Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all 2285 articles
Browse latest View live

И.Буянжаргал: Охиндоо

$
0
0

1515302899_241578

Сүүн амьсгалт минь
Миний бяцхан бялзуухай минь
Сүрчгийн үнэрийг үнэгүйдүүлэгч хамгийн анхил цэцэг минь
Жавар салхинаас аав нь чамайг нөмөрлөхөд
Жаахан чамдаа уул шиг харагддаг байх даа
Сүү үнэртсэн хацрыг чинь үнэрлэхэд
Сүүдэр үргэж хайр үлддэг юм шүү
Амьдрал тэнгэрт жигүүр дэлгээд ирэхдээ
Ангаахайдаа хоол зуусан эх шувууны сэтгэлийг
Улам ч ихээр мэдэрч байна аав нь, тэгэх тусам
Уяхан болоод ижийтэйгээ ижилхэн болж байна
Бурхан гагц надад зориулж урласан
Булцгар зөөлөн ийм тансаг цэцгийг
Үнэрлэж тайтгарах хувь тохиол гэдэг
Үртэй хүний жаргал мөнөөс мөн байна даа

2017-12-14 Ишцогийн Буянжаргал


Татагдаад байна

$
0
0
1_500x500
Нумарсан гоё хөмсгөнд чинь
Нугаларч тогтсон давхраанд чинь
Нулимс зохихгүй нүдэнд чинь
Нууцхан сэтгэл дэвэлзээд байна
Галбир гоо биенд чинь
Ганган тогос шиг төрхөнд чинь
Гараар хүрэмгүй булбарайд чинь
Ганцхан хайр минь уусаад байна
Зүрх догдлуулсан инээдэнд чинь
Зүүдэлж жаргамаар үйлдэлд чинь
Зөөлөн намуун ярианд чинь
Зөрүүд хүсэл хоргодоод байна
Урласан юм шиг урууланд чинь
Урсан намирах гэзгэнд чинь
Уулга алдмаар үзэсгэлэнд чинь
Ухаан санаа минь алдраад байна
 
Бумба овогтой Баасанбадам 2018-09-15нд

Таны гар утасны цэнэг хурдан дуусахаас сэргийлэх аргууд

$
0
0
11079522_897085043688157_5527918273310049551_n
Өнөөдөр гар утасгүй амьдралыг төсөөлөхөд бэрх болсон бизээ. Амьдралын бүхий л хэрэглээ Таны үнэнч андтай холбоотой, харин хэрэглээгээ дагаад утасны батарей хурдан цэнэгээ барах нь элбэг байдаг. Мөн үүнд WiFi, зургийн аппарат, интернет хэрэглээ, FM гээд хэрэглэдэг бол нүд ирмэхийн зуур дуусдаг. Тэгвэд Та дараахи хэдэн зөвлөгөөг дагаарай.
Гар утсаа гараасаа салгадагүй хүн байдаг. Хэдийгээр гар утас боловч энэ нь Таны утасны батарейны цэнэг хурдан дуусах нөхцөл болдог гэдгийг мэдэх хэрэгтэй юм. Утас асаатай байх үедээ тодорхой хэмжээний халдаг, харин та халуун гартаа барьж нь явах нь давхар гаднаас нь халааж батарей дуусахад нөлөөлдөг байна.

______________________________________________________________________________________________________________________________________________________________

Гар утасны залгуурын хэсгээ хэзээ хамгийн сүүлд цэвэрлэсэн? Лавтай Та энэ талаар бодож байгаагүй болов уу. Тэгвэл хамгийн их бохир цугладаг газар гэдэг юм билээ. Харин энэ олон жилийн хур хог нь батарейны чинь цэнэг авах болон нурахад их нөлөөтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Цэвэрлэхийн тулд чих цэвэрлэдэг савхаар хамгийн тохиромжтой гэнэ шүү.

______________________________________________________________________________________________________________________________________________________________

Гар утасныхаа дэлгэцний үндсэн зургийг өнгөтөөс хар цагаан болгоход цэнэгийг ихээхэн хэмнэдэг гэнэ шүү.

______________________________________________________________________________________________________________________________________________________________

Гар утасныхаа чичиргээт дуудлагыг зөвхөн шаардлагатай үед хэрэглэж байгаарай. Мөн утасныхаа дэлгэцийн гэрлийг бууруулаарай.

______________________________________________________________________________________________________________________________________________________________

Гар утсаа зайлшгүй шаардлагагүй бол унтахдаа унтрааж хэвшээрэй. Энэ нь олон талын ач холбогдолтой. Нэгдүгээрт радио долгионоос өөрийгөө түр ч болтугай амрана. Мөн батарейг сэргээх болмж олгодог байна.

http://zaszavzar.com/

Түүхэн дэх хамгийн харгис эмэгтэйчүүд

$
0
0

Дэлхийн түүхэн дэх хамгийн аймшигт гэмт хэрэгтнүүдийг “Цуст Мэри” хатан тэргүүлдэг гэдгийг та мэдэх үү? Зүрх сэтгэлгүй харгис үйлдлээрээ эрчүүдээс ч давж гарсан эмэгтэйчүүд цөөнгүй бий. Амьдралынхаа туршид цусан мөр дагуулсан хамгийн аймшигт таван эмэгтэйн түүхийг бид өгүүлэхээр бэлтгэлээ.

Түүхэн дэх хамгийн харгис эмэгтэйчүүд Түүхэн дэх хамгийн харгис эмэгтэйчүүд

1 Антонина Макарова

ЗХУ-ын эх орны дайны үед фашистуудын талд урван орсон энэ эмэгтэйг Тонька-пулемётчин гэж хочилдог байжээ. Анх сувилагч байсан тэрээр нэгэн тулалдааны үеэр Германчуудад эзлэгдсэн нутаг дэвсгэрт үлдэн тэр үед фашистуудын Локотын бүгд найрамдах улс гэж нэрлэж байсан улсын талд оржээ. Харин Ложотын бүгд найрамдах улс зөвлөлтийн партизануудыг устгах зорилгоор Тонькад түүнд пулемёт өгсөн байна. Албан бус статистикаар Тонькагийн буудаж цаазалсан хүний тоо 1500 давсан гэдэг. Тонька буудаж алсан хүмүүсийн сумны нүх, цусан толботой хувцаснаас өмсдөг байсан гэдэг.

Гэхдээ Зөвлөлтийн арми давшаад ирэхэд Тонька нууцаар цэргийн сувилагчийн үнэмлэх олж аваад эх орондоо эргэж иржээ. Дайны дараа Беларусьт амьдарч нөхөрт гаран, ахмад дайчин  гэгдэж одон хүртэж байжээ. Харин 1978 онд түүний хэн болохыг тогтоон баривчилж буудан хороосон юм.

Түүхэн дэх хамгийн харгис эмэгтэйчүүд Антонина Макарова

2 Дарья Салтыкова

XVIII зуунд амьдарч байсан Дарья Салтыкова 25 насандаа бэлэвсэрснийхээ дараа цуст алуурчин болжээ. Тэрээр өөрийн цайзад ажилладаг албадаа байнга эрүүдэн шүүж тамлан алдаг байсан гэдэг. Тариачид энэ талаар байнга гомдол гаргадаг ч тоодог хүн байсангүй. Харин Екатерина II үед түүний аймшигт үйлдлийг зогсоожээ. Учир нь Салтыкова хүмүүсийг хүйтэнд нүцгэнээр хорьж, үсийг нь зулгааж, сүйт бүсгүйг хуримын нь өмнө алж, халуун төмрөөр хайрч тамладаг нотлогдсон байна. Албан бус тоогоор түүнийг 139 хүн алсан гэдэг ч дөнгөж 39 аллагыг нь л баримтаар нотолсон. Гэхдээ энэ нь түүнийг бүх насаар нь хориход хангалттай тоо байсан юм..

Түүхэн дэх хамгийн харгис эмэгтэйчүүд Дарья Салтыкова

3 Ильза Кох

Фашистын бөөнөөр хорих лагерийн даргаар ажиллаж байсан Карл Кох (Karl Koh)-ын эхнэр Ильза (Elsa)-г “Бухенвальдын шулмас” гэж нэрлэдэг байж. Тэрээр бүр лагерийн хянагч болохоосоо өмнө ч хоригдлуудтай хэрцгий хандаж тэднийг бороохойгоор зодож, өлсгөлөн ноходод идүүлэхээр хашаанд цоожилдог байжээ. Тэр ч бүү хэл Ильза шивээстэй хоригдлуудын арьсаар элдэв гоёл чимэглэлийн зүйл хийж өмсдөг байсан гэх яриа Зөвлөлт холбоот улсад тархсан ч өнөөдрийг хүртэл үүнийг нотолж чадаагүй юм. Дайны дараа Ильзад бүх насаар нь хорих ял өгсөн ч  хожим 20 жилийн дараа амиа хорлосон ажээ.

Түүхэн дэх хамгийн харгис эмэгтэйчүүд Ильза Кох

4 Ирма Грезе

Үхлийн элч гэдэг Ирма Грезе (Irma Grese) мөн л Германы бөөнөөр хорих лагерийн хянагч байсан юм. Тэрээр 15 насандаа Гитлерийн талд орсон бөгөөд хожим насанд хүрээд сувилагч болсон нь өөрийнх нь харгис “авьяаст” жинхэнэ тохирох ажил гэдгийг ойлгожээ. Хэд хэдэн лагерь дамжин явсаар харгисаараа алдаршиж 20 насандаа Освецимын хорих лагерийн гол хянагч болсон юм. Ирма ямар ч шалтгаангүйгээр хоригдлуудыг зүгээр л буудаж таашаал авдаг нэгэн байв. Үүнээс гадна тэр залхаан цээрлэх хүнээ өөрөө сонгон авч байнга зодож тамладгаараа алдартай байсан аж. Дайны дараа тэрээр өөрөө хэргээ хүлээж хожим цаазлуулсан юм.

Түүхэн дэх хамгийн харгис эмэгтэйчүүд Ирма Грезе

5 Елизабета Батори

Түүхэн дэх хамгийн харгис хэрцгий эмэгтэйчүүдийн жагсаалтын хамгийн эхэнд Унгарын гүнгийн хатан, цуврал алуурчин Елизабета Батори (Elizabeth Báthory) зүй ёсоор орно. Тэрээр төрийн дээд алба хашдаг угсаа гарал сайтай түшмэлийн эхнэр болж амьдрал нь сайхан эхэлсэн хүн.

Гэхдээ нөхрөөсөө даван өөрийнхөө цуст хар үйлийг хийж эхэлсэн байна. Ингээд л тариачид, зарц бүсгүйчүүлээ дарамталж, зодож, таашаал авдаг байсан нэгэн юм. Тэрээр гол төлөв залуу охидыг тамлах дуртай байсан гэдэг. Тэр хөрхийсийг ажлын хөлс, эсвэл өөрт нь хүндэтгэлгүй хандсан гэсэн шалтгаар ус ундгүй хорих, хурууг нь тайрах, биеэс нь хэсэг хэсэг мах огтолж авах, тэр бүү хэл амьдаар нь шатаадаг байсан аж. Албан ёсоор түүнийг 80 хүн алсан гэж баталсан ч, өөрийнх нь тэмдэглэлийн дэвтэр дээр үхсэн 650 гаруй хүний нэр байсан гэдэг. Тэр бүү хэл Батори онгон бүсгүйн цусаар дүүргэсэн усанд ордог байсан гэсэн домог яриа маш алдартай. Баторийн энэ аймшигт яргаллыг нөхрийг үхсэний дараа л илрүүлжээ. Түүнийг шийтгэх зорилгоор шилтгээнд хорьж, хожим тэндээ нас барсан гэдэг. Мөн түүний амьдралаар кино хүртэл хийсэн байдаг юм шүү.

Түүхэн дэх хамгийн харгис эмэгтэйчүүд Елизабета Батори

Эх сурвалж: CAAK.MN

Ээж / Сургамжит Өгүүллэг/

$
0
0

mother-daughter-1000x570

ЭЭЖ ЭЭ 1995 оны нэгэн өдрийн харуй бүрийгээр би гэртээ ганцаараа суучихаад ширээний чийдэнгийн гэрэлд маргааш өдрийн хичээлдээ бэлтгэж байлаа. Гэнэт утасны хонх ойр ойрхон бачим дуугарав. Би харилцуурыг аваад “Байна уу?” гэтэл утасны цаанаас нэгэн эмэгтэй хүүхдийн эмээнгүй намуун атлаа энхрий хонгор дуу хоолой сонсогдоод “Байна уу? Та ээж мөн үү?” хэмээн асуулаа. “Чи хэнтэй ярих гээ вэ?” гэж би ч мөн аль болохуйц ялдам зөөлөн асуухыг хичээсэн нь утасны цаадхи тэр охины дуу хоолойны нөлөөнд автсан уу, аль эсвэл түүнийг айлгачих вий гэж бодсон уу алин болохыг бүү мэд.

“Би ээжтэйгээ ярих гэсэн юм. Та миний ээж мөн үү?” хэмээх түүний дуунд горьдлого дүүрэн атлаа гансрал цөхрөл илт мэдрэгдэх ажээ. Би түүнийг ээжийгээ хайсан охин юм байна гэж ойлгоод дуугаа зориуд сунжруулан “Чи чинь. . . . . .” гээд зогсосхийтэл “Би Ань Ань байна аа!” хэмээн охины дуу хоолой тэсгэл алдсан байдалтай чангарах нь намайг утсаа тавьчих вий гэж айсан нь илт. “Ань Ань чи хаана байгаа юм бэ?” гэж би эх хүний уян зөөлөн дуу хоолойгоор түншиж асуулаа. Утасны цаад талд мөнөөх охин «Ваа!» хэмээн орь дуу тавин цурхиран уйлахыг сонсоод би ч мөн чанга дуугаар “Үр минь! Чи хаана байгаагаа ээждээ хурдан хэлээдэх!” хэмээн хэлэв. Охин жаахан тайвширав бололтой утасны цаана эхэр татан өгүүлрүүн: “Ээж ээ, би гэртээ ганцаараа байгаа болохоор маш их айж байна. Аав одоо болтол эргэж ирээгүй.

Би хоол идээгүй л байгаа. Би харин гэрийн даалгавраа хийгээд дуусчихсан шүү. Ээж ээ, би үгэнд сайн ордог болсон. Гэтэл та яагаад эргэж ирэхгүй байгаа юм бэ? Аав таныг холын хол газар руу яваад өгсөн. Намайг юм ойлгодог болохоор эргэж ирнэ гэж хэлдэг л дээ. Ээж ээ, би одоо юм ойлгодог болсоон. Бас бүх хичээл дээрээ ангидаа хамгийн мундаг нь болж чадсан. Гэтэл та яагаад одоо болтол эргэж ирэхгүй байгаа юм бэ? ” хэмээн хэлэв. Миний базлаж байсан зүрх бага зэрэг тавирсан боловч охины үг намайг гүн шаналалд унагаж орхилоо. Би аргаа барахдаа цонхны цаана улам бүр өтгөрөх шөнийн бараан хөшгийг харсан боловч тэр яриаг хэрхэн дуусгах ая эвээ олсонгүй.

Гагцхүү чадах нь эх хүний өр зөөлөн сэтгэлээр утасны харилцуурт хандаж “Хонгор үр минь, хэрвээ чи айгаад ээжийгээ санаад байвал над руу ярьж байгаарай л даа. Ээж нь чамайг хэзээ ч мартаагүй гэдэгт итгээрэй” гэж хэлэв. Охин ч маш их баярлаж байгаа бололтой утасны жагсаалтын дэвтэр ашиглан миний нэр болон утасны дугаарыг олж чадсанаа бахдан ярина. Тэр их л маадгар янзтай: “Ээж ээ, таныг олоход тун амаргүй байлаа шүү. Нэг удаа нэгэн хөгшин эмээгийн дуу сонсогдохоор би шууд харилцуурыг тавьчихсан. Бас дахин залгатал нэгэн ах авахаар нь «Би ээжтэйгээ ярих гэсэн юм» гэтэл өөдөөс «Юугаа донгосоод байгаа юм бэ?» гэж зандрахаар нь айсандаа хариугүй уйлах шахсан шүү. Гэвч би шантралгүй есөн удаа залгаж байж таныгаа сая нэг юм оллоо. Би үнэхээр их баяртай байна!” гэв.

Би үнэхээр сонсоод байж тэвчсэнгүй. «Энэ чухам ямар учиртай хүүхэд юм бол доо? Хэдэн настай, хэддүгээр ангид сурдаг юм бол? Гэр орон нь . . . . . . » гэж бодсон боловч асууж зүрхлэсэнгүй. Нэгэнт л хүний ээж юм бол охиныхоо тухай тэр болгоныг мэдэхгүй байж яахин болох билээ? Хөөрхий охин аягүй бол сэжиглэнэ шүү дээ. Түүнээс хойш манай гэрийн утас дуугарах болгонд би ухасхийн очоод авдаг болов. Тэгсээр би яваандаа охины тухай нэлээд гайгүй мэддэг ч боллоо. Тэр Учан хотын нэгэн бага сургуулийн хоёрдугаар ангид сурдаг.

Манай охинтой яг чацуу ажээ. Өдөр болгон автобусаар нэг цаг яваад сургууль дээрээ очдог. Өдөр нэг юаньд таарсан хоол иддэг гэнэ. Аав нь өдөр болгон оройтож ирдэг боловч тэр ангидаа сурлагаар хамгийн тэргүүний сурагч болж чаджээ. Тэр ч байтугай тооны хичээл дээр анги сургуулиа төлөөлөөд олимпиадад хүртэл орсон аж. . . . . .Түүний нэрийг Хуан Ен гэдэг боловч хүмүүс түүнийг багынх нь нэрээр Ань Ань гэж дууддаг юм байна. Ань Ань дуунд их авьяастай болохоор надад дөнгөж шинэ сурсан дуунуудаа харилцуурын цаанаас дуулж өгдөг болов. Найман сард сургууль амарсаны дараа би нөхөр охин хоёртойгоо цуг Бээжин рүү нэг сарын хугацаатай аяллаар явлаа. Аяллаас эргэж ирдэг тэр өдрийн орой утас дуугарахаар нь автал Ань Ань ажээ. Тэр энэ хугацаанд орой болгон над руу залгаж байсан боловч авахгүй байсан гэдгийг маш гомдолтойгоор өгүүлэв. “Ээж ээ, та хааччихдаг юм бэ? Манай сургууль амарчихаад ангийнхны маань зарим нь зуслан явж, өөр бусад нь ээжтэйгээ цуг аяллаар явцгаасан. Харин би л гав ганцаараа гэртээ үлдчихээд ярих ч хүн байхгүй болохоор маш их ганцаардаж байна. Ээж ээ, намайг дагуулаад энэ тэрүүгээр явж болохгүй юм уу? Манай ангийн сурагчид Хөх мөрний шинэ гүүрийг үзсэн. Үнэхээр гоё гэцгээж байдаг шүү. Гэтэл намайг дагуулаад явах хүн ерөөсөө байхгүй юм.” хэмээн Ань Ань өгүүлэв. Миний зүрх пэлбэгэнэн цохилох боловч дуугүй тэвчихээс өөр яалтай билээ дээ? Тэр хөөрхий амьтанд охинтойгоо цуг Бээжинд аялаад ирлээ гэж хэлэлтэй биш.

Арга ядахдаа “Ээж нь энэ зун томилолтоор яваад маш их завгүй байлаа. Дараа завтай болохоороо чамайг дагуулаад очъё гэсэн газар болгоноор чинь дагуулж явах болно” гэж худал залав. Улирал дундын шалгалт дуусаад удаагүй байтал Ань Ань над руу бас л залгаж өөрийн сурлагын амжилтаа дуулгалаа. Тэр хэл бичгийн хичээл дээрээ 99 оноо авч ангидаа тэргүүн байр эзлэсэн гэнэ. Хоёрдугаар байрыг 98 оноотой Е Лили гэдэг охин эзлэжээ. Ээж нь түүний энэ амжилтыг том шоколадаар мялаасан юм байх. Харин түүний хажууд суудаг Жанхуа гэдэг жаалхүү 72 оноо авчихаад аавдаа бөгсөө улайтал алгадуулжээ. “Аав нь чамайг юугаар шагнав даа?” гэж би түүнээс асуулаа. Утасны цаад талд дув дуугүй хэсэг хугацаа өнгөрсөн хойно тэр сая ам нээж “Аав намайг ерөөсөө тоодоггүй л дээ.

Хэдэн ч удаа багш аав ээжээрээ «Гэрийн даалгаврын дэвтэр дээр гарын үсгийг нь зуруулаарай!» гэсэн боловч аав дандаа оройтож ирдэг болохоор би түүний гарын үсгийг дууриалгаад зурчихсан юм. Гэтэл багш түүнийг мэдчихээд намайг хүн хуурдаг муу хүүхэд байна гэж зэмлэсэн. Би үүнээс хойш дахин тийм муухай хэрэг хийхгүй ээ. Ээж ээ! Та хэзээ над дээр эргэж ирэх юм бэ? Таныг эргээд ирвэл би гарын үсэг зуруулж байх хүнтэй боллоо гэсэн үг.” гэж хэлэв. Миний нулимс жолоогүй доош бөмбөрөөд: “Ань Ань! Хонгор үр минь! Ээжийгээ эргэж иртэл сайн л сурч байдаг юм шүү. Ээж нь чам дээрээ очоод зөндөө их шоколадаар шагнаж дэвтэр дээр чинь гарын үсэг зурж өгөх болно. Харин сурлага чинь тааруу байвал бөгсөн дээр чинь алгадна гэж мэдээрэй!” хэмээн хэллээ.

Утасны цаад талд баярлаж хөөрөх дуу гараад Ань Ань их л энхрий хонгор аалиараа “Ээж ээ! Bye! Bye!” гэв. Хоёр долоо хоног өнгөрсөний дараа Ань Ань бас л над руу залгаад баяр хөөрөө нууж ядсан байдалтай “Ээж ээ! Тооны хичээлийн тестийн шалгалтын хуудас тараагдан ирсэн. Би дөнгөж 72 оноотой шалгуулсан байна лээ. Нээрэн шүү, ээж ээ! Та одоо хурдан эргэж ирээд миний бөгсөн дээр алгадаарай!” гэдэг байгаа. Түүний энэхүү хөөр баяр нь харин ч намайг бүр үймрүүлж орхив. Би ээжээрээ бөгсөн дээрээ алгадуулахаар яарч байгаа Ань Аньгийн цаад санааг сайтар ойлгож байлаа. Хичнээн гэнэн хонгор хүүхдийн сэтгэл гэж ийм байдаг байна даа! Өөрийн бүгээхэн мөрөөдлийн төлөө бүр байтлаа ийм уйлмаар дуулмаар баатарлаг үйлийг хийдэг байна шүү! Мэдээжийн хэрэг би түүний хариуд Ань Анийг нэлээд ширүүн зэмлэв. «Яахаараа ээжийнхээ сэтгэлийг ойлголгүй тааруухан дүн авч байгаа юм бэ?» гэж аашлахын хажуугаар «Ойрдоо бас л томилолттой байгаа болохоор түүн дээр очиж уулзах зав чөлөө ерөөсөө гарахгүй байна» гэж худлаа хэлэхээ ч мартсангүй.

Охин маш гомдонгуй уйлах зуур эхэр татан өгүүлрүүн: “Миний буруу. Ээж ээ! Би үнэндээ худлаа ярьсан юм л даа. Уг нь 70 оноотой шалгуулъя гэж маш их бодсон боловч бас л 97 оноо авсан байна лээ. Би ганцхан ээжтэйгээ уулзахын төлөө л ингэж худал хэлсэн юм шүү. Би үүнээс хойш дахин ээжийнхээ санааг яасан ч зовоож байхгүй. . . . . .” гэж хэллээ. Би залгаагаар таван өдрийн турш орой болгон Ань Аньгийн утсыг хүлээсэн боловч таг чиг болчихов. Харин зургаа дахь өдрийн орой шөнө дундын 2 цагийн орчимд утасны хонх бачимхан дуугарахад очиж автал нэгэн эрэгтэй хүний эвгүйцсэн атлаа эргэлзэж тээнэгэлзсэн дуу сонсогдоод “Уучлаарай!

Нэг юм асууя даа!. . . . . . Би Ань Аньгийн аав байна аа! Манай охин өвдчихөөд халуундаа дэмийрээд болдоггүй ээ. . . . . .Түүнээс болсон юм уу, бүү мэд! Ээжтэйгээ ярья гээд өөрийн чинь утасны дугаарыг хэлээд байх юм. . . . . .Энэ орой залгасанд уучлаарай. . . . . .Бид ямар танил дотно улс байгаа биш. . . . . .Гэхдээ манай Ань Ань яахаараа өөрийн чинь утасны дугаарыг ийм сайн мэдээд байгаагийн учрыг би ойлгохгүй байна л даа. Хэд хоногийн дараа . . . . . .11 сарын 13-ны өдөр Ань Аньгийн төрсөн өдөр нь болох юм. . . . . .Тэр төрсөн өдрөөрөө ээжтэйгээ уулзмаар байна гээд болдоггүй. . . . . .” гэв. Миний зүрх огцом базлахад би харилцуур руу хандан: “Ань Ань маань тэгээд зүгээр үү? Та нар ер нь ямар учиртай улс юм бэ?

Яахаараа түүний ээж дэргэд нь байдаггүй билээ?” хэмээн асуув. Утасны цаад талд дуугаа намсгаад “Та бүү санаа зов доо! Ань Ань маань уушигны хатгаа тусчихаад одоо овоо гайгүй болж байна. Би өөрт чинь дараа өөрсдийн ямар учиртай улс болохыг ярьж өгье! Ганц үгээр хэлэх юм бол би охиныхоо өмнө түмэн буруутай хүн!” гэхэд нь “За тэр ч яахав! Ань Аньд утсаа өг дөө!” гэж би хэллээ. «Ээж ээ!» хэмээн удтал хүсэмжлэн хүлээсэн дуу хоолой миний өр зүрхийг өмлөчих шиг болов. “Ээж ээ, би өвчин тусаад одоо эмнэлэгт хэвтэж байна. Бусад хүүхдүүд ээжээрээ сахиулж байгаа мөртлөө тариа хийлгэхэд уйлах юм аа. Харин би их гүргэр байгаа шүү. Гагцхүү ээж минь намайг сахидаг ч болоосой гэж маш их бодох юм.

Ээж ээ, та над дээр хэзээ ирэх юм бэ?” хэмээн Ань Ань асуув. Миний хоолой цахиртан ээрч гацсан дуу хоолойгоор “Охин минь! Би . . . . . .Ээж чинь чам дээр заавал очно оо!” гэж ганц өгүүлбэр арай ядан унагав. Тэгээд би Ань Аньгийн төрсөн өдрөөр овоохон бэлэг худалдан аваад түүнд өгье гэж шийдлээ. 11 сарын 13-ны өдрийн дөрөв дэх өдрийн үдээс хойш би том хайрцагтай шоколад худалдан авч гоёмсог өнгийн цаасаар боолгоод дээр нь «Хамгаас хайртай бяцхан Ань Аньдаа төрсөн өдрийн баяр хүргэе!» хэмээн бичив. Би Ань Аньгийн суралцдаг бага сургууль дээр очоод түүний ангийн багш Ян Юй Сятай уулзав. Би түүнд ирсэн зорилго болон Ань Аньтай утсаар хэрхэн танилцсан тухайгаа ярьж өгөхөд багш нарын өрөөнд байсан хүмүүс бүгд чив чимээгүй сонсоцгоох ажээ.

“Сурагч Хуан Ен бол миний хамгийн хайртай шавь нарын нэг яахын аргагүй мөн байгаа юм. Хичээл сурлагадаа сайнаас гадна маш ухаалаг охин шүү! Түүнийг хоёр настай байхад ээж нь нэгэн хамаатныхаа батлан даалтаар америк руу суралцахаар явсан юм. Уг нь нэг жилийн дараа нөхөр охин хоёрыгоо татаж авна гээд явсан хүн чинь хоёр жил бололгүй салах өргөдлөө гаргасан гэдэг. Түүнээс хойш Хуан Енгийн амьдрал сэтгэл шимширмээр хэцүү байдалтай болон хувирсан юм. Аав нь сэтгэл санаагаар унаж улмаар архинд орсноор охиноо огтхон ч хайхрахаа больсон. Хэдэн ч удаагийн эцэг эхийн хурал дээр бараа туруу нь ч үзэгдээгүй гээд бод доо! Өөрт нь зааж залаад өгөх хүн байхгүй хэр нь Хуан Ен өөртөө ахадсан сэтгэлийн хатандаа дулдуйдан хичээнгүйлэн суралцдаг. Ёстой ховор охин доо!” хэмээн Ян багш ярингаа нэгэн зохион бичлэгийн дэвтэр сугалан надад өгөв. Түүн дээр маш гаргацтай цэвэрхэн зохион бичлэг бичсэн нь «Миний ээж» гэсэн сэдэвтэй байлаа. «. . . . . . Би ээжтэйгээ ерөөсөө уулзаж байгаагүй л дээ.

Аав түүнийг холын хол газар руу яваад өгсөн гэдэг юм. Гэвч би ээжтэйгээ утсаар байнга харилцдаг шүү. Ээжийн маань дуу хоолой маш эелдэг зөөлөн. Лав Зюйпин эгчийн хоолойноос ч илүү яруу тунгалаг байх аа. Ээж маань магадгүй маш сайхан хүн байж таарна. Лав Сү Ягийн ээжээс ч илүү гоё хүн байх ёстой. Тэр холын хол газраас намайг зорьсоор ирнэ гэдэг. Бас намайг энэ хорвоогийн хамгийн ухаалаг охин шүү гэж магтдаг юм. Надад нэгэн мөрөөдөл байдгийг би зөвхөн Ян багшдаа л хэлдэг юм. Тэр юу гэвээс хэзээ нэгэн өдөр ээж маань миний зохион бичлэгийн дэвтэр дээр гарын үсэг зурж, урлагийн үзлэг дээр миний тоглолтыг харах юм бол лав их баярлана даа! » Ийнхүү уншсаар байтал миний нүдний хараа бүүдийгээд явчихав. Би Ян багшид хандан: “Та надад Ань Аньгийн бүхий л зохион бичлэгийн дэвтрүүдийг гаргаад ирэхгүй юу? Би бүгдэн дээр нь гарын үсэг зураад өгье!” гэв. Би мөнөөх зохион бичлэгийн ард талд нь ийм нэгэн цохолбор бичлээ: «Охин минь! Чи ямар мундаг зохион бичлэг бичээ вэ?

Ээж нь уншиж суух зуур сэтгэлдээ нулимс дуслуулж байлаа шүү. Үр минь! Ээж чинь цаг мөч бүхэнд өөрийн чинь ойр хавьд байгаа гэдэгт чи итгээрэй! Ээж нь төрсөн өдрөөр чинь чамд нэг хайрцаг шоколад бэлэглэлээ. Энэ чиний хувьд хамгийн том урамшуулал болог! Ирэх жилийн төрсөн өдрөөр ээж чинь чам дээр заавал ирсэн байх болно!» Би ийм үйлдэл хийдэг нь тэр охинд бага ч гэсэн сэтгэлийн тайвширал өгөх эсэхийг хэлж мэдэхгүй юм. Гэвч би хожмын өдөр хоногуудад эх хүний энгүй их хайрыг балчир охины сэтгэлд ямх ямхаар шингээхийг хичээх болно гэдгээ өөртөө тангараглаж билээ.

Аль ордод төрснөөрөө давуу болон сул талаа мэдэж аваарай!

$
0
0

Хүн бүр өндөг шиг өөгүй, төгс биш билээ. Хамгийн их өсөж хөгжих, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй хүнд ч сул тал байдаг. Гэхдээ сайхан нь гэвэл ямар ч авьяасгүй, давуу талгүй хүн гэж, мөн үгүй. Тэгэхээр бид өөрсдөө мэддэг ч бай үгүй ч бай бүгд өөрийн гэсэн давуу болон сул талтай. Харин энэ талаар зурхайн шинжлэх ухаанд маш тодорхой зааж өгчээ. Ингээд өөрийнх ордоороо давуу болон сул талаа мэдэж аваарай.

Аль ордод төрснөөрөө давуу болон сул талаа мэдэж аваарай!

1 Хонины орд

Давуу тал: Та бол төрөлхийн удирдагч

Хонинууд бол төрөлхийн хүчирхэг, өөртөө итгэлтэй хүмүүс байдаг. Эдгээр чанарууд нь нэгдвэл тэднийг гайхалтай удирдан манлайлах авьяастай гэдгийг харуулдаг. Баг, гэр орон, улс орныг ч сайн удирдан залах чадвар тэдэнд бий. Эдгээр чанаруудаас гадна тэд үнэнч, сайхан сэтгэлтэй хүмүүс болохоор багийн эрх ашгийг өөрийнхөөсөө өмнө тавих нь элбэг. Мөн тэд эргэн тойрны хүмүүсээ ч өсөж дэвжихэд нь дэмжин, тусалдаг.

Сул тал: Түргэн зан бол таны төрөлхийн зан

Бусад гал махбод бүхий ордуудтай адилаар Хонинууд түргэн зантай байдаг. Хэдийгээр тэд заримдаа тэнцвэртэй, оновчтой байж чаддаг ч ерөнхий зан чанар нь цочмог, дүрс-хийсэн байдаг юм. Зарим хүмүүс тэдний энэ занг хуурмаг, баггүй өөрийнхөөрөө хэмээн үздэг ч ихэнх хүмүүс биеэ барьж чаддаггүй, ойворгон гэж хардаг. Уураа удирдах техник дасгал хийж, өдрийн тэмдэглэл бичиж, бухимдлаа гаргах, хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө 10 тоолох гэх мэт дасгалууд тэдэнд тусална.

2 Арслангийн орд

Давуу тал: Танд дургүй хүн гэж бараг л үгүй

Арслангийн ордны хатагтай нар бусадтай харилцахдаа хамгийн сайн бүсгүйчүүд юм. Учир нь тэд үнэхээр сэтгэл татам, сайхан ааштай ажээ. Хэн нэгэн өөрт нь муухай зүйл хийсэн тохиолдолд эргүүлээд өшөөгөө авдаг ч сэтгэл татам чанараараа хүнд байдлаас өөрийгөө хөнгөхөн аваад гарчихдаг. Тэднийг олны танил хүмүүстэй харьцуулж болох юм. Учир нь хүмүүс тэднийг дуурайж, биширдэг бөгөөд буруу зүйл хийсэн ч дуурайж магадгүй юм шүү.

Сул тал: Бусдын бодолд хэт анхаардаг

Арслангийн ордныхон бусдын нөлөөнд автахдаа амархан. Магадгүй тэд бүх насаараа бусдын хүлээлтэд нийцэхийг хичээдэг ч байх. Хүмүүс тэднийг сайнаар харж, хүндэлж, хайрлаж байвал түүнд таалагддаг. Харин шүүмжлэх үед байх суух газраа олж ядан бухимдаж, сэтгэлээр унадаг. Бид бүгд л бусдын бодолд анхаарлаа хандуулдаг ч үүнийгээ хязгаарлах нь заавал хийх ёстой бидний даалгавар юм. Хэрвээ Арслангийн ордныхон бусдын бодлыг хайхрахгүй байж сурахгүй бол насан туршдаа амьтны хүрээлэнгийн арслан шиг торонд амьдарсаар байна гэдгийг санаарай.

3 Нумын орд

Давуу тал: Бүхнийг эерэг тал руу нь эргүүлж чаддаг

Өөдрөг үзэлтэй хүмүүс илүү сайхан амьдардаг гэдэг билээ. Нумын ордныхон гутранги үзэлтэй бусад хүмүүстэй харьцуулахад асуудлыг шийдэхдээ гаргууд, зөв хандлагатай хүмүүс байдаг. Ихэнх хүмүүсийн хувьд эерэг байна гэдэг ихээхэн цаг, хүчин чармайлт шаарддаг бол Нумуудын хувьд огт тийм биш. Харин ч бухимдаж, сэтгэлээр унахыг үзэн яддаг хүмүүс билээ. Тиймдээ олон найз нөхөдтэй байдаг юм.

Сул тал: Заримдаа та урам зоригоор дутдаг

Эхэндээ Нумын ордныхон амьдралдаа болж байгаа бүх үйл явдлын сайн сайхан талыг нь олж харан баярлаж, тэмүүлэлтэй, хүсэл мөрөөдөлтэй амьдардаг. Шинэ ажил, шинэ харилцаа гэх мэт бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг. Гэвч хэсэг хугацааны дараа урам зоригоо алдаж, бууж өгөх, болих талаар ч бодож эхэлдэг. Тиймээс Нумынхан амжилттай амьдрахыг хүсвэл хийхийг хүссэн зүйлийнхээ талаар ахин нэг бодож, үнэхээр тууштай байж чадах уу гэдгээ өөрөөсөө асууж, итгэлтэй болсныхоо дараа эхлүүлж байх хэрэгтэй шүү.

4 Үхрийн орд

Давуу тал: Та бүх хүний арга эвийг олоод сайхан харилцаа тогтоож чаддаг

Хүнтэй харилцах харилцааны чадвар сайн байна гэдэг үнэлж баршгүй давуу тал. Амьдралын бүхий л талбарт бид хоорондоо л харьцаж, харилцаанаас л жаргал, зовлон үүсдэг шүү дээ. Үхрийнхэн хэнтэй ч сайхан зохицож харилцах харилцааны ур чадвартай. Тэд шинэ хүнтэй танилцах дуртай бөгөөд хэзээ ч хэнтэй ч сонирхолтой яриа өрнүүлж чаддаг. Тэдний бас нэг гайхалтай тал бол Үхрийнхэн хэн нэгэнд дургүй байсан ч түүнтэй эелдэг харьцаж, хүндэлж чаддагт байгаа юм.

Сул тал: “Хэзээд миний зөв”

Хэдийгээр Үхрийнхэн сайхан ааштай, эелдэг хүмүүс боловч маш зөрүүд. Тэдний дотор нуугдаж байдаг “бух” гараад ирвэл тэднийг хэн ч зогсоож чадахгүй бөгөөд өөрийн хүссэнээрээ л аливааг болгож байж санаа нь амардаг. Тэд нэг шийдвэр гаргасан л бол түүнийг нь өөрчлөн гэдэг маш их цаг хичээл зүтгэл шаардсан ажил болдог. Заримдаа тэд бусдын бодлыг сонсолгүйгээр эсэргүүцэх нь ч бий. Мэдээж энэ зан нь бусдыг хүнд байдалд оруулдаг учраас тэдэнд асуудал болдог. Мөн өөрийн санааг өөрчлөхөөс татгалзсанаас болоод олон боломжуудыг дэргэдүүрээ өнгөрүүлчихдэг нь бүр ч харамсалтай.

5 Охины орд

Давуу тал: Ta бүх хүнээс нэг алхмын урд явдаг

Охины ордныхон бол бүх 12 орд дундаас аливааг төгс байлгахаар хамгийн их хичээдэг хүмүүс юм. Тэд үргэлж өөрөө өөртэйгөө өрсөлдөж, илүү болохыг хичээдэг. Мөн төгс байна гэдэг боломжгүй зүйл хэдий ч тийм байх боломжийг олж чадна гэдэг итгэл найдвараа тээсээр байдаг. Эмх цэгцтэй, мэриймтгий, тэсвэртэй, анхааралтай Охиныхон олон талаараа авьяаслаг, чадварлаг байдаг. Ихэнх ордууд аливаад Охиныхон шиг ач холбогдол өгч хандах нь бага болохоор тэд үргэлж бусдаас нэг алхам түрүүнд явдаг юм.

Сул тал: Аливаад санаа зовох

Бүх зүйлд хэт их ач холбогдолтой хандах нь муу талтай. Ерөнхийдөө охиныхон дэргэдэх хүмүүсээ өөрийн өндөр шаардлага, шүүмжлэлээр чадваргүй, авьяасгүй, тэнэгүүд болгочхоод байдаг. Мөн тэд аливаад санаа зовохоо хэзээ ч больдоггүй. Нэг цаг хугацаанд таван өөр зүйл бодож байх бөгөөд бүх зүйлд зохион байгуулалттай, бэлтгэлтэй байхыг үргэлж хичээнэ. Энэ нь тэднийг уур уцаартай нэгэн болгох бөгөөд аливаа зүйл төлөвлөсний дагуу болохгүй бол өөртөө маш хатуу ханддаг.

6 Матрын орд

Давуу тал: Шийдвэрээсээ хэзээ ч ухардаггүй

Төрөлхийн бусдаас илүү тэмүүлэлтэй ордуудын хатан хаан нь Матрын орд юм. Аливаа зүйлийг хийнэ гэж шийдэн, зорилго тавьсан л бол араатан шиг зүтгээд ч хамаагүй санасандаа хүрдэг. Зорилгынхоо төлөө зүтгэж байхдаа тэд яг л машин шиг байх бөгөөд бүтэшгүй, биелэшгүй мэт байсан ч өөрт нь саад болох, бууж өгөхийг ятгахыг хэнд ч зөвшөөрөхгүй. Зарим ордныхон тэмүүлэл, хүсэл эрмэлзлээр дутаж байхад Матрууд өнөөдрийн хичээл зүтгэл маргаашийн шагнал гэдгийг маш сайн ухамсарлан ажиллаж байдаг юм. Тэд алсын хараа, өнөөдрийн саад бэрхшээлийг даван туулах чадвараараа амжилтыг өөртөө дуудаж байдаг.

Сул тал: Хөгжилдөж чаддаггүй

Зарим ордныхон нийгмийн идэвхтэй байхад Матрууд илүү дотогшоо хандлагатай байдаг. Дотогшоо бодолтой, дороо суурьтай байхад буруудах зүйлгүй ч үргэлж зорилго гэж зүтгэсээр хөгжилдөж, чөлөөтэй байж чадахаа больсон байдаг ажээ. Амьдрал бол тэнцвэр бөгөөд амжилттай байхын тулд үргэлж ухаалаг байх албагүйг Матрууд ойлгодоггүй. Тэд найзуудынхаа үдэшлэг дээр байхдаа ч зорилго, ажлынхаа талаар бодохгүй байж чаддаггүй нь харамсалтай.

7 Ихрийн орд

Давуу тал: Чиний урам зориг бусдад халдварладаг

Бусад 11 ордныхон Ихрүүдийн урам зоригийг гайхан биширдэг. Гайхалтай нь энэ ордныхон ямар ч асуудлыг учир утгатай, баяр хөөртэй болгож чаддаг. Бусад ордныхон Ихрүүд шиг үргэлж урам зоригтой байхыг хүсдэг бөгөөд тэдэнтэй хамт байхдаа хэзээд дуртай байдаг. Хүн бүрт тэдэн шиг хэцүү үед нь урам зоригоор тэтгэдэг, дэмжиж сайшаадаг найз хэрэгтэй байдаг. Ихрүүдийн амьдрал шинэ адал явдал, шинэ хүрээллээр дүүрэн байх бөгөөд энэ нь тэднийг сайхан амьдрахад нь тусалдаг.

Сул тал: Зорилго тавьдаггүй

Ихрүүд хэтэрхий олон төрлийн сонирхолтой болохоор нэг зорилгодоо төвлөрч чаддаггүй. Өөрөөр хэлбэл тэдэнд төгс чаддаг зүйл гэж бараг л үгүй. Тэд өөртөө зорилго тавиад түүнийхээ төлөө хичээж зүтгэхийн оронд амьдралаа боломжуудаар дүүрэн байлгаж, түүнээсээ сэтгэл ханамж авахыг илүүд үздэг. Сонирхолтой амьдарч, олон талаар туршлага хуримтлуулахдаа тэд гаргууд боловч заримдаа бодит боломжуудыг ч олж харж чаддаггүй. Учир нь тэд аливааг төгсгөл хүртэл нь харж төлөвлөнө гэж бараг л үгүй.

8 Жинлүүрийн орд

Давуу тал: Хэзээд бодитоор сэтгэж чаддаг

Жинлүүрүүд бол тэнцвэр, тэгш эрхийн мастерууд юм. Тэдний амьдрал үргэлж тогтвортой, найдвартай байх агаад учир нь тэд чухал гэсэн ямар ч зүйлийг орхигдуулахгүй өөрт хэрэгтэй бүхнээ бий болгож чаддаг. Сэтгэл хөдлөлд удирдуулахгүй аливааг бодитоор харж, нөхцөл байдлыг сайтар ухамсарлаж чаддаг нь тэдэнд үргэлж давуу талыг авчирдаг. Тэд үргэлж эцсийн эцэст өөрт нь ашигтай байх сонголтыг хийж чаддаг. Хэрвээ хэн нэгэнтэй зөрчилдвөл хэн хэнийхээ үүднээс харж, дундын ашигтай шийдвэрт хүрч чаддаг.

Сул тал: Үрэлгэн

Жинлүүрүүдийн амьдралын тэнцвэргүй ганц хэсэг байна гэвэл тэр нь түүний дэлгүүр хэсэх дуршил юм. Тэд гоё ганган харагдах, сайхан зүйлс эдэлж хэрэглэх, тансаг амьдрах дуртай. Хөдөлмөрлөж олсон мөнгөө хүссэн зүйлдээ зарцуулахад буруудахгүй ч, Жинлүүрүүд ихэнхдээ хэтрүүлчхээд байдаг. Хайр дурлалын харилцаанд ч тэд хайртай хүндээ үнэтэй бэлэг бэлэглэдэг. Учир нь түүний хувьд хайр халамжаа илэрхийлэх дээд арга нь энэ юм.

9 Хумхын орд

Давуу тал: Өвөрмөц сэтгэлгээтэй

Хумхын ордныхны үзэл санаа үнэхээр өвөрмөц, сонирхолтой байдаг. Тэд төрөлхийн аливааг өөр өнцгөөс харах авьяастай учраас шинэ санаа, бүтээлч хандлагын эх уурхай гэж тэднийг нэрлэж болно. Тэд өвөрмөц, сонин үзэл хандлагаараа хаа ч байсан өөрийн тэмдгийг үлдээсэн байдаг. Энэ чанар нь ажлын талбарт тэднийг үнэлж баршгүй нэгэн болгодог. Өөрөөр хэлбэл тэдний санаа “тоглоомыг” орвонгоор нь ч өөрчилж чаддаг юм. Хувийн амьдрал, харилцааны хувьд хүмүүс тэдэнтэй байх дуртай ба учир нь тэдний дэргэд үргэлж сонин содон зүйл хүлээж байдаг. Мөн тэд ихэнхдээ анхдагчид байдаг юм.

Сул тал: Өөрийгөө бусдын оронд тавьж чаддаггүй

Бусдын юу бодож, мэдэрч байгааг ойлгож чадна гэдэг бурхнаас хүнд өгсөн бэлэг билээ. Гэтэл харамсалтай нь Хумхууд ихэнхдээ бусдын оронд өөрийгөө тавьж чаддаггүй. Тэд амиа хичээсэн хүмүүс биш ч гэлээ бусдын талаар бодоод байдаг ч хүмүүс биш юм. Сэтгэл хөдлөлд автсан үедээ сэтгэлээ шархлуулахаас хамгаалах гэсэн үйлдэл нь ихэвчлэн амиа бодсон хэрэг болж төгсдөг. Тэд зүгээр л бусдын өмнөөс бодож чаддаггүй болохоор дэргэдэх хүмүүсээ гомдоочихдог байна.

10 Мэлхийн орд

Давуу тал: Хэн ч тань шиг эелдэг, өршөөнгүй, халамжтай байж чадахгүй

Дэлхий ертөнцийг илүү сайн сайхан болгохын тулд бидэнд Мэлхийнхэн шиг хүмүүс бүр их хэрэгтэй болно. Тэднийг сайн мэдэхгүй хүмүүсийн хувьд Мэлхийн ордныхон анх танилцахад хүйтэн санагдаж болох ч хожим тэднийг маш том “хайрын бөмбөлөг” тэдний дотор байгааг олж харах болно. Тэд үргэлж өөрийгөө бусдын оронд тавьж, ойлгож уучлахыг эрмэлздэг. Бусдыг зовж шаналж байхыг харах дургүй бөгөөд үргэлж тусалж дэмжиж, энэрэхийг хичээнэ. Ихэнх хүмүүс түүний энэ чанарыг хүндлэн биширдэг.

Сул тал: Сэтгэл хөдлөл чамайг удирддаг

Зарим ордуудаас ялгаатай нь Мэлхийнхэн сэтгэл хөдлөлдөө захирагддаг. Олон зүйл дээр тэд сэтгэл хөдлөлөө гаргах бөгөөд энэ нь амьдралыг нь утга учиртай болгож, хайр дурлалын харилцааг нь бат бөх болгодог ч нөгөө талаас бусдыг гомдоосон байх нь элбэг. Тэд эмзэг мэдрэмтгий бөгөөд аливааг өөр дээрээ тусгаж аван сэтгэлээр унах нь элбэг. Нөхцөл байдлыг бодитоор харж ухаалаг шийдвэр гаргахын оронд тухайн үеийн сэтгэл хөдлөлдөө хөтлөгдсөнөөр өөрийгөө хүнд байдалд оруулах нь цөөнгүй.

11 Хилэнцийн орд

Давуу тал: Тагнуулын төв газар таны дэргэд юу ч биш

Хэрвээ та тагнуул, цагдаагийн нууц ажиллагаанд орж, ажиллахыг хүсвэл түүнийгээ биелүүл гэж зөвлөмөөр байна. Хилэнцийн ордныхон хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээ зориулах бөгөөд үр дүнг нь үзэхийн тулд юугаа ч хайрлахгүй гэж хэлж болно. Мөн тэд нууцыг нээж, тайлахдаа төрөлхийн авьяастай болохоор тэднийг хуурч мэхлэх хэцүү байдаг. Тэдний ой тогтоолт их сайн бөгөөд асуудлын гол зангилааг олж тайлахдаа гаргууд.

Сул тал: Ногоон нүдтэй мангас таны дотор амьдардаг

Хүн бүр л атаархлыг тодорхой хэмжээнд дотроо тээдэг. Харин Хилэнцүүд үүнийг шинэ түвшинд авчирдаг гэж хэлж болно. Бүх 12 орд дундаас хамгийн атаархуу нь Хилэнц юм. Өөрийнх нь талаар бусдын бодолд тэд маш их ач холбогдол өгдөг. Мөн тэд үнэнч зантай бөгөөд нөгөө хүн нь өөрт нь үнэнч биш байвал маш их бухимдаж, сэтгэлээр унадаг. Тэд өөрийгөө ихэвчлэн бусдаас өөр гэж үзэх бөгөөд бусдаас дорд үзэгдэх үедээ маш их гутардаг.

12 Загасны орд

Давуу тал: Хүн бүрийг ойлгох мэдрэмж танд бий

Сэтгэлзүйн хувьд хамгийн мэдрэмжтэй хүмүүс Загасны ордод төрдөг. Зөн билэгтэй, өөрийгөө бусдын оронд тавьж боддог, энгийн хүмүүстэй харьцуулахад юмсыг арай гүн гүнзгий авч үздэг. Тэднээс хэдий нуусан ч бусдын юу мэдэрч, бодож байгааг ерөнхийд нь гадарладаг. Мөн хүмүүсийг ямар үйлдэл хийхийг урьдчилан таамагласан байдаг учраас тэднийг гайхшруулах хэцүү байдаг юм. Муухай үг, үйлдэл бусдад ямар хүндээр тусахыг мэддэг болохоор тэд үргэлж сайн сайхныг ярьж, үйлдэж байдаг нь маргаангүй.

Сул тал: Дэлхий дээр бууж ир

Загасны ордныхон бүх зүйл боломжтой гэдэгт итгэдэг. Өөрийн авьяас, бүтээлч чанараараа тэд хүссэн бүхэндээ хүрэх чадвартай. Гэвч заримдаа хүсэл мөрөөдөлдөө автаад бодит байдлыг тооцоолохоо умартдаг. Логик сэтгэлгээ, бодит дүгнэлт хийх чадвар тэдэнд дутагддаг. Гэхдээ тэд мөрөөдөж суухаас илүү хийж бүтээхэд цагаа зарцуулбал бүх зүйлийг бүтээх нөөц бололцоо бий.

БОГИНО ӨГҮҮЛЛЭГ: Хайр хаанаас үүсэлтэй вэ?

$
0
0

42542738_1222358254573289_6450594708799356928_n

Байрны минь гадаа зун болохоор л жаахан хүүхдүүдийн инээд хөөрөөр өдөржин жаргалтай гялалздаг шаргал элсэн дээр анхныхаа гэмт хэргийг үйлдсэн юм. Тэнд л би Цэцнээгийн үнэ цэнтэй бүхнийг өөрийн цуст гараар үгүй хийж, мөрөөдлийг нь нухчин дарсныхаа эцэст амийг нь тасчин авч цэвэр ариун цогцосноос нь чөлөөлж билээ. Инээмсэглэл. Ердөө түүний инээмсэглэл, энэ элсний гялтагнах хоёроос л миний хайр үүссэн хэрэг.

Орж буй борооны дуслууд цонх мөргөн үйрэхэд уруулан завсар минь хүйт амтагдах зэврүүн үдшүүд надад хайр дурлал өгдөг байлуу? Ямартай ч золиос ирж зүрхийг минь улайссан төмрөнд хайрч эхлэхээс өмнө шарсан махны үнэр хамар цоргидогсон. Үнсэн саарал зүрхээ тэр охинд нэг нэгээр нь сэрээдэж өгөхөөр мөнгөлөг чинжаалаар нарийхан хэрчиж байхдаа ч би түүнийг хүсдэггүй байсныгаа хэзээд эр зоригтойгоор батлан өгүүлж чадна.

Ингээд гоо үзэсгэлэнд хайргүй надад жаахан охины өрөөсөн нүдийг нь гээчихсэн жижигхэн хүүхэлдэйг хулгайлах хүсэл төрж билээ. Тэр хүүхэлдэй үргэлж нүцгэн байдагсан. Харин миний дүү хүүхэлдэйгээ их л ганган хувцаслах бөгөөд, үсийг нь шатаачихаад аавыг шинэ тоглоом авч өгтөл дөрвөн шөнө тасралтгүй уйлж байсан юм даг. Гэтэл түүний хүүхэлдэй үргэлж нүцгэн байна. Магадгүй агуу их хаан Александр энэ хүүхэлдэйнд дэлхийн хамгийн тансаг хувцас оёж өгөх санал тавивал Цэцнээ нүцгэн тоглоомоо ардаа нууж байгаад Диогенийх шиг хариулт хэлэх байсан гэдэгт би бүрэн итгэнэ. Энэ орчлонд ирснээсээ хойш огтхон ч нар салхи үзээгүй мэт тас хар үстэй, давхар ургачихсан шүд шиг урт соёотой, том хүрэн нүдтэй тэр охин жинхэнэ Афридота байсан. Тиймээс л багаасаа булшны чулуу хараад сэтгэл нь догдолдог байсан надад яаж ч таалагдах билээ. Би түүнд дурлаж орхисон уу, аль эсвэл хүүхэлдэйг нь авч Диоген мэтээр сэтгэн ярилцаж суухыг хүсдэг байсан уу? Ер мэдэхгүй.

Шөнөжин элдвийн зүйл төлөвлөж нойр нь хулжсан чөтгөрийн зулзага маргааш нь бяцхан, нүцгэн, өрөөсөн нүдэтийг хулгайлж орхилоо. Хулгайлсан ч үгүй, зүгээр л цааш эргэх хооронд нь шүүрч энгэртээ тэврээд буцаж харахад нь “Би үүнийг чинь авлаа, шатаачихаад чандрыг нь гоёмсог хайрцагт хийж өгнө” гэж хэлэв. Тэгээд зугтаачихсан. Их л сэтгэл хангалуунаар нөгөө нүдийг нь ухаж аваад нурсан балгасанд орж, мөчир цуглуулан гал асаав. Миний нуугддаг оромж энэ юм л даа. Одоо яг юу хийх ёстойг чөтгөр л надад зааж өгөхгүй бол бурхан хүчрэхгүй мэт санагдаж байв. Гэвч би удаанаар атгаж зогсон, одоо бол бүр сохорчихоод байгаа нүцгэн хүүхэлдэйг, сэтгэлд минь сэмхэн дурлалын гал асаасан, дуртай зүйлээ хийхийн тулд сүнсэн биеэ огтхон ч хүндэлдэггүй тэр охины төлөө гал руу шидэж орхив. Аяа!…, галд хуйхлуулсан зүрхний минь шарагдалгүй үлдсэн улаан судал, сэтгэлийн минь ариун Диоген. Чиний төлөө би арван тамд унах, атгаалжин хар мангасын толгойг ургуулах шидэт тарни шулам эмгэнд шивнэн хэлэхтэй дүйцэхүйц цуст нүгэл үйлдэж билээ.

Харин маргааш нь хар хуудастай олон номоо зарж авсан гоёмсог хайрцагт хүүхэлдэйн чандрыг моддын сүнстэй хаман хийгээд энгэртээ тэвэрсээр байрных нь үүдэнд очиход түүний цонхноос хар үүлс нүүн гарч байсансан. Нэлээд хэд хоногийн дараа гоёмсог хайрцагт түгжигдсэн хүүхэлдэйн сүнсийг суллаж эзнийх нь араас илгээхээр шийдлээ. Агаарт хөвөх улаан хүрэн сүнс над руу өшөө хорслын нүдээр шунаглан ширтэхийг үзээд дотор уужирч амьсгалахтай болов. Яагаад гэвэл би маргааш ч амьд байх болно гэдгийг хүүхэд насанд минь өгүүлшгүй их гаслан, гуниг, цөхрөлийн дээдийг олзлон авчирсан тэр л өдрүүдэд ойлгосон юм.

Хайрын түүхүүд жаргалтай эхэлж жаргалтай төгсдөг. Гэхдээ бүгд биш л дээ…

Б.Алтанхуяг (2014 он)

ОРОН ОРНЫ ХУРИМЫН ДААШИНЗНЫ ЗАГВАР

$
0
0

Дэлхийн улс орон бүрийн уламжлал, ёс заншил, уламжлалт хэв маягаа дагаад хуримын даашинзны загвар бүр өөр өөрийн өнгө төрхтэй байдаг байна. Ингээд өвөрмөц хийцтэй хуримын даашинзнуудтай танилцъя.

Болгар

 


 

Турк

 


 

Шри Ланк

 


 

Индонез

 


 

Пакистан

 


 

Энэтхэг

 


 

Тува

 


 

Төвд

 


 

Мали

 


 

Солонгос

 


 

Нигер

 


Япон

 


 

Өвөр Монгол

 


Дурладаг…

$
0
0
42114267_2198512093726092_1258947767355572224_n_500x500
Дурладаг
Дурлаад шархалдаг
Шархалсан зүрхэндээ
Ганцаархнаа уйлдаг
Чамайг мэлмэрүүлэхгүйн тулд
Дотроо мэлмэрч
Чадах хэмжээгээрээ
Гунигаас чинь хугасладаг
Нулимсыг минь цаг хугацаа эгшээж
Нулимсыг чинь би энгэртээ шингээдэг
Сэтгэлийг минь хээнцэр охид сатааруулж
Сэтгэлийг чинь би шүлгээрээ засдаг
Хайрладаг
Хайрлаад шаналдаг
Шаналалдаа дийлдэхдээ
Ганцаархнаа ёолдог
Чамайг өвтгөхгүйн тулд
Өөрөөсөө ч харамлаж
Чанд хадгалсан бодлуудаа
Сэтгэлдээ түгждэг
Зовиурыг минь хаврын сарууд эмчилж
Зовлонг чинь би чихэндээ оршуулдаг
Хүслийг минь мөн чанар хазаарлаж
Хүнийх болоход чинь жаргал ерөөдөг
Гомдлыг минь зузаан номууд хуваалцаж
Гол мөрөн шиг өдрүүд урсдаг
Хоногшиж үлдсэн эртний мөрөөдөл
Холын саран шиг илчгүй манддаг
Ганьхарлыг минь амьдралын урт мартагнуулж
Газрын хагархай шиг биднийг салгана
Хагацаж ядсан хуучний догдлол
Хархан үс шиг тэгэсгээд цайна …
Б.МӨНХ-ОРГИЛ
2018.09.20-нд

СНИКЕРС шоколад хэрхэн бүтсэн бэ?

$
0
0

Франклин Кларенс Марс 1883 онд Миннесота мужийн Ньюпортод төрсөн. Бизнесийн магнат, “Марс” шоколадны компанийг үндэслэгч. Бага насандаа полимиелитээр өвдөн хөдлөж явж чаддаггүй хүүг сургуульд явуулсангүй. Ядуу амьдралын эрхээр эмчилгээний мөнгөгүй хүү ээжтэйгээ гал тогооны өрөөнд өнжин, хоол хийн зардаг байв. 19 нас хүрэхдээ хүнсний мэргэжилтэн мэт ихийг сурсан байлаа.
Ердөө огт мөнгөгүй наймаа хийх тухай мөрөөдсөөр.

Мөрөөдөмтгий гурав.  Энэ нь түүний эхнэр, охин Этель болон өөрөө байсан аж. 28 нас хүрэхдээ анхны бүтээгдэхүүнээ гаргахаар болж гэрээ дэлгүүр болгон ашиглахаар болов. Анхны “Марс” шоколадаа гал тогооныхоо цонхоор 1911 онд анх зарав. Дэлгүүрийн хаягаа болон анхны бүтээгдэхүүндээ MAR-O-ВАР гэж нэр өгсөн бөгөөд 1920 онд 125 ажилчинтай анхны чихрийн үйлдвэрээ нээсэн байдаг.
Түүнийг алдаршуулсан нь MILKY -WAY батончик байсан буюу түүний үнэ 5 цент байв.
Түүний нэрд гарсан бүтээгдэхүүн СНИКЕРС нь хамгийн хайртай мориных нь нэр юм . Морины аж ахуй эрхэлдэг байсан тэрээр энэ мориндоо туйлгүй хайртай байсан гэдэг. Одоо 98 үйлдвэр 219 оффис нь дэлхийн 65 оронд үйл ажиллагаагаа явуулж тэнд 39 000 хүн ажиллаж байдаг байна.

Сайхан Уул.

Ердөө 4 жилийн дараа эдгээр мэргэжлүүд алга болно!

$
0
0

“Future of Jobs 2018″ хэмээх тооцооллоос харахад ирээдүйд бүх зүйл автомат болж үр дүнд  75 сая ажил, мэргэжил үгүй болох гэнэ. 2022 он гэхэд бидний танил олон мэргэжил үгүй болох ч энэ нь ажилгүйдлийг авчрахгүй, харин ч 130 сая шинэ ажлын байр нээгдэх боломжийг олгох аж. Ингээд ирээдүйд шаардлагагүй болох ажил мэргэжлүүдтэй танилцацгаая.

Ердөө 4 жилийн дараа эдгээр мэргэжлүүд алга болно!

 

1Судалгааг хэрхэн хийсэн бэ?

 

Энэхүү судалгаанд эдийн засагч, нийгэм судлаачид болох Тилл Александер Леопольд (Till Alexander Leopold), Веселина Ратчева (Vesselina Ratcheva) болон Саадия Захиди (Saadia Zahidi) нар оролцжээ. Тэд Швейцарын Олон Улсын Эдийн Засгийн форумын ажилтанууд бөгөөд есөн сарын турш онлайн судалгаа  хийсэн байна.

Судалгаанд том болон жижиг албан байгууллагууд хүртэл оролцжээ. Тэднийг үйлдвэрлэл, санхүүгийн байгууллага, уул уурхай гэх мэтчилэн 12 бүлэгт хуваасан аж. Судалгааг  ДНБ-ий үнэлгээ 70 хувьтай байдаг өндөр хөгжилтэй 20 гаруй орноос авчээ. Энэ нь ойрын дөрвөн жилийн хугацаанд худалдаа, санхүү хэрхэн өөрчлөгдөх талаар судлах боломжийг олгосон юм.

 

Судалгааг хэрхэн хийсэн бэ?

2Ямар мэргэжил алга болж, ямар нь солигдох вэ?

 

Ирээдүйд робот, машинууд хүнийг орлох болно гэж хэлэх нь утгагүй зүйл. Хиймэл ухаан нь хүний тархийг ашиглахгүйгээр аливаа асуудлыг шийдтэлээ тийм ч ухаалаг болоогүй бөгөөд гар ажиллагаа шаардсан нарийн зүйлийг хийж чадахгүй.

Гэхдээ л автоматжуулалт бидний амьдралд хүч түрэн орж ирснээр маш олон зүйл өөрчлөгдөх болно.

Судалгаанаас харахад автомат машинууд мэдээлэл оруулах чадварыг эзэмшиж нарийн бичиг болон нягтлан бодогч нарыг хэсэгчлэн орлох гэнэ. Үүнээс гадна үйлдвэрийн болоод касс, агуулахын нярвын ажлыг хүртэл автомат машин орлож чадна.

Автомат машинууд хайлт, боловсруулалт, мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг хийнэ. Харин компьютер төсөл бичих, удирдах гэх мэт үйл ажиллагааг хэрэгжүүлснээр менежерүүд ажилгүй болох нь ээ.

 

Ямар мэргэжил алга болж, ямар нь солигдох вэ?

3Ямар мэргэжил хэрэгцээтэй болох вэ?

 

2022 он гэхэд дүн шинжилгээний ажилтан, программ хангамжийн ажилтан нэлээд эрэлт хэрэгцээтэй болно. Үүнээс гадна онлайн борлуулалт, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ажилтан хэрэгтэй.

Зайлшгүй хүн оролцох хэрэгтэй ажилд нь харилцагч нартай холбоо тогтоох үйлчилгээний ажилтан, маркетинг сурталчилгааны ажилтан, инновацийг нэвтрүүлэгчид багтана.

Эцэст нь бусдадаа техник технологийг хэрхэн ажиллуулах талаар зааж өгөх, томоохон мэдээллийг боловсруулах, үйл ажиллагаа автоматжуулахад хувь нэмэр оруулах ажилчид их эрэлттэй байх болно.

 

Ямар мэргэжил хэрэгцээтэй болох вэ?

4Эрэлттэй мэргэжилтэн байхын тулд дараах чадваруудыг эзэмшсэн байх хэрэгтэй!

 

Мэдээж бүтээлч чадвар, аливаад дүн шинжилгээ хийх чадвар, санаачлагтай байдал, гэрээ хэлэлцээр хийх чадвар, аливаад анхааралтай ханддаг байдал, уян хатан байх нь чухал. Хамгийн гол нь сэтгэл санаагаа хянаж, удирдагч болж чадах хэрэгтэй. Үүнээс гадна техник технологийг амархан сурдаг, аналитик сэтгэлгээ сайтай байх нь бас давуу тал болно.

 

Эрэлттэй мэргэжилтэн байхын тулд дараах чадваруудыг эзэмшсэн байх хэрэгтэй!

5Судалгааны бусад дүгнэлт

 

Судалгааны үр дүнд хэд хэдэн чухал дүгнэлт гарсан. Үүнд:

  • Дөрвөн технологийн амжилт – өндөр хурдтай ухаалаг утасны интернет, хиймэл ухаан, томоохон мэдээллийг автоматжуулах нь 2018-2022 онд давамгайлна.
  • Судалгаанд оролцогчдын 59 хувь нь 2022 он гэхэд үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа тэс өөр болгон гэдэгтээ итгэлтэй байгаа. Үүнээс шалтгаалаад бараа бүтээгдэхүүний үнэ хүртэл өөрчлөгдөх болно. Мөн тэд ажиллах хүчнээсээ хамаарч байгууллагынхаа байршлыг өөрчлөх тал дээр анхаарал хандуулж байгаа аж.
  • Судалгаанд оролцогч байгууллагуудын 50 хувь нь 2022 он гэхэд бүтэн цагаар ажиллагсдын тоог бууруулах төлөвлөгөөтэй байгаа бол үлдсэн 40 хувь нь ажилчдынхаа тоог нэмэгдүүлж, шинэ албан тушаал гаргахаар зэхэж байгаа аж.
  • Ойрын дөрвөн жилийн дотор бүх ажилтанудаа дахин сургалт явуулах тал дээр судалгаанд оролцогч байгууллагууд анхаарал хандуулах гэнэ. Харин зарим нь хуучин ажилтанууддаа зааж сургахын оронд мэргэжлийн хүмүүсийг авах төлөвлөгөөтэй байгаа аж.

 

Судалгааны бусад дүгнэлт

 

Хэрвээ таны ажиллаж буй салбар төдийлөн амжилт олохгүй байгаа бол санаа зовох хэрэггүй. Өнөөдөр хүн бүр өөрийн боловсрол, хийж буй ажлыг өөрчлөх боломжтой. Хамгийн гол нь та өөрөө хичээж, зориглох хэрэгтэй юм. Та өөрийнхөө хийж чадах зүйлийг олсноор аливаад зөв шийдвэрийг гаргаж чадна.

 

https://www.caak.mn/view/8276637/

Гурвалжин будааны тухай 17 сонирхолтой баримт

$
0
0

02bf4113d6d8d26b7f0df428605ddda8

Гурвалжин будаа бол маш өвөрмөц ургамал. Гурвалжин будаа боловсрох явцдаа ямар ч бордоо шаардалгүй ургадаг сайн ургацтай будаа юм.

Гурвалжин будаа ямар ч хүнсний бүтээгдэхүүнтэй сайн зохицдог. Гурвалжин будааг чанах маш амархан. Тэр ч байтугай хутгах ч шаардлага гардаггүй. Ер нь гурвалжин будааг бараг бүх зүйлтэй хольж идэж болно: хатаасан жимс, шинэхэн жимс, сүү, мах, самар, ногоо эсвэл мөөг гэх мэт.

1. Гурвалжин будаа бол байгалийн цэвэр бүтээгдэхүүн. Ийм учраас түүний чанарт эргэлзэх шаардлагагүй, учир нь түүнийг боловсрох явцад ямар ч бордоо хэрэглэдэггүй. Энэ бүгд гурвалжин будааг ямар ч химийн бодисгүй байгалийн, эрүүл бүтээгдэхүүн болгож байгаа юм.

2. Гурвалжин будаа сэтгэл сэргээнэ. Гурвалжин будаатай зутан идсэнээр оюун санааны болон сэтгэл санааны байдал сайжирч, тархины ажиллах чадвар нэмэгддэг болохыг судлаачид баталжээ.

3. Гурвалжин будаа таныг энергиэр дүүргэнэ. Энэтхэг, Хятадад гурвалжин будааны тусламжтай биеийн биологийн цэгт нөлөөлж болдог гэж үздэг юм байна. Тиймээс олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд гурвалжин будаа асгасан дэвсгэр дээр алхахыг зөвлөдөг ажээ.

4. Гурвалжин будаа – нойргүйдлийн эсрэг. Нойргүйдлийн эсрэг гурвалжин будаатай дэр их үйлдвэрлэгддэг шүү дээ.

5. Гурвалжин будаа нь ашиг багатай үр тариа юм. Тиймээс л энэ будааг Европ болон дэлхийн бусад орноор тарьж ургуулах нь ховор байдаг аж. Гурвалжин будаа нэг га газраас 4-10 тонн ургац өгдөг бол цагаан будаа дунджаар 60 тонн ургац өгдөг. Цагаан будааны тариалантай орнуудад энэ үзүүлэлт 150 тонн хүртэл өсөж болно.

6. Гурвалжин будаа – уургийн чухал эх үүсвэр. Түүнд 18 төрлийн амин хүчил агуулагддаг, харин уураг нь хуурай сүү болон тахианы өндөгний тэнцвэржүүлсэн уурагтай адил бүтэцтэй байдаг. Үүнээс гадна гурвалжин будаа нь мах, махан бүтээгдэхүүн шингэхэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна.

7. Гурвалжин будаа нь Япон үндэсний хоолны нэг хэсэг юм. Зөвхөн Японд л гурвалжин будааны гоймон болох “соба”-г хийдэг. Энэ гоймон нь Японы олон ресторанд маш алдартай.

8. Гурвалжин будааг элсэн чихэртэй хольж болохгүй. Харамсалтай нь элсэн чихэр гурвалжин будаанд агуулагдах бүх шимт бодисыг устгадаг. Тиймээс та чихэрлэг зүйлд дуртай бол элсэн чихрийн оронд зөгийн бал хэрэглээрэй. Гэхдээ эдгээр чихэрлэг бүтээгдэхүүнээс зайлсхийсэн нь дээр юм шүү.

 9. Гурвалжин будааг болгохын өмнө шардаг. Ихэнхи туршлагатай жуулчид хоолоо хийхийнхээ өмнө будаагаа шардаг. Учир нь гурвалжин будааг шарсны дараа илүү амттай болдог ажээ.

10. Хоолны дэглэм барьж байгаа хүмүүст яг тохирно. Гурвалжин будаанд агуулагдах витамин, эрдсийн хэмжээ нь бусад будааг бодвол 1,5-3 дахин их байдаг. Эдгээр шимт бодисууд нь бодисын солилцоог эрчимжүүлж жин хаяхад тусална. Иймээс л гурвалжин будааны дэглэм хамгийн алдартай байдаг байна.

11. Хүний биед зайлшгүй шаардлагатай найман чухал амин хүчлээс гурав нь (треонин, лизин, триптофан) гурвалжин будаанд байдаг. Тиймээс махан бүтээгдэхүүн хэрэглэдэггүй болон бага хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс гурвалжин будааг түлхүү хэрэглэдэг байна. Үүнээс гадна гурвалжин будаа мах, махан бүтээгдэхүүнийг сайн шингээдэг.

12. Амин хүчлүүдээс гадна гурвалжин будаанд РР бүлгийн витаминууд, витамин Р (рутин) болон хурган чихний, малейний, алимны, нимбэгний хүчил агуулагдана. Витаминууд нь цусны судсыг бэхжүүлэх ба тэдний уян хатан чанарыг сайжруулж, нэвчимтгий чанарыг багасгана. Хүчлүүд нь хоол боловсруулах замын хүчил суурийн тэнцвэрт байдлыг зохицуулах, биед давс хуримтлагдахаас сэргийлэх, тэдгээрийн гадагшлалтыг дэмжих зэрэг олон үүрэгтэй.

13. Гурвалжин будаанд агуулагдах липотропик бодис нь чухал ач холбогдолтой. Энэ нь элгийг хамгаалах (ялангуяа элэгний хатуурлаас), зүрх судасны системийг дэмжих, нойр булчирхайн үйл ажиллагааг сайжруулах үүрэгтэй.

14. Гурвалжин будаа нь цусан дахь сахарын хэмжээнд эерэгээр нөлөөлдөг. Сахарын түвшинг эрүүл мэндэд хор хөнөөлгүйгээр аажим өснө.

15. Гурвалжин будаа биеэс муу холестеринийг гадагшлуулдаг. Энэ нь ялангуяа ахмад настнуудад чухал юм. Нас ахих тусам цусны судсанд холестеринон товруу ихэсдэг ба энэ нь цааш даамжран цусны урсгал саатаж, тархинд очих цусны хэмжээ багасаж ноцтой үр дагаварт хүргэдэг.

16. Холестериноос гадна гурвалжин будаа нь хорт бодисыг гадагшлуулдаг.

17. Гурвалжин будаа төмрийн агууламж өндөртэй учир цус багадалттай хүмүүс хэрэглэвэл зохино.

Голд мөнхөрсөн үерхэл /өгүүллэг/

$
0
0

1465809276_1n457r1qk7ake59dnj3j857rvi_b

Сэлэнгэ аймгийн нутагт орших Хараа голын элстэй тохой. Яг энэ газар Анхмаа Гангаатай анх танилцсан юм.1993 оны зуны нэгэн сайхан өдөр. Тэгэхэд Анхмаа дөнгөж долоотой. Харин Гангаа түүнээс хоёроор ах байсан юм.

Анхмаагийнх гэр бүлээрээ хотоос Сэлэнгэд дөнгөж шилжиж ирээд байсан үе л дээ. Анхмаа Гангаатай өдөржингөө элсэн тохойд тоглож наадан өнжинө. Шигүү бургас ургаж, цаашаагаа багашаархан ой  болон үргэлжлэх голын эргийн энэ л элсэн тохой чухамдаа Анхмаа, Гангаа хоёрыг тоглож наадан цагийг өнгөрүүлж бай гэж байгалиасаа заяасан юм шиг л. Ёстой эцэж цуцахыг мэдэхгүй зуны аагим халуун нартай өдөр ч тэр, тэнгэр бүрхэж бороо асгарсан өдөр ч ялгаагүй хүү охин хоёр хоёулхнаа хамтдаа цагийг өнгөрүүлнэ. Хамтдаа усанд сэлж. Модны навчаар завь хийн усанд тавьж. Бие биенийхээ нүцгэн биеийг харан ичингүйрцгээж. Бас шоолон инээлдэцгээж. Том болоод ямар хүн болох тухайгаа ярилцангаа халуун элсэн дээр биеэ шарцгааж. Аз жаргалтай хүүхэд нас аа гэж. Цаг хугацаа тэднийг хагацаж салшгүй найзууд болгосон юм.

Тийм ээ. Цаг хугацаа урсан өнгөрсөөр хүү охин хоёр өсч том болж, Анхмаа арван долоо, Гангаа арван ес хүрч, хэн хэн нь нас биед хүрлээ. Хар багаасаа үерхэж, нөхөрлөж өссөн залуус маань бие биедээ хайртай болжээ. Гангаа Анхмаагаа. Анхмаа Гангаагаа үгээр илэрхийлэхийн аргагүй тийм их хайраар хайрладаг байсан юм.

–          Анхмаа. Танай аав ээж хоёр чинь заавал хот руу нүүж яах гээд байгаан бол оо. Манай Сэлэнгэ нутаг сайхан нутаг шүү дээ

–          Аавын маань хүсэл юм байх аа. Аавын үг манай гэр дотор хууль шүү дээ. Анх манайхыг Сэлэнгэд нүүж ирэхэд манайх байдаг л нэг дундаж амьдралтай айл байсан. Харин энд нүүж ирснээр аавын газар тариалангийн бизнес амжилттай болж, аав одоо энэ нутагтаа байхгүй том баян боллоо шүү дээ. Нэгэнт аав санаснаа авч, сарвайсандаа хүрч чадсан болохоор насныхаа эцсийг хотод амьдарч өнгөрүүлэх юм байх өө. Ганц охиноо хөдөөний хүн болгож, амьдралыг нь баллахгүй гэж ярьдаг юм

–          Чамайг хотод очихоор чинь хотын залуус эргүүлнэ дээ

–          Санаа зоволтгүй дээ Гангаа. Би хотын баян, хээнцэр залууст нүүр тал өгөхгүй. Надад чи минь байхад болно. Найз нь өвлийн амралтаараа, бас зуны амралтаараа нутагтаа ирж. Тэгээд чи бид хоёр цагийг дахиад л хамтдаа өнгөрүүлэх болно. Надад чамаас минь өөр хэн ч хэрэггүй ээ

Намрын сэрүүхэн орой бие биедээ ухаангүй хайртай хосууд хар багаасаа тоглож өссөн Хараа голын элсэн тохой дээр тэврэлдэж суугаад ийн ярилцахыг тэнгэрт түгсэн оддоос өөр хэн ч сонсоогүй, бас хараагүй. Тэд нялх балчир цагаас найзалсан үерхэлдээ үүрд үнэнч байж, хоорондоо заавал гэрлэнэ гэсэн андгай тангаргийг тавьж модны навчин дээр фламастроор өөрсдийнхөө нэрийг бичээд Хараа голд хөвүүлсэн юм.

Ингээд салцгаахдаа хос залуус энэ хагацлаа тур зуурын хагацал. Бидний хайр дурлал, бидний аз жаргал тун удахгүй дахин үргэлжилнэ хэмээн бодоцгоож байлаа. Гэвч тэднийг урт удаан хугацааны хагацал. Нулимс. Зовлон хүлээж байгааг залуусын хэн нь ч энэхэн мөчид төсөөлөөгүй юм.

Анхмаагийнх хотод суурьшсанаар Сэлэнгэд газар тариалангийн бизнес эрхэлж хөлжсөн баян аав нь барилгын бизнест хөл тавьж улам ч томорлоо. Хагартлаа баяжсан баян аав охиноо хотын мөнгөлөг, баян залуутай суулгахаар шахаж, шаардах боллоо. Хэдийгээр Анхмаа аавдаа Гангаагийнхаа тухай нэг бус удаа учирлан хэлсэн боловч аав нь хөдөөний ядруухан залуугийн талаар ганц ч үг сонсохыг хүссэнгүй.

Өдөр ирэх тусам аавын шахалт шаардлага нэмэгдэж, улмаар их мөнгөний амтанд бялуурч, шуналдаа автсан ээж нь аавыг нь дэмжих болсноор Анхмаа яалт ч үгүй аавтай нь хамт барилгын бизнес эрхэлдэг нэгэн улс төрчийн хүүтэй үерхэж тоглохоос өөр аргагүй болсон байна. Улс төрд нөлөөтэй цаад эрхэм нь Анхмаагийн аавд Улаанбаатар хотын нэгдүгээр зэрэглэлийн газрын зөвшөөрөл олж өгч. Оронд нь ааваас нь хувь хүртдэг. Нэг ёсны бизнесийн түншүүд ажээ. Аав эртний хаадууд шиг газар дээрх ганц охиноо хамсаатныхаа хүүд найр тавин өгч, андын барилдлагаагаа улам бат бөх болгохоор шийдсэн хэрэг. Ядаж байхад ээж гэж нэг хүн мөнгө, эрх мэдэлд хэтэрхий шуналтаад аавыг дэмжсэн тул дөнгөж арван долоотой Анхмаа хорь гарсан хүүхнүүд шиг Би өөрийнхөө толгойг өөрөө мэднэ. Хэнтэй үерхэхээ та нараар заалгахгүй гэж эцэг эхийнхээ эсрэг зориглон дуугарч чадсангүй.

Улс төрчийн хүү Анхмаагаас ганц хоёрхон насаар ах. Түүнийг маш товчхон дүгнэж хэлэхэд бэлэн юман дээр туйлж өссөн, амьдралын ямар ч ухаан байхгүй, баян айлын эрх банди. Бас дээр нь ямаан омогтой, хэцүү ааш авиртай, уухаараа агсам гэж жигтэйхэн. Болоогүй охид бүсгүйчүүдийн. Ялангуяа хорь гарсан эгчмэд бүсгүйчүүдийн донтой гэж байгаа.

Улс төрчийн эрх танхи хүү анхандаа хайлсан тугалга шиг сайхан ааш зантай. Халамж хайр нь бялхсан залуу байлаа. Хөөрхөн төрсөн үзэсгэлэнтэй Анхмаад унан тусаж, гараас нь хөтлөн их хотын үнэтэй баар, ресторануудаар хэсч. Задгай дээвэртэй машинаар зугаалцгааж. Анхмааг Нээрээ энэ залуутай суучихвал зүгээр ч юм уу хэмээн өөрийн эрхгүй бодоход хүргэсэн юм. Тэр хотын залуусын дэгжин, хээнцэр амьдралд хэтэрхий умбаад нэг хэсэгтээ Гангаагаа ор тас мартаж орхисон байлаа.

Өвөл өнгөрлөө. Анхмаа амралтаараа Сэлэнгэ нутагтаа очсонгүй. Зуны амралт боллоо. Анхмаа бас л Сэлэнгэд очсонгүй.

Намар нь өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан хүлээж балжинням, дашням давхацсан нэгэн нартай өдөр Анхмаа улс төрчийн эрх хөвгүүнтэй нижгэр хурим хийлээ. Тэгээд хуримын маргаашнаас амьдрал жинхэнэ утгаараа эхэллээ дээ. Багны цаадахь үнэн дүр төрх нь цухуйсан нөхөр нь Анхмааг хүн гэж тоолгүй өдөржин шөнөжин шоу цэнгээн, охид бүсгүйчүүд эргүүлэн алга болно. Харин нөхөртөө гомдож, сэтгэл нь хөрсөн Анхмаа хичээлдээ явахаас бусад үед гэрийн мухар сахиж, Гангаатай өнгөрүүлсэн аз жаргалтай хүүхэд насаа дурсан санагалзаж өдрийг өнгөрүүлнэ. Тэрний сэтгэл дотор Хараа голын хөвөөн дээр бургасан дотор Гангаатай нуугдаж тоглож байсан нь. Модны навчаар завь хийгээд хүслээ шивнээд голын усанд хөвүүлж байсан нь. Бас хамгийн сүүлд хагацахдаа өнөөх завин дээрээ фламастроор нэрээ бичээд. Үерхэлдээ үүрд үнэнч байхаа андгайлаад. Хос завь Хараа голын усанд далд орон ортол нь хоёулаа тэврэлдээд хойноос нь харж зогссон. Гангаагаас өөр хэнтэй ч гэрлэхгүй хэмээн андгай тангараг тавьж байсан үе нь төсөөлөгдөн бодогдоно.

Охид бүсгүйчүүд эргүүлэн зугаацаад алга болдог нөхөр нь эхэн үедээ шөнө дөлөөр согтуу орж ирээд зүгээр л унтаад өгдөг байсан бол аажимдаа агсам согтуу тавьдаг болж эхэллээ. Том улс төрчийн аагаа багтааж ядсан эрх хөвгүүн эхний удаа Анхмааг алгадаад авсан бол хоёр дах удаа гар хүрэхдээ зэрлэгээр үстэж байгаад зодсон байна. Ингэж зодохдоо Чи надад хайргүй биз дээ. Намайг хэзээ ч чин сэтгэлээсээ хайрлаж байгаагүй шүү дээ чи. Танай аав чинь манай аавын эрх мэдэлд нь болж чамайг надтай суулгасан. Манай аав байгаагүй бол чиний тэр эцэг чинь хэн ч биш байх байсан гэхчлэн элдэв хоёроор хэлж, доромжилжээ.

Гурав дах удаагаа агсам тавьж нүд ам, нүүр гарыг нь хөх няц болтол зодоход хөөрхий Анхмаа тэсэлгүй ээждээ хэлсэн боловч мөнгө, эрх мэдлийн амтанд орсон аав нь ээжийнх нь хэлсэн хүргэнийхээ талаарх гомдлыг төдийлөн ойшоосонгүй. Яг энэ цаг үе бол улс төрд орохоор бэлтгэлээ базааж эхэлсэн Анхмаагийн аавын хувьд худынх нь дэмжлэг зайлшгүй хэрэгтэй тийм цаг үе байсан юм. Тиймээс нөхрөөсөө дутахгүй мөнгөний шуналд автчихаад байсан ээж нь хүргэнийхээ балмад авирын талаар худууддаа гомдол санал хэлж зүрхэлсэнгүй.

Анхмааг ээж аавынхаа гэрт гурав дөрөв хонож байхад баян айлын эрхээрээ хатсан нөхөр нь хүрч ирж Хайртыгаа уучил. Хайр нь дахиж хэзээ ч ийм тэнэг зан гаргахгүй гэхчлэн уйлан дуулан аргадсаар Анхмааг гэр лүүгээ авч харилаа. Гэвч гурав хонолгүй үүр шөнөөр согтуу орж ирлээ. Тэгээд Анхмааг хаусныхаа дээд давхрын шатан дээрээс түлхэж унагахдаа хэлсэн үг нь Би чамаас болж өөрийнхөө орон гэртээ хүссэн охид бүсгүйчүүдээ авчирж шоудаж чадахгүй байна. Чамаас болж дандаа буудлаар хэсч байна. Чи миний амьдралд шавар хаагаад байлгүй зайлаад өгөөч гэсэн үгнүүд байлаа.

Ямар ч ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн Анхмаа ухаан орохдоо эмчийн ярианаас өөрийнх нь нугас  тасарсан болохыг олж мэдсэн юм. Эмч аав ээж хоёрт нь ямар ч мөнгө. Ямар ч өндөр хөгжилтэй орны эмч, эмнэлэг тус болж чадахгүй. Учир нь Анхмаагийн нугасны гэмтэл анагаах ухаанд маш ховор тохиолддог төрлийн гэмтэл гэдгийг хэлсэн байна. Харин Анхмаагийн харгис нөхөр нь улс төрч аавынхаа зөвлөснөөр хэрэг намжтал гадаадад гарч, тэндээ амьдрахаар явжээ.

Нөлөө бүхий худ нь Хэрэг нэгэнт болоод өнгөрсөн болохоор чи бид хоёрын хэн нь ч охиныг хөл дээр нь босгож чадахгүй. Тэрний оронд би чамайг нам дотроо ч тэр, монголын улс төрд ч тэр маш том, нөлөө бүхий хүн болоход чинь бүхий л талаар тусалж дэмжье. Эхний ээлжинд шинээр баригдах усан цахилгаан станцын олон тэрбумын тендерт ямар ч өрсөлдөгчгүйгээр ялуулна. Битгий гомдол санал, хэл ам гаргаач гэхчлэн ятгаж гарчээ. Аав харин хэд хоног бодлогоширсны эцэст улс төрч андынхаа саналыг хүлээж авахаар шийдсэн юм. Нөлөө бүхий худ нь хохирол барагдуулж байгаа нь энэ гэж зургаан оронтой тоогоор хэмжигдэх америк долларын хадгаламжийг хонконгийн банкинд Анхмаагийн нэр дээр байршуулж өгчээ.

Монгол оронд парламентын ээлжит сонгууль болж улс төрчид дээр дороо орон алалцаж байсан хаврын нэг өдөр Анхмаагийн аав тархинд нь бүтэн цус харваж хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Энэ үед Анхмаа хонконгод ээжтэйгээ цуг эмчилгээ хийлгэж байсан юм. Аавынх нь ажил явдал дээр ирсэн эрдэм ном ихтэй, хижээл насны лам Анхмаагийн ээжид хандаж Сонгуульд нэр дэвшиж байгаа улс төрийн өрсөлдөгчдийнх нь зүгээс харын талын хүчтэй бөөгөөр хараал жатга хийлгэж дээ хэмээн хэлсэн байна. Ингэж энэ гэр бүл гэрийн эзнээ алдаж, ээж охин хоёр өнчирч хоцорсон юм. Гэвч Анхмаа аавынхаа үхэлд төдийлөн харуусаж, гашуудсангүй. Тэр аавыгаа ч тэр, ээжийгээ ч тэр тэгтлээ их сэтгэл дотроо багтааж, хайрлахаа болиод удаж байлаа. Анхмаагийн оюун бодол дотор зөвхөн Гангаа нь. Түүнтэй цуг өнгөрүүлсэн жаргалтай хүүхэд нас нь бодогдох болжээ.

Аавынхаа ажил явдлыг дуусгаад Анхмаагийн хүсэлтээр ээж охин хоёр Сэлэнгэ аймгийг зорилоо. Хуучин нутагтаа ирсэн өдрөө шууд л Гангаатай цуг тоглож наадан өнгөрүүлсэн Хараа голын элсэн тохойг зүглэлээ. Ээж нь суугаа болсон Анхмааг тэргэнцэр дээр суулган түрсээр элсэн тохой дээр ирэхэд нэгэн эрэгтэй хүн усны урсгал ширтээд цаашаа харан сууна. Анхмаа тэр хүнийг араас нь харангуутаа Гангаа хэмээн аман дотроо аяархан шивнэлээ. Гэвч цаашаа харан усны урсгал ширтэн суусан тэр хүн Гангаа биш. Харин Гангаагийн үеэл ах болох Ганбат байлаа. Ганбат ээж охин хоёрт эдний гэр бүл Сэлэнгээс нүүснээс хойш чухам ямар үйл явдлууд болж өнгөрсөн талаар нэгд нэгэнгүй ярьж өгсөн юм.

Хоёр жилийн өмнө Анхмааг аав ээжийгээ дагаад хот руу явснаас хойш Гангаа өдөр болгон яг энэ газар ирж удаан гэгч нь усны урсгал ширтэн суудаг байжээ. Хөөрхий залуу Анхмааг бодон гансарч суудаг байсан нь гарцаагүй. Эхэндээ Гангаа Анхмаагаас захиа ирнэ хэмээн өдөр хоногийг тоолон хүлээсээр байв. Гэвч намар дуусч өвөл болоход Анхмаагаас нэг ч захиа ирсэнгүй. Хэдий тийм ч гэсэн Гангаа өвлийн хүйтэнд ч ялгаагүй яг энэ газраа ирж мөстөж хөлдсөн Хараа голын мандлыг ширтэн зогсдог байсан гэнэ. Тэр Анхмаагаас захиа ирэхийг хүлээж ядаад өөрөө Анхмаад захиа бичин илгээх болсон ч Анхмаагаас ямар ч хариу ирсэнгүй. Харин хавар нь голын цөн түрж, мөс хагарах үеэр урд өдөр нь гэрээсээ гараад эргэж ирээгүй Гангаагийн эрэмдэг болсон цогцсыг Хараа голын яг энэ элсэн тохойгоос онцгой байдлынхан олжээ. Түүнийг тэр гэхийн тэмдэггүй болтол нь зэрлэгээр зодож алаад усанд живүүлсэн байв. Ганбат үеэл дүүгийнхээ алагдсан хэргийн учрыг олохоор хот орж, өдөр шөнөгүй хөөцөлдсөний эцэст Анхмаагийн аав шорон оронгоор олон жил явсан эрүүгийн гэмт хэрэгтнүүдэд захиалга өгч, дүүг нь хөнөөлгөсөн болохыг олж мэдсэн байна. Гэвч цагдаа хуулийнхан Ганбатыг зүйл бүрээр дарамталснаас гадна сэтгэцийн өвчтэй нутгийн нэг залууг мөн адил элдэв хоёроор хорьж, цагдан дарамталсаар энэхүү эзэнгүй хэргийг хүлээлгэж дөнгөжээ. Харин захидлын тухайд Анхмаагийн Гангаад. Гангаагийн Анхмаад илгээсэн захидлуудыг Анхмаагийн ээж нь шуудангийн ажилтнуудтай хуйвалдан, авилга өгч, дундаас нь устгадаг байжээ.

Хараа голын эрэг дээр голын урсгал ширтэн тэргэнцэртэй бүсгүй сууна. Тэрнийг гаднаас нь харсан хэн ч бүсгүйг хэн нэгэн хүнтэй ярилцаж суугаа гэдгийг тааварлаж үл чадна.

–          Чи намайгаа ямар удаан хүлээгээ вэ Гангаа минь

–          Хайр гэдэг чинь гал халуунаас гадна тэвчээртэй байдаг юм аа Анхмаа минь

–          Болж өнгөрсөн бүх зүйлд зөвхөн би л буруутай Гангаа

–          Өөрийгөө битгий буруутга хайрт минь. Чи энэ голын чимээг чагнаж байна уу

–          Чагнаж байна аа хайрт минь

–          Би чамайгаа хот явснаас хойш өдөр болгон энд ирдэг байсан. Голын чимээг сайн чагнах юм бол чи бид хоёрын хүүхэд насны нандин үерхэл сонсогдох ёстой шүү

–          Тийм ээ. Би сонсож байна. Чи бид хоёр голын бургасанд нуугдан тоглож байна. Бас усанд сэлж байна. Тэгээд бас модны навчаар завь хийгээд усанд хөвүүлж байна. Чи бид хоёрын хүүхэд нас ямар сайхан, аз жаргалтайгаар өнгөрөө вэ хонгор минь

–          Миний хайр балчир насны энэ л үерхэлээ үүрд дурсч яваарай. Харин том болсон хойноо гаргасан алдаа дутагдлуудаа дурсаж, зүрх сэтгэлээ шаналгах хэрэггүй ээ. Учир нь би чиний бүх л алдаа дутагдлыг аль хэзээний уучилсан

Зохиогч : Хүний мөс чанар мууджээ гэх яриа монгол оронд зах зээлийн нийгэм эхэлсэн тэр цагаас сонсогдох болсон юм. Намайг хүүхэд байсан наяад он. Эсвэл аав ээж нарын маань амьдарч байсан жар, далаад онд ийм яриа тэр бүр сонсогддоггүй л байсан даа. Өнгө мөнгөний нийгэм олон монгол хүнийг хүн биш болгож эвдэлсэн гэдгийг уншигч та хүлээн зөвшөөрөх эсэх нь таны л хэрэг. Энэ өгүүллэгийг бичих санаа баячуудыг магтан дуулж бичдэг сэтгүүл зүйн өвөрмөц, шинэ үзэгдлийг монголд анх удаа бий болгосон \”Соронз” сэтгүүлийг уншиж суухад толгойд анх орж ирсэн юм. Уг сэтгүүлээс монголын ард түмний хөрөнгийг ерэн хойноос хойш луйвардаж, элбэг хангалуун, сайн сайхан амьдралтай золгосон шинэ цагийн хөрөнгөтнүүдийн үр хүүхдүүд ёс юм шиг өөр хоорондоо гэрлэдэг өвөрмөц уламжлал тогтоод удаж байгааг харж болно. Чухам энэ өгүүллэгийг бичих санаа эндээс л төрсөн. Өнгө дагасан хайр өөдөлснийг сонсоогүй хэмээн нэгэн хамтлагийн хөвгүүд эвлэгхэн хоолойгоор дуулахыг сонсоод тэдний фэнүүд болох олон олон охид хөвгүүд сэтгэл дотроо ямар ч эд баялагийн өмнө өвдөг сөхөршгүй ариун хайрын тухай боддог нь дамжиггүй. Гэвч бодит амьдрал дээр хайр сэтгэл өнгө дагадаг цаг ирснийг өнөө цагийн баячуудын худ ураг бололцож буй жишээнээс бэлхнээ харж болохоор болжээ. Уг нь ХАЙР БОЛ АГУУ хэмээн хүн төрөлхтөн олон зууны туршид магтан дуулсаар ирсэн биш бил үү.

Бөгжний нууцуудаас

$
0
0

goodwp.com_23355

Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд төрөл бүрийн гоёл чимэглэл, тэр дундаа чамин бөгжөөр хуруугаараа гоёх дуртай байдаг. Гэвч нүдэнд туссан бөгж бүрээ, таарсан хуруундаа зүүгээд байж болохгүй. Бөгж зүүхэд ч мөн тусгай дүрэм журам гэж байх аж. Тэгвэл та бүхэндээ аль хуруундаа ямар бөгж зүүх ёстой тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

1.Аль хуруундаа ямар бөгж зүүх вэ?

Баруун гар болон зүүн гар нь өөр өөр үүрэг, энергитэй байдаг. Баруун гарыг эрэгтэй хүнтэй зүйрлэж үзэх бөгөөд энэ нь амьдралын цар хүрээг өргөжүүлж, бат бөх, тайван амгалан байхад чухал нөлөөтэй. Харин зүүн гарыг эмэгтэй хүнтэй зүйрлэн, эрч хүч, энергийг хувиарлахад онцгой нөлөөтэй хэмээдэг байна.
Эрхий хуруу нь толгойг бэлэгддэг. Баруун гарын эрхий хуруу нь хүний ​​оюун ухаан болоод логикийг хариуцдаг байна. Хэрэв таны гүйлгээ ухаан тааруу бол эрхий хуруундаа шаргал, улаан өнгийн чулуутай бөгж зүүгээрэй.

Хэрэв та сэтгэл хөдлөлөө барьж, өөрийгөө хянаж сурахыг хүсч байвал, эрхий хуруундаа мөнгөн бөгж зүүх хэрэгтэй.

Харин зүүн гарынхаа эрхий хуруунд алтан бөгж зүүвэл, энэ нь эрч хүчийг нэмэгдүүлэх аж.
Долоовор хуруу нь бидний эго болоод хүч чадлын илэрхийлэл юм. Та баруун болон зүүн долоовор хуруундаа мөнгөн бөгж зүүснээр, өөрийгөө элдэв хэл ам, муу муухай зүйлээс сэргийлж чадна.

Долоовор хуруундаа алтан бөгж зүүж болохгүй.

Дунд хуруундаа үнэт эдлэл зүүх нь хамгийн буруу алхам юм. Энэ нь хувь заяаг төөрөгдүүлж, муу муухайг урин дуудах аюултай аж.

Ядам хуруундаа бөгж зүүх нь хайр, амжилт, гэр бүлийг тогтвортой байлгаж, аз жаргалыг дууддаг.
2.Аль хуруундаа хуримын бөгжөө зүүх вэ?

Та баруун гарынхаа ядам хуруунд хуримын бөгжөө зүүгээрэй. Энэ нь амжилт, баяр хөөрийг бэлэгдэх тул танд аз жаргал болоод амар тайван байдлыг бэлэглэнэ. Алтан бөгж нь гэрлэлтийг бат бөх байлгаж, ган мэт холбогдог хэмээдэг. Харин мөнгөн бөгж нь харилцааг хэтэрхий хувиа хичээсэн болгож хувиргах төдийгүй нэгнээсээ илүү их сэтгэл шаардаж, харилцаанд ан цав үүсгэнэ.

Харин та баруун гарынхаа ядам хуруунд хуримын бөгж зүүсэн атлаа зүүн гарынхаа ядам хуруунд ч бас бөгж зүүх нь буруу юм. Энэ нь гэрлэлтийн хүчийг саармагжуулж, харилцааг бага багаар уйтгартай болгох нь бий.

Уурлахад учир бий /Өгүүллэг/

$
0
0

book-1140x570

Ямар ч шатгаангvй уурлах явдал байж vл болно. Гэтэл ямар нэгэн хvнд битvv уур хvрэх явдал тохиолдож болно шvv дээ. Хvн ингэж уурлахаараа гол төлөв хажуу дахь руугаа халдан хэрvvл эрэх бөгөөд хариуд нь хvн “Yгvй чи юу болов? Зvв зvгээр байгаад уурлах чинь юу вэ?” гэж гайхна. Гэтэл цаадах нь хаанаас шалтгаангvй уурласан байх билээ. Заавал шалтгаантай! Бусдад хэлж болохгvй, нууц амин хувийн нэг зvйл сэтгэлийг нь маажсанаас юмуу эсхvл vргэлжлэн хоргоддог байсан байх ёстой.  Жишээлбэл, нэг хvн өөр эмэгтэйд, эс бол эхнэр нь бусадтай сэтгэлтэй болж орхисон бол хөөрхий амьтан, өөрийн эрхгvй уурлан мөн өөрийн эрхгvй хэрvvл гуйна. Ингэхлээр уг, учрыг нь олж мэдээгvй нөгөө дэх нь “уурлах юм болоогvй байхад уурлалаа” гэж гайхах нь аргагvйеэ дээ.

Гэтэл бас хvнд битvv уурлах явдал ганц янаг амрагийн явдал дээр гардаг биш, өөр бусад юман дээр ч байж болно. Гэвч аливаа юмны учир эцэс хойно нь заавал илэрнэ. Өөрөөр хэлбэл vл илрэх нууц энэ дэлхийд vгvй. Иймд нэг нөхрийн уурласныг энд бичин уншигч та бvхэнд толилуулъя.

Одоогоос арваад жилийн өмнө манай Улаанбаатар хотын шvд эмчилгээний газар Цэвэлмаа хэмээх нэгэн эмэгтэй ажиллахар оров. Хариуцах ажил нь хөвөн, маарлаас эхлээд янз бvрийн эм элдэв төрлийн эд материал эмч сувилагчийн барих багаж мөн тэр бvхнийг олж бэлтгэдэг байв. Гэтэл vvнд нь алт, ган, зааны яс, бас бусад элдэв төрлийн ховор металл, ёстой толгой эргэм, ядаж нэрий нь монголоор биш латинаар биччихсэн, тэгээд бас хямд vнэтэй юм нэг ч байсангvй. Иймд нэг талаар эмнэлгийн мэргэжилтгvй нөгөө талаар энд орсоор юу юу хариуцахаа урьдаар мэдээгvй байсан тэр эмэгтэйд маш хэцvv санагджээ. Ажлаа хvлээж авахдаа ам хэлэнд эвлэршгvй хэцvv нэрс баахныг сонсоод хэзээ хаа хэрэглэдгий нь эс мэдэх хачин жигтэй юмыг vзсэнээс өөр юу ч vгvй. Тэгээд тэр эмэгтэй “одоо яая гэхэв, нэгэнт оръё гээд орчихсоноос хойш нягт нямбай ажиллаад vзэхээс биш” гэж шийджээ.

Маргааш нь ажилдаа ирээд хvмvvсийн авах гэснийг гаргаж өгөхдөө баримт сэлтийг сvрхий хянахын зэрэгцээгээр өгөх зvйл рvvгээ ч нямбай хандав. Тэр зуур хаа хаа юу байдгийг цаг vргэлж гайхан, чухам юуг юунд хэрэглэдгийг мэдэхгvй учир хvмvvсийн ажиллахыг хулгай нvдээр байн байн ажиглана. Yvнээс гадна бvх эд материал дээрээ ямар нэгэн дутагдал гаргахгvйг онцлон хичээхдээ бvр өөрийгөө итгэхгvй болсон мэт авдар шvvгээнvvдийг хөдлөх бvрдээ цоожилж, тvлхvvрээ далдын далд нуугаад бусадтай ярихдаа хvртэл vгээ хэмнэжээ.

Анхны өдөр иймэрхvv өнгөрлөө. Тэндхийн хvмvvс ч “Манайх гайгvй сайн эмэгтэйтэй болж шvv” гэж шивэр авир ярилцана. Хоёр дахь гурав дахь өдрvvд ч өөрцгvй тийм л байв.

Гэвч vгvй ээ! Хойшдоо хэвээр vргэлжилж чадсангvй. Энэ нь тэндхийн нөхөд Цэвэлмаагийн ажил дээрээ тэвдэж байгааг мэдээд тал бvрээс нь ариун сэтгэлийн сайхан дэмжлэг vзvvлснийх ажээ.

Цэвэлмаа ч нэг хvнээс нэгийг, нөгөө хvнээс хоёр дахийг олж мэдэхийн хажуугаар хариуцсан авсан эд хогшлоо овоо мэдэх болов. Ингээд хэдэн сар болоход зөвхөн гадаад талаараа биш бvх сэтгэл санаагаараа эдний хvн болжээ. Бvх шvд эмчилгээний газрыг “Манайх” гэж нэрлэнэ. Хамт ажиллаж байгаа хvн нэг бvрийг “манай хvн” гэж бодно. Нэгэнт ийм болсноос vг яриа нь хэмнvvн байсан нь арилж, сэтгэлдээ тохиромжтой зvйлvvд дээр маргахаас буцахгvй болов.

Заримдаа бvр томорхоно. Нөхөд нь ч бас өөрт нь томорхдог л байжээ. Энэ далиманд бас эд материал дээр дутагдал гарахаас болгоомжлон сvрхий хянуур байсан нь суларч заримдаа тvлхvvрээ ширээн дээрээ хаян явчихаад буцан гvйж ирэх ч болов. Өглөө гэртээ мартчихаад ирсэн удаа ч бас гарчээ. Ингэхэд нөхөд нь, эмч сувилагч нар нь зэмлэж байсан бөгөд Цэвэлмаа хариуд нь vнэхээр гэмшсэн царай гаргах боловч сэтгэл нь тайван “манайхан цөм сайн улс, ажилдаа идэвхтэй илvv дутуу vг яриа байхгvй, цөм шударга томоотой” гэж бодно. Хуучин танилууд нь дайралдан:

-Чи хаана ажилладаг юм бэ? гэж асуухад

-Би шvдний тасагт нь шvv дээ гэж хэлэх мөртөө тэр газрынхаа аль сайхныг хvн амьтанд хэчнээн их тус болж байгаатай хамтруулан яриад эцэст нь өөрийгөө жинхэнэ мэргэжлийн хvн биш болохыг санан гутрах  боловч “vгvй яахав дээ эд материал гэдэг бол маш чухал тул би тvvнийг нь хариуцсанаараа мөн л гар бие оролцож байгаа юм даа” гэж бодон сэтгэлээ тайтгаруулна.

Хэрэв цалингийн тухай асуувал амьдрахад минь хvрч л байна. Хоёрт ажил маань цомхон, орон байшин маань тохилог гэж хариулав. Yнэхээр ч тийм байжээ.

Нэг өглөө дутагдсан ба дутагдаагvй боловч бэлэн болговоос зохих зvйлсийг эм бэлтгэлийн газраас авах явдал шаардагдав. Цэвэлмаа одоо энд жил шахам болж байгаа боловч мөн л юм бvхний нэр төрөл чанар байдлыг бvрэн мэдэж амжаагvй байжээ. Энэ учраас юуны урьд энэ талыг бvрэн мэдэх нэг хvнтэй явахыг хvсэв. Тэгээд өөрийнхөө хамгийн дотночилж vздэг итгэлт нөхөр Эрэнцэнд учраа хэлж хамт явахыг гуйв. Эрэнцэн гуч орчим настай, бие эрvvл чийрэг, шvдний бага эмч техник хоёрт тэгш мэргэжсэн хvн юм. Гагцхvv хvмvvсийн ам тvvнд нэг л сайн биш, гэвч Цэвэлмаа тvvнийг бусадтай зуур зуур хэрэлдэж байснаас өөр базаахгvй талыг олж хараагvй бөгөөд тvvний нь хар хоргvй цагаан сэтгэлийн явдал гэж дотно өмөөрч явдаг ажээ. Эрэнцэн ч Цэвэлмаад сайн, бvvр анх ажилд орсон өдрөөс нь эхлэн зөөлөн царай, элэгсэг дvрээр угтсан бөгөөд энэ удаа ч мөн гомдоосонгvй.

-Тэгье! Тэгье! Явалцаж өгөлгvй яахав, ганцхан их эмч л ажлаа хаяж явлаа гэх болов у? гэхэд нь Цэвэлмаа эмчид очин учраа хэлж зөвшөөрөл авлаа. Гэтэл бас явах унаагvй тул гуйлгын ажил vvгээр дууссангvй. Гадагш яаран гvйж тvргэн тусламжийн тэрэгнvvд дээр очлоо… Энд гурван тэрэг зогсож байсан боловч танихаас урьд өмнө нь зөвхөн хэдэн удаа зvс vзсэнээс цаашгvй нэг ахимаг настай жолооч байв. Цэвэлмаа арга буюу өөрийн эрхгvй тулгарсандаа нvvр улайлган инээмсэглэж сэтгэл тvгшин гуйхдаа”… энvvхэнд шvv… одоохон, арваад минутын дотор л аваад ирнэ” гэдэг vгийг юу юуны урьд дайвар болгов.

Нөгөө жолооч нь хvvхнvvд яахаараа жолооч руу ингэж эвтэйхэн, халдаж ирдгийг аль хэзээний сайн мэдэх болоод тvvнд нь сэтгэл донслохоо байсан хашир эр байжээ.

-Yгvй ер дөө. Энvvхэнд гэнэ шvv, тэр чинь эндээс гурван километр гаруй газар. Арав байтугай хорин минутанд ч амжихгvй гэж Цэвэлмаагийн голыг нэг харлуулснаа,

-За яая гэхэв нэгэнт итгэж гуйж ирсний хувьд яаж vгvй гэхэв гэж хэлэнгvvтээ машиныхаа хаалгыг нээн суу! гэв. Цэвэлмаа баярлахдаа машинд vсрэн орсон боловч бас л сэтгэл нь тvгшин,

-Би шvдний тасаг дээрээс нэг хvн авах юмсан яах билээ? гэж амьсгаадан хэлэв. Жолооч хариуд нь нэг муухай харснаа, vг дуугvй машинаа тэр зvгт нь залав.

Цэвэлмаагийн сэтгэл сая онгойн баярлахын зэрэгцээгээр жолоочийн ажилд аль болохоор бага саад болохыг хичээв. Эрэнцэнг дуудахаар явахдаа чухам л туулай шиг хурдлаад тасалгаанд нь орохтойгоо зэрэг,

-Хvvе, найз минь явъя! Би машин олоод ирлээ гэж дуу алдан хэлэв. Гэтэл өнөөх найз нь:

-Байз! Би энд зvгээр суугаа биш чухал юм хийж байна гэж уцаарлаад vнэхээр уурласан царайтай ажлаа vргэлжлvvлэв. Цэвэлмаа арга буюу тvvнийг гуйж байгаагийн хувьд vг дуугvй хvлээв. Харсаар байтал нэг минут өнгөрлөө, хоёр ч өнгөрлөө, гурав, дөрөв ч өнгөрлөө. Цэвэлмаа гадаах жолоочийн тухай, тvvний ажил хэрэгт саад болж байгаагийн тухай, хvнийг царайчлах ба гуйх гутамшгийн тухай бодон гутарч, байж ядахдаа дэмий нааш цааш холхив. Өмнө нь тулгарсан vнэт минут, өөрийн эрхгvй арваас илvv өнгөрөхөд,

-Найз минь явъя гадаа хvлээж байгаа тvргэн тусламжийн машин сvйд боллоо гэж аргадах бухимдах хоёрын хооронд өгvvлэв. Тэгэхэд нь Эрэнцэн:

-Хохь нь ээ! Хvvхэн хараад хариуцлагаа мартсан жолооч надад хамаагvй. Харин ба тэгж чадахгvй, хийдгийгээ хийж дуусса байж л болох минь гэж ёстой хvний муугийн хvйтэн царайгаар хэлэв. Yvнд нь Цэвэлмаа нэг талаар эгдvvцэж, нөгөө талаар гомдов. Гэлээ ч юу ч хэлж чадсангvй дэмий бухимдан “гуйх гэдэг гутамшиг” гэдэг ёстой энэ байна даа гэж бодон гутрав.

Эрэнцэн урдах ажлаа vнэхээр хийж байгаа биш зөвхөн хийж буй дvрэм vзvvлэн нэлээд минут өнгөрvvлснийхээ дараа сая босов. Тэгээд хөрс нь хөндийрөн хамуурч байгаа юм шиг болсон хvрэн савхин дээлээ өмсөхдөө ч алгуур хөдлөөд арайхийж нэг гадагш гарав. Цэвэлмаа тvрvvнд нь орон гvйн гарахад жолооч бас уурлачихсан байв.

-Чи чинь яасан баларчихсан хvvхэн гээч вэ? Би ямар нэгийн тэргээр явж байгаа биш. Цаг vргэлж бэлэн байх vvрэгтэй тvргэн тусламжийн хvн гэхчилэн ширvvн хараалын vгстэй холилдуулан угтав. Цэвэлмаа хариу дуугарсангvй. Эрэнцэнг кабинд суулгаад өөрөө ард нь суув.

Жолооч хөдлөхтэйгээ зэрэг Цэвэлмаагийн явах зам руу биш буцаад давхихад нь явж өгөх гэснээ больчихов уу гэж бачимдав. Жолооч тvргэн тусламжийн газар ирэнгvvтээ дуудлага гараагvй байна уу? гэж хашгирахад нь Цэвэлмаа бvр ч догдолсон бөгөөд нөгөө тэрэгний жолоочийг: -Яв яв! Одоохондоо юу ч ирээгvй байна гэхэд нь сэтгэл нь амарсан бололтой том амьсгаа авав.Жолооч уурласандаа юм уу ардаа ажил гарч магадгvй гэж яарсандаа ч юм уу, ширvvн давхив. Цэвэлмаа тvvний сvрхий донсолгоонд шидэгдэн vе vе босон харайж явахад Эрэнцэнгийн учир дvрсгvй уурласныг тасралтгvй бодон хэдэн арван зvйлээр эргэцvvлэвч учры нь олсонгvй.

Эм бэлтгэлийн бааз дээр ирэхэд Эрэнцэнгийн уур намдаагvй байсаар барахгvй, нэмэгдсэн шиг vзэгдэнэ.

-Өнөө авах юмны чинь нэрс шиг юм хаа байна гээд өврөөс гаргахтай зэрэг нь угз татан авч яаран гvйсээр зохих хvмvvстэй нь уулзан складад очив. Тэгээд юмсын нэрийг дэс дараагаар нь дуудан гаргуулж аваад бөөн бөөнөөр нь тэврэн машин дотор шидлэх нь vнэхээр гавшгай байв. Уг нь тэр юмсыг Цэвэлмаа өөрийн гараар хvлээн авах ёстой байсан нь одоо Эрэнцэнгийн уур хилэнд дарагдаад зөвхөн бараа бологч нь болжээ. Гагцхvv хорин литрийн шилтэй спиртыг ширvvн тавихад нь өөрийн эрхгvй цочин,

-Хvvе яах билээ? Хагарна гэж дуу алдав. Эрэнцэн хариуд нь

-Яалаа ч гэсэн би л хариуцахгvй юмдаг гэв. Yvний нь Цэвэлмаа vнэн голоосоо хэллээ гэж vзэн гомдов. “Шил хагарснаар би хэдэн зуун төгрөгийн өрөнд орно шvv дээ” гэж бодохын зэрэгцээгээр Эрэнцэнгийн хайрлах сэтгэлгvй байгаад нь гол нь харлана. Гэтэл агуулахын нярав эмэгтэй:

-Наанги шороо энд байхгvй. Хойно бий шvv дээ гэж хэлэн сонсодсон бөгөөд энэ даруй Эрэнцэн хараал тавин Цэвэлмаа руу хялалзав. Жолоочийн царай бас хувиран газар нулимаад машинаа асаан пижигнvvлэв. Энэ бvр дээр Цэвэлмаагийн дотор шижигнэн донсолсон боловч эм бэлтгэлийн нярав эмэгтэй машины нь ард өөдөөс нь харан суухад бага зэрэг тайвширчээ. Тэр хоёр насаар vе тэн зан байдлаар ч адил даруухан, гагцхvv ялга нь нярав эмэгтэй биеэр бvдvvвтэр ажээ. Цэвэлмаа урьд өмнө нь юм авах бvрдээ энэ эмэгтэйгээс авч байсан тул танил тал болсон байв.

Тэр хувиараа тvvнтэй аар саар юм ярилцан сэтгэл нь тавигдав. Гэвч тэр хоёрын хоорондох зайд байгаа хорин литрийн шилтэй спирт машины донсолгоонд цаг ямагт дэнжигнэн амар заяа vзvvлэхгvй байжээ.

Мөнөөх газар нь очоод нярав эмэгтэй агуулахынхаа хаалгыг нээхэд Эрэнцэн мөн л яаран гvйж очив. Савхин дээлээ тайлж хаянгуут цаасан ууттай 60 кг-ийн наанги шороог сэвхийтэл өргөн авчирч машин дээр хаяв. Цэвэлмаа хэрвээ би ганцаараа яваасан бол барахгvй л байж дээ гэж бодон Эрэнцэнд баярлав. Тэгээд бvх авах зvйлээ гvйцэтгэсэн тул жолоочийн ажил хэрэгт vнэхээр их саад болж байгаагаа санан зовнив. Yнэхээр ч жолооч амь тэмцэн яваа ажээ.

-Суугаарай! Суугаарай! гэж хашгирангуут машинаа асаан хаалга тавхийтэл хаах нь сонсдоно. Зам зуур vе vе сvрхий донсолсон боловч ашгvй азаар ямар ч юм гэмтсэнгvй.

Цэвэлмаа эмнэлгийн газар ирэхтэйгээ зэрэг Эрэнцэнтэй хамт бvх юмаа дотогш оруулж жолоочийн машиныг судлан саян нэг санаа амрав. Гэвч юмаа тоолж vзтэл, vзvvр нь янз бvрийн өрөм суулган шvд өрөмддөг “нокник” гэдэг багаж дутчихжээ. Цэвэлмаа vvнийг мэдээд сандрахын чацуугаар vнэ жаран төгрөг. Хэрэв алдаж осолдсон бол гурав нугалж төлөх тул бvр ч сандран Эрэнцэн дээр орж хэлэв.

Эрэнцэн бvдvvн гэгчийн тамхи ороон баагиулж толгой дээгvvрээ цэнхэр утаа эргэлдvvлэн тавтай сууж байснаа Цэвэлмаагийн vгийг дуулахтайгаа зэрэг босон харайж хоёр мөрөө нэг нэг тэмтэрснээ нvдээ том болгон ширтэж, -Авсаан! Бvр гараараа аваад машинд хийснээ санаж байна гэв.

Цэвэлмаа, тvvний царай анх цайраад дараа нь минэрэн улайрахыг ер анхаарсангvй, зөвхөн өөрийнхөө чухал багаж алдсан тэгээд зуун наян төгрөгийн төлбөрт орсноор ар гэрийнхэндээ юу гэж хэлэх билээ гэж сандрав. Гэвч горьдлого тасрав гэж бодсондоо яаран гарч жолооч дээр очин машины нь нэгжиж гарав. Тэгтэл жолооч, -Заа хvvхэн чи бас ямар гай тарих гэж явна? гэхэд Цэвэлмаа мөн л хамаг vнэнээ тоочив.

Жолооч дуулахтайгаа зэрэг нvдээ том болгон хэлээ нэг гаргаснаа за суу! Одоохон нярав хvvхэн дээр очдог хэрэг! гэв. Эгшин зуурын дотор машинаар хvргэнэн тэр дорхноо агуулахын хашаа руу шууд давхин ороход нярав эмэгтэй хараахан явж амжаагvй байв. Цэвэлмаа машинаас буун харайж учир байдлаа яаран тоочиход нярав эмэгтэй:

-Авсаан! Би өгснөө сайн мэдэж байна гэв. Иймд Цэвэлмаа бvр мухардаж “Заа дvvрчээ бvтэн нэг сарын цалин” гэж бодохоос өөр юу ч санаанд нь vгvй болов.

Жолооч хажууд нь дэмий гайхахдаа машинаа нэгжээд дараа нь өвөр тvрийгээ тэмтэрснээ миний өвөрт ч хаанаас орох билээ гэж өгvvлэв. Нярав эмэгтэй зовнисон царай гарган:

-Та нар л замдаа гээж дээ… Гэтэл энэ машинаас хаягдмааргvй л юм даа. Юу ч гэсэн буцаж очоод сайн эр! Хvнд заримдаа унаж байгаагаа эрнэ гэгчээр юм тохиолддог юм шvv. Тvрvvн та нартай ирсэн тэр хv чинь хvртэл савхин дээлээ мартчихсан байна лээ гээд авчирч өглөө. Машин аажмаар хөдлөв. Хоёр гурван зуун метр явж байтал өмнөө нь нэг дугуйтан хvн гарч ирэв. Тэр хvн газрын өөд бахардан ухаангvй жийж хажуугаар нь гялсхийн өнгөрөхөд Цэвэлмаа танил жолоочийн хажуугаас татаж,

-Хvvе зогсоорой! Өнөөх савхин дээлээ мартсан хvн маань өнгөрөөд явчихлаа гэхэд,

-За яршиг!  Энvvхэн хооронд зогсож юу хийх юм. Нярав хvvхэнтэй уулзаад дорхноо эргээд ирнэ биз гэж жолооч хэлэв. Yvнээс цааш тэр хоёр юу ч ярьсангvй. Цэвэлмаагийн толгойд бvтэн сарын цалин, нөхдийн өмнө нэр хvндгvй болох явдал, их эмчийн өмнө юу гэж хэлэх билээ гэсэн гурван зvйлийн асуудал зогсоо зайгvй эргэлдэнэ.

Жолоочид ч мөн юм ярих хvсэл байсангvй. Нас ахиж vрчлээ суусан хөх нvvрний нь атираанд хvнд өлзий болоогvйдээ гунин гутарсан шинж тэмдэг тодхон vзэгдэнэ.

Цэвэлмаа тvргэн тусламж дээр ирж машинаасаа буугаад тэндээсээ ажил руугаа явлаа. Өнөөх багаж бvрэн алдагдсаныг тодорхой мэдэж байгаа боловч тvрvvчийнхээ авчирсан юмыг дахин vзээд бодол болон суужээ. Хэдэн минутын дараа Эрэнцэнг тасалгаандаа ирэхийг мэднэ. Савхин дээлээ авахаар орж ирэхгvй байгаад нь мөн л надад уурласаар байна уу гэж нэг vе сэтгэл нь зовнисноо тvvний нөхрийг vл хайрлах хуншгvй зан гаргасны нь санан эгдvv нь хvрчээ. Тэгээд савхин дээлий нь шvvрэн авч гараад Эрэнцэнгийн тасалгааг нээхтэйгээ зэрэг -Май! Yvнийгээ ав гэж гар руу нь шидэв. Гэтэл савхин дээлий нь дотоод өврөөс нарийхан хайрцагтай хvнд юм суга vсрэн шалан дээр унав. Энэ даруй Эрэнцэнгийн царай зэвхий цагаан болжээ.

Цэвэлмаагийн нvдэнд газар унасан хайрцгийн нvvрэн дээрх “нокник” гэж томоор бичсэн vг нь харагдав. Тэгээд хоёулаа хөдөлж чадсангvй. Цэвэлмаад ч хэлэх vг олдсонгvй. Бараг нэг минут болсны дараа Цэвэлмаа бvх нvглийг өөрөө хийгээд, өөрөө бусдад баригдаж байгаа юм шиг нvvрээ буруулан гарав. Нэг мэдэхэд ширээнийхээ хажууд суугаад гараа зөрvvлэн тавьсныхаа дээр толгойгоо хаян мэгшин уйлж байв. Тvvнээ өөрөө мэдээд миний уйлахын хэрэг юу билээ гэж бодон толгойгоо татан ававч сэтгэлд нь нэг их гомдол нэг их гутамшиг эргэлдэн тэсэхvйеэ бэрх ажээ. Толгойгоо сул тавин дахин уйллаа.

Гэтэл хаалга сэмхэн онгойж нэг хvн орж ирэх шиг болоход нь Цэвэлмаа, “юу болоов” гэж асуувал юу гэж хэлэх билээ гэж бодон сvvлд нь толгой өвдөөд гэж хэлэхээр шийдлээ. Гэвч тийм асуулт ч тавигдсангvй, хvн орж ирлээ гэж бодсон эндvvрэл мэт болсон тул толгойгоо татан авч ажиглатал өнөөх “нокник” өөрөө хөл ороод хvрээд ирсэн юм шиг урьд нь тавиастай байв. Yvнд Цэвэлмаа баярласан ч vгvй, гайхсан ч vгvй. Харин Эрэнцэнгийн гэв гэнэт уурлаж, уурласан тэр уураараа айлган сvрдvvлж явсны учрыг сая олж “зарим хvмvvсийн зvв зvгээр байснаа гэв, гэнэтхэн уурлах нь заавал нэг учиртай байдаг байжээ” гэж бодсоноо, амин хувиараа хvнд шvд хийдэг хувийн шvдчингvvд шинэ багаж хэрэглэлээр хангагдсан байдгийг ихэд гайхаж явдаг байснаа санав.


Цасхан /өгүүллэг/

$
0
0

287a77183725b18bdd42e76b301e21cd

Сэтгэлийн гүнд, өрцний минь цаанатаах хайрын дунд гэрэлтэн бүжих эгдүүтэй, эрх танхил Цасхан мин. Эргэх орчлонг хиргүй цагаанаар ариусгагч, хамгаас гоёмсог энхрий зөөлхөн цас.

Би өвдөг дээрээ сөхөрч суугаад тэртээх жилүүдийг дурсан алган дээрээ чамайг өргөе. Чи бол эцэг эхийн минь хайраас унасан илтэс ширхэг, энэхэн хорвоод нэгэн үндсээс соёолсон нахиахан билээ. Тийм ээ, зулай дээр чинь гишгэж цэцэглэсэн заяандаа би баярлавч баршгүй, нэгэн үндсээс салаалаад насан туршын хэлхээтэй гэж бодоход зүрх дулаацах энэ л тавилангаараа бахархаж явдаг. Улаан нялзрай ахуйд чинь гар дээрээ чамайг өргөөд, энгэртээ тэвэрч булбарай хацрыг чинь энхрийлэн үнсээд асарч суудаг сан. Хараач, үүд хаалгаар уур савсуулаад гадаа цавцайсан цас орчхож. Энэ цасанд би хичнээн их хайртай гээч.

Нялхын чинь сэвлэгтэй шингэн үсийг хоёр салаа боож, өнгийн туузаар томоос том цэцэг зангидчихаад:
-Миний Цасхан чинь охин байсан бол яг л үлгэрийн гүнж гэсэн үг гэж ирээд л дотроо өхөөрддөгсөн. Цаг хугацаа гэдэг хачин хурдан юм даа. Чамайг Цасан ширхэг болж орчлонд унасан тэр мөчөөс хойш даруй арван зургаан жил улирчихжээ. Хэдий завандаа энэ вэ. Урд шөнөжин бүжиглэн дэвхцсэн цас зүрхний минь цонхыг цанатуулаад хүйтэн жавраар үлээж байна. Хүйтэн жавар тасхийж, хацар нүүрийг минь хайр найргүй шахуурдан ороолгоно.

Тэртээх жилүүдийн өмнөхийг сөхөн дурсахуйд хөлд орох гээд унаж босож, мөлхөж, хөглөж явахдаа тэр хөөрхөн жижиг гараа сарвайгаад магнайд минь наран туяартал ход ход инээгээд намайг дагаж гүйдэгсэн. Будран бударсаар орчлонг нөмөрдөг цасаа гэж, сэтгэлд минь үргэлжийн ариун цагаахан чамайгаа би хаана ч явсан хайрлана. Гэхдээ жилээс жилд чи минь өөрчлөгдсөөр, нэг мэдэхнээ бүр яасан ондоо болоо вэ. Он цаг улирах тусам өмөлзөн бухимдах чинь олшроод, өөрийгөө өмөөрсөндөө хайрах жавраар сэтгэлийг жиндээж, сүүлдээ бүр үгийн хурц өргөсөөр зүрх рүү минь шидлэн хатгах болов.

Өвс ногоо, цэцэг навчгүйгээр харлах хахир хоосон өвлийг үнэндээ чи л чимж бээрсэн бүхний нүднээ гэрэл цацраан тайтгаруулдаг. Гэхдээ өвөл дуусахад энэ бүхэн худлаа юм шүү дээ. Цагаанаас цагаан, ариухан гоёмсог гэж ирээд л амтай бүхэн чамайг баясан шагшиж, үгийн сайхнаар өхөөрдөн магтдаг ч гэлээ чин үнэнийг гагцхүү би л мэдсэн болохоор одоо чиний тухай магтаал сонсоод баясахаа больсон. Цас цасаараа үлддэггүйн гашуун үнэнийг би ухаарсан. Эрх танхил бүжиглэж, эргэлдэн буухдаа гэнэн томоогүй цасан ширхэг толбын төдий хиргүй ирлээ ч төдөлгүй хайлан урсаж нүгэлт орчлонгийн тоос шороотой хутгалдаад шавар балчиг болон урсдаг юм. Сэтгэл минь шимширч байна.

-Наад гутлаа сайн арчаач ээ гэж хэн нэгний хөмсгөө атируулан зандрахтай зэрэгцээд хөөрхий Цасхан минь үүн шиг балчиг шавхай болж, амьтан хүний ад болчих вий гэхдээ цасыг цас хэвээр нь авч үлдэх гэсэн миний гэнэн тэнэглэл. Угаасаа сав л хийвэл хар бараанаар нөмрөн авдаг хатуу бэрх рүү Цасхан чамайг хэлтгий гишгих вий, хиртчих вий, хайлчих вий гэж эмзэглэхдээ:
-Орой үдшийн цагаар эртхэн харихад яадаг юм бэ? гээд л, эсвэл заримдаа:
-Наад нүүр гараа угаа, залхуурахаа болиоч гэм. Үгүй, сэлгүүцэж явахаар хичээлээ давтахад яадаг юм бэ дээ? гээд л урьдын адил сургааль айлдаж байтал харин энэ удаад:
-Дуугүй байгаач гэм, яршигтай юм зүгээр! Өөрөө хүүхэдтэй болохоороо л тэрэндээ зааж сургахгүй юу…! гээд л сүнс зайлам бүдүүн дуугаар хүнгэнүүлэх нь тэр. Тархин дундуур тасхийтэл буулгаад авах шиг.
Саяхан л хэлд орох гээд шингэн дуугаар шулганан эрхэлж явсан тэр энхрий балчирхан жаал нэгэнт байхгүй болсныг ухаарлаа.

Эгдүүтэй энхрийхэн Цасхан минь дээ, хайрласаар харамласаар л байхад хайлаад хаашаа урсчих нь энэ вэ. Түүний эргэлдсэн харцнаас алдхан биеэ алдаа дутагталтайгаа тэр чигээр нь хаацайлж, хилэгнэсэндээ дүрэлзсэн уур савсаж байхыг хараад би зогтусав.

-Биш ээ, биш байна, энэ чинь миний өхөөрдөм хөөрхөн Цасхан яавч биш! Цээжний минь далдаас гомдол зангиран огшоод зүрхэн дундуур зүсэн цойлсоор өөрийн эрхгүй нулимсан дусал нүд бүрхээд ирлээ. Үүрнээсээ нисэх даль жигүүргүйдээ биш дээ, үндэс нэгтэй нахиагаа цэцэг болтол нь тордож, ивээх гэсэндээ өдий хүртэл чиний дэргэд хоргодсон юм шүү, Цасхан минь. Ертөнцийн хар бараанаас халхлах гэсэн тэр л тэнэглэлдээ хөтлөгдөөд чамайг зэмлэж өөрийн эрхгүй үглэж зовоодог занг минь чадвал хэлтрүүлээрэй. Цаг хугацааны өөр нэгэн хэлхээнд би ч гэсэн гунигийн хээгүй цагаахан цас байсан билээ. Даанч, хэзээ ч намайг алган дээрээ энхрийлж, алив бүдэрчих вий гээд дэлбээ юугаараа шүхэрлэн халхлах ууган цэцэг зулай дээр минь гишгэж ургаагүй юм л даа.

-Хараач. нар дээр хөөрчхөж. Урд шөнийн гэнэн омголон цас хайлмагтаад орчлонгийн нүгэлтэй холилдож усан шавхай тариад эхэлж байгааг нь ээ. -Томоогүй Цасхан минь, чамайг зүрхнийхээ гүн дэх хайрын ертөнцдөө нандигнаж үлдээе. Цасхан байхаа болилоо ч чамайгаа би сэтгэлийнхээ гүнд тэр л хэвээр нь хайрлах болно.

Харин надад өсөж торнисон үүрээ орхиод, холхи алсыг зорьж, хорвоогийн жамыг дагах цаг нэгэнт ирж дээ.

Сэтгэлийн гэрэлтэй дурсамжаараа чимэглэж
Сэрүүн салхин доор санаашран явахуйд
Өчнөөн жил ганцаар сажилснаа эргээд харахнээ
Үлдсэн мөр минь цаанаа л гэгээн санагдлаа
Өлгийндөө нялхраад уйлж байсан чамдаа
Өдий хүртэл далавчаа дэлгэлгүй хоргодсон юм
Өд сөдөө дэлгээд нисдэг болжээ чи минь
Өнгөт орчлонд одоо дураар жиргэ дээ чи минь

 

“Шувуутай цүнх” өгүүллэгийн түүвэр номоос. 2010 он

Эх сурвалж: Э.Үржинханд

БОГИНО ӨГҮҮЛЛЭГ: Тэмдэглэл

$
0
0

43376060_1139577429500927_492432096569065472_n

2016 оны 12 сарын 24 Эрэгтэй

Цаг хугацаа ердөө тоо юу? Цаг хугацаа хэрхэн хэлхэгддэг тухай үргэлж гайхдаг байлаа. Эцэс сүүлдээ ганцхан хариултыг олж чадсан юм. Миний цаг хугацаа гуравхан үгүүлбэрээс бүтсэн гэдгийг.

Сүүлийн тэмдэглэл. Би их мартамхай хүн л дээ. Тиймээс тэмдэглэлийн дэвтэр хөтөлж байхаар шийдсэн юм. Өнөөдөр бид уулзахаар тохирсон билээ. Бүр манарч гүйцлээ. Тиймээ уулзахаар болзсон. Өглөөнөөс хойш сандарч, оройн болзооны тухай бодол намайг хором ч тайван байлгасангүй. Нэгэн цагт дурлаж байсан тэр бүсгүйн царайг харалгүй  бараг зургаан жил өнгөрчээ. Бүхэл бүтэл зургаан жилийн дараа захиа бичсэнд нь гайхшраад барахгүй юм. Үнэхээр зургаан жилийн дараа намайг саналаа гэж үү? Надтай цуг хаашаа ч хамаагүй явахыг хүссэн гэж үү?. Дахиж ирэхгүй байж магад учир түрээсний байраасаа хэрэгтэй гэсэн зүйлсээ үүргэвчиндээ чихэж байхад олон бодол толгойд эргэлднэ. Үнэндээ надад түүний царайг харна гэдэг хамгаас аймшигтай байлаа. Хэр өөрчлөгдсөн бол? Өнөөх гэнэн инээмсэглэл нь хэвээрээ болов уу? Хорвоо ертөнцийг бүхэлдээ шингээчихсэн мэт тэр харцыг өгүүлшгүй ихээр санав. Болзсон цагаасаа эртхэн гарлаа. Хот өвлийн чимэглэлээ зүүчихсэн, хөвсгөр цас хотын гэрэлтүүлэх аж. Удаан алхсанд жиндүүлж байсан ч энэ цаснаас огтхон ч  холдмооргүй байлаа.

Анх уулзаж байсан тэр л кафен үүдэнд ирэхэд дотогш ормооргүй санагдан, өнгөрсөн бүгдийг санагдуулна. Үнэндээ цас намайг бүхнээс халхалж, урин дуудаж байсан юм. Болзсон цаг болоход 15 минут дутуу байсанд жаахан алхахаар шийдлээ. Цаг мөч ойртох тусам сэтгэл эмзэглэж, тэр чигээрээ яваад өгмөөр санагдсан ч энэ цаснаас түүний үнэр үнэртэх шиг болоход учиргүй ихээр санаснаа мэдэрлээ. Явсан замаараа эргэж хурдан хурдан алхаж кафед ороход түүнийг хайгаад олсонгүй. Кафен үүдэнд цасыг ажин зогслоо. Түүний бие, арьс яг л энэ цас шиг туяардагсан. Кафен нөгөө талд нимгэхэн цагаан цувтай, үсээ задгайлсан бүсгүй таксинаас буухыг харан тэр бүсгүйтэй учирснаас хойш анх удаа танихгүй эмэгтэйг харан ийн сэтгэл догдолж байна хэмээн бодлоо. Бүсгүйн ширтэх харцтай тулгарахад л түүнийг танилаа. Бид хэр удаан тийм янзтай зогссоноо мэдэхгүй, ямартай ч бид ингээд л салсан юм. Би ч түүнрүү эргэж хараагүй, магадгүй тэр ч эргэж хараагүй байх. Алсын алсаас эхэлсэн хайр хэзээ ч нийлэхгүй гэдгийг хэн хэн нь мэдэж байсан юм. Гэхдээ хамгийн гол нь өнөөдрийн сэтгэлийг өчигдөр нөхөж чадахгүй шүү дээ. Эргээд алхаж явахдаа л ойлгосон. Цаг хугацаа юуг ч өөрчилдөггүй юм байна. Энэ тэмдэглэлд түүний явуулсан зургийг хавсаргалаа.

2009 оны 10 сарын 7нд Эмэгтэй

Өнөөдөр би танихгүй нэгний тэмдэглэлийг дэвтрийг олсон. Тэр кафед миний өмнө сууж байсан нэгэн үлдээгээд явсан бололтой. Тэмдэглэлийн дэвтэртээ нэр, хаяг, дугаараа үлдээсэн байж магад гэж горьдож нээсэн ч алийг нь ч олсонгүй. Харин сонирхолтой нэг зүйл олсон нь миний зургийг тэр тэмдэглэлд хавчуулсан байлаа. Он сар нь 2016 оны 12 сарын 24 нд. Тэрээр тэмдэглэлдээ “Битгий мартаарай. Бид сансраар аялагчид” гэжээ. Харин би тэр нэр усгүй, нууцлаг эрхмийг цаг хугацаагаар аялагч хэмээн нэрийдлээ.

2016 оны 12 сарын 21 Эрэгтэй

Би урьд нэг бүсгүйд ухаангүй дурлаж байсан юм. Харин тэрээр миний сэтгэлээр доог тохуу хийж буй мэт санагддаг байлаа. Сүүлд тэрээр надад сэтгэлийнхээ гүнд хорогдох боломж олгосон ч би татгалзаж билээ. Эцэстээ өөрийнхөө арчаагүй байдлын төлөө түүнийг хайрласандаа зүхэх болсон юм.

Гэтэл өнөөдөр тэр бүсгүй надад захиа илгээжээ. Зургаан жилийн туршид түүний тухай бүхий л зүйлийг бодол санаанаасаа холдуулах гэж, бодлоосоо цааргалж ирсэн бол ердөө ганц захиа бүхнийг хуучин хэвэнд нь оруулчихлаа. “Хамтдаа оргоё гэсэн санал чинь одоо ч хэвээрээ юу? Хэрэв тийм бол Бямба гаригт 7 цагт өнөөх газраа уулзъя” хэмээн өөрийн зургаа хавсаргажээ. Тэртээд хэдэн жилийн өмнө түүнийг анх удаа олж хараад зургийн хальсандаа дүр төрхийг нь хадгалж авахыг хүссэн тэр л дүр төрх. Товч бөгөөд албаны энэ захидалд юу гэж хариулахаа мэдсэнгүй. Болзсон газраа очих үгүйгээ шийдэж чадахгүй удлаа. Үнэндээ энэ асуултыг би өөртөө тавьсан юм. Түүнтэй хамт оргоход би бэлэн үү? Энэ асуултын хариулт түүнээс л хамаарах байжээ. Урьд нь ч тийм байсан.

2009 10 сарын 10 Эмэгтэй

Би урьд нь нэг залууд хайртай байсан юм. Жилийн өмнөх зугаалгаар хар цувтай, гэрэл зураг авч явж байсан залуугийн дүр төрхийг санахгүй байгаа ч, түүнийг урьд би таньдаг байсан мэт, дараа нь хаана ч явсан түүнийг хайдаг болчихсон байсан. Энэ зураг бол жилийн өмнөх зугаалгаар тэр зурагчны авсан зураг. Тэр хэн юм бол? Түүний тэмдэглэлийн дэвтрийг олсон ч түүний тухай юу ч мэдэж чадсангүй.

2010 оны 5 сарын 6-аас 7 нд шилжих шөнө  Эрэгтэй

Хаврын саруулхан орой байсанд гадуур жаахан алхав. Бодолдоо дарагдан хэр удаан алхсанаа ч санахгүй юм. Х-гийн тухай бодол намайг хаана ч явсан дагаж буй мэт. Гэнэт л түүнийг ойрхон, яг хажууханд байгаа юм шиг санагдахад өөрийн эрхгүй түүнийг хайлаа. Үүр цайтал түүнийг хотын гудамжаар хайв. Уулзах ёстой бол одоо л уулзах хэрэгтэй гэсэн бодол намайг дагуулна. Түүнийг олж чадаагүй учир дахиж хайхгүй гэж бат шийдэв.

2009 оны 11 сарын 6  Эмэгтэй

Намуухан орой алхаж явна. Хаа ч явсан үл таних нэгний тухай бодол дагах юм. Гэнэт өнөөх үл таних эрхэм ойрхон байгаа мэт мэдрэмж төрөв. Сэтгэл хөдөлж, өөрийн эрхгүй эргэн тойрноо харлаа. Хэрэв түүнтэй уулзах ёстой бол одоо л уулзаж чадах юм шиг санагдсан ч энэ мэдрэмж минь намайг хуурчээ. Магад бид ахин хэзээ ч учрахгүй байх хэмээн түүнийг ахиж хайхгүй гэж шийдлээ.

2010 оны 4 сарын 29 Эрэгтэй

Х-рүү явуулж чадаагүй захидлуудаа бүгдийг нь устгачихав. Тэгсэн ч өнөөдөр ахиад нэгийг бичсэн. Явуулж чадсангүй. “Одоо л миний сэтгэлийг ав. Дараа нь би дахиж чадахгүй байж магад” гэсэн хэдхэн үг бичсэн ч мөн л урчихав.

2009 оны 12 сарын 3 Эмэгтэй

“Чи тэр зурагчинг таних уу? –Танина” Одоо үл мэдэх эрхэм чамайг олж чадах нь.

2010 оны 4 сарын 10 Эрэгтэй

“Чи үнэхээр намайг аваад энэ хорвоогоос явж чадах уу? Тэгвэл би энд баймааргүй байна. Намайг аваад чадахаараа хол яв” гэсэн зурвас Х-гээс иржээ. “Чи үнэхээр хүсч байвал хамт явъя” гэсэн зурвас бичээд уулзах цаг товлосон ч түүнийг ирнэ гэж бодохгүй байна. Түүнд надаас нууцалдаг нэг нууц бий. Тэр нууцыг нь би мэдэхийг хүсээгүй ч түүнийг үргэлж шаналгадаг гэдгийг нь л мэднэ. Ямартай ч бид өнөөдөр уулзахаар тохирсон боловч тэр ирсэнгүй. Чамайг би шөнө болтол хүлээсэн шүү.

2009 оны  12 сарын 10 Эмэгтэй

Өнөөдөр бид түүний тэмдэглэлийн дэвтрээ үлдээсэн кафед уулзахаар болзсон юм. Түүнийг би кафег хаатал хүлээсэн ч тэр ирсэнгүй.

2010 оны 3 сарын 30 Эрэгтэй

“Би чам дээр очиж болох уу? Дахиж энд хорогдмооргүй байна”. Хариу алга

2010 оны 3 сарын 15 Эрэгтэй

“Надтай хамт эндээс оргох уу”

“Хаашаа?”

“Мэдэхгүй ээ. Эндээс хол бол хаашаа ч хамаагүй. Ангараг уруу ч юм уу”

“Тэгье. Тэнд очоод юу хийх вэ? Тариалан эрхлэх үү?”

“Битгий мартаарай. Бид сансраар аялагчид”

“Тиймээ. Сансраар аялагчид”

Түүний энэ хөнгөхөн харьцаа үргэлж надаар доог тохуу хийж байгаа юм шиг санагддаг. Тиймээс үнэн хэлсэн үгүйг нь мэдэхгүй юм. Би уг нь чин сэтгэлээсээ хэлсэн юм сан.

2009 оны 12 сарын 15 Эмэгтэй

Түүнд нэг нууц бий. Харин тэр нууцыг надаас далд гэгч нь нуучихсан мэт санагдах юм. Би чамайг өчигдөр хүлээсэн. Харин чи ирсэнгүй. Үнэндээ би одоо ч чамайг сэтгэлдээ хүлээсээр. Ганц л зүйлийг мэдмээр байна. Тэр ямар үг байсан юм бэ?

2010 оны 1 сарын 17 Эрэгтэй

Зүүд. “Өчигдөр л би чамтай учраагүй бол өнөөдөр би чамд гал халуунаар дурлаж чадахсан болов уу? Хэрэв тийм бол чамайг хэзээ ч хайрлаагүй мэт зөрж чадахсан” Дараа нь энэ бүхэн дахин давтагдана. “Дахин давтагдана” гэхэд сэрлээ. Энэ юу байсан бэ? Чи хэн бэ? Юу юм бэ?….

2009 оны 12 сарын 24 Эмэгтэй

Өнөөдөр бид өнөөх кафед уулзахаар болсон билээ. Түүнд тэмдэглэлийн дэвтрийг нь өгөхөд “Би мартамхай юмаа. Юмаа тэмдэглэхгүй бол мартчихдаг” гэлээ.

-Танаас нэг юм асууж болох уу? 2016 оны 12 сарын 24 гэж тэмдэглэсэн ямар учиртай юм бэ? Тэнд яагаад миний зураг байгаа юм бэ?

-Санахгүй байна.  Мартчихлаа.

-Та цаг хугацаагаар аялагч юмуу?

-Үгүй ээ.

-Тэгвэл сансраар аялдаг юм уу?

-Үгүй ээ. Зүгээр л миний цаг хугацаа ухарч явдаг юм.

-Энэ тэмдэглэл дээрх бүх зүйлсийг би туулж өнгөрсөн. Гэхдээ би одоо санадаггүй. Яагаад гэдгийг нь даанч мэдэхгүй юм.

-Чи намайг ч бас мартах уу? гэхэд тэр юу ч хэлээгүй. Сүүлд надаас

-Цаг хугацаа юуг өөрчилсөн юм бэ? гэж асуусан. Би хариултыг нь удаан бодсон. Урьд нь хэлж чадаагүй зүйлсээ би түүнд хэлье гэж бодож байсан юмсан. Даанч… Кафегаас гараад салахдаа би түүнд “Намайг битгий мартаарай” гэж хэлсэн. Гэхдээ энэ бол худлаа үг. Цаг нь ирэхэд тэр ч, би ч нэгнээ мартах л болно. Харин ганц энэ тэмдэглэлийн дэвтэр л хэнд ч хэрэггүй болж үлдэх вий.

2009 оны 12 сарын 24 Эрэгтэй

Өнөөдөр бидний хамгийн анхны уулзалт. Үнэндээ бол хамгийн сүүлийн уулзалт. Гадаа цас хаялж байсан учир болзооноосоо өмнө жаахан алхав. Урьд нь хэлж чадаагүй зүйлсээ хэлнэ гэж бодсон ч… Цаг нь биш байсан. Яг л бид хоёр өөр цаг хугацаанд амьдарч буй мэт. Түүний инээмсэглэл, харц бүгдийг би ой санамждаа хадгалж үлдээх гэсэн ч бага багаар мартагдаж эхэлж байна. Би тэрнээс “цаг хугацаа юуг өөрчилсөн юм бэ?” гэж асуухад цаг хугацаа юуг ч өөрчилдөггүй гэж хариулсан. Одоо мартаж эхэлж байгаа учир санахаараа тэмдэглэж авах хэрэгтэй. Үгүй бол хэзээ ч санахгүй. Цаг хугацаа ухарснаас болж би олон зүйл мартсан. Харин үүнийг л мартаж болохгүй. Түүний инээмсэглэл, харцыг санаж байна.

Бас л түүний хэлсэн үгсийг мартчихлаа. Цас, аяга кофе, цаг хугацаа, ганц чамайг сануулахыг оролдож байсан мэт. Хаа нэгтээ хэн нэгнийг ямар ч утга учиргүй хайдаг тэр зуршил эцэстээ зөвхөн чамайг л хайж байсан мэт. Биднийг салахад гэгээ тасарч байсан. Цас орсон хэвээр. Хоёр тийш зам салан алхахад тэрээр нэг үг хэлсэн… бас л мартчихлаа.  Гадаа цас бударсаар  л байна. Одоо бүгдийг мартчихлаа. Ямар нэгэн үнэтэй зүйлээ алдчихсан мэт энэ мэдрэмжийг үзэн ядаж байна.  Юу байсан юм бол? Цаг, ороолт уу? Магадгүй илүү үнэтэй зүйл байх ёстой. Яагаад мартсан зүйлээ эргүүлж санаж болдоггүй юм бол? Хэн нэгнийг тухай бичиж байсан юм байна. Даанч  түүнийг мартчихлаа. Магадгүй мартагдах ёстой хэн нэгэн байсан биз ээ. Мартагдах ёстой нэгэн. Гэхдээ сэтгэл яагаад ийм хачин гунигтай болчихов оо?

А.Марал (2017 он)

Таны Iphone хүйтэнд унтраад байвал доорх аргыг хэрэглээрэй

$
0
0

ou8wx

Бүх iPhone Lithium-Ion төрлийн зайгаар ажилладаг. Энэ нь бүхий л дахин цэнэглэгддэг зайны үндсэн төрөл. Хэдийгээр богино хугацаанд цэнэг авах давуу талтай байдаг ч хүйтэнд тэсвэр муутай байдаг.

Lithium-Ion төрлийн зай нь хүйтэнд дараах байдлаар ажиллах чадвараа алддаг гэнэ:

Судалгаагаар хүйтэн орчин “Li-ion төрлийн зайны дотоод эсэргүүцлийг нэмэгдүүлэн, цэнэгийг эрс бууруулдаг гэнэ. Уг судалгаагаар -18 хэмийн хүйтэнд энэ төрлийн зай хүчин чадлынхаа ердөө 50%-г ашиглах боломжтой болдог гэнэ.

Apple-н гаргаснаар тэдний төхөөрөмжүүдийн зай ажиллах хамгийн тааламжтай нөхцөл нь 0 хэмээс 35 хэмийн хооронд. Харин Монголын нөхцөлд дээд хязгаар хүртэл халах нь тийм элбэг биш тохиолддог бол өвлийн улиралд iPhone манай орны хүйтэн нөхцөлд тийм ч тохиромжтой биш нь харагдаж байгаа биз?

Тиймээс та аль болох гар утсаа хүйтэнд гаргахгүй байх, цэнэгийг тогтмол 80-аас дээш хувьтай байлгах, дулаан халаасандаа хадгалах хэрэгтэй шүү.

Эхнэр /Өгүүллэг/

$
0
0

wife

“Хаашаа алга болчихдог байнаа. Утсаа ч авахгүй юм. Ямар нэгэн муу юм болсон бол мэдэгдмээр юмаа. Үнэндээ бол өнөө хар усаа гудраад л яваа даа. Би мэдэж л байна. Зэвүүн амьтан. Үгүй, гэхдээ ямар нэгэн юм болчихсон юм биш байгаа даа” Бүсгүй бодолдоо ороогдон өрөөн дотроо холхино. Тэгтэл ямар нэгэн юм хаалга тэмтчин сарлах чимээ гарав.

– Еэ! Ашгүй дээ, ирэх шиг боллоо гэж шивнээд хүүхдээ сэрээхгүй гэхдээ бүсгүй хөнгөн, хөнгөн гишгэлэн ирж
– Хэн бэ?
– . . . хариу алга. Гэхдээ ямар нэгэн хүн хаалганы цаана шуугитнахад бүсгүйн сэтгэлд гэнэтхэн уур ноцож
“Яг мөн. Заяагүй амьтан бас л гудраа биз. Өөдгүй новш”
– Хэн бэ? Чи
– Би байнаа . . . гээд дараагийн үгээ гүйцээж чадалгүй хана даган гулсах чимээ доошлов. Хаалга нээтэл тэр хана налан явган суужээ.
– Алив ороо ч дээ. Хүн амьтан харчихлаа.
Завсар зайгүй зогисох тэрээр босож чадсангүй. Бүсгүй суганаас нь өргөн арай гэж оруулав. Гишгэх газраа олж ядан тэмтчих түүний амнаас, амнаас ч гэж дээ хувцас хунар, үгүй ер нь бүх л юмнаас нэлэнхүйдээ архины эхүүн үнэр ханх тавина. Тогтож ядан байгаа хэр нь бас гутлаа тайлчих гэж оролдоно. Харин хаа очиж гутал нь амархан сугарсан хэдий ч хүчиндээ нөгөө тийш унах шахан гуйвлаа. Бүсгүй түүнийг унагаачихгүйг хичээвч хамаг биеэ сул хаясан согтуу “махыг” яаж ч чадахгүй даган гуйвчина. Гэхдээ арай унагачихсангүй. Архины огиудас хүргэм эхүүн үнэр эрүүл хүнд, тэр тусмаа эмэгтэй хүнд тэсэхийн аргагүй ажээ. Гэвч бүсгүй тэвчин тэвчсээр арай гэж өрөөнд нь оруулан орон дээр унагалаа. Тэвчихгүй гээд яах билээ.

“Хайран ор хөнжлийн даавуу. Өчигдөрхөн угаасан юмсан”
Бүсгүй түүнийг нааш, цааш нь өнхрүүлэн байж хувцсыг нь тайллаа. Зарим нэгийг нь шувталж хаяв. Босоо байхаасаа хэвтээ байгаа нь арай хөнгөн аж. Тэр ямар нэгэн юм амандаа бувтнана. Тэгснээ хэн хүнд ойлгогдохоор
– Би эхнэртээ хайртай шүү гэж үглэнэ.
“Хн! гэртээ ирснээ мэдээд байгаа шүү юм байх даа”
Эхнэрийн сэтгэлд ээвэр бодол зурсхийнэ. Бүсгүй хүний сэтгэлээ гэж . . .
Тэгтэл нөхөр нь гэнэтхэн өндийж, өөрийн биш нүдээр эргэн тойрноо нэг хармаар болсноо эргэж уналаа. Дотуур өмд, өрөөсөн оймсноос өөр юмгүй цүрдийн хэвтэх түүний дээрээс нөмрөх юм хаяад өрөөнөөс гарлаа. Эхнэрийн санаа түр ч атугай амсхийв.
“Тэр шөнийн гурван цагт гэртээ ирлээ. Амьд мэнд, бүрэн бүтэн иржээ”
Хэдийгээр ингэж бодож тайвшрах аядавч бүсгүйн хоёр аньсаганаас халуун бүлээн нулимс өөрийн эрхгүй гарч, юу юугүй хацар даган урсав. Энэ мэдээж хайрын нулимс биш байх.

“Би хэдий болтол ингэж амьдрах юм бэ? Энэ бүгдээс ой гутаж, үзэн ядаж байна. Намайг яалаа гэж ингэж тамлаж байдаг юм бэ? Даанч дээ. Би юуг буруу хийсэн юм бэ? Хоол ундыг чинь хийж, хувцас хунарыг чинь угааж, үр хүүхдээ өсгөхөөс илүү надаар яалгах гээд байгаа юм бэ? Би үүнээс илүү байж чадахгүй. Би тэсэхгүй нь”
Бүсгүй улам бүр цурхиран уйллаа. Гэхдээ чимээгүй уйллаа. Тэгэхгүй бол хүүхдүүдээ сэрээчихэж мэднэ. Хүний бүсгүй үрийг нулимстай нь хутгаж орхидог хатуу атлаа хүйтэн хорвоог яалтай.

Нилээд уйлсны эцэст түр зуур сэгхийж, нөхрийнхөө хувцсыг угаахаар угаалгын өрөөнд оров. Энд тэнд унаж тусан явсан бололтой өмд нь гэж авах юмгүй шороо тоос, цамц нь өлөн хир суужээ. Эхүүн үнэр шингэсэн тэдгээр хувцсыг баннанд хийж, угаалгын нунтаг цацаад дээрээс нь халуун бүлээн ус гоожуулав. Ус аажим аажмаар тунаран хатуу ширүүн жинсэн өмдийг захаас нь норгож эхлэв. Норсон хэсэг нь уяран нугарна. Удалгүй угаалгын нунтаг урвалд орж, дээрээс гоожих усанд цохигдон мянга түмэн хөөсөн бөмбөлөг болон үржинэ. Бүсгүй энэ бүгдийг харж гөлрөн зогсох авч ухаан санаа нь хаа нэг тийш нисэн оджээ. Тэр гэр орныхоо ажлыг үнэнхүү сэтгэл гарган хийдэг. Үүндээ ч дуртай. Түүнд эр нөхөр нь эрүүл саруул, үр хүүхэд нь аз жаргалтай байвал л болоо. Өөр юм түүнд хэрэггүй. Ямар ч ажлыг сайхан бодол хөврүүлэн хийх хичнээн жаргалтай. Гэвч энэ удаа бүсгүй тийм байж чадсангүй.

“Өөдгүй муу шаар. Ингэж ухаангүй ууж идэж явахдаа хэнтэйгээ юугаа ярьж, юугаа ч хийж, хэнийхээ өвөрт хэвтэж байсан ч юм билээ. Гэтэл би энэ балиар хувцсыг нь угаах гээд л сууж байдаг. Ёстой утга алга”
Бодол дагаад тэр үү түүний хаанаас ч юм гомдол харууслын хар зураа дотор давчдуулан огшиход, барьж байсан савангаа ус руу пүлхийтэл чулуудаад, хөөстэй гараараа нүүрээ даран уйллаа. Плитан ханан дээр ойсон савангийн хөөс зунгааралдан урсана. Бүсгүй, уйлахаас цаашгүй арчаагаа алдан суугаадаа бухимдавч яаж ч чаддаггүйдээ өөрийгөө л буруутгана. Салаад явъя гэхээр хоёр хүүхдээ яахав. Салахгүй гэхээр сайхан амьдрах гэсэн гэгээхэн хүслээ яалтай. Тэлээ бодлын угт тэлчилж ядна. Амьдрал гэдэг заримдаа бүсгүй хүний хэрээс хэтэрсэн сэтгэлийн их тэвчээрийн сүүлийн оньсон дээр тогтож байдаг юм чинээ бүсгүй яахин санах билээ дээ. Өөрийнхөө шаналалаа хүүхдүүддээ мэдэгдэхгүй гэхдээ усныхаа цоргыг улам ихээр нээв. Тэр одоо түгших юмгүй “жаргалтай” уйлж сууна.

“Үгүй ээ, үгүй. Би ингэж амьдарч чадахгүй. Энэ хүнийг хэзээ ч юм нэг өдөр уухаа больчих болов уу гэж. Үгүй ядахдаа тааруулаад уучихдаг болох болов уу гэж. Энэ амьдралыг эхлүүлсэн тэр гэгээлэг өдрүүд хэзээ нэгэн цагт эргэж ирэх болов уу гэж хүлээсээр цөхрөнгөө барлаа. Итгэл найдвар минь үхэж дууслаа. Одоо болъё доо”
Бүсгүй, асгарах нулимсаа арчин, арчин уйлна. Гэлээ гэхдээ чангахан уйлах эрх түүнд алга. Хий дэмий амаа ангалзуулан, мөрөө чичигнүүлэн бөнжигнөн сууна. Айлын эхнэрийн буурь зааж, энэхэн биенд заяасан амьдралаа өөртөө л хамаатай хэмээн бодохдоо эцэг эхдээ ч хэлдэггүй. Хий дэмий л энэлж шаналсан энэхэн үедээ аль тэртээд үлдэж хоцорсон охин зөнгөөрөө сэтгэлийнхээ гүнд “Ээжээ, ааваа! Хүний жаргал гэдэг чинь хаана байдаг юм бэ?” гэж гомдол цөхрөлийн нулимстайгаа хамт хахаж цацан залгилж суух. Аргагүй дээ, ээж аавын энхэр охин байсан цаг түүнд байсан л юм чинь.

“Би чамайг анх удаа уучихаад согтуу ирэхдээ энд тэнд гишгэлэн гуйвлахад чинь эгдүү хүрч, инээж угтсан сан. Амьхандаа нөхрөө эр хүний дайнд хүрлээ гэж эндүүрч байсан нь тэр байх. Бараг хайрлаж байсан. Нялхаараа байж дээ. Ингээд хар усанд толгойгоо мэдүүлчих юм гэж тэр үед яахин мэдэх билээ. Одоо болъё доо хань минь”
– За, за. Намайг ингэж суулаа гээд хүн ямар мэдэх биш гэж амандаа шивнээд нулимсаа шудраад, усны цоргыг хаалаа. Уйлахаа больсон тул усны чимээ одоо хэрэггүй. Тэгтэл ямар нэгэн чимээ нөхрийн байгаа өрөөнд гарав. Яаран сандран ортол өөдөөс нь архины, бөөлжисний нясуун үнэр хамар цоргин хоолой хорсгоно. Тэр эгээтэй л огисонгүй. Нөхөр бөөлжжээ. Нөгөө угаасан даавуу, цэвэрлэсэн шалан дээгүүр тэр гэхийн тэмдэггүй шар ногоон бас эрээн. Бүсгүй сэхээрч ядан байтал нөхөр нь дахин хоолойгоо татаж эхлэв. Сандран гүйж угаасаа бэлэн байдаг түмпэнг авчран эрүүн доогуур нь шургуулж амжлаа. Нилээд том амсартай нимгэн ногоон түмпэнг зориуд худалдаж авсан юм. Харин түрүүн орных нь урд тавихаа мартчихаж. Нөхөр нь нэг их огих авч хамар амнаас нь нус, шүлс нь мэдэгдэхгүй нунжирч цэхэртсэн юм санжралдан унжихаас хэтэрсэнгүй. Бодвол түрүүн хамаг юмаа гаргаж “гийгүүлсэн” бололтой. Бүсгүй нэг гараараа духнаас нь түшиж, нөгөө гараараа дал нуруун дээр нь зөөлөн, зөөлөн дарав. Нөхөр нь ходоодныхоо гүнээс хий огиулан, хоолойгоо хоржигнуулан дуутай гэгч нь хэхэрнэ. Үнэр танар гэж ойртохын арга алга. Энэ амьдрал түүнд хэзээ ямагт түмпэн бэлэн байлгаж, түүндээ нөхрөө хэрхэн яаж бөөлжүүлэхийг хүртэл сургажээ. Мэдээж тэр цэвэрлэж чадна. Магадгүй маргааш нь бантан багсрахыг хүртэл сургаа биз.

“Даанч яав даа. Энэ миний хайрлан дурлаж, хамаг байдгаа зориулж байсан тэр залуу мөн гэж үү. Ийм балиар амьтан намайг эвийлэн тэвэрсэн гэхэд . . . За, за юу ч гэхэв дээ”
Бүсгүй өрөөнөөс бушуухан гарлаа. Гарахаас ч өөр яахав. Хэсэг байзнаад буцаж орон бөөлжсийг цэвэрлэж эхлэв.
“Ерөөсөө л явъя. Би амьдрах гэж, жаргах гэж, хайрлах гэж, дурлах гэж энэ орчлонд инээд байдгийг мэдрэх гэж чамтай амьдарсан. Түүнээс биш шаналах гэж, уйлах гэж, шөнийн хугаст бөөлжис арилгах гэж, өөрийгөө мартах гэж чамтай ханилаагүй. Хурдхан шиг энэ балиар юмыг арчсан болчихоод сэрэхээс чинь өмнө арилах минь”
Тэр шал арчсан алчуурыг мушгихад хурууных нь завсраар шүлтэнд дутуу идэгдсэн мэт тосорхог бөөлжис бие арзагнуулан шүүрнэ. Бүсгүй яаравчилна. Хурдхан шиг цэвэрлэсэн болчихоод өөрийнхөө болон хоёр хүүхдийнхээ хэдэн хувцсыг бөндийлгөсөөр байтал нэг л мэдэхнээ үүр манхайтал цайлаа. Үүнийг сая анзаарсан бүсгүйн эрч өөрийн эрхгүй саарч жаахан суув. Бага хүү нь одоо цэцэрлэгтээ явах ёстой. Хүү нь цэцэрлэгтээ дуртай. Тэндээ олон найзтай. Өдөржингөө инээж хөхөрдөг. Тийм ээ, хүүгээ цэцэрлэгт өгсөн нь дээр. Яагаад гэвэл хүү минь тэндээ аз жаргалтай. Хүүгийн минь жаргалаас өөр надад юу хэрэгтэй билээ.
“За яахав. Хүүгээ цэцэрлэгт хүргэчихээд явъя. Одоо хүүдээ кашийг нь чанахгүй бол болохгүй. Хүү маань дуртай шүү дээ. Хоёр хацраа халтартуулаад л иддэг юм. Муухай амьтан шүү миний хүү”

Бүсгүй ус буцалгаж, каш чаначихаад, хүүгээ босголоо. Нойроо харамлах хүү нь эхээсээ салахгүй зууралдана. Арайхийж нүүрийг нь угаатал нойр нь сэргэлээ. Ангийнхаа хүүхдийн тухай, кашны тухай, зүүдний тухай, модны тухай, ээжийгээ өөртөө хайртай хэвээрээ байгаа тухай хүү нь цайгаа ууж байх даа, хувцсаа өмсөж байхдаа, ээжтэйгээ цэцэрлэгтээ явж байхдаа, ангийнхаа хэн нэгэнтэй уулзатлаа тасралтгүй ярилаа. Харин яг ангидаа орохоосоо өмнө хүү нь
– Аав ирсэн үү? гэж бүр өөдөөс нь тогтож харж байгаад яг том хүн шиг асуулаа.
– Ирсээн хүү минь. Аав нь ирсэн. Хүү нь нэг хөөрхөн инээчихээд гүйгээд орчихов. Хүүгээ өгчихөөд бүсгүй сая нөгөө гомдлоо саналаа.
“Одоо ороод л явна. Би ингэж үйлээ үзэн үзэн байж чадахгүй . . .”
Нэг л бишээ. Түрүүчийнх шиг болохгүй л байна даа. Тийм хүчтэй гомдохгүй байгаа юм болов уу.
“Тэгсэн ч гэсэн явна даа. Хувцсаа боогоод тавьчихсан юм чинь. Муу ногоон толгой одоо ороход унтаж л байх биз”
Хаалга онгойлгох чимээнээр том хүү нь босож ирэв.
– Миний хүү унтахгүй яагаа вэ? Жаахан эрт байгаа юм биш үү?
– Ээж! Би танд хэлээ биз дээ. Өнөөдөр манай анги хичээл орохоос өмнө музей үзнэ гэж. Та харин өмд индүүдэж өгөөрэй.
– Өө! тийм л дээ. Ээж нь одоохон индүүдээд өгье. Явахаасаа өмнө миний хүү юу идэх юм? ээж нь өндөг талх шараад өгөх үү?
– Аанхаан, дуртай шүү.

“Өмд нь хаа байгаа билээ. Өө!тийм түрүүн боочихсон. Задлахаас”
Хүү нь шарсан талхыг амтархан иднэ. Тэгэхдээ мөн л ангийнхаа тухай, найзынхаа тухай, багшийнхаа тухай, хэн нэг охины тухай, хэзээ ч юм бэ өөрийг нь хараад инээсэн тухай зай завсаргүй ярина. Ярьж байгаагаасаа бага зэрэг ичмэглэх хүүгээ ээж нь өхөөрдөн өхөөрдөн харна.
“Миний хүү ядаж байхад аавыгаа яасан ч их дуурайсан юм дээ”
Тэр уртаа гэгч нь санаа алдана. Хүү нь нэг өндөгөө идсэнгүй.
– Миний хүү гүйцээгээд идчихгүй яагаав дээ
– Аавд өгчихөөрэй гээд бослоо.
– Үгүй чи аавыгаа ирснийг яаж мэдээв?
– Шөнө би сонссон юмаа гээд гараад явчихав. Бүсгүйн тархин дундуур татах шиг болов.
“Би яаж явах юм бэ? Хоёр хүүгээ яаж өнчрүүлэх юм бэ? Хүүхдүүд маань аавдаа ямар их хайртай юм бэ дээ. Аргагүй дээ аав нь юм чинь. Даанч энэ нэг юм нь ойлгохгүй л дээ. Одоо ингэсгээд сэрнэ. Орчлонд хамгийн адгийн шаар гэдгээ ухаарна. Уучлалт гуйна. Дахиж уухгүй гэдгээ дахин, дахин амлана. Бөөлжиснийхөө түмпэнг өөрөө цэвэрлэнэ. Бөнжигнөж, миний энд тэнд гарч гүйнэ. Яаж ийж байгаад надаас урин дулаан үг горилно. Би чамайг мэдэхийн дээдээр мэдэж байнаа. Энэ бүгдийг бид тоть шиг давтсаар олон жил өнгөрч дээ”

Чив чимээгүй өрөөнд бүсгүй хэсэг суулаа. Түүнд шөнийн гомдол ч алга, нулимс ч алга. Тэр зүгээр л гөлийж орхиж. Тэгээд гэнэтхэн босоод хүүхдүүдийнхээ орыг хураав. Тэвэрч унтдаг бамбарууш нь газар уначихаж. Яагаад ч юм авч хэсэг үнэрлэснээ орон дээр нь буцааж тавилаа. Тэд эзнээ хүлээж дуулгавартай үлдэв. Түүнийг харж зогссон бүсгүй
– Тиймээ! миний хүүхдүүд орой, өнөөдөр тохиолдсон болгоноо нэгд нэгэнгүй шулганалдсаар гэртээ ирнэ. Эжийдээ ирнэ. Бас “аавдаа” ирнэ. Энэ амьдралд тэдний минь буруу гэж юу байхав гэж амандаа шивнээд нэг их урт санаа алдаж
– Би юу? гэж өөрийнхөө бодлоос өөрийгөө асуугаад
“Би яахав дээ . . . Хүн өөрийнхөө хувь заяаг өөрөө л сонгох юм даа. Би өөрөө сайн сайхан явах гэлээ гэж хоёр хүүгийнхээ хувь заяаг эргүүлээд яахав дээ”
Түүний нойргүй хоносон ядранг нүднээс нь гомдлын ч биш, цөхрөлийнх ч биш, баярынх бол бүр ч биш тийм нэг сул нулимс гарч хацрыг нь даган урслаа.
Одоо түүнийг хөндлөнгөөс нь харвал “Аав ээжийн энхрийхэн, охин үр шүү дээ, уг нь” гэж бодогдохоор байлаа.

Т.Бум-Эрдэнэ

Хамгийн аюултай гоо сайхны мэс заслууд

$
0
0

BabyBotoxBlog-825x510

Гоо үзэсгэлэн, сайхан болохыг хүссэн хүмүүс мэс заслын арга хэмжээ, түүний таагүй үр дагавартай тулгардаг. Гадаад согогийг засаж хийсэн хуванцар нь эрүүл мэндэд хүндрэл учруулж болзошгүй.

Шинжээчдийн үзэж байгаагаар хуванцар тавьдаг мэс заслын хамгийн аюултай хэлбэр нь глютопластик аж. Жишээ нь мэс засал хийлгэсний дараа өгзөг нь силикон суулгац, эсвэл өөрийн өөх тосыг ашиглан томорч эсвэл өөрчлөгддөг байна.

“Кардашианы гэр бүл” телевизийн реалити шоу дэлгэцэнд гарснаас хойш “Бразил өгзөг”-ний эрэлт асар ихээр гарах болжээ. Дэлхий даяар охид шүтээнээ дуурайж, мэс засалч дээр очиж мэс заслын хутгаар асуудлыг шийдэх болж. Оросын “Дом-2” шоуны охид ч энэ жишээр өгзгөө томруулсан гэнэ.

Тэгвэл хамгийн аюултай пластик мэс заслын хоёрт абдоминопластикa буюу гэдэс хэвлийн мэс засал орж байгаа аж. Мэс заслын дараа сорвиуд нь хүний ​​биед үлддэг бөгөөд энэ нь хэзээ ч арилдаггүй бөгөөд коллойд сорви ч үүсгэж болох гэнэ. Мөн цус бүлэгнүүлж, халдвар үүсгэх магадлалтай.

Үзэсгэлэнт гоо сайхан болох гэх нь ч аюултай. Нүүр царайгаа тэгш хэмтэй болгох нь сөрөг үр дагавартайгаас гадна нүдний дээд зовхины мэс засал гэхэд эмгэг болон хавагналт үүсдэг байна. Ихэнх өвчтөнүүд үр нөлөөг нь хардаггүй аж.

Москва хотод гоо сайхны тарианаас болж хүн нас барсан тохиолдол гарчээ. 39 настай Айжан Жаканова анафилаксийн шоконд орж нас барсан байна.

М.Баяр

Gereg.mn

Viewing all 2285 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>