Пуэрто-Рикогийн уран бүтээлч, 13 дахь гудамж хамтлагийн гишүүн байсан дуучин Ресиденте “Antes Que el Mundo Se Acabe” буюу “Дэлхий сүйрэхээс өмнө” дуугаа цар тахлын үеийн хайр дурлалд зориулан бүтээжээ. Түүний энэхүү уран бүтээлд Аргентинын хөлбөмбөгчин Лионель Месси, эхнэр Антонелла Рокуццог үнсч байгаа нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан байна. Учир нь энэхүү бичлэг нь 7 минут 40 сек үргэлжлэх бөгөөд 80 гаруй орны 113 хосын зургийг оруулснаараа бусад уран бүтээлээс нь ихээхэн онцлогтой байгаа гэнэ.
Тэгвэл Аргентинын хөлбөмбөгчин Лионель Месси, эхнэр Антонелла Рокуццог үнсч буй хэсэг 1 минут 59 секундэд гарч ирдэг.