Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 2285

Дарга ба зурхай

$
0
0

article-1200752-05C62165000005DC-179_468x395Одон орны зурхайч А. Ваэнра “Хүмүүсийн даргатай харьцах харьцаа нарнаас хамаардаг” гэж үздэг байна. Одоо та хорвоод мэндэлсэн цагаа мэддэг бол даргатайгаа хэрхэн харьцах тухай зааварчилгааг хүлээн авна уу

23:00-01:00 цагт төрсөн бол димломат
Та дарга болон өөрийнхөө хооронд сэтгэлдээ хаалт босгочихдог юм байна. “Бидний хооронд жирийн хүнлэг харьцаа байж таарахгүй” гэж та үздэг. Та үргэлж л хэлсэн үгийг минь миний эсрэг ашиглах байх гэж эмээдэг. “Дарга яах бол, юу гэх бол” гэж бодон, түүний алхмыг урьдчилан тооцоолохыг оролддог. Та даалгасан ажлыг үнэнчээр гүйцэтгэдэг, гэхдээ өөрийн ажил үүргийн хүрээнээс халихаас айдаг.
Уг нь дарга таны ажилд сэтгэл хангалуун байдаг боловч дээш дэвшүүлэх гэдэггүй. Та дэндүү биеэ баримтгай тул дарга чинь таныг ямар хүн, юу хийж чадах, юу хүсдэгийг ойлгодоггүй.
Тэгэхээр хэрэв та насаараа нэг суудалдаа нөгөө л цалинтайгаа байх гээгүй бол санаачилга гарга, өөрийн санаа бодлоо хүргэ, хариуцлага хүлээхээс бүү эмээ.

01:00-03:00 цагт төрсөн бол ажлын морь
Хэрэв дарга чинь “Таны өмнөх үс засалт арай илүү аятайхан байсан юмсан” гэж хэлвэл та шууд л үсчин рүү гүйх хүмүүсийн нэг. Та даргаасаа эмээдэг. Дарга танд их догшин, аймаар санагддаг, дуртай үедээ ажлаас минь халж, талхны мөнгөнөөс салгачихна гэж үздэг. Тэр байтугай одоо хүртэл халагдаагүйдээ та талархаж явдаг.
Та өөртөө их итгэлгүй юм, ингэх хэрэггүй. Та бол уг нь ажлаа мэддэг, жинхэнэ мэргэжилтэн. Зөвхөн сохор хүн л үүнийг анзаарахгүй, үнэлэхгүй байх. Иймээс дэмий хоосон айдсаа таягдан хая.
Та зарим нэг сул талтай байх эрхтэй. Хэрэв байхгүй бол бий болго. үе үе толгой өвдлөө гэж баашил, эсвэл гэнэт жаахан мөрөөд, тэглээ гээд таныг ажлаас халахгүй л байгаа биз дээ. Харин ч таны бодол санааг сонсдог, авч хэлэлцдэг болно.

03:00-05:00 цагт төрсөн бол шадар туслах
Та албан тушаал дэвшихийг их хүсдэг болохоор нийгэмд нэр төртэй, амжилттай яваа хүмүү¬сийг их хүндэтгэдэг. Юуны түрүүнд даргаа их хүндэлдэг юм байна.
Та зориуд буюу зориуд бусаар түүний биеэ авч яваа байдал, сэтгэлгээ, хувцаслах маягийг хүртэл дуурайх гэдэг.
Дарга удирдлагын ихэнх санааг та шүүрэн авч, хэрэгжүүлэхээр чин сэтгэлээсээ эрч хүчтэй тэмүүлдэг. Энэ бүхэн мэдээж удирдлагад таалагддаг, тэд таныг дээш дэвшүүлж, хамгийн сонирхолтой төслийг даалгадаг. Та хол явах хүн, гэхдээ үүний тулд та илүү бие даасан байх шаардлагатай. Тэр үед дарга чинь танд ямар нэг удирдах тушаал санал болгоно.

05 :00-07:00 цагт төрсөн бол том толгойт
Та нэр хүндтэй хүмүүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Даргаа үл ойшоосон байдалтай харьцдаг. Заримдаа хэнэггүй өдсөн маягтай ханддаг. Гэхдээ ихэнх дарга иймэрхүү нөхцөл байдлыг зохицуулж чаддаг учраас дарга байдаг юм, яагаад гэвэл тэд хүмүүсийг ажил хэрэгч чанараар үнэлдэг.
Хэрэв та ажил дээрээ юу хийж чаддагаа харуулж, баталж чадвал дарга чинь танд улам хүндэтгэлтэй харьцах болно.
Харин та ямар ч асуудлыг шийдвэрлэж чадахаа харуулбал таны харилцаа шинэ үе шатанд шилжиж, та нар эн тэнцүү болно.

07:00-09:00 цагт төрсөн бол итгэлтэй найз
үнэнийг хэлэхэд та ажил хийхгүй байхыг илүүд үздэг. Иймээс нэг газар ажилд орсон ч албан тушаал ахих талаар хөөцөлддөггүй.
Харин таны зөн совин их хөгжсөн, даргаа хүний ёсоор сайн ойлгож, цагийг нь олж дэмжиж чаддаг. Та дуу цөөнтэй, алдар нэрийн хойноос хөөцөлддөггүй болохоор дарга чинь хааяа тантай нийлж сэтгэлээ уудалдаг.
Харамсалтай нь үүгээр таны мэргэжлийн “ур чадвар” дуусаа. Та хайнгадуу. өөрийгөө хүчилж байж ажилладаг, цагт нь ажлаа амжуулдаггүй, дарга өршөөж уучилна биз гэж дандаа найддаг. Эцэс төгсгөлгүй ингэж үргэл-жилнэ гэж байхгүй. Та итгэж найдсан даргынхаа сэтгэлийг бодож нийтийн төлөө хичээ, ажилдаа дур сонирхолтой болж, тодорхой үр дүн гаргахыг оролд, Эс тэгвэл та байр сууриа арай бага залхууд тавьж өгөх хэрэг гарна.

09:00-11:00 цагт төрсөн бол онцгой ажилтан
Захирах, захирагдах ёсны талаар та тун бүрхэг ойлголттой тул даргынхаа боловсон хүчний бодлогыг үгүй хийдэг.
Та бусдаас онцгой, иймээс ч дарга чинь таныг үнэлдэг. Заримдаа өөгшүүлж, ажиллах бүх нөхцлөөр хангадаг. Мэдээж та түүнд хэрэгтэй байгаа цагт шүү дээ. Зүгээр нэг ингэж эрхлүүлж, илүү анхаарал тавихгүй.
Хэрэв та албан тушаал дэвшихийг хүсвэл, түүний зэрэгцээ өөрийнхөөрөө байхыг хүсвэл та хамт ажиллагсдаасаа дандаа нэг алхам түрүүлэхийг хичээ, өөрийгөө үргэлж хөгжүүл. Энэ тохиолдолд танай босс дажгүй ашиг орлого авчирдаг учраас таныг тэсэн тэвчих болно.

11:00-13:00 цагт төрсөн бол өөрөө найруулагч
Та үргэлж даргын гараас санаачилгыг булааж гартаа авах гэдэг. Тэр байтугай ингэж биш тэгж хийх ёстой гэж батлахыг хичээдэг. Дарга таны санааг хүндэтгэдэг, яагаад гэвэл та бодсон санаснаа заавал, чанар-тай хийж дуусгадгийг тэр мэд¬дэг. Гэхдээ та үе үе давардаг тул дарга чинь байх газрыг чинь заадаг. Та уурлаж хаалгаа саван гарч явж чадна. Чухам ийм учраас тан шиг хүмүүс нэг газар удаан ажилладаггүй. Та амжилтанд хүрэхийн тулд уур хилэнгээ дарж, өөрийн хэрэгтэй гэснээ бус танаас хүсч байгаа зүйлийг хийж сурах хэрэгтэй. Хорвоо дээр юм ойлгодог, танаас илүү зарим нэг хүн байдаг гэдгийг санаж явахад гэмгүй шүү.

13:00-15:00 цагт төрсөн бол даврамтгай
Та дээш ахих дэвших гэж ихэд хичээдэг, даргын сайшаал магтаалыг үнэлж тусгаж авдаг. Гэхдээ та нэг энгийн зүйлийг мартжээ. Хүн өөрийн байрандаа л байх хэрэгтэй.
Та өөрийн хүчээ заримдаа хэтрүүлж үнэлдэг. Хангалттай мөрөөдлөө, одоо гүйцээ. Өөрт байгааг ашиглаж үнэлж сурах хэрэгтэй. Та одоогийн албан тушаалаа бодитоор үнэлж цэгнэхийг оролд. Эерэг талууд байгаа биз? Таны цалин дажгүй, үүрэг хариуцлага боломжийн биш үү. Дээш тэмүүлэхээ, шунахаа боливол яасан юм бэ? Эсвэл та ажлаа хийсээр хэрнээ сэмхнээ өөр арай дээр газрыг хайгаад үз.

15:00-17:00 цагт төрсөн бол хор найруулагч
Та бүх албан тушаалаас илүүтэй даргын найз байхыг л хүсдэг. Хариуцлага гэж байхгүй, харин боломж асар өргөн. Та их зантай, биеэ тоомтгой, өөрийн чинь ашиг сонирхлыг хөндөөгүй цагт бүгдтэй эелдэг найрсаг харьцдаг. Хамт ажиллагсдаа та нээлттэй, илэн далангүй ярианд татан ороуулах дуртай, дараа нь даргын өрөөнд санамсаргүй мэт хэн юу ярьсныг хэлчихдэг. Та боломж л гарвал бусдад аар саар тус хүргэдэг. Хэрэв зөрчил гарвал тэр тухай сануулах гэж тэр шүү дээ. Та яагаад ингээд байдгаа тунгааж бод. Эсвэл та өөрийн дуртай ажлаа олоогүй байх. Та юу хиймээр байгаагаа ойлгохыг оролд, тэгээд тэр ажлаа хай.

17:00-19:00 цагт төрсөн бол сүргийн манлай
Та онцгой авьяас билэггүй, ур чадваргүй ч гэлээ нөхцөл байдлыг сайн мэдэрдэг. Ийм учраас таны эхэлсэн бүхэн, дүгнэлт эргэцүүлэл бүгд нүдээ олдог. Та албан бус удирдагчийн үүргийг гайхалтай сайн гүй¬цэтгэдэг.
Таныг тойрон албан конторын амьдрал эргэлддэг. Дарга удирдлага олон нийтийг даган танд хүндэтгэлтэй ханддаг. Бүгд өөрийг чинь сайшааж байдагт та дасаад, даргын эерэг хандлагыг тэгэх л ёстой мэт хүлээн авдаг, хааяа хүчээ дайчилж ажилладаггүй.
Харин та алдаа гаргавал бусдыг хашраахын тулд дарга заавал өөрийг чинь шийтгэнэ гэдгийг, мөн биеэ тоосон гээд дээш дэвшүүлэхээс цааргална гэдгийг санаж яв. Хамгийн гол нь та албан тушаал ахихын тулд захирах, захирагдах ёсыг мөрдөх ёстойг ухаар.

19:00-21:00 цагт төрсөн бол мастер
Та аливаа ажлыг төгс, гүйцэд, чанартай гүйцэтгэх дуртай. Хамгийн хүнд ажлыг бүхнээс түрүүн шүүрэн авч хурдан шийддэг. Даргадаа жаахан даапаалсан байртай ханддаг.
Заримдаа та даргадаа сургаал айлддаг, тэр ч таны хэлснээр хийдэг. Гэхдээ та одоо хичнээн бат бөх суурьтай байсан ч гэлээ нэгэн сайхан нартай өдөр дарга чинь таны өөртөө хэт итгэлтэй, бардам занд дургүйцэж, жишээлбэл “ажлын мориор” солих тухай бодно гэдгийг сана.
Тэр “ажлын морь” таны ажлыг арай бага цалингаар амжуулчихна. Тэгээд бас даргынхаа оюуны чадварыг хэзээ ч өөлөхгүй.

21:00 – 23:00 цагт төрсөн бол тэнгэрийн од
Та даргаа өөрт чинь өртэй юм шиг харьцдаг. Та өөрийн алдаа эндэгдлээ даргынхаа ажил мэддэггүйгээс боллоо гэж үздэг. Цалин пүнлүүгээ өөрийн ажлын ачаалалд тэнцэхээргүй бага гэж голдог. Тэр байтугай дарга руугаа дуугаа өндөрсгөн хашгичиж, ааш гарган, дэмий зүйлээс болж шуугиан дэгдээж ч мэднэ. Заримдаа та зохих хэмжээ, хязгаараас хэтэрдэг тул дарга чинь таныг ажилд авсандаа харамсаж эхэлнэ. Хэрэв та суут ухаантан, бүтээлч хүн бол, хамт олондоо гайхуулах үзүүлэх юмтай бол өөр хэрэг. Хэрэв тийм биш бол та маргаашийн өдрийн тухай бодсон нь дээр. Мөн нөгөөдөр хаана юу хийж явах бол гэж эргэцүүл. Ийм бодол таныг оддын өвчнөөс чинь ангижруулах байх.


Viewing all articles
Browse latest Browse all 2285

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>