Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 2285

Дөчин насны босгон дээр…

$
0
0
10_500x500
Дөчин насны босгон дээр гоо үзэсгэлэн хэвээрээ
Дөнгөж саяхан дурласан залуугийн зүрх булиглаастай
Дүрэмгүй журамгүй дурлалын ганцхан удаагийн болзоо шиг
Түгшихийн зайгүй догдолсон сэтгэл гээчээ яах вэ…
Нүдний дор тогтсон үл ялиг үрчлээ
Гэгэлзэхийн төдийд багасаж
Гэнэн охин шиг цовоожих
Гэзэг үсээ задгайлж
Сэтгэлээ чөлөөлж амрах
Гэрэвшиж мэдэхгүй дурлал чи
Хэзээнээс намайг онилсон бэ…
Утсанд ирэх захидлыг чиний хоолойгоор унших
Унтаад босох тоолонд чиний дүрээр инээмсэглэх
Яг л арван наймт шиг янагийн халуухан өдрүүдийг
Ямархан зохиол болгоод найруулж тавьсанаа хэлэхгүй юу
Ямар дүрд нь би өөрийгөө гээж тоглоно вэ
Яажшуухан төгсгөхөө надад бас сануулахгүй юу…
Балчир охин шиг би барьц алдахгүйн тулд
Бал бурам шиг амттай ч,.. буух газраа тооцоолъё
Идэр насны дурлал ийм л байдаг хойно доо….
Итгэж намайг хайрласан зүрх сэтгэл чинь ойлгоно оо
Дөчин насны босгон дээр гоо үзэсгэлэн хэвээрээ…
Дөнгөж саяхан дурласан залуугийн зүрх булиглаастай..
2015.01.23
 
….Х.ДУЛАМСҮРЭН…

Viewing all articles
Browse latest Browse all 2285

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>