Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 2285

Ханиа голох эрх үгүй

$
0
0

35Эндээс тэнд нисэн айлгүйтэх
Эрээн мяраан эрвээхэй гоё байна уу
Эгнэгт бүсгүй заяагаа чамд өмчлүүлсэн
Эхнэр хэмээх бурхны бэлэг сайхан уу…

Цөхрөөд,уйдаад нүдэнд торохгүй байна уу
Цөвүүн сэтгэлийн гачлан өнгийн эрвээхэйг хүсэмжлээ юу
Хүний хорвоогийн жамыг сүүдрээр бүчих гээ юу
Хүүхэн сүв бүгд адил буйг мартаа юу…

Сэтгэлийн ялгаа нь өдөр шөнө мэт
Сэрүүн зүүднээс сэрж үз залуу минь
Сүүлтэй сүүлгүй гэж хорвоо овоглоогүй
Сүүдэрт үерлэсэн амьдралд нар гийх ч хэцүү…

Амьдралд нухлагдсан гар нь үpчгэр
Амнаас гарч буй үг нь гашуун
Нулимсанд манантах нүд нь цоггүй
Навсгар хэмээн өөнтөглөнө үү ханийгаа..

Андуурч эндүүрэв залуу минь
Анх эхнэр болгон ханилснаа сана
Үнэндээ өнөөдрийг хүртэл чиний төлөө
Үхэхээс бусдыг сөрсөн бүсгүй заяа…

Ухаарч байна уу залуу минь үгүй бол
Өлөн жаргалд “Cайхaн”ыг горьдон цадаарай
Харуусал,гомдлоор амьдралаа услах гээд байвaл
“Хөөрхөн”ийг ширтэн жаргаарай залуу минь…

Хувь тавилан тэнцүүлж байдгийг сана
Хүүхэн заяа чамаар нааддагийг мэд
Сэвгүй амьдралыг сэтгэл чимдэгийг ойлго
Сэрүүн зүүднээсээ сэрж үз залуу минь…

Санчиганд нь мөнгөн хяруу буутал
Сайн заяаны ганц бэлэгдэл нь хань чинь
Учигт тавиланд сэтгэл салаалах нүгэл
Үнэний оршихуйд ханиа голох эрх үгүй ээ залуу минь…

С.Амина


Viewing all articles
Browse latest Browse all 2285

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>