Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all 2285 articles
Browse latest View live

Жижигхэн хар нүдтэй хүн ухаалаг, уран үгтэй байдаг

$
0
0

10354959_856080727810563_4252066756588249795_nХүний зан араншинг нүүр царайгаар нь тодорхойлох урлаг. Хятадад 2500 жилийн өмнө үүссэн бөгөөд хүн судлалын хамгийн эртний шинжлэх ухаан билээ. Залуу хүний нүүрний шинж өөрчлөгдөж байдаг бол 41 нас хүрээд л төгс бүрддэгийг уншигч та анхаарах буй за.

НҮД
Хүн хамгийн түрүүнд шинэ танилынхаа нүдийг хардаг. “Нүд бол сэтгэлийн толь” гэж ярьдаг нь үнэн ажгуу.
Том алаг нүд
 нинжин сэтгэлтэй, зохион байгуулах, манлайлах ховор авъяастай хүнд заяагддаг.

Хэрэв том нүдний зовхинд үрчлээс суусан бол энэ нь захирах дуртай хүний шинж гэнэ.

“Дугуй” (телескопын) нүд мөрөөдөмтгий, залхуу, худалч занг илэрхийлдэг бол буурьтай, зожиг, зөрүүд, бардам хүн жартгай нүдтэй байдаг байна.

Жижигхэн хар нүдтэй хүн голдуу ухаалаг, уран үгтэй байдаг.

Харин тогтворгүй “гүйдэг” нүдтэй хүнээс болгоомжлох хэрэгтэй. Энэ нь залхай этгээдийн таних тэмдэг.

Онигор, хөнхөр нүд нь овсгоотой, гэхдээ дотуур тамиртай, атаа жөтөөтэй, хар хэл амтай хүний шинж. Ер нь хал үзэж, халуун чулуу долоосон хүмүүс хөнхөр хол нүдтэй болдог учир тэд амьдралын хар ухаантай бас зальтай, шунахай, бусдад итгэдэггүй.

Хялар нүдтэй эрчүүд шийдэмгий харин эмэгтэйчүүд ухаанаар гавьдаггүй.

Хүний нүдний цагаан шарласан, улайсан эсвэл хөхөрсөн байвал тэрээр ямарваа нэгэн өвчин эмгэгтэй эсвэл сэтгэл санаа нь хэвийн бус байдалд байна гэсэн үг.

Нүдний хар, нүдний цагааныг хоёр хэсэгт хуваасан бол өрөвчхөн, нинжин сэтгэлтэй хүний тэмдэг.

Харин нүдний цагаан нь нүдний харыг тойроод хоорондоо нийлж байвал ширүүн авиртай, хувиа хичээсэн хүний шинж.

Хар, хүрэн, ногоон нүд нь амьдрах чадвар сайтайгийн баталгаа.

Цэнхэр нүдтэнд дээрх чанар дутагддаг гэхдээ тэдд сайхан санаатай, эмзэг сэтгэлтэй, үгэнд оромтгой байдаг.

Ичимтгий хэт даруухан хүнийг цайвар хүрэн, тайван тогтуун хүнийг сүүн хөх, ажлаас халширдгүй хүнийг хүрэн, тусч нөхөрсөг хүнийг саарал нүдээр нь мадаггүй таниж болдог.

Хүний дээд зовхи доодхоосоо том хавдсан юм шиг байвал тэр бусдын төлөө санаа тавьдаггүй бэртэгчин, харин доод зовхи нь том бол биеэ боддоггүй хүн.

Эрэгтэй хүний зүүн нүд нь баруунаасаа том бол түүнд эмэгтэй хүний шинж чанар давамгайлсан байдаг. Ийм нүдтэй хүн хэрүүлч, чалчаа, яншаа, үглээ хов жив зөөдөг бол та гайхах хэрэггүй.

Эршүүд эмэгтэйн баруун нүд нь том байдаг.

ХАМАР
Хамрын дүрс хэлбэр эзнийхээ талаар олон сонирхолтой мэдээлэл агуулж байдаг.

Сод хүн том хамартай байдаг.

Гүн ухаантан эрдэмтэн мэргэддийг байгаль эх урт, шулуун хамраар шагнадаг.

Хэрэв ийм хамартай хүн цэнхэр нүдтэй байвал Монте-Кристо гүнгийн адил ямагт тэнгэрийн одыг тоолох гэж зүтгэнэ.

Мөгөөрслөг, ясархаг хамар их зантай , үглээ хүнийг бусдаас члгаж өгдөг.

Илэн далангүй өөдрөг сэтгэлтэй хүнийг богино хамраар, тусч гүндүүгүй гэхдээ бага зэрэг бүдүүлэгдүү хүнийг том хамраар нь мэдэж болно.

Сократ, Кромвель, 1-р Петр зэрэг айж эмээхийг мэддэггүй, сэтгэлийн асар их тэнхээтэй хүмүүсийн хамар бүгд сууриараа өргөн байсан.

Хэт жижиг эсвэл төрөлхийн муруй хамартай хүн зөвхөн биеэ оторлосон Тартюф шинжтэн.

Бүргэдийн хамар нь гярхай, овсгоотой, муу санаатай /Цезарь, 2-р Фридрих/,

Карлсоных шиг сөхөгдсөн хоншоортой хамар нь хөнгөн хийсвөр, алсын бодолгүй,

Шантгар хамар нь олон ааштай, итгэж болмоооргүй хүний /1-р Павел, Нерон/ шинж мөн.

Бусдад дандаа буулт хийдэг туйлбаргүй хүний хамар жижигхэн нүхтэй байдаг.

Шулуун хамар нь духтайгаа нийлсэн хүмүүс өөрийн үйл ажиллагааг нийгмийн ашиг сонирхолд зохицуулдаг,

Хэрэв нийлээгүй бол өөрийн гэсэн үзэл бодолтой бусдын аяыг хэзээ ч дагадаггүй, шийдэмгий , идэвхитэйхүмүүс байдаг.

Өргөн самсааг их зантай, онгироо хүний шинж гэдэг.

Өөрийн авъяасыг зөв зохицуулж чаддаггүй хүн навтгар хамраараа олноос ялгардаг.

Бусдыг аяыг хардаг, идэвхгүй хүмүүс зөөлөн хамартай байдаг.

Ер нь хамар хэдий чинээ том байна төдий хүн төдий чинээ их сэтгэлийн тэнхээтэй, амьдрах чадвартай гэдэг.


“БОЛОР ЦОМ”-ын наадмын тэргүүн шүлэг…Тэр эмэгтэй

$
0
0

7

Тэр эмэгтэй

Тэр эмэгтэйд би хайртай

Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай

Даарсаар очиход минь угтан авч

Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг

Гоо үзэсгэлэнт тэр хүнээс

Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ

Тэр эмэгтэйд би хайртай

Тэртээ холоос ч угтдаг нь дуртай

Халууцсаар очиход минь тоон авч

Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг

Гомдоож ердөө боломжгүй тэр хүнээс

Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ

Жирийн л нэг Монгол эмэгтэйгээс

Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ

Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг

Ээж гэдэг

Х.Тэргэл: Чөтгөрийн гүнж…

$
0
0
Screenshot_1_500x500
Урд насандаа би чөтгөрийн гүнж байсан
Урт хумс минь час улаан байсан
Шав шаргал тэнгэрээс улаан бороо асгарахад
Шанагаар хутган хутгаж сархад шиг залгилдаг байсан
Духан дээрээ би ганцхан ногоон нүдтэй ч
Дутуу юмгүй тэдэндээ л сайхан харагддаг байсан
Дуу минь яг л төмөр хуурайдах мэт хахирган ч
Олон чөтгөрүүдийнхээ дунд би ганц дуучин нь байлаа
Цав цагаахан пансан өмсгөл дундаас
Ганц ногоон нүд, час улаан хумс гэрэлтэж
Уйтгартай гунигтай ч бас бардамхан ашитай
Урьд насандаа би чөтгөрийн гүнж байлаа…”
 Х.Тэргэл

Биеийн хэл бидний дотоод сэтгэлгээний толь

$
0
0

024-111456-185894622Бид бүгдийн хүссэнээ хэлж чадаагүй эсвэл хэлэхийг хүсээгүй зүйлээ нуух гэж оролдож байсан удаа байгаа байх. Гэвч амнаас маань нэг ч үг унаагүй байхад ярилцаж буй хүн энэ байдлыг мэдчихсэн байдаг. Биднийг ийнхүү “барьж өгдөг” зүйл бол бидний биеийн хэл юм. Учир нь бид ганц амаараа ч бус мөн биеэрээ ярьдаг. Хүмүүсийн хоорондын харьцаанд үг яриа, дууны өнгөнөөс гадна биеийн хэлний оролцоо их чухал байдаг. Тэр ч бүү хэл бидний бодож буйгаас ч их.

Биднийг өгүүлбэрүүдээ эвлүүлж, хүнд нөлөөлөхүйц дуугаар хэлэхийг оролдож байхад бие маань бидний сэтгэгдэл, бодол санааг хэдийн илэрхийлсэн байдаг. Судалгаанаас харахад биеийн хэлний хүнд нөлөөлөх харьцаа 55%, дууны өнгө 38%, харин үг зөвхөн 7%-тай байдаг аж. Энэ арай хэтэрнэ ээ гэж байгаа бол танд нэгэн жишээ дурдъя. Сургуулиа тараад харьж явтал хэдэн найзтайгаа таарсан гэж бодъё. Бие биедээ ярих зүйл маш их байсан тул цаг хэрхэн өнгөрсөнийг ч мэдэх сөхөөгүй байсаар гэртээ их орой харьж л дээ. Харин таныг ээж тань хоёр янзаар хүлээж байсан гэе. Нэгдүгээрт нь маш тайван байдалтай хаалгаа тайлаад, нэг гараараа коридор луу заангаа “Хайчаа вэ, санаа зовоод” гэнэ. Харин хоёрдугаарт мөн дээрх үгнүүдийг хэлэх боловч хоёр гараараа ташаагаа тулаад хаалган дээр зогсож байх юм. Хөмсгөө зангидсан, нүдээ том гээч нь нээсэн байж байх юм гэе. Аль тохиолдолд ээжийн тань илүү ууртай байхыг асуух шаардлагагүй байх гэж бодож байна.

Дохио зангаа болон хөдөлгөөн
Биеийн хэлээр “уншиж, бичиж” чадахын тулд түүний үндсэн “цагаан толгой”-г мэдэх хэрэгтэй. Гар хөлний хөдөлгөөн болон нүүрний хувирлыг энд авч үзнэ. Өдөр тутмын амьдралдаа гар хөлний хөдөлгөөн болон нүүрний хувирлаа харилцааны нэг хэлбэр болгон ашиглаж байгаагаа бид өөрсдөө анзаардаггүй. Эргэн тойронд маань байгаа хүмүүс биднийг сонжиж ярьцгаадаг. Биеийн хэлний нарийн ширийнийг мэдэж түүнийг амьдралдаа хэрэглэх боломж бий. Гэхдээ мэдээж өөрийгөө бусдад зөв илэрхийлэх мөн тэдний үйлдэл, хөдөлгөөний сэтгэгдлийг үргэлж үнэн зөвөөр тайлан унших нь амар зүйл биш юм. Учир нь биеийн хэл нь улс орон, ард түмэн, зан заншил, шашин шүтлэгээ дагаад өөр өөр байдаг. Тухайлбал: Туркууд идэж буй хоолныхоо сайхан амттай, гайхамшигтай гэдгийг таван хуруугаа нийлүүлэн дээш доош хөдөлгөдөг бол уг үйлдэл нь Италичуудын хувьд “гутамшигтай” гэдгийг илэрхийлдэг аж. Харин тэдэнд хоолны амт чанар сайхан байгааг мэдэгдэхийг хүсч байгаа бол долоовор хуруугаа хацар дээрээ тавиад гараа урагш хойш хөдөлгөх хэрэгтэй. Мэдээж “ммм” гэдэг дууг гаргах хэрэгтэй. Харин одоо бүгдээрээ нэг туршилт хийгээд үзье. Зөвхөн толгойгоо ашиглан “тийм” гэдгийг илэрхийлээд үзье. Дараа нь мөн толгойгоороо “үгүй” гэдгийг илэрхийлээрэй. Судалгаагаар “тийм”, “үгүй” гэхийг дэлхий тэр аяараа адилхан илэрхийлдгийг харуулжээ. Өөрөөр хэлбэл бүх хүн толгой дохисноор “тийм” харин сэгсэрснээр “үгүй” гэдгийг илэрхийлдэг байна. Харин Сиричүүд, Туркууд болон Грекчууд “үгүй” гэхийг толгойгоо хойш нь хаяж илэрхийлдэг аж.. Ёс заншил яриад байх юм бол иймэрхүү жишээ олон л доо. Манай монголчууд сүүг дээдлэн хүндэтгэдэг билээ. Тиймээс ч холын замд гарч буй хүний араас сүү өргөж аян замдаа гай барцадгүй байхыг ерөөдөг. Харин Турк хүмүүс холын замд гарч буй нэгний араас нь шанагаар юмуу хувингаар ус цацдаг байна. Энэ нь ус шиг урсаад хурдан эргээд ирээрэй гэсэн утгатай гэнэ. Харин Монгол хүний араас ус цацвал “Холын замд гарч байгаа хүний араас хар ус цацлаа” гэж уурлах байхдаа.

Биеийн хэл бидний дотоод сэтгэлгээний толь юм
Биеийн хэл маань дотоод сэтгэлгээг гадагшаа хэрхэн гаргаж буй арга юм. Үүнийг ихэнхдээ зогсоож болдоггүй. Судалгаагаар худлаа ярьж буй хүн харц буруулж өөр тийш нь харж ярьдаг нь тогтоогджээ. Үүнийг мэдсэн хүмүүс нүдээ буруулахгүйгээр худлаа “бурсаар” байх болно гэж та бүү бодоорой. Учир нь худлаа ярьж буй хүмүүсийн хүүхэн хараа нь жижгэрдэг гэнэ. Хичээл орж буй багш ангийн сурагчдаас хэн нэгнийг самбарт гаргах гэж нэр зааж байгаа гэж бодъё л доо. Хангалттай сайн бэлдээгүй учраас самбарт гарахыг хүсэх хүн байхгүй байсан гэж үзье. Нүдээ багшаасаа нуун номныхоо хуудсыг худлаа эргүүлж, нэг гараараа духаа, нүүрээ хаахыг оролдох байх. Багшдаа юу ч хэлээгүй ч гэсэн бэлэн бус байгаагаа хэдийн биеэрээ хэлсэн байна. Бага байхад ямар нэг зүйлээс нуугдах, буруу зүйл хийсэн үедээ эсвэл айсан үедээ хөшиг, буйдан, ширээн доогуур нуугддаг. Айдас нь арилтлаа тэндээ байхыг эрхэмлэдэг. Харин том болсон хойноо араар нь орчихоор хөшиг, буйдан олж чадах билүү? Мэдээж үгүй. Мэргэжилтнүүд томчуулын ийм үед гар хөлнийхөө “араар” нуугддаг болохыг хэлжээ. Яаж гэж үү? Гараа энгэртээ зөрүүлэн, хөлөө ачин сууж. Хамт байгаа хүнтэйгээ санал зөрсөн үедээ,эсвэл тухайн хүнийг сонсохыг хүсэхгүй байгаа үедээ ингэж гар хөлөө зөрүүлдэг аж.

Бидний зан харьцаа ч дотоод сэтгэлгээнд нөлөөлдөг
Зарим судлаачид бидний дотоод сэтгэлгээ зан харьцаанд нөлөөлдөгтэй нэгэн адил зан харьцаа маань бас дотоод сэтгэлгээнд нөлөөлдгийг тогтоожээ. Тэднийхээр бол, юу мэдэрч байгаагаараа харьцаанд орохоос илүү, ямар харьцаанд орж байгаагаасаа шалтгаалан мэдэрдэг аж. Тухайлбал, шаналгаатай хүн шиг байх нь, хэсэг хугацааны дараа хүний биед химийн өөрчлөлт гарах үндэс болдог аж. Энэ нь зарим тохиолдолд үнэхээр шаналал болон хувирдаг аж. Тэгвэл шаналсан үедээ нуруугаа тэгшлэн, хөмсөгөө үл зангидан инээхийг оролдох хэрэгтэй. Хэн юу гэж хэлбэл хэлэг. Ингэсний дараа өөрийгөө илүү сайхан байгааг мэдрэх болно. Өөр нэг туршилт хийгээд үзье. Нүүрээ албаар хувиргаад үзье. Инээж буй дүр үзүүлэн амаа ангайж , шүдээ арзайлгаж байгаад албан ёсны ямар нэг мэдэгдлийг чанга дуугаар хэлэх гээд оролдоод үз. Болж байна уу? Нүүрний тань хувирал ийм байхад инээхгүйгээр албан ёсны юм хэлэх таны төсөөлж байснаас хэцүү байгаа биз дээ. Биеийн хэл төөрөгдүүлж болно Харилцаа гэдэг бол нэгэн цогц зүйл юм. Үг ярианы хэлбэр, нүүрний хувирал, гар хөлний хөдөлгөөн зэргийн аль нэгийг нь хараад тухайн хүний зан харьцааны талаар тодорхойлох боломжгүй юм. Жишээ нь хэн нэгэн хүн дороо хавчигнан зогсож байгаа бол өөртөө итгэлгүй, биеэ барьж байгаагийн илрэл гэж үздэг. Гэхдээ гадаа хүйтэн байгаа үед эсвэл тэр хүн бие засах шаардлагатай болсон байвал таны таамаглал буруу биш гэж үү? Бид өмнө нь нүдээ буруулах нь худлаа ярьсан эсвэл ямар нэг зүйл нуусны тэмдэг гэж хэлсэн. Харин үүнээс улбаалаад ингэж байгаа хүн бүхэн худлаа ярьж байна гэсэн дүгнэлтэнд хүрч болох уу? Мэдээжийн хэрэг үгүй. Жишээлбэл Японд хүний өөдөөс эгцлэн харах нь үл хүндэтгэж байгаа хэрэг болдог гэнэ. Ганад, хүмүүс бие биенийхээ өөдөөс харж ярих нь ичгүүртэй явдал гэж үздэг тул үргэлж газар ширтэн ярьдаг гэнэ. Бид өөрийгөө зөв ойлгуулж, хийсэн зүйлдээ хариуцлагатай байхын тулд биеийн хэлээ үр дүнтэй ашиглах хэрэгтэй юм. Мөн ярьж байгаа хүнээ ойлгохын тулд биеийн хэлийг уншиж сурах хэрэгтэй. Ингэхдээ хажуугаар нь үг яриа, дуу хоолой, ёс заншил, хүйс, хил хязгаар зэргийг анхааралдаа авахаа мартаваа.

ТЭНГЭРИЙН ОД ӨЛГИЙДСӨН БҮСГҮЙ

$
0
0

7455

Энгэрийн зүүлт болон гялалзах бадмаараг
Элгэнд тань наалдах охин үр тань
Ээжээсээ салаалсан нялх мөчир цэцэг болохоор
Эгнэгт чамайг залган ургах болноо бүсгүй минь
Тэнгэрийн дуу дуугарч цахилгаан цахилахад
Тэнд ч бас ээж шигээ цочин сэрнэ
Тэрхэн зуурын хөгжилтэй зүйлд
Тэсэлгүй бас даган инээнэ бүсгүй таныг
Аргагүй дээ миний сайхан охин
Амь тасалж намайг дуурайсан болохоор
Авир ааш эелдэг авхаалжтай сэргэлэн
Ажилсаг шаавай бүсгүй болно хэмээн аядуу зөөлнөөр тунгаан бодно
Даарч хөрч өвдөх вий гэж
Дандаа үргэлжид зовнин бодно
Далавч ургаж шувуу шиг үүрээ орхихын цаг дор
Дагаад явахсан гэж мэгшин үлдэх байх даа бүсгүй та минь
Сэтгэлд тань зул болон гэрэлтэх
Сөөсгөр бяцхан хонгорхон охиноо
Сэрэхдээ ч харж тайтгаран
Сэмхээн үнсчихээд тайвширдаг байх даа бүсгүй минь
Яах бол доо миний охин гэж
Ямагт охиноо өрөвдөн бодно
Ямар хүнтэй ханилах болоо хэмээн
Яг өөрөө гэрлэх мэт гайхширан сууна
Аав шигээ дөлгөөхөн хүнтэй таараасай гэж
Алдрайхан охиноо залбиран хүснэ
Ааш муутай болчих вий хэмээн
Амгалан зангаа хаян шүүмжлэнэ
Гуниг тохиоход даган мэлмэрч
Гутрах үед ээжийгээ аргадана
Гайхам сайхан бүсгүйн гоёлыг ч
Ганцаараа биш охинтойгоо л зөвлөнө
Ижил төрсөн ихэр заяа
Ижий болох сүүн зам
Итгэл сэтгэл яг адилхан
Илүү дутуугүй цогц бүтээлээ
Адилхан ээж болох заяатайд нь
Ачтайхан охиноо эрхлүүлээ бүсгүй минь
Аз жаргал хайрыг адилхан хүртэх болохоор
Айж эмээлгүй амгалан амьдраа бүсгүй минь та
Нас ахихын цаг дор
Нандин сайхан охин тань чамайг л асрахаар ирнээ
Насан үүрдийн жаргалд умбаж явлаа ч гэлээ
Намбалаг сайхан ээжийгээ насаараа хайрлах болноо
Хүч тамир нь барагдаж хөрөнгөөр хомсдохын цагтаа ч
Хөөрхий ээжийгээ үгүйлсээр байх болноо
Хүүхдээ төрүүлэх гэж ёолж өвдөхийн цаг дор ч
Хүүе ээжээ хэмээн дуудсаар байх болноо
Бүрхэг тэнгэрийг ч гэлээ
Бүсгүйн сэтгэл зөөлөлдөг болохоор
Бүтэн биений хагаст
Бүсгүйн биес багтдаг болохоор
Охин сайхан үрээ
Од мичидтэй зүйрлэж
Ор залгах охиноо
Олноос илүү хайрлаарай
Тэртээ холд од шиг гялалзах үед
Тэндээс бүсгүй та сүү өргөн охиноо хүлээ
Танхилхан залуу насыг тань авч үлдсэн болохоор
Тааваараа сайныг ерөөн талимааран инээж суу даа бүсгүй минь
Танхил гайхам охинтой
Та их азтай одтой бүсгүй
Тааж тааварлашгүй ухаалаг үртэй
Тэнгэр газрын дундах бурхан бүсгүй та
/Н.ГАНСҮХ/ 2016-02-18

Төөрөг тавилан

$
0
0

1Ядуу оюутан бидэнд хувцас авах мөнгө тун ч хэцүү зүйл гэдгийг мэдсээр байж, мөнгөгүй гэдгээ бас мэдсээр байж найз охинтойгоо дэлгүүр хэсэхээр гарлаа. Юу ч гэсэн гоё гоё дэлгүүрүүдээр орж шүлсээ гоожуулж, хорхойгоо хүргэж байгаад ирье гээд зөрүүдэлсээр байгаад гарсан тэр нэг өдөр. Амьдралд маань ийм том ул мөрийг үлдээнэ гэж би яахин санах билээ. Манай найз охиныг Мөөгий гэдэг. Олон жил үерхэж нөхөрлөсөн болохоор яг л над шиг. Хэн нэгнээс гоцгойроод байх царай зүсгүй ч гэлээ, бас ч гэж хүний дор орохооргүй.

Нийтэч зантайдаа ч тэрүү бид 2 олны дунд нэр хүндтэй бас нөхөд олонтой. Бид 2 нөгөө л нэг арзаганадаг зангаараа дэлгүүрийн лангууны барааг голж шилэн зарим нэг худалдагч авгай нарт муу хэлүүлэн инээд хөөр баяр баяслаар бялхан явж байлаа. Өмдний тасагт орон гоё өмднүүдийг бишрэн зогсож байгаад эргэхдээ худалдагч эгчийн тавагтай хоолыг нь мөргөн асгачихлаа. Яанаа уучлаарай эгчээ би танд ахиад аваад өгье гэж хэлсэн боловч дотроо”энэ эгч ч хэрэггүй л гэнэ биз дээ”гэж бодтол харин ч нөгөө эгч авах гуанзыг маань хүртэл зааж өгөв. Мөөгийтэйгөө 2-уулаа түрийвчээ уудаллаа. Ердөө л 1400 төгрөг. Тэр хоол нь ядаж байхад 1200 төгрөг гэсэн. Бид 2-т явах автобусны мөнгө үлдэхгүй нь байна ш дээ, яах вэ? Ямар ч байсан хоолыг нь авч өгөөд саллаа. Дэлгүүрээс гаран ахин өөр дэлгүүр лүү орох хүсэлгүй болсон 2 амьтан үг дуугарахгүй алхаж гарав. Гэр хүртэл яаж алхана даа. Элдвийг бодон уур хүрэн алхаж байтал бороо орох шинжтэй болж төд удалгүй хувингаар цутгах мэт асгарч гарлаа. Мөөгийтэйгөө хөтлөлцөн ямар ч байсан гэртээ л хүрэх ёстой шүү гээд бие биендээ хэлээд гүйж гарлаа. Аз болж хажууд цав цагаан өнгийн гоё машин ирж ахын 2 дүү усан хулгана боллоо ш дээ. Ингэж айхтар норж болохгүй шүү өвчин тусна хурдан машинд суу гэж хэлэв. Урьд нь бол тэгж хэлсэн ах нарын өөдөөс муухай харан өнгөрдөг байсан бол одоо юун тэгж маяглах бараг үгээ хэлж дуусаагүй байхад нь л ороод суучихлаа. Манай Мөөгийд тэр ах үнэхээр таалагдсан бололтой, баргийн эрэгтэй хүнтэй юм ярьдаггүй хүн чинь олон зүйлийг ярилцан байх нь инээд хүрмээр ч юм шиг. Мөөгийгийн гэрийн үүдэнд ирээд түүнийг буулгахад би ч бас даган буухад Мөөгий: Чи энд надтай бууж юугаа хийх гээд байгаа юм бэ нэгмөсөн ийм сайн ах таарсан дээр нь гэртээ хүргүүлээд ав гэж хэлээд намайг түлхэн суулгалаа. Ингээд бид 2 цааш манайх руу явав. Тэр хүн намайг хатгаа авахаас сэргийлээд гэртээ очоод ингэ тэг гэхчлэн олон зүйлийг ярих нь тэр хүнийг хичнээн халамжтай болохыг илтгэнэ. Би ч юу ч дуугаралгүй толгой дохин суулаа. Гэрийнхээ үүдэнд ирээд талархаснаа илэрхийлээд буув. Тэр ах ч ахынхаа хэлснийг гүйцэтгэнэ шүү тэгэхгүй бол хатгаа авах магадлал танай найз охин та 2-т өндөр байгаа шүү гэж хэлээд нүдээрээ инээмсэглэв. Сая л царайг нь тод харлаа. Ямар гоё цэвэрхэн, бас царайлаг юм бэ? би гэж хүн сайхан залууд нүд унагадаг нь нууц биш. Тиймдээ ч тэрүү тэр ахын тэрхүү инээмсэглэлд нь бүрэн автаж орхилоо. Тэглээ гээд утсаа өгчих гэж гуйлтай нь биш, тэгээд л саллаа. Хэд хоног тэр ахыг бодон мөрөөдөлдөө умбан гэрээс ч гарсангүй. Нэг орой урд айлын охин чамайг гадаа хүн дуудаад байна гэхээр нь хэн юм гэсэн чинь мэдэхгүй ээ чиний нэрийг ч мэдэхгүй л хүн байна гэв. Тэгээд чи намайг дуудаж байна гэж яаж мэдэж байгаа юм гэтэл яг л чиний төрхийг хэлээд байна ш дээ, хурдан гараачээ. Хальт гадуураа юм нөмрөн хашааныхаа хаалгыг нээтэл нөгөөх ах маань. Ёоё нээрээ ямар сайхан юм бэ? намайг зориод энд хүрээд ирлээ гэжүү гэж бодон үг хэлж ч амжаагүй байтал сайн уу ахын дүү бие гайгүй юу? гэж нөгөөх л сайхан хоолой гарав. Сая л нэг сэхээ авч: аан юу өвдөөд үгүй ээ бишээ өвдөөгүй гэж ээрч мууртал гялалзсан том хар нүдээрээ инээмсэглэн:
-Ах нь харин чамайг өвдсөн болов уу яасан бол гэж л асуухаар ирлээ гэхэд нь
-Аан тиймүү би зүгээрээ гэж тайвширсан өнгөөр хэллээ.
-Аан за за тэгвэл болоо доо ах нь харин та 2-ыг яаж байгаа бол гээд л нөгөө найз охин чинь гайгүй биз дээ
-Би харин одоо болтол уулзаж амжаагүй л байна.
-Тэгвэл одоо очоод уулзчих уу?
-Ийм орой болсон хойно хэрэггүй байхаа гэсэн боловч ахин нэг гуйсан гуйлтанд нь өөрийн мэдэлгүй зөвшөөрчихлөө. Гэртээ орон Мөөгийгийнх рүү явчихаад ирье гэж гуйгаад хальт гутал хувцсаа өмсөөд гарлаа. Замдаа надад хөгжилтэй юм ярьж намайг инээлгэх нь үнэхээр өхөөрдмөөр санагдан би улам бүр түүнд татагдсаар байлаа. Бид Мөөгийгийн үүдэнд ирэн түүнийг дуудан нэлээн юм ярьж зогссоор нэгэнт 12 болгочихлоо. Би ч харихгүй бол болохгүй гээд гэрийн зүг хөдлөв.
- ах нь дүүгийнхээ нэрийг ч мэдэхгүй юм байна ш дээ
-намайг Сарнай гэдэг. Харин таныг?
-ахыг нь Амараа гэдэг. Миний дүү хэдтэй билээ
-эмэгтэй хүн насаа хамаагүй хэлж болдоггүй юмаа
Бид гэрт ирж би ч буухаар хаалгаа онгойлготол
-ах нь маргааш дахиад ирж болох уу
-яах гэж?
-зүгээр л танилынхаа хүрээг тэлье л дээ
-хэрэггүй биз дээ
-за тэг л дээ тэгэх үү
-за за өөрөө л мэддээ. Гэхдээ би байхаасаа байхгүй нь их ш дээ
-байгаа үед чинь л ирнэ дээ
-за тэгвэл уулзатлаа баяртай. Ингэж хэлээд гүйн орохдоо миний зүрх баярласандаа болоод хүчтэй цохилох нь амьдралд бас нэг баяр нэмсэн гэдгийг илтгэнэ. Маргааш гэдэг өдөр хурдан ирээсэй. Ингээд л бид 2 өдөр болгон шахуу л уулзаж эхэллээ. Манай гэрийнхэн эхэндээ юун машин тэрэгтэй залуутай уулзаж учраад байгаа юм гэж дургүйцэж байснаа миний зөрүүд занг дийлэх биш тэгээд л нам жим болсон юм. Амараа ах надад улам илүү татагдаж байгааг нь би мэддэг байсан юм. Надтай уулзахгүй 2 өдөр л болохоороо хаа байгаа газрыг минь олоод ирчихдэг болов. Намайг хичээл тараад гарч ирэхээр сургуулийн үүдэнд цав цагаан том жип дүүхэлзэн зогсох нь олон охидуудын атаархал, шохоорхолын эзэн болгоход маш том тус хүргэлээ. Мэдээж би гэдэг хүн олон охины атаархалыг төрүүлж байгаадаа сэтгэл дотроо ихээхэн баярлана. Иймэрхүү байдлаар бид 1 жилийг ардаа үдэв. Амараа ах нэлээн бэл бэлчинтэй хүн тул миний сургалтын төлбөрийг зовох юмгүй төлөв. Бас болоогүй манайхыг бүр орон сууцанд оруулж өгсөн нь аав ээжийг минь баярлуулах хэрэг болов. Миний хүссэн бүхий л зүйлийг авч өгдөг болохоор Сарнай гэдэг хүн төрөл арилжсан мэт л өөрчлөгдөв. Хувцас бурхан бие чөтгөр гэгчээр үнэтэй сайхан бүхнийг эдэлж хэрэглэхийн тоогоор эрчүүдийн харцыг унагаасан сайхан бүсгүй болж хувирсан нь Амараа ахад намайг хардах сэтгэлийг бий болгов. Энэ хугацаанд би түүний ар гэрийн талаар нэг бус удаа асуусан боловч дорвитой хариу олж сонсоогүй юм. Тэр өдрийн хичээл ч хэвийн үргэлжилж байх үест Амараа ахын надад бэлэглэсэн Нокиа маркын чамин гар утас дуугарах нь тэр. Би ч багшид зэмлүүлэн байж коридорт гарч утсаа авлаа.
-хөөе чи хэн бэ?
-юу хэн гэж өөрөө хэн бэ?
-чи муу завхай эм миний нөхөртэй хэр удаан ийм харьцаатай байсан бэ хурдан хэл.
-уучлаарай та утас андуурсан байна. Би 10-н жилийн жоохон охин. Би тэгж хүний эр нөхөртэй зууралдаж явах насандаа хүрээгүй байна шүү гэж арайхийн хэлээд утсаа таслан тэр дор нь салгаж орхилоо. Ээ бурхан минь арай, арай үгүй байлгүй дээ. Энэ Амараа ахын эхнэр биш, тэр эхнэргүй ш дээ, түүнд зөвхөн би л байдаг ш дээ. Ийм л байхыг би хичнээн хүссэн гээч. Тэр дороо гадагшаа гаран дэлгүүрийн утаснаас Амараа ах руу залгалаа.
- байна уу?
- Амараа ахаа би байна
- аа юу болоов миний дүү. Яагаад гар утаснаасаа залгаагүй юм бэ?
- та надад яагаад хэлээгүй юм бэ? Яагаад?
- юуг тэр вэ?Яасан бэ? Юу болоов?
- эхнэртэй гэдгээ! гэж хэлээд утсаа тавин гарч гүйв. Хаашаа гүйгээд байгаагаа ч ухаарах тэнхээгүй болтлоо самуурсан амьтан гүйгээд л байлаа. Нэг мэдэхэд Мөөгийгийн үүдэнд ирсэн байв. Тэдний хаалгыг тэнхээгээрээ балбахад Мөөгий гарч ирэн
-үгүй чи чинь хааччихсан юм бэ? хичээлийн дундуур гарч яваад тэр чигтээ алга боллоо гээд багш бөөн уур. Тэгээд наад царай зүс чинь яачихаа вэ? юу болсон бэ? найздаа хэл дээ гэхэд би өөрийн эрхгүй эхэр татан уйлан болсон явдлыг хэлэхэд
-юу гэнээ, ямар муу новшийн амьтан бэ. Тийм байж юу дутсандаа миний муу найзын араас тэгж их үхэл хатал болон гүйдэг байнаа. Юу юу гэж хэлсэн гэлээ. Би чамгүйгээр амьдарч чадахгүй, чинийхээ төлөө юуг ч хийхэд бэлэн. Эхнэртээ бас л тэгж хэлж байж авч суусан байгаадаа. Бодох тусам бөөлжис хүрмээр зэвүүн амьтан гэж хэлэхэд нь би түүнийгээ биш, зөвхөн тэр муу эхнэрийг нь л үзэн ядаж байлаа. Тэр шөнө унтаж ч чадалгүй зөвхөн цаашдаа яана даа гэсэн бодол л толгойд эргэлдэж байв. Би гэдэг хүн Амараа ахгүйгээр амьдралаа төсөөлж ч чадахгүй байлаа. Маргааш өглөө үлгэн салган босож, хичээл рүүгээ шогшив. Сургуулийн ойролцоо ирэхэд машинаасаа Амараа ах маань бууж ирэн над руу горьдлогын нүдээр харав. Би ч дотроо түүнийгээ хичнээн их хайрлаж, өрөвдөж байвч нүүр өгөлгүй зөрөн өнгөрөхөд
-би салж чаднаа, чадна. Чинийхээ төлөө юуг ч хийхэд бэлэн гэж хэлж байсныг минь санаж байгаа биз дээ. Би тэр хүнийг мөн өөрийнхөө 2 хүүг ч орхиход бэлэн байна. Зөвхөн чиний л хүслээр болно гэж хэлэхэд нь зүрх минь зүсэгдэн, сэтгэл минь шархиран өвдөв. Миний нүдэнд түүний 2 хүү нь харагдаж байв. Тэр хөөрхөн 2 хүүг аавгүй болгох сэтгэл надад бий гэжүү. Үгүй ээ би хэзээ ч тийм муухай үйлдэл хийхгүй. Яасан ч болохгүй. Ингэж бодон зүрхээ чангалавч түүнийгээ алдана гэдэг миний хувьд ертөнцийн мөхөл шиг л санагдах нь тун хэцүү. Ийм байдалд орохоо мэдсэн сэн бол яах гэж тэр өдөр дэлгүүр хэсэх гэж гараваа, яах гэж өмдний тасагт орж хүний хоол асгаваа, яах гэж тэр цагаан машинд сууваа, хамгийн гол нь яах гэж тэр ахад сайн боловоо? Ингэж бодоод өөрийн эрхгүй нулимс урслаа. Урьд өмнө хэзээ ч ийм байдалд орно гэж бодож, төсөөлж ч байгаагүй болохоор юу хийж, яахаа мэдэхгүй байлаа. Шууд л түүнээс салан сургууль руугаа гүйх шахам ороод 2 хүний өргөн явж байсан тавцанг мөргөөд ухаан алдан унах нь тэр. Нэг нүдээ нээхэд гэртээ хэвтэж байв. Аав ээж, Мөөгий, тэр ч бүү хэл Амараа ах маань хүртэл байв. Намайг өндийхөд аав маань шууд л намайг алгадаад авлаа. Хацар халуу дүүгэн ойрд амсаагүй алганы амтыг мэдрэх нь нүгэл үйлдэж байгаа намайг бурхан нэг сайн шийтгэж байгаа юм шиг л санагдан, өөрт хуралдсан бүх л бузар булай зүйлийг минь гөвөн хаях шиг болов. Угийн гөжүүд, шазруун болохоор уйлахгүйг их хичээсэн ч, аавын минь алганы амт биш, зөвхөн нөгөө л нэг сэтгэл шаналал маань нулимсыг минь урсгаж орхилоо.
- өөрөө хүний үр байж, бусдын хүүхдийг өнчрүүлэх нь чамд тийм сайхан байна гэжүү гэж аав маань чанга дуугаар зандрав.
- хадам ааваа та битгий тэг л дээ, би өөрөө л гэж Амараа ах маань хэлэхэд
- юун аав, би чиний аав биш, чиний 2 хүүхдийн өвөө, эхнэрийн чинь л эцэг чиний хадам аав. Одоо ахиад манайхаар битгий үзэгд, ийм нүгэлт хүнийг хүлээж авах, багтаах зай манайд байхгүй гэв. Хэрэг нэгэнт ийм дээрээ тулснаас хойш надад түүнийгээ авч үлдэх сэтгэл байсангүй. Би түүнийг зүгээр л явуулья, тэгвэл л болоо, ингэж бодон өөрийгөө тайтгаруулах авч би яаж чадах юм бэ, харахгүй, хамт байхгүй 3 хоног болохоор л санаж үхэх гээд байдаг хүн ш дээ. Үгүй ээ би зөвхөн өөрийгөө л бодож, өөрийнхөө төлөө л энэ бүхнийг хийх гээд байна. Ингэж би, миний дотор хүн хоёр хоорондоо нэлээн зөрчилдсөний эцэст:
-тиймээ та явах ёстой. Надад таныг ахиж харах хүсэл алга. одоо бушуухан яв. Би тайван баймаар байна.
-үгүй ээ, чи намайг чамгүйгээр байж чадахгүй гэдгийг
-би дахин хэлмээргүй байна та хурдан гараач гэж түүний яриаг таслав. Ингэж хэлээд би нулимсаа барьж чадаагүй учир буруу харан чимээгүй уйллаа.
Тиймээ! надаас бүхий л сайн сайхан зүйлийг минь авч одсон тэрхүү хар өдрөөс хойш нэгэнт 6 жил өнгөрчээ. Тэр хооронд өөрийгөө хичнээн их зоригжуулаад ч нэмэр байсангүй. Би сургуулиа төгссөний дараа, гадаадад сурахаар явлаа. Хэзээ ч мартаж чаддаггүй зүйл гэж бас хүнд байдаг юм билээ. Яаж ч хичээгээд,хэзээ ч чадахгүй. Өдөр нь бодогдон,шөнө нь зүүдлэгдэн дэрээ нэвтэртэл уйлдаг байв. Харин одоо би том хүн болсоон. Хэзээ ч хүүхэд шиг уйлж унжихгүй гэж өөрөө өөртөө амлалт тавьсан. Түүнийгээ одоо өөрийнхөө бодлоос явуулахыг хичээж байна. Миний амьдралд ахин хайр гэж хэзээ ч гарч ирэхгүй гэдгийг хэдийнэ мэдэрсэн. Тийм учраас өөрийгөө олон найз нөхдөөр хүрээлүүлж түүнийгээ мартах гэж хичээж явна. Миний найз Мөөгий минь одоо гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компанид менежер хийдэг. Үнэхээр сайн хүнтэй учирч одоо ой гарантай хөөрхөн хүүтэй аз жаргалаар дүүрэн амьдардаг. Харин би юу? би одоо английн нэр нөлөө бүхий том байгууллагад төлөөлөгчөөр ажиллаж байна. Хүлээлт гэдэг хүнд асар их тэвчээр, сэтгэлийн хатыг бий болгохын сацуу хамгийн өр нимгэн хүн ч болгож чаддаг юм билээ. Гэхдээ одоо ахиж хүлээхгүй ээ. Угаасаа ирэхгүй гэдгийг нь мэдсээр байж юугаа бодож хүлээнэ вэ?
Монголд түр хугацаагаар ирээд байсан үе юм. Ирснийхээ дараахан дэлгүүр хэсэж, хамаатан садангийндаа бэлэгтэй очихоор бэлэг цуглуулахаар явлаа. Хамгийн анх худалдагч авгайн хоолыг асгадаг тэр дэлгүүртээ яагаад ч юм яваад орлоо. Бүх юм шал өөр болжээ. Яг нөгөө нэг өмднийхөө тасагт орон хуучин дурсамжаа бодон инээд хүрэн зогстол:
-хорвоо үнэхээр жижигхэн юмаа гэж ард зогсож байсан хэн нэгэн хэлэв. Би яаж мартаж чадах вэ дээ. Тийм сайхан уянгалаг хоолойг. Мартая гээд ч сэтгэлээс гарахгүй юм чинь. Цээжин дээр юу ч юм нэг том зүйл зангиран, хацар халуу оргиулсан нулимс маань хатаж дуусах болоогүй шүү гэсэн шиг хорсгон урслаа. Эргэж харж чадахгүй л байв. Яагаад ч юм хөл хөшиж, байрнаасаа огт салсангүй. Үсийг минь зөөлөн илж, өөрийнхөө зүг эргүүлэхэд хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Түүнийг минь хэн ийм болгочиховоо вэ? Хорвоо юу эсвэл би юу?
… Чамайг явснаас хойш эхнэр маань надаас салан өөр хүнтэй суугаад 2 хүүгээ дагуулан явсан. Гэхдээ би тэднийг биш чамайгаа л үнэхээр их санаж, сүүлдээ бүр хүмүүст галзуурчихсан гэж хүртэл хэлүүлж байлаа. Тиймээ би галзуурсан байсан чи үргэлж нүдэнд харагдаж чамтай өнгөрүүлсэн мөч бүхэн зүүдэнд байнга ирж намайг амьдаар тамлан зовоож байсан. Тэгээд л энэ. Тэгээд л хүний нүднээс гарч, турж эцэн, хэн ч тоогдохооргүй хөгийн амьтан болон хувирчихаад байна. Гэхдээ одоо би зүгээрээ. Чамайгаа харсан л бол болоо. Бурхнаас би өөр юуг ч хүсэхгүй. Учир нь миний хүсэл биеллээ. Бид 2-ын яриа ингээд өндөрлөв. Утас маань дуугарч ээжийн чинь бие өвдөөд байна. хурдан ир гэж аав маань хэлэв. Сандарсандаа түүнээс өөр зүйл асууж чадсангүй. Зөвхөн түүний минь утасны дугаар л. Түүнийг нь л авч үлдэж чадлаа. Гэртээ амьсгаадсан амьтан ирээд ээжийгээ асарч сувилав. Маргааш нь аптек руу эм авахаар гарав. Замдаа Амараа ахын багын найз Хүрлээ ахтай тааралдаад мэнд мэдэлцэхэд:
- өө миний дүү хэзээ ирээв? Юу болсныг дуулаад ирэв үү гэв
- юу болсныг дуулаад аа юу болсон гэж?
- чи арай сонсоогүй байгаа юм биш биз дээ?
- юуг? гэж намайг гайхшран асуухад
- өнөөдөр Амараа ахын чинь 21 хоног нь шүү дээ. Чи энэ тухай юу ч сонсоогүй хэрэг үү?
Яагаад? Яасан гэж? Бурхан намайг яагаад ингэж шийтгэж байгаа юм бэ? Тэгээд би өчигдөр хэнтэй уулзсан байж таарах вэ? тэр чинь миний анхны хайр, бас сүүлчийн хайр амьдралын минь гол утга учир Амараа ах минь л байсан шүү дээ. Шууд утсаа аван өгсөн утас руу нь залгалаа. Таны залгасан дугаар ашиглалтанд байхгүй байна.
…Нулимс минь хатжээ. Би уйлахгүй байв. Гагцхүү хаана байгаагаа мэдэхийг хичээнэ. Цэлийсэн том өрөө, нэг ч юм байхгүй зүгээр л хоосон өрөө. Надад маш том цамц өмсүүлээд гарыг нь зөрүүлээд уячихаж. Тайлах гэж хичээсэн боловч маш чанга зангидсан бололтой. Би хэн юм бэ? юуны учир ийм том өрөөнд ирсэн юм. Юу ч санахгүй байна. Зөвхөн өөрийн эрхгүй инээд минь хүрч, би чанга чанга инээж байгаагаа л мэдэж байна. Өөр юуг ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байна.

Хар хувцас өмсөх дуртай хүмүүс ямар байдаг вэ

$
0
0

5pqpr0hs0c0b4dun04dfli0gra_b_500x500Залуу сайхан байгаа дээрээ хар хувцаснаас татгалз, аль болох гэгээлэг тод өнгийн хувцас өмс гэж хүмүүсийн хэлэхийг бид бишгүй л сонсдог. Гэхдээ хар хувцас өмсөнө гэдэг нь биеийнхээ өө сэвийг далдлана гэсэн үг биш, харин ихэмсэг бардам, нууцлаг болон классик хэв маягаа хэзээд хадгалж үлдэхийн нэр юм. Дандаа л хар хувцас өмсөж явдаг хүмүүс ямар байдаг гээч???
Хар хувцас өмсөх дуртай хүмүүс ямар байдаг вэ?

1. Хар бол хамгийн үзэсгэлэнтэй, сонгодог өнгө. Хар өнгийг таашаагчид ихэвчлэн өндөр мэдрэмжтэй, далд авьяастай, нууцлаг хэрнээ дур булаам хүмүүс байдаг.
2. Хар өнгө таны биеийн галбирыг нүд алдмаар гайхалтай харагдуулна. Түүнчлэн хар өнгийн хувцсан дээр ямар ч өнгийн хүрэм, гоёл чимэглэл донжтой зохиж, таныг улам ч үзэсгэлэнтэй болгодог байна.
3. Таны хувцасны шүүгээ нэг иймэрхүү…
4. Хүмүүс танийг үргэлж “оршуулганд явах гэж байгаа юм шиг” гэж зэмлэдэг. Гэхдээ бодит байдал тийм биш байдаг. Хүмүүс юу гэж хэлэх нь хэнд хамаатай гэж? Энэ бол таны сонголт. Таны мэдрэмж. Хар өнгө таныг бусдаас үргэлж содон, нууцлаг, хурц хэрнээ дур булаам болгож байдаг шидтэй өнгө юм.
5. Нэг дор олон хар хувцас зэрэг өмсөж болохгүй гэдгийг таныг сайн мэднэ гэж найдаж байна. Учир нь хэтэрхий хүнд харагдах гээд байдаг талтай. Гэхдээ ямар ч зүйлийн донжийг олж чадвал болохгүй зүйл үгүй шүү дээ.
6. Та дэлгүүрээр хэсэхдээ “Уг нь их гоё загвар байна. Гэхдээ хар өнгө байгаа юу?” гэж үргэлж асуудаг биз?
7. Ямар ч улиралд хар өнгийн хувцас өмсөж болно. Харин неон өнгийн хувцсыг өвөл өмсөхөд тийм ч тохиромжтой биш байдаг. Тийм учраас л хар өнгийг хамгийн шилдгээр тодруулаад байгаа юм шүү дээ.
8. Хар өнгийн хувцас бол том зүүлт чимэглэл зүүх аятайхан боломж юм.
9. Гудамжинд хар өнгийн хувцастай явахад олны нүд тань руу л чиглэнэ. Хэрвээ та бага зэрэг махлаг бол хар өнгө таныг илүү туранхай харагдуулна. Харин та туранхай бол таны биеийн галбирыг бүр илүү тодотгож өгдөг давуу талтай.
10. Тод өнгийн хувцас өмсөхгүй байлаа гээд та муухай харагдаж байна гэсэн үг биш.
11. Борлосон арьстай үед хар өнгийн усны хувцас таны биеийг үнэхээр сайхан харагдуулна.
12. Боломжит бүх л хар өнгийн материалаар хувцас урлаж болно. Хар савхи, хар жийнс, хар лидерин, хар торон материал, хар даавуун цамц, хар илгэн гутал гээд л… дуусашгүй олон. Харин оронд нь улаан өнгийг орлуулаад үз дээ? Арай өөр санагдаж байгаа биз?
13. Хараас бусад өнгийн хувцсыг өмсөхгүй байлаа ч гэсэн, моодноос гарна гэж үгүй. Тийм учраас байнга хар хувцас өмсөөд хэвшчихсэн ч үүндээ бүү санаа зов.

www.caak.mn

Таны залуу таныг хэн гэж дууддаг вэ?

$
0
0
залуу540_lХайрт тань таныг хэн гэж дууддаг вэ? Ихэнх хосууд бие биенийгээ хайраа гэж дууддаг ч, зарим үед таныг энхрийлэх, өхөөрдөхдөө өгдөг нэр байдаг. Тэр нэр ямар утгатай вэ?
Хэрэв таныг хайрт гэж дууддаг бол түүнд халамж, энхрийлэл хэрэгтэй гэсэн үг. Ажлаа тараад ядарч, гэртээ анхаарал шаарддаг хүмүүс. Хэрэв та түүнд халуун дулаан үг, халамж тавьбал тэр хамгийн шилдэг нөхөр болоход ч бэлэн байна.
Хэрэв таныг муужгайхан гэж дууддаг бол таныг маш зөөлөн хүн гэж боддог. Түүнийг ятгах таны хувьд маш амархан байх болно.
Миний үнэт эрдэнэ гэж дууддаг бол та анхааралтай байх хэрэгтй. Сэтгэл зүйчид хэлэхдээ ингэж өхөөрддөг хүний толгойд хэтэрхий их мөнгөний тухай ойлголт байдаг гэж хэлжээ.
Миний нархан гэж дууддаг эрчүүдийн хажууд та үргэлж гоё сайхан байх ёстой. Та бол түүнийг илэрхийлэх хүн. Тийм учраас нар гэрэлтэж байх хэрэгтэй.
Миний чихэрхэн гэж дууддаг бол таныг гайхалтай гэрийн эзэгтэй байгаасай гэж хүсдэг. Гэрийг тохьтой байлгаж, амттай хоол таниас хүлээж байдаг гэсэн үг.
Миний хонгор – таньтай муудалцахыг огт хүсдэггүй. Муудалцвал маргаанаас зугтаж явдаг.
Хонгорхон минь – харилцаандаа үнэнч байдлыг эрхэмлэдэг. Түүний хувьд мэдрэмж 2-т тавигдана.
Хараацай – танд бүх анхаарлаа төвлөрүүлж танд бүрэн итгэдэг.

Удмыг нь харж ханилахын учир

$
0
0

IMG_18831Ханилах хүнийхээ удмыг хар гэж монголчууд зүгээр ч нэг хэлчихээгүй хэрэг. Удмыг нь хар гэдэг үгний цаана хэр их мөнгөтэй, хэр царайлаг, хэр боловсролтой хүн бэ гэсэн шалгуур огт байхгүй.

Удам судрыг хөрөнгөөр жиших ямар ч боломжгүй юм. Хэчнээн боловсролтой, хөрөнгө зөөртэй хүн байлаа гээд хань ижлээ хуурч мэхлэх, зовоох, араар нь тавих гээд есөн шидийн дутагдал харин ч элбэг. Тэгвэл удмыг нь харж ханилахын учир юу вэ. Удам гэж чухам юуг хэлээд байна вэ.

Таны ханилах гэж буй хүний гэр бүлийн хүмүүжил зөв үү, ээж аавынхаа үгийг хэр сонсдог вэ, биеийн эрүүл мэнд хэр сайн бэ, амьдралын идэвх зориг тэмцэл өндөр үү, өчүүхэн зүйлд бууж өгөөд бусдын олж ирсэн хоолоор өөрийгөө тэжээлгэх дуртай тэжээвэр амьтан уу, бусдыг хэр хүндэтгэдэг вэ зэрэг амьдралын ноён нуруу болсон шалгуурууд үүнд багтдаг аж.

Түүнээс биш тэр сайдын тийм хүүтэй, тэр баяны тэр охинтой гэрлэснээрээ удам сайтай хүний хань болж буй хэрэг биш юм. Зөвхөн амьдралын зөв зам мөртэй хүнийг л удам сайтай хүн гээд байгаа юм. Удам сайтай хүнтэй ханилбал ирээдүйд учирч болох олон эрсдэлээс эмэгтэй хүн өөрийгөө хамгаалж чадна. Амар амгалан амьдралаар амьдарч, хоёр идэхгүй хоосон хонохгүй мөр бүтэн явж чадна. Үр хүүхэд тань хэн нэгнээс зүрх алдан эмээхгүй өр бүтэн, сэтгэл хангалуун өсөх болно. Энэ л амьдралын утга учир шүү дээ.

Эрчүүд сексийг, харин эмэгтэйчүүд…

$
0
0

8edf94d6b657afda68fe155d0d65d763Эрэгтэйчүүд эмэгтэйчүүд ихэнхдээ эсрэг тэсрэг зүйл мөрөөддөгийг хэн бүхэн мэднэ. Хүний хүсэл, мөрөөдлийн илэрхийлэл нь нойр болохыг судлаачид тогтоожээ.
Эмэгтэйчүүд нойрон дундаа ямар нэгэн зүйлд сэтгэл зовнисон байдалтай зүүд хардаг байна. Тэд хүүхдүүд, эцэг эхтэйгээ холбоотой таагүй үйл явдал, аюул осол зүүдэлдэг аж.

Ажил эрхэлдэг эмэгтэй ажил төрлөө л голдуу зүүдэлдэг. Өнөөгийн бүсгүйчүүд 200 жилийн өмнөх үеийн бүсгүйтэй харьцуулбал өөрийгөө илүү ажил хэрэгч эмэгтэй гэж үздэг байна. Эмэгтэйчүүд ялангуяа 40 нас хүрээгүй бүсгүйчүүд эрхэлж байгаа ажил төрөл, гэр бүлийнхээ тухай байнга зүүдэлдэг байна. Эмэгтэйчүүд хоол унд, хувцас хүнар гадаад төрх байдал, эргэн тойрныхоо тухай шөнө унтаж байхдаа ч мартдаггүй бололтой.

Харин эрчүүд бол тэс өөр. Тэд сайхан бүсгүйтэй тэр тусмаа үл таних “дагина” тай сексдэж байна гэж шөнөжингөө зүүдэлдэг. Эрчүүд шөнө унтаж байхдаа ч сэтгэлийг нь булаасан хүүхэн рүү сээтэн хаяж байгаа өрсөлдөгчөө мартдаггүй ажээ. Тэд мөн ажил төрөл, ангийн буу, хөнгөн тэрэг, сайн муу зан шөнө нойрондоо хардаг байна. Эрчүүд, эмэгтэйчүүдийн зүүдний агуулга бүр хүүхэд байх үеэс нь ялгаатай байдаг байна. Эрэгтэй хүүхдүүд зүүдэндээ аймшигтай амьтад, аварга ан амьтад охид янз бүрийн хүмүүс, өхөөрдөм хөөрхөн бяцхан амьтад хардаг байна.

Кавабата Ясүнари Сохор эр, охин хоёр /өгүүллэг/

$
0
0

1486526714589a98fa7ab29Хотын захын буудлаас өөрөө галт тэргэнд суугаад харьж чадах хүнийг яагаад заавал гараас нь хөтлөн буудал хүртэл гаргаж өгөх ёстойг Каёо охин ойлгодоггүй байлаа. Ойлгодоггүй ч гэсэн нэг мэдэхнээ тэр нь Каёогийн ажил мэт болсон байв. Тамүраг анх охины гэрт ирэхэд эх нь,
- Каёо, буудал хүртэл гаргаж өгөөрэй гэжээ.
Гэрээс гараад хэсэг алхаж явтал Тамүра урт таягаа зүүн гартаа сольж бариад Каёогийн гарыг хайж эхлэв. Хажуу бөөр хавиар нь хий тэмтрэх Тамүрагийн гарыг хараад охин нүүрээ час улайлгангаа гараа өгөхөөс аргагүй байдалд оржээ. Тэгэхэд Тамура
- Гялайлаа, охин минь. …Чи жаахан хүүхэд байна шүү гэж байв.
Галт тэргэнд бас суулгаж өгөх хэрэгтэй байх даа гэж бодож явтал Тамүра Каёогийн гараас зөвхөн тасалбараа л авч задгай хариулт мөнгөө үлдээгээд ганцаараа буудлын хаалгаар яваад орлоо. Тэгээд, өртөөний тавцан дээр хүрч ирсэн галт тэрэг үрүү дөхлөө дөө гэж харах зуур галт тэрэгний цонхонд гараа хүргэн гулсуулсаар хаалгыг олж аваад ороод суучихав. Тунчиг сурамгай аж. Харж зогссон Каёогийн санаа амарч галт тэрэг хөдлөхөд өөрийн эрхгүй мишээв. Хурууны өндөг нь нүдтэй мэт ер бусын санагджээ.
Ийм явдал ч тохиолдож байлаа. Цонхоор тусах үдшийн нарны туяанд Ютака эгч нь нүүрээ будаж суув.
- Толинд юу харагдаж байгааг мэдэж байна уу?
Тийн хэлэх эгчийнхээ ёжтой үгийг Каёо ч гэсэн ойлгож байв. Мэдээжийн хэрэг толинд нүүрээ будаж буй Ютакагийн царай л тусах бус уу.
Гэвч Ютакагийн ёжтой үг нь толин доторх өөрийгөө харан бардамнасан ёжлол байлаа.
“Ийм сайхан гоо бүсгүй чамд найр тавьж өгч байна шүү” гэж сохор эрийг дайруулан хэлсэн үг байв.
Тамүра юм хэлэлгүй суугаагаараа ойртон очоод толийг хурууныхаа өндгөөр илж байснаа гэнэт хоёр гараараа барьж аваад өөр тийш харуулав.
- Хөөе. Яах нь вэ?
- Ой мод харагдаж байна.
- Ой мод оо?
Ютака сониуч зандаа хөтлөгдөн өвдөглөн толь руу ойртон харав.
- Ой модонд оройн нар тусаж байгаа биз дээ?
Толийг илэн өөр зүгт харуулах Тамүраг Юката хөмсөг зангидан харж байснаа пүсхийтэл инээгээд толио буцааж тавиад нүүрэндээ хамаг анхаарлаа хандуулав.
Харин тэгэхэд тэнд сууж байсан Каёо охин ихэд гайхжээ. Толинд туссан ой модыг хараад гайхсан аж. Тамүрагийн хэлсэнчлэн өндөр ой модонд баруунаа хэлбийх үдшийн нарны туяа нил ягаанаар униар татан суунаглаад мододын саглагар, хатсан навчисын дотор талаас нарны зөөлөн туяа сэтгэлд дулаахнаар нэвт гэрэлтэнэ. Аргагүй л налгар намрын оройн наран. Гэвч толин доторх ой мод жинхэнэ ой модноос тэс өөр. Сиймхий торго шиг нарны зөөлөн туяаны униар будан толинд тусахгүй болоод ч тэр үү гүн тунгалаг бөгөөд хүйтэн өнгөтэй харагдана. Цэнгэг нуурын ус мэт. Каёо охин жинхэнэ ой модыг өдөр бүр цонхоороо хардаг хэрнээ яг ингэж тогтож харж байгаагүй тул сохор хүний хэлэхийг сонсоод анх удаа ой модыг харж буй мэт санагдаж, Тамүрад үнэхээр ой мод харагдаж байгаа юм болов уу гэж бодов. Жинхэнэ ой мод болон толин доторх ой мод хоёрын ялгааг харж байна уу? гэж асуумаар санагдав. Толийг илж байсан гар нь нэг л эвгүй сэтгэл төрүүлжээ.
Тэгээд галт тэрэгний буудал хүртэл гаргаж өгөх үед Тамүраг гараас нь барихад гэнэт аймшигтай санагдах үе ч байсан боловч Тамүраг гэрт нь ирэх бүр гаргаж өгөх нь албан үүрэг мэт болж олон дахин явсаар тэр явдлыг ч мартаж орхижээ.
“Жимсний дэлгүүрийн хажуугаар явж байгаа биз дээ?”
“Одоо оршуулгын газар уу?”
“Кимоногийн дэлгүүр болоогүй юу?”
Нэг л замаар явах тул Тамүра замдаа тоглоод ч байгаа юм шиг, жинхэнээсээ ч юм шиг иймэрхүү юм ярин алхдаг болсон байлаа. Каёо охин асуух бүрд нь, баруун гар талд тамхи, гутал, тэрэг, сүрлэн цүнх, ширүкогийн /1/ дэлгүүр…, зүүн гар талд архи, оймс, соба /2/, гэр ахуйн дэлгүүр, сүшигийн гуанз, шүдний эмнэлэг… гэж зааж өгсөн буудал хүртэлх зургаа, долоон мачи /3/ замд эгнэх дэлгүүр хоршоодын дарааллыг яг таг чээжилж орхижээ. Тэгээд замын хоёр талын дэлгүүрүүдийг таалцан ярьж явах нь тэдний зугаа болсон байлаа. Тийм учраас шинээр барааны дэлгүүр, европ зоогийн газар ч юм уу нээгдвэл Каёо охин Тамүрад тэр даруй дуулгана. Гаргаж өгөх өөрийг нь уйдаахгүйн тулд иймэрхүү тоглоом сэдэж олсон байх даа гэж Каёо бодонгоо хардаг юм шиг байшин сав бүрийг хэлдэгт нь эхэндээ их гайхдаг байсан боловч нэг мэдэхнээ тэр нь ч бас жирийн л байдаг зүйл мэт болон дасаж орхижээ. Гэвч эх нь өвдөөд хэвтэрт байх үед,
- Өнөөдөр оршуулгын дэлгүүрт хиймэл цэцэг байна уу? гэж асуухад Каёо охин мэл гайхаж, Тамүрагийн царай өөд харав.
Тэгтэл тэрбээр юу ч болоогүй мэт царайлан ийм юм асуух аж.
- Эгчийн чинь нүд тийм сайхан юм уу?
- Тийм, сайхан.
- Гойд сайхан уу?
Каёо чимээгүй байв.
- Чиний нүднээс гоё уу?
- Яасан, та?
- Яах юу байхав дээ. Эгч чинь сохор хүний эхнэр байсан биз дээ. Нөхөр нь өөд болсноос хойш ч дандаа сохор хүмүүстэй харьцдаг байсан биз дээ. Мөн ээж чинь ч гэсэн сохор. Тийм болохоор анхнаасаа л өөрийнхөө нүдийг гойд сайхан гээд итгэчихсэн байхгүй юу.
Яагаад ч юм бэ, энэ үг Каёогийн сэтгэлд гүн үлджээ.
“Хараагүй хүний удам гурван үе үргэлжилнэ.”
Эгч нь энэ үгийг эхийнхээ сонорт хүрэхээр чангахан хэлээд шүүрс алдаж үзүүлэв. Сохор хүний хүүхэд төрүүлэхээс айж байв. Сохор хүүхэд төрөхгүй юм аа гэхэд тэр хүүхэд нь бас сохор хүний эхнэр болох ч юм шиг санагддаг болоод тэр аж. Үнэндээ ч эх нь сохор учраас тэрбээр сохор хүний эхнэр болсон байлаа. Сохор эх нь сохор хүнээс өөр эртэй харилцаа холбоогүй тул хараатай хүнтэй охиноо суулгахаас айсан хэрэг. Үүний баталгаа нь, охиных нь эр нөхөр нас барснаас хойш янз бүрийн эр гэрээр нь эргэлдэх болсон хэдий ч тэд бүгд сохор хүмүүс байлаа. Сохор хүн сохор хүнээсээ дуулаад ирнэ. Эрүүл хүнд биеэ үнэлбэл тэд шууд цагдаад аваачаад өгчих юм шиг, сохор эхээ тэжээхийн тулд сохор хүнээс л авсан мөнгө биш бол болохгүй юм шиг санагддаг байжээ.
Тэдгээр эрчүүдийн нэг нь нэг удаа Тамүраг дагуулан иржээ. Тамүра тэр эрчүүдийн найз биш, хараагүй хүүхдийн сургуульд хэдэн мянган иен хандивласан гэх хөрөнгө бэлтэй сохор залуу байв. Тэрнээс хойш эгч нь түүнд л үйлчилдэг болжээ. Эгч нь Тамүраг нохой мэт үл тоосон шинжтэй харьцана. Тамүра үргэлж гунигтай царайлан сохор эхэд нь хань болон ярьж сууна. Тийн суухыг нь Каёо охин үе үе уйтгартайяа ширтэн суудаг байлаа.
Эх нь өвчнөөр өөд болов.
- Каёоко минь, ингээд сохор хүний үйлийн үр дуусаж амарлаа даа гэж Ютака дүүдээ хэлжээ.
Удалгүй гэрийн нь ойролцоох европ зоогийн газрын тогооч эр гэрээр нь орж гардаг болов. Каёо сайх хараатай эрийн сүр сар хийсэн хөдөлгөөнөөс айгаад хөшиж орхино. Тамура Юкатагаас салах цаг болжээ. Каёо охин хамгийн сүүлчийн удаа буудал уруу гаргаж өгөхөөр явав. Галт тэрэг хөдлөн явахуй охины амьдрал гэнэт хоосорсон мэт гуниг хурж, дараагийн галт тэргээр Тамүрагийн хойноос явлаа. Гэр нь хаа байдгийг мэдэхгүй ч урт удаан хугацаанд гараас нь хөтлөн хамтдаа алхсан эрийн явах замыг мэдэх ч юм шиг санагдана.

————————

Тайлбар:

1. Ширүко – Улаан шош зэргийг элсэн чихэртэй чанасан шүүсэнд мочи /цагаан будааны зуурмал/, туулайн бөөрийн самар зэргийг хийсэн япон үндэсний чихэртэй амтат идээ
2. Соба – Соба гэдэг буудайгаар хийсэн гурил.
3. Мачи – Уртын хэмжүүр. 1 мачи ойролцоогоор 109 м.

Кавабата Ясүнари, 1928 он, Япон

Халуун цэг

$
0
0

9c67d2ebf6f5b0d5bigЭрхэмсэг бүсгүй та эр хүний юунд дурладаг вэ?
1. Булчинлаг гэдэс.
2. Хүчтэй гар.
3. Ханагар цээж.

4. Бадриун гуя.
5. Мэдрэмжтэй уруул.
6. Чанга өгзөг. 
Та алийг нь сонгож байна вэ? Сонголтоо хийгээрэй. 

Хэрвээ та:
1. Булчинлаг гэдэст дурладаг бол сексилогчдын үздэгээр ийм халуун цэгт дурладаг бүсгүйчүүд эр хүнийг захирах дуртай хүмүүс байдаг гэнэ. Ер нь ийм бүсгүйчүүд эр хүний амьдралын утга учир нь байхыг эрмэлздэг бөгөөд хэрэв энэ санаа нь биелэхгүй бол түүнийг орхиж тохирох дараачийн хүнээ хайдаг байна.

2. Хүчтэй гар. 
Хэрэв чи энэ халуун цэгийг таалдаг бол маш чадварлаг амрагтай болохыг мөрөөддөг хүмүүсийн тоонд багтана хэмээн мэргэжилтнүүд үздэг. Yнэхээр ч ийм гар сексийн мөрөөдлийн хязгааргүй уудамд аваачна гэдэгт эргэлзэх хэрэггүй гэнэ.

3
Ханагар цээж. Уул шиг ханагар гэж хэлдэг болоод ч тэр үү энэ халуун цэгт дурладаг хүүхнүүд эр хүнээс зөвхөн нөмөр нөөлөгтэй ,ноён нуруутай байхыг хүсдэг гэнэ. Мөн мэдээж хэзээ ч хуурахгүй найдвартай эр байгаасай гэж сексилогчид үздэг байна.

4
Бадриун гуя. Эрэгтэй хүний биеийн энэ хэсэгт сексийн маш их хүч хуримтлагдаж байдаг учраас нэлээд эротик хэсэгт багтдаг байна. Тиймээс мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хэрэв чи энэ хэсэгт дурладаг бол маш хөнгөн сексээр зугаацах дуртай нэгэн бололтой. Магадгүй чамд бие сэтгэлийн ташаалыг нэг дор эдлүүлж чаддаг тийм эрийг чи байнга хайдаг юм байна.

5 . Мэдрэмжтэй уруул. 
Сексийн таашаал авахад уруул чухал үүрэгтэй . Түүнээс гадна нээлттэй эсвэл дуугуй хүний аль нь чамтай учраад байгааг сайтар хэлж өгдөг эрхтэн .Хэрэв чи имйм халуун цэгийг сонгож байгаа бол чамд сексээс илүү түүний дотны харьцаа хэрэгтэй гэнэ. Эмэгтэй хүнийг ойлгохыг хүсдэг эрчүүд чиний анхаарлыг татдаг бололтой.

6
Чанга өгзөг. Энэ халуун цэгт харцаа унагадаг бүсгүйчүүд байнгын амрагаас татгалзаж, цаг зуурын жаргалд мордох дуртай хүмүүс байдаг гэж нэгэн дуугаар сексилогчид баталж байна. Ийм бүсгүйчүүд яг юу хүсэж мөрөөддөгөө ч мэддэггүй гэж тэд үздэгт бүү гомдоорой. Хэрэв чи өгзөг харж дурладаг бол янаг амрагийн адал явалд автаж, туршилт хийх дуртай юм байна гэж мэргэжилтнүүд тайлбарладаг ажээ.

Урт хүзүүт бүсгүйчүүдийн нутаг Падаунг

$
0
0

Бид үүний өмнө дэлхийн хамгийн урт үст эмэгтэйчүүдийн нутаг болох БНХАУ-ын Гулин мужийн Хуанло тосгоны тухай мэдээг хүргэсэн. Энэ удаад дэлхийн хамгийн урт хүзүүт үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нутгийн талаарх сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ.

Дэлхийн хамгийн урт хүзүүт үзэсгэлэнт бүсгүйчүүдийн өлгий болох Падаунг буюу Каяанчуудын дийлэнхи нь Мьянмарын Каяан мужид, цөөн хэсэг нь Тайландын хил залгаа нутагт оршин суудаг. Падаунг гэдэг нь урт хүзүүт гэсэн утга илэрхийлдэг. Каяан эмэгтэйчүүд зэс цагаригийг бүсэлхийдээ ч, гартаа ч хийдэг бөгөөд тэдний энэхүү гоёл чимэглэлийн зүйлсийн хүндийн жин нь 10 кг ч хүрдэг. Тэрхүү нүсэр чимгээ ажил хийж байхдаа ч авдаггүй.

Падаунг нутгийнхан эмэгтэй хүүхдийг таван нас хүрсний дараа нэгэн сартай шөнө түүний хүзүүнд анхны цагариг хийх найр хийдэг. Анхны цагаригийн өндөр нь 10 см байдаг бөгөөд үүнийг хоёр жилийн дараа сольж 2 дахийг нь хийнэ.

Эцэст нь, эмэгтэй хүүхдийг 11 нас хүрэхэд сүүлчийнх болох дөрөв дэх цагаригийг хийнэ. Энэ үед түүний хүзүү 20 см хүртэл уртассан байдаг. Энэ сүүлчийн цагариг хэдийчинээ өргөн байвал, тэр эмэгтэйг улам гоё ганган гэж үздэг бөгөөд түүнтэй хань нөхөр болохыг хүсэгч эрчүүд ч олон байдаг гэнэ. Цагаригийн хэмжээ нарийн, өргөн байх нь тэр эмэгтэйн хөрөнгө чинээ, бэл бэнчинг харуулдаг. Падаунгийнханд зэс бол  алттай дүйцэх цорийн ганц эрдэнэ нь юм.

Зэс цагариг энэхүү отгийн дотоод дэг жаягт зохих нөлөөгөө үзүүлдэг.  Падаунгийн эрэгтэйчүүд нь өндөр нуруутай, том биетэй, дайчин зоригтой, цөм сайн гөрөөчин байдаг. Тэд эхнэрийнхээ үнэнч биш байдлыг нь шийтгэхийг хүсвэл цагирагнаас нь нэг нэгээр нь тайлдаг заншилтай байжээ. Энэ нь цаазаар аваачихтай адил шийтгэл болдог байна. Ингэснээр хүзүүний яс хоорондын мөгөөрсүүд нь сунаж, мах нь нимгэрчихдэг учир цагаригуудыг нь авчихсан хүний хүзүү толгойгоо дааж чадахгүй болчихдог гэж ярилцдаг.

Тэдний тухай нэгэн сонирхолтой домог өдгөөг хүртэл ам дамжин яригдсаар ирсэн байдаг. Товчхондоо бол, Падаунг отгийнхон маш баян чинээлэг амьдралтай байжээ. Амьдралын чинээлэг байдалдаа ташаарсан Падаунгийн эмэгтэйчүүд ажил хийх нь байтугай бурханд мөргөхөө ч бүр больжээ. Үүний гайгаар, түүнд хорссон “бурхан” тэдний эмэгтэйчүүдийг устгахаар эрэгтэйчүүд нь гадуур ажилд явж хот айлд дан эмэгтэйчүүд үлдсэн үед нь араатан баруудаа явуулж, эмэгтэйчүүдийг нь багалзуурдуулан хөнөөлгөдөг байжээ. Үүнээс болж Падаунг отгийнхон эмэгтэйчүүдээ тэр аюулаас хамгаалахын тулд тэдний хүзүүнд нь зэс цагариг хийдэг болсон гэнэ.

Тэгээд, он жил улирсаар эмэгтэйчүүдийн хүзүүнд цагариг хийх явдал одоо үед тэдний эртний уламжлалтай зан заншлын нэг болон хувирсан аж. Хүзүүндээ гоё өнгөт цагаригийг олноор зүүхийн тулд энэ отгийн эмэгтэйчүүд хүзүүгээ багаасаа сунгаж бэлтгэдэг байна. Үүнээс үндэслэн, энэ отгийнхныг “Падаунг” буюу урт хүзүүт гэж нэрлэдэг болсон аж.

Хайртыгаа сонжоорой

$
0
0

Дэргэдэх хүнээ юу бодож, санаж явдгийг үргэлж мэдэхийг хичээдэг нь эмэгтэйчүүдийн зорилго. Тэгвэл хайртыгаа ямар байр суурьтай байгааг нь хэдхэн асуултаар мэдэж болно. Доорх сонгосон асуултуудын тайлбар хайртын чинь шинж чанарыг тодорхойлно.

2219

Сая доллартай болохын төлөө тэмцэх үү?
Амьдрал түүний хяналтаас гарчих вий гэхээс тэр үхтлээ айдаг юм байна. Гэнэтийн үйл явдал, элдэв өөрчлөлт түүнд огт хамаагүй. Гагцхүү бүрэн аюулгүй байдалд байгаагаа л мэдрэх нь чухал мэт.

Алдар нэртэй хүн болохыг хүсдэг үү?
Тэр өөрийн зөн совингоо дагах дуртай нэгэн. Аз сорьсон ямар ч зүйлд оролцохоос буцахгүй. Элдэв хачин, этгээд алхам хийх нь түүний амьдралын зорилго

Янз бүрийн зууш идэх үү?
Нэлээд хүүхэмсэг залуугийн шинж. Гэхдээ хэнтэй ч удаан үерхэж чаддаггүй. Харин сексийн амьдралдаа санаачилгатай ханддаг. Түүний уран сэтгэмж тун нарийн гэсэн үг.

Сайхан амттай хоол ганцхан удаа идэх үү?
Тэр хэзээ ч, юуг ч ул суурьтай хийхийг хүсдэггүй юм байна. Секст ч мөн адил. Гэхдээ түүний ингэж аашлах нь зөвхөн таны сэтгэлийг халуун дулаан байлгаж чадна гэдэгт итгэлтэй байгаагийн шинж.

Амралтынхаа хугацанд аяллаар явах уу?
Хайртай хүн чинь чин сэтгэлээсээ адал явдлыг хүсч мөрөөддөг нь илт. Амьдралдаа тодорхой хэмжээний өөрчлөлт хийх хэрэгтэй гэдэг зарчмыг баримтлахыг хичээдэг нэгэн.

Амралтаа гэртээ өнгөрүүлэх үү?
Тэр өдөр тутмын их ажлаасаа залхаж гүйцэж. Түүнийг өрөвдөх хэрэгтэй. Хэсэгхэн хугацааг ч гэсэн зүгээр сууж, амарч өнгөрүүлэх сонирхолтой нь түүний буруу биш.

Найз нөхөддөө үйлчлэх дуртай юу?
Тэр найз нартаа туслахыг хамгийн чухалд тооцдог. Харин өөрийгөө гайхуулах дургүй. Өөрийн хүсэл сонирхлыг нууцлагдмал байлгахыг зорьдог. Даруухан ч гэлээ, тусархаг залуу юм.

Бүх зүйлийг өөрийнхөөрөө байлгах уу?
Тэр хүн бүхэнд таалагдахыг хүсдэг. Хэн нэгэнд сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг ердийн нэгэн. Түүний зорилго нь бусдын өмнө чиний урмыг хугалахгүй гэдэгт чиглэж байж ч болох.

Зүүдэндээ босож явдаг бол

$
0
0

article_image1Шөнө зүүдэндээ босож явдаг хүүхдүүд байдаг. Зуун хүүхдээс дөрөв нь таван наснаас хойш “зүүдэндээ тэнэдэг” гэсэн статистик судалгаа бий. Энэ байдал хэрхэн ажиглагддаг бэ?

• Хүүхэд унтаад хагас цаг орчим болсны дараа орон дээрээ сууж, хувцсаа өмсөөд өрөөн дотуураа явдаг. Хувилбарууд: Цүнхнээсээ харандаа гаргаж зурах, тоглоомоо авах эсвэл урьд орой нь хийж байсан зүйлээ үргэлжлүүлэх. Энэ үед нүд нээлттэй, харц нь төвлөрсөн байдаг.

• Зүүдэндээ явах хүүхдийг хашгирч, зандрах байдлаар ч юм уу болиулах гэсний хэрэггүй. Зарим тохиолдолд хүүхэд түүнд хандсан үг яриаг сонсож, ганц нэг өгүүлбэрээр хариулах нь ч бий.

• Гол төлөв 10-30 минутын дараа хүүхэд буцаад орондоо эсвэл буйдан ч юм уу тааралдсан газраа унтаад өгдөг. Өглөө нь хүүхэд шөнийн аяллын тухай бүдэг санах юм уу голдуу мартсан байдаг.

Сомнабулизм (зүүдэнд явах) хэмээх грек үг нь өвчин бус харин сэтгэл мэдрэлийн хямралтай холбоотой үзэгдэл.
Томчуудад шалихгүй зүйл мэт санагдах хүүхдийн гомдол, хэрүүл, айдас нь үүнд түлхэц болох нь бий.

• Бяцхан хүүхдийн амьдралын эхний хоёроос гурван жилд эхийн халуун дулаан харьцаа их шаардлагатай. Уйлуулаад байхгүй гартаа өргөж авах, аргадах, нойрсохын өмнө хажууд нь суух, бүүвэйн дуу аялж өгөх нь маш ач холбогдолтой.

• Хэрэв хүүхэд нойрондоо үг хэлж, ярьдаг бол анхааралдаа ав. Хэт орой унтах, олон янзын хурц мэдээлэл, үйл өрнөл өдөрт хүлээж авснаар хүүхдийн нойр сэрвэлзэж сэрээгдэн цочирддог. Тиймээс уг шалтгааныг олж арилга.

Ер нь бага насанд хүүхэд гадны нөлөөллөөс ч юм уу зүүд нойрондоо босч явах нь тийм ч ховор бус үзэгдэл.
Ганц нэг ийм тохиолдолд тусгай эмчилгээний шаардлага байхгүй. Харин хүүхэд сард хэд хэдэн удаа зүүдэндээ босч явдаг бол мэдрэлийн эмчид зайлшгүй үзүүлэх хэрэгтэй. Эм бэлдмэл тэр бүр үр дүнгээ өгөхгүй. Үүнд эцэг эхийн анхаарал, халамж нэн чухал.

• Зүүдэнд явдаг хүүхдэд айдас байдаггүй. Тэдний хөдөлгөөний зохицол гайхамшигтай. Тиймээс нэгэн чигт яваа хүүхэд нээлттэй цонх, тагтнаас үсрэх, өөрийгөө гэмтээх магадлал өндөр байдаг тул эцэг, эхчүүд хурц үзүүртэй элдэв зүйлийг шөнөдөө цааш нь хийж байх нь зүй.

•Унтахаас хоёр гурван цагийн өмнө хүүхэдтэйгээ салхинд гарах. Үдэш орой телевиз үзүүлэхгүй, компьютер тоглуулахгүй байх. Унтахын өмнө хүүхэддээ үлгэр ярьж өгөөрэй.

• Хэт орой бүү хоолло. Цочрол өгөх, сэргээх үйлчилгээтэй. Кофе, какао өгсний хэрэггүй. Унтахын өмнө шингэн зүйл бага өг. Зүүдэндээ явдаг хүүхдийн босох шалтгаан болно.

• Унтахын өмнө хүүхдэд хурц үйл явдалтай кино үзүүлэх, элдэв түгшүүртэй зүйл ярьсны хэрэггүй. Тодорхой цагт унтуулж сурга. Энэ байрлал нь тайван нойрсоход үр дүнтэй.

• Хүүхэд зүүдэндээ ярих, цочих, босч явах үед нь хэрхэвч айлгаж, загнаж болохгүй. Зөвхөн байдлыг хяналтандаа ав. Хэдэн хормын дараа хүүхэд өөрөө унтах болно.


Хайрлан дурлахуй

$
0
0
527-1487036478b0c637f3d08520e8f222ac92581f63da-(1) /эсээ/
Ямар хүмүүс номонд дурладаг вэ?Энэ асуулт их л энгийн мэт санагдана.Гэтэл олон хүн хариулахдаа заавал эргэцүүлэн бодоход хүрдэг гэнэ.Аливаа юм хялбар гэж санагдах атлаа хялбар байдаггүйн жишээ энэ ажээ.Үнэхээр ямар хүмүүс номыг хайрлаж, номонд дурлана вэ?Эсрэг чанараараа ямар хүмүүс номыг үл тоож, номыг үл хүндэлнэ вэ?Ийм “хялбархан” санагдах ч бэрх асуултанд хариулт хайхаар оролдоцгооё.
Нэг. НОМ УНШИХАД ОРЧИН ЧУХАЛ УУ?
Мэдээж, орчин цагт хүмүүс “таатай орчин” бүрдүүлэхэд хамаг анхаарлаа хандуулах болжээ.Гэр орон нь тавлаг, ажил алба нь тохилог байхыг хүснэ.Буруу биш л дээ.Хүний хэрэгцээ гэдэг хэзээнээсээ ая тух, амар хялбар хоёроос үүдэлтэй гэдэг.Харин ном уншихад ямар нэг зориулалтын орчин хэрэгтэй юу.Заавал номын санд сууж ном унших ёстой юу.
Олон зохиолч хүүхэд насандаа номонд дурлажээ.Тэд ихэвчлэн байшингийн дээврийн хөндий, өвст нуга, голын тохой, гудамжны булан, зарим нь бүр хүн ихтэй зээлийн газар, дэлгүүрийн лангуу дэрлээд ном уншдаг байжээ.Хүмүүс тэднийг багад нь зожиг ганцаардмал, нууцлаг төрхтэй, хэт мөрөөдөмтгий зэргээр дүгнэнэ.Харамсалтай нь даанч тийм байсангүй.Тэд ямар нэгэн “таатай орчин” нэхдэггүй, тааламжтай байдал шаарддаггүй номын ертөнцөөр аяладаг байжээ.Францын зохиолч Оноре Дэ Бальзакын хэлснээр” Ном унших нь бидэнд огт танихгүй олон найзуудыг бэлэглэдэг” гэснээр оюун санааны орон зайд “олонтойгоо бужигнадаг”.Олон гэдэг нь тэдний анд нөхөр, аав ээж, ах дүү, атаатан дайсан болж хувирсан номын дүрүүд л дээ.Хожим тэд нас биенд хүрээд өөрсдийнхөө олж нээсэн ах дүү, амраг садан, анд нөхөд, атаатан дайснуудаа бидэнд дэлгэсэн юм.Хэрэв тэдний анхны хайр НОМ байгаагүй бол хэрхэн тийм мөнхийн нэр алдрыг олох билээ.Тэгэхээр ном уншихад заавал уулзалтын өрөө, анги танхим, зөөлөн сандал, буйдан, өргөн ширээ, өндөр хана тааз тийм ч чухал биш.Хүн номыг хаана ч уншиж болно.Гол нь уншиж сурах л хамгийн чухал.
Хоёр. НОМ УНШИХАД НАС ЧУХАЛ УУ?
Мэдээж, бичиг үсэг тайлагдсан цагаасаа л хүн уншиж эхэлдэг. Харин “сонгож “ уншиж эхлэхэд нас маш чухал. Зарим онолчид “хүн 18-20 насандаа ирээдүйн ажил мэргэжлийн чиг баримжаатай болж, унших ном нь ч тэр сонирхолд нь нийцсэн байх ёстой” гэж заадаг.Хуульч болохоор шийдсэн нь хууль эрхзүйн номнуудаа, эмч болохоор шийдсэн нь анагаах ухааны номнуудаа илүү сонирхож унших нь тодорхой.Гэвч зарим талдаа энэ хандлага дэндүү өрөөсгөл.Хэт явцуу мэргэжлийн мэдлэгтэй хүмүүс амжилтанд хүрч байсан тохиолдол бараг үгүй.Мэдлэг хэр өргөн байна, боломжууд хэр хэмжээгээр л олон байдаг.Эргэцүүлэн бодоцгооё.Мэдлэгтэй хүн гэж хэнийг хэлэх вэ?Их ном уншсан хүнийг хэлэх үү?Үгүй гэнэ.Мэдлэгтэй хүн гэж бүгдийг мэддэг бус мэдэх ёстойгоо мэддэг хүнийг хэлдэг гэсэн сайхан үг бийг санаарай.
Нөгөө талдаа гарт тааралдсан бүхнээ унших тийм ч сайн биш.Сонголт маш чухал.Энэ талаараа номтой олон жил нөхөрлөсөн хүмүүс хоёр өөр байр суурьтай байдаг.Зарим нь хүн уншиж байж л номны сайн мууг ялгадаг.Сонголт бол цаг хугацааны асуудал гэж тайлбарладаг.Гэтэл нөгөө хэсэг нь хүнд цаг хугацаа хамгийн чухал зүйл.Тиймээс хайран цагаа алдахгүй нь тулд уншиж эхлэхдээ л сонголтоо хийх хэрэгтэй гэж үздэг.Харин яаж уншиж эхлээгүй байж сонголт хийх билээ.Эндээс эхлээд ном уншиж сурах уу, эсвэл сонголт хийхэд суралцах уу хэмээх ээдрээтэй асуулт гарч ирнэ.Би өөрийнхөөрөө л дээрх асуултанд хариулахыг хичээсэн юм.Ном уншиж сурахад нас чухал биш, харин сонголт хийхэд нас чухал гэж хариулахыг хүслээ.
Гурав. НОМ УНШИХ ЯМАР АШИГТАЙ ВЭ?
Мэдээж, ертөнцийн юм бүхэнд ашиг тус бий.Тэртусмаа ном уншихын ашиг тусыг юутай зүйрлэх билээ.Дэлхийд нэр цуугаа мандуулсан нэгэн тэрбумтаны хэлсэн ийм нэг үг бий.“Амжилтанд хүрсэн хүний зурагт нь жижиг, номын сан нь том байдаг.Харин ядуу хүний зурагт нь том, номын сан нь жижиг байдаг” гэжээ.Энэ үг бидэнд бүрэн дүүрэн хариулт болчихоор санагдана.Гэтэл тийм биш.Ном уншихаар хүн зам мөрөө олж хардаг.Би ирээдүйд яах ёстой вэ?Эсвэл би өнгөрсөнийг яаж өнгөрүүлээ вэ, гэдгээ эргэцүүлэн тунгаахад хүрнэ. Францын зохиолч Жан Поль Сартрын Нобелийн шагнал хүртсэн “Үг” зохиолд “ Ном миний хувьд хорвоо дээрх юм бүхнээс чухал санагдаж, би өөрийн шашныг олж авав. Номын тавиур дээрээс би одооноос эхлээд сүмийг олж хардаг боллоо” /орч Г.Аюурзана / хэмээсэн уран сэтгэмжтэй хэсэг бий.Ном тэгэхээр баяжих арга зам, үгүй бол нэр алдарт хүрэх, дарга сайд болох тухай бус хүн өөрийн мөн чанарыг нээж олоход туслах ёстой гэдэг үзэл баримтлалыг олон зууны турш баримталсаар ирсэн.Гэвч хөгжил гэдэг дэндүү олон талтай.Бидний оюуны хэрэгцээ янз янз.Номноос илүү бодот үр дүн, ашиг хайж уншдаг хэсэг бий.Тэд энэ номыг уншаад надад ямар ашигтай вэ?гэж хамгийн түрүүнд боддог. Буруутгах аргагүй.Өглөө нь уншаад орой нь ашиг тусаа өгөх номыг хайж уншдаг.Гэтэл ном уншихын туйлын зорилго ашиг харах бас биш ажээ.Түүнээс өөр илүү дээд түвшний ойлголт гэж үзэх үзэл ч бас буй.Илүү өөр түвшин гэдэг нь ном хүний амьдралын ухаарал, орчлонт ертөнцийг таних, сайн эхлэл, гэгээн хүслийг бадраах ёстой, түүнээс бус самуун явдал, саар мууг өгүүлэх учиргүй хэмээх үзлээс үүдэлтэй юм.
Нэгэн цагт номын багш минь “номноос ашиг бодож унших нь номын хуудсыг мөнгө мэт санаж тоолохтой адил.Мөнгө бол мөнгө, ном бол ном” хэмээн хэлж билээ.Тэр үгийг санах тоолондоо “ном унших ямар ашигтай вэ?” гэх асуулт ямар ч утгагүй болохыг мэдэрдэг юм.
Дөрөв. Ном биднийг өөрчлөх үү?
Мэдээж, ном шиг хүнийг өөрчлөх зүйл ховор билээ.Зарим залуус энд тэнд ном сугавчилж явах атлаа тэр номоо огт уншаагүй байдаг.Бусдад ном уншдаг болж харагдах гэдэг тэнэг явдал ч ном уншдаг хүн болж харагдахыг хүсч байгаа нь сайн хэрэг.Зарим залуус ном их уншдаг ч юм бага боддог.Тиймээс өөрийн бодолгүй дандаа бусдын үгээр үг хийдэг гэмтэй.Өөрийн толгойгүй мэт, өөрийн сэтгэлгүй мэт харагдана.Ном хүнд өөрийнхөөрөө “өөрчлөгдөх” боломжийг л олгодог.Нэгэнтээ Оросын зохиолч И.Герцен “Туулсан замд төрсөн бодол” номынхоо эхэнд ийн бичжээ.“ Номын мөрүүдэд амилсан мэт санаа бодлыг ганц би л өөрөө мэдэрч байж болох авч тэглээ гээд энэ ном надад нандин чухаг хэвээрээ л байх болно” гэжээ. Тийм, ээ.Номыг өөрийн болгох гэдэг хамгийн “нандин чухаг” зүйл юм. Түүнээс бус ном уншаад чиг дотор бодол санаа, үйл хэрэгт чинь ямар нэг сайн өөрчлөлт гарахгүй бол бидний дээр өгүүлснээр ”ямар ашиг тус“ гарах билээ. Ном хүнийг сайнаар өөрчлөж байх ёстой.Мууг сурталчилсан, мууг илт өгүүлсэн ном нэртэй зүйлүүдээс зайлсхийх ёстойг мэргэд байнга сануулжээ.Хүний бодол санаа ариун байж, үйл хэрэг зөв шударга байдаг зарчимтай.Ном уншсанаар өөрийгөө өөрчилж чадсан үүх түүх цөөнгүй байдаг.Гэвч тэр номонд нь хэрхэн яаж өөрчлөгдөх тухай юу ч заагаагүй байх нь элбэг.Энд л номын ид шид оршиж байх.Тэгвэл яагаад тэр ном өөрийг нь өөрчилсөн гэж үзэхэд хүргэв.
Сонин юм шүү.Заахгүйгээр заана гэдэг тэр.Жинхэнэ ном бол заахгүйгээр зааж байдаг юм.Гэтэл зааж зааварласан ном уншаад засарч өөрчлөгдөөгүй тохиолдол зөндөө гэдгийг бүү март.
Эрт дээр цагт нэгэн эр алс хол явж ном үзэхээр шийджээ.Аян замд олон хоног бэлдэж гэнэ.Замд гарахынхаа өмнө тосгоныхоо хамгийн өндөр настай хүнээс ерөөл сонсохоор зорин очжээ.Өндөр настанд хандаж” би энэ байдлаа өөрчлөхөөр ном сурахаар явлаа.Та надад ерөөл айлдаач” гэж гэнэ.Настан түүнд хандаж”өндөр наслахын нууцыг олоорой” хэмээжээ.Залуу замд гарчээ.Их ч юм үзэж, ном ч их сурчээ.Тэгээд нутагтаа иржээ.Хүн бүхэн түүний хувирч өөрчлөгдсөнийг гайхаж байв.Тэр тосгоныхоо хамгийн өндөр настай байсан хөгшнийг хэдийнээ бурхан зүг одсон гэж бодож байлаа.Хачирхмаар нь өнөөх настан амьд мэнд байгааг сонсоод гайхаж гэнэ.Тэгээд зорин очиж уулзав.“За би алс газар ном сураад ирлээ” гэжээ.Настан түүнээс “өндөр наслахын нууцыг мэдэв үү” хэмээн асуужээ. Өнөөх эр “ миний үзсэн номонд энэ тухай байгаагүй” гэв. Настан санаа алдаад” чи тосгоноос явсан тэрчигээрээ буцаж иржээ” гэсэн гэдэг.Ном уншаад огт өөрчлөгдөхгүй байх нь ямар номыг, яаж уншиж байгаагаас шалтгаалдаг.Өөрчлөгдөх шалтгаан номонд бий ч хамаг учир нь ӨӨРТ тань бий гэдэг үгийн утга энэ.
Тав. НОМЫГ НЭГЖИХ ГЭЖ ЮУ ВЭ?
Мэдээж, нэгжлэг гэдэг үг хуулийн хүрээнд онц сайхан утга агуулдаггүй.Харин “номыг нэгжих” гэдэг холбоо үгэнд ямар их нарийн учир хадгалагдана вэ?Зарим хүмүүс би төд төчнөөн ном уншсан гэж хэд хэдэн оронтой тоо хэлдэг.Даанч тэр олон номноосоо юу ч ойлгож ухаараагүй байдаг.Учир нь уншсан номоо нарийн “нэгжиж” уншаагүй нь алдаа юм.Нарийн ухаж, нэгжиж уншвал нэг ч ном илүүдэхгүй эрдэм болно хэмээн эртний мэргэд сургасан байдгийн учир ердөө тэр юм.Утгын гүнийг ойлгох, далдын санааг ухаарах л ном уншихын жинхэнэ “нэгжлэг” мөн.Гэтэл ийм гүн утгагүй ном уншаад байвал цаг үрсэн хэдий хэдий ч эрдэм, тус болж өөрт шингэхгүй.Тэрхэн үедээ зугаатай сайхан санагдавч, хэдхэн хоноод мартагдах ном уншихыг эрхэм болгодог бол “шүүрэн шанагаар ус хутгахын үлгэр” болж байгааг бодоорой.Номыг нэгжиж уншихад юуг анхаарах вэ?
Нэгжиж уншихаар номыг сонгохоос л эхэлнэ.Тэгэхээр номын тухай яриа маань дахиад л “сонголт”, дахиад л “ашиг тусын” тухай ярихад хүргэнэ.Ном тойрсон бодлууд хоорондоо салшгүй холбоотой байдаг юм.Дараа нь номыг нэгэн сэтгэгчийн хэлснээр “хаан мэт бус өөрийн боол мэт харьцаж” унших шаардлагатай гэнэ.Тэр л цагт номыг бүрэн нэгжиж чадна.
Зургаа. НОМЫГ ЯАЖ ТӨГСГӨХ ВЭ?
Мэдээж, номыг эхлүүлэхээсээ төгсгөх нь бэрх.Зарим номноос салж хагацмааргүй байдаг.Зарим номыг хэд эргүүлээд л хаачихдаг.Ямар нэгэн бодол санаагүй номыг төгсгөх шиг гунигтай зүйл үгүй.Номыг төгсгөх хамгийн “сонгодог” хэлбэр ямар нэг зүйлийг бодож эргэцүүлэх.Дахин захихад зугаа хөөж бичсэн ном, зугаа төрүүлж л төгсөнө.Харин ухаарал хайж бичсэн ном ухаарал төрүүлж төгсөнө.Зарчим гэдэг тэр.Бурхан багшийн сургаалд” юу тарина, түүнийгээ хурааж авна” гэдэг.Түүн лугээ “юу уншина, тэгж л төгсөнө”
Ямар хүмүүс номонд дурладаг вэ? Эхний асуултаа эцэст нь эргээд л өөрөөсөө асуу.Харин хариулт нь зөвхөн чинийх л байх ёстой.Харин Английн нэг сэтгүүлч энэ асуултыг олон хүнээс асуужээ.Гэтэл хамгийн оновчтой байж мэдэх хариултыг нэгэн жижигхэн хотод олон жил суусан, настайвтар хүнээс олж сонссон гэдэг.Сонин юм биш үү?Нэр хүндтэй эрдэмтэн мэргэн бус жирийн нэгэн байжээ. Хариулт нь ердөө ”өөртөө хайртай хүмүүс” гэжээ.
П.Батхуяг

Та гэгээн хайрын Валентины баярыг яаж үүссэнийг мэдэх үү?

$
0
0
d0b833c34590e335ca0e0221c54c106eГэгээн Валентины баяр нь Европ тивд 13-р зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн, дурлалт хосуудын баяр юм. Энэхүү баяр нь жил бүрийн 2 сарын 14-нд болдог. Энэ нь Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас үүдэн тогтсон баяр юм. Манай эрины III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ.

Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байв. Ийнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж Валентиныг шоронд хатааж дараа нь цаазаар авах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрээр хайртай бүсгүйдээ “Чиний Валентинаас” гэсэн хаягтай өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, үүрд, тэнгэрийн орноос ч түүнийгээ хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна. Хатуу ширүүн цаазыг ч даван дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлж байсан Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг 2-р сарын 14 юм. Энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгож Валентиныг шүтээнээ болгон авчээ. Хожим нь сүм хийдүүд Валентиныг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болжээ.

Дурлалт хосуудын энэ баярыг 18-р зуунаас хойш өнөөг хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн бөгөөд үүнээс ч өмнө эртний Ромын үед дурлалаар “өвчилсөн” охин тэнгэр Juno Fеbruata-д зориулан “Янаглал амраглалын наадам” гэж хийдэг байжээ. Ганц бие залуус хань ижлээ олоход нь туслах зорилготой энэ баярын өдөр бүх нийтээрээ амарч зугаацдаг бөгөөд баярын дараа гэр бүл бологсдын тоо нэмэгддэг байжээ. Өмнөд Европд Гэгээн Валентины өдрийг 13-р зуунаас хойш, Америкт 1777 оноос тэмдэглэж иржээ. Оросууд Петр, Феврония хоёрын хайрын тухай домогтой холбоотой дурлалт хосын баярыг 7-р сарын 8-нд тэмдэглэдэг байсан. Харин 2-р сарын 14-нд Трифоны өдөр гэж тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр бүсгүйчүүд Трифонд хандан хуримын сар буюу 2-р сард амжиж нөхөрт гарахаар сүйт хархүү азтай гэрлэлтийг мөрөөдөн залбирдаг байна. Англид нөхөрт гараагүй эмэгтэйн ирээдүйн нөхөр нь 2-р сарын 14-нд хамгийн түрүүнд тааралдсан эрэгтэйтэй төстэй царайтай /тухайн хүн бүсгүйд таалагдсан, таалагдаагүй хамаагүй / байдаг гэдэгт итгэдэг гэнэ. Харин Япончууд Гэгээн Валентины өдрийг “Эрчүүдийн мартын 8” болгон хувиргажээ. Учир нь энэ өдөр Японд зөвхөн эрчүүдэд л бэлэг өгдөг гэнэ. Мэдээж улс орон бүрийн ёс заншил өөр байдаг ч хайр дурлал бол хил хязгааргүй билээ. Хайр хэзээд хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж баяр баясгалан авчирдаг.

А.Хатангоо
Эх сурвалж: www.ZUV.mn

ӨВӨРМОНГОЛ ӨВӨӨГИЙН ҮНЭНЧ ХАЙРЫН БАТАЛГАА БОЛСОН ХАЙЛААС МОД…

$
0
0

7700

Ордос аймгийн Отог хошуунаас Үүшин хошуу руу явж байх замд замчилж яваа Оюундалай замаас нэлээд зайдуу уулын энгэрт ургасан ганц том хайлаас модыг заан “Тэрийг харж байна уу?” гэсээр машинаа тооромслон зогсооход бид машинаас буун нөгөө модыг саравчлан харан зогсцгоолоо. Оюундалай “Энэ хайлаас мод аавын минь хайрын гэрч байгаам даа. 20 жил ургажээ. Ээж минь тэнгэрийн орныг зориод 20 жил болсон байна шүү” гэж санаа алдан нүдэндээ нулимстайгаар тэртээх уулын энгэрт байгаа ганц хайлаасыг ширтэн хэсэг зогссоны дараа аавынхаа үнэнч хайрын тухай ярьж өглөө…
Одоогоос 20 жилийн өмнө Бор 4 хүүхдийнхээ ээж хайртай ханиа алджээ. Хайртай хань нь уулынхаа энгэрт шингэнээ гэж байнга хэлж байсан болохоор Бор захиас ёсоор нь эхнэрээ нутаглуулсан аж. Өмөг түшиг болсон хайртай гэргийгээсээ хагацсан Борд 20 жилийн өмнөх тэр өдрүүд хэцүү байсан нь мэдээж. Уй гашууд автсан Бор 49 хоногт нь амжуулаад гэргийгээ “нутаглуулсан” газарт нь мод тарихаар шийджээ. Унаа машин байтугай явганаар ч хүрч очиход хэцүү хад, асга, нугачаа ихтэй уулын энгэрт Бор өвөөг мод тарина гэхэд хэнч итгээгүй гэдэг. Тэр тарьсан нялх хайлаас модоо ургуулах гэж бүтэн 3 жил ус дамнуургаар зөөсөн гэнэлээ. Явганаар арай чүү хийж хүрч очих тэр л газар өдөрт 2 км гаруй алхан 20 литр ус дамнуургаар зөөж тарьсан модоо усалж арчилж тордсоор байсан Бор өвөөгийн хайрын түүх үнэхээр агуу байгаа биз. Өвөрмонгол өвөөгийн үнэнч хайрын гэрч болсон мод 20 жилийн дотор хичнээн гоё ургасанг та бүхэн зурганаас харж байгаа. Тарьсан модоо услах гэж очих бүртээ хайртай гэргийтэйгээ ярилцдаг байсан “нууц”-ыг Бор өвөөгөөс өөр хэн ч мэдэхгүй. Бор өвөөгийн үнэнч хайрыг ойлгохгүй нэг хэсэг нь шоолон гайхаж байхад өрөвдсөн зарим нэг нь “Чи минь ингэж явахынхаа оронд аяга цайгаа хувааж уух хүнтэй болох юм бишүү” гэж хүртэл хэлж “санаа тавьж” байжээ. Энэ бүгдийг Бор өвөө үл тоон модоо услаж арчилж тордсоор иржээ. Хүмүүсийн яриаг сонссон өвөө хүүхдүүддээ “-Аав нь юу гэж аяга цайгаа хувааж уух хүнтэй болох билээ дээ. Ээж нь тэнгэрээс хараад аавд нь гомдоно шдээ. Хамаг залуу насандаа хайрлуулж халамжлуулчихаад тэнгэрт очингуут нь өөр бүсгүйгээр цайгаа чануулж ууж болохгүй” гэж хэлжээ.

Д.Наранцогт

Нарийхан уруул ухаалаг, бэлэн цэцэн үгтэй хүний тэмдэг

$
0
0

11062809_884788654896859_3854006303392456277_nХүний ам, уруул нь оюуны чадавхи, сэтгэлгээ урнаар сэтгэх чадварыг илтгэдэг байна.
Нэг. Хэрвээ уруул нь чийглэг, улаан өнгөтэй, гялгар өнгөлөг бол дотоод хүч ихтэй, эрүүл чийрэг биетэй хүн гэсэн үг.
Хоёр. Том амтай хүн сайхан ааштай байдаг.
Гурав. Бамбагар том уруул нь амьдралдаа амжилтанд хүрэхийн тэмдэг.

Дөрөв. Нарийхан уруул ухаалаг, бэлэн цэцэн үгтэй хүний тэмдэг. Харин хэтэрхий нарийхан уруултай бол хонзон санамтгай хувиа хичээмтгий, үр хүүхэддээ хатуу хүний шинж.
Тав. Уруулаа байнга жимийж, хөмхий зууж явдаг хүн нууцлагдмал зантай, бусдад таагүй ханддаг хүн мөн.

Эрүү.

Нэг. Сайтар хөгжсөн, зөв хэлбэртэй эрүү нь эрч хүчтэй эр зоригтой, өгөөмөр, зөрүүд, хэрцгий хүний шинж тэмдэг.
Хоёр. Урт, шаамий эрүүтэй бол хурц ухаантай, хэр баргийн юманд итгэдэггүй хүний шинж.
Гурав. Хойш шигдсэн мэт жижиг эрүүтэй хүн эелдэг зөөлөн зантай, шийдмэг бус бүрэг ичимхий байна.
Дөрөв.Махлаг эрүүтэй хүн дурламтгай, тогтворгүй зантай.
Тав. Эрүү нь урагш түрж, дээш эргэсэн байвал зальтай, хүний мөсөөр тааруухан хүний шинж.

Бүсгүй хүний зан ааш нь гутлаасаа эхлэн мэдэгддэг

$
0
0

Бүсгүй та нэг л төрөл, загварын гутал өмсдөг ч бай, байж болох бүх л загварыг таашаадаг ч бай таны өмссөн гутлаар зан аашийг чинь төдийгүй зарим хүний хэлж байгаагаар бүр зүрх сэтгэлийн чинь тухай ч ихийг хэлж болдог гэнэ.

2326

Нэртэй загвар зохион бүтээгч, хуучин гутал цуглуулагч Донна Каран “Бүсгүй хүний амьдралд болон өөртөө хандах хандлага нь газраас эхлэн дээш өгсөж явдаг. Гутал нь ямар загвартайгаас хамааран хүний алхаа гишгээ, явдал, биеэ авч яваа байдал нь хүртэл өөрчлөгдөнө…” гэж ярих дуртай. Үнэндээ түүний зөв. Эрэгтэй загварын костюмыг хэд хэдэн бүсгүй янз бүрээр өмсчээ гээд төсөөлөөд үз дээ. Нэг нь маш намхан шулуун ултай шаахайн дээр, нөгөө нь мохоо хоншоортой бат бөх өндөр өсгийтэй туфль дээр, гурав дахь нь бүр хадаасан өсгийт туфль дээр өмсөнө. Энэ гурван бүсгүй тус бүр костюмны байдлыг өөрчилж, мөн өөрийн нь тухай хэлж өгөх гурван өөр загварыг сонгожээ.

“Гоо сайхны хүч” номын зохиогч Нэнси Фрайди “Өндөр өсгий бол бүх талын анхаарал шаардсан байдаг. Өндөр өсгийтэй гутал хүсэл, тачаалаас атаархал, үзэн ядалт хүртэлх бүх төрлийн мэдрэмжийг төрүүлж байдаг. Гэхдээ л өндөр өсгийтэй гуталтай бүсгүйг огт анхаарахгүй байна гэж байдаггүй. Харин намхан, шулуун ултай гуталтай бүсгүйчүүд тэмцэлдэх дургүй хүний шинж. Ийм гутланд дуртай хүмүүс ил гарахгүй хүний нүднээс далдхан байх хүсэлтэй байдаг. Ийм байдалтай болдог нь хүүхэд үеийн сэтгэхүй, өссөн орчинтой юм уу олон хүний анхаарлын төвд байхдаа та өөрийгөө хэрхэн мэдэрдэгтэй холбоотой гэж бичсэн байдаг. Гэхдээ энэ нь та насан туршдаа нэг л төрлийн гутал өмсөж явах болно гэсэн үг биш шүү дээ. Гутлын загвар зохион бүтээгч Кеннет Коул гутал бол хүний сэтгэл санааны байдлын хэмжүүр гэж үздэг. Тэрээр “Бусад бүх л хувцас, гоёл чимэглэлээс илүү гутал л хүний сэтгэл санаа өнөөдөр ямар байгааг илэрхийлж чаддаг. Хэрвээ таны сонгосон гутал нэг л таагүй сэтгэгдэл төрүүлж байгаа бол та зүрх сэтгэлдээ ч гэсэн тавгүй яваагийн шинж юм…” гэжээ.

Одоо та бодоод үз дээ. Өглөө сэтгэл нэг л таагүй, хэнтэй ч уулзмааргүй, хүний нүдэнд өртөлгүй шиг өнгөрөөмөөр санагдвал өөрийн эрхгүй муухан, намхан шиг гутал юм уу пүүз өмсөөд гарах вий. Харин өнөөдөр сэтгэл санаа өөдрөг, хүн амьтантай уулзаж ажил бүтээж наргиж хөгжье гэвэл хамгийн гоёмсог, өндөр өсгийтэй гутлаа өмсөөд гарч байгаа. Тэхээр гутал гэдэг үнэхээр бидний сэтгэл санааны толь юм.

Италийн загвар зохион бүтээгч Маноло Бланик бусад хувцсаас ялгаатай нь бид гутлаа ямар ч толины тусламжгүй өөрөө харж чаддагт ихээхэн учир оршдог гэж үздэг. Тиймээс Бланик “Бид өөрөө өөртөө тааламжтай байх гэж л гутал худалдаж авдаг. Гутал бидний хамгийн таатай, сайхан мөчүүдийн тухай сануулж байдаг. Гутлаа хараад л тэр мөн ч сайхан үе байжээ гэж боддог. Хөлд эвтэйхэн зуны шаахайд бүгд л дуртай. Яагаад гэвэл тэр шаахайг харахаар амралт, зугаа, наран шарлагын газар, уул, байгальд зугаалсан аялал гээд хамгийн л тааламжтай дурсамжууд өөрийн эрхгүй сэтгэлд орж ирдэг…” гэж ярих дуртай гэнэ.

Бирдийн орноос гэртээ ирэхэд нь Дороти гүнжид бадмаараг гутал, зүрхний ханхүүгээ олоход нь Үнсгэлжинд болор шаахай, дайснаа дарахад нь үлгэрийн баатарт хурдан гутал хэрэгтэй байсан. Харин бүсгүйчүүд бид өөрөө өөрийгөө олохын тулд бүтэн шүүгээ дүүрэн гутал өмсөж үзсэн ч гомдолгүй гэдгийг битгий мартаарай.

Viewing all 2285 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>