Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 2285

Миний монголын бүсгүйчүүд

$
0
0

19071

Өрнөд европийн хүүхнүүд шиг муур тэвэрч эрхэлдэггүй
Өмнөд ази -ийн эхнэрүүд шиг хормой унжуулж зарцлагддаггүй
Ойрхи дорнодийн охид шиг үзэмжээ нууж дарлуулдаггүй
Орос орны гүнжүүд шиг чулуун хэрмэнд хоригддоггүй

Миний монголын бүсгүйчүүд
Харийн тэр эмүүд шиг бурхадын өмнө нүцгэлдэггүй
Хазгай хэлтэй эмгэд шиг тэнгэр өөд нулимдаггүй
Ёс нь дэндсэн япон шиг нуруугаа цоортол бөхийдөггүй
Ёр нь шүглэсэн хятад шиг нулимсаа барж өмчлүүлдэггүй

Миний монголын бүсгүйчүүд
Эрх нь хэтэрсэн англи шиг эрийнхээ толгойд суудаггүй
Эргүү нь ихэдсэн энэтхэг шиг эзний ивээлд багтдаггүй
Цадигаа алдсан америк шиг танилцсан хүндээ дурладаггүй
Цагаандаа гарсан тайланд шиг буурчийн газраар хонодоггүй

Миний монголын бүсгүйчүүд
Хөх торгон дээлэндээ дурдан бүс ороогоод
Хөлгөн судартай шүтээндээ залбирч суудаг хатад юм
Эцэг дээдсийн нутгаа эзэн хүн шиг сахиад
Эртэй зоригтой эрсийг төрүүлж өсгөдөг Ээжүүд юм.

***** ****** *******

Ч.Чагнаадорж


Viewing all articles
Browse latest Browse all 2285

Trending Articles