Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 2285

Эмэгтэй дайчин баатрууд түүхэнд үнэхээр байсан уу

$
0
0

-6947326162645532680_900_x_551

Искифийн морьтнууд

Оросын баруун өмнөд нутагт Девица өндөрлөг хэмээх МЭӨ IV зууны булшинд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хийсэн малтлагаар гурван үеийн дөрвөн эмэгтэйн шарил илрүүлжээ. 12-13 настай охин, 20 орчим насны хоёр бүсгүй, 45-50 насны эмэгтэй байсан бололтой. Тэд бүгдээр Төв ЕвроАзийн тал нутгаас гаралтай скифүүдийн нүүдэлчин омгийн соёл хамрагдана. Бунхан дотроос үнэт эдлэл, хүрэл толь, сумны төмөр зэв, жад, морь хөллөх хэрэгслийн үлдвэр олдсон байна. Ахимаг эмэгтэйн чичлүүр хутга, цэцгэн хээтэй толгойн чимэгтэй байсан нь скифийн нийгэмд онцгой байр суурьтайг илтгэнэ. Нэг бүсгүйг хачирхалтай байрлалаар оршуулсныг таамаглавал хөлөө нугалан хоёр тийш жийсэн мэт харагдах нь морь унан мөнхийн орон руу одсон гэлтэй. Археологич Валерий Гиляев скифийн эмэгтэйчүүд гарамгай унаач, сайн харваач байсан нь дамжиггүй хэмээв. Энэхүү олдвор Украйнаас олдсон эмэгтэйчүүдийн шарилд сумны зэв байсан баримтыг давхар нотолж байгаа юм. Шарилын ташааны ясанд хийсэн шинжилгээнээс үзэхэд скиф эмэгтэйчүүд байнга морь унадаг тул хөл нь майга болсон байх магадлалтай. Тэд ан гөрөө болон дайнд эр нөхрүүдээ даган явдаг байсан хэмээн дүгнэж болно. Скифийн эмэгтэй морьтон дайчидтай Хар тэнгисийн орчимд тулгарсныхаа дараа эртний грекүүд тэдний дүрсийг амазонка хэмээх домгийн дүрд мөнхөлж, аймшиг хийгээд гайхаж биширснээ илэрхийлсэн бололтой. Скифийн эмэгтэйчүүд гэр орны ажлаас өөрийг хийж үзээгүй грек эмэгтэйчүүдээс маш ялгаатай байсан нь лавтай.

Арменийн мэргэжлийн дайчин эмэгтэй

Гайхалтай нь, скифийн эмэгтэйчүүд түүхэнд хамгийн эртний дайчид биш байжээ. Арменийн Бовер бунхнаас 20 настай дайчин бүсгүйн шарил олдсон байна. Археологич Анаит Худовердяны ярьснаар цогцос МЭӨ IX-VI зууны үеийн Урартугийн хаанчлалын эрин үед хамаарна. Шарилд шинжилгээ хийж үзээд амьдралын хүнд хэв маяг хийгээд хүчинд автаж нас барсныг тогтоожээ. Сүүжний ясанд нь сум зэв зоогдсон байсан бол тааз, чөмөгний ясанд металл сэлэм буюу сүхээр зүсэгдсэн ул мөр үлдсэн байв. Архелогичид үүнд тулгуурлан тэр бүсгүй жинхэнэ мэргэжлийн дайнч байсан агаад цаг бусаар үхэхээ хүртэл хаант улсынхаа дайснуудтай тулалдаж байсан хэмээн дүгнэжээ.

Биркийн викинг дайчин эмэгтэй

Шведийн Бирке хот орчимд 1878 онд малтлага хийсэн эрдэмтэд булшнаас анхны “хэв шинжит” викинг дайчны шарил оллоо гэдэгтээ итгэлтэй байв. Араг ястай хамт сэлэм, сүх, жад, сум, хоёр бамбайн үлдвэр, дөрөө, дэгээ олдсоноос гадна дайчныг нас барсны дараа дагалдах хоёр мориор өргөл өргөсөн байсан нь ийнхүү бодоход хүргэсэн хэрэг. Гэтэл 2017 онд Анна Келлстрем тэргүүтэй баг уг шарилд ДНХ шинжилгээ хийгээд араг яс 30 насандаа нас барсан эмэгтэйнх гэсэн дүгнэлт хийжээ. Энэхүү нээлт одоог хүртэл мэргэжилтнүүдийн дунд халуун маргааны сэдэв болдог. Булшнаас олдсон дайны хэрэглэл эмэгтэйнх биш нөхрийнх нь байсан байх хэмээн маргаж болно. Нөгөө талаар Биркийн эмэгтэйн биологийн харьяаллыг тогтоосон гэж үзлээ ч викингүүд эмэгтэйчүүдэд хэрхэн ханддаг байсан талаар баримт байхгүй. Өөрөөр хэлбэл, олон асуултад хариулт алга. Үүнээс гадна археологийн олдвор орчин үеийн асуудалтай холбогдоод буй. Тухайлбал, Биркийн араг яс XIX зууны төгс дайчин викинг эрчүүдийн эсрэг маргаан үүсгэж, хүйсийн тэгш байдлын тэмцэлд цучил нэмсэн юм.

Нубийн дайчин хатан хаад

Эртний ертөнцөд хамгийн нөлөөтэй эмэгтэйн тоонд 2000 жилийн өмнө өнөөгийн Суданы хойд хэсэгт оршиж байсан Нубийн хаант улсын хатан хаадыг нэрлэдэг. Тэдний онцлог нь охиддоо хаан ширээгээ залгамжилдаг агаад армиа биеэр удирдаж, аян дайныг тэргүүлдэг явдал байв. Эртний түүхч Страбон МЭӨ I зуунд төр барьж байсан кан дикия буюу хатан хааныг нэг нүдээ байлдаанд алдсан аюултай догшин дайчин байсан хэмээн тодорхойлжээ. Суданы хойд нутагт хийсэн малтлага түүний үгийг нотолж байгаа юм. Тухайлбал, Нака хотын сүмийн ханан дээрх чулуун сийлбэрт Аминатор хатан хааныг аварга биетэй, өргөн мөр, хүчирхэг хөлтэй агаад дайсныхаа үснээс нь атган толгойг нь авч байгаагаар дүрсэлжээ. Сүүлийн үед дайчин эмэгтэйчүүдийг кино урлагт олноор дүрслэх болсон нь манай үеийн хүмүүсийн сонирхлыг эрт эдүгээгийн дайчин баатар эмэгтэйчүүдийн тухай түүхэн баримт хийгээд домог үлгэр татсаар буйн илрэл юм.

Ц.Улам Ундрах

Засгийн газрын мэдээ


Viewing all articles
Browse latest Browse all 2285

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>