Эх сурвалж http://www.info.mn
Кофе амттанд дурлуулдаг уу
Хүүтэй хүн бүр уншаарай
Эх сурвалж http://www.info.mn
ДУРЛАЛЫН ЗУРХАЙ
Хонины орд
/III.21-IV.20/
Дурлал түүний хувьд чухал мэт боловч үнэн хэрэгтээ өөр бусад сонирхол нь илүү давамгайлна. Эр хүнгүйгээр удаан хугацаагаар байж чадна. Өөрийгөө эр хүнээс дутахгүй гэж боддог учраас хайр дурлалд ч амьдралд ч тэргүүлэх хүсэлтэй байдал нь эрчүүдийг эмзэглүүлдэг.
Бүх ордуудын эмэгтэйчүүд дотроос ганцхан Хонь эмэгтэй эр хүнд гэр бүл болох санал тавьж чадна. Тэрээр эр нөхрөө өөрөө сонгохыг хүснэ. Хэрэв хүслээр нь болохгүй бол хойноос нь хөөцөлдсөөр өөрийн болгож санаа амарна. Хонь-эмэгтэй маш хүчирхэг эмэгтэй. Гаднаа эелдэг даруу мэт боловч цаанаа эршүүд зантай. Тэр магтаалд тун дуртай.Хайр сэтгэлтэй үедээ танд үнэнч байх болно. Та хойноос нь гүйгээд байвал дургүйцэж, холдвол сонирхол нь буурна. Эр хүнийг атгандаа байлгах дуртай. Түүгээр ч үл барам орондоо хүртэл зааж сургана.
Түүнд эрэмгий хүчтэй эр хүн хэрэгтэй.Сексээс тэр болгон таашаал авдаггүй боловч харин хайрт хүндээ бүрэн таашаал өгч чадна. Хайр дурлалаас болж түүнд ихээхэн проблем үүсдэг ба зарим нь бүр эмгэнэлтэйгээр төгсдөг. Хонь эмэгтэй нь ертөнцийг тэр аяаар нь түүнд бэлэглэх эр хүн хайж явдаг. Гэтэл ийм эр хүн ховор учир хонь ихэвчлэн ганцаар амьдардаг. Тэр эр хүнээс их зүйл шаарддаг боловч буцаагаад 2 нугалж хариулдаг. Хонь танд бэлэг сэлт өгч мөнгө зээлүүлж өвчтэй үед чинь асарч сувилж ажилд чинь туслах болно.
Эргээд таньд яг ийм шаардлага тавина. Та түүнийг зовоход зовж жаргахад жаргах ёстой. Мөнгө эд хөрөнгөнд шуналгүй. Хайр дурлалд хардамтгай. Хэрэв түүний сэтгэлийг шархлуулбал гал нь мөс болон хувирч хэзээ ч хайлахгүй. Энэ тухай мартаж болохгүй.Хонь-эмэгтэй хайртай хүнийхээ дутагдалыг харахгүйг хичээдэг ба байнга өргөмжилж байдаг тул хайртыг нь муулж болохгүй.
Хонь нь эрчүүдийн хүрээнд байх дуртай. Хонь нэгэн зэрэг 2 эрд дурлах нь ховор. Тэр хэт үнэнч. Аальгүй зангүй учир дурлалдаа шулуун шударга хандана. Түүний сэтгэлд нэг тийм хүчтэй бөгөөд ариун юм байдаг. Дурлалд эр эм хоёр эрх тэгш байх ёстой гэж үздэг.Хонь бол ажил хэрэгч эмэгтэй бөгөөд албан тушаал эрх мэдлийг амархан олж авч чадна. Бараг бүгд боловролтой байдаг. Таний төлөө ажлаа хэзээч хаяхгүй. Түүнээс ямар нэгэн зүйл нууцлах хэцүү.Хонины үзэл бодол өөдрөг сэтгэлийг, амьдралын нугачаа нухчин дарах хүнд үед түүнийг хайрлан хамгаалаарай. Танийг ийм байдалд орвол хонь алдар нэрээ гавъяа зүтгэлээ орхиод хайртынхаа төлөө явах болно.Хэрэв та Хонины ордонд төрсөн эмэгтэйтэй гэрлэх гэж байгаа бол түүнийг зөвхөн гэрийн ажил хийгээд сууна гэж бүү сана, хэдийгээр сайн эзэгтэй боловч тэр гэрийн ажилд дургүй.Хонь танийг хэзээч залхаахгүй.
Тэр өвчин зовлон тоочиж ядарсан зүдэрсэнээ гайхахгүй. Харинч эсрэгээр таны сэтгэлийг хөвсөлзүүлнэ.Хонь эмэгтэй түр зуурын санхүүгийн бэрхшээлийг даван туулах чадвартай. Өөрөөсөө бага мөнгө олдог эр хүнийг хаяж явахгүй ч хэзээч хүндэтгэхгүй Тэрээр нилээд өөнтөгч, нас сүүдрийг нь асуухад дургүй. Сайн эх бөгөөд хүүхдүүддээ хэрэгтэй бүх зүйлийг өгч чадна.Хэрэв та ажил ихтэй тул оройтож харина гэж утасдвал хонь танийг үнэн хэрэгтээ хаана байгааг шалгаад мэдчих чадвартай. Хэрүүл хийсэн ч хурдан биээ барьж чаддаг, өш хонзон санадаггүй, өөрийнхөө үсийг ч зулгаадаггүй.Хонь эмэгтэй ухаалаг бөгөөд царайлаг, тэднийг Рубенсийн Тицианы алдарт уран зургаас харж болно. Тэд нар сүүлийн үеийн загвараар хувцасладаг.
Түүний байнга инээмсэглэж байдаг царай нь баг бөгөөд бамбай нь юм. Хэрэв та Хонь эмэгтэйг номхотгож чадвал үнэнч бөгөөд цоглог, ухаалаг бөгөөд энэрэнгүй, сэтгэлийн тэнхээтэй бөгөөд эрч хүчтэй эмэгтэйг өөрийн болгож чадна.Хонь таны алдагдсан мөрөөдлийг чинь эргүүлэн авчирна.
Гэр бүл болвол төгс бүрэн таарах орд: хумх, арслан нум
Таарамжтай: жинлүүр, охин, үхэр
Огт таарахгүй: мэлхий, матар, загас, хилэнц
Одод хонины ордны бүсгүйчүүдэд цог жавхаа, амжилтыг харамгүй хайрлажээ. Тиймээс ч энэ ордныхон амбийцтай, идэвхтэй, тэргүүлэгч, хамт олныхоо лидер нь байдаг бөгөөд тавьсан зорилгодоо ядах юмгүй хүрдэг. Тэрээр өөрийнхөө төлөө болоод бусдынхаа өмнө шийдвэрийг амархан гаргадаг. Эргэж буцаж цаг алддаггүй. Хэн нэгний ивээлд найдалгүй өөрөө өөрийнхөө ажилд бүрэн хариуцлагаа хүлээдэг. Бас тэр их бие даасан чанартай. Бүтээлч, хаана ч байсан түүний ул мөр амжилтаар нь илэрч байдаг. Тиймээс ч энэ ордны бүсгүйчүүд ихэнхдээ менежер, улстөрч, уран илтгэгч, сэтгүүлч, бизнесмэн, салбарынхаа лидер нь байдаг.
Үхрийн орд
/IV.21-V.21/
Үхэр эмэгтэй бол эр хүний эрж явдаг зан чанар бүгд шингэсэн эрхэм дээд эмэгтэй юм. Тэд сэтгэлийн гүн мэдрэмжтэй, гуалиг биетэй, үзэсгэлэнтэй бөгөөд гялалзсан эрчүүдээр хүрээлүүлж байдаг.Тэдэнд сайхан хувцас, сайн вино, цэцэг жимс г.м. тансаг зүйлс таалагддаг.
Эдийн засгийн хувьд эрчүүдэд халгаатай ч Үхэр-эмэгтэй ойртохыг үргэлж хүснэ.Тэр гайхамшигтай хамтрагч. Амьдралын амт шимтийг бэлэглэгч. Түүнтэй хамт байхад аз жаргалтай. Эр хүн түүнд өөрийн эрхгүй татагддаг. Сексийн амьдралд нээлттэй, эр хүн тус бүрээс асар их таашаал авч чадна.
Эрчүүдийг байнга сольдог учир хувийн амьдрал нь замбараагүй.Үхэр эмэгтэй сэтгэл хөдлөлөө барьж чаддаг боловч хэрэв уурлавал хэнийг ч айлгаж чадна. Тэрээр сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Гайгүй ухаалаг. Олон сайн чанаруудтайн нэг жишээ бол хүмүүсийг байгаагаар нь хүлээж авах билээ. Үхэр ямарч хүнтэй эв зүйгээ олж чаддаг. Хэрэв хэн нэгэн түүнд таалагдахгүй бол шууд л зугтаачихдаг.Дайснуудаа огт үл тооно, найзууддаа насаараа үнэнч. Учиргүй хартай биш боловч хэмжээ хэтэрвэл эвгүй юм болно. Тэд үл гүйцэлдэх зүйлийн тухай огт боддоггүй эрүүл ухаанаар тунгаахыг хичээнэ. Хэдийгээр тэр оюун ухаанч ордод хамаардаггүй боловч тархи нь зөв ажилладаг.Гал тогооны ажилд түүнийг хэн ч гүйцэхгүй.
Спорт хувцас өмсөх дуртай. Үхэр эмэгтэй – хүчирхэг эмэгтэй. Хүмүүст аятайхан сэтгэгдэл үлдээж чаддаг. Их юм шаарддаггүй. Гэвч түүнд байнга хайраа илчлэх хэрэгтэй. Хүмүүсийн хажууд түүнтэй шөргөөцөлдөхөд маш дургүй.Тэдний ихэнхи нь эр хүнийг яаж тогтоохыг мэднэ. Харин нөхөрт гарч чадаагүй бол хөгшин шулам болон хувирна.Үхэр эмэгтэй сайн ээж. Дуулгаваргүй, залхуу, нямбай бус зан түүний уурыг бардаг. Гэвч ихээхэн халамжтай.Мөнгөнд, тансаг хэрэглээнд дуртай. Эр нөхрөө маш хянамгай сонгодог. Нөхрөө зорилгодоо хүрэх хүртэл нь албаддаг. Ялагдалаа хүлээн зөвшөөрдөггүй. Бүх зүйлд эрэмбэтэй. Тэд эрүүл саруул ухаан, барьсанаа тавьдаггүй зангаараа онцлог.Үхэр гэр ороноо тав тухтай тохилог байлгах, нөхрөө гоёж гангалах дуртай. Сул тал нь их зөрүүд, эд материалын шуналтай.Хэзээ ч үглэдэггүй, эр нөхөртөө өмөг түшиг болж чаддаг. Залхуурч суудаггүй, өвчин эмгэг тусвал гайхмаар тэвчээртэй, сэтгэл санааны стрессийг даван туулах чадвартай.Үхэр эмэгтэй маш зочиломтгой зантай.
Гэр бүр болвол төгс таарах: охин, мэлхий, загас, матар
Таарах: хамтатгах
Огт таарамжгүй: хонь, арслан, хумх, хилэнц
Үхрийн ордны бүсгүйчүүд маш зоримог. Тэрээр юу хүсч байгаагаа, юунд хүрэхээр тэмүүлж буйгаа маш сайн мэддэг бөгөөд хэрхэн хүрэх арга замаа ч мэдэж байдаг. Түүний тууштай, найдвартай, ажилдаа хичээнгүй, бие даасан байдал нь байгууллагад нь түүний гэх хүрээллийг үүсгэдэг. Үүгээрээ ч тэрээр даргынхаа баруун гар, байгууллагынхаа гол нүүр царай нь болж байдаг. Хариуцлагатай үхрүүд хариуцсан салбартаа хэрэгтэй шийдвэрийг нь хэрэгтэй цагт нь гаргаж чаддаг. Ийм ч учраас энэ ордны бүсгүйчүүдийн дундаас тэргүүний малчин, фермер, инженер, жүжигчин, хөгжимчин, эмч зэрэг хариуцлага өндөртэй мэргэжилтнүүд төрөн гарах нь элбэг. Хэдийгээр тэдний сонгосон ажил нь тэдний зорилго нь биш байсан ч тэд хариуцлагаа ямагт ухамсарладаг учраас тэргүүлэгчид нь байдаг.
Ихрийн орд
/V.22-VI.21/
Ийм нөхцөлд та биеээ барьж чадвал Ихэр танд талархаж ямарч тооцоогүй мөнгөө цацдаг.Хэрэв хаа нэгэн газарлуу аялалаар явъя гэвэл юуч асуухгүйгээр бэлдэж эхлэнэ.Ихэр сэтгэл зөөлөнтэй, баяр баясгалантай, байнга инээмсэглэж явдаг ээж. Гэвч хүүхэд нь түүний эрх чөлөөг хязгаарлахад дургүй бөгөөд тэдэнтэй үргэлж хамт байхыг хичээдэггүй. Ихэр өөрөө ямар нэгэн хэмжээгээр хүүхдэрхүү зантай учир тэдэнтэй найзалж санаа бодлыг нь сонсож, итгэлийг нь олж чадна.Тэрээр гайхалтай найзархаг, хөгжөөн наргиантай эзэгтэй учир та ямарч зочинг гэртээ урихдаа санаа зовохгүй байж болно. Ихэр Эмэгтэй үзэсгэлэн яармаг, театрт очихдоо хурц өнгө эрээн хээтэй хувцасанд дуртай. Хувцас хунар, гэрийн тавилга сонгохдоо маруухан.Ихрийн Эмэгтэй хүсэл мөрөөдөл таныг зүгээр суулгахгүй байнга урагш чангаах учир та түүнээс хоцрохгүй гэхдээ хамаагүй гүйлгэхгүй барьж чадах /өөрт нь мэдэгдэхгүй/ хэрэгтэй билээ.
Гэр бүл болвол төгс бүрэн таарах: жинлүүр, арслан, хамтатгах, хумх
Таарамжтай: үхэр
Огт таарахгүй: охин, загас, нум
Ихрүүдийн бахархмаар хариуцлагатай байдал нь амжилтынх нь үндэс юм. Гэвч тэд зөвхөн өөрийнхөө сонгож авсан маш тодорхой салбарт л энэхүү давуу талаа нээн харуулдаг. Энэхүү тогтсон хэв загвар нь тэдний ихэр гэдэг утгатай холбоотой учраас тэр. Тиймээс тэд байнга хоёрдмол сэтгэж, гэнэт өөрчлөгддөг зантай нь зарим зүйл авцалддаггүй. Нэг газраа удаан тогтдоггүй, нэгээс нөгөөд байнга шилжиж байдаг зантай. Заримдаа уйтгартай нэгэн хэвийн байдалд орчихдог тэдний сул тал бол няцашгүй зоригоор дутагддаг үе нь юм. Тэрээр гэнэтхэн л хэний ч санаанд ороогүй байхад од шүүрч чадна. Гэвч заримдаа эсрэгээрээ. Тэдний нэгэн хэвийн зан төлөвийн илэрхийлэл бол нэгэнт орсон ажлаасаа тийм ч хурдан хөндийрдөггүй явдал. Гэвч тэд шинэ зүйлийг туршиж, өөрийн хоёрдмол байдлаасаа ангижирч чадвал шилдэг илтгэгч, улстөрч, бизнесмэн, худалдаачин, сэтгүүлч ч болох боломжтой. Энэ тохиолдолд тэдэнд оддоос илгээсэн хамгийн хүчирхэг чанарууд нь илэрч жинхэнэ төгс амжилтын эзэд болно.
/VI.22-VII.22/

Та түүний хайрыг эзэмдсэн бол дараа нь тэр танаас явахгүй. Ийм дасамтгай байдалд дуртай эрчүүд байдаг. Мэлхий Эмэгтэйн зүрхийг шархдуулах нь харгис хэрэг болно учир нь тэр чин сэтгэлээсээ уян зөөлөн хайрлаж, халамжилж, дуулгавартай байдаг. Хэрвээ та зүгээр л сээтэгнэвэл дараа нь түүнээс харьцаагаа таслахад бэрх болно учир нь тэр битүү утга ёгт санааг ойлгодоггүй хүн. Хэрэв тэр ямар нэгэн юмыг эзэмшэж байгаа л бол энэ нь түүний үүрдийн өмч мөн. Ж: Та хамгийн гүн сэтгэлээ хамгийн ойр дотныхоо хүмүүст зориулдаг. Та түүнийг бусад эмэгтэйчүүдтэй харьцуулангуут буцаад түүн лүүгээ гүйгээд очих болно.Мэлхий-эмэгтэй уйланхай тул түүнийг байнга тайвшруулах хэрэгтэй болдог бөгөөд яг юунаас болж гомдоод байгаа нь мэдэгддэггүй. Тэр өчүүхэн сануулганд хүртэл гомдоно.Тэр хэрэгтэй хэрэггүй новш цуглуулах зуршилтай бөгөөд энэ нь түүний эд баялаг юм. Тэрээр бүх зүйлд өмчлөгч байхыг хүсдэг.Хэрэв түүнд бэрхшээл тулгарбал чимээгүй байж бүх юм хэвэндээ ортол хүлээнэ. Тэсвэр тэвчээр бол Мэлхийн гол чанар юм.Та түүнтэй хүүхдээ эрхлүүлж буй мэт харьцаарай. Энэ бол түүний мөрөөдөл. Бас түүнгүйгээр амьдарч чадахгүй гэдэгт итгэх дуртай. Хайрлаж хамгаалах хүнгүй жаахан хүүхэд шиг дүртэй боловч үнэн хэрэгтээ юуг ч ганцаар давж чадна. Өөрийнхөө төлөө зориулаагүй эр зоригийг таны төлөө ойр дотны хүмүүсийнхээ төлөө тэр гаргаж чадна. Хүнд хэцүү цаг мөчид тэр таниас урвахгүй.Мэлхий-эмэгтэйн үндсэн зан чанар нь хөдлөшгүй өмчирхөг үзэл юм. Тэрээр таныг зөвхөн өөрийнх байх ёстой гэдэгт итгэдэг хичнээн хол явсан ч заавал эргэж ирнэ гэж хүлээдэг.
Гэр бүл болвол төгс сайн таарах: жинлүүр арслан, хамтатгах, хумх
Таарамжтай: үхэр
Огт таарахгүй: охин, загас, нум
Мэлхийн ордныхныг байгаадаа сэтгэл ханадаг, илүүг нэхдэггүй хүмүүс гэж андуурах хэрэггүй. Тэд зорилго тавиад түүндээ хүрэхээр шийдсэн бол хашир, хүлээцтэй, анхааралтай алхам алхмаар урагшилсаар үр жимсийг түүчихдэг шаггүй өрсөлдөгчид. Түүнийг хүчирхэг өрсөлдөгчидтэй нь харьцуулбал амжилтынх нь зам яльгүй цөөхөн алдаатай байх нь ч бий. Ингэлээ гээд энэ нь түүнд харин ч давуу талуудыг олгож, өөр хэн ч оргилд хүрч чадахааргүй амжилтын эзэн болох гарцыг нь нээж өгдөг. Мэлхийн ордны бүсгүй өөрийгөө ямар ч салбарт нээн илрүүлж чадна. Ялангуяа, худалдаа, хоол үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө зуучлал, банкны салбарын бизнест ч тэрээр одтой нэгэн.
/VII.23-VIII.23/

Түүний секст тоомжиргүй ханддагаас болж гэр бүлийн дотор проблем үүсдэг. Эр нөхөр нь хэдийгээр түүнд хайртай боловч сексийн хэрэгцээгээ хангахын тулд өөр эмэгтэйг хайхад хүрдэг. Үүний бурууг нөхөртөө биш өөртөө өгөхөөс аргагүй. Арслан-эмэгтэй бүгд маш хартай байдаг тул энэ байдал түүнд хүнд тусдаг.Гэр бүлээ хамгаалах үе ирэхэд тэр жинхэнэ Арслан зангаа гаргана.Тэр гайхамшигтай эхнэр, ээж билээ. Гэр бүл нь аз жаргалтай байхын гол шалтгаан нь өөртэйгөө ижил зан байдалтай хүнтэй амьдрах нь зүйтэй юм.Энэ эмэгтэйг эргүүлэх анхны алхам чинь сайхан бэлэг, магтаалын үгс байх ёстой. Тэрээр дурлалт хүндээ маш их шаардангуй ханддаг бөгөөд бараг буулт хийдэггүй. Түүнтэй зохимжгүй харьцахыг үл тэвчинэ. Дурлал түүний хувьд – цэвэр тархины үйл ажилгаатай холбоотой ба сэтгэл зүрх бараг хамаардаггүй гэж хэлж болно. Дурлалаас болж шаналах, нулимс унагах болбол энэ хүн нь та байх болно доо .Хамгийн ядуу Арслан ч гэрээ тохилог байлгах өөртөө гоёл авах мөнгийг олж чадна. Ядуу зүдүү байдал түүнийг сэтгэлийн дарамтанд оруулдаг. Тэр оюуны чадвартай, хурц ухаантай бөгөөд магтаалд дуртай. Түүнийг 4 хананы дунд хорьж болохгүй. Тэрээр хоригдох ч үгүй.Арслан-эмэгтэй эр нөхрөөсөө анхаарал халамж байнга шаарддаг бөгөөд 2-р дүрд тоглохыг хүсдэггүй. Ихэнх тохиолдолд хувиа боддог. Эр нөхрөө жолоодох хүслээ хазаарлан барих хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй. Гэхдээ тэд эр нөхөртөө үнэнч.Тэд гадаад үзэмжиндээ байнга анхаарал тавьдаг. Аливаа юманд маш хариуцлагатай. Арслан-эмэгтэй өгөөмөр, сэтгэлийн тэнхээтэй, худал хуурмаг юмыг үзэн яддаг. Төгс сайн гэрийн эзэгтэй. Хүүхдээ хайраар хэзээч дутаадаггүй ба тэдний сул талыг анзаардаггүй.Арслан-эмэгтэй танд үнэнч гэргий байж чадна. Гэхдээ зөвхөн та түүнд үнэнч байсан тохиолдолд шүү дээ.
Гэр бүл болвол төгс таарах: жинлүүр, хамтатгах, нум
Таарамжтай: матар, хилэнц, охин
Огт таарахгүй: үхэр, хумх
Арслан бол төрөхөөсөө л хаанчлахаар заяагдсан нэгэн. Түүний эрхэлдэг албан тушаал нь хязгаарлагдмал байлаа ч тэрээр өөрийгөө бусдаар хэрхэн хүрээлүүлэх, хэрхэн хариуцлагатай шийдвэр гаргах талаараа нэгд нэгэнгүй мэдэж байдаг. Тэрээр төрөхөөсөө л маш туршлагатай байдаг нь гайхмаар. Арслангийн ордны бүсгүй хэзээ ч мөрөөдлийн хийсвэр төсөл боловсруулж түүндээ цагаа үрэхгүй. Тэрээр зөвхөн ашигтай, боломжтой, бодитой зүйлд л өөрийгөө дайчилдаг. Энэ чанарууд нь арслангийн ордныхныг хамгийн хүчирхэг ажилтан, албан хаагч болгоод зогсохгүй тэргүүн эгнээний удирдагчийн албан тушаалд хөтөлдөг. Тэрээр зөвхөн ажлаа хийгээд зогсохгүй тойрон хүрээлэгчдэдээ ч туршлага, амжилтын замналаасаа хуваалцахаас цааргалдаггүй. Ийм л учраас энэ ордны бүсгүйчүүдийн дундаас нэртэй улстөрч, эмч, багш, жүжигчин, найруулагч, хуульч, өмгөөлөгч, зохиолч төрөн гардаг билээ.
/VIII.24-IX22/

Нөхрөө бараг шүүмжлэхгүй, өмөөрөх маягтай.Охин – эмэгтэйчүүд өөрийнхөө эрх чөлөө болон сэтгэл татсан байдлаа их хайрлаж, үнэлдэг тул хүүхэдтэй болохыг нэг их хүсдэггүй. Жирэмслэлт түүний гоо үзэмжийг үгүй хийнэ гэж боддог. Тэр гадаад төрхөндөө үргэлж санаа тавьдаггүй, классик загвараар хувцаслахыг эрхэмлэдэг. Костюм нь ямар ч илүү зүйлгүйгээр энгийн, биед яг таарсан байх ёстой гэж үздэг. Ихэвчлэн хуучинсаг үзэлтэй. Илүү гоёмсог, өвөрмөц харагдахад нь түүнд эрх чөлөө, уран сэтгэмж, зориг дутагддаг. Шинэ хувцас худалдан авах нь ховор. Хувцасаа хуучиртал нь өмсөхийг илүү эрхэмлэдэг. Саарал, уйтгартай харагдах нь элбэг.
Төгс бүрэн таарах: арслан
Таарамжтай: охин, загас, хумх
Огт таарамжгүй: үхэр, хилэнц, жинлүүр, хонь
Шургуу хичээнгүй охины ордныхон ажил олгогчийнхоо хувьд хамгийн чухал ажилтан нь байдаг. Тэрээр зөвхөн сайн ажилтан байгаад зогсохгүй шударга, эрүүл саруулаар дүгнэж цэгнэх чадвартай гоц нэгэн. Хэрэв та төгс санаагаа хэрэгжүүлж хамгийн чухал үр дүнг хүлээж байгаа бол танд охины ордныхноос илүү гарах мэргэжилтэн олдохгүй. Гэвч энэ ордныхон зөвхөн албан тушаал харж шургуу зүтгэдэггүй. Учир нь тэдний төрөхөөс л энэ чанар нь цусанд нь шингээстэй байдаг. Энэ чанарынхаа ачаар охины ордны бүсгүйчүүдтйн дундаас ажил мэргэжлээрээ манлайлсан нягтлан бодогч, хэвлэл мэдээллийн ажилтан, үйлчилгээний ажилтан, шинжлэх ухаан, анагаахын салбарын тэргүүлэгчид, менежерүүд, банкирууд төрөн гардаг юм.

Таарамжтай: үхэр, матар, мэлхий
Огт таарамжгүй: загас, хонь
Нягт нямбай жинлүүрийнхэн ажлын байрандаа алдаа гаргах нь юу л бол. Ийм ч учраас тэд хүчирхэг хамт олноор өөрийгөө хүрээлүүлж чаддаг нэгэн. Тэдний нягт нямбай байдал нь бизнес дэх оролцоогоо тэнцвэртэй, жигд үргэлжлүүлэхэд нь завшаан болдог байна. Тэд маш идэвхтэй, тэдний ажил хэзээ ч замбараагүй байдаггүй. Жинлүүрийн ордны бүсгүйчүүд энэ чанараараа сайн дипломатч, хэвлэл мэдээллийн ажилтан, эрүүл мэнд, шударга ёсыг сахин хамгаалагч, сайн улстөрч болдог байна.
/X.23-XII.21/

Таарамжтай: жинлүүр
Огт таарамжгүй: хумх, хонь, арслан, нум
Хилэнцийн ордныхон бол ялахаар төрсөн хүмүүс. Тэдний зорилго нь итгэл дээр тодорч, хариуцлагатай, тууштай байдлаараа бүхнийг ялан дийлдэг. Тэдний хүрсэн оргил бүхэн нь тэдний хүсэл байдаг. Хилэнцийн ордны эмэгтэй зорилгодоо шуурхай зүтгэж, замдаа таарсан саад бэрхшээлд бууж өгдөггүй. Түүний хүчирхэг оюун ухаан, зөн билэг, төгс хөгжсөн дасан зохицох чадвар нь ямар ч хаалгыг нээх түлхүүр нь болдог байна. Хилэнцийнхний энэхүү авъяас сонгож авсан ямар ч мэргэжилд нь нүдээ олж байдаг. Тэд жинхэнэ лидер, бүх зүйлд хариуцлагатай нэгэн байж чадна. Хилэнцийн эмэгтэйчүүдийн дундаас гүн ухаантан, сэтгүүлч, сэтгэл судлаач, сэтгэл судлалын эмч, зохиолч, мэс засалч, судлаач, мөрдөгч төрдөг байна.
/XI.22-XII.21/

/XII.22-I.20/

/I.21-II.19/

/II.20-III.20/

Загас эмэгтэй эр хүнийг дарах, дарлахыг бараг хичээдэггүй бөгөөд тэднээс илүү гарахыг огт хүсдэггүй. Харин түүнд зөвхөн хайр энхрийлэл хэрэгтэй. Ийм учраас энэ ордын эмэгтэйчүүд эрт нөхөрт гардаг. Тэрээр эр хүнийг ертөнцийг эргүүлнэ гэж боддог бөгөөд энэхүү итгэл нь эрчүүдэд нөлөөлж тэд өөрсдийгөө хүчирхэг гигант мэт сэтгэдэг.Загас ая тухтай, тайван эмэгтэй юм. Тэр гайхалтай эмэгтэйлэг. Эрчүүд түүн рүү татагддаг. Учир нь тэд таныг хэзээч юунд ч буруутгахгүй. Танийг түлхэж хурдан дээшлэхийг шаардахгүй. Гэвч нөхөрт гарсаны дараа өөрийн шаардлагаа тавих болно. Ихэнхдээ шоолонгуй хорон үгтэй байж чадна.Загас- эмэгтэй ямар ч хэцүү байдлаас хөнгөхөн гарч чаддаг билээ.Энэ эмэгтэй хэр хэмжээндээ таарсан чадалтай бөгөөд харин гадна талдаа сул дорой мэт харагддаг. Загас эмэгтэй ихээхэн бялдууч зантайг мартаж болохгүй. Тэрээр байнга бодлогоширсон байдалтай байдаг.Санхүү эдийн засгийн талаар мэдлэг муутай боловч гэр орноо сайхан авч явдаг ба төлбөр тооцоог цагт нь хийдэг. Сүүлийн үеийн загвар мода түүний санааг нэг их зовоодоггүй бөгөөд хувцасыг шилж сонгохдоо хайнгадуу ханддаг.Тэр эргэн тойрныхонтойгоо үргэлж найрсаг харьцаатай. Түүнд ганцхан дайсан бий. Энэ хүн бол ирээдүйн нөхрөө олох үед Загас эмэгтэйн хаясан эр хүн болой. Тэр маш уян нялуун, хэрэв түүнийг гомдоовол тэр асгартал уйлах бөгөөд гэмгүй эмэгтэйг сүйтгэлээ гэж та өрийгөө зэмлэх болно. Хааяа тэрээр энэ харгис ертөнцөд төрөх ёсгүй гэж бодоод сэтгэл санааны хүнд дарамтанд ордог. Ийм үед та түүнийг дэмжиж, магтаж цэцэг өгөөрөй.Загас эхнэр бүх юманд зөвхөн нөхөртөө найддаг бөгөөд нөхрөө захирч зандардаггүй. Эр нөхөр түүний хувьд амьдралын түшиг тулгуур мөн. Нөхрийн аз жаргал тайван байдал бүхнээс эрхэм. Загас эмэгтэйн хувьд хамгийн хэцүү нь өөрийн айдас эргэлзээг даван туулах явдал. Тэр өөрийгөө бусдад саад болно гэж айдаг гэтэл энэ тухай хэний ч санаанд ороогүй байдаг. Эмзэг халимхай зангаа эрх чөлөөт эмэгтэйн дүртэй багны дор нуухыг оролдоно. Энэ нь бүдүүлэг муухай хүмүүсээс зүрх сэтгэлээ хамгаалах гэсэн сулхан арга юм. Загас-эмэгтэйд бусад бүх ордын эмэгтэйчүүдээс илүү их найдвартай түшиг тулгуур хэрэгтэй.Тэр зүрхээ таньд болон үр хүүхдэдээ өгөхөөс буцахгүй. Хүүхдэд бүх юмыг зөвшөөрдөг бөгөөд ийм байх нь тэдэнд муу нөлөөтэй гэдгийг ойлгодоггүй.Түүний төрсөн өдрийг бүү мартаарай. Загас эмэгтэйн дунд мөн цөөнгүй үрэн таран хийгч нар байдаг. Загас эмэгтэй ямар ч үед 100% эмэгтэй хэвээр үлддэг.
Загасны орд: Энэ ордны эмэгтэй жүжигчин, зураач, зохиолч мэргэжлийг гол төлөв сонгох ба зохиомжийн мөрөөдөл, итгэлийн ертөнцөд амьдардаг. Мөрөөдсөн хүнтэйгээ уулзаж учрах, дурлалын тоглоом тоглох дуртай. Ямар нэгэн гайхамшигтай учралыг тэсгэлгүй хүлээдэг. Энэ ордны эмэгтэй дур тачаалаа хангах шалгуурт цаад хүнийхээ мөс чанарыг үнэлэх үнэлгээг онцгойлон авч үздэг. Нөхөртэй болсны дараа гэр бүлээс гадуур бэлгийн харьцаатай байх нь цөөнгүй.
Төгс бүрэн таарах: үхэр, мэлхий, матар, хилэнц, охин
Таарах: хамтатгах
Огт таарамжгүй: хонь, арслан
Загасны ордныхон маш авъяаслаг боловч хүссэн бүхэндээ хүрээд байж чаддаггүй. Тэдний хувьд амбийц, алдар нэр, мөнгө, хүч чадал хол сонсогддог. Харин тэд зүгээр л ярихыг илүүд үздэг. Ийм болохоор тэд амжилтын замаа олж харах, түүндээ ороход бэрхшээл саад мундахгүй. Хариуд нь тэд гэнэт хаана нэгтэйгээс хэн нэгэн гарч ирээд түүнд хэрэгтэй бүхнийг бий болгож өгнө гэж боддог. Хэрэв зохиолч ч юм уу эсвэл менежер хүн энэ ордод төрөөд авъяас билгээ мөнгөний зүг чиглүүлж чадвал мэдээж загаснууд тун хурдан баяжина. Тиймээс загаснуудын хувьд өөрийн зорилгоо хэрхэн тодорхойлох, урсгалыг хэрхэн сөрж сэлэхэд сурах нь чухал юм. Энэ тохиолдолд тэд хүссэн өндөрлөгтөө хүрэх болно. Эдгээрийг зохицуулж чадсан загаснуудын дундаас зураач, дуучин, хөгжимчин, гоо сайханч, стилист, урлагийн сургуулийн багш нар төрөн гарсан байдаг билээ.
Моно Лизагийн учир битүүлэг инээмсэглэлийн цаана юу нуугддаг вэ?
Мона Лизагийн учир битүүлэг инээмсэглэл нь бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдсантай холбоотой хэмээн америкийн эрдэмтэд үзэж байна гэж “The Times” сэтгүүлийн сурвалжлагч Жек Малверн бичжээ.
“Бригхемийн клиник, эмэгтэйчүүдийн эмнэлэг”-ийн эмч Мандил Мехра Мона Лизагийн завьж муруйж, хүзүү нь хавагнаж, үс нь урт ургасныг заасан байдаг. Түүний арьс шаравтар өнгөтэй байгаа нь каротины агууламж ихэссэний шинж тэмдэг байж болох талтай гэж тэр таамаглажээ.
“Мона Лизагийн учир битүүлэг байдлыг эмнэлгийн жирийн оношоор тайлж болно, энэ нь бамбай булчирхайн өвчин юм” гэж “Mayo Clinic Proceedings” сэтгүүлд бичсэн байдаг.
Урлагийн түүхэнд Лиза Герардини бол дүрслэлийн хамгийн “эмзэг” объект болов уу гэж өгүүлэл бичигч тэмдэглэжээ. “Леонардог судладаг Кеннет Кил , Мона Лизагийн бамбай булчирхай томорсныг үндэс болгохдоо, түүнийг жирэмсэн байсан хэмээн 1959 онд таамагласан юм. Түүний үүдэн шүднүүд байхгүй гэж бас нэг шүдний эмч 1992 онд хэлсэн байдаг. Мона Лизагийн холестерины хэмжээ их байсан учир түүний нүдний эргэн тойронд өөхний давхаргаа үүссэн бололтой гэсэн дүгнэлтийг нэг эрдэмтэн 2010 онд хийсэн юм” гэж энэхүү өгүүлэлд бичсэн байна. Түүнийг саажилттай байсан, энэ нь түүний нүүрний нэг хэсэгт нөлөөлсөн байж болох юм гэж ч тодорхойлсон байдаг
С.Инда
http://foxnews.mn/9284.html
Миний царай муутай эхнэр
ОРДУУД АМЬДРАЛАА ХЭРХЭН СҮЙТГЭДЭГ ВЭ?
Хэдийгээр бид өөр өөрсдийнхөө хувь заяаны эзэд ч аз жаргал тэр бүр санаснаар ирэхгүй үе ч олон. Үүнд төрсөн орд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлдөг байна. Зурхайн ордууд амьдралаа хэрхэн сүйтгэдэг талаарх сонирхолтой зурхайг хүлээн авна уу.
Хонь (03.21-04.19)

Та сөргүү байдлаараа амьдралаа сүйтгэдэг бөгөөд түүндээ хэтэрхий шигдчихдэг. Таны цочмогдуу, түргэн, зөрүүд зан нэлээд их асуудал үүсгэдэг байна. Заримдаа та сөрөг ертөнцөд амьдардаг. Харин хүмүүс түүнийх нь нэг хэсэг болохыг хүсдэггүйг ойлгох хэрэгтэй.
Үхэр (04.20-05.21)

Та амьдралаа төгс сайхан болгохоос нь өмнө нурааж орхидог. Та бүх зүйл хүнийг, амьдралдаа байгаа бүх зүйлийг хяналтандаа авах ёстой гэж үздэг. Таны хувьд хамгийн хэцүү зүйл бол та хүмүүсийг болон үйл явдлыг хяналтандаа байлгаж чадахгүй гэдгээ ойлгох явдал юм. Үүндээ анхаарах хэрэгтэй. Амьдралд урьдаас төлөвлөгдөөгүй зүйл гардаг бөгөөд энэ бүхэн таныг зовоодог.
Ихэр (05.22-06.21)

Та нэгэн хэвийн амьдралаас болж өөрийгөө сүйтгэдэг. Та юу хүсч байгаагаа мэдэхгүй, хайрыг хүлээн зөвшөөрдөг. Бас өөрчлөлтөөс хойш амьдралаа төвхнүүлдэг. Өөрийг тань аз жаргалтай болгохгүй карьер, албан тушаалыг хүлээн зөвшөөрдөг. Үүнээс болоод та бусад хүмүүсийн сэтгэл санаанд хохирол учруулдаг.
Мэлхий (06.22-07.22)

Бусдын хэрэгцээг өөрийнхөөсөө дээгүүрт тавьж, амьдралаа сүйрүүлдэг. Та сэтгэлийн маш их хөдөлгөөнтэй, хүмүүс өөрт нь хэрхэн хандах бол гэдэгт амархан автдаг хүн. Заримдаа хэрэгтэй хүнтэйгээ танилцлаа гэж бодвол түүнийг өөрөөсөө илүүд тавьж, байх ёстойгоос илүү хайрладаг. Энэ үед л өөрийгаа хаяж болохгүй шүү.
Арслан (07.23-08.22)

Та сэтгэл хөдлөлөө нууж, эмзэг байх нь сул доройн шинж гэж үздэг. Тиймээс та аливаа зүйлд хайхрамжгүй мэт харагдаж сурчээ. Гэхдээ үүнд нэг сөрөг тал бий. Та ганцаардаж үлдэнэ гэсэн үг. Заримдаа сэтгэл хөдлөлөө ил гаргах нь сул тал биш, харин ч өөрийгөө илэрхийлж буй хэлбэр юм шүү.
Охин (08.23-09.22)

Та өөртөө хэтэрхий хатуу хандаж, амьдралаа сүйтгэдэг. Та хайр харамгүй өгөөмөр байж, хүмүүс ч таны сайхан сэтгэлээр бахархдаг. Гэхдээ та өөрийнхөө хэрэгцээг бусдынхаас илүүд тавьдаггүйгээсээ болж заримдаа хувь заяаны тоглоомд ордог талтай. Үүнээс гадна та өөрийгөө хэтэрхий их шүүмжилж, өөрийнхөө давуу талыг бус, сул талуудыг байнга эрж суудаг. Та бол өөрийнхөө хамгийн заналт дайсан. Тиймээс дотоод зөрчилдөөнөө зохицуул.
Жинлүүр (09.23-10.22)

Өөрийгөө юу хүсч байгааг ч анзааралгүйгээр та бусдад таалагдахын тулд амьдралаа сүйтгэдэг. Хүмүүс ч таныг ихээр ашигладаг. Та сэтгэл хөдлөлөө сайн дарсаар дургүйцэл нь хуримтлагдаж, нэгэн шуугиан дэгдээдэг талтай. Заримдаа та хайртай хүмүүсээ гомдоодог.
Хилэнц (10.23-11.22)

Хүний хайрыг хүлээж чадалгүй, ганцаараа амьдарсан нь дээр юм байна гээд амьдралаа сүйтгэдэг. Та бол ордууд дотроос хамгийн харгис хатуу, зөрүүд нь. Таныг зүрхийг эзэмдэнэ гэдэг амаргүй. Харин хэн нэгэн эзэмдэж чадсан л бол таны өгөөмөр занг хүртэж, бүхий л амьдралынхаа туршид хайр, дэмжлэгийг нь авна гэсэн үг. Таны нэг дутагдал бол хувиа хичээсэн зан. Өөрийг тань халамжилж, зохицох гэсэн хүмүүсийг гомдоох нь их байдаг.
Нум (11.23-12.21)

Та айхдаа амьдралаа сүйтгэжээ. Азгүйдлээс нэлээд айдаг болохоор юу ч хийхгүй, нэг байрандаа удаан байдаг. Хэдийгээр танд сайхан санаанууд олон байдаг боловч заримдаа түүнийгээ алдчихдаг. Та анхаарлаа төвлөрүүлж, нэг ажил дээрээ нухацтай ажиллаж чаддаггүй. Хийж буй зүйлдээ анхаарч, мөрөөдлөө биелүүлэхээр урагшаа зүтгээрэй.
Матар (12.22-01.20)

Ямар нэгэн зүйлд хүрэхийн тулд бусадтай өрсөлдөж байна гэж бодоод амьдралаа сүйтгэдэг. Та өөртөө төсөөлшгүй их дарамт шахалт үзүүлж, амьдралын аяллаас сайн сайхныг мэдэрч чаддаггүй. Та бол яалт ч үгүй маш их хичээл зүтгэлтэй, аливаад хэтэрхий анхааралтай хүмүүсийн нэг мөн. Байнга л ажилтай байдаг ч заримдаа түр зогсож, ажлаас өөр амьдралыг мэдрэхийг хичээгээрэй. Бас зарим зүйлийг орхиод зорилгодоо тэмүүл.
Хумх (01.21-02.18)

Өнгөрсөн үе нь ирээдүйд нөлөөлж, та амьдралаа сүйтгэдэг. Та өөртөө хэтэрхий их зүйлийг санаж, бодож, түүгээрээ өөрөө хор хохирол учруулж явдаг. Өмнө нь хийсэн өөрийнхөө алдааг уучилдаггүй, түүнээсээ болоод хэрэггүй ачааг үүрч, ирээдүй рүүгээ алхдаг. Та сайн хүмүүсийг өөрөөсөө холдуулах хандлагтай. Яагаад гэвэл өөрт ашигтай нэгэнтэй байснаас ганцаараа байсан нь дээр гэж үздэг.
Загас (02.19-03.20)

Буруу хүмүүсийг сонгож, амьдралаа сүйтгэдэг. Та өөрт тохирохгүй хүмүүсийг сонгож, буруу зуршилд их автдаг. Бусад ордуудаас хамгийн зүрх сэтгэлтэй таны ордынхон таныг үгүйрүүлж, эрч хүчийг тань сорох хүмүүс рүү тэмүүлдэг хандлагатай. Та буруу зуршлаараа өвдөлтөө намжаах гэж оролдох тоолондоо өөртөө хохирол учруулж байдаг.
“Apple” компани “iPhone” загварын шинэ гар утаснуудаа танилцууллаа


ХҮРГЭНЭЭ ШИНЖЭЭД ҮЗЭЭРЭЙ
Монголчуудын ураг барилдах ёсон гурван мянга гаруй жилийн түүхтэй билээ. Энэ нь эртний монголчуудын нутгаас олдож байгаа олдвор, хадны сүг зургаас харагддаг. ХII-XIII зууны үеийн монголчуудын баримтлах ёсонд “хүргэдтэй талбихүй” хэмээх тусгай нэгэн заншил байжээ. Нууц товчооноос иш татсан дээрх мэдээг ашиглавал:
Есүхэй баатар хөвүүн Тэмүжинг дагуулж, түүнд гэргий олж өгөхөөр яваад Хонгирод аймгийн Дэй сэцэний охин Бөртэ-г гуйж уриг барилдахаар тохиролцож Дэй сэцэнийд Тэмүжинг ” хүргэдүүтэй талбиж” үлдээгээд буцсан тухай өгүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд XIII зууны үед “хүргэдүүтэй талбихуй” мөн “хүргэн” хэмээх хоёр нэр томьёо байсан бөгөөд тийнхүү хоёр янзаар хэлсэн нь бас учиртай юм байжээ.
Хүргэдэ-тэй талбихуй нь ургийн харилцааг тодорхой нэгэн овгийн хөвгүүд, нөгөө охид талын овгоос эхнэр болгон бүүлгаж авахаар тохиролцоод бодохүл бага насны (Тэмүжинг есөн настай байхад) хүргэн хөвгүүнийг эмэгтэй урагт хүргэж түүнийг ирээдүйн эхнэртэй нь хамт байлгаж ижилсүүлэн дасгах зорилготой заншил байхад хүргэн нь үүл хэлэлцээт овогтой ёс төрөө нэгэнт гүйцээж өөрөө үүгуул овогтоо эхнэрээ дагуулан авчирсан хүмүүс юм.
Хүргэдэ-тэй талбихүй, хүргэн хоёр нь аль аль нь хүргэх, оруулах гэсэн утгатай үг бөгөөд эцгийн овгоос эхийн эрхт ёст овогт хөвгүүд очиж харьцах үеийн дурсгал нэр боловч дараа нь эцгийн ноёрхолын үед улиран хадгалагдаж ирсэнийг үзүүлсэн баримт юм.
Монголын угсаатны энэ нэр тухайлбал Баргад хүргэн хөвүүн эхийн урагт өмнө амьдарч эхнэртэйгээ ханьсан анхны хүүхэд төрсний дараа гэргий, хүүхдийн хамт өөрийн төрсөн нутаг, уугуул овогтоо бүцаж ирдэг заншилтай ч холбоотой. Хүргэнээ хэмээх нь охины талд сүй бэлэг төлж хэвшмэл ёс журмыг гүйцээж өөрийн овог буюу гэр орондоо эхнэрээ богтлон авчирч хань түшиг болгохыг эсвэл хүргэн нь ядуу зүдүү тул эд зүйлээр хавчигдан арга буюу баян чинээлэг айлд шурган орж нэгэн насаар тэднийд сууж, тэдний ураг болж явахыг хэлнэ.
Хүргэдэ-талбихуй нь эртний эхийн эрхт ёсны үлдэц бөгөөд сүүл сүүлдээ нилээд өөрчлөгдсөн. Аливаа айлын хүү өсөж эрийн цээнд хүрээд ханиа сонгодог. Монголчууд эрт үеэс хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж охиндоо сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ.
Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Үүнд:
– Алсын хараатай
– Холч ухаантай
– Өршөөнгүй сэтгэлтэй
– Эв найртай
– Эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг.
Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг сонгох, сайн морь, сайхан эдлэм, хэт хутга, нум сум, хөөрөг, гаанс гэх зэргээр шинжих ёс байжээ.
www.budda.mn
ЭМЭГТЭЙ ХҮНИЙ БИЕИЙН ТУХАЙ ГАЙХАЛТАЙ БАРИМТУУД
Эмэгтэй хүн бол үргэлж оньсого таавар мэт бөгөөд гэхдээ шинжлэх ухааны үүднээс учрыг олох гэвэл, түүний бие махбодь нууцлаг, онцлог зүйлээр дүүрэн. Эмэгтэйчүүдийн олон чадвар нь генетиктэй холбоотой. Хоёр хүйсийн хоорондын ялгаа таны бодож байгаагаас хавьгүй олон. Үүний нотолгоо болох зарим баримтыг бид дурдахаар шийдсэн юм. Эдгээрээс олныг нь эмэгтэйчүүд өөрсдөө ч сонсоогүй байж мэднэ.
Эмэгтэйчүүд жилдээ 30-аас 64 хүртэл удаа уйлдаг бол, эрчүүд 6-17 удаа уйлдаг байна.
Эмэгтэй хүний хэлэнд чихэрлэг амтыг мэдэрдэг рецептор ахиу байдаг.
Эмэгтэй хүний биеийн илүү уян хатан байдал нь генетиктэй холбоотой.
Эмэгтэйчүүдийн үнэрлэх мэдрэмж төрөлхийн илүү хөгжсөн байдаг.
Эмэгтэй хүний арьс эрэгтэйн арьсныхаас 10 дахин мэдрэмтхий.
Эмэгтэйчүүдийн ойролцоогоор 30% нь жирэмсэн үедээ ямар нэг иддэггүй зүйл идэх дуртай байдаг.
Эмэгтэй хүний биед мэдрэлийн рецептор эрчүүдийнхээс ахиу байдаг, тиймээс эмэгтэйчүүд өвдөлтийг илүү их мэдэрдэг.
Эмэгтэйчүүдийн үсний диаметр нь эрчүүдийн үснийхээс хоёр дахин бага байдаг.
Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол илүү сайн дархлаатай.
Эмэгтэй хүний зүрх эрэгтэй хүнийхээс түргэн цохилдог.
Эмэгтэйчүүд өндөр давтамжийн авиаг эрчүүдээс хавьгүй илүү ялгах чадвартай.
Эмэгтэй хүний биед өөхний шаталт эрчүүдийнхийг бодвол хоногт дунджаар 50 килокалориар удаан явагддаг байна.
Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол өнгийг илүү сайн ялгадаг бөгөөд учир нь энэ чадвар Х хромосомтой шууд холбоотой гэнэ.
Эмэгтэйчүүд эрчүүдээс ойролцоогоор хоёр дахин олон удаа нүдээ цавчдаг байна.
С.Инда
Bataar.mn
12 ордны хүмүүсийн амьдралд нөлөөлдөг бидний мэдэхгүй баримтууд
Эрт үед зурхайчид нар болон оддын байрлалыг тухайн хүний амьдрал, зан чанарыг тодорхойлоход тусалсан гэж үздэг байжээ. Зурхайн тухай олон ном зохиол дээр бичигдсэн 12 ордны зарим баримтуудыг хүргэж байна.
Хонь (III/21-IV/20)
Зурхайн жагсаалтанд 12 ордоос хамгийн эхэнд байдаг энэ орд дөрөвдүгээр сар буюу хаврын эхлэл, дөрвөн улиралын эхлэл болдог. Үүнийгээ дагаад энэ ордны хүмүүсийн ихэнх нь амьдралдаа өөрчлөлт, эхлэлийг авчрах талаар олонтаа боддог байна.
Үхэр (IV/21-V/20)
Эртний Грекийн домогт Зевс буханд хүндэтгэл үзүүлэхдээ шөнийн тэнгэрт үүрд мөнхөд байрлуулсан гэдэг. Хожим нь бухыг зурхайчид үхрийн орд гэж нэрлэх болжээ.
Зевс өөрийгөө бух болгон хувиргаж үхлийн бурхадыг төөрүүлж хайртай бүсгүйгээ аварсан түүхтэй аж. Аймшиггүй зоригт энэ амьтаны тайван дөлгөөн атал зөрүүд авир үхрийн ордонд төрсөн хүмүүст байдаг.
Ихэр (V/21-VI/20)
Од гариг эрхэст болон бодит амьдрал дээр ихэрүүд хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг үйлдэх магадлал өндөртэй. Холбооны мөрдөх товчооны вэбсайтад нууцлалын зэрэгт багтсан жагсаалтад гэмт хэрэгтнүүдийн ихэнх нь энэ ордны хүмүүс байжээ. Тэдний дотор хулгай, дээрэм хийсэн хүн байгаагүй хүчирхийлэлтэй холбоотой хавтаст хэргүүд багтсан байна. Тухайлбал, 13 жилийн турш 17 хүний амийг хөнөөсөн цуврал алуурчин, махчин Жефернер Дахмер энэ жагсаалтад байдаг.
Мэлхий (VI/21-VII/22)
Энэ ордонд төрсөн хүмүүсийг “Сарны хүүхэд” гэж хочилдог. Сар олон мянган км-ийг дамжин үргэлжлэхдээ үргэлж хувьсан өөрчлөгдөж байдгийн адил мэлхийн ордныхон ямар ч өөрчлөлтийг таван туулж, амьдралын тогтворгүй байдлыг мэдрэх чадвартай байдаг аж. Тиймээс ч бодол санаа нь байнга хувирдаг нь сэтгэл хөдлөлтэй шууд холбоотой.
Арслан (VII/23-VIII/22)
Зурхайд шинж тэмдэг бүр нь эсрэг тал байдаг бөгөөд ихэнх нь хоорондоо эсрэг тэсрэг хандлагатай. Гэвч аль нь ч үнэн биш юм. Арслангууд олон талын байр сууринаас өөрийгөө хардаг, бүтээлч сэтгэлгээтэй байх нь бий.
Охин (VIII/23-IX/23)
Хамгийн том ордуудын нэг болох охины орд нь гариг эрхэсийн хоёр дахь том од юм. Энэ орд нь тод хөх цагаан од байдаг. Зуны улиралд маш тунгалаг.
Жинлүүр (IX/24-X/23)
Энэ ордыг сарнаас төрсөн гэдэг. Эрдэнийн чулууд нь гаригуудаас энергийг дамжуулдаг нь жинлүүрийнхнийг үргэлж аз од дагаж байдагтай холбоотой. Тэдний тархинд үргэлж шинэ санаа од шиг харваж, урам зоригоор дүүрч байдаг тул амьдралыг хөгжилтэй нүдээр харж аливаа гэнэтийн таагүй зүйлд цочирдолгүй тэнцвэртэй ханддаг нь эерэг сэтгэгдэл бусдад төрүүлдэг байна.
Энэ ордонд төрсөн хүмүүсийн ихэнх нь эрдэнийн чулуудаар хамгаалагдсан байдаг тул үргэлж шинэ санаа, урам зоригоор дүүрэн байдаг аж.
Хилэнц (X/24-XI/22)
Хилэнцийнхний шинж чанарыг бусад ордуудаас илүү ялгаж таниулах олон шинж тэмдэг бий. Хүн бүрийн мэдэх нэгэн домогт хилэнц хорхой уурлахдаа өөрийгөө үхэлд хүргэдэг төдийгүй бусдыг ч нөгөө ертөнц рүү авч явах хортой амьтан юм. Үүнээс гадна мэргэн ухааныг илэрхийлдэг могой аж. Энэ ордны хүмүүс дайсныхаа сүйрлийг хэзээ ч хайхрахгүй.
Нум (XI/23-XII/21)
Харваачыг дүрсэлсэн Бархасбадийн бэлэг тэмдэгээр төлөөлсөн галын тэмдэг юм. Иймд энэ ордныхон энерги, урам зориг, сэтгэл хөдлөлөөр дүүрэн байх хандлагатай байдаг. Нумын ордонд Брэд Питт, Фрэнк Синатра, Сара Паулсон, Тейлор Свифт нарын алдартан төржээ.
Матар (XII/22-I/19)
Энэ ордны хүмүүс өөрсдөө дотроо сүнслэг үнэнийг мэддэгүй хүчтэй байдаг. Энэ байдал нь тэдний гэр бүл, байгаль дэлхий, нийгэмд харилцах хандлагаас нь мэдэгдэнэ. Грекийн домогт ямаа, далайн ямаа, ямаа, ямааны толгой, загасны сүүлээр дүрсэлжээ.
Хумх (I/20-II/19)
Одон орон судлаачид энэ ордыг 2150 жилийн настай гэж дүгнэжээ. Энэ ордны хүмүүс нийгэм, соёл, улс төрийн томоохон өөрчлөлтөд нөлөөлдөг байна. Хумхын эрэн үе нь 1960-70-н оны үед оргилдоо хүрсэн байна.
Загас (II/20-III/20)
Од эрхэс болон тэдний амьдралд ямар нэгэн ач холбогдол бүхий тоонууд байдаг. Хамгийн азтай нь долоогийн тоо юм. Энэ нь сүнслэг, сэтгэцийн, оюуны хөгжил, түүнчлэн мэргэн ухаан, дээд зэргийн шалтгаантай азтай тоо аж. Мөн цаг хугацааны хязгаартай энерги бөгөөд аз илэрхийлсэн дохио болдог байна. Тухайлбал, , хэрэв та өдөрт (долоо хоног, лицензийн хавтан, өрөөний тоо гэх мэт) долоо хоногийн цувралыг үзвэл энэ нь эрдэм шинжилгээний эсвэл адал явдалтай тэмцэхэд тохиромжтой цаг хугацааг зааж буй юм.
Гоёл (Өгүүллэг)
Хотын төвийн тансаг зоогийн газар хөл хөдөлгөөн ихтэйн дээр намуухан хөгжмийн аятай сүлэлдэн хүмүүсийн яриа хүнгэнэн, хаа нэгтээ аяга таваг харшихаас өөр чимээ үл сонстоно. Булангын хоёр хүний ширээнд ганцаар өдрийн хоолоо идэж суугаа өндөр биерхүү, шаргал царайтай цэвэрхэн залууг Бадрал гэх бөгөөд “” Гадаад хэргийн яам “”-нд хариуцлагатай албан тушаал хашдаг өсөж яваа ирээдүйтэй мэргэжилтэн. Энэ залуу өдөр бүр танил дотно болсон энэхүү зоогийн газарт хооллож, орж гарсан гадаад дотоод хүмүүсийг харж суух дуртай, яг л тэр зангаараа өдрийн хоол идэнгээ хүмүүсийг харан суугаа нь энэ.
Дөнгөж орж ирээд үйлчлэгчээс суудал асуун, зааж өгсөн суудалд нь суухаар зоогийн газрын том баганы цаанаас ирж яваа ахимаг насны эрэгтэй, мөн түүнтэй хамт явах Турк болов уу гэмээр өргөн магнайтай, өтгөн хөмсөгний дор инээвхийлэх давхраатай нүдтэй, сахалаа цэвэрхэн зассан эрэгтэйг харахад насаараа удирдах ажил хийсэн эсвэл хариуцлагатай алба хашидаг болох нь илт. Тэдний зүгээс харцаа салган цонхон талын ширээг харвал, нүдэнд дулаахан нэгэн бүсгүй инээмсгэлэн ганцаар сууж байх аж.
Бадрал олон сайхан бүсгүйчүүдтэй хамт сурч, ажиллаж зарим нэгтэй нь дотносож ч явсан харин одоо сайн ханийн халамжинд жаргаж, хөөрхөн охиныхоо цангинсан инээдэнд юугаар ч дутахгүй баялаг амьдарч яваа, гэсэн ч өөрийн эрхгүй энгийн тэр бүсгүйг харц салгалгүй ширтэж суулаа. Цайвар ягаан өнгийн ноолууран цамц өмсөж, үсээ шуусан дөлгөөхөн эмэгтэйн төрх, инээмсгэлэх бүрд нь уруулын цаанаас цайрах тэгш шүд яг л бусдад байдаг бүхэн бүсгүйд байна гэтэл түүний юу ингэтлээ Бадралыг татаад байгааг тэр мэдэхгүй. Ямар ч байсан түүнийг харахад сэтгэл аяндаа тайвширан, нэг л их амирлангуй бүсгүйн зүгээс ирээд байх шиг сэтгэлд таатай.
Хөгжмийн ая хэдэнтээ солигдож, цаг хором хормоор явсан ч Бадрал зоогийн газраас гарах гэж яарсангүй, цонхны гэрэлд ягааран байгаа бүсгүйн царайг харан хэдэн цагаар ч саатан суухад бэлэн. Энгийн хирнээ ихэмсэг бүсгүй нэг л гоёомсог, гартаа ямар нэгэн зүйлийг барин түүнийгээ харах тусмаа бүр ч жаргалтайгаар инээмсгэлэхэд нүдэнд нь ялимгүй үрчлээ нэмэвч тэр үрчлээ түүнд бүр ч илүү зохиж байх шиг. Бүх л үйлдэлийг нь хэдхэн ширээний цаанаас тасралтгүй харж суугааг анзаарсан бололтой бүсгүй алгуурхан харцаа дээшлүүлж Бадралыг харлаа, гэсэн ч сайх бүсгүй нөгөө л жаргалтай инээдээрээ инээмсгэлсээр түүнийг үл тоон харцаа доошлуулж гартаа байх тэрхүү нандин зүйлээ хайрлан харсаар.
Анхны болзоондоо хайртай залуугаа хүлээн түүндээ ямар нэгэн бэлэг авсан болохыг таамаглаж, ямархан залуу энэ бүсгүйг ингэж догдлуулан татдаг байна гэсэн бодол зурвас бодогдож бас ч үгүй бүсгүй бүрийн нүдэнд өртөж, ээрч хүссэн харцыг үл тоон бардамхан алахдаг Бадралын сониуч занг хөдөлгөн, зоогийн газрийн зөөлөн суудалд хүлсэн мэт суулгана. Цагийн зүү ургаш тэмүүлэн довтолж бүсгүй болзоот залуугаа хүлээн бүр ч илүүтэй догдолж байх шиг санагдахад, хайртай ханиа анхны болзоондоо ингэж догдолж байсан болов уу гэсэн бодол бодогдож, найман жилийн өмнө түүнтэйгээ танилцаж байсан аа нэхэн санагалзав.
… Өндөр хөгжилтэй харийн нэгэн оронд “” Гадаад харилцаа “”-ний чиглэлээр төгсөж ирээд удаагүй, мэргэжлийнхээ дагуу “” Гадаад хэргийн яам””- нд ороод шинэхэн ажилтан хэдий ч чамбай оюутан байж, тэрхүү өндөр хөгжилтэй орны томоохон компанид ажиллаж байсаны хүчинд ажилдаа нэг их түүртэлгүй бүгдийг цэгцэлээд байсан үед Их сургуулийн салбар болох Гадаад харилцааны сургууль дээр нээлттэй мэтгэлцээн болох тул залуу мэргэжилтнүүдийг хүрэлцэн ирэхийг урьж урилга илээсэнээр тэрхүү арга хэмжээнд оролцох болсон сон.
Залуусын эрч хүч, эрмүүн хүсэл бүр мэдрэгдсэн сайхан мэтгэлцээнд сууж, ирээдүйн хөдөлмөрч залуус бэлтгэгдэж байгаад баярлан өөрийн оюутан ахуй үеэ дурсан сургуулийн шатаар дээш өгсөж явтал өмнө нь нэгэн өндөр бүсгүй намбалагхан алхаж явахдаа үснийхээ боолтыг унагаж, гээсэн зүйлийг нь өгөхөөр бүсгүйн араас хэдэнтээ дуудсан ч тэр харалгүй хэсэг яваад сул шүлжсэн үс нь задрахад гайхсан харцаар эргэн харах тэр агшинд хорвоогийн сайхан бүхэн Бадралд хүрээд ирэх шиг болж даруухан тэр бүсгүйд анхны харцаар дурлаж билээ. Эгэл төрхийн цаана дэндүү их гоо үзэсгэлэнг агуулсан Саруул хэмээх Монголжуу төрхтэй, байнга үсээ сулхан шүлжиж явдаг түүндээ олон жил бүхнээ зориулан байж ханиа болгон авч суусансан. Сэтгүүлч мэргэжилтэй сэтгэлээсээ сайхан бүхнийг гарган бичиж, бичсэн нийтлэл бүрээ Бадралд уншуулан, сайхан үг хэлэхэд нь урамшиж, зөөлөн шүүмжлэлд нь толгой дохин баяртайгаар хүлээж авдаг дэндүү ухаалаг бүсгүй бол түүний хань…
Ийнхүү анхны учрал болоод ханийнхаа дулаахан төрхийг бодсоор бүсгүйн зүг харвал тэр яг л өмнөхөөрөө инээмсгэлэн суусаар, гартаа байгаа тэр л зүйлийг хайр дүүрэн харцаар ширтэнэ, чухам ямар бэлгийг аваад ингэж нандигнаж байгаа бол гэж бодохоос босож очоод харчихмаар санагдана. Энэ л бүсгүйг хараад суувал хонон өнжиж суусан ч чадахаар мэт, хамгийн гол нь энгийн энэ бүсгүй юуг тэгж ихээр хайрлаад байгааг ойлгохгүй, цаг явсаар л удаан ингэж суувал түүнд очоод үдшийг хамт өнгөрүүлье гэж хэлчихмээр ч юм шиг сэтгэл нь нэг л хөнгөн.
Бадрахыг ингэж суугааг даанч бүсгүй анзаарахгүй, анзаарсан ч түүнд өөрийг нь ширтэн суугаа залуу даанч сонирхолтой биш бололтой, эгэлхэн бүсгүй гартаа байгаа тэр л зүйлийг харах бүрдээ улам ихээр инээмсгэлэнэ. Удалгүй хүлээсэн залуу нь ирж байх шиг бүсгүй хаалга ширтэн харцаараа хэн нэгнийг хайлаа, Бадрах ч бас анхны болзоондоо удаан хүлээлгэдэг бөх зүрхтэй залууг харах гэж яарна.
Тэр ирлээ… Бүсгүй бүр жаргалтайгаар инээмсгэлэнэ, догдлон байж хүлээсэн залуу нь долоо, найм орчим насны хөөрхөн хүүг дагуулсаар хүлээлгэсэндээ уучлал хүсэж байгаа бололтой бүсгүйг зөөлөн үнсэж, гарыг нь атгалаа. Бадрал тэднийг хараад өөрийн бодож байсан анхны болзоо биш байсанд гайхах шиг гэвч эгэлхэн бүсгүйн тэнгэрлэг хайрыг бахархахгүй байж чадсангүй. Өөр шиг нь насны залуус бас охин шиг нь хүүхэдтэй хэдий ч бүсгүй яг л анхны болзоондоо догдлон суугаа мэт ханиа, үрээ хүлээн суусан байж.
Цагийг умартан хүлээн байсан зүйл нь түүнд ямар их ухаарал бэлэглэж байгааг тэр мэдэрлээ, сэтгэлд хань нь, хөөрхөн охин нь бодогдоход үйлчлэгчийг дуудан тооцоогоо хийгээд жаргалтай гэр бүлийн хажуугаар инээмсгэлэн өнгөрөхдөө, эгэлхэн бүсгүйд баярлалаа гээд хэлчихмээр байсан ч чангаар биш, зөөлөн шивнэж сэтгэлдээ хэлсээр зоогийн газраас гарч, цэцэгийн дэлгүүрээс сагс дүүрэн сарнай авсаар ханьдаа, үрдээ яарсаар хөдөллөө.
Хайраа миний гоёл бол, чиний минь зүүж өгсөн ядам хуруун дахь бөгж юм шүү гэж хэлээд энгэрт нь эрхлэн байсан ханийнх нь үг чихэнд нь сонсогдоно.
Эгэлхэн бүсгүйд инээмсгэлэл бэлэглэн, гоо үзэсгэлэнгийн гэрэл цацруулж байсан тэр зүйл ядам хуруунд нь байсан хуримын бөгж байсныг сая л мэдэрлээ.
Орд бүрийн орлого, мөнгөний зурхай
Орд ордны хүмүүсийн мөнгөнд хандах хандлага, орлого зарлагаа тэнцүүлэх чадвар янз бүр байдаг. Арилжаа наймаа мөнгөний талд дээр одтой хүмүүс үхэр, арслангийн ордныхон байдаг гэнэ. Чи юуны орд вэ?
Хонь
Хонины ордныхныг магтахад тэд азаар бус, харин жинхэнэ хөдөлмөрөөрөө мөнгө олдог. Ангараг гарагийн нөлөөгөөр хониныхон мөнгө олохдоо сайн. Тэд нэг их зүтгэл гаргалгүйгээр хангалттай мөнгө олох боломжтой. Гэхдээ тэднийг үрэлгэн эсвэл тэнэг хүмүүс гэж ойлгож болохгүй. Тэд бусад хүнтэй хамаатай асуудалд, тэр дундаа мөнгө санхүүгийн хувьд өөрөөс нь хараат байдаг хүмүүсийн тухайд нарийн тооцоотой ханддаг. Нөгөөтэйгүүр мөнгөнд үрэлгэн байх нь ч бий. Тэд ямар нэгэн зүйлийг худалдаж авахгүйгээр өнгөрөхгүй. Үнэт эдлэлийн цуглуулга хийх дуртай. Мөнгөнд бодлогогүй хандвал уналт, мандалт, дампуурал, сэргэлтийг олонтаа үзнэ гэдгийг бүү март.
Үхэр
Мөнгө санхүүгийн асуудалд төдийгүй зохион байгуулах ур чадвар өндөртэй. Тэд мөнгө санхүүгийн үйл ажиллагаанд оролцохоор төрсөн байдаг мэт. Тэдэнд мөнгөтэй холбоотой бүхий л боломжууд олддог. Тэд хайр сэтгэлд ч, мөнгө хөрөнгөнд ч өгөөмөр сэтгэлээр хандаж, хамтын ажиллагаанаас маш их ашиг олж, богино хугацаанд баяжих боломжтой. Тиймээс тэд аз сорьсон алхам олон хийж, үүнээсээ болоод алдаж болзошгүй. Ер нь үхрийн ордныхонд мөнгө санхүүгийн чиглэлийн ажил мэргэжил, газар эзэмшил болон үл хөдлөх хөрөнгөтэй харьцах мэргэжил, зочид буудал болон нийтийн хоол, рестораны бизнес тохиромжтой, өгөөжтэй байна.
Ихэр
Тэд мөнгө олохдоо оюун ухааныхаа чадавхыг бүрэн дүүрэн ашигладаг. Оюунлаг хөдөлмөр болох урлаг, хөгжим, утга зохиолд илүү авьяаслаг. Хэрвээ ихрийнхэн хурц ухаан материаллаг эд баялгийг бүтээхэд чиглэгдсэн байвал, мөнгө санхүүгийн үйл ажиллагаанд хандвал аль болох богино хугацаанд маш их ашиг олохыг эрмэлзэх болно. Хамгийн гол нь тэд бодлогогүй, тооцоогүй аз сорих хандлагатайгаас болоод алдаж хохирох нь элбэг. Хэрвээ ихрийн ордныхны бүхий л анхаарал мөнгө санхүүгийн хувьд ажилтанд хүрэхэд тэмүүлдэг бол тэд мөнгийг богино хугацаанд их хэмжээгээр олно. Ихрийнхэнд тохиолддог гол аюул гэвэл тэд нэгэнт хүрсэн амжилтандаа сэтгэл ханаж чаддаггүй, улам цааш зүтгэж, шунаж байдагт оршино. Нөгөөтэйгүүр тэд ашиг олохын тулд өөрийгөө хайрлахгүй зүтгэдгээс бие муутай болох, сэтгэл санааны хямралд өртөх хандлага ихтэй.
Мэлхий
Мэлхийн ордынхон гэнэтийн их үүсвэрээс баяжих нь элбэг. Мөнгө хачин сонин замаар дамжиж явсаар тэдний гарт очно. Тэд ид шид, далдын хүчний нөлөөнд гүн гүнзгий итгэдэг болохоор мөнгө нь ер бусын, ид шидийн гэмээр шинжтэй байдаг. Далай ван, Сарны нөлөөгөөр амьдрал нь их хувьсамтгай байна. Тэд үргэлж анхааралтай, хянуур байхгүй бол бусдад мэхлэгдэх, залилуулах, мөнгө хөрөнгөө алдах магадлал ихтэй. Тиймээс мөнгө санхүүгийн ямар ч асуудалд маш болгоомжтой, тооцоотой хандаж, бичиг баримт, гэрээ хэлцэл дээр гарын үсэг зурахдаа бүгдийг нэгд нэгэнгүй хянах нь чухал. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх, хуучны эдлэлийн наймаа, машин техникийн арилжаа, эм эмнэлэгийн төхөөрөмжийн худалдаа, удирдах албан тушаалын ажил, өргөн хэрэглээний барааны худалдааны салбарт, тэр дундаа хүнсний зүйлийн худалдаанд ихэд анхаарвал зохино.
Арслан
Энэ ордонд төрсөн хүмүүсийн ихэнх нь мөнгө санхүүтэй холбоотой асуудалд маш их азтай байдаг. Тэднийг төрөлхийн бизнесмэнүүд гэж хэлж болохгүй ч тэдний амьдрал, хувь тавиланд аз хэмээх ойлголт чухал байр суурь эзэлдэг. Хуулийн дагуу, ул үндэстэй эрхэлдэг наймаа тэдэнд аз, ашиг хонжоо авчирна. Тэдний олж буй ажилтанд ахмад, туршлагатай хүмүүсийн дэмжлэг ч тодорхой нөлөө үзүүлж, ямар ч ажил хийсэн ашиг олох тавилантай. Томоохон хөрөнгө оруулахаас эхлээд жижигхэн бооцоотой тоглоом хүртэл тэдэнд ашиг орлого өгдөг. Тиймээс арслангийнхан томоохон хэмжээний төслүүд хэрэгжүүлж, ганцаар бус хамт олны хүчээр аливааг хийж амжуулахыг эрмэлз. Үул уурхай, хүнсний бүтээгдэхүүний импорт, экспорт, төрийн байгууллагад ажиллах, хөрөнгө оруул. Харин хууль бус арга замаар, хэн нэгнийг хуурч мэхлэх ашиг орлого олохоос зайлсхий.
Охин
Мөнгө санхүүгийн асуудал нь тааламжтай нөлөөнд оршдог орд. Охины ордод төрөгсөд бараг бүгдээрээ бизнес эрхлэх, мөнгө санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олох хувьтай төрсөн байдаг. Тэдний төрсөн ордын гараг эрхсийн байрлал нь энэ салбаруудад амжилт олох боломжийг тодорхой хэмжээнд ивээнэ. Тэд төрөлхийн хурц ухаантай, шударга болохоор барагтайд хууртаж мэхлэгдэхгүй, үний сайн муу, үнэн худлыг дор нь ялгадаг. Охины ордонд төрөгсөд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой салбарын чиглэлд ажиллавал хялбархан баяжна.
Жинлүүр
Харамсалтай нь жинлүүр бол худалдаа, арилжаа, бизнесийн тэмдэгт биш юм. Яагаад ч юм тэдэнд мөнгө тогтдоггүй. Нөгөөтэйгүүр тэд мөнгөө хэрхэн зарцуулах, гамнахаа сайн мэддэггүй, мэдсэн ч нэг их тооцоод байдаггүй хүмүүс. Тэд мөнгө санхүүгийн хувьд байр сууринд хүрдэг ч хуримтлагдсан мөнгө хөрөнгөө насны эцэс хүртлээ хадгалаад байж чаддаггүй. Ямар ч тохиолдолд мөнгийг үрээд л дуусгадаг. Гэхдээ энэ бүгд нь жинлүүрийнхэн мөнгө олж чаддаггүйдээ биш сэргэлэн цовоо, авьяас чадвар сайтай боловч олсон мөнгөө цуглуулж хадгалж чаддаггүй, бодлогогүй үрдэг. Өөрөөр хэлбэл, тэд ирээдүйгээ огт боддоггүйтэй холбоотой.
Хилэнц
Хилэнцийнхэн хэтэрхий өгөөмөр, үрэлгэн зантай. Тэд бусдын гуйлтад үгүй гэж хэлж чаддаггүй, хялбархан зөвшөөрдөг нь тэднийг санхүүгийн алдагдалд оруулна. Хэдийгээр хурц, гярхай ухааныхаа хүчээр тэд нэг олохдоо багагүй мөнгө олдог ч удаан хугацаагаар хадгалж, хуримтлал үүсгэж чаддаггүй. Ерөнхийдөө тэд ордныхоо махбодын нөлөөгөөр байнга хувьсан үйл хөдлөл нь өөрчлөгддөг. Энэ ордонд төрсөн хүмүүст азын тэнгэр ч хувирамтгай ханддаг, заримдаа маш их азтай байснаа, бүтэлгүйтэх нь ч бий. Тэдний хэтэрхий итгэмтгий зан өөрсдийг нь эргээд хорлодог. Хамгийн хачин нь шалгаад үзэхэд л хууран мэхлэлт гэдэг нь мэдэгдэх тийм төлөвлөгөөнд тэднийг хялбархан итгүүлж, татан оруулдаг байна.
Нум
Энэ ордонд төрсөн хүмүүс оюуны авьяас чадавхын хүчээр мөнгө олдог. Тэдний санаанд гоц гойд шинэлэг санаа их орж ирдэг тул зөн билэгтээ итгэж байх нь чухал. Тэд бусадтай хамтран ажиллах чадвар сайтай, доод тушаалын ажилтнууд болон үйлчилгээнийхэнтэй хэл амаа ололцон зохицохдоо сайн. Тэдний ихэнх нь өв залгамжлах маягаар үл хөдлөх хөрөнгөтэй болдог. Гэхдээ л тэд мөнгийг хурааж хуримтлуулж мэдэхгүй олсныхоо хэрээр үрж үгүй хийдэг. Насны эцэст дутуу гутуу болж, бэрхшээл үзэж болзошгүй тул мөнгөнд хандах хандлагаа даруй өөрчил.
Матар
Санчир гарагийн нөлөөгөөр зөвхөн өөрийн хүчинд найдаж амьдрах тавилантай матрынханд мөнгө санхүүгийн асуудалд ч багагүй бэрхшээл учирдаг. Ялангуяа залуу байхад мөнгөөр дутагдах явдал гарна. Ийм нөхцөл байдлаас гарахын тулд тэд маш их хөдөлмөрлөх, мөнгөө хэмнэх, нарийн тооцоотой байх шаардлагатай болдог. Ингэснээр тэд байнгын тогтмол орлоготой, санхүүгийн хувьд баталгаатай болж чадна. Ихэнх матрынхан өөрийн хичээл зүтгэлийн үрээр л эд хөрөнгөө хуримтлуулдаг. Тодорхой, найдвартай барьцаагүйгээр хэнд ч мөнгө бүү зээлдүүл.
Хумх
Хумхынхан ганцаараа зүтгээд хэзээ ч амжилтад хүрэхгүй тул хамтын ажиллагааг эрхэмлэх нь чухал. Тогтмол орлоготой байлаа ч сэтгэл амарч болохгүй. Хумхынхны нэг онцлог бол бусдын мөнгө ашиг олохооргүй газраас ч мөнгө олдог.
Сэргэлэн, мэдрэмж сайтай хумхынхан хаанаас, хэрхэн мөнгө олж болохыг сайн мэддэг. Үүний нэгэн баталгаа бол тэд барагтайд хүнээс мөнгө зээлдэггүй. Хумхын ордыг удирдах Санчир болон Тэнгэрийн ван гарагуудын нөлөөгөөр таны амьдралд гэнэт их мөнгө олох таатай боломж нэг бус удаа тохиолдоно. Мөн аз сорихоос, аливааг туршиж үзэхээс буцдаггүй болохоор өвөрмөц сонин санаа гаргаж явдаг. Гэхдээ мөнгө санхүүгийн асуудалд аз сорихоос зайлсхийх нь чухал, ямарваа нэг алхам хийхийн өмнө бүгдийг сайтар тооцоолж, бод. Худалдаа арилжаа, даатгал, банк санхүү, төмөр зам, цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулбал ихээхэн ашиг олно.
Загас
Тэд мөнгө олохдоо ч, үрэхдээ ч гарамгай. Хожим хойно хэрэг болж магадгүй хэмээн тооцож, мөнгөө хуримтлуулж сураагүйгээс хүнд байдалд орох нь цөөнгүй. Тиймээс өөрийн дутагдлыг ямагт санаж, мөнгөндөө арвич хямгач хандах нь чухал.
Ихэнх загасныхан мөнгө хөрөнгө ихээр хуримтлуулах, эсвэл сайн наймаачид болох нь ховор. Буд гарагийн сөрөг нөлөөний үрээр загасныхан маш их хүслээ ч санасандаа хүрэх боломж бага байдаг. Энэ нь ярихдаа сайн боловч ажил хэрэг болгохдоо тааруу байдаг. Тиймээс мөнгө санхүүгийн асуудалд ч ийм хандлага гаргадаг.
Алмазны тухай энгийн 7 баримт
Та нарын дундаас очир эрдэний талаар сонирхолтой баримт хэлэх хүн байна уу? Бид очир эрдэнэ хэмээн дуу алддаг хэрнээ түүнийхээ талаар нэг их зүйлийг мэддэггүй. Ер нь яагаад энэ эрдэнэ хүн төрөлхтний сонирхлыг тэгж их татсаныг эндээс олж мэдээрэй.
Танихад амархан. Алмаз олон өнгөөр солонгордог. Бүсгүй минь чамд “sex and the city” киноны бүсгүйчүүдэд тулгардаг шиг алмазан шигтгээтэй бөгжөө жинхэнэ эсэхийг таних шаардлага гарч байсан уу? Тэгвэл түүнийг таних арга бол маш энгийн. Жинхэнэ очир алмаз өнгө өнгөөр солонгордог. Усан ягаан, оюу ногоон, шар зэрэг өнгөөр солонгорон харагдаж байвал очир алмаз гэдэгт нь итгэж болно.
Алмаз бол хэрэглэл. Алмазны бат бөх чанарыг ашиглан зүсэх, огтлох зэрэг багаж техник хэрэгслүүдэд өргөн ашигладаг. Сонирхолтой сонсогдож байна уу? Тийм ээ, шил зүсэгч алмаз гэж дуулж байсан биз дээ? Түүнийг хийхийн тулд алмаз ашигладаг. Харин байгаль дээрх очир алмазыг өнгөлж зассанаар бүсгүйчүүдийн дуу алдам бэлзэгийг бий болгодог.
Эзэгнэгч. Дэлхий дахинаа Сесил Рөүдс хэмээх нэрийг андахгүй. Учир нь түүний үүсгэн байгуулсан “Де Бээр” нь дэлхийн алмазны зах зээлийн 70%-ийг дангаараа эзэгнэдэг. Мөн дэлхийн өнцөг булан бүрийн хөрөнгөтнүүд хэдэн зуун сая доллараар зөвхөн тэнд л цор ганц алмазан эдлэл захиалгаар хийлгүүлдэг.
Алмаз чиний бодож байгаа шиг ховор эд биш. Хүн төрөлхтний шуналыг хөдөлгөдөг очир алмаз үнэндээ тийм ч ховор биш. Байгальд арвин байдаг боловч түүний маш бат бөх чанарыг эвдэж үнэт эдлэл хийх явц нь өөрөө тухайн эдлэлийг үнэтэй болгодог. Нэртэй брэндийн хүүхдийн хувцасны чимэглэл, тансаг нохойны оосор, лүүбүүтан гуталны өсгийн дээр байрлах алмаз зэргээс харвал алмаз нь тийм ч ховор эд биш болохыг ойлгож болно. Үүнээс гадна очир алмазны эрэлттэй байдлаас хамаарч жилдээ ашиглалтын хязгаар тогтоож өгдөг байна.
Хамгийн том очир алмаз тэнгэрт л байдаг. Нэгэн сонирхолтой түүх өгүүлье. Хэн бүхний хайрыг татсан нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй байжээ. Тосгоны эр бүхэн түүнийг гэргийгээ болгохыг хүсдэг байв. Гэвч бүсгүй хамгийн том очир алмаз өөрт нь бэлэглэсэн залуутай гэрлэнэ гэв. Үүнийг сонссон тосгоны залуус бүсгүйг эхнэрээ болгож авахын тулд очир эрдэний аянд мордох боловч тэдгээрийн хэн нь ч эргэж ирдэггүй байв. Эцэст нь нэгэн залуу багахан хэмжээний очир алмаз олж түүнд бэлэглэжээ. Гэвч тэрхүү гарт багтах эрдэнийн төлөө хайран сайхан залуусыг үгүй хийснээ бүсгүй сүүлд ухаарчээ. Үүнээс хойш хамгийн том очир алмаз бол бүсгүйн төлөө биеэ зольж тэнгэрийн оронд очсон эрс өөрсдөө юм, хэмээн ярих болжээ. Үүний далд санаа нь хэтэрхий үнэтэй зүйлд шунах хэрэггүй. Эцэс сүүлдээ энэ нь юунд ч хүргэж мэднэ гэсэн үг юм.
Жинхэнэ ба хуурамч. Техник технологи өндөр хагжсөн өнөө үед алмазыг лаборторийн аргаар ургуулж байна. Энэ нь жинхэнэ алмазаас харагдах байдал болон чанарын хувьд нэг их ялгагддаггүй байна. Харин боловсруулалтын хувьд илүү хялбар юм. Жинхэнэ алмаз байгальд ургахын тулд хэдэн зуун сая жил болдог байна. Эрдэмтэд үүнийг судалж химийн аргаар илүү хурдан ургуулах аргыг нээж олжээ. Тиймээс худалдаанд байгаа ихэнх алмазан эдлэлүүдийг зохиомол аргаар ургуулдаг гэж хэлэхэд болно.
Энэ бол сайн маркетинг. Сүйн бэлэг- Алмаз! Бүсгүй хүн бүрийн толгойд сүй тавина гэхээр алмазан шигтгээтэй бэлзэг хамгийн түрүүнд санаанд буудаг байх. Очир алмазан шигтгээтэй бэлзэг өөрийн хайртдаа бэлэглэн, өвдөг сөгдөн суух залууг бид кинон дээрээс олон удаа харж байсан. Энэ нь алмазан эдлэл үйлдвэрлэгчдийн сайн маркетенгийн үр дүн юм. Ер нь сүй тавихдаа алмазан шигтгээтэй бэлзэг бэлэглэх ёстой гэж хэн хэлсэн юм бэ? Энэ бол зүгээр л сайн маркетингийн үр дүн.
Бүсгүй чиний хамгийн хайртай гоёл юу вэ?
“Эхнэрийн захидал” өгүүллэг
Нобелийн шаналт зохиолч Рабиндранаф Таагүрийн нэгэн бүтээлийг хүргэж байна. “Эхнэрийн захидал” нэртэй энэхүү өгүүллэг бүсгүй хүний эрх чөлөөний тухай өгүүлсэн гайхамшигт бүтээлүүдийн нэг билээ.
Бид гэрлээд арвантаван жил болжээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл чамд ганц удаа ч захидал бичиж байсангүй. Би үргэлж чиний дэргэд байж, бие биедээ захидал бичих хүртлээ холдож үзээгүй болохоор тэр. Одоо би Пури хотод аялж явна. Аялал маань гэгээрэл, ухаарлын аялал. Харин чи ажилдаа дарагдаад албан өрөөндөө сууж байгаа.
Би бол танай гэр бүлийн отгон бэр. Өнөөдөр арвантаван жил өнгөрсний хойно тэнгисийн эрэг дээр ийн зогсож байхдаа бурхан тэнгэр надтай үргэлж хамт байсныг ойлгоод зориг зүрх орон захидал бичлээ. Авга ах чинь, чиний найз Ниродтай цуг отгон бэрийн царайг анх харахаар манай гэрт ирэхэд би 12 настай байсан. Манайх галт тэрэгний зогсоолоос 20 орчим миль газарт үхэр тэргээр бартаатай замаар явж байж хүрэх бөглүү тосгоны айл. Ууган бэр нь царай муутай болохоор ээж чинь дараагийн бэрээрээ хөөрхөн охин сонгохоор үнэхээр их хичээсэн билээ. Аавын царайд баярын мишээл тодорч, ээж бурханд талархан залбирч эхэлсэн. Охиныхоо царайлаг төрсөнд талархаад. Харин тэр хөөрхөн охин нь өөрөө тэгтлээ баяр хөөртэй байгаагүй юм. Хэчнээн үзэсгэлэнтэй байлаа гээд эмэгтэй хүн өөртөө итгэлтэй, бардам байж чадна гэж үү? Цээжинд минь чулуу зоох шиг тэр дөрвөн нүднээс зугтах газар надад байгаагүй ээ.
Хурим болж, би танай гэрт амьдрахаар ирсэн. Тэнгэр хүртэл эмгэнэн гашуудаж байх шиг санагдсан. Тэр гэрийн эмэгтэйчүүдийн шалгуурт бол би үл тэнцэх муу охин. Харин тэд хөөрхөн гэдгийг минь хүлээн зөвшөөрдөг байлаа. Гэхдээ хөөрхөн байх юунд хэрэгтэй юм бол оо гэж би гайхдаг байсан. Царайлаг байлаа гээд танай гэрийнхэн намайг хайрлаагүй шүү дээ. Гоо үзэсгэлэнтэй гэдгийг минь та нар тэгсхийгээд мартсан. Гэхдээ хөөрхнөөс гадна хэрсүү ухаантай гэдгээ би та нарт алхам тутамдаа сануулдаг байсан. Оюун ухаан миний дотор дэндүү гүн гүнзгий амьдарч байсан болохоор энэ олон жилийг танай гэрт боомилулсан мэт өнгөрүүлсэн ч бүдгэрч алга болоогүй юм. Ээж минь миний ухаанаас айдаг байсан. Эмэгтэй хүн ухаантай байж болохгүй гэж боддог байсан. Зан заншил, шашин шүтлэг, уламжлал гээд тоо томшгүй олон “болохгүй”-д баригдан амьдардаг хүн өөрийн оюун ухаандаа хөтлөгдөж эхэлбэл тойрон бүчих олон хэрмэн хана руу духаараа мөргөн хөсөр унах болно гэж үздэг байсан. Тэглээ гээд би яахав дээ. Бусад эхнэрүүдэд өгөөгүй тэр хэрсүү ухаанаа бурхан багш гэнэ алдаад надад дэндүү их хайрлачихсан юм чинь. Танайхан намайг том зантай, эрээ цээргүй, эх захгүй охин гэдэг байсан. Хорон гашуун үгээр хорссон сэтгэлээ тайвшруулдаг байсан биз. Тэгж доромжилж байсныг чинь уучилж байна аа, одоо.
Гэр орны эцэс төгсгөлгүй ажлаас өөр зүйл надад байсан. Та нарын хэн ч тэрийг мэдэхгүй. Нууцаар шүлэг бичдэг байсныг минь нэг нь ч гадарлаагүй. Тэнд миний эрх чөлөө нуугддаг байсан юм. Минийх гэж өмчлөх эрх чөлөө минь. Арвантаван жилийн хугацаанд хэн ч намайг шүлэгч гэдийг мэдээгүй.
Охин минь дөнгөж төрөөд нас барсан. Хэрэв амьд байсан бол хязгааргүй их аз жаргалыг надад бэлэглэж, би эх хүн болох байлаа. Охин минь надад үдшийн гялаан од шиг агшин зуурын гэрэл гэгээг бэлэглэчихээд яваад өгсөн. Тэгээд харанхуй амьдрал ахин үргэлжилсэн. Хормын төдий гэрлийг мартаад үүрдийн харанхуйд үхтлээ амьдрахыг шийдсэн бол өдийд би ингээд захидал бичээд суухгүй байлаа. Салхинд үлээгдсэн ганц жижиг үр чулуун ханыг ч түрэн ургах аварга модыг соёолуулж чаддаг билээ.
Том ахын чинь авгайн дүү Биндү охин ээж нь өнгөрөөд харж хандах хүнгүй болоод танайд ирсэн. Эгчийгээ бараадсан хөөрхий охин. Танайхан бүгд тэр охиныг ад үзсэн. Нөхрөө дургүйцмэгц төрсөн эгч нь хүртэл түүний ирсэнд аягүйцсэн дүр эсгэсэн. Дотор сэтгэлдээ асаж байсан дүүгээ гэх сэтгэлээ тэр илэрхийлж гаргахаас айсан. Тэр үнэхээр үлгэр жишээ сайн эхнэр байлаа. Өөрийнхөө сэтгэлийг нуух гэж өнөө муу дүүгээ хэчнээн нүд үзүүрлэсэн гээч. Энэ бүхэн надад гунигтайгаас илүү ичгүүртэй санагдсан. Хөөрхий охин толгой хоргодохын эрхээр эцэс төгсгөлгүй ажил хийдэгсэн. Түүнийг би өрөөндөө амьдрахыг зөвшөөрсөн. Төрсөн эгч нь дургүйлхсэн дүр эсгэсэн ч сэтгэлдээ баярлаж, санаа нь амарч байхыг би мэдэрсэн. Танайхан бүгд уурласан. Ялангуяа чи. Биндүгийн намайг гэх хайраас би өөрийгөө олж хардаг байлаа. Гэрт чинь хулгай гарахад та нар нэгэн дуугаар түүнийг сэрдсэн, эзэн нь өөр хүн байсан. Дараа нь хөөрхий охиныг нөхөрт гаргасан. Уйлсаар явсан охин уйлсаар оргоод ирсэн. Суусан хүн нь сэтгэцийн өвчтэй хүн байсан болохоор. Та нар мэдсээр байж түүнийг тийм хүний эхнэр болгосон. Тэгэхэд танай гэрийнхэн юу гэж хэлсэн гээч. “Эмэгтэй хүн бол эмэгтэй хүн. Сүйт залуу өвчтэй байна уу, эрүүл байна уу эцсийн эцэст эр хүн шүү дээ” гэж хэлсэн.
Хадмууд нь хойноос нь ирж, хэрүүл тэмцэл хийхэд би Биндүг өгөхгүй гэж зүтгэсэн. Гэсэн ч хөөрхий амьтан надад төвөг болохвий гэж айгаад өөрөө яваад өгсөн байсан. Нэг удаа эрэгтэй дүү маань надтай ирж уулзсан. Би түүнтэй Биндүг хадмынхаас нь хулгайлах тухай ярилцаж байсан юм. Тэгэхэд чи өрөөнд орж ирээд “За бас ямар бүтэхгүй юманд биднийг хутгах гэж байна?” гэсэн. “Бүтэхгүй зүйл гэвэл би танайд ирсэн өдрөөс л эхэлсэн. Тэр харин та нарын өөрсдийн чинь л хийсэн ажил шүү дээ” хэмээн хариулсан. “Биндүг авчраад хаа нэгтээ нуучихсан юм биш биз?” гэж чи асуусан. “Хэрвээ Биндү энд ирдэг л юм бол мэдээж би нууж, хамгаална. Гэхдээ тэр хэзээ ч ирэхгүй. Тиймээс битгий ай” гэсэн. Дүү маань хэдэн өдрийн дараа Биндү дахин оргоод холын хамаатныдаа очсон боловч цаадуул нь хадмынд нь буцаагаад аваачсан тухай олж сонссоноо хэлсэн. Хөөрхий охин хэчнээн зовж байгааг мэдэрч билээ.
Өөр хот руу мөргөлд явахаар шийдсэнээ хэлэхэд минь чи яасан их баярласан гээч. Намайг аягүй бол энд байгаад Биндүтэй холбогдоод дахин хэл ам татална гэж айсан биз. Гэсэн ч миний төлөвлөгөөг та нар мэдээгүй. Би дүүгээрээ Биндүг хулгайлуулаад хамт оргох гэж байсан юм. Лхагва гаригийн Пури орох галт тэргэнд ямар ч байсан Биндүг суулгаарай гэж дүүдээ захисан. Гэтэл маргааш нь дүү маань ирсэн. Царай нь баргар. “Эгч ээ, урьд шөнө Биндү өөрийгөө шатаачихаж” гэсэн. Хөөрхий охин одоо л нэг юм амарч. Түүний амьдрал тэр чигтээ там байсан. Үхэхдээ хүртэл тэр хүмүүсийг уурлуулсаар явж. Шатаж үхэхийг муу ёр гээд та нар бүгд сэжиглэж байсан. Амьд байсан бол түүний зовлон аль хүртэл үргэлжлэх байсан бол? Одоо би энэ хотод ганцаараа сууж байна. Биндү энд ирэх шаардлагагүй болсон. Гэвч би танай гэрт буцаж очихгүй. Тэнд эмэгтэй хүн байхын зовлонг би хангалттай амссан. Дахиад хэрэггүй. Энэ чивэлт амьдралаас илүү агуу зүйл бас байдаг гэдгийг та нар мэдэхгүй. Үхэл юунаас ч хүчтэй. Одоо Биндү та нарын хэнд ч дийлдэхгүй. Өрөвдөлтэй охин, өвчтэй эрийн эхнэр биш. Түүнийг хорьж дийлэх юу ч үгүй. Тэр эрх чөлөөнд нь бас төгсгөл гэж үгүй. Тэр бяцхан охин өөрийгөө галд шатаан эрх чөлөөнийхөө тэмцэх зоригийг минь өрдөж өглөө. Түүний асаасан жижгхэн гал түймэр мэт миний дотор дүрэлзэж байна. Танай гэрийн харанхуй манан дунд сохорсон мэт сууж байхад минь Биндү ирж, тэгээд эцэст нь замыг минь гэрэлтүүлж өгчихөөд явлаа. Амиа хорлох гэж байна битгий санаарай. Би үхэхгүй. Битгий ай. Амьд үлдэнэ. Бурхан бүгдийг алагчлалгүй ивээдэг гэдэгт итгэж байна. Намайг ч бас.
Танай гэрийн отгон бэр байсан Мринал
Гуч, дөч, тавин настануудад зориулсан гудиггүй танхай аялгуу
Бүсгүй хүн гоо сайхнаа хадгална гэдэг том шинжлэх ухаан. Гэвч хичнээн гоо сайхнаа хадгаллаа ч байгалийн жамаар, насны эрхээр ямар ч сайхан хүүхэн гандаж гундах нь тодорхой. Хүний нас тэнгэрийн гялбаа мэт хурдан. Бие далайн хөөс мэт эмзэг. Ухаандаа,
“Ширгэж үл болох төрөхийн далай
Шаналж үл дуусах өвчний далай
Шамдаж үл дуусах өтлөхийн далай
Шингэрч үл дуусах үхэхийн далай”-гаас ямар ч хүн ангижирч үл чадна. Тиймээс үзэсгэлэн төгс бүсгүй хүн насны эрхээр өтлөхийн зовлонг яруу найрагчид урнаар шүлэглэсэн нь олонтаа. Жишээ нь яруу найрагч Д.Урианхай абугай,
“Хөл чинь тогорууны хөл шиг л чүүцийж дээ,
Хөрслөг гэгээн царай чинь сүүдэр амсаж дээ,
Хөөрхөн бүтсэн яргай мах чинь ч
Зулын тос шиг хорж дээ
Амьдрал ийм л юм даа, хөөрхий минь
Алтан гургалдайн хоолой ч сөөдөг л юм гэсэн дээ
Алив, хөгшин минь, хөлөө нааш нь өг дөө
Аминд минь бурханаас ойр энэ хөл наддаа
Аглаг цэцгийн дэлбээнээс ч энхрийхэн харагддаг шүү!
Гар чинь намрын гоёо шиг л хорчийж дээ
Гаднаа адсага хөм шиг л үнгэлдэж дээ
Жаргалд л элэм сайхан хуруу нь ч
Жалгын сухай шиг салмайж дээ
Амьдрал ийм л юм даа, хөөрхий минь
Арслангийн хумс ч мөлдөг л юм гэсэн дээ,
Алив, хөгшин минь, гараа нааш нь өг дөө,
Алдар, гунигийн шуургыг хясаа шиг хаасан энэ гар наддаа
Ачит Дара-Эхийн мутраас ч ивээлтэй санагддаг шүү!” гэж шүлэглэсэн байх аж.
Мөн яруу найрагч Р.Чойном агсан “Өвгөн хүний үг” хэмээх шүлэгтээ,
“Хар Дуламсүрэнг та нар
Хазгар чавганц л гэлцэх юм
Хазгар нь ч үнэн, чавганц нь ч үнэн
Хар царайтай нь ч үнэн л дээ, гэвч
Та нарын насан дээр Дуламсүрэн ийм
Тас хар байгаагүй юм шүү
Дун шиг цагаан царайтай
Дуран шиг хар нүдтэй
Дунд голын ногоо шиг бүсгүй
Дунийж явлаа шүү дээ, базарваань
Дуламсvрэн гэдэг чинь манийг бодвол
Дуутай бурхан, гуутай зураг
Халхын сайхан эрчүүлийн
Хажууд нь өргөсөн зул шиг байлаа
Гэнэ гэнэхэн инээд алдахад нь
Гэр дүүрэн гэгээ татах шиг
Гэрэлт цагаан шүд ярсхийж
Гэсэрийн хатан шиг авхай явлаа
Нуруу гэж нуруу, бие гэж бие
Нуманд татсан сум шиг шулуун
Нууранд хөвсөн хун шиг цэмцгэр
Нутаг цэлмэж, лус баясмаар хүнсэн
Хоёр сайхан хөл гэдэг чинь
Хоолны савх ч түүний дэргэд юу ч биш
Хотос хотос алхах нь бүжиг гэмээр
Хосгүй сайхан амьтан явсандаа Дуламсүрэн
Сайхан хүний сайхын явахыг үзнэ гэдэг
Сав ертөнцөд хүн болсоны гавъяа гэдэг
Ингэхээр би ч үздэгээ үзсэн
Ихээ азтай хүн шүү, хүүхэд минь
Яая гэх вэ цагийн эрх гэдэг
Ямар ч улсын цааз хуулиас хатуу хойно
Ялалтын туг шиг явсан Дуламсүрэн
Ялаа бээрсэн юм шиг болчихжээ
Ийм ч хүн яваагүйсэн дээ, гэвч
Ийм л болчихдог юм байна даа, хөөрхий” хэмээн аливаа хүний өтөлж хөгшрөхийн зовлонг нүдэнд харагдтал дүрсэлсэн байдаг. Зарим хүн дал, наян настай эмгэнийг залуудаа сайхан хүүхэн явсан гэхээр үнэмшдэггүй, яг одоогийн байдлаар нь төсөөлөөд байдаг. Энэ нь байгалийн жам, цагийн эрхийг ухаарч төнхдөггүй хүний л мунхаглал юм. Ямар сайндаа л нэг эрхэмээс сайхан хүүхний тухай асуухад “Одоо ид гялалзаж яваа 18-30 насны сайхан бүсгүйчүүд л сайхан хүүхэнд тооцогдоно. Харин үхэж үрэгдээд, өтөлж хөгширсөн өмнөх үеийн хүүхнүүдийг ярихын ч хэрэггүй” гэж мунхаглаж байх билээ дээ. Энэ мэтээр сайхан хүүхэн гээчийг зөвхөн одоо цагтай уялдуулан туйлширч гэмээнэ бид Алунгоо эх, Өүлэн эх, Мандухай сэцэн, нөгөө алдарт Мэрилэн Монрог ч дурсахын хэрэггүй болж, зөвхөн өдгөө амьд сэрүүн байгаа залуу охидыг л мандан бадруулж, магнайдаа шүтэх “мансуурал” бий болох нь дамжиггүй. “Хүжийн үнэр анхилуун үнэртэвч цөөн мөчийн хугацаа, хүүхэн хүн сайхан төрөвч цөөн жилийн үзэмж” гэдэг үг хэдийгээр үнэн хэдий ч сайхан төрсөн тэрхүү үзэмжийг цөөн бус олон жил өөртөө оршоож яваа эмэгтэйчүүд цөөнгүй байдаг. Харамсалтай нь манай монголчууд тавин нас гаруутаа л өөрсдийгөө хөгширч гүйцлээ гээд юу юугүй өвгөн, эмгэн болгочихдог. Тэгтэл гадаадынхан тавь, жар хүрсэн ч сэтгэл зүрх нь цэл залуугаараа явдаг юм байна шүү. Үүнтэй уялдаад яруу найрагч Хулганайн Тэргэлийн,
“Уруулаан буд бүсгүй минь
Унж дорой бүү яв
Нас бол цаасан дээр л бичигддэг тоо юм
Намбархаж бүү сүйд бол…” гэсэн шүлэг санаанд бууж байна. Мөн энэ бүсгүй “Үзэсгэлэн гоо гэдэг нь үүлэн чөлөөний нар биш…” гэсэн өгүүлэл бичсэн байх бөгөөд товчлон сийрүүлвээс: “Биднийг бүр багад л Үүдэн шүд чинь унаад ирэхийн цагт, Үзэж харах хүнгүй болноо ай Сүнжидмаа яа хө…. гэж дуулсаар би ч хувьдаа эмэгтэй хүний гоо үзэсгэлэн гэдэг үүлэн чөлөөний нар мэт дайраад өнгөрдөгт итгэсээр ирсэн хүмүүсийн нэг. Гэхдээ яг өөрөө том хүн болж амьдрал туулхуйяа үзэсгэлэн гоо гэдэг үүлэн чөлөөний нар биш гэж бодож эхлэв. Яагаад гэвэл аливаа нас бүхэнд өөрийн үзэсгэлэн гоо оршсоор байдаг агаад хэн өөртөө арчаатай байна тэр хүн үзэсгэлэн гоо төрхөө хадгалсаар л нүд унагам сайхан эмээ, өвөө хүртэл болж болдгийг би бишгүй харав. Тиймээс манай Монголчууд бид ерөнхий нэг том нийтлэг дутагдалтай улс аж. Тэр нь залуугаараа хөгширснөө гайхуулах. Дөч дөнгөж гарч байж л “Өө, одоо ч хөгширч байна ш дээ, 50 дөнгөж гарсан нь одоо удахгүй жар гарлаа ш дээ” ч гэж байх шиг. Эсвэл хөөх яасан залуу сайхан харагдах юм бэ гэж хэлүүлэх гэдэг юм уу, эсвэл энэ сайхан насаа албаар хөгшрүүлэх гэж дурладаг юм уу бүү мэд. Би хувьдаа дөч, тавь, жаран насыг бол маш сайхан нас гэж боддог. Яагаад гэвэл амьдралыг бишгүй таньж эхэлсэн бас ухаарсан нь хорьтой, гучтай хүмүүстэй харьцуулшгүй юм шүү дээ. Тэгээд ч одоо цагт биеийн тамир хөдөлгөөн, эм тариа гээд их олон зүйлийг хэрэглэж ялангуяа энэ Америкт идэр, ахмад насны хүмүүс машин барьж, дэлгүүр хоршооноос хүнсээ цуглуулж, бүхнийг болж өгвөл өөрсдөө хийх гэж оролдох. Бишгүй сайхан биеэ авч яваа нүд унагам эмээ өвөөтэй зөндөө л таарч байлаа. Тэднийг хархад надад үнэхээр сайхан баяр хөөр төрдөг. Яг л залуу сайхан бүсгүйг шохоорхон харах шиг тийм л мэдрэмж нүдээр би тэднийг хардаг. Ингээд юу хэлэх гээд байна вэ гэвэл бүхий л амьдралын туршид минь намайг, чамайг үзэсгэлэн гоо гэгч дагаж явдаг аж. Харин чи өөрөө түүнийг олж харах нь чухал юм. Бүхий л амьдралынхаа туршид гоо үзэсгэлэн гэдгийг дотроо ч гаднаа ч аргамжиж чадсан тийм сайхан хүмүүсээр би бахархнам. Бурхнаас оноосон нас бүр сайхан бөгөөд эзэн нь болсон би та хичээх аваас гоо үзэсгэлэн гэдэг үүлэн чөлөөний үзэгдээд өнгөрдөг нар төдий зүйл биш юмаа…”
Хулганайн Тэргэлийн энэхүү өгүүлэмж нэгийг хэлээд байна. Тиймээс би бээр “Тавь гарсан хүүхэн” хэмээх шүлэг тэрлэж фейсбүүх хуудсандаа тавьсан юм. Манай яруу найрагчид ид цэцэглэж яваа 20-30 насны бүсгүйчүүдийг урнаар шүлэглэсэн нь тоймгүй. Харин яруу найрагч Б.Болорцэрэн, Ц.Тэмүгэ нар гуч гарсан бүсгүйн тухай шүлэг бичжээ. Мөн яруу найрагч Р.Эмүжингийн “Дөчин хоёр нас”, Ж.Оюунцэцэгийн “Эмэгтэй хүний дөчин нас” гэдэг сайхан шүлэг байдгийг санаж байна. Тэгвэл яагаад “Тавь гарсан хүүхэн” гэдэг шүлэг тэрлэж болохгүй байх билээ. Тэд чинь хүүхний данснаас хасагдаагүй яваа улс. Эмгэн болох яагаа ч үгүй. Эдүгээ гуч, дөчин настай гялалзаж яваа хүүхнүүд арав, хорин жилийн дараа хүссэн хүсээгүй тавь гарна. Тэр үед бас өөрсдийнхөө ямар байж болохыг эдүгээ төсөөлөхөд гэмгүй. Яруу найрагч Д.Урианхай, Р.Чойном нар насны эрхээр өтлөхийн зовлонг шүлэглэсэн бол дээрхи найрагчид гуч, дөч, тавин настнуудад хандаж “Өтөлж хөгшрөх яагаа ч үгүй шүү, та нар сайхнаараа байна” гэж урам хайрласнаараа онцлогтой. Жишээ нь миний “Тавь гарсан хүүхэн” хэмээх шүлэг фейсбүүкт тавигдангуутаа л маш олон лайк авч, маш олноор шейрлэгдэж, бараг л Монголын фейсбүүкт рекорд тогтоохуйц хар мянган сэтгэгдэл цуглуулсан юм. Мөн гадаадын тавь гарсан топ моделиудын зураг хөрөг, тавь гарсан хүүхнүүдийн дунд зохиогдсон миссийн тэмцээний бичлэг зэрэг нь комментонд ирж хуралдан улам сонирхолтой болгосон. Түүнчлэн уг шүлгийн доод талын коментуудад бүсгүй хүний насны онцлогыг илтгэсэн олон арван шүлэг хуралдсан бөгөөд тухайлбал яруу найрагч Ж.Оюунцэцэгийн “Эмэгтэй хүний дөчин нас”, Ц.Тэмүгэгийн “Гучин хэдтэй бүсгүй”, “Гучин тавны хавар”, Б.Болорцэрэнгийн “Гучин нас юу юм бэ?”, Р.Эмүжингийн “Дөчин хоёр нас”, С.Аминагийн “Гучин насны дурлал”, Ж.Батсайханы “Жаран насан дээр аархал нэмэх үг”, Оксанагийн жаран настнуудад зориулсан шүлэг, Н.Жаргалын “Дөч хүрсэн бүсгүйчүүд”, Ш.Чимэдцэрэнгийн “Жаран туулсан бүсгүйчүүд” гэх мэт. Эдгээрээс заримыг нь товчлон хүргэе.
Яруу найрагч Б.Болорцэрэн “Өөдрөг мөрт” хэмээх шүлэгтээ,
“Гучин нас юу юм бэ
Гуниг цуглуулдаг хэн юм бэ
Өтлөх яагаа ч үгүй байхад
Өмнөөс минь шаналдаг хэн бэ тэр
Үзээгүй эрчүүд, эдлээгүй жаргалыг
Өөрийн болгож амжаагүй байхад
Үхэх хаа ч байсан юм
Өнөөдрөөс л амьдрал эхэлж байна
Ахиад алдахад нас залуу байна
Амжих дурлахад намба эртдэж байна
Үймүүлж болох гоё цаг ирж байна
Үүсгэж болох гоё боломж олдож байна
Өнгөрүүлсэн амьдралдаа би мөрөөдөж сурсан
Өнөөдрөөс биелнэ ямар ч эрсдэлгүйгээр
Өөрийн ирээдүйг би зохион бүтээсэн
Өнөөдрөөс туршина ямар ч хохиролгүйгээр
Хамгийн өндөрт үйлдсэн нислэг минь амжилттай болж
Харсан эрийнхээ зүрхэн дээр би шүхрээ задлана
Онож буусан газрын зөөлөн хатуу нь хамаагүй ээ
Олон дурлалд өвдөлт төдийхөн юу ч биш
Сэтгэлд минь овор алга би залуу байна
Шинэхэн дурлал сэдэхийг бодоход би ануухан байна
Янаг дэмий гэж үү би эсэргүүцэж байна
Яасан гоё гээч та нар мэдэхгүй л байна
Өр зүрхэнд минь дурлах шалтгаан нэмж
Өнөөдрийн дотор хичнээн хүү төрөө бол
Үүнийх нь тоогоор би улам залуужсаар байхад
Өргөн дэлхийд болзох газар олдохдоо л олдоно
Өөр надад юу хэрэгтэй гэж
Нас бол тоо юм
Өчнөөн жилийн хойно ч би дурлачихсан л явна
Амьдрал болоод үхэл амраг хөвгүүдийнхээ хэнд ч
Авь адилхан хайраа би түгээх л болно хүртээх л болно
Гучин нас юу юм бэ
Гуниг цуглуулдаг хэн юм бэ
Өтлөх яагаа ч үгүй байхад
Өмнөөс минь шаналдаг хэн бэ тэр…” гэж өгүүлжээ.
Колумбын нэрт зохиолч, елийн шагналтан Габриел Гарсиа Маркес “Бид хөгшрөхөөрөө дурлахаа больдог юм биш, харин дурлахаа больсоноор л амархан хөгширдөг” гэж хэлсэн байх бөгөөд түүний энэхүү гоц санаа алдарт “Зуун жилийн гарцаардал” романд нь тусгалаа олсон байдаг. Үүн лүгээ найрагч бүсгүй Болорцэрэн “Гучин нас юу юм бэ, дахиад дурлана” гэж байна.
Мөн найрагч бүсгүй С.Амина “Гучин таван насны дурлал” хэмээх шүлэгтээ,
“Харин ч би дахин дахин дурлана
Ханахгүй бүр хэдэн ч удаа дурлана
Хаврын яргуй шиг шинэхэн дэлбээлж дурлана
Ханагар цээжинд чинь эрхлэнхэн дурлана
Хайрын үнсэлтэнд шунан дурлана
Ховдолд зүрхээ шаттал дурлана
Хүүхэн биеэ цэнгүүлж дурлана
Арван наймт мэт гэрэвшихгүй
Алиахан аашаар сээтэгнэхгүй
Хаврын тэнгэр мэт хувирахгүй
Хайр нэхсэн байтлаа тунихгүй ээ
Уярч мэлмэрч уйлахгүй
Учрыг нь мэдэхгүй хардахгүй
Хатуу үгэнд гомдохгүй
Холдохын араас харамсахгүй ээ
Далайн давалгаа адил цалгиж дурлана
Долоон бурхан шиг гялалзаж дурлана
Усны урсгалыг мяралзтал дурлана
Үүлтэй тэнгэрийг цэлмэтэл дурлана
Яадаг юм бэ би дурлана
Яршиг удаагүй жаргал үгүйлж байгаа хойно
Цэцэгийн дэлбээ адил өнгө гоёж дурлана
Цэнгэн мансуурч жарган дурлана…” гэх мэтээр тунхаглажээ.
Мөн сүүлийн үед тун сүрхий шүлэглээд буй яруу найрагч Ц.Тэмүгэ “Гучин хэдтэй бүсгүй” хэмээх шүлэгтээ,
“Бүсгүй би гучин хэд хүрлээ
Бүдэгхэн зураас зовхины дор нэг л мэдэхэд гарч дээ
Бүгдэд үл анзаарагдах биз ээ
Намайг шохоорхохгүй өнгөрч чадахгүй ээ гэж
Бардамнах час улаан сарнай шиг насаа сэм үдсэн ч
Нартын тоосонд гундаж амжаагүй яваа эгэлхэн ягаан сарнай шүү би…
Бүсгүй би гучин хэд хүрлээ ч
Бүтээх хүсэл, хонгорхон зан, наалинхай ааш минь яг л хэвээрээ
Омголон цэл залуу насаа гэж танаар би бардамнахгүй ч
Огших халуун зүрх минь цоо шинээр дурлаж хайрламаар байна…
Бүсгүй би гучин хэд хүрлээ ч
Бүжиглэж, дуулж, бүтээж, бүр шинээр амьдармаар байна
Бүүвэйн дуу аялаж намбалагхан бас явмаар байна
Бүрэн уншиж амжаагүй байгаа дэлгээтэй ном шиг нас минь ээ…” гэж өгүүлжээ.
Эмэгтэй хүний гучин хэдэн нас бол үнэхээр л бүрэн уншиж амжаагүй дэлгээтэй ном юм. Түүнчлэн дөчин насыг яруу найрагч Ж.Оюунцэцэг шүлэглэхдээ:
“Энэ дөчин нас гэдэг бүсгүй хүнд
Эгчдэх ч үгүй, дүүдэх ч үгүй сайхан нас юм
Салаа бүр нь нахиалсан ургаж гүйцсэн хус шиг
Залаа бүхэн нь дүүрэн уурагшиж идээшсэн самар шиг
Өнгө өнгө нь найрссан алтан зул цэцэг шиг
Мэнгэ толбо нь тодорсон арван тавны сар шиг
Энэ дөчин нас гэдэг бүсгүй хүнд
Ихдэх ч үгүй, багадах ч үгүй сайхан нас юм
Амт шүүс нь чивчирсэн арван сарын аньс шиг
Арз хорзоос авсан амттаны дээж нэрмэл шиг
Агаар салхи шингэсэн намрын шар айраг шиг
Арзгар хорзгор нь арилсан усны гүний чулуу шиг
Ай даа, энэ дөчин нас гэдэг бүсгүй хүнд
Ахдах ч үгүй, багадах ч үгүй сайхан нас юм
Танихгүй хүнийг ч гэсэн тавхан үгнээс нь таниад
Тааралдсан атаачийн сугсраанд сөхөрч өгдөгөө болиод
Уул талын өндөрийг ч нүдээрээ багцаалаад
Уусан гурван хундагандаа согтож унадагаа татаад
Яая даа гэсэн энэ дөчин нас бүсгүй хүнд
Яг таарсан, хүнддэх ч үгүй, хөнгөдөх ч үгүй нас юм.
Арга билгийн мөрөөдөл үр хүүхэд нь өсөөд
Ар өврийн “хормойгоо” ээлжилж нөхдөгөө болиод
Алт, гууль хоёрынх нь жин тун тэнцээд
Авхаалж хийморь нь жигдрэн ухаан намба болоод
Ай даа, бүсгүй хүний дөчин нас
Найраг шүлгийн утга төгс дөрвөн мөр
Ай даа, бүсгүй хүний дөчин нас
Намар, өвөл, хавар, зунтай дөрвөн цаг” хэмээн үнэнхүү галтай цогтой урсгасан байх аж.
Мөн энэ жил дөчин насны босгыг алхаж буй Хөвсгөл нутгийн найрагч бүсгүй Б.Нямжаргал шүлэглэхдээ,
“…Дөч хүрсэн бүсгүй цоглог болоод өнгөлөг
Дөрвөн улирлын алинд чиг эрхэмсэг бөгөөд ганган
Наргиж цэнгэж суухад сэтгэл татам энхрий
Насны андаа болгоход найрсаг хийгээд түшигтэй
Үгэнд нь ухаарал оршсон
Үйлэнд нь ур шингэсэн
Дөч гарсан бүсгүй өөдрөг хийгээд золбоотой
Дөлгөөн тайван ааль нь дэргэд нь үлдмээр баясалтай
Ялдам хонгор төрх нь бишрэн дурламаар шидтэй
Янаг хайрын сэтгэл нь итгэлээ өгмөөр хүчтэй
Энгэрээс нь намба үнэртсэн
Энэрэлд нь хорвоо зөөлөрсөн
Дөч гарсан бүсгүй ханилан суухад халамжтай
Дөрөө даах насанд чиг нүд унагах үзэсгэлэнтэй
Барьсан цайных нь амтанд уруул хүртэл дурлаастай
Багын хонгор төрх нь цангинах инээдэнд шингээстэй
Дөч хүрсэн бүсгүйчүүд өнгөлөг бөгөөд өөдрөг өө” хэмээн өөртөө улам итгэл, хүч, ид шид хайрласан байх аж.
Харин яруу найрагч Р.Эмүжин “Дөчин хоёр нас” хэмээх шүлэгтээ эргэн дурсах, эргэцүүлэн бодох ухаарлыг шингээжээ.
“Намрын тэнгэрийг ганзагалсаар дөчин хоёр нас минь ирэхэд
Надаас явсан бүхэн хаалга тогших шиг санагдана.
Омог бардам зан минь оддын гэрэлд тэмүүлэх тоолон
Охорхон энэ амьдралыг огшиж туулмаар бодогдоно.
Намрын нарыг зуусаар дөчин хоёр нас минь ирэхэд
Намайг ухаажсан гэдгийг учрал бүхэн сануулна
Гэнэн байхдаа сайхан гэгээн залуу насаа
Гэртээ мартаад гарсан тоглоом мэт үгүйлнэ
Намрын салхийг дагуулсаар дөчин хоёр нас минь ирэхэд
Нарсан төгөлд үлдээсэн гэрэлт дурлалаа санагалзана
Навчсын гандуу өнгө зүрхэн дундуур минь шаргалтахад
Надаас залуухан нэгэнд галтай үгсийг үлдээнэ
Намрын шувуудыг хөллөсөөр дөчин хоёр нас минь ирэхэд
Насан бага үрсээсээ өөрийнхөө араншинг харна
Намхан толгодын дээгүүр дүүрэн саран хөөрөхөд
Найрын дууны нугачаанд элэгдэж суумаар сэмэрнэ.
Намрын хярууг үргээсээр дөчин хоёр нас минь ирэхэд
Надад байгаа бүхэн аз жаргал болохыг танина.
Агсам морьдоо цулбуурдаж, жолоо татахыг хүсэвч
Алсын өндөр уулсын агаарыг амьсгалахаар шунана.
Намрын гуниг сэвэлзүүлсээр дөчин хоёр нас минь ирэхэд
Надтай хамт цахилан буй цаг хугацааг илүүтэй ойлгоно.
Өндөр газрын цэцэгсийг аргадан өглөө бүр наран мандахад
Өнө мөнхийн юм гэж хэзээ ч байдаггүйг мэднэ.
Намрын бороонд жиндсээр дөчин хоёр нас минь ирэхэд
Нартад ганцхан л амьдрахаа гэгэлзэнхэн байж ухаарна.
Ээжтэйгээ адил элгэмсүү, аавтайгаа адил аядуу гэдгээ мэдэрч
Элээгээд дуусах энэхэн амьдралыг эвлүүлж туулахаар яарна…” хэмээн догдолжээ.
Үүний хойноос тавин нас яах аргагүй залгаж таарна. Гэвч ийм насны хүүхнүүдэд зориулсан шүлэг ер байдаггүй юм байна. Харин жар, далан настнуудад бол “Ээжийн бор аяга”, “Настан буурал эмээ”-гээс эхлээд өчнөөн олон шүлэг, дуу зориулагдсан байдаг. Тавь гарсан хүүхнүүд бол хэдийгээр эмээ болсон ч эмгэн болох яагаа ч үгүй, бас ээзгий ааруул ёроолд нь дэвтээсэн ээжийн бор аяга тэврээд суух арай л болоогүй, ухаандаа эмгэн, бүсгүй хоёрын завсрын нас юм байна. Тийм учраас би бээр тавь гарсан цоглог хүүхнүүдийг тандан судалж байгаад ийм нэгэн шүлэг тэрлэсэн билээ.
“Тавь гарсан хүүхэн цаанаа л нэг тааламжтай
Танилцаад хууч хөөрөлдвөөс таван үг нь нийлэмжтэй
Тавилан заяаны эрхээр таалсан эрдээ халамжтай
Танхи ялдам насных нь туулсан амьдрал ханамжтай
Элдэв үүлэн борооны этгээд гаж зуршилгүй
Исэглэн танхай дарсанд эргэж донтох дуршилгүй
Ихэмсэг, бардам, омоглон, эсэн бусын харшилгүй
Эрсхэн тулаад танилцахад иймээ тиймээ оршилгүй
Усанд загас наадуулах унаган тамир нь хэвээрээ
Ужид цэнгэлийн тэчъяадал нь урьдын адил янзаараа
Усгал зөөлөн ааль нь улам дотогш янагаараа
Уяран догдолж талимаарах нь угаас ялдам төрхөөрөө
Халуун залуу насны хайрын шүлгийн бадагтай
Халгилж булгилсан сэтгэлийн хат суусан жудагтай
Хөнгөн хөгжмийн аялгуунд хөл нийлэх нь урамтай
Хөнжил юундаа ороод хүслээ хангах нь журамтай
Оройтож төрөхгүй яав даа гэж он цагийг зүхээгүй
Овор живэр суулаа гэж орчин үедээ туниагүй
Ориг сайхан биен дээрээ элдвийн засал хийлгээ ч үгүй
Ойрын гучин жилдээ эмгэн болох яагаа ч үгүй
Тавь гарсан хүүхэн цаанаа л нэг тааламжтай
Танилцаад хууч хөөрөлдвөөс таван үг нь нийлэмжтэй
Тавилан заяаны эрхээр таалсан эрдээ халамжтай
Танхи ялдам насных нь туулсан амьдрал ханамжтай…”
Нөгөө хар мянган сэтгэгдэл цуглуулсан зартай шүлэг чинь энэ шүү дээ. Энэхүү шүлгийг уншсан ахимаг насны хэд хэдэн эмэгтэй “Жар гарсан хүүхэн” гэдэг шүлэг бичиж өгөөч гэж над руу “чаталсан” боловч хариуд нь би “Жар гарсан хүүхэн гэхээр сэтгэлд арай л буухгүй байна. Ээжийн бор аяга л харагдаад байна” гэж үнэнийг өчсөн. Тэгтэл ч надтай надгүй Ш.Чимэдцэрэн хэмээх эмэгтэй “Жаранг туулсан бүсгүйчүүд” хэмээх шүлэг тэрлээд миний нөгөө “Тавь гарсан хүүхэн” шүлгийн комментонд авчраад тавьчихсан байлаа.
“Жаранг туулсан бүсгүйчүүд
Жаахан хөгшрөө л биз яадаг юм
Жаргалыг эдлэх нь багадахгүй ээ
Зовлонг тэд чинь туулсан шүү
Анхны хайрын болзоонд
Ам бардуулж хайранд цэцэглэсэн
Ая засуулж, хөл алдуулсан
Амрагхан жаахан эрвээхий байсан даа
Хайрын хорвоог хослон туулсан
Ханийн сайхан гэргий л байсан даа
Хонгорхон үрдээ бүүвэй аялсан
Хосгүй сайхан ижий л байсан даа
Гэргий нэрээ үнэнчээр хадгалсан
Гэрэлт орчлонгийн чимэг нь л байсан даа
Гэгэлгэн сэтгэл алдуурахад
Гэртээ л үлдсэн хань л байсан даа
Ханиа дээдэлж хажууд нь цайлсан
Хатан ухаант гэргий л байсан даа
Хатуу бүхнийг уяраан зөөллөсөн
Халамжаар дэлгэрсэн бүсгүй л байсан даа
Залуу сайхан нас хагдарсан ч гэлээ
Зааж сургах нь дэндсэн багш болжээ
Зам, жамыг туулсан гэсэндээ
Залуучуудад үлгэртэй эрдэмтэд болж дээ
Ануухан өтөлж яваа тэднийг
Амьдрал нугалж дийлэхээ өнгөрсөөн
Аядуухан сэтгэлийн хойморт
Ач гучтайгаа дэлгэрч суугаа даа
Нарны голтойд амжуулчих гэсэндээ
Намрын хяруутай алдрайхан л шүү дээ
Найраг, дуунд уяран бүжсэн ч гэлээ
Насны намбатай эмээ л шүү дээ
Жаранг туулсан бүсгүйчүүд
Жаахан л хөгшрөө биз яадаг юм
Жаргалыг эдлэх нь багадахгүй ээ
Зовлонг тэд чинь туулсан л шүү дээ…” гэх жишээтэй. Мөн П.Долгормаа хэмээх бүсгүй “Эмэгтэй хүний нас насанд тааруулж шүлэг бичих амар биш ээ. Ингэж нас насанд зориулж шүлэг тэрлэсэн найрагчидддаа баярлалаа. Харин жар, далан насанд таарсан шүлэггүй эмээ болох нь гэж битгий зовцгоо. Жар, дал байтугай насалчихаад жавхаатай сайхан хэвээрээ, тэнгэрийн дээд гэмээр сайхан буурлууд олон байдаг шүү дээ” гэсэн урам хайрлаад яруу найрагч нөхөр Ж.Батсайханыхаа бичсэн “Сайхан хүүхэн хэзээ ч сайхнаараа” гэдэг шүлгийг илгээсэн байв.
“Эрчүүдийг араасаа хуйлруулаад
Эрвэлзэж явснаараа
Эх орныхоо гүүр болоод
Дэрвэлзэж явснаараа
Сайхан хүүхэн хэзээ ч
Сайхнаараа байдаг
Эр нөхөртөө эрхлэн ямбалаад
Эхэмсэгхэн явснаараа
Үр хүүхдээ өсгөн намбайгаад
Инээмсэглэж явснаараа
Сайхан хүүхэн хэзээ ч
Сайхнаараа байдаг
Будаг шунхаар гоодож
Царайгаа нуулгүй явснаараа
Жудаг намба алдаж
Чанараа гээлгүй байснаараа
Сайхан хүүхэн хэзээ ч
Сайхнаараа байдаг
Үйлийн үргүй сайхан хүүхнийг
Үрчлээ торлохгүй тойрдог юмуу?
Үнэн цайлган хөөрхөн түүний
Үс нь ч цайхгүй тормойдог юмуу?
Сайхан хүүхэн хэзээ ч
Сайхнаараа байдаг
Алхаа гишгээ нь хөнгөн шингэнээрээ
Арай өөрөөр бурхан хардаг ч юмуу?
Нүгэл шүглээс холуур явахаараа
Нүүрнийх нь буян тогтдог ч юмуу?
Сайхан хүүхэн хэзээ ч
Сайхнаараа… сайхнаараа байдаг аа…” гэж өгүүлжээ.
Хорь, гучин насандаа хайр дурлал, гоо үзэсгэлэнгийн хамаг л сайхан бал бурмыг ханатал амсаж, тэгээд дөч, тавин насандаа төгөлдөржин цэвэршиж, цаашлаад жаран насыг зооглоод, дал, ная, ер, зуу хүртлээ дурсамж дүүрэн амьдрах нигууртай хүмүүний амьдрал агуу юмаа. Тиймээс өдгөө ид цэцэглэн буй залуу сайхан охид, бүсгүйчүүдэд зориулж найрагч Д.Ганзоригийн тэрлэсэн,
“Бүсгүй минь чи бүү гунигла
Булбарай царайгаа бүү гундаа
Хасын царайнд чинь үрчлээ ирээд үүрлэчихнэ
Халуун сэтгэлд чинь жавар хургаад хоргодчихно
Онгон зүрх чинь хайраар бялхахаа болино
Омголон насны гэгээн хайраа мартчихна
Үеийн охидтой цэцэг шиг гунхахаа болино
Үдшийн болзоонд сэтгэл догдлохоо умартчихна
Хархан нүднээс чинь хайр гэрэлтэхээ болино
Харин оронд нь нулимс нэрдэг болчихно…” гэсэн шүлгийг цацал болгох ялдамд найрагч бүсгүй Р.Сайхан-Уулын тэрлэсэн,
“Эгээ л зун шиг
Элдэвтэй инээд шиг
Эрх хонгор шиг
Эрхэмсэх ертөнц шиг
Гоо үзэсгэлэн гунддаггүй бол гоёхоноо
Гуниггүй цэгээн тагтаа мэт шунгасаар дуусдаг бол сайхнаа…” хэмээсэн өөдрөг тэнүүн санаашралаар “Гуч, дөч, тавин настнуудад зориулсан гудиггүй танхай аялгуу”-гаа өндөрлөе.
Тэмдэглэсэн Б.Ойдов
Дэлхийн хамгийн баян 10 хүүхэд
Дэлхий дээр насанд хүрсэн зарим хүнээс ч илүү баян хүүхдүүд байдаг. Зарим нь өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр ийм баялагт хүрсэн байхад зарим нь алдартай эцэг эхийнхээ буянаар баяжсан байдаг.
Рид, Ив, Эрин Жобс /$20 сая/

Стив Жобсыг нас барсны дараа 25 сая долларын хөрөнгийг нь эхнэр Лорен Пауэлл нь өвлөн авсан байдаг. Гэхдээ Жобс хүүхдүүд болгондоо итгэлийн сан гээчийг урьдчилаад байгуулсан ажээ. Ингээл “Apple-ийн эзэнт гүрний хүүхдүүд”-ийн нийт хөрөнгө 20 орчим сая доллар болсон байна.
Ник Д’Алойсио 22 настай /$30 сая/

Их Британийн компьютерийн программист хүү 15 насандаа интернэт бизнес эрхлэгч болжээ. Технологийн залуу суутан хүү iOS-т зориулагдсан цэс болох Summly-г бүтээснээрээ алдартай бөгөөд хожим нь түүнийгээ Yahoo-д 30 сая доллараар зарсан ажээ. Wall Street Journal сэтгүүлээс зарласан “Оны шилдэг шинийг санаачлагч” шагналыг хүртэж, 2014 онд Apple Design Award шагналыг авсан байна. Тэрээр Оксфордын их сургуульд мэдээлэл зүй, гүн ухааныг зэрэг судалж, дэлхийн хамгийн залуу саятны тоонд багтсан байна.
Гейтсийн хүүхдүүд /$150 сая/

Билл, Мелинда Гейтс нар хоёр охин, нэг хүүтэй. Биллийн нийт хөрөнгө 85 тэрбум доллар бол Мелиндагийнх 51 тэрбум доллар. Гэхдээ тэд орлогынхоо ихэнх хэсгийг сайн үйлсэд зарцуулдаг байна. Түүнчлэн Гейтс хүүхэд болгондоо 50 сая долларын итгэлийн сайн байгуулжээ. Энэ мөнгийг тэд 21 нас хүрээд ашиглах эрхтэй болно. Үүнээс гадна аавынх нь орлого жил бүр өсөж байгаа болохоор асар их баялгийг өв залгамжлагчид болно.
Жейден Смит 19 настай /$9 сая/

Жүжигчин Уилл Смит болон түүний гэргий Жада Пинкетт-Смитийн хүү, Америкийн жүжигчин, рэп дуучин Жейден Кристофер Сайер Смит нь “Аз жаргалын эрэлд” киноноос карьераа эхлүүлсэн түүхтэй. Одоогоор түүний хувийн хөрөнгө 9 сая гаруй доллараар хэмжигдэж байна. Жейден гэр бүлийнхэнтэйгээ адил орлогынхоо нэлээд хувийг буяны үйлсэд зарцуулдаг.
Жордан Кейси 17 настай

Ирланд хүү Жорданы 13 настай үеийн танилцуулгад TED алдарт бага хуралд үг хэлсэн, iTunes-т нэлээд хэдэн тоглоом зохиосон зэрэг багтжээ. 10 насандаа програм зохиож сурсан тэрээр шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнд хэдхэн жилийн дотор дэлхийн хамгийн залуу өөрөө сурсан програмист, Европын iOS-ын боловсруулагч болжээ. Түүний нийт хөрөнгө хэдээр үнэлэгддэг нь тодорхойгүй байна.
Дэннилин Хоуп Биркхед-Маршалл 11 настай /$10 сая/

Америкийн модель, интернэтийн дуулиан, реалити шоуны од юм. Модель, жүжигчин агсан Анна Николь Смитийн охин тэрээр хэдхэн сартай байхдаа ах, ээж хоёрыгоо алдсан билээ. Харин түүнийг эмээ, өвөө нь халамжиндаа авахаар тэмцсэн ч аав нь өсгөж, Дэннилин ээжийнхээ замналаар Kids Guess хүүхдийн хувцасны компанид моделийн ажилд оржээ. Түүний хөрөнгө 10 сая доллар.
Сури Круз 11 настай /$275 сая/

Том Круз, түүний салсан эхнэр Кейти Холмс нарын охин Сури багаасаа л тансаг амьдралд умбаж өссөн. Зөвхөн хувцас нь л гэхэд 3 сая долларын үнэтэй бөгөөд Chloe, Burberry, Dolce&Gabbana зэрэг брэндийнх. Энэ охин 275 сая долларын хөрөнгийн өв залгамжлагч. Дээрээс нь өөрөө модель, жүжигчний карьераа эхэлж байгаа ажээ.
Нокс ба Вивьен Жоли-Питт 9 настай /$67,5 сая/

Холливудын хамгйин өндөр орлоготой хос болох Анжелина Жоли, Брэд Питт нарын ихрүүд. Тэднийг 2008 онд Ниццед төрөхөд анхны зургийг нь 14 сая доллараар үнэлж, алдартнуудын хамгийн үнэтэй гэрэл зураг болсон байна.
Валентина Палома Пино 7 настай /$37 сая/

Валентина маш баян гэр бүлд төрсөн. Түүний эцэг Франсуа-Анри Пино загварын ордны эзэн бол ээж нь жүжигчин Сальма Хайек. Охин тансаг амралтын газарт амарч, од ээжтэйгээ улаан хивсэн дээгүүр алхаж дасчээ. Аав нь 15 саяын хөрөнгөтэй бол ээж нь 88 сая долларын хөрөнгөтэй. Валентина өөрөө мөнгө олж үзээгүй ч түүний нэр дээр 12 сая гаруй долларын байшин байдгаас гадна 25 сая долларын итгэлцлийн сан бий.
Жорж ханхүү 4 настай /$1 тэрбум/

Кембрижийн Жорж ханхүү бол ханхүү Уильям, түүний гэргий Кембрижийн гүнгийн ахайтан нарын цорын ганц хүү. Тэр дэлхийн хамгийн баян хүүхэд төдийгүй хамгийн бага настай баянд ордог.
Updown.mn
“Алёнка” шоколадны зургийн эзэн нь хэн бэ?
Оросын “Алёнка” шоколадыг мэдэхгүй хүн бараг үгүй. Орос алчуур зангидсан том цэнхэр нүдтэй бяцхан охины зурагтай энэ шоколадыг хүн бүр амтархан иддэг ч цаасан дээрх зургийн талаар тэр болгон хүн анзаарч байгаагүй л болов уу.
Оросын “Улаан Октябрь” үйлдвэр шинэ бүтээгдэхүүнийхээ сав баглаагаа чимэх зургийн уралдааныг 1964 онд “Оройн Москва” сонинд зарлажээ. Зураач Александр Михайлович Геренис тус уралдаанд эхнэрийнхээ авсан найман сартай охиныхоо гэрэл зургийг санал болгож илгээсэн нь түрүүлснээр түүх эхэлсэн байдаг.
Гэрэл зургийг “Улаан Октябрь” үйлдвэрийн зураач Н.Маслов уран зураг болгон савалгаан дээр буулгаснаар энэ охин зөвхөн орос оронд төдийгүй энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг бүх л улс оронд алдаршсан билээ.
Геринасын гэр бүл, охин дүр, зургаа ашиглуулсны төлөө ямар ч шагнал урамшуулал аваагүй гэдэг. 2000 оны хоёрдугаар сард Елена Геринас буюу зургийн эзэн болох эмэгтэй зохиогчийн эрхийн төлөө шүүхэд хандсан ч хоёр жил хэртэй үргэлжилсэн зарга эцэстээ хэрэгсэхгүй болж өнгөрчээ. Гэхдээ шүүх энэ бол Елена биш, орос охины нийтлэг дүр. Тэгээд ч “Алёнка”-гийн нүд цэнхэр байхад Еленагийн нүд хүрэн байна гэж үзжээ.
Мөн “Улаан Октябрь” үйлдвэрийнхэн энэ зургийг зурсан зураач нь 40 жилийн өмнө бүтээлийнхээ шагналыг авсан, зохиогчийн эрх нь ч түүний нэр дээр байгаа, түүнийг хэн ч ашиглах эрхгүй гэж мэлзсэн гэдэг.
Эзэн нь хэн ч байлаа гэсэн энэ зураг бүтээгдэхүүний борлуулалтад үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан нь тодорхой.
http://undesten.mn/68726.html
Бүсгүйн ухаан /Өгүүллэг/
Мөндөртийн зүүгээр хэдэн бөрлөн үүл усанд цувсан сарлаг лугаа бөртөлзөв. Тэр бараанаар багачуул аргал түлшээ бүтээн жирийж, гурав хоног эхлээр явсан Баржав амнаасаа исгэл үнэртүүлэн “Ээж чинь хаачив?” гэж хүүгээсээ асуухдаа орныхоо өмнө хаясан гаанс тамхиндаа гараа явууллаа. “Мэдэхгүй ээ!” гэж жаал хүү хэллээ.
Хотондоо хоёрхон гэрээр тул ээж хаа л холдоо аж, адарч байгаа нь тэр.
Баржав тамхиа нэрж нээлттэй үүдээр тэртээ доод хөндийд зодуулсан гөлөг шиг хэвтэх өнчин ганц толгойг харжээ “Энэ бид хоёрын байж байгаа. Уг нь сайн хүний удам, сайхан уулын тасархай юмсан” гэж санав. Тэнгэр нижигнэн бороо асгарахын түрүүчээр аянга цахилгаан тэр өнчин толгойг хайр найргүй шавхуурдан нанчдаг. Тэгвэл Баржавыг хааяа ингэж хорхойсч яваад ирэхэд Доржмаа эм л амьтан болсон хойно яаж дуугүй өнгөрөхөв. Тэр өнчин ганц толгой, Баржав хоёр ийм цагт адилдаа адил. Харин тэр өнчин толгой Баржав шиг морь унаж, мод тохоод тэнэхгүй юм даа. Баржавыг ийн бодож байтал үүдээр нэг их цэлсхийсэн хөх шуурга орж ирсэн нь Доржмаа. “Одоо ч эхэлнэ дээ, хөөрхий!” гэж санасан Баржав гаанс тамхиа газар хаяад, дээлээ толгой дээгүүрээ нөмрөн буруу харж өнхрөхийг харсан жаал хүү цатгалан зурам шиг час часхийлгэх эгдүүтэй.
Өөрийгөө “Энэ улаан гол согтуудаа хүүхдийн дэргэд бас юу гэж солиороо бол” гэхээс Баржавын яс хавталзана. Тэгж байтал Доржмаа дуудлаа. “За, босч л болохгүй шүү, толгойгоо ч бүү цухуйлга, энэ хүүхэн хулхиар чинь сүнгэнүүлэх гэж байна!” хэмээн хөнжлөө улам битүүлэв.
-Баржаав, өндий! гэж Доржмааг ихээ тайван дуудваас тэр “Нялуурч байгаад өвчихөөр шийдлээ, орой болтол бүү босохтүн!” гэж санатал тэр хөнжлийг нь сөхөв. Нүдний булангаар сэмхэн харвал Доржмаа аяга халуун нэрмэл сэнгэнүүлээд “Үүнийг балгачих маягтай гэдэг нь, юу болчоов?” гэж ширэв татах ялдамд сайхан аашлахыг хараад тэр зөнөсөн бурхи шиг гэнэ алдан өндийв. Баржав аягатайг гуд гуд залгилаад амаа арчихдаа,
-Би урьд шөнө их дөвчигнөв үү, хө? гэж зальжнаар үг тандав.
-Гайгүй ээ, дээдсээрээ л бардлаа! Чиний ихэс дээдсийн удамс гэж гайхуулдаг үнэн байна. Чамайг уусандаа солиорч хэрэгт унана гэж айж явсан, тэгтэл яах аргагүй үнэн байна гэж Доржмаа их л итгэлтэй хэлэв.
Энэ нь цаанаа нарийн учиртай санж. Тэгээд ч манайхан удам судраа насаараа дээдэлж төрхөмсдөг хойно. Ухаантай бүсгүй хүн уулыг утсаар ч хөтөлнө гэдэг энэ. Түүний магтаал үгийг сонссон Баржав хөнжил дотроо бүр цогнойгоод ирлээ. “Энэ өгөрийн байж байгаа! Сэцэн билэгт эцгийн удам гэж гайхуулах ч яамай, үнэн худлыг мэдэхгүй хэвтэж хөөрөх. Гэхдээ манайхныг бурхан дээдсийн гал голомтыг сахисан л гэлцэг юм даа, өнөөдөр хэн манийг тооно. Гучин хэдэн онд би ингэж согтуу бурсан бол аль хэдийн Шар хадны өвөрт халуун сум залгисан байж таарна” хэмээн санаж чичрүүс алдав.
Тэрхэн зуур нүдний нь өмнө орон гэр, удам судрыг нь гийгүүлсэн амьд бурхан, ботгон бор нүдэндээ ичингүйрэл нуусан бүсгүй тэр л жилийнхээ төрхөөр инээвхийлэх нь дотор уужилна. Тэр бол Баржавт нэгэн насаар худал хуумгай аашлаагүй үнэнч шүтээн, гучин жилийн өмнө хошуу дэвсэн гуйж гувшиж авсан энхрий хүн Доржмаа бүлгээ. Баржав “Хүний охин үрийг жаргаана гэж аваад ингэж явах. Тэгээд бас дээдсийн удам санаатай!” гэхээс өөрийгөө “Ихсийн сүлдийг гудайлгаж, ус голынхоо тоонотын тоог гүйцээж, босготын босгыг элээсэн нойтон толгой!” гэж лут ихээр зэмлэв. Тэр багадаа “Сэцэн билэгт дээдсийн алдрыг сэвтээж, ясыг өндөлзүүлэх тархи!” гэж аавдаа аашлуулдаг асан нь түүнийг дээрээ даруулга, дээлэндээ товчтой өсгөжээ.
-Хэн тэгж айлдав, хө? хэмээн Баржав завьжаа хонхолзуулж, тамхиа сорсоор лавлав. Доржмаа ширхэг ч цагаангүй гил хар үсээ арагш илэн:
-Аймгийн ургийн бичгийнхэн буугаад мордлоо. Хүн ирэхэд гэртээ ч байхгүй хачин юм. “Худлаа хэлж хүнийг ялд унагах гэлээ” гэсэн чинь намайг баахан айлгаж сандаргалаа. “Өвсийг үндсээр нь ухавч ургах, хүнийг удмаар нь устгавч ураг үл тасрах. Хамаг монголын хааны голомтыг манасан удамс байж нууж хаалаа” гэж сүнс зайлуулах шахлаа гэж Доржмаа цаанаа зальжнаар инээмсэглэв.
Урьд орой нь түүний эзгүйд тэднийд урагийн бичгийнхэн юу байхав, худаг усны хэдэн хүн цайлаад мордсон нь үнэн. Гэхдээ энэ нь хэрүүл хийж сууснаас хавьгүй дээр. Баржавын өмнө мөнөөх гэнэн аймхай, туулай зүрхээ аюулхайн чинадаа нуусан ичингэр бүсгүй номхруулах үг айлтган өмнө нь сууна.
“Энэ минь тийм л сайхан амьтан, өнөө ч хэвээрээ байна. Тэгэхэд Доржмаа нялхаараа байжээ. Энгэрээ задгайлахгүй. Нүцгэн биеэ чамд харуулахгүй хэмээн зулын дөл шиг далдичиж суусан сан…” гэж Баржав эхнэрээ дотроо аргадав. Чингэхдээ өөртөө “Сэцэн билэгт хааны удам судар юм бол уужуу ухаантай бай, Баржав чи! Одоо нударгатай явахгүй бол энэ ихэр гурван голдоо эцэг дээдсийн сүнсийг төөрүүлж, алдрыг хөсөр гээнэ. Улаан залаатай монгол хүн байж алгын чинээ дэлхийгээс айж юу хийнэ” гэж өөртөө тушаав. Тэр нэг л өөр, хийморьтой болжээ.
-Доржмаа, чи миний нойтон үгээр могдорлож яана! гэж битүүхэн итгэж ядав.
-Худал хэлэх дүүрч, ихсийнхээ сүлдийг барьж хэн зүрхэлнэ. Ихсийнхээ сүнсээр тогловол улс гэр мянган жилдээ ч удам судраараа доройтдог юм гэсэн.
Энэ үгийг сонсоод Баржавын дотор бүр ч цэлсийгээд явчихав.
-Маргаашнаас хэдэн унагаа чагталдаг юм уу даа… гэсээр тэр урамтайяа гулав шалав босов.
-Ухаантай амьдрах цаг чинь ирж байгаа даг, Баржав гуай! гэхдээ Доржмаа галдаа аргал нэмэв.
Харин Баржав “Манайхан надаас эхлээд удам судраа хэдэн жарнаар хав дарлаа. Цаг наашилж одоо ам ангайх болж, яамай” гэхээс нэг л сонин. Чингэхдээ Доржмааг харж “Манай Доржмаа Хамаг монголын их хааны үр удамсын туургатад туяарах хувьтай хүүхэн” гэж эхнэрээрээ бардав. Харин Баржавын энэ мэт долдой магтаал түүнд бараг гай болно.
Маргааш нь бар цагт Баржав гүүгээ барихаар хавийн харчуулыг залж Зуун модотын задгай ногоон дэнжийг тоосруулж өнжив. Доржмаа дотроо “Манай Баржав адууны тоосонд өссөн амьтан. Энэ маань үнэхээр ч Хамаг монголын Сэцэн билигт хааны удам судар ч юм сан уу, арай л өөр хүн. Үгүй ч байлаа яалаа. Гэхдээ өнөөгийн бид өндөр дээдсийнхээ өвөрт төрсөн нь л үнэн. Тэгээд ч манай Баржав бурхдын нэр барьж халамцах хүн биш. Энэ голынхныг Сэцэн хааныхан гэлццэг үнэн аваас энэ хэдэн хүүхэд ч эзэн заяатай…” Доржмааг ийн босон суун байтал Баржав гаднаас орж ирэн хазаар ногтоо ханын толгойд өлгөхдөө “Хэдэн унага маань бурхасын удмын сүрэг гэсэндээ гал шиг цоролзож байна. Энэ буянтай адуу маний хэдэн үеийг дамжиж, хэний сүргийн сор болон өнөө бидэнд ирсэн юм, хөөрхий!” гэсээр эхнэрээ нэг их бардам харав.
Доржмаа “Догшин арсланг ч оосорлож болдог орчлон! Манай Баржав яахав, гэнэн хөөргөн, цайлган хүн. Хөөрөхгүй бол энэ минь өөрөө ч хүн биш болно. Үйлс нь ч бүтэхгүй. Өндөр дээдсийнхээ удмыг хүн шиг тээж яваа манайхан цаанаа л эрэмгий зоргоор улс. Энэ минь дээлийн энгэрээ задгайлж, дэлтийнхээ нуруунд сандайлаад дүнжгэр ногоон уулсын дундаа бууж мордож, ууж амсаж яваад зэлээ эвхэнэ, хорвоо тийм хойно. Харин өдий хүртэл удам судраасаа айж нууцалсан нь гунигт тавилан. Баржав өнөөдөр өрөөл бусдын адил эцэг дээдсээрээ худлаа гайхуулж нүгэл хийгээгүй, хэрэв тэгэх аваас насны үйлс хазайна. Энэ маань мөрөөрөө амьтан” гэхээс Доржмаа нөхрөө улам ч ихээр бахдав.
Бүсгүй хүний ухаан гэдэг!
Санжийн Пүрэв
Бөгтөр охин /өгүүллэг/
Бидний дунд нэгэн охин амьдардаг байлаа. Тэрээр бага байхдаа бидэнтэй адилхан жирийн л хүүхэд байлаа. Түүний гэрэл цацарсан инээд, тэгшхэн шүд, хүүхдийн гэнэн томоогүй аашинд хүн бүхэн л татагддаг байв. Охин их сургуулиа төгсөх жилээ нижгэр сайхан хурим хийж билээ. Миний хувьд түүнийг шохоорхохоос илүү юу ч хийж чадаагүйгээсээ түүнийгээ өөр хүнд алдсан юм. Одоо хэдэн хүүхдийн ээж болсон тэрээр сайхан л амьдарч яваа гэдгийг сонссон болоод нэг талаар сэтгэл өег байдаг ч насан туршдаа зөвхөн чамд л сайн сайхныг ерөөж амьдрах юм гэж хэн мэдлээ дээ.
Энэ зун би чамтайгаа санаандгүй таарлаа. Чиний минь гэрэлтсэн алаг нүд холын холд очин, чи үл мэдэг ядарсан гэлтэй, бас чиний биеэ авч яваа байдал өмнөхөөсөө тэс өөр нь нэг л хачин. Чамтай энэ олон жил юу ч ярьж чадаагүйгээ нөхөх гэсэн мэт намайг чам руу хандахад чи минь өөрөөсөө ичингүйрэн цааргалсан янзтай надаас холдон одлоо.
Би яг тэр л газраа хэдий удаан зогссоноо ч мэдсэнгүй, намар, өвөл, хавар, зун дахиад л намар ирж дээ… Харин энэ удаа чиний минь харц өмнөхөөсөө сэргэлэн байсан тул би чамтайгаа хүүрнэж эхэллээ.
Чи минь сайн уу, одоо яаж шүү аж төрж байна даа?
-Би сайн, нээрээ найз нь ээж болсон. Сайхан амьдарч байна аа. Энэ хэдэн хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулсан хүн л байна даа. Бага байхдаа энэ дэлхий уудам байна, хийх зүйл ч их байна, тэгээд зурагчин болоод энэ тэрүүгээр аялаад л олон сайхан сайхан орноор явж, олон гоё зурагнуудтай болно, олон ч найз нөхөдтэй болно хэмээн их боддог байж билээ.
Гэтэл эргээд хартал би зүгээр л ээж л байсан байна, гэхдээ сайн ээж байсан гэж боддог. Харин хамгаас хайрт хань минь миний залуу сайхан байсныг огт мартсан юм шиг, би түүний хувьд зүгээр л эд хөрөнгө нь болсон байх юм. Гомдмоор байдаг ч одоо яая гэх вэ дээ, эх хүн, ээж хүн энэ хорвоо дээр үр хүүхдийнхээ төлөө л бууж ирдэг юм байлгүй дээ.
– Хн, чи ч гал цогтой сайхан хүүхэн байж билээ, чиний тас тас хийх инээдэнд би их дуртай байж билээ
– Тийм үү. Би чамайг байдаг гэж мэддэг ч үгүй байсан. Дурлал гэдэг чинь угаасаа боломжгүй бүхний араас амиа өргөн гүйдэг болохоороо, нэг талаар өөрөө өөрийгөө гээх урлаг юм уу даа, байгаа бүхнээ хайртынхаа өлмийд өргөөд л өөрөө түүний нэг хэсэг болж орхих юм.
– Чи минь хамгаас үзэсгэлэнтэй хэвээрээ л байна шүү дээ, яагаад байна найздаа хэлээч?
– Би чинь одоо ийм болсон. Хар даа. Миний нуруу нэг ийм бөгтөр л болоод л байна. Яагаад ийм болсноо ердөө ч ойлгохгүй юм. Манай гэрийнхэн дотор над шиг хүн алга, азаар хүүхдүүд минь ч зүгээр байна, Одоо намайг ийм бөгтөр болсноос хойш би ханийнхаа хувьд ёстой л шүүр барьсан эмгэн болж харагддаг байх гэдгээс санаа зовох юм. Ямар сайндаа л үүр цүүрээр ингэж ганцаараа суух вэ дээ. Гадаа гараад сэрүүн агаар үнэрлээд л, холын холд байгаа одод руу хараа бэлчээн сэтгэлийн гүндээ нисэн одох л жаргал болж дээ.
– Нээрээ чи нисэхийг хүсэж байна уу, тэгвэл гараа нааш нь өг дөө.
Би түүнд гараа өглөө. Хамгаас энхрийхэн халуун дулаан гар намайг тэврэн авч тэнгэр өөд нислээ. Салхи татуулан дээшилсээр л байлаа, хараа хүрэмгүй өндрийн өндөрт ч би юунаас ч айлгүй, түүний энгэрт наалдан улам шурган эрхэлж байлаа. Над руу харах тэр харц, сэтгэл зоволтгүй ээ чи энэ хорвоогийн хамгийн эрхэм хүн минь шүү хэмээн энхрийлэн элбэх мэт ээ.
Өндөрт гарсан хүн даардаг гэлцдэг гэтэл би даарсан ч үгүй, холын холд дээдийн дээдэд очсон хэрнээ, гүний гүнд бүхний гүнд нэвтрэн орсон мэт аз жаргал, баяр баясгалан энэ бүхнийг хэмжээлшгүйгээр мэдэрч байх нь гайхалтай.
….Дор тэртээ дор нэгэн жаахан охин тоглон наадна, тэрээр сайн ээж болох гэсэн юм хэмээхэд өөрөө хүүхэд байж яаж ээж болох гээ вэ хэмээн хэн нэгэн хүүрнэнэ.
….Нэгэнтээ шувууны дүрд хувилан энэ замбуулинд бууж ирэхдээ хайрын өмнө өвдөг нугаран хэн байснаа хүртэл мартсан аж.
…. Нэгэн удаа гэрээ цэвэрлэж байгаад тавилганыхаа араас зөндөө их зулгарсан өд сөд олоод учиргүй их уйлж байж билээ, зүгээр л сэтгэл өмрөн тэр шувууны жигүүрийг хугалсан юм шиг шаналалд автаж байлаа.
… Голын эрэг дээр эрхлэн наадах бяцхан хүүхдүүд, нэгэн жаал гол руу унахад хэдий нь хүсэл сэтгэл минь түүнийг гаргаж авахаар усанд шумбан байсан юм.
Ингээд л би энэхүү орчлонд эх хүн болж ирээд одоо нисэн байна даа.
Дотор хүн маань хань маань унтаж байна, тэрээр миний бөгтөр нуруу түүний хувьд юу ч биш байдаг аж. Гагц хүү миний бодол л түүнийг минь надаас холдуулах шалтгаан байж шүү дээ. Би хорвоогийн олон зуун сайн сайхан бүхний дотроос өөрт хамаатай бүхнээ уудлан уудалнам.
Баяр хөөр дүүрэн би гунигийн манангаа үлдэн хөөн, бөгтөр дээрээс минь жигүүр задран гарч буйг мэдэрнэм. Тийм ээ, би та нарын хайртай хүн байсан даа баяртай байна, газар дэлхийн бөгтөр охин би тэнгэрийн нэгэн дагина болоод одоо холын холдоо нисэн одъё доо.
Хэзээ нэгэн цагт би хэрэгтэй болсон цагт өр зүрхнээсээ хайгаарай, тэнд миний хайр хязгааргүй далай адил халгин залгин хүлээж байна. Би нислээ. Холын холд бас гүний гүнд.
П.Дэлгэржаргал
Undesten.mn
Өнгөрснөөс эргэн ирсэн бидний эдэлж хэрэглэх дуртай зүйлс
Залуу үеийнхэн маань саяхныг болтол пейжер, дуу бичлэгийн хальс гэх мэт ахмад үеийнхэн тухайн цагтаа эдэлж хэрэглэж бас гангарч явсан зүйлсийг мэдэхгүй л байсан. Тэр үед шахмал цай илүү амттай, ноослог даавуун цамц бол гангараа болж байжээ. Гэтэл залуучууд эцэг эхээсээ, ахмад үеийнхнээсээ санаа авч өнгөрсөн үеийн тэр зүйлсийг өнөө цагт хэрэглэн, тэр нь бас эргээд моод болж эхэлж байна. Тиймээс бид уншигч та бүхэндээ өнгөрсөн цагаас эргэн ирсэн ахуйн хэрэглэлийг танилцуулахаар бэлтгэлээ.
1 Ноослог даавуу
Ноосон юм уу хагас ноосон, хоёр талдаа, эсвэл нэг тал нь хөвсгөрдүүхэн тод өнгийн энэ материал дайны дараа энх тайван амьдралд шилжсэн 1950-аад оны үед бас л моод болж байлаа. Харин 1990-ээд оноос америкийн “Nirvana” хамтлагийн дуучин Курт Кобейн (Curt Cobain) өмсөх дуртай болж түүнийг даган залуучууд өмсөх болж өнөөдөр ийм материалаар хийсэн цамц залуусыг эршүүд харагдуулна гэдэг бол бүсгүйчүүдийн ийм банзал нь илүүтэй эмэгтэйлэг харагдуулна гэж өмсөцгөөдөг болоод байна.
2 Пянз
Пянз болон пянз тоглуулагч мөн л эргэж ирж байна. Энэ эд давтагдашгүй дуу аялгуунаасаа гадна интерьер тавилгын гойд хэрэгсэл юм. Өнөөдөр пянз тоглуулагчийн хэдэн зуун шинэ загвар бий болж, орчин үеийн хөгжимчид шинэ цомгоо пянзанд бичүүлэх болжээ.
3 Ганц араатай дугуй
Дугуй нэг хэсэгтээ зөвхөн спортын хэрэгсэл болоод улам төгөлдөржиж өчнөөн олон араатай болоод байсан бол өнөөдөр эргээд дугуй нь тайван аялах, дэлгүүр хэсэх, ажилдаа явахад хамгийн тохиромжтой байгальд ээлтэй, эрүүл мэндэд тустай тээврийн хэрэгсэл болоод ганц араатай энгийн дугуй бидэнд эргээд ирж байна.
4 Бичгийн машин
Компьютер гарч ирээд маш олон төхөөрөмж түүн дотор бичгийн машиныг өргөн хэрэглээнээс халсан. Шинийг хүсэмжлэх, дуу чимээгүй машин гээд аль аль нь хослоод орхисон байж болох ч зохиолчдын хувьд бичгийн машин өөрийгөө илэрхийлэх, дотоод мэдрэмжээ түгээх гол хэрэгсэл хэвээр байна.
5 Шахмал цай
Цайны ёслол гэдэг зөвхөн Азийн орнуудад байдаг уламжлал биш, цайг амтархан уудаг англи хүн олон бий. Харин өнөөдөр олон залуу цайны жинхэнэ тансаг үнэр, амтыг мэдрэн уухыг хүсдэг болж байна.
6 Сахлын хутга
Орчин үеийн эрчүүд гоо сайхны эртний хэрэгслийн нэг болох сахлын хутга хэрэглэх болсон нь нэгдүгээрт, орчин үеийн ямар хутгатай эгнэхгүйгээр үлдэгдэлгүй авдаг, ийм хутгатай байхад үс тархах ямар ч ойлголт байхгүй. Хоёрдугаарт, байнга сахлын хутга худалдан авах шаардлагагүй болно. Гуравт, ийм хутгаар сахлаа хусах нь эрэмгий, эрэгтэйлэг байна.
7 Эрвээхэй зангиа
1990-ээд оны хүүхдүүдэд бол эрвээхэй зангиа тийм ч их таатай биш байсан. Гэтэл 30 жил болоогүй байхад “эрвээхэй зангиа” эргээд ирэв шүү дээ.
8 “Polaroid” аппарат
Гар утас, зургийн аппарат үйлдвэрлэгчид шинэ загвар бүрийнхээ дуранг сайжруулахыг оролдож байх энэ үед залуучууд яагаад ч юм гэрэл зургаа тэр дор нь цаасан дээр буулгадаг “Polaroid” камер сонирхох болж байна. 1990-ээд онд ийм аппарат үнэхээр моод болж байсан шүү дээ. Эсвэл зургаа тодруулах гэж цаасаа сэгсэрч байгаа нь таатай байдаг юм уу.
9 Хуурцагт хөгжим
Хуурцагт хөгжмийг эргээд ирнэ гэж хэн ч санаагүй байх. Харин Америкийн “Яагаад гэвэл 13 шалтгаантай” цуврал киноноос хойш залуучууд энэ өнгөт хайрцагнаас яагаад дуу гараад байгааг мэдэхийг хүсэх болов. Харин яагаад энэ киног бүтээгчид тэртээ өнгөрсөн цагийн хуурцагт хөгжим сонгон авсан нь бүү мэд.
10 Том чихэвч
Бөмбөрцөг хэлбэртэй том чихэвч нь шуугианыг маш сайн дардаг ч хэн ч үүнийг зүүгээд гудамжинд гарч зүрхэлдэггүй. Гэтэл одоо ингэж ичиж нэрэлхэх хэрэггүй боллоо, том чихэвч дахиад моодонд орж байна.
11 Тэмдэглэлийн дэвтэр
Хүүхэд байхад тэмдэглэлийн дэвтэр, зургийн цомог, дэвтэрт дуртай байдагсан. Жаахан уйтгарлавал тэр цагт номын дэлгүүр орж тэмдэглэлийн дэвтэр, халаасны дэвтэр авдаг байсан хүн олонтаа. Өнөө цагт үүнийг орчин үеийн хэллэгээр “скетчбук” гээд зураг зурах, өдөрт тааралдсан сонин хачин жижгээс аваад том эд зүйлсийг зурж авдаг болжээ. Үүнд ердөө л өнгийн хоёр харандаа байхад өдөртөө болсон үйл явдлыг зурж, тэмдэглэхэд хангалттай.
12 Мөрөвч
Хувцас өмсөх, хураахад тэлээ нь мөрөвчийг бодвол хамаагүй амар, хурдан боловч нэгэн цагт эрчүүдийн ажил хэрэгч төрхийг илэрхийлдэг байсан мөрөвч эрэгтэйчүүдийн өлгүүрт эргээд ирсэн байна. Мөрөвчний тэлийнээс давуу тал нь өмдийг унагахгүй өргөж байхаас гадна, тэлээ шиг гэдэс дарахгүй юм.
13 Сахал
Сахал бас л эргээд моод болж байна. Эмэгтэйчүүд Ким Кардашиан (Kim Kardashian)-ы хэв загварыг дуурайдаг шиг өнөөдөр бас л эрчүүдийг нүүүрэндээ ижилхэн үстэйгээс нь болоод ялгахад бэрх цаг үе ирж байгаа нь энэ.
14 Гаанс
Тамхины гаанс гэдэг бол зүгээр нэг эд зүйл биш бүхэл бүтэн философ гэж эрчүүд үздэг. Үүнийг хэрэглэхэд тамхийг гаансанд хийх, хэрхэн барих гээд бүх урлагийг нь сурдалж сурахад цаг хугацаа тэвчээр хэрэгтэй. Өнөөдөр гаанс моод болон эргэж ирээд зөвхөн тамхи татахаас гадна цуглуулгын үнэт зүйл болж байгаа юм.
15 Кино
Залуучууд зүгээр л тулаантай кино сонирхож байна гэж та бодож байна уу, үнэн хэрэгтээ тэд хуучны, бүр 1940-өөд оны кино үзэх нь түгээмэл болж байна.