Өдгөө хүн бүр шахуу л “iPhone” утсыг ашиглах болоод байгаа билээ. Гэхдээ бид бүрэн ашиглаж чаддаг болов уу? Иймд хүн бүрийн мэдээд байдаггүй iPhone-ийн чадваруудыг танд дуулгахаар бэлтгэлээ. Мөн таны утас “iOS 9” үйлдлийн системийг уншуулсан байх шаардлагатай гэдгийг анхаарна уу. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

1Утасныхаа цоожыг тайлахгүйгээр мессеж бичих
Та утсандаа мессеж ирэх тохиолдолд яадаг вэ? Заавал цоожоо тайлж, хариу бичин, цаг заваа гарзддаг юм биш биз. Харин сайн ажиглавал танд ирсэн мессежний дор хариу бичихийг санал болгосон бичиг байдаг юм шүү. Тус товчлуур дараад л та шууд хариулах боломжтой.
2Ямар нэгэн аппликейшн дотор байхдаа мессежэнд хариулах
Ямар нэгэн аппликейшн ашиглаж байхад ирсэн мессежэнд хариулж болох юм. “Notification” хэсгээ татаж, шинээр ирсэн мессежний хариулах хэсэгт дараад үзээрэй.
3Аль аппликейшн илүүтэй цэнэг барж байгааг мэдэх
Утасны тань цэнэг хурдан дуусаад байна уу? Харин та ямар апплейкшнээс болж ингэж байгааг мэдэхийг хүсвэл “Settings> Battery” гэх хэсэг рүү ороод мэдэж болох юм шүү.
4“Settings” цэснээс хайх
“Settings” цэснээс ямар нэгэн зүйлийг хайж, олохыг хүсвэл ердөө л дээр байрлах “search” хэсэгт хайж байгаа зүйлээ бичихэд хангалттай аж.
5Дуут болон дүрст мессеж илгээх
“Settings>Messages” хэсэг рүү орон дуут болон дүрст мессеж илгээх тохиргоог тааруулан, хугацааг сонгох юм. Ингэснээр та хэн нэгэн рүү дуут, дүрст мессеж илгээх боломжтой болох байна.
6Байршилаа бусдад хэлэх
Мессежийнхээ “Details” хэсэгт даран өөрийн байршилаа харилцаж байгаа хүндээ мэдэгдэх боломж танд бий шүү.
7Байршилаа бусадтай хуваалцах
Хэрэв та байршилаа бусадтай хуваалцхыг хүсвэл “Share My Location” хэсгийг сонгоход хангалттай.
8Мессежээ хаах
Харин мессеж ирэхээ зогсоож, хаахыг хүсвэл “Do Not Disturb” хэсгийг сонгож, асаах хэрэгтэй аж.
9Групп мессеж бичих
Хэрэв та бусадтай зэрэг мессеж бичихийг хүсвэл шинээр мессеж бичих хэсэгт даран, хүмүүсээ сонгож, харилцах юм.
10Мессежээ хуулбарлах
Мессежээ хуулбарлахдаа тухайн хэсэгт удаан дарах ёстой. Ингэхэд “Copy or More” гэх бичиг гарч ирэх ба та үүнээс сонгож өөрийн мессежээ хуулбарлан, бусад руу илгээж болно.
11“Siri” ашиг, тустай
“Settings>General>Siri” гэж ороод Сиригээ асаагаарай. Энэ нь танд олон төрлийн тус хүргэх шидтэй юм шүү.
12Сири уншиж чадна
Та ямар нэгэн сайтын мэдээг Сириг ашиглан харж унших биш, сонсох боломжтой аж. Тухайн мэдээгээ сонгож Сири рүү оруулахад л хангалттай бөгөөд гадуур, дотуур явахдаа зөвхөн сонсож мэдээлллээ хүртэх боломжтой гэнэ. Ингэхдээ Settings > General > Accessibility > Speech хэсэг рүү орж Speak Screen болон Speak Selection зэргийг асаана.
13Сири дуудлага засна
Ялангуяа хэл сурч байгаа хүмүүст маш их тус болох эд. Та хэлээ сонгоод өгүүлбэр хэлэхэд таны дуудлагыг засч, цэвэрхэн болоод зөвөөр дуудаж өгөх юм.
14Баттерэйг зарцуулалтыг уртасгах
Хэрэв та цэнэгээ гамнаж, баттерэйг зарцуулалтаа уртасгахыг хүсвэл Settings > Battery цэс рүү орж, Low Power Mode дээр тааруулаарай.
15Яаралтай тусламж дуудах мэдээлэл авах
Таны утас цоожтой байгаа бөгөөд түргэн тусламж дуудах шаардлага гарвал “Emergency” хэсэг дээр дарахад бүхий л яаралтай тусламжын дугаарууд байж байдаг юм.
16Хадгалагдаагүй дугаарыг таних
Тань руу утас дээр хадгалагдаагүй дугаар залгахад утас таньж мэдэгдэх боломжтой. Гол нь тухайн хүн тань руу урьд өмнө нь мэйл бичсэн байх шаардлагатай юм. Тухайн хүний дугаар, хаяг гэхчлэн бүх зүйлсийг таны утас хадгалж авсан байдаг аж.
17Сири ашиглан, зураг олох
Маш олон зургийг утсандаа хадгалсан хүмүүс байдаг. Харин тэр дундаас хэрэгтэй зургаа олж авна гэдэг бэрх даваа. Гэхдээ та Сириг ашиглан хэрэгтэй зургаа хялбархан олох боломжтой. “Search” хэсэг дээр хэдэн он болоод хаана гэдгээ бичихэд л болоод явчих нь тэр.
18Сири танд ирсэн мэйлийг уншиж өгнө
Дахиад л Сири. Танд ирсэн мэйл, мессеж, мэдээ зэргийг та уншиж амжихгүй байгаад хэсэг хугацаа өнгөрвөл бүгдийг Сири уншиж өгөх байна. Тэр яг л таны туслах шиг байдаг гэнэ шүү.
19Хөгжмийн давтамж
Хэрэв та өглөө бүр яг нэг цагтаа дуу сонсдог бол аажимдаа утас таны давтамжыг хүлээж авч, өөртөө суурилуулан, яг таны хөгжим сонсдог цагт явж эхэлдэг гэнэ.
20Өдөрт хэдэн цагийг ямар аппликейшнд зарцуулж байгаагаа мэдэх
Settings > Battery цэс рүү орж, доош нь гүйлгэн та өдөрт хэдэн цагийг ямар аппликейшнд зарцуулж байгаа талаарх мэдээллээ аваарай.