дал явдалд дурлагч, гадаад ертөнцийг гайхамшигт дурандаа буулгагч Францын гэрэл зураг сонирхогч Пейен Гротти (Pehuen Grotti).
Тэрээр хүн төрөлхтөн болоод байгаль дэлхийн харилцан уялдаа холбоог хальсандаа буулгах сонирхолтой нэгэн аж. Адал явдалд дурлагч Пейен Гротти өнгөрсөн оны есдүгээр сард Монголын тал нутагт аялахаар ирсэн билээ. Мөрөн хотоос морь хөлсөлж авснаар Хөвсгөл далайн дагуух түүний аялал эхэлсэн юм.

Би Монголыг сонгосон. Учир нь Монголын газар нутаг төгсгөлгүй мэт уужим байсан юм.
Францын гэрэл зураг сонирхогч Пейен Гротти

Тэрээр “Монголын ард түмний надад өгсөн бүхэнд талархаж байна. Аялал маань надад асар их зүйлийг сургажээ’’ хэлсэн юм.

Пьень Гроттид юм бүхэн л шинэ санагдаж, “нийгэм” гэх ойлголтын тухай дахин ойлгоход хүргэжээ. Улс орон бүр нийгмээ тодорхойлсон өөр өөрийн гэсэн ойлголтуудтай. Юуг хийвэл зөв эсвэл буруу вэ, хүмүүс хоорондоо харилцаагаа хэрхэн авч явдаг, харьцдаг, амьдралд юу нь чухал, амьдралдаа ажигласанчлан ямар хүмүүс илүү чухал вэ гэх мэтчилэн зүйлсийн тухайн эргэцүүлэн боджээ. Улс бүрийн соёл бүхэн нь өвөрмөц, бусдаас ялгагдах онцлогтой гэдэг нь Монголчуудын соёлоос илт харагдаж байгаа талаар тэрээр цахим хуудаснаа нийтэлсэн байна.
Тэрээр өмнө нь Монголын тухай сонсож байгаагүй бөгөөд энэхүү аялал нь соёл иргэншил, хүмүүсийн амьдрал болоод газар нутгийн талаарх жинхэнэ туршлага болон үлдсэн ажээ.

“Би морь унаж аялсанаар монголчуудтай уулзах, тэдний нүүдэллэх соёлын талаар ярилцахад илүү амар болгож байсан юм.

Түүний хувьд монгол морины зан аашийг олоход хэцүүхэн байжээ. Анх удаа морин дээр мордоход аль хэдийнэ асар их адал явдал угтсан аж. Тэрээр эмээл дээр нь хэрхэн мордохыг сурав. Түүний морь заримдаа явахгүй зогсчихно. Иймд “морь ч бас хүн шиг янз бүрийн зан авиртай юм байна гэж бодогдсон” гэж тэрээр аяллынхаа тэмдэглэлд бичин үлдээжээ.
Пьень Гроттид тохиолдсон цор ганц асуудал нь хэлний бэрхшээл байв. Энэхүү нөхцөл байдал түүнийг зарим үед шоолж инээхэд хүргэсэн байна.

Гэсэн хэдий ч аяллын гол зорилго нь аялах л байжээ. Тэрээр хайж байсан зүйлээ олсон гэдэгтээ бат итгэлтэй байна. Учир нь өмнө нь юуг ч хайж, сонирхож үзээгүй аж.
Одоо тэрээр ганцхан зүйлд итгэх болж. ”Хамгийн сайхан үйл явдлуудыг хүлээсэн ч, хүлээгээгүй ч амьдрал өөрөө аль хэдийнэ бүгдийг бэлдчихсэн байдаг юм” гэж тэрээр аяллынхаа тухай тэмдэглэлийг уншигчдадаа зориулан бичжээ.
Түүний хувьд энэхүү аялал, адал явдлын туршид хамгийн сайн ойлгосон төгс хичээл нь Монгол нутагт хийсэн аялал нь байлаа. “Монголчууд надад энэ тухай сургасанд би тун таатай байна. Аялал маань ч энэ бүхнийг харамгүй заалаа” гэж Пьень Гротти хэлсэн байна.
Тэрээр аяллынхаа өмнө хоёр долоо хоног Монголоор аялна гэж төлөвлөжээ. Түүнчлэн хамаатан садан, найз нөхөддөө Монголд зочлох тухайгаа хэлэхэд тэд их тайвнаар хүлээж авсан байна.

Эхлээд тэд чам руу их хачин харцаар харна. Гэлээ ч тэдэнтэй ярилцаж, ам нээхэд монголчууд дэлхий дээрх хамгийн гайхалтай сайхан хүмүүс гэдгийг ойлгоно. Монголд байх хугацаандаа би хамгийн нөхөрсөг хүмүүстэй уулзсан. Ялангуяа Цагаан нуур сумынхан.
Чин болон түүний гэргий Булган урван хүүхэдтэй цөөхөн хэдэн өдрийг хамтдаа хонож өнгөрүүлжээ. “Тэд маш найрсаг, бүх л зүйл дээр надад тусалсан. Би энэ тайлагдашгүй сайхан мэдрэмжийг гэртээ л мэдэрч байсан юм. Би одоо тэднийгээ Монгол дахь миний гэр бүл гэж санадаг. Тэдэндээ дэндүү их хайртай болохоор ирэх өвөл эргэн та нар дээрээ зочлоно гэдэгтээ итгэлтэй байна” гэж тэмдэглэлдээ дурсан үлдээжээ.


Юуг ч бүү хүлээ, цаг нь болохоор бүх зүйлс өөрөө тань дээр айлчлана…
Францын гэрэл зураг сонирхогч Пьень Гротти
