтой бөгөөс зохилдоно. Хөвгүүн төрвөөс эд таваарын буян хишигтэй. Маш сайн.
  3. Эр нь гал, эм нь модон махбодтой бөгөөс харш. Үр хөвгүүн чухаг, буян хишиггүй муу болно.
  4. Эр нь гал, эм нь шороон махбодтой бөгөөс зохилдоно. Үр хөвгүүн дэлгэрнэ. Буян хишиг нь сайн. Насан урт байна.
  5. Эр нь гал, эм нь ус бөгөөс үр хөвгүүн чухаг, өвчин тахал олон, амь нас ахар муу болно.

УС

  1. Хоёул усан махбодтой бөгөөс үр хөвгүүн олон, аж төрөх муу боловч хойноо сайжрах болно.
  2. Эр нь ус, эм нь төмөр махбодтой болбоос үр хөвгүүн буй бөгөөд нас урт буян хишиг сайн.
  3. Эр ус, эм нь модон махбодтой бол сайн зохицоно.
  4. Эр нь ус, эм нь шороон махбодтой бол зохилдоно. Үр хөвгүүн нь өвчин тусамтгай, зовлонт болно.
  5. Эр нь ус, эм нь махбодтой бол харш, үр хөвгүүнгүй тул нэн муу болно.

ТӨМӨР

  1. Хоёул төмөр махбодтой бөгөөс үр хөвгүүн буй боловч нэг нь тустай болох. Эд агуурс нь их. Бурхан тэнгэрт залбирваас сайн.
  2. Эр нь төмөр, эм нь модон махбодтой бол үл зохилдоно. Үр хөвгүүн нэн муу болно.
  3. Эр нь төмөр, эм нь шороон махбодтой бол зохилдоно. Үр хөвгүүн олон, буян хишигтэй амь нас урт болно.
  4. Эр нь төмөр, эм нь гал махбодтой бол хэдий сайн зохилдовч үр хөвгүүн болон биед өвчин эмгэгтэй болох амой.
  5. Эр нь төмөр, эм нь усан махбодтой бөгөөс амь нас урт, үр хөвгүүн олон. Урьд нуган төрвөөс нэн сайн.

МОД

  1. Хоёул модон махбодтой бөгөөс сайн зохилдоно. Үр хөвгүүн чухаг.
  2. Эр нь модон, эм нь шороон махбодтой бол үр хөвгүүн олон сайн боловч урьд нуган төрвөөс сайн буюу, охин төрөхөд муу.
  3. Эр нь модон, эм нь усан махбодтой бөгөөс сайн зохилдоно. Үр хөвгүүн олон бөгөөд ялангуяа охид нэн сайн буюу.
  4. Эр нь модон, эм нь төмөр махбодтой бөгөөс харш, үр хөвгүүн нь эмэгтэй муу.
  5. Эр нь модон, эм нь гал махбодтой бөгөөс үр хөвгүүн олон чухаг. Үр хөвгүүн олон буй боловч буян хишигт гэмтэй.

ШОРОО

  1. Хоёул шороон махбодтой бөгөөс сайн, үр хөвгүүн олон, эд малаар элбэг сайн буюу.
  2. Эр нь шороон, эм нь гал махбодтой бөгөөс сайн урьд нуган төрвөл сайн. Охин төрвөөс муу болно.
  3. Эр нь шороон, эм нь төмөр махбодтой бөгөөс сайн урьд нуган төрвөөс сайн. Охин төрвөөс муу болно.
  4. Эр нь шороо, эм нь усан махбодтой бөгөөс буян хишиггүй, үр хөвгүүн чухаг буюу.
  5. Эр нь шороон, эм нь модон махбодтой бөгөөс сайн зохилдоно. Үр хөвгүүн буй боловч өвчин эмгэгтэй болох дундхан болно.
– Гэр бүл болоход ивээл жилүүд – – Гэр бүл болоход харш жилүүд –
Хулгана Луу
Бич
Үхэр Могой
Гахай
Бар Морь
Нохой
Туулай Хонь
Гахай
Луу Бич
Хулгана
Могой Тахиа
Үхэр
Морь Нохой
Бар
Хонь Гахай
Туулай
Бич Хулгана
Луу
Тахиа Үхэр
Могой
Нохой Бар
Морь
Гахай Туулай
Хонь
Хулгана Туулай
Морь
Тахиа
Үхэр Луу
Хонь
Нохой
Бар Могой
Бич
Гахай
Туулай Морь
Тахиа
Хулгана
Луу Хонь
Нохой
Үхэр
Могой Бич
Гахай
Бар
Морь Тахиа
Хулгана
Туулай
Хонь Нохой
Үхэр
Луу
Бич Гахай
Бар
Могой
Тахиа Туулай
Морь
Хулгана
Нохой Луу
Үхэр
Хонь
Гахай Бар
Могой
Бич

Д.Нацагдорж : Цагаан сар ба хар нулимс /өгүүлэл/

$
0
0

100

….. дугаар оны хуучин улирлын арван хоёр сарын гучны өдөр тэнгэр цэлмэг, нар шарлан туссан үнэхээр нэг сайхан өдөр байв. Хойд уулын энгэрээр дун цагаан цас гилтэгнэн, түүний зах сэжүүр нь сэмэрч орж ядсан эцэнхий туранхай үхэр малууд хөл дээр гарч, үүгээр түүгээр сүүлээ ширвэн явцгаадаг нь санагдаж, тэсгэм хүйтний илч хариад, хаврын сайхан улирал ирж байгаа нь мэдэгдэн, хэдийгээр тааламжтай сайхан авч, малчин ардын бүсгүй Цэрмаа, Дагдангийн хаяанд зогсож, сэтгэлд их л гунихралтайгаар элдэв зүйлийг бодмоглон урт урт шүүрс алдана.

Юу гэвэл, Цэрмаагийн нутаг Гурван сайханы өвөрт бөлгөө. Гэр ядуу тул, эцэг эх нь түүнийг хотод илгээж, Дагдангийнд зарцлуулан суулгасаар, гурван жилийн нүүр үзэж байгаа нь энэ.

Дагдангийн ажлын ихийг хэлэх үү, түүний эхнэрийн чангыг хэлэх үү, ирснээс хойш хэдэн жилийн дотор ер ч амарсангүй, бие сэтгэлийн зовлонг цадтал үзжээ. Энэ завсар Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ. Ялангуяа ойрноос цагаан сар болно хэмээн анхны хэдэн шөнө банш хийж нойргүй хонов. Дараах хэдэн шөнө юм оёж үүр цайлгав. Өнөө өдөр үүргэлэн нойрмоглож, бүхий бие зүдрэн галиравч, урьд нутагт байхдаа ийм нэг сайхан нар тусаж, уул талын цас хайлсан хаврын сайхан өдөр гэрийн хаяандаа сууж, сая төрсөн хэдэн хурга, ишигтэйгээ наадан тоглож байсан нь гэнэт санагдаж, гэр орон эцэг эх, хөдөө нутаг юугаан мөрөөдөн уйтгарлаж, сэтгэл нь хөдлөн байгаа нь энэ ажгуу.

Гэтэл Дагдангийн эхнэр зургаан ханатай том гэгчийн цагаан гэрээс гарч ирээд, их л хүйтнээр хялайн харж, аягүйгээр зандран« Чи яасан хар золиг вэ? Олбог хивсний шороо, тоосыг гүвээд ир гэхэд энд юугаа хийсэн муу монди вэ? Хашааны хог арилгасан чинь энэ үү? Маргааш цагаан сарын шинийн нэгэн гэгчийг мэдэж байна уу, үгүй байна уу мал чи» гээд туужуугаар нуруун дунд нэг цохиж аваад, уурлан зогсоход Цэрмаа эсэргүүцэх аргагүй тул, «Толгой өвдөөд салхинд зогссон билээ, авгай минь» гээд хажууд бүхий том хивсийг авч, дааж ядан, цасан дээр сэгсэрнэ. Энэ үед ноднин жилийн бариулсан таван жангийн орос байшингийн цонхоор Дагдангийн охин Мядагмаа гэзэг үсээ самнан, нүүртээ оо энгэсэг түрхэн басхүү шинэ хийсэн бор ногоон торгон дээлээ тааруулан өмсөж байх нь үзэгдэнэ. Байшингийн дотор исгэрэн дуулж ийш тийш сэлгүүцэх бөгөөд цонхны бяцхан салхивчийг нээж, Цэрмааг дуудан: «Залуу айлчин эрчүүд ирвэл зүүн тасалгаанд оруул» хэмээн бас тушаал гаргана. Цэрмаа, Мядагмаагийн торгон дээлийн өнгөнд гялбахдаа өөрийн муу уранхай даавуу дээл уруугаа нэг хараад, Мядагмаагийн танхилзуур байдлыг өөрийн энэлэлт байдалтайгаар харшуулан бодож, нүднийхээ нулимсыг гилтэгнүүлсээр гэдрэг одож бас олбог журмын тоос шороог гүвж шүүрдэхийн хамт цагаан сарын өдөр манай гэрийн эзэд цөм сайхан торго дурдан дээл, буга минжин малгай хийж өмсөцгөөнө. Элдэв зүйлийн амтат идээ ба архи дарсыг төхөөрөн идэж ууцгаах нь ямар их жаргал вэ? Тийн атал би юунд ингэж нойр дутуу, уранхай дээлтэй, энэлэн шаналан явна гэж бодовч, нарийн учрыг олж эс мэдэн гагцхүү Мядагмаа хуучин дээлнээсээ нэгийг надад өмсүүлэх биз горьдоно. Дэвсгэрүүдийг цэвэрлэж дуусаад, байшингийн өмнөх хогийг арагт агуулж үүрэн, хашааны хаалганд хүртэл, гаднаас пүүсний хятадууд цагаан ваадантай боов болон бэлгийн зүйлсийг ирнэ. Зөрж гарахад нь тэдгээр хятадууд: «Ай танай сохорсон, нарийн юман дээр юунд хог буртаг гоожуулсан байна! Ай мангуу золиг аа» гэж бас зандран хараана. Аяа, Цэрмааг ноёлох хүн яасан олон билээ. Хогийг гадна асгаад ирвэл, Мядагмаа бас дуудаж: « Нүүрний ус асга» гэнэ.

Үл өнгөрсний хойно түлээ хөрөөдөх хэрэгтэй болов. Ганцаар ядаж байтал, баруун хамрын айлд морь усалдаг залуу хөвгүүн Чүлтэм хашааны завсраар түүнийг дуудав. Чүлтэм, Цэрмаа энэ хоёр айлын зарц болсны гавьяагаар дотно танилцаж амрагласан боловч, гэрийн эзэд, дорд хүмүүс жаргал мэддэггүй, ядуу хүнд янаг байдаггүй гэж тэр хоёрыг элэглэн наадах ба шоовдорлон загнаж, учруулдаггүй бөлгөө.

Түүнээс санамсаргүй хаалганы тус хүн ирэхэд Мядагмаа цонхоор өөрийн ханилсан нэг залуу эрийг таниад, хурдлан гарч, түүнийг оруулан хамтаар хөтлөлцөн, инээлдэн хөхрөлдөн хойд байшингийн зүг одохын зуур Цэрмааг үзээд: « Яаж байгаа чинь энэ вэ?» гэж шоовдорлон хэлээд одох дууг Дагдангийн эхнэр сонссон даруй, гэрээ үүдийг чанга хаян гарч ирээд: <Чи яасан золиг вэ, түлээгээ хөрөөдөхгүй, яасан монди вэ.> гэж зандарна. Үүнд Цэрмаа нэг ухаан олж : <Би ганцаар хөрөөдөхөд удаан бөгөөд өөр ажил саатах тул Чүлтэмийг туслалцахыг гуйсан билээ.> гэхэд Данзангийн эхнэр аргагүй ажлаа бодож : <Тэгвэл та хоёул бушуу хөрөөдөхгүй яасан юм бэ> гээд гэрт оров. Завшаанаар Чүлтэм, Дагдангийн алтан босгыг алхан орж ирээд, Цэрмаагийн хамт түлээ хөрөөднө.

Үдшийн наран шингэх үе болоод өдрийн сайхан агаар өөрчлөгдөж, сэвсгэр цас хэсэг хэсгээр хаялахын дунд Чүлтэм, Цэрмаа хоёр түлээ хөрөөдөх дуу хяхнан чахнах нь халуун байшингийн дотор Мядагмаа залуу эрийн хамт наадах шанзны аялгуу лугаа хутгалдахад хэдийгээр уйтгартай боловч, хүйтэнд чимчигнэсэн хуруугаа хааяа нэг амандаа хийж <Аах>гэж амьсгаадан дулаацуулж хоёр сэтгэлийн үгсийг ярилцан, зовлонгийн гүнг нэг, хоёр наадам тохуугаар хууран өнгөрүүлэх нь юутай аятай билээ. Цэрмаа, гэрийн эзэд гоё хувцас үйлдэж байгаа ба элдэв зүйлийн амтат идээ бэлтгэж байгааг тоочин, өөрийн байдлыг ярихад Чүлтэм мөн өөрийн эзэд, жороо морь зэргийг хөдөөнөөс авчруулсныг ярихын хамт хаанаас олсныг мэдэхгүй өврөөсөө нэг улцгар дурдан алчуур гаргаж өгөхөд нь Цэрмаагийн дотор Мядагмаагийн торгон дээлийг өмссөнөөс илүү сайхан санагдаж авай. Цэрмаа, Чүлтэм хоёр цагаан сар болоход ажил их болдог ба харилцан учралдахад гэрийн эзэд аашлан загнадгийн тухай хэдэн уйтгартай үгс ярилцахын зуур түлээ хөрөөдөж дуусав. Нэгэнт үдэш болсон тул, одоо гэрийн ажил хийх хэрэгтэй болов. Цэрмаа, Чүлтэмээс салан гэрт орвол бурхны өмнө унийг тултал боов өрж, тахил тахиад, тулганы баруун зүүн этгээдэд хэд хэдэн зүйлийн тавагтай идээнүүд ба ууц мах, банш буузыг хучин ёсоор тавьжээ. Эднийг үзвэл, цөм Цэрмаагийн хийсэн ба болгосон идээ мөн. Гэрийн эзэд шинэ хувцас өмсөөд, битүүлнэ гэж баяр жавхлантайгаар хөдөлцгөөнө. Цэрмаа гал тогоотой хуримлана. Цэрмээд Мядагмаа нэг хуучирсан чисчүү дээлээн авчирч өмстүгэй гэсэн боловч, Цэрмаа маргааш өмсөнө гэж саармаглан хэлж, хойш тавиад, харин Чүлтэмийн өгсөн алчуурыг гарган, хааяа нэг нүүрээ арчиж байхыг Дагдангийн эхнэр хараад: « Чи үүнийг хаанаас олов. Бодвол бэлэг дотроос хулгай хийсэн биз» гэж загнан. Үүнд Цэрмаа хулгай хийсэн гэж худал хэлэхэд хэцүү, Чүлтэм өгсөн гэж үнэнийг хэлэхэд бас зэмлэлтэй учир, дув дуугүй суун, яасан бэрхтэй билээ гэж элдвийг бодно. Энэ орой гэрийн эзэд ёслох цагаалахын хамт гаднаас зочид гийчид ирэх нь тоогүй олон. Тэдний идэх уух, инээлдэх баясалдах нь гэр хагармаар, гагцхүү Цэрмаа зуухны хажууд хөлрөн сууж, гөлрөн харж шүүрс алдана. Шөнө унтсангүй, маргаашийн цай хоолыг бэлтгэнэ. Гэрээс зугаацан одох эздийн хэрэглэх зүйлийг бэлтгэж, гаднаас ирэх гийчийг хүндлэн зочилсоор нэг өдрийг арай гэж өнгөрүүлэвч үдшийн цаг наргиан даргиан болж архи дарс, хуур хөгжим үргэлжлэхийн дотор үүний бөөлжисийг асгаж, түүний ор дэрийг зассаар бас нэг шөнө болов. Энэ мэтийн байдал залгамжлан хэдэн өдөр болоход Цэрмаа хэдийгээр ядарч зүдрэвч, гунихран суухаас өөр юун. Хааяа нэг удаа хашааны завсраар Чүлтэмтэй ярьж сэтгэлийг бяцхан хуурна. Энэ мэтээр хоёр жил өнгөрсний хойно бас нэг цагаан сар шахаж байхад ямар шалтгааныг мэдэхгүй Дагдангийнх хотод суухыг болив гэж хөдөө гарахыг бэлтгэн, Дагдангийн эхнэр Цэрмаа мөн хөдөө дагуулан аваачина гэж байхын үе нэг өдөр Чүлтэм хүрч хэлж: « Одоо чи миний хамт явж аж төр» гэсэнд Цэрмаа чухам учрыг сайнаар мэдсэнгүй боловч энэ хоёр үгийг сонсоод, даруй баярлаж жаал зугаа юмаа боож, Чүлтэмийн гэрт очив. Дагдангийн эхнэр нэг зандарч хэд хараагаад аргагүй хоцров. Чүлтэмийн гэр хэдий хар болоод цоорхой боловч, Дагдангийн зургаан ханатай цагаан гэрийн хатавчинд хэвтсэнээс түмэн хувь жаргалтай болоод, санааны дураар босож суун, хийдгээ хийж, амардаг цагтаа амран, хуучин амраг Чүлтэмийн хамт амьдран сууж байтал удалгүй цагаан сарын шинийн нэгэн болов.

Цэрмаа хотод ирснээс аваад эдүгээ хүртэл битүүний орой ийнхүү амгалангаар унтаж байсан нь ер үгүй бөлгөө. Маргааш өглөө нь эрт босож торго дурдан минж булга бус боловч өнгөтэй бүтэн хувцсаа өмсөцгөөнө.

“Алаг мэлхий өрөх”тоглоомоор наадахуй

$
0
0

107

Монголчуудын битүүлэх ёсны салашгүй нэгэн хэсэг нь “Алаг мэлхий өрөх” наадгай юм. Тиймээс уг тоглоомыг хэрхэн тоглох талаар хүргэж байна.
Алаг мэлхий өрөх гэж буй хүүхдүүд шоо орхиж, нүхний нь тоогоор мэлхий өрж тоглодог. 92 эсвэл 108 шагайгаар тоглож, эрхтэн бүрийг тодорхой тооны дараалалтай өрдөг. Тухайлбал: мэлхийн давсгийг нэг, бөөрийг хоёр, толгойг гурав, шилбийг дөрөв, хүзүүг тав, нурууг зургаан шагай гэхчлэн ордог. Битүүнд алаг мэлхий өрж хонуулаад шинийн нэгэн буцаан авч тоглодог уламжлалтай.

Яст мэлхийн эрхтэн
Давсан 1 шагай,
зvрх 1 шагай,
нvд 2 шагай,
чих 2 шагай,
бөөр 2 шагай,
толгой 3 шагай,
сvvл 3 шагай,
шилбэ 4 шагай (4 шилбэ), сарвуу 5 шагай (4 тавхай), нуруу 6 шагай (6 эгнээ), хvзvv 6 шагай, нийт 92 шагай.

Алаг мэлхий тоглох журам

Алаг мэлхийг шагай өрж дvрсэлсэн хөлөг дээр шагайг өрж тоглоход бэлтгээд тоглогчид нь ээлжээр нэг шоо орхино.
Хэрэв шоо хоёр нvхээрээ буувал тэр хvн 2 нvд, 2 чих, 2 бөөрний аль нэгийг авна.
Нөгөөдөх хvн шоог зургаа нvдээр нь буулгавал хvзvv нурууны аль нэг эгнээний 6 шагайг авна.
Энэ мэтээр тоглосоор байтал мэлхийн эрхтнийг дvрсэлсэн шагай дуусч эхэлдэг. Энэхvv дууссан эрхтний шоо буувал шооны нvхний тоо ёсоор дууссан эрхтнийг тэр хvн авсан шагайгаасаа нөхөж тавина. Хамгийн олон шагай авсан хvн нэгдvгээр суурийг эзлэн хожно.

Б. Лхагвасүрэн –Боржигоны бор тал

$
0
0

3

Б.Лхагвасүрэн “Боржигоны бор тал”

Санаа алдахад эхийн сүү тагнайд амтагдаж

Салхиний үзүүрийнзалгихад агь хоолойд аргасан

Боржигоны бол тал минь

Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог

Тэнгэрийн хэвтэр буурал тал минь

Таанын цагаан толгойноос өөр

Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь

Нандин эрхэмсэг эгэл боргилийн туйл

Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь

Тэнгэр тийчилж чулуу ханарааж төрөхөд тал минь чи

Торго шиг зөөлөн байсан

Жаргал зовлон хоёрыг амсаж эдлэж

Чулуун дээр чинь баяр гунигийн нулимсаа унагахад

Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг

Эргүүлж надруу цацах ньхатуугаас хатуу байсан чи

Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээн нөхчихөд

Салхи хөлгөлсөн өдөн чам дээрээн эргэж буудаг

Ботгон үхсэн ингэний боривоон хагартал савирсан цусны туяатай сүүг

Чи л залгилж зовлонг нь хугаслаж, чинэсэн хөхийг нь амирлуулсан

Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирийг ч

Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн

Чиний шарх зүрхний минь шархнаас

Хождож анидаг юмаа тал минь

Тугалын билчээрээс эхлэн тоглоом дэлгэсэндээ чи намайг эрх болгосон

Туулсан зуунуудийн гашуун сургамжийг хэлж зүрхлээгүйдээ чи намайг гэнэн болгосон

Газрын нүдэн булгийн чинь хад цоолсон дошгин цамнаа намайг эрэмгий болгосон

Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой,

Хөх галын чинь ирт улаан дөл намайг бадрангуй болгосон

Сайхан чиний гандах элэгдэх хоёр

Сартай шөнийн чинь чимээн зангирах

Цагаан аялгуу намайг уяхан болгосон

Байдуу мянганы уулсаан дуурайж толгойд минь буурал сууж

Багадаан хөхсөн эхийн минь сүү гадагшлахын цагт

Шүлгээн би чам дээрээ хүн чулуу шиг орхиод

Сүүдрээн дарж унахдаа, элгийг чинь цөмлөн шингэнэ

Боржигоны бор тал минь.

“Өвгөн хуурч” хэрхэн бүтсэн бэ?

$
0
0

10

“Зууны мэдээ” сонин шинэ оны эхний өдрөөс эхлэн уншигч та бүхэндээ шинэ булангуудаа хүргэж байгаа билээ. Энэ удаа “Арт галерей” буланд Төрийн шагналт, Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Үржингийн Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч” хэмээх уран бүтээлийг хүргэж байна. 

Морин хуур барьсан, урт цагаан сахалтай өвгөний зургийг мэдэхгүй хүн гэж үгүй. Тэрээр энэ бүтээлээ 1958 онд буюу 53 настайдаа зуржээ. 1950-аад оны үед эрдэмтэн, зохиолч Б.Ринчен гуай Ү.Ядамсүрэнд хуурч, ерөөлч хүний дүр бүтээхийг санал болгосон аж. Тиймээс Ганданд лам байсан, урт цагаан сахалтай нэгэн өвгөнийг натурт суулгаснаар “Өвгөн хуурч”-аа монгол зургийн шороон будгийн аргаар зурсан нь зургийн зохиомж, дүрслэл, өнгөний зохицол, өгүүлэмж нь гайхалтай учраас Монголын сор бүтээлийн нэг болжээ. Зураач бүтээлээ монгол зургийн уламжлалт аргаар нимгэн цаасан дээр дэвсгэр өнгө тавьж, түүн дээр хар зурагаа буулган, цэвэр тод өнгийн шороон будгаар өнгө таглаж, хөнгөн дагнаас уусгалтаар гэрэл, сүүдрийг нь тодруулан гаргажээ. Тухайлбал, хуурч өвгөний царай, гарыг дүрслэхдээ үл мэдэг гэрэл, сүүдрийг шингэн будгаар дагнааслан зурсан байна. Үүний дараа нарийн бийрийн үзүүрээр дүрс, хэсэг бүрийг ялган хүрээ зураасаар тодруулан татаж, улмаар нухмал алтаар хээ хуар, чимэглэлүүдийг гүйцээн зурсан аж.

Ү.Ядамсүрэн гуайн зээ охин Я.Булган өвөөгийнхөө мэргэжлийг өвлөхийн зэрэгцээ нэрэмжит “Анима” дүрслэх урлагийн дунд сургуулийг байгуулан захирлаар нь ажиллаж байна. Тэрээр “Өвөө маань үндэсний гэсэн бүхнээ чин сэтгэлээсээ хайрлан хүндэлж, хадгалан хамгаалах, соёлын өв уламжлалаа хойч үедээ өвлүүлэхийн төлөө тууштай тэмцэгч нэгэн байсан. Би гаднаа намын гишүүн боловч, дотроо бол лам хүн юм шүү дээ гэдэг байлаа. Мөн 1947 онд зурсан “Чингис хаан”-ы хөрөг зурагтай өвгөн хуурчийн нүүрний ерөнхий төрх, сахал, малгай нь төстэй. Чингис хааны дүр дайчин эрэмгий шинжтэй байдаг бол өвгөн хуурчийнх зөөлөн, дулаан төрхтэй байдаг. Энэ зургийг харахад бидний өвөг дээдэс өвгөн хуурчийн дүрд хувирч, морин хуурын намуухан аялгуугаар монголчууд агуу түүх, соёл, зан заншил, өв соёлтой ард түмэн гэдгийг хойч үеийнхэндээ сануулж буй мэт” хэмээн дурсан ярьж байсан.

Урлаг судлаач О.Доржготов “Өвгөн хуурч”-ийн талаар “Үзэгчдийн зүг намуухан мишээж, хуураа татан суугаа өвгөн хар булган нударгатай, хурган дотор, гуулин товч, луун хээтэй улаан хамбан дээлэн дээр ногоон дурдан бүс ороож, хэт хутга зүүжээ. Хар булган малгайн оройг улаан өнгөөр оёж, сампин зангидсан бөгөөд хөх торгон өмд өмсөж, ногоон эмжээр, улаан хараатай, ширмэл угалзтай монгол гутал жийжээ. Улаан дэлтэй сартай морины толгойн сийлбэртэй хуурын улаан, ногоон өнгө хосолсон царан дээр өлзий, угалз хээ зурсан байна. Өвгөн хуурч алхан болон угалз хээтэй ширмэл эсгий ширдэг дээр бохирон суусан нь зохиомж, өнгөний шийдэл” хэмээн дүгнэн хэлсэн байдаг.

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

Viewing all 2285 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>