Нэгэн залуу үзэсгэлэнтэй нэг охинтой гэрлэжээ. Тэр түүнийгээ маш их хайрладаг байжээ. Гэтэл нэг өдөр бүсгүй арьсны өвчин тусчээ. Тэгээд түүний гоо үзэсгэлэн аажим аажмаар гундаж байв. Энэ үеэр түүний нөхөр аяллаар явах болжээ. Гэтэл буцаад ирэх замдаа осолд орж хараагүй болж. Гэсэн хэдий ч тэдний амьдрал урьдын хэвээрээ үргэлжилж байв. Өдөр өнгөрөх тусам эхнэрийнх нь гоо үзэсгэлэн алдагдаж байлаа. Харин хараагүй нөхөр нь үүнийг харж чадахгүй бөгөөд тэдний аз жаргалтай амьдрал өөрчлөгдсөнгүй. Бие биенээ хайрлах хайр нь ч унтарсангүй. Гэтэл нэг өдөр эхнэр нь нас баржээ. Түүний үхэл нөхрийг нь уй гашууд автуулжээ. Тэрээр эхнэрийнхээ оршуулгыг дуусмагц хотоосоо нүүхийг хүсчээ. Харин түүний ард зогсож байсан нэгэн залуу түүнээс “Эдгээр өдрүүдэд эхнэр чинь л чамд тусалж байсан. Харин одоо хэрхэн ганцаараа явах гэж байга юм” хэмээн асуутал, залуу түүнд “Би сохор биш ээ. Би зүгээр л жүжиглэж байсан юм. Хэрвээ би түүний царай алдаж байгааг харах юм бол тэр маань өвдөж байснаасаа илүү их сэтгэл нь зовох байсан. Тэгээд л би сохорсон болохоор шийдсэн юм. Тэр маш сайн эзэгтэй байсан. Би зүгээр л түүнийг аз жаргалтай л байлгахыг хүссэн” хэмээн хариулжээ.
Эх сурвалж: “Хайртай” цахим хуудас