Quantcast
Channel: Чөлөөт цаг – Miss.mn
Viewing all 2285 articles
Browse latest View live

Эхнэр нөхөр болно гэдэг нь үйлийн үр үү? эсвэл зүгээр л тохиол уу?

$
0
0

e3a5948fec53340046debcfcfe87cbc7Эхнэр нөхөр болно гэдэг нь үйлийн үр үү? эсвэл зүгээр л тохиол уу? Үйлийн үр гэж авч үзвэл зарим хүн гэр бүл болоод их зовдог тэгэхээр өмнөх насны хийсэн үйлээ үүрч байна гэсэн үг үү? тохиол гэж үзвэл зарим хүн гэр бүл болоод жаргадаг, тэгэхээр сонголтоо зөв хийсэн гэсэн үг үү?

Хариулт: Эхнэр нөхөр болно гэдэг нь гарцаагүй үйлийн үр. Хоёр хүн учирах гэдэг өмнөх үйлийн барилдлага бөгөөд сайнаар барилдсан ч болно муугаар барилдсан ч болно. Сайнаар барилдаж уу муугаар барилсдсан уу гэдэгээ мэдэхийн тухайтад ихэнх хүмүүс лам дээр очиж үзүүлдэг байх. Муугаар барилсдсан бол засаж болно. Гэр бүл болоод их зовж байгаа бол өмнөх насны л үйлээ барж байна гэсэн үг. Хүүхэд ч мөн ялгаагүй. Сайнаар барилдсан сайн хүүхэд ч төрж болно. Өмнөх насны муугаар барилдсан дайсан нь ч төрж болно. Тиймээс Бурханы шашинд энэ бүхнээс холуур байх тухайтад хүүхэдтэй болох үйл ч байна. Мөн эхнэр нөхөр тохирохийг шинжих ч ёс байдаг. Дээр үеийн илт мэдэлтэй лам нар бол шууд л харна. Зарим нэг нь зурхай харна. Зурхайг ер нь алдалгүй зурж чадах юм бол үйлийн эрхэнд байгаа хүмүүсийн бараг 100% хэлж болдог. Мөн засал ном ч бас байдаг. Тэр нь муу үлйин үрийг нөхцөлийг нь бүрдүүлэхгүй байх л арга байна. Түүнээс бус муу үйлийн үрийг устгахгүй. Муу үйлийн үр байлаа ч нөхцөл бүрдэхгүй бол боловсрохгүй жишээтэй. Тиймээс тийм тийм газар бүү оч, тэг ингэ гэсэн зааварчилгаа дүрэм өгнө. Түүгээр явбал муугаар барилдсан 2 хосын муу үйл бүрэлдэхгүй байх жишээтэй. За ер нь тэгээд олон юм байна л да. Хоёр хос сайнаар ч бай муугаар ч бай үйлийн эрхээр хэрэв нийлсэн бол тэр нь зөв сонголт буруу сонголттой хамаагүй юм.

Учир нь хүн дандаа ихэвчлэн өмнө нь сайн үйл хийж сайн л холбоо тогтоож байсан бол дараа нь бол сайн ханьтай болох сайхан гэр бүл бүрэлдэх магадлал нь их. Сонголтийн хувьд яривал их нарийн гүн ухааны зүйл рүү ороод толгой эргээд явчихна. Тиймээс сонголтийн тухай яриагаа орхилоо. Харин сайн хүнтэй учирч гэр бүл болох нь зөв сонголт уу буруу сонголт уу гэдэг нь тухайн хүнээсээ хамаарна. Хэрэв муу хүнтэй учираад түүнийгээ засаад хоорондоо ойлголцоод сайхан гэр бүлийг бүтээж болно. Энэ нь өмнөх муу үйлийг ч барж сайхан ч гэр бүлтэй болсон байна. Энэ нь тэр хүний хувь зөв сонголт ч байж болно. Сайн хүнтэй учирчихаад түүнтэй сайхан байсан ч юм нэгээрээ байдаггүй хорвоо хойно та түүнийг муугаар өөрчилж ч болох юм, муу үйлийн барилдлагатай болчихож ч мөн болох талтай шүү дэ. Тэгэхээр зөв сонголт буруу сонголт гэдэг үг бол гэр бүлд бараг тохирохгүй. Бурханы шашинд дээд шатандаа гэр бүл битгий бол л гэдэг. Энэ л хамгийн зөв сонголт байх гэж бодном. Мэдээж зарим хүнд тэнэг сонсогдох байх ч сайн нарийн судалж үзвэл тийм дүгнэлтэнд хүрэх бөгөөд хэрэв санал нийлэхгүй бол Бурханы шашны энгийн хүмүүсд зориулсан сургаал номлол ёс журам байгаа түүнийг судлаад таньж мэдээд амьдрал ахуйдаа хэрэгжүүлж чадваас ямар ч гэр бүлийг та өөрөө бүтээж чадна. Андуу эндүү зүйл бичсэн бол та бүхэн хүлцэж авах гээхийн ухаанаар хандаарай


Царайлаг эрчүүд бага өвддөг

$
0
0

zaynmalik-xlarge_trans++2Mm0MDLB_Hri0Ac4jJl6BAEYNE46pycz_LmkTjvn8jQФинландын Турку их сургуулийн эрдэмтэд ца­райлаг эрчүүдийг дархлаа сайтай, ханиад бага тусдаг гэж мэдэгджээ.
Судлаачдын баталж буй­гаар эрчүүдийн гоо сайхан дархлааны системийн идэвх, вирусын эсрэг биет боловсруулах чадвар зэрэг­тэй шууд хамааралтай бо­лохыг олж тогтоосон байна. Харин бүсгүйчүүдийн гадаад төрх дархлаатай нь шууд хамааралгүй аж. Энэ талаар “Russian Times” порталд бичжээ.

Гэхдээ эрдэмтэд ямар эрчүүдийг царайлаг гэж бай­гаагаа тайлбарласангүй. Учир нь царайлаг сайхан гэдэгт дур булаам төрхөөс гадна биеийн хэлбэр ордог байна.

”Алчууртай захидал” (өгүүллэг)

$
0
0

чөлөө1Бүсгүй нүүрээ алгаараа таглан чимээгүй мэгшиж байна. Би яаж дөхөхөө мэдэхгүй, дэмий л сууж байгаа саравчыг нь тойроод зогтуслаа. Уйлж байгаа хүнд ойртоход ийм хэцүү байдаг гэж мэдсэнгүй. Урьд нь би олон хүнийг уйлуулж байсан нь үнэн.
“Эр хүний нулимс үзсэн хүн жаргадаггүй юм” гэж эмээ минь үе үе л эрхиэ эргүүлж маань мэгзэм уншаад өнөөхөөрөө адис өгнө. Би  түсхийтэл инээд алдаж “эмээ одоо бурхан багш уу” гээд л гарч одно. Ийм том нүд уйлвал их том нулимс унана даа гэж хайр гуйн цавчлах нулимстай хар сормуусыг хайнгахан хараад өнгөрдөг байж..
Харин тийм олон нүдийг уйлуулж байсан намайг ганц л хүн уйлуулаад одсон юм. Хувин хувингаар цутгах шиг усан борооны дараах нэгэн  үдэш газарт буусан мананг нэвтлэн аажуухан алхсаар дэргэд ирээд “одоо зүгээр л сайхан найзууд хэвээр үлдье дээ” гэчихээд мөн л манан дундуур уусах мэт аажуухан алхсаар  алга болсон юм. Хөшиг мэт тэр манангийн цаана түүнийг минь хүлээж байсан  том шүхэртэй , цааш алхахад нь  цагаан алчуур нь үл мэдэг дэрвэж байсан тэр бүсгүй одоо жаргалтай байгаа болов уу…
Хэд хоногийн өмнө сонсохнээ тэр сүй тавих гэж байгаа гэсэн. Миний л зүүх ёстой сүйн бөгж ямар азтай бүсгүйн хуруунд адтайгаар гялалзаж байгаа бол. Миний л үнсэж сэрээх уруул ямархан хүний уруулын тамгатай болоо бол. Хамгийн анх миний бэлэглэсэн хар судалтай зангиаг одоо зүүдэг болов уу…
Цонхоор урсах мэт орж ирэх хаврын зөөлөн салхи хараахан унтраагүй дурлалын цогийг өдөөн асаах мэт миний оронд баяр хөөртэйгээр инээж яваа тэр азтай сүйт бүсгүйг харах адын бодол хоромхон ч зүгээр суулгасангүй. Харлаа гээд яах юм бэ дэмий л сэтгэлээ сэмлэхийн нэмэр гэж бодсон хэрнээ өөрийн эрхгүй цүнхээ шүүрэн гарсан байлаа.
Нимгэн цагаан хүзүүний алчуур нь сандал  дээрээс  гулсан унаж хийсэх аядахад  арайхийн нэг уулзах шалтаг олсон би ухасхийн гүйж очоод алчуурыг авч түүнд ойртлоо. Цав цагаан тэр алчуур бороонд норсон юм шиг л шал нойтон. Хүн бас ийм их уйлдаг байжээ.
Намайг дөхөж очихыг мэдсэн тэр мөрөө чичрүүлэн мэгшихээ болиод шанхныхаа үсийг хойш илбэн толгой дохиж байна. Тав юм уу зургаан сартай жирэмсэн бололтой дэргэдээс нь анзаарвал хэвлий нь нэлээд томорчээ.
Тэгснээ алгаараа нүүрээ арчин огт уйлж байгаагүй юм шиг тунгалаг инээмсэглэл нүүрэндээ  тодруулаад “гадаа гоё байна шүү тээ, хавар болоод” гэв. Миний өнөөх сүйт бүсгүйг нь харах гэсэн адын бодол замхран одож сэтгэл минь  аль хэдийнээ түүний шөнийн тэнгис шиг гүн хар  нүдний нулимсан дотор амь тэмцэн живж  байлаа.
“Харин тиймээ,  хавар болж байна, ийм сайхан цагаар яагаад уйлж суугаа юм бэ, адилхан эмэгтэй хүмүүс байна даа, надад хэлээч дээ” гэж аргадан асуулаа.
“Өчигдөр сүй тавих өдөр  байлаа л даа, гэтэл нөхөр болох залуу маань ирээгүйгээр барахгүй ийм зурвас хаалганы гадна үлдээсэн байна” гээд гар нь ялимгүй чичрэн халааснаасаа үрчийж базагдсан цаас гаргаж ирлээ. Тохой залган суусан цагаасаа эхлэн танил болсон түүний бичгийн хэв яг л хэвээрээ. “одоо зүгээр л сайхан найзууд хэвээр үлдье дээ” гэж яаруухан бичжээ.
Бүсгүй үг хэлэх гэснээ болиод ахиад л мэгшив. Үнэндээ би юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа. Аргадах олигтойхон үг ч олдсонгүй. Зүгээр л надаас туранхай биетэй турьхан түүнийг энгэртээ тэврээд уйлж тайтгартал нь хүлээсэн юм. Нэгэн сэтгэл нь онгойсон бүсгүйд би өдрйин тэмдэглэлийнхээ хуудас бүхэн дээр бичдэг нууц үгээ аяархан хэлээд гараа даллан хоцорлоо. Бүсгүй баяртайгаар эргэн эргэн харсаар цагаан цувных нь хормой дэрвэж булан тойроход цээжин дотор хүндээс хүнд зангуугаа хаясан нэгэн хөлөг онгоц өөр  зүгт хөвж эхлэв. Тэр алчуураа надаас авахаа мартчихаж. Миний гарт нулимс дүүрэн цагаан алчуур ирээдүйгээс надад илгээсэн захидал мэт атгаастай байна.
Булан тойроод одсон тэр бүсгүй миний ирээдүй байх байсан юм бол харин миний өнгөрсөн цаг тэр ойролцоох цэцэрлэгийн модон дор дурлалт залуутайгаа тэврэлдэн зогсож байна. Урт буржгар үстэй намхаан бор охиныг тэврэн зогсож байгаа тэр залуу хэзээ ч салахгүй юм шиг чангаас чанга тэвэрдэгийг нь, хэзээ ч холдохгүй юм шиг гараас атгаад алхдагийг нь би  мэднэ ээ.
Учирсан түүнийг нь надаас илүү хайрлаарай бурхан минь
Уйлж суусан тэр бүсгүйд итгэл хайрлаарай амьдрал минь
Б.Болормаа “Алчууртай захидал” өгүүллэг

12 ордын эмэгтэйчүүдийн мөнгө даллах цүнхний өнгө

$
0
0

Хонь 
хонины ордныхон улаан эсвэл илгэн хүрэн өнгийн цүнх, хэтэвч барих нь зохистой. Эдгээр нь нарны өнгө бөгөөд энэ ордныхон руу мөнгө даллах шидтэй.

Үхэр 
Энэ ордныхонд нарны шинж чанар ихээхэн давамгайлдаг. Иймд үхрийн ордныхон мөнгөлөг болон цагаан өнгийн цүнх сонговол зохистой.

Ихэр 
Энэ ордныхонд тохирох цүнх болон хэтэвчний цорын ганц өнгө бол ногоон. Ийм өнгийн зүйлд мөнгөө хадгалснаар улам арвижих болно.

Мэлхий 
Сар бол мэлхийн ордны билэг тэмдэг юм. Иймд энэ ордны хүмүүс зөвхөн гэгээлэг өнгийн хэтэвч, цүнх барих хэрэгтэй.

Арслан

Арслангийн ордыг ивээгч нарны билэг тэмдэг юм. Хүчирхэг арслангууд улаан болон шар өнгийн түрийвч, цүнх сонговол ээлтэй аж.

Охин 
Зөн билэг нь илүү хөгжсөн охины ордныхон бараан ногоон өнгийн хэтэвч, цүнх барьвал хөрөнгө мөнгөө арвижуулна хэмээн одод зөвлөж байна.

Жинлүүр 

Энэ ордны хүмүүс цагаан, мөнгөлөг, шавран өнгийн цүнх сонговол тохиромжтой. Энэ бол тэдэнд хамгийн сайн сонголт бөгөөд хөрөнгө даллаж чадна.

Хилэнц 
Хүчирхэг хилэнцийн ордныхон өөрсдийн давуу талуудыг илтгэх улаан өнгийн цүнх барьвал мөнгөө хүссэнээсээ ч ихээр арвижуулж чадна.

Нум 
Үнэнч шударга нумын ордныхонд шар, улбар шар өнгийн цүнх, хэтэвч тун тохиромжтой. Та дэлгүүрээс цүнх сонгох гэж байгаа бол өнгийг нь нэг ажаарай.

Матар 

Цэнхэр, хар өнгийн хэтэвч, цүнх эдгээр хүмүүст тун тохиромжтой. Ингэснээр тэдний хөрөнгийн үүдийг хамгаална.

Бумба
Энэ ордны хүмүүс голдуу бараан өнгийн цүнх сонгох нь зөв. Ингэснээр тэд хөрөнгийн урсгалаа гартаа атгаж чадна.

Загас 
Эв нэгдэл, урт удааны билэгдэл болсон загасны ордныхонд шар өнгийн хэтэвч, түрийвч зохимжтой.

Та аль хатагтай нь бол?

$
0
0

Бүсгүй хүний имиж сүрчиг үнэртэн, уруулын будаг зэрэг олон зүйлээс бүрддэг. Мөн эмэгтэй хүний мөн чанар, амьдралдаа хандах хандлага нь будалт, үнэртний сонголт, хувцаслалт, биеэ авч яваа байдлаас харагддаг гэж үздэг. Иймд эмэгтэйг гаднах төрх, хувцаслалтаар нь таньж болдог.

024-111456-185894622

1. Хурц зантай хатагтай: Зарим талаар эршүүд байх нь бий. Гадаад үзэмжиндээ тогтмол анхаардаггүй. Зөрүүд, хамгийн сүүлийн үеийн загварыг дуурайхаас эхлээд хувцаслалтандаа огт анхаарахгүй ч байж чаддаг. Албан ёсны хүлээн авалтан дээр богинохон банзалтай ч ирж магад. Нүдэнд тусахгүй будах дуртай.

2. Дур булаам хатагтай: Нарийн мэдрэмжтэй. Хувцсаа хэзээ ч хайш яааш өмсдөггүй. Цүнх, туфлийнх нь өнгө заавал хоршиж байдаг. Нүүрээ донжийг нь тааруулж буддаг. Час улаан өнгөөр хэзээ ч уруулаа будахгүй. Зөөлөн үнэртэй сүрчгэнд дуртай. Зарим тохиолдолд хэт намбалаг юм шиг санагддаг.

3. Анхаарлын төвд байх дуртай хатагтай: Энэ хатагтай эрчүүдийн анхааралд өртөх дуртай. Ер нь хамт олон, найз нөхөд, тодорхой хүрээлэлд байхыг эрмэлздэг. Донжийг нь тааруулан хувцас, чамин үсний загвар, этгээд зүүлт сэлтээр бусдын анхаарлыг өөрийн эрхгүй татдаг. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Янз бүрийн хэлбэрийн даашинз, юбка, сарфанчик, гялгар цалгар цамц, хээ хуартай трико, өндөр өсгийт, элдэв төрлийн бүрх малгай. Энэ бүхэн тэдний хобби. Үнэндээ өөрсдөд нь ч зохидог.

4. Аж ахуйч хатагтай: Хувцаслалт, будалт зэрэгт төдийлөн анхаарал тавьдаггүй. Гэхдээ өмсөж зүүсэн бүхэн нь эдэлгээ сайтай, чанартай, гарын ая даахуйц байгааг та анзаарна. Ээмэг, бөгж зүүвэл алтыг нь сонгоно. Элдэв янзын хуурамч эдлэлийг сонгох байтугай харах ч үгүй. Өндөр өсгийтэй туфль, сорочик тэдний имиж. Жинхэнэ францын сүрчиг хааяа үнэртүүлэх нь бий. Найз нөхөддөө тусархуу, найдвартай, олон зангүй. Хавь орчмын хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээдэг.

Үгийн хүч буюу санамсаргүй хэлдэг үгс, хувь тавиланд нөлөөлөх нь

$
0
0

3380

Та анзаараарай, муу сөрөг үгсийг, уулга алдахдаа, эсвэл уурлаж бухимдахдаа хэлдэг, ердийн яриандаа хэрэглэдэг  хүмүүсийн амьдрал бүтэлгүй байдаг.

 Уулга алдахдаа хэлдэг үг хэнд ч хаяглагдаагүй байдаг тул, зөвхөн өөртөө л илгээж байдаг байна. Хулгайч, хүүр, гуйлгачин, гай, ядаргаа, тэнэг, эдгээр үгс юуг дагуулах вэ? Амжилт дагуулсан нэг ч үгийг, амны уншлага мэт хэн ч хэрэглэдэггүй нь сонин. Уурлах үедээ, хүнийг дийлэхийн тулд хэлдэг хорон үг, мөн адил өөрт тань үйлчилдэг. Хэн нэгний “амжилт”-д атаархсан яриа өрнөхөд, ярианд орлцогч бүрийн “амжилт” үгүй болно. Учир нь “амжилт”-г сөрөгөөр, олж авдаггүй. Мөн, “би хэзээ ч ингэхгүй, тэгэхгүй” гэх нь эсрэгээр эргэдэг.
 Ийнхүү, хорвоо ертөнцийн тайлагдаагүй, нэгэн нууц хууль, үгийн хүч, хувь тавилангийн хооронд хэнд ч анзаарагдахгүй үйлчилж байдаг ажээ.
 Өвөг дээдсийн маань сургаалт үгс, энэхүү хуулийг баталдаг нь бүр ч сонин. “Амны билгээс ашдын билэг” “Давахгүй гэсэн даваагаар гурав давдаг”. Та бодоод үзээрэй.

ТИЙМЭЭ БИ АЙЛ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙ…ТЭГЭЭД …

$
0
0

3423

-Хүүе ээ, чи хүнтэй суугаач ээ. Хүүхэд гаргаач ээ. Одоо болио. Наад нас чинь явсаар хүн тоохоо болино шүү. Дандаа ингээд ганхсаар гунхсаар явна гэж боддог юм уу. Хаашаа юм бэ. Нэг л их эрх чөлөөтэй хүн. Чи л болоод голж шилээд яваа биз гээд ӨМНӨӨС МИНЬ ШАНАЛСААР ӨӨРИЙГӨӨ МАРТАГЧ ХҮМҮҮС БАС БАЙХ. Үгүй тэгээд одоо тэр тухай нь таг мартсан хийгээд тас эсэргүүцдэг гэж боддог юмуу даа.Бодоогүй биш бодоод л яваа юм уг нь…Гэлээ гээд одоо ийм үгийг сонсуутаа гэрээсээ гарч гүйгээд гэрлэчихдэг бол ч амар л даа.Гэвч үгүй.Эсвэл тэр нөхрийг дэлгүүрт зардаг бол халамжтай сайныг нь хамгийн үнэтэйгээс нь өөрт байгаагаа өгөөд,үлдсэнд нь зээл хийгээд авчихна.Бас л үгүй.Нээрээ л өмнөөс минь зовоо юмуу гэхээр бүр худлаа.Хүний хэрэгт үнэн дуртай.Бөөн баясал тодруулсаар
“-Чи ингэхэд яагаад салчихсан юм бэ.Нөхөр чинь…эсвэл чи юу…Яг яасан юм бэ?” гэж ирээд л гэнэтхэн ихээр өрөвдсөн болоод л “-Ингэж явахаар эргээд нийлчихээч дээ” гэнэ.Тийм, амархан… Болж бүтээгүй болоод л салдаг биз дээ. Болгож бүтээх гэж яваагүй биш явсан биз дээ. Салалт бүхэн тэгээд ч сайхан байдаггүйн адил салсан тухайгаа хэн дурсах дуртай билээ дээ. Мөн л надаас хариулт аваагүйдээ шаралхсандаа ч тэр юмуу “-Чи нээрээ сэргэлэн хүүхэн шүү. Болгоод л байх юмаа. Гоё цүнх барьчихаж. Улам л залуужаад өнгө ороод л … Нэг учир байна тэ. ЯГ ЯАЖ АМЬДРААД БАЙНА АА” гэх зуураа өмссөн зүүснийг минь өлийтөл ширтэнэ. Ингэж явахаар эргээд нөхөртэйгээ нийлээч гэхээр нь хэцүүхэн харагдсан юм болов уу даа гээд бодсон чинь бас үгүй юм шиг ээ.Тэгснээ гэнэт “–Нээрээ л муу юмтай нийлснээс баян эрийн нууц амраг байсан нь хамаагүй дээр тэ” гээд л пал хийтэл авна даа. ҮГҮЙ ТЭГЭЭД ОДОО НӨХӨРГҮЙ БОЛООД НУУЦ АМРАГГҮЙ БОЛ НҮЦГЭН ГҮЙЖ ОЧООД АВСАНД ОРОХ ЁСТОЙ ЮМУУ ДАА ХӨӨРХИЙ. Хүүхэн л юм чинь уг нь хөөрхөн сайхан харагдахыг хүсэх нь мэдээж. Гээд хүнээс илүү гоёоод давуу амьдраагүй л юмсан. Мөрөөрөө ганцаараа яваа минь мөн ч их гай удсан гэж бодохгүй л яваа шүү. Ийм л тэнэгүүдэд илүү харагдаж эрх чөлөөтэй санагдаж яваа нь ГАНЦ БИ БИШ,ГАНЦ БИЕ БОЛООД АЙЛ ТОЛГОЙСОН эмэгтэйчүүд. Ярьдаггүй л болохоос биш илүүхэн зовлонгоо хөнгөнд санасан нөгөө л бидний хүүхнүүд. Өчигдрийн хүндхэн асуудал өнөөдөр юу ч биш санагдахад өөртөө талархаж өөдөөс тосох бэрхшээл бүрийг даваад гарна даа гэх даанч их итгэлээсээ зүүгдэн ирээдүй өөд зүтгэж яваа бидний хэдэн бүсгүйчүүд. Элэг хугас үрийнхээ энгэрийг тэврэхэд ямар хөнгөн байдаг гэдгийг эцгийн хайраар дутсан зүрхийг нь аргадахад ямар хөндүүр болохыг мэдрэх бүртээ аавыг нь буруутгаж амьдралд ялархаагүй Монгол ээжүүд. Эх хүн болсон хойно энэ тэрд зовниж элэг хугасхан үрсээ хойд эцгийн гар харуулчих дургүй яваа юм. Дуртай байлаа гээд дуудсанд нь наалдаж дуудаагүйд нь зүүгдээгүй юм. Өөртөө л итгэдэг бидний хэдэн ээжүүд үрээ хэндээ орхиод үдэш орой сэлгүүцнэ гэж. Үүрэг хариуцлагтай бидний хэдэн хүүхнүүд үүрсэн ачаагаа хэндээ тохоод өнжинө хононо наргина гэж. Бодоод үзээрэй. Тэгэх завгүй тэгээд ч хүсэлгүй. ХАТУУ ХОРВООГИЙН ААШИНД ХАШИР СУУСААР ЯВАА ЮМ. Тэгээд л ганцаараа тэсээд л мөрөөрөө тэрэнд энэнд дэмий хардуулавч үл тоосон хэвээрээ өөрийнхөө амьдралд дассанаа даанч их хайртайгаа ухаарсаар яваа юм. Илүү ихийг хүсчихвэл хайртай нэг зүйлээ алдчих юм шиг санагддаг юм. Хов базах завгүй хоол хүнсээ л цуглуулж яваа юм. Баргийн эрээс дээр барилгачин цахилгаанчин бариач түлээчин гээд байдаг бүхнийг амжуулж яваа юм. Нээрээ л хачин. Нийлээд суухаараа ганцхан хүүхдэд нилээн олон эцэг тохно. Тэрнийх энэнийх гээд л … Тэгээд мөн ханахгүй үрээс нь аавыг нь асуудаг өөрт нь амраг тулгадаг хүмүүс бас байх. Элэг барих гэж энгэрт дөхнө ивийлсэн болж худлаа муулна. Ээ мөн хэцүү. ҮР ХҮҮХЭДГҮЙ ГАНЦ БИЕ ХҮҮХНҮҮДИЙГ ӨӨЛӨХ МУУЛАХ НЬ БҮҮР ХЭТЭРСЭН.Хавийн хүнтэй хардах хар буруугаар санах бол энүүхэнд. “-Нөхөр сүүдрээ холхон байлгаарай.Нөгөөх чинь ирж явна” гээд л … ГАНЦ БИЕ ХҮҮХНҮҮДИЙН ГАНЦ АЙДСЫГ МЭДЭХ ҮҮ. Үдэш орой харихаас, өтлөхөд түших ханьгүйгээс, үхэхэд дуудах үргүйгээс гэж үү. Үгүй шүү.

3420

Амьдралд тэд хатуужсан зоригтой ч айл гэрийг бусниулчих вий алаг үрсийг нь өнчрүүлчих вий гэж айдаг юм. ХҮҮХЭД ХҮССЭН БҮСГҮЙ ХҮН Л ХҮНИЙ ҮРИЙГ ХАЙРЛАДАГ ЮМ. Өдий насалтлаа ганцаараа явчихаад өөдгүй нэгэн дээр бүдэрчих вий гэж хайртай хүмүүс нь түүний төлөө хавиар нэг зовох вий гэж эмээсээр ганцаараа яваа юм. Эвлэрч туулдаг хорвоо юм.БҮТЭЭГҮЙ БОЛООД Л САЛСАН,БОЛООГҮЙ БОЛООД Л ГАНЦААРАА ЯВАА ЮМ. Ойлгож байна уу. Эндээ л гэхэд бид чинь ханьгүй явахын дутууг хамаг бүхэнд ганцаардахын хэцүүг мэдрэх бүртээ ахиад алдах эрхгүйг,алив мууг сэдэхгүйг хичээдэг юм. Өрөөлийн амьдралд атаархаж өөрийгөө тэнд аваачих гэсэнгүй. Өрөвдөөд өгөөч гээд үг зүг нийлэх гэсэнгүй. Эрхэм таниас байтуйгай ээж аав,ах дүү нараасаа гуйх хүсэлгүй ч нуух нулимстай яваа юм. Хайртай бүхэн минь өвдөхгүй л бол байгаа бүхэндээ сэтгэл ханасаар баяртай жаргалтай болоод л байгаа юм. АЛДАА БҮХЭН НЬ САНААТАЙ БАЙГААГҮЙ ЭЭ ГЭЭД АНХНЫ ХАЙРЫГ УУЧИЛСААР ЯВАА ЮМ. Гэхдээ мэдээж хүн л юм чинь гэрэл гэгээг хүсэж хувь тавиландаа итгэдэг юм. Ханьгүй ч үртэй яваадаа хайрлагдаагүй ч амьд яваадаа талархдаг юм. Нэг л өдөр хүний сайнтай учирна гэж… Нэг л өдөр хөөрхөн үр тээнэ гэж итгэдэг юм. Бусдынх биш чинийх шүү гээд илгээх бурханы сонсгол тэнгэрийн хараа хамгийн сайнд итгэдэг юм. Хүний зовлонгоор жаргаагүй цагт хүсэл аяндаа биелнэ гээд зүтгэж л яваа бидний хүүхнүүдийг зүгээр л мөрөөр нь орхиоч. Мэдэхгүй байж мэдэмхийрээд мэргэчин болж таагаад яана. Араас нь муулж замаас нь саатуулаад яана.
АМЬДРАЛЫН ЗАМД УДААН ТҮГЖИРСЭН АЗ ЖАРГАЛАА ТОСОХООР ЯВАА ЮМ БИД…
Б.Болорцэрэн

ТАЙВШИР: НАСА таны зурхайг өөрчлөөгүй

$
0
0

Интернетийн ачаар, бага зэрэг үл ойлголцлын үр дүнд олон хүн өөрийн зурхайн ордыг өөрчлөгдсөн хэмээн итгэж эхэллээ. Гэхдээ тийм биш юм. Юун түрүүнд НАСА шинжлэх ухаанд үндэслэн судалгаа, шинжилгээний ажил хийдэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хоёрдугаарт “Астрономи”, “Астрологи” гэсэн хоёр үгийн ялгааг мэдэх ёстой. Астрономи нь одон орон судлал, Астрологи нь зурхай судлалыг тодорхойлдог. Тэгэхээр НАСА Астрономи судлахаас биш Астрологи судлахгүй.

Агентлагийн төлөөлөгч Двейн Браун “НАСА Астрономи судалдаг болохоос Астрологи судалдаггүй. Астрологи шинжлэх ухаан биш” хэмээн тайлбарлажээ.

Энэ маргаантай асуудал сөхөгдсөн шалтгаан нь Их Британийн Cosmopolitan Офиукус хэмээх шинэ одны орд гарч ирлээ хэмээх агуулга бүхий нийтлэл гаргасантай холбоотой. Мэдээж хэрэг Cosmopolitan-ын нийтлэлд НАСА-ын эх сурвалжийг дурдаж, тухайн мэдээллийг тавьсан холбоосыг хүртэл багтаасан байна.

Харин тэр холбоос нь ердөө л НАСА-ийн хүүхдүүдэд зориулсан, боловсролын чанартай Space Place хэмээх цахим хуудас юм. Агентлаг хүүхдүүдэд тэртээ 3000 жилийн өмнөх Вавилончууд од эрхсийг ажиглаж, байршил нь дэлхий дээр болж буй үйл явдалтай холбогддог гэж үзээд зурхай хэмээх зүйлийг зохиосон талаар тайлбарлажээ.

Тухайн үед Вавилончууд сарны тооллыг ашиглан жилийг 12 сард хуваан он цагаа тоолдог байсан бөгөөд түүндээ тохируулан зурхайн ордуудыг мөн 12 болгон багтааж, 13 дахь одны ордыг үл хэрэгссэн аж.

Двейн Браун “Бид ямар ч зурхайн ордыг өөрчлөөгүй. Зүгээр л тооцоо хийж үзсэн юм. Одны ордуудын байрлал 3000 жилийн өмнөхөөс өөр болсон нь үнэн. Эрт цагт хүмүүс одон орныг ойлгохын тулд хэрхэн сэтгэж бодож байсан болохыг харуулсан. Space Place дээрх нийтлэл Астрономи, Астрологийн ялгааг харуулж, шинжлэх ухаан, математикт суурилсан судалгааны мөн чанарыг таниулахыг хүссэн тийм л зүйл” гэжээ.

YahooCosmopolitan зэрэг сайтуудад нийтэлснээр шинэ ордны “ачаар” зурхайн тоолол ийм болох нь:

  • Матрын орд, Нэгдүгээр сарын 20 – Хоёрдугаар сарын 16
  • Хумхын орд, Хоёрдугаар сарын 16 – Гуравдугаар сарын 11
  • Загасны орд, Гуравдугаар сарын 11 – Дөрөвдүгээр сарын 18
  • Хонины орд, Дөрөвдүгээр сарын 18 – Тавдугаар сарын 13
  • Үхрийн орд, Тавдугаар сарын 13 – Зургадугаар сарын 21
  • Ихрийн орд, Зургадугаар сарын 21 – Долдугаар сарын 20
  • Мэлхийн орд, Долдугаар сарын 20 – Наймдугаар сарын 10
  • Арслангийн орд, Наймдугаар сарын 10 – Есдүгээр сарын 16
  • Охины орд, Есдүгээр сарын 16 – Аравдугаар сарын 30
  • Жинлүүрийн орд, Аравдугаар сарын 30 – Арваннэгдүгээр сарын 23
  • Хилэнцийн орд, Арван нэгдүгээр сарын 23 – Арван нэгдүгээр сарын 29
  • Офиукус, Арван нэгдүгээр сарын 29 – Арван хоёрдугаар сарын 17 (шинэ орд)
  • Нумын орд, Арван хоёрдугаар сарын 17 – Нэгдүгээр сарын 20

Тэгэхээр таны зурхай өөрчлөгдөөгүй. Үүнээс өмнө 2011 онд ч гэсэн 13 дахь орд бий болж 2009 оноос хойш төрсөн хүмүүс тэр ордод хамаарна гэх агуулга бүхий зүйл интернетэд нийтлэгдэж байв.

Бүр үгүй ядахад шинэ орд гэгдэж буй Офиукусийг эртний Вавилончууд хүртэл мэддэг байсан юм/Зарим зурхайн тоололд бүр 24 одны ордны байрлалыг тогтоосон тухай өгүүлдэг/.

Харин НАСА-ийн хувьд Дэлхийн ванг судлаад завгүй байгаа, юун бидний зурхайг өөрчлөх манатай.

Д.Багахүү | GoGo.mn


Эмэгтэй хүнийг уруулаар нь шинжихүй

$
0
0
12509166_818215764991380_6769524801752358575_nХүний уруул эзнийхээ  зан байдалын онцлогийг  илэрхийлдэг
Зузаан  уруул
Зурчихсан юм шиг өөгүй зузаан бамбагар  уруултай бүсгүйчүүд  өөртөө эсрэг хүйстнээ үргэлж татаж байдаг. Энэ бүсгүйчүүд юу хүснэ тэр доороо л өөрийн болгохыг хичээдэг, шинэ цүнх таалагдсан залуу гээд л. Давуу тал нь өөртөө итгэлтэй эрч хүчтэй. Хүлээж найдаж сууна гэдэг түүнийх биш, тэр үргэлж хурдан шаламгай хөдөлж өөрт таалагдсан бүхнээ эзэмшихийг хичээдэг. Түүний амьдрал их сонирхолтой бөгөөд адал явдалтай. Тэд эрх чөлөөтэй байдлыг эрхэмлэдэг нэгэн ба хамтрагчаасаа бас хараат бус байдлыг хүсдэг.
Зузаан бөгөөд өргөн уруултай бүсгүйчүүд 
Романтик  сэтгэлгээтэй, сэтгэл хөдөлөлөөр дүүрэн бүсгүйчүүд, ямар нэг муу санаа бодол дотроо агуулдаггүй, гэнэн хонгор, бүхнийг хэт сайхан болгож  харагдаг. Түүний амьдрал үргэлж өгсөж уруудаж байдаг. Хүмүүст үргэлж тусламжийн гараа  өгөхөд бэлэн байдаг. Энэ байдлаараа ч хүмүүсийг өөртөө маш их татдаг. Харин муу тал нь тэд гарсан асуудлыг шийдэхийг хүсдэггүй, нүдээ аниад өнгөрөөхийг хичээдэг нь өөрийгөө насаараа хуурч явах магадлалтай. Тэд  ирээдүйн ханиа үргэлж сэтгүүл дээр байдаг сайхан залуучууд эсвэл ном зохиолд гардаг сайхан баатруудаар төсөөлөн мөрөөддөг. Уг  бүсгүйчүүдийг  хараад эрчүүд даруухан тэдний үгээр байх эмэгтэйчүүд гэж боддогч  андуурал юм.
Доод талын уруул нь дээд талын уруулнаас илүү гарсан
Ийм уруултай хүмүүсийг дорнийн гүн ухаанч нар шинжихдээ хувиа хичээсэн хүмүүс байдаг гэж үздэг байна. Харин эсрэгээрээ бол өөртөө итгэл муутай.
 Нарийхан бөгөөд урт уруул
Бодит байдлаар бүхнийг дүгнэгч бүсгүйчүүд. Хөл дээрээ бат бөх зогсдог эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй ихэмсэг. Тэрээр аливаа зүйлийг хийхдээ бүр сарын өмнөөс төлөвлөж эхэлдэг байна. Хүнд дурлахдаа хүртэл бодлогтой байдаг зүгээр ч нэг зүрхээ сонсоод сэтгэлээ өгчихдөггүй. Эрэгтэй хүн түүнтэй байхыг хүсвэл  энэ бүх шалгуурт нь тэнцэх хэрэгтэй. Олны дунд сэтгэл хөдлөлөө дарж нууж байдаг. Тэд гэнэтийн зүйлд дургүй ба тодорхой амьдралаар амьдрах дуртай. Эсрэг хүйстнээсээ романтик байдал, сайхан амраглал хүсдэггүй ба зөвхөн цаашид хамт амьдрахад тэр хүндээ бүрэн итгэж болох хүн хайдаг.
Жижигхэн төгс хэлбэртэй, дээд доод хэмжээс нь тэнцүү
 Жижигхэн төгс хэлбэртэй, дээд доод хэмжээс нь тэнцүү бол итгэл даах хүмүүс байдаг. Ийм уруултай эмэгтэйчүүдийн зарим нь үг дуу цөөнтэй байх нь элбэг байдаг ба дотроо бодолтой дороо суурьтай хүмүүс байдаг.

Орд ордны эрчүүдийн зүрхийг булаах арга

$
0
0

12274399_900321046719864_5774547702278404427_nХонь
Хонины эрчүүд өөрсдөө их нууцлагдмал, адал явдалд дуртай идеалист хүмүүс. Таньтай цуг хөлбөмбөг тоглохоор дуудаж ч мэдэх хүн. Оньсого шиг сонирхолтой болзоонуудад нь битгий бүдрээрэй. Өөрөөр хэлвэл амьдралдаа бөмбөг өшиглөж үзээгүй байсан ч зоригтой, яахаас ч буцахгүй, хүчирхэг гэдгээ харуул. Мөн өнөөдрөөрөө л амьдар, хэзээ ч өнгөрсөн, эсвэл ирээдүйн талаар хэтэрхий их ярих хэрэггүй. Түүний өөртөө итгэх итгэл, бие даасан байдлыг нь сайшаа. Учир нь тэд удирдагч байх дуртай. Даруу төлөв, бүрэг ичимхий зан гаргаж байгаад анхны шөнөөрөө халуухан дотуур хувцас, товчоо нэг нэгээр нь алгуурхан тайлж гайхшруул. Тэр галзуурах болно.
Үхэр
Нэн түрүүнд тэвчээртэй бай. Түүний зөрүүд занг хүлээцтэй ханддаггүй хүнтэй тэр хамт байж чадахгүй. Арааны шүлс асгаруулам үнэртэй, амттай хоол хийгээд, аятайхан ширээ зас. Ширээгээ байгалийн өнгүүдээр чимэглээрэй. Гарт нь хүрч, нүд лүү нь эгцэлж ширт. Хүзүү, төвөнхийг нь зөөлөн илбэж, мөрийг нь шүргэ. Болзооны орчныг тайван, сэтгэл амар, тав тухтай байлга. Үхэрийн ордныхон тийм орчинд л таны гоо сайхныг дээд зэргээр мэдэрнэ. Бэлэг өгөхдөө чанартай, дээд зэрэглэлийн, ямарваа нэг нандин зүйлийг сонгоорой.
Ихэр
Хоёр нүүр, хоёр бодолтой ихэрийн ордныхон эргэж буцах дуртай хүмүүс. Тэд нэг бол ирж, нэг бол явна, яахаа мэдэхгүй эргэлзэж тээнэглэзээд тэр хоорондоо таныг шантраах дөхнө. Тэдний зүрхэнд дурлалын түлхүүрээ алгуур алгуурхнаар зоох хэрэгтэй. Хэзээ ч ширүүн хөдөлж болохгүй. Тэд үргэчихнэ. Зөөлөн, уярам, дулаахан сэтгэгдэл төрүүлэм үгсээр сэтгэлийг нь татаж болно. Гэхдээ хэтэрхий чамирхах хэрэггүй. “Сайн дулаалаарай. Гадаа хүйтэн байна” гэдгээс авахуулаад энгийн боловч дотно үгсээр дасгаарай.
Мэлхий
Мэлхийнхэн урлагт их хайртай хүмүүс учир театр, эсвэл музейд болзох санал гарга. Мөн түүний дурсамжийг сэдрээх газруудаар явбал түүний сэтгэлийн хаалга нээгдэнэ. Мөн түүнийг хардуулах арга сэдэх талаар бодсоны ч хэрэггүй. Тэд тиймэрхүү юмаар зууралддаг хүн биш. Тэд эмэгтэйлэг эмэгтэйчүүдэд дуртай. Тиймээс түүний дэргэд энгийн футболк жийнс өмсөхийн оронд цэцгэн хээтэй даашинз өмсвөл та хормын зуур түүнийг өөртөө татна гэсэн үг.
Арслан
Магтаалын үгэнд хамгийн дуртай орд. Харилцааны эхний үеүүдэд дутагдлыг нь хэлээд хэрэггүй. Харин эерэг зан чанар, чадварынх нь талаар магтан сайшаа. Мөн хөгжилтэй бай. Амьдралд хайртай, өөдрөг хүн гэдгээ мэдрүүл. Хэтэрхий нухацтай зүйл ярьж сэтгэлийг нь унтрааж болохгүй. Өөртөө итгэлтэй харагдахаар цоглог золбоолог хувцасла. Бага зэрэг оргилуун дарс тулгасан дотно яриа тэдэнд мартагдашгүй дурсамж үлдээж, таны талаар өглөө болгон бодож сэрэхэд хүргэнэ.
Охин
Тэр маш цэмцгэр хувцасладаг ба таныг ч бас тэгэхийг дотроо битүүхэн шаардана. Түүнтэй болзоонд явахдаа сонгодог, классик хувцас өмсөхийг зөвлөе. Хар даашинз, мөнгөн гоёл чимэглэл, цэвэрхэн үс засалт гэх мэт. Тэд гэнэтийн юманд дургүй, бүх юм нь төлөвлөгөөтэй байдаг учраас тэр. Тиймээс түүнд эмх цэгцтэй гэдгээ харуулвал таалагдана. Болзоондоо эхнээсээ л хоцроод эхэлвэл түүний сэтгэл унтрах эхний шат тавигдана гэсэн үг. Шөнө дунд цэцгийн баглаа бариад үүдэнд тань зогсохыг, шүлэг бичээд чангаар уншихыг түүнээс хүлээх хэрэггүй. Тэр хэт их сэтгэлийн хөдөлгөөнд автах дургүй хүн. Гэвч тэднэээс үнэнч, тогтвортой, найдвартай хүн үгүй.
Жинлүүр
Маргалдах, хэрэлдэхээс зайлсхийгээрэй. Түнтэй цуг цагийг аль болох их өнгөрөө. Тэр чимээгүй явж байгаад нэг л өдөр цуг нэг гэрт оръё гэж хэлэх вий. Тэр их өндөр мэдрэмжтэй бөгөөд орондоо яаравчлах дургүй. Удаан, алгуурхан янаглалд дуртай нэгэн. Бухимдсан үед нь түшиг тулгуур нь болж, тайвшралыг мэдрүүлдэг бүсгүйд тэр унаж тусана. Түүний хувьд нөхөрлөл чухал учир найзуудыг нь байгаагаар нь хүлээж аваарай.
Хилэнц
Тэр нууцлагдмал зүйл “нугасгүй”. Дэлгэсэн ном шиг эмэгтэйчүүд сонирхлыг нь хэзээ ч татахгүй. Тэд эмэгтэйчүүдийн тал дээр төрөлхийн мэргэжилтнүүд боловч өөрсдийнх нь мэдлээс хэтэрсэн оньсого шиг бүсгүйчүүдийг таньж мэдэхийн тулд толгйогоо гашилгах дуртай. Тэд өдөөн хатгалга, сээтэгнэл, жоготой харц, уруул шилэмдэлтэнд соронзлогдоно. Мөн архи ууж, согтдог эмэгтэйчүүдэд дургүй, ялангуяа согтчихоод дэл сул явдаг бүсгүйчүүдийг үздэггүй.
Нум
Нумын эрчүүдийг татах нэг арга бол хэлсэн үг бүрийг нь хүлээн зөвшөөрөх. Учир нь тэд голцуу зөв ярьдаг, мөн буруугаа шударгаар хүлээдэг. Тэд үргэлж дотроо байгаа юмыг тэр чигээр нь гаргадаг, шударга үнэний талд бат зогсдог. Хуурсныг тань мэдвэл уучлах ч хэзээ ч мартахгүй. Тэр эрх чөлөө, өөрийнхөөрөө байхад үнэхээр дуртай, ямар нэг хүлээс утгагүй шаардлаганд нийцэх гэж хичээх дургүй. Хэрэв та ч бас адил эрх чөлөө, өөрийн гэсэн орон зайнд дуртай нэгэн бол та хоёр сайн тохирно. Тэд биеээрээ ч, оюун санаагаараа ч аялагчид. Мөрөөдлийг нь дэмж, тусла, урамшуул.
Матар
Мэлхийн ордныхон Матрын ордны эртэй хэзээ ч таарахгүй. Хилэнц, загас, үхэр, охины ордны бүсгүйчүүд тэдэнтэй эв санаа нийлнэ. Түүний хажууд сандарч мэгдээд хэрэггүй. Матрынхан өөрсөдтэй нь хамт байх хүнд эрсдлийг давж чадах хүчирхэг эмэгтэйг хайдаг. Гэвч ярилцахдаа зөөлөн, хөнгөн байгаарай. Дотно яриаг өрнүүлсний дараа түүнд дараагийн алхмаа хийх зайг гаргаж жаахан хүлээ. Тэд хуучинсаг үзэлтэй учраас анхны болзоог их чухалчилдаг.
Хумх
Хумхын ордны эрчүүдийн итгэлийг нэг л удаа алдвал эргүүлж олоход хэцүү. Түүнд нийтэч, олонтой эмэгтэй таалагддаг, гэртээ бүгээд байдаггүй хааяа ч гэсэн гараад зугаацчихдаг, гэвч хийх ёстой зүйлээ хэзээ ч цалгардуулдаггүй хөгжилтэй эмэгтэйд дуртай. Шинэ юм туршиж үзэх, нэгэн хэвийн амьдралыг эвдэх дуртай бүсгүйд бүхнээ зориулахад бэлэн. Түүнийг үргэлж донсолгож байгаарай. Зөөлөн, юм бүхнийг хайрладаг эмэгтэй сэтгэлийг нь хөдөлгөдөг. Оюунлаг, бие даасан, бас үл ялиг оньсого шиг бүсгүй тэдний зүрхийг гижигдэнэ.
Загас
Нүүрээ хэтэрхий будаад хэрэггүй. Эгчмэд бүсгүйд хамгийн их татагддаг орд бол загасныхан. Учир нь тэд өөрсдөөс нь ямар нэг юмаараа илүү, хэнээс ч хамааралгүй, түрэмгийлэгчдэд дуртай. Урлагийн талаар ярилцаж, хорвоо ертөнцийн шинэ соргог юмсыг сонирхдог гэдгээ мэдрүүл. Массажинд дуртай загасныхны мөрөнд иллэг хийж, эелдэг зөөлөн байдлаар халамжлаарай.

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

$
0
0

1201609201474364940Энэхүү сонжоог бөглөж үзсэнээр та таалагддаг эсвэл хайрлаж явдаг хүнээ өөртөө ямар хандлагтай байдгыг мэдэж авах болно.

За ингээд сонжоод үзээрэй.
Нэг хариуг сонгоод арын тоог нь нэмээд явна.

1. Биеийн өндөр
а. Өндөр -1
б. Дунд зэрэг -2
в. Намхан -3

2. Нүдний өнгө
а. Хар -1
б. Бор -2
в. Ногоон -3

3. Үсний өнгө
а. Хар -1
б. Бор -2
в. Шар -3

4. Дух
а. Өргөн -1
б. Дунд зэрэг -2
в. Богино -3

5. Арьсны өнгө
а. Шар -1
б. Бор -2
в. Цагаан -3

6. Хөмсөг
а. Хар -1
б. Өтгөн -2
в. Шингэн -3

7. Харц
а. Ширүүн -1
б. Сэтгэл хөдлөм -2
в. Газар ширтсэн -3
г. Уйтгартай -4
д. Найрсаг -5
е. Итгэлтэй -6

8. Ааш нь
а. Хөгжилтэй -1
б. Инээмтгий -2
в. Галзуу -3
г. Илэн далангүй -4
д. Даруу -5
е. Ичимхий -6

Оноогоо шалгах:

8. Чамд сайн
9. Чиний тухай боддог
10. Өөрийнхөө алдааг ойлгоно
11. Одоохондоо чамайг хардаг
12. Чамтай хамт байхыг хүснэ
13. Түүнд итгэх хэрэггүй
14. Удахгүй чи түүний хайртай байсныг мэднэ
15. Зан ааш нь таалагдана
16. Чи түүний анхны хайр
17. Чамайг сайнаар боддог
18. Хаячихаад дараа нь харамсана
19. Чиний заяаны хань
20. Чамайг сонирхож дараа нь хаяна
21. Чи түүнд улам дурлана
22. Тэр чамайг үзэн ядна
23. Тэр чамд сайн биш
24. Тэр чамайгтоохгүй байхад чинь дурлана
25. Тэр өөр хүнд сайн
26. Чамаар тоглоно
27. Хүүхэдтэй үерхдэг найз чинь саад болно
28. Чамд хайртай
29. Чамаар бахархана
30. Чамайг зүүдэлдэг

Тэдний хайр сургуульд байх үеэс нь эхэлжээ

$
0
0

10 жилийн сургууль мөн оюутан байх ахуйдаа танилцаж, хайрын романс үүсгэн улмаар гэр бүл болон олон жил аз жаргалтай амьдарч байгаа алдарт хосуудыг танилцуулж байна.

Кейт Мидлтон болон ханхүү Уильям
Тэдний хайрын түүх үнэхээр сайхан. 2002 онд Сент-Эндрю их сургуульд сурч байхдаа анх танилцжээ. Ханхүү Уильям Кейтыг хараад анхны харцаар дурласан гэж ярьдаг. Олны хараанд өртөлгүй нууцаар үерхэж байсан тэдний харилцаа олон жилийн ил гарсан юм. Улмаар 2011 онд тэд гэрлэж одоо 2 хүүхдийн эцэг эх болон аз жаргалтай амьдарч байна.
0000
Марк Цукерберг болон Присцилла Чан
Facebook – ыг үндэслэгч дэлхийн хамгийн баян эрхмүүдийн нэг болох Марк Цукерберг эхнэртэйгээ 14 жил хамт байна. Түүний эхнэр эмч мэргэжилтэй. Тэд 2002 онд Харвардын их сургуульд сурч байхдаа танилцсан бөгөөд тэр үеэс тэдний хайрын түүх эхэлсэн юм. 2012 онд албан ёсоор эхнэр нөхөр болсон. Хосуудын хүүхэд тогтохгүй хэцүүхэн байсан ч бэрхшээлийг хамтдаа туулж өнгөрсөн жил хөөрхөн охины аав, ээж болсон.
Рон Ховард болон Шерил Элли
Алдарт найруулагч маань эхнэртэйгээ ахлах сургуульд байхдаа танилцан, үерхэж эхэлсэн байна. Тэд долоо хоногт 2 -оос  дээш удаа уулздаг байсан бөгөөд эцэг эхийнхээ хориг, хязгаарыг даван хамтдаа байжээ. Тэд гэрлээд хэдийнэ 41 жил өнгөрсөн байна.
Леброн Жеймс болон Саванна Бринсон
Алдарт сагсан бөмбөгчин Леброн Жеймсийн анхны хайр бол түүний эхнэр Саванна Бринсон юм. Тэд нэгэн Католик сургуульд хамт сурч байсан бөгөөд тэр л үеэс бие биедээ татагдах болжээ. Леброн 2011 онд гэрлэх санал тавьсан ч үүнээс 2 жилийн дараа албан ёсоор гэр бүл болсон юм.
Боно болон Элисон Хьюсон
U2 хамтлагийн ирээдүйн ахлагч Боно түүний эхнэр Элисон нар Дублин дахь сургуульд хамт сурдаг байжээ. 1975 онд анх болзож эхэлсэн бөгөөд 1982 онд хуулийн дагуу эхнэр нөхөр болсон юм. Тэдний урт удаан , хүчтэй хайрын үр дүнд 4 хүүхдийн эцэг эх болжээ. “Би энэ дэлхийн хамгийн ер бусын эмэгтэйтэй учирсан, би түүнгүйгээр амьдарч чадахгүй байсан” хэмээн эхнэр Элисоны тухай ярьсан байна.
Жон Бон Жови болон Доротеа Харли
АНУ – ын алдарт Bon Jovi хамтлагийн дуучин Жон эхнэртэйгээ их сургуульд байхдаа танилцжээ. Сургуулийн танхай оюутны нэг Жонд эхнэр Доротеа тун их тусалдан гэдэг. Сургуулиа төгсөнийхөө дараа хамтдаа Лас Вегаст шилжин ирж 1989 онд хуримаа хийжээ. Одоо тэд 4 хүүхэдтэй үлгэр жишээ гэр бүлүүдийн нэг юм.
Снуп Догг болон  Шанте Тейлор
Алдарт рэппэр Снуп Догг анхны хайртайгаа гэрлэжээ. Тэд ахлах сургуульд байхаасаа үерхэж эхэлсэн бөгөөд сургуулийнхаа хамгийн сайхан хосуудын нэг байжээ.  1997 онд хуулиар батлуулсан эхнэр нөхөр болж одоо 2 хүү, 1 охинтой өнөр отгон аз жаргалтай гэр бүл юм.
Энтони Маки болон Шэлетта Чэпитал
Алдарт хосууд ахлах сургуульд байхаасаа л үерхдэг байжээ. Тэрээр нэгэн киноны нээлтэн дээр эхнэрээ дагуулж ирсэнээр анх удаа олны өмнө тэдний харилцаа ил болсон юм. 2009 онд хосууд бяцхан хүүтэй болж, 2015 онд албан ёсны эхнэр нөхөр болон батлуулжээ.
Сэмюэл Л. Джексон болон ЛаТаня Ричардсон
Дэлхийн алдарт жүжигчин Сэмюэл эхнэртэйгээ Атланта дахь их сургуульд хамт сурч байжээ. 1974 онд тэд болзож эхэлсэн бөгөөд 6 жилийн дараа албан ёсоор гэр бүл болсон юм. Тэдний амьдралын гэрэл гэгээ болсон охиныг Зое гэдэг.
Джефф Дэниелс болон Кэтлин Трэадо
Кино од Жеф өөрийн эхнэр Кэтлинтэй Мичиган дахь сургуульд хамтдаа сурч байсан юм. Тэр үед хэн хэн нь 24 настай байсан гэдэг. Одоо тэд 37 жилийг хамтдаа туулж, 3 хүүхдээрээ аав, ээж хэмээх эрхэм нэрийг дуудуулан аз жаргалтай амьдарч байна.

Дэлхийн хамгийн урт үстэй эмэгтэй Мандела

$
0
0

00000Өдгөө 53 настай Аша Мандела гэгч эмэгтэй дэлхийн хамгийн урт үстээр шалгарсан байна. Түүний хувьд 20 настай байхаасаа үсээ ургуулахаар шийдэж нэг ч удаа тайруулаагүй гэнэ. Бүсгүй 25 жилийн турш үсээ ургуулсан бөгөөд анх 20 настай байхдаа урт үстэй болсноор өөрийгөө төсөөлж мөрөөддөг байжээ. Тэрбээр өдгөө нөхөр хүүгийн хамт амьдардаг. Хааяа хүүгээ үсэндээ ороогоод явдаг гэнэ.Тэр ихэнхдээ хүүгээ тэврэх үедээ хоёр кг орчим хүнд үсээ чирч явдаг байна. Аша анх 2008 онд дэлхийн хамгийн урт үстэй хүнээр шалгарч, Гиннесийн номонд бичигджээ. 2010 онд түүний үсийг хэмжиж үзэхэд таван метр орчим байв.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хэмжиж үзэхэд 17 метр орчим болсон нь гурван жилийн өмнөхөөс даруй гурав дахин урт ургажээ. А.Мандела “Үс маань миний амьдралын нэг хэсэг. Миний биеийн томоохон хэсэг учраас хэзээ ч тайрахгүй” гэжээ.

000000000000000 0000000000 000000000 00000000 000000

Зүс /өгүүллэг/

$
0
0

3507

Энхмаа өөрийгөө хэсэг зуур толинд харснаа “Хн яг л ээж шиг үрчгэр шар авгай боллоо шүү” хэмээн урамгүйхэн өгүүлсээр толиноос холдлоо.

Тэр өглөө бүр толинд харахдаа ийн бодох бөгөөд бага залуу царайлаг, нуруулаг хүүхнүүдэд атаархаж, эрчүүд зөвхөн сайхан хүүхэнд л талтай байдагт гоморхож, энэ бүхэнд ээжийгээ буруутгаж байсан удаатай.

Ээжтэйгээ үйлийн үргүй адилхан төрсөн бүсгүй “Аавыг яагаад дуурайгаагүй юм” бол гэж бодохоор хэн нэгэнд дандаа гомдоно.

Тэр гомдлын эзэн нь мэдээж ээж болж хувирна.Саяхан л дуу шуу болон зүггүйтэж байсан охин нь гэнэт чимээгүй болчихсныг анзаарсан бүсгүй унтлаганыхаа өрөөрүү шагайж хараад яахаа мэдэхээ болин хөшив.

Охин нь толины өмнө өндөр сандал дээр гараад зогсчихсон эгээл ээж шигээ нүүрээ янз бүр болгон үрчилзүүлж, “Царай муутай гэдэг нь. Яг л ээж шиг. Нүд гэхээр олигтой юм байхгүй шүү. Удахгүй ээж шиг үрчгэр авгай боллоо л доо” хэмээн намжирдаж байлаа. Энхмаа юу ч хэлж чадсангүй.

Хоолой дээр нь бөөн юм тээглэх шиг болсноо нүдийг нь нулимс бүрхээд ирэхэд тэрээр “Үгүй ердөө тэгвэл чи тогос шиг ганган ээжтэй болохгүй юу” гэж хүйтнээр хэлээд гал тогооныхоо өрөөнд орлоо.

Тэрээр чимээтэй нь аргагүй ус гоожуулан, аяга тавгаа харшуулан угааж байснаа “Иш гуч гарчихсан би л ухаан суухгүй, муу ээжийнхээ үс, зүсийг голж суухад гуравхан настай балчир амьтан юугаа мэдэх вэ дээ” хэмээн сэтгэлээ тайтгарууллаа.

“Хөөрхий муу ээждээ ойрд очсонгүй. Өнөөдөр, яг одоо л очье. Намайг очихоор тогоо шанага нийлүүлж, хоол цай болоод л хөл алдаад эхэлнэ” хэмээн бодоход жилээс жилд л жижигхэн болж байгаа муу ээж нь өмгөр жаахан гэртээ ганцаараа л галынхаа дэргэд бүртийж суудаг нь санаанд орж, хам хум хувцсаа өмсөөд яаран гарлаа.

Б.Цоожчулуунцэцэг

https://www.facebook.com/1658806317781059/photos/a.1658906791104345.1073741828.1658806317781059/1662828940712130/?type=3&theater

Усанд орохгүй удвал таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

$
0
0

61.Эвгүй үнэр
Усанд оролгүй удаан хугацаагаар явснаас таны биенээс илжирсэн, ялзарсан үнэр ханхалж гарна. Энэ нь бусдад төдийлэн таалагдахгүй л болов уу? Магадгүй тэд таниас зайгаа барьж ч мэднэ. Бидний биед агуулагдах фермент, мөөгөнцөр, нян зэрэг нь угааж цэвэрлэхгүй удах аваас хэвийн хэмжээнээс хэд дахин илүү хөлс ялгаруулж, эвгүй үнэртэй болдог байна.

2. Толботой арьс
Ганц өдөр л нүүрний будгаа арилгалгүй хоноход гэнэтийн бэлэг гээд хэд хэдэн улаан батгатай өглөөг угтдаг шүү дээ. Эмэгтэйчүүдийн хувьд хамгийн чухал зүйл бол цэвэрхэн арьс. Гэтэл ганц өдөр нүүрээ угаагүйгээс болж хэдэн өдөр зовох ёстой гэж үү? Тиймээс бүсгүйчүүд минь үнэхээр завгүй, ядарч байсан ч хамаагүй нүүрээ угааж, цэвэрлэчихээд амарч байгаарай. Арьсанд тань хуралдсан бохир нь дотогш нэвтэрч, батга болж гардаг бөгөөд арьсыг амьсгалуулахгүй удваас энэ нь мөн л батга үүсэх шалтгаан болдог аж. Түүнчлэн арьсны үрчлээсийг нэмэгдүүлж, чийгийг алдагдуулж байдаг.

3. Доод хэсгээ угаахаа бүү март
Заримдаа усанд орохдоо эмзэг эрхтэнээ угаахаа мартах тохиолдол бий. Харин угааж, цэвэрлэхгүй удах аваас эвгүй, эхүүн үнэр ханхалж эхлэнэ гэдгийг маш сайн анхаараарай. Энэ нь та болоод эргэн тойронд байгаа хүмүүст тань үнэртэх тул яаралтай угааж цэвэрлэх нь зүйтэй. Хэрэв тус байдал удаан үргэлжилвэл өвчин ч үүсэх эрсдэлтэй.

4. Эвгүй үнэртэй хөл
Хүмүүс гараа л сайн угааж байхад болно хэмээн ташаа ойлгож хөлөө тэр бүрчлэн угаагаад байдаггүй. Гэхдээ өдөржин битүү гутлан дотор байсан хөл тань ч мөн бүлээн усанд илбүүлж, амрахыг хүсч байгаа гэдгийг бодолцож үзээрэй. Мөн халууны улиралд удаан алхсан хөл холгож, хөлс их ялгаруулж, эвгүй үнэр гарах нь бий. Үүнийг тус бүрт нь яаралтай арга хэмжээ авахгүй бол цаашлаад хөл тань хагарч, хуурайшиж ч мэдэх юм.

5. Хирэндээ баригдана
Усанд орохгүй удаан байснаар биед хир цугларч хуйлран, хажууд тань зогсох хүмүүст таагүй үнэр ханхалж, онцгүй мэдрэмж төрүүлэх болно. Сүүлийн үед хүн бүр хувийн ариун цэврээ сайтар сахиж, цэмцгэр явах болсон байхад та л ганцаараа хирээ үнэртүүлж явах гэж үү? Өөрийгөө болон бусдыг хүндэтгээд аль болох ойр ойрхон биеэ цэвэрлэж, усанд орж байгаарай. Таниас ердөө 10 минут л шаардах ажил шүү дээ.

6. Бохир өвчлөл
Таны биед үргэлж маш их хэмжээний бохир нуугдсан байдаг. Үүнийг бид угааж, цэвэрлэж, биенээсээ гаргаж байхгүй бол энэ нь цаашлаад өвчлөл болж даамжирдаг байх юм. Нүд тань улайж үрэвсэнэ, арьсан дээгүүр тууралт өгнө, гэдэсний вирус гээд л… эрүүл эрхтэн гэж бараг л үлдэхгүй. Иймээс яг одоо явж бушуухан биеэ сайн гэгч нь үрж угаагаарай.

7. Хүйн үрэвсэл
Усанд оролгүй удах аваас, хүйсэнд тань орсон бохирууд хуралдаж, удсанаар цаашлаад хүйн үрэвсэл буюу омафлит болдог. Энэ нь маш эвгүй үнэртэй болдог бөгөөд харахад ч бөөлжис цутгана. Бид хүйсний нүхээ төдийлэн анзаардаггүй боловч энэ нь явсаар таны биеийг бага багаар хөнөөж, идэж гэдгийг санаарай. Тиймээс 7 хоногт 2-3 удаа тогтмол усанд орж, хүйсээ цэвэрлэж байгаарай.


Одоо Instagram-аар зассан зургаа нийтлэхгүйгээр хадгалж болно

$
0
0

5Энэхүү шинэ үйлдэл гарснаар Instagram зүгээр ч нэг олон нийтийн сүлжээ биш харин бүхэл бүтэн зураг засварлах талбар болон хувирч байна

Instagram аппын хэрэглэгчид янзалсан зургаа өөрийн хуудастаа нийтлэлгүйгээр ноорог болгон хадгалах боломжийг эртнээс л хүсч байсан. Зургийг ноорог болгон хадгалдаг энэхүү шинэ үйлдлийг Instagram энэ жилийн долоодугаар сараас туршиж эхэлсэн бөгөөд бүх шалгалтыг даван туулсны эцэст ийнхүү бидэнд хүрч байна.

Өмнө нь Instagram-аар янзалсан зургаа нийтлэхгүйгээр хадгалж үлдэхийн тулд гар утсаа онгоцны горимд тохируулж, интернетийн сүлжээгүйгээр нийтлэх гэдэг товчийг дарах хэрэг гардаг байсан юм. Ингэснээр тухайн зураг автоматаар гар утсанд хадгалагдан үлдэж, харин Instagram алдаа заасан анхааруулга явуулдаг байв. Тэгвэл одоо ийм түвэгтэй арга хэрэглэлгүйгээр Instagram-аар янзалсан зургаа хадгалах боломжтой болжээ.

“ХОТ ПОТ БУФФЕТ”ресторан нээлтээ хийлээ

$
0
0

1Монголын зочид буудлын зах зээлд орчин үе, шинэ өнгө төрхтэйгээр үүд хаалгаа нээж буй 4 одны зэрэглэлтэй “Poyal Mountain” зочид буудал нь Монголдоо анх удаа цоо шинэ ХОТ ПОТ БУФФЕТ ресторанаа нээлээ.

Уг ресторан нь үйлчлүүлэгчдийнхээ ая тухыг дээд зэргээр хангаж, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх эрхэм зорилгоо болгон ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн үйлчлүүлэгч найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ чимээгүй нам гүм орчинд хүссэн хоолоо өөрийн жороор амтлан идэх боломжийг олгож байгаа аж.

Нээлтийн үеэр “Poyal Mountain”зочид буудлын маркетингийн ажилтан н.Төрболдоос ХOT ПОТ БУФФЕТ рестораны талаар тодруулсан юм. Тэрээр Монголд ХОТ ПОТ БУФФЕТ гэж байдаггүй. Дандаа л ХОТ ПОТ байдаг захиалгаар л хийдэг байсан. Тэгэхээр анх удаа ХОТ ПОТ БУФФЕТ нээж байна. Зочин ихтэй байна. Давуу тал нь хүн өөрийнхөө хүссэн хэмжээгээрээ, хүссэн жороороо идэх боломжтой гэсэн юм.

Мөн түүнчлэн үйлчлүүлж байгаа хүмүүсээс сэтгэгдлийг нь сонсоход ам сайтай хурдан шуурхай үйлчилгээтэй, орчины тохижилт сайн байгааг магтаж байгаа нь сайхан санагдаж байлаа.

Хаяг:”Poyal Mountain” зочид буудлын гурван давхарт байрлаж байна.

Захиалга авах утас: 77119292, 99629920

 

"ХОТ ПОТ БУФФЕТ" ресторан нээлтээ хийлээ
"ХОТ ПОТ БУФФЕТ" ресторан нээлтээ хийлээ
"ХОТ ПОТ БУФФЕТ" ресторан нээлтээ хийлээ
"ХОТ ПОТ БУФФЕТ" ресторан нээлтээ хийлээ
"ХОТ ПОТ БУФФЕТ" ресторан нээлтээ хийлээ
"ХОТ ПОТ БУФФЕТ" ресторан нээлтээ хийлээ
"ХОТ ПОТ БУФФЕТ" ресторан нээлтээ хийлээ
"ХОТ ПОТ БУФФЕТ" ресторан нээлтээ хийлээ
"ХОТ ПОТ БУФФЕТ" ресторан нээлтээ хийлээ
"ХОТ ПОТ БУФФЕТ" ресторан нээлтээ хийлээ
"ХОТ ПОТ БУФФЕТ" ресторан нээлтээ хийлээ
"ХОТ ПОТ БУФФЕТ" ресторан нээлтээ хийлээ
"ХОТ ПОТ БУФФЕТ" ресторан нээлтээ хийлээ
"ХОТ ПОТ БУФФЕТ" ресторан нээлтээ хийлээ
"ХОТ ПОТ БУФФЕТ" ресторан нээлтээ хийлээ
"ХОТ ПОТ БУФФЕТ" ресторан нээлтээ хийлээ
"ХОТ ПОТ БУФФЕТ" ресторан нээлтээ хийлээ
"ХОТ ПОТ БУФФЕТ" ресторан нээлтээ хийлээ
"ХОТ ПОТ БУФФЕТ" ресторан нээлтээ хийлээ
"ХОТ ПОТ БУФФЕТ" ресторан нээлтээ хийлээ
"ХОТ ПОТ БУФФЕТ" ресторан нээлтээ хийлээ

12 ордны эмэгтэйчүүдийн хилэнг хөдөлгөвөл /зурхай/

$
0
0

5jprg6ftqlmhpm4spqnkmaam3d_bХонь

Түргэн ааштай хонины ордны эмэгтэйчүүд гомдсон үедээ мөн л түргэн аашилж, юм шидэлж хараалын үг хэлдэг. Гэвч түүнд далд санаа байдаггүй учир түүнийг гомдоосонхүнийг ганц алгадаад л уур нь гарчихдаг.

 Yхэр

Yхрийн ордны эмэгтэйчүүд маш даруухан харагддаг хэдий ч түүнд бүх юмыг өөрийн болгох хүсэл их байдаг. Тэд хайр дурлалдаа маш үнэнч байдаг. Хэрэв эрчүүд түүнийг гомдоовол горьдлого тасрахаасаа өмнө тэр түүний сэтгэлийг эргүүлэн татахын тулд бүх шаардлагатай зүйлсийг хийдэг. Хэрэв бүтэхгүй бол тэр чамтай бүх тооцоогоо бодож байж сална.

 Ихэр

Хэрвээ та ихрийн ордны эмэгтэйчүүдийг гомдоовол тун удалгүй бүх дэлхийн хүмүүс таныг муу эр гэж хэлэх болно. Ухаалаг ихрийхэн яаж чамаас өшөөгөө авахаа сайн мэддэг. Таныг байдлаа сайн тунгаан бодож амжаагүй байхад тэр нэгэнт санасандаа хүрчихсэн байдаг.

 Мэлхий

Мэлхийн ордны эмэгтэйчүүд харьцангуй хатуужилтай байдаг. Сайн, мууг ялгаж мэддэг. Тэр нэг хүнд сайн болоход сэтгэлээсээ ханддаг. Харин нэг хүнд муу санавал өөрийгөө хэн болохоо хүнд таниулдаг. Жишээ нь, Түүнийг гомдоосны хариу болгож таныг шинэ найз охинтойгоо болзох үед байнга гарч ирж саад учруулах гэх мэтээр хорслоо тайлдаг.

 Арслан

Арслангийн ордны бүсгүйчүүд дургүйцлээ шууд илэрхийлдэг. Тэр хаягдсан ч гэсэн \”үнэн хэрэгтээ чи миний хэмжээнд хүрэхгүй\” гэж ширүүнээр хэлдэг. Эсвэл таны өмнө ганган байдлаар гарч ирэх ч юмуу эсвэл маш ухаантай танаас илүү дажгүй залууг олж авч танаас хариугаа авдаг.

 Охин

Охины ордныхон бүх юманд маш тооцоотой байдаг. Авсан хэмжээгээрээ хүнд өгдөг. Тэд гомдсон үедээ эрхэмсэг байж чаддаг бөгөөд сэтгэл санаагаа ажилдаа хандуулдаг. \”Нэг чулуун дээр хоёр удаа бүдэрдэггүй\”.

 Жинлүүр

Жинлүүрийн ордныхон нөхцөл байдалд дүгнэлт хийж чаддаг учир ямагт тэдний зөв юм шиг болгодог. Тэр гомдсон үедээ сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргадаггүй. Харин эсрэгээрээ маш тайван байж\” чиний энэ байдал чинь зөв гэж үү\” гэж нөгөө хүнээсээ тайлбар шаарддаг.

 Хилэнц

Хилэнцийнхэн их хурц зантай.Тэд өөрсдийнх нь толгойг нь эргүүлсэн зүйлийнхээ учрыг ололхын тулд хүмүүсийг цочирдуулсан үйлдэл хийдэг. Учрыг нь ойлгосны дараа шаардлагагүи гэж үзвэл тэрээр хүнээс өшөө авдаггүй. Гэвч ихэнх тохиолдолд өөрийн сэтгэлийн бухимдалаа тайлахын тулд заавэл ямар нэгэн юм хийдэг.

 Нум

Нумынхан их сүржигнүүр боловч өшөө авахдаа сүртэй үйлдэл хийж чаддаггүй. Яагаад гэвэл өөрийн хийж буй ажлаа хүнд санамсаргүй мэдэгдчихдэг. Тэгээд ч хэсэг хугацааны дараа тэр шинэ найз хөвгүүнтэй болвол өмнөх найз залуугаа шууд мартдаг.

 Матар

Матрын ордныхон энэ тал дээр хоёр янзын ааштай байдаг. 1-рт өөртөө итгэлгүй гомдсон үедээ юу хийхээ мэддэггүй. 2-рт бусдын зүй буе харьцааг хүлээн зөвшөөрдөггүй маш зарчимч хүмүүс байдаг. Түүнийг гомдоосон үед тэр хариугаа удаан хугацааны дараа ч гэсэн заавал авдаг. Заавал хүмүүсийн дээр гарч байж санаа нь амардаг муу зуршилтай.

 Хумх

Хэрвээ үнэхээр түүнд өшөө авья гэсэн санаа байвал тэр үүнийгээ тоглоом маягаар илэрхийлдэг. Гэвч үнэн хэрэгтээ найз нөхөд олонтой хумхын ордны бүсгүйчүүд иймэрхүү явдалд анхаарлаа төвлөрүүлдэггүй. Чамайг гэхээсээ илүү түүнд зугаа цэнгэл чухал байдаг.

 Загас

Загасны ордны эмэгтэйчүүд гомдсон үедээ хариугаа авах санаатай байдаг ч сачий нь хүрдэггүй. Аргаа зөв хэрэглэж чадалгүи нөгөө хүнийхээ доог болж ч магадгүй. Энэ ордны бүсгүйчүүд хайр сэтгэлдээ үнэнч хүмүүс байдаг.

Таны арьсанд сөргөөр нөлөөлж буй 13 муу зуршил

$
0
0

0Та халуун усаар нүүрээ угааж, өдрийн турш хэд хэдэн удаа пудрээр будалтаа сэргээх дуртай юу? Хэрвээ тийм бол энэ нийтлэлийг заавал ч үгүй анхааралдаа аваарай. Бид хүмүүсийн тэр бүр анзаараад байдаггүй, арьсанд сөргөөр нөлөөлдөг жижиг муу зуршлуудыг ач холбогдлоор нь эрэмбэлэн жагсаалаа

13-р байр. Та нүүрээ цэвэрлэхдээ бага цаг зарцуулдаг

Юуны түрүүнд хөөс эсвэл гель хэлбэрийн цэвэрлэгч бүтээгдэхүүнийг арьсан дээрээ 30 секундийн турш байлгах хэрэгтэй. Хэрвээ та хагас минутаас бага хугацаанд нүүрээ угаадаг бол, арьс тань бүрэн цэвэрлэгдэхгүй гэсэн үг юм. Гэхдээ нөгөөтээгүүр цэвэрлэгч бүтээгдэхүүнийг арьсандаа хэт удаан хүргэх нь бас муу үр дагавартай байдаг. Липидийн давхарга гэмтэж, арьс илүү эмзэг болох аюултай. Ерөнхийдөө цэвэрлэгээний зориулалттай косметикийн бүтээгдэхүүнүүд зүгээр ч нэг арьсны гадаргуу дээрх бохирыг устгах биш, бүүр эсийн мембран руу нэвтрэн ордгийг анхааралдаа авах хэрэгтэй шүү.

12-р байр. Та цэвэрлэгч маскны тухай мартчихдаг

Та хуурай арьстай байсан ч хамаагүй, долоо хоногтоо ядаж нэг удаа заавал ч үгүй цэвэрлэгч маск ашиглаж байх хэрэгтэй. Арьсны бөглөрсөн нүхнүүд өөрсдийгөө цэвэрлэж чадахгүй шүү дээ. Тэгээд ч төгс цэвэрлэгдсэн арьс өдөр болон шөнийн тэжээлийн бүтээгдэхүүнийг өөртөө илүү сайн шингээж, эерэг үр нөлөөгийн илүү хурдан хүртдэг. Таны цэвэрлэгч маскны найрлагад эрдсийн шавар ба замгийн ханд багтсан байвал бүүр сайн шүү.

11-р байр. Та нүүрнийхээ будгаа зөвхөн цэвэрлэгч гелиэр арилгадаг

Нүүр цэвэрлэх үе шат бол таны арьсны эрүүл мэндэд хамгийн ихээр нөлөөлөх, маш чухал хэсэг. Тиймээс энэ асуудал дээр хэзээ ч халтуурдаж болохгүй. Нүүрээ угаахынхаа өмнө арьсаа мицелляр ус эсвэл будаг арилгах зориулалттай тусгай бүтээгдэхүүн шингээсэн хөвөнгөөр арчиж байхаа буу мартаарай. Зөвхөн үүний дараа л нүүрээ цэвэрлэгч гель эсвэл хөөсөөр угааж байх хэрэгтэй юм.

10-р байр. Та ваннд хэвтэх дуртай

Өдөр бүр ваннд хэвтэж стрессээ тайлах дуртай юу? Энэ нь таны арьсанд тийм ч сайнаар нөлөөлдөггүй зуршил юм шүү. Халуун усны нөлөөнд таны арьс уян хатан байдлаа алдаж, суларч эхэлдэг. Мөн түүнчлэн маш ихээр хуурайшдаг. Тиймээс хамгийн ихдээ долоо хоногтоо нэг л удаа ваннд хэвтэж байхыг зөвлөх байна.

9-р байр. Та шүршүүрт орохдоо нүүрээ угаадаг

Шүршүүрт орох үедээ нүүрнийхээ арьсыг халуун бас даралттай уснаас аль болох хол байлгаарай. Халуун ус бидний арьсанд ямар хор уршиг үзүүлдгийг бид дээр дурдсан байгаа. Ерөнхийдөө бидний арьс халуун усанд өртөх тусам илүү их себум ялгаруулж эхэлдэг. Тэгэхээр хэрвээ таны арьс тослог эсвэл эмзэг бол халуун шүршүүр танд бүүр ч хүндээр нөлөөлнө гэсэг үг. Арьсаа үргэлж хүйтэн бүлээн усаар угааж байгаарай.

8-р байр. Та шүршүүрээс гарч ирсний нэн даруй арьсаа чийгшүүлдэггүй

Шүршүүрт эсвэл ваннд орсныхоо дараа нүүрээ алчуураар биш, харин хавтгай хөвөнгөөр зөөлөн хатааж байхыг зөвлөж байна. Хэрвээ алчуур хэрэглэх дуртай бол, алчуураа өдөр бүр ариутгаж, цэвэрлэж байгаарай. Бага зэрэг чийгтэй арьсыг өөрийнхөө арьсныхаа төрөлд тохирсон тоникоор арчиж, үүний дараагаар чийгшүүлэгч тос түрхэх хэрэгтэй. Арьсаа бүрэн хаттал нь арчих нь таны арьсыг хуурайшуулдаг байна. Тэгээд ч тэжээлийн бүтээгдэхүүнүүдийг бага зэрэг чийгтэй арьсан дээр түрхэх заалттай байдаг. Ус бол аливаа бүтээгдэхүүний шим тэжээлийг арьс руу хүргэдэг дамжуулагч юм.

7-р байр. Та чийгшүүлэгч тос түрхсэнийхээ дараа шууд суурь кремээ тавьж эхэлдэг

Нүүрээ зөв будахын тулд та эхлээд арьсаа цэвэрлэж, дараа нь өдрийн тос түрхэж, тосыг шингэсний дараа (үүнд хэдэн минут шаардагдана) арьсаа чийгтэй салфеткаар бага зэрэг норгож, хамгийн эцэст нь суурь кремээ түрхэх хэрэгтэй байдаг. Ийм зөв дарааллын үр дүнд таны арьс сурталчилгаан дээр гардаг шиг өөгүй сайхан, тэгш хэмтэй харагдах болно.

6-р байр. Та арьсаа өглөө цэвэрлэдэггүй

Арьсаа цэвэрлэхдээ арьсныхаа биоритмыг сайн ойлгож байх хэрэгтэй. Өдрийн хугацаанд таны арьс унтаж, харин шөнө идэвхтэй ажилладаг. Шөнийн хугацаанд арьсны себум ялгарч, эпидермисын үхсэн эсүүд гуужиж, арьс шинэчлэгддэг. Ийм учраас өглөө арьсыг сэрэх үед сайтар цэвэрлэж байх нь их чухал. Бидний дээр дурдсанчлан цэвэрлэгээндээ ойролцоогоор 30 секунд зарцуулаарай.

Таны арьсанд сөргөөр нөлөөлж буй 13 муу зуршил

5-р байр. Та арьсаа хэтэрхий ойр ойрхон гуужуулдаг

Арьсаа хэтэрхий ойр ойрхон скрабдах нь бас л маш том алдаа юм. Эмзэг арьстай бүсгүйчүүд арьсаа зуны цагт долоо хоногтоо хоёроос гурван удаа, харин өвөлдөө ердөө нэг юм уу хоёр удаа л гуужуулж байх хэрэгтэй.

4-р байр. Та усан бассейнд орсныхоо дараа арьсаа дутуу цэвэрлэдэг

Хэрвээ та сэлэх дуртай бол, арьсандаа илүү их анхаарал хандуулж байгаарай. Учир нь бассейнд орсны дараа арьсан дээр хлорын эд хэсгүүд үлдчихдэг. Тэдгээр үлдэгдэл хэсгүүд дараагаар нь бусад бүтээгдэхүүнүүдтэй урвалд орох аюултай тул бассейнын дараа арьсаа дор хаяж хоёр удаа гелиэр угааж байгаарай.

3-р байр. Та нүүрэндээ гараараа хүрдэг

Гараараа шанаагаа тулах дуртай бүсгүйчүүдийн анхааралд! Гараараа арьсандаа хүрэхийг хүсвэл эхлээд нь заавал ч үгүй ариутгах хэрэгтэй. Эс тэгвээс таны дух эсвэл эрүү, шанаанд батга үүсэх аюултай юм.

2-р байр. Та нүүр будах явцдаа хөмсгөө зулгаадаг

BB крем түрхэх явцдаа хажуугаар нь мөн хөмсгөө зулгаадаг бол та арьсаа мөн л аюулд өртүүлж байна гэсэн үг. Хөмсөг зулгаасан хэсэгт арьсан дээр жижиг шарх үүсдэг тул, шархыг аниагүй үед нүүрэндээ бусад бүтээгдэхүүн хүргэвэл таны арьс руү нян орох аюул үүснэ.

1-р байр. Та өдөрт хэд хэдэн удаа пудр хэрэглэдэг

Орчин үеийн пудруудын найрлага улам хөгжингүй болж, арьсанд үзүүлэх хор нөлөө нь харьцангуй багасаж байгаа ч, өдөрт хэд хэдэн удаа арьсаа пудэрдэх нь маш буруу зуршил юм. Таны түрхсэн пудрны давхарга бүрд арьснаас ялгарсан себум шингэсэн байдаг тул энэ нь арьсны нүхийг улам их бөглөж байдаг. Тэгэхээр өдөржингөө пудр давхарлахын оронд тос шингээгч зориулалтын цаасыг хэрэглэж байхыг зөвлөж байна.

Эх сурвалж:http://buro247.mn/beauty/expert/tany-arsand-s-rg-r-n-l-lzh-buy-13-muu-zurshil.html

Том Хиддлстон Gucci-д зориулж зургаа дарууллаа

$
0
0

00Дэлхийн хамгийн эрэлттэй брэндээр тодроод байгаа Gucci шинэхэн цуглуулгынхаа нүүр царайгаар Том Хиддлстоныг сонгожээ

Глен Лачфордын хариуцсан зураг авалт Америкийн алдарт уран бүтээлч, тайзны интерьер засалч Тони Дакеттын түүхэн харш дотор явагдсан байна. Харшийн гайхамшигт интерьерийн фон дээр жүжигчин Том Хиддлстон Gucci ордны аяллын цуглуулгын шинэ загваруудаар гоён, Афганы анч нохдын хамтаар зургаа даруулжээ.

Дараагийн Жеймс Бондоор тодрох магадлалтай Том Хиддлстон хослол өмссөн үедээ хичнээн дэгжин харагддагийг та бүгд сайн мэдэх байх. Түүний энэхүү хослол өмсөх онцгой чадварыг Gucci-гийн бүтээлч захирал Алесссандро Микеле анзаарч, сурталчилгаандаа зөвхөн шинэ цуглуулгын хослолуудыг онцолсон байлаа. Зураг авалтын стилистээр Victoria Beckham маркийн хавар-зун 2017 загварын шоуг хариуцсан Их Британийн Жо Маккена ажиллажээ.

 

Том Хиддлстон Gucci-д зориулж зургаа дарууллаа
Том Хиддлстон Gucci-д зориулж зургаа дарууллаа
Viewing all 2285 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>