

ХОНЬ
Сарын эхээр санхүүгийн хувьд ашиг орлого бага таатай бус байна. Ойрын хугацаанд өмнө хийсэн ажлын хөлс орж ирэх ёстой боловч ямар нэгэн шалтгааны улмаас хойшлогдоно. Энэ нь таныг санхүүгийн хомстолд хүргэж өр зээл тавихад хүргэнэ. Нийтийн тээвэр, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулж байна.
Та шинийг эрэлхийлж, шинэ эх үүсвэртэй болохыг туйлын их хүснэ. Та мэргэжлийн салбартаа тийм ч доогуур үнэлэгдэх мэргэжилтэн биш гэдгээ харуулж чадна. Орлого олох шинэ санаа олж түүнийгээ биелүүлэхийн төлөө хамаг ухаанаа уралдуулна. Энэ үеэр эрүүл мэндтэй холбоотой хүндрэлүүд үүсэх ч нэг хэсэг нь тантай, өөрөөс чинь шууд хамааралтай байх болно. Яарч сандарч бэртэл гэмтэл авах магадлалтай тул болгоомжил.
Сарын дундуур урлаг соёлын ажилтай хүмүүс уран бүтээлийн амжилт, бүтээл арвинтай байх болно. Тэдний өвөрмөц, баяр хөөртэй ертөнц гэрэл гэгээгээр дүүрэн байна. Олон нийттэй харилцдаг ажилтай хүмүүс өөрийн гүйцэтгэх ажилдаа анхаарал болгоомжтой хандахгүй бол эндүү ташаа мэдээллээс болж томоохон алдаа гаргаж магадгүй тул анхааралтай ажиллахыг зөвлөж байна.
ҮХЭР
Сарын эхээр эрч хүчтэй, санасан бүхнээ түүртэлгүй хийхээр урам зоригтой эхлүүлнэ. Таны өөртөө итгэх итгэл, бусдаас давуу илүү гарахыг хичээх байдал зэрэг тань туйлын өндөр үүгээрээ ч ажлын амжилтаа мэргэжлийн хүрээнд үзүүлж чадна. Таны хийх зүйл ганцхан танаас биш олон хүнээс шалтгаалах учир та бүх хүмүүст эртнээс үүрэг даалгавраа өгч, ажлын явцаа түргэсгэхгүй бол цаг их алдах магадлалтай.
Ахмад хүмүүсийн заавар зөвлөмжийг анхааралтай сонсож, ажил хэрэг болгож чадвал таны амжилтад эерэгээр, хүчтэй нөлөөлж чадна. Бизнесийн талбарт хүчээ үзэх боломж эрчүүдэд тохиолдож болзошгүй. Энэ нь зөвхөн таны өөртөө итгэх итгэлээс шууд хамаарна. Сарын дундуур хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүст маш сайхан ажлын санал орж ирнэ. Энэ нь бүтэн жилдээ хэрэглэсэн ч хангалттай байхаар орлогыг танд авчрах болно. Гэр бүлдээ эрүүл хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна.
ИХЭР
Сарын эхээр мэргэжлийн хүрээнд ур чадвараа гайхуулах, хийж бүтээсэн чинь амжилт ололтоор дүүрэн байх болно. Ажил хийхэд хөнгөн шингэн, хийж бүтээх урам зориг ихтэй, ямар ч ажлыг барьж авсан гарын үзүүр дор саадгүй, хурдан шаламгай бүтэж танд урьд өмнө байгаагүй сэтгэгдлийг төрүүлэх болно. Бизнесийн салбарт тэр тусмаа хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой. Ашиг орлого олох үүд хаалгаа нээж чадна.
Эхлүүлсэн ажил бүрийн ард таны ур чадвар, ухаан, хүч хөдөлмөр дагах болно гэдгийг та ухамсарлах хэрэгтэй. Шинээр төлөвлөж байгаа ажлынхаа хөрөнгө оруулалт, санхүүгийн тооцоог сайтар хийж байж эхлүүл. Таны сэтгэл санааны байдал таагүй, хийж буй ажилдаа урам зориггүй байгаа шалтгаанаа олж засахыг хичээгээрэй. Од эрхсийн байрлал таагүй, эрчүүдэд илүү энэ асуудал хамааралтай байна. Сарын дундуур өөрийн ажлын үр дүнгээ шалгуулах, тушаал ахих, өөрийгөө нээн таниулах, ажиллах нөхцөлөө сайжруулах зэрэг боломжууд гарч ирнэ.
МЭЛХИЙ
Сарын эхэнд эрчүүдийн эрэмгий, зоригтой шийдвэр нь олон хүний амьдралд ихээхэн нөлөө үзүүлж чадна. Таны ажил хэрэгч, хичээнгүй байдал тань эсрэг хүйсний хүмүүст таалагдаж, багахан сээтэгнэлд өртөнө. Бүсгүйчүүдийн хэтэрхий бардам зан, залхуу, хойрго байдал нь авьяас чадвараа нээн харуулах таатай боломжийг үгүй хийнэ. Эрсдэлтэй үйл ажиллагаа явуулах, хүнтэй танилцах, эрүүл мэндэд харшлах зүйлсийг бүү хийгээрэй.
Худал хуурмаг, үл ойлголцол, санал зөрөлдөөн, осол гэмтэлд өртөж болзошгүй. Магтаал сайшаал хүлээх, албан тушаал, зэрэг цол горилогчдод тийм ч амжилттай биш байна. Хувийн алдаа, эндэгдэл гаргахаас сэргийлж хянамгай няхуур ажиллахыг зөвлөж байна. Амьдралын эрч хүч, дотоод эрчим, сэрэл хүсэл зэрэг нь туйлын дээд төвшинд байж таны эсрэг хүйстнээ татах чадварыг нэмэгдүүлнэ.
АРСЛАН
Сарын эхэнд томоохон үйлчилгээний төв болон олон нийттэй харилцах ажилтай хүмүүс үр дүн сайтай, амжилттай ажиллана. Та ажлаа сайтар төлөвлөөгүйгээс болж таны өмнө овоорсон их ажлынхаа ард гарч чадахгүй дарагдана. Эргэн тойронд болж буй зүйлд өөрийнхөө хүч хөдөлмөрийг зориулах сэтгэл байвч хийх цаг зав гарахгүйгээс болж бухимдахад хүрнэ. Зарим хүмүүс ажлаа өөрчлөхийг ихэд хүснэ.
Сэтгэлийн хөөрлөөр яарч гаргасан шийдвэр оновчтой бус байдаг гэдгийг санаарай. Хэрэв та уран бүтээлдээ бүхий л анхаарлаа төвлөрүүлж чадвал танд ирэх амжилт таны төсөөлснөөс хэд дахин илүү байж чадна гэдгийг амлаж байна. Бүсгүйчүүд өөрчлөлт шинэчлэлтийг хэчнээн ихээр хүссэн ч таны дотоод мөн чанар таных хэвээрээ л байх болно гэдгийг ухаарах болно. Амьдрал танд олон төрлийн сорилтуудыг илгээх болно.
ОХИН
Сарын эхэнд өөртөө хэт итгэлтэй, биеэ тоосон их зан, бусдыг үл ойшоосон байдал нь зарим хүмүүсийн эгдүүцлийг хөдөлгөж улмаар ам мурийхад хүргэнэ. Аливаа хандлагад ухаалгаар, наанатай цаанатай хандаж эвийн журмыг эрхэмлэж байвал өлзийтэй. Санхүүгийн тогтвортой байдлаа ханган ажиллахыг од эрхэс танд зөвлөж байна. Мөн тайлан тооцоогоо нягталж орлого зарлагаа тооц. Материаллаг байдал болон, мөнгө санхүүгийн хувьд хямарч мэднэ.
Таны амьдралын эерэг энерги эрч хүч хуримтлагдана. Өөрийн хүсэл зоригийг умартаж өөрт хамааралгүй зүйлд хошуу дүрснээс санаатай биш ч таагүй зүйлд орооцолдож мэднэ. Гэвч санаагаа хэт чилээх хэрэггүй. Асуудал сайн үр дүнд хүрч чадна. Бүхнийг эргэцүүлэн бодох, тунгаах боломж олдоно. Эртнээс тавьсан зорилгодоо хүрэхэд ойрхон байна. Бизнесийн хүрээнд ажлын явц сайтай, ашиг орлого арвинтай байна. Амьдрал танаас ихээхэн зориг тэвчээр шаардах болно.
ЖИНЛҮҮР
Сарын эхээр ажил хэрэг тань танаас нэлээдгүй хүч хөдөлмөр шаардах бөгөөд хэвийн бус зүйлийг ч шаардаж мэднэ. Амьдрал бодсон шиг тань хялбар биш гэдгийг ойлгох болно. Таны сэдсэн бүхэн бүтэлгүйтэлтэй тулгарч итгэл найдвараа алдаж эхэлнэ. Та мөнгөтэй холбоотой асуудлаас хол хөндий байдаг ч өнөөдөр бол түүний хүчийг мэдрэх болно.
Сэтгэл гутрал, гуньхралтай тулгарч үүнээс өөрийгөө авч гарахын тулд биеийн хүчний ажил хийх, хүнд спортоор хичээллэх эсвэл бүр эрсдэлтэй ажилд гар бие оролцохыг хүснэ. Бүсгүйчүүд сэтгэлийн хөөрөл ихтэй байж энэ нь аливаа зүйлд сөргөөр нөлөөлж мэднэ.
Ажил хэргийнхээ амжилттай өрнөлд саад тотгор учруулахгүйн тулд энэ сэтгэлийн хөөрөлдөө автахгүй, гүйлгээ ухаанаар, тайвнаар сэтгэх хэрэгтэй. Шинжлэх ухаан, гар урлал, уран бүтээл талдаа амжилттай. Тэд бүтээн босгох, олон талын туршлага хуримтлуулж чадна. Магадгүй зарим хүмүүсийн хувьд дахиж олдошгүй ховорхон зүйл тохиож мэднэ. Тэд амьдралдаа хийж болох чухал алхмыг хийх болно.
ХИЛЭНЦ
Сарын эхэнд аливаа чадвар, чансаа шаардах ажил дээр анхаарлаа төвлөрүүлэн хичээж ажиллахыг эрхэмлэнэ. Өөрийн анхаарлаа дотоод итгэл үнэмшилдээ чиглүүлээрэй. Та ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага дээр очиж туршлага судлах, хамтран ажиллах санал тавих гээд гадуур явах ажил нэлээд их байна. Мэргэжлийн хүрээнд сургалт семинарт суух, мэдлэг хуримтлуулах зэргээр хувь хүн талаасаа ахиж дэвшинэ.
Эрчүүд ажил дээр ч алдаа гаргана гэж айж түгших хэрэггүй. Аливаа үүсэх ямар нэгэн хурцадмал асуудлыг даваад гарч чадах боловч өөрт хэрэггүй зүйлээс болж өөртөө төвөг удахгүй байхыг сануулж байна. Бүсгүйчүүдэд хайртай хүнээс чинь хайр халамжийг харамгүй бэлэглэх болно. Сурган хүмүүжүүлэгчдийн болон ахмадынхаа үгийг анхаарах, зөвлөгөөг сонс. Амьдралаа өөрчилж шинэ “би” г бий болгоё гэсэн хүсэл эрмэлзэл нь амжилттай эхэлнэ.
НУМ
Сарын эхээр өөрийн үйл хөдлөлдөө хянамгай, анхааралтай байхыг сануулж байна. Төлөвлөсөн их ажлын явцад хүндрэл гарахыг үгүйсгэхгүй тиймээс зарим нэг эрсдэл үүрэхэд бэлэн байх хэрэгтэй. Сэтгэл санаа болон сексийн чадвар өндөр байна. Атаа хорсол, хов жив бүхий л зүйлд саад тотгорыг бий болгож ажлыг үнэгүйдүүлж, хэрэгжих боломжийг хаана. Хувийн байгууллагад ажиллагсдын ихэнх нь цалин хөлсөө нэмүүлж чадна.
Тэдний ажиллах орчин нөхцөл огцом сайжирна. Бусдыг өөртөө татах чадвар өсөж, бүх асуудалд хариуцлагатай хандах хандлага тань саад бэрхшээлийг давж гарах боломжийг олгож, амжилтад хүрэх арга замыг тодорхойлж өгөх болно. Төлөвлөсөн ажил тань танаас багагүй хэмжээний мөнгө хөрөнгө шаардах болно.
МАТАР
Сарын эхэнд ажлын ачаалал нэлээд их байна. Олон нийттэй харилцдаг ажилтай таны хувьд хүн бүрт нийцүүлэн арга эвийг нь тааруулж тайлбарлах гэж нэлээд зүдрэх бололтой. Бүтээсэн бүтээл тань олны хүртээл болж, ашиг орлогыг дагуулах болно. Тохиож болох эрсдэлээс айж байсан ч хүссэн үр дүндээ хүрч чадсандаа туйлын ихэд баярлах болно.
Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, нэгэн зорилгын төлөө тууштай байж чадсан, хүч хөдөлмөрөө зориулж байгаа таныг од гараг ивээж удахгүй амжилтын буухиа эхлэх болно. Дурын ажлыг зориглон барьж авах хэрэггүй. Танд зөвхөн өөрийн төлөвлөгөөний дагуу явахыг зөвлөж байна. Хайртай хүн тань хол газар ажиллахаар явах гэж байгаа бол та түүний хүслийг хүндэтгэн үзэх хэрэгтэй. Тэднийг хориглосноор гэр бүлд таатай зүйлийг авчрахгүй.
ХУМХ
Сарын эхэнд таныг гайхшруулан, гэнэтийн бэлэг барьж удаан уулзаагүй найз тань айлчлах болно. Та дурсамжаа сэргээж, хол ойрын сураг сонсож цагийг зугаатай өнгөрүүлнэ. Хэн хүний хийж барахааргүй хүндхэн ажил нуруун дээр чинь буух болно. Зөв шударга сэтгэлгүй, үргэлж хутган үймүүлж, хар буруу санаж явдаг нэгний ээлжит үйл ажиллагаа олны анхаарлыг татаж шившигтэй байдалд хүрнэ.
Та хэн нэгэн эрх мэдэлтний золиос болж ажил дээрээ урваж хөрвөсөн байдалтай, ажлын гарцгүй өнгөрүүлэх болно. Зарим нэг нь худалдаа наймаа хийж, зарим нэг нь алс явж бужигнах зуур бүсгүйчүүд гоо үзэсгэлэнгээрээ олны анхаарлын төвд байж чадна. Ганц бие хүмүүс найз нөхдөөсөө хань татаж, хамт байхыг хүснэ. Тэдэнд хайр дурлал гэхээсээ илүү нөхөрлөл, найзуудын халуун дулаан яриа өрнүүлэх тэдэнтэйгээ шуугилдах нь бүхий л сэтгэл санааг нь өргөнө.
ЗАГАС
Сарын эхээр та өмнө шийдвэрлэгдээгүй хуримтлагдсан асуудлуудаа дэс дараалалтайгаар шийдэж чадна. Зарим хүмүүсийн тэвчээргүй байдал, хөнгөн хийсвэр зан нь өмнөх ажлаа гүйцэтгэх, ажлын явцыг удаашруулна. Зарим нэг ажил хэргийн хэтийн төлөв тодорхой байгаа тул эхлүүлэхээр яарах хэрэггүй. Сэтгэл санаагаа ариусгаж ажилдаа бүхий л анхаарлаа төвлөрүүл. Энэ нь алдаа дутагдал гаргахаас сэргийлж чадна.
Амьдралын идэвх, чадамж тийм ч сайн биш байгаа тул та эртхэн арга хэмжээ авахыг зөвлөж байна. Амьдралдаа өөрчлөлт шинэчлэлт хийх, эд хөрөнгө худалдан авахыг хүснэ. Магадгүй танд их хэмжээний мөнгөний ажил орж ирэх болно. Үүнийгээ дагаад таны хүсэж мөрөөдөж байсан зүйлсүүд биеллээ олох боломж нээгдэнэ. Та өөрийн гадаад төрх, үг хэлээ нэлээд анхаарч бусдын өдөөн хатгалга турхирсан аливаа хэргийг амжилттай намжааж чадна. Хэн нэгэнд итгэл найдвар урам зориг бэлэглэж чадна.
Эх сурвалж: NEWS
Орчин үед аяллын үеэрх гар утасны нөлөө, давуу тал үлэмж ихэсжээ. Төлбөр тооцоо хийх, зургийн цомог бүтээх, тэмдэглэл хөтлөх, газрын зураг харахаас эхлээд зайлшгүй чухал хэрэгсэл нь гар утас болжээ. Тэгвэл аяллын үед гар утсаараа үзэсгэлэнтэй, сайн зураг хэрхэн авах зөвлөгөөг хүргэе.
Ер нь гадаа орчинд зураг авахад гэрэл, өнгө хамгийн үзэсгэлэнтэй гардаг хугацааг алтан мөч буюу golden hour гэж нэрлэдэг. Энэ нь нар мандах эсвэл жаргахаас өмнөх 1 цагийн хугацаа юм. Энэ мөчид орчны зураг, таны хөрөг (portrait) зурагд хүртэл нэмэлт гэрэл, филтер шаардагдахгүй гайхалтай зураг гарна.
Олон цаг гадуур явахад мэдээж батарей маш чухал. Дээр нь дурсамжаа мөнхлөхөд сайн багтаамжтай, чанартай камертай гар утас авч явах хэрэгтэй. Танд хүүгүй, урьдчилгаагүй зээлээр авч болох Huawei Nova 8i гар утсыг санал болгож байна. 64 мегапикселийн үндсэн камертай, ашиглалтын горимд 40 цаг хүртэл цэнэгээ барьдаг, ердөө 38 минутад 100% хүртэл хурдан цэнэгээ шахдаг уг гар утсыг та Simple зээл ашиглан хөнгөлөлттэй үнээр, урьдчилгаагүй, хүүгүй зээлээр аваарай. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Архитектур, барилга байгууламж, хотын зураг авахад хамгийн чухал нь өнцөг. Та Эйфелийн цамхгийн зургийг ямар ч уран сэтгэмжгүй, бүтээлч бусаар авбал онцгой зүйлгүй энгийн л нэг төмөр “краказ” харагдах болно. Харин аль өнцгөөс, зургийн тань арын фонт (background) ямар байх вэ зэргийг сайтар бодолцож олон оролдлого хийж үзээрэй. Хэрэв үнэхээр арга эвээ олохгүй бол Pinterest ухаж бусад аялагчид ямар өнцгөөс авсан байна гэдгийг сайтар ажиглах хэрэгтэй.
Маш энгийн ч хамгийн хэрэгтэй зөвлөгөө. Үргэлж камераа арчих жижиг алчууртай яв. Гар утас халаасанд байх үедээ бохирдож л таарна. Аяллын турш “халтар” камераар зураг авч аялал дууссан хойно галерейгаа ухахдаа бүрзийсэн, толботой зургуудаа харж харамсахгүйн тулд үргэлж камераа арч. Үгүй ядаж цамцныхаа булангаар ч болов арчаарай. Нүдний шил, утасны дэлгэц арчих зориулалттай тусгай арчигчууд ч энд тэндгүй зарагддаг болсон өнөө үед нэгийг аваад цүнхэндээ хийхэд дараа заавал хэрэг болно шүү.
Арван дөрөв хоногийн урт аяллаас ирэхдээ дүүрэн уул ус, ургамал амьтны зураг авч ирээд сүүлд нь халаглаж суудаг хүмүүс зөндөө. Юу гэх гээд байна вэ гэхээр аль болох өөрийнхөө зургийг, хамтран аялагчдынхаа зургийг авч байгаарай. Гадаад улс оронд танилцсан хүн тань зөвшөөрвөл түүнтэй хамт заавал зураг авахуулаарай. Ер нь олон жилийн дараа та аяллаа эргэн харахад хүний зураг илүүтэйгээр түүх өгүүлдэг. Үгүй ядаж л гэрийн тань зургийн цомогт хүний л зургууд байгаа болохоос 2004 онд Нью-Йоркийн амьтны хүрээлэн дотор авсан усны үхрийн зураг байхгүй нь л тодорхой. Мэдээж байгалийн зураг авах онцгой аялал биш л бол өөрийнхөө, хүний зургийг аль болох их аваарай гэсэн санаа юм шүү.
HDR гэдгийг хүмүүс High Definition Solution буюу өндөр нягтралтай зураг гэж буруу ойлгоод байдаг. Яг үнэн хэрэгтээ энэ нь High Dynamic Range буюу гэрэл сүүдрийг тогтвортой, өндөр чанартай ялгах технологи юм. Хүний нүд гэрэл сүүдрийг маш өндөр чанараар ялгах чадвартай бол гар утасны камер энэ тал дээр маш муу. Харин гар утасны HDR технологи нэвтэрснээр таны авсан зургийг нэмэлтээр олон дахин давтан авч, аль хэсэгт гэрэл илүү байгааг, аль хэсэгт нь сүүдэр туссан байгааг автоматаар шүүн хамгийн сайн хувилбарыг танд гаргаж өгдөг гэсэн үг юм. Гэрлийг тэнцвэржүүлдэг учир орчны зураг, гадаа орчинд хөдөлгөөнгүй зүйлийн зургийг авахад илүү тохиромжтой гэсэн үг.
“YouTube” компани подкаст бүтээгч нарт контентоо видео хэлбэрээр хийхэд нь дэмжлэг үзүүлэхээр 300 мянга хүртэл ам.долларын санхүүжилт санал болгож байгааг эх сурвалжууд мэдээллээ.
Тухайлбал: хувь хүмүүст 50 мянган ам.доллар, компаниудад 200-300 мянган ам.доллар хүртэл санхүүжилт олгохоор санал болгож байгааг эх сурвалжууд онцлов. Ингэснээр “Alphabet” компанийн эзэмшдэг стриминг үйлчилгээ илүү олон контенттэй болж, подкастын сонголт нь нэмэгдэх боломжтой болох аж.
“YouTube” их хэмжээний хөрөнгө оруулалт хийлгүйгээр подкастын төрөлд нөлөөтэй платформ болоод байгаа юм. Жо Роган болон “H3 Team” зэрэг алдартай подкаст бүтээгч нар “YouTube”-ийн алгоритмын ачаар дагагчдынхаа тоог нэмэгдүүлж байжээ.
Украин, ОХУ-ын улаан буудайн нийлүүлэлтийг зогсоосон тохиолдолд дэлхийн хэд хэдэн бүс нутаг хүнсний хомсдол, өлсгөлөнтэй нүүр тулна гэж “The Guardian” хэвлэлд мэдээлжээ.
Украины хямралаас болж дэлхий дахин хүнсний үнийн өсөлттэй нүүр тулаад байна. Нөхцөл байдал 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараах байдалтай харьцуулахуйц байна. НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн ерөнхий эдийн засагч Ариф Хусейны хэлснээр, үр тариа, газрын тосны үнэ 2008 оны хямралын үеийн үзүүлэлтэд хурдацтай ойртож байна. Украин дахь нөхцөл байдал хурцдахаас ч өмнө дэлхий даяар хүнсний үнэ өсөж байсан. Үүний шалтгааныг шинжээчид уур амьсгалын хямрал, коронавирусний цар тахалтай холбон тайлбарлаж байжээ. Өдгөө эдгээр хүчин зүйл дээр Украин дахь тариалалт тасалдах эрсдэл, Оросын үр тарианы экспортод тавьсан хориг нэмэгдэж байна гэж шинжээч тодруулжээ.
Дэлхийн улаан буудай, эрдэнэ шишийн нийт нийлүүлэлтийн 10-15 хувь Украинд ногддог. ОХУ үр тариа, наран цэцгийн гол экспортлогч улсын нэг. Ингэхдээ Хар тэнгисийн улаан буудайн нийлүүлэлтийн 40 хувь Ойрх Дорнод, Африкт ногддог байна.
Олон улсын хөдөө аж ахуйн сангийн ерөнхийлөгч Жилбер Унгбо Украин дахь хямрал үр тарианы нийлүүлэлтийг хязгаарлаж, хүнсний үнэ огцом нэмэгдэх, улмаар өлсгөлөн нүүрлэхэд хүргэнэ гэж сэрэмжлүүлжээ. Ингэснээр дэлхийн хүнсний аюулгүй байдал аюулд орж, геополитикийн хурцадмал байдлыг гүнзгийрүүлж болзошгүй гэж Унгбо үзэж байна. Энэ байдал ялангуяа гэр бүлээ арай ядан тэжээж буй хүмүүст хүнд цохилт болно. Тухайлбал, Зүүн Африкт өлсгөлөн нүүрлэх эрсдэл өндөр байна. Энэ бүс нутаг сүүлийн гурван улирал дараалан ургац алдаж, мал олон тоо толгойгоор хорогджээ. Ус, бэлчээрийн хомсдол омог хоорондын мөргөлдөөн үүсэхэд хүргэж байна гэж НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Зүүн Африкийг хариуцсан захирал Майкл Данфорд онцолжээ. Нөхцөл байдал яаралтай хүмүүнлэгийн арга хэмжээ авахыг шаардаж байна гэж Данфорд анхааруулсан байна.
“Meta” компани “Instagram” платформ дээр эцэг, эхийн хяналтын шинэ тохиргоог нэвтрүүлсэн байна.
Тус компани зохицуулах байгууллагууд болон олон нийтээс аппликейшн залуу үеийнхэнд хор хохирол учруулж байна гэсэн шүүмжлэлд өртсөөр байсан юм. Энэхүү тохиргоо нь “Meta”-ийн шинээр байгуулагдсан гэр бүлийн төвийн нэгээхэн хэсэг болж байна. Үүнд өсвөр насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдүүддээ олон нийтийн сүлжээг тайлбарлахад туслах сургалтын хэсэг мөн багтаж байгаа аж.
“Meta” компани цаашид эцэг, эхчүүдэд зориулан өсвөр насны хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг хянахад туслах гэр бүлийн булангийн үйл ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөжээ.
Ж.Эрдэнэчулуун | @erdenechuluunJ
Bloomberg Tv
Microsoft болон Финландын эрчим хүчний Fortum компаниХельсинк хотноо хамтарсан төсөл явуулахаа зарлалаа. Төслийн хүрээнд корпорацийн мэдээлэл боловсруулах, хадгалах төвийн серверүүдийн ажиллагааны үеэр гардаг илүүдэл дулааныг төвийн дулааны систем рүү шилжүүлэх юм байна.
Компаниуд үүнийг дулааны эрчим хүч ашиглалтын дэлхийн томоохон төсөл гэж хамтарсан мэдэгдлээрээ зарлажээ. Гэхдээ үүнийг эхлэхийн тулд Microsoft дахиад боловсруулалтын төв байгуулах шаардлагатай. Барилгууд хорт хаягдалгүйгээр боловсруулсан эрчим хүч ашигладаг болно гэдэгт тус компани итгэлтэй байна. Серверээс гарах дулааныг цуглуулах, дамжуулахын тулд Fortum компанийн эзэмшдэг төвлөрсөн дулааны дэд бүтцийг ашиглана.
Энэ нь 900 км үргэлжилсэн газар доорх хоолой бөгөөд үүний тусламжтайгаар Эспоо, Куаниайнен хотуудын 250 мянган хэрэглэгчийг дулаанаар хангадаг байна. Финландын компанийн тэргүүн Маркус Раумано “Уг төслийн ачаар хорт хаягдлын ялгаралтыг жилд 400 мянган тонноор бууруулна” гэжээ. Тэгвэл Финландын Ерөнхий сайд Санна Марин энэ төсөлд оролцоход алдах зүйлгүй гэсэн байна.
Эх сурвалж: MIR24
ОХУ-ын нийслэл Москва хотын Тверской дүүргийн шүүх Америкийн “Meta” компанийн эзэмшдэг “Instagram”, “Facebook” олон нийтийн сүлжээний үйл ажиллагааг “экстремист” гэж үзэж, ОХУ-д үйл ажиллагаа явуулахыг хоригложээ. Энэхүү шийдвэрт “WhatsApp” мессенжер хамаарахгүй байна. Шүүхийн шийдвэр нэн даруй хүчин төгөлдөр болжээ. ОХУ-д “Meta”-г хориглосон тохиолдолд “Facebook”, “Instagram” хэрэглэгчид эдгээр сүлжээг үргэлжлүүлэн ашиглавал шийтгэл хүлээхгүй гэдгийг тус улсын Ерөнхий прокурорын газрын төлөөлөгч шүүх хурлын үеэр тодотгосон байна.
Сузуки болон Японы SkyDrive стартап хамтран нисдэг машиныг хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ тухай тус компанийн хэвлэлийн алба мэдээлэв. Одоохондоо түншүүд босоо хөөрөх, буух функцтэй, цахилгаан станцаар тоноглогдсон хоёр хүний суудалтай нисдэг машин бүтээхээ мэдэгдээд байгаа юм. Сузуки хямд өртөгтэй авсаархан машин бүтээх туршлагаасаа хуваалцах бол SkyDrive Япончуудын сүүлийн 10 жил бүтээж байгаа өөрийн нисдэг машины технологийг ашиглана гэжээ. Нисдэг аппаратын талаар анх удаа 2012 онд SkyDrive компани 2.9 метрийн урттай жижиг тээврийн хэрэгслийн концепцийг танилцуулснаар танил болсон. Энэ нь гурван дугуйт машин болон агаарт маневр хийх дөрвөн эргэдэг ротортой нисэх онгоцны эрлийз байв. Япончууд 2025 онд Осака дэлхийн яармаг (EXPO) дээр нисдэг таксины үйлчилгээг эхлүүлж, SkyDrive гурван жилийн дараа арилжааны агаарын аялалд орох төлөвтэй байна. Одоогийн байдлаар хэд хэдэн томоохон автомашины компаниуд нисдэг машин гэх тээврийн шинэ хэлбэрт хөрөнгө оруулалт хийж байна. Тэдний дунд Германы Daimler, Хятадын Geely, Японы Тоёота, Өмнөд Солонгосын Hyundai компаниуд өөрсдийн нисдэг такси үйлчилгээгээ ойрын жилүүдэд гаргахаар төлөвлөж байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 61 (6793)
Apple-ийн мобайл үйлдлийн систем iOS-ийн 15.4 дүгээр хувилбар өнөөдрөөс эхлэн зах зээлд нэвтэрч байна.
Шинэ хувилбарын нэвтрүүлж буй гол дэвшил нь царайгаар таних FaceID систем амны хаалттай үед ажилладаг болсон явдал юм.
Цар тахлын үед хүмүүс амны хаалт байнга зүүх болсон нь iPhone загварын гар утсандаа царайгаа таниулан нэвтрэхэд хүндрэл учруулж байлаа.
Энэ тохиолдолд нууц кодыг гараар оруулах үйлдлийг заавал хийх ёстой болдог байв.
Харин 15.4 хувилбар энэ хүндрэлийг засварласан байна. Гэхдээ зөвхөн iPhone 12 загвараас хойш зах зээлд гарсан загварууд дээр амны хаалттай Face ID систем ажиллах юм байна.
Ингэхдээ iPhone 12, 13 загваруудын үйлдлийн системийг iOS 15.4 хувилбараар шинэчилснийхээ дараа Settings -> Face ID & Passcode хэсгээс “Face ID with a Mask” тохиргоог идэвхжүүлэх юм байна.
Дэлхийн 180-н сая тоглогчтой сүлжээ тоглоом”League of Legends”-д Монгол дүр шинээр нэвтэрлээ. Энэ дүрийн Соёлын Зөвлөхөөр жүжигчин, загвар өмсөгч А.Баярцэцэг ажиллахаар болжээ.
Харин Уран бүтээлч зөвлөхөөр зураач Л.Батбилэг хэлэлцээр хийн ажиллахаар болжээ. Монгол талаас зураг концепц зурж явуулах бөгөөд цаад талаас ирсэн дүрслэл зураг концепцыг засаж янзлах, зөвлөх ажиллагаагаар хамтарч Монгол залуус Америкийн “Riot Game” дижитал тоглоом бүтээгч компанитай баг болон ийнхүү ажиллах юм.
Udyr/Удэр/-ийн дүр бол түүхэн дүр биш үлгэрийн цаг хугацааны төв Азийн нутгаас гаралтай дайчин бөө бөгөөд өөрийг нь хамгаалдаг амьтдын сахиустай дайчин юм.
Үндэсний брэнд Ehlel өсвөр үе, хүүхэд, оюутан залууст зориулсан цоо шинэ загварын ухаалаг гар утас К22-ыг худалдаанд гаргаж байна. Монгол залуусын ур ухаан шингэсэн энэхүү утас нь хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлүүдийг багтаасан байна. Мөн Үндэсний аппликейшнууд, аюулгүй байдлыг хангах аппликейшн SDK хөгжүүлэлт зэргийг хийн, шинэлэг бүтээгдэхүүнийг бүтээсэн бөгөөд ижил төрлийн брэндүүдтэй харьцуулахад үнийн хувьд харьцангуй хямд 799000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм байна.
Тухайн утасны давуу талаас дурдахад:
Хүний нүдний хараа болон сонсголын эрхтэн тогтолцоонд үзүүлэх сөрөг нөлөөг энгийн утаснаас 3 дахин бууруулсан. Утасны хэрэглээ нэн шаардлагатай одоо үед энгийнээс 2 дахин том буюу 21 өдрийн асаалттай горимд ажиллах хүчирхэг батарейтай гэх зэрэг гайхалтай шийдлүүдийг оруулж өгсөн байна. Технологи бол хөгжлийн эхлэл юм.
“Chanel” брэнд хилийн чанадад амьдарч буй ОХУ-ын иргэдэд цүнхээ худалдахаа зогсоож буйгаа мэдэгдлээ. ОХУ Украинд халдсаны дараа “Chanel” ОХУ дахь салбар дэлгүүрүүдээ хаагаад байгаа юм. Дээрх шийдвэр 328 ам.доллароос дээш үнийн дүнтэй тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлохыг зогсоох Европын Холбооны хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэсэн байна.
“Бид байнга оршин суудаг хаягийг нь мэдэхгүй харилцагчдаасаа мэдээлэл авах ажил хийж байна” гэж тус компани мэдэгджээ. Энэ нь тэдний худалдан авч буй бүтээгдэхүүн ОХУ-д хэрэглэгдэхгүй гэдгийг баталгаажуулах зорилготой гэж тайлбарласан байна.
Японы автомашин үйлдвэрлэгч хамгийн том компани болох “Toyota Motor” ирэх тавдугаар сард дэлхийн даяар автомашиныхаа үйлдвэрлэлийг 700 мянга буюу анх төлөвлөсөн түвшнээс 10 хувиар бууруулахаар болжээ. Харин Япон дахь үйлдвэрүүдийн автомашины үйлдвэрлэл бага зэрэг буюу ойролцоогоор 200 мянгаар буурна. Ирэх сард “Toyota”-гийн гадаад орнууд дахь үйлдвэрүүдийн конвейероос 500 мянган автомашин гарах ёстой бөгөөд энэ нь таамаглаж байснаас 100 мянгаар бага аж.
Үйлдвэрлэлээ ийнхүү бууруулах болсны шалтгаан нь ОХУ Украин руу довтолсны дараа, түүчлэн Хятад зэрэг зарим улсад коронавирустэй холбоотой хязгаарлалтын арга хэмжээг дахин авсны улмаас нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдсантай холбоотой байна. 2021 онд “Toyota” компани 10 495 548 автомашин борлуулсан нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Үүний зэрэгцээ шинэ автомашины үйлдвэрлэл нь 2020 онтой харьцуулахад 9.4 хувиар өсөж, 10 076 246-д хүрчээ.
Манай гарагийн уур амьсгал хурдацтай өөрчлөгдөж байгаа бөгөөд хүн төрөлхтөн үүнд дасан зохицож амжихгүй байна. Температурын өсөлт нь хэдэн зуун мянган жилийн хамгийн өндөр өсөлттэй байгаа. Далайн түвшин нэмэгдэж, мөс хайлж байгаа нь байгалийн гамшгийн тоо нэмэгдэх, дэлхийн өлсгөлөн, олон зуун төрлийн амьтан, ургамлын үхэл зэрэг гамшгийн үр дагаварт хүргэж байна. Амазон голын хөндийд тархсан манай гарагийн хамгийн том ойн бүсүүдийн нэг удахгүй хүнд байдалд орж магадгүй болжээ. Өмнөд Америкийн энэхүү том ой удахгүй CO2-ыг шингээх чадваргүй болох нь.
Антропоген уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 23 зүйлийн амьтдыг аль хэдийн устаж үгүй болсон гэж хүлээн зөвшөөрсөн ч үүнээс ч их байх магадлалтай. 1,6 градусаар дулаарвал бүх зүйлийн 10 гаруй хувь нь устах эрсдэлтэй, 2,1 градусаар дулаарвал 20 хувь нь устах аюулд хэдийнэ тулна. Агаарын температур гурван градусаар нэмэгдвэл Энэтхэг, Номхон далай дахь далайн амьтдын 80 хувь нь мөхлийн ирмэгт тулж, дөрвөн градус хүртэл нэмэгдсэний дараа тал нь устах аюулд орно.
Одоогоос бараг жилийн өмнө Apple компани түлхүүр, цүнх зэрэг хувийн эд зүйлсээ гээхээс сэргийлэх зорилготой AirTag хэмээх бяцхан төхөөрөмжийг зах зээлд нэвтрүүлсэн юм. Өөрөөр хэлбэл зоосны хэмжээтэй AirTag-ийг эд зүйлс дээрээ тогтоогоод алдаж гээлгүй хянах боломжтой.
Гэвч үүнийг ашиглан бусдыг мэдэгдэлгүйгээр мөрдөх, байрлалыг нь хянах боломж нээгдсэн нь хүмүүсийн санааг зовоох болжээ. Apple компани сүүлд хүсээгүй мөрдлөгөөс хамгаалах зарим арга хэмжээг авсан ч эрсдэл өндөр хэвээр байгаа. Тухайлбал хэн нэгэн таныг мөрдөхийн тулд мэдэгдэлгүйгээр AirTag-ийг хувцас, цүнх, автомашин зэрэгт тань байрлуулж болох юм. AirTag нь утасгүй дохио дамжуулагч болон Apple-ийн “Find My” системийг хослуулан ажилладаг. Хүсээгүй мөрдлөгөөс сэргийлэхийн тулд Apple компани эхлээд iPhone, iPad, iPod Touch зэрэг төхөөрөмжүүд дээр “AirTag Found Moving With You” гэсэн мэдэгдлийг гаргадаг болсон юм. Өөрөөр хэлбэл “тантай хамт яваа AirTag олдлоо” гэсэн утгатай анхааруулгыг өгдөг болгожээ.
Гэхдээ энэ нь зөвхөн Apple-ийн төхөөрөмж хэрэглэдэг хүмүүст үйлчилж байсан тул сүүлд Tracker Detect аппликэйшнийг Андроид төхөөрөмжтэй хүмүүст зориулж гаргасан байна. Ийм мэдэгдэл илэрсэн бол таны ойр орчимд AirTag байрлаж байна гэсэн үг. Дараагийн алхам нь нууцаар байрлуулсан AirTag-ийг олж илрүүлэх юм. Ингэхдээ гараар хайж болно. Тухайлбал та байнга өмсдөг хувцаснаасаа, эсвэл байнга биедээ авч явдаг хэтэвч, цүнх зэргээсээ, эсвэл автомашин дотроосоо AirTag-ийг хайх хэрэгтэй. Бас нэг арга нь Bluetooth дохио илрүүлэгч аппликэйшнийг ашиглах. Ийм аппликэйшн ямар нэг үл таних төхөөрөмж ойр хавьд чинь ажиллаж байгааг илрүүлдэг юм. Bluetooth BLE Device Finder, BLE Scanner зэрэг аппликэйшнүүдийг ашиглаж болно.
Ингэж нууцаар байрлуулсан AirTag-ийг олсныхоо дараа яах вэ?
Хэрвээ мөрдөж байгаа этгээдийн эсрэг баримт бүрдүүлэх шаардлагатай гэж үзвэл олдсон AirTag-ийн сериал дугаарыг эзэнд нь мэдэгдэлгүйгээр олж тэмдэглэх хэрэгтэй. Ингэхийн тулд та iPhone хэрэглэдэг бол Apple-ийн Find My аппликэйшнийг татаж суулгаад нээхэд ойр байгаа AirTag-ийн нэр гарч ирнэ. Нэрний дор уг AirTag-ийн сериал дугаар гарч ирдэг. Эсвэл iPhone болон NFC технологитой бусад төрлийн гар утсаа AirTag-ийн цагаан өнгөтэй талд нааж барихад дэлгэцэнд мэдэгдэл гарна. Гарсан мэдэгдэл дээр дарахад вэб хуудас нээгдэж, AirTag-ийн сериал дугаар харагдах юм. Сериал дугаарыг нь олж хадгалсны дараа AirTag-ийн ажиллагааг зогсоох бол батарейг нь салгах хэрэгтэй. AirTag-ийн арын логотой тагийг цагийн зүүний эсрэг эргүүлснээр батарей ил гарна.
Эх сурвалж: CNET
Барби хүүхэлдэйн бүтэн нэр нь Барби Милличент Робертс юм. Анх 1959 оны гуравдугаар сарын 9-нд 29 сантиметр өндөртэйгөөр үйлдвэрлэгдэж байжээ. Барби хүүхэлдэйн анхны төрх нь нарийн бэлхүүс, урт шаргал үс байлаа. Барби хүүхэлдэй худалдаанд гарсныхаа дараа төгс биеийн харьцааг илэрхийлснээрээ олон шүүмжлэл дагуулж байлаа. Барби хүүхэлдэйн анхны дүр төрх загвар өмсөгч байсан хэдий ч цааш өргөжсөөр 125 ажил, мэргэжлийг төлөөлсөн хувилбаруудтай болжээ. Барбигийн эрэгтэй хувилбарын 1961 онд Кен нэртэйгээр үйлдвэрлэж байжээ.
Дэлхийн хамгийн үнэтэй барби хүүхэлдэй
Австралийн үнэт эдлэл бүтээгч Стефано Катуригийн чимэглэж, гоёсон дэлхийн хамгийн үнэтэй Barbie хүүхэлдэйг Нью-Йорк хотын Christie-гийн дуудлага худалдаагаар 302,5 мянган ам.доллароор худалджээ. Хүзүүний зүүлт нь гурван каратын цагаан алмаз бөгөөд гол хэсэгт нэг каратын дөрвөлжин хэлбэртэй ягаан алмаз шигтгэжээ.
Барбитай хамгийн адилхан эмэгтэй
Амьд барби Украйны фотомодель Валерий Лукянова барби хүүхэлдэйтэй тун төстэй юм. Тэрбээр энэхүү дүр төрх бүрдүүлэхийн тулд гоо сайхны мэс засалд орж, нүүрээ будахын тулд олон цагийг зарцуулдаг байна. Валерий Лукянова барби хүүхэлдэйг эмэгтэй хүний төгс төгөлдөр хувилбар гэж үздэг байна.
Гиннесийн амжилт тогтоосон барби хүүхэлдэйн цуглуулга
Германы оршин суугч Беттина Дорфманн 19 жилийн хугацаанд 15000 өөр төрлийн Барби хүүхэлдэй цуглуулжээ. Тэдгээрийн дунд Барби Стюардесс эсвэл Барби Сувилагч гэх мэт сонгодог загварууд, мөн 1960-аад онд гарсан цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн хүүхэлдэй, Маттелийн орчин үеийн Барби багтаг байна.
https://ergelt.mn/news/123/single/20297
~Хоёр жилийн хугацаанд завсарлаад байсан поп хөгжмийн хамгийн том Coachella хөгжмийн наадам энэ удаад гэнэтийн бэлгээр дүүрэн болж байна. Дан ганц хөгжим гэлтгүй загварын хорхойтнуудын хуран чуулдаг энэхүү наадам энэ сарын 15-17, 22-24-ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдах бөгөөд амьд хөгжмийн хэмнэлийг мэдэрч, элсээр бүрхэгдсэн талд эрх чөлөөг мэдрэхээр ирсэн алдартнуудыг Vogue сэтгүүл ийн онцолжээ.~
Хятадын биологичид шумуулын гэдсэнд Pseudomonas alcaligenes нян байгаа үед хумхаа өвчин үүсгэгчийн амьдрах чадвар эрс буурдаг болохыг тогтоожээ. Эдгээр бичил биетийг хумхаа өвчинтэй тэмцэхэд ашиглах боломжтой гэж эрдэмтэд үзэж байна. “Nature Microbiology” сэтгүүлд бичсэнээр, Шанхай хотын Фудань их сургуулийн профессор Ван Жинвэнь тэргүүтэй эрдэмтэд Азид хумхаа өвчин тараадаг Anopheles stephensi төрлийн шумуулын хоол боловсруулах эрхтэнд амьдардаг төрөл бүрийн бичил биетийг судалж, хумхаа өвчинтэй тэмцэх байгалийн шийдлийг олон жилийн турш эрэлхийлж байна. Өнгөрсөн онд тэд шумуулын бичил орчин дахь зарим бичил биетүүд хумхаагийн плазмодий буюу нэг эст шимэгч амьдрахад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тогтоожээ.
Үүн дээр үндэслэн эрдэмтэд хумхаагийн плазмодийд эсрэгээр үйлчилдэг бичил биет шумуулын хоол боловсруулах эрхтэнд байдаг эсэхийг судалсан байна. Энэ асуултад хариулт авахын тулд судлаачид антибиотикийн тусламжтай бичил орчныг нь цэвэрлэхэд шумуулын гэдэсний үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгддөгийг судалжээ. Энэ туршилтаар Pseudomonas alcaligenes бактери Anopheles stephensi төрлийн шумуулын гэдсэнд хумхаагийн плазмодий нэвтэрч, үржих нөхцөлийг устгадаг болохыг тогтоосон байна. Ван Жинвэнь тэргүүтэй эрдэмтэд хумхаагийн шумуулын бичил орчинд Pseudomonas alcaligenes бактери үржих нөхцөлийг бүрдүүлснээр Өмнөд болон Зүүн өмнөд Азийн олон оронд хумхаа өвчний тархалтыг огцом бууруулах боломжтой гэж найдаж байна.