Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 2285

Би дурлана

$
0
0

7p73392ctquq5m1e4uoenb8vea_b_500x500

Би өнөөдөр маргааш ч дурлана
Бие насныхаа залууг чимж
Өнгө сайхан ертөнцийг
Өөрөөсөө үргээлгүй дурлана
Хайраа тансаг байлгах гэж
Харцаа тунгалаг илгээх гэж
Сэтгэлээ сэвгүй оршоох гэж
Сэрж мэдрэх бүрийдээ би дурлана

Би маргааш  нөгөөдөр ч дурлана
Бэтгэрч гомдох л гэж дурлана
Ааштай бүхний аянд хөвөрч
Андгайлан мэхлэлгүйгээр дурлана
Аз баярын дарсыг сөгнөн
Амьдралаа өөдрөгт цэнгүүлэх гэж
Хайраа гэгээн оршоох гэж
Харж таашасан бүхэндээ би дурлана

Би уржигдар өчигдөр дурласан
Бэл зоомны нүхэнд хавчуулагдалгүй
Ганцаардсан шаналсанаа үл анзааран
Гайхамшигт хайрандаа би дурласан

Унтахад нүд минь харанхуйлж
Уруул хатаж үхэхийн цагт
Хэнийг ч би авсанд авч орохгүй учираас
Хэний ч зөвшөөрөлгүй зоргоороо дурлана

Би дурлана…

Т.Дарьхан


Viewing all articles
Browse latest Browse all 2285

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>