Намайг тойрч гарсан цаг хугацаа гэж үгүй…
Намайг дайрч элээсэн цаг хугацаанууд олон бий…
Намайг хаяж гээсэн цаг хугацаанууд гэж үгүй…
Намайг чирч гулдарсан цаг хугацаанууд л олон бий…
Надад урсан одох цаг хугацаанууд асар их үнэтэй ч…
Намайг үнэлж амжаагүй цаг хугацаануудад би гуньдаггүй…
Надад үнэлж хэмжээгүй цаг хугацаа үгүй ч…
Намайг үүрч чирсэн цаг хугацаанд харин талархнам…
Нугачаа бүртээ ухааралд бүдрээсэн он жилүүд минь…
Нууж уйлсан чиг өөрөөсөө хэн нуугдаж чадах юм бэ…
Нударга хатуу ч амьдралын сайхныг мэдрүүлдэг…
Нусны алчуур шиг энэ л цаг хугацаануудад талархнам…би
Puujee Ineemseglel хуудаснаас