Apple” 2017, 2018 оноос OLED дэлгэцийг гар утсандаа ашиглаж эхэлнэ гэсэн төлөвлөгөө гаргасан байдаг. OLED буюу органик гэрэлт диод дэлгэцийн нимгэн хальсан бүтэц бүхий органик материал нь өөрөөсөө гэрэл ялгаруулах учир электрон цацрагт хоолойт (CRT) болон шингэн кристал (LCD) дэлгэцтэй адил арын гэрэлтүүлэгч зэрэг нэмэлт эд ангиуд шаардлагагүй. Энэ нь дэлгэцийг дээд зэргээр нимгэн болгох боломжийг өгч байгаа юм. Мөн өмнөх үеийн дэлгэцээс эрчим хүч зарцуулалт 40 хувь бага байдаг нь цэнэглэлт хоорондын зайг автоматаар багасгаж өгч байгаа юм.