Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 2285

Та ганцаарддаг уу?

$
0
0

tumblr_laef5bitp81qcyhh3o1_12801Ганцаараа байхдаа зарим хүн ерөөсөө уйддаггүй. Тэд цагийг хурдан өнгөрүүлээд сурчихсан байдаг. Харин та өөрийгөө ганцаарддаг эсэхээ дараах асуултаар шалгаарай.

1. Гэр рүүгээ харихдаа ганцаараа алгуурхан алхдаг уу?
Тийм-1, Үгүй-0

2. Ганцаараа хүнд ажил дааж авах нь танд хүнд цохилт болдог уу?
Тийм-0, Үгүй-1

3. Түншүүдтэйгээ уулзахаас өмнө та ямар нэг ажлыг эхэлж чадах уу?
Тийм-1, Үгүй-0

4. Цонхоор гадагшаа харж суухад зугаатай юу
Тийм-1, Үгүй-0

5. Сайхан амарч байхад утас гэнэт дуугарах танд яршигтай байдаг уу?
Тийм-1, Үгүй-0

6. Та зугаалах дуртай юу?
Тийм-1, Үгүй-0

7. Та огтхон ч уйдахгүйгээр баярыг ганцаараа тэмдэглэж чадах уу?
Тийм-1, Үгүй-0

8. Та төрсөн өдрөөрөө олон хүн урьдаг уу?
Тийм-0, Үгүй-1

9. Олны дунд, таньж мэдэхгүй газар чөлөөтэй байж чаддаг уу?
Тийм-0, Үгүй-1

10. Урьд өмнө явж үзээгүй газраар хаяг хайгаад олохгүй бол хүнээс асуух уу?
Тийм-1, Үгүй-0

11. Та хүнийг сайхан үгээр урамшуулах дуртай юу?
Тийм-0, Үгүй-1

12. Та өөрийнхөө хүсч байсан мэргэжлээ эзэмшиж чадсан уу?
Тийм-1, Үгүй-0

9-с дээш оноо:
Та ганцаараа байх дуртай. Энэ үед аливааг бодон эргэцүүлж, нөхцөл байдалд дүн шинжилгээ өгч, мөрөөдөж байдаг. Хэт ганцаараа байх хандлага таныг орчноос хөндийрүүлж болох юм.

4-8 оноо
Та ерөнхийдөө ганцаарддаггүй хүн байна. Гэхдээ танд заримдаа бодол санаагаа цэгцлэхийн тулд ганцаараа байхад илүүдэхгүй. Хэдхэн цагаар ганцаараа байсан ч та эргээд л хүмүүстэй тааламжтайгаар харьцаж чаддаг юм байна.

1-3 оноо
Та дэндүү нүүрэмгий, олны дунд байх дуртай хүн байна. та ерөөс ганцаараа байх дургүй. Иймээс ч таныг өөрийн ажил хэргийн тухай огтхон ч боддоггүй гэмээр банйа. Ганцаараа аливаа асуудлыг сайтар тунгаан бодох нь танд огтхон ч илүүдэхгүй болов уу?


Viewing all articles
Browse latest Browse all 2285

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>