Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 2285

Эр, эм хоёр урьд насанд хураасан үйлээр учирдаг

$
0
0

Хүн болж төрсөн юм чинь хүн хүндээ хайртай болж хослон амьдрах нь ёс юм. Эр эм хоёр нийлж байж сайхан сэтгэлийг үүсгэх учраас буруу хазгай явбал нэгэн насанд хоосроно.  Хүн бие биендээ хайртай дуртай болохдоо олон үйл харгалздаг.  Эрэгтэй эмэгтэй хоёр хүн заавал урьдаар хураасан үйлээр учирдэг. Сайнтай ч учир ч болно, муутай ч учирч болно.

12294837_1036671849708846_7564383142950771154_n

Өс хонзоноор өр төлөөсөөр, буянаар, үйл лайгаар учирч болно. Хэрвээ өс хонзонгоор учирчих юм бол суусан хойноо бие биендээ тамлан зовооно. Амьдрал нь аз жаргал бус там болон дуусдаг. Муу үйлээр учирах юм бол тэр хоёрын хүүхэд нь үйл барилдаж ирдэг учраас мөн үл зохилдсон хүүхэд тохиодог.

Хорвоогийн үйл барилдсан зүйлүүд маш нарийн сэтгэлийн шүтэн барилдлага байдаг. Бүгд нарийн уялдаатай, учир зүйтэй байдаг. Аливаа зүйл шалтгаангүй байна гэж ерөөсөө байхгүй. Хэрвээ бид эртний уламжлалыг танин мэдэж, цаад нарийн зохилдолгоог мэдэж байгаа бол бэрийн зурхай, ханийн зурхай зэргээр эр эм хоёр бие биенээ шинжих, удам судраа шинжих зэрэг нь энэ аюулаас хамгаалахын  тухай  уламжлал бий болсон. Мөн хүний төрсөн өдрийн төөрөг тавилан гэдэг бүгд учир шалтгаантай.


Viewing all articles
Browse latest Browse all 2285

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>