Хүсэл чинь намайг ээрч…дурлалд дуудаад л байна уу
Хүүхэн чинь чамд туньж царай өгөхгүй удав уу
Хөх минь чамайг даллаж нүдийг чинь унагаад байна уу
Хөл минь чамайг нэг тийш дагуулж шоглоод л байна уу
Ай найз минь итгэ чихэнд чинь би шивнэе…
Авгайгаа гоё торд төгөс тогос болго…
Аанай тэр надаас ч гоё бүсгүй болно андгайлъя…
Анхных шигээ чамтай шивнэлднэ үзээд алд
Гэрийн ажилд дарагдаж нүд нь жаахан гуниглаж
Гарын үзүүрт зарагдаж гэм нь жаахан ядарч
Эрийн ухаан зарж гэргийгээ нэг амраа
Элдэвийн ажлаас нь салгаж түр жаахан амраа…
Цаггүй гадуур явуул цалингаа түүнд зарцуул
Царайг нь над шиг будуулж цагаахан даашинзаар гоё…
Уруулаа будхыг зөвшөөр улаан дарсаар дайлж …урьж болзоонд дууд…
Урдаа ямар дагина буйг олж хар ханиа л хайрла, эрчүүд минь