Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 2285

Ховорхон гэрлэлт

$
0
0

12294837_1036671849708846_7564383142950771154_nМиний нөхөр инженер мэргэжилтэй хангай шиг түшигтэй эр хүн, би түүнийхээ өргөн ханхар мөрийг нь дэрлэхэд тэрхэн агшинд төрөх дулаахан мэдрэмжинд хичнээн хайртай гээч. Бид хоёр 3 жил үерхэж, гэрлээд 2 жил болж байна. Гэхдээ би ийм амьдралаас нэг л залхах болсон юм. Өмнө нь түүнийгээ хайрлаж байсан хайр минь одоо залхуутай хэцүү санагдах боллоо. Би улам л нялхамсаж, романтик мөчүүдийг хүлээдэг болж, хэт эмзэг гэмээр мэдрэмж төрөөд байх болсон юм. Харин нөхөр маань энэ бүхнээс тэс ондоо хүн, Зөөлөн уян биш, гэрлэснээсээ хойш романтик мөчүүдийг бүр мартсан гэхэд болно. Тэгээд бодсоны эцэст би нэг өдөр түүнээс салмаар байгаагаа хэлсэнд, тэр маань маш их гайхан “Яагаад сална гэж?” хэмээн асуухад хариуд нь “Би залхаж байна, бүх зүйлд заавал шалтгаан байх албагүй” хэмээн хариулчихлаа. Тэр минь бүх л шөнөжингөө дуугаа хурааж, гүн бодолд автан тамхиа угсруулан татаж байлаа. Харин тэр мөчид миний гансрал гуниг цээжинд минь хурж, мухардалд орсон түүнийгээ харах хэцүү байлаа. Эцэст нь тэр минь надаас “Чинийхээ энэ бодлыг би яаж өөрчлөх вэ? Зарим нэг нь үүнийг зөв гэж бодох байх л даа, би бол тэгж бодохгүй байна” хэмээн хэллээ. Харин би түүний нүд рүү нь ширтээд, “Чи миний зүрх сэтгэлийг ойлгох тэр үед л миний сэтгэл өөрчлөгдөх байх. Би уулын бэлээр дүүрэн цэцэгсийг үхэн үхтлээ чамаараа авчруулж баймаар байна, чи миний төлөө үүнийг хийж чадах уу?” гэж асуухад тэр минь хариултыг нь маргааш хэлье гэв. Үүнийг нь сонсоод миний итгэл найдвар нуран унах шиг боллоо. Маргааш өглөө нь сэрээд хартал тэр минь хайш яайш сарайчсан зурвасыг аягатай сүүн доор тавиад хаашаа ч юм явчихсан байлаа. Тэрхүү зурвас дээр нь ” Хонгор минь, би чамд тэдгээр цэцэгсийг авч өгч чадахгүй ч бичсэн зүйлийг минь ойлгож уншихыг хичээгээрэй хэмээн бичсэн байлаа. Энэхүү захианы эхний мөрийг нь уншаад л зүрх минь зүсэгдэх шиг боллоо. Тэгээд цааш үргэлжлүүлэн уншлаа.

Чи минь компьютероо хэрэглэхдээ үргэлж программыг нь гэмтээчихээд дэлгэцнийхээ өмнө уйлчихдаг шүү дээ, тиймээс би гарынхаа хуруунуудыг үүнийг чинь засахын тулд чамдаа л зориулна.

Чи минь дандаа гэрийнхээ түлхүүрийг мартчихдаг, тиймээс чамдаа хаалга онгойлгож өгөхөөр гэр рүүгээ гүйхийн тулд энэ биенийхээ хөлийг чинийхээ л төлөө хайрлана. Чи минь аялах дуртай ч шинэ хотууд руу яаж явахыг мэддэггүй тиймээс тэрхүү замыг зааж өгөх нүдээ хайрлан чамдаа л зориулах болно. Сар болгон сайн найз /сарын тэмдэг/ чинь ирэхэд гэдсээр чинь базалж өвддөг болохоор гэдсийг чинь илж намдаах гарын алгаа чамдаа л зориулна. Чи минь гэртээ байх дуртай болохоор бусдаас хөндий зожиг болчих вий гэж миний санаа зовдог, тиймээс чамдаа ярьж өгөх хөгжилтэй түүх онигоог чамдаа л хадгална. Чи минь компьютер дээр удаан суудаг болохоор нүдний хараа чинь муудчих вий хайрт минь, бид хөгшрөх үед чинийхээ хумсыг авч, цагаан үсийг чинь будаж өгөхөд нүдээ чамдаа л зориулна. Тэгээд би чамайгаа хөтлөөд далайн эргээр алхаж, чи минь нарны гэрлийг харж баясан, элсэн дээгүүр гишгэлэхтэр л мөчид чиний минь залуугийн сайхан царай шиг цэцэгсийн сайхныг чамдаа бэлэглэх болно. Тиймээс хонгор минь, хэн нэгэн чамайг минь надаас илүүтэйгээр хайрлавал би тэдгээр цэцэгсийг чамдаа өгөлгүй үхэх болно” хэмээн бичсэн байлаа.

Энэ үед нулимс минь урсан захиан дээр унахад түүний минь бичсэн үгс урсан алга болсон ч үргэлжлүүлэн уншлаа. Тэгээд, “Одоо чи минь хариултыг минь уншаад намайгаа ойлговол хаалгаа онгойлгоорой. Би чинийхээ дуртай талх, сүүг бариад зогсож байна” гэсэн байлаа. Би яаран очоод хаалгаа онгойлготол, тэр минь түгшсэн царай гарган, чангаас чанга атгасан гартаа шилтэй сүү, талх бариад зогсож байлаа.

Сая л би, хэн ч намайг түүн шиг минь хайрлаж чадахгүй гэдгийг ойлгон, цэцэгсийн тухай бодлоо орхисон юм.Хайр бол бүх л зүйлсийн илэрхийлэл. Өчүүхэн, увайгүй хайр байлаа ч энэ нь зүгээр нэг зүйл байдаггүй бөгөөд энэ мэдрэмж нь зарим үед уйтгартай санагдах төдий л байдаг юм. Сайхан цэцэгс, романтик мөчүүд нь хоорондын харилцаанд харагдах төдий сайхан мэдрэмж л юм. Энэ бүгдийн дор хайрын тулгуур багана тогтож байдаг юм шүү.


Viewing all articles
Browse latest Browse all 2285

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>