Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 2285

Дуэйн Жонсон 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

$
0
0

24Рок хочит Дуэйн Жонсон 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой гэнэ. “Өнгөрөгч долоо хоногт болж өнгөрсөн 45 дахь ерөнхийлөгчийн сонгуулиар боломжгүй зүйл гэж үгүй болохыг бид нүдээрээ үзлээ. Би яагаад ерөнхийлөгч болж болохгүй гэж? Хүмүүст туслана гэдэг бол том аз завшаан” хэмээн Ванити Фэйр сэтгүүлд өгсөн ярилцлагандаа өөрийн улс төрийн талаар ярьжээ.

 

Өнгөрөгч хавар тэрбээр цахим сүлжээндээ мөн ижил утгатай зүйл бичиж байсан бөгөөд магадгүй нэг л өдөр би Цагаан ордонд орно хэмээж байсан аж.

 

Жүжигчин Дуэйн Жонсонг Цагаан ордны тэргүүн болохоос нь өмнө түүний дуу оруулсан “Moana” хүүхэлдэйн киног амжиж үзээрэй. Диснейн уран бүтээл тус  хүүхэлдэйн кино энэ сарын 23-аас эхлэн кинотеатруудаар гарч эхэлнэ.

 

АНУ-ын дөрвөн жилийн дараа болох сонгууль урлаг спортын хүчтэнүүдээр эгнээгээ тэлсэн “сонирхолтой” сонгууль болох нь дамжиггүй. Яг л өнгөрөгч зуны УИХ-ын сонгууль шиг. 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд реппер Канье Уэст, жүжигчин Линдси Лохан нар өрсөлдөнө хэмээн шил шилээ даган амлаж байсан бол Дуйэн Жонсон тэдэнтэй нэгдлээ.

 

 

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж : www.zone.mn


Viewing all articles
Browse latest Browse all 2285

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>