Бразилын алдарт хөлбөмбөгчин Неймар Монголын сумоч Ёкозүна Харумафүжи Бямбадоржийн үнэнч хөгжөөн дэмжигч гэнэ.
Неймар (бүтэн нэр – Неймар да Силва Сантос Жуниор, 1992.02.05-нд мэндэлсэн, Можи-дас-Крузис, Сан-Паулу муж, Бразил) – Бразилын хөлбөмбөгчин, “Барселона” клуб болон Бразилын үндэсний шигшээ багийн довтлогч, 2016 оны Олимпийн аварга.
Неймар дэлхий даяар хэдэх арван мянга биш, бүр хэдэн саяаар хэмжигдэх олон шүтэн бишрэгчтэй. Тэгвэл нэртэй хөлбөмбөгчинд ч өөрийн гэсэн “шүтээн” бий гэнэ. Тэр нь МОНГОЛ ХҮН. Тодруулбал, Японы сумо бөхийн дэвжээг эзэгнэж буй энэ цагийн шилдэг сумочдын нэг Ёкозүна Харумафүжи Бямбадорж гэнэ.
Монголд эрэгтэй хүүхэд бүр зодог шуудагтай мэндэлдэг гэж хэлэхэд хилсдэхгүй. Барилдаж өсөөгүй нэг ч эр хүнтэй Монголд таарахгүй л болов уу. Бразилд бөмбөгний хойноос гүйж үзээгүй эр хүн үгүй шиг, Монголд ч барилдаж үзээгүй эр хүн үгүй.
Харумафүжи Бямбадорж нь сумо бөхийн дээд цол буюу Ёкозүна гэх цол хүртсэн гадны 5 дахь, Монголын 3 дахь бөх. Тэрээр 8 башёд түрүүлжээ. Даваанямын Бямбадорж 1984 оны 4-р сарын 15-нд Говь-Алтай аймагт мэндэлжээ.
Харүмафүжи нээлттэй, зочломтгой нэгэн. Сумо бөхийн 70 дахь Екозүна тэрээр бильярд тоглох дуртай, чөлөөт цагаараа ном уншиж, зураг зурах дуртай гэнэ.
Неймар, Ёкозүна Харумафүжи нар “Neymar Jr. X Gaga Milano” загварын цувралын хэвлэлийн хуралд оролцож буй нь. 2017 оны 5-р сарын 30, Токио, Япон.