Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 2285

Instagram олон нийтийн сүлжээ хэрэглэгчиддээ зураг ба видео татах боломж олгоно

$
0
0

99389028408028402

Instagram олон нийтийн сүлжээний хэрэглэгчид тун удахгүй зураг, видео, зурвас гээд тус аппад нийтэлсэн өөрийн бүх мэдээллийг татаж авахболомжтой болно.

Instagram 2018 оны тавдугаар сарын 25-наас эхлэн хэрэгжих хувийн мэдээлэл хамгаалах хууль (GDPR) гарч байгаатай холбогдуулан энэхүү шинэ үйлдлийг нэвтрүүлэхээр болжээ. Уг хуулийн дагуу компаниуд хэрэглэгчиддээ мэдээллээ хадгалах, дахин ашиглах боломж бүрдүүлж өгөх үүрэг хүлээж байгаа юм. Ингээд ч зогсохгүй компаниуд хэрэглэгчдийн хүсэлтээр нийтэлсэн контентыг нь устгаж өгөх ёстой болж байна.

Instagram олон нийтийн сүлжээний төлөөлөгчид одоогоор хувийн мэдээллийг эзнийх нь хүсэлтийн дагуу электрон хувилбараар олгох тал дээр ажиллаж байгаа гэдгээ мэдэгджээ.

“Тун удахгүй та Instagram-д хуваалцсан зураг, видео, зурвасуудынхаа хуулбарыг татаж авах боломж бүрдэнэ” гэж тэд мэдэгджээ.


Viewing all articles
Browse latest Browse all 2285

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>