Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all 2285 articles
Browse latest View live

2017 оны ерөнхий зурхай

$
0
0

ХОНЬ

03.21-04.20

Эрхшээгч гариг: Ангараг, Дэлхий ван.
Махбод: Гал.
Билэг тэмдэг: Хонь, Цаа буга, Улаан шар, Ногоон квадратууд.
Ээлтэй өдрүүд: Мягмар.
Ээлгүй өдрүүд: Баасан, Бямба.
Металл: Төмөр, Ган.
Үнэт чулуу: Бадмаараг, Анар, Очир эрдэнэ.
Ургамал: Хонгорзул.
Тоо: 5,7,9.
Тохирох өнгө: Улаан.
Үл нийцэх орд: Жинлүүр.

Өнгөрсөн Мичин жил танд урьдчилан тааварлашгүй олон зүйл тохиож уснаас хуурай гарах шахуу чамгүй зүйлд сургасан. Тахиа жилд мөн Хонины ордныхныг багагүй сонирхолтой зүйлс хүлээж байна. Жилийн сорилд бууж өгөлгүй бүх чадлаараа хичээгээрэй. Муу зуршилаасаа хамгийн түрүүнд салах хэрэгтэй. Жилийн эхэнд эрч хүчтэй Хонины ордныхонд гэнэтийн боломж гарна. Хавар таны амьдралд бага зэрэг өөрчлөлт орно, хамтрагчид нэмэгдэж, чухал гэрээнүүд олноор хийгдэх төлөвтэй. Мичин жилийн аз тахиад ч үргэлжлэх боломжтой. Тахиа намар тийшээ урьдчилан тааварлашгүй зүйл тохиож заримдаа цохилт авч магадгүйг бүү мартаарай. Энэ эрсдүүлийг хамтрагч түншүүдийн урвалт, найз нөхдийн нүүр буруулалт зэргээр та зунаас мэдэрч эхлэнэ. Үүнд хонинууд хэтэрхий их санаа зовох хэрэггүй, бүх зүйлээ маш сайн нягтлан шалгаж байгаарай. Өмнөх амжилтуудаа санаж хувь тавиланд гомдохгүй байх нь хамгийн чухал. Хэрэв та сэтгэлзүйн тэнцвэртэй байдлаа хадгалж чадвал Тахиа жилийн цохилтонд өртөхгүй санхүүгээ өсгөж мөнгө хангалттай олно. Зуны дунд сараас Хонь жилтнүүдэд хэд хэдэн гэнэтийн зүйл тохиолдоно гэж зурхайчид үзэж байна. Танд хувийн амьдрал, карьерээ өсгөх хоёроос сонголт хийх мөч тулгарна. Шийдвэрээ гаргахаас өмнө сайтар бодоорой. Тахиа жил гэр бүлд ээлтэй боловч ажил мэргэжлээ сонгосон ч амжилт дагалдана. Гэхдээ гэр бүлийн гишүүдийн урам хугарч магадгүй тул тэдэндээ өөрийгөө гэртээ бага цаг зарцуулна, гэхдээ санхүүгийн хувьд чамлахааргүй хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг урьдчилж ойлгуулах хэрэгтэй. Есдүгээр сард хонинууд маш бүтээлч байх ба төлөвлөгөө, шинэ санаанууд чинь эргэн тойрныхны дэмжлэгийг сайн авна. Магтаал талархал хүлээж буй үеийг ашиглан өөрийн хөдөлмөрийг сурталчилах боломжтой, өрсөлдөгчид чинь ч хүлээн зөвшөөрнө. Аравдугаар сар гэхэд та зөв замыг олчихсон байх болно. Энэ сард гол нь амжилтандаа ташуурахгүй байх хэрэгтэй, таныг жаргалдаа мансуурч байх хооронд хэн нэгэн хорлох зүйл хийж болзошгүй юм. Тахиа жилд толгой сэргэг эрүүл ухаанаар сэтгэж бууж өгөхгүй байж чадвал 11, 12-р сарын турш мөн амжилттай байх болно.

ҮХЭР

Эрхшээгч гариг: Сугар.
Махбод: Шороо.
Билэг тэмдэг: Далавчтай бух, Үнээ, Тугал.
Ээлтэй өдрүүд: Даваа, Баасан
Ээлгүй өдөр: Мягмар.
Металл: Зэс.
Үнэт чулуу: Номин, Оюу.
Ургамал: Бууцай
Тоо: 6.
Тохирох өнгө: Ягаан, Шар, Хар ногоон.
Үл нийцэх орд: Хилэнц.

2017 онд үхрийн ордныхон хамгийн азтай ордуудын нэг байх болно. Ажил хэргийн тал дээр ашигтай санал олон ирнэ. Хувийн амьдрал дээр ч хэд хэдэн гэнэтийн бэлэг таныг хүлээж байна. Гэхдээ ажил хэргийн амжилт хайртай хүмүүстэйгээ харилцах харилцаанд сөргөөр нөлөөлж мэднэ. Алтан дунджийг барихыг хичээгээрэй. Хаврын дундуур холын хамаатнууд чинь зочилж ирнэ. Зургаадугаар сард шинэ ажил хэрэгт хүчээ сорих хүсэл төрнө. Үзээд алдахад гэмгүй. Зуны сүүлээр ч авьяас билгээ илрүүлэх сайхан боломж тохионо. Наймдугаар сард хувийн амьдралд шинэ өнгө төрх нэмэгдэж, хайр дурлалтай учирч мэднэ. Он удаан жил хүлээсэн хайрттайгаа ч учрах юм билүү. Намар та бага зэрэг ядрах тул амралтаа авч хэсэг амсхийгээрэй. Гэхдээ амралтын ганц хоёр өдөр амрах биш харин бүтэн сараар нь амарч байж эрч хүчээ нөхнө. Есдүгээр сарын дундуур өрсөлдөгч идэвхижинэ. Гэхдээ тахиа жил танд ивээлээ өгөх тул дайсан, өрсөлдөгчдөөс нэг их эмээхгүй, ажлаа тайван хийхэд л болно. 11 дүгээр сард гадаад түншүүдээс санал хүлээж авч магадгүй. Эргэлзэж тээнэгэлзээд хэрэггүй, ийм аз хүн бүрт тохиохгүй шүү дээ. Гагцхүү таны идэвх чармайлтаас бүх зүйл шалтгаална. Хамтын ажиллагаа урт удаан хугацаанд үргэлжлэх тул шинэ газар орон үзэх ч боломж гарна.ИХЭР

Эрхшээгч гариг: Буд.
Махбод: Хий .
Билэг тэмдэг: Ихэр, Баг, Гар, Од.
Ээлтэй өдрүүд: Лхагва, Ням.
Ээлгүй өдөр: Пүрэв.
Металл: Мөнгөн ус.
Үнэт чулуу: Аквамарин.
Ургамал: Ойм.
Тоо: 7.
Тохирох өнгө: Саарал.
Үл нийцэх орд: Нум.

Өнгөрсөн жил амжуулж чадаагүй ажил хэргээ гүйцэлдүүлэх боломж гарч ирнэ. Хоёрдугаар сараас эхлэн амжилт ар араасаа цуварна. Хувийн амьдралд ч хайрын болзоо, романтик учруулуудаар дүүрэн байна. Гэхдээ хэт хөнгөн байлгүй, биеэ барьж, хүн бүртэй сээтэгнэх хэрэггүй. Дөрөв болон тавдугаар сард амарч, амсхийх хэрэгтэй. Хамгийн гол нь ойр дотны, хайртай хүмүүстэйгээ амарч, “хэрэгтэй” хүмүүстэй уулзан цагийг өнгөрүүлэх нь хожим хэрэг болно. Зургаадугаар сарт амжилт ойрхон тул түүнийг олж авахын тулд хичээнгүйлэн ажилла. Амарч тухлах цаг одоо биш. Мөнгө санхүүтэй холбоотой ажлууд амжилттай байна. Зуны дунд үеэр зөн мэдрэмж өндөр байна. Ажил мэргэжилдээ амжилт гаргаж, албан тушаал ахих зэргээр зав зай бага гарах тул гэр орондоо анхаарал бага хандуулж магадгүй. Тиймээс зуны сүүл үеэр гэр бүлийнхэндээ заавал цаг гаргаж, хамт амрахыг хичээгээрэй. Есдүгээр сард олон сорилт тулгарна. Энэ үед дотоод сэтгэлээ сонсож, зөв сонголт хийвэл ажил хэрэг өөдрөг байж, мөнгө санхүүгийн тал дээр санаа зовох зүйлгүй болно. Намрын сүүлээр хамаатан садан таныг залхааж мэднэ. Гэхдээ тэд байнга зочилж ирж, төвөг учруулдаггүй л бол хаа нэг амаа жимийгээд өнгөрөхөд зүгээр. 12 дугаар сард албан тушаал дэвших магадлалтай.МЭЛХИЙ

Эрхшээгч гариг: Сар.
Махбод: Ус.
Билэг тэмдэг: Мэлхий, Хавч, Зүрх.
Ээлтэй өдрүүд: Даваа, Пүрэв.
Ээлгүй өдрүүд: Мягмар, Бямба.
Металл: Мөнгө.
Үнэт чулуу: Сувд, Номин.
Ургамал: Цагаан хонхон цэцэг, Самрын мод.
Тоо: 8.
Тохирох өнгө: Цагаан, Цайвар ногоон.
Үл нийцэх орд: Матар.

Энэ жил мэлхийн ордныхон Тахиа жилийн ивээл дор байна. Гэхдээ мэлхийн ордныхонд эргэцүүлэн бодох хугацаа хэрэгтэй учраас тахиа жил таныг яаруулалгүй, оны эхээр бүхий л асуудлаа өөрөө шийдвэрлэнэ. Албан хэрэг тогтвортой байна. Хоёрдугаар сараас эхлэн хурдаа авах шаардлагатай болно. Өндөр албан тушаалд ч очиж магадгүй. Хувийн амьдралд шуурхай зан чанар хэрэгтэй. Үгүй бол таны ирээдүйн хань таныг анзаараа ч үгүй байтал хажуугаар чнь зөрөн өнгөрч мэднэ. Хаврын эхээр бизнесийн салбарт авьяас билгээ нээх боломж гарна. Та өөрийн авьяас билэгтээ эргэлзэхгүй байвал өдөр бүр боломжийн мөнгө олж чадна. Таны гайхалтай, өвөрмөц шинэ санаанууд түншүүдэд таалагдана. Тавдугаар сард хэсэг амсхийж, амрахад гэмгүй. Зургаа болон долоодугаар сард олон боломж гарч ирнэ, энэ бүхнийг эхлүүлснээр гайхалтай үр дүнд хүрнэ. Багаа бүрдүүлэхдээ найз нөхөд, танилуудаасаа сонгох боломжтой. Үгүй юм аа гэхэд тэдний тусламж, дэмжлэгийн үг илүүдэхгүй. Наймдугаар сард эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Залхуурч, хойш суух хэрэггүй нэн даруй эмчид ханд. Есдүгээр сар мэлхийн ордныхны хувьд ачаалалтай сар байна. Шинэ хүмүүстэй танилцаж, уулзаж, болзоонд явах гээд зарим үед хоногийн 24 цаг хүрэлцэхгүй мэт санагдана. Хайр дурлалын тал дээр бүтэлгүйтснээр ажлын бүтээмж муудаж магадгүй. 10 болон 11дүгээр сард олон удаа томилолтоор явж магадгүй. Ажил дээр олон хэлэлцээр, хүндхэн даалгавруудтай тулгарна. Намар ажил дээрээ идэвхитэй байснаар удирдлагууддаа таалагдаж, 12 дугаар сард албан тушаал ахиж мэднэ. Ажилдаа хэт их анхаарах учраас гэр бүлийнхэн тань таны анхаарал халамжаар дутна. Тиймээс тэднийг уйдаахгүй ямар нэг зүйл бодож ол. Тэд таныг эзгүйд гэртээ засвар хийсэн ч болно. Мөнгө их байхгүй ч гэр бүлдээ зарцуулах хэмжээний мөнгө үргэлж халаасанд тань байх болно.АРСЛАН

Эрхшээгч гариг: Нар.
Махбод: Гал.
Билэг тэмдэг: Арслан, Хун.
Ээлтэй өдөр: Ням.
Ээлгүй өдөр: Бямба.
Металл: Алт.
Үнэт чулуу: Улаан анар.
Ургамал: Царс.
Тоо: 9.
Тохирох өнгө: Улбар шар, Алтлаг.
Үл тохирох орд: Бумба.

Улирч буй оноос тэвчээр, хатуужлаа авч үлдснээр энэ жил ч танд хэрэг болно. Хоёрдугаар сард гайхалтай, сонирхолтой санаагаар дүүрэн байна. Ажил хэргийн талбарт амжилттай байж, цалин нэмэгдэх, албан тушаал ахих магадлалтай. Мэдээж үүний тулд ихээхэн ажиллах шаардлагатай болно. Хувийн амьдралын тал дээр гэр бүлд тайван дуулаан уур амьсгал тогтох бол ганц бие арслангийн ордныхон хайртай хүнтэйгээ учирж, гэрлэлтээ батлуулахад таатай үе. Хаврын эхээр санхүүгийн салбарт авьяасаа нээх боломж гарна. Мөнгө санхүүгийн тал дээр асуудалгүй. Тиймээс заримдаа ажлаас түр холдож амарч, амсхийх хэрэгтэй. Амралтаа тав эсвэл зургаадугаар сарын эхээр төлөвлөх нь зүйтэй. Амралт аяллын үеэр олон шинэ хүнтэй танилцахын зэрэгцээ тэдний дунд хожим нь хэрэг болох нөлөө бүхий хүмүүс ч байж мэднэ. Уран бүтээлийн салбарынхан энэ онд одтой байна. Мөн бизнесийн салбарынхан ч амжилттай байж, таагүй асуудлууд холуур тойрно. Наймдугаар сард арслангийн ордныхон зөв сонголт хийсэн эсэхдээ эргэлзэнэ. Ядарч туйлдахаасаа өмнө гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлд. Намар, тэр дундаа 9, 10 дугаар сард гадаад төрхөө өөрчлөхөд тохиромжтой. Энэ үеэр танилын хүрээ өөрчлөгдөнө. Арваннэгдүгээр сард үр өгөөжтэй томилолт хүлээж байна. Арванхоёрдугаар сард нөхцөл байдал нэг их өөрчлөгдөхгүй. Гэр бүлийнхэндээ цаг зав гаргаОХИН

Эрхшээгч гариг: Буд.
Махбод : Шороо.
Билэг тэмдэг: Охин, Куб.
Ээлтэй өдөр: Лхагва.
Таагүй өдөр: Пүрэв.
Металл: Цагаан тугалга.
Үнэт чулуу: Жинхэнэ яргай.
Ургамал: Алимын мод.
Тоо: 7.
Тохирох өнгө: Шар-хүрэн.
Үл нийцэх орд: Загас.

Ихэнх ордуудын адилаар Охины ордынхонд ч Тахиа жил таатай хандах нь. Хоёрдугаар сард ажлын талбарт гэнэтийн зүйл тохиолдоно. Байнга ууртай явдаг байсан дарга тань гэнэт л найрсаг болж мэднэ. Тиймээс энэ үеийг ашиглаж, цалингаа нэмүүлэх хүсэлт гарга. Хувийн амьдралд ч уйдах зав гарахгүй. Зарим нэг нь бүл нэмж магадгүй. Хаврын улиралд аз тохионо. Харин 4-5 дугаар сард ямар нэг тэмцээн уралдаанд бүртгүүлбэл та заавал амжилт олно. Сугалаанд азаа үзсэн ч гэмгүй. Зун хангалттай амарсан охины ордныхон Намар эрч хүчтэй ажилдаа ороход бэлэн бай. Аравдугаар сард эртний танилтайгаа таарч, тэр танд сонирхолтой боловч эргэлзээтэй санал тавина. Та энэ хүнд итгэдэг бол хамтран ажиллаад үз. Гэхдээ их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй. Мөнгөө өөртөө байлгаж, хэрэгтэй үед нь л хөрөнгө оруулалт хий. Арваннэгдүгээр сар хувийн харилцаагаа сайжруулахад тохиромжтой. Та гэрлэх эсэхээ шийдэж чадахгүй өнөөг хүрсэн бол чухамхүү одоо л энэ эргэлзээгээ нэг тийш болгох цаг ирсэн. Таны хайртай хүн амьдралаас тань гэнэт л яваад өгч мэдэх тул түүнийгээ үнэхээр хайрладаг бол гэрлэх санал тавь. Арванхоёрдугаар сард онцгой өөрчлөлт гарахгүй. Гэхдээ хуучны найзуудтайгаа уулзах, ажлын хамт олонтойгоо харилцах харилцаа сайжрах гээд таатай үйл явдлууд бий.ЖИНЛҮҮР

Эрхшээгч гариг: Сугар.
Махбод : Хий.
Билэг тэмдэг: Жинлүүр, Ном.
Ээлтэй өдрүүд: Баасан, Бямба.
Таагүй өдрүүд: Мягмар, Ням.
Металл: Хүрэл, Зэс.
Үнэт чулуу: Гэрэлт чимэд.
Ургамал: яшиль мод .
Тоо: 6,8.
Тохирох өнгө: цэнхэр.
Үл нийцэх орд: Хонь.

Тахиа жил гарсан өдрөөсөө л жинлүүрийнхнийг ивээлдээ авч, хоёрдугаар сарын эхнээс л жинлүүрийн ордныхон тахиа жилийн найдвартай хамгаалалтан дор байгаагаа мэдэрнэ. Өнгөрсөн жил мөнгө санхүүгийн нөхцөл байдал муугүй байсан. Харин 2017 онд мөнгөтэй холбоотой асуудал гарахгүй, буяны үйлсэд ч гар сунгах боломжтой болох нь. Гэхдээ баруун солгойгүй мөнгөө цацах хэрэггүй. Зөвхөн таны тусламж хэрэгтэй болсон хүмүүст л гар сунга. Хаврын эхээр уран бүтээлийн үйл ажиллагаа амжилттай байна. Урлагтай бага зэрэг ч атугай холбоотой хүмүүсийн ажил үйлс үнэлэгдэж, ихээхэн хэмжээний мөнгөтэй болно. Хувийн амьдрал ч таатай байна. Хань ижлээ олох бөгөөд гэрлэлтээ хойшлуулаад хэрэггүй. Тахиа жил гэр бүл зохиоход тун тохиромжтой жил. Харин гэр бүлтэй жинлүүрүүдийн хувьд олон таатай гэнэтийн бэлэг тэднийг хүлээж байна. 3-6 дугаар сард танайд холын хамаатан чинь айлчилж, эсвэл эртний найзуудтайгаа уулзана. Зун амрахаар төлөвлөсөн бол таныг мартагдашгүй аялал хүлээж байна. Намар, соёл урлаг болон улс төрийн салбарынхны хувьд бүх зүйл тааламжтай байна. Зөн билэгтээ итгэж, сонголтоо хийгээрэй. Тахиа жил сонголт хийхэд тань тусална. Өдөр тутмын зурхайгаа сайтар уншиж байгаарай. Таны өмнө бүхий л хаалга нээлттэй байна. 11 дүгээр сард удирдлагатайгаа үл ойлголцох зүйл гарч магадгүй. Таныг суудлыг нь орлохоор хичээж байна гэж дарга тань айж байгаа байх. Захирал болмоор байгаа бол энд биш өөр газар дорхноо болчихож чадна гэдгээ ойлгуул. 12 дугаар сард та энэ онд гаргасан амжилтуудаа тооцон үзэхэд үнэхээр л бахархууштай үр дүн гарна. Хуримтлал их байна. Хувийн амьдрал ч таатай байх болно.ХИЛЭНЦ

Эрхшээгч гариг:Ангараг.
Махбод: Ус.
Билэг тэмдэг:Хилэнц, Дэнлүү, Бүргэд, Цац суварга.
Ээлтэй өдөр: Мягмар.
Ээлгүй өдөр: Баасан.
Металл: Төмөр, Ган.
Үнэт чулуу: Молор.
Ургамал: Хонин арц.
Тоо: 5.
Илүү тохирох өнгө: Улаан.
Үл тохирох орд: Үхэр.

Бич жилд хилэнцийнхэнд өрсөлдөгч, муу санаатнууд олон таарч байсан бол тахиа жилд тэдний талаар мартана. Гуравдугаар сард санхүүгийн салбарт гэнэтийн бэлэг хүлээж байна. Хаврын дунд үеэр ч энэ байдал хэвээр үргэлжилж, өмнө нь гар татаж байсан зүйлсээ ч худалдан авах боломжтой болно. Мөнгө их олж байна гээд зугаацаж цэнгээд яваад байх хэрэггүй. Гэр бүлдээ их цаг гарга. Тавдугаар сард сайн амрах хэрэгтэй. Зун ажлаа солих талаар бодож магадгүй. Өөрийн гэсэн ажил хэргээ эхлүүлэхээр шийдсэн бол амжилт ойрхон байна. Ямар салбар гэдгээс үл хамааран энэ жил ивээлээ өгнө гэдгийг санаарай. Санхүүгийн тал дээр ноцтой хүндрэлүүд гарахгүй. Намар эрсдэлтэй ажиллагаанд тоххиромжтой үе. Мөн аравдугаар сард сонирхолтой уулзалт, болзоогоор дүүрэн байна. Ганц бие бол адал явдлаар дүүрэн байх нь. Харин хэдийнэ гэрлэсэн бол таныг эргүүлж байгаа хүмүүсээс холхон байж, сээтгэнэхээс зайлсхий. Үгүй бол гэр бүлийн харилцаанд ноцтой сэв сууж мэдэх нь. 12 дугаар сард таатай үйл явдлууд олон тохиодоно. Албан тушаал ахих, орон байрныхаа нөхцлийг сайжруулахад тохиромжтой.НУМ

Эрхшээгч гариг: Бархасбадь.
Махбод: Гал.
Билэг тэмдэг: Кентавр, Од.
Ээлтэй өдөр: Пүрэв.
Ээлгүй өдөр:Лхагва.
Металл: Хар тугалга.
Үнэт чулуу: Оюу
Ургамал: Хус .
Тоо: 4.
Илүү тохирох өнгө: Нил ягаан.
Үл зохицох орд: Ихэр.

Энэ жил хэн нэгэнтэй өрсөлдөж, тэрсэлдээд байх шаардлага гарахгүй. Хоёрдугаар сард нумын ордны одон хүн чухал уулзалт, хэлэлцээрүүдийг төлөвлөнө. Та нэг их хичээл зүтгэл гаргаагүй байхад л хүнд итгэдэггүй түншээ ятгаж, гэрээнд гарын үсэг зуруулж дөнгөнө. Уран үг яриа хувийн харилцаанд ч тусална. Хурц ухаанаараа бусдыг татна. Хавар олон сонирхолтой уулзалтууд, аливаа салбарт амжилт хүлээж байна. Гагцхүү таны сэтгэл санааны байдлаас энэ бүхэн хамаарна. Амжилтыг тань үнэлсэн гавьяа шагнал ч мундахгүй. Дөрөвдүгээр сард удирдлагын зүгээс таныг урамшуулж магадгүй. Хаврын дундуур ганц бие хүмүүсийг романтик болзоо хүлээж байна. Энэ болзоо хуримын ёслолоор үргэлжилж мэднэ. Тавдугаар сард танд уудам орон зай дутагдаж мэдэх нь, их хотын чимээ шуугианаас залхсан бол амралтаа авч, уул, ойд аял. Зун эртнээс бодож байсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд муугүй үе. Бизнес цэцэглэнэ, гол нь та найдвартай баг бүрдүүл. Зуны сүүлээр ажлаас түр хөндийрч, хэсэг амраарай. Наймдугаар сард хувийн амьдрал яг л үлгэр мэт байна. Гэхдээ энэ үлгэр дээр хорон санаат шидтэн, шулам зэрэг муу дүрүүдийг гаргаж ирэхгүйн тулд тэвчээртэй бай. Гэр бүлийнхэндээ илүү их анхаарал хандуул. Намар тансаг, тухтай амьдралд татагдана. Орон байрандаа засвар хийхэд тохиромжтой. Мөнгөн санхүүгийн хувьд ч тааламжтай үе. Арванхоёрдугаар сард нумынхны хувьд тайван өнгөрнө.Матар

Эрхшээгч гариг: Санчир.
Махбод : Шороо.
Билэг тэмдэг: Матар, Цаг , Шат.
Ээлтэй өдөр: Бямба, Мягмар.
Таагүй өдөр: Даваа.
Металл: Тугалга, Ширэм.
Үнэт чулуу: Судалт гартаам, Гэрэлт чимэд.
Ургамал: Нарс.
Тоо: 3.
Тохирох өнгө: Хар.
Үл зохицох орд: Мэлхий.

Энэ жил таныг хайрын бурхан тэнгэр ивээж, хаврын улиралд таныг гэх хүн олширсноор та заримдаа энэ бүхнээс залхана. Хаврын дунд үеэр Матрын ордныхонд хэд хэдэн гэнэтийн бэлэг тохиох бололтой. Тэр дундаа санхүүгийн нөхцөл байдал эрс сайжирч, та урьд өмнө байгаагүйгээр эрэлт хэрэгцээтэй байхын дээр авьяас билэг, хөдөлмөр тань зохих ёсоор үнэлэгдэнэ. Матрын ордныхон зуны дунд үеэр амралтаа төлөвлөөрэй. Энэ үеэр онц чухал ажил гарахгүй, мөн халаасанд тань амрахуйц хэмжээний мөнгө хангалттай байх тул хаагуур амрахаа эртнээс төлөвлөсөн нь дээр. Хайр дурлалын адал явдал их байна. Ганц бие матрын ордныхонд энэ нь таатай боломж, гэр бүлтэй матруудад ч ийм адал явдал учирч мэднэ. Гэхдээ та нэгэнт л гэрлэсэн бол үнэнч бай, таны хань, эсвэл хайртай хүн багахан сээтэгнэлийг ч өршөөхгүй. Тиймээс орой үдшийн цагийг зугаа цэнгээний газарт биш харин гэрийн хоолоо идээд буйдан дээрээ тухлан өнгөрөөх нь гэр бүлд таатай уур амьсгал авчирна. Арваннэгдүгээр сард матрын ордныхны зохион байгуулах авьяас чадвар нь нээгдэнэ. Та өөртэйгөө санаа бодол нэгтэй хүмүүсээр багаа бүрдүүлж чадна. Бизнес санаа байгаа бол саатаж түвдэлгүй ажлаа эхлүүл. Тахиа жилтэй хүмүүсээс түншүүдээ сонгох нь зүйтэй.БУМБА/ХУМХ

Эрхшээгч гариг: Уран.
Махбод:Хий.
Билэг тэмдэг: Хумх, Далавч, Мөнгөн гар.
Ээлтэй өдөр: Бямба.
Таагүй өдөр: Ням.
Металл: Уран.
Үнэт чулуу: Галт уулын чулуулаг.
Ургамал: Голт борын цэцэг.
Тоо: 2.
Таарах өнгө: Хөх ногоон.
Үл зохицох орд: Арслан.

Ураны нөлөөгөөр ажил, мэргэжлээ солих боломж гарч ирнэ. Энэ боломжийг бүү алдаарай. Танд сонирхолтой ашигтай санал тавих бөгөөд ийм саналуудын заримыг эртний анд нөхөд чинь ч тавьж мэднэ. Найз нөхөдтэйгөө хамтран ажилласнаар шинэ ажил хэрэг явуулахад хялбар байх болно. Хувийн амьдрал ч таатай байна.
Бумбынхны хувьд санхүүгийн асуудал тэр бүр тулгарахгүй. Энэ жил азтай байх тул мөнгөжих боломжоо ашиглаж, сугалаанд азаа сориод үзэхэд ч гэмгүй.
Тавдугаар сард өөрийгөө амрааж, үзэсгэлэнт газруудаар аялахад тохиромжтой. 8-р сард уран бүтээлийн ажилд өөрийгөө сориод үзэхэд гэмгүй. Намар орон сууц, гэр орныхоо нөхцөл байдлыг сайжруулах тал дээр анхаарвал сайн. Энэ үеэр санхүүгийн хүндрэл ч гарахгүй тул мэргэжлийн багийнхнаар гэр орноо үзэмжтэй сайхан болгуулснаар өөрт тань сэтгэл ханамжийг авчирна. Бумбынхны бизнес эрчимтэй хөгжинө, гэхдээ 11-р сар гэхэд та ганцаараа бүгдийг амжихгүйгээ мэднэ. Тиймээс ажилтнуудынхаа тоог нэм. Мэдээж захирал, нягтлан бодогч, техникчээ ганцаараа амжуулаад байж болох ч энэ нь тийм ч зөв сонголт биш.ЗАГАС

Эрхшээгч гариг: Далай ван.
Махбод: Ус.
Билэг тэмдэг: Давалгаа, Өөд өөдөөсөө сэлж буй хоёр загас, Хясаа.
Ээлтэй өдрүүд: Даваа, Пүрэв.
Ээлгүй өдөр: Лхагва.
Металл: Цайр, Цагаан алт.
Үнэт чулуу: Аметист.
Ургамал: Тэнгисийн ургамлууд.
Тоо : 1.
Илүү тохирох өнгө: Нил ягаан.
Үл зохицох орд: Охин.

Бич жилд бүх зүйл нь сайхан загасныхны хувьд Тахиа жилд шилжих гэж амаргүй байх болно. Шинэ оны эхний сард загасныхны хувьд амаргүй байх бол хоёрдугаар сараас олон шинэ өөрчлөлтүүд гарна. 2017 оны хоёрдугаар сард Загасны ордныхны цалин нэмэгдэж магадгүй. Бүгчим офист сууж залхсан нэгэн өөрийн бизнесийг эхлүүлж болно. Ингэхдээ ямар ч салбарыг сонгож болно, гагцхүү чин сэтгэлээсээ хичээж ажиллавал тахиа жил хөдөлмөрийг тань үнэлнэ.
Тахиа жилд авьяас билгээ нээхэд тааламжтай үе. Хайр дурлалын хувьд 2017 оны хавар ганц бие загаснууд олон уулзалт, болзоо, романтик учиралтай нүүр тулна. Гэлээ ч хэт их зугаа цэнгээнд татагдах хэрэггүй, өөрийг тань гэсэн, анхаарал халамж тавьж байгаа хэн бүхэн жинхэнэ хайрын эзэн гэх баталгаа бага.
2017 оны зун Загасныхны хувьд аяллаар дүүрэн байна. Зуны налгар өдрүүдэд ажиллаж стрессдэж суулгүй, амралтаа аваад аялах хэрэгтэй.
Намар энэ ордныхонд олон бизнес санаа гарч ирнэ. Энэ жил тэдний хувьд ямар ч ажил хэрэг эхлүүлсэн амжилттай байх болно. Есдүгээр сард санхүүгийн нөхцөл байдал сайжирч, мөнгө ихээр орох бөгөөд мэдээж зүгээр суухад тэнгэрээс мөнгө унаад ирэхгүй ч эхлүүлсэн ажил хэрэг тань үр дүнгээ өгөх, шагнал авах, эртний өр авлагаа авах зэргээр гэнэт их мөнгөтэй болно. 10 болон 11 дүгээр сард эрс өөрчлөлт гарахгүй. Харин арванхоёрдугаар сард загасныхан тахиа жилээ үдэхээр тун завгүй, гэхдээ хөгжилтэйгээр энэ сарыг өнгөрөөнө.


Шоогоор мэргэл

$
0
0

Энэ мэргэний аргачлал маш энгийн. Хоёр ширхэг шоо аваад хая. Дараа нь гарсан тоог тохирох хувилбартай нь харьцуулан тайлбарла.

2344
2 /1+1/
Хайр дурлал, гэр бүлийн амьдралд аз авчирна. Санхүүгийн хувьд амжилт гаргана. амьдралд үүнээс илүү хүсээд байх зүйл байдаг гэж үү.

3 /1+2/
Эмэгтэйчүүдэд мөнгө хөрөнгө харсан гэрлэлт, эрчүүдэд мөнгөөр худалдан авч болох зугаа цэнгэлийг илэрхийлнэ. Гэр орноосоо удаан хугацаанд холдох холын аяллаас татгалзахыг хичээ.

4 /1+3/ 
Бүх зүйл тааламжгүй уур амьсгалтай байна. Та шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эсвэл итгэж найддаг хүмүүстэйгээ томоохон зөрчилд орох магадлалтай. Санаандгүй хүнээс таагүй зүйл /харьцаа/ ирнэ. Жижиг сажиг зүйлд ч болгоомжтой ханд.

4 /2+2/
Хувийн ажилдаа болон бизнест амжилт гаргана. Хүүхдүүд тань ойрын хугацаанд таныг баярлуулна. Сонирхолтой аялал, тус болохуйц шинэ хүмүүстэй танилцах боломж гарч болзошгүй. Амжилтаа ахиулах, бататгахын тулд хүлээж суух биш боломжоо ашиглан тэмцэх хэрэгтэй.

5 /1+4/ 
Хамгийн чухал нь хөдөлгөөн. Нэг газраа суух хэрэггүй. Хэр олон газар очиж их хүнтэй уулзаж, шинэ мэдээллүүд олж авна тэр чинээгээрээ мөнгө олж ирнэ. Санхүүгийн асуудлаа шийдсэнээрээ та маш олон ажлын ард гарна.

5 /2+3/
Таны хувийн ажилд сайн хандлага гарч ирэх ч хүүхдүүдтэйгээ зөрчилдөж, харилцаанд төвөг учирч мэднэ. Тэдэнд сургамжлах, үглэж яншихаас аль болох зайлсхийхийг хичээ. Хүүхдүүд тань энэ удаад таниас юуны түрүүнд ойлгож, хүлээж авахыг хүлээж байна.

6 /1+5/
Маш их ажил, анхаарал халамж, баяр хөөр таныг хүлээж байна. Хамаатан саднаас хэн нэг нь төрж шинэ хүнтэй болох магадлалтай. Санхүүгийн хүндрэл учирна. Ажил дээр маш төвөгтэй зөрчилт асуудал үүсэх боловч ажлын байраа солих гэж яарсны хэрэггүй. Удахгүй хэвийн байдалд орно. Хэрэв та гадаадад гарах зорилготой бол удахгүй бүр суурьшин амьдрах боломжтойгоор явах бололтой.

6 /2+4/ 
Таны хувьд өөрчлөлтийн үе эхэлж байна. Та ажлын байраа, орон сууцаа, түншээ солих гэж байна уу? Бодож санаж байгаагаа гүйцэлдүүлэхэд бэлд. Зорьсон бүхэн бүтэх болно.

6 /3+3/
Ойрын хугацаанд таньд их хэмжээний бэлэн мөнгө орж ирнэ. Хувийн амьдралд ч ээлтэй байх ба зөрчил үүслээ ч асуудал чирэгдэл болохгүй.

7 /1+6/
Идэвхитэй хөдөлгөөний үе. Таниас тусламж хүссэн хүн бүрт гар сунга. Хайрттайгаа /эхнэр, нөхөртэйгээ/ харьцах харьцаа болон биеэ авч явах байдалдаа анхаар. Эс бөгөөс хожим та хоёрын харилцаанд хямрал авчрах зүйл гарч ирэх болно.

7 /2+5/
Бусдын үзэл бодлыг тайвнаар хүлээн авч, тэвчээртэй хандахыг таниас шаардаж байна. Түргэн зан таныг хөөднө.

7 /3+4/
Таны овсгоо самбаа, санаачилгаас одоо олон зүйл шалтгаална. Юуг ч маргааш гэж хойш тавилгүй цагт нь хийхийг хичээгээрэй.

8 /2+6/
Таныг маш төвөгтэй, овоорсон их ажил хүлээж байна. Оронцоглох гэсний хэрэггүй. Хэрвээ та бусдын нүдийг хууралгүй бүгдийг сэтгэлээсээ гүйцэтгэж чадвал амжилт ойрхон байна. Эс бөгөөс бүр мөсөн сүйрнэ.

8 /3+5/
Тайван, анхаарал төвлөрүүлсэн ажилд ээлтэй байна. Хичээл давтах, ном уншихад зав гарга. Эсвэл зүгээр л сайн амарч авахыг хичээ. Шоо муу нөхцлийг сайжруулж, сайныг цаашид хадгалахыг зөгнөж байна.

8 /4+4/
Нэгэн хэвийн хэвшсэн байдал эвдэгдэж таныг гэнэтийн зүйл хүлээж байна. Эдгээр нь тааламжтай байх эсэх нь зөвхөн таниас шалтгаална.

9 /3+6/ 
Ойрын үед таныг олон шинэ зүйл хүлээж байна. Судалгаа болон бүтээлч ажилд ээлтэй үе. Ашиг өгөх эсэхийг үл бодолцон хийсвэр үзэл сонирхлоосоо татгалзаж, өөрийн дуртай зүйлээрээ оролд. Хэрвээ таны түнш харь нутгийн эсвэл өөр шашин шүтлэгтэй бол энэ удаад та хоёр бие биетэйгээ ойлголцох боломжтой болно.

9 /4+5/
Хүндрэлүүд, санхүүгийн асуудал тулгарна. Гарз хохирол учирч болзошгүй. Гэр бүлд эсвэл таны үйл хэрэгт хэцүүхэн сорилт тулгарна. Бусдаас биш өөрөөсөө бурууг хай.

10 /4+6/
Та далайцтай хөдөлнө. Ойрын ирээдүйд таныг эрх мэдэл, мөнгө, асар их нөлөө хүлээж байгааг тоо гэрчилж байна. Улс төр олон нийтийн хүрээнд хүлээсэн эрх мэдэлдээ хэт сагсууран хөөрцөглөж гэр бүлдээ санаа тавихаа мартуузай. Дотны нөхөдтэйгээ ердийнхөөрөө, жирийн харьц.

10 /5+5/
Мөнгө орж ирж амжилт гаргах боловч нөхцөл байдал тогтвортой биш. Хэрэв та амжилтын оргилд гарахыг хүсвэл болгоомжтой хянамгай байж нухацтай ханд. Чадах чинээгээрээ гарч болох эрсдлээс зайлсхийж, ажлын шинэ санал хүлээж авах болон шинэ ажил эхлэхээс татгалзаж одоо хийж байгаагаа цааш нь үргэлжлүүл.

11 /5+6/
Хамгийн их сэтгэл зовоосон асуудлууд ард үлджээ. Хэдийгээр та буруугүй ч гэсэн амссан гарз хохирол, гутрал цөхрөл өнгөрсөнд ард үлджээ. Санаа бүү зов. Шинэ боломж шинэ найз нөхөдтэй болж бүгд сайнаар эргэнэ. Хамгийн гол нь хамаг хүч чадлаа дайчлах нь чухал. Амьдралын хэв маягаа өөрчлөх гэж яарсны хэрэггүй.

12 /6+6/
Маш таатай тоо буулаа. Ажил төрөл тань улам хөгжин дэвжих хандлагатай тогтвортой нөхцөл байдал ажиглагдаж байна. Өөрчлөлт шинэчлэлт гарч, болох ч энэ нь шинэ онцгой ямар ч зүйл танд авчрахгүй.

Хүүхнүүдийн сонжоо

$
0
0

cGW7qo5xM7o_500x500Хэрвээ бүсгүй та өөрийнхөө зан араншинг тодорхойлж чадахгүй байгаа бол үүнийг уншаарай. Таны уруулын будагны хэлбэр ямар байгааг яг одоо ажиглаарай.

1. Өөрийнхөө төлөө тэмцэж чаддаг, ажилсаг цэвэрч нямбай эмэгтэйн уруулын будгийнх нь үзүүр мохоо байдаг бөгөөд харамсалтай нь хошин шог яриа сайн ойлгодоггүй байх нээ..

2. Тогтворгүй зантай, өөртөө итгэлгүй, санал бодлоо бусадтай сайн хуваалцдагтүй эмэггэйн уруулын будаг нь үзүүр ч үгүй, хэлбэр галбиргүй байдаг.

3. Их зантай, бусдын санаа бодëыг үл ойшоодог бүсгүйн уруулын будаг нь хурц үзүүрлэсэн харандааны үзүүр шиг байдаг. Ийм эмэгтэй нь хүнтэй хэл амаа амархан ололцдоггүй, харин өөрийгөө хамгийн сайн нь гэж боддог.

4. өөдрөг үзэлтэй, байнга баяр баясгалантай, шулуун шударга эмэгтэйн уруулын будаг нь бага зэрэг мохсон байдаг. Èйм бүсгүй гэр ахуйн ажилд тааруухан.

5. Овсгоотой боловч тэр бүр тооцоотой байж чаддаггүй бүсгүйн уруулын будаг нь үзүүргүй, харин ташуу налуу хэлбэртэй байдаг. Ийм бүсгүй их зөгнөлч бөгөөд дотны найзуудаа уучилж чаддагаас гадна эрчүүдээр өөрийгөө хүрээлүүлэх дуртай.

6. Харин уруулын будаг нь шовх хэлбэртэй төлөв даруу, сайхан ааш зантай, амьдрал нь баяр баясгалангаар дүүрэн байдаг.

Хүүхнүүдийн араншин

$
0
0

f45ba6184bb59543originalГазар газрын хүүхнүүдийн онцлог өөр өөр байдаг. Тэдэнд өссөн орчин, аав ээжийн хүмүүжил, удамшил гээд нөлөөлөхгүй хүчин гэж үгүй. Монгол эмэгтэй хүн зовлон даах чадвартай гэдэг. Харин бусад газрын хүүхнүүд ямархуу ааш аягтай байдаг.

Франц
Франц хүүхнүүдийн ихэнх нь сарын орлогынхоо нэлээд хувийг гоо сайхны зардалдаа гаргадаг. Энэ нь тэдний нийгэмтэй холбоотой. Гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа хамгийн мэдрэмжтэй гэгддэг. Хямд төсөр барааг хаанаас авахаа мэддэг. Мэргэжлийн зөвлөгөө өгч чадах дэлгүүрээс гоо сайхны бүтээгдэхүүн авах сонирхолтой байдаг аж.

Англи
Биеийн хэлбэр галбир гэхээсээ нүүрний арьсны өнгө, үзэмжид илүү анхаардаг. Тэдний арьс бусдынхыг бодвол хэт мэдрэмтгий. Тиймээс нүүрний чийгшүүлэгч тос, крем авахдаа гар татдаггүй. Нүүрний арьсаа арчлахад ихэнх мөнгөө зориулдаг байна.

Герман

Герман хүүхнүүд цаг зав, мөнгөндөө хянуур ханддаг учраас эрүүл мэнддээ их анхаарал тавьдаг. Гоо сайхны эмчилгээ, мэс заслаас байгалийн цэвэр агаарыг илүүд үздэг. Герман хүүхнүүд үсэндээ хими хийлгэх дуртай. Тэд спортоор идэвхтэй хичээллэдэг.

Швед

Тэд угаалгын өрөөг хамгийн цэвэр байлгахыг эрхэмлэдэг. Өөрөөрөө байх дуртай. Усанд орох цаг завыг өөрөөсөө харамладаггүй. Ургамлын гаралтай тэжээлийн тос түрхдэг. Гоо сайхандаа их хэмжээний мөнгө зарцуулдаггүй.

Америк

Эрүүл мэнддээ ихэд анхаардаг учраас чөлөөт цагаа спортоор хичээллэхэд зориулдаг. Тэд хувцас сонгож авахдаа биед чөлөөтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг чухалчилдаг. Ихэнх цагаа эрүүл агаарт өнгөрүүлдэг учраас арьс нь маш эрүүл. Тэд цагаан хоолыг эрхэмлэж, мах бага иддэг. Өөртөө цаг зав гаргадаг учраас гоо сайхны мэс засал хийлгэх дуртай.

Испани

Аливаад маш хянамгай ханддаг учир хэрэглэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүнээ арвилан хэмнэхээс гадна хайрлан гамнадаг. Ирээдүйг төлөвлөж боддоггүй учир өнөөдөр л гоё харагдаж байвал болох нь тэр. Жимс, цэцэг мод,ургамлын тансаг зүйлд илүү дурладаг.

Бельги

Энэ орны хүүхнүүд өөрсдийн ёс заншлыг эрхэмлэдэг. Гоо сайхандаа мөнгө бага зарцуулдаг ч италийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх дуртай.

Итали

Итали хүүхнүүд гоо сайхандаа хэрэгтэй гэсэн бүхнийг худалдан авдаг. Хүүхэд байхаас л сайхан бүсгүй болох бэлтгэлээ хийдэг. Биеийн галбираа бусдад харуулахыг хүсдэг учраас гэрэлтсэн нимгэн хувцас өмсдөг байна.
Гэхдээ энэ бүхэн бас л өрөөсгөл. Хүн болгон адилгүй гэдэг дээ. Юутай ч гоо сайхны чанартай бүтээгдэхүүн, тансаг үнэрт дурладаггүй бүсгүй хүн гэж энэ дэлхийд байхгүй биз ээ. Бүгд л гоо сайхныг таашааж, эрхэмлэж, түүнээсээ таашаал, урам авдаг мэдрэмжийг эмэгтэй хүнд бурхан хайрласан учраас.

Жаргахдаа жаргана…

$
0
0

16649155_1423955461013083_700686444382259595_n_500x500Жаргахдаа жаргана
Зүрхгүй юм шиг л жаргана
Зовохдоо зовно
Тархигүй юм шиг л зовно

Хүршгүйд хүрч
Хүсэшгүйг ч хийж
Арга бүхнээр л
Амьдралаа залгуулна

Хүн дунд
Хүнээрээ үлдэх гэж
Худал хэлэх
Хувирч өөрлөгдөх, бусдын төлөө л

Адлуулахгүйн тулд
Аясаар нь байх
Андтай явах гэж
Алдааг нь уучлах, өөрийнхөө төлөө л

Инээдэн цаанаа гуниг нуугчид
Ирээдүйн өнгийг гэрлээр зурж
Итгэл далимдуулан хулгай хийгчид
Эсэргээр нь сүүдрээр будна

Нэгэн шөнийн
Жаргах шалтгаан чи байг
Нэгэн насны
Дурсах шалтгаан ч чи байг

Мөнх амгалан ертөнцөд
Мөхөстөхөө мэддэг болохоор
Мөн чанарыг нь таних гэж
Эргэлзэж суух хэрэггүй

Дан хар эсвэл
Цагаан үгүйг мэддэг ч
Далд хөх аниргүй
Ямархан солонготойг мэддэггүй

Дан даавуунд ороолгоод
Хөрсөнд шингэхээ мэддэг ч
Дахин төрөл олоод
Хэнийд мэндлэхээ мэддэггүй

Б.МӨНХ-ОРГИЛ
2017.02.18-нд

Хүний цусны бүлэг

$
0
0

2464Хүний амьдралд цус хэр зэрэг үнэ цэнэтэй болох тухай маргах хүн байхгүй нь мэдээж биз ээ. Амьдралд онцгой чухал энэ шингэний талаар эрт дээр үеэс мэддэг байжээ. Английн нэрт эрдэмтэн В.Харвейгийн нээлтийн дараа (1578-1657) судсаар дамжуулан цус сэлбэх санаа төржээ. 1667 оны 6-р сарын 15-нд философийн профессор Жеан Денис, операторч Еммеретз нар анх удаа цус сэлбэжээ. Гэвч цусны бүлгийн талаар мэддэггүй байсан тул нэлээн хүн нас барсан байна.

1900-аад оны үед Ландстейнер цусны бүлгийг тогтоосны дараа цус сэлбэх ажиллагаа шинжлэх ухааны үндэстэй болж түгэн тархжээ. Ландстейнер хүмүүс (1-I, 2-II, 3-III, 4-IV) гэсэн 4 бүлгийн цустай байдгийг тогтоож, энэ нь Менделийн хуулийн дагуу эцэг эхээс хүүхдэд нь удамшдагийг ажиглажээ. Аль нэг цусны бүлэг бусад бүлэгтэй харьцуулахад зарим өвчин тусах нь хялбар гэж өнөө үед үзэж байна. Тэгвэл цусны бүлгийн шинж чанарыг нэгтгэн энэ бүлгийн цустай хүн ийм зан чанартай байна гэж харуулж болох уу?

Леоне Боурдел (1907-1966) анх энэ асуултын хариуг хайсан байна. Хүний зан чанарын 4 төрлийг цусны бүлэгтэй холбон тайлбарлах оролдлогын үр дүнг хүргэе.

I бүлгийн цус: Уран яруу зан төлөв Энэ төрлийн цусны бүлэгтэй хүмүүс амьдралын амтыг хамгийн сайн мэдэрдэг, хорвоогийн хайр ивээлийг өгөөмрөөр хүртдэг. Амьдралыг хөгжим хэмээн дүрсэлж амьдардаг. Байгаа орчиндоо маш сайн зохицдог. Хүмүүстэй хэл амаа амархан ололцдог. Бусдыг буруутгаж, эсэргүүцэлгүй эвтэй найртай харилцаж амьдардаг. Ингэж сайхан зохицохын хажуугаар өмнө гарч ирсэн бүхий л боломжийг бүрэн дүүрэн ашигладаг. Их зүйл хийлгүй өөрийн зорилгодоо амархан хүрч чадна. Тэдний энэ амжилтын хамгийн гол үндэс нь устөрөгч, хүчилтөрөгчийн нэгдэл усны молекул мэт зохилдлогоо байдаг. Мода, цаг агаар, цаг үе, орчин нөхцөлтэй амархан зохицдог. Зарим хүнд тун хүнд, дасахааргүй мэт санагдах тийм нөхцөлд I бүлгийнхэн маш хурдан дасан зохицож олон жилийн турш тийм байдлаар амьдарсан юм шиг хүлээж авдаг. Бусад хүмүүс шиг шинэ нөхцөл байдалд гайхаж мэгдэхгүй, айж эмээхгүй, нэг буланд очоод суухгүй, харин ч тэр дор нь дасан зохицно. Хурц тод санаа бодол, эсэргүүцэж зөрөх санаа ч байхгүй. Төрөлхийн хий хоосон хүмүүс юм. Ихэвчлэн улс төрчид, худалдаачид ийм зан чанартай байдаг.

II бүлгийн цус: Нийтэч төлөв Энэ бүлгийн цустай хүмүүс байнга эрэл хайгуул хийж, бусдыг сонсож, мэдэрч, эргэн тойрныхоо хүмүүстэй нийцтэй байхыг эрхэмлэгч байдаг. Гадаад ертөнц дэх бүхий л өөрчлөлт шинэчлэлтэнд маш мэдрэмжтэй. Гэвч хэт мэдрэмтгий байсны улмаас бусадтай ойртож дотносон нийтэч байхад хүндрэл учруулдаг тул дуугүй, хаалттай нэгэн болж хувирахад хүргэдэг. Ийм үед сэтгэцийн задлан шинжилгээг ашиглана. Сэтгэцийн задлан шинжээч тухайн хүний амьдралд юу нөлөөлсний улмаас ийм байдалд орсныг мэдэж болдог. Энэ бүлгийн цустай хүн бүр дээрх байдалд ордог гэж бодож болохгүй. Тэд ихэвчлэн хүрээлэн байгаа орчин болон хүмүүстэй эерэг харилцаа холбоо тогтоож, шинэ өөрчлөлтөнд дасан зохицож, жижиг сажиг зүйлсийн дунд амьдралаа халуун дулаан, үнэнчээр авч явдаг. Энэ бүлгийн цустай хүмүүс оршин байгаа нийгмийнхээ анхаарлын төвд байдаг, гялалзсан нэгэн байдаг. Харин тэсвэр хатуужил, нөхөрсөг нийтэч чадвар нь алдарсан үед сул дорой, хөөрхийлөлтэй хүмүүс болж хувирдаг.

III бүлгийн цус: Хэм хэмнэлтэй төлөв Хэм хэмнэлтэй зан чанартай бөгөөд ухаалаг, нягт нямбай, өөртөө эзэн болох чадвартай байдаг. Бусдын санал хүслийг үл тоомсорлон өөрийн бодол санаа, шийдвэрээ тулгадаг. Тэднийг төмөр зам дээгүүр явж буй уурын тэрэгтэй зүйрлэж болно. Өмнөө тааралдсан саад бэрхшээлийг нэг бол дайран гардаг эсвэл чирэн авч явдаг уурын тэрэг. Өөрийг нь дийлэхээр бэрхшээл тулгарсан ч хүч чадлаа үзүүлэхийг хүсдэг тул хаа нэгтээ гацаж үлдэхэд нь гайхах зүйлгүй юм. Гадны нөлөөнд автагдан замаасаа хазайна гэж ярьсны ч хэрэггүй. Тэдний өөртөө эзэн болох чадвар хүчтэй тул хэн ч ганхуулж чадахгүй. Өөрийгөө эсвэл үзэл бодлоо орхидоггүй. Тэд бусдыг дагахаасаа илүү бусдыг захирч, давамгайлахыг хүсдэг. Зөрүүд, түрэмгий, хатуу ширүүн хүмүүс юм. Тэдний хувьд мэдрэмжээс илүү бодит байдал чухал. Энэ бүлэгт цэрэг, нэг зүйлийг дагнан мэрэгшигчид, зөвлөгчид ордог.

IV бүлгийн цус: Цогц зан төлөв Энэ бүлгийн хүмүүс бусад 3 бүлгийн бүх л онцгой шинж чанарыг нэгтгэн агуулсан байдаг. Энэ 3 чанар янз бүрийн хэмжээгээр хувь хүнд илрэхэд тухайн хүн маань зан чанарынхаа олон талт байдлын тоглоом болж хувирдаг. Ийм хүмүүс динамик зохион байгуулалт, хүчтэй сэтгэлийн тэнхээ, маш сайн сахилга бат эзэмшихгүй бол дотроо зөрчилдөөнтэй, хэт мэдрэмтгий, олон үзэл бодол, нөхцөл байдалд яахаа мэддэггүй, тэсвэр тэвчээргүй, бааштай, шийдэмгий бус, тогтворгүй хүн болж хувирдаг. Гэвч орчноо анхаардаг, нийгмийн байр суурь, үзэл бодол, хандлагыг чухалчилдаг, логик сэтгэлгээтэй зэрэг чанар нь амжилтад хүргэх сайн талтай юм. Ухамсартай эцэг эх, сургуулийн багш нарын тусламжтай хүүхдийн зөрчилдсөн байдлыг цэгцэлж болно. Дээрх 3 бүлгийн бүх л сайн сайхан чанар, онцлогийг түүний давуу чанар болгон хувиргавал тухайн хүний хувьд тэнцвэрийг тогтоосон хэрэг болно. Франц ардын “Надад ямар бүлгийн цустайгаа хэлвэл, таныг хэн болохыг хэлж өгье” гэсэн зүйр үг биелж байгаа хэрэг биш үү? Өнөөдөр хүн бүр өөрийнхөө цусны бүлгийг мэддэг болсон тул дээрх зүйлийг хараад “Магадгүй тийм байж болох юм” гэсэн дүгнэлт гаргахад хялбар болжээ. Хүний зан төлөв болон цусны бүлгийн хоорондох уялдаа холбоог хүлээн зөвшөөрвөл өөр бүлгийн цустай хүмүүс яаж хэрхэн аашилж аягладгийг мэдэж авах нь хэрэггүй гэж үү?

Цусны бүлгийнхээ дагуу хооллох нь
Сүүлийн судалгаагаар хүний цусны бүлэг болон хооллолт нь хоорондоо холбоотой байж болох тухай үзүүлжээ. Нэг бүлгийн цустай хүний хувьд тохирохгүй хүнс нөгөө бүлгийн цустай хүнд таарч болно. Судлаачид зарим хүмүүс маш хурдан таргалдаг эсвэл турдгийг мөн л үүнтэй холбон тайлбарлаж байна.

I бүлгийн цус:
Идэх шаардлагатай зүйлс: Мах, уургаар баялаг хүнсний бүтээгдэхүүн.
Идэж болохгүй зүйлс: Улаан буудай болон бусад амуу тариа.
Хийх шаардлагатай дасгал: Ямар ч хамаагүй аэробикийн дасгалууд.
Эрүүл мэндийн эрсдэл: Ходоодны шарх, үе мөчний өвчин

II бүлгийн цус:
Идэх шаардлагатай зүйлс: Хүнсний ногоо, нүүрс ус бүхий хүнсний зүйлс.
Идэж болохгүй зүйлс: Мах, өөх тос.
Хийх шаардлагатай дасгал: Алхах, тархины дасгал.
Эрүүл мэндийн эрсдэл: Хорт хавдар, зүрхний шигдээс.

III бүлгийн цус: 
Идэх шаардлагатай зүйлс: Мах, хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүн.
Идэж болохгүй зүйлс: Болохгүй гэсэн онцгой зүйл байхгүй. Бүхнийг хэрэглэж болно.
Хийх шаардлагатай дасгал: Усанд сэлэх, алхах.
Эрүүл мэндийн таагүй байдал: Мэдрэлийн өвчин.

IV бүлгийн цус: 
Идэх шаардлагатай зүйлс: А болон В бүлгийн цустай хүмүүстэй адил.
Идэж болохгүй зүйлс: Дээрхтэй адил.
Хийх шаардлагатай дасгал: Амрааж, ядаргаа тайлах дасгал.
Эрүүл мэнд: Дархлалын систем тань маш хүчирхэг юм.

Амьдралын тоогоор зан төлөвийг шинжихүй

$
0
0

Тоо бол зурхайн ухааны салшгүй хэсэг. Уншигч танд төрсөн он, сар, өдрөө ашиглан “Амьдралын тоо”-гоо тодорхойлж, зан төлөвөө мэдэж болох зурлагыг толилуулж байна. Ингэхдээ төрсөн он, сар, өдрийн тоонуудаа нэг оронтой болтол нь хооронд нь нэм. Учир нь зурхайд 1-9 хүртэл тоонууд ашиглагддаг. Жишээлбэл: 1993 оны долдугаар сарын 5-нд төрсөн бол 1993-7-5=1+9+9+3+7+5=34 гарна. 44=3+4=7. Энэ нь таны амьдралын тоо юм.

 2465

Нэгийн тоо: Энэ тооны хүн төрөлхийн манлайлагч, ямар ч саад бэрхшээлийг даван туулдаг. Аливаад өндөр шаардлагатай ханддаг, маш зарчимч. Бусдын санал бодлыг үл харгалзан зорилгодоо тэмүүлдэг болохоор тэднийг хэнэггүй, дураараа хэмээн тодорхойлох нь элбэг. Тэд үнэнч шударга, өгөөмөр сэтгэлтэй. Амжилтанд хүрэхийн тулд сэтгэл зүрхээ хянаж сурах нь чухал. Бодлогогүй дураараа үйлдлээсээ болж хамаг юмаа баллах гээд байдаг талтай.

Хоёрын тоо: Эе эв, найрсаг харьцааг эрхэмлэдэг. Гэхдээ бусад хүний түүнд зааж зааварлах, тушаахыг тэвчдэггүй. Залхуу, уран сэтгэмж нь сайн хөгжсөн. Урлагийн өндөр мэдрэмжтэй. Засаршгүй мөрөөдөгч. Ажил үйлс нь бүтэлгүйтвэл муухай зан гаргахаас цэрвэдэггүй.

Гурвын тоо: Их нийтэч, илэн далангуй зантай. Түүний нэг онцлог бол санаанд оромгүй сонин хачин юмыг сэдэж явдаг. Бусадтай хялбархан танилцдаг боловч төрөлхийн ичимхий, хардамтгай, эзэгнүүр зантай бөгөөд түүнээсээ болоод алдах нь их. Бусдад хууртаж мэхлэгдэх нь элбэг ч тэглээ гээд хаширдаггүй өөдрөг үзэлтэн.

Дөрвийн тоо: Амжилтанд хүрэхийн тулд амь биеэ үл хайрлан зүтгэдэг. Юуг хүсч, юунд тэмүүлж байгаагаа сайн мэддэг, идэвхитэй, шийдмэг зантай. Түүний сэтгэлд ямар нэг зүйл нийцэхгүй бол жинхэнэ дарангуйлагч болж хувирна. Тэд аливаад нарийн дэг журам баримталдаг ба ажлаа амжуулах өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай. Аливаад үнэнч байж чаддаг, сэтгэлийн зовнил санаашралаа ганцаараа давахыг илүүд үздэг.

Тавын тоо: Мөрөөдөмтгий, сэтгэлийн хөөрөлдөө захирагддаг, жинхэнэ “Дон Жуан”-ууд гэж болох ч заримдаа маанаг юм шиг болж элдэв асуудал тоочин гоморхдог. Нэгэн хэмийн уйтгартай байдлыг тэвчдэггүй.

Зургаагийн тоо: Түүнийг “алт” шиг хүн гэж болно. Дур булаам төрхтэй. Юмны сайн мууг сайн ялгадаг. Түүнд өөрийгөө золиослох чадвар бий. Тиймээс “гялалзсан” улс төрч болох ч магадлалтай. Хайртай хүндээ үнэнч. Хууран мэхлэхийг тэвчдэггүй. Хууртвал хэзээ ч уучлахгүй.

Долоогийн тоо: Дуу цөөтэй, бодлогошронгуй төрхтэй, ухаалаг хүмүүс. Мөн чанартаа гүнзгий сэтгэгчид. Аливаад дүн шинжилгээ хийж, судлах нь түүний хийх дуртай ажлын нэг. Хувиа хичээх боловч бусдын амжилтанд атаархдаггүй, туслахад хэзээд бэлэн байдаг. өгөөмөр, өөрийгөө өндөрт тавьдаг. Гайхмаар авъяас билгээрээ бусдыг гайхашруулдаг.

Наймын тоо: Эрч хүчтэй, хүчирхэг, шийдэмгий хүмүүс. Өөдрөг үзэлтэй, оньсого мэт байж чаддаг. Үнэний төлөө тууштай тэмцдэг. Амжилтанд хүрэхийн тулд өөрийн хүсэл сонирхлоо хянаж зохицуулдаг байх ёстой.

Есийн тоо: Биеэ даасан, эрэлхэг. Ажилдаа амжилт гаргадаг. Эрч хүчтэй, хөдөлгөөнтэй, дэгтэй хүмүүс. Гэхдээ тийм ч эелдэг ёсорхуу хүмүүс биш.

Зохицол буюу нийцэл

Нэг ба хоёр: Жинхэнэ эсрэг, зөрчилддөг тоонууд. Нэгийн манлайлагч уран сэтгэмжит нь урлагийг дэмжигч гурвын дурыг татна.

Гурав: Түүний биеэ даасан чанар нь бусад гурав болон гуравт хуваагдагч тоонуудтай ивээл.

Дөрөв: Дэндүү тооцоотой болохоор найз нөхөдтэй байх хэцүү. Гэвч, хоёр болон наймтай зохицно.

Тав: Бүх тоотой маш сайн зохицно. Ялангуяа бусад тавтайгаа.

Зургаа: Итгэлтэй зургаа нь бодлогошронгуй долоо, секси естэй сайн зохицно.

Долоо: Тэнгэрлэг гурав ба сэргэлэн зургаатай нийцтэй.

Найм: Нэр төрд дуртай найм нь нэг болон дөрөвтэй зохицдог.

Ес: Төрөлхийн тэмцэгч ес нь захирангуй нэг ба үнэнч зургаад татагддаг.

Өндөр өсгийтэй туфль эрчүүдийг илүү өдөөдөг

$
0
0

0af8bc312354f0e766381e1a16c4a8b2Бүсгүйчүүдийн долоон төрлийн хувцас эрчүүдийг илүүтэй өдөөдөг гэж үзсэн нэгэн судалгааны дүнг хүргэж байна.

1. Гутал, өндөр өсгийтэй туфль: 64%
2. Шилэн оймс: 38%
3. Богино банзал: 33%
4. Торон гивлүүртэй болон сүрлэн, сийрсэн малгай: 19%
5. Богино ханцуйтай, захгүй, оноотой үдшийн даашинз: 13%
6. Чамин хийцтэй дотоож: 12%
7. Эмчийн чагнуур: 3% гэсэн хачирхалтай судалгаа байдаг байх юм.


Зүүдний талаарх хамгийн гайхалтай 10 баримт

$
0
0

Хүн төрөлхтөн амьдралынхаа гуравны нэгийг зүүдэлж өнгөрөөдөг. Мэдээж зүүдэлж үзээгүй хүн гэж байхгүй. Зүүд бол урлаг, тайлагдашгүй оньсого. Энэ удаад уншигч танаа хүний тархины хамгийн нууцлаг хирнээ хамгийн гайхалтай процессын нэг зүүдний талаарх 10 сонирхолтой баримтыг толилуулъя.

2554

1. Хүн унтаж байхад бие махбод мэдээгүй болдог: 
Иймд бид зүүдэндээ болж буй үйл явдлууд, тухайлбал өндрөөс ухах, цочих зэрэг үйлдлийг биеэрээ хийдэг байна

2. Бодит байдлын сэрэл, мэдрэмж бидний зүүдэнд мэдрэгддэг:
Хүн зүүдэндээ цангаж байна гэж зүүдэлбэл бодит байдал дээр мөн цангасан байдаг. Мөн бидний бие унтаж байхад халууцаж байхыг мэдэрч байгаа бол зүүдэнд ч энэхүү мэдрэмж мэдрэгдэнэ.

3. Аймхай хүмүүс илүү бодитой зүүдэлдэг: 
Зориг муутай, аймхай хүмүүс илүү бодитой, хүчтэй зүүдэлдэг байна. Түүнчлэн тэднээс гадна архи,тамхины эмчилгээ хийлгэж хорт зуршлаа хаяж байгаа хүмүүс мөн дэндүү бодитой зүүдэлдэг гэнэ. Тэд эмчилгээний эхний 3-4 долоо хоногт тамхи татаж байгаагаа маш бодитой, хүчтэй мэдэрч зүүдэлдэг байна.

4. Зүүд бүхэлдээ бэлэг тэмдгийн шинжтэй, тааварлашгүй оньсого байдаг: 
Бид заримдаа л тодорхой үйл явдлыг зүүдэлдэг ч ихэнхи зүүд маань бэлэг тэмдгийн шинжтэй, оньсого мэт байдаг. Гэхдээ л зүүд ямар нэгэн зүйлийг өгүүлдэг.

5. Зүүд хэзээ ч өнгөтэй байдаггүй: 
Хүний зүүд хэзээ ч өнгөтэй байдаггүй байна. Гэхдээ өөрт хамааралтай аймшигт явдлыг харин хар цагаан өнгөтэй зүүдэлдэг гэнэ.

6. Хүн зүүдэндээ зөвхөн өөрийн мэддэг зүйлээ л хардаг: 
Заримдаа бид зүүдэндээ огт танихгүй хүний царайг харах нь олонтаа. Гэвч бид зүүдэндээ зөвхөн өөрийн харсан зүйлээ л зүүдэлдэг байна. Тийм болохоор тэрхүү танихгүй царайг бид хаа нэгтээ гудамжинд, автобусанд харсан хүний төрх байдаг гэнэ. Түүнчлэн хэрэв хар дарсан зүүдэндээ хэн нэгэн үл таних хүний царай харсан бол тэр хүн бидний бага насандаа айж байсан хүний төрх байдаг байх юм.

7. Зүүд хүний сэтгэл санаанд нөлөөлөхүйц хүчтэй байдаг: 
Хүний зүүрмэглэх үедээ зүүдэлсэн зүүд маш бодитой байдаг бөгөөд энэхүү зүүднийхээ нөлөөнд хүчтэй орсон байдаг учраас сэрсэн ч энэ зүүд удаан хугацаанд мартагддаггүй гэнэ. Энэ мэтчилэн хэдэн өдөр дараалан зүүдлэх үед хүн хий юм харж, сэтгэл санааны хувьд өөрчлөлтөнд ордог байна.

8. Бүх хүн зүүдэлдэг:
Хөгшин залуу гэлтгүй амьд хүн бүр зүүдэлдэг. Хүүхдүүд бүх унтах цагийн 50%, насанд хүрэгсэд 20%, ахимаг насныхан 15 % -ийг зүүдэлж өнгөрүүлдэг байна.

9. Бид бүх зүүднийхээ 90 хувийг мартчихдаг:
Бид зүүдэлж сэрээд 5 минутын дотор зүүднийхээ 50 хувийг, 10 минут өнгөрөхөд 90 хувийг нь мартдаг байна.

10. Хараагүй хүн зүүдэндээ хардаг: 
Хэдийгээр орчлонг харах хувьгүй төрсөн ч хараагүй хүн ч зүүдэндээ харж зүүдэлдэг. Түүнчлэн тэд зүүдэндээ сонсох, үнэрлэх, хүрэлцэх гэх бүх мэдрэмжийг тэнцүү мэдэрдэг байна. Харин хараатай хүмүүсийн хувьд энэ нь маш хүчтэй зүүдэлсэн үед л мэдрэгддэг гэнэ.

Тахиа жилийн ордуудын зурхай

$
0
0

16999233_1407861645953285_5403588909126722976_n

Загас

Мичин жил загасны ордныхонд ээлтэй байсан, тахиа ч мөн дутахааргүй сайн хандах болно. Амьдралын баяр баяслыг мэдэрч, тулгарах бэрхшээлийг даван туулах ухаан, хүч чадлаар дүүрэн байх ажээ.

Хумх

Хумхынхан мичин жилд сайн ажиллацгаасан, тахиа жилд ч мөн сайн ажиллана. Энэ жил хумхынхан өөрсдөө хичээвэл юунд ч санаа зовох хэрэггүй. Хумхынхны хүссэн болгоныг биелүүлэх тийм л жил ирнэ.

Матар

Матрын ордныхны хувьд ээлтэй жил тул тэд тэсэн ядан хүлээж байсан биз ээ. Тахиа жил матрын ордныхны ажил төрөл сайн байхын тулд бүхий л талаараа хичээх болно.

download

Нум

Энэ жил нумаа цааш түр хураахаас өөр аргагүй болов уу, яагаад гэвэл энэ жил дайсагнах хүн байхгүй ажээ. Мичин жилийг сайхан үдэж шинэ жилээ халуун дулаанаар угтан аваарай. Мичин жил танд багагүй амжилт авчирсныг нь та үнэлэх хэрэгтэй, тахиа жил ч бас таныг харж үзэх болно.

Хилэнц

Мичин жилд танд багагүй бэрхшээл тулгарсан тул та шинэ оноо угтаж авахыг хүлээж байгаа биз. Тахиа жил танд ээлтэй хандана. Тиймээс та тахиа жилийг сайтар бэлтгэлтэй угтан авч үндэс суурийг нь зөв тавиарай. Энэ жил таныг амжилт тойрохгүй шүү.

Жинлүүр

2017 оны эхний саруудыг баяр баяслаар дүүрэн өнгөрөөнө. Тахиа жил хаалгыг тогшиж цаг хугацаа өөрчлөгдөж байгааг танд ойлгуулах болно.

Охин

Тахиа жил гарангуут охины ордныхонд ажил төрөлд нь өөрчлөлт гарч эхэлнэ, магадгүй та энэ боломжийг ашиглан цалингаа нэмүүлэх саналаа удирдлагадаа гаргаарай, алдахгүй шүү. Гэрээ хэлэлцээр хийж томилолт авахаас бүү татгалзаарай, та бүгдийг амжуулж чадна. Хувийн амьдралын хувьд ч өөрчлөлтүүд гарна.

Арслан

Мичин жил танд амаргүй байсан биз, харин тахиа жил танд зөөлөн хандаж өөрийн хайр халамжаа үзүүлнэ. Арслангийн ордныхон өөрсдөө тэвчээртэй хандвал амжилт таны мөрөөр дагаж яваа. Баяртай мөч тун ойрхон байна.

Мэлхий

Мэлхийн ордныхон тахиа жилийн ивээл доор сайхан байх хэдий ч та аливаа зүйл хийхдээ сайтар тунгааж бодох хэрэгтэй болно. Хэн ч таныг яаруулж сандруулахгүй, хэрвээ анхны алхам зөв байвал таны ажил төрөл өөрөө аяндаа зохицуулагдаад явах ажээ. Таны ирээдүйд сайнаар нөлөөлөх ажлыг та эхлүүлэх жил юм.

Ихэр

Ордуудаас хамгийн итгэмтгий, хөнгөн сэтгэлтэй хүмүүс. Мичин жилд дуусгаагүй ажлаа та тахиа жилд хийж дуусгах эрч хүчээр дүүрэн байх болно.

Үхэр

Тахиа жилд үхрийн ордныхон амжилтаар дүүрэн байна. Жил гарсан анхны өдрөөс эхлээд л таны хувьд амжилтаар эргэнэ, ажил төрлийн шинэ санал ирнэ. Гэхдээ амжилтанд хүрэхэд маш олон шатаар дээш өгсөх тул амаргүй байх болно шүү. Өөрийн эр зориг, эрч хүчээр та ирэх жилийг амжилттай дуусгана. Хувийн амьдралын хувьд ч танд хэд хэдэн гэнэтийн бэлэг бэлдсэн байгаа ажээ.

Хонь

Мичин жил та уснаас хуурай гарч сурсан, тахиа жил ч танд сонирхолтой зүйл бэлдээд байгаа. 2017 онд эрч хүчээ алдахгүйгээр ажил төрөл, хувийн амьдралаа өөд нь татахыг хичээгээрэй. Энэ жил хуримтлуулсан туршлагууд танд тахиа жилд лавтайяа хэрэг болно.

Гал тахиа жилийн шинийн нэгний өглөө мөр гаргах

$
0
0

16997857_412842012401346_1951641557025669511_n
Энэ жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн аргын тооллын хоёрдугаар сарын 27-нд тохиож буй билээ. Уг өдөр тухайн жилд нүүдэл суудал, арилжаа наймаа, ашиг хонжлого, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой байхыг бэлэгдэн нар мандахаас өмнө зүг мөрөө гаргадаг заншилтай. Тгэвэл XVII жарны “Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилийн шинийн нэгний өглөө мөр гаргах албан ёсны тайлбарыг Л.Тэрбишийн тооцоолж гаргасанаар та бүхэнд толилуулж байна. Хотол түмнээрээ сайхан шинэлээрэй.

16806871_795496060602215_5307584142670033263_n 16939543_795496083935546_7289966476706376758_n 16939571_795496003935554_7765720129314832504_n 16996313_795496103935544_4150333772079294943_n 16996478_795496027268885_7831162973749775313_n 16998220_795495980602223_4580449837833292841_n 16998245_795496297268858_9082345196823908697_n 16998830_795495947268893_9146651538556844900_n

Мартын 8-н үүссэн түүх

$
0
0

148833474558b62f99239baОлон улсын эмэгтэйчүүдийн баяр буюу гуравдугаар сарын 8-ны өдөр бүх нийтээр амарна. Энэ жилийн Мартын 8-ны өдөр лхагва гаригт тохиож байгаа юм. Мартын 8-ны энэ өдөр эмэгтэйчүүдэд голдуу цэцэг бэлэглэж өгөх заншил тогтсон байдаг. Харин энэ баярыг тэмдэглэх уламжлал Эртний Ромоос эхтэй. Тэр үед эрчүүд нь гэргий нартай бэлэг өгч, анхаарал халамж тарьдаг байжээ. Боол эмэгтэйчүүд хүртэл бэлэг авдаг байсан гэдэг. Бас энэ өдөр тэд ажиллахгүй байх боломжтой байжээ.

Харин Мартын 8-ны орчин үеийн түүх 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхтэй гэж үздэг. Энэ өдөр Нью-Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулж, цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцөлийг сайжруулахыг шаардаж байжээ.

Анхны энэ жагсаал цуглаанаас бараг хагас зуун жилийн дараа буюу 1908 онд эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дахин жагсчээ. Тэд мөн л ажлын нөхцөлөө сайжруулж, хүүхдийн хөдөлмөрийг мөлжихыг зогсоох, сонгуульд эмэгтэйчүүдийг оролцуулахыг шаардсан байна. Энэ үйл явдлаас нэг жилийн дараа Эмэгтэйчүүдийн үндэсний өдөр болгон зарлажээ. Харин 1910 онд Копенгаген хотноо болсон олон улсын эмэгтэйчүүдийн бага хурал дээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэх саналыг Клара Цеткин дэвшүүлсэн байна. 1911 оноос эхлээд энэ баярыг Европын хэд хэдэн оронд тэмдэглэж эхэлсэн түүхтэй.

Орон орны кино театрт ямар хоол зарагддаг вэ?

$
0
0

Кинотеатрт зөвхөн амтат попкорн, хийжүүлсэн ундаа худалдаалдаг гэсэн ойлголт бий. Энэ нь ч зарим тохиолдолд үнэн. Тэгвэл дэлхийн зарим оронд кино үзэгчдэд попкорноос өөр амттан санал болгодог байна.

Дэлхийн 12 орны кинотеатрын хоолыг харьцуулан толилуулж байна.

Грек

Грекчүүд шорлогонд дуртай. Хаа сайгүй шорлог худалдаалдаг. Бүр задгай талбайн кино театруудад ч шорлог худалдаалдаг байна. Грекийн кинонд дурлагсад үнэхээр азтай юм!

Израиль

Харин Израильчууд фалафель гэх амттанд дуртай. Фалафель нь Турк шошийг нунтаглаж хийсэн амттан. Идэхэд хялбар болгохын тулд амтат талх – питанд ороож кино театруудад худалдаалдаг байна.

Мексик

Хэрэв та Мексикт очвол кинотеатр, цэнгэлдэхүүдэд нэгэн сонирхолтой амттан худалдаалахтай таарах болно. Энэ бол “тостилокос”. “Тостилокос” нь халуун ногоотой сүмс, өргөст хэмх, вандуй, самар зэрэг янз бүрийн зүйлээр амталсан эрдэн шишийн чипс юм.

Финлянд

Харин Финляндад кино театруудад янз бүрийн чихэр худалдаалдаг: резинэн чихрээс авахуулаад жимсний амттай хатуу чихэр хүртэл.

Хятад

Тэгвэл Хятадын кино үзэгчид давсалсан хар чавга иддэг байна. Мөн наран цэцгийн үр, хатаасан кальмар ч кино театруудад худалдаалдаг.

Нидерланд

Харин Нидерландад кино театруудад чихэр өвсөөр хийсэн амттан худалдаалдаг байна. Ялангуяа давсалсан амттанд хүмүүс ихэд дуртай байдаг гэнэ.

Өмнөд Солонгос

Харин Өмнөд Солонгост кино театруудад шарсан туулайн бөөр жимс худалдаалдаг. Мөн Азийн бусад орны адил энд хатаасан кальмар ч худалдаалдаг байна.

Колумб

Hormiga Сulona буюу шарсан шоргоолж нь Колумбчуудын хувьд тансаг амттан. Амталж үзсэн хүмүүс шарсан шоргоолжны амтыг беконтой адилтгадаг байна.

Энэтхэг

Энэтхэгт “самос” гэх амттан илбэг. Гудамж талбайд хаа сайгүй худалдаалдаг. “Самос” нь янз бүрийн хачиртай пирожки. Мөн төмсөн котлеттой сэндвич – “вада пав” худалдаалдаг.

Тайвань

Тайваньд “тахианы попкорн” ихэд дэлгэрсэн. Зоогийн газарт төдийгүй гудамжинд, кино театрт ч өргөнөөр худалдаалдаг. “Тахианы попкорн” нэг удаа амталсан хүн тус амттанаас хараат болдог гэж ярьдаг байна.

Япон

Япончуудыг далайн амттангүй төсөөлөхийн аргагүй. Тиймээс ч Японд кино театруудад иваши, анчоус зэрэг хатаасан загас худалдаалдаг байна.

Барбадос

Bajan fish cakes буюу загасан бөмбөлөг нь Барбадосчууд төдийгүй Карибын тэнгисийн орнуудын амттаны нэг. Шинэхэн барьсан загасны мах, гурил болон бусад амтлагч хольж, бэлтгэдэг байна.

Гуравдугаар сарын зурхай

$
0
0

70b21d6675ade18df66af7871502fe611. ХОНЬ – БУСДЫН ХҮНДЭТГЭЛИЙГ ХҮЛЭЭНЭ

Ерөнхий хандлага: Хаврын улирал хониныхонд сюрприз бэлгээ барьсаар байна.

Ажил мэргэжил: Хониныхон өөртөө итгэл дүүрэн байна. Ашигтай гэрээ хэлцлүүд ар араасаа ундарч, тэд ажил ихтэй байх нь. Тэд хаана ч явсан бусдын хайр хүндэтгэлийг хүлээнэ. Ажил төрөл амжилттай хэрэгжих тул ахиж дэвших боломж нээлттэй байна. Тэглээ гээд биеэ тоох хэрэггүй. Аль болох даруу байхгүй бол олсоноо алдана.

Мөнгө санхүү: Ажил төрлийн бүтэмж ашиг орлогод шууд нөлөөлж, санхүү нилээд зузаарна. Зарим хониныхон таатай үеийг ашиглан томоохон хөрөнгө оруулалт хийхээр зориглоно. Орлого зарлагаа зөв тооцоолж чадвал сэтгэл хангалуун байх боломжтой.

Хайр дурлал, гэр бүл: Гэр бүлдээ багагүй цаг заваа зориулна. Орон гэрээ тухлаг тавтай болгоход илүү анхаарч, зарим нэг өөрчлөлтийг хийнэ. Үүний үрээр гэр бүлийнхнийхээ хүндэтгэлийг хүлээнэ. Дурлалын талбар адал явдлаар дүүрэн байна.

Эрүүл мэнд: Биеийн байдал сайн байна. Гэхдээ ажил амралтаа сайтар зохицуулж, ямар нэгэн байдлаар өвдвөл өөрөө өөрийгөө эмчлэлгүй мэргэжлийн байгууллагад хандаарай.

2. ҮХЭР – АЗ ЗАВШААНТАЙ БАЙХ САР

Ерөнхий хандлага: Ажил албандаа ч, хувийн амьдралдаа ч аз завшаантай байх cap. Хамт ажиллагсад болон найз нөхөдтэйгээ харьцаа сайхан байна. Романтик учрал, гайхам сэтгэл хөдлөл гээд сайхан бүхэн хүлээж байна. Ойр дотны хүмүүс нь тэднээс хариуцлагатай байхыг шаардана.

Ажил мэргэжил: Энэ сард үхрийнхэн хуучин ажлаа дуусгах шаардлагатай болно. Хэрвээ та амралтаа аваагүй бол одоо амрах цаг мөн. Ажил төрөл бүтэмжтэй байна. Оюутан сурагчид сурлагын өндөр амжилт үзүүлнэ. Жижиг сажиг асуудал гарлаа ч та хялбархан шийднэ.

Мөнгө санхүү: Сайн байх тул хүссэн бүхнээ авах мөнгөтэй байна. Ашигтай төсөлд хөрөнгө оруулбал мөнгөө өсгөж чадна. Гэхдээ санхүүгийн асуудалд хянуур ханд. Бусдад итгэж мөнгөө алдах, хулгайд өртөх магадлал байгааг анхаар.

Хайр дурлал, гэр бүл: Романтик мөрөөдөлд автамхай байна. Хаврын урь ормогц сэтгэл нь хөвсөлзөн догдолно. Заримдаа хөнгөн зан гаргадаг үхрийнхэн зугаа хөөх хандлагатай байна. Эсрэг хүйсийн хүн таны санаачлагатай, итгэлтэй байдалд татагдана. Гэр бүлд амар тайван байдал ноёрхоно. Ахуйн асуудлуудаа ханийнхаа хамтаар шийднэ. Садан төрөлдөө санаа тавиарай.

Эрүүл мэнд: Хоол хүнсээ анхаарах шаардлагатай. Зөв хооллож, аминдэм түлхүү хэрэглэ. Гоо сайхандаа анхаарвал үр дүнтэй.

3. ИХЭР – БУСДЫГ ЦЭНЭГЛЭНЭ

Ерөнхий хандлага: Сонирхолтой cap. Ихрийнхэн ирээдүйдээ итгэлтэй, өөдрөг байхаас гадна бусдыг ч эрч хүчээр цэнэглэнэ. Танил талын хүрээ тэлнэ. Тэдний оюуны өндөр чадамж олны бишрэлийг хүлээнэ. Харин бизнес эрхлэгчид хянуур байх шаардлагатай.

Ажил мэргэжил: Ажил урагштай байхын зэрэгцээ ахиж дэвших боломжтой байна. Хамт ажиллагсад бүх талаар ойлгож дэмжих болохоор ямар ч хэцүү ажлыг хамтдаа барьж авахад болно. Амжилттай хэрэгжинэ. Хэдийгээр ажил ихтэй байсан ч амсхийх зав зай гаргаж бай. Эс тэгдэл ядарсанаас анхаарал суларч, алдаа гаргаж болзошгүй. Бусадтай маргахаас зайлсхий.

Мөнгө санхүү: Орлого тогтмол орох хэдий ч зарцуулахдаа ухаалаг бай. Зарим нь нэмэлт орлогын эх үүсвэртэй болно.

Хайр дурлал, гэр бүл: Адал явдал, шинэ танил, сэтгэл хөдлөл гээд олон сонин үйл явдалтай cap. Ихрийнхэн нийтэч болж, олон хүнтэй сээтэгнэнэ. Гэр бүлтэй буюу дурлалт хүнтэй ихрийнхэн үүний улмаас эвгүй байдалд орж болзошгүй. Хайртай хүнийхээ итгэлийг алдахгүйн тулд хичээх хэрэгтэй болно. Холын хамаатнууд сарын сүүлчээр айлчилж ирнэ.

Эрүүл мэнд: Ачаалал их байгаагаас ядаргаанд орж болзошгүй. Зүрх өвдөх, цус багадах эмгэг илэрч мэднэ. Тиймээс дархлаагаа сайжруулахад анхаар. Мөн мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Сайтар унтаж амар байх нь чухал байна.

4. МЭЛХИЙ – БАЙР СУУРИА ХАМГААЛНА

Ерөнхий хандлага: Амьдралын бүх хүрээнд өрсөлдөөн гаарна. Тиймээс байр сууриа хамгаалахын төлөө мэлхийнхэн байдгаа дайчлан тэмцэлдэх хэрэгтэй болно. Гэхдээ тэд хэзээд сонор байдаг болохоор ялахад тийм ч хэцүү байхгүй.

Ажил мэргэжил: Нэр хүнд өсөх тул ирээдүйтэй харилцаа холбоог тогтоож чадна. Хүмүүс таны зөвлөгөөг чих тавин чагнах болно. Удирдлага таныг хянуур харах болохоор хэлэх үйлдэхээ өөрөө хянаж, бодолтой бай. Өрсөлдөгч нарын элдэв явуулганаас болгоомжил. Ажил алба хэцүү байсан ч тэвчээр гарган ажиллаарай.

Мөнгө санхүү: Амжилттай хэрэгжсэн төслөөс ихээхэн хэмжээний орлого олно. Мөн сугалаанд их мөнгө хожихуйц азтай байна. Хэдийгээр мөнгө ихтэй байвч хамаагүй үрэхээс зайлсхий. Та бусдад зээлдүүлсэн мөнгөө сарын сүүлээр буцаан авна.

Хайр дурлал, гэр бүл: Урьдны хайрттайгаа учрах cap. Хамгийн гол нь та гэр бүлтэй бол энэ учралаас их зүйлийг хүлээх хэрэггүй. Гэрлэж амжаагүй яваа хүмүүсийн тухайд хайж байгаа хүн тань ойрхон байна. Тиймээс эргэн тойрноо сайн нягтлаарай. Садан төрлийн харьцаа бэхжих болохоор хамгийн нандин зүйлээ ч хамаатандаа ярьж болно. Ханьгайгаа харьцаа тийм ч сайн байхгүй ч ахуй амьдралынхаа төлөө хамтдаа зүтгэнэ.

Эрүүл мэнд: Хорт зуршлаасаа салахад таатай үе. Хоол хүнсний чанар бүтцэд анхаарч, амтлаг зүйлээс татгалзвал тустай. Дархлаагаа сайжруулахын тулд аминдэмээр баялаг жимс ногоо түлхүү хэрэглээрэй.

5. АРСЛАН – ШИНЭ ЗҮЙЛ БҮТЭЭХИЙГ ХҮСНЭ

Ерөнхий хандлага: Эерэг сэтгэл хөдлөлөөр дүүрэн cap. Арслангийнхан шинэ зүйлийг бүтээх хүсэл эрмэлзэлд автана. Энэ нь ажил хэргийн ч юмуу, эсвэл хувийн шинжтэй зүйл байж болно.

Ажил мэргэжил: Арслангийнхан үндсэн ажлын хажуугаар буяны үйл ажиллагаа, нийгмийн тустай хөдөлмөрт гар бие оролцоно. Хамт ажиллагсад танаас тус дэм хүснэ. Боломжоороо туслахыг хичээгээрэй. Хэрвээ та хувийн бизнес эрхлэхээр шийдвэр энэ салбарт амжилтад хүрнэ. Урьд нь амжилттай хамтран ажиллаж байсан түншүүдтэйгээ эргэж хамтар. Уран бүтээлчид амжилт бүтээл ихтэй байна.

Мөнгө санхүү: Санхүүгийн байдал сайн байх тул арслангийнхан гэр бүлтэйгээ хамт амралт зугаалганд явна. Их хэмжээний мөнгөтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохоор бол итгэлтэй хүнтэйгээ зөвлөөрэй.

Хайр дурлал, гэр бүл: Амаргүй cap. Арслангийнхан их эмзэг болохоор тул жижиг зүйлд ч бухимдах, хямрах хандлагатай байна. Хувийн амьдралдаа хандах хандлагаа өөрчилж, буурь суух цаг болжээ. Хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаагуур юу хийж явааг нэг сонирхоод үзээрэй. Та дэндүү зоргоор нь байлгаад байгаа бололтой. Орон гэрээ тохилог болгохын төлөө зүтгэл гаргана.

Эрүүл мэнд: Сайтар амарч, сэтгэл санаагаа тайвшруулж бай. Ургамлын цай, усан эмчилгээ үр дүн сайтай байна.

6. ОХИН – ТОМООХОН ӨӨРЧЛӨЛТИЙН САР

Ерөнхий хандлага: Авьяас чадвараа илэрхийлэн харуулах cap. Хувийн болон ажил мэргэжлийн хүрээнд томоохон өөрчлөлтүүд орно. Гэрлээгүй хүмүүс ханьтай болно. Ажил албандаа өсч, байр сууриа бэхжүүлнэ. Ирээдүйтэй бөгөөд ашигтай ажлын санал авна.

Ажил мэргэжил: Шинэ чиглэлд ажиллаж болзошгүй. Гэхдээ та амархан баримжаагаа олж, сарын сүүл гэхэд бараг мэргэжилтэн болсон байна. Түншүүдтэй харьцахдаа хянуур байж, мэдлэг дутуу хүмүүсийн үгийг битгий сонс. Ажлын туршлагадаа найдвал үр дүнтэй байна.

Мөнгө санхүү: Ихээхэн хэмжээний орлого олох болохоор охиныхон санхүүгийн эрх чөлөөг мэдэрнэ. Хэрэгцээтэй эд зүйлс худалдан авахад гар татахгүй. Хайртай хүн тань нэмэлт орлогын эх үүсвэр болно.

Хайр дурлал, гэр бүл: Ухаалаг байх cap. Учир нь охиныхон таарч тохирохгүй, ашиг хонжоо хайсан нэгэнтэй учирч болзошгүй байна. Зарим нь түр зуурын харилцаа холбоонд орно. Гэрлэгсэд орон гэртээ шинэ эд хогшил, эсвэл машин авна. Гэрийнхэн тань баяртай байна.

Эрүүл мэнд: Ходоод гэдэс эмзэг байх тул хоол хүнсээ онцгой анхаарах шаардлагатай. Дархлаа сайжруулах аминдэм  түлхүү хэрэглэж, биеэ чийрэгжүүлээрэй. Бие махбодоо төдийгүй сэтгэл санааны байдалдаа ч санаа тавь.

7. ЖИНЛҮҮР – ЭРЧ ХҮЧ ИХТЭЙ БАЙНА

Ерөнхий хандлага: Энэ сард жинлүүрийнхэн амьдралдаа юу чухал болохыг хатуу эрэмбэлэх шаардлагатай тулгарна. Эс тэгвэл хүсэл мөрөөдөл, төлөвлөгөөндөө толгой эргэж, ирээдүйгээ тодорхой төсөөлөх боломжгүй болно. Зан авираа анхаарахгүй бол өөрөө өөрийгөө хорлож болзошгүй байна. Эрч хүч ихтэй байх тул ажил төрлөө нугалахын төлөө хичээн зүтгэнэ.

Ажил мэргэжил: Том өөрчлөлт орох cap. Идэвхи зүтгэлтэй байж чадвал жинлүүрийнхэн гайхам амжилтанд хүрч, байр сууриа бэхжүүлнэ. Зарим тань албан тушаал ахина. Эсвэл цалин хөлсөө нэмэгдүүлнэ. Шинэ мэргэжил мэргэшил эзэмших оролдлого бүтэмжтэй байна. Хамтын ажиллагаа ашиг орлого, нэр хүнд авчирна.

Мөнгө санхүү: Санхүүгийн байдал тогтвортой байна. Тогтмол орлогоос гадна нэмэлт ажил үүргийн хөлс мөнгө орж ирнэ. Тиймээс жинлүүрийнхэн санаснаа худалдан авах мөнгөтэй байна. Зарим тань орон гэрээ засч тохижуулахад мөнгө зарна.

Хайр дурлал, гэр бүл: Дурлалын адал явдалд умбана. Гэхдээ учиртай байхгүй бол хэл аманд орно. Нөгөөтэйгүүр тэд их хардамхай болж, амрагтайгаа эв эвдэрч болзошгүй байна. Гэрлэж амжаагүй хүмүүс дотны нэгэнтэй амьдралаа холбохоор сэтгэл шулуудна.
Гэрлэгсэд санхүүгийн асуудлаас үүдэлтэйгээр ханьтайгаа эв эвдэрч мэднэ. Бусдыг хөндлөнгөөс оролцуулалгүй учраа олоорой.

Эрүүл мэнд: Дархлаагаа сайжруулахад санаа тавиарай. Бэртэх гэмтэх магадлал өндөр байна. Ахуйн хэрэгсэлтэй болгоомжтой харьц. Усан эмчилгээ, эрүүл агаар таны эрүүл байхын үндэс болно.

8. ХИЛЭНЦ -  ТОДОРХОЙЛОХ АРГАГҮЙ САР

Ерөнхий хандлага: Нэг үгээр тодорхойлох аргагүй cap. Яаралтай ажил хэрэг, ахуйн асуудал, хувийн амьдралын хүрээний зөрчил гээд олон зүйл зэрэг өрнөнө. Ажил албаны хүрээнд өсөлт дэвшил, бас шинэ саналууд тавигдана.

Ажил мэргэжил: Энэ хүрээнд гэнэтийн эргэлтүүд гарна. Одод эсрэг тэсрэг олон үйл явдал өрнөнө гэдгийг зааж байна. Харин шинэ ажил төрлийн тухайд хэт их зарчимч байх хэрэггүй. Хэн нэгэн таны байр суурийг эзлэхийг санаархаж болзошгүй. Тиймээс өрсөлдөгч нараа анхаар.

Мөнгө санхүү: Сайн байна. Санаанд ч ороогүй газраас орлого мөнгө орно. Мөнгөтэй байлаа ч зарцуулалтаа зөв төлөвлө. Эс тэгвэл сохор зоосгүй болтолоо хоосорч мэднэ шүү.

Хайр дурлал, гэр бүл: Энэ хүрээнд өөрчлөлт орно. Хэрвээ та өөрөө идэвхи санаачлага гаргахгүй бол ганцаар үлдэх магадлалтай. Ямар нэгэн үйл явдал амьдралыг тань огцом өөрчилнө. Ажил төрөл, мөнгөтэй холбоотой асуудлаас болоод ханьтайгаа зөрчилдөхөөс зайлсхий. Ахуйн асуудлыг хамтдаа шийдвэрлэ.

Эрүүл мэнд: Хэт их ачаалал, хоол хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлж болзошгүй байна. Мөн өөдрөг үзэл, гэрэл гэгээтэй бодол санаа нь таны эрч хүчийг хадгалж, эрүүл байхын нэгэн үндэс болно.

9. НУМ – ОЛОН САЙХАН ЗҮЙЛИЙГ АВЧИРНА

Ерөнхий хандлага: Хайр сэтгэл, амжилт бүтээл гээд олон сайхан зүйлийг авчрах cap. Та өөртөө итгэлтэй, шийдэмгий байх болохоор ямар ч саад бартаа таны урагшлах замыг хааж чадахгүй. Ажил төрөл дээр бүх зүйл сайн байна. Санхүүтэй холбоотой аливаа асуудалд хянуур хандвал зохино.

Ажил мэргэжил: Нөхцөл байдал гэнэт гэнэт хувирах тул баримжаалахад амаргүй байна. Сайн муу үйл явдал ээлжлэх cap. Харин албан тушаал ахих тухай асуудал тань хөндөгдвөл хэт их улайрах хэрэггүй. Дарга тань эцсийн шийдийг гаргана. Өрсөлдөгч нарын явуулга идэвхижих тул хянуур бай.

Мөнгө санхүү: Таны хичээл зүтгэлээс хамаарна. Идэвхи санаачлагатай байвал санхүүгээ сайжруулж чадна. Зарим нь нөлөө бүхий хүнээс дэмжлэг авна. Байр сав худалдан авах асуудал нааштай шийдэгдэнэ.

Хайр дурлал, гэр бүл: Ухаалаг байх шаардлагатай. Дурлалын талбарт адал явдал хайх хандлагатай байна. Харин энэ тухайгаа тааралдсан хүндээ яриад байвал нэр хүндээ алдана шүү. Хайртай хүнтэй бол илүү харах хэрэггүй. Эс тэгвэл ганцаар хоцорно. Гэр бүлтэй хүмүүс сэтгэл санаа амар тайван байна. Ахуйн шинжтэй асуудлуудыг ханийнхаа хамтаар шийднэ.

Эрүүл мэнд: Сайн байна. Эерэг сэтгэлгээ эрүүл байх нэг нөхцөл болно. Тиймээс сайн сайхан зүйлийг бодож, эрүүл агаарт ойр ойрхон гарч байгаарай.

10. МАТАР – БОДОЛ САНААГАА ЦЭГЦЭЛ

Ерөнхий хандлага: Энэ сард матрынхан өөртөө бага зэрэг итгэл муутай болно. Энэ нь сэтгэл санааны хямралтай холбоотой байх бололтой. Та бусдыг өөрийг тань хайрлаж хүндлэхгүй байна хэмээн яарч дүгнэх хэрэггүй. Харин бодол санаагаа цэгцэлсэн нь дээр. Найз нөхөд, садан төрөл тань авьяас, чадвараа илэрхийлэн харуулж, өөртөө итгэлтэй болоход тань тусална.

Ажил мэргэжил: Ирээдүйтэй шинэ ажлыгэхлүүлнэ. Хамгийн гол нь бусадтай харьцахдаа уян зөөлөн байж, бичиг баримтандаа хянуур хандаарай. Албаны хүрээнд хурц өрсөлдөөн өрнөх болохоор бусдад санаагаа алдахаас болгоомжил. Хичнээн их ажилтай байсан ч цайгаа уух, эрүүл мэндээ анхаарах цаг зав гаргаарай.

Мөнгө санхүү: Ашиг орлоготой cap. Хамгийн гол нь орж ирсэн мөнгийг зөв зарцуулаарай. Мөнгөний асуудалд туршлагатай хүний зөвлөгөөг анхаарч сонс. Бусдад бизнесээ, ашиг орлогоо алдахаас болгоомжил. Ар гэртэй холбоотой зардал ихсэнэ.

Хайр дурлал, гэр бүл: Ухаалаг хандах шаардлагатай. Сайн таньж мэдэхгүй хүнтэй дотносохоос зайлсхийгээрэй. Нэр хүндээ алдах, бас өвчин авах магадлал буй. Хайртай хүндээ бардам зангаа гаргаад хэрэггүй. Эс тэгвэл та түүнийгээ алдана. Гэр бүлтэй хүний тухайд хань, хамаатнуудынхаа хамтаар цагийг баяр хөөртэй, сэтгэл хангалуун өнгөрүүлнэ.

Эрүүл мэнд: Сэтгэл санааны хямралаас үүдэлтэй нойргүйдэж болзошгүй. Бөөр эмзэг байх тул анхаарах шаардлагатай.

11. ХУМХ – АМАРГҮЙ САР

Ерөнхий хандлага: Амаргүй cap. Хуучин болон шинэ олон ажил овоорч ачаалал нэмэгдэнэ. Таны хувьд бусадтай эвтэй харьцах, сэтгэл санаа тайван байх гэдэг хэцүү хэрэг болно. Хамгийн сайн арга бол амьдралын урсгалыг сөрж биш, дагаж амьдрах юм шүү. Шийдвэр гаргах, аливааг үндсээр нь өөрчлөх гэж яарах хэрэггүй.

Ажил мэргэжил: Яаралтай хийж дуусгах шаардлагатай ажилд дарагдана. Ажил их байсан ч амрах цаг зав гаргаж байгаарай. Хичээл зүтгэл үрээр албан тушаал ахих боломжтой. Ирээдүйгээ харсан төсөл төлөвлөгөө зохиох цаг үе биш, өдөр тутмын ажилдаа шамдах нь илүү үр дүнд хүргэнэ.

Мөнгө санхүү: Санхүүгийн асуудалд нэн хянуур хандах шаардлагатай. Аз сорьсон алхам хийх, буруу тооцох зэргээс үүдэлтэй алдагдалд орж болзошгүй. Нөгөөтэйгүүр орлогоо нэмэгдүүлэх өөр арга замуудыг хайгаарай. Ерөнхийдөө үрлэгээ багасгаж, хуримтлал үүсгэхэд анхаар.

Хайр дурлал, гэр бүл: Хайртай хүнтэйгээ нээлттэй, илэн даларгүй байх хэрэгцээ гарна. Хэрвээ та хэн нэгэнд хайртай бол сэтгэлээ зовох юмгүй илчлээрэй. Ганц бие хүн өөрт тохирох нэгэнтэй уулздаг болно. Гэрлэгсдийн хувьд илүү харахаас зайлсхий гэж зөвлөе. Мөн өөрийн зөв хэмээн зөрүүдлэх нь уур амьсгалыг хүндрүүлнэ.

Эрүүл мэнд: Дархлаа сайжруулах хоол хүнсийг түлхүү хэрэглэж, биеэ чийрэгжүүл. Жүрж, нимбэг, алим гэх мэт С аминдэмээр баялаг жимснүүд эрүүл мэндэд тустай. Эрүүл агаарт гарч, усан эмчилгээ хийлгэвэл ядаргаа амархан тайлагдана.

12. ЗАГАС – ТАЙВАН БАЙХЫГ ХИЧЭЭГЭЭРЭЙ

Ерөнхий хандлага: Амаргүй cap. Учир нь хуучин ажлаа дуусаагүй байтал шинэ ажил үүрэг нэмэгдэнэ. Ажлын ачааллаас болоод уур бухимдал их байх тул бусадтай маргалдах магадлалтай. Биеэ хянаж, тайван байхыг хичээгээрэй. Урсгалыг сөрөх гэвэл хорт үр дагавартайг анхаар. Томоохон шийдвэр гаргах, шийдмэг алхам хийхэд тохиромжтой цаг үе биш.

Ажил мэргэжил: Ашигтай, сонирхолтой санагдсан ажлын саналуудыг сайтар шалгаж нягталж үзээрэй. Энд алдах магадлал өндөр байна. Хамт олон, дарга удирдлагатайгаа үе үе зөрчилдөх бололтой. Хэрүүл маргаанд оролцохгүй байвал сайн. Хэт их амбийцтай байвал сөрөг үнэлгээ авна.

Мөнгө санхүү: Ухаалаг хөрөнгө оруулалт хийж чадвал мөнгө тань өдөр өдрөөр өснө. Амжилттай хэрэгжсэн төслийн шагнал болгож багагүй мөнгө авна. Ер нь ажил төрөлдөө шамдаж байвал мөнгөний гачигдал үзэхгүй. Мэдээлэл, интернетээс ашигтай санаа олж, орлогоо нэмэгдүүлнэ.

Хайр дурлал, гэр бүл: Загасныхан хөнгөн хийсвэр болно. Тэд хэн нэгэнтэй хатуу тогтсон харьцаанд орохоос зайлсхийнэ. Зарим нь хайртай хүндээ урам хугарна. Гэр бүлтэй хүмүүс ханиа аль болох бага шүүмжилж байвал сайн. Хань тань баттай ар тал болж байдгийг мартаж болохгүй. Хааяа ч гэсэн гавьяаг нь хүлээн зөвшөөрч, талархаж байх хэрэгтэй шүү.

Эрүүл мэнд: Дархлаагаа сайжруулахад онцгой анхаар. Жимсний шинэхэн шүүс биед нэн тустай. Нимбэг, алим, жүрж гээд С аминдэмээр баялаг жимсийг түлхүү хэрэглэ. Эрүүл агаарт байнга гарч байгаарай.

Агуу Цезарийг дурлуулсан Клеопатрагийн нэгэн заль

$
0
0

Залуу нас, гайхалтай гоо үзэсгэлэнгээрээ агуу Юлий Цезарийг ч өөртөө татаж, сэтгэлийг нь эзэмдэж чадсан Келеопатра хатны талаарх домог яриа цөөнгүй. Түүний гоо сайхнаа үргэлжид сайхнаар нь хэвээр хадгалахын тулд зөгийн балтай сүүнд орж, өндгөөр олонтаа маск тавьж байсан гэлцэх баримт ч олонтаа.

2800
Өндгийг бид бүхэн гоо сайхандаа, тэр тусмаа арьс арчилгаандаа өргөнөөр хэрэглэдэг ч гоо төгөлдөр Клеопатрагийн хэрэглэж байсан дараах аргыг туршиж үзсэн бүсгүйчүүд ам сайтай байх нь элбэг ажээ. Үүнд,

Хэрвээ та хуурай арьстай бол өндөгний шар дээр чимх дрожийг нэмж сайтар хутгаад ижил хэмжээтэй чанасан төмсийг нэмж зуурсан маскийг 15 минут,

Харин тослог буюу холимог арьстай бол өндөгний цагаан дээр чимх давс, мөн л ижил хэмжээний чанасан төмсийг хольж бэлтгэсэн зуурмагийг 15 минут тавихад л хангалттай гэнэ.

Ямартаа ч олон олон бүсгүйчүүдийн талархлыг хүлээсэн гэгдэх түүний энэхүү жор та бидэнд ч гэсэн үр өгөөжөө харамгүй өгнө гэдэгт найдаж байна.

Туршаад үзэх л үлдлээ дээ …


Заяаны хань (Сургамжит өгүүллэг)

$
0
0

2803Хаалгаар арай ядан тэмтчин орох залуу бүсгүйг автобусны зорчигчид их л өрөвдөнгүй харцгаана. Түүнийг Сузан гэх бөгөөд эмч нар буруу онош тавьж эмчилсэнээс гуч гаруйхан насандаа хараагүй болж, нэг л мэдэхэд уур уцаар, бухимдлын ертөнцөд унасан юм.

Хөөрхий бүсгүйд энэ ертөнцөд харах мэлмий, түших тулгуур болж үлдсэн цорын ганц хүн нь Марк байлаа. Тэрээр агаарын цэргийн армид алба хаана. Сузаныг хараагүй болоход түүний сэтгэл нь ихэд гутарсан боловч эхнэрээ өөртөө итгэлтэй, биеэ даасан эмэгтэй болоход нь туслах ёстой хэмээн Марк эрс шийджээ.

Сузан шинэ амьдралдаа өдөр ирэх тусам аажим аажмаар дасаж байв. Орон гэртээ байгаа айлын эзэгтэй хойно ойр зуурын ажлыг хөнгөхөн хийчихдэг боллоо. Тэр нэг үеэ бодвол хараагүй байна гэдэг тийм ч хэцүү зүйл биш болохыг ухаарч эхэлжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд бие биенээ улам хайрлан, халамжилж, аливаа зүйлийг хамтарч хийдэг байв. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр Сузаны ажилдаа орох цаг нэгэнт болжээ. Эрүүл саруул байх үедээ ажил гэрийнхээ хооронд хол ч гэсэн автобусаар явж болоод л байдаг байсан. Харин одоо хараагүй болсон бүсгүйд ажил руугаа явна гэдэг хар дарсан зүүд мэт санагдана. Иймээс Марк өглөө бүр эхнэрээ ажил руу нь таксигаар хүргэж өгдөг боллоо. Сузан нөхөртэйгээ үргэлж хамт очиж, ирдэг болохоор сэтгэл нь тайван байдаг байв. Харин ингэж их анзаарч, асарч халамжлах нь ямар ч үр дүнгүй бөгөөд өөрөөс нь дэндүү их хараат болж байгаад Маркийн сэтгэл ихэд зовних болжээ.

Тиймээс орой Марк эхнэртээ өөрийн бодлоо хэлэхэд, Сузан ихэд цочирдон,
“Чи намайг мэдэж байна уу? Би чинь сохор хүн шүү дээ. Хаашаа явж байгаагаа яаж мэдэх юм бэ? Удахгүй чи намайг орхиод явахад, би гэдэг хүн хэрхэн амьдрана даа” хэмээн бухимдан уйлав.

Эхнэрийгээ ингэж хэлэхэд, Марк их өрөвдсөн боловч “Би чамайг ажилдаа өөрөө явж чаддаг болтол чинь автобусаар хамт явах болно” гэж хэллээ. Ингээд хоёр долоо хоногийн турш Марк цэргийн дүрэмт хувцсаа өмсөн, эхнэртэйгээ хамт ажилд нь очиж, ирж байхдаа хараанаас бусад мэдрэхүйгээ ашиглан, орчин тойрныхоо баримжааг яаж олох талаар мэддэг бүхнээ зааж сургав. Мөн ажилд нь хүргэж өгдөг автобусны жолоочтой танилцуулж, өглөө бүр нэг суудал хадгалж байхыг захижээ. Хэрвээ хүн өөрөө л хичээж зүтгэвэл, ямар ч бэрхшээлийг даван туулж чаддаг жамтай. Ингээд нэгэн өглөө Сузан эртлэн босож, ажилдаа ганцаараа явлаа. Анхны өдөр түүнд юм бүхэн хэцүү байсан ч өдрөөс өдөрт сайжирсаар, алхаа гишгээ нь хүртэл хөнгөн шингэн болж, бүхнийг хийж чаддаг болсон юм.

Нэг өглөө Сузан ажилдаа очихоор автобусанд суухад, жолооч түүнд хандан:
- “Бүсгүй та их азтай хүн юм” гэж хэлэв.
- “Хараагүй хүн яагаад азтай байдаг билээ?” хэмээн асуухад,
- “Өдөр бүр таныг автобусаар явахад цэргийн дүрэмт хувцастай нэг сайхан залуу байнга дагаж ирээд, гудамжаар ажилдаа хүрэх хүртэл чинь алсаас харж, ажил руугаа ормогц, гараараа үнсэлт илгээчихээд л яваад өгдөг юм даа” гэлээ.

Ингэж хэлэхэд, Сузаны нүднээс баярын нулимс мэлмэрч эхэллээ. Тэрээр нөхрийгөө ямар их ухаалаг, тэвчээртэй, өөрт нь дэндүү их хайртай, халамжтай, үнэнч хань болохыг энэ үед ухаарчээ. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг энэ буюу. Бүсгүй их азтай хүн юм. Бурхан түүнд харах нүднээс илүү сэтгэлийн нүд, ханийн тэнгэр заяаж дээ.

Гэмгүй ариухан (Өгүүллэг)

$
0
0
Би жигүүртнийхээ хос далавчаар, хайрт гэргийнхээ гэрийн шаахайны сарнайн доторлогоогоор, гал халуунаар дурласан ч хууртагдсан нөхрүүд, тэдний адислагдсан эхнэрүүдийн ариун явдлаар гэрчилье. Хүн төрөлхтөний хамгийн сайн үйл бол шүлэг яруу найраг бичих, уран зураг зурах, дуу хөгжим зохиох, орд харш барих, хөшөө босгох ч биш, тэд хэзээ ч дарвуулт болон сэлүүрт завийг сайн хийж байгаагүй шүү дээ. Харин тэдний хийж чадах хамгийн сайн зүйл нь хүүхдээрээ байх явдал юм.

Хүүхэд 10 нас хүртлээ л хүүхэд байдаг юм гэдгийг ойлгоорой. Тэрнээс хойш том хүн болдог юм. Тэд агт араагаа ч авахуулдаг. Томчуудын үнэ цэнэтэйд тооцдог зүйлс нь үнэндээ ямар ч үнэ цэнэгүй бөгөөд тэдний хувьд хамгийн муу зүйл хамгийн шилдэг болж хувирдаг. Харин хүүхдүүдийн тоглож байгааг хар даа. Өхөөрдөм, гэмгүй, гэхдээ бүр гэрийн шаахайгаар шүү. Үүнээс гадна тэд гэрийн сав суулгаар ч тоглож, эмх замбараагүй болгон тарааж шидлээд л, дургүй зүйлээ орхиж, дуртай зүйлс рүүгээ тэмүүлдэг. Тэд гэртээ ч, дэлгүүрт ч амттай болгоныг үмхэж тамшаалаад л, тэр бүү хэл шал шал хийтэл нь зажилж идсэнээс болоод шүд нь юу юугүй унахыг мэдэхгүй үргэлж инээж явдаг. Тэдний хийсэн болгон хайр хүргэдэг гэдэгтэй та санал нийлэх байх. Тэд бол цэцэг, жимс. Хайрын жимс, амьдралын цэцэг. Оюун ухаан нь амьдралын алдаа болгоноор дүүрэхээс өмнө тэдний хэлж, ярьж байгаа шиг төсөөлөхийн аргагүй тийм гэнэн, ариун ертөнц гэж байдаггүй. Насанд хүрсэн ч хүүхдээрээ, гэмгүй ариухан хэвээр үлдсэн хүн байдаг гэж битгий л найдаарай. Энэ бол шүдэнз зурахаар гал асдагтай л адил үнэн зүйл. Учир нь, энэ өгүүллэг илэн далангуй, үнэнч шударга, цэвэр ариун байдал хийгээд эхийнхээ хамаг л сайн сайхан чанарыг шингээсэн хүүхдийн гэнэн итгэмтгий зан, насанд хүрсэн хүний гэнэн итгэмтгий зан хоёр огт өөр болохыг нотлох болно.

Тухайн үеийн Хатан хаан Екатерина Францын хааны ууган хүүгийн гэргий болчихоод хаанд бараалхахаар ирсэн байлаа. Үнэндээ түүний хадам аав хүндээр өвдсөн байсан бөгөөд хааныхаа дуртай гэдгийг мэддэг болохоор ордны үйлчлэгчид түүний найзууд болох ноён Рафаэль д”Урбин, ноён Приматис, Леонардо да Винчи зэрэг Италийн зураачдын уран бүтээлийг түүнд үе үе харуулж байлаа. Хаан ч тэдэнд их мөнгө төлжээ. Тухайн үед Медисиш бэйс Тосканыг захирч байсан тул Екатерина хатан Титиан нэрт венец хүн (Чарльз хааны маш чадварлаг зураач)-ий зурсан нэг гайхалтай зургийг хаанд аваачиж өгөх үүргийг хүлээсэн юм. Тэр зураг дээр газрын диваажин болох Эден цэцэрлэгт Бурхан хүн төрөлхтөний эхлэл Адам, Ева хоёрыг үлдээж байгааг тухайн үеийнх нь хувцастай мөн өндрийнх нь хэмжээг ч яг дүрслэх байв.

Тэд үл тоомсорлолоор хувцас хийсэн, (өөрөөр бол ямар ч хувцасгүй) тэднийг бүтээсэн агуу Бурханы өршөөлд багтсан гэдгийг харуулахын тулд алдаа гаргаж болохгүй байсан бөгөөд хамгийн хэцүү нь өнгөний зохицол байсан хэдий ч ноён Титиан тэр зургийг гайхалтай сайн зурж чаджээ. Зургийг хөөрхий хааны өрөөнд өлгөсөн бөгөөд тэрбээр өөрийг нь удахгүй үхэлд хүргэх өвчнөөсөө болж зовж шаналсан хэвээр байлаа. Энэ явдал Францын хааны ордны нэгэн гайхамшиг болсон ба бүгд л тэр зургийг харахыг хүсэж байсан ч хааныг насан эцэслэх хүртэл хэн ч харах боломжгүй байсан нь тэрбээр амьд ахуйдаа эл зургийг цаг үргэлж өрөөндөө байлгахыг хүссэнтэй холбоотой билээ.

Нэгэн өдөр хатагтай Екатерина хүү Францис, бяцхан охин Маргот хоёрыгоо дагуулан хааны өрөөнд зочилсон агаад тэд бусад хүүхдүүдийн л адил бодож, санасан зүйлгүй ярьдаг байв. Энэ үед мөнхүү тэр үеэс л хүүхдүүд Адам, Ева хоёрын өнөөх зургийн талаар сонссон байсан бөгөөд биднийг дагуулаад яваач хэмээн хатан эхээ шаналгаж байжээ. Нэгэнт л хаан хоёр бяцхан ачаа хараад баярладаг болохоор Хатан хаан Екатерина “Та хоёр бидний хамгийн анхны өвөг эцэг Адам, эмэг эх Ева хоёрыг харахыг тэгтлээ их хүсэж байна уу?” хэмээгээд тэдний гуйлтыг зөвшөөрчээ.

Ийнхүү тэрбээр Титианы зургийн өмнө байдгаараа гайхаш тасран зогсоо хүүхдүүдийг орхин тэднийг харсандаа хөөр баяраар гэрэлтэн буй хааны дэргэд очиж суув. Тэгтэл Францис “Энэ хоёрын тэгээд аль нь Адам юм бэ?” хэмээн бяцхан Марготын тохойг нудрангаа асуухад охин “Өө, тэнэг ээ” гэж хэлээд “Тэрийг нь мэдэхийн тулд энэ хоёр хувцастай байх хэрэгтэй шүү дээ” хэмээжээ. Энэ хариулт хөөрхий хаан болоод хатан Екатерина нарыг үнэхээр их хөгжөөсөн талаар тэрбээр Флоренст бичсэн захидалдаа дурджээ. Өгүүллэгийн төгсгөл хэсэгт гарч байгаа шиг ийм ариухан цэцэг ямар ч зохиолчийн бүтээлд өөрчлөгдөхгүй хэвээр байна. Тэрхүү өхөөрдөм хариултыг сонсоход л “Хүүхэд хүүхдээрээ л байдаг” нь жам ёсных бөгөөд үүнд шоолоод байх зүйл огтхон ч үгүй билээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Орчуулагч Ч.Болортуяа

Шивээсээр сэвх хийх тренд бий болжээ

$
0
0

“Ёо, энэ сэвхээ яаж алга болгох вэ” гэж шаналдаг охид харин ч баярлах цаг иржээ. Учир нь цаана чинь сэвхтэй болох гэсэн охид бүсгүйчүүд байна. Тэд хүчээр буюу сэвхийг шивээсээр хийх болжээ. Нэг үгээр баруунд сэвхний шивээс тренд бий болоод байгаа аж.

Гэхдээ энэ нь хиймэл мэт харагдахгүй яг л байгалиасаа мэт жинхэнэ харагддаг байна. Хамгийн гоё нь, эдгээр нь хоёр жилийн дараа гэхэд аяндаа өөрөө арилчихдаг гэнэ. Тэгэхээр сэвхтэй охидод хандахад цаана чинь үүнийг гоо сайхны нэг хэсэг гэж үзэх болсон байна шүү. wink

Эхийн тухай үлгэр

$
0
0

7ae08ed0186a2cbdbigМиний ажилладаг долоон давхар саарал байшингийн ойролцоо нэгэн эмэгтэй байнга л тамхи ширхэглэн зарж суудаг юм. Ширэлдэж арзайсан ширүүн хар үсээ ширхэг гутлын үдээсээр боосон тэр эмэгтэйн хувьд амьдрал тийм ч нигүүлсэнгүй байгаагүй гэдэг нь илт.

Нэгэн цагт гоо охин байсан ягаахан хацар нь дөрвөн улирлын тогтворгүй аалинд хууртагдан хуурайшаад, хэн нэгний өмнө ичингүйрэн нуугдасхийж байсан охин хонгор нүднийх нь гал цог цагийн салхинд онгож унтраад догшин, хэнэггүй, хүйтэн зэвэргэнээр орчноо зэрвэсхийн хараад, мойногтон эвдэрч хумсанд нь хир шигсэн ясархуу хар хуруунуудаараа хайрцаг тамхийг сурамгайхан задлаад өөрийнх нь хуруунаас ч бохир байж мэдэх хэдэн бор цаасны төлөө цаг наргүй ажилладаг байлаа. Бүсгүй хүнийх нь хувьд хүндэтгэн өрөвдье гэвч сэтгэл өчүүхэн ч уярахааргүйгээр амьдрал түүнийг нурааж сүйтгэсэн ажээ.

Өвлийн жихүүн жаварт хуруугаа хөлдөөх дөхөн суугаа тэр эмэгтэйн царай зүсийг тамхи татдаг цөөн хэдэн хүн ч анзаарч хардаггүй биз. Тийм л нэгэн хахир өвлийн өглөө хэвшил ёсоор тамхи ширхэглэгч эмэгтэйн дэргэд хөлсний унаанаас буугаад ажлынхаа дулаан байр руу яаран алхаж байхдаа би нэгэн чимээ сонссон юм. Хэн нэгэн бяцхан хүүхдийн эхээ загнан уурсан хашгирах тэр дуунаар эргэн харвал тамхи ширхэглэгч авгайн дэргэд 10 гаруй насны боломжийн хувцастай жаалхүү зогсоод хамаг барааг нь талаар нэг тараан хаяад хөлөөрөө няцлан гишгэлж байгаа харагдав. Хүүг харвал энгийн хэрнээ чамин тоноглолтой богино хүрэм өмсч, элдэв дээс үдээсээр гоёсон дэгжин үүргэвч үүрч, нэлээд зузаан ултай “nike” фирмийн цагаан пүүз өшиглөжээ.
-Та ичихгүй байна уу? Дандаа гудамжинд шившиг болоод сууж байх юм. Би ичиж байна, мэдэв үү. Би таниас ичиж байна. Ийм балиар царайтай юм байж намайг хүүхдүүдтэй явж байхад битгий “Ээж нь, ээж нь” гэж гайхуулаад байгаач гэж тэр жаал бачимдан хашгирч газраар нэг цацагдсан тамхинуудыг гишгэлэн дэвхцэв. Тэр үнэхээр ямар нэг зүйлээс ихэд ичсэн бололтой минчийтлээ улайсан байх бөгөөд орчин тойрноо ч анзаарах сөхөөгүй бачимдан харуусч байгаа бололтой. Харин тамхи ширхэглэгч авгай будаа тонших саарал тагтаа мэт газар суугаад жаал хүүгийн тарааж цацсан тамхинуудыг дуугүйхэн түүн авах аж.

Тэдний чимээ шуугианыг өглөөний ажилдаа яарсан хүмүүс төдий л хайхрахгүй байгаа бололтой тэрүүхэндээ саатасхийн ажих авч төдөлгүй тус тусынхаа замыг хөөн явцгаана. Хүү хэсэг зуур тийнхүү дэвхцэн уурсаж байгаад огцом эргэн зүүн зүг рүү гүйхэд авгай араас нь “Ми¬ний хүү, мөнгө авахгүй юм уу? Ээжийн хүү ээ” гэж царайчлан хашгирсаар хоцров. Харин жаалхүү түүнийг нь сонсоогүй юм уу эсвэл сонсохыг ч хүсээгүй байртай эргэж ч харалгүй чигээрээ хурдлан гүйсээр булан тойрлоо. Маргааш өглөө нь би урьдын адил хөлсний унаагаар ажилдаа ирээд дотогш орохоор алхаж явахдаа гэнэт тэр гудамжинд ямар нэг зүйл дутуу байгааг мэдрээд эргэн харав. Анзаарвал тамхи ширхэглэн зарж суудаг эмэгтэйн суудал хоосон байх агаад тэр анх удаа энэ өдөр ажилдаа ирсэнгүй. “Тэр хаачсан юм бол?” гэсэн сониуч бодол өдрийн турш толгойд эргэлдэж, өрөөнийхөө цонхоор суудаг газрыг нь харуулдсаар өдрийг өнгөрөөв. Yдшийн бүрий болсон ч тэр ажилдаа ирсэнгүй. Магадгүй тэр хүүдээ таалагдах гоо сайхныг эрж олохоор хаа нэг тийшээ явсан ч юм бил үү?
Ийм бодол толгойд орж ирэх мөчид би нөгөөх удтал эрж хайсан эхийн тухай сэдвээ хаа нэгтэйгээс тэмтэрсээр татан гаргаж ирэв. Ингээд үеийн нөхдийнхөө дэргэд царай муут ээжээрээ “Миний хүү” гэж дуудуулах дургүй тэр жаалд зориулсан зохиолоо бичихээр үзгээ шүүрэн авлаа. Эхийн тухай үлгэр яг эндээс эхэлнэ.
Цаг үеийн тухай асуудлыг энэ удаад түр хойш тавья. Тэр бүсгүй газар дээр санаж сарвайх цорын ганц хүүтэйгээ амьдран суудаг байсныг л онцлон санах хэрэгтэй. Тэр хүүд аав байсан эсэх тухай, тэр бүсгүйд садан төрөл байсан эсэх тухай ч энд үл өгүүлэх болно. Гагцхүү өглөөнөөс үдшийн бүрий болтол өнөөх бүсгүй хүүгийнхээ төлөө борви бохисхийлгүй ажиллаж, хүмүүсийн нүдэнд навсархай муу хувцастай, сэгсгэр үс, үрчлээт бор царайтай харагдах бөгөөд гоо үзэсгэлэн битгий хэл эмэгтэй хүний тухай яриа ч өрнүүлэхийг зөвшөөрч боломгүй үзэмжгүй нэгэн байсныг мэдэх юм. Бүсгүйн амьдралын хамаг утга учир, баяр баясгалан, үгээгүй ядуу амьдралынх нь гэрэл гэгээ нь мэдээж хүү байлаа. Бүсгүй өглөө эрт босож навсархай саарал хүрмээ углаад, гартаа нөхөөстэй тааран бээлий углаж аваад хаалга онгойлгож, эцэс төгсгөлгүй гуйланчлалын ертөнцөд хөл тавьдаг байв. Харин хүү саяхан түлсэн галын илчинд хацраа ягааруулан нойрсож, ээжийнхээ үнэр шингэсэн халуун хөнжилд тухлан нойрссоор үлдэнэ. Ийнхүү өдөр хоног эх хүү хоёрт өршөөлгүй хатуу хандсаар авч сар жилүүд юу ч болоогүй мэт урсан өнгөрсөөр байжээ. Хүү төдөлгүй өсөж том болоход бүсгүй санаж сарвайх ганц үрээ бусдын жишгээр эрдэм номтой, өмсөх хувцастай хүн болгохоор зориглож, жирийн хүүхдүүдийн нэгэн адил дутаж гуцах юмгүй бүрэн хувцаслаад анхны хичээлд нь хүргэж өгөв. Хүү ч бусдаас дутахгүйг хичээн ном эрдэмд шамдсаар хэдийнэ таван жилийг ардаа өнгөрүүлжээ.

Тэр хүүд ээж, аав байдаг гэдгийг хэн ч мэддэггүй төдийгүй тэгтлээ их сонирхдоггүй байсан тул хүү ээжийнхээ оёж өгсөн дэгжин хүрмийг өмсөөд өглөө бүр сургууль руугаа баяр хөөртэйгээр явдаг байлаа. Нэгэн өдөр хүү хичээлээ тараад үд дундын алдад үеийнхээ нөхөдтэй элдвийг хүүрнэн алхаж явтал зам дээр алхаж явсан ганган хувцастай эрхэмсэг эр алгаа тосон суусан нэгэн гуйлгачин эмэгтэйг учиргүй зандран загнаад хүмүүсийн өмнө шившиглэн доромжлохыг хүүхдүүд олж харжээ. Тэр эмэгтэйн сэгсгэр үс, өнгөгүй бор царай, үзээрийн муухай хувцас, хир даг болсон хар хуруунуудыг харсан хүүхдүүд шоолон инээлдэж, чулуугаар шидэн элдэн хөөж гарав. Харин жаалхүү л газарт хадагдсан мэт дороо зогсох бөгөөд олны нүдэнд доромжлогдон гутаагдсан тэрхүү гуйланч эмэгтэйн зүг жигшил зэвүүцэл дүүрэн нүдээр харан зогсож байлаа. Хүүхдүүд жаалхүүгээс өөрсдийн адил тэрхүү нийгмийн хог буртаг болсон эмэгтэйг хөөн зайлуулахыг хүсэв. Гэтэл бүсгүй хүүхдүүдийн зүг эргэн хараад хэсэг зогсож байснаа гэнэт шившиглэн доромжлогдсон бүхнээ умартаж, гуниггүйгээр инээмсэглээд “Өө, миний хүү…” гэж ер бишийн дотноор дуу алдаж орхижээ. Хүүхдүүд писхийтэл инээд алдацгааж, галзуу солиотой тэр эмэгтэйг улам ихээр дооглон хашгиралдав. Гэтэл гуйлгачин эмэгтэй хүүхдүүдийн зүг гунигтайхан харснаа цааш өөрийн замаа хөөн явлаа. Жаалхүү энэ мөчийг хүртэл ээжийнхээ ямар ажил хийдгийг огт мэддэггүй байж. Тиймээс шившигтэйгээр олны доог тохуу болсон тэр эмэгтэйг өөрийн ээж гэдэгт итгэж ядан гуниглаж, золгүй хувь заяандаа харуусан гашуудав. Тэр гэртээ харихыг ч хүссэнгүй. Ээж нь хүүгээ хүлээн өдрийн ажилдаа ч гарахаа байж хаалга чагнан гудамж харуулдан, сургуулийнх нь дэргэдүүр эргэлдэнэ. Ингээд нэгэн өдөр хүүтэйгээ тааралдахад жаалхүү чөтгөр шулам харсан мэт цочин зогтуссанаа ээж рүүгээ уурсан хашгирав.

-Та миний ээж биш. Миний ээж гуйлгачин байх ёсгүй. Миний ээж ийм хар муухай царайтай, олны шившиг байхыг би тэвчихгүй. Та өөрийгөө толинд харж үзсэн үү? Бурхан яагаад надад ийм муухай ээж заяаж байгаа юм бэ гэж халаглажээ. Ээж хүүгээ ширтэн хэсэг зогссоноо юу ч хэлэлгүйгээр олны дунд хутгалдан алга болов. Олон ч сар, олон ч хоног хүү ээжийгээ харсангүй. Тэр хичээлээ тараад гэртээ харих боловч ээж нь огт ирэхгүй байлаа. Эхэндээ хүү түүнийг үгүйлэн гунигласангүй. Төдөлгүй хүүгийн хоол хүнс барагдаж, гэр орон нь зэвхий даан тоосонд дарагдаж, өмссөн хувцас нь элэгдэн хуучрав. Хүү даарснаасаа болж хүндээр өвчлөн сургуульдаа явахаа больж, хөнжилдөө шурган хэвтсээр сүүлдээ ухаан нь балартан ээжийгээ эргээд ирж байна гэж хий хоосон зүйл харан дэмийрдэг болжээ. Түүнийг эргэж тойрох хүн ч байсангүй. Хорвоо дээр хоёулхнаа амьдардаг ээж, хүү хоёрыг хүмүүс огт үгүйлсэнгүй. Хүү бурхнаас өдөр бүр “Ээжийг минь ирүүлээч” гэж залбиран гуйдаг болов. Тэр дахин өндийн босох тэнхэлгүйгээр доройтон муудаж байгаагаа мэдэж байлаа. Бурхан харин таг дүлий мэт ганц ч хариу хэлсэнгүй. Хаврын нар цонхны хөшигний цаанаас ээсэн нэгэн дулаахан өдөр гэрийнх нь хаалга чахран онгойсноо жаалхүүгийн ээж гэрт орж ирэв. Хүү урьдахаасаа ч илүү үзэмжгүй муухай болон харагдах тэр эмэгтэйг өөрийнхөө ээжийг байгаасай гэж тун их хүссэн боловч нүдэндээ харагдаж байгаа тэр зургийг сүг сүнснүүдийн тохуурхал байх гэж боджээ. Тэр өөрийгөө дэмийрч хий юм харж байна гэж бодов. Гэхдээ л хүүд нүүр нь үрчлээгээр дүүрч, үс нь сэгсийн бууралтаж, хувцас нь тамтаг болтлоо урагдаж навсарсан тэр эмэгтэйг жинхэнээсээ өөрийнхөө ээж байгаасай гэж тун их хүсч байлаа. Хүү энэ сайхан зүүдээ үргээхгүйн тулд дахин гүн нойрондоо дарагдав.

… Хүү дулаахан сайхан нарны туяа нүд рүү нь гялбасан ногоон талд ээжийнхээ өвөр дээр эрхлэн хэвтэж байлаа. Ээжийнх нь дотно үнэр хаа сайгүй сэнгэнэх бөгөөд дулаахан гар нь алжааж ядарсан зовхийг нь илэн нээлээ. Энэ агшинд ногоон тал гэрэл муутай хавчиг муу байшингийнх нь дотор тал болон хувирав. Хүү нүдээ нээгээд ээжийнхээ хайр гэрэлтсэн нүдийг олж харав. Тэгээд омголтож хатсан уруулаа арайхийн хөдөлгөөд,
-Ээж ээ, та хаана байсан юм бэ? Би таныг хичнээн их хүлээсэн гээч гэлээ. Ээжийнх нь зовлонд гандсан нүүрнийх нь үрчлээс болгонд гэрэл цацрах шиг болсноо,
-Ээж нь гоо үзэсгэлэнг эрж олохоор явсан юм гэж хариулав. Хүү ээжийнхээ харж ханамгүй дотно дулаахан царай руу харж байснаа,
-Та тэртэй тэргүй хамгийн сайхан нь шүү дээ гэж амандаа бувтнахад ээжээс нь туяа цацарч байх шиг санагдана. Саяхан л харанхуй, хүйтэн ноёрхож байсан гэр нь бүхэлдээ гэрэл гэгээ татан уужим том болсон ч юм шиг …
Ийм нэгэн үлгэрийг бичиж дуусаад сая нэг уужим амьсгаа авав. Гэтэл нөгөөх сэтгэл дотор байраа зассан үзэгний маань хурц хошуу дахиад л хаа нэгтэйгээс дуу алдтал хатгууллаа. Би тэрхүү ханаж цадашгүй үл үзэгдэх шаналгаатай ам уралцан үзэлцмээр санагдав.
-Чи ханахгүй байна уу? Би бичлээ шүү дээ. Yүнээс илүү юу хүсээд байгаа юм бэ гэж уурсан үглэхэд тээр дотроос өнөөх зовлонтой өдөөн хатгалга дахиад л өвдтөл хатгуулав. Би бачимдан сандрахдаа үзгээ шүүрэн аваад ширээгээ цоортол хатгавал үзэг цааш өөрөө чихран хөдөлж ээжийн тухай ийм нэгэн домгийг цаасан дээр буулгаж эхэллээ.

…Төрүүлсэн үр нь ээжээсээ ичиж явдгийг дуулсан эхийн дотор харанхуйлж хэсэг зуур хүүгээ ширтэн тээнэгэлзсэнээ огцом эргэн алхав. Гэхдээ тэр хүүдээ огт гомдсонгүй. Нэгэнт л өрцнөөс нь унасан юм болохоор эх нь хүүгийнхээ үгийг зөв гэж бодож байлаа.
Ингээд ээж хүүдээ таалагдах гоо сайхныг эрж олохоор алсын аянд гарчээ. Цас хуйсганан нүүр лүү ороолгосоор байсан боловч ээж сиймхий муу хувцсандаа улам гүн шигдээд хунгар туучин алхаад л байлаа. Амьтай болгоныг сөхрүүлэн сөгдүүлж, халуун амьсгалыг царцаан жиндүүлдэг нүд гялбам цагаан цас ээжийн тийнхүү эр зоригтойгоор урагшилж байгаад гайхсан боловч сурсан зангаараа нүүр нүдгүй хайран жиндүүлсээр л байлаа. Харин ээжийн хүүгээ гэсэн сэтгэл ер бусын халуун илч түгээж, суусан газрынх нь цасыг хайлуулан урсгана. Сүүлдээ ээжийн өмнө цас өөрөө сөхрөн суухад хүрэв. Тэгээд цас ээжээс,
-Та ингэхэд юуны төлөө ингэтлээ хөр цасыг хайлуулан зүтгээд байгаа юм бэ гэж гайхан асуув. Ээж,
-Би хүүдээ дулаахан сайхан харагдахыг хүсэж байна. Тиймээс гоо сайхныг эрж хайж явна гэж хариулав. Цас ээжийг дагуулан харж хөл доор нь үзэсгэлэнт ширхэгүүдээ дэвсэн зөөллөөд,

-Миний анзаарснаар та энэ хорвоогийн хамгийн илчтэй халуун эмэгтэй юм. Тийм дулаанд хүмүүс дуртай байдаг биз дээ. Таны хүү танаас дулаахан ээж хаанаас олж болохыг би хэлж мэдэхгүй байна. Та буцаад гэртээ харьсан нь дээр байх гэв. Харин ээж,
-Хүссэнээ олж аваагүй цагт би эргэж харихгүй гэж хэлээд цааш эрслэн алхав. Цас түүнд энэ хорвоогийн хамгийн гоо сайхан зүйл болох үзэсгэлэнт марал бугыг зааж өгөөд ээжийг аян замд нь үджээ. Ээж цааш сар, өдрийг алгасан явсаар марал буга дээр очив. Танхил ногоон нугадаа идээшлэн байсан марал буга ээжийг мөргөхөөр завдан мөнгөн эврээ гялтгануулан, цомбон туурайгаараа газрын хөрсийг малтан зогсоход ээж, эелдэг зөөлнөөр инээмсэглээд газраас шүүслэг сайхан өвс тасдан аваад түүн рүү аажимхан дөхөн очив. Харцнаас нь хайр гэрэлтэж, нүүрнээс нь туяа цацарсан тэр эмэгтэйн зөөлөн аалинд уярсан марал буга гараас нь шүүслэг өвсийг амтархан идээд ямар хэргээр хаа хүрэх гэж зорьж явааг нь асуулаа. Ээж хүүдээ сайхан харагдах гэж гоо сайхны эрэлд гарснаа хэлэхэд марал буга ихэд гайхаад,

-Хүмүүс бүгдээрээ л буу шагайж намайг хөнөөхийг хүсдэг. Харин та надад энэ нугаас хэзээ ч олж амтлаагүй хамгийн сайхан өвсийг олж өглөө. Таны харц хамгийн зөөлөн бас хамгийн их гэрэлтэй болохыг би анзаарлаа. Тэгэхээр энэ орчлонд танаас сайхан хүн гэж үгүй байх гэж эсэргүүцээд гэр лүүгээ буцахыг зөвлөв. Харин ээж санаснаа олж авахаас нааш буцахгүй гэдгээ хэлээд цааш үргэлжлүүлэн явахад марал буга сэтгэл догдлуулан солонгыг зааж өгөөд “Энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл бол солонго гэж би бодож байна. Магадгүй тэр танд туслах биз” гээд хаа байгааг нь зааж өгчээ. Ээж солонгыг хайсаар алжааж ядрахаа ч умартан цааш алхав. Хуурай салхи нүүр алгадан давчдуулах хэдий ч ээж явсаар өнгийн солонгын амьдардаг газарт хүрч очжээ. Борооны дараахан өнгө өнгийн цагиргаараа амьтай болгоныг гайхуулан баясаж байсан солонго гэнэт аяншиж ядарсан ээжийг олж харав. Ээжээс нүдэнд үл үзэгдэм ер бусын гэрэл цацарч байх шиг санагдахад солонго уулын цаанаас түүн рүү өнгийгөөд хаа хүрч явааг нь сонирхон асуулаа. Ээж,
-Та энэ хорвоогийн хамгийн сайхан өнгөнүүдийг өөртөө шингээсэн гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг билээ. Би танаас тэрхүү гоо үзэсгэлэнгээсээ ямхыг ч болов өгөөч гэж хүсэхээр зорьж ирлээ. Хүү минь намайг илүү сайхан байлгахыг хүссэн юм гэв. Солонго ээжийн зүг туяаран харснаа,

-Ээж минь, та надаас нэг өнгөөр илүү харагдаж байна. Энэ орчлонд байдаг бүх өнгийг би мэдэх боловч танаас цацарч байгаа тэр сайхан өнгөнд чинь атаархаж байна.Тэр бол хайр гэдэг өнгө байна. Надад танд өгөөд байх зүйл алга даа. Та хүүдээ эргэж очсон нь дээр биз ээ гэж хариулав. Ээж санасандаа хүрэхээс нааш гэртээ буцахгүйгээ хэлээд цааш явахаар завдахад солонго ээжид энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл болох дэлгэрч байгаа цэцэг мэт үзэсгэлэнт охиныг зааж өгчээ. Ээж охины амьдарч байгаа газрыг эрэн явлаа. Явсаар солонго ч атаархан өнгөө бүдгэрүүлмээр танхил гоо биетэй туяарсан ягаан хацартай, салхи ч хүртэл хайрлаад ширүүхэн үлээж чадамгүй нэгэн гоо охин дээр хүрч очив. Ээж тэр охиныг хармагцаа хоёр нүднээсээ ганц ганцхан дусал нулимс тогхийтэл унагаад өөрийн алдсан бүхнээ олж харах шиг болжээ. Охин ядарч зүдэрсэн ээжийн нулимсыг зөөлхөн алгаараа арчиж өгөөд яагаад уйлсныг нь асуув. Ээж хүн бүхэнд хайрлагдам гоо үзэсгэлэнг эрж яваагаа хэлэхэд охин гунигтайгаар санаа алдаад,

-Миний гоо үзэсгэлэнд харсан бүхэн сөхрөн унадаг нь үнэн. Гэхдээ би төгс биш. Учир нь жинхэнэ гоо үзэсгэлэнг ээж болоод л мэдэрдэг гэнэм. Би хэдийгээр бурханы хамгийн сайхан бүтээл мөн ч гэлээ ээж болсон цагтаа юугаар ч солимгүй тийм гоо үзэсгэлэнгээр үр хүүхдэдээ хайрлагдахыг хүсч байна. Тэгэхээр би энэ орчлонгийн хамгийн сайхан нь биш. Харин та бол тэр төгс гоо үзэсгэлэн яах аргагүй мөн гэжээ. Ингээд охин ээжийг ятган сэнхрүүлсээр нэгэнт ганцаардан зовж байгаа хүү дээрээ очихыг зөвлөв.
Ээж цас, бороо, солонго, үзэсгэлэнт охиныг алмайруулам хүнд бодолдоо автсаар улам бөгтөр, улам жижигхэн, улам хөгшрөн муухай болоод хөлөө арай ядан зөөж алхсаар гэртээ хүрч иржээ. Гэртээ ирээд хүүгээ харж сэтгэл нь бага зэрэг тайвширсан эх тэр үед “Эвий хүү минь, эрх танхил үр минь. Чи л ганцаараа миний гоо үзэсгэлэнг голон гоморхдог. Тэгэхлээр энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл бол хүү минь, чи минь л байж таарна” гэж бодож байсан юм даа.

Тоон зурхай

$
0
0

2894Та өөрийн төрсөн он, сар, өдрөө бичээд нийлбэрийг нь нэг оронтой тоо гартал нэмж бодоорой. Дараах 1-9 хүртэлх тооны аль нэг гарах бөгөөд таны зан араншинг тодорхойлох учиртай юм. Жишээ нь, та 1979 оны 10 сарын 5-нд төрсөн гэж бодъё. Тэгвэл 1+9+7+9+1+0+5=32 буюу 3+2=5 гарч байна. Та 5 гэсэн дугаартай тайлбарыг уншина уу. Амжилт хүсье.

1.Биеэ тоосон 
Сайн тал: Хатуужил сайтай. Уран бүтээлийн авъяас чадвартай, биеэ даасан, өөртөө итгэлтэй нэгэн. Үргэлж шинийг эрэлхийлж байдаг. Сэтгэн бодох чадвар болон ой тогтоолт сайтай. Өөдрөг үзэлтэй бөгөөд аливаа юманд идэвхтэй ханддаг.
Дутагдал: Маш түрэмгий болохоор удирдлагатайгаа зөрөлдөх тал ажиглагдана. Бусдын үгийг сонсох дургүй. Хэний ч захиргаанд орохыг хүсэхгүй бөгөөд харин ч өөрөө бүхнийг захирч байхыг эрмэлздэг. Бусад хүмүүстэй харилцаа тогтоож найзлах эсвэл хайр дурлалын амт шимтийг мэдрэх чадвар дутагддагаас амьдрал нь бүрэн дүүрэн аз жаргалтай байж чаддаггүй.

2. Бясалгагч 
Сайн тал: Ямарваа нэг асуудалд ухаалаг хандаж чаддаг, хэлсэн амандаа хүрдэг. Боловсон даруу зантай, сэтгэн бодох өндөр чадвартай, цэвэр цэмцгэр байдалд дуртай, шинэ нөхцөл байдалд амархан уусан дасч чаддаг. Ийм хүн хэрэгжүүлэхээсээ илүүтэйгээр мөрөөдөж бясалгаж байдаг. Зан харилцааны талаар маш эелдэг тул орчин тойрныхоо хүмүүст таалагдаж чаддаг.
Дутагдал: Ааш зан нь огцом өөрчлөгдөн хувирч байдаг, хамгийн гэмээр асуудлыг ч хойш тавьж мэднэ. Хууран мэхлэх, ов заль хэрэглэхээс ч сийхгүй. Тэр бүү хэл, дэндүү хатуу сэтгэл гаргаж ч магад. Тэр бусдын гараар могой бариулах дуртайг санууштай.

3. Уран бүтээлч
Сайн тал: 
Тал бүрийн авъяастай. Сэтгэн бодох чадвар, хүч чадал, эр зориг нарийн ухаан, дотоод нөөц бололцоо, бие даасан байдал, шийдэмгий чанар цөм түүнд бий. 3-ын тоотнууд ерөнхийдөө эр зоригийн билэгдэл юм.
Дутагдал: Юм болгонд захиран тушаахыг эрмэлздэг. Нэр хүндэд дуртай, өөрийн ааш зан болон шунал тачаалаа барьж чаддаггүй. Хэт чалчаа, сандруу, яаруу тэвдүү. Хэдий чухал байсан ч ганц зүйлд анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй.

4. Найдвартай
Сайн тал: 
Үнэнч шударга, зарчимч ажилсаг, хичээнгүй, төлөв даруу, тэсвэр хатуужил, зохион байгуулах авяастай. Хэрэгтэй гэж үзвэл аз туршихаас буцдаггүй. Тэд өөрийн чармайлт зүтгэлээрээ бүхнийг ялан дийлж чаддаг улс.
Дутагдал: Удаан, хөдөлж яддаг, бүгдийг хардаж сэрдэж явдаг. Хэнд ч юунд ч үл итгэнэ. Шогч наргианч зан дутагддагаас хүнтэй нийцгүй. Ийм хүмүүс уйтгар гунигт амархан автдаг. Хааяа гэнэт огцом уурлана. Олонх нь амьдралаа ядуурал, үгүйрэлтэй тулгарна.

5. Гүн ухаанч
Сайн тал: Гоц оюун ухаантай. Олон талын сонирхолтой бөгөөд аз турших дуртай. Аялал жуулчлал, адал явдлаас ер татгалздаггүй. Ажил хэрэгч. Хүнд урам өөрийгөө өөд нь татаж чаддаг. Юмны цаад нарийн учрыг тунгаахыг боддог. 5-ын тоотнууд сэтгэн бодох чадвар сайн хөгжсөн уран бүтээлч нэгэн юм.
Дутагдал: Тэвдүү, сандруу, өөртөө итгэлтэй биш, тэвчээргүй, мэдлэг санаа бодлоо хүнтэй хуваалцах дургүй. Мөрийтэй тоглоомын хорхойтой. Янз бүрийн мэргэ төлөгт амархан итгэдэг. Зүрх сэтгэлийн холбоотой асуудлыг их сонирхдог. Ийм хүний хайр дурлал болон харьцаа нь тун тогтворгүй байдаг.

6. Хөөрүү сэтгэлтэн
Сайн тал: Юмны эвийг олж чаддаг. Тайван, дөлгөөн, үнэнч, аливаад сэтгэлээсээ ханддаг, найдвартай. Гэр бүлийн уур амьсгалыг бүхнээс илүүд үздэг. Тэдэнд байгалиас хүч чадал заяасан. Хаана ч амьдарч зохицож чаддаг. Ийм хүмүүс сайн багш, сурган хүмүүжүүлэгч, зураач болдог.
Дутагдал: Консерватизмыг хэт баримталдаг. Ажил хэрэгч чанар дутагддаг. Нийгмийн амьдралд идэвхгүй ханддаг. Санхүүгийн талыг сонирхдоггүй. Хувийн амьдралдаа үргэлж сэтгэл хангалуун явдаг. Заримдаа цааш тэмүүлэхийг ч эрмэлздэггүй.

7. Туурвигч
Сайн тал: Өндөр мэдрэмжтэй, төрөл бүрийн юм сонирхдог, онцгой гойд оюун ухаантай нэгэн. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй боловч өөрийгөө эзэмдэж чаддаг. Гоо сайхны өндөр таашаалтай. Аливаа юманд чинь сэтгэлээсээ ханддаг. Өөрийгөө золиослохоос буцдаггүй. Гүн ухаан болон шинжлэх ухаанд өөрийгөө сориод үзэхэд гэмгүй. Ийм хүн өөрийн зөн совингоороо асуудлыг шийдэж, бүгдийг халамжилж зохицуулж чаддаг.
Дутагдал: Юманд хэт бодитоор ханддаг. Гутранги үзэлд хэт амархан автдаг. Маш бардам зантай. Өөрийгөө илэрхийлэхдээ муу. Маш амархан гомдож түүнийгээ мартаж чаддаггүйн улмаас амьдралын хэв маягийг таашаан хүлээн авдаггүй. Тэдэнд хүнд хэцүү үед нь түшиг тулгуур болоод аваад явчих хүн дутагддаг.

8. Зохицуулагч
Сайн тал: Эрч хүчтэй, санасандаа хүрдэг. Ертөнцийг байгаа чигээр нь хүлээн авдаг. Ажилч хичээнгүй. Зовлонг даах тэсвэр хатуужилтай, болгоомжтой. Түүний хүч чадал нь үг үйлдэл хоёроор илэрхийлэгдэхээс гадна орчин тойрныхоо хүмүүсийг зохицуулан аваад явах чадварт оршдог.
Дутагдал: Хувиа хичээсэн, юманд хэт ашиг хонжоо харчих гээд байдаг. Огцом ууртай, ер айж ичдэгггүй, түрэмгийлэх дуртай. Бүдүүлэг байхаас нэрэлхдэггүй. Толгой эргэх амжилт гаргах эсвэл хэт бүтэлгүйтэх зэрэг аль нь ч түүний амьдралд тохиолдоно.

9. Тогтворгүй
Сайн тал: Идеалист хэв шинж ихтэй. Ариун шударга, хэзээд өөр бусдад туслахад бэлэн, нэлээд хатуужилтай, бүтээлч чанар эрч хүчтэй. Аливаа зүйлийг төгс болгох гэж чармайдаг. Өөдрөг үзэлтэй нэгэн.
Дутагдал: Ааш зан тогтворгүй, их юмыг шаарддаг. Хэт хувиа хичээсэн бас хэт романтик сэтгэлгээтэй. Өөрийнхөөрөө зүтгэдэг. Зарим тохиолдолд хүйтэн цэвдэг сэтгэлээр ханддаг. Түүнээс юу ч гарч болно.

Viewing all 2285 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>