Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 2285

Коронавирусийн цар тахал ертөнцийн төгсгөл ирнэ гэж зөгнөгчдийн давалгаа үүсгэж байна

$
0
0

164

-Ертөнцийн төгсгөл ирж байна хэмээн хуурамчаар зөгнөгчид айдас хүйдэст автуулж, аюултай үр дагаварт хүргэж болзошгүй-

COVID-19-ийн дэгдэлт ид хүчээ авч буй энэ үед зөн билигтнүүд, мэргэ төлөгчид ертөнцийн төгсгөл ойртлоо гэж ярих нь нэмэгджээ.

2008 оны зун 5 жилийн турш өвөрмөц чадвар эзэмшсэн гэх нэгэн хөгшин зөн билигтэн аймшигт зөгнөл бүхий ном гаргажээ. “2020 он хавьцаа аймшигтай, уушгины хатгалгаатай төстэй өвчин дэлхий даяар тархана. Энэ өвчин уушги, мөгөөрсөн хоолойг гэмтээх бөгөөд ямар ч эмчилгээ авахгүй” гэж номонд тэмдэглэжээ. “Хамгийн гайхалтай нь энэ өвчин гарч ирсэн шигээ гэнэт л алга болно. Энэ дайралт 10 жилийн дараа давтагдаж, дараа нь бүрмөсөн алга болно” хэмээн энэ зөгнөлд бичжээ.

Уг аймшигт зөгнөл олон нийтийн ой санамжаас нэг л мэдэхэд алга болсон тухай CNN-д тэмдэглэжээ. Уг номын зохиолч Сильвия Браун 2013 онд өөд болсон аж. Гэвч коронавирусийн тархалтаас болоод түүний “Өдрийн төгсгөл: Ертөнцийн төгсгөлийн тухай зөгнөл, зөн” хэмээх нэртэй ном дахин гарч ирсэн юм. Одоо энэ ном Amazon-ы жагсаалтад хоёрдугаарт явна. Зөн билигтэний номын хуулбарыг хэдэн зуун доллараар зарж байгаа гэнэ.

“Засгийн газрууд, эрүүл мэндийн байгууллагууд хүмүүст COVID-19-ийг тархахаас хамгаалахад туслах боломжит бүхий л заавар зөвлөгөөг гаргаж байна. Гэвч шинжээчдийн зогсоож чадахгүй өөр халдвар байгаа юм. Энэ бол зөнчдийн сануулсан аймшигт өвчин юм. Зөнчид коронавирусийг бидний өдрүүдийн төгсгөл ирж байгааг анхааруулсан тэмдэг гэж үзэж байгаа” гэж СNN-д бичжээ.

Цар тахал сандарсан хүмүүсийг номын дэлгүүрүүдийг хоослоход хүргээд байгаа юм. Брауны зөгнөл маягийн ертөнцийн төгсгөлийн тухай мэргэ төлгүүд интернэтээр тархаж, бүгдийг айдаст автуулж байна.

Шашин, зөн билиг судалдаг шинжээчид ч олон нийтийн сүлжээгээр айдас хүйдэс үүсгэсэн мэргэж төлөгчид, зөн билигтнүүдийг “сайн дурын хөл хорио”-нд уриалж байгаа юм. Учир нь тэд хүмүүсийн сэтгэл санааны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа гэнэ.

АНУ-ын Индиана мужийн Дарь эхийн их сургуулийн католик шашны судлаач Улрих Ленер олон нийтийн сүлжээгээр COVID-19-ийг ертөнцийн төгсгөлийн эхлэл гэсэн нэгэн гэгээнтэнтэй учрахдаа хариуд нь Библийн “Матфей, 23:36”-ийг эш татаж, амыг нь барьжээ. Шинэ гэрээний энэ хэсэгт Есүс ертөнцийн төгсгөлийн талаар ярихдаа “Тэр өдөр, тэр цагийн талаар тэнгэрийн сахиусан тэнгэрүүд ч, хүү ч юу ч мэдэхгүй. Зөвхөн эцэг л мэднэ” гэжээ.

Ленер орчин цагийн өөрсдийгөө зөнчид гэж зарласан хүмүүс бурхны сахиусан тэнгэрүүдээс илүү ихийг мэддэг болж таарав уу гэжээ.

www.unian.net


Viewing all articles
Browse latest Browse all 2285

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>