Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 2285

Хөлийн хурууны хэлбэрээр хүний зан араншинг шинжих ухаан

$
0
0

266a2adb8e69a853a74c5adffbee40ee

Хүнийг гарынх нь хээгээр шинжих “ухаан” бараг улиг болсон гэхэд болно. Тэгвэл хүний зан араншин, хувь заяаг хөлийн хэлбэрээр нь шинждэг эртний арга байдаг гэдгийг та мэдэх үү? Ерөнхийдөө ”Египет”, “Ром”, “Грек” гэсэн 3 төрлийн хөл байдаг бөгөөд аль нь вэ гэдгийг зөв уншиж чадвал тухайн хүний зан төрхийг амархан дүгнэж чадах юм байна.

1Египет хөл

Дэлхий дээрх хамгийн түгээмэл хөлний төрөлд “Египет хөл” ордог. Олон эх сурвалжийн мэдээлж буйгаар манай гаригийн хүн амын 50-70 хувь нь ийм хөлтэй гэжээ.

Энэ төрлийн хөлтэй хүмүүс өөрсдийн гэсэн зорилготой, амьдралыг бодитоор харж чаддаг, гэр бүлийн амьдрал болон уламжлал зэргийг хадгалж чаддаг аж.

Египет хөл

“Египет” хөлийн эзэд мөн хөдөлмөрч зантай, өөртөө итгэлтэй, эрүүл мэнддээ анхаарч чаддаг ажээ. Чухамдаа ийм учраас ийм хөлтэй хүмүүс үр удмаа олноор нь үлдээж, өсөж үржиж чадсан байх.

2Ром хөл

Дэлхийн нийт хүн амын 30 хувь нь Ром хөлтэй байдаг аж. ”Ромчууд” маш их амбицтай, шинэ зүйлийг хүлээж авахад бэлэн байдаг учраас нэг хэвэнд баригдах дургүй аж. Тэд хэзээ ч зүгээр суудаггүй, үргэлж шинэ санаа, боломжуудыг эрэлхийлж байдаг бөгөөд ирээдүйг өөдрөгөөр харж явдаг.

Ром хөл

Үүний зэрэгцээ тэд маш тууштай учраас зорилго тавьсан л бол түүнийхээ араас эцсээ хүртэл явж чаддаг байна.

3Грек хөл

Дэлхийн өнцөг булан бүр дэх зураачид, уран барималчдын хамгийн ховор, хамгийн үзэсгэлэнтэй гэж хүлээн зөвшөөрдөг хөл бол “Грек” юм. Дэлхийн хүн амын дөнгөж 20 хувь нь ийм хөлтэй учраас хамгийн сүүлд нээгдсэн төрөл гэж хэлж болно. Хөлийн долоовор хуруу нь бусдаасаа урт бол тухайн хүнийг Грек хөлтэй хэмээнэ.

Урлаг судлаачид Грекийн бүх барималууд яг ийм хөлтэйгөөр дүрслэгдсэн байгааг илрүүрсэн юм. Эрдэмтэд судалгаа удаан хугацаанд хийсний дараа зөвхөн язгууртан хүмүүсийг Грекийн уран барималчид загвар болгон авсан болохыг тогтоосон бөгөөд үүнийг “Грек хөл” хэмээн нэрлэжээ.

Грек хөл

“Грекчүүд” нь оюуны хөдөлмөр эрхлэх дуртай бөгөөд, гоо сайхан, урлагийн мэдрэмж нь бусдаас илүү хөгжсөн байдаг аж. Тийм ч учраас ийм хөлтэй хүмүүс дундаас сэтгэн бодогчид, гүн ухаантнууд, гайхалтай зөн совин, төсөөлөлтэй хүмүүс төрдөг байна.

https://www.caak.mn/view/8289446/

Viewing all articles
Browse latest Browse all 2285

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>