Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 2285

М.Эрдэнэчимэг: Арганд ороогүй амьдралыг яасан их аргадаа вэ, би

$
0
0
d83d7f493b1948a00ba95bcb621bf824_1465006261_500x500
Айсуй өдөх хоногуудыг итгэлийн сүүгээр сүлж
Ар өврөөсөө хөврөх он жилүүдийг элээж
Ангир цээжинд нь эрхлэх амраг хүүгээ хүлээж
Аяа, энэ орчлонд яасан удаан амьдраа вэ?
Аз жаргалын шувуухай сэтгэлд үүрээ засаж
Аньсага сормуус норгох алаг үрээн тэвэрч
Ахин ирэхгүй өдрүүдийг аргамжаан дээрээ тогтоож
Арганд ороогүй амьдралыг яасан их аргадаа вэ, би…
Амьдралын зам мөрийг тэсвэр хатуужлаар туулж
Алхах тутам адармаатай харгуй замаар тэмтчиж
Амь биеэ хувааж хүүхэд ч бас төрүүлж
Алдаж, оносон тавилан минь яасан бэрхийг туулаа вэ?
Атгахан жаахан зүрх минь уулзах болзоогоо мөрөөдөж
Алаг нүдэн минь гэж амраг минь намайг энхрийлж
Андуу залуу насны алдаа бүхнээ ухаарч
Амраг сэтгэлийн аясыг хичнээн удаан дагаа вэ?
Ай хөөрхий…, хорвоогийн зовлон жаргалыг туучиж
Амраглаж явсан он жилүүд тэртээ холд үлдэж
Асгартал уйлж явсан нулимс ч хэдийнээ хатаж
Амьд яваа насандаа яасан ч их шаналаа вэ, би…
УБ хот. 2006 он. М.Эрдэнэчимэг

Viewing all articles
Browse latest Browse all 2285

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>