“Хаан ширээний тоглоом” цуврал энэ онд хамгийн сүүлийн буюу наймдугаар бүлгээ гаргана.
2019 оны дөрөвдүгээр сарын 14-нд сүүлийн цуврал цацагдаж эхэлнэ гэдгийг HBO -ийн зүгээс албан ёсоор зарлалаа. Мөн шинэ улирлын анхны трейлэрийг олны хүртээл болгосон байна.
Энэ цуврал бусад бүлэгтэй харьцуулбал бага буюу зургаан ангитай ч анги тус бүр нь бүрэн хэмжээний кинотой дүйцэх хэмжээний хугацаатай байх юм. Мөн сүүлийн бүлгийг бүтээхэд хамгийн урт хугацаанд зураг авалт хийсэн аж.