Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 2285

Агуу Чойном: Дурладаггүй эр Нүцгэлдэггүй эм…

$
0
0

36869950_531193087297148_538542307113172992_n

Дурладаггүй эр
Нүцгэлдэггүй эм
Үхдэггүй хүн
Өмхийрдөггүй мах гэж байдаг бол
Би шүлэглэж бичихээ больё
Алддаггүй амьдрал
Асгардаггүй нулимс
Өвддөггүй бие
Өчиггүй үнэн гэж байдаг бол
Би үг тэрлэхээ больё
Дуусдаггүй жаргал
Дундардаггүй итгэл
Ундардаггүй үг
Угширдаггүй удам гэж байдаг бол
Би юу ч бодохоо больё
Өлгийгүй амь
Өвдөхгүй зовлого
Өглөггүй буян
Өрцгүй хүн гэж байдаг бол
Би юу ч дуугарахгүй больё
Нулимсгүй нүд
Нүгэлгүй хорвоо
Нууцгүй үнэн
Нудраганы амт гэж үгүй бол
Би чалчихаа больё
Хайраас төрдөггүй
Хагацаж гунигладаггүй
Худал оршдоггүй
Хувьсаж өөрчлөгддөгүй л юм бол
Би юу ч бичихээ больё
Үнэн гэж юу байдаг юм бэ?
Гар дээр минь тавиач
Үзчихээд буцаагаад өгье! Агуу Чойном


Viewing all articles
Browse latest Browse all 2285


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>