Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 2285

Битгий тур охид оо

$
0
0

437

Та нарыг ер нь хэн тур гээвээ…
Таарах болгон турах юмсан гэх юм
Тэврэхэд тэвэр дүүрэн
Тэгш цагаан шүд дүүрэн

Харахад харц дүүрэн
Хангинаж инээх жаргал дүүрэн
Айл гэрийн буян дүүрэн
Авдар сав нь хувцас дүүрэн

Үрчлээ нь үгүй арьс дүүрэн
Үйлдэл бүр нь сэтгэл дүүрэн
Эр нөхөртөө халамж дүүрэн
Энэхэн биендээ чадал дүүрэн

Алба аминдаа арчаа дүүрэн
Алив бүхэнд сүйхээ дүүрэн
Чадалгүй нэгэндээ тусламж дүүрэн
Чарласан нэгэнд хариу дүүрэн

Уяхан сэтгэлдээ нулимс дүүрэн
Уран үгс нь биелэл дүүрэн
Сэтгэлд хоногших учрал дүүрэн
Сэнхэртэл ухааруулах үгс дүүрэн

Сүмбэн хуруу нь ур дүүрэн
Сүлэрсэн цай нь амт дүүрээн гэж
Айл гэрийн аз жаргал алтан дэлхийн амьд бурхан энэхэн замбуулинг нуруундаа үүрэх инээж ханиах эрүүл саруул,

Мах мяраа нь таарсан мяраалаг бүсгүй сайхаан гэж…


Viewing all articles
Browse latest Browse all 2285


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>